Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19968 articles
Browse latest View live

Гадаад харилцааны сайд Монголын ЭСЯ-нд халдсан явдлыг нууцлав уу

$
0
0

Гадаад харилцааны сайд нар хосоороо сонгуульдахдаа Монголын ЭСЯ-нд халдсан явдлын нууцлав уу

АНУ дахь Монголын ЭСЯ-нд халдсан хэрэг явдал өнгөрсөн бямба гаригийн үүрээр гарчээ. Энэ талаар манай улсын ГХЯ, болон АНУ дахь ЭСЯ огт мэдээлэлгүй хав дарсан нь хачин байна. Тодруулбал манай ЭСЯ-ны байрны дэргэдэх дэлгүүрийг тонож байсан хүмүүс хашаа давж ЭСЯ-ны байранд дайран оржээ. Эх сурвалжийн мэдээлснээр ойр орчимд буун дуу гарч үймээн дэгдсэнээс болж ЭСЯ-ны ажилтан эрэгтэйчүүд ээлжээр шөнөжин жижүүрлэж, тэдний гэр бүл, эмэгтэйчүүд хүүхдүүд айж тэвдсэн байдалтай байсан тул тэднийг Элчин сайдын өргөө рүү нүүлгэсэн бөгөөд одоо ч ЭСЯ-ны ажилтнуудын гэр бүлүүд Элчин сайдын өргөөнд цугларч хамт амьдарч байгаа аж. 

Тухайн үед цагдаа дуудсан боловч “Яг хүнд байдалд орвол хэлээрэй, Хүн хүч хүрэлцэхгүй байна” гэжээ. Тэнд байгаа нэр бүхий иргэдийн мэдээлснээр тонуулчид эхлээд явган хүмүүс дэлгүүрийнцонхыг хагалаад хажуугийн гудамжинд тавьсан машиндаа барааг ачаад хэргийн газраас холдож байгаад хувааж авч байхыг харсан. гэнэ. Харин цагдаа нар дэлгүүр тонож байгаа хүмүүст “За болсон уу, одоо тар тар” гээд харж байгаад тонуулчихсан гэцгээж байна.

Манай улсын ЭСЯ, ГХЯ уг хэрэг явдлыг санаатай үйлдэл биш үймээнд өртсөн гэж үзээд албан ёсны мэдээлэл өгөхгүй нуун дарагдуулахаар шийдсэн бололтой. Магадгүй, Цагаан ордон, Төрийн департаменттай харилцаа сайн байгаа, удахгүй Чикагод Консулын газраа нээнэ, шууд нислэг эхлүүлнэ гэх зэрэг нааштай уур амьсгалаа эвдчихнэ гэсэн биз. Нөгөөтэйгүүр тус улсад ажиллаж амьдарч байгаа, эх орондоо буцах гээд нислэг хүлээж байгаа 2300 иргэнийхээ асуудлыг шийдүүлэхээр шууд нислэг хөөцөлдөөд завгүй байсан Элчин сайдыг ямар ч байсан энэ ноцтой явдлыг ГХЯ-нд мэдээлсэн байх гэж найдаж байна. 

Уг хэрэг явдлын талаар Элчин сайдаас тодруулахад “Вашигтонд 2020 оны тавдугаар сарын 30-нд өрнөсөн жагсаал цуглааны үеэр АНУ дахь Монгол Улсын ЭСЯ байрладаг Жоржтаун дүүрэгт эмх замбараагүй байдал үүссэн. Энэ үеэр манай ЭСЯ-ны дэргэдэх дэлгүүрийн цонхыг эвдэж орсон хүмүүсээс тохиолдлын чанартайгаар ЭСЯ-ны хашаа даюж орж ирсэн хэрэг гарсан нь үнэн. АНУ-ын хууль, хүчний байгууллага шуурхай арга хэмжээ авсны дүнд энэ асуудлыг таслан зогсоосон. ЭСЯ-ны ажилтнууд болон эд хөрөнгөд ямар нэг бодит хохирол учраагүй. Одоогоор Монголын ЭСЯ-ны аюулгүй байдал хангагдаж хэвийн үйл ажиллагаа явуулж байна” гэсэн мэдээллийг л өглөө. 

Харин энэ талаар УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдэж байгаа болов уу? Яагаад өнөөдрийг хүртэл мэдээлсэнгүй вэ? 

Дипломат албаны тухай хуулийн 5.1-д Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын чиг үүргийн нэгдүгээрт “Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын харилцааны түгээмэл зарчим, эрх зүйн хувьд баталгаажуулах” гэсэн байдаг. Энэ үүргээ биелүүлэх ёстой. 

Цаашилбал, 1964 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүчин төгөлдөр болсон Дипломат харилцааны тухай Венийн конвенцид Монгол Улс 1966 оны 11 дүгээр сарын 24-нд нэгдэн орсон байдаг. Энэ конвенцийн 22 дугаар зүйлд: 1. Төлөөлөгчийн газрын байр халдашгүй байна. Хүлээн авагч улсын эрх мэдэлтэн төлөөлөгчийн газрын тэргүүний зөвшөөрөлгүйгээр тэрхүү байранд орж үл болно. 2. Хүлээн авагч улс төлөөлөгчийн газрын байранд элдвээр халдах буюу хохирол учруулахаас хамгаалах, төлөөлөгчийн газрын амгалан тайван байдлыг элдвээр алдагдуулах буюу түүний нэр төрийг доромжлохоос урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авах онцгой үүрэг хүлээнэ гэж заасан. Мөн 44 дүгээр зүйлд: Хүлээн авагч улс өөрийн иргэн биш бөгөөд эрх ямба, дархан эрх эдлэгч хүмүүс, мөн аль улсын иргэн гэдгийг үл харгалзан тэдний гэр бүлийн гишүүдийг аль болох түргэн хугацаанд буцаж явахад нь зэвсэгт мөргөлдөөний үед ч шаардагдах дэмжлэг үзүүлэх ёстой. Тухайлбал, шаардлагатай бол зорчих болон ачаа тээшээ тээвэрлэхэд зориулан тэдний мэдэлд тээврийн хэрэгсэл гаргаж өгөх ёстой гэсэн байдаг. 

Сүхбаатар дүүрэг азтай, хоёрын хоёр Гадаад харилцааны сайд нэр дэвшиж байна. Ц.Мөнх-Оргилоос Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайдын тамгыг гардан авсан. Харин энэ хоёр маань АНУ дахь Монголын ЭСЯ-нд учирсан хэрэг явдлыг сонгуулийн кампанит ажлаасаа илүү чухалд үзэх ёстойг мэддэг л баймаар юм. Наанадаж “энхтайван, аюулгүй байдалд харш үйлдэл тохиолдсон байна” гээд эсэргүүцлийн ноот илгээж болохгүй гэж үү. АНУ дахь ЭСЯ-ны хашааг давж орноо гэдэг нь манай газар нутгийг эзлэн эсэргүүцэх гэдэг зохисгүй, найрсаг бус үйлдэл биш гэж үү? Ямар ч байсан зургаан хоног өнгөрч байхад таг чимээгүй байж таарахгүй байх аа, дипломатчид аа! 

Эх сурвалж: Нийтлэлч У.Оргилмаа


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хөрөнгө, орлогын мэдүүлэг

$
0
0

УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт МАН-аас нэр дэвшиж буй Монгол Улсын Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХОМ/-ийг та бүхэнд хүргэе. 

Өөрийн орлого: 28 сая 259 мянган төгрөг /жилийн/

Гэр бүлийн нийт гишүүдийн орлого: 21 сая 854 мянган төгрөг/жилийн/

Орон сууц, барилга байгууламж: Нийт 685 сая 100 мянган төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 2, зуслангийн байшин 1,

Тээврийн хэрэгсэл: 145 сая 800 мянган төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр, Nissan, X-Trail- 1, Суудлын жижиг машин, Nissan, Datsun- 1

Мал, аж ахуй: 495 сая 899 мянган төгрөгөөр үнэлэгдэх Хурдан удмын адуу-11, Адуу-410, Үхэр-51, Хонь-2100, Ямаа-310

Газар: 10 сая төгрөгөөр Эзэмших-0.07 га-1

Хадгаламж, дансны үлдэгдэл:

  • Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах данс, хадгаламжинд 59 сая 643 мянган төгрөг
  • Гадаадын банк, санхүүгийн байгууллагад байрлах данс, хадгаламжинд 0

Авлага: 0

Анх авсан зээлийн хэмжээ: 0

Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт:

Ж.Бат

Э.Бат-Үүл У.Хүрэлсүхийг мэтгэлцээнд дууджээ

$
0
0

Ардчиллын анхдагчдын нэг Э.Бат-Үүл З.Энхболдыг хаана нэр дэвшинэ, тэнд нь очиж өрсөлдөнө гэж дуугарч байсан ч яг мандат хуваарилахын өмнөхөн тэд гар барьсан. Ингэснээр Э.Бат-Үүл нам дотроосоо биш гаднаас жинхэнэ супер өрсөлдөгч хайх шаардлагатай тулгасан юм. Тэрээр Хэнтий аймагт АН-ын багаа ахлан өрсөлдөж, У.Хүрэлсүх, Э.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нарын багтай нүүр тулахаар сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлээд буй.

Э.Бат-Үүл хаана ч явсан ардчиллын зарчим, хувь хүний эрх чөлөө, хувийн хэвшил дээдлэх талаар ярьж явдаг хүн тул Хэнтийд очингуутаа МАН-ын дарга У.Хүрэлсүхийг халз мэтгэлцээнд дуудсан байна. Мэтгэлцээнээр тэд Хэнтий нутгийн цаашдын хөгжлөөс өгсүүлээд улс орны чанартай олон асуудлаар “үзэлцэх” боломжтой гэж үзсэн байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хувьд Э.Бат-Үүлд ямар нэгэн хариу өгөөгүй байгаа бөгөөд тэрээр нийт 29 тойргоор явж, намын нэр дэвшигчдээ эргэж тойрох, ард түмэнд хандаж уриалга хийж үндсэн үүргээ гүйцэтгэж яваа юм.  

Г.Итгэл

Эх сурвалж: eguur.mn

Хулгайд гаршсан хүмүүс хэзээ ч болихгүй

$
0
0

Анхаар!!! Улсаа 30 тэрбум ам долларын өрөнд оруулсан ХУЛГАЙЧ нар хүчээ нэгтгэх нь АЙДАС!!!! Саяхан л өөрсдийнхөө бүтээсэн "Шившгийн хөндий”-д их бага хулгайлснаа дуудалцаж байсан "ЖДҮ”, "ЖАРАН ТЭРБУМ” хоёр бүлэглэл одоо "ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” гээд дайрах чинь жинхэнэ айдас хүйдэс биш үү??? Дээрээс нь АН-ын хулгайчидтай "хүчээ нэгтээд" бүр бүлэглэж хулгайлахыг та тэвчих үү?? 65 суудалтай байсан нь чамлалттай юу? Өнгөрсөн 30 жилд тэдний хийсэн хамгийн том ажил нь ХУЛГАЙ. Ирэх 4 жил хүчээ нэгтгэсэн ХУЛГАЙЧдад дахиад төрийн жолоогоо атгуулчихвал энэ улс орон үлдэх үү!! Юу ч хийж бүтээдэггүй тэдний тансаглал хирээс хэтэрснийг унаж яваа машин, цацаж буй мөнгөнөөс нь харчих! Насаараа төрд ажилласан мөртлөө захын бизнесмэн, үйлдвэрлэгч, компаний захирлуудаас тасархай баян.

Дансандаа тэрбум төгрөгийн хадгаламжтай, байр орон сууц хэд хэдээрээг ХОМ-оос нь харчих. Энэ чинь ХУЛГАЙЧ гэдгээ хар дээр цагаанаар бичсэн НОТОЛГОО биш үү!! Тэд монгол улсыг барьцаалаад гадаадад 30 тэрбум долларын өр тавьчихсан яваа сүгсэлзүүрүүд шүү. Зүв зүгээр яваа таныг намайг хүртэл гадаадын банкинд 30 сая төгрөгийн өртэй болгочихоод ямар нүүрээрээ дахиад дэвшинэ гэж ширэн нүүрлэнэ вэ? Хулгайд гаршсан хүмүүс хэзээ ч болихгүй. Таслан зогсоох эсэх нь яг одоо таны гарт л байна. Хулгай хийхээсээ ядаж айх наад захын ёс суртахуун МАНАН, түүнээс салаалсан мөчир салаанд лав байхгүйг өнгөрсөн 30 жилд та ч харлаа. Би ч харлаа. Монголынхоо төлөө цохилох зүрхтэй өчнөөн л шинэ, хулгай хийхэд гаршаагүй хүмүүс нэр дэвшиж байна. Олж сонгоход жаахан л эргэцүүлчих. Өөрийгөө боддоггүй юмаа гэхэд үр хүүхдийнхээ, улс орныхоо ирээдүйн төлөө өнөөдрийн тэнэглэлээ зогсоогооч. 

Эх сурвалж: Сэтгүүлч Б.Отгон

Нэр дэвшигч Б.Баярмагнайг Баянзүрхчүүд дэмжихээ илэрхийлж, хүсэлтээ уламжилж байна

$
0
0

 

Нэр дэвшигч Б.Баярмагнайг Баянзүрхчүүд дэмжихээ илэрхийлж, хүсэлтээ уламжилж байна

 

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхлээд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Сонгуулийн 23-р тойрогт бие даан нэр дэвшигч Б.Баярмагнайгийн хувьд мөн иргэд, сонгогчидтойгоо уулзалт хийж, тойргоороо танилцуулга, сурталчилгаагаа хийж явна. Уулзалтын үеэр иргэдийн зүгээс өөрсдийн төлөөллөөрөө УИХ-д сонгохоо илэрхийлж, итгэл хүлээлгэж байгаагийн илэрхийлэл болгон, УИХ-ын гишүүн болсон үедээ зайлшгүй хийх шаардлагатай гэсэн тулгамдсан асуудлуудаа уламжилж байна.
 
Нэр дэвшигч Б.Баярмагнай иргэд сонгогчдод өөрийгөө танилцуулахаас гадна хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, Мөрийн хөтөлбөрөө дэлгэрэнгүй тайлбарлаж байгаа юм. Түүний Мөрийн хөтөлбөр амьдралд ойр, бодитой хэрэгжүүлэх боломжтой гэдгийг иргэд онцлон хэлэлцэж байна.
 
Б.Баярмагнай нэр дэвшигч УИХ-ын гишүүн бус ч өмнө нь хууль санаачлан батлуулж байсан бөгөөд одоо 20 хуулийн төсөл санаачлан бэлдсэн байгаа аж. Түүн дээр нэмээд ард түмнээс гарах мянга мянган саналыг хүлээн авч хуульчлан батлуулах болно гэдгээ хэллээ. Их хурлын гишүүн болсон хойноо хийж хэрэгжүүлэх олон ажлыг Баянзүрхчүүд Б.Баярмагнай генералд захиж байна.
Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшигч генерал Б.Баярмагнай сонгуулийн штаб
 


Өр зээлэндээ баригдсан АПУ-гийн өв залгамжлагч Б.Ганхөлөгийн ХОМ-ыг АТГ шалгах уу

$
0
0

УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт нэр дэвшигч АПУ-гийн өв залгамжлагч Б.Ганхөлөг жилдээ зургаан сая 400 мянган төгрөгийн орлоготой гэжээ. Итгэх хүн байна уу. Монголын нэртэй хүний зүстэй хүү, хамгийн баян хүний өв залгамжлагч, том компани “Шунхлай Групп”-ийн хувьцаа залгамжлагчийн гэр бүл жилд хоёр сая 643 мянган төгрөгийн орлоготой хэмээн ХОМ-д бүртгүүлжээ. Төрийн өндөр албан тушаалтан, төрд өндөр алба хашихаар зүтгэж буй хүмүүсийг авилгаас ангид эсэхэд хяналт тавих зорилготой ХОМ-д зарим алдартай нэр дэвшигчид ийнхүү орлогоо мэдүүлж буй нь АТГ-т итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахаар байна. Бараг 20 жилийн турш Монголын архи пиво, ундаа болон шатахууны зах зээлийг атгаж буй АПУ-гийн үүсгэн байгуулагч Г.Батхүү агсны хүү сард 500 гаруйхан төгрөгийн “цалинтай” хэмээн орлогоо бүртгүүлсэнд ард түмэн яаж итгэх вэ?

Сайн эцгийн буянаар нэг тэрбум 18 сая 494 мянган төгрөгөөр үнэлэгдэх хоёр байр, хоёр зогсоолтой, 430 сая төгрөгөө үнэлэгдэх Mercedes Benz-G500, Lexus, 570 унаатай байж болно. Харин гэр бүл нь жилд хоёр сая 643 мянган төгрөг буюу сард 100 гаруйхан мянган төгрөгийн орлоготой байж энэ үнэтэй автомашин байрныхаа зардлыг хаанаас яаж төлдөг, цаашид яаж төлөх болж байна вэ? Тэгээд бас Б.Ганхөлөг дансандаа 607 мянган төгрөгтэй гэж байгаа. Тэгсэн атлаа нэг тэрбум 714 тэрбум төгрөгийн зээл авсан гэхээр Өвөрхангайд нэр дэвшиж буй Батхүү агсны хүү Ганхөлөг өрөндөө баригдсан, өрх гэрээ ч авч явж чадахааргүй хүн гэж ойлгогдохоор байна.

Өдрийнхөө хоолыг, өнө маргаашаа аргацаахаар ийм орлоготой байж энэ залуу АН-аас нэр дэвших дэнчингийн 100 сая төгрөгөө, бас УИХ-ын сонгуульд зарцуулах 462 сая төгрөгөө хэнээс хаанаас гаргуулж төлсөн болж байна вэ?

Түүний ХОМ-д бэлэг, үйлчилгээ, өв, залгамжлал, хандив туслалаа, хөнгөлөлт гэдэг дээр 18 тэрбум төгрөг 323 сая 494 мянган төгрөг бичигджээ. Энэ мөнгө хаанаас хэзээ орж ирсэн мөнгө вэ? Нэр дэвшигчдийн хандивын аян эхлээд долоо ч хоноогүй байгаа. Магадгүй энэ 18 тэрбум төгрөг түүнд хандивласан мөнгө болж таарах уу?


Энэ мэтчилэн Монголын толгой баяны ганц хүүгийн эргэлзээтэй, итгэх аргагүй энэ мэдээллүүдийг АТГ шалгаж байгаа байх. Тэртусмаа сардаа 500-600 мянган төгрөгийн орлоготой атлаа хэдэн тэрбумын зээлтэй ийм хүмүүс УИХ-д нэр дэвшиж байгаа нь УИХ-д сонгогдсон тохиолдолд хэн нэгнээс тэртусмаа банкуудын ашиг сонирхлоос ангид ажиллаж чадна гэдэгт итгэх аргагүй.

АН нэр дэвшигчиддээ 100 сая төгрөгийн босго тогтоож, УИХ-д нэр дэвших сонирхолтой 200 хүнээс энэ дэнчинг авсан байдаг. Тэдний нэг нь Б.Ганхөлөг бөгөөд түүнийг АН дахь олон бүлэглэлүүдийн нэг “сахал” эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банкны төлөөлөл хэмээн намынхан нь ярьдаг. Тиймээс нэр дэвшигч Б.Ганхөлөгийн энэхүү тэрбумын зээл хэрэв ХХБ-ных бол тэрээр үнэхээр энэ банкны ашиг сонирхлыг төрд төлөөлөлөхөөр УИХ-д нэр дэвшиж буй болж таарна.

Тиймээс АТГ-ынхан Өвөрхангайд нэр дэвшигч Б.Ганхөлөгийн зээл болон хандивт анхаарал хандуулж шалгаж байгаа гэдэгт итгэх л үлдлээ. 

Эх сурвалж: tvmongolia.mn 

М.Нарантуяа: Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, давхиж очоод скочоор наачихлаа

$
0
0

Дуучин Нара буюу М.Нарантуяа энэ жилийн УИХ-ын сонгуульд 26-р тойрогт бие даан нэр дэвшиж буй. Тэрээр 2016 оны сонгуульд мөн бие даан нэр дэвшиж байсан удаатай.

Зургаадугаар сарын 2-нд сонгуулийн сурталчилгааны хугацаа эхэлснээр нэр дэвшигчид самбараа байршуулцгаасан. Харин зам дагуух сурталчилгааны самбарыг урдаг, сийчдэг явдал мэр сэр тохиолддог.

Тэгвэл М.Нарантуяагийн сурталчилгааны самбарыг нүүрэн тус газар нь уржээ. Харин тэрээр өөрийн нүүр хуудсанд, “Ингэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Зургийг маань урж чадах ч, зоригийг минь мохоож чадахгүй. Давхиж очоод скочоор наачихлаа” гэж бичжээ. 

С.Чичүүлэн

Эх сурвалж: eguur.mn

Нью-Йоркт жагсагчидтай зүй бусаар харьцсан цагдаа нарыг ажлаас нь халжээ

$
0
0

Америкийн Нью-Йорк хотод болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр жагсагчидтай зүй бусаар харьцсан цагдаагийн хоёр ажилтныг ажлаас нь түр чөлөөлсөн тухай тус хотын цагдаагийн дарга Дермот Ши мэдэгджээ. Цагдаа нар жагсагчидтай зүй бусаар харьцаж буй хоёр дүрс бичлэг өмнө нь интернэтэд нийтлэгдсэн байна.
Тэдгээрийн нэгд хууль сахиулах ажилтан жагсагч эмэгтэйг хүчтэй түлхэн унагаж, уг эмэгтэй толгойгоо цардмал замд цохиж байгаа нь бичигджээ. Харин нөгөөх бичлэгт нь цагдаагийн ажилтан гараа өргөн зогсож буй жагсагчийн амны хаалтыг хуулан авч, чинжүүтэй нулимс асгаруулагч хий цацсан байна. Энэ хэргүүд өнгөрсөн долоо хоногт болсон аж.
Ши дээрх явдалтай холбогдуулан "мөрдөн шалгах ажиллагаа явуулна" гэж мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ тэрээр дүрс бичлэгт бичигдсэн үйлдлүүд цагдаа нарыг ажлаас нь халахад хангалттай шалгаан болно гэдгийг хэлжээ. Тэдэнд сахилгын шийтгэл ногдуулж магадгүй байна. Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хувийн мэдээллийг дэлгээгүй байна.       
 
Д.Жаргал

Дархан-Уул аймгийн АН-ынхан дуу дуулуулж, хууль зөрчлөө

$
0
0

Дархан-Уул аймгийн АН-ынхан дуу дуулуулж, хууль зөрчлөө

 

Дархан-Уул аймгийн УИХ-ын сонгуулийн 19-р тойрогт АН-аас нэр дэвшиж буй Н.Мөнхдаш, Д.Энхтуяа, Б.Бямбасайхан нар

Трампын жин нэмэгдсэн ч эмч нар “цоо эрүүл” гэж дүгнэжээ

$
0
0

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын жил тутмын эрүүл мэндийн үзлэгийн дүгнэлтийг өчигдөр Цагаан ордон нийтэд мэдээлжээ. Сүүлийн хэмжилтээр түүний биеийн жин 244 фунт (110 кг), биеийн өндөр 190 см болсон байна. 2019 оны хоёрдугаар сард хийсэн үзлэгээр Трампын биеийн жинг 243 фунт гэж мэдээлж байсан юм. Өөрөөр хэлбэл жил гаруй хугацааны өмнөхөөс тэр нэг фунт буюу ойролцоогоор хагас килограмм жин нэмжээ. Энэ хэмжээсүүд дээр дүгнэвэл Трампын BMI (Body Mass Index) 30.49 болж байна. Уг үзүүлэлт 30-аас дээш бол илүүдэл жинтэй гэж тооцдог юм. Харин өчигдөр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэйли Макэнани сэтгүүлчидтэй уулзахдаа ерөнхийлөгчийн биеийг “цоо эрүүл” гэж эмч нар нь дүгнэснийг мэдээлжээ. Үүнээс гадна Трампын зүрхний цохилтыг минутад 63, цусны даралтыг 121/79 mmHg байгааг дүгнэлтэд дурдсан байна. 

Эдгээр нь бүгд эрүүл хүний байх ёстой түвшин юм. Цусан дахь холестеролын түвшин саяны үзлэгээр 167 гэж гарсан байна. 2018 онд энэ үзүүлэлт 223, 2019 онд 196 хэмжээтэй байжээ. Өнгөрсөн хугацаанд Трамп холестеролын түвшинг бууруулах розувастатин (rosuvastatin) эмийг эмчийн зөвлөснөөр ууж байсан нь ийнхүү үр дүнгээ өгч, эрүүл хүний хэмжээнд хүрсэн бололтой. Үүнээс гадна тэр үсний уналтыг сааруулдаг “finasteride” эмийг өдөр бүр уудаг ажээ. Дональд Трамп 70 насандаа АНУ-ын ерөнхийлөгч болсон нь түүхэнд хамгийн өндөр настайдаа сонгогдсон тохиолдол юм. Энэ сард тэр 74 нас хүрэх гэж байгаа бол ирэх арваннэгдүгээр сард түүнтэй өрсөлдөх Ардчилсан Намын нэр дэвшигч Жо Байден энэ жил 77 нас хүрчээ.   

Э.Сэмүүн 

Эх сурвалж: AFP

Ховдчууд амласнаа биелүүлж, ажлын байр бий болгосон МАН-д дахин итгэл хүлээлгэнэ

$
0
0

Ховдчууд амласнаа биелүүлж, ажлын байр бий болгосон МАН-д дахин итгэл хүлээлгэнэ

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллаж, МАН-аас тус аймгийн 16-р тойрогт нэр дэвшсэн С.Бямбацогт, О.Батнасан, Ц.Цогзолмаа нарыг багаар нь дэмжихийг уриалж, иргэд сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Уулзалтын эхэнд иргэдийн зүгээс Ерөнхий сайдад хандан, дэлхий даяар цар тахлын халдвар гарсан үед төр шиг төртэй байж ард иргэдээ хамгаалж байгаад талархал илэрхийлэв. Тэр дундаа гадаадад байгаа иргэдээ боломжоороо татан авч байгаад олон ястан үндэстний өлгий нутаг болсон Ховд аймгийнхан баярлаж, талархаж буй ажээ. Ерөнхий сайд харин ДЭМБ-ын захирлын хэлсэн үгнээс иш татаж, үндэсний төвшинд эв нэгдэл, олон улсын түвшинд хамтын ажиллагаа чухлыг уламжлав. Монголчууд бид дотооддоо энэ аюулт өвчнийг алдаагүй, нэг ч хүн дотоодоос өвдөөгүй, хүний амь нас эрсдээгүй байгаад Ерөнхий сайдын хувьд баяртай байгаагаа ч хэлэв. Төр, засгийн шийдвэр, дүрэм журмыг ойлгож ухамсарлан, ягштал биелүүлж байгаа нийт ард иргэд, ховдчууддаа  Засгийн газар, Улсын онцгой коммисын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

 “Шинэ Ховд” төслийн хүрээнд 2030 он хүртэл нийт 69 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд усан цахилгаан станц, нефть боловсруулах үйлдвэр гэх мэт 4-5 том төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Ховд аймаг мах боловсруулах үйлдвэртэй болсон бөгөөд өдөрт 2-3 тонн мах боловсруулан 30 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай мах боловсруулах үйлдвэрийг 2019 онд нээжээ. Орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх  “Үйлдвэрлэгч Ховд” хөтөлбөрийг ч амжилттай хэрэгжүүлж эхэлсэн байна. Мөн усан цахилгаан станц, цемэнтийн үйлдвэр зэргийг барьж, иргэдийг ажлын байртай болгосонд иргэд  талархаж байна.

МАН 2020-2024 онд хийх ажлын мөрийн хөтөлбөртөө Ховд аймагт дараах ажлуудыг хийхээр тусгаад байна.

1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:

  • Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-500
  • Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 900
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 600
  • Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл-500
  • Түрээсийн орон сууц- 200

2. Ховд аймгийг шинэ шатанд гарган хөгжүүлэх “Шинэ Ховд- хөтөлбөр хэрэгжүүлж, Ховд их сургуулийг баруун бүсийн эрдэм шинжилгээ, судалгаа,  технологийн төв болгон хөгжүүлж, их сургуулийн дэргэд олон улсын чанар, стандартад нийцсэн  байгуулна.

3. Баруун бүсийн барилгын материалын нэгдсэн лаборатори болон Ховд-Эко цементийн үйлдвэрийг ашиглалтад оруулна.

4. Дулааны станцыг өргөтгөж, цэвэр, бохир усны усны төв магистрал шугамуудыг шинэчилж, аймгийн төвийн гэр хорооллын 5200 айл өрхийн 50 хувийг дэд бүтцэд холбох “Хашаандаа сайхан амьдарцгаая”, сумдыг инженерийн нэгдсэн дэд бүтцэд холбох “Сумын хөгжил” хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ.

5. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулж, гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэж, агаарын бохирдлыг 50 хувь бууруулна.

6. “Ховд агро парк” цогц төслийг хэрэгжүүлж, Эрдэнэбүрэн, Булган, Мянгад, Буянт сумдад 2000- 5000 га газарт услалтын систем байгуулна.

7. Жилд баруун бүсийн нэг сая толгой малын гаралтай түүхий эд боловсруулах, экспортлох “Ховд үйлдвэр, технологийн парк” байгуулж, 500 ажлын байрыг шинээр бий болгож, малчдын орлогыг өсгөнө.

8. “Ховд” нисэх буудлыг олон улсын 4C зэрэглэл бүхий зорчигч үйлчилгээний цогцолбор болгож, Говь-Алтай – Ховд – Баян-Өлгий чиглэлийн авто замын дагуу аялал жуулчлалын үйлчилгээний Ховд цогцолбор байгуулна.

9. Нийслэлээс 1000 км-ээс дээш алслагдсан бүсэд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд 10 дахин бага буюу 1 хувийн татвар төлөх хуулийн хөнгөлөлтийг үргэлжлүүлж, бүсийн нэмэгдэл олгоно.

10. “Нефть боловсруулах үйлдвэр” байгуулж, шатахууны үнийг төвийн бүстэй адил болгон хямдруулна.

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн биелэлт болон энэ удаа дэвшүүлж буй хөтөлбөрөө танилцуулахад ард иргэд талархан дэмжиж байв.

Учир нь МАН 2016 оны УИХ-ын сонгуулийн хөтөлбөртөө тусгасан заалтуудаа Ховдод биелүүлж чаджээ.

Тухайлбал,  Мөст сумын төв хүртэлх 20,3 км хатуу хучилттай авто зам, Цэцэг сумын төвийг Хөшөөт-Ярант чиглэлийн авто замтай холбох 4,9 км хатуу хучилттай авто замын ажил дуусах шатандаа оржээ.  Мөн энэ онд Жаргалант сумын Наран багт 1,7 км хатуу хучилттай зам тавьж, уулын бүсийн Дуут суманд 60 км, Мөнххайрхан суманд 65 км ердийн хөрсөн замын засвар үйлчилгээг хийж байгаа аж.  Монгол, Белгийн Вант улсын Засгийн газрын хоорондын 6.4 сая евро буюу 18 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжиж 128 зүслэг бүхий томограф, Apelem брэндийн рентген аппарат, МRI, хүчилтөрөгчийн үйлдвэр зэрэг 53 нэр төрлийн 102 ширхэг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд суурилуулсан байна.

Увсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ

$
0
0

Увсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ

 

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Увс аймагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзлаа.  МАН-аас УИХ-ын 15 дугаар тойрог буюу Увс аймагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар нэр дэвшин өрсөлдөж байгаа.
1990 оноос хойшхи өнгөрсөн 30 жилийн амьдралаа дүгнэж, ирэх 30 жилд Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх тухай “Алсын хараа-2050” баримт бичгийг УИХ-аар баталж, уг баримт бичигтэй уялдуулан МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулан баталсан гэдгийг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх уулзалтын эхэнд онцлов. Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газар улс орны хөгжлийн талаархи хэд хэдэн асуудалд онцгойлон анхаарч ажилласнаа хэлэв. Тухайлбал,  ард түмнээ эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсээр хангахын тулд  мал аж ахуй, газар тариалангаа дэмжиж, хөгжүүлэх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гурил, будаа, улаан буудай, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавьж ажиллажээ. Үүнийгээ үргэлжлүүлж ирэх дөрвөн жилд “Атрын-4” аяныг хэрэгжүүлж бусад хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилт тавьжээ. Дараагийн чухал ажил бол улс  орноо эрчим хүчээр хангах эхлэлийг тавьж,  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Эрдэнэт, Дархан хотод дулааны, эрчим хүчний цахилгаан станцуудыг барьж эхэлсэн байна. Мөн Тавантолгойд цахилгаан станцыг барихаар төлөвлөжээ. Дотооддоо нефтийн үйлдвэр барьж эхэлснээр гаднаас шатахуун авахад зарцуулдаг нэг тэрбум ам.долларыг эх орондоо үлдээж, улмаар валют болон бараа, бүтээгдэхүүний үнэ ханш буурах бүрэн боломжтой гэв.
МАН 2012 онд 17.3 хувийн өсөлттэй эдийн засгийг АН-д хүлээлгэн өгсөн ч 2016 онд 1.2 хувь болтлоо унаж, өрөнд баригдаж, төрийн сүлд доройтсон, түмний нуруу хотойсон байсан. Иймд бүх цаг үед ачааны хүндийг үүрч, асуудлыг шийдэж ирсэн улс төрийн ууган хүчинд 2016 онд ард түмэн итгэл хүлээлгэсэн. Бид итгэлийг нь алдахгүй ажиллаж, эдийн засгийн өсөлтийг 1.2-оос 7.3 хувьд хүргэлээ. Санхүүгийн сахилга бат алдагдаж, улсын төсөв алдагдалтай гарч байсан бол 2018 онд сүүлийн найман жилд байгаагүйгээр ашигтай гарсан гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодотголоо. 
Монгол Улс 2016 онд валютын нөөцгүй буюу улсын сангийн авдар хоосон байсан бол одоо 4.2 тэрбум ам.долларын нөөцийг бүрдүүлсэн. Мөн уул уурхайн орлогоосоо үр хүүхэддээ анх удаа өв үлдээсэн. “Ирээдүйн өв санд” нэг их наяд гаруй төгрөгийн хадгаламж бий болгож, Монгол Улсын Засгийн газар өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж буйд Увс нутгийн зон олон талархалтай хандаж байлаа.  
Тэрбээр дэлхий дахинд коронавируст цар тахал гарч олон мянган хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч, ажил орлогогүй болж байна. Гэхдээ монголчууд бид азтай, сайхан байна. Дотооддоо цар тахлыг алдаагүй, нэг ч хүний амь нас эрсдээгүй, тайван, сайхан нөхцөлд ажиллаж, амьдарч буйг онцлох нь зүйтэй. НҮБ-д бүртгэлтэй, тусгаар тогтнолоо зарласан улс орон дотроос дотооддоо коронавирус алдаагүй цорын ганц улс болсон гэдгийг онцлон хэлэхэд иргэд, сонгогчид алга ташин талархав.  Цаашид коронавирустэй тэмцэх ажлыг эрчимжүүлэн чангатгаж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө Монгол Улсын Засгийн газар, УОК хичээн ажиллахаа мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Цэрэнбат нар 2016 оны сонгуулиар Увс аймагт нэр дэвшиж, итгэлийг нь хүлээсэн. Тойргийнх нь иргэд тэднийг өнгөрсөн дөрвөн жилд тойрогтоо төдийгүй эх орныхоо төлөө их зүйлийг хийж бүтээхийн зэрэцээ шударга нийгмийн төлөө дуу хоолойгоо өргөж чаддаг тул дахин дэмжихээ илэрхийлж байна. МАН-ын дарга У:Хүрэлсүх  нэр дэвшигчдээ ноён нуруутай, бүтээлч, эдийн засгийн ухаан сайтай хүмүүс хэмээн тодотгосон. Цаашид эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлж, үр дүнг нь үзэхийн тулд МАН-ыг багаар нь дэмжихээ Увс нутгийн зон олон илэрхийлсэн юм.
2016-2020 онд Увс аймагт МАН ямар ажил хийсэн бэ?
  • Увс аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбосон.
  • Нэгдсэн халаалтын системд бүрэн шилжүүлсэн.
  • Цэцэрлэг, сургуулийн суудлын тоо нийт 1130-аар нэмэгдүүлсэн.
  • Ахмадын ордон барьсан.
  • Өлгий сумын улаан ямаа, тэс хэвшлийн адууг үүлдэр болгон батлуулсан.
  • 50 ортой хүүхдийн эмнэлгийг барьж байна.
Тиймээс цаашид эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлж, үр дүнг нь үзэхийн зэрэгцээ дахин бүтээн байгуулалт өрнүүлэхийн тулд МАН-ыг багаар нь дэмжихээ Увс нутгийн зон олон илэрхийллээ.
2020-2024 онд Увс аймагт МАН юу хийх вэ?
  • Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана.
  • Улаангом – Ховд чиглэлийн 160 км, Улаангом – Өлгий хот чиглэлийн 300 км  хатуу хучилттай зам барих ажлыг эхлүүлнэ.
  • Улаангом, Баруунтуруунд агро парк, хүлэмжийн аж ахуй шинээр байгуулж, гурил тэжээлийн үйлдвэрүүдийг сэргээн хөгжүүлнэ.
  • “Боршоо” боомтыг олон улсын боомт болгож өргөтгөж шинэчилнэ.
  • Увс, Хар ус, Хяргас нууруудыг өвөл, зуны амралт зугаалга, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж, Төв Азийн олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаанд нэгдэнэ.
Жимс, жимсгэний үндэсний үйлдвэрлэлийн кластерууд байгуулж, тариалалт, үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлнэ
 

Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв

$
0
0

Баянголчууд эхлүүлсэн ажлуудын үр дүнг нь үзэхийн тулд МАН-тай хүчээ нэгтгэнэ гэв

 

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх тус дүүрэгт МАН-аас  нэр дэвшсэн Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, Х.Ганхуяг нарыг дэмжиж, бодлого, хөтөлбөрөө танилцуулахаар Баянгол дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа.

Баянгол дүүргийн иргэд, сонгогчид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэлд гарсан өөрчлөлт шинэчлэлтийн хамгийн эхэнд Улаанбаатар хотын утаа буурсан гэдгийг нэрлэж байлаа. Мөн “Яармагийн гүүр”, “Сонсголонгийн гүүр”, “Замын цагдаагийн  шинэ гүүр” зэргийг шинэчилж, шинээр байгуулахын зэрэгцээ авто замын бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлсний үр дүнд Улаанбаатар хотын түгжрэл тодорхой хэмжээнд багассан гэдгийг мөн онцлов. Мөн  цаашид нийслэлд, ялангуяа Баянгол дүүрэгт хийж хэрэгжүүлээсэй гэсэн зүйлүүдийг дурдсан юм.

МАН 2016-2020 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд нийслэлийн хэмжээнд нийт 32 сургуулийг ашиглалтад оруулж, гурван ээлжээр хичээллэж байсан 31 сургуулийг хоёр ээлжинд шилжүүлсэн. Мөн 2017-2019 онд 57 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулж, цэцэрлэгт хамрагдалтыг 80 гаруй хувьд хүргэсэнд баянголчууд талархалтай хандахын зэрэгцээ хүн амын өсөлттэй уялдуулж, цаашид хүртээмжийг дахин нэмэгдүүлэхийг хүсч буйгаа уламжиллаа.

Нийслэлчүүдийн хүсэл, нийгмийн шаардлага, судалгаа шинжилгээнд үндэслэж МАН 2020-2024 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө буюу мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ. Баянгол дүүргийн хувьд өрхийн эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургууль, цэцэрлэггүй хороодод сургууль, цэцэрлэг барих, замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор Энхтайвны өргөн чөлөөний төв зам дагуу нүхэн болон гүүрэн гарц барьж,  Л.Энэбишийн өргөн чөлөөнөөс троллейбусны эцсийн буудал хүртэлх замын голын хэсгийг газар доорх байгууламжийн системд шилжүүлэх зэрэг олон бүтээн байгуулалтыг өрнүүлж, Улаанбаатар хотоо хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Баянгол дүүргийн иргэд, сонгогчид чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай, орчин үеийн шийдэл бүхий амралтын бүстэй болох хүсэлтэйгээ байгаагаа асуудал шийддэг багтай Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилж байв. Иргэд зөвхөн баянголчууд төдийгүй нийслэл, улс орны хэмжээний асуудлыг шийдэх томоохон зорилго хөтөлбөртэй МАН-ыг дэмжихийг  уриалсан юм.

Өмнө чинь зогсоод доромжлоод байхад өөдөөс нь алга таших юмуу, Дундговьчууд аа

$
0
0

Дундговь аймагт сонгуулийн сурталчилгаагаа хийж яваа УИХ-ын гишүүн Б.Наранхүү тойргийнхноороо тохуурхаад байна уу гэлтэй. Тэрээр сонгуулийн сурталчилгааныхаа нээлтэд үг хэлэхдээ “Та нар намайг яагаад УИХ-ын чуулгандаа суудаггүй вэ гэж бодож байгаа байх. Дараагийн удаа сонгогдвол ирцээрээ номер нэг, санаачилсан хуулиараа номер нэг байна. Би одоо жаахан хөгшрөөд 50 руу орж байна. Одоо жаахан ажил хийнэ ээ. Тиймээс та нар минь битгий шантарцгаа. Бие биендээ урам хайрлая” гэв.

Гэтэл түүний уулзалтад ирсэн сонгогчид өөдөөс нь хараад алга ташаад сууж байх аж. Б.Наранхүүгийн хувьд хоёр ч удаа парламентад сонгогдсон ч хурал таслалтаараа тэргүүлж, хууль санаачлагаараа “баян ходоод”-нд орж ирсэн. Өнгөрсөн найман жилд тэр парламентад суухдаа ганц ч хууль батлаагүй. 

Арга ядсандаа нутгийнхан нь түүн рүү “Бид таныг сонгосон, биднийг төлөөлж байгаа бол хуралдаа суу” гэсэн шаардлага тавин, мессэж бичихэд урдаас нь “гөлөг” гэж хариу бичсэн гэдэг. Ард иргэдээ “гөлөг” шиг үздэг, ёс зүйгүй бүдүүлэг, өөрийгөө даам гээд бодчихсон Б.Наранхүүг дуу хууртай Дундговь нутгийнхан нь ахиж сонгохгүй нь мэдээж. Гэхдээ л уулзалтад нь ирчихээд алга ташааж байж болохгүй шүү, Дундговьчууд аа. 

Эх сурвалж: shuurhai.mn

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ гадаадад 68 сая валютын хадгаламжтай

$
0
0

УИХ-ын 11 дүгээр тойрог буюу Өмнөговь аймагт нэр дэвшигч “Ажнай” Бат-Эрдэнэ 2019 онд нэг тэрбум 589 сая төгрөг 600 мянган төгрөг, гэр бүл нь 312 сая 915 мянган төгрөгийн орлого олжээ. Нийтдээ 880 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн 2 орон сууцтай хэмээн ХОМ-доо бүртгүүлсэн байх юм. “Mercedes Benz”, “G 55 AMG”, “Bentley”, “Continental” гэх тансаг зэрэглэлийн 4 автомашинаа 470 сая төгрөг хэмээн үнэлсэн бол тод манлай уяач түүний 250 адуу 890 сая төгрөгийн үнэтэй юм байна. УИХ-д нэр дэвшигчдээс хамгийн өндөр үнэтэй үнэт эдлэлтэй хүнээр Ажнай Бат-Эрдэнэ тодрохоор байна. 
Түүний үнэт эдлэл 3 тэрбум 700 сая төгрөгөөр үнэлэгджээ. Тэрээр Өмнөговь аймгийн орон нутгийн “Тавантолгой” нүүрсний ордыг эзэмшигч бөгөөд монголд 1 тэрбум 264 сая төгрөг 484мянган төгрөгийн хадгаламжтай аж. Мөн үүнээс гадна тэрээр гадаадад 68 сая 817 мянгаар хэмжигдэх валютын хадгаламжтай гэж ХОМ-доо мэдүүлжээ. 
Тэрээр “Ажнай корпораци”, “Таван Толгой”, “МЭК”, “ВВУ”, “ММС”, “Капитрон банк”, “Монгол Эд Импекс”, “Баянгол ЗБ”, “Талх Чихэр”, “Жуулчин говь”, “Ариг Гал”, “Мах Импекс “, “Говь”, “Авто зам”, “Улсын Их дэлгүүр“, “Монгол Шилтгээн”, “Женко Тур бюро”, “Инвест Капитал” зэрэг 18 компанид хувь эзэмшдэг юм байна. Энэ бүх хөрөнгөнөөс нь харвал Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэнчилэн Монголын “эзэн” гэгдэх 30 гэр бүлтэй ч бизнесээрээ холбогддог бололтой. Тухайлбал, тэрээр ард түмний мэддэгчилэн Ерөнхийлөгч Х.Баттулгын “Баянгол” зочид буудал, “Талх чихэр”, “Мах импекс”, “Женко тур бюро” компанийн хувьцааг эзэмшдэг бол олноо “Таванбогдын” хэмээгддэг Баатарсайханы мэдлийн “Говь” компанид, “Номин”-гийн гэгддэг Ш.Баярсайханы “Улсын их дэлгүүр“ компанийн хувьцаа эзэмшигч юм байна. 
Эх сурвалж: tvmongolia.mn 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хадгаламжиндаа ямар ч мөнгөгүй

$
0
0

УИХ-ын 20 дугаар тойрог буюу Орхон аймагт нэр дэвшигч Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг өнгөрөгч 2019 онд 259 сая 800 мянган төгрөг, гэр бүл нь 90 сая төгрөгийн орлого олжээ. Гэвч тэрээр хадгаламжиндаа ганц ч төгрөггүй хэмээн мэдүүлсэн нь ихээхэн сонирхол татаж байна. Харин үл хөдлөх хөрөнгөний хувьд тэрээр 715 сая төгрөгөөр үнэлэгдэх амины болон нийтийн 4 байр, нэг оффистой аж. Н.Алтанхуяг Lexus, RX 350 автомашинаа 55 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байхдаа ТЭДС-гийн хүүгүй зээлийг “Хаан жимс Эс Би Ти” компанидаа авч өгч байв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ удаад бие даан нэр дэвшиж байгаа бөгөөд тэрээр “Мах Экспорт”, “Хаан жимс Эс Би Ти” болон “Увс байгаль” компанид хувьцаа эзэмшдэг гэж ХОМ-тээ мэдүүлжээ. 

Эх сурвалж: tvmongolia.mn

Энэбишийн Болорчулууны мөрийн хөтөлбөр Архангайчуудын талархалыг хүлээж байна

$
0
0

УИХ-ын сонгуулийн 1 тойрог буюу Архангай аймагт бие даан нэр дэвшигч Энэбишийн Болорчулууныг нутгийн олон дэмжиж байна. Өлзийт, Хайрхан сумын иргэдтэй нэр дэвшигч уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулсан бөгөөд уулзалтын үеэр Архангайчууд ардчилсан хувьсгалаас хойш 30 жил өнгөрөхөд ард түмний амьдралд эрс өөрчлөлт ирээгүй, тиймээс ухарч биш урагшилсан шинэ сонголт хийнэ гэдгээ хэллээ. 

Энэбишийн Болорчулуун Архангай аймгийн Сагсанбөмбөгийн холбоон тэргүүн хүн. Тэрээр төрсөн нутагтаа спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд Архангайн залуус ч спортлог нэр дэвшигчээ дэмжинэ гэдгээ хэллээ. Өлзийт сумын сагсан бөмбөгийн спортоор хичээллэдэг залуустай  Э.Болорчулуун уулзаж, санал сэтгэгдэлийг нь сонслоо. Мөн энэ үеэр нэр дэвшигч тус сумын иргэдтэй уулзав. Өлзийт сумын иргэд зөв санаа, зөв бодолтой мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн гэж үзэж байгаа учраас энэ удаагийн сонгуульд эргэлт буцалтгүй Энэбишийн Болорчулууныг дэмжиж саналаа өгнө гэдгээ илэрхийллээ.

Архангай аймгийн Өлзийт сумын малчин Т.Амгалан хэлэхдээ "УИХ-2020 оны сонгуулийн сурталчилгаа манай нутагт ид өрнөж байна. Би 40 гаруй жил мал маллаж яваа хүн. Энэ удаад сонголт хийхдээ залуу үеийн төлөөлөлийг сонгоно. Энэбишийн хүү Болорчулуун хамгийн зөв сонголт гэж бодож байна” гэлээ. 

Г.Цэрэнбямба гуай хэлэхдээ "30 жил бид МАН, АН-аас нэр дэвшигчдийг сонголоо. Бидний амьдралд эрс өөрчлөлт мэдрэгдсэнгүй. Харин дээрх намуудаас нэр дэвшээд ирж байгаа нөхдийн дээл хувцас нь улам гял цал болоод унаж байгаа унаа нь томроод дөрвөн жилийн дараа эргээд ирдэг. Энэ удаад бид зоримог залуу үеийг нам харгалзахгүй сонгоно. Төрийн түшээ бол намын төлөөлөл биш, түмний төлөө байх учиртай" гэлээ. 

Болорчулууны аав нутагтаа нэр хүндтэй ардчилагч, бас эдийн засагч хүн байсан. Ээж нь багш. Энэ хөдөлмөрч гэр бүлийг Архангайчууд сайн мэднэ. Тиймээс удамыг нь харж, ухааныг нь үнэлж, энэ удаагийн улс төрийн сонголтоо хйинэ. Шинэ сонголт нь Энэбишийн Болорчулуун гэж хэллээ.   

Э.Болорчулууны сонгуулийн  штабаас бэлтгэв 

Трамп “АНУ-ын эдийн засгийн сэргэлтийг Жорж Флоид диваажингаас хараад баярлаж байгаа” гэж хэлээд буруудав

$
0
0

Саяхан цагдаагийн гарт амиа алдсан Жорж Флоидын нэрийг улс төрийн зорилгоор ашигласан гэж олон хүн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг буруутгажээ. Өчигдөр буюу Баасан гарагт тус улсын ажилгүйдлын түвшин өнгөрсөн тавдугааар сард цар тахлаас хойш анх удаа 13.3 хувь болж буурсан тухай тайлан мэдээ гарсан нь эдийн засаг сэргэх найдлага төрүүлсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ талаар Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр ярихдаа “Өнөөдөр Америкийн түүхэнд аугаа сэргэлт тохиолдож байна. Жорж улс оронд нь ямар гайхалтай үйл явдал өрнөж байгааг дээрээс хараад баярлаж байгаа байх. Энэ бол түүний хувьд аугаа өдөр. Бүх хүмүүсийн хувьд аугаа өдөр юм” гэж хэлжээ.

Трампын хэлсэн үг тэр дороо ширүүн шүүмжлэлтэй тулгарсан юм.

Ардчилсан Намаас ирэх сонгуульд нэр дэвшиж байгаа Жо Байден “Жорж Флоидын хэлсэн сүүлчийн үг ‘Би амьсгалж чадахгүй байна’. Энэ үг манай орон даяар, цаашлаад дэлхий даяар цуурайтаж байна. Жорж Флоидын хэлсэн энэ үгийг ерөнхийлөгч өөр үгээр орлуулах гэж оролдсон нь жигшүүртэй явдал юм” гэж мэдэгдсэн байна.

Бүгд Найрамдах Намын Үндэсний Хорооны дарга асан, африк гаралтай улстөрч Майкл Стил “Энэ бол улс оронд болж буй үйл явдлыг ойлгохгүй байгаагаас гадна Жорж Флоидын түүхийг өөрчлөх гэсэн оролдлого. Жорж Флоид тэнгэрээс хараад ‘Хөөх, ажилгүйдэл буурчээ!’ гэж хэлсэн гэдэгт би эргэлзэж байна. Ерөнхийлөгч бодит амьдралаас хэр хол байгааг энэ явдал харуулж байна. Телевизийн реалити шоуны ерөнхийлөгч ардчилал, засаглал, Америк мөрөөдлийг бодитой болгохын төлөө зүтгэж байгаа хүмүүсийн өдөр тутмын амьдралтай зохицохгүй байгааг харууллаа” гэж MSNBC сувагт ярьжээ.

Эдийн засагчид коронавирусийн цар тахлаас үүдэлтэй ажилгүйдлын түвшин 20 хувьд хүрнэ гэсэн тооцоо гаргаад байв. Гэтэл Баасан гарагт гарсан тайланд 13.3 хувь болж буурсан нь олон хүнийг гайхшруулсан, төсөөлж байгаагүй үр дүн байлаа.

Гэхдээ энэ тоо өмнөх дээд үзүүлэлт болох 1982 оны 10.8 хувиас өндөр байгаа юм. Гурав, дөрөвдүгээр саруудад АНУ-д ажилгүйдэл эрчимтэй нэмэгдэж байсан бол тавдугаар сард 2.5 сая ажлын байр шинээр нэмэгдсэн нь эдийн засагт сайнаар нөлөөлөх үзүүлэлт болжээ.

Эдгээр нь голдуу зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт нэмэгдсэн нь АНУ даяар хөл хорионы дэглэм суларч, иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотой байв.

Өчигдрийн тайлан мэдээг эдийн засагчид, судлаачид янз бүрээр хүлээн авч байна. Зарим нь үүнийг цар тахлын дараа эдийн засаг сэргэх эхлэл гэж үзэж байгаа бол зарим нь уналтаас гарах цаг хол байгааг анхааруулж байна.

Capital Economics байгууллагын шинжээчид 2020 оны эцсээр цар тахлаас үүдэлтэй бий болсон ажилгүйдлын 60 хувь нь буцаан нөхөгдөж, ажилгүйдлын түвшин 8-10 хувьд хүрнэ гэсэн тооцоо гаргажээ. 

Р.Төмөр

Эх сурвалж: The Guardian

В.Путин генетикийн мэдээллийн сан байгуулахыг тушаав

$
0
0

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үндэсний генетикийн мэдээллийн бааз байгуулахыг холбогдох хүмүүст даалгавар болгожээ. Энэхүү зааврын талаар Кремлийн албан ёсны вэбсайтад нийтэлсэн байна.

Уг генетикийн мэдээллийн сан нь Оросын Засгийн газрын удирдлага дор, “Курчатовский хүрээлэн”-ийн Үндэсний судалгааны төвийн оролцоотойгоор бий болох аж. Ажлын эхний үр дүнгийн тайланг Ерөнхий сайд Михаил Мишустин ба тус хүрээлэнгийн захирал Александр Благов нар 2020 оны аравдугаар сарын 1-н гэхэд тайлагнах ёстой гэнэ.

. Түүнчлэн Засгийн газраас энэхүү генетикийн баазыг ажиллуулах төсвийг баталсан бөгөөд 2021 оноос хүчинтэй болох юм. Тодорхой хэмжээг нь Ерөнхийлөгчийн зааварт заагаагүй байна.

Тус улсад генетикийн мэдээллийн санг байгуулах талаар Путин тавдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж байсан. Тэр үед “Роснефть” компани уг төслийн хүрээнд гурван генетикийн төв байгуулах ажлын хамтрагч болсныг зарлаж байсан билээ.

“BBC Russian Service”-ийн мэдээлснээр, уг төслүүдийн нэгийг Владимир Путины том охин гэгддэг Мария Воронцова удирдах гэнэ. Уг төвийг Москвагийн их сургуулийн Шинжлэх ухаан, техникийн хөндийн дэргэд байгуулах бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг Путины бага охин гэгддэг Катерина Тихонова гүйцэтгэх аж.  

О.Тэргэл

Эх сурвалж: meduza.io

Хийсэн бүтээсэн нь ямагт капитал!

$
0
0

Ертөнц тэр чигээрээ худалдаа хийж байна. Худалдаагаар амьдарч амьсгалж байна. Хамгийн их худалдаачин улс үндэстэн гэж хүн амын дийлэнх нь лангуу чингэлэг, зах бараадаж ажиллаж орлого олдог Монголыг хэлэхгүй. Энэ тухай гэгээтэй ямар ч мэдээлэл байхгүй. Монгол бол худалдаачин улс үндэстэн биш. 

Тэгвэл хэн юм? Европт далайд гарцгүй эх хуурайд түгжигдсэн жижигхэн нэг улс бий. Нэр нь Люксембург! Ёстой гайхалтай. Монголоос хүн ам, газар нутаг, байгалийн баялаг, мал адгуус гэж ярьвал хаана нь ч хүрэхгүй. Гэтэл тэр улс "хамгийн” гэсэн үнэлгээтэй дэлхийд хошуучилжээ. Ийм үнэлгээнд яаж хүрэв ээ? Улсынх нь нийт хүн ам 626 мянга. Лав тал нь, эсвэл талаас илүү нь манайхан шиг зах дээр зогсож хэдэн биендээ бараа зардаггүй бололтой. Тийм зай талбай ч байдаггүй юм байна. 

Ганц тайлбар байна. Хийдэг худалдааных нь хэмжээ тэр улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс (ДНБ) нь 4 дахин их. Дэлхийн Банк тийм судалгаа гаргаад иржээ. Экспорт, импортынх нь хэмжээ нийлээд үйлдвэрлэсэн ДНБ-ээсээ хол давжээ. Дараагийн байрт Сингапурыг нэрлэжээ. ДНБ-ээсээ гурав дахин давсан худалдаатай. Байгалийн баялаг, газар нутаг, мал адгуус гэж ярьвал манай хаана нь ч хүрэхгүй, бүр цэвэр усны ундрага ч байхгүй. Бас л дэлхийд хошуучилжээ.

Тэгвэл Дэлхийн Банкны мэдээлэлд манай улсыг ингэж бичсэн байна. Экспортын бараа үйлчилгээ нь ДНБ-ийхээ 58.66%, импортын бараа үйлчилгээ нь 64.23% гэжээ. Лав хөрш Оросоос давж байна. Аль ч үзүүлэлт нь. Оросын худалдаа ДНБ-дээ 51 хувь буюу тал нь, гэхдээ байр эзлүүлбэл Руанда, Шри-Ланка шиг л улс гэсэн байх юм. Тэгвэл худалдаа нойл заадаг, тун бага худалдаатай улс нь Пакистан гэнэ. ДНБ-ийх нь 22 хувь нь худалдааны нэр төрөл, орон зай. 

Монгол маань ийм лут үнэлгээтэй гэдэгт баярлахаасаа илүүтэй яг бодитой нь юу вэ гэдэгт монгол хүн бид л хариулт өгч чадна. Дэлхийн Банк бол бидний өгсөн мэдээллийг л авч дүгнэж байгаа. Гэхдээ нэг их олон тайлбаргүйгээр.

Манай экспорт бол ойлгомжтой. Бүх нэр төрлөөр нь задлах хэрэггүй. Урагшаа нүүрс машинаар гарч байна. Тавантолгой эх орныг маань тэжээж байна. Оюутолгой тэжээж эхлэх цаг нь болоогүй гэлцдэг. Ноолуурыг нь хятадууд бараг малчны хотноос нь ирээд авчихдаг. Ноолууран бүтээгдэхүүн гадагш гардаг. Өлөн гэдэс гардаг, гэсгээд цаашаа паг. Монголчууд нүүрсийг л экспорт гэж ойлгодог. Тэр нь угаагаагүй, боловсруулалт хийгээгүй, шороотойгоор хутгалдан гарч байгаа түүхий нүүрс. Хичнээн олон машин хил давна, төдийчинээ экспорт өснө. Тэр нь "58.66%” юм байна. 

Импорт бол бас ойлгомжтой. Хэдэн биендээ юм зардаг, зарсаар ханавал хануур нь гүйцсэн улсыг нэрлэ гэвэл Монголыг л нэрлэх байх. Ихэнхдээ урд хөршөөс хүний хэрэгцээний бүх барааг оруулж ирдэг, тэгэхдээ зөвхөн хэдэн биендээ зардаг (ихэнхи нь реимпорт буюу бөөний захаас авч дамжуулан өсгөж зарах), сүүлдээ зарагдахаа ч байчихсан, лав нийслэлээр дүүрэн барааны агуулхан лангуу алаглана, дэлгүүр, түц, чингэлэг ёстой доозоо хэтрүүлтэл овоороод ярайгаад байж байна. "Одоо боллоо!” гэдэг ганцхан үг л лангуучдад хэлэх үлдсэн. Мөн Оросоос оруулж ирж хэдэн биендээ зардаг бензинийг импортын том нэр төрөл гэдэг. Тэр их бензин хэрэглээд улс нь хүчирхэгжин босч ирдэг бол ёстой углуурга нь ханамаарсан. Байдаггүй. Нийслэлээр дүүрэн хувийн машин. Гарлага гэхээс орлогогүй, зүгээр л зугаацал. Машин жолоодож гудамж сэлгүүцэж, зам дээр хэрэлдэж, нервтэж зугаацах үзэгдэл. Монголчуудаас өөр ийм зүйлд баясаж зугаацдаг улс үндэстэн ховор байх. Лангуу дүүрэн бараа, Оросоос ирдэг шатахуун нь нийлээд нөгөө "64.23%” болж буй.

Улсын хөгжил, дэвшил гэж нэрлүүлээд байгаа хэмээн дээрхи хоёр процентыг олон монгол хүн итгэж сэтгэж явдаг бол би бүр эсрэгээр байна. Энэ бол хөгжил ерөөсөө биш. Турж үхэхгүй, хөл дүүжлэх унаатай, лангууны ард ажлын байртай, бензиний цонжууд ярайж байгаа чинь хөгжил биш.

Хөгжил гэж чи юу шаардаад байгаа юм гэвэл одоо тайлбар хийе. Худалдаачин ард түмнүүд ДНБ-ээсээ олон дахин давсан худалдаа хийж байнаа гэж дээр бичлээ. Тэдний хийдэг худалдаа нь миний энэ нийтлэлийн гарчигт бичээтэй буй капитал юм. Энгийнээр бол хүмүүнд зарагддаг юмс, эрэлттэй юмс. Гэхдээ нэмүү өртөг шингээстэй, тэр хэрээрээ чанартай ба үнэтэй. Люксембургчууд язганатал хөдөлмөрлөөд, 24 цагаар үйлдвэрийн суурь машинууд ажиллаад, бүтээгээд тэр нь тэр чигтээ капитал болоод буй биш, реэкспорт, онлайн худалдаа, мэдлэг тархи оюуны бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгө, банк, оффшор, бирж гээд бүгд орж байгаа. Бэлэн бараа зарахаас илүү экспортын үйлчилгээ нь голыг нь нугалж байна. Сингапурт энэ бүгд дээр далайн боомтын ачиж буулгах үйлчилгээ, хадгалалт нэмэгдэх байх. Экспорт, импортын бараа ба үйлчилгээ гэсэн байгаа шүү дээ.

Нэр бүхий хоёр жижиг улс дээр авч ярихдаа тэдний зардаг, борлуулдаг, гүйлгэдэг худалдааных нь бүх нэр төрөл тэр чигтээ мөнгө, орлого, ашиг болж буудаг учраас ДНБ нь арын эгнээнд гарчихсан, худалдаагаар капитал, хуримтлал хийж босгож болоод байгааг нь бүр зориудаар монголчууддаа санаа сэдэл өгөх гэж тэмдэглэж байна. 

Өөр нэг тайлбар байна. Дэлхийн Банк болон Үндэсний статистикийн хороо хоёр жил тутамд Монгол Улсын ядуурлын хувь хэмжээг судалж зарладаг. Хамгийн сүүлд буюу 2018 оны судалгаагаар Монголын хүн амын 28.4 хувь нь сардаа 166 мянган төгрөгөөс бага хэрэглээтэй буюу ядуу гэх ангилалд багтаж буй гэжээ. Энэхүү 28.4 хувь болох 904.9 мянган хүн дээр нэмэгдэх эмзэг бүлэг гэж бас байна. Нийт хүн амын 15 хувь. Өөрөөр хэлбэл хүн амын маань 15 хувь ядууралд өртөхөд өнөө маргаашгүй бэлэн зэхээтэй явж байдаг юм байна. Хэрэв тэр 15 хувь нь ядуурлын шугам руу гулсвал Монгол Улсын ядуурлын хувь хэмжээ хүн амынхаа 43 хувь болчих магадлалтай. Миний хувьд "аймшиг”-ийн тоо л яваад байх шиг. Аюул тун ойрхон байна гэсэн үг.

Одоо би энэ ядуурал (бас аюул гэчихлээ) гэгчийг нөгөө худалдаатайгаа холбож тайлбарлая. Манай улсын хувьд эмзэг, ядуу хүмүүсийг ядуурлаас гаргахад манай нөгөө "58.66%” ба "64.23%” гэх хоёр процент үйлчлэхгүй юм бол бид энэ хоёр тоогоор яах юм, харж баясах хэрэг байна уу гэх асуултад уншигчид хариул даа. Иргэдийг ядуурлаас маш амархан гаргах, тэгээд тэр нь улсын ба иргэдийн санд капитал болж хуримтлагдахгүй юм бол манайхны энэ худалдаа ямар хэрэгтэй юм бэ? Ядаж ядууралд өртүүлэхгүй гэсэн баталгаа ч болж чадахгүй худалдаа хийж байдаг юм байна, бид чинь. Монгол төгрөг юугаар баталгааждаг юм бэ? Эрээнээс авчирч хэдэн биендээ зардаг (дамжуулан зарах буюу реимпорт) жижиг сажиг бараа, хүнсний худалдааны орлогоор баталгааждаг юм бол, үүнийг чинь гадаад худалдаа гэж хээвнэг нэрлэхэд ичиж үхмээр бус уу? Монголын худалдааг Люксембург, Сингапурынхтай харьцуулах нь ямар ч авцалдаагүй юм байна. Манай худалдаа бол ердөө Африк маягийн худалдаа гэх ангилалд орно. Лав экспортоор нь тэгж жишиж болно. Африк тив бол талбайн хэмжээгээрээ тивүүд дотроо хоёрт, нийт 55 улс орныг нэгтгэн оршин байна, тивийн нийт хүн ам нь 1.3 тэрбум. Харьцуулбаас Ази тивийн Энэтхэгийн хүн амтай тэнцэнэ. XIX зууны II хагасаас эхлэн Африкийг Европын улс орнууд колоничилсон. Их Британи, Франц, Португал, Бельги, Испани гээд колоничлогчдыг нэрлэдэг. Ингэж колоничлосноор Африкийн эдийн засгийн хөгжлийн цаашдын чиг хандлага төлөвшжээ. Ердөө л ашигт малтмал экспортлогч тив. Халуун тив маань байгалийн нөөц баялаг, ялангуяа алт, үнэт чулуу (алмаз), нефть, байгалийн хий, өнгөт металл, бусад гээд жагсаж өгнө, барагдахгүй. Төв ба Дорнод Африкт нь жилийн турш бороо шавшина, чийглэг учраас хөдөө аж ахуй хөгжсөн. Бусад хэсэгт нь ашигт малтмал олборлоно. Улс төр нь ямагт тогтворгүй, авилгад идэгдсэн, байгальтайгаа зүй бус харьцсанаас уул уурхай нь ард түмэндээ нэмэргүй, гэхдээ олборлоод экспортлоод байдаг, өлсгөлөн гуйранчлал, өвчин тахал, байгалийн гамшиг байнга нүүрлээстэй бүхэл бүтэн тив байж байна. Байгалийн баялаг нь Африкт капитал биш, харин аранга, дарамт болчихсон. 

Манай экспорт, импортын байдлыг ажваас африкийн ядуу буурай орнуудын мөрөөр мөшгиж явах шиг санагддаг. Гэхдээ гэгээтэй үйлс зөндөө байгааг харлуулах санаа надад байхгүй. Явж явж африк шиг болчихов оо гэсэн сануулгаа л хэлж байна.

Энэ хүргээд өөрийнхөө нийтлэлийг дуусгаж байна. Одоо https://zen.yandex.ru/ сайтаас "Что продает Монголия?” гэх өгүүллийг товчлон хөрвүүлье. Оросууд маань ингэж боддог дүгнэдэг юм байна гээд ойлгочих. Ажилгүй, залхуу, залхаг монголчуудыг л цаагуураа гөвшөөд тавьчихсан шиг. Дүгнэлт нь гуравхан сая монголд алтан боломж байна, тэд ашиглаж чадахгүй байна!

Газар зүйн хосгүй байршилтай, хоёр том аварга биетийн дунд шахагдан орших Монголд хөгжлийн гайхамшигт хэтийн төлөв бий. Нэг талаасаа Орос, Хятад гэх дэлхийн хоёр аугаа гүрний дунд оршин буй Монголын хувьд бүрэн бие даасан бодлогоо хэрэгжүүлнэ гэдэг боломжгүй. Нөгөө талаасаа Монголын хийсэн бүтээснийг шингээх асар том зах зээл хоёр талд нь байна гэдэг Монголын хувьд хөгжлийн аугаа их боломж ямагт нээлттэй байнаа гэсэн үг. Монголын эдийн засгийн бодит байдал ийм байна: Дэлхийн дундажтай харьцуулахад эдийн засаг нь өндөр хурдаар хөгжиж байна. ДНБ нь 2000 оноос хойш жилд дунджаар 7-9 хувьтай. Гэтэл гуравхан сая хүнтэй хэрнээ эдийн засаг нь бас хүчтэй хөгжиж өгдөггүй. 

Яг одоо бол Монголын эдийн засаг ашигт малтмалаас бүрдэж байгаа ба түүнээсээ нэн хамааралтай байна. Ашигт малтмалаа экспортолж, нэмэрт нь ажлаа байраа буй болгодог. Экспорт нь тэнцүү биш, 90 хувь нь Хятад руу, монголчууд хятадад дургүй нь бүхэнд ил хэрнээ тэр бодлоготой нь харшлаад Хятад руу л экспортлоод байдаг. Логикоор бодож үзэх юм бол экспорт нь Орос руу гармаар санж. Гэхдээ Орост ашигт малтмал хахаастай бий, хэрэгцээ нь ч одоо нэг их биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Оросын чиглэлд Монгол нь хувцас хунар, мах, мал аж ахуйн өөр юу ч юм түүхий эдээрээ биш бүтээгдэхүүн экспортолж байна. Гэм нь тэр нь нийт экспортдоо туйлын бага зай эзэлнэ. Монголын нийт экспорт 7 тэрбум ам.доллар, энэ нь энэ гуравхан сая хүн амтай улсад тун муугүй үзүүлэлт. Экспортын түүхий эд нь аажмаар хөгжиж, хүн амынхаа амьдралын чанарыг сайжруулахад аажмаар нөлөөлж байна. Монголын "Топ 5” экспортын нэр төрөл нь:

  1. 39% - чулуун нүүрс (2.8 тэрбум доллар)
  2. 29% - зэсийн хүдэр (2 тэрбум доллар)
  3. 5.5% - түүхий нефть(390 сая доллар)
  4. 4.9% - төмрийн хүдэр (340 сая доллар)
  5. 4% - малын ноос ноолуур (280 сая доллар) гэжээ.

Д.Баярхүү

Эх сурвалж: baabar.mn

Viewing all 19968 articles
Browse latest View live