Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19968 articles
Browse latest View live

Бүлэглэл чинь сүрэглэл болчихлоо, толгойлогч оо...

$
0
0

Сүргийн толгойлогч сахал Эрдэнэбилэгээс асуух асуулт байна аа. Төр улсыг минь бүлэглэлд хувааж, түмэн олныг минь сүрэглэлд түлхсэн та минь ойрдоо хөдөө явсан уу, олныхоо аж амьдралыг харав уу? Хотын захаар оров уу, хогийнхны сүрэгтэй танилцав уу? Хоригдсон гэсэн яалаа, ходоод мэнд гарав уу? Хөл чинь Элбэгдоржид, гар чинь М. Энхболдод, элэг зүрх чинь Баттулгад, бөөр чинь бөөрөнхий Дорлигжавт, нойр булчирхай чинь номын анд Сайханбилэгт, судас шөрмөс чинь сунгаа сайтай З.Энхболдод, давсаг дэлүү чинь дагаж шогшдог Д.Эрдэнэбатад, хумс хуруу чинь Хурц, Бадамжунай нарт байгаа хэвээрээ юү?

Бүлэглэлийнхэн бас цус сэлбэж, цуг ноёлохын тулд залуу үеийнхнээр эгнээ сэлбэж, замаа засдаг хуультай юм уу? Бүлэглэлд хамаарч, бүтэн улс руугаа шүлсээ залгин дайрч, бүрэн ардаа сүргийн захад цөлж, жирэмсэн эхчүүдийг бүлхээр хооллож, жижиг хүүхдүүдийг шүлсээр ундаалдаг таны бүлэглэл саарал ордны сарын мөчлөг Наранхүү, захиалга дамжуулж замыг чинь цэвэрлэдэг Баасанхүү, урдаа барьж хүн уруулдаг Магнай нараас гадна олон сайхан залууг эгнээндээ элсүүлж, энгэр хормойд нь мөнгө хийж, эрүү аманд нь дохиолол зүүгээд энэ сонгуульд ялахаар элийртлээ зүтгэж, дэмийртлээ хөрөнгө цацаад хэцүүхэн байна уу, хэзээ энэ бүхэн дуусах вэ?

Яалаа нөгөө хувьчлаад авсан Хөтөлийн цемэнт шохойн үйлдвэр, хулгайлаад амжсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр, хумслаад олзолсон Багануурын цахилгаан станц...хаяа сунгаж хатавч тэлэхдээ хийсэн Дубайн гэрээ, халаас зузаалж, хамсаа болгохдоо авсан Эрдэнэтийн 49 хувь... Юу гээч? Бүлэглэл чинь энэ улсыг удирдаад удлаа, ухаж тоноод хага баяжлаа. Одоо эгэл ардын ядуурал, эмс охидын биеэ үнэлэлт, өвгөд хөгшдийн үгүйрэл, өнгөтэй залуусын үнэгүйдлийг яах тухай бодов уу, ямар аргаар Монгол Улс энэ гацаанаас гарах вэ?

Хоёулаа хамт Алтайн нуруунд алт ухаад тэнэж яваа сүргийн захынхантай очиж уулзах уу? Хотын захад хог ухаад хоног төөрүүлж байгаа ядуусын сүрэгтэй яг одоо нүүр тулах уу? Та минь тийм л хүчтэй юм бол үйлдвэр байгуулаад, үгүйрэл хоосролд автсан ард түмнээ ажилтай, орлоготой болгохын оронд яагаад бэлэн үйлдвэрийг бэлдэж аваад, төрийн сэнтийнүүдийг түрийндээ багтаагаад байдаг юм бэ?

Бүлэглэл чинь хүчтэй, мөнгөтэй, давхаргатай, дарга даамлуудаар дамжсан даллагатай байгааг харлаа. Нөгөө талд нь өнөө муу Хүрэлсүх хэдэн залуусаа бүлэглэлд алдчих гээд, хэлхсэн бодлогоо бүлэглэлд цөлмүүлчих гээд, эхлүүлсэн ажлаа бүлэглэлд хөмрүүлчих гээд, эвлүүлсэн улсаа бүлэглэлд тарамдуулчих гээд...та хоёрын хэн чинь үйлдвэр цөлмөж, хэн чинь үйлдвэр босгож байгааг одоо бид харж л сууна, овооны чулуугаа засчихмаар л байна. Ингэхэд байна аа, энэ улсын өмчийг хувьчилж өвөрлөөд, өндөр сэнтийг хувьдаа үйлчлүүлээд, хууль гэдгийг худалдаж аваад, Ардчилсан хувьсгалыг хүртэл намтай, настай нь халаасалж чөдөрлөөд, мөнгө гэдгийг захираад, өнгө гэдгийг ноёлдог болсон юм чинь одоо та ард түмэндээ хандаад арай л том хөдлөөд, сүргийн захад хаясан ядуусаа энэрвэл яасан юм бэ, эсвэл эхнээс нь ингээд ядуугийн туйл, ялтны буйл болгон хороож цэвэрлэх гэж байгаа юм уу? Сүрэг толгойлдог хуцна ухна хүртэл туйлдаад унасныгаа тулж босгоод бэлчээрээс ирдэг л юм даа.

Аваад үхэхгүй хөрөнгө, авдарлаад хоригдохгүй бүлэглэлийг чинь таны анд нар эхнээсээ булаацалдаад, эв эвдрээд, толгойлогчийн суудлын төлөө тойгийг чинь сөхрүүлж, толгойг чинь цөхрүүлэх гээд байгааг мэдэж байна уу, мэнд явна уу, ингэхэд. Аав шиг чинь хүн хог түүгээд, ээж шиг чинь хүн гудамжинд согтуу хэвтэж байна. Ач зээ шиг чинь хүүхдүүд ядуурлын золиос болж амиа алдаж байна. Ажлын байргүй залуус архи, алт хоёр бараадан, ууланд нүх малтаад, өдөр өнгөрөөж, шөнийг элээн сүрэглэж явна.

Бүлэглэл чинь сүрэглэлд шилжиж, бүтэн улс минь бутарч, бүрэн түмэн минь туйлдаж, бүхэл заяа минь хазайчихаад байна. Таны бүлэглэлд багтаагүй хүн хүн биш, хамаараагүй төрийн ажилтан хэн ч биш, баяжих замд чинь садаа болсон Хүрэлсүх сүх биш, тэрбумтны амьдралд чинь тээг болсон Монгол Улс улс биш боллоо. Бусад орны мафийн бүлэглэлүүд цаана чинь вирусын эсрэг хөрөнгө мөнгө зараад, хөөрхий ядуусаа өргөөд эхэлсэн байна билээ шүү.

Та минь харин бүлэглэлээ сүрэглэл болтлоо тэлснийг ч мэдэхгүй, улсаа улдуулж, төрөө төнхөөд л сууна уу? Бүлэглэл чинь сүрэглэл болон тэлж, улсын заяа, түмний хувь тавиланд нөлөөлөх болсныг гараад хар, хараад ухаар. Удахгүй болох сонгуульд санал өгөх сүрэглэлийн чинь гишүүд бүлэглэлийг чинь тордох ёстой гэсэн үү? Таны бүлэглэлийн гишүүд танигдахаа байж, АН-д арай л олноороо шургаж, шинэ эвсэл, намуудад шингэж хувирсан байна билээ. Сүргээ ч танихгүй, толгойлогчоо Жэнхо захирал, Сахал жолооч хоёрын аль нь болсныг мэдэхгүй, сүүлдэж яваа би бэлчээрээсээ бичив. 

Нийтлэлч: Р.Эмүжин


Бие даан нэр дэвшигч Б.Баярмагнай Ардын журамт цэргийн түүхт Хужирбуланд уулзалт хийлээ

$
0
0

Бие даан нэр дэвшигч Б.Баярмагнай Ардын журамт цэргийн түүхт Хужирбуланд уулзалт хийлээ

 

УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшигч, Хошууч генерал Б.Баярмагнай өнөөдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Ардын журамт цэргийн түүхт Хужирбуланд 23 дугаар тойргийн иргэд сонгогчидтой уулзалтаа амжилттай зохион байгууллаа. 
 
Энэ жилийн сонгуулийн тухайд, нийт сонгогчдоос шударга үнэнийг нэхсэн, зөв хүн сонгохыг шаадсан, саналаа худалдаж, хууль зөрчихгүй байхыг хүссэн, иргэдийн саналыг эд мөнгөөр худалдан авч, төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан хэнээтнүүдийн эсрэг олон хүсэлт, шаардлага давхцсан сонгууль болно гэж олон нийт дүгнэж байгаа билээ. Энэ талаар Б.Баярмагнай нэр дэвшигчийн уулзалтад хүрэлцэн ирсэн сонгогчид байнга сануулан хэлж байна. Өнөөдөр ч мөн тойргийн иргэдийн зүгээс өмнөх парламентуудын алдаа дутагдалд шүүмжлэлтэй хандаж ирснээ уламжилж, улс төр, нийгэм, эдийн засгийн хүндрэл, айл өрхүүдэд тулгамдаж буй нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хөндөн сэтгэгдлээ хуваалцав. Үүний зэрэгцээ иргэд нэр дэвшигч Б.Баярмагнайг дэмжинэ гэдгээ ч илэрхийлж байна. Тухайлбал, эмэгтэйчүүдийн төлөөлөл болж БЗД-ийн иргэн н.Түвшинбаяр "Бид өөрсдийн сонголтоороо төрдөө төлөөлөх хүнээ сонгодог. Тэгээд түүндээ сэтгэл дундуур амьдарсаар ирсэн. Яагаад гэвэл бид эх оронч хүнийг сонгож чаддаггүй. Ер нь эх орон гэдэг эр цэргийн тангарагаас эхэлдэг гэж би боддог. Эх орон, төр, ард түмэндээ тангараг өргөсөн Б.Баярмагнай нэр дэвшигчийг эх орноо, зэвсэгт хүчнээ сайн мэддэг хүн гэж бодож байна. Монгол Улсынхаа төрийн далбааг дэлхийд мандуулсан төрийн хүнийг төрд нь илгээхдээ би сэтгэл дүүрэн байна. Генерал нэр дэвшигчийг шударга түшээ болж чадна гэдэгт би итгэж байна. Танд амжилт хүсье" гээд Б.Баярмагнай генералыг сонгохыг уриалж байлаа. 
 
Нэр дэвшигч Б.Баярмагнай сонгогчиддоо өөрийн ажил, амьдралын туршлагаас хуваалцаж, мөрийн хөтөлбөртөө тусгасан заалтуудыг ямар арга замаар хэрхэн хэрэгжүүлэх боломжтой талаар товч танилцуулга хийсэн юм.

 

Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшигч генерал Б.Баярмагнай сонгуулийн штаб

Хятадын бүх бүс нутагт халдварт өвчний аюулын түвшнийг бууруулжээ

$
0
0

БНХАУ-ын зүүн хойд нутгийн Зилинь мужийн эрх баригчид шинэ коронавирусний халдвар тархсантай холбогдуулан зарласан халдварт өвчний аюулын дунд түгшүүрийг доод түвшинд болгож буурууллаа. Ингэснээр тус улс халдварт өвчний аюулын өндөр, дунд түгшүүр зарласан нэг ч бүс нутаггүй болж байна. Тус мужийн Зилинь хотын Фэнмань дүүргийн аюулын түвшнийг өндөр түвшнээс доод, Чанъи, Чуаньин дүүргийн аюулын түвшнийг дундаас доод түвшинд болгож бууруулжээ.

Хятадын бүх бүс нутагт цар тахлын улмаас зарласан халдварт өвчний аюулын түгшүүрийг тавдугаар сарын эхээр доод түвшинд болгож бууруулж байв. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Бээжин хотын захиргаа аюулын дээд түвшнийг доод түвшинд, тавдугаар сарын 7-нд зүүн хойд нутгийн Хар мөрөн мужийн Муданьзян хотод зарласан түгшүүрийг дунд түвшнээс доод түвшин болгож бууруулснаар тухайн үед Хятадын бүх бүс нутаг халдварын аюулын эрсдэл багатай бүс болж байв. Гэсэн хэдий ч Зилинь мужийн Чулань хошуунд коронавирусээр дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан 45 настай эмэгтэйгээс Хятадын янз бүрийн хотуудад нийтдээ 40 гаруй хүн халдвар авчээ. Түүнчлэн Ухань хотод дотооддоо халдварласан тохиолдол тавдугаар сарын 9-нд бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн өдрийн байдлаар БНХАУ-д коронавирусний халдварын зургаан шинэ тохиолдол, шинж тэмдэггүй таван тээгч илэрчээ. Шинээр бүртгэгдсэн зургаан тохиолдлын тав нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн бөгөөд Шэньси мужид хоёр, Тяньжин хот болон Фүзянь, Гуандун мужуудад тус бүр нэг тохиолдол гаднаас орж ирсэн байна. Харин зургаа дахь тохиолдол нь Хубэй мужаас Хайнань мужид ирсэн хүнээс илэрчээ. 

Д.Жаргал

“Мөнгө хүүлэгчид”-ээ явуулсан ч ахиад л “мөнгө хүүлэгчид” айсуй

$
0
0

Бүрэн эрхийнхээ бурантгийг юу юугүй эвхэж байгаа парламентаас олон гишүүн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан хэрэг өдүүлж, өдгөө ээлжит сонгуульд нэр дэвших эрхээ хасуулсан. Зарим нь ч шалгагдаж байна. Тэднээс цөөнгүй нөхөд нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас жилийн гурван хувийн хүүтэй авсан мөнгөө өөрийн хамаарал бүхий банк бус санхүүгийн байгууллагаар угааж, өндөр хүүтэй зээл гаргаж байсныг ч тогтоосон гэдэг. Сонгуулийн сурталчилгааны ажил ид өрнөж байгаа үед АН-аас “Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд очих ёстой мөнгийг эрх баригчид өөрсдөө банк бус санхүүгийн байгууллагуудаараа дамжуулан угаасан, хүүлсэн” хэмээн сурталчилгааныхаа технологид гол сэдвээ болгож байна. Гэтэл АН өөрөө жинхэнэ ЖДҮ цэцэглүүлэх хамгийн өндөр магадлалтай нөхдөд УИХ-д нэр дэвших эрхийн мандат олгожээ. АН төдийгүй МАН-аас ч банк, бус санхүүгийн байгууллагатай, хэдэн арван тэрбум төгрөгөөр хэмжигдэх хадгаламжтай хүмүүсийг сөргүүлэн нэр дэвшүүлсэн нь ч харагдана.

Тэд хэрвээ УИХ-д ороод ирвэл Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас мөнгө зээлж, өөрсдийн хамаарал бүхий банк бус санхүүгийн байгууллагаар угаахгүй гэх ямар баталгаа байгаа юм. Олон арван тэрбумын хадгаламжтай нөхөд УИХ-д ороод ирвэл өдгөө бидний яриад байгаа зээлийн хүүг бууруулах тал дээр дэмжлэг үзүүлнэ гэсэн ямар баталгаа байгаа юм.

Тухайлбал, Дорноговь аймагт АН-аас нэр дэвшигч, “Нэт капитал” Банк бус санхүүгийн байгууллагын зөвлөх Д.Алтангэрэл гэх нөхөр үүнийг мэргэжлийн өндөр түвшинд хийхгүй гэх ямар баталгаа байна. Учир нь тэр “Нэт капитал” гэх банк бус санхүүгийн байгууллагаас гадна Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг “Асманы булаг” хэмээх ломбард ч бас түүнд хамаарна. УИХ-д горилогч Д.Алтангэрэл садан төрөл, ээж нь “Асманы булаг” ломбардыг ажиллуулдаг бөгөөд тэд нийгмийн эмзэг хэсэгт хамаарах тэтгэврийн, халамжийн, тэжээгчээ алдсаны, хүүхдийн гэх мэт дэвтрийг барьцаалан, 20 гаруй хувийн хүүтэй мөнгө зээлдэг. Дэлхийн хаана ч байхгүй өндөр хүүтэй энэ ломбард амин зуулгаа яая гэж байгаа олон хүний хоолноос хумслан үйл ажиллагаа явуулж байгаа газар. Ерөөсөө зүдэрсэн олны өвдөх бие, идэх хоолон дээр дөрөөлөн хэтэвчээ зузаалж суугаа гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй.

Үнэн хэрэгтээ банк бус санхүү гэх баг өмссөн ломбард Монгол Улсаар дүүрэн байгаагийн нэгэн жишээ энэ. Дорноговь аймаг бол хөгжил дэвшлээрээ улсын хэмжээнд тэргүүлэгч аймгуудын нэг. Тиймээс амьжиргааны түвшин доогуур иргэдийнхээ амьдрал ахуйг хөгжил дэвшилтэйгээ уяж, бүтээн байгуулалт өрнөж байгаа хэсэгт нааж дээшлүүлэх орон нутгийн удирдлагуудын хэтийн төлөвлөгөө бий. Улс орны хэмжээнд ч ийм бодлого барин ажиллаж байна. Өөрөөр хэлбэл нийгмийн дундаж давхарга бий болгох тал дээр улс орны бодлого чиглээд чамгүй хугацааг туулжээ. Гэтэл өндийлгөж ядаж байгаа амьжиргааны доогуур түвшинд Д.Алтангэрэл мэтийн мөнгө хүүлэгчид ихээхэн садаа болж байх өндөр магадлал бий. Том утгаар нь авч үзвэл Монгол Улсын төрийн бодлогоос хойш чангааж, иргэдийнхээ амьжиргааг арагшаа чангааж байна гэж ч болохоор. Яг энэ цаг дор сонгуулийн сурталчилгааны ажил ид өрнөж байгаа. Ийм үед “Нийгмийн амьдрал сайжрахгүй байна, эрх баригчид муу ажиллалаа. Иргэд ядуу, ихэнх нь зээлтэй байна” хэмээн хаа сайгүй ярьж явааг бэлхэн харж сууна. Өөрсдөө мөнгө хүүлэх замаар иргэдийн амьжиргааны түвшинд нөлөөлж, идэх хоолноос нь зулгааж байгаагаа ч тоохгүй ярьж зогсоо доо гэж бодохоор өөрийн эрхгүй бухимдал төрнө. Угтаа бол энэ мэт нь нийгмийн эмзэг давхаргыг шулан мөлжихгүй байхад л улс орондоо оруулж байгаа том гавьяа шүү дээ. Энд зөвхөн хэн нэгнээр жишээ татаад байгаа болохоос бус АН-аас Баянхонгор аймагт нэр дэвшиж байгаа Д.Ганбат, Дархан-Уул аймагт нэр дэвшиж байгаа Н.Мөнхдаш нар ч Банк бус санхүүгийн байгууллагатай. Тэгвэл МАН-аас “М-Ойл” группийн ерөнхий захирал Б.Пунсалмаа, Хотын дарга С.Амарсайхан, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг гээд бизнесийн салбарын “мөнгө хүүлэгчид”-ийг дурдвал мундахгүй. Мөн “Та бидний эвсэл”-ээс Н.Энхбаярын хүү Э.Батшугар, “Сахигтун үндсэн хуулийн 19” эвслээс нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа Д.Сүндий гэвэл гуравдагчдын орон зайд ч “мөнгө хүүлэгч” чамгүй олон бий. Д.Сүндий бол Дорноговь аймагт нэр дэвшигч Д.Алтангэрэлийн ах бөгөөд аймгийн эмзэг давхаргын дэвтэр барьцаалагчдын багт зүй ёсоор багтана. Хэдийгээр түүний нэр дээр байхгүй ч ах дүүгийн бизнест ямар нэгэн “цусан” холбоо байж таарна. Бизнес бол хамтын өргөн ажиллагаа байдаг шүү дээ.

Яахав, бизнесийн салбарын зовлон жаргалыг мэдэх, зөв замаар явж өндийсөн хүмүүсийн төлөөлөл төрд хэрэгтэй байж болох ч улс төрийн намуудын барьж буй бодлогын эсрэг гэмээр бизнеменүүд УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлж байгааг ер ойлгох юм алга. Тухайлбал, төр өөрөө Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас мөнгө авч, банк бус санхүүгийн байгууллагаараа угаасан нөхдөд арга хэмжээ авч, ийм хэрэгт холбогдсон хүмүүсийг төрөөс шахаж байгаа мэтээр ярьж байгаа ч энэ удаагийн сонгуульд банк бус санхүүгийн байгууллагатай өчнөөн хүн МАН, АН-аас нэрээ дэвшүүлж байна. Бусад нам эвсэл бие даагчдаас дээр дурдсанчлан цөөнгүй бий.

Мөн сонгуульд өрсөлдөж байгаа бүх улс төрийн хүчин зээлийн хүүг бууруулна хэмээн Мөрийн хөтөлбөртөө тусгаж, түүгээр жанжин тугаа хийж байна. Гэтэл манай ялах магадлал бүхий МАН, АН-аас гэхэд л хадгаламждаа олон тэрбум төгрөгийн хөрөнгөтэй нөхөд “Би хадгаламжийнхаа хүүгээр амьдардаг” хэмээн нэр дэвшин өрсөлдөх аж. Эдгээр нэр дэвшигчдийн Хөрөнгө орлогын мэдүүлэг, өөрсдийн байр сууринаас анзаарч байхад хэтэрхий их зөрүүтэй, эргэлзээтэй нь харагдана. Хаана нь улс орны бодлого явж, ямар нам эвслийн Мөрийн хөтөлбөртэй холбогдоод, тэндээс ямар ямар нэр дэвшигчид юуны тулд өрсөлдөөд байгаа юм гэдэгт гайхахад хүргэнэ. Доромжлол мэт энэ утгагүй ажиллагаа, сонгууль нэрээр Монгол Улс даяар өрнөж байна.

Жишээ нь, МАН-аас нэр дэвшигч Б.Пунсалмаа, Гарьд Ц.Цэрэнпунцаг, Хотын дарга С.Амарсайхан нар Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл горьдохгүй баячууд байж болох ч ашиг сонирхлын зөрчил гэж нэг зүйл бий. Авахгүй гэх баталгаа ч алга. Тэд өөрсдийн нэр дээр байх хамаарал бүхий бизнесийн байгууллагуудаа өөр хэн нэгний нэр дээр шилжүүлдэг ч дэмжлэг үзүүлсээр ирснийг бид мэднэ. Б.Пунсалмаа “Мөнгө хүүлэх” магадлалтайгаас гадна шатахуун импортлогч, ОХУ-аас шатахуун авчирч шахдаг л нэг жирийн бизнесмен. Тийм учраас стратегийн гол салбарын бизнесмен хүн төрд байх хэрэгтэй юу, үгүй юу гэдэгт ч эргэлзээ төрүүлнэ. Яагаад гэхээр энэ салбарт байнга маргаан дэгдэж, ихэнх цаг хугацаанд төрийг шантаажилсан хэдэн импортлогчид мөнгө “хүүлж” байдаг тухай яриа ч бий. Шатахууны үнийг буулгуулахын төлөө импортлогчдод төрөөс удаа дараа хөнгөлөлттэй зээл олгож байсныг мэднэ. Гарьд Ц.Цэрэнпунцаг гэхэд л байгалийн үзэсгэлэн бүрдсэн нутагт уул уурхайн лиценз эзэмшдэг. Үүнийгээ хэрэгжүүлэх гэтэл төр, иргэд гэсэн хоёр талын эсэргүүцэлтэй тулгарчихаад байна. Чухам төрд орж яах гэсэн хэрэг вэ гээд бодох асуудал олон бий. Энэ мэтээс ургуулахад аль аль улс төрийн хүчнээс нэр дэвшигчдээ сонгохдоо шалгуур тавиагүй нь илт харагдана. 

Эх сурвалж: Өглөөний сонин

Х.Булгантуяа: Би Шар дэлгүүрийн өмнө сүү зардаг хүүхэд байлаа

$
0
0

Х.Булгантуяа: Би Шар дэлгүүрийн өмнө сүү зардаг хүүхэд байлаа

 

УИХ-ын сонгуулийн 23 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Сангийн Дэд сайд Хүрэлбаатарын Булгантуяа, Гавьяат эмч Ж.Чинбүрэн, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгалан нар БЗД-ийн 09 дүгээр хорооны ард иргэдтэй уулзаж байна. Амралтын өдөр ч гэсэн есдүгээр хорооны иргэд гурван нэр дэвшигчийн уулзалтад сууж дүүргийнхээ асуудлыг сонсож, ярилцахаар хүрэлцэн иржээ. Нэр дэвшигч Х.Булгантуяа хорооныхоо асуудал, тулгамдсан бэрхшээлийг ярилцахаар амралтын өдөр цаг заваа зориулан ирсэн иргэддээ талархаж буйгаа илэрхийллээ.

Тэрбээр, “Халуун, хүйтэн, нартай, бороотойг үл тоон бидэнтэй уулзахаар, бидний үгийг сонсохоор ирж буй та бүхэндээ маш их баярлалаа. Иргэд дүүргийнхээ төлөө маш их санаа зовж байна. Сонгуульдаа хариуцлагатай ханддаг болсон байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би У.Хүрэлсүхийн Засгийн газрын багт орж ажилласандаа баяртай байгаа. Намайг хүүхэд байхад л яригддаг байсан, 20 гаруй жил огтхон ч хийгдээгүй байсан олон ажлыг багаараа хийлээ. Бас хийгдээгүй яригдсаар байгаа олон ажил ч үлдэж байгааг ирэх жилүүдэд хиймээр байна. Манай улс авлига, өр, утаа, улстөржилтөөрөө дэлхийд тэргүүлж байлаа.

Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон ажлыг зоригтой хийж, эхлүүлснээр энэ бүхнийг бага ч гэсэн арилгаж чадсан.  Утаатай тууштай тэмцсэнээр өнгөрсөн өвөл анх удаа цэлмэг тэнгэр харж өвөлжлөө. Ард түмэн ойлгоод дэмжвэл хийх боломж байгааг бас харлаа. Ирэх жилүүдэд ч утааг дахиад 80 хувь болтол бууруулахын төлөө явна. Би агаарын бохирдлыг бууруулах хорооны гишүүнээр ажилладаг. Төсөв санхүүг нь батлуулах талаар ажилладаг.  Өнгөрсөн жил анх удаа сайжруулсан түлшийг туршиж байхдаа яах бол амжилт гаргах болов уу гэсэн айдас байсан. Гэсэн ч бид санхүүгээ шийдэж түлш үйлдвэрлэж эхэлснээр үр дүн гарлаа. Хэдийгээр эрсдэл гарсан ч алдаагаа засаад урагшаа явж байна. Өнөөдөр би дүүргийнхээ нэлээд олон бизнес эрхлэгчидтэй уулзлаа. Бизнес амаргүй байгаа ч эрүүл байвал болно гэж байна. Тэд маань ингэж л хичээж байгаа учраас бид ч бас төрөө зөв байгуулж, зөвхөн ажил хиймээр байна. Бид мөнгөгүйдээ ажил хийхгүй байгаа юм биш. Зөвхөн дээд, доод, дунд шатандаа л улстөржиж байна.

Ирэх жилүүдэд ядахдаа 20 жил хөгжлийн замаар улстөржихгүй явчих юмсан. Тэгвэл аль нам гарснаас үл хамааран урагшаа хөгждөг улсыг байгуулахыг хүсэж байгаа учраас улс төрд орж байгаа юм. Би Шар дэлгүүрийн урд сүү зардаг хүүхэд байлаа. 69 машинд 30-уулаа суугаад ирнэ. Мориндоо сүү ачиж ирээд л зарна. Сүүгээ заавал зараад ирээрэй гэдэг даалгавар авдаг байлаа. Миний амьдралын 20 гаруй жил энэ дүүрэгт өнгөрсөн. Тиймээс дүүргээ хөгжүүлэхийг хүсэж байна. Манай дүүрэг хогоо ч ачиж чадахгүй улстөржиж байгаад харамсаж байгаа. Тиймээс энд бид багаараа өөрчлөлт хийнэ. Би бизнесээ хийх ёстой, би эмчээ хийнэ гэж яваад байвал хэн энэ улсыг хөгжүүлэх вэ. Тиймээс улс орноо гадны бусад улс орнуудтай адилхан хөгжүүлэхийг хүсэж байна. Бид өнгөрсөн жилүүдэд цалингаа нэмлээ, тэтгэвэр нэмлээ. Гурван ээлжээр хичээллэж байсан сургуулийн асуудлаа шийдээд явж байна. Гэхдээ асуудал бүрэн шийдэгдээгүй. Би гурван хүүхэдтэй ээж хүн. Төрүүлсэн хүүхдээ сургууль, цэцэрлэгт сугалаагаар оруулахыг хүсэхгүй байна. Бие биенээ хойш татаж түгжилдсээр байвал ирэх 30 жилд дахиад л энэ бүхнээ яриад сууж байх учраас өөрчлөлтөд өөрөө гар бие оролцъё гэж шийдсэн. Баянзүрх дүүрэгт 300 ортой жишиг эмнэлэг байгуулах хэрэгтэй.

Залууст чиглэсэн соёл амралтын хүрээлэн ч байгуулна. Намын мөрийн хөтөлбөрт бид таван том асуудлыг тусгаж чадсан. Ахмадуудад гэрээсээ гараад орох газар алга. Улсынхаа төлөө ажил амьдралаа зориулсан ахмадууддаа зориулж соёл амралт, сувиллын төв байгуулна. Зээлийн хүүг буулгамаар байна. Ипотекийн зээл авмаар байгаа залууст нийгмийн даатгалын шимтгэлийг нь барьцаалах байдлаар хямд үнэтэй орон сууцаар хангах бодлого барина. Үүнийг 2012 оноос хэтэрхий задгай байлгаснаас болж, цөөхөн хэдхэн хүн л баяжсан, хоёр гурван байртай болсон. Харин манай нам илүү шалгууртай болгож чадсанаар өнгөрсөн жилүүдэд цөөнгүй залуус байранд орсон. Биднээс та нар амлаад явдаг хийж чадах уу гэж хүмүүс асуудаг. Үүнийг би ганцаараа мэдээж хийж чадахгүй. Харин бид багаараа хийнэ” гэлээ. Уулзалт иргэдийн асуулт хариултаар үргэлжлэв.

 

Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штабаас бэлтгэв

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа

У.Хүрэлсүх: Ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ шударга, бүтээлч багийг дэмжээрэй

$
0
0

У.Хүрэлсүх: Ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ шударга, бүтээлч багийг дэмжээрэй

 

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нарыг дэмжиж, бодлого, хөтөлбөрөө танилцуулахаар тус дүүргийн иргэд, сонгогчидтой өчигдөр /2020.06.06/ уулзлаа. Энэ үеэр тэрбээр гурван дэвшигчийн талаар тус бүр онцлон үг хэлэхдээ “Монгол Ардын Нам олон шалгуур үзүүлэлтээр шигшиж Баянгол дүүрэгтээ дараах гурван хүний нэрийг дэвшүүлснийг та бүхэндээ танилцуулъя. Ерөнхий сайд, МАН-ын дарга гурван шалгуур тавьсан. Нэгдүгээрт ёс суртахуун. Энэ бол төрд зүтгэж байгаа хүний хамгийн чухал шалгуур юм. Эх орноо худалдахгүй, ард түмнээсээ урвахгүй. Хувийн эрх ашгаа улсын эрх ашгийн доогуур тавьж чаддаг. Эх орондоо хайртай. Ард түмэндээ юм хийж бүтээх, ард түмнээ үлгэрлэн дуурайж ажиллаж чадах ийм монгол аавын хүү, ээжийн охид энэ Монголын төрд ажиллах ёстой гэж би үзэж байгаа. Хоёрдугаарт, мэдлэг боловсрол. Гуравдугаарт, ажлын дадлага, туршлага. Дөрөвдүгээрт, ард түмэн ямар хүнийг хүсэж, ямар хүнээр өөрсдийгөө төлөөлүүлж Монгол Улсын төрд ажиллуулах хүсэлтэй байх вэ гэдэгт олон удаагийн судалгаа хийсэн. Энэ бүхний үр дүнд бид нар дараах гурван хүний нэрийг дэвшүүлж байгаа юм” гэдгийг онцоллоо.

У.Хүрэлсүх: Баянголчуудынхаа итгэлийг дааж ажиллаж байгаа Ж.Ганбаатар төрд байх ёстой хүн

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын талаар үг хэлэхдээ “Ж.Ганбаатар гишүүнийг та бүхэн бүгдээрээ сайн мэднэ. Үнэхээр ажил хэрэгч хүн. Эх орондоо маш сайхан бүтээн байгуулалтуудыг хийж, олон барилга байгууламжуудыг барьсан. Ард түмнийхээ ая тухтай амьдралыг цогцлоон бүтээхийн төлөө энэ хүн хувийн хэвшилд ажиллаж байхдаа ёстой өдөр шөнөгүй зүтгэсэн гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Парламентад дөрвөн жил ажиллахдаа ихээхэн үүрэг гүйцэтгэж ажилласан. Нэн ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд төрөөс үзүүлэх бодлого, үйл ажиллагааг боловсруулж төрийн бодлого болоход Засгийн газар энэ ажлуудыг зохион байгуулахад Ж.Ганбаатар гишүүн хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн Эдийн засгийн байнгын хорооны дарга хүн юм. Баянголчуудынхаа итгэлийг дааж ажиллаж байгаа. Судалгаанд хамгийн өндөр рейтингтэй байдаг УИХ-ын гишүүн. Энэ бол ард түмэн яаж үнэлж байгааг харуулж байгаа юм. Тийм учраас манай нам Ж.Ганбаатар гишүүний нэрийг дэвшүүлж байгаа. Ирэх дөрвөн жилд бидний хийх чухал зүйлийн нэг бол жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хэл амтай Жижиг, дунд үйлдвэрлэлийн санг ард түмний дунд ил болгох, бизнес эрхлэгчдээ дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийн талаар төрийн бодлогыг тодорхойлох чухал ажлуудыг гардан зохион байгуулж хийх хүн бол манай УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гэж бид үзэж байгаа. Тийм учраас Ж.Ганбаатар гишүүнээ дахин нэр дэвшүүлсэн гэдгийг тодотгоё. Баянголчууд та бүхнийг бүрэн хүлээж авна гэж бодож байна” гэж хэллээ.

У.Хүрэлсүх: Парламентад айдаг, эмээдэг, хэлж, ярьж, анхааруулж зөвлөдөг энэ хүн л хэрэгтэй

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн талаар үг хэлэхдээ “Д.Лүндээжанцан нэр дэвшигчийг танихгүй хүн Монголд байхгүй байх. Хамгийн олон удаа сонгогдсон УИХ-ын гишүүн. Энэ Монгол төрийн бүх хууль тогтоомжийг боловсруулсан эцэг хүн. Эрдэмтэн, доктор, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн. Монголын парламентад ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ зайлшгүй байх ёстой. Эмэгтэйчүүдийн төлөөлөл байх ёстой. Эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хүчний байгууллагаас салбар салбарын төлөөллүүд Монголын парламентад байх ёстой. Ингэж байж парламентад төрийн бодлого тодорхойлогдож, ингэж байж парламентаас гарсан хууль тогтоомж амьдралд нийцэж өгнө. Парламентад морь уралдахгүй, парламентад мисс шалгаруулахгүй. Төрийн бодлого тодорхойлогдож байгаа. Тийм учраас Монгол төрийн бодлого тодорхойлж чадах эрхэм хүнээ дэвшүүллээ. Д.Лүндээжанцан гуай маань Монгол төрийн дархан түшээ. Манай ард түмэн мэднэ. Нэг ёсондоо Монгол төрийн, энэ парламентийн ой санамж бүхэлдээ Д.Лүндээжанцан гуайд бий. 1992 оноос Улсын бага хурлаас авахуулаад Монгол Улсын хууль тогтоомж яаж боловсруулагдаж, хэзээ, хаана, хэн ямар үг хэлж байж, ямар юм нь дээр зөрчилдөж, ямар юм нь дээр маргалдаж байж энэ хууль батлалцаж гарсан бэ гэдгийг бүгдийг нь мэднэ. Энэ ой санамж тасарчихвал Монгол төр нурж байгаагаас ялгаагүй. Парламентад хууль тогтоомжийг боловсруулж, бичиж, засдаг, хууль тогтоомжийнх нь эргэх ажиллагаанд оруулдаг цөөхөн хуульчид байна. Тэдний нэг нь яах аргагүй манай Д.Лүндээжанцан гуай. Манай Б.Чимэд багшийн хамгийн анхны шавь нарын нэг. Өөрөө ч багш хүн. Д.Лүндээжанцан гуайд дутагдалтай ганц чанар бий. Тэр нь юу гэхээр бүх юманд санаа зовж явдаг. Багш хүн болохоор ч тэр үү хаана юу болно тэр бүхэнд санаа тавьдаг. Ийм сайхан энэрэнгүй сэтгэлтэй, эцэг хүн байгаа юм. Парламентад олон залуучууд шинээр сонгогдож орж ирнэ. Ойлгомжтой. Тэр хүмүүст хэлдэг, ярьдаг, үглэдэг хүн байх ёстой биз. Айлын хамгийн том ах, эгч нар дүү нартаа хэлж захидагтай адил парламентад айдаг, эмээдэг ах хүн байх ёстой. Парламент нэг анги л гэсэн үг. Үүнд манай Д.Лүндээ ахын үүрэг асар их. Хэлж, ярина. Сургана. Олон зүйлээс нь залуу парламентчид үлгэр дуурайлал авч, багшийн ёсоор, эцгийн ёсоор хэлж ярьж зааварладаг хүний нэг манай Д.Лүндээжанцан гуай. Яалт ч байхгүй Монголын төрд хэрэгтэй хүн. Ийм хүн байхгүй бол Монголын төр гацна, яаж ажиллахаа мэдэхээ байна. Ийм хүмүүсийн төлөөлөл парламентад байхгүй бол Монголын парламент эзгүйрнэ. Хаашаа явж байгаагаа мэдэхээ болино. Тийм учраас Д.Лүндээжанцан гуайг бид дахин нэр дэвшүүлж байгаа юм. Ирэх дөрвөн жилд улс орны амьдралд бодитой өөрчлөлт гарах жил учраас бидэндээ зөвлөж, зааж сургах, хамгаалж, бодлогыг маань дэмжих Д.Лүндээжанцан гуай шиг хүн хэрэгтэй учраас бид түүнээс нэр дэвшихийг хүссэн” хэмээлээ.

У.Хүрэлсүх: Залуу хүн өдөр, шөнөгүй төрийнхөө төлөө ажиллана гэж итгэж байгаа

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Хера Холдинг” группын үүсгэн байгуулагч Х.Ганхуягийн талаар үг хэлэхдээ “Хассуурийн Ганхуяг гэдэг эрдэм боловсролтой, ичих булчирхайтай, эх орондоо хайртай, ах захаа мэддэг, ёс суртахуунтай, хүмүүжилтэй сайхан залууг залуучуудынхаа төлөөлөл болгож нэр дэвшүүлж байгаа. Уул уурхайн салбарын чиглэлээр докторын ажлаа хийж, эрдэмтэн болж байгаа. Ирэх дөрвөн жилд бид хариуцлагатай уул уурхайн тухай олон асуудлыг ярина. Эмхэлж, цэгцэлнэ. Байгаль, дэлхийгээ хамгаална. Шинжлэх ухаанд тулгуурласан уул уурхайг хөгжүүлнэ. Энэ ажлыг хийхэд манай Х.Ганхуяг маань төр улсдаа их тус нэмэр болж, үзсэн харсан эрдэм номоо зориулж, залуу хүн өдөр, шөнөгүй нойр хоолгүй ажиллана гэж бодож байгаа” гэсэн юм.

Уулзалтынхаа төгсгөлд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх “Ерөнхий сайдынхаа багийг багаар нь дэмжиж өгөөрэй гэж та бүхнээсээ чин сэтгэлээсээ хүсэж байна. Монгол Улсын төлөө зүтгэе” гэж уриаллаа.

Эх сурвалж: УИХ-ын сонгуульд 26-р тойрог Баянгол дүүрэгт

Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн сонгуулийн штаб

Нидерланд улс коронавирусийн халдвараас сэргийлж, 10,000 булга заазлах шийдвэр гаргажээ

$
0
0

Нидерландын засгийн газар коронавирусийн халдвар тархахаас сэргийлэх зорилгоор нийт 10,000 булга заазлах шийдвэрийг энэ долоо хоногт гаргажээ. Арьсыг нь ашиглах зорилгоор булга үржүүлдэг 10 фермд халдвар илэрсэн нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна. Нидерландын булганы фермд өнгөрсөн дөрөвдүгээр сард коронавирусийн анхны халдвар илэрч байжээ.

Дараа нь тавдугаар сард булганаас хүнд коронавирус халдварласан хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь Хятадад коронавирусийн тахал анх дэгдсэн цагаас хойш амьтнаас хүнд дамжсан одоогоор мэдэгдэж байгаа ганц тохиолдол юм. Хамгаалалтын хувцас хэрэглэлтэй фермийн ажилтнууд хорт хийгээр утах аргаар булгануудыг устгахаар болжээ. Амьтны арьсаар хувцаслахын эсрэг тэмцдэг байгууллагууд энэ арга хэмжээг булганы фермүүдийг бүрмөсөн хаах боломж гэж үзэж байна.

“Нидерландад гарсан тохиолдлыг харгалзан үзээд булганы фермүүдээ хаахыг энэ салбарт тэргүүлдэг дэлхийн 24 оронд бид уриалаад байна” гэж Humane Society International байгууллагын тэргүүн Клэйр Басс хэвлэлд ярьжээ. Тус байгууллагаас гаргасан мэдээллээр өнөөдөр Хятад, Дани, Польш улсууд булга үржүүлгээр дэлхийд тэргүүлдэг бөгөөд жил бүр арьсыг нь ашиглах зорилгоор 60 сая орчим булга устгадаг гэнэ. Нидерланд улсад нийт 140 ферм ажиллаж, жил бүр 90 сая еврогийн арьс экспортлодог ажээ. Тус улсын засгийн газар булганы фермүүдийн хохирлыг нөхөн олгохоор болсон байна.  

Э.Сэмүүн

Эх сурвалж: Reuters


Ц.Анандбазарын үйлдсэн залилангийн ноцтой хэргүүд хаана дарагдчихав аа, АТГ-ын дарга З.Дашдаваа, УЕПГ-ын дарга Б.Жаргалсайхан нар аа

$
0
0

Ард түмэн“Ангайтал луйварддаг Анандбазар” гэдэг нэр хүртэл өгчээ 

Хүрээний бузрыг яривал далай, далай гэдэг шиг явдал суудал, үг, үйлдэл бүхэн нь хазгай, булхай луйвар болсон хүн бол Ц.Анандбазар. Эрх баригч намын удирдлага энэ сонгуульд муу түүхгүй, нэр цэвэр хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэсэн хэрнээ Ц.Анандбазарыг Булган руу явуулсан нь хамгийн муу сонголт байсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Үүнийг батлах мэт Ц.Анандбазар сонгуулийн сурталчилгаандаа хүртэл улайм цайм худлаа ярьж, гал үлээх, газар гишгэхээс бусдад нь итгэлтгүй, юу гэж ч худлаа ярьж, хуурч, залилж, луйвардаж мэдэх хүн гэдгээ харуулсаар яваа. Ямар сайндаа түүнд олон нийт “Ангайтал луйварддаг Анандбазар” гэсэн нэр өгөх вэ дээ. Бид энэ удаа ангайтал луйварддаг Ц.Анандбазар гэгч хэн болох, түүний холбогдож байсан хэргүүдийн талаар эргэн сануулах мэдээлэл бэлтгэлээ. 

2019 он: Сүүлийн үеийнхээс нь эхэлье. Тэр МИАТ-ийн дэд захирал Н.Энхбаатарт авлига өгч байгаад баригдсан. Н.Энхбаатарыг бусдаас их хэмжээний авлига авсан хэргээр АТГ-аас саатуулан, шалгахад Ц.Анандбазар гадаад руу зугтсан юм. Үүнийг нь УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр ч нотолж, УИХ-ын чуулганы танхимд “Японы хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Шинэ нисэх онгоцны буудал гэдэг томоохон төсөл сүүлийн арваад жилд хэрэгжиж байгаа.   Энэ зээлийн хүрээнд 5.3 сая иень буюу монголоор 125 тэрбум төгрөгийн нефть бүтээгдэхүүн хадгалах байгууламжийг барьж ашиглалтад оруулахад бэлэн болсон. Үүнийг Концессын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлаж, шаардлага хангасан компанид ашиглуулах ёстой байтал “Сод Монгол” компанитай шууд гэрээлэхээр болсон. Үүний дараа МИАТ-ийн дэд захирал “Сод Монгол”-ын Ц.Анандбазараас 500 сая төгрөг бэлнээр авч байгаад гардуулсан гэсэн мэдээлэл явсан. Энэ мэдээлэл Засгийн газрын дээрх шийдвэрээс 14 хоногийн дараа гарсан. Үүнийг учир холбогдолтой гэж үзэж байгаа. Ц.Анандбазар ч гэсэн тэр үед гадагшаа зугтаасан. Надад нотлох баримтууд нь байгаа” хэмээн мэдэгдэж байлаа. Гэтэл Ц.Анандбазар авлигын хэрэгтээ шийтгүүлэх бүү хэл УИХ-д нэр дэвшин, залилж, луйвардах ажлаа илүү өндөр түвшинд гүйцэтгэхээр улайрч яваа нь ариун явдал уу.

2012 он: Тэрээр 2008 оны сонгуульд нэр дэвшихээр горилж явахдаа “Би Булганых” хэмээн тус аймгийн сонгогчдыг тойлдог байсан. Тэгснээ тухайн үеийн УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очиртой нударга зөрүүлж, хутга шөвгөндөө тулсан гэсэн хэл аманд ороогдоод тэр жил УИХ-д дэвших эрх намаасаа авч чадаагүй тэрбээр нийслэлийн ИТХ-д Сонгинохайрхан дүүрэгт дэвшиж, “Би нэгдүгээр хорооллын хүүхэд” хэмээх болсон. 2012 оны сонгуулийн өмнө мөн л нутгаа өөрчилж, “Би Дорноговийн Сайхандулаан сумынх” гэчихсэн таваргаж явсан. Дорноговьд нэр дэвших бэлтгэлээ хангаж, Дорноговийнхонд гурил, будаа тарааж баахан явсан тэрбээр МАН-аас тус аймагт нэр дэвших мандатаа авсан ч АТГ-т шалгагдан, хоригдож байв.

2010 он: ОХУ-аас шатахуун импортолдог компаниудаас зөвхөн “Сод Монгол” групп МИАТ-д онгоцны шатахуун нийлүүлэх дархан эрхтэй, тус группийнхэн зах зээл дээр онгоцны шатахууны ханш тонн тутамд 710 ам.доллар байхад МИАТ компанид 1065 ам.доллароор шахдаг талаар УИХ-ын гишүүд “Ц.Анандбазар орос түншүүдээрээ Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхныг дарамтлуулсан” хэмээн бухимдацгааж байв.

2003 он: Ц.Анандбазарыг 2003 оны тавдугаар сард албадан саатуулж, ШШГЕГ-ын харьяа Ганцхудагийн урьдчилан хорих төвд хорьж байв. Тухайн үед холбогдох эх сурвалжууд “Ц.Анандбазарыг рецедив гэмт хэрэгтнүүдтэй бүлэглэн бусдыг дарамталсан гэх хэрэгт сэжиглэн, эрүү үүсгэн шалгаж байгаа” хэмээн тайлбарлаж байлаа.

Ц.Анандбазар “Сод Монгол” группийн төлөх ёстой өрийг үгүй хийх, өрөө төлөхгүйн тулд дээрх өртэй тэнцэхүйц хэмжээний ашиг олох зорилгоор иргэн Р.Батбаярыг хүч хэрэглэн заналхийлж, айлган сүрдүүлсэн гэдэг. Мөн 2002 онд иргэн А.Лхагвасүрэнг хувийн шинжтэй маргааны улмаас зодож, хүндэвтэр гэмтэл учруулжээ. Түүний үйлдсэн гэмт хэрэг хангалттай баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдож, Улсын мөрдөн байцаах газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 166.2-т зааснаар ял төлөвлөж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч хэргийг тодорхойгүй шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон аж.

2002 он: “Сод Монгол” групп 2001-2002 онд татварт ногдох орлогоо нууж, 152 сая төгрөгийн орлогын албан татвараас зайлсхийсэн байна.

2001 он: Дорноговь аймгийн нефть хангах баазын нэрийг барьж, 1.067.000 төгрөгийн өртөг бүхий ажлын хувцсыг шатахуун түгээх станцдаа авч ашигласан нь тухайн үед нотлогдож байж.

2000 он: Ц.Анандбазар НИК ХК-ийн дэд захирал байхдаа “Чандмань холдинг” компанийн албан бланкийг ашиглаж, НИК ХК-иас шатахуун хүссэн тухай хуурамч албан тоот үйлдэж, дээрх компанийн захирал О.Бяруузаны гарын үсгийг хуурамчаар үйлдэн, 91.5 сая төгрөгийн шатахууныг төрийн өмчит НИК ХК-аас авч “Сод Монгол”-ын данс руу хууль бусаар шилжүүлсэн гэдэг.

1999 он: Найз Д.Чинзоригийнхоо бизнесийг булаав. Ц.Анандбазарын багын найз Д.Чинзориг тэр үед “Сод Монгол” гэж шатахууны бөөний худалдааны компанитай байв. Ц.Анандбазар “Сод Монгол групп” гэж ижил нэртэй компани байгуулан Д.Чинзоригийн “Сод Монгол” компанийн авлагуудыг өөрийнх рүүгээ шилжүүлж авсан байдаг. “Сод Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулсан Д.Чинзориг “1999 онд байгууласан "Сод Монгол групп” гэх компанийн бичиг баримттайгаар Төмөр замын удирдах газар очиж миний 1996 онд байгуулсан "Сод Монгол” ХХК-ийн авах ёстой байсан 20 сая төгрөгийн гүйлгээг өөртөө авчихсан.

Мөн "Эрэл” хувьцаат компаниас манай компанийн авах 50 сая төгрөгийг "Би ерөнхийлөгч нь байна” гэж хэлж аваад Р.Содхүүд өгсөн байдаг. Дараа нь өнөөх Р.Содхүү нь УИХ-ын гишүүн болсон. "Сод Монгол” ХХК болон "Сод Монгол групп”-ийн данс, актууд хүртэл ялгаатай байхад ингэж манай өмнөөс гүйлгээ хийсэн” хэмээн ярьсан нь хэвлэлийн шарласан хуудсанд хадгалагдан үлджээ. 

Д.Чинзориг найздаа хууртсанаа мэдэж, Ц.Анандбазарыг хуулийн байгууллагад өгч, түүний гэмт үйлдлүүд нотлогдон, хоригдож, ял авах дээрээ тулж байсан ч Ц.Анандбазар шоронд сууж байхдаа цагдаа нартай Д.Чинзоригийн татвараас нуусан мөнгийг илчлэх тохироо хийж суллагдсан гэдэг. ТЕГ-аас аж ахуйн нэгж, байгуулагуудын нэрийг давхардуулахгүй байх журам гаргасан нь Ц.Анандбазарын үйлдсэн хэргээс хаширсных юм.

Энэ мэтчилэн явсан, суусан газар бүртээ балаг тарьж явдаг Ц.Анандбазар улс төр, бизнесийн салбарт удсан хэрээрээ хар бараан түүх зузаантай. Байс хийгээд л шүүх цагдаад дуудагдаж, хоригдож, саатуулагдаж явдаг түүний талаарх хар бараан яриаг багтаана гэвэл сонины талбай багадна. Хулгай, дээрмээс эхлээд авлига, хахууль хүртэлх бүх л гэмт хэрэгт нэр нь холбогддог, худлаа ярих, хуурч мэхлэхийг юман чинээ боддоггүй Ц.Анандбазарт Булганыхан хууртах вий дээ. 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

У.Хүрэлсүх: Баянголчуудынхаа итгэлийг дааж ажиллаж байгаа Ж.Ганбаатар төрд байх ёстой хүн

$
0
0

У.Хүрэлсүх: Баянголчуудынхаа итгэлийг дааж ажиллаж байгаа Ж.Ганбаатар төрд байх ёстой хүн

 

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Баянгол дүүрэгт МАН-аас  нэр дэвшсэн Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нарыг дэмжиж, бодлого, хөтөлбөрөө танилцуулахаар тус дүүргийн иргэд, сонгогчидтой уулзлаа.

Энэ үеэр тэрбээр гурван дэвшигчийн талаар тус бүр онцлон үг хэлсэн  бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын талаар "Монгол Ардын Нам олон шалгуур үзүүлэлтээр шигшиж Баянгол дүүрэгтээ дараах гурван хүний нэрийг дэвшүүлснийг та бүхэндээ танилцуулъя. Ерөнхий сайд, МАН-ын дарга гурван шалгуур тавьсан. Нэгдүгээрт ёс суртахуун. Энэ бол төрд зүтгэж байгаа хүний хамгийн чухал шалгуур юм. Эх орноо худалдахгүй, ард түмнээсээ урвахгүй. Хувийн эрх ашгаа улсын эрх ашгийн доогуур тавьж чаддаг. Эх орондоо хайртай. Ард түмэндээ юм хийж бүтээх, ард түмнээ үлгэрлэн дуурайж ажиллаж чадах ийм монгол аавын хүү, ээжийн охид энэ Монголын төрд ажиллах ёстой гэж би үзэж байгаа. Хоёрдугаарт, мэдлэг боловсрол. Гуравдугаарт, ажлын дадлага, туршлага. Дөрөвдүгээрт, ард түмэн ямар хүнийг хүсэж, ямар хүнээр өөрсдийгөө төлөөлүүлж Монгол Улсын төрд ажиллуулах хүсэлтэй байх вэ гэдэгт олон удаагийн судалгаа хийсэн. Энэ бүхний үр дүнд бид нар дараах гурван хүний нэрийг дэвшүүлж байгаа юм. Энэ бол нэгдүгээрт, манай УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар. Ж.Ганбаатар гишүүнийг та бүхэн бүгдээрээ сайн мэднэ. Үнэхээр ажил хэрэгч хүн. Эх орондоо маш сайхан бүтээн байгуулалтуудыг хийж, олон барилга байгууламжуудыг барьсан.

Ард түмнийхээ ая тухтай амьдралыг цогцлоон бүтээхийн төлөө энэ хүн хувийн хэвшилд ажиллаж байхдаа ёстой өдөр шөнөгүй зүтгэсэн гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Парламентад дөрвөн жил ажиллахдаа ихээхэн үүрэг гүйцэтгэж ажилласан. Нэн ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд төрөөс үзүүлэх бодлого, үйл ажиллагааг боловсруулж төрийн бодлого болоход Засгийн газар энэ ажлуудыг зохион байгуулахад Ж.Ганбаатар гишүүн хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн Эдийн засгийн байнгын хорооны дарга хүн юм. Баянголчуудынхаа итгэлийг дааж ажиллаж байгаа. Судалгаанд хамгийн өндөр рейтингтэй байдаг УИХ-ын гишүүн. Энэ бол ард түмэн яаж үнэлж байгааг харуулж байгаа юм. Тийм учраас манай нам Ж.Ганбаатар гишүүний нэрийг дэвшүүлж байгаа. Ирэх дөрвөн жилд бидний хийх чухал зүйлийн нэг бол жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хэл амтай Жижиг, дунд үйлдвэрлэлийн санг ард түмний дунд ил болгох, бизнес эрхлэгчдээ дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэлийн талаар төрийн бодлогыг тодорхойлох чухал ажлуудыг гардан зохион байгуулж хийх хүн бол манай УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар гэж бид үзэж байгаа. Тийм учраас Ж.Ганбаатар гишүүнээ дахин нэр дэвшүүлсэн гэдгийг тодотгоё. Баянголчууд та бүхнийг бүрэн хүлээж авна гэж бодож байна" хэмээлээ. 

Эх сурвалж: УИХ-ын сонгуулийн 26-р тойрог Баянгол дүүрэгт

Монгол Ардын Намаас нэр дэвшигч Жамбалын Ганбаатарын сонгуулийн штаб

“Улс орны эрх ашгийг үндэсний аюулгүй байдлын өнцгөөс нь харж дүгнэж чаддаг хүн”

Төмөр замчид МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ

"Тайван зогсоол”-ын үйл ажиллагааг улс төржүүлж, жолооч байгууллага хоёрын хооронд үл ойлголцол гаргахгүй байхыг хүсэж байна!

$
0
0

"Тайван зогсоол" авто зогсоолын цогцолбор нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт Таван толгой-Гашуун сухайтын замын дэргэд байрлалтайгаар үйл ажиллагаа явуулах бөгөөд тус цогцолбор үйл ажиллагаа явуулж эхэлснээр 2500 хүнд даацын авто машины зогсоол, жолооч нарын амрах байр/буудал/, хоолны газар, халуун ус угаалгын газар, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх кино театр, спорт тоглоомын төвүүд, автозасварын газар, техникийн сэлбэг хэрэгсэл, хүнс барааны худалдаа, эмийн сан, эмнэлгийн анхан шатны үйлчилгээ зэрэг цогц үйлчилгээг эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлд чанартай, хурдан шуурхай үзүүлэн ажиллахыг зорьж байна.
Тус цогцолбор нь үйл ажиллагаа явуулж эхэлснээр 300-350 ажлын байр шинээр бий болж, нүүрс тээврийн жолооч нар эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амрах, чанарын болон эрүүл ахуйн шаардлага хангасан хоол хүнс хэрэглэх түүнчлэн зам дагуу үүсдэг хог хаягдал, сэлбэг хэрэгсэл, дугуй, шатах тослох материалын үлдэгдэл буурч, ногоон байгууламж бий болох зэрэг нийгэм, экологийн олон талын эерэг үр дүнг авчрах өндөр ач холбогдолтой юм.
Олны таашаалд нийцсэн энэхүү "Тайван зогсоол" цогцолборын бүтээн байгуулалтыг Түгээмэл түмэн хишиг ХХК санаачлан хийж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас өндөр ач холбогдол өгч, дэмжин ажиллаж байгаа билээ.

“Тайван зогсоол” нь хорио цээрийн хязгаарлалтын дэглэмийн үед Улсын онцгой комиссоос гарч байгаа шийдвэр журмыг чандлан сахиж биелүүлэн ажиллаж байгаа бөгөөд, хүсэлт шаардлагаар өөрсдийн үнэ тарифын дагуу тээврийн машинуудыг зогсоолдоо байрлуулжээ.

Тус зогсоол нь давхар чиргүүлтэй машиныг 30,000 төгрөг, дан чиргүүлтэй машиныг 20,000 төгрөгөөр байршуулах үнийн саналаа Аймгийн онцгой комисст танилцуулсан бөгөөд Хорио цээрийн онцгой дэглэмтэй үеийн хямдарсан үнийн санал өгөхийг хүссэний дагуу үнийн дүнгээ тус бүр 5,000 төгрөгөөр хямдуулсан байна.

Ингээд энэ сарын 4-ний өдөр тээврийн машинууд зогсоолд байршиж эхэлсэн бөгөөд 5-ны өдөр Их дүйчин өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр тохиож 6-ны өдөр төлбөрөө өгөөгүй машинууд гараагүй байна. 6 сарын 7-ны өдөр хил хаалттай амралтын өдөр таарч мөн машинууд гараагүй бөгөөд 8-ны өдөр машинууд зогсоолоос гарах байтал төлбөрөө төлөхгүй тээвэртээ гарахгүй байгаа байдал үүсээд байгаа юм байна.

Энэхүү зогсоол, жолооч нарын дунд үүссэн асуудал дээр Ханбогд сумын Засаг дарга Ш.Эрдэнэжаргал гэгч жолооч нарыг турхирч нэг талыг барьсан үйлдэл гаргаж байгаа нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна.

Сумын онцгой комиссын дарга, Засаг дарга Ш.Эрдэнэжаргал та энэ хорио цээрийн үед төр, иргэн, аж ахуйн нэгжийн гүүр болж ажиллах, нэг талыг барьж улс төржүүлсэн үйлдэл гаргаж нйигэмд буруу ойлголт төрүүлэхгүй байх үүрэгтэй гэдгийг энэ дашрамд анхааруулж байна! Таны энэ болчимгүй турхиралт үйлдлээс болж олон жолооч ажлаараа хохирох цаашлаад улс орны эдийн засагт ч тодорхой хохирол учирч болзошгүй юм. 

Жолооч иргэдийн төлөөлөл

АПУ-гийн нэр дэвшигчдээс ЯДУУ НЬ П.Батчимэг, БАЯН НЬ Б.Түвшин

$
0
0

“АПУ”-гийн нэрийн өмнөөс энэ удаагийн сонгуульд Б.Ганхөлөг, П.Батчимэг, Б.Түвшин нар дэвшиж байгаа. Улс төр, бизнест хамгийн их нөлөө бүхий энэ группыг бизнес талаас нь П.Батсайхан толгойлдог. Харин энэ удаагийн сонгуулиар улс төрийн нөлөөгөө идэвхижүүлэхээр Г.Батхүү агсны том хүү Б.Ганхөлөг Өвөрхангай аймгаас, дүү П.Батчимэг нь Дорнод аймгаас, “АПУ”-гийн санхүү эрхэлсэн захирлаар ажиллаж байсан Б.Түвшин ХУД-ээс нэр дэвшиж байна. “АПУ”-ын П.Батсайхан энэ удаад бараг л Ардчилсан намыг худалдаад авчихлаа гэх шуудм өртөөд байгаа билээ. Тэгвэл бид энэ удаад АПУ-гийн нэр дэвшигчдийн ХОМ-ийг хүргэж байна.

-П.Батчимэг хагас тэрбум давсан хадгаламжтай-

НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг УИХ-ын гишүүн асан Г.Батхүү агсны дүү гэдгээрээ олон нийтэд танил. П.Батчимэгийн хувьд Хан-Уул дүүргээс гурван ч удаа сонгогдож НИТХ-ын төлөөлөгч болж байсан. Харин энэ удаад Хан-Уулд биш АН-ын даргаар нь багагүй хугацаанд ажилласан гэдгээрээ дөрөөлөн Дорнод аймагт нэр дэвших нь.

-Б.Ганхөлөг нэг тэрбумын орон сууц, 18 тэрбумын өв залгамжлалтай-

Г.Батхүү агсан 2004, 2008, 2012 онуудад Өвөрхангай аймгаас гурван удаа УИХ-д сонгогдон ажиллаж байв. Өдгөө түүний үйл хэргийг хүү нь үргэлжлүүлэхээр зоримог шийдэж, Өвөрхангай аймгаас дэвшинэ. Өнгөрөгч намраас Өвөрхангай аймгийн сумдуудад ажиллаж тойргоо тойглож эхэлсэн. Дэлгэж яриад байх улс төрийн урт карьергүй ч, эл сонгуулиар эхлүүлэхийг зорьж АН-аас мандатаа аваад байна. 

-Б.Түвшин 6.3 тэрбумын орон сууц, 3.3 тэрбумын авлагатай-

УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт АН-аас НИТХ-ын төлөөлөгч Б.Түвшин нэр дэвшинэ. Гэхдээ тэр төлөөлөгч гэхээс илүү “АПУ”-гийнх гэгддэг. Мань хүн тэнд Санхүү хариуцсан захирлаар ажиллаж байсан болохоор тэр л дээ. Гэхдээ олонд тэр бүр танигдаагүй Б.Түвшин НИТХ-ын төлөөлөгч хэрнээ “давхар дээл”-тэй буюу Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Удирдах зөвлөлийн гишүүн гэх хэл аманд өртөж байв.  

У.Уян

Эх сурвалж: eguur.mn

У.Хүрэлсүхийн онцгойлон анхаарч буй таван асуудал: Хүнс, эрчим хүч, нефть, дэд бүтэц, мэдээллийн технологи


Нарантуулын худалдаа эрхлэгчид зээлийн хүүг бууруулах МАН-ыг дэмжинэ гэв

Нэр дэвшигч Э.Долгион хүний компанийг ХОМ-доо бүртгүүлжээ

$
0
0

УИХ-ын сонгуульд АН-аас Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа Э.Долгион АТГ-Т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 2 компанийг 100 хувь эзэмшдэг гэсэн. Гэтэл “Лариско Пи Ти ЛТД” ХХК нь улсын бүртгэлийн opendata.burtgel.gov.mn бүртгэлээс олдсонгүй. Харин “Медиа Лаб Плас” ХХК-ийг М.Баярцэцэг гэж хүн 100 % эзэмшдэг ажээ. Нэр дэвшигч Э.Долгион хүний өөрийн олон компанидаа толгой эргээд андуу ташаа мэдээлэл өгөв үү яав. Ямартай ч АТГ-т ХОМ-ээ худал гаргаж өгсөн нэр дэвшигчдэд тооцох хариуцлага гэж бий юу.

Түүний ХОМ-тэй танилцаарай

Э.Долгион

520 сая 119 мянган төгрөг өөрийн орлого
72 сая төгрөг гэр бүлийн орлого
462 сая төгрөг нийтийн 2 орон сууц, 1 зогсоол
160 сая төгрөг Mercedes Benz, G 500- 1
150 сая төгрөг хурдан удмын адуу-30
694 сая 073 мянган төгрөг үнэт эдлэл
76 сая 217 мянган төгрөг хадгаламж
372 сая төгрөг зээл
2 компанитай
Медиа Лаб Плас ХХК – 100%
Лариско Пи Ти ЛТД ХХК -100%

 

Эх сурвалж: tvmongolia.mn

Сонгинохайрханд Солонго хорооллыг барьж байгуулна гэв

Говь-Алтайн бүх сумдыг аймгийн төвтэй авто замаар холбоно

Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн бүтээн байгуулалтаараа Сонгинохайрхан дүүрэг улсдаа тэргүүлжээ

Viewing all 19968 articles
Browse latest View live