Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19963 articles
Browse latest View live

Б.Нямтайшир: Шоронгоос сонгуульд өрсөлдөх анхны тохиолдол ардчилсан нийгэмд гарлаа

$
0
0

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшиж буй Н.Номтойбаярыг төлөөлж түүний аав Б.Нямтайшир СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхийг нь өнөөдөр гардан авлаа. Иргэн Н.Номтойбаяр УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн. Түүнийг Чингэлтэй дүүргийн шүүхээс цагдан хорих шийдвэрийг өнгөрсөн сарын 28-нд гаргасан юм. 

Нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардан авсны дараа иргэн Б.Нямтайшир сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрээр, "Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйлчилсэн СЕХ-нд талархал илэрхийлж байна. Нэр дэвших тогтоолоо гардан авсан байхад түүнийг цагдан хорьсон. Энэ нь сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдэл. Шоронгоос сонгуульд өрсөлдөх анхны тохиолдол ардчилсан нийгэмд гарлаа. Энэ нь хүний эрх, эрх чөлөөг боомилохын сацуу Хан-Уул дүүргийн 120 мянган иргэний сонгох эрхэнд халдсан үйлдэл. Шүүх нь хараат бус байх ёстой. Гэтэл үгээр нь яваагүй намын гишүүн, үнэн төрхийг нь илчилсэн иргэн, төрдөө зүтгэсэн ажилтнаа барьж, ял өгдөг жишиг тогтлоо. Миний өвөө, аав хэлмэгдэж явсан. Хэлмэгдүүлэлт ямар гай зовлон дагуулдаг гэдгийг монголчууд мэднэ. Хэлмэгдүүлэлт 20 дугаар зуунтай ард хоцорсон гэж бодож явлаа. Гэтэл өнөө цагт шинэ үеийн улс төрийн хэлмэгдүүлэлт ирсэн байна. СЕХ-ноос зөвшөөрөхгүй бол шийдвэрээ эргэн харна гэж Чингэлтэй дүүргийн шүүгч шүүх хурлын үеэр хэлсэн юм билээ. Нэр дэвших үнэмлэхээ авсан тул тухайн шүүгч шийдвэрээ эргэн харна гэдэгт найдаж байна" хэмээв. 

Иргэн Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 28-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, анхан шатны шүүх хурлыг энэ сарын 26-нд товлож, түүнийг цагдан хорьсон. Тодруулбал, прокуророос гаргаж өгсөн баримт, хүсэлтийн дагуу Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.   

 

С.Мөнхбаатар


Роскосмос, NASA хоёр харилцан нэг нэгнийхээ хөлөгт нөөц суудал ашиглах талаар хэлэлцэж байгааг мэдээлжээ

$
0
0

Оросын сансрын агентлаг Роскосмос АНУ-ын NASA-тай харилцан нэг нэгнийхээ сансрын хөлөгт нөөц суудал ашиглах боломжийн талаар хэлэлцэж байгааг Роскосмосын Казахстан дахь төлөөлөгч Анатолий Красников өнөөдөр мэдээлжээ. Өөрөөр хэлбэл Оросын сансрын нисгэгчид шаардлагатай тохиолдолд АНУ-ын сансрын хөлөгт суудал захиалж тойрог замд хүрэх, Америкийн тал мөн шаардлагатай тохиолдолд Оросын хөлөгт суудал авч Олон Улсын Сансрын Станц руу нисэх нөөц төлөвлөгөөтэй байх юм.

Олон Улсын Сансрын Станцад ажиллах хоёр улсын сансрын нисгэгчид Роскосмос болон NASA-гийн сансрын хөлөгт аль алинд нь ажиллах чадвартай байх шаардлага хэрэгцээ бий болж байгааг Красников тайлбарлажээ. “Ийм сонирхол Орос, Америкийн талуудад хоёуланд нь байгаа” гэж тэр хэлсэн байна.

Красников бас АНУ-ын тал тойрог замд өөрийн хөлгөөр амжиллтай хүрч, Crew Dragon хөлөг Олон Улсын Сансрын Станцтай ямар нэг асуудалгүй залгагдсанд Оросын мэргэжил нэгт нөхөд нь баяртай байгааг энэ үеэр мэдэгдээд баяр хүргэжээ.

Өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт SpaceX компанийн Falcon 9 пуужин NASA-гийн хоёр сансрын нисгэгчийг Crew Dragon хөлгийн хамт тойрог замд амжилттай хүргэсэн бөгөөд Ням гарагт тус хөлөг Олон Улсын Сансрын Станцтай залгагдсан юм. Энэ нь АНУ сансарт хүн хөөргөх хөтөлбөрөө 2011 онд зогсоосноос хойш анхны тохиолдол болжээ. 

Р.Түвшин

Эх сурвалж: ТАСС

Хамгийн СОДОН сонгуулийн нээлт

Газар шорооны ажил эхлүүлэх гэж буй иргэд, аж ахуй нэгжүүдийн анхааралд

$
0
0

Газар шорооны ажил эхлүүлэх гэж буй иргэд, аж ахуй нэгжүүдийн анхааралд

 

Монгол Улсын Их Хурлын сонгуулийг угтажУБЦТС ТӨХК нь цахилгаан шугам сүлжээ, тоноглолын хэвийн найдвартай ажиллагааг хангахад

Зарим олны танил эрхмүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс танилцуулахад

$
0
0

Сонгуулийн хуулийн дагуу Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшиж буй 606 хүний хөрөнгө орлогыг Авлигатай тэмцэх газраас нийтэд ил болголоо. АТГ-т мэдүүлсэн зарим олны танил эрхмүүдийн хөрөнгө орлогыг онцолж байна. 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сайд 100 сая төгрөгийн хадгаламжтай

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ "Херо энтертайнмент групп”-ийн Гүйцэтгэх захирал Б.Баатартай ах дүүс гэдгээ нэгэн ярилцлагадаа дурдаж байсан. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ сайд ахынхаа компани буюу "Херо энтертайнмент групп” ХХК-ийн 50 хувийг 2017 оноос хойш эзэмших болжээ. Мөн тэрээр "Хүлэг контент” ХХК-ийн 100 хувь эзэмшдэг бөгөөд 100 сая төгрөгийн хадгаламжтай, өөрийн нийт орлогоо 233 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байна. 

УИХ-ын гишүүн С.Жавхлан хоёр орон сууц, хоёр авто машинтай

Монгол ахуй, зан заншлаар амьдрахыг уриалдаг эрхэм гишүүн С.Жавхлан нийтийн орон сууц хоёр, гэр нэг, Hyundai Santa Fe, Nissan Patrol маркийн авто машин тус бүр нэгийг эзэмшдэг байна.

Хуульч Б.Гүнбилэг таван орон сууцтай  

Нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид сонгуульд оролцохоо илэрхийлж байгаа үеэр УИХ-ын даргын хуулийн зөвлөх асан Б.Гүнбилэг байраа зараад сонгуульд оролцохоор боллоо хэмээн мэдэгдэж байсан. Тэгвэл Б.Гүнбилэг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ амины орон сууц нэг, нийтийн орон сууц тав, хашаа байшин нэг гэж бөглөжээ. Мөн тэрээр 108 сая төгрөгийн хадгаламж эзэмшдэг юм байна.

М.Чингисхаан 500 мянган төгрөгийн орлоготой
УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшиж буй М.Чингисхаан 500 мянган төгрөгийн орлоготой, нэг гэртэй, 0.07 га газар эзэмшдэг болохоо хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурджээ. Тэрээр "Цэцэн продакшн” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг ажээ.

Л.Өнөрчимэг 100 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, урлагийн үнэт зүйлтэй  
Иргэний нийгмийн байгууллагуудаас зохион байгуулдаг жагсаал цуглаанд идэвхтэй оролцдог иргэн Л.Өнөрчимэг сонгуулийн 22 дугаар тойрогт Хөгжлийн хөтөлбөр намаас нэр дэвшиж буй. Тэрээр үл хөдлөх хөрөнгө, мал, өр авлагагүй бөгөөд таван сая төгрөгийн хадгаламжтай, 100 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, урлагийн үнэт зүйлтэй хэмээн мэдүүлжээ.

Т.Ганболд 3,2 тэрбум төгрөгийн хадгаламжтай
УИХ-ын сонгуулийн 19 дүгээр тойрог буюу Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж буй Т.Ганболдын өөрийн нийт орлого 146 сая төгрөг бөгөөд нийт 26 тэрбум төгрөгийн дөрвөн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байна. Сонирхуулахад, тэрээр дотоодын банканд 28 сая төгрөг хадгалуулсан бол гадаадын банканд 3.2 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшдэг ажээ. 

350 мянган төгрөгийн орлоготой Н.Ган-Од
Энэ удаагийн сонгуульд нийгмийн цөөнхийг төлөөлөн оролцож буй Н.Ган-Од буюу Ганбууш 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас нэр дэвшихээ мэдэгдсэн. Тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 350 мянган төгрөгийн орлоготой, үл хөдлөх хөрөнгөгүй, таван сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлсэн байна. 

Д.Батбаяр 7,5 тэрбум төгрөгийн хадгаламжтай

Д.Кёкүшюзан Батбаярын эзэмшдэг компаниудын нэрийг жагсаавал нэлээд урт жагсаалт гарах нь ойлгомжтой. Түүний өөрийн орлого 601 сая төгрөг бол гэр бүлийн гишүүдийн орлого нь 13.2 тэрбум төгрөг юм байна. Мөн тэрээр нийт 70 тэрбум төгрөгийн үнэлгээтэй долоон үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг ба 7.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай ажээ. Д.Кёкүшюзан Батбаярын хөрөнгө орлогын мэдүүлэгт хонь 300, үхэр 3000, ямаа 200, хурдан удмын адуу 15-байгаа нь анхаарал татсан юм.     

 
Ж.Тэмүүжин

Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нар Баянгол дүүргийн 7, 16 дугаар хорооны иргэд сонгогчидтой уулзлаа

$
0
0

Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нар Баянгол дүүргийн 7, 16 дугаар хорооны иргэд сонгогчидтой уулзлаа

 


2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нийслэлийн Баянгол дүүргийн 26 дугаар тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигчид өчигдөр 7, 16 дугаар хорооны иргэд сонгогчидтойгоо уулзалт хийлээ. Уулзалтын үеэр нэр дэвшигч Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нар Баянгол дүүрэгтээ хийж хэрэгжүүлсэн ажлууд болон улс эх орон, дүүргийнхээ хөгжлийн төлөө цаашдаа юу хийх, МАН-ын мөрийн хөтөлбөр зэргээ иргэд сонгогчиддоо танилцуулж, цаг үеийн асуудлаар ч ярилцлаа.

Нэр дэвшигч Ж.Ганбаатар У.Хүрэлсүхийн Засгийн газрын хийж хэрэгжүүлж байгаа үйл хэргийг үргэлжлүүлж, төрийн албаны хариуцлагын тогтолцоог сайжруулах, иргэдийн татварыг мөнгийг зөв зарцуулж, Баянголчууд болон иргэдийнхээ ая тухтай амьдралыг хангахын төлөө цаашид ч ажиллана хэмээлээ. Нэр дэвшигч Д.Лүндээжанцан цар тахлын үед улсынхаа эдийн засаг, нийгмийн амьдралыг сайжруулахын тулд Засгийн газрын хийж хэрэгжүүлсэн ажлуудыг тайлбарлаж, хүүхдийн 20 мянган төгрөгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн, ажилтнаа халаагүй аж ахуйн нэгжүүдэд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа болон нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөлтийн талаарх цаг үеийн сэдвүүдээр иргэд сонгогчидтойгоо ярилцлаа. Нэр дэвшигч Х.Ганхуяг нь УИХ-д өрсөлдөх залуу үеийн төлөөлөл болохынхоо хувьд залуусын хүртэж байгаа боловсролын чанарын асуудлыг хөндөж ярилцсанд иргэд, сонгогчид талархалтай хандаж байсан юм.

Тиймээс Баянгол дүүргийн 7, 16 дугаар хорооны иргэдийн төлөөлөл МАН-аас нэр дэвшигч Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нарыг багаар нь дэмжих болсон учир шалтгаанаа ч өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байлаа. Иргэд, сонгогчид шударга, бүтээлч багийг дэмжихээ ийнхүү илэрхийллээ.

Баянгол дүүргийн 7 дугаар хорооны иргэн Ц.Мөнх-Эрдэнэ:

-2016 онд Баянголчууд Монгол Ардын Намыг багаар нь дэмжсэн. Дөрвөн жилийн хугацаанд өмнөх сонгуульд нэр дэвшиж УИХ-д суусан гишүүдийнхээ хийж бүтээж байгаа үйлсийг нь харахад итгээд үзье гэсэн бодолтой байгаа. Багаар нь дэмжиж байна. Залуучуудад амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгдсэн ажлууд хийдэг бүтээлч баг хэрэгтэй. Хэлсэн амлалтандаа хүрээд ихийг бүтээгээсэй гэж багаар нь дэмжицгээе.

Баянгол дүүргийн 7 дугаар хорооны иргэн Ж.Цэрэннадмид:

-УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшиж байгаа багийн хувьд бараг УИХ анх үүсэхээс эхлээд тасралтгүй ажиллаж байгаа Д.Лүндээжанцан гишүүн, дөрвөн жил УИХ-д ажилласан туршлагатай Ж.Ганбаатар гишүүн, эрч хүчтэй бизнес бүтээн босголтын ажлын туршлагатай Х.Ганхуяг нар байна. Тийм учраас эдгээр нэр дэвшигчийг бусад Баянголчуудынхаа адил сэтгэл дүүрэн дэмжиж байна. Нэр дэвшигч нарыг хамгийн гол нь шударга ёс, болж бүтэхгүй байгаа бүхнийг бушуухан цэвэрлэж арилгаж, ард түмний сайн сайхны төлөө ажиллана гэдэг итгэж байгаа.

Баянгол дүүргийн 7 дугаар хорооны иргэн Ц.Цолмон:

-Би Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг дэмждэг. Манай Баянгол дүүргийн 7 дугаар хороонд уулзалт хийж байгаа гурван нэр дэвшигчийг нь ч дэмжиж байгаа. Яагаад гэвэл У.Хүрэлсүх сайд өнгөрсөн жилүүдэд маш их ажил хийсэн. Тиймээс энэ ажлуудаа багаараа үргэлжлүүлээд хийгээсэй гэсэндээ дэмжиж байна.

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ү.Бямбаа:

-Энэ УИХ-ын сонгуулиар Монгол Улс, Монголын иргэд ирэх дөрвөн жилд яаж амьдрах уу, ямархуу байх вэ гэдгээ шийдэх гэж байна. Манай Баянгол дүүрэгт Данзангийн Лүндээжанцан, Жамбалын Ганбаатар, Хассуурийн Ганхуяг нар УИХ-ын гишүүн болохоор нэр дэвшиж байна. УИХ-д ороод сайн ажиллаж байсан гишүүд, шинэ залуу нэр дэвшигч нар Монгол Улсын хөгжил, монгол хүний амьдралыг дээш татахад өөр өөрийн гэсэн тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт би баттай итгэлээ. Тийм учраас энэ гурван нэр дэвшигчээ би дэмжиж байна. Мөн өөрийнхөө үерхдэг нөхдүүд, уулзсан хүмүүстэйгээ ярилцахад энэ гурван нэр дэвшигчийг дэмжинэ гэж байгаа. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хийсэн ажил үргэлжлэх ёстой.

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн Э.Отгончимэг:

-Би 24 настай залуу хүн. Миний амьдралд ямар нэг дэмжлэг болохоор зүйлийг ярьж байна уу гэдгийг судлахаар энэ уулзалтад ирсэн. Хэн ард иргэдээ бодож, хэн бодохгүй байна вэ гэдгийг өөрийнхөө зүгээс гэр бүлийнхээ зүгээс төлөөлж яриаг нь сонсоод байхад хувь хүн болон хийж бүтээсэн ажлууд нь иргэдэд хэрэгтэй юм байна гэж ойлголоо. Яриаг нь нэг нэгэнгүй сонслоо. Амьдралд хийсэн зүйлүүд нь надад хэрэгтэй байсан зүйлсүүд мөн учраас дэмжиж байгаа. Залуучууддаа хандаж хэлэхэд бид өөрсдөө улстөрчдийг судлаад сайн хүмүүсээ дэмжье.

Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн Г.Алтанчимэг:

-МАН-аас нэр дэвшиж байгаа гишүүдийнхээ уулзалтад ирж оролцож байгаадаа баяртай байна. Энэ өвөл бид сайхан утаагүй өвөлжлөө, шинэ төрлийн коронавирус гадуур гудманд тархаагүйд, хүүхэд бүрд 100 мянган төгрөгийн тэтгэмж олгож байгаад эх хүний хувьд маш их баяртай байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар Монгол Улсыг 100 хувь авч явж чадна гэдгийг мэдэрсэн учраас багаар нь дэмжье.

Эх сурвалж: УИХ-ын сонгуульд 26-р тойрог Баянгол дүүрэгт

Монгол Ардын Намаас нэр дэвшчигчдийн сонгуулийн штаб

Х.Тэмүүжин 180 сая төгрөгийн үнэлгээтэй Mercedes Benz, G class 500 автомашинтай

$
0
0

Х.Тэмүүжин 180 сая төгрөгийн үнэлгээтэй Mercedes Benz, G class 500 автомашинтай

 

УИХ-ын гишүүн асан, Хууль зүйн  сайд асан Х.Тэмүүжин 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 14 дүгээр тойрогт АН-аас нэр дэвшиж байгаа. Түүний жилийн орлого 80 сая төгрөг бол гэр бүлийн орлого нь 6 сая 820 мянга 590 төгрөг.
 Мөн  180 сая төгрөгийн үнэлгээтэй Mercedes Benz, G class 500 автомашин унадаг, нийтийн эзэмшлийн 220 сая төгрөгийн орон сууцтай.
Түүний эзэмшилд 1000м2 талбай бүхий 3 газар байдаг. Түүнийгээ 30 саяар үнэлжээ.Түүнийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд байхдаа MSC-ийн нөлөөнд автагдсан хэмээн яриа гарч, шүүмжлүүлж байв. 
МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвслээс 2012 онд нэр дэвшин УИХ-ын гишүүн болж байсан Г.Уянга 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө эвслээ задалж, улмаар ДБЭТ-т бийлэгжүүхэн ажиллагаа зохион байгуулан Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга болж байсан билээ.
УИХ-ын сонгуулийн дараа намаа орхиж,  2017 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдсон. Энэ жилийн УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт АН-аас нэр дэвшиж буй тэрээр нэг жилийн орлогоо 23 сая 217 мянга 440 төгрөгийн орлогтой ХОМ-тээ тэмдэглэжээ.
Гэхдээ энэ мэдүүлэг түүний 2017 онд АТГ-т мэдүүлж байсан мэдүүлэг. Г.Уянга Хөрөнгө орлогын мэдүүлгээ шинэчилж өгөөгүй учир хуучин ХОМ-ийг АТГ-аас олон нийтэд дэлгэсэн байна.
 
Нэр дэвшигч Г.Уянгын гэр бүлийн гишүүдийн нийт орлого 111 сая төгрөг гэнэ
 
Тэрээр хоёр орон сууц, хоёр зуслангийн байшин, нэг авто зогсоолтой бөгөөд тэднийгээ 490 сая төгрөгөөр үнэлжээ.
Г.Уянга хувьдаа Lexus, RX 350 маркийн жийп хөлөглөдөг. Үүнийгээ 50 саяар үнэлсэн байна. Мөн 0,7 га газар эзэмшдэг бөгөөд үүнийгээ 100 саяар үнэлсэн байх жишээний. Тэрээр 50 саяар үнэлэгдэх үнэт эдлэл, урлагийн бүтээлтэй.
МАХН, МҮАН, ТТЭНН дамжсан Г.Уянга дотоодын банканд хадгаламж, харилцах дансандаа 16 сая 393 мянга 260 төгрөгтэй ажээ. Харин хүнээс авах авлага нь 35 сая төгрөг.
Тэрээр “Улс төрийн сонин” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эн Си Пи” ХХК зэрэг газруудад хувьцаа эзэмшиж, 100 болон 66 хувийн ноогдол ашиг хүртдэг.
 
О.Магнай 665 сая төгрөгийн орон сууцтай 
 
УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа  АН-ын нарийн бичгийн дарга О.Магнайгийн жилийн орлого 1.2 сая төгрөг бөгөөд бусдаас 40 сая төгрөг авах авлагатай гэж ХОМ-тээ мэдүүлжээ. Мөн 655 сая төгрөгийн 2 орон сууц,  1 авто гражтай гэж тусгасан байна. Түүний мэдүүлгээс харахад О.Магнайгийн гэр бүл  ямар ч орлогогүй ч тэр  “Лекс бизнес партнерс” ХХК, “Дархан цамхаг” ХХК-д хувь эзэмшдэг гэж ХОМ-тээ бичжээ. 
Гудамжны тэмцэгчээс улс төрд орох гараагаа эхэлж байсан тэрээр ШӨХТГ-ын даргаар2012-2014 онд ажиллаж байгаад УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон.
ШӨХТГ-ын даргаар томилогдохдоо жилийн 3.1 сая төгрөгийн орлоготой байсан бол ажлаа авснаас хойш нэг жилийн дараа орлого нь 10 сая төгрөг болж өссөн байдаг. Мөн нэг тэрбум 120 сая төгрөгийн үнэтэй орон сууц, барилга байгууламжтай, 250 сая төгрөгийн үнэтэй автомашин, 20 сая төгрөгийн газартай, гэж мэдүүлж байжээ.
 
Эх сурвалж: АТГ ХОМ  

Өмнөговийн сонгуулийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн залууc өрсөлдөгчгүй өнгөлж эхэллээ

$
0
0

Өмнөговийн сонгуулийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн залууc өрсөлдөгчгүй өнгөлж эхэллээ

 

Ингээд гарчиглачихаар үй түмэн хуурамч хаягнаас “тролл”-ууд орж ирээд барьж идэх шахах байх. Угаасаа цахим орчинд Х.Мандахбаяр, Н.Наранбаатар гэдэг нэр тавихад л сэтгэгдэл хэсэгт бэлтгэсэн гүжир гүтгэлэг дүүртэл чихэж байгаа. Сошиалд нэр нүүрээ нуусан хуурамч хаягтай эрээвэр, хураавар хэдэн хүнээр ийм юм хийлгэж суудаг ядарсан арга бол мөнгөтэй бөгөөд нэр хүндгүй хүмүүсийн зам л даа. Тийм нөхдүүдэд зануулж зүхүүлэхээс айгаад чимээгүй явдаг сэтгүүлч байтугай арван жилийн хүүхэд ч өнөө цагт байхгүй. Харин ийн бичих болсон шалтгаан бол тусдаа юм. Америкийн иргэний эрхийн хөдөлгөөний гарамгай удирдагч Мартин Лютер Кинг нэгэнтээ “Цаг нь ирсэн тэр цагт чимээгүй байсан нь урвагч” гэж хэлсэн нь бий. Тиймээс цаг нь ирсэн цагт нь үгээ хэлэхгүй бол болохгүй байна. Монголчууд бид төрөө өөрсдөө эмхлэн байгуулах эрхийг дөрвөн жилд нэг удаа эдлээд үлдсэн хугацаанд нь баярлан талархаж эсвэл харааж зүхэн өнгөрүүлдэг. Удахгүй бид өөрсдийн зөв гэж үзсэн тэр сонголтоо хийнэ.  Энэ удаа УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойрог Өмнөговь аймагт нэр дэвшсэн Хархүүгийн Мандахбаяр, Нанзадын Наранбаатар нарыг онцолж бичих гэж байгааг уншигчид эхлэл хэсгээс ойлгосон байх.

Үнэндээ, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн хариуцлагын гэрээ байгуулан итгэж илгээсэн мэдлэг боловсролтой, нэр цэвэр хоёр залуу Өмнөговийн сонгуулийг өнгөлж байна. Сонгуулийн сурталчилгааны гарааны өнгөнөөс бариаг барагцаалж болдог талтай. Тэр өнцгөөс харвал Өмнөговийн уугуул хоёр залуу үнэхээр сайн дэмжлэгтэй байна. Сонгуулийн сурталчилгааных нь нээлтэд ирсэн хүмүүсийн уур амьсгал, уулзалт хийж байгаа сумуудад ч элэгсэг сайхнаар угтан авч байгаа бичлэгээс нь харахад тодорхой байна шүү дээ. Учир нь тэр хоёрын нэр Х.Мандахбаяр, Н.Наранбаатар гэхээс “Гарц, шийдэл”, “Бүтээн байгуулалт” юм. Х.Мандахбаярын хувьд Тост, Тосон бумбын төлөөх тэмцэл хийхдээ эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй хууль давж гишгэсэн олигархиудтай тулж, нутгийн иргэдийн олон жил хүлээсэн шударга, хариуцлагатай уул уурхайн төлөөх тэмцлийг зангидаж, шийдэлд хүргэсэн. Орон нутгийн иргэд ч үүнийг нь бахдан ярих юм билээ. Ийм тэмцэл дардан замаар явдаггүй. Хорссон, хууль бусаар олох мөнгөө алдлаа гэж харамссан шунаг сувдаг хүмүүсийн хар сүүдэр насан туршид нь нөмөрч байх нь лавтай. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ өдрүүдэд ч тэр нь хангалттай мэдрэгдэж байна. Гэхдээ монголчууд хэн нь хэн бэ гэдгийг таньж ухаардаг болсон. Эвлүүлсэн, хүний санаанд оромгүйгээр дайрсан, давсалсан сүржин гүтгэлгийг ялгахтайгаа болсон шүү. 30 жилийн туршид бидний олж авсан мэдлэг бол хэрээ, хун хоёрын ялгааг олж сурсан нь юм. Тийм болохоор энэ жилийн сонгууль онцлогтой болж байна. Өмнөговийн Засаг дарга Н.Наранбаатарын хувьд аймгаа гурван жил дараалан улсын шилдэг аймаг болгоод байгаа. Эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, эдийн засгийн хувьд бүрэн шийдэл олсон аймаг болголоо. Ийм амжилтыг энэ нутагт эрт ч авчирч болох байсан. Хожуу ч гэсэн 2016 оноос ирлээ гэдгийг Өмнөговийнхон хэлж, олзуурхаж байна. Тэд 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаагаараа Өмнөговь аймагтаа өрсөлдөгчгүй өнгөлж эхэллээ.

Хамгийн гол нь тэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шударга ёсны төлөөх тэмцэл, улс орноо өөд нь татах олон төсөл, улмаар Монгол Улсад иргэд нь засагладаг ирээдүйн нийгмийн зорилгод яв цав тохирч, итгэлийг нь тээн ирээд байгаа юм. Энэ ялалт улс орон цааш хэрхэн замнах вэ гэдгийг шийдэх учиртай. Тийм учраас л Мартин Лютер Кингийн үгнээс иш татсан юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 30 жил шийдлээ олоогүй олон асуудал зөв зам дээрээ гарсан. Авлигачид, төрийн алба наймаалагчид гишгэх газаргүй болж, нефт нэрэх үйлдвэр, төмөр замын ажил урагшиллаа. Улаанбаатар утаагүй боллоо. Энэ мэтээр тоочоод байвал өчнөөн зүйл бий. Гол нь одоо эхлүүлснээ дуусгах хугацаа, итгэл даах залууст төрийн жолоо атгуулах сонголт хоёр л дутуу байна. Хийсэн ажилтай, хэний ч өмнө нүүр бардам зогсож чадах, хийж бүтээх дөч гаруйхан настай хоёр залуугаа Өмнөговь аймгийнхан нутагтаа, улсдаа хөгжил авчирна гэж итгэж байгаа. Хонгор морьтой хоёр залууд бүтэн ялалт ойрхон байна.


Нэр дэвшигчдийн хамгийн чинээлэг нь Б.Пунсалмаа, хамгийн бага орлоготой нь Н.Ган-Од

$
0
0

Авлигатай тэмцэх газраас УИХ-д нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авснаа өнгөрсөн мягмар гарагийн 21 цагийн орчимд олон нийтэд зарласан. Хоржоонтой нь, нэр дэвшигчид юу ч гэж мэдүүлсэн, хөрөнгө, орлогоо хэчнээнээр ч нэмж, хассан түүнийг нь хянаж, шалгаж, тогтоох хууль, эрх зүйн орчин, хүлээлгэх хариуцлагын тогтолцоо манайд одоогоор байхгүй. Ингэхээр хэн ч, юу ч гэж мэдүүлсэн байж болох “Мөрөөдлийн ХОМ”-ийн баримтууд ойрын өдрүүдэд хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээгээр цацагдана гэсэн үг. Энэ нь нэг талаар анх удаа ХОМ өгч байгаа бол өөрийн хөрөнгөө хэд дахин өсгөж, үржүүлж, мэдүүлсэн байх талтай. Нөгөө талаар жинхэнэ хөрөнгө, орлогуудаа нуун дарагдуулсан ч байх магадлалтай. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хөрөнгөө хэрхэн мэдүүлснийг тоймлон хүргэе. 

“ТОМЧУУД” ХЭРХЭН МЭДҮҮЛСЭН БЭ

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн орлого гурван жилийн өмнө 134 сая байсан бол 2019 онд 165 сая болж нэмэгдсэн. Харин 2017 онд ХОМ бөглөх үед гэр бүлийн орлого нь 272 сая төгрөг байсан бол 2018, 2019 онуудад 0 төгрөг болж, гэр бүлийн орлогогүй болсон байдаг. Харин орон сууцны хувьд өөрчлөлт ороогүй байна. 168 сая төгрөгийн үнэлгээ бүхий хоёр орон сууцтай. Мөн автомашины тухайд өөрчлөлт гарсангүй. Mercedes Benz ML320, Harley Davidson мотоцикл, Lexus, 570 тус бүр нэгийг эзэмшдэг бөгөөд нийт үнэлгээ нь 284 сая төгрөг аж. Түүнчлэн 100 сая төгрөгийн үнэт эдлэлтэй хэмээн мэдүүлжээ. Үүнээс гадна сүүлийн хоёр жилийн өгсөн ХОМ-ээс нь харвал Ерөнхий сайд 1.6 тэрбум төгрөгийн хадгаламжтай, авлага, зээл аль аль нь байхгүй, эзэмшдэг тусгай зөвшөөрөлгүй гэнэ. 

Харин АН-ын дарга С.Эрдэнийн хувьд өөрийн нь орлого 2017, 2018 онуудад 24 сая байсан бол 2019 онд хоёр сая төгрөгөөр буурч 22.9 сая болжээ. Түүний гэр бүлийн орлого 2017 онд 238 сая байсан бол 2019 онд 296 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Орон сууцны хувьд 2017 онд 396 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван сууцтай байсан бол 2019 онд 687 сая төгрөгийн үнэлгээ бүхий зуслангийн нэг байшин, хашаа байшин нэг, хоёр орон сууцтай болжээ. 2017 онд 213 сая төгрөгийн үнэлгээ бүхий Toyota,Crown, Hyundai, Toyota, Land Cruiser 200 тус бүр нэг машинтай байсан. Харин 2019 онд 72 сая төгрөгийн үнэлгээ бүхий Жийп болон туулах чадвар өндөр, Lexus, 570, суудлын жижиг машин, BMW, 528, суудлын жижиг машин тус бүр нэг гэж мэдүүлсэн байна. 2017-2019 онд 36 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, хадгаламжгүй, авлага, зээлийн аль аль нь байхгүй гэжээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Херо энтертайнмент групп” ХХК-ийн 50 хувийг 2017 оноос хойш эзэмших болжээ. Мөн тэрбээр “Хүлэг контент” ХХК-ийн 100 хувь эзэмшдэг бөгөөд 100 сая төгрөгийн хадгаламжтай, өөрийн нийт орлогоо 233 сая төгрөг хэмээн мэдүүлсэн байна. 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хадгаламжиндаа 77 сая төгрөгтэй бөгөөд өөрийн орлогоо 83 сая, гэр бүлийн орлогоо 173 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн түүний нэрийн хуудас болсон гэхэд хилсдэхгүй “Оюуны Ундраа Групп ХХК”-ийн хувьцааны 24 хувийг эзэмшдэг бол “МСГ” банк бус санхүүгийн байгууллагыг 100 хувь эзэмшдэг болохоо ХОМ-тээ тусгажээ. 

Тэгвэл энэ удаагийн сонгуульд дээрх эрхмүүдээс хавь илүү чинээлэг нэгэн иргэн нэр дэвшиж байгаа нь УИХ-ын сонгуулийн 27 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч Бадамдоржийн Пунсалмаа юм. Тэрбээр өөрийн орлогоо 85 тэрбум төгрөг хэмээн мэдүүлснээр хамгийн өндөр орлоготойд тооцогдож байна. Харин гэр бүлийн орлогоо 83 тэрбум 913 сая 168 мянга хэмээн мэдүүлжээ. Б.Пунсалмаа 470 сая төгрөгийн үнэлгээ бүхий Land Rover, Range Rover, Porsche, Boxter маркийн тус бүр нэг автомашинтай, 40 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай аж.

Түүнчлэн “Их Монгол Товер” ХХК, “Эм Пи” ХХК, “М Ойл Групп” ХХК, “Инвестос” ББСБ ХХК, “Рандонехорс” ХХК, “Сиркл Чейн” ХХК, “Смарт Ворк” ХХК, “Монгол Артист Пикчерс” ХХК, “Нью-Истан” ХХК, “Тайширын Хүдэр” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг гэдгээ мэдүүлжээ.

ХАРИН ТЭД ХЭРХЭН МЭДҮҮЛСЭН БЭ

Энэ удаагийн сонгуулийн сонин дүр төрхүүд байж мэдэх зарим нэр дэвшигчийн ХОМ-тэй танилцуулъя. 
24 дүгээр тойрог буюу Сүхбаатар дүүрэгт бие даан нэр дэвшиж буй М.Чингисхаан нь ХОМ-тээ 500 мянган төгрөгийн орлоготой, таван сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг гэртэй, 15 сая төгрөгийн үнэ бүхий 0.07 га газар, “Цэцэн продакшн” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ. 

Түүнчлэн “Сахигтун үндсэн хуулийн 19” эвслээс Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж буй Д.Сүндийгийн жилийн орлого 238 сая 317 мянга, гэр бүлийнх нь орлого 36 сая 305 мянган төгрөг гэнэ. Амины хоёр, нийтийн дөрөв, үйлчилгээний зориулалтын гурав, бусад (өвөлжөө, хаваржаа, хүлэмж) нэг орон сууцтай, зургаан авто зогсоолтой аж. Тэрбээр эдгээрийгээ 23 тэрбум, 65 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн жийп болон туулах чадвар өндөр, Lexus-570 загварын машинтай. Үүнийгээ 406 сая төгрөгөөр үнэлсэн байна. 20 сая төгрөгийн үнэ бүхий газар, 272 сая төгрөгийн үнэтэй үнэт эдлэлтэй, нэг тэрбум, 645 сая, 124 мянган төгрөгийн хадгаламжтай, авлага нь 3.5 тэрбум гэж мэдүүлжээ. Түүнчлэн “Нэткапитал Финанс Корпораци”, “Нэткапиат Авто”, “Нэткапитал Финанс” групп, “Нэткапитал Мобайл”, “Нэт Академи”, “Нэткапитал холдинг”, “Нэткапитал Девелопер”, “Нэткапитал ТРД”, “Ардчилал хөгжил академи”, “Сүндий сан”, “Эрдэнэс Таван Толгой” ХК-д хөрөнгө оруулж, ихэнхийг нь эзэмшдэг гэжээ. 

Ганбууш буюу Н.Ган-Од 2020 оны УИХ-ын сонгуульд “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намаас 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж буй. Түүний өөрийн орлого 350 мянган төгрөг, хадгаламжиндаа таван сая төгрөгтэй хэмээн мэдүүлжээ.
Мөн УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч Ц.Пүрэвхүү өөрийн орлогоо 93 сая, гэр бүлийн гишүүдийн орлогоо 173 сая  250 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. “Утааны эсрэг аав ээжүүд” ТББ-аа өргөжүүлэн “Утааны эсрэг мэдээлэлтэй ирээдүй” ХХК болгосноос гадна  448 сая 800 мянган төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууц, зуслангийн хоёр байшинтай аж. Мөн 101 сая төгрөгийн үнэлгээ бүхий хурдан удмын нэг адуу, 10 хоньтой, 13 сая төгрөгийн газартай бөгөөд хадгаламжиндаа 51 сая төгрөгтэй, 35 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлжээ.

УИХ-ын 26 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч дуучин Нара буюу М.Нарантуяа өөрийн орлогоо 496 сая 378 мянган төгрөг гэсэн бол гэр бүлийн орлогоо 31 сая 200 мянган төгрөг гэжээ. 250 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууцтай, 90 сая төгрөгийн үнэлгээ бүхий Toyota, Land Cruiser 200, Nissan, Fuga маркын тус бүр нэг автомашинтай хэмээн мэдүүлжээ. Мөн зөгий үржүүлгийн газраа 28 сая төгрөгөөр, 100 бүл зөгийгөө 100 сая төгрөгөөр үнэлжээ. М.Нарантуяа нь 20 сая төгрөгийн хадгаламжтай, 298 сая төгрөгийн авлагатай, 25 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

УИХ-ын 25 дугаар тойрогт нэр дэвшигч Б.Жагар нь өөрийн орлогоо 87 сая төгрөг гэсэн бол гэр бүлийн орлогоо 480 мянган төгрөг хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн 10 саяар үнэлэгдэх суудлын хоёр автомашин, мөн 10 саяар үнэлэгдэх хурдан удмын хоёр адуу, 230 саяар үнэлэгдэх хоёр газар, 2.5 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй хэмээн ХОМ-тээ мэдүүлжээ. Түүнчлэн нэг сая 149 мянган төгрөгийн хадгаламжтай, 31 сая төгрөгийн авлагатай хэмээжээ.  

Б.Энх

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 

Спортыг дэмжигч генерал Б.Баярмагнай

$
0
0

 

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг өнгөц харвал маш олон өнгө солонгорон харагдана. Тэдгээрээс лавхан судалж үзвээс, зөвхөн мэргэжлийн салбартаа төдийгүй спортын хөгжилд багагүй хувь нэмрээ оруулж, чамгүй ажил амжуулж яваа нэгэн нэр хүндтэй эрхэм яах аргагүй анхаарал татлаа.
Тэрээр спортын хэд хэдэн төрлийн холбоог удирдаж, улмаар өөрийн салбартаа уялдуулан хөгжүүлж, цаашлаад өдгөө чамгүй амжилттай ажиллаж байгаа юм байна. Энэ хүн бол УИХ-ын сонгуулийн 23-р тойрог, БЗД-т нэр дэвшиж буй Бямбасүрэнгийн Баярмагнай.
 
Хошууч генерал Б.Баярмагнай нь 2015 онд цэргийн жинхэнэ албанаасаа тэтгэвэр тогтоолгож, бэлтгэлээр халагдсан. Тэр үед Монголын бодибилдинг, фитнессийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар нэгэнтээ олонд танигдсан, нэр хүндтэй, дэг журамтай, удирдагч хүний гарт холбооныхоо жолоог атгуулахаар Б.Баярмагнай генералд санал тавьжээ. Түүнчлэн гадаад хэлний мэдлэг чадвар нь гадаад харилцаа, цаашдын үйл ажиллагаанд нь багагүй тус дэмтэй болохыг тооцсон нь лавтай.
 
Ингээд Б.Баярмагнай генерал 2016 оноос Монголын бодибилдинг, фитнессийн холбооны Дэд ерөнхийлөгчийн албыг авч, Монгол Улсад анх удаа Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах IX тэмцээнийг зохион байгуулснаас эхлээд олон ажлыг амжуулжээ.
 
Багаасаа бүх төрлийн спортоор хичээллэж эхэлсэн тэрээр армид алба хааж байх үедээ зэвсэгт хүчний алба хаагчдад ямар спортын төрөл илүү тохиромжтой вэ, тэр талаар нь давамгайлан Алдар спорт хороог чиглүүлэх ёстой юм байна гэсэн бодол тээж ирсэн гэдэг. Тиймээс Зэвсэгт хүчинд байхдаа Алдар спорт хороонд олон талын дэмжлэг үзүүлж иржээ.
 
Зөвхөн сүүлийн 3 жилийн хугацаанд гэхэд дөрвөн том амлалт өгч биелүүлсэн байна. 130 орчим улсыг багтаасан Дэлхийн цэргийн спортын холбоонд гишүүнчлэлээ сэргээж, тухайн үедээ хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа тэргүүтэй буудлагын тамирчдаа авч явж тэмцээнд оролцуулж, тус тэмцээнд О.Гүндэгмаа, Баярмаа, Баярцэцэг нар дэлхийн цэргийн спортын буудлагын төрлийн рекордыг эвдэж, 16 жил ноёрхсон Хятадын ноёрхлыг зогсоосон түүхтэй. Түүнээс хойш маш олон тэмцээнд тасралтгүй амжилттай оролцож байгаа билээ.
Дараа нь Б.Баярмагнай генерал олимпын эрх авсан тамирчдаа дэмжих зорилгоор зэвсэгт хүчний "Олимп сан”-г санаачлан байгуулж, тухайн үед Лондонгийн олимпын эрх авах тэмцээнд оролцох болон эрхээ авсан Алдар спорт хорооны тамирчдад бодит дэмжлэг үзүүлж байжээ.
 
Түүний хувьд армийг спорттой холбож болох төрөл бол буудлага, бодибилдинг, гардан тулаан юм гэж үзээд армийн бялдаржуулах танхимуудыг шинэчлэх, алба хаагчдыг спортод дурлуулах гэх мэтээр олон талаас нь ажиллаж иржээ. Мөн Алдар спорт хороог шинэ ордонтой болгохыг зорьсон түүний зорилго ч биеллээ олж, олон ч гавъяат төрсөн билээ.
Б.Баярмагнай нэр дэвшигчийн бас нэгэн хувь нэмрээ оруулсан спортын төрөл бол Шатрын холбоо.
Тэрээр манай оюуны спорт дэлхийд гайхагдаж буй энэ цаг үед өсвөр залуу үе, хүүхдүүдээ дэмжихээр тус холбооны Дэд ерөнхийлөгчөөр 2015 оноос хойш ажиллаж, энэ хугацаанд уралдаан тэмцээнээс хэдэн зуун медаль хүртсэнийг Та бид мэдэж байгаа.
Өмнөх парламентуудын үед урлаг, спортын алаг цоог мэргэжилтнүүд ард түмнийг төлөөлж ирсэн. Тухайн чиглэлдээ амжилт үзүүлж, тэр хэрээр олны танил болсон гэдэг утгаараа иргэд итгэл хүлээлгэж сонгосон байж болох.
 
Тэгвэл энэ удаад сонгогчид жинхэнэ мэргэжлийн, туршлагатай, чадварлаг нэр дэвшигчийг эрэлхийлж байна. Харин сонгогчдын хүлээлтэд нийцэх төрийн хүн, түүнчлэн бусад олон чиглэлд хүч хөдөлмөрөө зориулж, тэр болгондоо амжилт үзүүлж яваа нэр дэвшигч Б.Баярмагнай шиг хүн тун ховор биз ээ хэмээн тунгааж, түүнийг өөр өнцгөөс харсанаа онцлон хуваалцаж буй нь энэ юм.
 
Ю.Халиун

Эх Сурвалж: Бие даан нэр дэвшигч Бямбасүрэнгийн Баярмагнайн сонгуулийн штаб



 

10 саяас 1 тэрбумын үнэлгээтэй хурдан удмын адуутай эмэгтэй нэр дэвшигчид

$
0
0

Парламентын 8 дахь удаагийн сонгуульд 13 нам, 4 эвсэлийн нэр дэвшигчид болон бие даагчид нийлсэн 606 хүн өрсөлдөхөөр үнэмлэхээ аваад байгаа билээ. Тэгвэл АТГ-аас энэ удаагийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн ХОМ-гийг авч, олон нийтэд зарласан. Нэр дэвшигчдийн ХОМ-тэй олон нийт танилцаж, хэн нь хэн бэ гэдгийг харж байна. 

Тэгвэл ХОМ-гээс хамгийн анхаарал татаж байгаа нэг өнцөг нь эмэгтэй нэр дэвшигчдийн хурдан удмын адууны тоо байв. Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа хөтлөгч П.Анужин хурдан удмын 200 адуутай, тэр нь 1 тэрбум төгрөгийн үнэлгээтэй нь олон нийтийн сонирхлыг маш их татсан юм. Тэгвэл түүнээс гадна, 8 эмэгтэй нэр дэвшигч хурдан удмын адуутай хэмээн ХОМ-тээ дурджээ. 

УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт өрсөлдөж байгаа Ц.Одонтунгалаг 199.3 саяар үнэлэгдэх 180 хурдан удмын адуутай. Тэгвэл мөн тойрогт өрсөлдөж байгаа Г.Золзаяа 200 саяын үнэтэй 123 хурдан удмын адуутай юм байна. "Шинэ эвсэл"-ээс Говь-Алтай аймагт өрсөлдөж байгаа Э.Эрдэнэтуяа 300 саяын үнэтэй 30 хурдан удмын адуутайгаараа энэ жагсаалтад нэлээд дээгүүрт бичигдэж байгаа юм. Ингээд хурдан удмын адуутай эмэгтэй нэр дэвшигчдийг танилцуулж байна.  

Эх сурвалж: zaluucom.mn

Масктай сонгууль, маапаантай наадам

$
0
0

Коронавирус гэдэг цар тахал манай дэлхийн 216 оронд тархаж олон мянган иргэний амь насыг авч одлоо. Одоо хоёр, гуравдугаар давалгаа нь  эхэлсэн ч юм уу, эхлэх гэж байгаа ч юм уу, түгшүүрийн дохио дэгдээд л байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Монгол Улс онцгой эрсдэлийн бүсэд байгаа шүү” гэж удаа дараа анхаарууллаа. Эх орон, гал голомтоо сахиж үлдсэн хэдэн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн, хөхүүл, олон хүүхэдтэй эхчүүд айхаас өөр юмгүй, бараг л хагас жил хөл хорионд суулаа. Зарим нь сарсгар вирус, сарьсан багваахай зүүдэлж босч давхидаг, нэг хэсэг нь зурагтаа нээхээс айдаг, гар нь чичирдэг болсон гэнэ. Гадаадын нэг эрдэмтэн “Ковид-19” цар тахалын хоёр, гуравдугаар давалгаа нь мэдрэлийн өвчний онц аюултай вирусаар үүсгэгдэнэ” гэсэн байна билээ. Юутай ч монголчууд аюулт өвчний өмнө чичирч байгаа нь туйлын үнэн. Тэгэхэд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Засгийн газар нь “Сонгууль явуулна”, “Наадам хийж наргина”л гээд байгаа. Гадаадын “аюултай голомт” хаана байна, тэндээс эрүүл өвчтэй  хүмүүсээ хамж, чихэж авчираад Монголыг цар тахлын голомт болгон, бидний ядуусаа “цөөлж” болно оо. Цаашид энэ өвчин удаан хугацаагаар дэлгэрч Монгол Улсыг хүн ам, эдийн засагтай нь сүйрүүлбэл яах юм. Хэн хариуцлагыг нь хүлээх юм бэ.

Улс орон даяар долдугаар сарын 1 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарлачихсан. Энэ чинь тусгай хууль журмаар зохицуулагддаг хатуу хариуцлагатай арга хэмжээ. Онцын хэрэггүй бол гэрээс гарч болохгүй, дөрвөөс дээш хүн цугларч болохгүй, хоёр хүний хоорондын зай 1.5-2 метр байна. Гарч орохдоо гараа савантай усаар угаана. Маск тогтмол зүүнэ. Гудамжинд маск зүүгээгүй яваа хүнийг хэдэн зуу, мянган төгрөгөөр торгоно гэхчлэн өдөр болгон бидэнд ухуулж байгаа.

Тэгтэл энэ хатуу хууль бидэнд үйлчлээд дээдсийн хүрээлэлд үйлчилдэггүй. Бүр болиод сонгууль явуулах гэнэ. Наадам гэж сүртэй юм болох нь. Би өдий насыг наслахдаа ийм аймшигтай нөхцөлд, нүүр нүүрээ харахгүй битүү масктай, гар барихгүй тохойгоороо нудралцсан, сонгогч сонгогдогчид уулзаад илэн далангүй ярилцчихаж болдоггүй хачин сонгууль үзээгүй юмсан. Х.Баттулга, Г.Занданшатар,У.Хүрэлсүх гурвын нүүрэнд л үзэх юм байх. Арга чаргатай, их мөнгөтэй хүмүүсийн сонгуулийн сурталчилгаа аль эрт хэдэн сарын өмнө “Тайлан” нэртэй эхэлсэн. МАНАН-гийнхны сурталчилгаа л даа. Ядаж байхад яасан түвэгтэй гээ. Байнга л үүд хаалга онголзуулж “Тайлан” сэтгүүл, сонгуулийн сонин, календарь гэх мэтийн зүйлээр булсан. Тэгэхэд бусад намынхан, хувиараа нэр дэвшигчид одоо хүртэл чимээгүй, СЕХ-нд “Чөдөрлөгдчихөөд” байж байгаа. Өвчин зовлон далимдуулаад заавал сонгууль явуулах гэж эрх баригчдын үхэн хатан зүтгээд байгаагийн цаана хэдэн гол зорилго байгаа гэнэ.

1.Чөлөөт сурталчилгааг хориглон залуучуудыг олон нийтэд таниулахгүй. Зөвхөн өөрсдийнхөө хэдэн хуучин “архаг”-уудыг гаргаж ирэх бодлого юм байна. Шинэ залуу хүмүүсийн зүсийг танихгүй, нэрийг нь мэдэхгүй учир өнөөх л орой болгон зурагтаар гарч, сошиал системийг эзэгнэж байдаг Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Э.Бат-Үүл нарыг дугуйлуулах юм байх. Манайхан ч “танихгүй бурханаас, таньдаг чөтгөр” нь гээд өнөө хэдийгээ л дугуйлах байх.

2. АНУ-аас нэг бүр нь 2000 гаруй ам.долларын үнэтэй 250 хар машин авч байгаа гэсэн. Бүх хэсгийн саналыг өнөөх “луйврын” хар машинаар тоолно. Энэ машинд ямар ч программ суулгахад өөрсөддөө ашигтай тоолуулчихаж болдогийг саяхан АНУ-ын Ардчилсан намын сунгаанд саналыг хар машинаар тоолж ямар будлиан үүсгэснээс харж болно. Тэнд  тар нь танигдаад “хог дээр хаягдсан” 250 хар машиныг өндөр үнээр авчирч эрх баригчид сонгуульдаа ашиглах нь. Уг нь Энэтхэгт хэдэн зуун сая хүний саналыг гараар тоолж болоод байхад манай хоёр сая хүрэхгүй сонгогчийн саналыг гараар тоолчихож болно шүү дээ. Энэ нөхдийн, сонгуулийг хойшлуулахгүй цар тахал дундуур зүтгүүлээд байгаагийн гол зорилго нь хар машиндаа найдсаных.

3. Сонгуульд асар их мөнгө төсөвлөсөн. Тэр төсөв хөрөнгөний чинь цаана хэнд хэдэн сая, тэрбумыг хүртээх вэ гэсэн маш нарийн тооцоо байгаа юм. Өнөөх ядарсан аж ахуйн нэгж, ард түмнээсээ харамлаад байгаа их мөнгө чинь тэнд л нууц дараатай байгаа. Сонгуулийн зардлыг нэмээд л байгаа шүү дээ. Тэд их мөнгөө яаралтай “хувааж авах” хэрэг гарсан байж болно. Зөвхөн ариутгалын зардал гэхэд л бараг гурван тэрбумыг зарна.

4. Өвчин зовлон намжсан хойно, намрын налгар цагт орон нутгийн сонгуультайгаа хамтруулаад явуулчихвал аль аль талдаа ашигтай л даа. Ядаж л айдас хүйдэсгүй, нүүр нүүрээ харж байгаад хэн хэнийгээ таньж мэдээд сонгож, сонгогдоё л доо. Хэдхэн хүн хувийн ашиг сонирхлын үүднээс цар тахлаар далимдуулан “төр засгийн эрхийг булааж авахаар” улайран зүтгэж байгааг олон түмэн зөвшөөрөхгүй байна.

5. Ямар муухай ялгаварлан гадуурхана вэ. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Баянгол дүүргийн тойрогт нэр дэвшсэнийг хуйвалдаанаар хасчихлаа. Уул нь манай энэ тойрогт Ардын намыг дэмжинэ гэсэн санаа бодол давамгайлж байсан юм. Н.Энхбаярыг хассанаас хойш “Тэгвэл Н.Энхбаярын нам, түүний удирдсан “Та бидний эвсэл”-ийн гурван хүнийг л дугуйлна гэсэн яриа чих дэлсэх боллоо. Магадгүй орон даяар ийм давалгаа  үүсэхийг ч байг гэх газаргүй. Монголчууд чинь их онцлог сэтгэхүйтэй ард түмэн шүү дээ. Гүтгүүлж, доромжлуулж байгаа хүнийг битүүхэндээ дэмжчихдэг”

6. Улсын Их Хурлын сонгууль хэзээ нэг цагт болж л таарна. Ард түмэн минь их л болгоомжтой хандаарай даа. Өнөөх та бидний татварын мөнгийг тэрбум тэрбумаар зооглочихсон, эх орноосоо урваж, газар нутгаа гадаадынханд бараг л үнэгүй шахам өгчихөөд шалгагдаж байгаа сэжигтэн, яллагдагчаар татагдчихаад байгаа олон арван хүн энэ сонгуульд өрсөлдөж байгаа. Тэд ямар ч үнээр хамаагүй УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэсэн “окопонд” орж авах л гэж зүтгэж байна. Түүнд цэг тавихаа мартуузай.

Эрх баригчид “Наадам хийнэ” гээд шийдвэр гаргачихлаа. Үзэгчгүй наадмыг энэ эрхэм дээдсийн үед л үзэх юм байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд 512 бөх барилдана. Тэдний засуул, хөлийн цэц, багш дасгалжуулагч гээд хэдэн зуун хүн оролцоно.

Сур, шагайн харваануудад мөн л хэдэн зуун хүн оролцоно. Тэд өдөржин уралдаж, барилдахад мэдээж хоол ундны газар ажиллаж таарна. Өнөөх, дөрвөөс дээш хүн цугларч, бөөгнөрч болохгүй гэсэн хуулийг чинь 4000 хүн эвдэх нь байна шүү дээ. Бид яахав ээ, гэр гэрээсээ үзчихэж болж байна. Энэ өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хорионы үеэр чинь тийм олон хүн цугларч, бөөгнөрч болдог юм уу. Тэгэх мөртлөө нүцгэн зууралдаад шүү. Японы сүмогийн тэр цөөхөн бөхөөс зургаа нь коронавирусын халдвар авч, хорин хэдтэй залуу нас барсан байна билээ. Тэгэхэд манайхан 512 нүцгэн хүн ноцолдуулчихаад юу бодож суух вэ.

Хүй долоон худаг, бүр аюултай. Үзэгчгүй наадах юм гэнэлэй. Гэхдээ л тэнд чинь зургаан насны бараг 2000 шахам хурдан хүлэг цуглана. Бүгд хүүхэдтэй. Олон зуун уяач, хүүхдүүд энд цуглана даа. Гараа бариан дээр бүгд цуглана, бөөгнөрнө. Уралдах морийг 1.5-2 метрийн зайтай уралд гэж болохгүй биз дээ. Тэр болгоныг хүүхэд л унана. Өнөөх коронавирус, цар тахал, хатуу хорио цээр чинь тэдэнд хамаагүй юу. Эрхэм дээдэс “Өндөржүүлсэн бэлэн байдал чинь зургадугаар сарын 30 хүртэл, наадам чинь долдугаар сард” гэж миний амыг таглах байх л даа.

Та нар Монголд бараг өдөр болгон, зарим өдөр 55-аар нэмэгдсээр 185 болчихоод байгаа цар тахалын тохиолдлыг харахгүй байна гэж үү. Энэ чинь гуравхан сая хүнтэй Монголд бол аймшгийн дээд аймшиг ДЭМБ-аас бараг өдөр бүр Монгол Улс онцгой эрсдэлтэй улсын нэг” гэж сануулаад байгааг сонсохгүй байна гэж үү.

Би эрсдэлтэй таван нөхцөлд байгаа иргэдээ гадаад орнуудаас авчирахыг бүрэн дэмжиж байгаа. Гэтэл тэр хүмүүсээ авчирахгүй, танил тал хамаатан садан, үр хүүхдүүдийг нь зөөгөөд байхаар сэтгэл тэвчихгүй байна. Хойд хилээр цэргийн сургуулийн оюутнуудыг авчирахдаа ямар ч судалгаа шинжилгээгүй, өвчтэй, өвчингүйг нь холиод чихчихсэн байна билээ. Тэр бүхнийг яг үнэнээр нь баримт сэлтээр нь бичсэн Н.Алтанхундага эмчийг яаж буруутгав даа. Энэ эрх баригчид чинь, үнэнээс үхтлээ айж байна. Ганцхан хоногт цар тахлын 55 тохиолдол бүртгэгдэж, одоо хүртэл хамт ачигдсан хүмүүсээс нь өвчин илэрсээр л байна. Багтаж шингэхгүй унаанд хүүхдүүдээ өвчтэй, өвчингүйг холиод чихчихээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Цагаанхүү тэнд өөрөө гардан хариуцаад ажиллаж байсан гэсэн. Тийм хариуцлагагүй хүнийг тэр дор нь ажлаас халж, эрүүгийн хариуцлагад татан “өвчин тахлыг зориуд халдаасан, тараасан” гэдэг зүйл ангиар яллах хэрэгтэй байсан биш үү.

Коронавирус гэдэг аюулт тахал чинь нэг л хүрээгээ тэлбэл хуурай өвсөнд тавьсан гал шиг дийлдэхгүй болдог эд байна. Би юуны учир энэ өвчний талаар үнэнийг бичээд, ад үзэгдээд байна гэвэл Монголд маань тэр дундаа Улаанбаатарт минь энэ аюулт тахал дэгдэж, ядарсан ард түмнийг сүйрүүлэх вий гэсэндээ л бичээд, яриад байгаа юм. Сошиалд намайг элдвээр л доромжилж зүхсэн байна билээ. Би чинь тэр байтугай доромжлол дарамтыг давж туулсан хүн шүү дээ. Харин муулуулж, дарамтлуулж байвал бие хөнгөн, сайхан байдаг юм. Тиймээс намайг сайн “балбаад” өгөөрэй. Ганц хоёр нас нэмэгдэж юуны магад.

Д.Сарангэрэл сайдтай эрүүл мэндийн салбарынхан, тэр дундаа Д.Нямхүү даргатай Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн, гамшгаас хамгаалах газрынхан, цагдаа, хил гааль, мэргэжлийн хяналт, иргэний нисэхийнхэн, сэтгүүлч, олон хүн “галын шугаман” дээр баатарлагаар тэмцэж байна. Төр, засаг маань тэдний амь хайргүй зүтгэж байгаа гавьяа зүтгэлийг даанч дутуу үнэлэх юм даа. Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийнхээ цалинг 30 хувь нэмлээ гэнэ. Тэрбум тэрбумаар нь идэж завшиж байгаа хүмүүсийн дэргэд бол өчүүхэн юм даа. Бас орон сууц олгох талаар судалж байгаа гэнэ. Худлаа шүү дээ, судлаад байх юу байгаа юм. Өгье гэж байгаа бол энэ хотоор дүүрэн ашиглагдаагүй цоожтой хэвтэж байгаа орон сууцнаас хэдийг ч өгчихсөн бэлэн байна. Засгийн газрынхан нь худлаа хэлж заваараад байх юм. Засгийн газрын гишүүн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан яаж булайгаа чирэв дээ. Сонгуульд өөрөө өрсөлдөх болохоороо малчдын ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэчихээд өрсөлдөхөө болихоороо “худлаа хэлсэн юм аа, уучлал гуйя” гэж байдаг Засгийн газрын гишүүн байдаг юм уу. Тавдугаар сарын 1-нээс олгоно гэсэн 1072 хувьцааны ногдол ашиг хаана явна. Бүгд худлаа. Коронавирус дарагдсан хойно “байр өгөхөө больсон, молиго” гэж магадгүй л юм. Дан худлаа хэлсэн Засгийн газартаа олон түмний итгэх итгэл алдагдлаа шүү дээ. Эрх баригчдын тархинд масктай сонгууль, маапаантай наадам хоёр л уяатай явна. Болгоотугай. 

Г.Жамьян

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч

Танилц: Сүхбаатар аймгаас нэр дэвшигчдийн хом

$
0
0

Сүхбаатар аймаг 2016 оны сонгуулиар нэг мандаттай байсан бол энэ жилийн сонгуулиар хоёр мандаттай тойрог болсон. Тус аймаг МАХН-аас сэтгүүлч Ч.Үл-Олдох, Н.Лутбаяр, АН-аас Ж.Батсуурь, Н.Ганибал, МАН-аас З.Энхтөр, Т.Ганди нарын хүмүүс нэр дэвшин өрсөлдөхөөр болоод байна. 

Засаг дарга асан Ж.Батсуурийн үл хөдлөх 2 тэрбумаар үнэлэгдэж байна 

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөгийн дэнчингээ тушаажээ. Түүний хувьд 2008-2016 хүртэл найман жил аймгийн Засаг даргаар ажилласан нэгэн. Аймгийн Засаг дарга байхдаа 21 аймгийн засаг ноёдоос хөрөнгө орлогоосоо тэргүүлж байв. Харин одоо дөрвөн жилийн дараа тэрээр хөрөнгөө хэрхэн мэдүүлсэн талаар сонирхуулъя. 

Ж.Батсуурийн хувьд өөрөө жилийн 72 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүд нь 25 сая төгрөгийн орлоготой. Хоёр орон сууц, нэг хашаа байшин, нэг үйлчилгээний зориулалтаар ашигладаг газартай нэг авто гражтай. Эдгээр нь 2 тэрбум 161 сая төгрөг. 136 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр машинтай,  135 сая төгрөгөөр үнэлэгдэх 135 адуутай, Датуком ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг гэжээ. Сүүлийн 10 гаруй жилийн турш төрийн албанд тасралтгүй ажилласны үр дүнд тогтмол 100 шахам сая төгрөгийн орлоготой амьдардаг Засаг ноён асан ийнхүү Төрийн сэнтийг мөрөөдөж, нэр дэвшлээ. 

Н.Ганибал 108 адуутай 

Сүхбаатар аймгийн боксын холбооны тэргүүн Н.Ганибал гэх хөрөнгөлөг эр Сүхбаатар аймагт нэр дэвшихээр намдаа хандиваа өгсөн байна. Түүний хувьд гэр бүлээрээ 400 шахам сая төгрөгийн орлого жилдээ олдог гэж байгаа. Зургаан орон сууц, нэг зуслангийн байшин, хоёр авто зогсоолтой. Эдгээрийн үнэлгээ тун хачирхалтай тоо гарна. Бүх л бүтэн 7 үл хөдлөхийн үнэлгээ анхаарал татаж байгааг хэлэхэд илүүц биз. Тэрээр мөн 2 жип машинаа мөн л 11 сая төгрөгөөр үнэлжээ. Нийт нэр дэвшигчдийн жишгээр хурдан удмын адуутай. Тодруулбал, Н.Ганибалынх 108 адуутай үүний 40 хурдан удмынх гэж байгаа. Мөн 12 үхэртэй үүний хоёр сайн үүлдрийнх, 120 хоньтой. 60 сая төгрөгийн хадгаламжтай. МОСМЕП ХХК, Ардчилал таймс сониныг эзэмшдэг. 

Засаг даргын суудалд туршлагаараа гологдсон З.Энхтөр 

Өнгөрсөн 2016 оны сонгуулиас хойш Сүхбаатар аймагт улс төрийн тогтворгүй байдал үүсч,  маргаан тэмцэл, жагсаал цуглаан тасрахгүй байгаа юм. Энэ дуулиан шуугианаар З.Энхтөр  гэх нөхөр Засаг даргаар томилогдсон байна. Тухайн үедээ төрд ажилласан туршлагагүй хэмээн гологдож явсан нэгэн. Төрийн албаны тухай хуульд зааснаас Засаг дарга нь төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан туршлагатай байш шаардлага тавигддаг ч З.Энхтөр энэ шаардлагыг хангаагүй юм. Ийнхүү гологдсон дарга хоёр жилийн дараа ажлаа хүлээлгэн өгсөн. 

Тэгвэл энэ удаад МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ олж авсан байна. Түүний хувьд мөн л толгой баячуудын нэг. З.Энхтөрийнх жилийн тэрбум шахам төгрөгийн орлоготой, нэг орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай газартай. Үүнийг 950 сая төгрөгөөр үнэлжээ. 260 төгрөгийн үнэлгээ бүхий 2 автомашинтай. 127 адуутай үүнээс 58 нь хурдан удмынх, 125 хоньтой. Эдгээр нь 266 сая төгрөгийн үнэлгээтэй. 2 тэрбум 365 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй. Хоёр жилийн өмнө түүний үнэт эдлэл 940 сая төгрөгөөр үнэлэгдэж байсан бол өнөөдөр бараг гурав дахин нэмэгдсэн байх юм. Мөн Засаг дарга байхда хоёр компанитай байсан бол өнөөдөр Энержи лэнд прожект ХХК, Смолл сайз апартмэнт прожект ХХК, Натур партнерс ХХК  гэх компаниудыг эзэмшиж байна. 

Т.Ганди хатагтайнх ямар нэг компанигүй ч тэрбумын орлоготой 

“Төмөр хатагтай” Т.Ганди Сүхбаатар аймагт нэр дэвшинэ. Түүний хувьд 2012-2016 онд Монгол Улсаас Унгар улсад онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын албыг хашиж байгаад УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө эх орондоо ирж, МАН-ын сонгуулийн сурталчилгааны багт ажилласан. Харин одоо өөрөө нэр дэвшихээр болсон байна. 

Түүний ХОМ-ийг танилцуулъя. Т.Ганди хатагтай гэр бүлийн хамт жилийн тэрбум гаруй төгрөгийн орлого олдог. Нэг орон сууц, нэг зуслангийн байшин 2 автозогсоолтой. Эдгээр нь 510 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 129 сая төгрөгийн үнэлгээ бүхий 2 автомашинтай. 44 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. 82 сая төгрөгийн хадгаламжтай ч ямар нэг компанитай, гэхдээ жилийн маш өндөр орлоготой.  

О.Онон

Эх сурвалж: Olloo.mn

5 дугаар сарын 25-нд хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалт түгшүүрийн харанга дэлдлээ

Д.Өнөрболор, Кёкүшюзан, Ч.Даваабаяр, Д.Сүндий, Б.Мөнхсоёл нарын нэр дэвшигчид тэрбумын хадгаламжтай

$
0
0

АТГ 2020 оны сонгуулиас эхэлж нэр дэвшигчдийн ХОМ-гийг авч, олон нийтэд түгээж байгаа билээ. Тэр ч үүднээсээ 2020 оны УИХ-ын сонгууль ихээхэн онцлогтой болж байгаа гэж ойлгож болно. Хамгийн сонирхолтой нь энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа 606 хүний 21 нь тэрбумаас дээш төгрөгийн хадгаламжтай байгаа нь энэ сонгуулийн нэг  томоохон шуугиан болоод байна. Тэдгээр эрхмүүдийн талаар тодруулхад жишээ нь УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт МАН-аас өрсөлдөж байгаа УИХ-ын гишүүн, "Оргил"-ын гэх тодотголтой Ж.Ганбаатар 25 тэрбум төгрөгийн хадгаламжтайгаар нэр дэвшигчдийг манлайлж байгаа бол түүний араас 7.5 тэрбум төгрөгийн хадгаламжаараа Сэлэнгэд нэр дэвшиж байгаа Д.Өнөрболор хоёрдугаарт орж байна. Харин УИХ-ын гишүүн асан, П.Кёкүшюзан Батбаяр 7.5 тэрбумын хадгаламжаараар гуравдугаарт, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 5 тэрбум 499 саяын хадгаламжаар дөрөвдүгээрт жагсчээ.

Үүний дараа тэрбумтнуудын эхний тавд Та бидний эвсэл"-ээс Сэлэнгэ аймагт өрсөлдөж буй Ш.Эрдэнэбат 5 тэрбум 492 саяар бичигдсэн бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү Б.Дэлгэрсайхан нар  4 тэрбум гаруйн хадгаламжаараа 6, 7 руу орж ирж байна. Өөр бусад олны танил бус хэд хэдэн тэрбумтнууд жижиг, нам эвслээс нэр дэвшиж байгаа юм байна. Тухайлбал, "Та бидний эвсэл"-ээс 27 дугаар тойрогт нэр дэвшиж буй Д.Бямбасүрэн 1 тэрбум 949 сая төгрөгийн хадгаламжтай бол "Шинэ эвсэл"-ээс УИХ-ын 8 дугаар тойрог буюу Дорноговьд нэр дэвшиж байгаа Ц.Гантулга 1 тэрбум 95 саяын хадгаламжтай хэмээн мэдүүлжээ.  Харин "Зөв хүн электорат" эвслээс Сүхбаатар дүүрэгт өрсөлдөж байгаа эдийн засагч Б.Мөнхсоёл 3 тэрбум 283 саяын хадгаламжаараа нэлээд дээгүүрт бичигдэж байгаа нь олон хүний анхаарлыг эрхгүй татсан үйл явдал боллоо.   

Ж.Тэмүүжин

Эх сурвалж: Guren.mn


Ашиг орлогоор тэргүүлсэн “ХЭРЭЭ” УСК юу өгүүлэв?

$
0
0

Ашиг орлогоор тэргүүлсэн “ХЭРЭЭ” УСК юу өгүүлэв?

 

Сүүлийн өдрүүдэд IPTV-ийн видео санг ашиг орлогоор тэргүүлээд байгаа “Хэрээ” УСК-ны талаар товчхон мэдээлэл бэлтгэлээ. “Рэд Филм” студи, AB MEDIA, CANARY ASIA студиуд хамтран бүтээсэн “Хэрээ” УСК нь адал явдалт, аймшгийн төрөл жанараар бүтээгджээ.

Мөн киноны албан ёсны дууг ICE TOP хамтлаг дуулан амьдруулсан байна. Тус кинонд Аль ч үндэстэн ястны үлгэр домогт хэрээг мөнхийн сөрөг дүрээр илэрхийлдэг.

Харин монгол түмэн аливааг сайн сайхан талаас нь харж, тайлж чадвал муу, муухай зүйл үгүй хэмээн бэлэгшээдэг. Төрснөөс үлдсэн ганц ач охиноо аминаасаа илүү хайрлан өсгөсөн эмээ…. Эмзэгхэнээс ч эмзэгхэн ариухан охины гэгээхэн баяр баясгалангаар дүүрэн залуу нас гоо үзэсгэлэн …

Хоромхон зуурын жаргал, өнгө мөнгө, үйлийн үрд үл итгэх залуус…. Гарах гарцгүй сонголт … Охиноо хайрлах эмгэний хайр… Хэрээ хэнээс юуг нэхэж, хүмүүний амьдралаас хар цагааныг дэнслэнэ вэ? Хэрээ гуаглаж байна. Магадгүй надад эсвэл чамд сайныг эсвэл мууг дуулгахыг хүн та өөрөө шийднэ.

Харин яаж гэдгийг “Хэрээ” чамд хэлээд өгнө, Энэ бол “Хэрээ” уран сайхны кино. Гэхдээ ямар ч хачир чимэггүй амьдралын алдаа, оноо.

Үзэгч та Хэрээ УСК-г Юнивишн, Скай Медиа, ДДиш ТВ болон SkyGo, Looktv –ээр үзэх боломжтой.

Энхийг сахиулагч Монгол цэргүүдийн анхны удирдагч генерал Б.Баярмагнай

$
0
0

Энхийг сахиулагч Монгол цэргүүдийн анхны удирдагч генерал Б.Баярмагнай

 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшиж буй Бямбасүрэнгийн Баярмагнай эдүгээгийн цэрэг армийн гадаад харилцаанд хэрхэн нөлөө үзүүлж өнөөдрийн энэ өндөр нэр хүндийг авчирсан сонирхолтой түүхийг хуваалцъя.
2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-д Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийг нураасан терроризмын асар том халдлагын дараа АНУ "Терроризмын эсрэг дэлхийн дайн” гэдгийг албан ёсоор зарласан байдаг. Манай хоёр хөрш улс ч терроризмын эсрэг дэлхийн дайны талаар дуугараагүй байхад Монгол Улс тэрхүү дайныг дэмжихээ илэрхийлсэн нь хөрш улсуудад хүртэл томоохон цочролыг өгчээ.
 
Тэр үедАмерикаас Афганистан, Ирак хоёр улсад зэрэг дайны ажиллагааг эхлүүлсэн. Дайны ажиллагаа явуулж дэглэмийг нураасны дараа дайны дараах сэргээн босголт, хүмүүнлэг, энхийг дэмжих төрлийн ажиллагааг нь эвслийн цэргээр, өөрөөр хэлбэл өөрийг нь дэмжсэн улс орны цэргийн хүчээр эвсэл байгуулаад энэ ажиллагааг хэрэгжүүлэхээр болсон аж.
 
Афганистанд "Тогтвортой эрх чөлөө” ажиллагаа, Иракт "Иракийн эрх чөлөө” ажиллагааг эхлүүлсэн тэр үед 2003 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр манай ҮАБЗ-өөс дайны дараах сэргээн босголт, хүмүүнлэг, энхийг сахиулах "Иракийн эрх чөлөө” ажиллагаанд оролцох шийдвэр гарч дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Засгийн газрын 87 тоот тогтоол батлагдан гарчээ. Ингээд анхны цэргийн багийг удирдаж явах хүндтэй үүрэг Б.Баярмагнай генералд оногдсон байна. Товчхондоо Монгол Улс тэр цаг үед Иракийн дайны дараах сэргээн босголт, хүмүүнлэгийн ажиллагаанд зэвсэгт хүчнээ оролцуулах тухай бие даасан шийдвэр гаргаснаар Монгол цэрэг 745 жилийн дараа Ирак улсаддахин хөл тавих шинэ цагийн түүх бичигдэж эхэлжээ. Өвөг дээдсийнхээ гаргасан түүхийн жимээр алхсан орчин цагийн Монгол цэрэг энэ удаа эзлэн түрэмгийлэхээр бус энхийг сахиулахаар эргэж очсон нь энэ байлаа.
 
Мөн тэрээр багаа 2003 оны төгсгөлөөр Афганистанд, 2005 онд Косовод НАТО-гийн цэргийн ажиллагаанд удирдан оролцжээ. 2005 онд Сьерра-Леон улсад 11 жил үргэлжилсэн иргэний дайнаар 6 сая хүнээс 500 орчим мянган хүн амь үрэгдэж, 2 сая хүн хөрш Гвиней улс руу дүрвэж, дотооддоо сая гаруй хүн орон байргүй болсон, 40 орчим мянган хүнийг эсэргүүцэл үзүүлэхээс сэргийлж тахир дутуу болгосон, эдийн засаг нь тартагтаа тултал унасан, өлсгөлөнд нирвэгдсэн, гэрэл цахилгаан байхгүй, тийм л нөхцөл байдалтай улсад Тусгай шүүхийг нь хамгаалах 250 хүнтэй цэргийн багаа удирдан очсон гэдэг.
 
Тусгай шүүх нь иргэний дайнаар байлдсан гурван том бүлэглэлийн 12 толгойлогчийг 17 гэмт хэргээр шүүж байж. Гэрчүүд нь гэхэд хэдэн саяар тоологдох энэ шүүх ажиллагаа 2002 оноос эхлэн олон жил үргэлжилж.
 
Энэ ажиллагаа бол монголчуудын хувьд НҮБ-аас олгосон анхны боломж байсан бөгөөд Б.Баярмагнай генералын удирдсан энхийг сахиулагчдын баг үүргээ маш сайн гүйцэтгэж, дараа дараагийнхаа замыг маш сайн нээж өгсөн байдаг юм.
 
Артиллерийн курсийг онц дүнтэй төгсөж анх армид хөл тавьсан түрүүч Б.Баярмагнай өдгөө хошууч генерал болтлоо олон анхдагчуудын эзэн болсны нэгэн товч түүх энэ юм. Монгол Улсын цэрэг армийн нэр хүнд өдгөө олон улсад маш өндөрт мандан бадарч байна.
 
Иймийн учир түүний удирдлагын арга барил, туршлага шинэ парламентын бас нэгэн тод өнгө болж, төрдөө энхийг сахиулах түшээ байж чадна гэдэгт Баянзүрхчүүд итгэж байгаагаа илэрхийлсээр байна.

Ю.Халиун
Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшигч генерал Б.Баярмагнай сонгуулийн штаб

 

АХБ олон улсын зах зээлд анхны төгрөгийн бонд гаргалаа

$
0
0

АХБ олон улсын зах зээлд анхны төгрөгийн бонд гаргалаа

 

Азийн хөгжлийн банк (АХБ) олон улсын зах зээлд анхны төгрөгийн бонд гаргаж 21 тэрбум төгрөг татлаа. Энэхүү "nomad” бонд нь

Ц.Цэрэнпунцаг гарьд гурван тэрбумын орлоготой, хагас тэрбумын хадгаламжтай

$
0
0

УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрог буюу Завхан аймагт МАН-аас улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нэр дэвшиж байгаа. Түүнийг бизнемен гэхээс нь бөх гэдгээр нь ард түмэн илүү сайн мэднэ. Тэрээр гадаадад олон жил бизнес эрхэлж байгаад Монголдоо ирсэн бөгөөд Завхан аймгийн сонгогчод нутгийн хүүдээ их итгэл найдвар үзүүлж байгаа учраас сонгуульд ялах магадлал маш өндөр байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Ингээд нэр дэвшигч Ц.Цэрэнпунцагын хөрөнгө орлогын мэдүүлгийг тоймлон хүргэе.

Тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлогоо 3 тэрбум, гэр бүлийн орлогоо 122 сая гэж мэдүүлсэн бол бусдаас авах авлагаа 2.5 тэрбум хэмээн мэдүүлжээ. Амины орон сууц хоёртой, нийтийн орон сууц нэгтэй бөгөөд эдгээрийнх нь үнэлгээ зургаан тэрбум 798 сая төгрөгийн өртөгтэй аж. Суудлын жижиг машин Toyota SIENTA-1, Жийп болон туулах чадвар өндөр Land Rover Range Rover-1, Жийп болон туулах чадвар өндөр BMW X-6-1, Жийп болон туулах чадвар өндөр Mercedes Benz, G 500-1. Мал аж ахуй, газар тариалан байхгүй хагас тэрбумын төгрөгийн хадгаламжтай ажээ. 

Мөн тэрээр Жем интернэшнл ХХК, Жем интернэшнл ХХК, ДДЭШТВ ХХК, Жи би си си ББСБ Бусад, Жи би си си ББСБ Бусад, Жем групп ХХК, Жем групп ХХК, Жи эн бевережис ХХК, Жи эн бевережис ХХК, Жем нэт ХХК, Автоимпекс ХХК, Жем проперти ХХК, Жем проперти ХХК, Жем трейд ХХК, Хужирт тур ХХК, Жем Хужирт ХХК, Кевико ХХК, Гарди менежмент ХХК, Митсолюшнс ХХК, Фрэндшип наран ХХК, Ти вай жи ХХК, Эс пи эс эйч ди ХХК, Аспайр майнинг лимитед ХХК зэрэг компаниудад хувь, хувьцаа эзэмшдэг байна.  

Ж.Бат

Эх сурвалж: Guren.mn

Уучлаарай бүсгүй минь, ТАСАРСАН БАЯЧУУД цаашаа шүү

$
0
0

Харахад нүдэнд дулаахан, сайхан гэхгүй ч цаанаа л нэг намбалаг бүсгүй. Зөөлөн ярихыг нь чих тавин чагнамаар. Гэхдээ л түүний тухай хоёр ч нэвтрүүлгийг дуустал нь чагнасан хэрнэ Монголынхоо тийм зүйлийг тэгж өөрчилнө гэх ч юм уу, Баян хоосны ялгааны тухай, эсвэл хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар, ер нь л ард иргэд, нийт массын хүсэн, хүлээж байгаа зүйлийн талаар юу ч сэтгэлд үлдсэнгүй...

Баян хүн хэзээ ч ядуу хүний зовлонг мэдэрч, тэдний төлөө нойр хоолоо умартан ажилладаггүйн тод жишээг Монголчууд сонгууль бүрийн дараа харсаар одоо хэнийг сонгохоо мэддэг болсон яг ийм цаг үед “ТАСАРСАН БАЯЧУУД” бол ёстой ЦААШАА шүү. АН-аас СХД-т нэр дэвшиж байгаа Б.Пунсалмаа хэрэв бидний ижил, эсвэл арай дээгүүр нэгэн байсан бол ёстой л 2 гараа өргөн дэмжихээр байлаа. Гэтэл тэрээр жилд 85 тэрбум төгрөгийн орлоготой. Тэр 85 бол зөвхөн өөрийнх нь. Тэгвэл өрхийнх нь орлого 83 тэрбум 913 сая төгрөг гэж мэдүүлснийг нь хэвлэлүүд онцолсон байв. Унаа, хөтөлгөө хөлгүүд нь гэхэд л 470 сая төгрөгийн үнэлгээ бүхий “Land Rover”, “Range Rover” тус бүр нэгтэй, “Porshe Boxter” маркийн 1 автомашинтай, 40 сая төгрөгөөр үнэлэгдсэн газартай гэж байгаа.

Мөн тэрээр олонд ил болсон

  1. “Их монгол Товер” ХХК,
  2. “Эм Пи” ХХК,
  3. “М-Ойл” групп ХХК,
  4. “Инвестос” ББСБ ХХК,
  5. “Монгол-Ойл групп” ХХК,
  6. “Рандоехорс”ХХК,
  7. “СирклЧейн” ХХК,
  8. “СмартВорк” ХХК,
  9. “Монгол Артист Пикчерс”
  10. ХХК, “НЬЮ-Истан” ХХК,
  11. “Тайширын Хүдэр” ХХК

гэх зэрэг компаниас хувь эзэмшдэг буюу хувьцаатай.

Зөвхөн өнгөц энэ мэдээллээс харахад тэрээр ХОМ-ээрээ дээгүүрт бичигдэх нь ойлгомжтой. Олны танил бус, ийм их хөрөнгөтэй хэрнэ нийгмийн төлөө, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тэр юу хийсэн юм бэ... Монголчууд “Сүүнд халсан хүн тараг үлээнэ” гэх сайхан үгсийг амьдралд ишлэл болгож хэрэглэсээр ирсэн. Утга нь бол “Зовлон үзсэн хүн л зовлонг ойлгодог” тухай юм. Тэгвэл үүн лугаа адил ядуусын амьдралаар нэг цаг боловч амьдарч үзээгүй, ядуусын хороололд нэг өдрийн хугас болж үзээгүй, товчхондоо бол Монгол Улсынхаа төлөө цохилох зүрхгүй, Банк бус санхүүгийн байгууллагатай буюу мөнгө хүүлэгч яг ийм нөхдийг бид сонгохгүй. Өнөөдөр Монголчуудын амьдрал банк, ломбард, Банк бус санхүүгийн байгууллагын хүүнд дарлуулснаас өдрөөс өдөрт доройтож байгаа. Таван өрх тутмаас зээлтэй эсэхийг асуухад тавуулаа банк, эсвэл ломбард, банк бусаас, эсвэл “ЗЭЭЛ ЧӨЛӨӨЛНӨ” гэсэн луйварчдаас зээл авсан байдаг юм. Тийм болохоор ядуучуудын арми энэ удаад Банк бус санхүүгийн байгууллагатай, “ТАСАРСАН БАЯН” нөхдийг сонгохгүй гэх уриатай байгааг уламжилъя. Ард түмний амьдрал орж үзээгүй болохоорэнэ уриаг сонсоогүй нь мэдээж. Тиймээс уучлаарай, ТА ЦААШАА шүү. 

С.Цээл

Эх сурвалж: еrennews.mn

Viewing all 19963 articles
Browse latest View live