Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19905 articles
Browse latest View live

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийнхэн өндөр үнээр сэлбэг авсан хэмээн ташаа мэдээлжээ

$
0
0

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийнхэн өндөр үнээр сэлбэг авсан хэмээн ташаа мэдээлжээ

Хэвлэл мэдээллийн  хэрэгслээр үнэнийг өгүүлэх ёстой гэдэгч  үнэндээ Хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдээлэл хүргэж байгаа хүмүүсийн хувьд хуудуутай мэдээллийг үнэ мэтээр нийтэд мэдээлэх явдал гарсаар байна. Үүний нэг тод жишээ бол өчигдөрхөн хэвлэлийн хурал зарлан олон нийтэд мэдээлэл хийсэн  Монголын Тээвэр холбоо, Газрын тосны ажилтны  ҮЭ-үүдийн холбооны хийлгэсэн хэвлэлийнхурал юм.  Тэд энэхүү хэвлэлийн хурлаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТУҮГ-ын бүтэц орон тоо данхайсан, запас сэлбэг авахдаа 10 дахин өндөр үнээр авсан гэх мэдээллийг олон нийтэд хүргэжээ. Харамсалтай нь Монголын Тээвэр холбоо, Газрын тосны ажилтны  ҮЭ-үүдийн холбооноос зарласан тус мэдээлэл нь бодит үнэнээс хол зөрж байгааг баримт түшин өгүүлье.

Энэ талаар "Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн захиргаанаас албан ёсоор залруулга хийжээ. "Зорчигч тээврийн нэгтгэл”  ОНӨААТУҮГ нь  нийслэлийн Засаг даргын батлагдсан бүтцээр ажилладаг бөгөөд өмнө нь гурван баазтай байхад 1705 ажилтантай байсан бол нэгтгэл болж өөрчлөгдснөөс хойш   1590 ажилтантай болж орон тоог өмнөхөөсөө  бууруулан ажилласан байна.

Мөн нийтийн тээврийн стандартыг мөрдөж, иргэдийн аюулгүй байдлыг хариуцан ажилладаг тус байгууллагын хувьд  сахилга хариуцлага, техникийн бэлэн байдалд онцгойлон анхаардаг.Эн утгаараа удаа дараа ажлын хариуцлага алдан, зөрчил гаргасан, архидан согтуурсан ажилтанд хөдөлмөрийн  хуулийн хүрээнд хариуцлага  оногдуулсныг дээрх хэвлэлийн хурлын үеэр  үндэслэлгүй хүмүүсийг ажлаас хоморголон халсан мэтээр ташаа мэдээлсэн байна.

Хамгийн ноцтой нь  нэг бүрийн үнийг нь 75 мянган төгрөгөөр тооцож авсан сэлбэг болох  "Өндөрийн гал хамгаалагч”-ийг   "Зорчигч тээврийн нэгтгэл”   10 дахин өндөр үнэ буюу 750 мянган төгрөгөөр тооцож  авсан мэтээр  үндэслэлгүй буруу ташаа, гүтгэлэгийн чанартай мэдээллийг Монголын Тээвэр холбоо, Газрын тосны ажилтны  ҮЭ-үүдийн холбооны зүгээс олон нийтэд хүргэсэн байна.    Нэг бүрийн үнэ нь 75 мянгөн төгрөг байдаг сэлбэгийг тус бүрийг нь  750 мянган төгрөгөөр авч төсвийн хөрөнгийг үнэгүйдүүлсэн хэмээн олон нийтэд мэдээлсэн хэвлэлийн хурлын мэдээллийг сонссоод хэн хүний дургүйцэл төрөх нь зүйн хэрэг. Гэвч үнэн хэрэг дээрээ  тус сэлбэгийг  нэг бүрийг нь 75 мянган төгрөгөөр авсан баримтыг нь хүргэе.

Ийнхүү цагаан дээр хараар бичигдсэн санхүүгийн баримт байсаар атал зориуд "Зорчигч тээврийн нэгтгэл”  -ийн үйл ажиллагааг болон удирдаж байгаа хүнийг нь харлуулахыг оролдож байгаа хүмүүсийг  "Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн зүгээс  хууль хяналтын байгуулагаар шалгуулахаар болж байгаа гэнэ.

Ер нь бол "Зорчигч тээврийн нэгтгэл”  автобусны  сэлбэг материал  авахдаа  бөөнөөр авдаггүй,  санхүүгийн боломжиндоо тулгуурлан дотоодын зах зээлээс аль болох чанартайг нь  харгалзан худалдан авч техникийн бэлэн байдлыг ханган ажилладаг гэдгээ  "Зорчигч тээврийн нэгтгэл” -ийн зүгээс илэрхийлжээ. Түүнчлэн сэлбэг материал авахад "Зорчигч тээврийн нэгтгэл” -ийн захирал Г.Төмөрбаатар зүгээс ямар нэг оролцоо хамаарал байдаггүй бөгөөд үйл ажиллагаа нь  тус нэгтгэлийн Хөрөнгө оруулалт, хангамжийн албаар дамжин хэрэгждэг байна. Тийм атал Г.Төмөрбаатарыг сэлбэг өндөр үнээр авсан мэтээр үндэслэлгүй гүтгэсэн байна.

Г.Төмөрбаатар даргын хувьд "Зорчигч тээврийн нэгтгэл” -ийн захирлаар ирснээс хойш дизель түлшийг хямдруулан авах гэрэ эбайгуулан үр дүнтэй ажиллаж тус нэгтгэлд хуримтлагдсан 6 орчим тэрбум төгрөгийн өрийг дарж дуусаж байгаа  юм байна.

Ямартай ч Хэвлэлийн хурал хийлгэж, сүр дуулиантай ярьж байгаа бүхэн туйлын үнэн биш гэдгийг, тэдэнд бүрэн  итгэж болохгүй гэдгийг   Монголын Тээвэр холбоо, Газрын тосны ажилтны  ҮЭ-үүдийн холбооноос хийлгэсэн хэвлэлийн хурал иргэд олон нийтэд харууллаа.

 Ц.Бат


Хурандаа уйлж байна

$
0
0

Хурандаа уйлж байна

Хууль, хүчний байгууллагад харьяалагддаг тамирчид манай улсад олон. Тэднийг ямар нэг амжилт гаргахад цэрэг, цагдаагийн цолоор шагнаж, зарим нь бүр генерал болох дөхөж байна. 2014 онд Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадамд найм давж, гарьд болсон Ш.Жаргалсайханд цагдаагийн ахмад цол хүртээж байлаа.

2015 онд наадамд түрүүлсэн Э.Оюунболд арсланд мөн л цагдаагийн ахмад цол олгож байсан. Түүнтэй зэрэгцээд П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны гоцлол дуу дуулаачдын төрөлд тэргүүн байр эзэлсэн Г.Ариунбаатарыг ахмад цолоор шагнасан.

Энэ жилийн наадамд түрүүлсэн улсын арслан Ц.Содномдоржид улсын баярын дараа ШШГЕГ-аас дэд хурандаа цолоор шагнаж, урамшуулсан. Зөвхөн бөхчүүд, дуучид гэлтгүй жүдо, чөлөөтийн тамирчид ч гэсэн цэрэг, цагдаагийн цол авдаг. Өнгөрсөн жил О.Гүндэгмаа баатрыг дэд хурандаа долоор шагнасан. Х.Эрдэнэт-Од дасгалжуулагч ч гэсэн хурандаа цол хүртсэн. Гэх мэтээр дурдаад байвал дуусахгүй.

Энэ мэт жишээг дурдсан учир нь цэргийн цолыг тамирчин, дуучинд өгдгөө болиоч гэж сануулах гэсэн юм. Үндэсний бөхөөр барилдаж байгаа улсын цолтнууд. Их спортоор хичээллэж буй чөлөөт, жүдо, буудлага боксын тамирчид. Цаашлаад дуугаа дуулаад явж байгаа дуучинд цэрэг, цагдаагийн цол ямар хэрэгтэй юм бэ. ​Цэргийн цол гэдэг цэргийн хүндээ л чухал. Насаараа цэргийн анги хэсэж, ажилла гэсэн газарт ажиллаж байгаа цэргийнхэн хошууч, хурандаа, генерал цолыг чинь зүүдэлж хонож байгаа. Тэд цол нэмэхийн төлөө хэдэн арван жил хөдөлмөрлөж, хөдөө гадаагүй гандан байж зүтгэдэг.

Гэтэл нэг наадамд хэд даваад. Эсвэл дэлхийн тэмцээнд түрүүллээ гээд том цолоор шагнаад байх чинь шударга уу. Хэдхэн жил барилдаж, нэг том амжилт үзүүлээд цол авах. 30 жил цэрэг, цагдаагийн байгууллагад зүтгэж байж том цолын бараа харах хоёр ямар том ялгаатай билээ дээ, энэ чинь. Цаана чинь хурандаа уйлж байна гэнэ. Армийнхан энэ мэтээр цэргийн цолыг тараадагт гомдолтой явдаг юм билээ. Ингээд бичихээр цэрэг, цагдаагийн байгууллагын хажууд байдаг спорт хороодод харьяалагддаг тамирчдын амжилтыг үнэлсэн байхад сүржигнэлээ л гэх байх. Тэдний амжилтыг битгий үнэл гэж байгаа юм биш. Үнэлэх ёстой.

Дэлхийн аваргад түрүүлнэ, Олимпын наадмаас медаль авна гэдэг бол яах аргагүй бахдам амжилт. Ерөөс дэлхийн хэмжээний амжилт гаргаж байгаа хэнийг ч болов зохих хэмжээнд шагнаж, урамшуулах нь зүйн хэрэг. Гэхдээ цэрэг, цагдаагийн цол тараагаад байх нь тийм зохимжтой юм уу. Цол нэмэхээр дагаад цалин мөнгө нэмэгдэж, амьдрал ахуйд хэрэг болдог байх. Өөрөөр бол бөхчүүдэд цолын хэрэг юу байна. Түүний оронд зүгээр л цалинг нь дүйцүүлээд л нэмчхээч дээ. Эсвэл нэг удаа томхон шагнаад, нийгмийн асуудлыг нь тодорхой хэмжээнд шийдээд өгчихөд болно.

Тэртэй тэргүй цэрэг, цагдаагийн байгууллагадаа ажиллаад, зүтгээд явахгүй нь тодорхой. Дуугаа дуулна, бөхөө барилдана, бэлтгэлээ л хийнэ. Тийм хүмүүст ахмад байна уу, хурандаа болно уу сонин биш. Цол нь шүү дээ. Түүний оронд амжилт гаргахад нь нөлөөлөх тусламж, бэлтгэлээ хийх тав тухтай заал, ар гэртээ санаа зовохооргүй болох нийгмийн баталгаа л сонин. Харин цэрэг. цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа. Шөнөдөө гэмт хэрэгтэй тэмцэж, халуунд халж, хүйтэнд хөрж. Эсвэл хөдөө цэргийн ангид "хадагдаж” хээрээр гэр хийж явдаг хүмүүст тэр цол чинь хэрэгтэй.

Дэд хурандаа байж байгаад хурандаа болох амьдралд нь том өөрчлөлт авчирна. Маш их ач холбогдолтой. Цэргийнхэн гэдэг дэгтэй, сахилга баттай хүмүүс. Дарга хаана очиж ажилла гэнэ, тийшээ л явдаг. Ар гэрийн амьдрал хэцүүднэ. Нэг тийшээ томилогдоод очиход гэр бүлийн хүнд нь ажил олддоггүй. Жаахан бага цолтой бол цалин, урамшуулал дагаад л багасна. Ар гэрээ яаж тэжээх, нийгмийн ,асуудлаа хэрхэн шийдэхээс авхуулаад зовлон ихтэй. Нэг газар очоод олигтой орон гэртэй болчих боломж ч байхгүй. Тун удахгүй нүүх болбол яана гэж санаа зовно.

Ийм албан хаагчид цэргийн байгууллагаар дүүрэн байгаа. Тэд амьдралаа ажилдаа зориулж, зүтгэж явахад нэг годгор охин барилдаад медаль авсныхаа төлөө ахмад, хошууч болоод байвал гомдоно биз дээ. Тийм болохоор цэрэг, цагдаагийн цолыг хаа хамаагүй тараагаад байж яах вэ. Авах ёстой, ач холбогдол өгдөг, тэр цолын төлөө зүтгэж яваа хүмүүст нь л өг.

Алтан СОЁМБЫГ бүсэлхийнээс дор БАНЗАЛ дээр залжээ /доромжлол/

ӨНӨӨ ШӨНӨ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БУС НУТГААР ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

$
0
0

ӨНӨӨ ШӨНӨ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БУС НУТГААР ЦОЧИР ХҮЙТЭРНЭ

 

Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ.


Есдүгээр сарын 21-ний 20 цагаас 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө  3  градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр  хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө нутгийн баруун хэсгээр 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, бусад нутгаар 0-5 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 12-17 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, цочир хүйтэрнэ,  өдөртөө 15-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВИЙН 12 АЖИЛТАН БАРИВЧЛАГДАВ

$
0
0

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТӨВИЙН 12 АЖИЛТАН БАРИВЧЛАГДАВ

 

Испанийн Иргэний гвардийнхан Каталонд тусгаар тогтнох тухай бүх нийтийн санал хураалт явуулахаар бэлтгэж байгаатай холбоотой 12 хүнийг саатууллаа. Саатуулагдсан хүмүүсийн дунд Жералитетийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн төвийн ажилтнууд байсан аж. Тэдний зарим нь бүх нийтийн санал хураалт явуулах тухай материалуудыг тараасан хэрэгт холбогдсон байна.

Үүнээс гадна Женералитетийн дэд дарга Хосеп Мария Ховег баривчилсан тухай өмнө нь мэдээлж байсан аж. Засгийн газрын ордон болон бусад байгууллагад нэгжлэг шалгалт хийж байна. Гвардууд бүх нийтийн санал хураалтад бэлтгэж буйтай холбоотой баримт бичгүүдийг хайж байгаа гэнэ.

Эх сурвалж: Pais

Ихэнх нутгаар сэрүүснэ

$
0
0

Ихэнх нутгаар сэрүүснэ

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө  3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр  хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө нутгийн баруун хэсгээр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, бусад нутгаар 0-5 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 12-17 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ,  өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Дундговийн нутгаар 0-5 хэм, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө бүх нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 23-нээс 09 дүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар, 26-нд төв, болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч  шороон болон цасан шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-26-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 хэм дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаан байна.

Сүсэг биш СЭЖИГ төрөм ГАНДАН

$
0
0

Сүсэг биш СЭЖИГ төрөм ГАНДАН

Намрын налгар өдрүүдтэй зэрэгцэн нийслэлчүүдийн аж амьдрал бужигнадгаараа бужигнаж, нөгөө л хөл хөдөлгөөн, замын түгжрэл гээд эргэх дөрвөн цагт ээлжлэн тулгардаг бэрхшээлүүд хэвээрээ. Харин өдөр хоног өнгөрч, цаг хугацаа одохын хэрээр хотын төвийн өнгө үзэмж, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нэмэгдсээр байгаа нь талархууштай ч нөгөө талд нийслэлийн өнгө үзэмжийг гутаасан, өөдлөх дэвжих өнгө үзэмжээ сайжруулах талаар хуруугаа ч хөдөлгөдөггүй газар бишгүй олон байдгийг сануулах нь илүүц биз. Тэдгээрийн нэгийг бид сурвалжиллаа.

 

Энэ бол ямар ч цаг үед түм түчигнэж байдаг, монгол түмний сүсэглэн биширдэг бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд. Гандангийн дотор, гадна хир тоосондоо дарагдчихаж. Буян номын газар атлаа хогийн цэг шиг байна гэх иргэдийн гомдлын дагуу энэ удаагийн сурвалжилгаа хийсэн юм.

Хийдийн гадна очиход "Будаа аваарай, будаа аваарай. Тагтаа хооллох будаагаа аваарай” хэмээн орилолдох наймаачид гээд олон жилийн өмнөх дүр зураг яг л тэр хэвээр угтав. Шувууны өвчин гарсан хэмээж гар дээрээс тагтаа хооллохыг хориглож байсан ч өнөөдрийг хүртэл тэнд будаа зарсан наймаачин, худалдан авагч хоёр амь бөхтэй оршсоор байгаа ажээ.

Өмнөхөө бодвол бага зэрэг цөөхөн болж, хог хаягдал нь багасаж, гаднах өнгө үзэмжээ өөрчлөх гэж оролдсон төдий. Гэхдээ л бидний хүүхэд байхдаа очиж байсан хуучин Гандан тэр хэвээрээ. Шинээр нэмэгдсэн зүйл гэвэл усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай. Харин төв хаалгаар ормогц "Сүм хийд, түүх соёлын дурсгалт газар. Тагтаа хооллохыг хориглоно. Хог бүү хая” гэсэн анхааруулга бүхий самбар нүдэнд тусч байв.

Энэхүү анхааруулгын ач буян уу, эсвэл сүсэгтэн олны ухамсар, үйлчилгээ авах арга барил өөрчлөгдсөнийх үү ямартаа ч бүртийх ч хоггүй байсан нь талархууштай. Хуучин энэ хэсэг талбай будаа,тагтаагаар дүүрч, хувийн зурагчдын орон зай болчихдог байсныг өөрчилж чадсан байна лээ. Үзэгдэх орчин цэлийж, харагдах байдалд хүртэл соёлын арай өөр хэлбэр ирснийг илтгэж байсныг магтахгүй өнгөрч боломгүй юм. Гэвч энэ дүр зураг зөвхөн гаднах байдал төдий аж. Ёстой л гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг нь хийдийн үүдээр ороход биднийг угтлаа.

ӨНГӨ АЛДАЖ, ЗҮСЭЭ ГЭЭСЭН ЖАНРАЙСИГ

Монголчууд, гадны жуулчид Гандантэгчэнлин хийдээр орохдоо хамгийн түрүүнд Жанрайсигийн дуганаар ордог. Тэгэхдээ баруун, зүүн талд байрлуулсан хүрдтэй суваргыг эргүүлж, тойрчхоод Жанрайсигийн дуганыг зорьдог. Хэн ч ингэж орох ёстой гэж заагаагүй ч, сүсэгтэн олон яг л энэ жимээр явна. Шууд ордог хүн байхгүй гээд хэлчихэд буруудахгүй. Гэтэл баруун, зүүн талд байрлуулсан суваргын байгаа байдал, шувууны цангис, хүрдэн дээрх хүмүүсийн гарын хөлс, хирнээс тогтсон тостой хар толбо, тоос тортог, хараад сэжиглэх мөн цээрлэж, цэрвэх сэтгэгдэл төрснийг нуух юун.

Баруун, зүүн талд байрлуулсан хоёр арслангийн хөшөө рүү ойртоход хуршсан тосны эхүүн үнэр хамар цоргиж байх аж. Хайлж урссан тосноос гадна арц, хүж зэргийг уугиулж, чүдэнз, идээ, будаа, чихрийн үлдэгдэл зэргийг хаа, хамаагүй орхижээ. Энэ нь шашны билэг тэмдэг гэхээсээ илүүтэй орчиндоо эвгүй үнэр тарааж, бурхан номын ариун газар бус эсрэгээрээ нян бактери тараасан, эвгүйцмээр орчинтой болжээ. Жанрайсигийн дуганы гадна талын шилэн хаалганд гурван эрдэнэ дор мөргөмүй. 

Төр түмний их шүтээн Мэгжид Жанрайсиг бурхны "Цогчэн дуган”-ыг цогцлоон босгох өргөл хандив авч байна” гэсэн зар угтлаа. Буян номын газар гэхээс илүүтэй ашиг олох гэсэн арга ядсан үйлдэл мэт харагдана. Бас энэ зарлалын дор банкны данс, холбоо барих утас зэргийг биччихэж. Дуганы гадна талын арслантай бариул ч гэсэн тос, тортогт дарагдаж, он удаан жилийн хур хир арилах шинжгүй наалдсан нь сэжиг төрүүлэм. Дотор ормогц сүсэгтэн олон Жанрайсиг бурхандаа мөргөж, сүсэглэх дүр зураг угтав.

Гэвч бурхан шашны төв гэсэн атлаа, хөлсний үнэр арц хүжтэйгээ холилдон хамар цоргих нь таатай санагдсангүй. Жанрайсигийн дуган доторх хүрд мөн л ялгаагүй гарын хөлс, хир тоосондоо холилдож наалдсан байх аж. Сүсэгтэн олон үүнийг мэдсэн ч тоохгүй байсан уу эвгүй үнэр, хүрдний хир, тоос тортгийг үл тоон дараалал үүсгэн, эргүүлж, тойруулж байлаа. Жанрайсиг бурхан ч тоос тортогтойгоо холилджээ. Уг нь Жанрайсиг бурхны өнгө нь алтан шаргал өнгөтэй арчилж тордоод зүлгэвэл нар ойж, нүд гялбам байхаар.

Гэтэл аль хэдийнээ үндсэн өнгө төрхөө гээжээ. Түүнийг тойрон хүрээлсэн жанцангууд нь өөрийн үндсэн өнгийг гээж, хир тоосондоо баригдсан байлаа. Жанрайсигийг тойрсон мянган Аюуш бурхны жанч ч гэсэн хир тоос, утаа угаартай идэгдсэн байх юм. Харин зарим бурхдын жанч нь шинэвтэр солиод удаагүй нь цагаан дээр хараар будсан аятай л содон. Урдах шилэн халхавч нь халтартаж, сааралтсан байх ажээ.

ЛАМ НОМ УНШИХ УУ, ЭСВЭЛ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ҮҮ

Ингэж асуухаас өөр аргагүй аж. Хийдийн өнгө үзэмж гээгдэж, тоос тортогтой дарагдчихсан байхад цэвэрлэгч нь юу хийдэг, ямар хүн байдаг талаар мэдээж сонирхох нь тодорхой. Тэр ч утгаараа сүсэгтэн олныг ажин суугаа залуухан ламаас бурхдын жанч, Жанрайсиг болон жанцангуудын тоос тортгийг хэн хариуцан цэвэрлэдэг талаар лавлав. Гэтэл "Лам нар өөрсдөө цэвэрлэдэг. Харин бурхдын жанчийг хими цэвэрлэгээнд өгдөг. Урагдаж муудсан үед жанчийг нь сольдог” гэснээс өөр зүйл хэлэлгүй цааргалах маягтай одов.

Дараа нь Гандантэгчэнлин хийдийн үйлчилгээний албанд үйлчлэгчээр ажилладаг эмэгтэйгээс ‘Та нар гадна талын хүрд болон бурхдыг цэвэрлэдэггүй юм уу” хэмээхэд "Бид гадна цэвэрлэгээг хариуцдаг. Мөн дуган дацангуудын дотор талыг цэвэрлэх үүрэгтэй. Цаашлаад лам нарын өрөөг цэвэрлэдэг. Бурхдын тоос, жанч зэргийг лам нар цэвэрлэж, арчиж тордох үүрэгтэй. Бидний ажил биш” гэлээ. Харин сүсэгтэн олонтой уулзахад өнөөх л бидэнд гомдол илгээсэн иргэдийн нэгэн адил ариун цэврийн талаар хангалтгүй, орж ирэхэд бохир байдаг хэмээн шүүмжилж байсан юм.

Гандантэгчэнлин хийдээр үйлчлүүлж байсан Г.Цэлмүүн "Тоос тортог ихтэй болохоор хүрдэнд хүрдэггүй. Мөргөчхөөд л гардаг. Ханиад томуу ихтэй, гар хөлийн өвчин өвлийн улиралд их гардаг болохоор наашаа бараг зүглэдэггүй. Хэчнээн хүний гарын хөлс, хир наалдаж байгааг мэдэх аргагүй. Харахад ариутгал энэ тэр хийдэггүй байх. Халтар тоос, шороотой болохоор нь жаахан сэжиг хүрээд байдаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Мөн хийдэд мөргөж явсан 70 настай ахмад настан "Ариутгал ариун цэврийн талаар сайн мэдэхгүй. Хэрхэн арчилж тордож байгааг нь харсан биш. Гэхдээ гэрийнхээ бурхныг арчиж тордоод зүлгэхэд жигтэйхэн сайхан гялалзаад гоё л байдаг юм. Лам нарын зав зай эсвэл төсөв мөнгө дутмаг байдаг байх” гэж жаахан өмөөрөнгүй дуугарч байлаа.

Гандантэгчэнлин хийдэд өдөрт хэдэн мянгаараа сүсэгтэн олон хөвөрдөг. Найман настай балчраас наян настай буурай, гадаадын жуулчид хүртэл очиж сүсэглэж, мөнгө төгрөг хандивладаг. Нөгөөтээгүүр, бурхан шашны төв гэдэг утгаар ном хурах тариф нь бусад хийдийг бодвол өндөр бөгөөд тогтсон ханштайг нь хүн бүхэн мэднэ.

Хийдийн "Дагий жанчив, Ганжидын додва зэрэг ном 500 төгрөг бол "Арван хангал” гэх мэт томоохон номууд нь 10 мянган төгрөгийн ханштай аж. Ном хурах ханш нь 500-10,000 төгрөгийн хороонд байдаг гэсэн үг. Өдөрт хэчнээн хүн хэдэн төгрөг өгч байгааг нарийн ширийн тооцох гэсэнгүй. Орлого, зарлага нэхэх гэсэнгүй.

Хамгийн гол нь Монголын бурхан шашны төв, эрт эдүгээгээс уламжлаад ирсэн соёлын минь их өв, гадна дотнын хүмүүсийн нүүрийг тахалж, улс орны хөгжлийг илэрхийлэх нэгээхэн хэсэг нь болж байж ариутгал, цэвэрлэгээний асуудалд онцгой анхаармаар санагдлаа. Дэлхийн олон ч хийдээр орж юм үзэж, нүд тайлсан хүний ярьж буйгаар Монголын бурхан шашны төв маань хогийн цэг, хир тоосондоо дарагдсан балгас аятай л болчихжээ. Ичгэвтэр биш гэж үү.

Б.ПҮРЭВЖАВ

“Эрдэнэс Тавантолгой”-н төрийн мэдлийн хувьцаанаас иргэдэд нэмж өгөөд ногдол ашиг хуваарилах тооцоо бий

$
0
0

“Эрдэнэс Тавантолгой”-н төрийн мэдлийн хувьцаанаас иргэдэд нэмж өгөөд ногдол ашиг хуваарилах тооцоо бий

УИХ-ын гишүүн З.Нарантуяа  "Тавантолгойгоос иргэдэд хишиг хүртээх” ажлын хэсгийг ахалж буй гэх мэдээлэл байсан. Тэгвэл тэрбээр үүнтэй холбоотойгоор дараах зүйлийг хэлж байна. "Монгол Улсад нэг номерын тулгамдсан асуудал бол ядуурал, ажилгүйдэл байна гэж Ерөнхийлөгч хэлсэн. Өнөөдөр ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр, бүтээн байгуулалт өрнүүлэх хөтөлбөр, ажлын байр нэмэгдүүлэх бодлого, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хууль гээд бодлогын бол маш олон баримт бичиг гарчихсан байгаа. Баримт бичгээр Монгол Улс дутаагүй. Гол нь тэрийг яг барьж аваад хийсэн ажил юу вэ гэдгээ бодох шаардлагатай болчихоод байна. Тийм учраас өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурал ажилгүйдлийг бууруулах асуудал бол Үндэсний аюулгүй байдлын төвшинд хүрсэн. Үүнтэй тэмцэх стратеги бодлоготойгоор явахгүй бол болохгүй байна гэдэг үүднээс Ерөнхийлөгч "Хэрхэн айл өрхүүдээ анхан шатны буюу наад захын хэрэгцээгээ хангах ангалттай  орлоготой байлгах вэ, банкны өндөр хүүтэй зээлийн өрийн дарамтад орчихсон хүмүүсээ хэрхэн тэр дарамтаас нь гаргах вэ энэ асуудлыг та судлаач” гэсэн. Энэ дагуу судалсан. Олон цогц арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлж байж хүссэн үр дүн гарна. Тухайлбал, тогтоогдсон нөөцүүдийн үнэлэгдсэн байдлаар үзэх юм бол манай улс маш их баялагтай, боломжтой орон. Гагцхүү бид баялгийн менежмент, баялгийн хуваарилалтын зарчим хоёроо ерөөсөө төрийн бодлогын хэмжээнд авч үзээгүй юм байна. Манай бүх нөөц баялаг хуваарилагдаад гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүд дээр оччихсон явж байгаа. Харин төр, ард иргэдэд ямар хэмжээгээр өгөөжөө өгөөд байгааг орд бүрээр нь дүгнэж үзвэл их сонин зураг харагдаж байна. Төрийн мэдэлдээ үлдсэн нь ч байна. Хувьд очсон нь ч байна. Газрын хэвлийд байхдаа төрийнх байдаг бол гаргаад ирэхээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийнх болж байгаа. Гаргаж ирээд борлуулж, орлого болгоод яаж тэгш, шударга хуваарилах вэ гэдэг бодлого яамны болон агентлагын түвшинд хийгдэж, нэгдсэн бодлогогүй явж байгаа. Энэ хуваарилалтад иргэдийн оруулчихвал наад захын хэрэгцээг нь хангах хэмжээний орлогын эх үүсвэр болж болох юм гэдэг үүднээс "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн хувьцаанаас иргэдийн одоо эзэмшиж байгаа дээр нь нэмж өгөөд ногдол ашиг хуваарилж өгөх хувилбар байж болох тооцоо байгаа. Компани ажилдагаараа ажиллана, татвараа төлнө. Ингэснээр цалин, тэтгэврийн эх үүсвэр болно, Эрүүл мэнд, боловролын хөтөлбөрүүдийн санхүүжилтэд очино. Роялти нь ирээдүйн өв санд хадгалагдана. Энэ хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-наас мөрдөгдөж байгаа. Одоо иргэд ногдол ашгаа хүртчихвэл орлого тэгш, хүртээмжтэй хуваарилагдах боломж бүрдэх нэг гарц байна. Ерөнхий концепци ийм байгаа. Төсөл бэлэн болохоор Ерөнхийлөгч олон нийтээр нээлттэй хэлэлцүүлнэ байх” гэжээ.

Өнөөгийн дампуурлын учиг

$
0
0

Өнөөгийн дампуурлын учиг

 

Манайхан шинэ Засгийн Газар хүлээгээд тэнэгтээд сууж байна. Шинэ Засгийн Газрыг хүлээхдээ ердөө л хэн хэн сайд болох талаар л цуурч чадаж байна. Адгийн бэртэгчин болсон араншин, хөгийн зээлдмэл гуйлгачин сэтгэлгээнийх нь байж байгаа царай, хүрсэн түвшин нь ердөө л энэ. Мөн чанартаа Засгийн Газар байгуулахын цаана цоо шинэ үзэгдэл хандлага түрэн ирж байгааг бараг хэн ч ярихгүй байна. Энэ тухай өгүүлсү…

"Бузартсан” ардчилал


Монгол Улс, монголчуудын ардчиллын буянаар "эрхлэх” үе дуусав. "Монгол бол ардчиллын үлгэр жишээ”, "Монгол бол ардчиллын амжилтын үзэсгэлэн”, "Монгол бол дэлхийд шинээр тогтож буй ардчиллын онц сурлагатан”, "Монгол бол ардчиллын баян бүрд”, "Та нар бүгдээрээ Монголоос үлгэр жишээ авцгаа”…


Дэлхийн тэргүүлэх гүрнүүд бараг 20 гаруй жилийн туршид Монголд бүх талын туслалцаа үзүүлж, магтан сайшааж, туршлагыг нь дэлхий нийтийн ач холбогдолтой гэж сурталдаж байсан зурвас үе нэгэнт дуусчээ.


Эдүгээ Монгол дахь ардчиллын хямрал, нуралт сэдвийг дэлхий даяараа ярьж эхэлсэн ба зарим дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт Монгол Улс ардчиллыг гутаагч, зах зээлийг сүйрүүлэгч орны "сонгодог” жишээ болон орох болов. Монгол дахь ардчиллын хямралт нуралтыг зөвхөн Монголд төдийгүй, дэлхий дахинаа нэгэнт мэддэг болжээ.


Эндээс яагаад ? гэсэн асуулт зайлшгүй бөгөөд гарцаагүй үүснэ. Манайхан Монгол дахь ардчиллын хямрал нуралтын талаар "үй түмэн юм” ярьж, донгосдог боловч шинжлэх ухааны үндэстэй, системтэй, бодит судалгаа, шинжилгээ хийсэн нь бараг үгүй юм. Эсвэл дан ганц эдийн засаг ярьдаг, эсвэл дан ганц улс төр ярьдаг, эсвэл эсвэл…гэх мэт салгаж ярих нь дээр тавьсан асуултад ямар ч хариулт өгч чадахгүй. Энд зөвхөн системийн анализ шинжилгээ л хариулт өгч чадна. 


Манайд байнга дурдан буй "үй түмэн” шалтгаан, шалтгийг "багыг нь ихэд” нь багтаах буюу арга зүйн хувьд нэгтгэн томъёолбол дараах 3 бүлэг асуудал буюу хэлбэрт орно.


Нэг. "Монголд ардчилал, зах зээл угаасаа тохирохгүй.” Хэрэв "тохирно” гэж үзэх ахул Монголд ардчилал "их сайхан” хөгжих байсан. Даанч тийм зүйл болсонгүй. Энэ тохиолдолд асуудал дараах хэлбэрт орно.


Хоёр. "Ардчиллын "багш нар” буюу Барууныхан бидэнд ардчилал, зах зээлийг "буруу” заасан, эсвэл ямар нэг "өөр зорилго” тэдэнд байсан”. Хэрэв Барууныхан бидэнд "зөв” заасан бол Монголын ардчилалд ихээхэн ахиц гарсан байх ёстой. Бас л тийм зүйл болсонгүй. Харин ч Барууныхан биднийг "магтахаа” аль хэдийн больсон ба одоо тэдний хэвлэл мэдээллийн тоймоос харахад "муулах” уур амьсгал зонхилох болов. Түүний агуулга нь: "Бидний "зөв” заасан юмыг монголчууд "буруу” ойлгож, "буруу” хэрэгжүүлсэн учраас Монголд ардчилал, зах зээлийн хямрал нуралт болсон.” Ингээд "бүх буруу” хийгээд "муу муухай” монголчуудад ногдож байгаа юм. Энэ тохиолдолд бидний сонирхон буй асуудал дараах хэлбэртэй болно.


Гурав. "Монголчууд ардчилал, зах зээлийг өөрсдөө буруу хэрэгжүүлж хүн танихын аргагүй болтол гажуудуулж, эвдэн сүйтгэсэн.”


Онол – арга зүйн хувьд дээр дурдсан 3 хувилбараас өөр хувилбар байх боломжгүй гэдгийг онцлон дурдаж байна.


Миний үзэж байгаагаар энд дурдсан 3 бүлэг асуудал нэгэн цогц бөгөөд Монголын өнөөгийн сүйрэлт хямралын төлөв байдалд аль аль нь тодорхой сөрөг нөлөө, үр дүн үзүүлсэн. 


Манайхны сэтгэлгээний үүднээс авч үзэх ахул: "Монголд ардчилал тохирох эсэх” эхний асуудал нь "онолын”, "Барууныхан "зөв буруу” заасан болон "өөр зорилготой байсан эсэх” хоёр дахь асуудал нь "онол-практикийн хосолмол”, харин "Монголчууд "тэнэгтэж”, ардчилал, зах зээлийг гутаан бузарласан эсэх” гурав дахь асуудал нь "шууд практикийн” асуудал юм.


Энэ удаад манайд тулгамдаад буй 3 дахь асуудал буюу "Монголчууд тэнэгтсэн” (энд бол "эсэх” гэсэн утга байх ямар ч үндэслэл байхгүй) асуудлыг товч авч үзье.


"Эрх баригч ангийн” хөгжил хийгээд дампуурал


Аль ч нийгмийг "эрх баригч” анги буюу "элит” гэж нэрлэгдэх бүлэг удирдаж байдаг. Энэ тухай онол сургааль бүр эрт Макиавеллийн үеэс эхтэй боловч Г. Моска, В. Парето, Р. Михельс нар хамгийн үнэмшилтэй онолын үндэслэл гаргасан байдаг. Энийг өөрсдөө олоод үзнэ биз…


Ямар ч гэсэн тэдний сургаальд "хулгайч, дээрэмчин, авилгач, луйварчид эрх баригч болдог, болгодог” гэсэн агуулга байтугай, үг үсэг ч байхгүй. Хамгийн гажигтай нь Монголын хулгайч, дээрэмчин, авилгач, луйварчид өөрсдийгөө "элит” гэж нэрлэн бузар булай үйлээ үргэлжлүүлж байгаа жигшим үйлдэл юм. 


Эдүгээ манайд уншлага болсон "төрийг тогтвортой байлгах” гэсэн хэллэг хулгай, дээрэм, авилга, луйврыг эцэс төгсгөлгүй үргэлжлүүлнэ гэсэн утга болохыг ямар ч тэнэг ойлгохоор байгаа. Гэтэл энэхүү энгийн бөгөөд төгс үнэнийг "ойлгодоггүй баагийнууд” цөөнгүй байгаагийн ихэнхи нь бэртэгчин сэхээтний дунд байгаа нь нууц биш…


Монгол ардчилал эхэлмэгц өмч хувьчлал хийсний ачаар иргэд өмчтэй болж зах зээлд шилжсэн гэх ойлголт буруу юм. Үнэн хэрэгтээ бол Монголд "нийгмийн баялгийн дахин хуваарилалт”, "капиталын анхны хуримтлал” болж, "нийгмийн давхраажилт”-ыг үндэс сууриар нь өөрчилсөн юм. Энд хашилтад оруулсан нэр томъёо бол өдөр тутмын энгийн ярианы хэллэг биш, цаанаа асар гүн утгагүй шинжлэх ухааны категори гэдгийг онцлон дурдаж байна. Дашрамд дурдахад шинжлэх ухааныг үл мэдэх, түүнээс төсөөрсөн, хол хөндий монгол сэхээтний сэтгэлгээний нэг том гамшиг бол шинжлэх ухааны категорийг өдөр тутмын жирийн яриа, хэллэгийн агуулгаар "тайлбарлах” гэсэн тэнэглэл болно. 


Монголд явагдсан өмч хувьчлал банкны дээрмээс эхэлж, тэндээс олсон мөнгөөрөө үйлдвэр аж ахуйн газруудыг үнэгүйдүүлэн хувьчлах аргаар хэрэгжиж эхэлсэн. Үүний үр дүнд өмнө нь засгийн эрхэнд байсан "эрх баригч” цөөнхи, тэдний танил тал, мөн гадаадынханд саймширсан тэр бүлэг хүртсэн юм. Энэ бол зөвхөн эхлэл байлаа…


Банкны анхдагч дээрэм, үнэгүйдүүлсэн өмч хувьчлалын араас газрын наймаа, лицензийн наймаа гэсэн шинэ хувилбар нээгдсэн. Энэ талаар олон баримт хэлж болох авч товчоор бол Эх орноо үндсэнд зарж үрсэн юм.


Өнөөдөр үүний араас уул уурхайн том төсөл, уул уурхайн ордод түшиглэсэн луйврын бизнесийн сүлжээ нэмэгдэн Эх орноо бүр том, ил тодоор зарах болж энэ нь эдүгээ ид явагдаж байна.


Банкны угсраа дээрэм, үнэгүйдүүлсэн өмч хувьчлал, газрын наймаа, лицензийн наймаа, уул уурхайн том төслийн дээрэм, уул уурхайн ордод түшиглэсэн луйврын сүлжээ бол Монголын "элит ангийн” эрх мэдэл, эд баялагт хүрсэн болон хүрч буй үндсэн аргууд мөн.


Эхэндээ үндэсний болон нийгмийн баялгийн хулгай, дээрэм, луйвар ганцаарчилсан, цөөн удаагийн, бага хэмжээтэй байсан бол эдүгээ нам дамжсан, олон этгээд оролцсон, олон удаагийн байнгын давтамж бүхий, гадаад дотоод хүчин хавсран үйлддэг аварга том хэмжээнд хүрч төр засаг, намуудын дээд хэсгийг хамарсан бүхэл бүтэн сүлжээ болон хувирав. 


Энд би "гадаад хүчин” гэдгийг санамсаргүй дурдсан юм огт биш. Ухаандаа банкны дээрэм, өмч хувьчлалыг шууд гаднын "зөвлөгөө”, шаардлагын дагуу хийсэн бөгөөд дараа дараагийн иймэрхүү үйлдлүүдийн үр дүнд Монголын эдийн засаг дахь гадаадынхны эзэмших хөрөнгө, түүний эзлэх хувь байнга нэмэгдэж ирсэн нийтлэг зүй тогтол ажиглагддаг. Ухаандаа Монголд банкны хувьчлал огт явагдаагүй атал эдүгээ монголын банкнуудад гадаадын хувьцаа эзэмшигчид дийлэнхи болсон илт баримтыг хэн ч ярьдаггүй, бас сонирхдоггүй.


"Нийгмийн баялгийн дахин хуваарилалт” гэж нэрлэж болох дээр дурдсан үйл явцын үр дүнд Монголын "элит анги” бүрэлдэн тогтжээ. Тэд бол үйлдвэрлэн бүтээх замаар биш, өмнө нь бэлэн байсан, мөн одоо байгаа нийгмийн болон байгалийн баялгийг "дахин хуваарилах” замаар баяжсан явцуу бүлэг юм. Энд ахиад л "гадаад хүчин” зүйл гарч ирдэг. Учир нь Монголын "элит анги” АНУ-ын болон Барууны, Хятадын, Оросын, Японы гэх мэтчилэн гадаад нөлөөлөлд бүрэн автаж, Монгол үндэсний биш, гадаадын эрх ашгийг илэрхийлэгч олон хэсэгт хуваагдан, "компрадор” гэж нэрлэгдэх өөр хоорондоо байнга зөрчилдөн тэмцэлдэгч бүлгүүдэд хуваагддаг. Ийм учраас тэд Монгол үндэсний эрх ашгийг илэрхийлж, түүний төлөө зүтгэх чадваргүй юм.


Үүнийгээ тэд өөрсдийн олон жилийн дампуу үйл ажиллагаагаар бүрэн нотолсон. Хэдий ийм авч тэд хуваарьгүй, хязгааргүй, дангаар эрх мэдлээ хадгалан үлдэхийг бүхий л чадлаараа оролдож байгааг бид бэлхнээ харж байна.


МАНАН гэж…


Өмнө "элит” гэж нэрлэсэн энэ ангийг монголчууд "МАНАН”, "олигархи”, "эрх баригч”, "явцуу бүлэг”, "толгой баячууд” гэхчлэн олон янзаар нэрлэж ирсэн. Эдгээрийн дотроос хамгийн түгээмэл нэршил нь сэтгүүлч А.Баатархуягийн анх гаргасан МАНАН нэр томъёо болно. Монголчууд МАНАН гэж 10 гаруй жил хараасан атлаа яг МАНАН-гаа нэрлэж чаддаггүй. Зарим нь хоёр намыг буюу АН, МАН-ыг ойлгож байхад зарим нь том улс төрчдийг, зарим нь гэр бүлийн тоогоор нь хэлдэг, чингэхдээ санаанд орсон тоогоо хэлдэг.


Сүүлийн үед МАНАН буюу "хагартлаа баяжсан” өөдгүй эрх баригчдын "яс тоо”-г хэлээд аль гэж агсрах тэнэглэл ихээхэн газар авч байна. ”Яс тоо” нэхэх нь өрөвдөлтэй бөгөөд явцгүй, мөн хамгийн утгагүй арга мөн. Монгол орон жижигхэн, хүний тоо цөөн учраас тэднийг "тоолох” шиг амархан юм үгүй. Ийм учраас би "онол-арга зүйн” зөвлөгөө өгөхөөр шийдэв.


МАНАН бол хоёр намаас бүрдэх боловч түүний эгэл жирийн гишүүд биш, хоёр намын толгой хэсэг болох нь хэн бүхэнд тодорхой. Үүнд АН, МАН хоёрын нам болон төрийн эрх мэдэлд байдаг, шийдвэр гаргах түвшний хүмүүс л орно. Эднийг дотор нь дараах 3 үзүүлэлтээр ялган салгаж болно.


Нэг. "Улс төрийн нас”-аар нь. Дэлхий дахинаа улс төрчдийн "улс төрийн” нас 8 жил, хэрэв сайн ажилласан бол 12 жил орчим байдаг. Манайд 20 орчим жил бугшиж байгаа улс төрчид дэндүү олон байна.


Нам, төрийн дээд албан тушаалд болон УИХ-д 4-өөс дээш удаа буюу 16-аас дээш жил сонгогдож, тавигдсан бүх хүмүүс улс төрийн "өндөр настан” бөгөөд МАНАН-гийн сонгодог төлөөлөгч мөн. Эднийг нэн даруй зайлуулж, "улс төрийн музейд” тавих нь МАНАН-г ялах нэг гол нөхцөл мөн. 


"Өндөр настан” дунд өөрөө шууд "иддэггүй” боловч Монгол үндэстний эсрэг бусармаг шийдвэр гаргах бүрт идэвхийлэн оролцож, эрх баригчдын "оюуны ухааны” салбарыг хариуцан, харгис үзэл суртал, пиараар ард түмний толгойг эргүүлж гаршсан бүлэг байдаг ба тэднийг анхаарлынхаа гадна үлдээж хэрхэвч болохгүй.


Хоёр. Үйлдсэн гэмт хэргээр нь. Үүн шиг тодорхой зүйл гэж үгүй. Зөвхөн сүүлийн үеийнхээс жишээ татахад хэн хэн банкны болон уул уурхайн төслөөр амьдардаг, хэн хэн Оюу Толгой, Таван Толгой, Гачууртыг зарсан, хэн хэн Монголын уул уурхайн ордыг зарж идэж байгаа, хэн хэн Рио Тинто-гоос байр авсан, хэн хэн гадаадад байртай, оффшортой, хэн хэн монгол төрийг худалдан авах 60 тэрбумын бүдүүвч зохиосон гэх мэт тооцоод үзэхэд тоолж болохгүй олон хүн биш, тоотой хэдэн баагий үлдэнэ. Энэ тоог АТГ зэрэг хүчний байгууллагууд гаргаж чадахгүй юм бол ард түмэн амархан гаргаж чадна. Улс төр болон эрх мэдлийн халхавчийн цаана нуугдсан гэмт хэрэгтнүүдийг улс төрөөс шууд зайлуулах нь МАНАН-гаас салах нэн чухал нөхцөл болно. 


Гурав. "Угсаа залгамжлагчаар” нь. Эдүгээ МАНАН-д үлдсэн хамгийн найдвартай арга бол "шинэ залуу хүмүүс” гаргах нэрийн дор өөрсдийн үр хүүхэд, үйлс нэгтнээ дэвшүүлж "угсаа залгамжлуулан” эрх мэдлээ хадгалж үлдэх явдал мөн. МАНАН-гийн "угсаа залгамжлагчид” бол нам, төрийн аппарат болон яам, агентлагуудад "дэд” буюу гүйцэтгэх, дагалдах ажил эрхэлж байсан, харьцангүй нэр цэвэр, дажгүй боловсролтой атлаа шунал нь хэрээсээ хэтэрсэн явцуу бүлэг юм. "Шинээр угсаа залгамжлагчид” бол хуучнаасаа долоон дор муу санаатай, заль луйвар нь хэтийдсэн, үүндээ туршлагажсан хамгийн адгийн амьтад болно. МАНАН-г устгах гэж байгаад "угсаа залгамжлагч” гаргаад ирвэл өнөөгийн тэмцэл утгагүй болно. Гэхдээ тэднийг угсаа гарвал, эрхэлж байсан албан тушаал, "үйл хэргээр” нь амархан таньж болно.


Өөр олон шалгуур байгаа боловч дурдсан 3 шалгуур хангалтай бөгөөд хүрэлцээтэй. Хэт олон шалгуур тавибал "онолын будлиан” үүсч, зорьсон ажил үйлс саатах магадлалтай учраас би ингэж байна.


Одоо асуудал дэндүү ойлгомжтой болсон гэж бодож байна. Гэхдээ зайлуулах хүмүүсийн "яс тоо”-г гаргаад ирэхээр хэн нь "их бага идсэн”, "хэнээс нь эхлэх” гэх мэтийн балай тэнэг асуудал үүснэ гэдгийг би сайн мэдэж байна. Тэд бүгдээрээ "маш их” буюу "цөм шаасан” учраас тэдэнд ямар ч ялгаа байхгүй, мөн шинэ бөгөөд зөв үйлсийг эхэлж л байвал "хэнээс эхлэх” нь надад огт падгүй…


Шинэ цагийн эхэнд…


Манайд Засгийн Газар олон удаа солигдож байсан. Нэлээд нь сонгуулиар, дийлэнхи нь эрх баригчдын зөрчил тэмцлийн улмаас солигдсон байдаг. Чингэх болгонд эрх баригчдын байр солигдох, сэлгэх үйл үзэгдэл болж МАНАН-г улам бүр бэхжүүлж байсан.
Энэ удаад Засгийн Газрыг "зүгээр нэг” солих биш, харин МАНАН-гийн эрх мэдлийг орвонгоор нь халах асуудал тавигдаж, Монголын улс төрд цоо шинэ үе эхлэхэд ойрхон болов. Гэтэл энэхүү асар том, ирээдүйтэй, шинэ бөгөөд зарчмын асуудлыг жирийн нэг засаг солигдолт мэт ойлгож, ойлгуулж байгаа нь өөрөө гэмт хэрэг мөн. 


Энэ үйл явц АН, МАН хоёрыг аль алинийг нь хамарч байна. Гэхдээ МАНАН-гийн 70 хувь нь МАН-д байдаг учраас хүндийн төв МАН-д ногдож байна.


Одоо МАН-д шинэ хуучны, дэвшилтэт болон бусармаг хүчний хатуу ширүүн тэмцэл болж байна. Хэн эхний ялалт авах нь удахгүй шийдэгдэнэ. МАН дахь МАНАН-гийн төлөөлөгчийг ялган салгах шиг амархан юм байхгүй. Тэд нам болон төр засгаа "тогтвортой” байлгах, "эв нэгдэлтэй байх”, "ялалтаа алдахгүй байх” гэхчлэн тэнэг тэнэг юм ярих ба хүнээ ярих болохоор "туршлагатай” гэсэн ганцхан үгтэй. Улс орон, үндэстэн, нийгэм, эдийн засгаа сөнөөснийг "туршлага” гэдэггүй, харин "хөнөөлт гэмт хэрэг” гэдэг юм. 


Өнөөдөр Монгол Улсад МАНАН-гийн дарлалыг таягдан хаях бүх нийтийн тэмцэл өрнөж эхлэв. Энэ тэмцэл улам бүр өргөжин тэлж, эрч хүчээ аван, улмаар АН, МАН-ын аль алинд дэлгэрч өргөжин тэлэх нь хааж боож болохгүй гарцаагүй зүй тогтол юм.


Нэгэнт нээгдсэн бололцоог бодит байдал болгох нь оюун ухааны биш, харин чин хүсэл, эр зоригийн асуудал юм.
МАНАН-гийн хязгааргүй, хуваарьгүй дарлалыг таягдан хаях бүх нийтийн тэмцэл өргөжин тэлж, ялан мандах болтугай ! 


Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 09 дүгээр сарын 21.

Ц.Сандуйгийн орлогч нь Ж.Бадамжунайн туслах асан Ж.Батбаясгалан уу?

$
0
0

Ц.Сандуйгийн орлогч нь Ж.Бадамжунайн туслах асан Ж.Батбаясгалан уу?

Өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаан 10 цагт эхэлнэ. Уг хуралдаанаар хэлэлцэх гол асуудал нь НИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх. Харин түүний оронд шинээр ИТХ-ын даргаар ажиллах эрхмийг сонгох юм.

НИТХ дахь МАН-ын бүлэг дээрээс 3 хүний нэр тодорч гарч ирээд байгаа.

 Нэгд Нийтийн тээврийн нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатар. Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан. Мөн тус дүүргийн засаг даргаар ажиллаж байсан эрхэм. Автобус нэг компанид гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. 2016 оны сонгуулийн дараагаас Нийтийн тээврийн нэгтгэлийн даргаар ажиллах болсон юм. Түүний хувьд НИТХ-ын төлөөлөгчдийн дэмжлэгийг авах чадамжгүй. Зүгээр л өөрийгөө бага ч гэсэн танигдуулах гэсэн алхам нь байж болох юм. Нийтийн тээвэрт шахааны бизнесийг цэцэглүүлж байгаа гэсэн хэл аманд өртчихөөд байгаа нэгэн.

Дараагийн нэр дэвшигч нь Баярсайхан гэх эмэгтэй. СХД-ийн хорооноос эхэлж дүүргийнхээ ИТХ-ын даргаар хүртэл ажиллаж чадсан эмэгтэй. МАН-ын анхан шатны байгууллагаас нь эхлэн дэвшиж өнөөдрийг хүрчээ. Одоо Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийн газрын даргаар ажиллаж байгаа. Түүнийг НИТХ-ын нэлээд олон төлөөлөгч дэмжиж байгаа сурагтай.

НИТХ-ын дарга болох магадлалтай гэгдэж байгаа хүн бол залуу улс төрч Ж.Батбаясгалан. 1980-аад оны төлөөлөл 30 гаруй настай энэ залуу 2004 оноос хойш улс төрийн албан тушаал хашиж яваа гэхэд болно. Түүний хувьд сургууль төгсөөд л УИХ-ын гишүүний туслах, НИТХ-ын нарийн бичгийн дарга гэх мэт албан тушаалаас салаагүй. Салаагүй шалтгаан нь сайн ах Ж.Бадамжунайтай нь холбон тайлбарлах юм билээ. Ж.Батбаясгалан нь МАН-ын нөлөө бүхий улс төрч Ж.Бадамжунайгийн туслахаар ажиллаж байгаад улс төрд хөтлүүлэн орж ирсэн нэгэн. Өнөөдөр Нийслэлийн засаг даргын орлогчоор ажиллаж байна. Түүнийг Ж.Бадамжунай, М.Энхболд нар дэмжиж байгаа гэж МАН-ынхан хардаж байна.

НИТХ-ын ээлжит хуралдааны заалнаас С.Амарсайхан төлөөлөгч нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөөр зэхэж байгаа гэх мэдээлэл байна. Түүний хувьд Оюуны ундраа группийн ерөнхийлөгч. НИТХ-ын төлөөлөгч нэгэн. Зайсан толгойн эргэн тойронд томоохон барилга эзэмшиж байгаа түүнд хотын иргэдийн хурлын эрх мэдлийг нам нь өгөхгүй гэж үзсэн бололтой. Тэр ч утгаараа С.Амарсайхан МАН-ын удирдах зөвлөл, мөн НИТХ дахь МАН-ын бүлгийн хурлаас нэр нь гарч ирж чадаагүй.

Ийнхүү өнөөдөр ирэх 3 жил НИТХ-ыг удирдах эрхмийн нэр тодрох учиртай. Ц.Сандуй аз жаргалтай Улаанбаатар хөтөлбөрийг боловсруулсан. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд НИТХ-ыг базаж, мөн Нийслэлийн засаг даргын нэгж, түүний удирдлагыг шахаж ажиллаж байв. Харин дараагийн дарга нь ийм чадамжтай байж чадах уу? эсвэл гүйцэтгэх эрх мэдэлтэндээ базуулчихсан нэгэн байх болов уу? гэдэг анхаарал татаж байна.

Эх сурвалж: Asuudal.mn

http://asuudal.mn/more/1351

Хосолсон тээврийн системийг уурхайдаа нэвтрүүлнэ

$
0
0

Хосолсон тээврийн системийг уурхайдаа нэвтрүүлнэ

Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн нөөцийг өсгөх, Мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төслийн ажлуудыг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын ажлын албаны зөвлөх, Техникийн ухааны доктор, Дэлхийн уул уурхайн конгрессийн гишүүн, Монгол улсын гавьяат уурхайчин,Н.Бямбадорж хариуцан ажиллаж байгаа юм. Төслийн ажлууд ямар шатанд явж байгаа тухай тодрууллаа.

-Ил уурхайн нөөцийг өсгөх, Мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлэх төслийн ажлууд хэрхэн үргэлжилж байна?

-Хүдрийн нөөцийг өсгөх, хүдрийн биетийн хил хязгаарыг нарийвчлан тогтоох зэрэг геологи хайгуулын ажлууд, график төлөвлөгөөний дагуу тасралтгүй хийгдэж байна. 2017 оны бизнес төлөвлөгөөний дагуу энэ онд 5,6 сая ам долларын өртгөөр нийт 30 мянган уртааш метр хайгуулын өрөмдлөг хийхээс эхний найман сарын байдлаар ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна.Ил уурхайд Мөчлөгт урсгалт тээврийн технологийг хөрс болон хүдэр дээр нэвтрүүлснээр хүдэр олборлолтын өөрийн өртгийг 20 хувь бууруулна, жилд дунджаар 20 сая доллар хэмнэгдэх тооцоо гарсан.Төслийн ажлын төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэлээ Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд, Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулсан. Зөвшөөрөл авсан тохиолдолд тендер зарлах ажил хийгдэнэ.

-2005 оноос энэ төслийн ажлыг эхлүүлэхээр ярьж хэлэлцэж байсан, та Ил уурхайн дарга байх тэр цагаас л яригдсан асуудал, өнөөдөр биеллээ олж байгаа нь талархалтай хэрэг ээ ?

-Олон жил энэ ажлыг хийхээр төлөвлөн судлаж, хэлэлцсэн дээ. 2005 он цаг хугацааны хувьд арай эрт байсан юм. 2010 оноос судалгааны ажлаа хийж, ярилцаж, 2014 онд нэг удаа тендер зарласан юм. Тэр нь тал талдаа л зөрчилтэй байсан учир хүчингүй болсон л доо. Ажил үргэлжилсээр, нэмэлт судалгаа хийж, сайтар боловсруулан цаасан дээр бэлэн болгосон. Энэ онд багтаж тендер зарлан 2018 оноос хэрэгжүүлж эхлэхэд 15 жилийн дотор 218 сая доллар хэмнэх урьдчилсан тооцоо гарсан.

-Мөчлөгт урсгалт тээврийн технологийг эхний ээлжинд хөрсөнд нь суулгана гэхээр яг яах юм бэ?

-Бид Мөчлөгт урсгалт тээврийн технологийг гүйцэтгэхдээ хоёр үе шаттай тавих юм. Эхний ээлжинд хөрсөнд нь тавих юм. Хөрсний овоолгон дээр одоо тээвэрлэж байгаа авто тээврийн зайнаас 2,5 км багасгаж туузан дамжлага оруулж байгаа юм. Ингэсний дараа нөөцөө ахиулан хил хязгаарыг нь тодорхой болгосон тохиолдолд хүдэр дээр тавихад систем бүрэн ажиллаж эхлэнэ.

-Тэгэхээр уурхайн нөөцийг техник эдийн засгийн үндэслэлээр нарийвчлан тогтоох нь чухал болох нь ээ ?

-Эрдэнэтийн уурхайн биет дээр судалгаа хийхэд ашиглаж болох хүдрийн нөөц өсөж дунджаар 40 жил биш 60 жил байж болох нь гэсэн таамагтай байна. Өрөмдлөг, хайгуулын ажил хийгдэх явцад энэ тоо ер нь батлагдаж байна. Эрдэнэт үйлдвэрийн уурхайн Баруун-Хойд болон Төвийн ордын хүдрийн нөөц, баялгийн хэмжээг өсгөх, уурхайн оновчлолыг сайжруулахын тулд стратеги хөгжлийн бодлогыг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ нь дутуу судлагдсан хүдрийн биетүүдийг нарийвчлан нөөц баялгийг өсгөн нэмэгдүүлэх, хэтийн төлөвтэй зэс молибдений хүдрийн зангилаа, геологийн тогтоц бүхий талбай,стратегийн ордын хил хязгаарыг шинэчлэн тогтоох шаардлагатай гэсэн үг. Ингэснээр илрүүлсэн болон таамагласан баялгийг тодотгох хайгуулын ажлыг эрчимтэй үргэлжлүүлэх юм. Нөөцийн ангилал, зэрэглэлийг ахиулж, түүхий эдийн хэмжээг нэмэгдүүлэн үйлдвэрийн насжилтыг 20 жилээр нэмэгдүүлж, нийтдээ 60 орчим жил тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэх юм.

Хосолсон тээврийн системийг уурхайдаа нэвтрүүлнэ

-Уурхайн гүн доошлох тусам хүдрийн агуулга буурдаг. Уурхайчин хүний хувьд энэ асуудалд та санаа зовдог уу?

-Хүдрийн агуулга хэтэрхий их огцом буурвал үр ашиггүй зардал нэмэгдэнэ. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханшийн хэлбэлзлээс бас шалтгаална л даа. Зарим газраас ядуу, заримаас нь баян хүдэр гарч ирнэ. Иймээс л уурхайн хил хязгаарыг оновчтойгоор дахин тогтоох, техник эдийн засгийн үндэслэлээ нарийвчлан тогтоох ажил чухал байгаа юм.

-Мөчлөгт урсгалт тээврийн технологийг нэвтрүүлнэ гэхээр яг ямар ямар техник, технологи суурилуулах юм бэ?

-Мөчлөгт урсгалт тээврийн технологийг уурхайн бутлуур, туузан дамжлагын систем гэлцдэг. Манай улсын уул уурхайн хүрээлэн, их сургуулиуд "Мөчлөгт урсгалт тээврийн технологи” гэж нэрлэдэг.Самосвалаар ачиж ирсэн хүдрийг бутлуураар бутлан, бутлагдсан хүдрийг туузан дамжлагаар зөөж буулгахыг л "Мөчлөгт урсгалт тээврийн технологи” гэж хэлж байгаа юм. Уулын цул тээвэрлэлтэд Мөчлөгт урсгалт тээврийн технологийг авто тээвэртэй хосолсон системийг нэвтрүүлнэ. Ингэснээр л хүдэр олборлолтын өөрийг өртгийг дунджаар 20 хувиар бууруулна. Жилд дунджаар 20 гаруй сая ам.доллар хэмнэгдэх юм.

-Та Эрдэнэт үйлдвэрт анх хэдэн онд ямар ажлаар орж байсан бэ. Үйлдвэрт олон жил ажилласан туршлагатай хүмүүсийг зөвлөхөөр ажиллуулж, та нарын мэдлэг чадвараас залуучууд нь өвлөж авах боломжтой нь их сайхан санагддаг.

-Би Эрдэнэт үйлдвэрт 1980 онд Уулын инженер, маркшейдерээр Ил уурхайд ажилд орж байсан. Ил уурхайн даргаар 1999-2016 он хүртэл ажилласан. Одоо Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Үйлдвэрлэл, шинэ техник технологи хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна. Надад энэ хоёр төслийг хянаж, төслийн зөвлөхөөр ажиллах боломжийг олгосонд баярлаж явдаг. Эхлүүлсэн ажлаа дуусгаж үр дүнг нь үзэх боломжтой болсон. 2017-2019 онд буюу хоёр жилийн хугацаанд багтаан Мөчлөгт урсгалт тээврийн технологийг Ил уурхайд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дээрх яригдаж байгаа хоёр төсөл манай үйлдвэрийн бүтээн байгуулалтын нэг хэсэг болно. Манай багт мэргэжлийн, чадварлаг олон залуус хамтарч ажиллаж байгаа.

-Цаг зав гаргаж, шинээр нэвтрүүлэх үр ашиг бүхий төслийнхөө талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа.

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа.

Ярилцсан сэтгүүлч А.Бямбамаа

Я.Пүрвээ: Эрдэнэт үйлдвэр уусган баяжуулах технологиор цэвэр зэс үйлдвэрлэхэд бэлэн байна

$
0
0

Я.Пүрвээ:  Эрдэнэт үйлдвэр уусган баяжуулах технологиор цэвэр зэс үйлдвэрлэхэд  бэлэн байна

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон 2017-2031 он хүртэлх хөгжлийн үндсэн чиглэлээ боловсруулан, хэрэгжүүлж эхлээд байна. Үйлдвэрийнхээ уул геологийн нөхцлийг нарийн тодорхойлж, урт удаан хугацаанд ажиллах боломжийг бий болгох, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэн үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулах, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг дээшлүүлэх чиглэлээр зургаан том төслийг хэрэгжүүлэх зорилтыг хөгжлийн төлөвлөгөөндөө тусгасан юм. Эдгээр зорилтын хүрээнд зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах төсөл, хүдрийг уусган баяжуулах технологиор боловсруулж, катодын зэс үйлдвэрлэх төсөл хэрэгжинэ. Уг төслүүдийг хариуцаж буй Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын Ажлын албаны зөвлөх Я.Пүрвээтэй уулзаж, тодрууллаа.

Тэрээр Болгар улсын Уул уурхайн дээд сургуулийг баяжуулагч инженер мэргэжлээр дүүргэж, 1981-2001 он хүртэл Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикт бутлуурчин, Шинжилгээний төв лабораторит инженер, Хангамжийн хэлтэст менежер зэрэг албыг хашсан. Монголросцветмет ХХК-ийн Бор-Өндөрийн баяжуулах фабрикийн шинэчлэл, Баргилтын төмрийн хүдрийн ордын ашиглалтанд оруулах,зэс хайлуулах зэрэг төслийн багийн гишүүнээр ажиллаж байсан уул уурхайн туршлагатай, өндөр мэдлэг чадвартай Монгол улсын Зөвлөх инженер, эдийн засагч хүн.

-Эрдэнэт үйлдвэрийнхэн 2017-2031 он хүртэлх хөгжлийн концепцдоо хэд хэдэн чухал төслийг хэрэгжүүлэхээр тусгаж өгсөн нь үйлдвэрийнхээ алсыг харсан өндөр ач холбогдолтой хөтөлбөр болсон гэж мэргэжилтнүүд дүгнэсэн. Энд тусгагдсан төслүүдийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу?

- Юуны өмнө Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэлийг боловсруулах болсон тухайд товчхон тайлбар хэлье гэж бодож байна. Эрдэнэт үйлдвэрийн баяжуулах фабрикийн концепци боловсруулах ажлын багт ажилласан. Эрдэнэт үйлдвэр анх жилд 16 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар байгуулагдсан байдаг.Ажиллах явцдаа хүчин чадал нь нэмэгдсээр өнөөдөр 31 сая тонн хүдэр боловсруулах боломжтой болсон.Өнөөдрийг хүртэл баримталж ирсэн чиглэл нь хүдэр дэх агуулга буурахтай холбогдуулан үйлдвэрлэн гаргаж байгаа металлын хэмжээг барих, үүний тулд боловсруулах хүчин чадлаа өсгөх, үйлдвэрээ өргөтгөх үйл ажиллагаанд төвлөрч байв. Өөрөөр хэлбэл, хүчин чадлаа нэмэгдүүлэх ажилд түлхүү анхаарч, зардлын асуудлыгорхигдуулсан тал ажиглагддаг. Дэлхийн бусад ижил төстэй үйлдвэрүүдтэй харьцуулж үзэхэд, манай Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүний зардал нэлээд өндөр л дөө. Тухайлбал, 2012 оны үед Баяжуулах фабрикийн нэг тонн хүдэр боловсруулах зардал 12 ам.доллар байсан бол тодорхой арга хэмжээнүүдийг авч, хэмнэлтийн горимоор ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар 7 ам.доллар болж бууруулсан. Дэлхийн ижил төстэй үйлдвэрүүдтэй өрсөлдөхийн тулд баяжуулах фабрикт нэг тонн хүдэр боловсруулах өөрийн өртгийг 6 доллараас буулгах шаардлагатай болж байна. Тиймээс бид энэ удаагийн хөгжлийн үндсэн чиглэлийг боловсруулахдаа зөвхөн хүчин чадлыг өсгөөд байх биш өртөг зардлыг хэрхэн бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэх вэ гэдэгт гол анхаарлаа хандуулсан юм. Ер нь зарчмын хувьд жилд боловсруулах хүдрийн хэмжээг 50 – 100 сая тонн хүртэл нэмэгдүүлж болох ч ингэж нэмэгдүүлэх нь үр ашгийг бууруулах хандлагатай. Жилд 34-35 сая тонн зэсийн хүдэр боловсруулах нь хамгийн оновчтой хувилбар гэж тооцоологдож байгаа.

Иймд 2017-2031 оны буюу 15 жилийн удаан хугацааны үндсэн чиглэлд тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор хүдрийн нөөцийг нэмэгдүүлэх,өртөг зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хүдрийн ил уурхайд мөчлөгт урсгалын тээврийн систем нэвтрүүлэх, баяжуулах фабрикт хүдэр бэлтгэлийн өндөр хүчин чадалтай шугамыг ашиглалтанд оруулах, хөвүүлэн баяжуулах хэсэгт орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлэх, зөвхөн үйлдвэрийн шаардлагатай сэлбэг хэрэгсэлээр зогсохгүй Монгол улсад импортоор оруулж ирдэг эд анги, сэлбэг хэрэгслүүдийг үйлдвэрлэх зорилгоор засвар механикийн заводын үйл ажиллагааг өргөтгөн шинэчлэх төслүүд тусгагдсан. Үүнээс гадна шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ашиг орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр шинээр хэрэгжүүлэх уусган баяжуулах аргаар цэвэр зэс үйлдвэрлэх, зэсийн баяжмал хайлуулах боловсруулах төслүүд ч тусгагдсан болно.

Я.Пүрвээ:  Эрдэнэт үйлдвэр уусган баяжуулах технологиор цэвэр зэс үйлдвэрлэхэд  бэлэн байна

Үүнд тусгагдсан хүдрийг уусган баяжуулалтын аргаар боловсруулах үйлдвэрийн төслийг та хариуцаж байгаа. Энэхүү төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага болоод боломж нөхцөл ямар түвшинд байна вэ?

Үндсэн чиглэлийн хүрээнд үйлдвэрийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хэд хэдэн томоохон зорилт дэвшүүлсний нэг нь уусган баяжуулах үйлдвэр барьж байгуулах төсөл юм. Эрдэнэт үйлдвэрийг тойроод уусган баяжуулалтын аргаар катодын зэс үйлдвэрлэдэг Эрдмин, Ачит ихт зэрэг үйлдвэрүүд байна. Мөн Зэс эрдэнийн хувь компани ийм технологиор үйлдвэр байгуулахаар яригдаж байгаа юм билээ. Тэгэхээр яагаад Эрдэнэт үйлдвэр өөрөө исэлдсэн болон захын агуулгатай, ядуу хүдрээ уусган баяжуулж, ийм үйлдвэр барьж болохгүй гэж гэдэг асуудал тавигдсан. 2017-2031 онд 0,386 хувийн агуулгатай 212 мянган тонн зэс агуулсан 160 сая тонн исэлдсэн хүдэр олборлоно гэсэн урьдчилсан тооцоо бий. Энэ бол Баяжуулах үйлдвэрт боловсруулагдахгүй хүдэр. Үүн дээр ядуу агуулгатай хүдэр нэмэгдэнэ. Орчин үеийн уусган баяжуулах технологийг нэвтрүүлж, катодын зэс үйлдвэрлэснээр Эрдэнэт үйлдвэр өөрөө ашиг орлогоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Ийм үндэслэлээр "Уусган баяжуулах технологиор исэлдсэн болон ядуу агуулгатай хүдрээс цэвэр зэс үйлдвэрлэх” төслийг хөгжлийн 15 жилийн төлөвлөгөөнд тусгаж өгсөн.

-Уусган баяжуулах технологи бүхий үйлдвэр барьж ашиглалтад оруулснаар гарах үр дүн, давуу талыг тодорхойлно уу. Энэ үйлдвэрийг барихад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай вэ?

-Уусган баяжуулах аргаар цэвэр зэс үйлдвэрлэх төсөл нь хөрөнгө оруулалт ихээр шаардахгүй харьцангуй хямд төсөл юм. Техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулаад, яамны техникийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан бөгөөд нуруулдан уусгах технологиор ажиллана гэж төлөвлөж тусгасан байдаг. Урьдчилсан байдлаар уусган баяжуулах үйлдвэр барих талбайгаа сонгоод байна. Тус технологи нь байгальд орчинд учруулах сөрөг нөлөө багатай, металл авалт өндөртэй, нөөц баялагаа бүрэн дүүрэн ашиглах Хамгийн гол давуу тал гэвэл Эрдэнэт үйлдвэрийн орлого нэмэгдэж, үйл ажиллагааны үр ашиг нэмэгдэнэ гэж тооцож байна. Мөн олон тооны байнгын ажлын байр бий болно.

- Төслийн ажил хэзээ эхлэх вэ? Бэлтгэл ажлын явц ямар байна вэ?

- Дээрх төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулж, шийдвэрлүүлэх ёстой. Төлөөлөн удирдах зөвлөлөөс уусган баяжуулах үйлдвэр барих асуудлыг дэмжвэл энэ төсөл шууд хэрэгжих боломжтой. Шийдвэр гарсны дараа, ажлын зурагаа хийлгээд эхлэхэд бэлэн гэж ойлгож болно. Урьдчилсан төлөвлөгөөнд тусгасны дагуу 2017 онд бэлтгэл ажлаа эхлүүлж, 2019 он гэхэд үйлдвэрээ ашиглалтанд оруулах боломжтой. Мөн зэсийн баяжмал хайлах, боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн бөгөөд цаашид хүхрийн хүчлийг яаж ашиглах болон төслийг хэрэгжүүлэх судалгаа хийгдэж байна.

 

М.Балжинням

“Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хамгаалагчид хүний аминд хүрсэн хэрэг шүүх дээр жил дамнаж байна

$
0
0

 

"Дархан төмөрлөгийн үйлдвэр"-ийн ажилчид нэгнийхээ аминд хүрсэн хэрэг жил гаруйхны өмнө гарч байсан билээ. Тус үйлдвэрийн албан тушаалтнууд хамт архи ууж байгаад нэгнийхээ аминд хүрсэн байдаг. Талийгаач нь тус үйлдвэрт Үйлдвэрийн шугам, сүлжээний хэлтсийн даргын алба хашдаг нэгэн байсан юм.

Тэгвэл тус үйлдвэрийн Улаанбаатар дахь салбарын хамгаалагчид хүний амь насанд хүрч, тус хэрэг нь шүүх дээр жил дамнаж байгаа аж. Энэ хэрэг өнгөрсөн жилийн тавдугаар сард болжээ. Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн харъяа Улаанбаатар төлөөлөгчийн газрын хашаанаас иргэн Д.Д  хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Улмаар хамгаалагчид нь даргынхаа тушаалын дагуу хулгай хийсэн Д.Д-ийг сагсны шийтний шонгийн төмөртэй хоёр гарыг нь ард нь холбож гавлан, юүдэнтэй цамцны малгайнаас нь нохойны оосроос холбож сагсны шийтний кольцооноос дээш татаж уяжээ. Үүний улмаас талийгаач амьсгалын замын бүтэлтэд орж амиа алдсан байна.  

 

"Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хамгаалагчдыг хүнийг хууль бусаар хорих зүйл ангиар шалгаж эхэлжээ. Улмаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж анхан болон давж заалдах шатны шүүхээс хоёр удаа хэлэлцсэний дүнд анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарчээ.  Байцаалтын үеэр хамгаалагчид гав, тусгай хэрэгсэл хэрэглэх талаар ямар нэгэн сургалтад хамрагдаагүй болох нь нотлогджээ.  Өөрөөр хэлбэл "Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК  гав, тусгай хэрэгслийн хичээлд суугаагүй хүмүүсийг харуул хамгаалалтын ажилтнаар ажилд авсан нь тогтоогдсон байна.

 

АН Б.Наранхүүг намаасаа хөөх үү?

$
0
0

АН Б.Наранхүүг намаасаа хөөх үү?

АН-ын удирдлагын түвшинд УИХ-ын гишүүн Б.Наранхүүг намаасаа хөөх эсэх тухай асуудал яригджээ. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын фракцийн хүн гэгдэх Б.Наранхүү нь ажлаа хамгийн тасалдаг УИХ-ын гишүүнээр сүүлийн 6 жил орчим тодорч, Монгол төрийн нэр хүндийг улам бүр унагаж буй нэгэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хулан нэгэнтээ түүний тухай : " Саявтархан би Дундговь явлаа. Ж.Наранцацралт гуай амьд сэрүүн сэн бол жар хүрэх байв, хүү Соёмботой нь  эгч дүүсийн ёсоор бид арван жил яг төрсөн өдрөөр нь нутагт нь ойгий нь тэмдэглэв. Хөшөөн дээр нь очиж, хөшөө юм даа гэлгүй шүүрс алдан зогсч байхдаа, хургүй тэнгэр царайчлах говийнхон маань ээлгүй төрийнхөө сонгуулийн балгаар аймгийнхаа мэргэжлийн 43 байгууллагын 41-ийг нь халаа сэлгээ хийлгэж, холбоо, онгоцны буудал зэрэг улсын онцгой обьектуудын даргаар шүү? Арьс  ширний чээнжүүд төдий залуус  намын батлахаа улалзуулан өндөрт өргөсөөр томилогдсоныг, ард олон бухимдаж, дахиад хууртсандаа учраа олохгүй үймж буйг нүдээр харж чихээр   сонсон, инээд уур зэрэгцэв. Үрэгдсэнээс үлдсэн ганц ардчилагч нь энэ Дундговьд УИХын гишүүн Х.Наранхүү, нэгэн цагт хотын дарга Миеэгомбын Энхболдын жолооч явсан, хайрт дарга нь бодлогоор өөр намд шатрын хүү шиг байршуулсан, хагартлаа баяжсан  ёстой нэг боловсролгүй нөхөр зурагтаар ярихдаа мөнөөх даргынхаа газрын наймааг илчилж, дараа нь булзсан өнөөх Наранхүү." хэмээн өгүүлж байв.
Үнэхээр ч УИХ-д хоёр дарааллан суухдаа улс оронд хэрэгтэй хууль тогтоомж санаачлах нь бүү хэл иргэдийн эрх ашгийг хамгаалж дуугарсан эсэх нь тодорхойгүй Б.Наранхүү Монголын улс төрд цаашид хэрэг болох эсэх нь эргэлзээтэй юм. Гэхдээ УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн тоо 9 байгаа нөхцөл байдлаас шалтгаалан Б.Наранхүүг намын гишүүнчлэлээс хасах нь улс төрийн эрсдэлтэй алхам байж мэдэх тул  уг асуудал эцэслэн шийдэгдээгүй аж. Юутай ч Ардчилсан Нам цаашид Б.Наранхүүд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, дахин УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй нь үндсэндээ тодорхой болж буй гэнэ.
 
П.Энхмандах
http://sonin.mn/news/politics-economy/82187

МИАТ ашигтай л ажиллаж байвал хэрэглэгчдийн эрх ашиг огт хамаагүй юу?

$
0
0

МИАТ ашигтай л ажиллаж байвал хэрэглэгчдийн эрх ашиг огт хамаагүй юу?

МИАТ хоёр жил дараалан ашигтай ажиллалаа гэх мэдээлэл хэвлэлүүдээр гараад байдаг. Тэгвэл мөнгө ашиг сайтай байгаа энэ компанид хэрэглэгчдийн эрх ашиг падгүй аж. Уг нь МИАТ компани энэ 2017 оныг Хэрэглэгчдэд үйлчлэх жил болгон зарлалаа гээд байсан. Үнэхээр л үйлчлүүлэгч, хэрэглэгчдээ боддог газар бол Баянгол зочид буудлын урд байрны 2 дугаар давхарт 10-аад жил түрээслэж байгаа энэ салбараа  жинхэнэ утгаар нь хэрэглэгчдэд үйлчилдэг газар болговол яасан юм бэ?

МИАТ-ийг сонгоод очсон хэрэглэгч  энэ салбараар үйлчлүүлж, билет захиалах гэснийхээ шанд машинаа ачуулах тохиолдол жирийн үзэгдэл юм. Учир нь машины зогсоол байдаггүй. Машинаа ачуулчихгүйн тулд хойд талд нь байрлах Баянголын зогсоолд  машинаа тавих хэрэг гардаг. Тэгэхдээ 2 мянган төгрөг нэхүүлдэг. Энэ салбарт Бизнес өрөө гэж байдаггүй. Сувенир шоп байхгүй. Хоёрдугаар давхарт байрладаг тул шатаар нь гарахад хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэргэнцэртэй иргэдэд хүндрэл учирдаг. Тэдэнд зориулсан зориулалтын зам байдаггүй. Ер нь билетийн касс нь 1 дүгээр давхартаа байж болдоггүй юм уу.  Заавал ингэж иргэдэд хүндрэл учруулж, үйлчилгээ үзүүлж буй нэрийдлээр тэднийг шийтгээд байж болохгүй баймаар.

Уг нь дэлхийн хандлагыг харж байхад иргэний агаарын тээвэр нь бусад эдийн засгийн салбартай харьцуулахад байнга түрүүлж хөгжиж явдаг юм билээ. Агаарын тээврийн бизнес бол зөвхөн тухайн улсад үйл ажиллагаа явуулдаггүй. Бусад улс орнуудад хил дамнан үйл ажиллагаа явуулж байдаг.

Тэр ч утгаараа хэрэглэгчдийн эрх ашгийг хамгийн нэгдүгээрт тавьж үйлчилгээ үзүүлдэг. Хэрэглэгчдийн эрх ашиг гэдэг  ойлголт тухайн иргэн онгоцонд суухад л хамаатай юм биш. Жишээ нь иргэн би МИАТ-ийг сонгож, үйлчилгээнийх нь салбарын үүдийг нээж орсон тэр үед миний эрх ашгийг тэд хүндлэх ёстой юм. Үүнийг л МИАТ-ийн удирдлагууд ойлгох хэрэгтэй байна.

МИАТ эрхэм зорилгоо тодорхойлохдоо, "Найдвартай, чанартай, үр өгөөжтэй агаарын тээврийн үйлчилгээгээр Монголыгдэлхийтэйхолбосон үндэсний тэргүүлэгч компани байна” гэдэг юм билээ. Алсын хараагаа "Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын үндэсний агаарын тээвэрлэгч байх” гэсэн байна лээ.

Тэгвэл энэ мэт тэнгэрлиг зорилго чиглэлийг хөрсөн дээр буулгахын тулд үйлчилгээний байгууллага гэдгээ ухамсарласан үйл ажиллагаа явуулаач ээ гэж хэлмээр байна.

Дэлхийн авиакомпаниудыг үйлчилгээ, чанар, стандартаар  тодорхой түвшинд авч үздэг.  МИАТ-ийн тухайд үйлчилгээний түвшин таван одын зэрэглэлээр гурван одын түвшинд явж байгаа гэж экс захирал Ц.Орхон хэлж байсан. Тэрчлэн үйлчилгээг сайжруулах, стандартыг мөрдөх чиглэлээр дэлхийн таван одтой авиакомпаниудын үйлчилгээний түвшинд очих зорилгыг МИАТ өмнөө тавьсан гэж байсан даа. Ажилтнуудынхаа зан харилцааны соёл, хувцсыг шинэчлэх, өөрчлөх, хоол ундыг чанаржуулах гээд зөндөө ажил байгаа гэж байсан юм. Тэгвэл дээр нь нэмээд хийх ажил МИАТ-д зөндөө байна.

Баянголын урдах энэ төвийнхөө үйл ажиллагаанд нэн тэргүүнд анхаармаар байна. Дотоод, гадаадын олон иргэд үйлчлүүлдэг газар ийм байж үнэхээр боломгүй. Ашиг орлого сайтай л байгаа бол хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн үйлчилгээндээ улам л илүүтэй анхаармаар юм. Үйлчилгээгээ зарж байж л ашиг олох ёстой биз дээ. Гэтэл бид л монополь, биднээр л үйлчлүүлэх юм чинь  гэсэн шиг ийм даварсан хандлагатай байж байдаг. Хэрэг алга байна даа, МИАТ-ийнхаан.

Tumen.mn


Энэ өдрийн зурхай /2017.09.25/

$
0
0

Энэ өдрийн зурхай /2017.09.25/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 25. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 5.  Сумъяа гараг.  Онгоц одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.

                          Барилдлага: Идэр
                          Шүтэн барилдлага: Мунхрахуй   
                          Суудал: Хий

Өдрийн наран 6 цаг 50 минутад мандан,18 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Бизнесээ өргөжүүлэхэд бүх зүйл тэгш сайхан байна гэж хэлж болохгүй. Сэтгэлийн хөөрөлд автаж болохгүй. Мөнгөтэй болох боломж байна. Өөртөө илүү итгэ. Амжилт хүний дотроос төрнө. Та авьяастай, тодорхой зорилготой. Байгалиас заяасан энэ чанараа ашиглах хэрэгтэй. Амжилт ойрхон байна.


ҮХЭР (4/20-5/20)

Ажлын идэвхи тогтворгүй. Таатай нөхцөл бүрдсэн ч ажилд хэрэг болохгүй. Өөрийн төлөвлөгөө үзэл бодолд анхааралтай ханд. Таны итгэмтгий, бас өгөөмөр байдал, бодит байдлыг хийсвэрээр хүлээж авдаг зэрэг нь аливаа хүндрэлтэй асуудлыг үүсгэж магадгүй байна. Хулгайд юмаа алдах, дээрэмдүүлэх, оновчгүй зүйл худалдан авахтай холбоотой санхүүгийн алдагдалд орно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Мэдлэг боловсролоо дээшлүүлэх өдөр. Эрхэлсэн ажилдаа амжилт гаргана. Хэн нэгэн нь мэргэжил дээшлүүлэх курст явж эхэлнэ. Цагаа хоосон бүү гарзад. Эрүүл мэнддээ анхаар. Өөрт зайлшгүй хэрэгтэй зүйлээрээ хичээллэ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр та эрч хүч суларна. Энэ нь тэдний эрүүл мэнд, сэтгэлийн байдал, ажиллах чадварт нөлөөлнө. Чухал асуудал шийдвэрлэхээ бүгдийг нь хойшлуулж, амар. Усан засал хүч тэнхээгээ сэргээхэд тустай.

 


АРСЛАН (7/23-8/22)   

Гадаад түншүүдтэй хүмүүс тэднээс ихээхэн мөнгөн орлого хүлээн авах магадлалтай. Энэ нь гоо сайхны салбар эсвэл эртний эдлэл худалддаг хүмүүст хамаарна. Сайн зохион байгуулагч удирдагч гэдгээ харуулах боломжийг бүү алд. Энэ туршлага тань удахгүй танд хэрэг болно.


ОХИН (8/23-9/22)

Баяр хөөртэй явдал, тавгүй байдалтай солбилцож, таны амжилт, азгүйтэл ээлжлэн ирнэ. Олон хүн эр зоригтой байж амьдралдаа тохиосон аливаа зөрчилдөөнийг туулж чадна. Уран бүтээлч онгод, аливаа нөхцөлд аз туршихад эсэргүүцэл бүү үзүүл. Одоо л мөнгөтэй оновчтой харьцаж сурах хэрэгтэй байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Дархлаа буурч салан задгай болно. Улмаар гэмтэж болзошгүй. Салхинд цохиулахаас болгоомжил, архаг өвчнөө эмчлүүл. Хэрвээ та хүндээр өвдсөн бол эмчийн зааврыг хатуу дага. Ханцуйгаа шамлан алдаагаа засахын тулд шаргуу зүтгэ. Амжилтандаа хүрэхийн тулд та сахилга батыг чанд сахих болон уужуу ухаантай, тогтвортой байх хэрэгтэй.Түргэн үр дүнг хүлээх хэрэггүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ өдрийн хандлага танд таагүй байна. Таагүй үйл явдалд бэлэн бай. Цаг зуурын асуудал тул бүү гутар, толгойгоо бүү алд. Асуудлыг нарийвчлан судал. Бодитоор хар. Энэ үед дотоод тайван байдал, сэтгэл хөдлөл хадгалагдана. Түргэн ажиллах ч ядаргаанд оруулахгүй.Ажил хэргийн болон уран бүтээлийн авьяас чадвар өсөх болно.


НУМ (11/22-12/21)

Тааруухан өдөр. Мэргэжлийн ажил албандаа болон ойр дотно хүмүүстээ урам хугарна. Шинжилж болохуйц тэнэг зан гаргадаг үйлдэлдээ анхааралтай ханд. Санхүүгийн гарз их байгаа тул худалдаа наймаанд явах, аялах нь бүтэлгүй болно. Таныг хуурч болзошгүй. Ойлголцохын тулд хашгирч болохгүй. Эмчид очвол цочрохуйц өвчний онош гарна.


МАТАР (12/22-1/19)

Оюун санааны шинэ төлөв байдал, өөрчлөлтөнд шилжин орох өдөр болно. Үйл явдал буруугаар эргэхгүй байх тийм замыг та сонгон авахад хүндрэлтэй байх болно. Тухайн тодорхой нөхцөл байдлаас хамааруулан төвөгтэй асуудлуудаа шийдвэрлэ. Ямар ч тохиолдолд туйлын болгоомжтой байхыг зөвлөе.

 


ХУМХ (1/20-2/18)

Та нээлттэй илэн далангүй хүн. Өнөөдөр энэ зангаа татах хэрэгтэй. Та тайван орчинд оройг өнгөрөөхийг хүсч магадгүй. Гэвч таны хайртад шал өөр төлөвлөгөө байна. Үүнээс болж муудалцаж болзошгүй. Ажлаа зохицуулж заримыг нь хойш тавь. Та хайр дурлалаас болон шатаж биеийн болон материаллаг нөөцөө барна. Эртнээс мөрөөдөж байсан зүйлээсээ таашаал ав. Өөрийн аз жаргалаа ойр дотнынхонтойгоо хуваалц.

 


ЗАГАС (2/19-3/20)

Сарын сүүлээр сурлагын асуудалд саад тотгор учирна. Алдаж тооцоолж, хийсэн ажил үр дүнгүй болж болзошгүй. Зарим ажлыг дахин хийж, хичээлүүд дээр дахин суух магадлалтай. Ажил, сурлагадаа анхаарлаа төвлөрүүл. Эс бөгөөс хайнга анхааралгүй байдлаас болж алдаа гаргана. Шоу цэнгээнээ хязгаарла.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

$
0
0

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

 

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговийн нутгаар, 25-ны өдөр Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн зүүн, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна шуурна.

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөө шөнө баруун болон төвийн нутгаар, маргааш өдөр төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орж шороон болон цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


2017 оны 09 дүгээр сарын 24-ний 20 цагаас 09 дүгээр сарын 25-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4 -9 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 дулаан, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 3-8 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр хүйтэрч 4-9 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар сэрүүсч шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар  шөнөдөө  8-13 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө сэрүүсч 4-6 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 26-наас 09 дүгээр сарын 30-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

26,27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 26,27-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Төрийн компаниуд 1.4 тэрбум төгрөгөөр ЖИЙП машин авчээ

$
0
0

Төрийн компаниуд 1.4 тэрбум төгрөгөөр ЖИЙП машин авчээ

 

Монгол Улсад төрийн өмчит 101 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс "Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа 12, Сангийн яамны харьяа 5, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт 84 компани харьяалагдаж үйл ажиллагаа явуулж байна. 2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт төрийн өмчийн компаниудын 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байсан бол энэ оны хагас жилийн дүнгээр 60 гаруй хувь нь ашигтай ажиллажээ. 

 

Төрийн өмчит компаниудын 2016 оны эхний хагас жилд 15.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол 2017 оны эхний хагас жилд 459 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар 10.8 их наяд төгрөгийн өр, төлбөртэй байсан төрийн өмчит компаниудын өр төлбөр 8.7 их наяд төгрөг болж, 2.1 их наяд төгрөг буюу 25 хувиар буурсан байна.


Төрийн өмчит компаниудын удирдлагын зардлыг 3 тэрбум төгрөг, барилгын засвар, тавилга, эд хогшил худалдан авах зардлыг 8.8 тэрбум төгрөг, тансаг хэрэглээний жийп автомашин худалдан авах зардлыг 3.3 тэрбум төгрөгөөр бууруулсан аж. Төрийн өмчит компаниуд 2012-2015 онд нийт тансаг хэрэглэлийн 170 ширхэг жийп автомашиныг 19 тэрбум төгрөгөөр буюу жилд дундажаар 42 ширхэг жийп автомашиныг 4.7 тэрбум төгрөгөөр худалдан авч байсан бол 2016-2017 онд 10 ширхэг жийп ангиллын автомашиныг 1.4 тэрбум төгрөгөөр худалдан авсан нь өмнөх жилтэй харьцуулахад 3.3 тэрбум төгрөг буюу 70 хувиар бууруулсан дүнтэй байна.

 

В.Бат

http://www.shuud.mn/content/read/488465.htm

Хүйтрэхээс өмнө шүлхий өвчний тархалтыг зогсоохыг үүрэгдлээ

$
0
0

Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон комиссын Шуурхай бүлэг нийслэлийн Багануур дүүрэг, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудад 2017 оны 9 дүгээр сарын 19-22-ны өдрүүдэд ажиллалаа.Шуурхай бүлгүүдийг УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар ахлан ажиллаж байна.

 

Хүйтрэхээс өмнө шүлхий өвчний тархалтыг зогсоохыг үүрэгдлээ

 

Багануур дүүрэгт хяналтын постоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслүүдээс хураамж авахгүй байх, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс офицер томилж, ээлжээр ажиллуулан удирдлагаар хангахыг үүрэг болголоо.

 

 

Хэнтий аймагт 2017 он гарснаас хойш гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд зориулж аймгийн Засаг даргын нөөц сангаас нийт 110,0 сая төгрөгийг зарцуулсан байна.

 

 

Аймгийн хэмжээнд энэ өвөл 18 сум, 5 тосгоны 7,2 мянган малчин өрхөд хонин толгойд шилжүүлснээр нийт 8,2 сая мал өвөлжихөөр байна.

Хадлан бэлтгэлийг 11 сумын 200 орчим иргэн 139 трактор, техник хэрэгсэлтэйгээр явуулж байна. Ургацын урьдчилсан балансаар нийт хураан авах ургацын 85 хувийг алдах нөхцөл байдал үүссэн. Мөн тус аймагт бэлчээрийн даац зарим газраа 7 дахин ихэссэн тул өөр аймгаас мал оруулах боломжгүй болжээ.  

 

 

Мал, амьтны гоц халдварт шүлхий, цэцэг өвчний улмаас нийт 800 гаруй малыг зориудаар устгасан байна. Хэдийгээр Улсын онцгой комиссын 2017 оны 02 тоот албан даалгавраар шүлхий өвчин гарсан болон эрсдэл хадгалагдаж байгаа аймгуудаас эрүүл бүс рүү, эрүүл бүсээс өвчний голомттой аймгууд руу хийх малын шилжилт хөдөлгөөнийг хориглосон ч их байгааг аймгийн удирдлагууд хэлсэн.

 

  

 

Мөн шүлхий өвчний вакцины чанарын асуудалтай холбоотой гомдол зарим малчид, мал бүхий иргэдээс ирэх болжээ. Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинаар тариулсан мал дараагийн вакцин тарих хугацаа болоогүй байхад өвчний халдвар авсан, дархлаа муу тогтсон, харин ОХУ-аас оруулж ирсэн вакцинаар тариулсан малд тандалт судалгаа хийхэд хамгаалах чадвар өндөр байгаа гэж малчид, иргэд ярьж байна.

Уг асуудалтай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле 1 эмчид ногдох малын тоог тодорхой болгох, вакцины чанар, тээвэрлэлт, хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж, шалгах, вакцин тарьж буй малын эмч нарын ажилд хяналт тавих, нарийн тооцоо судалгаа хийх, өвөл болохоос өмнө шүлхий өвчнийг бүрэн дарахыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов

 

.

 

Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ жил 13 сумын 66 багийн 7300 өрхөд 3,3 сая мал өвөлжих төлөвтэй байна. Хадлангийн 143 салаа 36,500 га талбайд 110 тонн хадлан бэлтгэхээр ажиллаж байна. Аймгийн нөөцөд 2016 онд бүрдүүлсэн 140 тонн өвс, 10 тонн рапс, Уулбаян суманд 23 тонн өвс байна.  Аймгийн Засаг даргын нөөц сангаас гамшгийн улмаас уичрсан хохирлыг арилгахад нийт 200,0 сая төгрөгийг зарцуулаад байна.

 

Энэ жил үлийн цагаан оготно 12 сумын 504,1 мянган га-д тархсан.

 

Энэ онд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний 3 удаагийн тохиолдол Увс аймгийн Зүүнговь сум, Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Аргалант сумдаас ирсэн отрын айлуудын малаас илэрчээ. Вакцинжуулалтын ажлыг 4 сумын 209 өрхийн 57,000 гаруй малд зааврын дагуу хийж, 221,130 мкв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн.  Одоогийн байдлаар нийт 500 гаруй малыг зориудаар устгасан байна.

 

 

Бэлчээрийн даац нийт нутаг дэвсгэрийн 40 хувьд нь хүрэлцээтэй, харин 60 хувьд нь хүрэлцээгүй болсон. Ялангуяа Сүхбаатар, Эрдэнэцагаан, Мөнххаан, Баяндэлгэр суманд бэлчээрийн даац хэтэрсэн. Өвөлжилт хүндэрсэн тохиолдолд 13 сумын 31 багт 1,7 сая мал эрсдэлд орох магадлалтай тул зохицуулалт хийх шаардлагатайг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.

Дорноговь аймагт энэ жил 4137 өрхөд нийт 1,7 сая мал өвөлжих төлөвтэй байна. Аймгийн хэмжээнд Засгийн газрын 2017 оны 186 дугаар тогтоолын дагуу нийт 120 тонн өвс бэлтгэхээс 82,6 тонныг бэлтгэсэн.

 

 

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин Дорноговь аймгийн Алтанширээ суманд гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн.

 

Өнөөдрийн байдлаар уг өвчнөөр өвчилсөн 75 малыг зориудаар устгаж, 28 малыг тусгаарлан, 27,600 мкв талбайг ариутгаж, халдваргүйжүүлж, нийт 43,360 малыг  вакцинжуулахаас 27,365 малыг (63,1 хувь) вакцинжуулж, Алтанширээ, Дэлгэрэх, Сайншанд, Өргөн сумдыг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна.  

 

 

Санамсаргүй түүврийн аргаар 400 гаруй малд тандалт судалгаа хийхэд шүлхийн вакцин тариулсан малд 58 хувийн дархлаа тогтсон байсан.

 

Гамшгийн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дорноговь аймгийн Засаг даргын нөөц сангийн хөрөнгөөс 85,8 сая төгрөгийг зарцуулжээ.

 

Дорноговь аймгийн Онцгой комиссын хурлын үеэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт улсын нөөцөөс ДУК машин, Алтанширээ, Айраг, Дэлгэрэх сумын Эрүүл мэндийн төв, Хатанбулаг сумын цагдаагийн тасагт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх болон шуурхай албаны автомашин олгох хүсэлтүүдийг Улсын онцгой комисст тавьсан гэж Улсын Онцгой комиссын ажлын албанаас мэдээллээ.

 


Мафижсан төр буюу "МАНАН"

$
0
0

Мафижсан төр буюу "МАНАН"

XXI зуунд судлаачид төрийн аппарат \байгуулал\-д шингэсэн хээл хахууль, авилга нь зохион байгуулалттай гэмт хэрэгтэй сүлбэлдэж, төрийн эрх барих дээд болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын өндөр албан тушаалтнууд үүнд автагдсаныг "Мафи улс” буюу "Мафижсан төр” гэсэн нэр томъёог шинээр гаргаж ирлээ.

Энэхүү мафижсан төр нь үйл ажиллагаандаа хоёр үндсэн зарчмыг мөрдлөг болгодог болохыг эрдэмтэн, судлаач нар тодорхойлсон байна. 
Нэгдүгээрт: эрх мэдлийн хэт төвлөрлийг бий болгож, үүнийгээ хадгалж үлдэх; 
Хоёрдугаарт: хувийнхаа болон тойрон хүрээлэгч нарынхаа эд хөрөнгө, баялагийг аривжуулан хуримтлуулах.
Мафижсан төр нь дараах үндсэн шинжүүдийг агуулдаг.
- Мафижсан төрийн тогтолцоог хүмүүсийн үзэл бодол бий болгодоггүй. Харин эсрэгээр эрх мэдэлтнүүд өөрийнхөө ханашгүй хэрэгцээг хангах эрмэлзлээ улс төрийн үзэл суртал гэж бусдад тулгаж, үүндээ татан оролцуулдаг. Тухайн үеийн улс төрийн чиг зорилгоос хамаарч үзэл суртлаа хувьсан өөрчилж, эцсийн зорилгодоо хүрч байхын тулд улс төрийн бүлэглэлүүдийг бий болгож, эдгээрээр дамжуулан төрийн болон гүйцэтгэх эрх мэдлийг гартаа атгаж байдаг. Өнгөц харахад улс төрийн өөр хүчин төрийн эрх мэдлийг авсан мэт боловч мөн чанартаа энэ нь  мафижсан төрийн өөр хэлбэр дүрс  байдаг онцлогтой. Энэ нь тухайн орны ард иргэдийг төөрөгдөлд оруулан тайвшруулж, үүссэн байгаа нийгмийн бүхимдлыг түр намжаадаг. Хэсэг хугацааны дараа нийгмийн бухимдал дахин бий болоход гуравдагч дүрүүдээ тодруулж, ард түмнийг бас дахин хуурдаг нарийн аргатай. Ийнхүү мафижсан төр нь нийгмийн хөгжил, нөхцөл байдлын өөрчлөлтийг соргогоор мэдэрч хамелеон шиг байнга хувьсан өөрчлөгдөж, гэмт хүсэл зоригоо гүйцэлдүүлдэг.
- Мафижсан төрийн эрх баригч нар нь улс, үндэстний хэмжээнд дураараа авирлахдаа хуульчлагдсан хүчирхийлэлийн арга хэрэгслэл, төрийн албадлагын механизмыг хязгааргүй ашиглах бүрэн боломжоор хангагдсан байдаг. Үүнийгээ өргөнөөр ашиглаж, хэлмэгдүүлэлтийг явуулдаг.
- Мафижсан төрийн эрх мэдэлтнүүд улс орны байгалийн нөөц, баялагийг цөлмөх замаар өөрсдийн гэр бүл, төрөл садан, найз нөхдөө хууль бусаар хөрөнгөжүүлэх, баяжуулах, өөрсдийн хүчийг бэхжүүлэх, өргөжүүлэхдээ зартай гэмт этгээд, гэмт бүлэглэлүүдтэй холбогдож, үйл ажиллагаандаа татан оролцуулдаг. Мөн тухайн улсын  хамгийн үр өгөөжтэй, ашигтай байгууллага, аж ахуйн нэгжийг хараа хяналтанд авч, удирдах албан тушаалд нь өөрийн төлөөний хүнээ тавьдаг.
- Мафижсан төр нь өөрийн эрх ашгаа хамгаалах хамгаалалтын тогтолцоотой, мөнгөний урсгалын бий болгож, хууль бусаар хөрөнгөжих банк санхүүгийн байгууллагатай, өөрийн захиалгаар шийдвэр гаргадаг прокурор, шүүгч нартаа байдаг ба тагнуул, тусгай алба, цагдаагийн байгууллагын удирдлагд өөрийн хүмүүсийг томилж, эдгээр байгууллагуудын тусгай арга хэрэгслийг улс төрийн зорилгоор ашигладаг. Тэр ч байтугай сонгуулийн төв  байгууллагад өөрийн хүнээ шургуулан оруулж, ард түмний бүх шатны сонгуулийн дүнг будлуулан өөрчилж, өөрсдийн дүр-хүмүүсийг төрийн эрх барих дээд болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагад гаргадаг. Ингэж төрийн эрх мэдлийг гартаа оруулж, аль болох удаан хугацаанд хадгалж үлдэхийн тулд бүхий л аргыг хэрэглэдэг.
Мафижсан төрд маш их хэмжээгээр авлига, лобби явагддаг.
Зарим судлаач нар мафижсан төрийн нэг хэлбэрийг клептокра́т \эртний грекийн  κλέπτειν — хулгайлах, κράτος — засаглал, эрх мэдэл; өөрөө хэлбэл хулгайч нарын засаглал\ гэж ангилж, үүнийг төрийн эрх мэдлийн давуу байдлыг ашиглан ард түмэн, улс орны эд хөрөнгө, баялагийг өөрийн болгож,  хувийн эд баялагийг аривжуулан хөрөнгөжиж, улс төрийн эрх мэдлээ нэмэгдүүлж байгаа луйварчдыг гарт орсон төрийг хэлнэ гэж томьёолсон байдаг.
Төрийн эрх мэдэлд гарсан луйварчид улсын мөнгө, хөрөнгөнд өөрийн мэт хандаж, өөрийн болон тойрон хүрээлэгчдийнхээ хэрэгцээг хангадаг байна. Ингэхдээ хэзээ нэгэн цагт эрх мэдэлгүй болсон үедээ тансаглах эсхүл улс орноосоо оргон зугатаахдаа ашиглах зорилгоор их хэмжээний мөнгийг гадаад дахь нууц данс \оффшор\ руу шилжүүлдэг байна. 
Байгалийн баялгийн олборлолт давамгайлсан эдийн засагтай улс оронд клептократ дэглэм бүрэлдэн тогтож, үүний уршгаар тухайн орон руу чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж, улсын орны дотоод зах зээл, олон улсын худалдааг эрс сулруулдаг.
Нийгэмд нэн шаардлагатай цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэгт зарцуулагдах мөнгө, хөрөнгөнөөс лувайрчид өөрийн хэрэгцээнд зарцуулж, тансаглах хэрээр энгийн ард иргэдийн ахуй амьдрал тэр хэмжээгээр доройтож, амжиргааны түвшин буурч байдаг.
Дээр дурьдсан зүйлүүд нь манай оронд биелэлээ бүрэн олж, нам дамжсан улс төр-бизнесийн МАНАН бүлэглэл бодитой бий болж, өөрийн дэглэмийг тогтоож, улс орныг засаглалын хямралын хэмжээнд хүргээд байна.
Манайд бүрэлдэн тогтсон улс төрийн дэглэмийг "сүүлийн найман жилд Монголд МАНАН-гийн дэглэм тогтлоо” гэж МАХН дүгнэсэн бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нь "хуйвалдааны төр, төрийн бүлэглэл, шударга бусын хонгил” гэж томъёолж, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "НАХЯ-ны үед гардаггүй байсан гажуудлууд гарах боллоо”, Шадар сайд У.Хүрэлсүх "Төр мафижиж, компанийн засаглал тогтлоо” гэж дүгнэж байна. Эдгээрийг бүрэн үндэслэлтэй гэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм.
 
Энэ дэглэм нь Ц.Элбэгдоржийг 2004-2006 онд Ерөнхий сайд байсан үед үр хөрвөлөө олж биежиж эхэлсэн гэж үзэж болно. Энэ үеэс эхлэж Ц.Элбэгдорж Тагнуулын байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаж, улс төрийн тагнуул болгосон гэж дүгнэхээр байна.
2006 оны 4 дүгээр сард ТЕГ-ын дэд даргаар томилогдоод эрх үүргийн дагуу байгууллагын үйл ажиллагаатай танилцахад Гүйцэтгэх ажлын хуулийг завхруулсан баримт цөөнгүй байв. Миний бие үүнийг "шударга бусын хонгил”-ын үйлчлэл гэж үздэг.
Улс төрийн өрсөлдөгчийн талаар, хувийн байр суурь, эрх ашгаа бэхжүүлэхийн тулд тагнуулын байгууллагыг ашиглаж нууцаар мэдээлэл олох гэсэн сонирхлоос Төр, Засгийн тэргүүн нар тэр болгон татгалзаж чаддаггүй бололтой. Энэ нь магад Үндэсний эрх ашиг болон албан тушаалтны хувийн эрх ашиг гэдгийн заагийг ойлгохыг хүсэхгүйтэй холбоотой байх.
 
2007 оны намар Ерөнхий сайд асан М.Энхболдыг энэ санаархал мөн тойрсонгүй. Тэр үед намын даргын суудал, Ерөнхий сайдын суудал намын гишүүдийн саналаар шийдэгдэж байсан учир 2007 оны 10 дугаар сарын 22-30-ны хооронд болсон МАХН-ын 25 дугаар Их Хурлын гишүүдийн санаа бодол М.Энхболдод маш чухал байсан байх. Иймдээ ч тэрээр ТЕГ-ын зарим албан тушаалтан нарт хууль бус үүрэг өгч, МАХН-ын Их хурлын гишүүдийг нууцаар чагнаж, хянаж байсныг нь зогсоож байв.
Ер нь бол М.Энхболд нь ТЕГ-ын болон АТГ-ын даргаар Наваансүрэнгийн Ганболдыг томилуулсан нь түүнийг МАНАН-ийн дэглэмийн нэгэн хэсэг болсныг нотолж байгаа ба АТГ-ын дарга Н.Ганболдын үед XXI зууны эхэн үеийн хэлмэгдүүлэлт явагдсан. Үүнийхээ гавьяаг үнэлүүлж генерал болсон байх талтай.
М.Энхболдтой холбоотой Доржзодовын илчилсэн 60 тэрбумын, М.Энхболдын хүрээллийг харуулсан  "Аархал” зэрэг бичлэгүүд, Төрийн банктай холбоотой "Цензургүй сурвалжлага” зэрэг нь М.Энхболд МАНАН-ын дэглэмийг бэхжүүлсэн гэдгийг нотолж, үүний зэрэгцээ олон улсын судлаач нарын тодорхойлсон мафижсан төрийн шинжийг илт илэрхийлж байгаа бус уу?
М.Энхболд Цагдаа, Тагнуулын байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглахаар оролдохоос гадна өөрийн санааг гүйцэлдүүлэхийн тулд ямар ч бохир арга хэрэглэхээс буцахгүй болсон гэдгийг саяхан болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр зартай эрүүгийн элемент Д.Хишигжаргал буюу "Дамбын Хишгээ”-г сурталчилгаандаа ашиглаж байсан нь нэгийг бодогдуулж байна. 
"Хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг болсон. Тэд таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ тэр шударга бусын хонгилоор ямар ч шударга ёсны хэмжүүргүйгээр зохиомол хэрэг үүсгэж, ялтан хэрэгтэн болгож чадаж байна. Тэд ашиглах гэсэн зарим хүнийхээ шийдвэр гаргах эрхийг сүрдүүлээд, барьцаалаад сейфэнд нь хийгээд цоожилчихдог болсон” гэж Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлсэн нь бодит үнэн.
Олон улс төрч, бизнесменүүд энэхүү "шударга бусын хонгил”-оос айж, эмээж байна. Олон ч хүнийг хэлмэгдүүлж, зовоосон. Би үүнийг хэн нэгнээс сонсож биш өөрийн биеэр мэдэрсэн хүний хувьд сайн мэдэж байна. Шударга үнэний төлөө зогсож, Сөрөх тагнуулын дарга асан Цогтбаатарыг "төрийн нууц задруулсан” гэж гэрчлүүлэхээс нь татгалзсаны төлөө  мөн л шударга бусын хонгилоор оруулах гэж оролдсон. Энэ бүхний эсрэг тууштай тэмцэж, шүүх хууль хяналтын байгууллагаар шалгуулсны эцэст шударга шүүгч нар хууль ёсны шийдвэр гаргаж, хэсэг нөхдийн хууль бус ажиллагаа бүтэлгүйтсэн юм.
Мафижсан төрийн эсрэг У.Хүрэлсүх нарын МАН-ын эр зоригтнууд зориглон хөдөлж, МАНАН-ын шинэ төрхөө олсон Засгийн газрыг нь огцруулж чадлаа. Одоо МАН гагцхүү зоригтой, шийдэмгий, учраа мэддэг хүнийг Ерөнхий сайдаар сонгож, зөв хүмүүсээр Засгийн газраа бүрдүүлж чадвал мафижсан төрөөс салах нэг том алхам болох юм. 
Ө.Энхтүвшин мэтийн хүмүүс яахаараа Ерөнхий сайдад зүтгэх болов? Арай МАНАН бүлэглэлийн шинэ төрлөө олох хувилбар, хамгаалалт, халхавч биш биз? Засгийн газрыг авч үлдэх гэж их л хичээсэн, түүний  удирдаж байсан нам нь тухай үедээ ямар байдалд орсон билээ дээ
АНУ-ын Ерөнхийлөгч Р.Никсон улс төрийн өрсөлдөгчөө тагнаж чагнасан гэх "Уолтергейтийн хэрэг”-ээс яаж гүрийгээд үнэнд гүйцэгдэж албан тушаалаа өгч байв.
Хэрэв энэ зарчим Монголд үйлчилбэл МАНАН-ын удирдагч нар яах бол?
Эрх барьж буй МАН-ын Бага хурал ямар ч шийдвэр гаргасан өөрийн намын эрх ашиг бус, мөнгөний бус, харин 3 сая монголчуудын эрх ашгийг МАН-ын Бага хурлын шударга гишүүд, УИХ-ын нэр бүхий гишүүд хамгаалах л үлдлээ.
Тэдний гарт нам дамжсан МАНАН-ын дэглэмээс Ардчилал руу алхах гарц нь байна.
 
Судлаач, Хууль зүйн ухааны доктор, ТЕГ-ын дэд дарга асан С.Жаргалсайхан
Viewing all 19905 articles
Browse latest View live