Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19905 articles
Browse latest View live

Автомашины дугаарын наймааг зогсоох үүрэг өглөө

$
0
0

Зам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай өнөөдөр хуралдаж, салбарын хэмжээнд хийгдэж буй ажил, тулгамдаад буй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа хэлэлцлээ.

 

Автомашины дугаарын наймааг зогсоох үүрэг өглөө

 

Өмнөх шуурхай хурлын үеэр сайдаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар төмөр зам ХНН зорчигч үйлчилгээний вагонуудад утаагүй түлш  ашиглах талаар судалгаа хийсэн бөгөөд шахмал түлш хэрэглэх боломжтой хэдий ч үнэ өртгийн хувьд харьцангуй өндөр өртөгтэй байгааг дуулгалаа.

 

"Мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргаж өгнө” гэх зартай холбоотой хууль бус үйлдэл болон автомашины дугаарын давхардал, наймаа зэргийг нэн яаралтай таслан зогсоож, хатуу арга хэмжээ авч, хариуцлага тооцохоос гадна шаардлагатай тохиолдолд олон нийтэд зарлах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг салбарын сайд Д.Ганбат холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Түүнчлэн төлбөр хураах цэгтэй холбоотой асуудал, товчоо орчимд түгжрэл, дараалал үүсч байгаа иргэдийн гомдол, саналд онцгой анхаарал хандуулж, төлбөр хураах үйл ажиллагааг бэлэн мөнгөөр бус цахим картаар, автоматаар бүртгэдэг болох системд шилжих ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө. Мөн тэрээр салбарын хэмжээнд "Нэг хүн-Нэг бүтээлч ажил” санаачлагын хүрээнд шинэ санал санаачлага, бүтээлч ажлын гүйцэтгэл, тайланг үнэлж дүгнэх үүргийг холбогдох газрын дарга нарт өгч шинэ бүтээл, санал санаачлагыг бодлогоор дэмжинэ хэмээн онцоллоо. 

 

ЭХ СУРВАЛЖ: http://mrtd.gov.mn


Элэг нэгтнээ хавчин гадуурхаж, хөөж туудаг явдлаа хэзээ зогсоох вэ Д.Мөрөн дарга аа?

$
0
0

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "Олуулаа болцгооё” хэмээн уриалсан ч түүний энэ үг амьдрал дээр бодлого шийдвэр болж огт хэрэгжсэнгүй. Учир нь Гадаадын иргэн харьяатын газрын үе үеийн албан тушаалтнууд монголоо хэмээн халуун сэтгэл өвөртлөн зорьж ирсэн Өвөмонгол, хазара, буриад гэх мэт монгол үндэстэн иргэдийг хавчин гадуурхаж, тагнуул туршуул хэмээн хардаж сэрдэн нутаг дэвсгэрээсээ хөөж гаргасаар ирсэнтэй энэ нь холбоотой бололтой.

Сая дурдсан монгол үндэстэн иргэдийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс хөөж гаргах явдал одоогийн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг ГИХГ-ын даргалж байх үеэс л хэл ам дагуулж, асуудал үүсгэн яригдаж байв.

Тэгвэл 2007-2012 оны хооронд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн даргаар ажиллаж байхдаа НҮБ-ын дүрвэгч Батзангааг хятадын цагдаа нарыг оруулж ирэн бариулж гаргаж дуулиан дэгдээж байсан Д.Мөрөн энэ удаа тус газрын даргаар дахин томилогдож ирэхдээ, Өвөрмонгол болон хазара иргэдийг хавчин гадуурхах явдлыг улам гааруулж, чангаруулжээ.  

Энэ талаар хүний эрхийн төлөө тууштай тэмцэгчид, "Б.Пүрэвдоржийн үед бас ч гэж наанатай, цаанатай асуудалд хандаж, яриа хөөрөөтэй байсан. Гэтэл Д.Мөрөн энэ ажлыг авснаасаа хойш хамаг юмыг чангаруулсан” хэмээн харамсан ярьж байна.

Учир нь Д.Мөрөн тус газрын даргаар томилогдсоноос хойшхи хэдхэн сарын дараа буюу 2016 оны 12 дугаар сард Монголд суралцаж байсан Хазара залуусыг хөөж гаргах шийдвэр гарчээ.

Хэрэг явдлыг нэхэн сануулбал, Магистрт үргэлжлүүлэн суралцаж байсан хазара залуусыг ГИХГ хугацаа заан монголын нутаг дэвсгэрээс гарч явахыг шаардаад, эсбөгөөс албадан гаргана хэмээн хуулиар далайлгажээ. Албадан гаргана гэдэг нь 10 жил эргэж ирж болохгүй ээ гэсэн үг бөгөөд хазара оюутнуудын сурч байсан сургуулийнх нь хуульчдад "дахин танайх хазара оюутан авч сургаж болохгүй” хэмээн анхааруулжээ. Яагаад гэдгийг харин хөөгдөгчдөд тайлбарлаагүй байна.

Иргэн харьяатын хуулинд "ҮАБ-д аюултай бол...” гээд нэг тодорхойгүй заалт байдаг аж. Үүнийг нь Д.Мөрөн тэргүүтнүүд ашиглан гадны иргэнийг өөрсдийн үзэмжээр айлгаж дарамтлахад хэрэглэж ирсэн хэмээн учир мэдэх хүмүүс ярьж байгаа юм.

1990 оноос хойш 1000 орчим өмнөд монгол хүн Монгол улсад ирснээс, хавчиж шахах, барьж тушаах, эрүүдэн шүүх, луйвардан цөлмөх зэрэг зүй бус үйлдлүүдээс болж, 900 орчим нь гадагшаа гарч, 100 орчим нь л үлдсэн гэж Монголын "Хөх толбо" сонины "Өмнөд монголчуудын өр лүү өшиглөсөн он жилүүд" өгүүлэлд бичжээ. Тэгвэл 2016 онд буюу Д.Мөрөн Гадаадын иргэн харьяатын газрын даргаар томилогдон очсоноос хойш 60 гурай өвөрмонгол иргэнийг албадан гаргасан гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид ярьж байна.

Тухайлбал, Монголд орж ирээд, 17 жил амьдарч байсан Зүүн Сөнөдийн Сэргэлэн гэж залууг Д.Мөрөнгийн тушаал шийдвэрээр саяхан албадан гаргажээ. Монголд ирээд, эхнэртэй охинтой болж, хаягдсан ч охиноо өсгөсөн номхон шудрага энэ залууд Иргэн харьяатын дарга байсан одоо УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ”Таны асуудлыг нааштай шийднэ” гэж тв, сониныхны өмнө ам алдаж байсан ч өмнөх даргын энэхүү амлалтыг Д.Мөрөн авч хэрэгсээгүй байна. Энэ мэт элэг нэгтнээ хөөж гаргасан тухайгаа ГИХГ-аас "Монголд 16 жил харлаж, хуурамч бичиг баримт бичиг үйлдсэн БНХАУ-ын иргэнийг албадан гаргалаа” хэмээн хэвлэлд мэдээлжээ.

Энэ талаар хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч Ч.Мөнхбаяр, саяхны нэгэн нийтлэлдээ "Монголд олон жил амьдарч байгаа хүмүүсийн оршин суух эрхийг хурааж, виз олгох болсон. Олон жил амьдарч байгаа өмнөд монголчуудыг албадан гаргах арга бач юм гэдэг нь ойлгогдож байгаа. НҮБ-ын хамгаалалт дор байгаа хүмүүсийг ч гаргана гэж улайраад байдаг... Монгол ахан дүүсээ ялгаварлан гадуурхах нь төрийн олон байгууллагын үйл ажиллагааг хамарч ирсэн нь бүр ноцтой хэрэг. Монголчуудын эсрэг төрийн бодлого гэж ойлгогдож байгаа. Манай төрийн бодлогуудаас хамгийн сайн хэрэгжиж байгаа нь энэ байж мэднэ. Уг нь дэлхийн монголчуудаа дэмжих бодлоготой баймаар. Харь төр шиг л байх юм даа” хэмээн халаглан бичсэн байх юм.

Х.Онон

Эх сурвалж: http://www.zuv.mn/page/newsmore/14644

Ази, номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд зохиогдсон "Global IT Challenge-2017"тэмцээнд монголын баг амжилттай оролцоод ирлээ

$
0
0

НҮБ-ын "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”-ийн 9 дүгээр зүйл "Хүртээмж” бүлэгт Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ, технологи нь хот хөдөө хаана ч нийтэд хүртээмжтэй байхад чиглэсэн зохих арга хэмжээг авах тухай заасан байдаг.

Ази, номхон далайн бүс нутаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "ЭРХИЙГ БОДИТ БОЛГОЁ” Инчоны стратегийн Зорилго 3-д "Мэдээлэл, харилцаа холбооны хүртээмж ба ашиглах нөхцөлийг сайжруулах” зорилтын хүрээнд 2017 оны 05 сарын 01-ний өдөр үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын дунд "Мэдээллийн технологийн сорил-Монгол” улсын уралдааныг анх удаа Сэргээн Засалт, Сургалт Үйлдвэрлэлийн Төв зохион байгуулсан билээ.

Уг тэмцээнд оролцогсдоос шалгарсан Ганбаатар овогтой Цолмон-Од, Болдсайхан овогтой Отгон-Эрдэнэ, Төгсдэлгэр овогтой Төгсжаргал, Алтангэрэл овогтой Лхамсүрэн нар нь 2017 оны 09 сарын 17-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Вьетнам улсад зохион байгуулагдсан олон улсын "GLOBAL IT CHALLENGE-2017” тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирлээ.

"GLOBAL IT CHALLENGE-2017” мэдээллийн технологийн уралдаанд Ази, Номхон далайн бүсийн 17 орны 25 багийн нийт 230 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд оролцож өрсөлдсөн ба манай баг тамирчид өөрсдийн ур чадвар, авьяас, мэдлэгээ дайчлан оролцлоо. Манай багийн гаргасан амжилтыг дурдвал:

1.Монголоос оролцогч Г. Цолмон-Од тэмцээний Ганцаарчилсан төрөл болох е-Tool challenge-дтэргүүн байр буюу алтан медаль, e-Life Map challenge-д дэд байр буюу мөнгөн медаль тус тус хүртлээ.

2.Багийн төрөлд Монголын баг амжилттай оролцож, тусгай байрын шагнал хүртлээ.

3.Багийг тэргүүлж явсан МБУЧОС-ийн эрхлэгч Б.Алтмаагийн "Мэдээллийн технологийн уралдааныг эх орондоо зохион байгуулсан туршлага” илтгэл "BEST PRACTICE” илтгэлээр шалгарлаа.

Багийн нийт гишүүдэд халуун баяр хүргэхийн хамт хүүхэд залуусаа бэлтгэн, дадлагажуулж ажилласан МБУЧОС-ийн багш Л.Отгон түүнчлэн СЗСҮТ-ийн нийт хамт олондоо талархал илэрхийлье.
 
Ази, номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд зохиогдсон
Ази, номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд зохиогдсон
Ази, номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд зохиогдсон
Ази, номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд зохиогдсон
Ази, номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд зохиогдсон
Ази, номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд зохиогдсон
Ази, номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд зохиогдсон
Ази, номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд зохиогдсон
Ази, номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд зохиогдсон
Ази, номхон далайн бүсийн орнуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд зохиогдсон

АТГ-аас илт ашиг сонирхлын зөрчилтэй хоёр хүнийг танилцууллаа

$
0
0

 

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу нийтийн албан тушаалтнуудыг төрийн албанд орох, сэлгэн томилох, дэвшин томилох үед хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг нь хянадаг. Өнгөрсөн нэг сарын хугацаанд 588 мэдүүлэг хянасан байна. Үүнээс ашиг сонирхлын зөрчилтэй хоёр, зөрчилгүй 534, буцаасан 20, анхааруулсан 34 байна.

Сар бүрийн 25-ны өдөр АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгдөг билээ. Өнөөдрийн хурлаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар илт ашиг сонирхлын зөрчилтэй хоёр хүний талаар танилцуулав. Тодруулбал Гадаад харилцааны яамны Консулын газрын мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн Ж.Дашням нь Дорноговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгчийн үүргийг гүйцэтгэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8-д төрийн жинхэнэ албан хаагч "аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн бусад байгууллагад орон тооны албан тушаал хавсран гүйцэтгэх”, мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д "Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.

 Мөн Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргаар томилогдохоор нэр дэвшсэн Жигмидийн Хатанбаатар нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт "сумын Засаг дарга нь дээд боловсролтой байх” гэж заасан ерөнхий шаардлагыг хангахгүй болох нь тогтоогджээ. Тус хэлтэст энэ хугацаанд нийт 47 өргөдөл ирсэн.

ОХУ ААС ВАКЦИН ХҮЛЭЭН АВСНААР ЭРСДЭЛТЭЙ АЙМГУУДЫН МАЛЫГ ВАКЦИНЖУУЛНА

$
0
0

ОХУ ААС ВАКЦИН ХҮЛЭЭН АВСНААР ЭРСДЭЛТЭЙ АЙМГУУДЫН МАЛЫГ ВАКЦИНЖУУЛНА

 

ОХУ-ын Засгийн газартай байгуулсан мал эрүүлжүүлэх 2 дугаар шатны хөтөлбөрийн хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэх шүлхий өвчнөөс сэргийлэх 2 дугаар ээлжийн 1,280,700 тун вакциныг 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авлаа.

Уг вакцинаар Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймаг, Нийслэлийн нийт 1,3 сая толгой малыг вакцинжуулах 832,0 мянган тун, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн эрсдэлтэй бүс нутгийн эрсдэлийг бууруулах зорилгоор 150,0 тун вакциныг тус тус хуваарилж, хүргүүлэхээр ажиллаж байна.


Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн

$
0
0

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн

 

Малчид, тариаланчидын анхааралд: Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэрч хонох тул ил задгай төмс, хүнсний ногоо хөлдөж болзошгүйг анхааруулж байна.

2017 оны 09 дүгээр сарын 25-ны 20 цагаас 09 дүгээр сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн  өмнөд  хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.   Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн. өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос  шөнөдөө  нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар  шөнөдөө  0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүл багасна, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи 27-28-нд говь, талын нутгаар секундэд    14-16 метр, 29-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.


ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР, ХАГИЙН ХАР НУУР зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг маань Хятадууд худалдаад авчихсан юм биш биз!!!

$
0
0

ХАР ЗҮРХНИЙ ХӨХ НУУР, ХАГИЙН ХАР НУУР зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг маань Хятадууд худалдаад авчихсан юм биш биз!!!

 

Өнгөрсөн жилийн өдийд Хан Хэнтийн нурууны салбар Бага Хэнтийн ууланд байрлах Хагийн хар нуурын эрэг дээр тун удахгүй дээд зэргийн зочид буудал сүндэрлэн босно, уг зочид буудлыг дэлхийд зартай " Али Баба" корпорацийн эзэн Хятадын тэр бумтан Жек Ма бариулах гэж байгаа гэсэн мэдээлэл тарсан байв. Есөн давхар өндөр дээд зэрэглэлийн тансаг зочид буудал барина зураг төсөл нь ч бэлэн болсон гэсэн сураг ч сонсогдож байсан билээ. Энэ тухай сонссон Монголчууд 2 талцан маргалдаж байсан. Зарим нь "Удахгүй тэндхийн онгон зэрлэг байгаль бүр мөсөн үгүй болох биз. Өндөр зэрэглэлийн тансаг амралтын газар баригдаж гэмээнэ Монголчууд үнийг нь дийлэхгүй нь тодорхой. Тиймээс Хятадууд амрах нэрээр ирж Хагийн хар нуурын эрэг дээр дураараа дургиж таараа" гэж байсан бол өөр нэг хэсэг нь "Монголд аялал жуулчлал жинхэнэ утгаараа хөгжих нь. Тансаг зэрэглэлийн амралтын газар байгуулагдах нь харин ч сайн хэрэг. Монгол орны байгалийн сайхныг дэлхийд таниулж дэлхийн баячуудыг соронздон татах болно" гэж байсан. Тийм ч биз үгүй ч биз. Ерөнхийдөө Хагийн хар нуур бол онгон дагшин байдлаа хадгалж үлдсэн газар бөгөөд ямар сайндаа л тэнд очсон хүмүүс аргагүй тайгын хар сувд юм даа хэмээн дуу алддаг туйлын үзэсгэлэнт газар болой. Нуурын орчим уулархаг, шигүү ойтой, зам нь бартайтай учир аялагчид машинаар ойролцоо нь очоод явган эсвэл мориор зорьсон газартаа хүрдэг юм байна. Гэвч сүүлийн хоёр гурван жилд Хагийн хар нуурыг зорих баян жуулчидын тоо тэр тусмаа Хятадуудын тоо эрс нэмэгдэн гинжит машин, нисдэг тэргээр зугаалан газар нутгийг нь сүйдлэх болсон ажээ. Хүмүүүсийн хөл үймээнээс болоод нуур орчимд идээшин нутагшиж байсан буга, хандгай, бор гөрөөс, булга, хүдэр, нохой зээх чоно зэрэг амьтад сүүлийн үед огт үзэгдэхээ больсон хэмээн нутгийн иргэд харамсан ярих болсон байна. Хятадын баян Жек Ма тэнд тансаг зочид буудал бариулах гэж байгаа талаар сонссон ч юмуу хятадууд тэнд газар авах их сонирхолтой болсон талаар ч нутгийн иргэд ярих болжээ. Ганц Хагийн хар нуураас гадна түүнээс жаахан цаана буюу хотоос 220 км -ийн цаана зайд байдаг Хар зүрхний Хөх нуурын ойр орчмын газрыг ч гэсэн хятадууд маш их худалдан авч байгаа гэсэн таагүй үг яриа сонсогдсон юм. Их эзэн Чингис хааны өлгий нутаг, бүр тодруулбал 1189 онд Тэмүүжинийг хамаг Монголчууд нэгдэж Чингис хаан цол өргөмжлөн Хамаг Монголын хаан болгосон газар гэж "Монголын нууц товчоо" нд мөнхөрсөн Хөх нуур нь далайн түвшнээс дээс 1600 м өндөрт өврөөрөө модгүй араараа модтой шовх Хар зүрх уулын урд бэлд байдаг үзэсгэлэнтэй сайхан газар. Гэвч энд "MAK" ын Н.Нямтайшир эдлэн газраа байгуулж хоёр гурван нисдэг тэргээр хүн зөөн найр хийдэг болсноос хойш хүмүүс шавах болж үүнийг дагаад нуурын эргэн тойронд амралтын газрууд ихсэн онгон төрх нь алдагдаж байгаа юм. Нуурын эргэн тойрон хог новшинд дарагдан ус нь улам л багасч, намаг нь ихэсч байгаагаас гадна, нуурын зэгсийг идэж ойр орчмыг нь цэвэрлэдэг байсан хандгай, буга зэрэг амьтад харагдахаа больсон тухай нутгийн иргэд бас л харамсан ярьдаг юм. Байгалийн өнгө үзэмж талаасаа ч Монголчуудын түүхэн дэх ач холбогдол талаасаа ч яах аргагүй улсын хамгаалалтанд байх ёстой энэ газрыг Монголчууд архидах наргих, цэнгэх талбараа болгосны гай энэ. Гэтэл сүүлийн үед хятадууд энэ хавийг их сонирхон Хэнтий аймгийн удирдлага тэр тусмаа Цэнхэрмандал сумын удирдлагыг хэд гурван төгрөгөөр "хууран" том том газар авч байгаа юм санж.

Энэ өдрийн зурхай /2017.09.26/

$
0
0

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 26. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 6. Ангараг гараг.  Эрхтэний тэнгэрт одтой, гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр.

                          Барилдлага: Түлэх 
                          Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй   
                          Суудал: Гал

Өдрийн наран 6 цаг 53 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.

Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Энэ өдөр түргэн өөрчлөгдөх чадвар шаардана. Олон хүмүүс хэд хэдэн төсөл дээр амжилттай ажиллаж чадна. Сайн шалгагдсан мэдээллийг үндэслэн ажлаа явуул. Тодорхойгүй цаг үеийг тодруулахаас бүү эмээ. Амьдралын тайван бус хэв маяг, хэт ажлын ачаалал нь амьдралын эрч хүчийг ихэд бууруулна.


ҮХЭР (4/20-5/20)

Насаар ахимаг эсвэл нийгмийн байдлаар танаас илүү хүнтэй учир ургуулах магадлалтай. Таны хувьд орчин тойрноосоо шалтгаалан сонгосон хүнийхээ үнэнч эсэхэд итгэхэд хэцүү байна. Ажил хэргийн холбоонд онц өөрчлөлтүүд байхгүй. Таны хүйсийг үл харгалзан, мөнгө зөвхөн эрэгтэй хүний гараар дамжин орж ирнэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Амьдралд хөнгөн хуумгай хандах тал байна. Од гарагсын эрхшээлээр та хүчээ гамнаж ажлаа цалгардуулна. Өнгөрсөн зүйл эргэж олдохгүй. Аливаа амлалт тангараг өгөх, хий хоосон ярианаас зайлсхий. Амьсгалын эрхтэн үрэвсэж, хоолой өвдөж болзошгүй. Хийж байгаа ажил тань уйтгартай, нэгэн хэвийн санагдах болно. Мөнгөний асуудал дээр аз дайрахгүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Сонирхолтой хүмүүстэй уулзаж, урлагийн бүтээл, эртний эд зүйл худалдаж авч болзошгүй. Сонирхол нэгтэй хүмүүстэй харьцаж, уран бүтээлийн уулзалт хийхэд тохиромжтой өдөр. Таны хувьд энэ сарын гэр бүл болоход хамгийн тохиромжтой өдрийн нэг. Бусад хүмүүстэй харьцах харьцаагаа дүгнэж, улам гүнзгийрүүлэн, хүн нэг бүрийн хамгийн сайн талуудыг дэмж.


АРСЛАН (7/23-8/22)   

Олон хүмүүс төрөлхийн зан чанараасаа болж өөрийн үйл ажиллагааны тухай магтаалын үгс л сонсох чадвартай болно. Хамтран зүтгэгчид, түншүүддээ өөрийн сайн сайхан байдалд хүрэх хэрэгсэл мэтээр бүү ханд. Бусдын итгэлийг алдахаас маш их болгоомжил. Золиос гарга.


ОХИН (8/23-9/22)

Эрч хүч буурна. Бие тийм ч сайнгүй. Гэмтэл авах магадлалтай. Биеийн хүчний ачааллаа багасга. Зам хөндлөн гарахдаа болгоомжтой бай. Сайн нойрсож ав. Хоолны дэглэм мөрд. Тэгвэл таны эрүүл мэндэд асуудал гарахгүй. Үнэ бүхий бүрэн амралт, байгаль дээрх тайван амралт танд зориг хатуу байдлыг буцааж авчирна. Мөнгөний гачигдал таныг нерэвтүүлнэ, гэхдээ сэтгэл их зовних хэрэггүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Нэр төр болон санхүүгийн чадвараа өсгөх бүх үйл ажиллагаанд эерэг өөрчлөлтүүд гаргах өдөр. Боломжоо бүү алд. Амжилт танд дахин дахин ирэх болно. Зарим нэг нь өрөвч сэтгэлээ барьж дийлээгүйгээс болоод зальт этгээдэд хууртаж жижиг сажиг эд зүйлээ хулгайд алдаж болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдөр таны анхаарлыг томоохон өөрчлөлт хийх асуудал татна. Иймээс энэ асуудлыг эргэлзээгүй шийдсэн байх ёстой. Шинэ ажлын байр, сургууль хайж байгаа бол бүтэмжтэй хөрөнгө мөнгө дутагдаж байгаа бол бүү гутар. Ойрын ирээдүйд орлогын шинэ эх үүсвэртэй болно.


НУМ (11/22-12/21)

Хүнд зөрчил, өдөөн хатгалгаар дүүрэн өдөр болох нь. Эргэн тойрныхонтойгоо муудалцана. Үл ялих шүүмжлэлд эмзэглэсний хэрэггүй. Өөрөө ч мөн бусадтай харьцахдаа туйлын болгоомжтой байж, үгээ цэнэ. Хамтрагчийнхаа нэр төрийг гутаасан, атаархал хорслыг төрүүлсэн юм хэлэхээс болгоомжил.


МАТАР (12/22-1/19)

Та дотны хүнтэйгээ харьцах харьцаа ажил хэргийн байдалд орж найдаж байсан харилцаа холбоо тань тасарч болзошгүй байна. Тэвчээртэй байж болж буй үйл явдалд сэтгэлийн хөөрлөөр бүү ханд. Аахар шаахар асуудлыг бүү дэвэргэ. Ийм зүйл хүн болгонд л тохиолддог. Энэ бол сэтгэлээр унах шалтгаан биш. Аз амжилт танд ирэх л болно.


ХУМХ (1/20-2/18)

Хоцорсон хичээлээ нөхөх, шалгалт шүүлгийн өрнөөсөө салахад тохиромжтой. Хүмүүнлэг, соёл урлаг, цэргийн сургуулийн оюутнуудад илүү тааламжтай. Гадаад хэл сурах сонирхол дахин өснө. Ядаргаанд орохгүйн тулд сайн амар. Дараа долоо хоногт эрүүл мэндийн үзлэгт ороход тохиромжтой.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ туйлын тогтворгүй цаг үе таны хуучны төлөвлөгөө, гэрээ, харилцаа холбооны бат бэхийг шалгана. Ажлаа мэдэхгүй хүмүүст зөрчил, томоохон таагүй явдлууд тулгарч болзошгүй. Хүмүүсийг хэрхэн гонсойлгох, хэрхэн өөртөө татахыг та мэднэ. Гол зэвсэг бол хувийн дур булаам байдал, өөртөө итгэх итгэл, уран гоё яриа юм.



Ихэнх нутгаар сэрүүснэ

$
0
0

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн  өмнөд  хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.   Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн. өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос  шөнөдөө  нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар  шөнөдөө  0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүл багасна, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 4-6 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 27-ноос 10 дугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, 28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи 27-28-нд говь, талын нутгаар секундэд    14-16 метр, 29-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.

БАНТАН ХУТГАГЧ

$
0
0

 

 Төрийн явдал ороо бусгаа цагийн байдал тогтворгүй байгаа нь зарим хүмүүст үнэхээр ашигтай тусч байна. Зуд болоход нохой зоолж, зовлон болоход лам баяжина гэгчээр өмгөөлөгч Г.Батбаярын баяжсан, Монголын ард түмний ядуу байдал хоорондоо үнэхээр өнгө зохицохгүй байна.

Хаана дуулиан шуугиантай хэрэг явдал гарна. Тэнд Г.Батбаяр байж байхаар барахгүй. Гар бие оролцож өмгөөлөгчөөр ажиллаж хэсэгтээ зурагт телевизээр гарч баахан шуугиулж байгаад ялагдана. Өнгөн дээрээ харагдах энэ ялагдал өмгөөлөгчид найдсан талд маш харамсалтай хэрэг явдал боловч харин Г.Батбаярын хувьд маш учиртай. Тэр хоёр талд зэрэг ажиллагдагаараа бусад өмгөөлөгчдөөс онцлог. Дээрээс нь маш ашигтай ажилдаг овсгоотой нэгэн.

Чанга дуу, зоримог харцаар гоёсон өмгөөлөгч Г.Батбаяр өмгөөлсөн хэрэг бүрийнхээ дараа өнгө зүс орон баяжиж, телевизийн салбарын залуухан амрагтай ч болж, одоо манай улсын тэргүүн баячуудын тоонд зүй ёсоор ороод байна. Өмгөөлөгч Г.Батбаярын хэргүүд яаж бантан болж жонхуурч байгааг дараах цөөхөн хэдэн баримтууд нотолж байна. 

1.Тэмүүжин ба Сарангэрэл 

Энэ хэрэг дээр уг нь Г.Батбаяр Г. Сарангэрэлийн өмгөөлөгчөөр оролцсон боловч хэрэг явдал шувтарсаны дараа харахад нөгөө талд буюу тухайн үед Хууль зүйн сайд асан явсан Тэмүүжин ялж сайдын нялх амраг хар тамхи хэрэглэсэн гэдэг зүйл заалтаар ял сонсож, хорих анги руу ачигдсан байдаг. 


Нэмж хэлэхэд Цагдаагийн газрын зарим хурандаа нар сайд дээрээ гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж буруутгагдсан ч энэ хэрэг шалгалтын явцад хэрэгсэхгүй болсон.

 

2. Найзыгаа "худалдав” 

Цагдаагийн нэгэн албан тушаалтан Г.Батбаярт итгэж мэдээлэл өгөв. Тэр мэдээллийг Г.Батбаяр тэр дор нь задалж, Цагдаагийн албан хаагчдыг төрийн сайдынхаа эсрэг ажилласан хэмээн зарлаж, нэр хүндээ өсгөв. 



 3. Р.Бурмаа сайдтай шүүхдээд ялагдав 

 

4. Гэнэт тэрбумтан болов

Монгол Улс 1600 гаруй өмгөөлөгчтэй. Тэдний хэд нь тэрбумтан бэ? ямар ч байсан Г.Батбаяр тэрбумтан. Тэрээр нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсан ба түүгээрээ реклам сурталчилгаа хийж байлаа. Энэ нь Ганжуур данжуур 108 байдаг учраас гээд тоогоо тэгшилж байгаад татварт 108 сая төгрөг төлсөн тухай хүүрнэн өгүүлсэн байдаг. Энэ дүнг 10 хувь нь гэж үзвэл Г.Батбаяр өнгөрсөн жил нэг тэрбум наян сая төгрөгийн орлогыг ядуу монголын гэмт хэргийн зах зээл дээрээс босгожээ. Тэрээр энэ мөнгийг үнэхээр эрдэм мэдлэг ур чадвараар олж авав уу эсвэл хор найруулж бантан хутгаж олов уу?    
Г.Батбаяр их хэмжээний  мөнгө хаанаас орж ирснээ хэзээ ч тайлагнаагүй юм. Энэ талаар асуусан сэтгүүлчийн асуултанд "Намайг тэрбумтан гэж гүтгэлээ” л гэж хариулж байснаас бус БНХАУ-ын компани миний данс руу 400 гаруй мянган ам.долларын гүйлгээ хийсэн гэж тэрээр тайлагнаж байсангүй. Яруу найрагч Б.Галсансүх тус баримтыг дэлгээгүй бол тэрбумтан гэж гүтгүүлсээр яваа юм байна гэж итгэх байлаа.   

 5. Амрагуудын хос цаг  

Тэр олны анхаарал татсан хэргүүдтэй холбогдож, холион бантан хутгахаас гадна хувийн амьдрал нь ч бас холион бантан ихтэй. Тэрбумын орлоготой эр хүнд эхнэр нь гологдсон байж магадгүй л юм. Тиймээс сэтгүүлч бүсгүйтэй нэр холбогдож, тоонот гэрт зургаа татуулж, хос цагаар бугуйгаа гоёв. Хайрын үгтэй зурвасууд нь ч цахим хуудсыг чимж, тэдний харилцааг нотлов. 

 

 

6. Ял тулгагч

 

Уг нь өмгөөлөгч хүн бусдад эрх зүйн зөвлөгөө өгч, хуулийн хүрээнд өмгөөлж, хамгаалах учиртай. Гэвч Г.Батбаярыг өмгөөлөгч гэхээсээ яллагч гэж андуурмаар. Учир нь олны анхаарал татсан асуудал байвал очиж хутгалдаад, болохгүй бол хэвлэлийн хурал зарлаж байгаад ял тулгана. Хэвлэлийнхэн түүнийг тоохгүй бол Ариунаагийнхаа ТУГ.мн сайтаар "тэрбумтан өмгөөлөгч ярьж байна” гэж бичүүлчихнэ. Өөрийнхөө замд хөндөлссөн хэнийг ч энэ сайтаараа хайр найргүй балбадаг нь ял тулгагчийн мөн чанар гэлтэй...

 

Өмгөөлөгч гэгч энэ хүн нэг иймэрхүү л БАНТАН ХУТГАГЧ юм байна. 
 
 

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

$
0
0

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

 

Малчид, тариаланчидад зориулсан цаг агаарын мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орж, ихэнх нутгаар хүйтэн хононо.

2017 оны 09-р сарын 26-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с. 17 цагт 3 хэм дулаан, 20 цагт 0 хэм орчим байна.


2017 оны 09 дүгээр сарын 26-ны 20 цагаас 09 дүгээр сарын 27-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 02-ныг хүртэл
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр, 10 сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи 27-28-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 29-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.


Энэ өдрийн зурхай /2017.09.27/

$
0
0

Энэ өдрийн зурхай /2017.09.27/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны есдүгээр сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын шинийн 7. Буд гараг. Гар одтой, хоёр хар мэнгэтэй, улаагчин могой өдөр.

                          Барилдлага:Рашаан 
                          Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй    
                          Суудал: Шороо

Өдрийн наран 6 цаг 56 минутад мандан, 18 цаг 45 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Ажил хэргийн болон хувийн харьцаа тогтооход таагүй өдрүүдийн нэг. Сэтгэл санааны эогсонги байдал ба уриалагхан бус чанараасаа болж харьцаанд үл ойлголцох хөндий байдал бий болж болзошгүй. Бие тань гэнэт муудаж магадгүй. Хуримтлагдсан ажлуудаа дуусгахад өдрийг зориул. Үр дүнгээ тооц. Хэрэггүй санаа бодол, эд зүйлсээс өөрийгөө салга. Шинэ ажил хэрэг бүү эхэл.


ҮХЭР (4/20-5/20)

Тамирчин бол гялалзсан амжилт өндөр шагнал, чих дүлийрэм алга ташилт хүлээж байна. Өөрийгөө золиосолж, өөртэйгээ тэмцэж чаддаг хүмүүст амжилт ойрхон байна. Хүүхдүүдтэй эсвэл, бизнестэй холбоотой ажил маш их сэтгэл ханамж ба том боломж авчирч болно.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Гадны нөлөөнд бүү авт, бууж өгч болохгүй. Архаг өвчин хөдөлнө. Хамтын ажиллагаа, ажил хэрэгтээ сонирхолгүй болно. Биеэ барь. Томоохон зүйл худалдан авах, зардал гаргахаас зайлсхий. Танд анхаарал тавьж буй сайн танихгүй хүмүүстэй харилцахдаа болгоомжил.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Энэ өдөр харьцахад тааламжтай байна. Таны харьцаа нарийн, гайхамшигтай харилцан ойлголттой байна. Хувь заяагаар холбоотой хүүхдүүдтэйгээ нөхөрсөг харьцаагаа бэхжүүлэх боломж бүхнээ ашигла.


АРСЛАН (7/23-8/22)   

Олонх арслан өөрийгөө ганцаардмал, хэнд ч хэрэггүй хүн мэтээр төсөөлснөөр сэтгэл санааны тайван байдал нь алдагдана. Өөрийн амьдралын зарчмаа эргэн харж нийгэмд оршиж буй нийтээр тогтсон амьдралын хэв маягтай нийцүүлэх шаардлагатайг анхаар. Усыг нь уувал юу гэдэг билээ, сана.


ОХИН (8/23-9/22)

Хуучны түншүүд, далдуур атаархагчид, өрсөлдөгчдийн үйл ажиллагаа шинэ төслийн ажилд тань саад тотгор учруулна. Өөрийн үзэл бодол, төлөвлөгөөгөө дахин эргэж харж хянахыг од эрхэс танд зөвлөж байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хайр дурлал, гэр бүл, ажил төрөл бүх зүйлд амжилттай сайн өдөр. Ажил ихтэй, гэвч үнэнч ажилтнууд танд тусална. Таныг тойрон буй энэхүү өөрийн ертөнцийн төвд нь та байх болно. Харин шалихгүй зүйлээс болж тойрон хүрээлэлдээ цав суулгахаас болгоомжил.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Шинэ ирээдүй, гэнэтийн шинэ боломжууд нээгдэнэ. Энэ нь шинэ найз нөхөд, хамтын ажиллагаатай холбоотой. Аяллаар явбал ашиг олоод зогсохгүй эрүүл мэндээ бэхжүүлж сонирхолтой шинэ танилтай болно. Дээд албан тушаалтантай харилцах, ажил хэргийн уулзалт, албаны бичиг баримттай харьцахад тааламжтай.


НУМ (11/22-12/21)

Энэ өдөр та мэхлэгдэж, хий хоосон амлалтанд өртөнө. Мөнгө санхүүтэй холбоотой ажлыг хянамгай хийхийг одод зөвлөж байна. Аз туршвал алдагдалд орно. Ажлаа саатуулснаас таны нэр хүнд унана. Элдэв хэрүүл маргаанаас хол бай. Шүүмжлэлд бүү эмзэглэ.


МАТАР (12/22-1/19)

Гүн ухаантнуүд, үзэл сурталчид, улс төрчид, төрийн албан хаагчидэнхтайвны үйл хэрэг, ертөнцийн бүх хүмүүсийн сайн санааны төлөө зүтгэх аятайхан боломжийг алдаж болохгүй.Гэвч аз жаргалтай үйл явдлуудын тоо азгүйтэл, бүтэлгүйтлүүдээс олон дахин давуу байх болно. Таагүй үйл явдлуудыг урьдчилан харж түүнд бэлэн байхыг танд зөвлөе.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр та ихэнх ажлынхаа асуудлыг шийдэж чадна. Найз нөхөд хамтрагчдаа тусалж, ямар нэг зүйл өгнө. Ойр дотнынхонтойгоо тэвчээртэй, зөөлхөн ханд. Энэ нь таны мэдрэлийг гамнаж, найз нөхдийн хүндлэлийг өсгөнө. Та энэ үед жаахан ч гэсэн амрах хэрэгтэй.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр та азтай байна. Энэ өдөр таны ажил амьдрал хэвийн байдалдаа орно. Танд ажил чинь ойлгомжтой болно. Аль ашигтай газартаа туршлагатай хүмүүсээ ажиллуул.Та амьдралаасаа таашаал авах хэрэгтэй. Олонх хүмүүс өөрсдийн сайн талуудаа харуулах боломж нээгдэнэ. Дипломат харилцааны урлагийг ашиглан санхүүгийн гэрээ хэлэлцээрийг гялалзтал байгуулж, ашигтай арилжаа наймаа хийж чадна.


ихэнх нутгаар солигдмол үүлтэй сэрүүн байна

$
0
0

ихэнх нутгаар солигдмол үүлтэй сэрүүн байна

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 02-ныг хүртэл
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 30-нд нутгийн хойд хэсгээр, 10 сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас, цас орно. Салхи 27-28-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр, 29-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ уурхайдаа хуралджээ

$
0
0

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ уурхайдаа хуралджээ

 

"Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн хурал энэ сарын 22-23-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах уурхайд болсон байна.

Тус компанийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн. Гүйцэтгэх захирал Л.Ариунболд, Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирал Б.Ганхуяг, Уурхайн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбаатар, Захиргаа Удирдлага хариуцсан газрын захирал Ө.Сумъяабаатар оролцжээ.

Энэ үеэр уурхайн ажилтнууд "...Цалин хэзээ нэмэх вэ” гэсэн асуудлыг түлхүү тавьсан байна. "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд Амласан бол хийх ёстой” гэсэн зарчим баримтлан ажиллаж байгаагаа хэлээд "Цалин нэмэх журам баталж, инфляцын түвшинтэй уялдуулан нэмэх тухайд судалгаа явуулж Захирлын зөвлөлийн хуралд оруулж ирэхийг үүрэгдсэн” гэжээ. 

Мөн компанийн удирдлагууд ажилчдынхаа нийгмийн асуудалд анхааран 350 хүний угсармал орон сууцыг ирэх жилээс уурхайн хотхонд байгуулах, орон сууцны хөнгөлөлттэй хөтөлбөрт хамруулах талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулснаа дуулгажээ.

Б.БАЯР, ЗУУНЫ МЭДЭЭ

 

Ерөнхийлөгчийн бай нь ОФШОРЧИД уу, АТГ-ын дарга уу

$
0
0

Ерөнхийлөгчийн бай нь ОФШОРЧИД уу, АТГ-ын дарга уу

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга долоодугаар сарын 24-нд улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан уриалга гаргасан. Ингэхдээ офшор дансанд хадгалж буй мөнгөө монголдоо оруулж ирэх 49 хоногийн хугацаа өгсөн. Уриалгадаа "ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг "офшор бүс" хэмээн тооцож нэрлэсэн байна. 

Эдгээр офшор бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа юм. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс, улстөрч, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд офшор дансанд мөнгөн хөрөнгөө байршуулах нь тухайн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны эсэх, татвараа шударгаар төлсөн эсэх, хөрөнгө орлогын мэдүүлгээ үнэн зөв мэдүүлсэн эсэх зэрэг олон эргэлзээг бий болгож, шударга ёсонд итгэх олон нийтийн итгэлийг бууруулж байна.

Монгол Улс 2017 оныг хүртэл офшор бүсэд данс эзэмших асуудлаар хууль, эрх зүйн ямар нэгэн зохицуулалтгүй явж ирснээс улбаалан улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд офшорт данс эзэмшсэн тохиолдлууд байгаа тул олон улсад мөрддөг жишгээр эхний удаад тэдэнд ууч сэтгэлээр хандаж, офшор данснаас нэн даруй мөнгөө татаж, Монгол Улсдаа оруулж ирэхийг уриалах нь зүйтэй хэмээн үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга миний бие офшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны долоодугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор офшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банканд оруулж ирэхийг уриалж байна. Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж. зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.” хэмээсэн.

Үндсэндээ төр уучилъя гэсэн. Гэвч товлосон хугацаа, тогтоосон өдөр болоход сайтар нуусан гэж бодож байсан хөрөнгөө саналаараа дээрх уриалгын дагуу эх орондоо чин үнэнчээр "чирээд” ирсэн хүн нэгээхэн ч үгүй.

Ингээд энэ сарын 12-нд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уриалсан хугацаа дууссантай холбогдуулан уг уриалгын биелэлт, ажлын явц байдалтай танилцахаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд АТГ-ын дарга. тэргүүн комиссар Х.Энхжаргалыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр Х.Энхжаргал комиссар 49 хоногийн хугацаанд "Нэр бүхий 23 хүнийг гурав гурван удаа дуудан уулзсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад сайн дураар оруулж ирсэн хөрөнгө мөнгө байхгүй” гэдгийг хэлсэн.

Түүнчлэн Засгийн газрын наймдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар баталсан офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсаалтыг "сайн эрс” нь мэдэхгүй байгаа мэт асуудлыг ч хөндсөн.

Мэдээж энэ бол тохуу мэт ойлгогдох авч офшорчид бол яг л дээрх тайлбарыг өгөх нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, офшор бүс гэдэг аль, аль хэсэг, хил хязгаараар зааглагдсан гэдгийг мэдээгүй л гэх болов уу. Тэр ч утгаараа Х.Энхжаргал комиссар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргатай уулзах үедээ өнөөдрийн байдлаар офшор бүсэд ийм ийм орон багтана гэсэн тогтоол гарч баталгаажих юм бол 3 cap, 30 хоног гэсэн ойлголтоо хөөн тооцоолоход 2018 оны нэгдүгээр сарын 10-дын орчимд офшорт данстай хүмүүс хөрөнгөө хэрхэн зохицуулснаа Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх боломжтой болох юм гэдгийг ч дуулгасан.

Мөн Олон улсын Мөнгө угаахтай тэмцэх байгууллагатай Монгол Улс хамтран ажиллаж, гишүүн нь болсон бөгөөд тэдний хүсэлтээр Эрүүгийн хуульд нэмэлт оруулжээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр офшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон, хориглолтын нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Уг хуульд офшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж хуульчилсан гэдгийг дуулгасан.

Үнэн хэрэгтээ авлигатай тэмцэнэ гэдэг ганц байгууллага, хэсэг бүлэг хүн эсвэл бүр дэлхийн аль нэг улс дангаараа хийдэг ажил биш гэдгийг олон улсад ч хүлээн зөвшөөрчээ.

Тиймдээ ч саяхан манай улсад АТГ Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагатай хамтран зохион байгуулсан сургалт, семинарт оролцогч талуудын хувьд манай улсыг авлигатай тэмцэх чиглэлээр бодлого эрх зүйн тодорхой зохицуулалтууд хийсэн, бие даасан байгууллага байгуулж, үндэсний хөтөлбөрийг тодорхой үе шат, хугацаатайгаар хэрэгжүүлж байгаа нь зарим талаар эерэг үр дүн гарч авлигын ерөнхий үзүүлэлтийн хувьд харьцангуй өөрчлөлт гарсан гэж магтаад офшорчидтой тэмцэнэ гэдэг нь үндэстэн дамнасан асуудал гэдгийг ч санал нэгтэйгээр хэлжээ.

Тэгэхээр нэгэнтээ гадаадад гарчихсан байгаа хөрөнгө мөнгийг буцаан татах эсвэл царцаах зэрэг үйл ажиллагааг олон улсын хэмжээнд хамтран зохион байгуулах нь илүү үр дүнтэй гэдгийг хөгжингүй орнууд болон гаднын байгууллагууд тодорхойлоод байгаа юм. Тодорхой хэмжээгээр эрх зүйн харилцан туслалцаатай орнууд байдаг ч яг офшорыг тaтax зэрэг үйл ажиллагааг зохицуулах, харилцан туслалцах гэрээ, хэлэлцээрүүд хийгдээгүй байгаа юм. Энэ нь дан ганц манай улсад тохиолдож буй бэрхшээл ч бус. Учир нь офшор бүс гэдэг нь өөрөө харилцагчийнхаа бүхий л асуудлыг нууцална гэх мэтээр гэрээ хийчихсэн байдаг зэрэг нь нөлөөлж, цаг хугацаа нэлээдгүй зарцуулдаг талаар ярьдаг.

Тэгэхээр монголчууд бид хэдий авлигатай тэмцэх байгууллагатай, хуультай болсон ч олон улсад хамтран ажиллах бусад гэрээ, хэлцлүүдийг хийх шаардлагатай гэсэн үг юм. Уг нь энэ талаар офшорчдыг хөрөнгөө аваад ир ганц удаа өршөөе хэмээн уриалга гаргасан Ерөнхийлөгч Х.Баттулга урьд нь УИХ-ын гишүүн байсан, АТГ-ын дарга Х.Энхжаргал комиссартай уулзсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өмнө нь УИХ-ын дарга байсан гэдэг утгаараа маш сайн мэдэж байсан байж таарна.

Гэтэл Ерөнхийлөгчийн тангараг өргөөд cap ч хүрээгүй байх хугацаандаа офшорчидтой хийх тэмцлээ нэн даруй эхлүүлж байна хэмээн 49 хоногийн болзол тогтоосон нь тун хачирхалтай. Харин ч энэхүү хардлага нь офшорчидтой бус тэдэнтэй тэмцэх байгууллагын даргатай хийх тэмцэл мэт харагдаж байгаа юм. Уг нь Авлигын эсрэг хуульд зааснаар тус газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог.

Тэгэхээр АТГ-ын одоогийн дарга комиссар Х.Энхжаргал 2016 оны долоодугаар сарын 8-нд томилогдсон учраас, ажил албаа хүлээлгэн өгөхөд ёстой л зай ч байна, лай ч байна гэсэн үг. Нэгэнт хугацаа нь дуусгавар болох болоогүй учраас жаахан баалж, ажлыг нь ухаад эхлэхэд шантрахдаа "бууж өгөх" нь гарцаагүй гэх тооцоолол ч байхыг үгүйсгэх аргагүй бололтой. Тиймдээ ч авлигатай тэмцэх хөрс нь ямар байгааг мэдсээр байж, олон улсын гэрээ, хэлцлүүдээ хий хэмээн шаардахын оронд офшорчдыг олж ир хэмээн шаардах нь зүйд нийцэхгүй асуудал болж хувираад байна.

Б.ТӨГӨЛДӨР


АТГ-ЫН ГАДНА БА ДОТОР ТАЛД

$
0
0

АТГ-ЫН ГАДНА БА ДОТОР ТАЛД

 

АТГ-ын гадаа талбайд энэ өдрүүдэд Ард түмний онц зөвлөл гэх хэсэг бүлэг хүмүүс лоозон барин оффшортой тэмцэхгүй байгаа учраас энэ байгууллагыг татан буулгаж, даргыг нь огцрохыг шаардан жагсч байна. Харин -ын дотор мөрдөгч нар нь оффшортой тэмцэх асуудлаар Интерполын мэргэжилтнүүдтэй туршлага солилцож сууна. -ын шинээр байгуулсан "Олон нийтийн төв” хэмээх иргэдэд зориулсан сургалтын төвд олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх чиглэлээр томоохон сургалт хоёр өдөр болж өнгөрлөө.

Энэ сургалтад АТГ-аас гадна прокурорууд, цагдаагийн мөрдөгч нар, мөн төв банкны эдийн засгийн мэргэжилтнүүд оролцжээ. Мөнгө угаах гэдэг нь маш энгийндээ хууль бусаар олсон орлогоо хууль ёсны болгож өнгө зүсийг нь хувиргахыг хэлдэг. Тэгэхээр манайхны сүүлийн үед амны уншлага болоод байгаа оффшор гэх асуудалд ч энэ нь бүрэн хамаарах юм.

Авлига болон мөнгө угаах явдалтай тэмцэх нь ганц нэг улс орны дангаараа хийж чаддаг ажил огт биш. Хамгийн хүчтэй, хөгжилтэй гэх улс орон ч хил дамнасан энэ үйл ажиллагаатай дан биеэрээ тэмцэж чадахгүй. Энэ бол тусгаар оршсон, биеэ даасан улс гүрнүүдийн дунд байгуулсан эрх зүйн баримт бичгийн хүрээнд, харилцан яриа хэлэлцээрийн үр дүнд хийгддэг ажил. Монгол Улс маань ч энэ жишгээс хазайхгүй нь лавтай. Гудамжнаас хашгирч байгаа шиг нэг мөрдөгч юм уу, цагдаагийн нэг албан хаагч албаны паспортоороо хил давж очоод дансыг нь битүүмжилж хаагаад, хамаг хөрөнгийг нь чемоданд хийгээд аваад ирдэг ажил ер биш.

Харин танайд ийм байна, манайд ингээд байна гэх зэргээр улс бүрийн хуулийн байгууллагууд хоорондоо мэдээлэл солилцож, хамтран ажиллах учиртай юм. Үүнийг эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ гэдэг юм. Манай улсад нэн түрүүнд ийм гэрээ шаардлагатай байна. Гэрээ байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ тэр нь хуучин социалист орнуудын хамтын нөхөрлөлтэй байх үеийнх юм билээ. Яг одоо оффшортонгуудын том том хөрөнгө нь нуугдаж байгаа өндөр хөгжилтэй орнуудтай байгуулсан гэрээ байхгүй. Ийм гэрээ байгуулаагүй байж Англи, Америк руу давхиж очоод наадах чинь манай улсын хөрөнгө, аваад явна гэх дур зорго манай төрд байж болохгүй.

УИХ энэ оны хавар, 4 дүгээр сард нэгэн хууль баталсан юм. Оффшорын эсрэг хууль гэж нэрлэж болно. Хуулийг хэрэгжүүлэхэд чиглэсэн нэгэн тогтоолыг Засгийн газар батална гээд хуульд заачихсан. Гэтэл манай Засгийн газар тэр тогтоолыг дөнгөж саяхан баталлаа. Хавар баталсан хуулийн араас тогтоол нь намар батлагдаж байх жишээтэй. Тэр тогтоол нь аль улсын нутаг дэвсгэрт байгаа оффшор бүсэд Монгол Улсын иргэн данс эзэмшиж, компани байгуулж болохгүй вэ гэдгийг заасан жагсаалт юм л даа.

3d64e2d82d2cb40c8904b2902282f862-1-300x200 АТГ-ын гадна ба дотор талд

Тогтоол батлагдсан ч одоо хүртэл албажаагүй байна. Тэгэхээр УИХ-ын баталсан сайхан хууль амьгүй хэвээрээ байна гэсэн үг. Энэ хуульд заахдаа, оффшор бүсэд данстай, хөрөнгөтэй төрийн албан хаагчид 3 сарын дотор тэр дансаа хааж, хөрөнгөө авчрахыг үүрэг болгосон. Ингээд 30 хоногийн дотор энэ тухайгаа АТГ-т мэдүүлэх ёстой шүү гэж заасан юм. Газар нутаг нь тодорхойгүй байхад АТГ яг хаашаа хандах вэ, хаана явж очих вэ.

Оффшор бүсийн дансны мэдээллийг тухайн банк нь сайн дураараа гаргаж өгдөггүй. Мэдээж, харилцагчийнхаа итгэлийг дээдлэх нь зүй. Асуудлыг ил гаргаж тавьсан хэвлэл мэдээллийн байгууллагууд ч хуулийн байгууллагад мэдээллийг өгөхгүй байгаа юм байна. Тэгэхээр шаардлагатай мэдээллийг улс орнуудын төр, засгийн түвшинд хүсч, гаргуулж авах арга зам үлдээд байна. Энэ мэт яах аргагүй өмнө тулгараад байгаа саад бэрхшээлийг бид тооцож үзэх ёстой.

Гэхдээ АТГ зүгээр суугаагүй юм байна. "Олон нийтийн төв”-дөө Интерполын мэргэжилтнүүдийг урьж авчраад туршлага солилцож ярилцсан байна. Авлига, мөнгө угаах явдал, оффшортой тэмцэх нь нэг улсын дангаараа барах ажил биш учраас энэ талын холбоо харилцаагаа үүсгэх, хөгжүүлэх, мэдээлэл олж авах, гарц нээх, суваг хайх чиглэлээр өөрсдийнхөө хэмжээнд санал санаачилга гаргаж эхэлсэн байна. Үүнийг тодорхой ажлын бодитой эхлэл гэж харах хэрэгтэй болов уу.

Гэвч нэг байгууллагадаа найдаад, эсвэл шаардаад суух биш, дээд доод аль ч түвшиндээ идэвх санаачилга гаргаж ажиллах ёстой. Ялангуяа бодлого боловсруулдаг, шийдвэр гаргадаг түвшний хүмүүс давын өмнө эрх зүйн харилцан туслалцааны гэрээг шаардлагатай улс орнуудтайгаа батлах ёстой. Өөрөөр хэлбэл, эрх зүйн орчноо иж бүрэн болгож өгөөч ээ. Үүний дараа АТГ чинь ажиллахгүй байна гэж  нь шүгэл үлээгээд сууж байг л дээ.

Д.ХАЛИУН

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, эрүүл мэнд"өдөрлөг

$
0
0
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, эрүүл мэнд" өдөрлөгТөв нь хөдөө орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засах цогц үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай хүргэх зорилгоор Дундговь аймгийн Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний газартай хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, эрүүл мэнд” өдөрлөгийг  2017 оны 09 сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа. 

Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хослол буюу их хүлээлт

$
0
0

Цахимд "Баттулгатай болсон одоо Хүрэлсүхээр модоо хагалуулаад галаа асаах минь” гэцгээж байна. Үнэндээ монголчууд эдгээр хоёр хүний хослолыг ихэд хүсэмжилсэн. Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдох үед улс төрд бугшаад байгаа элдэв асуудлыг цэгцэлж,  авлигын хэргийг нэг мөр болгоно хэмээн найдсан. Ерөнхийлөгч ч тэрхүү хүсэлтийг мэдэрч, оффшорчдын эсрэг өөрийн зүгээс хийх алхамаа эхлүүлээд байгаа билээ.  Түүнчлэн 60 тэрбумын хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж, цагаан захтнуудын хэргийг ч давхар хянасаар яваа гэдгийг Тамгын газраас нь мэдэгдээд буй.

 

Үүнтэй зэрэгцээд улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар унаснаар дараагийн Ерөнхий сайдад хэд хэдэн хүний нэр яригдах болсон. Тэдний нэг нь Шадар сайд У.Хүрэлсүх. Тэрбээр хэлэх гэснээ хэнээс ч эмээлгүй хэлчихдэг, шулуун, шударга хэмээн ард иргэдэд үнэлэгддэг.  Улс төр ажиглагчид ч тэднийг төстэй гэх нь бий. "Асуудалд хандаж буй байдал, газар дээр нь шийдвэр гаргаж байгаа зэргээс Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын төстэй арга барил, спортын хүний, цэргийн хүний нийтлэг чанар нь иргэдэд ихээхэн таалагддаг” гэж дүгнэдэг бол Монгол судлаач, эрдэмтэн Кимүра Аяако У.Хүрэлсүх, Х.Баттулга нар ёс зүйтэй, ноён нуруутай гэсэн байдаг.  

 

Мэдээж их хүсэмжлэлийн цаана их хүлээлт бий. Ирэх даваа гарагт нээх УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшсэн У.Хүрэлсүхийг батламжилна. Өөрөөр хэлбэл тэрбээр Ерөнхий сайдын ажлаа ирэх даваа гарагаас эхлүүлнэ. Ард түмэн эдгээр хоёр эрхэмээс олон зүйлийг хүлээж буй. Хамгийн наад зах нь намын шинэчлэл. Цаашлаад авлигачдыг төрөөс зайлуулах нөсөр том үүрэг бий. Харин тэд тэр их хүлээлтийг биелүүлж чадах уу гэдэг сонирхолтой асуулт үлдээд байна.

 

Хэрэв тэд эс чадвал улс төрийн карьертаа төгсгөл хийж ч мэднэ. Учир нь тэд биенээ үл таних хүмүүс биш. Тиймээс МАНАН-гийн өөр нэгэн бүлэглэл төрийн толгойд гарсан хэмээн захын иргэд шүүмжилнэ.

 

Өнгөрсөн хугацаанд эдгээр эрхэмүүдийн холбоог тодорхойлох хэд хэдэн баримт гарсан. Тэдний дунд ах дүүс ч бий. "Hero” энтертайментийн Ерөнхий найруулагч Б.Баатар, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарыг өвөө нь тэнгэрт халихийн өмнөхөн танилцуулсан гэдэг. Найруулагч Б.Баатарыг хэзээний Х.Баттулгын хүн гэдэг бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэний улс төрийн замнал У.Хүрэлсүхтэй салшгүй холбоотой. Тиймээс ах дүү хоёрын хуурай ах нарын хувьд харилцаа нь тун дажгүй байх нь дамжиггүй юм. Энэ нь ч Б.Баатар, У.Хүрэлсүх нарын утасны ярианы бичлэгээс тод харддаг.

 

Тэдний харилцааг тодотгох бас нэг зүйл нь наадмын нээлтийн үеэр дарагдсан нүүр дүүрэн инээсэн зураг. Цахим орчинг нэг хэсэг шуугиулаад авсан энэ зураг нэг зүйлийг өгүүлдэг. Дөнгөж өчигдөрхөн нь Х.Баттулгыг тангараг өргөх үед МАН-ын гишүүдийн гаргасан царайг У.Хүрэлсүхийн инээмсэглэсэн царайтай харьцуулахад л тайлбар илүүц болно. Хэрэв үүнийг үгүйсгэвэл түймрийн асуудлаар Онцгой байдлын комиссын даргын хувьд Ерөнхийлөгчтэй хэрхэн тулж, хамтарч ажилласныг хэлүүлэлтгүй мэдэх бизээ.

Эх сурвалж: 24tsag.mn

Б.Өрнөх

Эмч нар цалингаа 50 хувиар нэмэгдүүлэх хүсэлтэй байна

$
0
0

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар эмч, эмнэлэгийн ажилтнуудын цалинг нэмэх асуудлыг хөндөн ярилцсан байна.

  

Эмч нар цалингаа 50 хувиар нэмэгдүүлэх хүсэлтэй байна

 

    Багш нар цалин нэмэхийг шаардаж, ажил хаялт зарласантай зэрэгцээд эрүүл мэндийн салбарын ажилчид мөн ийм хөдөлгөөн өрнүүлэх болсноо энэ үеэр дуулгалаа. Эмч, эмнэлэгийн нийт ажилтнуудын нэг жилийн цалинд зориулж төрөөс 300 тэрбум төгрөгийг төсөвлөдөг юм байна. Эмч нарын шаардлагын дагуу тэдний цалинг 50 хувиар нэмэгдүүлбэл төсвөөс нэмж 155 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд энэ нэмэгдлийг ирэх оны төсөвт суулгаж өгөхийг эмч нарын төлөөлөл хүслээ.

 

    Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан "Цалингаа 50 хүртэлх хувь нэмэгдүүлэх шаардлага бол нэг талаар эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг хөндөж буй боловч цаанаа улсын эмнэлгээс үйлчилгээ авдаг олон мянган иргэдийн эрүүл мэндийн чанартай үйлчилгээний асуудал хөндөгдөж байна. Ажлын орчин, ачаалал, хөдөлмөрийн цаг, иргэдийн бухимдлын бай, цалин хөлсний бодит үнэлэмж зэрэг олон асуудлын нийлбэр юм.

 

    Төсөв мөнгөний асуудал боловч цаанаа эрүүл мэндийн салбарт төрийн бодлого олон жил алдагдаж ирсний тэмдэг. Улсын эмнэлэг удирдлага болон санхүүгийн эрх мэдэлгүй учраас хувийн эмнэлгийн хажууд шоовдор хүүхэд шиг болсон. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулиар дээрх эрх мэдлийг олгосон боловч яагаад хэрэгжүүлэхгүй удаашрав. Улсын эмнэлэг нь MRI байхгүй. Өвчтөнүүд нь дэргэдэх хувийн эмнэлэг рүү гүйхээс аргагүй болсны буруу нь эмч нарынх бус бидний л муугийнх. Ширээ тойрч яриад би нэг удаа гал унтраасан болоод суухгүй.

 

    Хуучин, шинэ ерөнхий сайдыг голдоо суулгаад гурван талт хэлэлцээрийг яаралтай хийх, улсын төсөвт тусгах тооцоо мэдээллийг ил тод байлгах. Эрүүл мэндийн даатгалын санд байгаа мөнгийг банкуудад байршуулахдаа хүүгийн зөрүү гаргах, зээлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудын авсан зээлийг ажилласан жил, ажлын нөхцлөөс шалтгаалан шат дараатай хөнгөлөх гээд ямар боломж гаргалгаа байна бүгдийг ашиглах ёстой” гээд эдийн засгийн эрх чөлөө бол сайн нь үлдэж муу нь хаалгаа барих зарчмаар улсын эмнэлгээ хувийн эмнэлэгтэй шударга өрсөлдүүлэх нь олон асуудлыг шийдвэрлэнэ хэмээн онцолсон байна.

Багш нар “сургагч багшаар” бэлтгэгдэж байна

$
0
0

Багш нар “сургагч багшаар” бэлтгэгдэж байна

 

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран сургуулийн өмнөх наснаас эхлэн бүх насны суралцагчдад зориулсан сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөг боловсруулсан юм.


Улмаар сургалтын хөтөлбөр, сэдэвчилсэн төлөвлөгөөний дагуу их, дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох хичээлийн хөтөлбөрийг тусгах саналыг БСШУСЯаманд хүргүүлсэн.

 

БСШУС-ын сайдын А/103 дугаар тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн оюутнуудад гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох "Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг их, дээд сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт оруулсан юм. Энэхүү хичээлийг ийнхүү их, дээд сургуулиудын заавал судлах хичээлийн хөтөлбөр оруулсан нь оюутнуудад гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны үндсэн ойлголт, эрх зүй, удирдлага зохион байгуулалтын талаар мэдлэг олгож, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээг удирдан зохион байгуулах чадвар, дадал эзэмшүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг дэмжих хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.

 

Өөрөөр хэлбэл, их, дээд сургууль төгссөн хүн бүр аливаа гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг хамгаалах, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болно.

 

Онцгой байдлын ерөнхий газраас Нийгмийн хамгаалах хөдөлмөрийн яамтай хамтран улсын хэмжээний бүх политехник, коллеж, МСҮТ, их дээд сургуулийн багш нарыг хамруулан гамшгаас хамгаалах мэдлэг олгох” сургалтыг өнөөдөр НОБГ-ын харьяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд зохион байгуулж байна. Сургалтад 120 гаруй багш хамрагдаж, гамшгаас хамгаалах чиглэлээр хичээл заах эрх бүхий "Сургагш багш” болох юм Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Viewing all 19905 articles
Browse latest View live