Худалдаа үйлчилгээний төвүүдэд Тэргэнцэр үйлчилгээг нэвтрүүллээ
Цензургүй Сурвалжлага - "60 тэрбумын схем ТӨРИЙН БАНК" ( нэвтрүүлэг)
Улаанбаатарт шөнөдөө 8 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Есдүгээр сарын 20, 24-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2017 оны 09 дугаар сарын 19-ний 16 цагаас 22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 17 цагт 20 хэм, 20 цагт 12 хэм дулаан байна.
2017 оны 09 дүгээр сарын 19-ний 20 цагаас 09 дүгээр сарын 20-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө сэрүүсч 7-12 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хөвсгөл, Архангайн хойд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө Хөвсгөлийн нутаг, Архангайн хойд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 5-10 хэм, өдөртөө бүх нутгаар 24-29 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.
2017 оны 09 дүгээр сарын 21-нээс 09 дүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 21-нд ихэнх нутгаар, 22-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 21,24-нд ихэнх нутгаар, 23-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 22-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 21-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн баруун хагаст хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 хэм дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаан байна.
АМЬСГАЛЫН ЗАМЫН ЦОЧМОГ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
Гүзээгүй эрчүүдэд зориулсан цүнх худалдаанд гарчээ
Дархан-Уул аймаг: Яамны мэргэжилтнүүд тарвагаа тоолж байна
Сэхээтний синдром
Хичээлийн шинэ жилийг дөнгөж сургуульд орсон 6 настай балчраас эхлээд баяр хөөртэй угтаж, эрдэмтэн багш нар ч ардын хүүхдэд соёлын үрийг тарих, нэрт сурган хүмүүжүүлэгчийн хэлсэнчлэн "нарт ертөнцөд байхгүй нандин сайхан мэргэжил”-дээ шамддаг. Гэтэл энэ хичээлийн жилийг багш нар цалингаа нэмэгдүүлэх эсэргүүцлийн жагсаалаар эхлүүлсэн.
Ер нь багш, эмч нар ч гэлтгүй, төрийн, олон нийтийн байгууллагын албан хаагчид цалингаа хэн хүнгүй л нэмэгдүүлэхийг хүсч байгаа. Өнөөдөр зөвхөн багш, эмч нарын цалин орон сууцны, хэрэглээний лизингэд яваад байгаа юм биш. Дээр дооргүй л бага гэлтгүй банкны зээл, бусдаас авсан өглөгтэй байгаа.
Хэдэн жилийн өмнө нийгмийн асуудал хөндсөн жагсаал цуглаан намар бус хавар болдог байлаа. Намрын сайхан цагт улсын их, дээд сургуулийн оюунтууд л сургалтын төлбөр нэмэгдүүлэхийг эсэргүүцэж хааяа жагсаал хийнэ. Цаг үеэ дагаад жагсаалт цуглаан ч улирал харгалзахаа больжээ гэж бодоход сэхээнтүүд яагаад ид хичээлийн шинэ жилээр ажил хаялт зарлана гэж шаардлага хүргүүлээд байгаад эргэлзэх хэсэг байна.
Багш, эмч нар гэдэг нийгэмд боловсрол олгож, эрүүл саруул байлгахын төлөө эмчилдэг сэхээтнүүд. Тиймээс ч өөрсдөө үлгэрлэдэг байхыг соц үеэс эхлэн зааж сургаж ирсэн.
Эдийн засаг хямралтай, ажлын байр хомс байгаа энэ үед "Цалин цагтаа буухгүй нь яах вэ, ажилтай байх хэрэгтэй” гэж ханцуйн дотроо залбирч байгаа хэсэг ч бий. Хэрвээ ажилгүй болчихвол өрх гэрээ авч явахаас эхлээд банкны зээлээ ч төлж чадахгүйд хүрнэ гэдэг ойлголт нийгмийн аль ч давхрагынхны ой ухаанд "save”-дсэн.
Сэхээтнүүд энэ удаад цагаа олоогүй шаардлага тавьж байгаа нь нийгмийн эгдүүг хүргэж байна. Наанадаж шаардлага хүргүүлж байгаа цаг хугацааны хувьд ч чуулган завсарлаж, олонхийг бүрдүүлж байгаа эрх баригчид Засгийн газраа огцруулж, шинэ Засгийн газрыг байгуулахаар хэлэлцэж байгаа ороо бусгаа үе. Нэгэнт огцорсон Засгийн газар багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудалд анхаарлаа хандуулахаас илүүтэй намрын ажил, өвлийн бэлтгэлийг хангуулах талаар үүрэг, чиглэл өгч ажиллаж байна.
Дараагийн шинэ Засгийн газар бүрдлээ ч төсвийн урсгал зардлыг хэрхэн бууруулж, алдагдлыг хэрхэн багасгах вэ гэдэг дээр анхаарна. Учир нь өнөөдрийн тухайд манай улс ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдаад байгаа. Өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд нийгмийн эмзэг бүлгийнхэнд анхаарал тавьдагаас сэхээтнүүдийн цалинг нэмэх асуудал тусгагддаггүй. Тэгээд ч төр, засгийн өнөөгийн байдлаас шалтгаалж ОУВС-гийн дараагийн санхүүжилт орж ирэхгүй гацаанд ороод байгаа нь үнэн. Шинэ Засгийн газар байгуулагдахыг тандаж, ОУВС Монголын асуудлыг хэлэлцэх хурлаа хойшлуулсан байгаа.
Сангийн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Булгантуяа "ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд одоо нийтдээ 3.3 тэрбум ам.доллар орж ирнэ. Үүний тал хувийг төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр байгаа. Нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах төсөл хөтөлбөр. Үлдсэнийг нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулна. Төсвийн алдагдлаа санхүүжүүлэхгүй бол төрийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрнэ. Сургууль, цэцэрлэгийн багш нарын цалинг нэмэх нь битгий хэл тавьж чадахгүй нөхцөлд хүрнэ” гэж байсан.
Тиймээс багш нарын шаардлагыг хүлээн авч, өнөө маргаашгүй шийдвэр гарган цалин нэмэгдүүлэх эрх мэдэл ч, мөнгө санхүү ч үүрэг гүйцэтгэгч Засгийн газарт байхгүй.
Ер нь төр, засгаас цалин нэм гэж шаардаад сууж байдаг үе ч ард хоцорсон. Тэгээд ч хоцрогдолтой хүүхдүүдэд цагаар хичээл заах, хичээлийн бус цагаар хувийн бизнесээ үргэлжлүүлэх, хамтраад өдөр өнжүүлэх ажиллуулах гээд орлогын бусад эх үүсвэрээ багш нар өөрсдөө бүрдүүлэх боломж, гарц хаа сайгүй л байна даг.
Басхүү ардын хүүхдийг сургах үйлсдээ анхаараарай, багш нар аа. Хүүхдүүдийн сурлага нэлдээ муу байгааг жил бүрийн их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтын оноо хэлээд өгч байна. Эцэг эхчүүд хүүхдэдээ илүү анхаарал тавьж, мэдлэгт нь нэмэр болохыг багш нараас хүсч, өөрсдийн боломжоор бэлэг өгч, гар цайлгадаг. Үүний буруу ч гэж юу байх вэ. Гэхдээ аяганы хариу өдөртөө гэгчээр гар цайлгасан эцэг, эхийн хүүхдүүдэд дүнг нь албаар өндөр өргөх бус оюун ухаанд нь ойлгоогүй хичээлийг нь сайтар суулгаж өгөхийг нь эрмэлзэж, заах арга барилдаа анхаармаар байна.
Та бүхэн төр, засгаас цалингаа 1.6 сая байтугай нэмэгдүүлэх шаардлага тавьж болно, эрх нь ч байгаа. Харин ажил хаялт зохион байгуулах нь эргээд олон нийтийн эсэргүүцэлтэй тулахыг эрдэмтэн багш нар мэдэж байгаа байх.
Н.Энхлэн
Эх сурвалж: Shuud.mn
http://www.shuud.mn/content/read/488272.htm
Ардын намд дахиад "аядуу зөөлөн"дарга тохирох уу?
Хятадыг донсолгож буй санхүүгийн “халдварт” луйвар
Ли Веншин шинэ амьдралаа эхэлж байгаа нэгэн. Өнгөрсөн тавдугаар сард сургуулиа төгссөн залуу эр Хятадынхөдөө тосгон дахь гэрээ орхин гарч Тианжин хотын програм хангамжийн компанид ажилд орох санал хүлээн авсанюм.
Гэвч ажил нь залилан байсан бөгөөд ноён Ли пирамидын нэг хэсэг болсон байлаа. Харин хоёр сарын дараа гэхэдтэр нас барсан байлаа. Энэ харамсалтай хэргийг мөрдөн байцаах явцад улсын хэмжээнд санхүүгийн залилангийнасуудал урган гарч, Хятадын нийгмийг тэр чигт нь түгшээсэн томоохон цохилт болон хувирах нь тэр. "Энэ яг лхалдварт өвчин шиг тархсан. Ялангуяа, хөдөө, орон нутагт бүр илүү” гэж Kroll Advisory Solutions-ийн үйл ажиллагааэрхэлсэн захирал Вайлет Хо хэлжээ.
ПИРАМИДЫН СИСТЕМ
Энэхүү пирамидын систем нь боловсролын төвшин буурай нутаг дэвсгэрт цэцэглэн хөгжиж байна. Яг л гоо сайхныэсвэл эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг залуу болон өндөр настай хүмүүст ятган шууд борлуулдагтай л адилаарэнэхүү систем өөрийн "хоол” болох хохирогчдоо олдог байна. Хохирогчид үйл ажиллагаандаа илүү хөрөнгөоруулагчдыг татан оролцуулж чадвал тэд маш том олзны эзэн болно гэж итгэцгээдэг.
"Тэд гэнэн итгэмтгий хүмүүсийг ямар ч эрсдэл хийхгүйгээр маш хурдан баяжих боломж энд л байна гэж итгүүлдэг” гэж Хятад дахь санхүүгийн системийн мөрдөн шалгалт болон зөвлөгөөний газрын ноён Хо хэлэв. Нэгээс нөгөөдшилжих зээл, бас виртуал валют нь энэхүү залиланг улам хүчтэй болгож, санхүүгийн мэдлэг муутай хүмүүсийгөгөөшөө болгодог аж. Пирамид болон Понзигийн төлөвлөгөө нь шинэ хөрөнгө оруулагчдыг татан оролцуулж, улмаар нэлээд өмнө нь элссэн хүмүүсийн цалинг санхүүжүүлнэ. Ноён Хо-гийн ярьж буйгаар Хятадын энэхүүзалилангийн сүлжээ нь барууны нийгмийнхээс өөр бөгөөд илүү холимог, илүү түвэгтэй аж. Хохирогчид илүү ихийгавахын тулд өөртөө байгаа бүхнээ, бүр гэр орноо худалдаж, эсвэл нэмж мөнгө зээлэх арга замаар ажилладагбайна. Тэгвэл Хятадын нийгмийн мэдээллийн сайтууд энэхүү пирамид системийн талаарх мэдээллээр дүүрээдбайна. "Би энэ өгөөшинд олон хүнээ алдлаа” гэж нэг хэрэглэгч бичсэн байжээ.
НИЙГМИЙН АСУУДАЛ
Хятадын нийгмийн асуудал бол Засгийн газрынх нь тэмцэж буй гол зүйл. Сан Диего дахь Калифорнийн ихсургуулийн улс төрийн эдийн засаг болоод Хятадын мэргэжилтэн Виктор Ши дэмжлэг бүхий нэлээд хэдэн хүчинзүйл энэ луйврыг өргөжүүлэх нэгдэл нь болоод байна гэжээ.
"Пирамидын систем нь амьдралын өртөг өндрөөр өсч буй, ялангуяа, орон сууцны үнийн өсөлт зэргээс шалтгаалан орон нутгийн хүмүүс илүү их мөнгө буцаан авна гэж итгэцгээдэг” гэж профессор Ши хэлжээ. "Пирамид системд орсон хүмүүс ихэнхдээ эдийн засгийн өсөлтийг жолоодож байна гэж өөрсдийгөө бодоцгоодог” хэмээн Цинтао их сургуулийн Санхүүгийн судалгааны төвийн үндэсний хүрээлэнгийн деканы орлогч, профессор Нин Зу хэллээ.
Ж.ЦОГЗОЛМАА
Н.Цэвэг-Очир: Улаанбаатарын ундны ус АЮУЛГҮЙ
Ус сувгийн удирдах газрын Усны төв лабораторийн дарга Н.Цэвэг-Очиртой нийслэлийн ундны усны аюулгүй байдлын талаар ярилцлаа.
-Нийслэлчүүд усаа хэдэн цэгээс авдаг юм бол. Тэдгээр газар эрүүл ахуйн шаардлага хангаж чадаж байна уу?
-Улаанбаатарт шугамд холбогдон ус түгээх цэг 320, зөөврийн ус түгээх 294 цэг бий. Нийтдээ 600 орчим ус түгээх байр байдаг. Ерөнхийдөө Улаанбаатарын ундны усны долоон эх үүсвэрээс эх авч буй 222 гүний худаг бий. Эдгээр 222 худгийн ус насос станцаар дамжин усан санд очдог. Эндээс ус дулаан дамжуулах төв, шугамын ус түгээх 320 цэгт очдог бол тэндээс 294 зөөврийн ус түгээх цэгт очдог юм. Эдгээрийг нэгтгэвэл Улаанбаатарт ус түгээх, дамжуулах 1000 орчим цэг бий. Усны төв лаборатори эдгээр цэгүүдээс мөн долоон эх үүсвэрээс өдөр бүр дээж авч хими, макро болон микро элемент, органик нэгдэл, нян судлалын таван үзүүлэлтээр 60 орчим төрлийн шинжилгээ хийдэг. Шинжилгээний мэдээллийг байгууллагын цахим хуудсанд байрлуулдаг. Шинжилгээгээр бид стандартын шаардлага хангасан ус хэрэглэж байна. Улаанбаатар цэнгэг, зөөлөн устай бүст байрладаг. Бид тогтмол ажиллаж, шаардлага гарвал 24 цаг ажиллан Улаанбаатарчуудын ундны усны аюулгүй байдлыг бүрэн хянаж байгаа.
-Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв өнгөрсөн онд хөрсний бохирдлын судалгаа хийсэн. Энэ үед айлын ундны усанд шинжилгээ хийхэд нянгийн бохирдол илэрчээ. Ингээд тухайн айлын усаа авдаг худагт шинжилгээ хийтэл тэр худгаас нянгийн бохирдол илэрсэн байсан. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Шугамын ус түгээх байрнаас авсан усыг зөөврийн машин ус түгээх байранд хүргэдэг. Ус түгээх байр нь тусгай зориулалтын саванд усаа хийдэг. Зөөврийн машин болон, ус түгээх байрны усаа хадгалж, зөөвөрлөж буй саванд бид шинжилгээ хийдэг. Шинжилгээгээр ямар нэгэн зөрчил илрээгүй. Шугамын болон зөөврийн ус түгээх байрууд нь нийслэлийн ундны усны чанарыг шаардлагыг бүрэн хангаж байгаа. Бид нийслэлийн харьяа бүх ус түгээх цэгт хяналт тавьдаг. Зарим тохиолдолд байгуулага, хувь хүн лагер, хувийн худгандаа шинжилгээ хийлгэхээр манайд албан бичгээр ханддаг. Энэ хүсэлтийг бид биелүүлдэг. Хөрсний бохирдлоос үүдэн эдгээр газраас бохирдол илрэх нь бий.
-Зөөврийн машин болон зөөврийн худгийн усаа хадгалж, зөөвөрлөж буй савыг цэвэрлэх давтамж ямар байдаг вэ. Тухайн хугацаандаа саваа цэвэрлэсэн эсэхэд хаанаас хяналт тавьдаг вэ. Таван тоннын багтаамжтай тэр том савыг хэрхэн цэвэрлэдэг вэ?
-Ус зөөвөрлөж, хадгалж буй савыг жилд хоёр удаа буюу хагас жилд нэг цэвэрлэх ёстой байдаг. Ингэхдээ тусгай бодисоор даралттай, зориулалын төхөөрөмжөөр цэвэрлэдэг. Зөөврийн ус хангамжийн алба гэж бий. Энэ албаны эрүүл ахуйч энэ цэвэрлэж бүрэн халдваргүйжүүлдэг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас үүнд давхар хяналт тавьдаг.
Бид нийслэлийн харьяа бүх ус түгээх цэгт хяналт тавьдаг. Зарим тохиолдолд байгуулага, хувь хүн лагер, хувийн худгандаа шинжилгээ хийлгэхээр манайд албан бичгээр ханддаг. Энэ хүсэлтийг бид биелүүлдэг. Хөрсний бохирдлоос үүдэн эдгээр газраас бохирдол илрэх нь бий.
-Нийслэлд шугамаас ус зөөвөрлөж буй хэчнээн машин байдаг вэ. 294 зөөврийн худганд хүрэлцэхүйц байж чадаж байна уу?
-Шугамын ус түгээх 320 цэгээс зөөврийн ус түгээх байранд ус зөөвөрлөж буй 60 машин бий. Бүх үйл ажиллагаа ном журмын дагуу явж байна.
-Ус, дулаан дамжуулах төвөөр дамжин орон сууцнуудад ус түгдэг. Шугамаар дамжин очиж буй ус хлортой байдаг. Зарим үед илт хурц үнэртдэг. Энэ үед стандартаас хэтэрсэн байдаг уу?
-Хлор нь ундны усыг халдваргүйжүүлэх анхан шатны бодис. Энэ арга 100 орчим жилийн өмнө бий болсон. Энэ арга хамгийн хямд бөгөөд, хамгийн олон улсад түгсэн. Хлороор халдваргүйжүүлэхгүй байж болохгүй. Монгол Улсад усан дахь хлорын стандарт 0.3 мг гэж заасан байдаг. Тунг нь тохируулбал ямар ч аюулгүй. Ийм төрлийн дуудлагаар очоод шинжилгээ хийхэд стандартаас хэтрээгүй байдаг.
-Ус дамжуулах шугамнаас зэвтэй ус гарах тохиолдол бий. Энэ нь эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөтэй юу?
-Ус сувгийн шугам тавигдаад 60-аад жил болж байна. Ямар ч металл зэврэх урвалд ордог. Үүнээс улбаалан шугам хоолойд засвар хийхээр ч юм уу ямар нэгэн шалтгаанаар ус тасраад эргээд ус ирэх үед зэвтэй ус гарах тохиолдол бий. Энэ шугам хоолойг солих шаардлагатай л даа. Зэв нь нийслэлийн ундны усны долоон эх үүсвэрээс бус шугам хоолойтой холбоотой гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөн усан дахь зэвний хэмжээ хэтрээд аюулд хүрсэн тохиолдол ч байхгүй. Манай лабораторий боловсон хүчний хувьд бүрэн хангагдсан томоохон лаборатори. Бид 150 орчим багаж, төхөөрөмжөөр щинжилгээ хийж байна. Улаанбаатарын ундны усны чанар аюулгүй, сайн байгаа. Ус сувгийн удирдах газар нь 586 орчим киломерт усны шугамтай. Зэв гарч буй шугам хойлойг бүгдийг нь манай байгууллагынх гэж ойлгож болохгүй. Хэрэглэгчийн, орон сууцны, СӨХ-ны харьяаны шугам хоолой бий. Манайх энэ жил Австрийн Засгийн газрын тусламжаар шугам хоолойг зэврэхээс нь хамгаалан доторлох технологиор шинэчилнэ.
-Нийслэлчүүдийн усны нөөц ямар байна вэ?
-Усны нөөц хэвийн байна. Нөөц багаслаа гэдэг бол худал мээдлэл. Бид өдөрт 287500 шоо метр ус нөөцөлдөг. Нийслэлчүүд үүнийхээ 50 хувийг л ашигладаг. Бид усаа хайрлах гамнах ёстой. Гүний ус хэрэглэдэг бид гадаргын усыг ашигладаг болох хэрэгтэй байгаа. Гүний ус нь нөхөн төлжихдөө гадаргын уснаас удаан байдаг. Гадаргын усны төлжилтөд бороо, цас зэрэг нөлөөлөх зүйл олон. Тиймээс усан сан байгуулах, гадаргын усыг ашиглах хэрэгтэй байгаа. Үүний хүрээнд Туул голын цогцолбор байгуулах төсөл боловсруулж байна. Мөн 200 мл усаар амаа угаадаг, зөв хэрэглээг хүүхдүүдэд сургах хэрэгтэй байна.
Р.Ренчиндулам
“Нийтийн өмчийн эмгэнэл” буюу Монгол нутгийг нөмөрсөн бэлчээрийн талхагдал
Судлаач Ц. Энх-Амгалан
Төрж өссөн нутагтаа очно гэдэг уг нь хүн бүрийн сэтгэл догдлон хүлээх мөч байдаг биз. Гэвч миний хувьд сүүлийн үед төрсөн нутаг руугаа зүглэх бүрийд сэтгэл түгшдэг болсон...Холын газраас бөмбийн харагдах элсэн толгодын дундуур мяралзан урсах Нарийны гол, хээлэн эмжих зүлэг ногоон ширэг, цэнхэр цэцэгс алаглан ургадаг цахилдагт нутагтаа ээжийнхээ хормойноос зүүгдэн үнээ тугал хариулангаа аргал хомоол түүдэг байсан минь тун саяхан мэт тодхон санагдана.Нутгийн айлуудаар бууж, амар мэндийг нь эрэх зуур өвөө аав, эмээ ээж, аав, ээжийн минь тухай элгэмсүү сайхан дурсамжууд дэлгэхэд өөрийн эрхгүй сэтгэл гэгэлзэнэ. "Өвөө аав чинь саахалт айлаар бууж мордохдоо морио гэрийн ойролцоох дэрсэнд цулбуураар нь уячихдаг, явахдаа дэрсний толгойг алгаараа зөөлхөн гэгч илбэж байгаа харагддаг сан. Тийм л зөөлөн сэтгэлтэй хүн байж дээ. Нүүх болгондоо бууриа цэмцийтэл цэвэрлэнэ, өнчин гадас ч үлдээхгүй шүү. "Гадас гэдэг чинь газар дэлхийд хатгаж үлдээсэн өргөс шүү дээ” гэдэг байсан. Малдаа мөн ч их хайртай хүн байсан даа. Малаа л гэнэ. Зуны халуун цагаар мал гаргана гэж ер байхгүй. "Хөөрхийс минь хахир хатуу улирлыг зовж давсан юм, нуруу нь тэнийг дээ” гэдэгсэн гээд л ээж минь дурсан ярьдаг сан.Байгаль дэлхийгээ тэгж ихээр хайрлан хамгаалж, өөриймсгөөр ханддаг, тийм л өр зөөлөн хүмүүс байсан болохоор нутаг минь өчнөөн зууны туршид унаган төрхөө алдалгүй хадгалагдан үлдэж, өнөө бидний үе хүрчдээ гэж бодогдоно. Гэтэл өнөө бидний үед байдал их өөрчлөгджээ. Төрсөн нутаг минь одоо танигдахын аргагүй болсон. Зүлэг ногоо нь юу юугүй халцарч тагжраад, суларч хөндийрсөн хөрс нь салхины аясаар нүүдэллэн хунгарлаж, энд тэндгүй элсэн довцогууд үүсч, ургамал ногооны төрөл зүйл ньжил ирэх тусам цөөрч, голын ус нь шимэгдэн нэг л өнгө сүргүй,эргэж тойрох эзэнгүй болсон мэт байхыг нь хараад өөрийн эрхгүй сэтгэл өвдөж, зүрх сэтгэл шимшрээд байдаг юм. Чөлөөт зах зээл гэж бидний нэрийдэх энэ шинэ нийгэмд авахыг урьтаж, өгөхийг умартсан сэтгэлээр хандах олны хөлд талхагдан доройтсон бэлчээр нутгаа Төрийн бодлогоор хамгаалж хямгадах цаг нь нэгэнт болжээ.2015 онд Монгол орны нийт нутаг бэлчээрийн хэмжээнд хийсэн төлөв байдлын үнэлгээгээр бүх нутгийн 65 хувийнх нь ургамлан нөмрөг, төрөл зүйл хурдацтайгаар буурч, доройтож байгаа гэсэн дүгнэлт гарсан байдаг.
Эх сурвалж:http://pasture.tsag-agaar.gov.mn/Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн Бэлчээрийн төлөв байдлын ажиглалтын судалгааны үр дүнгээр бэлтгэсэн цэгэн зураглал
Аль ч нутгийн захын малчин, сум, орон нутгийн удирдлагуудтай уулзаж ярилцахад малын тоо хэт олширч, бэлчээрийн даац хэтэрсэн, үүнээс үүдэн бэлчээр талхагдаж, бүтээмж нь буурч байгаа тухай ярьдаг. Гэвчиг зохицуулах арга хэмжээ авах шаардлага, арга замууд гээд ярих гэхээр нэг үгийн зөрөөгүй тэгсгээд дүйвүүлээд өнгөрөөхийг илүүд үзэх нь үнэхээр урамгүй. Үүний хажуугаар үнэгүй зүйлд нугасгүй хүмүүс бас ашиг хонжоо харах нь энүүхэнд. Бэлчээр үнэгүй, дээр нь харж хандах тусгайлсан байгууллага энэ тэр байдаггүй болохоор эзгүйчлэх хандлагаар өөрсдөө хот суурин газар амьдрах мөртөө хөдөөний хамаатан садандаа ч юмуу эсвэл бүр тусдаа малчин хөлслөн ажиллуулж, хэдэн зуугаар нь мал хадгалах, зарим нэг нь хурдны морь тэжээж тансаглахыг нь хараад ер ойлгохгүй юм.
Өнөө үед бэлчээрийг зохистой ашиглах тухай асуудлыг дэвшүүлэхэд "нүүдэл суудал хязгаарлалаа, болохгүй бүтэхгүй” гэж таамгаар эсэргүүцэгчид их олон. Нөгөө хэсэг хүмүүс нь бэлчээрийн газрын хувьчилбал энэ бүх асуудал шийдэгдэнэ гэж туйлширна. Үүний хор уршиг, үр дагавар юу болсныг манай урьд хөршид бий болсонасуудлууд тодорхой харуулж байна шүү дээ. Бэлчээрийн ачаалал, даацыг зохицуулахын тулд мэдээж тухайн бэлчээрт идээшлүүлэх малын тоо толгой, улирал, хоногийг зохицуулах шаардлагатай болно. Үүнийг хэрэгжүүлж чадах гол хүн хүч нь малчид өөрсдөө л юм. Урьд нь гурван мал идэж байсан бэлчээрт одоо 15 мал идээшлэж байгааг захын малчид ч,орон нутгийн удирдлагууд ч мэднэ.
Монгол улсын бэлчээрийн талхагдлын шалтгааныг өмч эзэнгүйдэхийн сонгодог жишээ гэж гадаад, дотоодын эрдэмтэд сануулан хэлсээр олон жил өнгөрлөө. Эдийн засагчид үүнийг "нийтийн өмчийн эмгэнэл”гэж нэрийдэх бөгөөд онолын үндэслэлийг нь анх 1833 онд Английн эрдэмтэн Вильяам Фостер Ллойд боловсруулж, дэвшүүлсэн байдаг. Тухайлбал, нийтийн буюу дундын ашиглалтанд байгаа өмчийг ашиглагч бүр зөвхөн өөрийн хувийн ашиг орлогыг нэмэгдүүлэх сэдлээр хайр найргүй ашиглавал эцсийн дүнд уг дундын өмч нь устаж үгүй болж, бүх ашиглагчид нэгэн адил хохироход хүрнэ гэсэн дүгнэлтийг хийжээ. Вильяам Фостер Ллойд энэхүү онолооо тухайн үеийн Английн тосгодод малчид дундаа ашигладаг бэлчээрээ хэрхэн зүй зохистой ашиглах нь зайлшгүй чухал болохыг эсбөгөөс хор уршгийг нь бүгд хүртэхтухай жишээн дээр үндэслэн боловсруулжээ. Тосгоны захиргаа болон малчидхамтран хэлэлцэжтогтоосон журмандаа малчин нэг бүрийн дундын бэлчээрт оруулах малын тоо толгойг тогтоож өгдөг байжээ. Хэрвээ хэн нэг малчин нь өөрт зөвшөөрөгдсөн тооноос илүү тооны малыг дундын бэлчээрт идээшлүүлбэл хамтдаа ашиглаж байгаа бусад малчдынхаа ашиг орлогоос завшсан хэрэг болно. Хэрвээ малчин тус бүр үүнийг ухамсарлахгүйгээр өөрийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор илүү тооны мал бэлчээвэл дундын бэлчээрийн даац хэтэрч, талхагдан,тосгонын бүх малчид бүгдээрээ хохирно гэжээ. Энэ жишгээр бол манай Монгол орны бэлчээрийн талхагдал доройтлын гол шалтгаан, үр дагавар нь маш тодорхой байна. Энэхүү зүй тогтлыг гэтэл Англи улсад бараг 200 гаруй жилийн өмнө ажиглаж мэдээд, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх юм.
Монголд ч гэсэн хамтын эзэмшлийн бэлчээр нутгийгнүүдлийн аж ахуйд зүй зохистой ашиглаж байсан бичигдээгүй олон дүрэм журам, уламжлал мөрдөгдөж ирсэн байдаг. Нэлээн сүүл үед буюу 1940, 1970-аад оны үеийн хамтын эзэмшлийн бэлчээрийн ашиглалт, нүүдэл суудлыг зохион байгуулж байсан аргачлал, хэрэгжүүлсэн туршлагууд олноороо байна. Жишээ нь, С. Магсаржавын бичиж, Бямбын Ренчин гуайн хянан тохиолдуулсан "Бэлчээрийн эдэлбэр газар”, Ц. Намсрайжав гуайн "Бэлчээр ашиглалт, зохион байгуулалт”, Ж. Самбуу гуайн "Ардын нүүдлийн мал аж ахуйг сайжруулан хөгжүүлэх", "Мал аж ахуй дээр яаж ажиллах тухай ардуудад өгөх сануулга, сургааль" зэрэг номуудад тодорхой өгүүлсэн байдаг. Хожим нь, эдгээр бүтээлүүд дээр суурилан доктор С.Жигжидсүрэн гуай "Бэлчээр ашиглах алтан дүрэм” номыг гаргаж олны хүртээл болгосон байдаг.
Мөн манайхтай ижил төстэй нөхцөлд нийтийн өмчийн бэлчээрийг малчдад хуваан өмчлүүлэхгүйгээр, хэрхэн зохистой ашиглаж болох онолыг дэвшүүлсэн АНУ-ын эрдэмтэн Элеонор Остромын бүтээлийг дэлхий нийт өндрөөр үнэлж, түүнд2005 онд эдийн засгийн салбарын Нобелийн шагнал олгосон байна.Түүний онолын үндэслэл зөв зүйтэй болохыг Швейцарьт Альпийн нурууны малчид 500 гаруй жилийн туршдундын эзэмшлийн бэлчээрээ хэрхэн зөв зохион байгуулалттай, зүй зохистой ашиглаж ирсэн түүхэн туршлага нотлоно. Элеонор Остром хэд хэдэн орны нийтийн буюу дундын эзэмшлийн бэлчээрээ хэрхэн зүй зохистой ашиглаж ирсэн туршлагыг харьцуулан судлаад, "нийтийн өмчийн эмгэнэл”-ээс зайлсхийхэд баримталж хэрэгжүүлбэл зохих нийтлэг долоон зарчмыг олж тогтоожээ. Үүнд:
1. Нийтийн эзэмшлийн газар нутгийн хил хязгаар тодорхой байх
2. Тухайн орон нутгийн хэрэгцээ, нөхцөлд байдалд зохицсон нийтийн эзэмшлийн газар ашиглахдүрэм, журмыг боловсруулах
3. Эдгээр дүрэм, журмыг боловсруулах, мөрдөх, өөрчлөхөд уг нийтийн эзэмшлийн газрыг ашиглагчид болон бусад бүхий л хамааралтай талуудын оролцоог бүрэн хангах
4. Нийтийн эзэмшлийн газар ашиглагчдын гаргасан дүрэм, журмыг төр болон бусад талууд хүлээн зөвшөөрсөн байх
5. Нийтийн эзэмшлийн газар ашиглагчдын бүрэн оролцоонд тулгуурласан хяналтын механизмыг бүрдүүлэх, мөрдөх
6. Маргааныг шийдвэрлэх энгийн, өртөг зардал багатай механизм бүрдүүлэх
7. Нийтийн эзэмшлийн газар нутгийг ашиглах хариуцлагын механизмын хэлбэр анхан шатны ашиглагчдад суурилсан, харин бусад оролцогч талууд үүнийг дэмжсэн үйлажиллагаа, зохион байгуулалт хийх
Эдгээр зарчмуудын ихэнх нь Монгол орны дөрвөн цагийн улиралд нутаг бэлчээрээ сэлгэж амраан нүүдэллэн ашиглаж ирсэн,ус, хужир мараа, хадлан тэжээлийн талбай, нөөц бэлчээрээ дундаа зохион байгуулалттайгаар, харилцан найртайзүй зохистойгоор ашиглаж ирсэн малчдынолон зууны уламжлал байгаа учраас манай оронд хэрэгжих бүрэн боломжтой юм.Мэргэжлийн байгууллагуудын хувьд одоо мөрдөж байгаа дүрэм, журмуудаа улам боловсронгуй болгож, ажлаа уялдуулах нэн ялангуяа хэрэгжүүлэх тал дээр хүч хаян ажиллах хэрэгтэй. Эдгээр зарчмуудыг төрийн бодлого, хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулан, хяналт тавихын сацуу хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжвэл бэлчээр нутгийн доройтол, талхагдлын асуудлыг малчдын өөрсдийх нь язгуур эрх ашигт нийцүүлэн, тэдний хүчин чармайлтад түшиглэн иж бүрнээр шийдвэрлэх боломжтой.
Монгол орны газар нутгийн 80 гаруй хувийг эзэлдэг тал хээр нутаг нь зөвхөн малын бэлчээр болоод зогсохгүй эх газрын хуурай, хуурайвтар хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицох чадварыг хэдэн зуун сая жилийн байгалийн шалгарлын явцад бий болгосон өөрийн өвөрцөц ургамал, хөрс, амьтны бүтэц бүхий, тэр тусмаа дэлхий дээр онгон зэрлэг байдлаа өнөөг хүртэл хэвээр хадгалж чадсан онцлог экосистем учраас энэ байдлаар нь хадгалахын чухлыг гаднысудлаач эрдэмтэд чухалчлан захихыг би олонтоо сонссон. Нөгөөтэйгүүр,Умард Азийн өндөрлөг эх газарт, байгалийн хур тунадас багатай, гадаргын усан хангамж арвин биш, эмзэг хөрстэй манай орны бэлчээр нутгийг урт хугацааны туршид тогтвортой ашиглах хамгийн зүй зохистой арга зам нь уламжлалт нүүдлийн аж ахуйн маягаар өөрөөр хэлбэл ачааллыг нь тааруулан сэлгэж амрааж ашиглах явдал мөн гэдгийг дэлхийн олон орны эртэмтэд санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг.
Саяхан АНУ-д хэсэг эрдэмтэд, уул уурхай ид хөгжиж байсан 1960-аад оны үед сүйтгэгдэж ул мөргүй алга болсон хуурай, хуурайвтар тал хээр нутгийн унаган зүйл ургамал, хөрсний төлөв байдлыг манай Монголоос олж харж, ямар өөрчлөлт явагдсаныг суурь түвшинтэй нь харьцуулан судлах боломж гарсан тухай мэдээлсэн. Энэ судалгаан дээр үндэслэн сүйтгэгдэж алга болсон ургамал, хөрсний тогтоц, амьтны аймгийг дахин бий болгоход хэр их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулагдахыг тооцож болох юм байна лээ.
Швейцарийн Цюрих хотын Технологийн дээд сургуульд эдийн засгийн мэргэжлээр суралцах элсэлтийн шалгалтаа амжилттай өгсөний дараа сургуулийн удирдлага "Байгаль орчны шийдвэрийн судалгааны хүрээлэн”-д харьяалагдан судалгааны ажлаа хийх санал тавихад нэлээн их эргэлзэж билээ. Тэгээд эдийн засгийн ухааны чиглэлээр судалгааны төслөө боловсруулснаа багшдаа сануулан хэлэхэд хариуд нь "Харин ч би чиний төслийг хараад энэ сургуульд орвол ирээдүйтэй юм болов уу гэж бодсон. Учир нь эдийн засгийн үр ашгийн тухай асуудал ямагт байгаль орчинд үзүүлж байгаа эерэг болон сөрөг нөлөөллийг тооцдог болж байгаа. Энэ нь ялангуяа танай Монгол орны хувьд бүр ч чухал асуудал. Монгол орон бол онгон зэрлэг байгалиа харьцангуй сайн хадгалж үлдсэн цөөн орны нэг учраас байгалийн унаган өгөгдлийг баталгаажуулах хамгийн боломжтой газар. Байгаль орчин хэрхэн өөрчлөгдөж, экологийн тэнцвэрт байдал алдагдаж буйг энэ цэгээс судалж тогтооход илүү дөхөмтэй. Гэтэл дэлхийн ихэнх оронд хүний буруутай үйл ажиллагаа болон аж үйлдвэржилтийн нөлөөгөөр байгаль орчин нь маш их өөрчлөгдсөн учраас суурь үнэлгээ тогтоох бараг боломжгүй, яг юутай харьцуулж өөрчлөлтийг хэмжих нь ихэд төвөгтэй асуудал болоод байна. Харин ч эдийн засаг, зах зээлийн үр ашиг талаас нь харвал Монгол орон байгалийн цэвэр жинхэнэ органик үйлдвэрлэл эрхэлж эдийн засгаа хөгжүүлэх боломж бусад орнуудтай харьцуулбал илүү гэж би боддог юм” гэж манай багш хэлсэнсэн.Энэ сургуульд суралцах хугацаандаа Швейцарийн эрдэмтдийн санал болгосончилон, Монголын нутаг дэвсгэрийн 80 гаруй хувийг эзэлдэг бэлчээр нутгийн төлөв байдлын өөрчлөлтийг байгалийн унаган өгөгдөлтэйнь харьцуулан үнэлэх, талхагдаж доройтсон бэлчээрийг байгалийн аясаар нөхөн сэргээх боломжийг судлах ажлынонцгой ач холбогдлыг бүрэн дүүрэн ойлгож билээ. Ногоон Алт Төслийн хүрээнд бараг найман жил үргэлжилсэн судалгааны үр дүн дээр үндэслэн Монгол орны бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлтийн загваруудыг гаргаж, Ус цаг уур байгаль орчны хяналтын албан дээр мэдээллийн баазыг бий болгосон. Үүнийг би Монгол орны бэлчээрийн тооллого гэж нэрлэх дуртай. Бид чинь малаа, хүнээ тоолно. Энэ хоёрыг тэжээж байгаа бэлчээр нутагаа үл тоомсорлон олон жил явлаа шүү дээ. Энэ судалгаагаар доройтож өөрчлөгдсөн бэлчээрийн ихэнх буюу 90 гаруй хувьд ачааллыг нь бууруулбал байгалийнхаа аясаар сэргэх боломж байгааг олж тогтоосон. Үүнийг Монголын бүхий л байгалийн бүс бүслүүрт хийсэн олон жишээ туршлага нотолж чадна. Жишээ нь, Ховд аймгийн Чандмань суманд малчдад харуулах зорилгоор талхагдаж нэлээн доройтсон хэсэг газрыг хоёр жилгаруйнхугацаанд малын хөлөөс чөлөөлөхөд ургамлын нөмрөг, хөрс ийм ил тодоор сэргэж байгаа юм.
Ховд аймгийн Чандмана сум
Монголын бэлчээрийн төлөв байдлын үнэлгээ хийхэд бидэнд тусалсан Америк, Швейцарь зэрэг олон орны эртэмтэн судлаачид дэлхийд нэн ховордсон зарим нэг байгалийн хөрс, ургамлын унаган төлөв байдлыг Монголоос олж харж болохыг тогтоосонд би л лав хувьдаа их баярласан. Харин хэрвээ ашиглалтаа зохицуулж, хяналт тавих арга хэмжээг цаг алдалгүй авахгүй бол жил ирэх тусам олон зүйл бэлчээрийн ургамал үүрд мөнх устаж, элэгдэл хөрсөндөө орж салхи, усны элэгдэлд автаж гүнзгий жалганууд бий болон жинхэнэ утгаараа цөлжинө.
Гэхдээ сүүлийн жилүүдэд яг малчны хотонд нь очиж ажиллан, уйгагүй тайлбарласны үр дүн гарч олон сумын малчид бэлчээр нутгийхаа эрүүл байдлыг хадгалахын төлөө нэгдэж, нутгийн удирдлагатайгаа бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан хичээн ажиллаж байгааг хараад тэд маань нэгэн цагт төрсөн нутгийнхаа унаган төрхийг дахин сэргээж чадна гэх итгэл улам ихээр төрсөөр байгаа. Миний хувьд ч мөн ялгаагүй сэтгэл өвдөхгүйгээр төрсөн нутагтаа өнжин хонон саатаж, унаган төрхөө олж өнгө засахын харан баясаж, өвөө аав, эмээ ээж, аав, ээжийнхээ тухай бүлээн сайхан дурсамжаар сэтгэлээ хөглөн суух сайхан мөчүүд ирнэ гэдэгт итгэсээр л байна.
http://news.amjilt.com/?p=5407
Засагт хэн, хэн үлдэхийг санаархаж байна вэ
Ерөнхий сайдад одоогоор хүчтэй яригдаж байгаа хүмүүс гэвэл мэдээж У.Хүрэлсүх, Д.Нямдорж нар. Харин сүүлийн хэд хоногоос Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нарын нэр дуулдаж эхэлсэн нь тэднийг нэлээд өндөр албан тушаал хашиж магадгүйн цондон гэлтэй. Хэрвээ тэд Ерөнхий сайдыг бардаггүй юмаа гэхэд сайдад бол зоолттой гэх эх сурвалжууд байна. Тодруулбал Ч.Хүрэлбаатарт Сангийн сайдын албан тушаалыг халаасандаа хийчихээд явж буй гэх. Харин Ерөнхий сайдаар сонгогдвол одоогийн байгаа сайдын үүрэг гүйцэтгэгчид буюу өмнөх Засгийн сайдуудаас хэд хэдэн хүнийг авч үлдэх санаархал өвөртөлж явааг үгүйсгэсэнгүй.
МАН-д хоёр том бүлэглэл байдгийн нэг нь М.Энхболдынх буюу хотын фракци. Тус фракцийнхан Ерөнхий сайдын энэ удаагийн сунгаанд УИХ-ын гишүүн Н.Энхболдыг сойж буй.
Хоёр Энхболдуудын хувьд хоёул Төв аймгийнх. Сонгууль болох тоолонд гар
гараа хөтөлцөж явдаг тэд биесээ хачин сайхан ойлгодог гэлцдэг.
Нөгөөтэйгүүр намын даргын суудлаа УИХ-ын даргын суудалтай алдчих гээд
байгаа М.Энхболдын хувьд өөрийнхөө үгэнд орох хүнээ юунаас ч чухал
болоод буй. Тиймдээ ч Энхболд Энхболддоо найдлага тавьчихсан сууна. Хэрвээ Н.Энхболд Ерөнхий сайд болчихвол Эрүүл мэндийн яамны сайд нь солигдохгүй байх магадлал өндөр юм.
Учир нь Н.Энхболдын хүү А.Цогцэцэг сайдын охинтой гэр бүл болжээ.
Өөрөөр хэлбэл худ, ураг барилдлагатай улсууд учир "Би 30 жил эрүүл
мэндийн салбарын тогоонд чанагдсан. Үүнээс сүүлийн 15 жил нь Төрийн
удирдах албан тушаал хашиж ирсэн” хэмээн саймширан ярьдаг А.Цогцэцэгийн хувьд "аюул” холуур өнгөрч мэдэхээр байна.
Ерөнхий сайд болох магадлал өндөртэй хүмүүс ч энэ удаагийн Засгийн газрын гишүүдээс зарим нэгийг нь авч үлдэх санаа байгаа гэнэ шүү. Гадаад харилцааны сайдын томилгоо яаж ч мэдэхээр байна. Учир нь одоогийн Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Ерөнхий сайдад Ц.Нямдоржийг "балиашиглаж” байгаа сурагтай. Тиймээс хэрэвзээ Ц.Нямдорж Ерөнхий сайдаар томилогдвол Ц.Мөнх-Оргил Гадаад харилцааны сайдаар үргэлжлүүлэн ажиллах магадлалыг ч өндөрсгөж байгаа юм. За үгүй юм гэхэд энэ салбарыг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тэргүүлэх жив жув байна.
Түүнээс гадна Ерөнхий сайдын албан тушаалыг сэрүүн зүүдлэж яваа хүмүүсийн нэг бол Ө.Энхтүвшин. 2007 онд Засгийн газрыг огцруулан хэмээн дайрч байгаад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болж байсан тэрбээр шинээр байгуулагдах Засгийн газрыг тэргүүн болбол Ж.Эрдэнэбатын тэргүүлж байсан Засгийн газрын хэд хэдэн сайдыг хэвээр нь үлдээх тухай тохироо хийсний нэг нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд гэнэ. Хэрэв тэрбээр Ерөнхий сайдад хүчин мөхөсдвөл БСШУС-ын сайдын албан тушаалыг ч давхар өвөртөлчихсөн яваа гэнэ билээ.
24tsag.mn
ЦЭЦЭРЛЭГИЙН ДҮҮЖИН ТААЗ НУРЖЭЭ
У.Бямбасүрэн: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дарга ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй
"Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар мэдээлэл гарч эхэлсэн.
Тэгвэл энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-аас мэдээлэл хийлээ. Тэрбээр "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн хэлэхдээ: "Үйлдвэрийн үйл ажиллагаа, хэвийн явж байна. Сайн ажиллаж байгаа. Улсад төлдөг татвар мөнгөө төлөөд явж байгаа. "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дарга ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй. Мөн АТГ-т шалгуулаагүй хэмээн хэллээ.
"ГОВЬ ФЕСТИВАЛЬ-2017"АРГА ХЭМЖЭЭ 22, 23-НЫ ӨДӨР ДАЛАНЗАДГАДАД БОЛНО
Ерөнхийлөгчөө, боловсролын дампуурал яг одоо бидэнд нүүрэлчихээд байна!
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаа
Бага хурлын өмнөх баахан уулзалт
МАН-ын Бага хурал ирэх даваа гаригт болно. Энэ хурлаас тодрох Монгол Улсын Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг олны анхаарлын төвд байгаа юм. Тиймээс сүүлийн өдрүүдэд үүнтэй холбоотой үйл явдлууд МАН-д өрнөж байна.
МАН-ын ахмадууд "дундын хувилбар”-ыг дэмжихүй гэжээ
МАН-ын дарга М.Энхболд уржигдар намынхнаа хүлээж авч, нэлээд уулзалтыг хийсэн байна. Хөдөлмөрийн баатар П.Дамдин гуай нарын ахмадууд нь МАН-ын дарга М.Энхболдтой уулзаж Ерөнхий сайдад хэнийг дэмжих талаар байр сууриа илэрхийлж, зарим зөвлөгөөг өгчээ. Тэд "...У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэмжиж намынхаа бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Бид ч дэмжиж байгаа. Дундын хувилбар гэдэг юм яриад байна. Тийм хувилбар явахгүй” гэцгээсэн байна.
УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад хэнийг дэмжихээ албан ёсоор мэдэгджээ
Мэргэжлийн Засгийн газрыг огцруулах саналыг өргөн барьсан 30 гишүүн бий. Дээрээс нь ээлжит бус чуулган дээр огцруулах кноп дарж гишүүд нэмэгдсэн. Тэгвэл эрхэм гишүүд уржигдар МАН-ын дарга М.Энхболдод дараагийн Ерөнхий сайдад хэнийг дэмжих тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна. Тэд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн бланкан дээр гарын үсгээ зурж, "...У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжиж байна” гэсэн бичгийг намын даргадаа хүргүүлжээ. Уг бичигт 30 дахь Ерөнхий сайдад нэр нь яригдаж байсан Ч.Хүрэлбаатар, мөн УИХ-ын гишүүн Сү.Батболд нар гарын үсгээ зурсан байна.
Их тэнгэрийн "хоол”-ны үеэр ийм яриа болжээ
Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч уржигдар орой Ихтэнгэрийн аманд Засгийн газрын гишүүдээ, ээлжит бус чуулган дээр засгийг хамгаалж саналаа өгсөн УИХ-ын гишүүдийг хүлээж авчээ. Тэд оройн хоол идсэн нь тэр аж. Улстөрчид ийм арга хэмжээгээ "хоол” хэмээн нэрлэдэг юм. Энэ "хоол”-ны үеэр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч "...Биднийг унагасан хүмүүст хариуг нь барих хэрэгтэй. Одоо бид У.Хүрэлсүхийг унагах ёстой” гэж ярьжээ. Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан нар "...Ерөнхий сайд аа, одоо шатаад хэрэггүй. Ингэж өс санаж болохгүй. Бодит нөхцөл байдалд дүгнэлт хийх хэрэгтэй. Хүмүүс таныг яаж буухыг чинь харж байгаа. Энэ удаа юу ч хийгээд нэмэргүй. Тийм учраас гишүүдийн олонх, олон нийтийн дэмжиж байгаа У.Хүрэлсүхийг дэмжээд явах нь зөв. Нөгөө 33 гишүүн гэхэд л хатуу байр суурьтай хэвээр байна шүү дээ” гэжээ. Дашрамд хэлэхэд уг уулзалтад ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт очоогүй байна.
"Хоол”-ны дараах тохироо буюу Бага хурал дээр гурван нэр дэвшигч өрсөлдөх нээ
Энэ арга хэмжээний дараа гишүүд хотын төвд хэд хэдэн уулзалтыг хийжээ. Эрхэм гишүүдийн нэлээд нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хэрэгтэй гэдэг дээр тохирчээ. Ө.Энхтүвшингийн хувьд өмнө нь МАН-ын дарга байсан. Гэсэн атлаа УИХ-ын дарга, Ерөнхий сайд болно гэж зүтгэж яваагүй. Ерөнхийлөгчид ч нэр дэвшилгүй намынхаа гишүүдэд боломж олгож байсан дарга юм. Мөн УИХ-ын сонгуульд намаа олонх болгоогүй гээд намын даргаа ажлаа өгч байв. Энэ мэт нь Ө.Энхтүвшинг ийм цаг үед Ерөнхий сайдын албан тушаалд тохирох хүн гэсэн сонголтыг бий болгосон гэлцэж байна. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин ч "...Би өрсөлдөн” гэж намынхандаа хэлжээ.
Түүнээс гадна УИХ-ын гишүүн Н.Энхболд бас Ерөнхий сайд болно гэж байгаа юм. Өмнө нь "...Монголд ирлээ” гэж байсан ч ирэхээ хойшлуулаад байсан С.Баяр өөрийн найз Н.Энхболдынхоо дуудлагаар уржигдар "Чингис хаан” ОУНБ-д буусан байна. Үнэнийг хэлэхэд С.Баяр ирээд ч Н.Энхболдыг Ерөнхий сайд болгоно гэдэг тун хүнд болсон аж. Учир нь С.Баярын фракц гэгддэг байсан Сү.Батболд нарын гишүүд Н.Энхболдоос өөр хүнийг Ерөнхий сайдад дэмжихээр болоод байгаа билээ.
С.Баяр Монголд буунгуутаа Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан нарын гишүүдийг дуудаж, Н.Энхболдыг Ерөнхий сайдад өрсөлдүүлэх бодолтой байгаагаа хэлжээ. Тэд санал солилцсон байна. Уг нь С.Баяр цагтаа Н.Энхболдыг зүтгүүлж болох бүхэнд нь зүтгүүлж байсан байдаг. С.Баяр нь Н.Энхболдыг УИХ-ын даргад зүтгүүлээд "хор” ихдүүлсэнээс болж, тэр суудлыг нь Д.Дэмбэрэлд алдчихаж байсан түүх бий. Бас Н.Энхболд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах асуудлын үеэр Засгийн газрыг бүхэлд нь огцруулж, Сү.Батболдын оронд Ерөнхий сайд болно гээд явж байсан үе ч байгаа. Дахиад үзэж байгаа нь энэ юм. Түүнчлэн Н.Энхболд МАН-ын дарга М.Энхболдтой уулзаж "...Би улс төрд удаан явлаа. Өмнө нь УИХ-ын дарга болохоос нэрээ татаж явсан. Одоо Ерөнхий сайдад нэр дэвшинэ. Та дэмжих үү” гэжээ.
Эндээс үзвэл, МАН-ын Бага хурал дээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Энхболд өрсөлдөхөөр болж байгаа бололтой.
С.Баяр У.Хүрэлсүх хоёр уулзав
Уржигдар орой Элчин сайд С.Баяр Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхтэй уулзжээ. Тэд ирэх даваа гаригт болох МАН-ын Бага хурлын талаар санал солилцсон гэдэг мэдээлэл байна. С.Баярын хувьд Н.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр Монголд ирсэн гэж байгаа. Гэтэл Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдад өрсөлдөнө гэдгээ нийтэд зарлачихсан яваа. Тэгэхээр энэ хоёрын дунд ямар яриа хөөрөө болсон нь сонирхолтой байгаа юм.
Д.Хаянхярваагийн санал, М.Энхболдын зөвлөгөө
Хэд хоногийн өмнө МАН-ын дарга М.Энхболдтой УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа уулзсан байгаа юм. Д.Хаянхярваа "... Дарга аа, би Ерөнхий сайдад өрсөлдье. Би чинь Бүлгийн дарга хүн шүү дээ” гэж. Харин МАН-ын дарга М.Энхболд "...Чи өрсөлдөөд хол явахгүй ээ. Бүлэг доторх нэр хүндээ хар” гэсэн хариултыг өгчээ. М.Энхболд даргын энэ үг хариулт гэхээсээ зөвлөгөө болжээ хэмээн улс төрийн хүрээнд ярьж байна.
Corporate-ийн уулзалтын төлөвлөгөө хэрэгжээд эхлэв үү?
Хоёр хоногийн өмнө Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбат Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэнг Баянгол зочид буудлын арын "Corporate” зочид буудалд дуудаж уулзсан байна. Тэнд бас ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат байжээ. Ж.Эрдэнэбат "...Ирэх оны нэгдүгээр сард бондын 500 сая ам.долларыг төлөх ёстой. Үнэнийг хэлэхэд бид чадахгүй байсан байх. Хэрвээ сонгуулийн үеэр М.Энхболд дарга шахаж байгаад Хүүхдийн мөнгө тараалгаагүй байсан бол болох л байсан байх. Явж явж манай Засгийн газрыг огцруулсан нь бидэнд зөв юм болчих шиг боллоо” гэхэд Б.Чойжилсүрэн "...Тийм ээ, бид чадахааргүй нөхцөл үүссэн” гэсэн байна.
Энэ уулзалтын үеэр "...Хүүхдийн мөнгийг ирэх онд бүтэн өгөх, багш нарын цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувиас доошгүй хувиар нэмэх, УИХ-ын гишүүн бүрийн тойрог бүрт 4 000 000 000 /дөрвөн тэрбум/ төгрөг зарцуулах шийдвэрийг гаргаж орхих хэрэгтэй. Энэ бүхнийг дараагийн Засгийн газар өөрсдөө хасна биз” гэсэн яриа болсон гэх мэдээлэл байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: Зууны мэдээ
Америкийн Холбооны нөөц валютын бодлогоо эрчимжүүлнэ
Америкийн Холбооны нөөцийн агентлаг валютын бодлогоо эрчимжүүлж байна. Тэд энэ оны 10-р сараас эхэлж, 4.5 их наяд долларын өр төлбөрийг багасгаж, валютын бодлогоо эрчимжүүлэх болно гэж өчигдөр зарлажээ.
Мөн Америкийн Холбооны нөөцийн агентлаг өнөөгийн 1-1.25 хувьтай Холбооны сангийн хүүгийн хэмжээг өөрчлөхгүй гэжээ.
2015 оны 12-р сард банк санхүүгийн хямралын дараа анх удаа хүүгээ нэмснээс хойш, Америкийн Холбооны нөөц 4 удаа нийт 100 нэгжээр хүүг өсгөсөн бөгөөд он гарснаас хойш Америкийн Холбооны нөөц 3, 6-р сард 2 удаа хүүгээ нэмсэн байна.
Энэ онд бас 1 удаа, ирэх онд 3 удаа хүүгээ нэмж болзошгүй гэж Америкийн Холбооны нөөцийн газар зарлажээ.
Америкийн эдийн засаг түргэн сэргэх замдаа буцаж орсны дагуу, Америкийн Холбооны нөөцийн валютын чөлөөт бодлого нь хэвийн байдалд орж, хүүг нэмэхээс гадна өр төлбөрийг ч багасгаж, харьцангуй хэвийн төвшинд хүргэх болно.
ЭРЧИМ ХҮЧ ДАГАСАН ХҮСЭЛ, ХЯСАЛ
Монгол Улсын эрчим хүчний нийт хэрэглээ 6865 сая киловатт цаг байдгаас 80 хувийг дотооддын үйлдвэрлэлээс, 20 хувийг ОХУ-аас импортоор авдаг бөгөөд жилийн хэрэглээний дундаж өсөлт 5.1 хувьтай байдаг. Гэвч оргил ачаалалын үеэр төвийн цахилгаан хангамж нь байдаг чадлаараа ажилласан ч хүч хүрдэггүй. Тиймээс цахилгаанаа тасалдуулахгүй бүрэн байлгахын тулд ОХУ-аас импортоор мөнгө төлж, цахилгаан авдаг. Уг нь цахилгааныхаа бүх хэрэгцээг дотооддоо хангаад дараа нь гадагшаа экспортлох боломж манайд бүрэн бий.
Гаднаас импортоор авч байгаа цахилгааны зардлын алдагдлыг усан цахилгаан станц нөхөж чадна гэдгийг эрдэмтэд аль хэдийнэ тогтоосон. Усан цахилгаан станц нь бусад дулааны цахилгаан станцуудыг бодвол уян хатан чанартай, хэдхэн минутанд турбинээ асаагаад 50, 100 мегаватт-ыг үйлдвэрлэж чаддаг байна. Монгол Улс эрчим хүчнийхээ 98 хувийг цахилгаан станцаас гаргаж авч байна. Энэ хэрээр нүүрсхүчлийн хийг хэдэн сая тонноор агаарт цацдаг. Тиймээс ямар нэгэн алхам хийх ёстой юм. Хэрэв олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орвол 315 мегаватт буюу 600 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэх аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төвийн эрчим хүчний 30 шахуу, нийт эрчим хүчний 20 орчим хувь нь сэргээгдэх эрчим хүч болно гэсэн үг. Монголд өнөөдөр 2-3 жилийн дотор 800 гаруй жижиг гол горхи ширгэж, асар хурдтайгаар цөлжиж байна. Энэ байдлаараа байвал 30-40 жилийн дараа цэвэр усны хомсдолд орох тооцоолол гарчээ. Тиймээс усан цахилгаан станцын нөлөөгөөр үүссэн хиймэл нуур нь цэвэр усны нөөц болж үлддэг байна. Эгийн голын цахилгаан станц төслийн багийн тооцооллоор 5,6 тэрбум куб метр цэвэр усны нөөц, хэмжээгээр нь тооцвол 154 км талбай буюу Тэрхийн цагаан нуураас хоёр дахин том нуур үүсэх аж. Нэг ёсондоо Хөвсгөл нуурын ус шиг тийм усны нөөцийг бий болгоно гэсэн үг. Тиймээс яалт ч үгүй Монголд усан цахилгаан станц байгуулах давхар хэрэгцээ байсаар байна.
Гэвч Сэлэнгэ мөрөн болон түүний цутгал Эгийн гол дээр баригдах усан цахилгаан станцийн төслийг ОХУ эсэргүүцэж байгаа юм. Энэ нь тус төслийг хэрэгжүүлэхэд маш том чөдөр тушаа болж байгаа билээ. Тэд Байгал нуурын урсацад муугаар нөлөөлнө гэж үзсэн хэрэг. Өөр шалтгаантай ч байж болох. Тэгвэл зарим эрдэмтэд Сэлэнгэ, Орхон, Эгийн гол зэрэг Байгал нуурын эх дээр байдаг голууд дээр усан цахилгаан станц, усан сангууд барьчихвал харин ч Байгал нуурт сайн нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Усан цахилгаан станц бол усны менежментийн хамгийн шилдэг арга гэдэг. Жишээлбэл, үерийн үед асар их хэмжээний ус урсаад алга болчихдог. Харин усан цахилгаан станцын даланд ус хадгалагдаад үлддэг сайн талтай. Эгийн голын усан цахилгаан станц төслийн инженер техникийн албаны дарга Д.Будхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа, "Төслийн ТЭЗҮ-гээр бол ус ашиглах турбинээр эргүүлээд буцаагаад урсгах технологийг ашиглана. Байгаль нуурын дээр байрлах Хөвсгөлийн мөнх цэвдэг хайлаад дуусах гэж байна. Цаг агаар дулаарч дэлхий нийтээр усаа ашиглая, усан сантай болъё, усны нөөцөө бүрдүүлье гэж зарим нь дайн хүртэл хийж байна. Гэтэл манайх ямар ч нөөцгүй хэрнээ байгаа усаа оросуудад зүгээр өгч байгаа нь шударга биш шүү дээ. Тиймээс ядаж турбинэр эргүүлээд доош асгая гэхэд оросууд эсэргүүцээд, асуудал үүсгээд байна. Манай төслийн баг Оросын талыг хүлээн зөвшөөрүүлж чадахгүй байсаар санхүүжилтийн эх үүсвэрээ алдах нь” гэж учирлажээ. Энэхүү төслийг хөдөлгөх талаар төр, засгийнхан ч урагшаа гишгэхгүй байгаа бололтой юм. Нэг ёсондоо оросуудыг ятгах талаар ямар ч арга зам хайхгүй байгаа талаар зарим нь шүүмжлэлтэй хандаж байна.
МЕГА ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ БАЙСААР АСАР ИХ ХУГАЦАА, ХӨРӨНГӨ АЛДАЖ БАЙНА
Сүүлийн үед Монголыг сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй гэж ярих болсон. Гаднынхан ч энэ салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Учир нь, нар, салхины сэргээгдэх эрчим хүчний хууль, эрх зүйн зохицуулалт бусдыгаа бодвол арай тодорхой байдагтай холбоотой гэнэ. Саяхан болсон "Invest Mongolia” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулагчид сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаа нь мэдрэгдсэн. Энэ үеэр Монголын газрын тос ассоциацийн захирал, МУИС-ийн профессор Ч.Хашчулуун "Манайд эрчим хүчний бодлого сул, төрийн алба нь дутагдалтай ажиллаж байна. Төрийн дээд албанд ямар хувь хүн байна гэдгээс хамаарч бодлогод нь өөрчлөлт ордог. Гадаадынхан манайд ирээд төслөө сонгодог. Шууд бэлэн мөнгөтэй орж ирэх хөрөнгө оруулагч төдийлөн байхгүй. Адилхан гадаадын банкнаас мөнгө босгодог. Гадаадын банк нь Монголыг төдийлөн мэдэхгүй. Тиймээс тэдэнд төслөө тайлбарлах, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн нөлөөллийг судлах гээд олон шалгуурыг давдаг. Ингээд бөөн юм болж, болж төсөл дээрээ гарын үсэг зурах гэхээр нөгөө төрийн албанынхан нь солигддог. Маш их алдагдалд орно. Тухайлбал, "ТЭЦ-5” гэж орчин үеийн хүчин чадалтай төсөл байлаа. 2012 онд хийгдэх гэж байхад нь байршлыг нь сольсон. Солих болгондоо дахиж шинээр хийхийг шаарддаг. Олон сая ам.долларын алдагдалд орсон тул энэ төсөл зогссон. Ийм байдал давтагдсаар байвал хөрөнгө оруулагчдад маш хүндрэлтэй тусна. Хөрөнгө оруулагчид манайд ирэх сонирхол багатай байна. Голдуу Засгийн газар хоорондын төслүүд явж байна. Гэвч тэр болгон хэрэгжихгүй байна шүү дээ. Хэрэгжих ёстой дөрвөн том төсөл байлаа. "Тавантолгой”, "Тавантолгой цахилгаан станц”, "Эрчим хүчний салбарын өргөтгөл” гэх мэт. Одоо "Оюутолгой-2” төсөл хэрэгжиж байгаа. Бусад нь хэрэгжээгүй, хэлэлцээр нь эхлээгүй, гарын үсэг зурах төдий байна. Ийм байдлаар цаг хугацаа асар ихээр алдаж байна даа” гэсэн юм. Харин Эрдэс баялаг эрчим хүчний сайд асан Д.Зоригт "Монгол Улсад эрчим хүчний хууль болон бодлого нь тодорхойгүй байна. Хувийн хэвшлийн өмнүүр Засгийн газар нь орж зээл тусламжаар төсөл хэрэгжүүлдэг. Нэг ёсондоо Засгийн газар нь хувийн хэвшлийн бизнесийг булааж хийгээд байна. Уг нь, хувийн хэвшлийнхэн шударгаар өрсөлдөж, хамгийн сайн төслөө шалгаруулах хэрэгтэй. Хамгийн тод жишээ гэвэл "ТЭЦ-5” байна. Засаг солигдох бүрт бөмбөрсөөр одоо юу ч биш болсон” гэсэн юм. Дээрх хоёр хүний ярианаас эрчим хүчний салбар ямархуу байгааг харж болно.
БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЦАХИЛГААНЫГ МОНГОЛЧУУД ҮЙЛДВЭРЛЭЖ ЧАДАЖ БАЙНА
Өнөөдрийн
байдлаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хэлбэрээр хэрэгжиж
ажил болсон төсөл гэвэл "Ньюком” группын байгуулсан Салхитын салхин
цахилгаан станц юм. Энэ төсөл яалт ч үгүй төр, хувийн хэвшлийн
түншлэлийн үлгэр жишээ болсон гэдэгтэй хэн ч маргахгүй. "Newcom”
компанийн "Clen Energy” охин компани Монголдоо анх удаа 50 МВт-ын
цахилгаан станцыг хэрэгжүүлж байгаа юм байна. Монголын анхны салхин парк
болох Салхит нь Улаанбаатар хотоос 75 км зайд Төв аймгийн Сэргэлэн
сумын нутагт байрладаг. Тус цахилгаан станц нь жилдээ 100 мянган айлыг
эрчим хүчээр хангадаг. Томоохон цахилгаан станцуудтай нэгдээд төвийн
эрчим хүчний системийг цахилгаанаар хангадаг. Түүнчлэн "Дарханы 10
МВт-ын нарны цахилгаан станц” ашиглалтад ороод удаагүй байна. Тус станц
нь нарны эрчим хүчийг ашиглаж төвийн эрчим хүчинд холбогдсон Монголын
хамгийн анхны станц юм. "Дарханы 10 МВт-ын нарны цахилгаан станц” нь
өнгөрсөн жилийн долдугаар сард анхны шаваа тавьсан бөгөөд
арванхоёрдугаар сард ашиглалтад оржээ. Тус цахилгаан станцын инженер
Д.Бат-Өлзий "Манай компани энэ оны нэгдүгээр сараас борлуулалтаа хийж
эхэлсэн. Дэлхийн чиг хандлага уламжлалт нүүрс шатаадаг арга барилаас
татгалзсан. Хоёрдугаарт, Дархан бол Монгол Улсын хойд бүсэд оршдог. Хойд
бүсэд ч гэсэн нарны цахилгаан эрчим хүчийг барьж байгуулж болдог юм
байна гэдгийг харуулж байгаа юм. Манай нарны цахилгаан станцад Япон
Улсын "Sharp” корпорацийн нарны зайн үйлдвэрийн ND-AF310 төрлийн 310
МВт-ын чадалтай поликристалл 32200 ширхэг нарны зайг суурилуулсан” гэсэн
юм.
Түүнчлэн
жилд 10 МВт буюу 40 мянган ширхэг нарны дэлгэцийг үйлдвэрлэдэг "Санко
Соолар Монголиа” компани 13 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Эднийх
сард 1 МВт буюу 3700 ширхэг нарны дэлгэц үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ.
Тус үйлдвэрт үйлдвэрлэсэн нарны зай Японы Фукушима муж дахь 216 кВт
нарны цахилгаан станц болон Сайтама мужид 1,9 МВт нарны цахилгаан
станцад ашиглагддаг аж. Мөн өрхийн хэрэгцээнд зориулагддаг гэдгийг
"Санко Соолар Монголиа” компанийн ерөнхий менежер О.Батгэрэл хэлсэн юм.
Энэ мэтчилэн сэргээгдэх эрчим хүчний салбар гэрэл гэгээ туссаар байгаа.
Гол нь төрийн зөв зохицуулалт хэрэгтэй гэдгийг судлаачид хэлж байгаа юм.
Харин манайханд Эгийн голын усан цахилгаан станц төслийг хэрэгжүүлэх
хүсэл байв ч хясалтай нүүр тулаад байна. Харин тэрхүү бэрхшээлээ хэрхэн
даван туулах нь бас л төр засгийн хичээл чармайлтаас шалтгаалах биз ээ.
Хэрвээ Эгийн голын цахилгаан станц, ТЭЦ-5 зэрэг томоохон төслөө хөдөлгөж
чадвал эрчим хүчний хараат бус байдлаас ангижирч чадна. Түүгээр ч
зогсохгүй эдийн засгийн алдаж болохгүй ашгийг бидэнд авчирна.
Үндэсний шуудан сонин