Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19916 articles
Browse latest View live

Автобус компаниуд алдаагаа засах ёстой!

$
0
0

 

"Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨӨАТҮГ-т Тээврийн прокурорын газраас шалгалт хийхэд тодорхой зөрчлүүд илэрсэн байна. Тодруулбал, Нэгтгэлийн автобус I, III дугаар баазын тухайн өдөр үйлчилгээнд гарах 214 автобуснаас 133 автобусанд үзлэг, шалгалт хийхэд хурд хэмжигч ажиллахгүй 49, хяналтын камер ажиллагаагүй 2,  тоормозны гэрэл ажиллагаагүй  9, улсын дугаар бүдэг 14, цацруулагчгүй 10, үйлдвэрийн бус төмөртэй гупертэй 26, өөр өнгийн гэрэл, нэмэгдэл лед гэрэлтэй дөрөв, улсын дугаарын гэрэл асахгүй 3  автобус байсан байна.Тиймээс илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Нийслэлийн нийтийн тээврийн газарт прокурорын мэдэгдэл хүргүүлэхээр болжээ.

Ер нь бол автобус компаниуд зөрчлийн асуудалдаа анхаарч байх шаардлагатай юм. Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нар 2013 онд 593 зам тээврийн осол гаргаснаас 4 хүн нас барж, 391 хүн гэмтсэн гэх статистик бий.

Эх сурвалж: Шуурхай.мн


Урлагийн акулуудад хоолойн цар хүрээгээрээ өндөр үнэлэгддэг Энэбишийн Өлзийбаатар

$
0
0

Урлагийн акулуудад хоолойн цар хүрээгээрээ өндөр үнэлэгддэг Энэбишийн Өлзийбаатар

"Аав л ээжийн хайр”, "Хайрлах л гэж”, "Хайраа оллоо” зэрэг дуунуудаараа дуунд дуртай Монголчууддаа танигдсан дуучин бол Энэбишийн Өлзийбаатар билээ. Хоймор сайхан Хөвсгөл нутгаас үеийн үед төрж гарч ирцгээсэн олон сайхан уран бүтээлчдийн залгамж халаа бол яах аргагүй Э.Өлзийбаатар юм. Уран бүтээлийг тоогоор биш, чанараар нь дүгнэдэг залуу дуучин,  энэ бол өнөө цагийн уран бүтээлчид дунд ховордсон чанар гэдэгтэй эрхэм уншигч та санал нийлэх биз ээ. СУИС төгсөж, уран бүтээлийнхээ гарааг эхлээд явж буй Э.Өлзийбаатарыг мэргэжлийн томчууд өндөр үнэлдэг юм билээ. Тэрчлэн Монгол түмэн түүнийг сонсох дуртай уран бүтээлчдийнхээ тоонд хэдийнэ оруулжээ. Энэ бол итгэл, хүндлэл юм. Тиймээс ч дуучин Э.Өлзийбаатар Монгол түмнийхээ итгэлийг алдахгүй, сайхан уран бүтээлүүдийн эзэн байхыг зорьж яваа аж. Тэрбээр өөрийн гэсэн сайхан дуунуудаасаа гадна хуучны сайхан дуунуудыг сэргээн амьдруулж байгаа билээ. Дээлтэй болгон бөх болдоггүй, дуулдаг болгон дуучин болдоггүй хорвоод бусдаас өвөрмөц өөрийн гэсэн ертөнцтэй, овоглох олон сайхан уран бүтээлүүдийн эзэн болж явахыг дуучин залуудаа ерөөе.

                                                              

 

 

Урлагийн акулуудад хоолойн цар хүрээгээрээ өндөр үнэлэгддэг Энэбишийн Өлзийбаатар

 

Эх сурвалж: Шуурхай.мн

МАХН-ЫН ДАРГЫН “ГОНШИГНОЛ”

Д.Амарбаясгалан: Мөрийн хөтөлбөрийн уялдаа холбоо, гол зарчмуудыг нарийн тооцоолон хэлэлцсэн

$
0
0

Д.Амарбаясгалан: Мөрийн хөтөлбөрийн уялдаа холбоо, гол зарчмуудыг нарийн тооцоолон хэлэлцсэн

 

МАН VIII Бага хурлынхаа шийдвэрийн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Өчигдөр МАН Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж, мөрийн хөтөлбөрийг хаалттай байдлаар хэлэлцсэн байна. 

ОУВС-ийн овилгогүй зан

ХҮНТЭЙ СУУХЫН ТУЛД ХҮҮХДЭЭ ТӨӨРҮҮЛСЭН ГЭЖЭЭ

$
0
0

ХҮНТЭЙ СУУХЫН ТУЛД ХҮҮХДЭЭ ТӨӨРҮҮЛСЭН ГЭЖЭЭ

 

Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Бөмбөгөр худалдааны төвд балчир хүүхэд эцэг эхээсээ төөрсөн тухай мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийнхан хүүхдийг очиж авсан бөгөөд худалдааны төв дэх камерын бичлэгт уг хүүхдийг залуухан бүсгүй зориуд орхиж явсан дүрс үлдсэн байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтсийнхэн нарийвчлан шалгахад 24 настай Ч гэгч эмэгтэй, мөн 24 настай С гэгч залуу балчир хүүхдийг зориуд төөрүүлсэн нь тогтоогдсон байна. Ч гэгч бүсгүй С гэгч залуутай хамтран амьдрахын тулд төрүүлсэн охиноо төөрүүлж орхисон гэдгээ мэдүүлжээ. Дээрх хоёр этгээдэд 117. 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна. Уг зүйлд төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-250 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, эсвэл 251-300 цаг албадан ажил хийлгэх, мөн 3-6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан байдаг ажээ. Харин 117.2-т энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг ажээ. Энэ тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл бэлтгэн олон нийтэд мэдээлж байна.

Жолооч нарын үхлийг үл тоодог эрх мэдэлтнүүдийг зайлуулъя!

$
0
0

Жолооч нарын үхлийг үл тоодог эрх мэдэлтнүүдийг зайлуулъя!

 

Өмнөговь аймагт нүүрсний тээвэрлэлт хийдэг жолооч нарын эрх ашиг олон жилийн өмнөөс зөрчигдөж ирсэн. Нийгмийн даатгал огт төлдөггүй, эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй, хоол болон метилийн спиртэнд хордох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осолдох гэх мэт олон асуудал гарч байдаг  нь ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ тийшээ чиглэдэггүйтэй холбоотой юм. Жолооч нарыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм мөрдөөгүйгээс болж зам тээврийн осол их гаргаж, ослоор амиа алдаж байна гэх мэдээллийг албаныхан өгдөг. Гэтэл үнэн хэрэгтээ замын чанар нь муу, дээр нь жолооч нар хил нэвтрэхдээ өчнөөн хугацаагаар хүлээдэг, оочер дарааллаа алдахгүй гэж амьдрал амьжиргааныхаа төлөө амь биеэ үл хайхран зүтгэж буй гэдгийг мартаж болохгүй юм.

 Тэгвэл нэгэн иргэн "Эрдэнэс Тавантолгой”-н уурхай жолооч нарыг үнэхээр гэсгээн цээрлүүлж байна хэмээн сошиал хуудаснаа бичжээ. Тэрбээр " Хэдэн мянган машинд ачилт хийдэг хамгийн том уурхай байж ганц эгнээ, ганц харуулаар тэр олон машиныг хэтэрхий удаан уурхайруу нэвтрүүлэх юмаа. Уг нь дотор паркалдаг 3 том талбай байхад гаднаа оочeр үүсгэж жолооч нарыг өдөр шөнөгүй тамлаж байна. Жолоочийг хамгийн ихээр ядраадаг зүйл бол оочeр. Ганц модонд өргөн зам, унага, адууны хашаа, хоолой гээд өглөө 8-аас орой 20 цаг хүртэл оочeроор Монголын хилрүү нэвтэрнэ. 250км-т шөнөжин давхиж ирээд ЭТТ-н гадна оочeрт татагдсаар маргааш өдөр нь ч уурхайд нэвтэрч чадахгүй, амрах гэхээр рeссээ алдчих гээд гүрийсэн хэдэн жолооч нарын ажиллах нөхцөл улам л хүндрээд байхын..” хэмээн бичжээ. Энэ бол үнэхээр нөхцөл байдлыг биеэрээ мэдэрч байгаа хүний үг гэдэгт эргэлзэхгүй байна.

Тиймээс "Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд Монголчуудынхаа эрх ашгийг бодож, жолооч нарыг тамлаж, зовоогоод буй асуудлууд дээрээ анхаарах хэрэгтэй байгааг уламжилж байна.

Мөн түрүүн замын чанарын асуудлыг хөндсөн. Тэгвэл иргэд сошиал хуудаснаа энэ асуудлаар байр сууриа ч илэрхийлж байна. Ямартаа л  "Энэ замыг 2 урсгал нь тусдаа барьж болдоггүй юм байхдаа. Замын төлбөр нь нэг машинаас 480000 нэг машин сард 7 рейс гэж тооцвол 3360000 энд 10000 машин явж байгаа гэж бодвол сард 33 тэрбум 600 саяыг замын хураамж хэлбэрээр авч байна. Жилд бол утгаа алдана 403 тэрбум. Энэ мөнгөөр барьж болохгүй юм байхдаа хэдэн ч хүн үхэж байна даа энэ зам дээр.

Ерөнхийлөгчийн сонгууль ч гэх шиг, хүнээ иргэнээ ард түмнээ хамгаалах эрүүл зөв бодлого явуулж, нийгмийн бусармаг үйлдлийг шударга хэлэх хүн олдсонгүй дээ. Энэ хэдэн олигархууд яана даа.” хэмээн бухимдлаа илэрхийлж байгаа юм.

Жолооч нараас өндөр хураамж авахаа л мэдээд хэмлээд байхаас биш жолооч нарын тээвэрлэлт хийдэг замын орчныг сайжруулах тал дээр төр засаг юу ч хийхгүй байна. Нэг жилд 403 тэрбум төгрөг жолооч нараас авч байж, эрсдэл дагуулсан энэ замыг нь засаад сайжруулчих сэтгэлгүй байна гэдэг үнэхээр харамсалтай. Жолооч нарыг үхэж л байг гээд үл тоож байгаа хүмүүсийг зайлуулах цаг болжээ.

Шуурхай.мн

ОУВС-ИЙН ЗАЖЛАХГҮЙ ЗАЛГИХ ХООЛ НЬ МОНГОЛ ЛАВ БИШ

$
0
0

ОУВС-ИЙН ЗАЖЛАХГҮЙ ЗАЛГИХ ХООЛ НЬ МОНГОЛ ЛАВ БИШ

 

ОУВС-ийн Захирлуудын  зөвлөл  Монгол Улсын "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т  хамрагдах хүсэлтийг хэлэлцэх хугацааг 14 хоногоор хойшлуулаад байгаа.  Хэргийн учир  Монгол Улсын тавьсан  санал Захирлуудын зөвлөлд таалагдаагүй аж.  Тодруулж хэлбэл,   2017 оны төсвийг тодотгохтой хамт УИХ-аас баталсан Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 29 дүгээр тогтоолын 1,11-т  хөрөнгө оруулагчид борлуулалтын орлого, төлбөр тооцоо,гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг банкаар заавал дамжуулж байхаар заасан нь ноёдыг суудалдаа шигдэхэд  хүргэсэн хэрэг. Өгөх хүн гэдийж, авах хүн бөхийнө гэдэг  шиг. Монгол Улс  ОУВС-аас зээл авах дээрээ тулбал  29 дүгээр тогтоолын 1.11 дэх заалтаа хүчингүй болгох ёстой болж өчигдөр шийдвэр УИХ-аар эцэслэгдлээ.    Манай улс  Олон улсын валютын сан /ОУВС/-аас  хоёр дахь удаагаа тусламж  хүсээд байгаа нь энэ.   

Өмнө нь буюу 2009 онд  ОУВС-аас  232 сая ам.долларын зээл авсан  байдаг.   Дэлхийн эдийн засгийн хямрал дээд цэгтээ тулаад байсан юм,  тэр жил. Гэсэн хэдий ч Монгол Улс   хоёр жилийн дотор зээлээ  барагдуулсан.  Чухамдаа   ОУВС бидний тус дэм гэж сайрхдаг хэдий ч цаг үе нь  өөрөө эдийн засгийн эерэг нөлөө дагуулсан он   байсныг сануулахад гэмгүй байх.   

Тэгээд ч 2009 оны Монгол Улсын хөгжил, эдийн засгийн эрэлт хэрэгцээг  өнөөдөртэй  харьцуулшгүй. Дэлхийн уул уурхайн салбарт хамгийн томоор нэрлэгдэх Оюутолгой төслийг хөдөлгөсөн Монгол Улс өнөөдөр  "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”  ярих нь дэндүү жижиг асуудал байж мэднэ. 

Гадны улс орнуудын хэвлэлийг шүүрдэж үзэхэд  " Монгол Улс Рио Тинтотой хэл амаа ололцож чадахгүй байгаа нь ОУВС-ийн захирлуудыг гэдийхэд хүргэсэн байж мэднэ” гэх утга бүхий нийтлэл хэвлэгдсэн байсан. Зарим нь " ОУВС аюултай шүү гэж  анхааруулсаар байхад л Монгол Улс  хаалгыг нь тогшилгүйгээр яваад орчихлоо.

Хэрхэхийг бурхан л мэдэх хэрэг”  гэсэн байх жишээний.  Манай улс   сүүлийн жилүүдэд  гадаадын   хөрөнгө оруулагчидтай  ялангуяа, Рио Тинтотой  ойлголцож чадахгүй байгаа нь үнэн.  Эл орон зайг  ОУВС овжин ашиглаж, эзэн суух гэсэн арга нь   мөнгөн урсгалын хэмжээг  өөрийнхөө хяналтад байлгах гэсэн бодлого байж мэднэ. 

Шулуухан хэлэхэд,  ОУВС-аас зээл авч  тэдний тавьсан нөхцлийг хүлээн зөвшөөрсөн нь Монгол Улс ОУВС-ийн  зөвлөхүүдийн бүрэн хараанд орлоо гэсэн үг.  Нөгөөтэйгүүр,  хөтөлбөрийн зээлийн жилийн хүү таван хувь.  Энэ нь  хөгжиж буй орны  хувьд дэндүү өндөр. Ийм өндөр хүүтэй зээл аваад, санхүүгийн асуудлаа гадны зөвлөхүүдийн мэдэлд өгөх нь  эргээд эдийн засгаа агшаах, борцлох хэлбэр байлтай.   Бас нэг аймаар зүйл нь хөтөлбөрт хамрагдах аваас Монгол Улс төсвөө хамгийн багадаа 1.5 их наядаар танах шаардлага үүсэх юм билээ. 

Энэ байдал   үндэсний үйлдвэрлэгчид  болоод жижиг бизнес эрхлэгчдэд  хүнд тусдаг. Учир нь, бодлогын хүү өссөнөөр арилжааны банкуудын хүү дагаад өсөх өндөр эрсдэл нь  үйлдвэрлэгчдийг сөхрүүлнэ гэсэн үг.

Дээрээс нь гадны зөвлөхүүдийн боловсруулсан мөнгөний хатуу бодлого эргээд ард түмний нуруун дээр хэрхэн тусахыг хэлж мэдэхгүй юм.  

Тэд  "Улсын төсвийн орлогоо бидний  өгөх зөвлөгөөний дагуу ингэж  нэмэгдүүл, үүний тулд эдгээр татвараа нэм, зардлаа ингэж хас” гэсэн хатуу шаардлагыг тулгадаг явдал.  Нэгэнт  зээл авсан л бол тэдний хэлснийг үг дуугүй дагахаас өөр аргагүй.  Тэгээд ч  бусдын жишгийг харахад  хөгжиж буй орнууд өр зээлтэй гээд  тийм ч хурдан  ОУВС-ийн занганд орчихдоггүй.  Хамгийн гол нь эдийн засгийн тэнцвэртэй бодлогоо алдахгүй байх явдал шүү дээ.  Тиймгүй байх аваас Монгол Улсыг зажлахгүй залгиж орхино.


Монголын мэдээ
Ч.Чулуун


Монголын говийн элсэн шуурга Бээжинг нөмөрчээ

$
0
0

Монголын говийн элсэн шуурга Бээжинг нөмөрчээ

 

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо элсэн шуурга шуурсаны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. Нислэгийн компанийнхан аюулгүй байдлын үүднээс нислэгүүдээ цуцалж эхэлжээ. Өчигдөр л гэхэд 50 гаруй нислэгийг цуцалсан аж.

 

Монгол болон Өвөр Монголоос үүдэлтэй элсэн шуурга Бээжин хотноо хүрсэн талаар албаныхан мэдээллээ. Бээжингийн эрх баригчид жирэмсэн эх, хүүхэд болон өндөр настануудыг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна.

 

 

Хятадын Цаг уурын хүрээлэнгээс "Өчигдөр дэгдсэн элсэн шуургын улмаас 1.63 сая хавтгай дөрвөлжин километр газар нутгийг хамарсан. Үзэгдэх орчин тааруу. Ойрын хугацаанд бороо орохгүй учир нийслэл хотноо хуурайшилт явагдах эрсдэлтэй” гэж мэдэгджээ.

 

Бээжингийн агаар дахь /PM2.5/ тоосонцор шоо метр тутамд 630 микрограм болж нэмэгдсэн байна. ДЭМБ, тоосонцрын хэвийн хэмжээг 10 микрограмаас хэтрэхгүй байх гэдэг. Харин өчигдөр 20.00 цагийн орчимд 905 микрограм болж, аюултай түвшинд хүрчээ.

 

Бээжингийн иргэн, 16 настай охин "Ройтерс” агентлагт "Амны хаалт зүүхгүй бол амьсгалж чадахгүй байна” гэж ярьжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Монгол төрийн босго ямагт өндөр байх учиртай

Гарцаагүй ганц нь Х.Баттулга уу?!

$
0
0

Гарцаагүй ганц нь Х.Баттулга уу?!

 

-Хамгийн өндөр саналыг, авсан 2-3 хүнийг Их хурлаараа оруулж, нууц санал хураалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулахаар тохиролцсон зарчмаар бол маргааш болох АН-ын VIII Их хурлаар хамгийн өндөр саналыг авсан Х.Баттулга, Р.Амаржаргал хоёрын дунд гол өрсөлдөөн өрнөх байв. Гэхдээ АН-ын дарга С.Эрдэнэ намын дүрмийн дагуу Х.Баттулгын нэрийг Их хуралдаа өргөн мэдүүлж, баталгаажуулахаар болсноо өчигдөр мэдэгдсэн юм-

Ардчилсан намыг төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн нэр хоёр хоногийн өмнө тодорлоо. Ардчилсан зарчмыг баримталж нэр дэвшигчээ тодруулсан гэх тус намын дотоод сунгаа буюу намаа төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийн төлөө Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Л.Болд, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан гэсэн зургаан хүн нэр дэвшин өрсөлдсөнөөс "Женко" Х.Баттулга ялалт байгуулсан юм.

Харин түүний араас хэдхэн онооны зөрүүтэй Р.Амаржаргал удаалсан билээ. Өөрөөр хэлбэл,"Женко" Х.Баттулга нийт гишүүдийнхээ 29 хувь, харин Р.Амаржаргал 28 хувийн саналыг авчээ. Ганцхан хувийн саналаар өвдөг шороодсон Р.Амаржаргалын хувьд ялалт байгуулах магадлал өндөр хэмээн яригдаж байсан ч эцсийн мөчид ялагдал хүлээхэд "Женко" Х.Баттулгын гишүүдийнхээ саналыг мөнгөөр худалдаж авсан үйл явц нөлөөлсөн гэж үзэх олон хүн байна. Түүнчлэн бусад өрсөлдөгчид санал хуваах үндэслэл ч бодитой байв.

"Женко"-г намын гишүүдийнхээ саналыг мөнгөөр худалдаж авсан талаар журмын нөхөд нь ярьж байна. Энэ "бохир” арга "амжилттай” хэрэгжих нэг нөхцөл байсан. Юу гэхээр бүтэн 20 гаруй жил намдаа зүтгэсэн, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй нөхдөө тоглоомоос шахаж гаргасантай холбоотой гэх. Учир нь, АН-ын шат, шатны дотоод сонгууль өнгөрсөн хугацаанд болж 21 аймаг, есөн дүүрэг, 338 сумын намын дарга, 152 хорооны үүрийн дарга, намын удирдах байгууллага, намын хорооны гишүүдээ сонгосон билээ.

Ингэхдээ тэнд өөрсдийн гэсэн итгэл үнэмшилтэй ч зарласан дэнчинг төлөх бэлгүй хуучин зүтгэлтнүүдээ шахан гаргаж, улс төрийг мөнгөөр хэмждэг намынхаа төлөө 20 жил байтугай хоёр жил ч зүтгэж үзээгүй нөхдийг сонгосон нь саналыг мөнгөөр худалдаж авахад хялбаршуулжээ. 

Харин АН-ын дарга С.Эрдэнэ энэ удаагийн дотоод сунгаандаа өөрийн фракц болох "шонхор"-ынхондоо Р.Амаржаргалыг дэмжиж ажиллахыг чиглэл болгосон гэх. Гэхдээ тэрбээр дотоод сунгаандаа хоёр ч хүнийг дэмжиж, хос морьтой оролцсон талаар эх сурвалж егүүлэв. Дотоод санал асуулгын дүн гарсны маргааш С.Эрдэнэ намын даргын хувиар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ эргэлзэх юмгүйгээр "Х.Баттулга яллаа” гэж мэдэгдсэнээс үзвэл нөгөөх хос морь нь "Женко" байж таарна.

Уг нь, мань эр өнгөрсөн хугацаанд дээрх нэр дэвшигчидтэйгээ дотоод сунгаагаа ямар зарчмаар хэрхэн явуулахаа ярилцахдаа намын гишүүдээс хамгийн өндөр саналыг авсан 2-3 хүнийг VIII Их хурлаараа оруулж, нууц санал хураалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулахаа тохиролцсон байдаг. Хэрэв энэ зарчмаар бол маргааш болох АН-ын VIII Их хурлаар хамгийн өндөр саналыг авсан Х.Баттулга, Р.Амаржаргал хоёрын дунд гол өрсөлдөөн өрнөх байв. Гэхдээ АН-ын дарга С.Эрдэнэ намын дүрмийн дагуу Х.Баттулгын нэрийг маргааш VIII Их хуралдаа өргөн мэдүүлж, баталгаажуулахаар болсноо өчигдөр мэдэгдсэн юм.

Тэрбээр энэ үеэрээ "Нийт 180 мянган бүртгэлтэй гишүүнээс саналын эрхтэй 132 мянган гишүүн оролцлоо. Ирц 60 гаруй хувьтай байсан. Зарим газарт байгаль, цаг уурын нөхцөл нөлөөлсөн. Гэхдээ ирц хангалттай байлаа. Санал асуулгын хувьд үндсэн дүрэм зөрчсөн маргаан бага гарсан" хэмээн санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэв. Эсрэгээрээ дотоод сунгаандаа өвдөг шороодсон нөхөд Х.Баттулгын ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй яваа сурагтай.

Учир нь, АН-ын дарга С.Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийхдээ бүх нэр дэвшигчээ хэвлэлийн хуралдаа хүрэлцэн ирэхийг урьсан ч тэдний нэг нь ч ирээгүй байна. Товчхондоо, "Женко"-гийн ялалтыг намын дарга нь хүлээн зөвшөөрсөн ч өрсөлдөгчид нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан гэхээр.

Хэрэв Х.Баттулга энэ чигээрээ Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл намынх нь тэн хагас нь ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд хүч нэмж ажиллахгүй байх магадлал өндөр аж. Энэ нь мань эрийг дотоод сунгаагаа мөнгөөр "зодож", намынхаа гишүүдийн саналыг худалдаж авсан гэх яриатай холбоотой байхыг үгүйсгэхгүй.

Тэгээд ч УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг АТГ-аас сэжигтнээр татчихсан байгаа. Түүнийг хэд, хэдэн хэрэгт холбогдуулан өнгөрсөн хугацаанд байцаалт авч, яллагдагчаар тооцон шалгаж байгаа билээ.

Хууль, эрх зүйн талаасаа яллагдагчаар татагдсан хүн ирэх Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх эрхтэй эсэх нь эргэлзээтэй. Гэвч олон нийтийн зүгээс ирээдүйн төрийн тэргүүнийг тулхтай, туршлагатай төрийн хар хүн байх шаардлагыг тавьж байгаа бөгөөд хамгийн гол нь нэр цэвэр нэгэн байх ёстой гэж үзэж буй.

Хуульд зааснаар парламентад суудалтай гурван том нам болох MAH, AH, МАХН-ынхан маргааш гэхэд нэр дэвшигчээ эцсийн байдлаар батламжлах ёстой. Яах вэ, дотоод сунгаанаасаа АН-аас "Женко" Х.Баттулга гараад ирдэг юм байж. Гэтэл яг цаг нь тулаад нэрийг нь батламжлах гэтэл СЕХ-ноос дээрх шалтгааны улмаас нэр дэвшүүлэхээс татгалзсан хариуг егвөл яах билээ


С.Мөнхбат аваргын пээдгэр зангаас болж фэн нь уруулаа сэт цохиулав уу?

$
0
0

 

Олны танил хүмүүс олноор үйлчлүүлдэг "Минт” бааранд хэрэг зөрчил гарсан тухай мэдээлэл нэг бус удаа хэвлэлээр гарч байсан. Тэгвэл дахиад нэг мэдээлэл байгаа нь залуу аварга С.Мөнхбаттай холбоотой юм. Бөхийн хорхойтон нэгэн С.Мөнхбат аваргатай  гар барих гэсэн биш "бие хамгаалагч” залуусд нь зодуулж уруулаа сэт цохиулсан тухай мэдээлэл tonshuul.mn сайтад нийтлэгджээ. Бөхөд хайртай сэтгэлдээ хөтлөгдөн, хүндэлдэг аваргатайгаа гар барих гээд уруулаа сэтлүүлсэн хохирогч болсон явдлын тухай мэдүүлэхдээ "…тухайн үед Мөнхбат аваргатай гар барих гэсэн чинь хажуу талаас нэг том биетэй залуу ирээд түлхээд ойртуулахгүй байхаар нь "чамтай гар барих гээгүй хүндэлж явдаг бөхтэйгөө гар барих гэж байна” гэсэн. Баарнаас гарахаас өмнө нойлын өрөөнд бие засаж байхад нөгөө өндөр залуу өөр нэг залуугийн хамт араас орж ирээд нүүр рүү хоёр удаа цохисон. Хамт явж байсан жижиг залуу бид хоёрыг салгах гээд дундуур орж ирээд намайг өшиглөөд гараараа цохиж эхэлсэн. Жижиг биетэй залуутай нь ноцолдоод доошоо тонгойсон байх үед том биетэй нь нүүр гуя руу зургаан удаа өшиглөсөн. Би тэр залуугийн араас гараад цагдаад дуудлага өгөхөд машиндаа суугаад зугтаачихсан. Тухайн залуучуудтай маргалдсан зүйл байхгүй. Мөнхбат аваргатай гар барих гээд очиход хажуу талаас түлхэж холдуулаад байхаар нь чамд хамаагүй гэж хэлсэн. Үүнээс болж намайг зодсон байх…” хэмээсэн бол  хохирогчийн эхнэр мөн хэрэг явдлын талаар хэлэхдээ "….Бааранд бүжиглэж байгаад нойлын өрөө рүү явах замдаа бөхтэй таарсан. Энэ үед бөхийг хүмүүс тойроод зогссон байсан. Тэдний дунд манай нөхөр ч бас зогсож байсан. Тэгсэн өндөр биетэй залуу гарч ирээд бие хамгаалагч нь юм шиг хүмүүсийг цааш нь болгоод "явцгаа” гээд нөхрийн хавирга орчим нь тохойлдоод түлхээд байхаар нь "чи яагаад зүгээр зогсож байгаа хүнийг түлхээд байгаа юм бэ” гэсэн чинь намайг сонсохгүй байсан. Нөхөр "чамтай гар барих гэж ирээгүй, хүндэлдэг бөхтэйгээ гар барьчихаад явлаа” гэж хэлсэн.Тэрнээс хойш жаахан бүжиглэж байгаад явах гээд гарахад манай нөхөр "бие засаад ирье” гэж хэлээд нойлын өрөө рүү яваад гарч ирэхдээ зодуулсан байсан. Ингээд камерын бичлэгийг үзэхэд манай нөхрийг үүдэнд "цаашаа бай” гэсэн байдалтай түлхсэн, залуу өөр нэг залуугийн хамт зодож байгаа бичлэг байсан. Манай нөхрийн уруул нь сэтэрсэн. Эмнэлэгт  үзүүлэхэд хамрын яс нь хугарсан, хацрын орчим цөмөрсөн байна гэсэн” гэсэн байна.

С.Мөнхбат аваргын тухайд хохирогчийг согтуу бас агсан тавих маягтай болохоор нь гар бариагүй гэжээ. Шалаад байхаар нь гар барьтал зуурчаад тавихгүй байсан гэнэ.  Үнэндээ бол С.Мөнхбат аваргын ихэрхүү том зангаас болоод хохирогч зодуулсан харагдаж байгаа юм. Хэрэвзээ өөрийг нь хүндэтгэдэгээ хэлээд хүндлээд гар барья гэж буй хүнтэй хүн шиг харилцсан бол ийм юм болохгүй баймаар.

Эх сурвалж: Шуурхай.мн

Ниргэсэн хойно нь хашгирах хэрэг байна уу, Р.Содхүү дарга аа

$
0
0
МХЕГ-ын дарга Р.Содхүү хууль бус ба­рилгын ажлуудыг зогсоох арга хэмжээ аваагүйгээс өнгөрсөн даваа гарагт ээж, эгч хоёртойгоо хамт явж байсан 12 настай охин амь насаа алдсан тухай манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн.

М.Энхболд VS Х.Баттулга

$
0
0

М.Энхболд VS Х.Баттулга

 

Улс төрийн хоёр гол хүчнээс 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодорлоо. Энэ удаад МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга нар төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх эрхээ  аваад байна. Тэгвэл энэ хоёр эрхмийн хэн нь хэн бэ. Тэдний боловсрол мэдлэг,  улс төрийн замналыг нь хамтдаа сонирхоё.

“Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр” барьж байгуулах Техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авлаа

$
0
0

“Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр” барьж байгуулах Техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авлаа

 

Дэлхийн банкны хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй "Minis” төслийн хүрээнд "Нүүрснээс нийлэг байгалийн хий  үйлдвэрлэх үйлдвэр”-ийн нарийвчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын "Уухан инженеринг”(Wuhuan Engineering) компани амжилттай гүйцэтгэн өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд албан ёсоор хүлээлгэн өглөө.

 Уг төсөл нь хий дамжуулах хоолой, нийлэг байгалийн хийн үйлдвэрийн цогцолбор байхаар төлөвлөгдсөн бөгөөд жилд 725 сая м.куб нийлэг байгалийн хий, 300 мянган тонн өндөр чанарын авто бензин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байхаар төлөвлөөд байна. Үйлдвэрийг Багануурын хүрэн нүүрсний ордыг түшиглэн барих бөгөөд нийт 2.5 тэрбум ам.долларын өртөгөөр босгоно.

 Түүнчлэн дээрх төсөл нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон "Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т тус тус тусгагдсан бөгөөд төсөл амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гол тулгамдаад буй түүхий нүүрснээс үүдэх агаарын бохирдлыг 80-аас багагүй хувиар бууруулж хотын хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.

 2015 оны мэдээллээр Улаанбаатар хотын гэр хороололд нийт 204.2 мянган өрх байснаас утаат өрхийн тоо 144 мянгад хүрч, түүхий нүүрсний жилийн хэрэглээ 583,5 тонн байсан байна. Нийслэлийн хүн амын өсөлтийг гурван хувилбараар тооцож үзэхэд 2030 онд Улаанбаатар хот 1.3-1.7 сая хүнтэй болох аж. Хэрвээ хүн амын өсөлт дагасан нүүрсний хэрэглээг буулгаж чадахгүй бол утаанаас үүдэлтэй аюул улам бүр нэмэгдэх тул дээрх төслийн эдийн засгийн үр өгөөж төдийгүй нийгмийн ач холбогдол их гэдгийг салбарын яам онцолж байна.

Нарийвчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг УУХҮЯ-нд хүлээлгэн өгөх ёслолд УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж тэргүүтэй яамны төлөөлөл, Химийн процессын газрын дэд дарга Шао Дүнфэнг тэргүүтэй "Уухан инженеринг” компанийн төлөөлөл болон Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын "Minis” төслийн зохицуулагч Б.Ариунчимэг, төслийн туслан гүйцэтгэгч "Гранд Повер” ХХК-ийн төлөөлөл оролцлоо.


Цэрэг татлага энэ сар 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ

$
0
0

Цэргийн жинхэнэ албаны нэгдүгээр ээлжийн татлага өнөөдрөөс эхэллээ. Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага тавдугаар  сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Зарлан дуудах хуудас авсан иргэд хуудсанд заасан газар товлосон цагт өөрийн биеэр очих ёстой аж. Ингэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж харьяа дүүргийн цэрэг татлагын байранд очих юм.

Цэргийн албаны тухай хуульд "Цэргийн бүртгэлийн журам зөрчсөн, зарлан дуудах мэдэгдэл авсан боловч тогтоосон хугацаанд заасан газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, дайчилгааны сургууль, цугларалт болон цэрэг татлагаас зайлсхийсэн цэргийн үүрэгтэн, цэргийн насны иргэнийг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн дарга хорин таваас нэг зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг аж.

Н.Энхбаярын шунал хэзээ дуусах вэ

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

$
0
0

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Засгийн газар энэ оны 04 дүгээр сарын 12-ны өдөр "Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж өнөөдрөөс орон даяар хэрэгжүүлж эхэллээ.

 

Д.Сүхбаатарын талбайд болсон "Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож үг хэллээ.

 

Тэрээр "Элэгний хорт хавдар, хатуурлын үндсэн шалтгааны нэг болсон С вирүсийн өвчлөлийг эмчлэх эм, үүний дотор "Харвони” эм бий болсноор өвчлөлийг бууруулах, эдгээх өргөн боломж нээгдсэн.Хэдийгээр эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй тулгарч байгаа ч технологийн үр шимийг хүртэх, эмчлэгдэх боломжийг иргэддээ нээж өгч улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын сангийн хосолсон санхүүжилтээр С вирүсийг илрүүлэх, эмчлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна. Засгийн газар халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай байгаа хүнийг илрүүлэн эмчилгээнд хамруулах, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна” гэв. 

 

Цаашид элэгний өвчлөлийг эрт илрүүлэхэд иргэд, сайн дурын идэвхтэн, нийгмийн ажилтнуудыг татаж оролцуулан, бүх шатандаа хяналт тавьж үр дүнтэй ажиллахыг Ерөнхий сайд санууллаа. Мөн төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо чухал байгааг тэмдэглэв.

 

Засгийн газар "Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд С вирүсийн халдвартай 150 мянган хүнийг бүрэн эмчилж, элэгний хорт хавдар, хатуурлын шалтгаантай нас баралтыг эрс бууруулж, вирүсийн голомтыг устгахыг зорьж байна.

 

Тухайлбал энэ жил 40-65 настан, ирэх онд 15-39 настай болон 65-аас дээш насны иргэдийг В,С вирүсийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулна. Мөн эмийн эмчилгээг даатгалын хөнгөлөлттэй үнэд багтаан, цаашдаа элэг шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс хариуцдаг болох юм.

 

Статистик мэдээнээс үзвэл 2016 онд хавдрын 5991 тохиолдол шинээр бүртгэгдсэн бөгөөд 2160 буюу тал хувь элэгний хавдартай гарсан байна. Сүүлийн 10 жилд элэгний хорт хавдрын улмаас жилд дунджаар 2600 хүн буюу өдөр бүр долоон хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хийсэн түүвэр судалгаагаар манай улсын 400 орчим мянган хүн В,С вирүсийн халдвартай байх магадлалтай юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

 

 


Ж.Энхбаяр: Улс орныг ийм байдалд оруулсан нам, улстөрчидтэй хариуцлага тооцох асуудал хаана байна

$
0
0
Ж.Энхбаяр: Улс орныг ийм байдалд оруулсан нам, улстөрчидтэй хариуцлага тооцох асуудал хаана байнаМанай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахар болоод байгаа билээ. Хэдийгээр уг хөтөлбөрт  хамрагдсанаар санхүүгийн сахилга баттай болохоос авахуулаад эдийн засагт нийт 5.5 тэрбум төгрөгийн  хөрөнгө орж ирэх нь таатай мэдээлэл ч гэлээ аливаа улс орон хүнд байдалд орсон үедээ л авдаг хөтөлбөр юм. 

Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг халаас нэг болгосон спиртийн хэрэг

$
0
0
Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг халаас нэг болгосон спиртийн хэрэгМонгол Улсын хилээр 17 чингэлэг спирт хуурамч бүрдүүлэлт хийж орж ирсэн хэргийн эзнийг Мартин Скорзисийн алдарт "Загалмайлсан эцэг” киноны Сицилийн мафийн нэрээр овоглосон Женко Баттулга гэж хэн бүхэн мэднэ. 
Viewing all 19916 articles
Browse latest View live