Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19916 articles
Browse latest View live

Энэ өдрийн зурхай /2017.05.06/

$
0
0

Энэ өдрийн зурхай /2017.05.06/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 6.  Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 11. Санчир гараг. Харцага одтой, гурван хөх мэнгэтэй харагчин могой өдөр.

Барилдлага:Үл тохирох
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Шороо

Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ. 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)


Өнөөдөр гэр бүлд чинь асуудал, маргаан үүснэ. Та болж өгвөл ганцаараа байгаарай. Хүүхдүүдтэйгээ харьцахаас бүү зайлсхий. Хүүхэддээ эсвэл дотны хайртай хүндээ ямар нэгэн хувийн зүйлсээ ярьснаар өөрийн сэтгэл санааны асуудлууд айдас түгшүүрийн үндсийг олж харж, түүнээс хэрхэн ангижрахаа ойлгоно.


ҮХЭР (4/20-5/20)


Эрүүл мэндээ бэхжүүлэх талаар цаашид ч анхаар. Эрүүл мэнд эрч хүчээ хэрхэн барьж байх талаар мэдлэг олж авна. Эрүүл агаарт сайн зугаал. Нар мандах шингэхийг харж бай. Энэ нь танд саруул ухаан урт насыг бэлэглэнэ. Хэрвээ энэ үөд ахимаг настай хүмүүс гэрлэвэл урт удаан хугацааны аз жаргалтай гэрлэлт байна. Залуучууд хайр дурлалд бэлэн бус байвал ийм асуудалд орооцолдоод хэрэггүй. 


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Сүүлийн үед дотны хүмүүс танилуудтайгаа захирангуй байр суурьнаас харьцаж байсан бол хамт ажиллагсдынхаа эсэргүүцэлтэй тулгарч магадгүй. Асуудлыг түрэмгий аргаар шийдэхээс зайлсхий. Гэр бүлийн амьдралд баярт үйл явдал тохиолдоно. Эрүүл агаарт алхах маш таатай сайхан байх болно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Ажил хэргээс холдож өөрийн байр суурийн тухай бодож үзэх, амрах, ирээдүйн ажил хэргээ төлөвлөх, эрүүл мэнд сэтгэл санаагаа бэхжүүлэх өдөр. Энэ сарын эцэст байдал төвөгтэй болох тул энэ өдрийн шийдвэр оновчтой байх ёстой. 





АРСЛАН (7/23-8/22)   

Та удаан боловч аз жаргалынхаа төлөө найдвартай зүйлийг хийж, эрч хүчээ бүрэн ашиглаж, нандин мөрөөдлөө бодит болгон хэрэгжүүлж чаддаг хүмүүс. Аз жаргалтай байхын тулд хүмүүст баяр баясгалан бэлэглэ. Аз жаргал бэлэглэхийн тулд өөрөө аз жаргалтай байж гомдол цөхрөлөөс ангид бай. Гомдож гутарсан хүн бусдад хэзээ ч аз жаргал авч ирж чадахгүй.


ОХИН (8/23-9/22)


Дуусгаагүй ажил тань эвгүй зүйл авчирна. Хамаатан садангийн хэн нэг нь эмнэлэгт хэвтэж өвдөх тул тэдэнд анхаарал тавь. Од эрхэсийн нөлөө эмэгтэйчүүдийг оюун ухаанаа сэргээхэд түлхэц болж, хувийн чадал, бэлгийн эрч хүч, хүмүүст нөлөөлөх авъяас нэмэгдэнэ. Эрэгтэйчүүдийн илүүдэл энерги нь сэтгэл ханамжгүй хэрцгий байдалд оруулна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Энэ өдөр та уйтгарлаж суух зав гарахгүй. Олон хүний өмнө материаллаг байдлаа засах асуудал тулгарах бололтой. Санхүүгийнхээ байдлыг сайжруулахын тул тодорхой зүйл хийх хэрэгтэй. Юу хийхээ бодож үзэгтүн. Гэхдээ балмад этгээдүүдэд уруу татагдаж болохгүй. Уналт, амжилт аль аль нь байх болно. Хүн бүхэн хорвоод өөрийн гэсэн байр суурьтай байдаг. Та энэ байраа эзлэхийг хүсч байгаа шийдэх хэрэгтэй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өөрийн бие галбираар бахархаж чаддаггүй хүмүүст таагүй явдал тохиолдох магадлалтай. Аргаа барсан хүмүүс уур хилэнгээр дүүрэн байна. Халуун орны элдэв өвөрмөц хурц хоолноос татгалз. Биеийн галбираа хадгалахын тулд танд ачаалал ихтэй өдөрүүд хэрэгтэй гэдгийг танд од эрхэс зөвлөж байна.


НУМ (11/22-12/21)



Гэр бүлийн хэрүүл тэмцэл, хайр дурлалын үл ойлголцолтой өдөр. Тэд өөртөө бүрэн эрх чөлөөг шаардана. Салалт хүлээж байж болзошгүй. Бодлогогүй үйл хөдлөл, болчимгүй үгнээс зайлсхий. Хүч чадлаар бялхах мэдээлэл хүлээж авах болно. Албан тушаалын шатанд шилжилт гарч магадгүй бөгөөд дээшээ юу, доошоо юу гэдэг нь тодорхойгүй байна.


МАТАР (12/22-1/19)


Хайнга, үл ойлголцолтой өдөр. Танд маш олон зүйл ойлгомжгүй байна. Эргэн тойрныхон тань ч таныг ойлгохгүй. Өнөөдөр бүү сөргөлд, тэгвэл бүх хүсэл мөрөөдөл тань илүү хүч чармайлт зарахгүйгээр биелнэ. Ухаалаг, тооцоотой, тэвчээртэй байж шийдвэр гарга. Хувийн амьдралын тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулж, ганцаар байх шаардлагатай. Дотны хүнтэйгээ харилцсаны үр дүнд тааламжтай байдал үүснэ.


ХУМХ (1/20-2/18)

Ахуйн асуудал таныг зовоохгүй нь. Бүх зүйл байрандаа байж, бүх үүрэг хариуцлага гэр бүлийн гишүүдэд жигд хуваарилагдсан байна. Бага сага асуудлыг газар дээр нь шийдвэрлэ. Ханьдаа болон гэр бүл дотроо онцгой хүндтэй байр суурийг олго. Удахгүй тантай хаан мэт харьцаж эхлэхийг анзаарна.


ЗАГАС (2/19-3/20)

Шинэ танилуудтай болоход таатай өдөр. Шинэ танилуудын утасны дуудлага мэдээнүүд таныг баярлуулна. Эцэг эхчүүд ч үр хүүхдийнхээ найз нөхдөд талархалтай хандана. Та эсвэл таны хүүхэд тань дотны найзтай болж түүнтэйгээ бүхнийг хэлэлцэж, бүхний тухай чалчиж зовлон гунигаа хуваалцаж байх нь маш чухал.



Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

$
0
0

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан

 

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа цаг агаар тогтуун дулаахан байна.

2017 оны тавдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 хэм, говийн бүс нутаар 20-25 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 17-19 хэм дулаан байна.


 

2017 оны 05 дугаар сарын 07-ноос 05 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,  9-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн  аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно.

Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд ихэнх нутгаар, 9-нд Алтайн салбар уулс, говь талын нутгаар, 10-нд зарим газраар  секундэд 14-16 метр, зарим үед 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

Дулаарч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн зүүн хагаст  сэрүүснэ.



11, 12-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас нойтон цас орно

$
0
0

11, 12-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас нойтон цас орно

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 10-нд ихэнх нутгаар, 11, 12-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч сэрүүсэхийг анхааруулж байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.


ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө сэрүүсч 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө сэрүүсч 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө сэрүүсч 16-21 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө сэрүүсч 14-16 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.


Төрийн үйлчилгээний нэг цэгийн төвийг нээж өгөөч, С.Одонтуяа даргаа

$
0
0

Төрийн үйлчилгээний нэг цэгийн төвийг нээж өгөөч, С.Одонтуяа даргаа

 

Баянгол дүүргийн хувьд дүүргийн иргэддээ үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хувьд  бусад дүүргээс тохой илүү гэж хэлж болох. Ингэж хэлэхийн учир нь  өнгөрсөн жилүүдэд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл 9 давхар  шинэ цогцолбор байртай болсон төдийгүй хуучин эмнэлгийн байраа 140 ортой хүүхдийн эмнэлэг болгон тохижуулсан нь  дүүргийн иргэдийн талархалыг хүлээсэн. Түүнчлэн  дүүргийн хувьд бүтээн байгуулалтын олон ажлыг амжилттай  хийж байгаа.

Тухайлбал, Ахмадын хөгжлийн ордоны барилгын ажлыг  дүүргийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа бөгөөд 7-р сарын эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Энэхүү төв ашиглалтанд орсноор тус дүүргийн ахмад настнууд чийрэгжих,  эрүүл мэндийн үйлчилгээ аван, чөлөөт цагаа  зөв боловсон өнгөрүүлэх боломж нээгдэж байгаа гэнэ.  Мөн орон сууцны хорооллын дундах эвдэрсэн авто замыг засах засварын ажлуудыг эхлүүлээд байгаад дүүргийн иргэд талархалтай хандаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн захиргааны байгууллагуудаас  иргэдэд үзүүлж төрийн үйлчилгээний хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор  төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг Дүнжингарав худалдааны төвд байгуулсан нь иргэдийн талархалыг хүлээж, төрийн үйлчилгээ иргэдэд түргэн шуурхай хүрэх боломжтой болсон.

"Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөс төрийн байгуулага болон нутгийн захиргааны байгууллагаас  үзүүлж буй 233 үйлчилгээг иргэд авч болдог. Ийм төвийн үйлчилгээ  одоогоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж байна. Тэгвэл хүн амийн нягтаршил ихтэй, нийслэлийн төвийн дүүргүүд болох Чингэлтэй, Баянгол дүүрэгт Төрийн үйлчилгээний нэг цэгийн үйлчилгээ үгүйлэгдэж байна.

Төвийн дүүргүүдэд төрийн байгууллагын нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулснаар тус дүүргийн иргэд төрийн үйлчилгээг авахын тулд дүүрэг алгасан, автобус дамжин явах, албан тушаалтны хаалга үүдийг сахих шаардлагагүй болж  гэрийнхээ ойролцоох төвөөр үйлчлүүлэх боломж нээгдэх юм. Товчхондоо иргэд цаг хугацаа, мөнгө төгрөгөө хэмнэн, төрийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос түргэн  шуурхай авах шинэ боломж нээгдэнэ гэсэн үг.

Тиймээс төрийн байгууллагын баг хамт олноо удирдан,  дүүргийнхээ иргэд рүү чиглэсэн бүтээн байгуулалтын олон ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байгаа Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяад, мөн тус дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон  С.Эрдэнэ, Ж.Ганбаатар, Л.Лүндээжанцан, Н.Ундраа нарт хандан Баянгол дүүргийн иргэд нэг цэгийн үйлчилгээг дүүрэгтээ байгуулж өгөхийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан уламжилж байна.

Иргэд, сонгогчдынхоо хүсэлтийг хүлээн авч, үүнийг ажил хэрэг болгохын төлөө нам эвсэл харгалзахгүй хамтран ажиллаж,  нэг цэгийн үйлчилгээг Баянгол дүүрэгт байгуулж өгнө гэдэгт тус дүүргийн иргэд итгэж найдан хүлээж байна.

Сэмүүн

Замын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхнө

$
0
0

Замын эвдрэлийг нано технологийн резинэн асфальтаар нөхнө

 

Нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудыг ухаалгаар шийдвэрлэж, ард иргэдийн амьдрах орчинг илүү таатай болгох ажлын хүрээнд Ухаалаг Улаанбаатар дэд хороо нь олон улсад шалгарсан орчин үеийн өндөр технологи буюу нано асфальтаар замын эвдрэл гэмтлийг хялбараар нөхдөг технологийг нийслэлийн автозам засварын салбарт ашиглахаар боллоо. Орчин үеийн дэвшилтэт технологи, ноу-хауг шингээсэн нано резинэн асфальт нь бүх төрлийн материал дээр барьцалдах чадвар өндөртэй, хэрэглэхэд хялбар, өндөр чанартай шинж чанараараа бусад бүтээгдэхүүнээс онцлог бөгөөд цаг агаарын ямар ч нөхцөлд (-30°С-аас +45°С хүртэл) ашиглан замын нөхөөс хийх бүрэн боломжтой гэдгээрээ давуу талтай аж.

 

Мөн эдийн засгийн хувьд уламжлалт замын нөхөөс хийх технологиос зардлын хувьд 50%-60%-ийн хэмнэлт үзүүлэхээс гадна маш богино хугацаанд нөхөөсийг бөглөж, тэр даруй автомашин зорчиж явах нөхцөлийг бүрдүүлдгээрээ ихээхэн онцлогтой юм.

 

Резинэн асфальтыг халуун асфальтан бетоноор нөхөөс хийдэг уламжлалт аргатай харьцуулахад үүссэн нүхэн эвдрэлийн сул шороо, бутарсан хэсгийг цэвэрлэж, шууд дүүргэлт хийдгээрээ давуу талтай. Уг бүтээгдэхүүний үндсэн түүхий эд нь хаягдал асфальт болон хуучин дугуй бөгөөд байгаль орчинд ээлтэй, ногоон бүтээгдэхүүн хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг байна.

 

Монгол Улсын хувьд эрс тэс уур амьсгалтaй учир замын эвдрэл, хагарал жилийн дөрвөн улиралд түгээмэл тохиолддог. Тиймээс эдгээр эвдрэлийг богино хугацаанд, шуурхай шийдэх хамгийн найдвартай, байгаль орчинд ээлтэй шийдэл бол орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан резинэн асфальт юм. Зам засварын ажлыг чанартай, богино хугацаанд гүйцэтгэх нь Улаанбаатар хотыг цэвэр цэмцгэр байлгахаас гадна автомашины түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулж, хотын үзэмжийг нэмэгдүүлнэ.

 

Энэхүү нано резинэн асфальтыг "Битумина Сэнтрал Азиа” ХХК нь олон улсын Bitumina Групптэй хамтран ажиллаж албан ёсны гэрээтэйгээр Монгол Улсад үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байгаа юм.

 

Ухаалаг Улаанбаатар дэд хороо нь энэ мэтчилэн нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг "ухаалаг” дэвшилтэт технологи ашиглан шийдвэрлэж буй бөгөөд цаашид олон шалгарсан, технологиудыг нийслэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

 

Монгол-Туркийн тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлнэ

$
0
0

Монгол-Туркийн тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлнэ

 

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн дэд сайд  Ахмет Йылдыз болон Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язал нартай хоёр улсын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

 

Уулзалтын эхэнд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа чухал байр суурийг эзэлж байгааг дэд сайд Б.Цогтгэрэл онцлов. Мөн Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэд хэдэн бодитой төсөл арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн талаар дурдлаа. Тухайлбал, Хархорин-Хөшөө цайдам чиглэлийн 46 км авто зам барьж ашиглалтад оруулснаас гадна Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс Эрдэнэзуу хийд хүртэл 2.4 км хатуу хучилттай зам тавих шинэ төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.

 

Зам, тээврийн салбарын хөгжил нь хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой тул хоёр талын салбарын яамд нягт хамтран ажиллах шаардлагатай гэдэгт санал нэгдлээ. Туркиш эйрлайнс нислэгийн тоогоо нэмэгдүүлж, том оврын онгоцоор тээвэрлэлт хийх боломж байгааг уулзалтын үеэр онцолж байв.

 

Мөн Турк Улсаас ОХУ-аар дамжин Монгол Улсад ирж байгаа ачаа урсгалыг нэмэгдүүлэхэд Монголын тал ихээхэн анхаарч байгаа нь хуурай газрын тээвэрлэлтийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр болж байгааг талууд цохон тэмдэглэв.

 

Р.Жигжид: Газар тариалан, сэргээгдэх эрчим хүчний хосолсон технологийг Монголд нутагшуулж байна

$
0
0

Уул уурхайн сайд асан Р.Жигжидтэй уулзаж ярилцлаа. Түүнтэй ярилцах сэдэв маш олон. Монгол-японы харилцаанаас авхуулаад уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлагын талаар ямар бодол, дүгнэлттэй явдгийг нь уншигч танд хүргэж  болно. Асуудлыг зөв бөгөөд зөөлөн талаас нь харахыг чухалчилдаг нь энэ хүний  эрхэм чанар байж мэднэ. Дипломат албанаас төрийн сайд болсон цөөн улс төрчийн нэг тэрбээр эдүгээ монгол-японы хөрөнгө оруулалттай "everyday farm”  компанийн гүйцэтгэх захирлын албыг хашихаас гадна хоёр ч төрийн бус байгууллагыг тэргүүлэхийн зэрэгцээ хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэж байна. Түүнийг "Чухал хүн” буландаа урилаа. 

 

Р.Жигжид: Газар тариалан, сэргээгдэх эрчим хүчний хосолсон технологийг Монголд нутагшуулж байна

 

-Тантай харьцдаг албаны хүмүүсийг гурван бүлэгт хувааж болохоор аж. Нэг хэсэг нь таныг Элчин сайд аа гэж байхад нөгөө нь уул уурхайн сайд, захирал аа хэмээх юм. Харин төрийн бус байгууллага болоод хүмүүнлэгийн үйлсэд хүчин зүтгэж байгаа нөхөд тань хэн гэж дууддаг вэ?

-Сэтгүүлчид их ажигч хүмүүс шүү. Миний юу хийж явааг хэдийнээ судалж амжсан байх шив. Үнэнийг хэлэхэд, би гурван байгууллагын харьяалалтай болсон байна. Эхнийх нь таны хамгийн сүүлд тодотгож асуусан "Монгол-Японы харилцааг дэмжих түншийн холбоо” төрийн бус байгууллага. Түншийн холбооны дэд ерөнхийлөгчөөр Ерөнхий сайд асан Д.Содном гуай ажилладаг юм.

Дараагийнх нь "Монгол-Токуда” сан. Уг санг Токушюүкай группийн ерөнхийлөгч, Японы парламентийн гишүүн асан Т.Токуда тэргүүлдэг. Энэ эрхэм Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдаж байсан олон асуудлыг шийдэхэд маш их хувь нэмэр оруулсан нэгэн. Түүний санаачилгаар "Монгол-Токуда”сан 2011 онд байгуулагдсан. Миний хувьд энэхүү сангийн удирдах зөвлөлийн гишүүн.

Нэгэнт сангийн талаар ярьж эхэлсэн болохоор зарим зүйлийг тодотгох нь зөв байх. "Монгол-Токуда” сан манай улсын эрүүл мэндийн салбарт хандивын үйл ажиллагаа явуулахаас гадна эх нялхсын эрүүл мэндийн төв, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд болон Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт гемодиализийн тасаг байгуулж, тус бүр таван ширхэг диализийн аппарат бэлэглэснээс гадна Улсын төв нэгдүгээр эмнэлэгт хиймэл бөөрний төв байгуулан 10 ширхэг диализийн буюу хиймэл бөөрний аппарат суурилуулж өгсөн. Түүнчлэн аппарат ажиллах тасаг, төвд ажиллах боловсон хүчнийг сургаж, дадлагажуулж өгдөг.

Гуравдугаарт нь миний одоо ажиллаж буй сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн чиглэлийн "Моннаран” төсөл. Нөгөөтээгүүр, Монгол-Японы хамтын ажиллагааны нийгэмлэг харьцангуй олон. Тэр дундаа Японд бол бүр ч олон. Ор нэр төдий бус бодитоор үйл ажиллагаа явуулдаг нь Монгол-Японы харилцааг дэмжих түншийн холбоо болон Монгол-Японы найрамдлын нийгэмлэг. Энэ хоёр төрийн бус байгууллага бусдыгаа тэргүүлж, голлох үүрэгтэйгээр ажилладаг юм.

-Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр Гадаад хэргийн сайд "Бүрэн эрхт Элчин сайд Р. Жигжид бол хоёр орны найрамдалт хамтын ажиллагаанд их зүйлийг хийсэн хүн хэмээн онцлон тэмдэглэж байсныг санаж байна. Чухам тэр мөчид танд юу бодогдож байсан бэ?

-Хоёр улсын хооронд 1972 онд албан ёсны дипломат харилцаа тогтсон түүхтэй. Тэр он жилүүдийг эргэн санахад тэр үед хүйтэн дайны үе байлаа шүү дээ. Цаг үеийн нөхцөл байдал хэдий тийм байсан ч бид бие биедээ найрсгаар ханддаг байсныг онцолж хэлэх ёстой. Ингэж явсаар 1990-ээд оны эхнээс хоёр орны харилцаа маш идэвхтэй болж ирсэн. Монгол Улс ардчилсан нийгэмд шилжих үйл явцыг Япон улс анхнаас нь дэмжсэн.

Миний хувьд Японд 1996-2000 онд улс төрийн зөвлөх, 2004-2006 онд Элчин сайдын зөвлөх, 2006-2011 онд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажилласан. Улс төрийн зөвлөхөөс Элчин сайдаар ажилласан онуудад Монгол Улс ардчилсан нийгэм рүү шилжих шилжилтийн үе тохиосон юм. Тэр үед бидэнд эдийн засгийн хамтын ажиллагаа, түүн дотроо Засгийн газрын шугамаар орж ирэх зээл тусламжийн хэмжээг ахиухан авах явдал байсан.

Үүний тулд улс төрийн сайн харилцаатай байж улс төрийн дэмжлэг авах явдлыг чухалчилж байв. Япон улс манай улсыг бүхий л талаар талаас дэмжиж байлаа. Харин  2004-2011 онд  улс төр, эдийн засгийн нөхцөл байдал өөр болсон. Тодруулбал, Монгол Улсын  эдийн засаг сайжирч, буцалтгүй тусламж бус эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярьж эхэлсэн. Өрөөр хэлбэл, бид гаднын улс орнуудаас авсан зээлээ төлөх бяртай болж ирсэн гэсэн үг.Үүнтэй зэрэгцээд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, худалдааны салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнөж эхэлсэн.

Ийм орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хоёр талын Элчин сайдын яамд хичээн зүтгэсэн. Тэр үед хоёр улсын харилцаа иж бүрэн түншлэлийн зарчмаар явж байсан юм. Бидний цаашдын зорилго тухайн үед иж бүрэн түншлэлээс стратегийн түншлэл рүү шилжих явдал байлаа. Үүнийг хэрэгжүүлэхэд гар бие оролцсондоо би хувьдаа баяртай явдаг. Эдийн засгийн харилцааны хувьд эдийн засгийн түншлэлийн гэрээ буюу худалдааны гэрээг байгуулах том зорилтыг хоёр тал дэвшүүлсэн. Энэ том алхмын үндэс суурийг би бас тавилцсан гэж боддог.

Үүнээс гадна Японы Гадаад яаманд манай асуудлыг хариуцдаг байсан нэгжийн нэрийг өөрчлүүлж чадсан явдал. Өмнө нь манай асуудлыг Хятадын хэлтэс хариуцдаг байсан юм. Нэг ёсондоо Хятадын асуудал дотор манай асуудал яригддаг байлаа шүү дээ. Жижиг мэт санагдаж болох ч Монгол Улсын хувьд том асуудлыг шийдүүлэхийн төлөө хөөцөлдсөний эцэст Япон улс Гадаад яамны хуульдаа өөрчлөлт оруулж, Хятад- Монголын хэлтсийг шинээр байгуулсан. Энэ нь хоёр улсын харилцаанд чухалд тооцогдох үйл явдал мөн билээ.  

-Та эдүгээ Элчин сайд бус хүмүүнлэг, төрийн бус байгууллагын элч төлөөлөгч болжээ.  

-"Токушюүкай” группийг  үндэслэн байгуулагч нь ноён Т.Токуда сан буй бүхнээ хүний сайн сайхны төлөө зориулсаар ирсэн энэ хүн тосгонд, ядуу тариачны гэр бүлд төрж өссөн нэгэн. Түүний бага нас маш хүнд нөхцөлд өнгөрсөн байдаг. Нэгэн удаа дүү нь хүнд ханиад тусч эмнэлгийн тусламж авах шаардлага гарч л дээ. Харамсалтай нь тосгон ганцхан эмчтэйн дээр шөнө болсон байсан тул тусламж авч чадалгүй дүүгээ алдаж.

Чухам тэр үед л мөнгөтэй хүнд нийгэм үйлчилдэг болохыг яс махандаа тултал мэдэрсэн гэдэг. Хожим арван жилээ төгсмөгцөө анагаах ухааны сургуульд элсэн суралцаж, дараа нь амь насаараа дэнчин тавьж байж зээлээр эмнэлэг байгуулсан түүхтэй. Токуда гуайн туйлын зорилго эрүүл, амьд явахад хүн бүр тэгш эрхтэй гэх үзэл. Энэ үзэл бодол, байр суурийнхаа төлөө бүх насаараа зүтгэж яваа буянтай буурал. Эдүгээ түүний байгуулсан анхны эмнэлэг өргөжин хөгжиж, дэлхийн өнцөг булан бүрд үйл ажиллагаагаа явуулж буй. Та бүхэн бод доо, 70 нэгдсэн больниц, 31 клиник оношилгооны төв, 76 асрамжийн газрыг байгуулсан байх юм.

Ноён Токуда 1990 онд Японы парламентад  дөрвөнтөө нэр дэвшиж сонгогдсон нэгэн. Манай оронд Японы доод танхимын гишүүн байхдаа ирж байсан юм. Тухайн үед манайд эмнэлэг байгуулах гэсэн төлөвлөгөө нь бүтээгүй тул Болгарт 600 ортой эмнэлэг байгуулсан  нь эдүгээ өргөжиж 1,000 ортой болсон. Үүнийг мөн л өөрийнхөө хөрөнгөөр байгуулсан. Харамсалтай нь тэрбээр 2002 онд маш хүнд, хэдэн зуун мянгад нэг тохиох өвчин туссан. Ухаан санаа нь эрүүл атлаа биеийн бүх булчин нь суларсан. Эрүүл мэндээсээ болж улс төрийг орхин зөвхөн дэлхий дахинд үйл ажиллагаа явуулж байгаа сүлжээ эмнэлгүүдийнхээ үйл ажиллагааг оюун ухаанаараа удирддаг болсон.

Хэдийгээр 24 цагийн асаргаа, сувилгаанд байдаг ч нийгмийн сайн сайхны төлөө цаг нартай уралдан хөдөлмөрлөж байгааг нь хүндлэхээс өөр аргагүй юм. Тэрбээр хүнтэй уулзахдаа нүдээрээ үсэг рүү зааж түүнийг нь үг өгүүлбэр болгох маягаар ойлголцдог. Би энэ хүнийг 1990-ээд оны эхээр Монголд ирэхэд орчуулагчаар нь ажиллаж танилцсан. Сүүлд Элчин сайдаар ажиллаж байхдаа ноён О.Миятогоор дамжуулж уулзахдаа өмнө нь ярьж байгаад орхисон эмнэлэг байгуулах талаар санал солилцож, улмаар  "Монгол- Токуда” санг үүсгэн байгуулж,  Монголын талыг хариуцан ажиллах болсон.

-Сангийн хэтийн төлөвлөгөөг Улаанбаатар хотноо эмнэлэг байгуулах явдал гэж ойлгож болох уу?        

-Тийм ээ. Иж бүрэн оношилгоо бүхий эмнэлэг байгуулах явдал. Гэхдээ хэзээнээс ажил хэрэг болох вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Гэсэн хэдий ч Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, эд зүйлсээр дэмжлэг үзүүлэх, боловсон хүчнийг бэлтгэхэд туслах хүсэл эрмэлзэлтэй гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Бид саяхан эрүүл мэндийн салбарт юу хэрэгцээтэй байна вэ гэдгийг судалж үзэхэд, эмнэлгийн зориулалттай ор, түргэн тусламжийн машин дутагдалтай байгааг олж мэдсэн. Хамгийн гол нь хүн сэтгэл амар амь насаа даатгах эмнэлэгтэй болох нь ноён Токудагийн  нэн тэргүүний зорилго байдаг.

-Дэлхийн олон оронд байгуулсан түүний эмнэлэг хандив уу эсвэл эргэн төлгөдөгдөх нөхцөл бүхий зээл байдаг  юм уу?

-Хандив, буцалтгүй тусламжийн хүрээнд баригддаг. Монгол-Токуда сан бол төрийн бус байгууллага.

-Таны дараагийн ярих сэдэв бол  сэргээгдэх эрчим хүч Монгол Улсад дөнгөж хөгжиж байгаа салбар?

-"Everyday farm”  бол Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалт бүхий компани. Японы тал дийлэнх хөрөнгө оруулалтыг хийсэн. Манай компани анх 2004 онд хөдөө аж ахуй, тэр дундаа хүлэмжийн аж ахуйг Монголд нэвтрүүлсэн. Толгой компани маань Японы Farmdo групп. Японд нэр хүнд бүхий хөдөө аж ахуй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж. Тэгэхээр та бүхэн хөдөө аж ахуйн компани яагаад сэргээгдэх эрчим хүч рүү орсон юм бэ гэж гэж асуух нь дамжиггүй.

Японд хөдөө аж ахуй эрхэлдэг хүний тоо харьцангуй цөөрч залуучууд нь хот руу шилжих болсон нь энэ салбарт хүндээр тусч тариалангийн талбайнууд эхнээсээ эзгүйрсэн. Тиймээс "Farmdo” компани ашиглахаа больсон талбайг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд эрчим хүчний нарны панел байгуулж, түүнийхээ дор давхар тариалалт хийх болсон юм билээ. Өөрөөр хэлбэл, нэг сумаар хоёр туулай буудсан хэрэг.

Панелийг битүүмжлэхээр хүлэмж болж буй юм. Компанийн санаачилгыг Засгийн газар нь дэмжиж, өндөр үнээр худалдаж авсан нь эдүгээ Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн сэргээгдэх эрчим хүчний  "Моннаран” төсөл. Энэхүү төслийг  хэрэгжүүлснээр хүлэмжид хөрс ашиглахгүйгээр усан суурьтай тариалалт эрхлэх боломж бүрдэх учиртай. Түүнчлэн шинэ орчин нөхцөл бүрдэнэ. Ногоочид шороотой зууралдахгүйгээр хүнсний ногоог хүлэмжид тарьдаг болно гэсэн үг.

-Миний ойлгосноор шилэнд цэцэг үрслүүлдэгтэй адил технологийг хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлж байна гэсэн үг үү?        

-Зөв ойлгосон байна. Хөрс нь усан дотроо хөвөн байрлаж түүнийгээ тусгайлсан бордоогоор тэжээж ургуулна гэсэн үг. Өнөөдрийн байдлаар бид гүзээлзгэнэ, өргөст хэмх, улаан лооль гэх мэт хүнсний нарийн ногоог туршилтаар тариалж байна.

Харин сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх болсон шалтгаан нь нүүрстөрөгчийг хэмнэх зорилготой.

Тэгэхээр нүүрстөрөгч бага ялгаруулдаг технологийг Монголд нэвтрүүлэхийг Японы засгийн газар бодлогоор дэмжиж байгаа юм.  

-Мэдээж төслийн ар талд санхүүгийн нарийн тооцоо буй. Ямар ч улс орон хөрөнгө мөнгөө үр ашиггүй зүйлд зарцуулахгүй. Хоёр улсын аль алинд нь ашгаа өгөхүйц төсөл гэдгийг хэн баталж нотолсон юм бэ?

-Энэхүү төслийн цаана дэлхий дахинд нэр хүндтэй  "Хитачи” мөн "Энникс” фирм мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг. Монгол Улс сэргээгдэх эрчим хүч түүн дотроо нарны эрчим хүчний асар их нөөцтэй гэсэн судалгааг тэд хийсэн байдаг. Бүтэн жилийн турш нартай байдаг, хуурай цаг агаар зэргээс гарах ашигт үйлийн коффицент нь өндөр гарсан байна лээ. Тийм учраас манай улсыг сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой нь гэж үзсэн.

Тэгээд ч Монгол Улс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлого баримталж буй. Нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 20 хувь хүртэлх хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангахаар төлөвлөсөн. Харин 2030 он гэхэд 30 хувьд хүрнэ гэсэн зорилт тавьсан.

Мөн дэлхий хийн атомын цахилгаан станцаас татгалзаж эхэлсэн. Дэлхийн дулаарал, хүлэмжийн хийг нэмэгдүүлэхэд ч сэргээгдэх эрчим хүч голлох хүчин зүйл нь болох учиртай. Тэгээд ч нүүрсийг түүхийгээр нь хэрэглэхээс дэлхий дахин татгалзаж эхэлсэн. Энэ бүхнийг бодолцож үзэхэд ч манай улс одоогоос дэлхий дахинтай мөр зэрэгцэх хэрэгтэй. Үүнээс улбаалан сэргээгдэх эрчим хүчний хууль гарсан. Маш сайн хууль болсон гэж мэргэжлийн улсууд дүгнэдэг. Тэр утгаараа гаднын хөрөнгө оруулалт энэ салбарт идэвхтэй орж ирж байгаа юм болов уу гэж бодож байна.  

-"Моннаран” төслийн хүрээнд баригдах сэргээгдэх эрчим хүчний станц хэдийд ашиглалтад орох вэ?

-Манай станц хөдөө аж ахуйд суурилсан болохоор жаахан ажиллагаатай. Бид станцаа хоёр үе шаттайгаар ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эхнийх нь энэ оны зургаадугаар сард.Тодруулбал, 2.4 МВт-ыг ашиглалтад оруулна. Үүний дараа наймдугаар сард бүтнээр нь 10 МВт чадалтай станцаа ашиглалтад хүлээлгэж өгөх учиртай.

-Үйлдвэрлэсэн эрчим хүчээ хаашаа нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа вэ?  

-Бидний хийсэн тооцоогоор Төв аймгийн Баянчандманийн дэд станцад нийлүүлэхээр 30 км агаарын шугам татсан. Станц бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орсон тохиолдолд  Баянчандмань, Баянцогт, Нөхөрлөл, Атар, Авдрант, Жаргалантыг эрчим хүчээр хангах юм.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг өөрчилье. Одоо хэрэгжих гэж байгаа "Алт-2” хөтөлбөр ном журмаараа бол "Алт-3” шүү дээ. Энэ нь нэг талаараа өмнөхөө үгүйсгээд байгаа ч юм шиг.  Жилийн өмнө "Алт” хөтөлбөрийг боловсруулж явсан хүний хувьд та юу гэж бодож байна вэ?

-Чин үнэнийг хэлэхэд, Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн тэр он жилүүдэд иргэн хүн уул уурхайн компани байгуулан үйл ажиллагаа явуулаад зогсохгүй ашиг олж болдог юм байна гэдгийг мэдрүүлсэн зүйл бол "Алт” хөтөлбөр шүү дээ. Ач холбогдлын тухайд олон зүйлийг хэлж болно. Тухайлбал, "Алт” хөтөлбөр хэрэгжсэнээр хямралд ороод байсан Монгол Улсын эдийн засгийг сэргээснээс гадна алтны нөөцийг нэмэгдүүлсэн. Бас сайнтай зэрэгцээд сөрөг зүйл ч гарч ирснийг дурдахгүй өнгөрч болохгүй. Хууль бусаар алт олборлогчид байгаль орчныг хэрхэн сүйтгэж орхисныг та бид бэлхнээ мэдэж байгаа шүү дээ.

Байгаль орчны доройтол тэр үеэс эхтэй. Тэр үед хэн бүхний толгойд баяжих хүсэл байснаас биш байгаль орчноо хайрлан хамгаалах, нөхөн сэргээх тухай бодож байгаагүйн горыг өнөөдөр бид эдэлж буй. Асуудалд эхнээс нь бодитой хандсан бол байгаль орчин ингэтлээ доройтохгүй байсан. Гэхдээ байдал жилээс жилд өөр болж байгаа шүү дээ. Манай багийнхны хувьд олборлосон алтаа гадагшаа сул алдах, татвараас зайлсхийдэг тэр урсгалыг барьж үлдэх арга замыг эрэлхийлсэн. Үүний тулд татварын тогтолцоонд өөрчлөлт оруулж, хувь хэмжээг бууруулснаар улсын сан хөмрөгийн хэмжээ нэмэгдэнэ гэж тооцсон. Нөгөөтээгүүр, алтны компаниудыг эхний ээлжид үйл ажиллагаагаа явуулахад нь шаардлагатай дэмжлэгийг улсаас үзүүлэх бодлогыг давхар авч явсан.  

-"Алт” хөтөлбөрийг боловсруулах явцад энэ салбарын хууль, эрхзүйн орчныг өөрчлөх шаардлага зайлшгүй тулгарсан уу?

-Гол нь татварын тогтолцоог өөрчлөх ёстой гэж үзсэн. Алтанд 10-15 хувийн татвар оногдуулдаг байсныг Монголбанкинд тушаасан тохиолдолд татварын хэмжээг бууруулж,  2.5 хувь болгон өөрчилсөн. Үүний үр дүнд жилд таван тонн гаруйгаар буураад байсан алтны тушаалт 3-4 тонноор нэмэгдсэн  шүү.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам "Алт-2” хөтөлбөрийг боловсруулахдаа та бүхний хийсэн  тооцоо, судалгааг үндэслэж байгаа юм билээ. Тэгэхээр та бүхэн "Алт-2” хөтөлбөрийн суурийг тавьсан болж таарах нь?

-Тэгж хэлж болох байх. Анхны "Алт" хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд энэ салбарт хөл тавьсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа идэвхтэй болж, алт олборлох, хайх хөтөлбөр эрчимжсэн байдаг. Гэвч тухайн цаг үеийн эдийн засгийн нөхцөл байдал, хууль бусаар алт олборлогчид, татвараас зугтаагчдаас болж алтны салбар тэр чигээрээ унасан. Түүнийг ил болгох нь бидний нэн тэргүүнд хийх ажил байсан. Тэгээд ч Засгийн газар эдийн засгийг маш богино хугацаанд сэргээх зүйл бол ашигт малтмал тэр дундаа алтыг эдийн засгийн эргэлтэд оруулах явдал гэж үзсэн.  Алтны үнэ цэн дэлхийн зах зээл дээр өндөр байсан. Тиймээс гадагшаа урсах урсгалд хориг тавьж, алт олборлолтыг төрийн зүгээс дэмжих хөтөлбөр боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлсэн гэдгээрээ бидний ажил далайцтай болж чадсан.  

-Урт нэртэй хуулийн хэрэгжилт алт олборлогчдод ихээхэн саад болсон гэж салбарынхан нь дүгнэдэг?

-Ерөнхийдөө үзэл санааны хувьд зөв хууль. Харамсалтай нь хуулийн хэрэгжилт хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжүүдэд хүндээр туссан. Хууль боловсруулагчид хуулийн хэрэгжилт гадаадын хөрөнгө оруулагчид ямраар тусахыг бодолцож үзээгүй. Тиймээс цаашид хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинээр хуулийн төсөл боловсруулахдаа нөхцөл байдлыг мэдэрч, үүндээ тохирсон арга хэмжээг авах ёстой.

Урт нэртэй хуулийн хэрэгжилтийн тухайд шийдвэрлэж чадахгүй байсан зарим зүйлийг гацаанаас гаргасан ч гадаадын хөрөнгө оруулалт бүхий олон компани хохирсон гэдгийг хэлэх ёстой. Судалгаа хийж байхдаа гаднын хөрөнгө оруулалт бүхий компаниудыг яах ёстойг хуулийн төсөлд тусгаагүйн улмаас асуудалд ялгавартай хандсан мэт сэтгэгдлийг нийгэмд төрүүлсэн. Тиймээс яамны зүгээс хөрөнгө оруулалт нь хийгдчихсэн компаниудын үйл ажиллагаанд хатуу хяналтыг тавих байдлаар асуудлыг цэгцэлсэн. Үүний үр дүнд байгаль орчинд хор хохирол учруулж байсан явдлыг хуулийн хүрээнд цэгцэлсэн. Нөгөөтээгүүр, урт нэртэй хуулийн хэрэгжилт алт олборлолтод нөлөөлж байсныг цэгцэлснээр алт олборлолт тодорхой хэмжээгээр нэмэгдэж сэргэж эхэлсэн. "Алт” хөтөлбөр бол олборлолтыг зөв арга зам, зөв чиглэлээр сэргээж, экспортыг дэмжсэн хөтөлбөр болсон.  

-Эрдэс баялгийн биржийн асуудал хүчтэй яригдаж байснаа нам жим болсон. Та бүхний хүлээж байсан үр дүн нь юу байсан юм бэ?

-Эрдэс баялгийн бирж байгуулах гэж байсан хэдий ч харамсалтай нь амжаагүй. Тэгээд хөдөө аж ахуйн биржтэй нэгтгэсэн. Уг нь анх тус тусад бирж байгуулах асуудал яригдаж байсан юм. Бидний байгуулах гэж зүтгээд орхисон Эрдэс баялгийн биржийн тухайд үнэхээр их ашигтай хувилбар байсан. Өөрөөр хэлбэл, биржийн үйл ажиллагаа худалдан авагч, олборлогч гэсэн системээр явж, худалдан авагчид шударгаар өрсөлдөн хамгийн өндөр үнийг санал болгосон иргэн, аж ахуйн нэгжид худалдан авах эрхийг олгох байсан юм.

-Яамны зүгээс бичил уурхайчдыг бүртгэлжүүлж, тэдэнтэй хамтрах гарцыг хайж байсан. Үүнийг зөв гэх хэсэг байхад тэднийг өөгшүүллээ хэмээн буруушаах нэгэн ч байсан?

-Хэдэн жилийн өмнө ногоон түмпэн үүрэн уул хадаар алт хайн тэнэх хэсэг бүлэг нөхдийг нинжа гэдэг байлаа. Одоо тэднийг тэгж нэрлэх аргагүй болсон. Өөрөөр хэлбэл, нинжа нарын ихэнх нь хэдийнээ хөл дээрээ боссон. Зарим нь бүр компанийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй. Тиймээс  бүртгэлд хамруулж, үйл ажиллагааг цэгцлэх нь зүй ёсны асуудал. Бүртгэлгүй байхын хэрээр татвараас нуугдаж, гадагшаа гарах алтны урсгалын хэмжээ нэмэгдэнэ. Сүүлийн үед томоохон компаниуд гэрээгээр бичил уурхай эрхлэгчдийг хөлсөлж ажиллуулдаг болсон байна лээ. Энэ бол байж болох л хувилбар. Хамгийн гол нь үйл ажиллагаа нь зөв байж, зөв технологи ашиглах хэрэгтэй.

Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ

Афганистан дахь Америкийн цэргийн тоог нэмэгдүүлж магадгүй

$
0
0

Афганистан дахь Америкийн цэргийн тоог нэмэгдүүлж магадгүй

 

Ерөнхийлөгч Д.Трампын зөвлөхүүд Афганистанд хэрэгжүүлж буй Америкийн цэргийн стратегийн бодлогыг өөрчлөх талаар санал боловсруулжээ. Энэ тухай 
The Washington Post сонинд бичсэн байна.

Афганистанд одоо байрлаж буй Америкийн 8400 цэргийг 3000 хүнээр нэмэгдүүлж, цэргийн тоо хэд байхыг тодорхойлох эрхийг Пентагонд олгох талаар дээрх саналд тусгажээ. Түүнээс гадна Батлан хамгаалах яам "Талибан” бүлэглэлийн эсрэг нисэх хүчнийг ашиглах талаар илүү өргөн эрх мэдэлтэй болох аж.

Түүний сацуу Б.Обамагийн үед Америкийн цэргийн зөвлөхүүдийн Афганистан дахь үйл ажиллагааг хязгаарласан журмууд үйлчилж байсныг цуцлах нь зүйтэй гэж Д.Трампын зөвлөхүүд санал болгосон байна.

Харин Д.Трамп одоогоор шинэ стратегийг батлах эсэхээ шийдээгүй байгаа аж. Тэрбээр энэ сарын 25-нд Брюссельд болох НАТО-гийн Дээд хэмжээний уулзалтын өмнө энэ талаар шийдвэрээ гаргах болов уу гэж ажиглагчид таамаглаж байна. Энэ стратеги батлагдсан тохиолдолд Афганистаны дайнд АНУ-ын зарцуулж буй мөнгөний хэмжээ улам өсөх юм. Одоогийн байдлаар, Афганистаныг тохинуулах ажиллагаанд америкчууд жилд 23 тэрбум долларын зардал гаргаж байна.

"Вашингтон Пост” сонинд бичсэнээр, шинэ стратеги төлөвлөгөөг санаачлан боловсруулсан хүн нь Д.Трампын Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Герберт Макмастер аж. Энэ төлөвлөгөөний гол зорилгоо нь "Талибан” хөдөлгөөнийхнийг хэлэлцээний ширээнд суулгах явдал юм.  Гэвч энэ санаачилгыг эсэргүүцэж буй хүмүүс Цагаан ордонд мэр сэр байгаа ажээ.

Монгол Ардын хувьсгалт цэргийг маршал Х.Чойбалсан командалж байжээ

$
0
0

Монгол Ардын хувьсгалт цэргийг маршал Х.Чойбалсан командалж байжээ

/ Хорлоогийн Чойбалсан/ 1895-1952 Хорлоогийн Чойбалсан нь 1885 онд хуучнаар Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага гэх газар малчин эмэгтэй Хорлоогийн 3 дах хүү болон төржээ.Түүний эцэг нь Жамц хэмээх Манжуур дахь Дагуур Монголоос цагаачилж ирсэн хүн байв. Гэвч тэр нутаг усныхан, ялангуяа хошуу тамгын газраасЖамцыг элдвээр хавчиж байсан учир Чойбалсангийн эх Хорлоотой гэр бүл болж чадалгүй, хүүгээ эхийн хэвлийд байхад орхин явсан байна. Харин хүүгээ төрсний дараа буцаж ирэн, хүүдээ Дугар гэдэг нэр өгч эхнэр хүүхэдтэйгээ хэсэг хугацаанд хамт байсан ч удалгүй буцаж яваад, эргэж ирж амжилгүй өөд болжээ.Тухайн үед ард иргэдийн дунд... "Дагуур гаралтай Жамц чинь... Дагуулах ханьтай болсон шүү Даамай амраг Хорлоо минь... Сэтгэлээ тайлах болсон шүү” хэмээн дуу гарч байсан гэдэг. Х.Чойбалсан багадаа айл айлд өргөгдөж 7 хүрсэн хойноо төрсөн эх дээрээ иргэн иржээ.Тэрээр 13 насандаа Санбээсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна. Чойбалсан 1910 оны зун хөдөө гэртээ хариад, буцаж Санбэйсийн хүрээнд очсонгүй. Найз Гэндэн-Яринпилийн хамт Их Хүрээнд ирж, хар бор ажил хийн амьдрах болов. Чойбалсан 17 насандаа Монгол улсын Гадаад яамны байгуулсан "Орос, монгол хэл бичгийн сургуульд" тус сургуулийн багш буриад Данчиновын дэмжлэгээр орж суралцан, жилийн дараа сурлага, сахилгаараа шалгарч, 1914-1917 онд Орос улсын Эрхүү хотод бусад 8 монгол хүүхдийн хамт суралцжээ. Х.Чойбалсан 1917 оны Оросын хувьсгалын улмаас Эрхүү хотоос нутагтаа буцан ирж "Цахилгаан мэдээний түр сургууль" дүүргэсэн байна. Чойбалсан Орост болж буй үйл явдлыг нүдээр үзсэн мөн үндэсний ардчилсан үзэлтэн Бодоотой дотно нөхөрлөсөн нь түүний цаашдын хувь заяанд үндсэн эргэлт гаргав. 23 настай залуу Чойбалсан 1918 онд эх үүсвэрээ тавьсан Консулын хувьсгалт бүлгийн нэг гишүүн боллоо. Улмаар анхны долоон нөхдийн бүрэлдэхүүнд орос хэлтэй учир багтаж, Эрхүү хотноо их үйл хэргийг сэдэлцэж эхэлсэн юм. Тэрээр хувьсгалын хэрэгт идэвхийлэн оролцож, Ардын журамт цэргийн суртлыг номлогч, улмаар 1921 оны 5 сарын сүүлчээр баруун замын тусгай ангийн цэргийн захирагч, Ардын журамт цэргийн дэд жанжнаар тус тус томилогдон хүчин зүтгэжээ. Иймээс ч тухайн үед Монгол оронд үүрлэсэн оросын цагаантныг устгах үйл ажиллагааг удирдахад онцгой гавъяа байгуулсан гэж Зөвлөлт Засгийн газраас түүнийг Д.Сүхбаатар, С.Магсаржав нарын хамт 1922 онд Улаан тугийн одонгоор шагнаж байв. 1921 оны хувьсгалын дараа Х.Чойбалсан улс орноо өөрчлөх, шинэтгэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж эхлэв. Юуны өмнө 1921 оны 8 сарын 25-нд МХЗЭ-ийг үүсгэн байгуулалцаж, Эвлэлийн Төв Хорооны анхны даргаар сонгогдов.1922-1931 он бол Х.Чойбалсангийн амьдралын тун ээдрээтэй хэсэг болно. Тэрээр "Бодоогийн хэрэгт" холбогдон намын орлогч гишүүн болон шийтгэгдэж, ЗХУ-д цэргийн сургуульд явсан боловч өвчний учир буцаж иржээ. Харин 1924 оны намраас 1928 он хүртэл бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага Хурлын дарга байж, бас Феодалын хөрөнгө хураах төв комиссыг толгойлж байв. Харин 1930 онд Х.Чойбалсан "барууны үзэлтэн” мөн архинд орсон гэх зэргээр шүүмжлэгдэж нэг хэсэг ажилгүй хүртэл байв. 1931 оны эцсээр тэрээр Мал тариалангийн яамны сайдаар томилогдож, дахин төрийн албанд гарч ирсэн байна. 1934 онд Москвад очиж жил шахам болжээ. Мөн энэ үедээ "Лхүмбийн хэрэг" гэгчид нэр холбогдож байв. Энэ Москвад өнгөрүүлсэн жил шахмын хугацаанд Чойбалсан чухам юу хийж байсан нь тун учир битүүлэг байдаг. Зарим судлаачид архины эмчилгээнд явсан байх гэж таамаглах авч олонхи нь Зөвлөлтийн тусгай албад түүнийг сэнхрүүлэн, боловсруулсан байх гэж үздэг. Учир нь түүнд 1935 оны 3 сард ЗХУ-аас суудлын 20 автомашин бэлгэнд ирж, удалгүй мөн оны эцсээр Сталины шууд санаачилга, оролцоотойгоор Ерөнхий сайдын орлогчоор томилогдов. Энэ үеэс түүний тасралтгүй өгсөх зам эхэлсэн байна. Сталин, түүний гар хөл бологчид, Коминтерн өөрсдийнхөө бодлого, үйл ажиллагааг Монголд үг дуугүй хэрэгжүүлэх хүнийг хайсаар түүнийг олсон байна. Удалгүй Чойбалсанг 1936 онд Дотоод яамны сайдаар хавсран томилов. 1930-аад оны сүүлчээр Чойбалсангийн гарт ихээхэн эрх мэдэл төвлөрч, улмаар тус улсын Засгийн газрын тэргүүн болон, Сталины зааварчилгаагаар 30 гаруй мянган хүнийг хилсээр хэлмэгдүүлжээ.Х.Чойбалсангийн толгойлсон "Онцгой бүрэн эрхт комисс" Дотоод яамнаас оруулсан нэрсийн жагсаалтаар асуудал шийддэг, зөвхөн нэг өдрийн хурлаар 129-1,278 хүнд ял оноодог байжээ. Эдгээр хүмүүс хэргийн бүрдэлгүй, өмгөөлөгчгүйгээр "Онцгой бүрэн эрхт комиссын" хурлаар шийтгэгддэг байв. 1939-1940 онд "Японы тагнуул” хувьсгалын эсэргүү хэмээн хилс хэрэгт баригдаж шийтгүүлсэн 28,451 хүнээс 73% нь буудуулсан байна. Үүнээс 36% нь нам болон төрийн албан хаагчид, цэргийн хүмүүс, ажилчин, энгийн ард, үлдсэн нь лам нар байлаа. Хэлмэгдүүлэлтийн гол шалтгаан нь Монголын геополитикийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд үндэслэсэн Оросын стратегийн сонирхол байсан боловч Чойбалсангийн хахир хатуу, хардамтгай зан авир ихээхэн нөлөөлжээ. Монгол улсын гадаад байдал хурцадсаар 1939 онд Халхын гол орчим БНМАУ болон Япон тулалдахад хүрэв. Энэ байлдаанд Монгол Ардын хувьсгалт цэргийг маршал Х.Чойбалсан командалжээ. Дөрвөн сар гаруй үргэлжилсэн Халхын голын байлдаан Монгол-Зөвлөлтийн ялалтаар төгссөн ба "Японы тагнуул”, "Хувьсгалын эсэргүү” гэсэн айдсыг монголчуудын дунд дэвэргэн, улс төрийн бурангуй хэлмэгдүүлэлтийг зөвтгөх шалтаг болов. Энэ нь хожим Чойбалсанг тахин шүтэх нэг шалтгаан болсон байна.Сталин БНМАУ-ыг Дэлхийн II дайны төгсгөлд оролцож, дорно дахинд энх тайван байдал тогтооход хувь нэмэр оруулах саналыг Чойбалсанд тавив. Холбоотны өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу ЗХУ 1945 оны 8 сарын 8-нд Японд дайн зарласан ба 2 хоногийн дараа буюу мөн сарын 10-нд БНМАУ Японд дайн зарлав. Монгол ардын арми ЗХУ-ын Өвөр Байгалийн фронтын мото механикжсан нэгтгэлийн хамт 8 сарын 11-нд улсын хилийг нэвтэрч Долоннуур, Жанчхүүгийн чиглэлээр Японы цэргийн эсрэг байлдааны ажиллагаа өрнүүлэн Хойт Хятадын зарим муж, Өвөр Монголын нутгийн чөлөөлөхөд оролцлоо. 1945 оны 9 сард Сталины шахалтанд автсан Хятад, Монголчууд БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгвөл БНМАУ-д тусгаар тогтнолыг зөвшөөрч болно гэсэн саналын дагуу санал хураалт зохион байгуулав. Монголчууд 100% тусгаар тогтнолын төлөө санал өгөв. Энэхүү санал хураалтын дараа Хятад улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв."Монголын бүх ард түмний дотны хайрт жолоодогч", "Хайрт эцэг" хэмээн өргөмжлөгдөж байсан Монголын төрийн зүтгэлтэн Х.Чойбалсан 1952 оны 1 сарын 26-нд таалал төгсчээ.

Н.Энхбаяр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй

$
0
0
Н.Энхбаяр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүйМонгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сүүлийн хугацаа өчигдрөөр дуусгавар боллоо. Хоёр том сөрөг хүчин МАН, АН нэр дэвшигчээ хэдийн тодруулчихсан. 

ТАВДУГААР САРЫН ЕСӨН - ЯЛАЛТЫН БАЯРЫН ӨДӨР

$
0
0

ТАВДУГААР САРЫН ЕСӨН - ЯЛАЛТЫН БАЯРЫН ӨДӨР

 

Дэлхийн хоёрдугаар дайн нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байв.

Дайны нийт өртөг нь 1944 оны ханшаар триллион америк доллар болсон нь хүний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна. 
Өнөөдөр дэлхийн II дайн дууссаны 72 жилийн ойн өдөр буюу Ялалтын баяр. Тvvхэн тэмдэглэлт эл өдрийг манай хөрш Орос орон даяар урьд өмнөхөөс илvvтэй сvр жавхлантайгаар тэмдэглэн өнгөрүүлсээр байна.

Улаан талбайн ёслолын сvрт жагсаал энэ баярын өдрийн гол утга учир. ОХУ-ын Ерөнхийлөгч асан Дмитрий Медведевийн зарлигаар ялалтын баярыг ОХУ-ын арав гаруй хотод нэгэн зэрэг эхлүүлдэг болсон. Тиймдээ ч сvр жавхлан, оролцогчдын тоо, хэмжээгээр маш єргєн хvрээнд болдог билээ.

Монголчууд дэлхийн хоёрдугаар дайнд онцгойлон оролцсон. Тодруулбал, 1942 онд БНМАУ-ын Бага Хурлын 25 дугаар чуулганаас "Хувьсгалт Монгол" танкийн цуваа байгуулж Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргаж. Энэ шийдвэрийн талаар нам, засгийн удирдагчид И.Сталинд цахилгаан утас илгээж, уг цувааг байгуулахад зориулан ард түмний хүч хөдөлмөрөөр хуримтлуулсан 30 кг шижир алт, 100 мянган америк доллар, 2,5 сая бие төгрөг шилжүүлснээ мэдэгдэж, фашистын зандалчдыг бут ниргэх нийтийн үйлсэд Монголын ард түмний оруулж буй хувь нэмэр болгон хүлээн авахыг хүсчээ.

1943 онд БНМАУ-ын Бага Хурлын 26 дугаар чуулганаас "Монгол ард" нисэх онгоцны эскадрилийг Монголын ард түмний хөрөнгөөр байгуулж, Зөвлөлтийн Улаан армид бэлэглэх шийдвэр гаргаж. Богино хугацаанд хэрэгцээтэй хэмжээний хөрөнгө хуримтлуулж, "Монгол ард" гэсэн бичигтэй "Ла-5" сөнөөгч 12 шинэ онгоцыг 1943 оны 9 дүгээр сарын 25-нд сөнөөгч онгоцны 322 дугаар дивизийн 2 дугаар хороонд шилжүүлжээ.

Дайны жилүүдэд Монголын ард түмний хуримтлуулсан 65 сая төгрөгийн хөрөнгөөр бүтсэн, нийтдээ 600 гаруй галт тэрэгний 8 цуваа бэлгийг биечлэн хүргэж гардуулсны дотор Улаан армид 500 мянган агт морьд бэлэглэсэн гэдэг. Ганцхан жишээ дурьдахад, Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Бадам хувиасаа 10 мянган төгрөг, 1600 хонь, 6 тэмээ, 94 морь Улаан армид бэлэглэсэн тул олон түмнээс түүнд "фронт Бадам" нэр хайрлаж байсан түүхтэй.

Монгол түмний хувьд бие сэтгэлээрээ дэлхийн хоёрдугаар дайныг эсэргүүцэж ЗХУ-д тус хүргэж байсан юм. Тиймээс ч өнөөдрийн агуа ялалтын баярын өдрийг бид тэмдэглэх ёстой. 
Та бүхэнд ЯЛАЛТЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

Лундаа Пионер

Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна

$
0
0

Улаанбаатарт 9-11 хэм дулаан байна

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд :

Маргааш нутгийн төв хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байхыг анхааруулж байна. 

2017 оны 05 дугаар сарын 09-ний 20 цагаас 05 дугаар сарын 10-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө  сэрүүсч 9-14 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орж, орон шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм, өдөртөө сэрүүсч  Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 2-7 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 4-9 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 12-17 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 4-9 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч 17-22 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 хэм, өдөртөө сэрүүсч 9-11 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 11-нээс 05 дугаар сарын 15-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв


 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 12-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 11-нд нутгийн зүүн хагаст, 12-нд говь, талын нутгаар секундэд түр зуур  18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

11-нд нутгийн зүүн хагаст, 12-13-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна. 14-нд ихэнх нутгаар дулаарна.


Уулын явган болон дугуйн аялалд явахад та бэлэн үү?

$
0
0

Уулын явган болон дугуйн аялалд явахад та бэлэн үү?

 

Сүүлийн жилүүдэд манай улсын залуус уулын явган аялал, дугуйн аяллуудыг ихээхэн сонирхон аялдаг болсон. Гэсэн хэдий ч уулын аялал хийхэд зөв техник, дадал туршлагыг эзэмшээгүйгээс бэртэл гэмтэл авах нь залуусын дунд элбэг байгаа юм. Тиймээс залууст хэрхэн уулын дугуйн болон явган аяллыг хийх, ямар арга техникийг эзэмшсэн байх ёстой байдаг, үүргэвчиндээ юу авч явах хэрэгтэй, уулын аялал хийхийн давуу тал зэргийг таниулах зорилгоор МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв хамтран "Ухаан Нэмье” аяны хүрээнд "Та аялалд бэлэн үү?” цуврал практик лекцийг зохион байгуулж байгаа юм. Аялал 5-р сарын 13-ны өдөр 9 цагт Зайсангийн эцсийн буудал дээр цуглан Богд уул руу хөдөлнө. Аялагчид 9 цаг 30 минутаас 14 цаг хүртэл Зайсан-Богдхан уул-Дугуй цагаан оргил-Зайсан гэсэн маршрутын дагуу аялах юм. Явган аялал болон уулын аяллын хийх хүмүүс хоёр чиглэлд хуваагдан явж, уулын оргилд уулзах болно. АяллыгUB HIKINGклубийн гишүүн Р.Бямбадорж, "Оргил дугуйн клуб”-ийн үүсгэн байгуулагч Х.Наранбаатар нар удирдан явуулах болно.

Аяллын үеэр залууст явган болон дугуйн аяллын талаар мэдээлэл өгөх, аялалд авч явах шаардлагатай зүйлс, дугуйн аялал хийхэд анхаарах зүйл, аялахын давуу тал зэрэг сэдвээр ярилцаж, залуус хүссэн асуултдаа хариулт авах боломжтой.

Мэргэжлийн хүнтэй уулын явган болон дугуйн аялалд хамрагдахыг хүссэн залуус тухайн өдрийн цаг агаарт тохируулан хувцаслах, малгай, бээлий, өөрт хэрэгтэй эмийн хэрэгслээ авч явах, нэг өдрийн хоол болон нэг хүн 1 литр ус бэлдэж ирэх, тод өнгийн хувцас, үнэртэй ус, малгай өмсөх, хоёр мөрөндөө үүрдэг үүргэвч үүрэх шаардлагатай юм.

Аялалд оролцох хүсэлтэй залуус Монголын Залуучуудын Холбооны фэйсбүүк хуудаснаас болон 80131331, 99015186 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Аялалд хүссэн хүн бүр хамрагдах боломжтой бөгөөд үнэ төлбөргүй юм.

Тэр үндэсний хэмжээнд боддог бас сэтгэдэг

$
0
0
Тэр үндэсний хэмжээнд боддог бас сэтгэдэгМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам АН, МАН-аас тодорсон нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ гэдэг асуултын хариуг олох гэж ард түмэн хичээж байна. 

Урт шар дээлтэй "хүний наймаа"газар авч байна


Мэтгэлцүүлье давалгаа эхэлжээ

$
0
0
Мэтгэлцүүлье давалгаа эхэлжээМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшигчдийг халз мэтгэлцүүлэх санал сүүлийн өдрүүдэд хүчтэй өрнөж байна. 

Сонирхолтой ЕГИПТ зурхайгаа үзээрэй !!!

$
0
0

Сонирхолтой ЕГИПТ зурхайгаа үзээрэй !!!

 

Нил (1 сарын 01-07, 6 сарын 19-28, 9 сарын 01-07, 11 сарын 18-26)

Нил мөрний бурхан нь шавхагдашгүй их эрч хүчтэй байдаг бөгөөд эртний Египетчүүд нил мөрнийг ард түмэнд амьдрал бэлэглэгч гэж үздэг аж. Энэ төрлийн хүмүүс байгаль, эх дэлхийтэй салшгүй холбоотой байдаг бөгөөд амьдралдаа "Илүүг хий. Харин харамсах зүйл бүү хий." гэх үгийг гол зарчмаа болгож, баримталдаг байна. Ямар ч мэргэжил тохирох боловч, олон цагаар суухад хүргэдэг ажил таагүй нөлөө үзүүлдэг. 

Зан чанар: Хэн нэгэнд зөвлөсөн зүйлс тань биеллээ олдог учраас эргэн тойрныхондоо нэр хүндтэй байдаг. Гэхдээ заримдаа бусдын хэрэгт тэгтлээ хошуу дүрсний хэрэггүй. Урам зоригоор дүүрэн, тэвчээртэй боловч, түргэн ууртай. Хүмүүс тантай ойртох тусам тав тухыг мэдэрдэг гэж боддог.

 

Амон-Ра (1 сарын 08-21, 2 сарын 01-11)

Амон-Ра нь нарны бурхан Ра, эд зүйлсийг нөхөн сэргээгч Мина, дайчин Монтугийн шинж чанаруудыг өөртөө агуулсан байдаг. Түүнийг толгой дээрээ хуцын эвэртай байсан гэж ярих нь ч бий. Өөдрөг үзэлтэй, ухаалаг нэгэн бөгөөд бусдыг удирдан залах, манлайлах ажил хийвэл тохиромжтой. Авъяас билэг нь ундарсан гэж Амон-Ра төрлийн хүмүүсийг хэлдэг.

Зан чанар: Бусдын сэтгэлийг татаж чаддаг хэдий ч, найз нөхөд болон ойр дотны хүмүүстээ цаг зав гаргахдаа муу. Заримдаа амархан шантрах тохиолдол гардаг. Гэвч уян зөөлөн хүмүүс учраас бусадтай асуудлаа амархан ололцож, хайр сэтгэлийн тал дээр бат бөх харилцаа үүсгэж чаддаг байна.

 

Мут (1 сарын 22-31, 9 сарын 08-22)

Айсис бурхны дараа орох Мут бурхан нь, гараг ертөнцийн эх бөгөөд "үхэшгүй мөнх" нэгэн юм. Түүнийг арслан шиг хүзүүтэйгээс гадна, толгой дээрээ хоёр титэмтэй байсан гэж судлаачид үздэг байна. Тэд бусдад шаардлагатай гэж бодсон үедээ маш том тус хүргэдэг. Тэдний ихэнх нь судлаачид, шинжээчид болох нь бий.

Зан чанар: Хүчирхэг мөн эрүүл чийрэг. Ямар ч зовлон бэрхшээл тохиолдсон сөрж зогсох чадвартай. Бас сэтгэл хөдлөл ихтэй бөгөөд заримдаа ааш зангийн хувьд тогтворгүй болдог. Ихэвчлэн ганц бие амьдрал зохих бөгөөд өөрийн гэсэн ертөнцийг бүтээж, хэнээс ч хараат бус амьдрахыг таашаадаг аж. Гэвч хэн нэгэнд ухаангүй болтлоо дурлавал, хайртай хүнийхээ төлөө юуг ч хийхэд бэлэн байдаг.

 

Геб (2 сарын 12-29, 8 сарын 20-31)

Гебүүд бол гараг ертөнцийн эв нэгдлийн билэг тэмдгүүд юм. Мөн ургамал ногоо болон газар дэлхийг бэлгэддэг аж. Хэрвээ та Геб бол, сайхан сэтгэлтэйгээс гадна, эмзэг нэгэн байх бөгөөд сэтгэл судлаач, олон нийтийн ажил хариуцсан ажилтан, техникч болбол илүү тохиромжтой. 

Зан чанар: Төрөлхийн гарын ур дүйтэй хүмүүс байдаг. Нэг үр байхад, түүнийг тариа болгох чадвартай. Сэтгэл татам, нөхөрсөг бөгөөд өөрт нь бүхнийг зориулж буй хүнийг чин сэтгэлээсээ хайрладаг.

 

Айсис (3 сарын 11-31, 10 сарын 18-29, 12 сарын 19-31)

Тэд бол эмэгтэйлэг шинж чанарыг агуулсан хүмүүс юм. Өөрийн нөхөр Осирисыг дахин амилуулж байсан тухай түүхэнд бичигдэн үлдсэн байдаг аж. Толгой дээрээ бухын эвэртэй, өөрөөсөө нарны хурц гэрлийг цацраадаг гэж сударт бичигдсэн байдаг. Тэд хайр сэтгэлийн асуудлаас болж, жинхэнэ жаргалыг мэдэрч чаддаггүй.

Зан чанар: Нээлттэй, хүсэл тэмүүлэлтэйгээс гадна, буруу зүйл хийвэл, түүндээ хэт их гэмшдэг. Сул тал нь маш их зүйлийг бодож, өөрийгөө зовоох нь бий. Гэвч энэ төрлийн хүмүүс бусдын итгэлийг олж, хайрыг нь татсаар байдаг нь нууц биш юм.

 

Осирис (3 сарын 01-10, 11 сарын 27-оос 12 сарын 18)

Осирис бол Египетийн хамгийн агуу бурхадын нэг билээ. Түүнийг өөрөөр "үхэгсдийн бурхан" гэж нэрлэх нь ч бий. Тэр хүмүүсийг амьд үлдэх эсвэл, эрлэг рүү нь илгээх асуудлыг шийддэг байв. Цэгцтэй, гайхалтай уран илтгэх чадвартайгаас гадна, бусдыг удирдах авъяастай. Түүнээс хүмүүс юугаа ч нуудаггүй бөгөөд маш их итгэл хүлээлгэдэг.

Зан чанар: Сониуч. Энэ зангаасаа болж, олон зүйлийг туршиж үзэж, өөртөө туршлага хуримтлуулдаг. Мөн өөртөө итгэлтэй бөгөөд алдахаас хэзээ ч айдаггүй. Заримдаа сэтгэл санаагаар унах тохиолдол байдаг. Нөхөрлөлөөс илүү хайрыг чухалчилдаг аж.

 

Тот (4 сарын 01-19, 11 сарын 08-17)

Энэ төрлийн хүмүүс төрөлхийн уран сэтгэгчид байдаг бөгөөд бусдад цаг ямагт тусалж, зөвлөхийг хичээдэг байна. Түүнийг бодох, эмчлэх, бичих, ярихын илрэл болсон бурхан гэж нэрлэдэг. Логик сэтгэлгээ өндөр хөгжсөн хүмүүс байх бөгөөд бусдын юу гэж бодож байгааг нүднийх нь хөдөлгөөнөөр хүртэл мэдэх чадвартай байдаг. Үнэн, худлыг хэдхэн секундын дотор мэдэж чаддаг. 

Зан чанар: Амьдралаа өөрийн гараар босгохыг юу юунаас илүү их эрхэмлэдэг. Худал хуурмагт дургүй. Хайртай хүндээ өөрт байгаа бүхнээ зориулахаас гадна, анхаарал халамж сайн тавих нь бий.

 

Анибус (5 сарын 08-27, 6 сарын 29-өөс 7 сарын 13)

Түүнийг занданшуулсан гэж түүхэнд тэмдэглэн үлдээж байжээ. Мөн үхлийн хаалгыг нээж, харанхуйн амьдрал дахь амин сүнсийг эзэмших болсон гэж үзэх хүмүүс цөөнгүй байдаг. 

Зан чанар: Ганцаардлыг тэвчдэггүй. Үнэн зүйлд дуртайгаас гадна, бага зэрэг эмзэг, сэтгэл хөдлөл ихтэй. Хүнд хэцүү зүйлээс төвөггүй мултарч дөнгөх бөгөөд гайхалтай сэтгэл судлаач болж чадна. Харин сул тал нь, заримдаа нэг гаргасан шийдвэрээ олон дахин өөрчилдөг.

 

Сет (5 сарын 28-аас 6 сарын 18, 9 сарын 28-аас 10 сарын 02)

Тэр бол эрх чөлөөний бурхан юм. Харанхуй, цөл, шуурга, дайн тулааны бурхан ч гэж нэрлэдэг. Гахай шиг толгойтой, эрэгтэй. Сетүүд хүсэл тэмүүлэлтэй, өөртөө итгэлтэй, бүтээлч, өөрийгөө бусдаас илүүд үздэг хүмүүс юм. Улс төр болон менежментийн ажил хийвэл илүү тохирно.

Зан чанар: Тань шиг бүх зүйлийн жинхэнэ мөн чанарыг олж харж, чаддаг хүн тун ховор биз ээ. Та бол төрөлхийн ялан дийлэгч юм. Гэхдээ заримдаа хувиа хичээснээс болж, өөрийгөө зовоох нь бий. Эрх чөлөөг юу юунаас илүү чухалчилдаг бөгөөд хайрласан нэгнээ багагүй хардаж зовоодог байна.

 

Бастет (7 сарын 14-28, 9 сарын 23-27, 10 сарын 03-17)

Хайр дурлал болон үр хүүхдийн үхэшгүй бурхан бол Бастет юм. Тэр бол эрслэн юм уу, эсвэл мууран толгойтой эмэгтэй бурхан бөгөөд ан амьтад болон хүнийг бүхий л аюулаас хамгаалдаг байна. Нөхцөл байдлыг хурдан хугацаанд ойлгож, гарах гарц олохдоо гаргууд хүмүүс байдаг. Багш, нягтлан бодогч, цэцэгчин болбол тохиромжтой.

Зан чанар: Таны дотоод энерги хүчирхэг учраас ямар ч стресс бухимдлаас хормын дотор ангижирч чадна. Бусдад халуун дулаан энерги цацруулдаг. Бусдыг өөртөө татаж, хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхдээ гаргууд. Хайртай хүнээ хязгааргүй их хайрладаг.

 

Уулс (5 сарын 01-07, 4 сарын 20-30, 8 сарын 12-19)

Түүнийг уулс гэж нэрлэхээс гадна, диваажин, одод, хайр, Фараонуудыг хамгаалагч Гор бурхан гэж нэрлэх нь бий. Шонхор шувуу шиг царайтай байсан гэж түүх сударт бичигдсэн байдаг. Зөн совинтой, бүтээлч. Байгаль, эх дэлхий судлаач, зоо паркийн ажилтан болон амьтан сургагч болох аваас амьдралд нь сайнаар нөлөөлнө.

Зан чанар: Урам зоригоор дүүрэн, өглөгч. Мөн зорилгоо сайтар ухамсарлаж чаддаг. Хүнд хэцүү саад бэрхшээлээс хэзээ ч халширч, хойш суудаггүй. Үүрэг хариуцлагаа ухамсарлаж чаддаг. Сул тал нь бүхнийг өөрийн дур хүслээрээ болгох гэдэг зан чанар юм. Хайр сэтгэлийн асуудал дээр насныхаа онцлогт тохируулан янз бүрээр ханддаг.

 

Секмет (7 сарын 29-өөс 8 сарын 11, 10 сарын 30-аас 11 сарын 07)

Арслан толгойтой, шударга ёсыг эрхэмлэгч бурхан. Хүнийг уй гашуу, зовлон, дайн тулаан, өвчингөөс ангижруулагч юм. Эмч болон илбэчин болох магадлалтай байдаг. 

Зан чанар: Аз үргэлж таныг дагаж явдаг бөгөөд зөв цагт, зөв зүйлийг хийж чаддаг. Өөрөөрөө бахархдаг, хатуу чанга байр суурьтайгаас гадна, заримдаа хөнгөн хуумгай хандаж, алдаа гаргах эрсдэлтэй байдаг. Амжилтаар үргэлж цангаж байдаг. Бусдыг шүүмжлэх дуртай. Зөн совин нь өндөр хөгжсөн.

 

Эх сурвалж: ЗУРХАЙЧИН ПЭЙЖ ХУУДАС лайк дарж бидэнтэй нэгдээрэй

ГОРХИ ТЭРЭЛЖИД ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙТЦСЭН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА

$
0
0

ГОРХИ ТЭРЭЛЖИД ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙТЦСЭН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛНА

 

Нийтийн авто зогсоолыг байгуулснаар тусгай хамгаалалттай газрыг хамгаалах, горим дэглэмийг мөрдүүлэх, хүн амын төвлөрлөөс үүдсэн бохирдлыг бууруулах төдийгүй аялагчдын ая тухтай амрах боломж бүрдэх юм. Өнгөрсөн жил л гэхэд Горхи-Тэрэлжийг гадаад, дотоодын 300 орчим  мянган жуулчин зорьжээ.  Горхи-Тэрэлж нь нийслэлд хамгийн ойр, дэд бүтэц сайн хөгжсөн байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд  зуны улиралд өдөрт дунджаар 2000-3000 хүн аялдаг гэсэн статистик тоо байдаг. Эдгээр аялагчдын 80 хувь нь авто цогцолбор байгуулахаар төлөвлөсөн Мэлхий хад, Зуун ламын агуйг үзэж сонирходог юм.

 

 


“Та их үзэсгэлэнтэй юм”

$
0
0

“Та их үзэсгэлэнтэй юм”

Аялсан бүх газар нутгийг үргэлж өөрийн гэр шигээ мэдэрдэг Mehmet Genç бол Туркийн аялагч, зурагчин. Genç нэгэн сонирхолтой, сэтгэл хөдлөм төслийг хэрэгжүүлсэн нь уулзсан хүн бүрд маш энгийнээр "Та их үзэсгэлэнтэй юм” гэсэн өгүүлбэрийг хэлэх байв. Аяллынхаа туршид таарч байсан хүмүүст энэ өгүүлбэрийг хэлээд тэдний хариу үйлдлийг гэрэл зураг болгон буулгасан байна.

Genç өөрийн хүсэл тэмүүллээ дагаж аялагч, зурагчин болохоосоо өмнө IT-ийн чиглэлээр Стамбулд 6 жилийн турш ажиллаж байв. Тэрээр "Заримдаа тэнэг алхам таны амьдралын хамгийн зөв шийдвэрийг гаргахад тусалдаг” хэмээн хэлсэн байна. Доорх зурагнуудаас эгэл эмэгтэйчүүдийн "Та их үзэсгэлэнтэй юм” гэсэн өгүүлбэрийг сонссоны дараа тэдний хариу үйлдэл ямар гэнэн, хонгор байгааг хараарай.

smile-project-very-beautiful-rotasz-seyyah2-5819e6f61d134__880

 

smile-project-very-beautiful-rotasz-seyyah4-5819e70009f45__880

smile-project-very-beautiful-rotasz-seyyah5-5819e7072c338__880

smile-project-very-beautiful-rotasz-seyyah6-5819e70c37f3d__880

smile-project-very-beautiful-rotasz-seyyah7-5819e714bbfde__880

smile-project-very-beautiful-rotasz-seyyah9-5819e7257ce29__880

smile-project-very-beautiful-rotasz-seyyah10-5819e74331310__880

smile-project-very-beautiful-rotasz-seyyah12-5819e751866ba__880

smile-project-very-beautiful-rotasz-seyyah17-5819e7704fee5__880

smile-project-very-beautiful-rotasz-seyyah18-5819e7746ede9__880

smile-project-very-beautiful-rotasz-seyyah19-5819e779494ff__880

smile-project-very-beautiful-rotasz-seyyah14-5819e76039eca__880

 
Erhvn.mn

Үндсэн хуулийг үндэсний зөвшилцлөөр л өөрчлөх ёстой

Viewing all 19916 articles
Browse latest View live