Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19916 articles
Browse latest View live

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан

$
0
0

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэж, салхи ширүүсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 04 дүгээр сарын 28-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи  баруун өмнөөс  6-11 м/с.  17 цагт 24 хэм, 20 цагт 19 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 28-ны 20 цагаас 04 дүгээр сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 1-6 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө Хүрэн бэлчир орчмоор 11-16 хэм, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав, Хангай, Хэнтэйн уулсаар ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур  тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм , өдөртөө 20-22 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 18-20 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 30-наас 05 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо, 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 30-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр, 1-3-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд түр зуур 20-22 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчмоор 17-22 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, говь, талын нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна. 2-3-нд ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

 



Хүн амын хөгжилт, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын сарын аян эхэллээ

Онцлох зохиол: Хавтгайн сүрэг

$
0
0

Онцлох зохиол: Хавтгайн сүрэг

Зохиолч яруу найрагч Д.Баатаржавын "Намайг тосож аваарай” уянгын тууж өгүүллэгийн номноос дээжлэн "Хавтгайн сүрэг” бүтээлийг нь хүргэж байна.

Тамжил зүг буруулах гэж нэг их зүдэрсэнгүй, мөрдөнгөөс оргоход нь түүний хэдэн "хам” – ууд нь бүх юмыг захиснаар нь жин тан болгочихсон байв.Тийм болохлоор тэр зорьсон газраа төвөггүйхэн иржээ. Одоо түүнд жилийн өмнө цэргээс хамт халагдсан хамгийн дотно нөхөр Идэрбатыгаа л олж уулзах нь чухал байлаа. Бас ч нэг их төөрч будилсангүй. Олох ёстой нөхрийгөө сумын зочид буудалд дуудуулав.

-Үгүй ээ, Мөн хачин хүн ээ! Хаанаас гараад ирдэг ”гоожуур” гээч вэ? хэмээн цэрэг орон дээр бараг хамтлаа унтаж гурван жил болсон анд нь туүнийг үзээд ийнхүү дуу алдан тэзэрлээ.

-Чамд ”бурах” ч юм их, чамтай нийлж ”хийсгэх” ч юм бас зөндөө гэж Тамжид цэргийн үеийнхээ үгээр хэлээд " -за хө, Ямарч байсан наанаа нэг суугаадах…!” гэж сандал авч өмнө нь тавив. Идэрбат ч урдаас нь эгц харан тухтай нь аргагүй суугааад эхэлж тамхиллаа. Тэгээд, алс холоос энэ хүртэл тэнүүчилч яваа нөхрийгөө, яагаад ч юм нэг сайн тогтоож, зэрвэсхэн ажаад авав. Түүний зузаавтар хүрэн уруул нь жаахан хогзруутан хагарч, угийн тослог хүрэн царай нь нар салхинд баахан хуршин харласныг анзаарлаа.

-Найз нь орогнох газар эрж явна.Түй цус, нөгөө муу хүүхнээс л болж байхгүй юү? гэж үл ойлгогдох юм хэлээд гялалзсан бор нүдээрээ наана цааныгтойруулан нэг хараад "-чамд ганц юм…” гээд бүлтэсхийтэл бөглөөгий нь мултлах нь тэр. Идэрбат эхлээд гайхан алмайрснаа төдийд п санаа авч

Үгүй ээ! Ингэхэд миний найз хүүхэн шуухан ч гэх шиг, орогнох морогнох гээд юу яриад байгаа юм бэ…! гэж үнэнээсээ лавлав.

-Ягаав дээ, Чи мэднэ шүү дээ! Цэрэгт байхад миний дэрэн дор зураг нь хэвтдэг байсан нөгөө хүүхэн… гэхэд "-За, Тийм!… гэснээн хэвтдэг байхдаа ч яахав?…гээд Идэрбат мушилзаад "Тэгээд…?” гэж сониучирхан шургав.

-Тэр чинь даанч өөдгүй амьтан байжээ. Сумын даргын хүү нэг муу хар юмтай сүүлрээд, харин бүр сүүлд нь… гэснээ ”өөдгүй муу банзал!…” гэж үгээ давхцуулан хорсолтойхон занан ”түй” гэж нулимав. Тамхины утаанд хахан цацан ханиалгаснаа хоолойгоо засаад

-Яг үнэнээ хэлэхэд миний ингэж яваа нь ганцхан оройны явдлаас л болсон доо хэмээн санаа алдан Тамжит ийн хуучлав аа…

-Нэг орой кино тараад нөгөө хүүхэн, сумын даргын хүү хоёрын араас дагаад гардаг юм байна. Би санаандаа, тэр муу хүүхэнд нэг гайгүй сайн хорон үг хаяад л үүрл баяртай гэлгээ луулгах гэсэн юм л даа. Тэгсэн харин, хажуудахь нөгөө залуу нь их хуцдаг байна ш дээ. Юу гэсэн гээч

Завхай муу зангуу минь. Замаараа зайл? Их наалдаад байвал чинь засаагий чинь огтлоод зантгар дээр чинь нааж орхино шүү! гэж арзайгаад юу юугүй намайг шанаадаад авлаг байна шүү! Тэгсэн бас хажууд нь явсан миний нөгөө сайхан "хайрт” яасан гээч! Лөрвөн тийшээгээ найгаж ирээд л жингэнэтэл хөхөрч гэнэ. Бие чичрэх ч шиг хачин оргиол, шөнийн хар цоохор тэнгэр нураад ирэх шиг болсон. Нэг мэдэхнээ нь сумын клубын гадаахь үүдний чийдэнгийн ёлтгор гэрэлд бид гурвыг хүмүүс тойроод зогсчихсон, нөгөө даргын хүү гэх хар юмных нь эрүү нь мултарсан ч юмуу хугарсан ч юмуу, мэдэхгүй, ам нь мурийгаад шүлс цэр нь савирчихсан ”-Та минь ээ! Энэ балмад нөхөр намайг алчихлааш даа! Яа!…Яа!…” гэж орилон хажуудахь нөгөө хүүхэн нь мөн л "хүн аллаа!” хэмээн байдгаараа цамнан хашгичиж байх юм. Би хамраасаа цусаа садруулан ханцуйгаа шамлаж, дахин дахин давшлахад хүмүүс "хүүе, Тамжид аа! Одоо боль!” хэмээн урд хойгуур орж, хөндөлдөн байгааг ухаарлаа. Бас ч уурын мунхаг гээч юм болсон л доо…

Үгүй ээ! Чи минь, арай л хэтрүүлчихсэн юм биш үү? Зүгээр л тэр чигт нь орхичихгүй! гэж Идэрбат нэгэнтээ болоод өнгөрсөн юмны хойноос гуйсан аясаар арга тасран хэлэв.

Харин тийм ээ, хө! Үнэхээр биеэ барьж даанч чадаагуй дээ!

Үгүй ээ! Тэгээд тэр залуу чинь л эхлээд чамайг доромжилж зодсон юм биш үү? гэж Идэрбат "ухааруулав”

Тийм л дээ, тэглээ гээд яахав. Тодорхой ш дээ. Сумын даргын хүү юм чинь…? Ингээд л муу найз нь даргын хүүг золсон хэрэгт гэмтнээр татагдан байцаагдаж мөрдөнд долоо хоног суугаад нэг өдөр малын хашаа хорооны чулуу ачуулахаар гаргахад нь амжаад оргочихлоо. Одоо яая гэхэв, өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг. Ийм л юм болцорлоо доо! Үйлээрээ л болохоос… Одоо найзад нь ганцхан л зам байна. Би чамд найдаж, зовж зүдэн байж, тэр холоос зорьж ирлээ. Цэрэгт байхад чиний нөгөө үлгэр шиг яриад байдаг ”Шанагын усны тагшид” чинь л очъё! Эр хүний жаргал эзгүй хээр гэдгийг амьдаар нь харуулна даа. Угаасаа ганц бие ээж минь намайг төрүүлж орхиод л орчлонг орхисон гэдэг юм. Өвийлэх, эвийлэх эзэнгүй намайг өдий болтол чирч гулдарч өсгөсөн ганц муу нагац эгчээс минь өөр миний урд хойно орж гүйдэг хүн ч байхгүй. Одоо тэр муу амьтан л миний хойноос хатаж үхэж байгаа даа…Тамжид ийн сүүлчийн өгүүлбэрээ гутрангуй дуугаар тасалдангуй

хэлээл хоолойл тээглэсэн тамхины гашуун утааг хүлхийн залгив.

…Алсал буйлан гунганах ингэний гэнгэнэсэн дуунл Тамжилын сэтгэл сэмрэн бөмбөрч, унтаж эс чадав. Туг бөхтэй сүмбэн улаан ингэ хөл жийж энэ хүртэл ирсэн алдуул тэмээдээс үнэхээр онцгой. Зүс сайхан, нүдэнд чимэгтэй харагдах тэр эмнэг онгон амьтан бэлчээрийн тэмээдээс тасарч, хээрийн зэрлэг амьтан руу сэвж гүйгээд байдаг ч юм уу, яадаг юм, буур тайлагнуудыг өдөн зодолдуулж эиэст нь тачирхан үстэй чийрэг нарийхан хөлтэй, уран шөмбөн хошуутай хөөрхөн ботго төрүүлсөнсөн.

Өөрийнхөө сайханд эрддэг ч юм уу, сүүлээ өргөчихөөд л туг хоёр бөхөө босоо чигээр нь сагсалзуулан ийш тийш намиран тэшиж, алдуул зэрлэг энэ хэлэн тэмээдийн чимэг болж, нүдийг минь хужирласаар эцэст нэг хэсэг харагдаагүй юмдаг. Төрөхөөсөө л онгошоод зэрлэгшсэн амьтан юм болохлоор хавтгайн буур иймэрхүү зэрлэг онгон бэлчээрийн ингийг хураадаг ч юм болов уу? Мэдэхгүй юм. Ер нь ботго торомноосоо эхлээд хүний үнэр ороогүй мал шүү дээ. Хавтгайгаас нэг их ялгараад байхгүй дээ!…

Тамжид орон дотроо сэрвэлзэн хөрвөөж энэ ингэний тухай бодсоор байлаа…

…Жижипон хоёр хөх нь сарвайж чинэрэн, сүү нь чим чим дуслах, нүдэндээ нулимс бөмбөрүүлсөн, намирсан урт зогдортой тэр сайхан амьтан Тамжидийн нүдэнд харагдаад сэтгэл нь уярч, хөөрхөн ботгоо алдаж ингэж зовлонд унах гэж… хэмээн харамсахуйяа ингэний дүр аажмаар холдож, өөрийг нь өвөрлөх үедээ өвөрлөж, хөтлөх үедээ хөтөлж, хүн болгосон, газар дээр ганц нагац эгчийнх нь царай эзгүй зайнаас тодроод ирэв.

Иш, дүү минь дээ! чи даанч дээ!?…гэж хоёр гараа сарвайн өвдгөөрөө мөлхөж, нулимсаа дуслуулан өмнөөс нь дөхөх шиг харагдахаар нь Тамжидийн нүүр өөрийн эрхгүй чинэрэн зүрх нь цохилох биш цонож байна уу гэлтэй өвдөв. Зүүдэлж байна уу гээд өндийх гэснээ ”Үгүй ээ, би чинь унтаагүй шүү дээ!” гэж өөртөө шивнэхийн сацуу хацрыг нь даган бүлээн нулимс алгуурхан урсахыг сая л мэдэрлээ. Ийн ганцаархнаа амьдралынхаа урд өмнөхийг хөвөрдөж хөрвөөн, нойтон нүдэлж хэвтэх нь Тамжидад гунигтай бас өрөвдөлтэй санагдлаа. Төд удалгүй үүрийн гэгээ жижигхэн гэрийнх нь өрхөөр шагайж, гэрийн доторх уут уутаар чихсэн тэмээний ноос, бас бусхан хайрцаг сав тэргүүтэн тодорч эхлэв. Тэрвээр "-уух” гэж уртаар санаа алдаал босож хувцаслав.

Өчигдөрхөн төрсөн нэг ботгоо луүрээл, эхийг нь гэрийнхээ гадаа уяж орхиод, товхон улаан хэмээн нэрлэдэг хөнгөн хөлтэй, өндөр улаан атаа унаад Тамжид нөгөө гэнгэнэн буйлах ингийг чиглэн тэшүүллээ.

…Энэ буйлаад байгаа ингэ нэг газраа сүрхий эргэцэн тогтнож, хаяахан нэг бударганы толгой шүүрэн, алсыг харж бодлогошроод, урьдынх шигээ ийш тийшээгээ гүйж хайвганаад байдгаа больсон шиг сүүлийн үед харагдсанаа хэд хоног үзэгдэхгүй алга бодчихсон юм. Төрөх цаг нь өнөө маргаашгүй болчихоод л шилэрсэн хэрэг байж л дээ. Гэтэл одоо ботгоо алдчихаад ингэж өдөржин шөнөжин енгэнэж зовлонд унаж дээ! Хөөрхий минь. Өчигдөрөөс л ийм юм болцрох шиг боллоо. Урь унаад дулаан салхи наашлаад ирэхлээр хээрийн хавтгай нэг газраа яаж тогтохов. Нэг тийшээгээ л салхилаад хуйлраа биз! Хавтгайн сүрэг бараадах санаатай яваад хөлийг нь гүйцэхгүй, бяцхан ботготойгоо бэлчээрийн тэмээдээсээ тасарч дээ. Лөнгөж газар гишгэж, шандас шөрөмс нь чангарч амжаагүй нөгөө бяцхан амьтныг нь өлөн боохой зооглож орхихгүй юү! Би арай л хожимдлоо. Хэдүйн л эргүүлж явахдаа яаж ийгээд барьж аваад уяж гартаа дасгаад авдаг байж…

Тамжид замдаа ийн өөртэйгөө ярьсаар их л алсуур тойрон урдаас нь тосож нөгөө ингэний эргэцээд байдаг хэвтэш дээр ирлээ. Ботгоо дүүрэхдээ хойд, урд хөлийг нь хос хосоор нь нийлүүлж, хооронд нь хол зайтай, мөчидхөн уясан чигээр нь буулгаад, мөнөөх ботгоо алдсан ингэний сүү, уураг дусалсаар байгаад үнэр нь хүртэл ханхалсан элсэн дээр хэвтүүлээд, бүсэндээ хавчуулсан уутнаас модон тагшаа гарган, элснээс нь хутгаж, ботгоныхоо хушуу, бөгс, цавь цуухт нь баахан асгаж наалдуудаад, унаж явсан тэмээгээ тушиж сул хаяад, өөрөө холдон, загийн шугуйд бугж суугаад дурандав. Өглөө зориут эхэл нь хөхүулэхгүйгээр авч ирсэн ботго ийш тийшээ хүзүү суиган, буйлан тийчилсэнээн чөмчигнөн, босох гэж оролдоно. Хэвтэш рүгээ алсаас гуйсэн ингэ буйлан тэмтчих ботгоны дуунд нэгэнтээ зогтусан эргэцэв. Тэгээд буйлахаа азнан холхоноос харж нэлээд зогссоноо иөгөө ботго руу аажим аажмаар дөхөв. Ботго ч хөөстэй бумбагар хошуугаа өргөн сунгаж, урдаас нь босох гэж өндөлзөнө…

Ийнхүү өдөр алгасахгүй хэд хоног аргалж дасгасаар Тамжид энэ эмнэг ингийг гартаа оруулж амжив.

Эзнээсээ аллагдан ээрэм говийн хавтгай болтлоо зэрлэгшсэн а/шуул тэмээлийн эзэн нь ийнхүү Тамжид л болсон билээ. Энэ зэлүүд газрын хаахнаас нь ч болов тэнэмэл тэмээдийг хоёр гурваар нь, заримдаа туүнээс ч олноор нь тэр тууж хөөгөөд энэ бяцхан тагшдаа аваад ирнэ. Их гэрийн ханхай хойморт хөмрөөд мартсан халтар аяга шиг өөвөн бор гэрийнх нь гадаа тэмээдийн хөл татрана гэж үгүй. Гарын мал атлаа хүний бараанаар хавтгайн сүрэг шиг хуйлран хулжих ганган улаан тэмээдийн галзуу догшин’ аашыг энд гагцхүү ганц биеэрээ л Тамжид нугална. Ботготой ингийг нь борвидож цуравдаж байгаад сааж сүүг нь ууна. Туг бөхтэй тайлаг тормыг нь тушиж туувиндаж, сөөглөж, сөхрүүлж байгаад унаж ачиж эдэлнэ. Тамжид тэмээ хоёр тэгээд хөл хол энэ газар хэн хэндээ нөхөр зугаа болж, хараа бараандаа хамт амьдрах болов.

Тамжид жилдээ ганцхан удаа л нууц байдлаар сумын төв орно. Идэрбатындаа шөнөөр очино. Тэр үедээ уут уутаар тэмээний ноос, бас ганц хоёр зээрийн мах буулгана.Тэгээд уут гурил, будаа цай, лаа, шүдэнзхэн бас бус юмаа ачиж аваад хүн амьтан унтаа хойгуур жонжуулсаар их говийн баран бүрэн гэгээнд уусах лугаа алга болно. Жилийнхээ хүнс, муу бор гэрийнхээ үдэш оройн гэгээ гэрлийг ингэж базаах авай. Тамжид ийн юугаар ч үл дутна. Мөрдөнгийн оргодол ингэж хүний байтугай бараг хээрийн боохойн хөл үл хүрэх говийн энэ бөглүү тагшид гудиггүйхэн амьдарсаар гурван жилийг ардаа орхижээ. Харин сүүлийн нэг уулзалтаар Идэрбат нь нэг итгэмээр ч юм шиг, бас боломжгүй ч юм шиг их л хачин юм хэлж ятгасаар байгаад гэртээ өнжөөн эцэст нь сум нэгдлийн даргын өрөөнд сэм дагуулан шөнөөр орсон нь санаанд буув…

Босоо битүү халимагтай, өтгөн хар хөмсөгтэй. мөлгөрдүү давхар эрүүгэй, богинохон зуаан хузүүтэй, сэргэлэн хурц хар нүдтэй, намхандуу лагс биетэй тэр залуухан дарга

Айхтар чөтгөр юм даа, чи! Шанагын тагшид гэнээ? Тэр лүү чинь эргэж ирэхгүй л гэсэн тангарагтай хүн очдог гэдэг юм даа. Энэ янзаар бол энэ нутгийн хаана нь хэчнээн тагнуул туршуул, оргодол босуулууд орогнож байгааг бид мэдэхгүй л нүд харанхуй, чих дүлий суудаг юм байна даа! Чамайг одоо явуулахгүй шүү хө! Өгдөг газар нь хүргэж өгнө дөө… гэх нь тэр. Зүрх палхийж, Идэрбат ругаа дэмий л нэг муухай харж билээ. Гэтэл дарга хээ шаагүй паржигнатал инээд алдаад

Сайн эр цагтаа, сайхан хүүхэн, сайн морь хоёроос л болж байсан туүхтэй. Чамайг, одоо цагийн сайн эр гэхээс өөрөөр яахав! Одоо чамд сайхан хүүхэн авч өгнө. Шанагын усанд сумаараа очиж, их говийг тоосортол нэг нижгэр хурим хийх юм хуна… гэж тоглоом шоглоом болгож, хэзээний таньдаг нөхөртэйгээ уулзан, алиа наадам хийж байгаа юм шиг болоход нь сая л нэг сэтгэл амарч билээ. Наргиа дарвиа баймаар энэ залуухан дарга төдийд л сэтгэлд тунч ойрхон санагдаж, найзлаад авмаар бодогдсонсон…

Чамд одоо яг хэдэн тэмээ байна вэ? гэж дарга асуулаа.

Гар дээрээ эргуулж унаж эдэлж байгаа хэд дээрээ нэмээд хураавал зуугийн хагасыг давна даа. гэхэд дарга эхлээд итгэж ядсанаа Идэрбатыг

Тамжид худлаа хэлэхгуй ээ, дарга аа! Та бүрэн итгэлтэй байж болно… хэмээн эрсхэн хэлэхэд магнайгаа алгадан хэцэсхийж

А-яа, тэр! гэж дарга үнэнээсээ дуун алдаад манай хэдэн унтаа тэмээчдийн гарын салаагаар гоожсон хэд, дээр нь өмнө хойно, баруун зүүн хил залгаа тав зургаан сумын, за тэгээд энэ аймгийн залхуу хэдэн тэмээчдийн хөл жийлгэж алдсан бүх тэмээг чи цуглуулж орхисон юм биш үү? Үнэн л байдаг байгаа даа хө! хэмээн дарга мөн л үл итгэж эргэлзсэн өнгөөр хэлээд хэсэг чимээгүй болов.Тэгээд үсээ хойш нь илснээ

За, хө! Ер нь учиртай шүу! Чамд би итгэж байна. Бас эр хүнд өөрт нь заяасан тавилан гэж байдаг. Худал дэгс үг, хиймэл зан хүнд хэрэг байдаггүй. Би чамд итгэвэл, чи над итгэнэ биз дээ. Итгэл гэдэг хүний мах цусанд шингэсэн нэг насны үүрдийн юм байх учиртай. Эр улс байна. Нүүр нүүрэн дээрээ л яриад тохирчихъё. гээд хэсэг бодлогоширсноо

Манай сумын хүн ардын бүтээсэн хийсэн бүхэн аймгийн томчуудад нэг л үнэлэгдэж өгөхгүй байгаа юм. Яагаад гээч? Энэ сум таван жил дараалан тэмээ өсгөх төлөвлөгөө. түүний ноос үс тасалсан нэртэй. Би ч гэсэн энэ талаар аймгийн дарга нараас багагуй зэм хүртдэг хун. Чи хүн зодсон нэртэй хэрэгт холбогдоод оргосон хүн юм байна. Би төлөвлөгөө тасалж, мөн л улсын хууль зөрчиж яваа нэг этгээд. Ингэхээр чи бид хоёр хоёулаа л хэрэгтэн болж таарч байна даа, янз нь! Ам алдаж, алдаа гаргавал хоёулаа хамтдаа л унах юм байна. Ямарч атугай чамайг нэгдлийнхээ тэмээчин болгосноо шуудхан хэлчихье! гээд гялалзсан хар нүдээрээ нэвт шувт хэсэг ширтэснээ ширээний эхэнд буй төмөр шүүгээг онгойлгож, ”-тэмээ өссөнийх, бас сайн тэмээчинтэй болсоных, тэмдэглэнэ хөГ гзэд нэг шил архи гаргая бөглөөг нь гялсхийтэл мулт татаад, шилэн стаканд бараг дүүртэл хийж, өөрөө эхэлж нэг амьсгаагаар явуулж орхиод, дараачийг нь барьж за хө! татчих татчих” гэж шахах нь тэр. Тэгээд ”-эр хүмүүс илэн далангүй тусмаа л сайн шүү дээ?” гэв. Хоосорсон лонхыг төмөр шүүгээнд буцааж хийх гэснээ болиод ”-Аа, тийм чамд хэрэг болуужин, чоно нохой, араатан амьтан юу эс тааралдахав. Май!…” гээд хуучивтар калибр буу өгөв.”-Тусгал сайтай, шагайснаар чинь гэж мэд…” гэж араас нь нэмж хэлэв…

Тийнхүү даргын албан өрөөнөөс гарахад, хаврын дунд сарын энэ шөнө зөөлөн салхитай пүнхийсэн дулаахан, хааяа нэг нохой хуцахаас өөр чимээ аниргүй байлаа…

Хэдэн ботгоо хэд хэдээр нь сэрмэж уячихаад Тамжид ‘‘Харуулын шовгор” хэмээн өөрөө нэрлэдэг баруунтайх элсэн бөөрөг дээр гарав. Тэгээд дурангаа сунгалаа.

…Оройн нарны туяанд урт урт сүүдрээ чирэн чөрхлөөтэй юм шиг цуврах ганагар улаан тэмээд, дуран дүүрэн нүдэн дээр нь унав. Нөгөө ингэ ботгондоо сүрхий дасчээ. Сайхан мал даа. Ямарч сайн атнаас өгөхгүй ингэ. Энэ хэдэн тэмээдийн сор. Буур байсансан бол ч сайн төл өгнө дөө. Болдогсон бол гарын сэв. хүний үнэр оруулахгүй байлгаж байгаад хавтгайн бууранд гишгуулэхсэн… Хавтгайн буур ер нь гарын "зэрлэг” ингэ авдаг болов уу… Мэдэхгүй юм даа… Тийм бол ч… Хавтгай…гэж!…Үнэхээр хийморьтой, онгодтой амьтан даа. Нэг газраа тогтохгүй нүд ирмэхийн зуур л хулжих юм даа. Энд хааяа нэг харагдаж, өвөлжсөн нөгөө хар хөх бууртай сүрэг хавтгай ойрдоо бараа туруу ч үгүйалга болжээ…Аа, тэр!…Хулан байна. Улаан элсний цаахна хуйларч давхиад… Нэг юмнаас л үргэж дэргээд байнаа даа! Хулангийн ундаа ногоороод ирэхээр "Шанагын тагш”-ын шимээлийг ч нэг их тоохгүй дээ… Хулангийн наана баахан зээр тонгочиж явна… Улаан элсний цаана хулан зээр хоёр баахан үймж бужигнаад байх чинь өлөн саарал шиншээ юм болов уу?…Тамжид ийн өөрөө өөртэйгээ ярьж, дурангийн аяган доторх их говийг нэгжих лүгээ хараачилсаар байв. Эхлээд ирж байхад эзэнгүй зэлүүд, эх адаггүй хол, амьтай голтой юмны бараа бараг харагддаггүй юм шиг санагддаг байсан энэ чимээгүй чилгэр орчлон дуран сунгаад харахлаар яах аргагүй амь орж, энэ бүхний ганц эзэн нь өөрөө юм шиг Тамжидад бодогдон, өөрийн эрхгүй омгорхуу хөөргөн сэтгэл төрөв өө. Тамжид нэлээд удаан суув. Тэгснээ "алга л байх юм даа?” хэмээн цөхөрсөн аятай гунганаад "Төөрч будилж яваа юм болов уу? Яах вэ, байз!…” хэмээн нэгэнтээ эргэлзэн тээнэгэлзэв.

"-Шанагын усны тагш” – ийг манай нутгийнхан говийн ливаажин л гэдэг юм. Олж очиход амаргүй, очоод буоаад гарна гэдэг бүр ч хэцүү гэлцдэг юм. Би ч мэдэж л байна. Чамд гэж хэлэхэд, миний хааяа малгайн үсээ сэргээдэг газрын нэг л дээ…Би очино… Таван сарын хорьдоос хойш… За, хорин таван зургаанд намайг харж байгаарай… Машинаа өөрөө бариад л сүнгэнээд хүрнэ гэж мэд!…” гэж хэлээд нүд нь гэрэлтэн инээж байсан даргын хээгүй халанги хүрэл царай Тамжидын сэтгэлд урган бушуухан уулзахсан гэхдээ баахан давчдав. Тамжид хэсэг азнаад дахиад дурангаа сунгалаа. Яг л зүүн өмнө зүгт улайран хөндөлдөх элсэн их мөргөцгийн цаана яах аргагүй л нарийн цагаан тоос тэнгэрт гозойн, ийш тийш намиран агаарт замхарч харагдав. ”-Энэ мөн дөө!…” гэж Тамжид баярлан дуун алдаад "-Нэлээд хол байна даа. Гэхдээ л их наашилжээ…” хэмээн яаран босож товхон улааныхаа таваглааг авч мордон, тоос гарч буй зүг рүү тэшүүллээ. Тоос цаанаас, Тамжид наанаас, бие биенээ бүрэн харахтайгаа болж хоёр талаас ойртсоор байв. Гэтэл юу юугүй шингэх гэж байгаа нарны туяанд машины шил нэгэнтээ гялсхийснээ буцан, эгц урагшаа харан хурдаллаа. ”-Яагаад буцчихав.” гэж Тамжид амандаа цухалдангуй бухимдаад тэмээнийхээ явдлыг удаашруулан элсэн бөөрөг дээр буугаад дурангаа гаргав. Ямар нэг юм хөөгөөд байгаа бололтой машин мурилзан дохилзон тонголзож, нэг далд, нэг ил гарч баруун тийш жирийж одох нь тэр. Тамжид улам лавшруулан удаан харав. Тэгснээ и-чоно!… чоно!…” хэмээн дуун алдаад хариугүй гүйцэх нь хэмээн мушилзан хашгирч, тэмээндээ үсэрч мордон таваргачихлаа. Тамжидыг бурантаг сунган явсаар байтал нэг мэдэхнээ наран шингэж аль хэдийн харуй бүрий нөмрөн айсуй. Нөгөө чоно машин хоёр ч сураг тасрав. Эргэн тойрон чимээ алдран, их говь бараантан бие биенээ олоход хэцүү болов. Тамжид тэмээн дээрээсээ сэвхийн үсэрч хажуу тийшээ буугаад газар элгэдэн чимээ чагналаа. Мэдэгдэх л юм алга. Товхон улааны омруу цавинаас дуслах хөлс л элсэн дээр чимээгүйхэн унах нь сонсдоно. Босож дэмий л ийш тийш харав. Тэмээн дээрээ мордоод орчноо тойруулан харж жаал зогсов. Гэтэл баруун хойд талд гэрэл харагдах шиг болов. Тамжид "-ингэх л ёстой. Овоо доо!…” гэж шивнээд "-Би наанаас чинь очиж явна…” хэмээн хоёр алгаа амандаа ойртуулан хашгиран чимээ өгч, гал улалзаж байгаа зүг руү жонжууллаа. Тэр ойртон ирснээ ”-үгүй ээ, энэ чинь!..” гэж битүүхэн дуун алдаад үсрэн буулаа. Тэрвээр нүдэндээ итгэж ядан бензин, хярвас, тос масло холилдон үнэртсэн шатаж байгаа машины сэгийг дэмий л нэг тойров. Лөлбөгнөн анивалзах галын бүгээн гэрэлд өмнө нь онгойн харлах барзгар улаан эрэг ямар нэг аварга араатны ам шиг аймшигтай харагдаж, машины гулсан өнхөрсөн ором, овон товон зурайн, нэг тодорч, нэг сүүдэртэнэ. Түүний наахна нэг түнтгэр хар юмнаас утаа уугьж хөдөлгөөнгүй хэвтэнэ. Дөхөж очоод тонгойвол духны арьс нь арагшаа хэгз тасран толгой нь унжчихсан хүний нүүр харагдав. Тамжидын иарай зэвхий даан ”-Э…ээ…э…г…” гэж эвгүй муухай тасалдуулан дуугараад ухарснаан, гэнэт санах шиг ухасхийн очиж сөхрөн суугаад, толгойг нь өвөр дээрээ тавилаа. Энэ хүн аль хэдийн амьсгал хураажээ…

Өөр хэн ч биш, ганихан танхай Тамжид, талын онгон сүрэг хавтгай хоёрынх л баймаар энэ дүлий элсэн орчлон одот тэнгэрийнхээ доор амгалан тайван янзаараа л зүүрмэглэсээр…

1986 он. Ховд хот

Томоохон зах орчмын хөрсний бохирдол ихтэй болжээ

$
0
0

Томоохон зах орчмын хөрсний бохирдол ихтэй болжээ

 

Нийслэлийн хөрсний өдөр энэ сарын 27-нд тохиосон билээ. Улаанбаатарын хөрсний бохирдлын асуудлыг шийдэхийн тулд нийслэлийн ЗДТГ-аас уг өдрийг санаачилсан юм.

 

Тэрбээр хотын хөрсний бохирдлыг үе шаттайгаар судалж, хүнд металл болох хар тугалга хүлцэх хэмжээнээс 7.9, хром 2.6, цайр 2.6, зэс 1.3, кадми 1.3 хувиар их байгааг тогтоожээ.

 

Арьс ширний үйлдвэрийн ойр орчмын газар хром, хар тугалга, кадми, цайраар их бохирдсон байдаг аж. Улаанбаатар хотын хүн амын 58.4 хувь нь нүхэн жорлон ашиглаж, угаадасны нүхэнд бохир ус, хог хаягдлаа асгаж буй. Үүнээс үүдэн гэр хороолол, томоохон зах, хогийн цэг орчмын хөрс нянгийн бохирдол ихтэй болжээ.

 

Энэ асууддыг цэгцлэхийн тулд хүлцэх хэмжээнээс давсан хүнд металлтай газруудын бохирдлыг саармагжуулах арга хэмжээг тухайн орчныг бохирдуулсан байгууллагаар гүйцэтгүүлэхээр тогтсон байна.

 

Түүнчлэн Туул, Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх зорилгоор голын эхийг ойжуулахаар төлөвлөж, ирэх сараас хэрэгжүүлэх гэнэ.

 

 

Гарамжав гишүүн сайн хүн

$
0
0


Гарамжав гишүүн сайн хүн

Би Гарамжав гишүүнийг сайн хүн гэж боддог. Огт гүтгээгүй шүү. Түүнийг би яагаад ч тийм муухай хууль оруулсан гэж бодохгүй байна. Хэвлэлүүд л худлаа бичиж багаа байх. Би угаасаа дарга томчуудг гүтгэж өөрийгөө 10 сая төгрөгний төлбөрт унагах хүн биш л дээ.

Уг хууль батлагдсантай холбоотойгоор маш олон хүн сошлоор Гарамжав гишүүнийг тийм балин хамартай, эрэгтэй хүн шиг гэж хүртэл бичиж. Би бол хүнийг тэгэж гүтгэх хүн биш. Ёстой сайхан хамартай сайхан хүн байлээ. Мөн зарим хүмүүс түүнийг хэвлэлийн амыг барьж өөрийгөө дан магтуулах гэж байна гэх юм. Би бол оогт тэгэж хүнийг гүтгэх хүн биш. Хаа очиж харах царайны тэгэж өөрийгөө магтуулаад байх хүн биш шиг санагдсан. Харин ч гүтгэлэг дааж мэдхээр шазруун царайтай гэж боддог.

Гарамжав гишүүн энэ саналаа буцааж татсан байна гэнээ. Татаж л таараа. Угаасаа юм хум татуул татсан шиг татаж мэдхээр хүн гэж боддог. Гэхдээ энэ бол хүнийг гүжирдсэн мэт байвал би татаж чадхааргүй оогт татахгүй байж мэдэх архи  бол бүүр татахгүй хүн гэж бичиж болно шүү гишүүнээ.

Түүнийг бондын мөнгөнөөс их хэмжээний мөнгө зээлээд хэвлэлүүд түүнийг төлөлт нь муу байна энээ тэрээ гэж гүтгэсэн юм байна. Тэгэхээр нөхөр ийм хууль санаачилж байна гэх юм. Би бол гишүүнийг тэгэж мөнгө зээлсэн хүн гэж гүтгэж чадахгүй. Зүгээр төр авахгүй гээд байхад нь өгсөн байж мэдэхийн. Харин буцааж төлөх төлөлт ч муу байна гэж бодохгүй байна. Их сайн төлж байж мэдэх хүн. Төлцөн байж мэдхээр хөрөнгөтэй хүн гэж хүмүүс ярьдаг. За муу төлж байгаа ч биш хэрэв муу байгаа бол нөхөр хэзээ нэгэн цагт их сайн төлөх хүн гэж би харж байгаа. Хүнийг ингэж гүтгэж болохгүй. Мөн энэ асуудлаас болж энэ хуулийг санаачилсан гэж гүтгэмээргүй байгаа юм. Угаасаа өөр зөндөө асуудал байж ч мэднэ. Угаасаа ямарч асуудалгүй зүгээр ийм хууль санаачилмаар болоод санаачилсан ч байж мэднэ. Аль нь ч байж мэдэх хүнийг би лав огт гүтгэхгүй гэдгээ танграглаж байна.

Зарим хүн сошлоор бүүр Гарамжав гишүүн их мөнгөтэй тэр их мөнгөө яавч сайн сайхнаар цуглуулаагүй алт малт ухаж эх орон сүйдлээд л гэхийн. Би лав угаасаа хараагүй болхоор тгэж гүтгэж чадахгүй. Би энэ дашрамд эрхэм гишүүнд би тэгэж гүтгээгүй гэдгээ албан ёсоор хэлж байна. Монголд шударгаар баяжсан хүн байхгүй гэдэг тэглээ гээд манай гишүүн шударга бусаар баяжсан гэсэн үг биш. Яахав сэмээрхэн голоор нь шударгаар баяжсан байж болохгүй юу тэгээд. Болдог л байхгүй юу. За шударга бусаар баяжсан гэж гүтгэгсэдээ тэгээд тэр энэ хуультай чинь ямар хамаатай юм. Алт малт ухдаг л гэнэ. Өөрөө эзэн нь болхоос лоом жоотуу бариад эх орноо ухаад явсан гэж бодохгүй байна. Би гишүүнээ тэгэж лав гүтгэж чадахгүй ээ.

Ер нь тэгээд манай бусад шударга үнэнч гишүүдийн хэн нь ч дотроо энэ ийм хууль байгуулхысан гэж бодоогүй гэж бодож байна. Би лав тэгэж гүтгэж чадахгүй. Угаасаа санаачилсан гишүүд ч бай дэмжиж гар өргөсөн байнгын хорооны гишүүд ч бай хэн нь ч жинхэнээсээ ингэж бодоогүй. Би лав бодсон гэж гүтгэж чадахгүй. Тэд бүгдийг өөрийгөө магтуулж байж кайф авдаг гэж ч бодохгүй байна. Тэгдэг гэж ч гүтгэж чадахгүй.

За би энэ нийтлэл шиг юмаараа хэнийг ч гүтгээгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Хэрэв хэн нэгэн албан тушаалтан эрх мэдэлтэнг гүтгэсэн мэт санагдвал яаралтай хандана уу. Би тэр дор нь гүтгэлгийг залруулах болно. Учир нь уг нийтлэлд соль болохгүй өгүүлбэр гэж айхгүй билээ. Хэнийг ч гүтгээгүй гүтгэхчгүй хүн гэдгээ албан ёсоор дахин дахин хэлий. Баярлалааа

Гарамжав гишүүн сайн хүн

 

 

ТОЙМ: Ц.Гарамжав гишүүн саналаа эргүүлэн татаж, Б.Батсайхан нарыг ажлаас нь чөлөөллөсөн долоо хоног

$
0
0

ТОЙМ: Ц.Гарамжав гишүүн саналаа эргүүлэн татаж, Б.Батсайхан нарыг ажлаас нь чөлөөллөсөн долоо хоног

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өрөөгөө суллаж, коридорт гарав

ТОЙМ: Ц.Гарамжав гишүүн саналаа эргүүлэн татаж, Б.Батсайхан нарыг ажлаас нь чөлөөллөсөн долоо хоног

УИХ-ын гишүүн О.Баасанхүү  өнгөрсөн даваа гаригт төрийн ордны коридорт ажлаа явуулахаар болов. Түүнийг өрөөгөө суллаж өгөхийг УИХ-ын Тамгын газраас шаарджээ. Оронд нь Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийг тус өрөөнд оруулахаар болсон байна. С.Эрдэнэ өмнө нь Ардчилсан намын бүлгийн даргаар ажиллаж байсан учраас бүлгийн дарга нар байрладаг өрөөнд оруулсан байжээ. Харин тэрбээр өнгөрсөн өвөл Ардчилсан намын дарга болж, бүлгийн даргаасаа чөлөөлөгдсөн тул уг өрөөнд нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг оруулахаар болсон байна.О.Баасанхүү гишүүний байрлаж байсан өрөө нь өмнөх УИХ-ын үед  УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн даргаар томилогдох үед байрласан өрөө байсан юм.

29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлаас нь чөлөөллөө

ТОЙМ: Ц.Гарамжав гишүүн саналаа эргүүлэн татаж, Б.Батсайхан нарыг ажлаас нь чөлөөллөсөн долоо хоног

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан алба дөнгөж сая Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлаар ЕБ-ын тусгай 29 дүгээр сургуулийн захирлыг өнөөдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж буй талаар мэдэгдсэн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа "29 дүгээр сургууль дээр үүсээд буй нөхцөл, зөрчилтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа. Тус сургууль дээр үүсээд байсан нөхцөл байдлыг шалгах ажлын хэсэг Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн өнөөдрөөс эхлэн 29 дүгээр сургуулийн захирал Б.Батсайханыг ажлын ажлаас нь чөлөөллөө” гэв.

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар мэдээлэл хийлээ

ТОЙМ: Ц.Гарамжав гишүүн саналаа эргүүлэн татаж, Б.Батсайхан нарыг ажлаас нь чөлөөллөсөн долоо хоног

"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нарын удирдлагууд Орхон аймагт болох уул уурхайн салбарын Төвийн бүсийн чуулганы талаар мэдээлэл хийсэн. Хурлаар сэтгүүлчид Х.Бадамсүрэн захирлаас амьдрах байраа 180 сая төгрөгөөр тохижуулж, "Лексус-570” маркийн машин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт бэлэглэсэн гэх асуудлыг нь тодруулсан юм. Тэрбээр "Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал, орлогч нарт өмнө нь шинээр байр бариад өгсөн тохиолдол байсан. Бэлэн байрнаас ч худалдаж аваад өгчихдөг юм байна лээ. Тэр жишгээр л явсан асуудал. Энд Х.Бадамсүрэн гэдэг хүн очоод тансагласан зүйл байхгүй. "Эрдэнэт үйлдвэр” хэмнэлтийн бодлогоо барьж ажиллаж байгаа. Ерөнхий захирлын тавилга, машин ч гэх шиг. Машины хувьд "Эрдэнэт үйлдвэр”-ийн өмнөх захирал "Лексус-570” унаж байсан юм билээ. Би арваннэгдүгээр сарын 30-нд ажлаа авсан. Гэтэл энэ машины асуудал арваннэгдүгээр сарын 20-ны үеэр яригдсан байдаг.  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрээр "Эрдэнэт үйлдвэр”-ийн өмнөх захирлын машин өөр газар шилжих болж, түүний оронд шинэ машин авах болсон. Шинэ машин авах үе нь миний ажил авсан үетэй таарсан хэрэг. Түүнээс Ц.Даваацэрэн захирал үргэлжлүүлээд ажилласан ч гэсэн энэ машиныг унах байсан, Дорж очсон ч шинэ машин унах байсан. Тиймээс миний хувьд тансагладаг, машин унаа үзээгүй мэт хандсан зүйл байхгүй” гэж мэдэгдсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын саналыг хэвлэл мэдээллийн салбарынхан эсэргүүцэв

ТОЙМ: Ц.Гарамжав гишүүн саналаа эргүүлэн татаж, Б.Батсайхан нарыг ажлаас нь чөлөөллөсөн долоо хоног

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Зөрчлийн тухай хуульд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, твиттер, фэйсбүүкээр хүн гүтгэвэл 10-20 сая төгрөгөөр торгох хуулийн заалт оруулах санал гаргаад буй. Тодруулбал, мягмар гаригт болсон (2017.04.25) УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Зөрчлийн тухай хуульд хүн гүтгэсэн тохиолдолд хувь хүнийг 10 сая төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 100 сая төгрөгөөр торгох санал гаргасан.

Үүнтэй холбоотойгоор  томоохон 12 телевиз эфирээ хааж, маргааш худалдаанд гаргах өдөр тутмын томоохон сонинууд тэргүүн нүүрээ цагаанаар хэвлэж, тараан эсэргүүцлээ илэрхийлсэн.Тэгвэл МАН-ын удирдах зөвлөл шуурхай хуралдаж, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав ч саналаа эргүүлэн татах болсноо мэдэгдсэн юм.

Эх сурвалж:Bolod.mn

У.Сайхaнaa


“МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ” улсын анхдугаар уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

$
0
0
“МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ” улсын анхдугаар уралдаан амжилттай зохион байгуулагдлааСэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн санаачилгаар Дэлхийн зөн Монгол олон улсын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын нийгмийн тэгш оролцоог хангах, мэдээллийн технологийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, олон нийтэд таниулах, мэдээлэл, харилцаа холбооны 

“Алт-2” Заамарыг дахин самарна

$
0
0

“Алт-2” Заамарыг дахин самарна

 

Уул уурхай уг нь өгөөжтэй салбар. Төр засаг хуулиа сахиулж, уул уурхайн компаниуд үүргээ хэрэгжүүлдэг бол Монгол Улсад төвлөрч байгаа хөрөнгө оруулалт одоогоос хэд дахин илүү, ард түмэн уухайлан дэмжих байлаа. Харин уул уурхай хөгжсөн өнгөрсөн он жилүүдэд энэ байдал эсрэгээрээ хэрэгжсээр, ард түмэн байнгын бухимдал, эсэр­гүүцэлтэй байх боллоо.

Төв аймгийн Заамар сум. "Алт-1” хөтөлбөр анхлан хэрэгжиж, улсдаа 120 тонн алт тушаасан алдар гавьяатай тухай улиг болтлоо сонслоо доо. Гэвч энэхүү өчүүхэн алдар гавьяаны цаана хэзээ ч нөхөгдөшгүй хор хохирол газрын хэвлийд, ард түмнийх нь сэтгэлд үлджээ. Заамарынхныг анх тэнгэрт гартал хөгжүүлнэ, газрынх нь баялгаас хүртээнэ, ажлын байраар хангана, амьдралыг нь сайжруулна гэсэн амлалт аль тэртээ 20 жилийн өмнө үлдэж, одоо энэ тухай бурхан хэлсэн ч тэд үнэмшихээргүй болж. Захын жишээ гэвэл, өнгөрсөн 20 жилийн хугацаанд нэг ч томоохон бүтээн байгуулалт хийгдээгүй, аль тэртээх 1968 оны ЗХУ-ын хөрөнгөөр барьсан хуучны барилгууд сүүмийж байна. Заамарын газар нутаг дээр 121 лицензийг 50 гаруй компани эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа ч уул уурхайн компаниудад ажиллаж буй ажилчдын 10 хүрэхгүй хувь нь л нутгийн иргэд байх жишээтэй. Байгаль орчны доройтлын хувьд яриад ч хэрэггүй. Алт олборлохоор хөндөгдсөн талбайгаас өнөөдөр нэг ч га талбайд нөхөн сэргээлт хийж, бэлчээрийн хэлбэрт шилжүүлээгүй. Монголын хүн амын тал хувийг ундны усаар хангадаг Туул голын Заамар дахь хэсэг бүрэн сүйдсэн гэж байгаа.
 “Алт-2” Заамарыг дахин самарна
Ийм байтал дараагийн "Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон шийдвэр Засгийн газраас гарч, Заамар суманд 21000 га газрыг олгохоор болсон асуудал эдүгээ үргэлжилж байна.

Ашигт малтмал, газрын тосны газраас Заамар сумын захиргаанд ирүүлсэн хүсэлтээр бол сумын Төмстий багийн нутагт орших Түмэнгийн дөрөлж нэртэй 5628 га, Өвөр наймганы 15541 га талбайг олгохыг хүсчээ. Гэтэл уг талбай нь сумын мал аж ахуй, бэлчээрийн гол бүс нутаг бөгөөд малчдын бэлчээр ашиглалтын гэрээ байгуулан гэрчилгээ авсан 48 өвөлжөө, хаваржаа багтаж байна. Түүхийн дурсгалт газрууд, эрт үеэс уламжилж ирсэн тахилга шүтлэгтэй уул ус гээд дархлагдсан газ­руудыг хөндөхөөр болсон нь нутгийнхны эсэргүүцэлтэй тулгараад байна. Түүгээр зогсохгүй Заамар сум, тэр дундаа Төмстий багийнхан мал аж ахуй, газар тариалан дээр суурилж амьдарч ирсэн ард түмэн. Гэвч сүүлийн жилүүдэд эмх замбараагүй олгогдсон уул уурхайн лицензийн үр дүнд нутгийн иргэд малаа бэлчээрлэх газаргүй болж нутаг заагдахад хүрээд байна. Эдүгээ Заамар сумын бэлчээрийн даац дөрөв дахин хэтэрсэн. Уул уурхайн нөхөн сэргээлт хийгдээгүйгээс цөлжилт маш хурдтай явагдаж байгааг нутгийнхан онцолж байна.

Мөн нутгийнхан "Заамар сумын малчдын баян булаг болсон, байгаль цаг уурын хүнд хэцүү нөхцөлд малаа оторлуулж хүнд үеийг даван туулж ирсэн Төмстэй багийн нутаг дэвсгэр дээрээс 21000 га газрыг уул уурхайд олгохоор болсныг маш ихээр эсэргүүцэж байна. Бид бүхэн өмнөх "Алт-1” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн шийдвэрийг хүндэтгэн хүлээцтэй хандаж ирсэн. Гэвч нутаг орон, баялгийн эзэд болсон нутгийн уугуул иргэдэд амьдралд сөрөг үр дагавар бий болгож, байгаль орчныг улам доройтуулсан бодит жишээг бид нүдээрээ харж ирлээ. Тиймээс Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Төв аймгийн ИТХ-ын шийд­вэрийг эсэргүүцэн, газар нутгаа хамгаалахын төлөө бүх чадлаараа тэмцэх болно” гэцгээж байна.

Хэрэв уг хөтөлбөр хэрэгжвэл Заамар өнөө байгаагаас илүү сүйтгэгдэх нь гарцаагүй болжээ. Одоогоор энэ талаар холбогдох албаныхан ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Тиймээс баг, сумын ИТХ-аас эсэргүүцлийн тогтоол баталж холбогдох албаныханд хүргүүлж. Бүр 1000 орчим хүний гарын үсэгтэй эсэргүүцлийн өргөдлийг Өргөдлийн байнгын хороонд хүргүүлжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

Улсын хэмжээнд мал төллөлт 59.0 хувьтай байна

$
0
0

Улсын хэмжээнд мал төллөлт 59.0 хувьтай байна

Энэ хавар улсын хэмжээнд 26 сая эх мал төллөнө. Өнөөдрийн байдлаар нийт хээлтэгчийн 59.0 хувь буюу 15.4 сая  хээлтэгч төллөжээ. Гарсан төлийн 15.2 сая төл буюу 98.0 хувь нь бойжиж байна. Тодруулбал,  40.7 мянган ботго, 162.0 мянган  унага, 410.4 мянган  тугал, 8.0 сая хурга, 6.6 сая ишиг байна. Мал төллөлт өмнөх  7 хоногоос 2.4 саяар нэмэгджээ.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам аймгуудтай байнгын холбоотой   "Шуурхай штаб” ажиллуулж, хаврын шар усны үер, салхи шуурга, мал төллөлтийн үеийн зөвлөгөө, зөвлөмжийг өгч  ажиллаж байна.

Д.Отгондалай өнөөдөр тулалдана

$
0
0

Д.Отгондалай өнөөдөр тулалдана

 

Боксын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав өдрийн тулаан өнөөдөр Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхэлнэ.
 
Өнөөдрийн тэмцээнийг нээж "Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай Шри Ланкын боксчин Найдуралажс Гаяантай сугалаа таарчээ.
 
Д.Отгондалайгийн хувьд жингээ толгойлж эхний тойрогтоо гоц мөргөсөн юм. Өрсөлдөгчөө ялбал шигшээ наймд үлдэж медалийн төлөөх хариуцлагатай тулаанд бэлтгэнэ.
http://www.niislel.mn/v/6501

М.Энхболд: Төр хүчтэй байхын үндэс нь эв нэгдэл юм

$
0
0
М.Энхболд: Төр хүчтэй байхын үндэс нь эв нэгдэл юмУИХ-ын дарга М.Энхболд "Бүрэн зураглал”  нэвтрүүлэгт оролцохдоо онцолсон үг энэ байлаа. 

АН-ЫН ДЭНЧИН АРАЙ ДЭНДЛЭЭ

$
0
0
АН-ЫН ДЭНЧИН АРАЙ ДЭНДЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн олон өрсөлдөгч тодруулсан намаар Ардчилсан нам тодорч байна. 

ТӨВ МУЗЕЙ ТӨМӨР ЗАМЫН АРААС ОРЖЭЭ

$
0
0

ТӨВ МУЗЕЙ ТӨМӨР ЗАМЫН АРААС ОРЖЭЭ

Хотын төвд, Засгийн газрын ордны хойх нь байрлах Байгалийн түүхийн музейн барилга үйл ажиллагаагаа зогсоож, эзэнгүй балгас болоод хэдэн хаврыг үдлээ. Тус музейн үнэт үзмэрүүд буруу гараар ороод дууссан, музейд хадгалагдаж байсан эртний үлэг гүрвэлийн олдворуудыг яармагийн дэнжийн Пума гэх их дэлгүүрийн коридорт байрлуулсан гэх мэдээлэл нэг хэсэг гарч байсан бол саяхнаас музейн барилга өөрөө буруу замаар орсон тухай дуулдах боллоо.

1930 оноос хойш хотын төвд сүндэрлэсэн энэхүү барилгыг ашиглах боломжгүй хэмээн акт тогтоосноос хойш уг барилгыг сэргээн засварлах, дахин барих тухай ямар нэг мэдээлэл гарч байгаагүй юм. Өнгөрсөн жил Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийсэн айлчлалын үеэр хөнгөлөлттэй зээлээр Байгалийн түүхийн музей барих асуудал яригдсан ч хотын захад шинэ газар музей барихаар тохиролцсон аж.

Одоогийн Байгалийн түүхийн музейн барилга, газрын асуудал хэрхэх нь тодорхойгүй байсан ч саяхнаас тус газрыг нөгөөх л алдарт Талх чихэр, Мах Импекс, Баянгол зочид буудлыг үнэгүй шахуу авсан гэгддэг Жэнко хэмээх Х.Баттулга эзэмшилдээ авч, зочид буудал барихаар болсон нь тодорхой боллоо. Хариуцдаг шалгадаг хүмүүст нь хүртэл түгээнэ үү.

https://www.facebook.com/delhiinmongolchuud/photos/a.410366959344908.1073741828.410293689352235/412289399152664/?type=3&theater


ОБЕГ-аас сэрэмжлүүлэг гаргалаа

$
0
0

ОБЕГ-аас сэрэмжлүүлэг гаргалаа

 

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 5 дугаар сарын 2-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-ны өдөр ихэнх нутгаар, 4-ний өдөр төв, зүүн болон говийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас орж, салхи 16-18 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч сэрүүснэ.


Иймд: Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:

 

  • Мэргэжлийн байгууллагуудаас гаргаж байгаа "Анхааруулах” мэдээллийг дагаж мөрдөн, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх

 

  • Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;

 

  • Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах,  автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

 

Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан

$
0
0

Улаанбаатарт шөнөдөө 2 хэм дулаан

 

Дохио!!! Цаг агаарын  аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Сэлэнгэ, Төв аймгийн  нутаг, Булганы өмнөд хэсгээр  цасан шуурга шуурна. Шөнөдөө Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, өдөртөө Говь-Алтай,  Өвөрхангай, Хэнтий өмнөд хэсгээр, Баянхонгор,  Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө шөнө баруун болон төвийн аймгуудын нутгаар, маргааш  ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, хүчтэй салхи шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


2017 оны 05 дугаар сарын 02-ны 20 цагаас 05 дугаар сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруунаас секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруунаас хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 хэм , өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруунаас секундэд 7-12 метр шөнөдөө Арц-богдын өвөр  хоолойгоор секундэд 15-17 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Дорноговийн нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо, хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 0-2 хэм, өдөртөө  7-9 хэм дулаан байна.


2017 оны 05 дугаар сарын 03-наас 05 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 4-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, , 5-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүрэн бэлчир, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. 5-наас ихэнх нутгаар дулаарна.



“MARVEL” МОНГОЛД: ҮЛГЭРИЙН БААТРУУД АМИЛСАН НЬ

$
0
0
“MARVEL” МОНГОЛД: ҮЛГЭРИЙН БААТРУУД АМИЛСАН НЬ"Марвел” Монголд албан ёсоор орж ирснийг Ардчилсан нам тунхаглан зарлалаа. 

БНХАУ-аас авах нэг тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг шинэчлэв

$
0
0

БНХАУ-аас авах нэг тэрбум ам.долларын зээлийн хэлэлцээрийг шинэчлэв

 

Өчигдөр улс төрийн хоёр том хүчин болох МАН, АН Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахаар Бага хурлаа хийж, дотоод сунгаа зохион байгуулсан учраас Төрийн ордон эзгүй шахам өнжив. МАН-ын 65 гишүүн Бага хуралдаа сууж, харин АН-ын гишүүд дотоод сунгаанд санал өгөхөөр намын үүр хороод руугаа давхиж байлаа.

Гэсэн ч хуваарь ёсоор хуралдах хоёр байнгын хороо товлосон цагтаа хуралдаж, асуудлуудаа хэлэлцэж амжлаа. Тодруулбал, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өнгөрөгч дөрөвдүгээр сарын 11-нд өргөн мэдүүлсэн Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж, тус байнгын хороонд харьяалагддаг Батлан хамгаалах болон Гадаад харилцааны яамны тайлан мэдээг сонслоо.

Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпин манай улсад айлчлах үедээ ярилцаж тохиролцсон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн асуудал болон өмнөд хөршийн Засаг захиргааны онцгой бүс Макао улсаас ялтан шилжүүлэх хоёр улсын хэлэлцээрийг зөвшилцөхөөс гадна, хоёр улсын эрүүгийн хэргээр эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх хэлэлцээрийг хэлэлцэн баталлаа.

Байнгын хорооны хуралдааны эхэнд Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэх үед аудитын байгууллага Батлан хамгаалах болон Гадаад харилцааны яаманд хийсэн аудитын тайланг танилцууллаа. Улмаар, Батлан хамгаалах яам 100 хувь, Гадаад харилцааны яам 64 хувийн хэрэгжилттэй байна гэж үнэлжээ. Хуралдааны хоёрдугаар асуудлын хувьд манай улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд хоёр жилийн өмнөөс яригдсан нэг тэрбум ам.долларын зээлийн асуудал байсан юм.

Энэхүү зээлийн ерөнхий нөхцөл нь 20 жилийн хугацаатай, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа долоон жил, зээлийн хүү жилийн хоёр хувь бөгөөд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг БНХАУ-ын Экспорт-Импорт банк, 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэхээр байжээ. Харин Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн санхүүжилтийн хүндрэлтэй байдлыг харгалзан уг зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулж зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг 95 хувь зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр Хятадын талтай тохиролцсон байна.

Дээрх өөрчлөлтийг байнгын хорооны гишүүд дэмжсэнээр чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхээр болов. Мөн энэ өдөр Азийн хөгжлийн банкнаас авах нийгмийн халамжийг дэмжих зорилготой 150 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг ч гишүүдийн олонх дэмжлээ. Макао улстай хийх ялтан шилжүүлэх хэлэлцээрийг гишүүдийн олонх нь дэмжиж, чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

Энэ өдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хоёр гишүүний өргөн мэдүүлсэн нэг утга агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүний өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн төслийг тус тусад нь хэлэлцэж, хуралдааны төгсгөлд дээрх хоёр хуулийн төслийг цаашдаа нэгтгэн хэлэлцэхээр шийдэлд хүрсэн юм. Улмаар хуулийн төслүүдийг нэгтгэж ажлын хэсэг байгуулав. Хуралдааны төгсгөлд мөн л Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэн дэмжлээ.

 Б.ТОГТОХ,

ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН МЭДЭЭ

 


Сэтгүүлчид нохойд барьдаг мод биш

$
0
0

Сэтгүүлчид нохойд барьдаг мод биш

 

"Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөр өөрийнхөөрөө тэмдэглэж өнгөрүүлэв, өчигдөр. Ач холбогдол өгсөн нь ч бий, өгөөгүй нь ч бий. Хэвлэл мэдээллийн аль байгууллагын цаана сэтгүүлчийн нөр их хөдөлмөр оршиж байдаг.  Өглөөн нартай уралдаж ажилдаа явсан сэтгүүлч үдшийн бүрий тасрахтай уралдан гэрийн бараа хардаг. Сонин нь хэдэн цагт хэвлэх үйлдвэр рүү шилжинэ тэр цагт гэртээ харих эрх нь нээгддэг гэж хэлж болно. Өмнө ч тийм л байсан эдүгээ ч ялгаагүй. Хойшид ч тийм байх биз. Үйл явдал хаана өрнөнө тэр газарт сэтгүүлч л ажлаа хийж байдаг юм.

 

Шинийн нэгний өглөө, он солигдох тэр мөчид сэтгүүлчид л ажиллаж байдгийг та бүхэн мэдэх хойно.  Чухамхүү мэргэжилдээ дэндүү хайртай   хүмүүс л энэ ажлыг хийдэг байх. Үүнийг зарим эрх мэдэл бүхий албан тушаалтнууд, албан байгууллагууд ойлгодоггүйг эрх чөлөөгөөр амьсгалж буй эл өдөр хэлэх нь зөв байх. Шулуухан хэлэхэд, нохойд барьдаг мод шиг санах нөхөр ч байх л юм.    Нэр алдар олох гэсэн албан тушаалтнууд сэтгүүлчдийг хаа явсан газартаа дагуулж, гоёлын зүүлтээ олонд харуулах гэж элдэвлэдэг хүүхнүүд шиг аашлах нь бий.  Төрийн түшээд, сайд дарга нар орон нутагт томилолтоор ажиллах болбол хамгийн түрүүнд " Хэвлэлийнхэн явах юм уу, ямар ямар телевиз дагах юм " гэцгээдэг. 

 

Энэ нь орон нутагтаа сэтгүүлчид тэр дундаа телевизийнхнийг хуйлруулсан хүн очих гэсэн хэрэг.  Санаачилсан, сэдсэн, эхлүүлсэн ажил нь нийгэмд, орон нутагт үр дүнтэй болбол түүнийгээ түмэнд түгээж болно. Хэдэн ч сэтгүүлч дагуулж болно. Гагцхүү хүн чанартай байх ёстой. Өөрөө ланд-200,  570  унан сураггүй хаяж одсоноо  ажилчдын автобус эсвэл  микронд  чихэлдэх  сэтгүүлчдийг  хоцорч ирлээ энэ тэр болох нь хачирхалтай.

 

Эсвэл хаа нэгтээ хонох хэрэг гарвал өөрсдөө хамгийн сайхан, тохь тухтайд нь морилчихоод, дагуулж яваа хэдээ нүүр гар угаах усгүй   өрөөнд өвөр өвөрт нь унтуулах албан тушаалтнууд ч байдаг л юм. Саяхны жишээ татахад, УБТЗ -ынхан  сэтгүүлчдийг Замын –Үүд рүү дагуулж явахдаа хатуу хандсан байх юм. Тэднийг галт тэргэнд суулгахын өмнө, өөрөөр хэлбэл өмнөх орой нь гурван хуушуур, өглөө цайгүй маргааш өдөр 14 цагт хагас порц гуляш, орой нь хүний дөрөв дөрвөн бууз төдийхнөөр хооллосон  байдаг. Хэрэв сэтгүүлчид хооллохыг шаардаагүй бол өдрийнхөө хоолоор явсаар маргааштай залгах байсан биз ээ.

 

Ингэхдээ яасан их хэл ам таталдаг юм гэж ирээд загнасан, гал тэрэгний үйлчлэгчийн ширүүн догшин авирын талаар сэтгүүлчид өнөөдөр ч ярьсаар байгаа. 

 

Ийм үйлдлийг юу гэж ойлгох вэ. Сэтгүүлчийг дэндүү дорд үзсэн хэрэг бус уу. Нөгөөтэйгүүр, УИХ-ын болоод орон нутгийн сонгууль болохоор хэн бүхэн сэтгүүлчдэд хайр зарлан "Нутгийн дүү ахдаа, эгч дээ туслаарай” хэмээн урдуур хойгуур эргэлдэх мөртөө сонгуулийн маргааш танихаа байж, зарим нь амласан мөнгө төгрөгөө "Унасан хүнээс юу авах гэсэн юм. Би төдөн зуун саяар шатсан” хэмээн ширэн нүүр гаргах нь бий.

 

Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт таван мянга орчим хүн ажиллаж байгаагийн 14 хувь нь удирдах ажилтан 44 хувь нь сэтгүүл, үлдсэн нь инженер техникийн болон захиргаа, үйлчилгээ, туслах ажилтнууд байдаг талаар статистик мэдээнд дурдагдаж. Сэтгүүлч ажиллаж байгаа учраас хэвлэл мэдээллийн байгууллага оршин тогтнож буй. Нийт ажиллагсдын 44 хувийг эзэлж байгаа сэтгүүлчдийн хэчнээн нь үнэнийг эрэлхийлсэнийхээ төлөө шүүхэд дуудаг­даж, эрх мэдэлтнүүдийн нэр хүндэд халдсан, гүтгэсэн хэрэгт унаж байгааг хэлж мэдэхгүй байна. Монголын ний­гэмд эрх мэдэл бүхий албан тушаалтнууд л хөрөнгөжиж, хам­гийн тансаг амьдралаар амьдарч байгаа нь үнэн биз дээ. 

 

Сэт­гүүлч тэдний хэрхэн хөрөнгөсөн талаар баримт дэлгэдэг ч түү­нийгээ нотолж чаддаггүйн улмаас бурууддаг. Төрөөс төрсөн тэрбумтнууд бүгд эрх мэдэлтэй байх үедээ хууль бус үйлдлээ дарж, бусдын нэрээр зувчуулж амжсан байдагт л үнэнийг мөртэй үзэгний хошуу тэнд тулаад мохдог. Ийм л нийгэм, цаг үе дор нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолой нь болон усан бороо улаанаараа эргэлдэх шуурга сөрөн гүйх сэтгүүлчийг нохойд барих мод адил үзэхийн эсрэг хамтдаа тэмцэе.

 

Oхидтой хүмүүст...

$
0
0

Oхидтой хүмүүст...

 

Ганган даашинз өмсгөж хуруу хумсыг нь будаж байснаас тал дундуур гүйж цэцэг түүж, уул хадаар авирч алсыг харуул.


Гүйж яваад бүдрэн унахад нь бос гэж зандрахгүй, битгий уйл гэж өрөвдөхгүй. Өөрөө бос оо, чи чадна гэж хэл.

Хоёр гарт нь бөмбөг бариулаад хана руу шидэхийг заа. Хуруу гар нь хөгжиж, хөдөлгөөний эвсэлтэй болгоход сурга.

Барбигаар тоглуулж, түүн шиг охидыг хөөрхөн гэж бүү хэл. Инээж байгаа нүүр, баярлаж байгаа харц хамгийн үзэсгэлэнтэйг ойлгуул.

Тэр надаас илүү, түүн шиг болмоор байна гэхэд нь бусдыг битгий дуурай, өөрийнхөөрөө амьдар гэж сурга.

Уурлаад буруу хараад суухад нь эцгийгээ дуурайсан гэж загнахгүй. Хэсэг тайвшраад инээгээд ирэхэд духан дээр нь үнсээд уурласны учрыг асуу.

Бороонд шүхэр өгч гэртээ ор гэхгүй. Борооны ус туулж, норж, солонго харуул.

Амьдрал хатуу, биеэ бодож яв гэж захихгүй. Нулимс бол өчүүхэн, гуниг бол богинохон гэдгийг хэлж өг.

Алдаа гаргавал харааж загнахгүй. Асууж лавлаад бодох хугацаа өг.

Эр хүн хэцүү шүү гэж багаас нь сануулахгүй. Ээж нь аавгүйгээр, аав нь ээжгүйгээр аз жаргалгүй байдаг гэдгийг ойлгуул.

Хүслийг нь бүү хорь. Хүсэж мөрөөдөж байгаагаа хий, ээж нь арыг нь даана гэж хэл.

Алдартай хүн болгох гэж бүү хичээ. Амьдралд л хайртай хүн болго.

Н.ЭНХБАЯРЫН ЭМЗЭГЛЭЛ

$
0
0
Н.ЭНХБАЯРЫН ЭМЗЭГЛЭЛНэг хэсэг нам жим байсан МАХН-ын дарга Н.Энхбаяр оффшорчдын эсрэг жагсаалд өөрийн биеэр морилсноос хойш ардын дунд аль болох олон үзэгдэхийг хичээх болжээ. 
Viewing all 19916 articles
Browse latest View live