Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19905 articles
Browse latest View live

Ойн менежментийг шинэчлэх шаардлагатай болжээ

$
0
0

Ойн менежментийг шинэчлэх шаардлагатай болжээ

 

Монгол орон нийт нутаг дэвсгэрийнхээ дөнгөж 13 хувьд хүрэхтэй үгүйтэй ойн сантай. Ойрхог чанар нь бүр долоохон хувь. Гэвч ойн сан жил ирэх тусам багассаар байгааг дээр, дооргүй хүлээн зөвшөөрдөг. Үүний үндсэн шалтгаан ойн ашиглалт хамгаалалт, ойн цэвэрлэгээ, өргөн хүрээгээр бол ойн менежмент нүдээ олохгүй байгаатай холбоотой гэж мэргэжлийн хүмүүс онцолсоор байгаа юм. Бид энэ асуудлыг хөндөж "Туулын тархинд цахилгаан хөрөө тачигнаж байна” цуврал нийтлэлийг өмнө нь бэлтгэсэн билээ. Тэгвэл энэ удаа ойн цэвэрлэгээ, менежментийн асуудлаар Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захирал, ой судлаач, профессор Н.Баатарбилэг нартай ярилцлаа.

Б.ХАШМАРГАД: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРААС АШИГ ОЛОХ ЗОРИЛГО АГУУЛЖ БОЛОХГҮЙ

 

-Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт хэзээнээс ойн цэвэрлэгээг хийж эхэлсэн бэ. Ер нь ойн цэвэрлэгээний талаар ойлголт өгөхгүй юү?

-Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газарт эртнээс ойн цэвэрлэгээг эхлүүлсэн байдаг. Хан Хэнтий өөрөө нэг сая 748 мянган га талбайтай.

Ойн цэвэрлэгээг нэг талаас мод бэлтгэл гэж хүмүүс хараад байдаг. Үүний ард ой хамгааллын ажил давхар хийгддэг. Ойжуулалт нэг га-д 2,500-3,000 тарьц суулгадаг. Улсын хэмжээнд нэг га-гийн ойжуулалтын зардлын ажил 680 орчим мянган төгрөг. Ойжуулах мөнгийг цэвэрлэгээ хийж байгаа компани гаргадаг. Энэ хавар тавдугаар сарын 15-наас хойш ойжуулалт хийгдэнэ. Хан Хэнтийд энэ жил 880 гаруй шоо метр мод бэлтгэх тушаалтай. Үүний хариуд компани 12 сая төгрөгийн зардал гаргаж ойжуулалт хийнэ.

Аянга, гал түймэртэй холбоотой асуудлыг хүний хүчин зүйлээр маш хурдан буцааж сэргээхээс өөр аргагүй. Гэтэл улсын төсвөөс ойжуулалтын ажил хийх зардал байдаггүй. Манайд төсөвлөгдөж байгаа нийт зардлын долоон хувь нь үндсэн үйл ажиллагаа болох хамгаалалт, хяналт тавихад зарцуулагддаг. Үлдсэн нь цалин, нийгмийн даатгал, татвар, байрны зардлаас хэтэрдэггүй.

-Хан Хэнтийд ойн цэвэрлэгээ хийх үндсэн шалтгаан нь юу вэ?

-Түймэр. Түймэрт өртсөн талбай бусад ойдоо эрсдэл үүсгэдэг. 2010 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Хан Хэнтийд есөн түймэр гарч байлаа. Бүгд аянгаас үүссэн. Үүний нэг нь Туул голын эхэнд ойн цэвэрлэгээ явуулж байгаа газар. Аянганы түймэр гарсан газрыг цэвэрлэхгүй бол шүдэнз багцлаад тавьснаас ялгаагүй.

Уулын таг, хөвчийн түймэр унтраахад маш хүнд. Хан Хэнтийн том асуудал бол түймэр. Тэгэхээр ойн цэвэрлэгээний ажил хийх нь нэгдүгээрт, түймрийг, хоёрдугаарт, хортон үржих нөхцөлийг бууруулж байна. Гуравдугаарт, тэнд ойжуулалтын ажил хийгдэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар энэ онд 6,000 шоо метр модыг 240 га талбайгаас цэвэрлэх тушаал баталсан.

Өнгөрсөн жил манайхаас 10,000 шоо метр мод бэлтгэх тушаал гарсан ч 1,700 шоо метрийг бэлтгэсэн. Аж ахуйн нэгжүүд тусгай хамгаалалттай газраас цэвэрлэгээ хийх тийм ч дуртай биш. Учир нь зам нь бартаатай, тэр бүр хүрэх боломжгүй, хол байдаг.

-Ойн цэвэрлэгээ эртнээс хийгдсэн гэлээ. Тэр хэрээр ойжуулалт хийгдэж байгаа. Ойн сан нэмэгдэж байна уу?

-Жил жилийн ойжуулалтын тайлан гардаг. Дархан газрын хувьд бол нийт ойн сан бол 1.748 мянган га талбайтай. Үүнээс ойн сан бүхий газар нь 1.744 мянган га. Дархан газар дотор ой байхгүй 3,000 га талбай л байна гэсэн үг.

Ер нь Хан Хэнтий Монгол орны нийт ойн сангийн 30 хувийг бүрдүүлдэг. Хүн амын гуравны хоёрыг ундны усаар хангадаг. Тиймээс улсын хэмжээнд онцгой объект. Энэ онцгой объектыг доройтсон чигт нь хаявал Засгийн газрын ордныг шаврыг будахгүйгээр, үүд хаалгыг нь эвдэрсэн чигт нь орхиж байгаагаас ялгаагүй. Төрийн ордон тийм байвал аж ахуйн албатай нь ярина биз дээ. 

Хан Хэнтийн доройтсон ойг сэргээхгүй бол манай газрын ажлаа муу хийсэн үүрэг хариуцлага тэр. Тиймээс хамгаалалтын бид хангалттай хийж байгаа. Манайд нэг метр кв газарт ч зөвшөөрөл олгоогүй. Зөвшөөрөл авах хүсэлт манай газарт олон ирдэг. Дархан газраа ямар болгосон жишээ Богд хан уул, Горхи Тэрэлж, Орхоны хөндий, Улаан цутгалан гээд олон байна. Хэн Хэнтийг ийм болгохгүйгээр онгон дагшнаар нь хадгалах ёстой.

-Манай орны ойн сан төдийлөн сайн нэмэгдэхгүй, бүр буурах хандлагатай байна. Энэ нь ойн менежментийн бодлоготой холбоотой гэж тайлбарлах хүмүүс байна. Ойн менежментийн асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?

-Монгол орны ойн менежментийн асуудлыг шинэчлэхгүй бол болохгүй. Бүх стандартууд 1970 оны Оросын стандарт байдаг. Ойжуулах норм норматив, ямар үрээр тарих вэ, яаж тарих вэ гэдгээс эхлээд шинэчлэх ёстой. Ойн цэвэрлэгээний хувьд хийгдэх ёстой газруудад хийгдэх ёстой. Хийгдэхгүй газруудыг ялгаж үлдээх ёстой. Дархан газарт ойн цэвэрлэгээний ажил их хэмжээгээр хийгдэх тусам автомашины зам гарах, хүмүүс хүрэх боломжууд нэмэгдэх сөрөг талтай. Түүгээр нь дараа нь аялагч, загасчид, хулгайн анчид явж эхэлнэ. 

Ойн тооллогын хүрээнд Монгол орны ой хөгширсөн байна, цэвэрлэх ёстой гэж байгаа. Үүнийг хоёр талтай авч үзэх ёстой. Ой бол байгалийн бүтээл. Хүн тарьж ургуулаагүй. Байгалийн ой байгалийн жамаараа хөгширсөн нь унаад залуу нь ургаад явна. Дархан цаазат газарт энэ байдал бүр ч илүү ийм онгон дагшнаараа үлдэх ёстой.

Сүүлийн үед ойн тогтвортой менежмент гэж яригдаж байна. Ашиглалт, хамгаалалтын тогтвортой хэлбэрийг хэлж байгаа явдал. Ашиглалтаас орж байгаа орлого хамгаалалтдаа зарцуулах ёстой. Гэхдээ энэ нь тусгай хамгаалалттай газрын гадна талд хэрэгжих байх. Дотор бол ойн үндсэн ашиглалт, хөгшин мод огтлохгүй.

-Ойн цэвэрлэгээ нэрээр зөвхөн огтлол явагдаж байгаагаас биш унасан, түймэрт өртсөн, хорхой шавжид идэгдсэн хэсэг нь байж л байна шүү дээ?

-Шатсан ойн талбайг цэвэрлэх ёстой. Зарим газарт ашиглах боломжгүй болчихсон мод бий. Түүнийг хэн ч авахгүй. Тэрийг улсын төсвөөс цэвэрлээд тэнд нь байгальд нь үртэс болгоод буцаагаад цацдаг юм уу, эсвэл овоолго болгоод бусад ургаж байгаа моддоо дарамт болгохгүйгээр тусгаарлах ёстой.

Байгальдаа уусаад хөрс шороо болоод явах ёстой нь ч бий. Үүнийг бид хийе гэхээр төсөвгүй. Ер нь цаашид ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Туршилтын журмаар энэ жил хэрэгжүүлнэ. Ингэхдээ ойн эрсдэлийг бууруулах талаас тогтвортой менежментийг хэрэгжүүлэх ёстой. Тусгай хамгаалалттай газраас ашиг олох зорилго агуулж болохгүй. Энэ бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой тусгай объект.

Н.БААТАРБИЛЭГ: ТӨР ХУЛГАЙН АРГААР МОД ОГТЛОХ АРГЫГ КОМПАНИУДАД ЗААЖ ӨГӨӨД БАЙНА

 

-Ойн сангийн нөөцийн талаар ярилцлагаа эхлэх үү. Ойн сангийн өсөлт хэр байна вэ?

-Хоёр жилийн өмнө Монгол орны ойд олон зорилтот ойн тооллого хийсэн. Үүн дээрээс яам Монгол орны ой хөгширсөн байна, нөөцийн хувьд босоо хатсан мод их байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Ойн сангийн тооллогын дүнг харахаар багасах биш нэмэгдсэн дүр зураг харагдаж байгаа. Энэ нь тооллогын арга зүй өөр болсон, дээрээс нь урд нь хүрч, тоолж чадахгүй байсан талбайг бүртгээд нэмэгдэж байгаа.

Ард түмний дунд, бидний харж байгаагаар ойн талбай тийм ч сайн нэмэгдэхгүй байгаа. Учир нь огтолсон талбайгаа буцааж нөхөн сэргээхгүй байгаатай холбоотой. Түлээ, барилгын материалд хэрэглэж байгаа модны хэмжээ буурахгүй байна. Тэр утгаараа тооллогын арга зүй боловсруулалт сайжирсан учраас ихэссэн юм шиг харагдаж ч нөгөө талаар хэрэглээ буураагүй учраас нэмэгдсэн зүйл байхгүй.

Заган ойг оруулаад нийт нутаг дэвсгэрийн 13 орчим хувийг ойн сан эзэлж байгаа. Энэ нь улсын нутаг дэвсгэртэй харьцуулбал бага тоо.

-Ойн менежмент гэж юу вэ?

-Нэгэнт улс орон, ард түмэн байгаа цагт мод, модон материалын хэрэгцээ байж таарна. Ялангуяа манай улс гэр хорооллын соёл иргэншилтэй. Түлшний мод байхаас аргагүй. Дээрээс нь улс орон мод бэлтгэхгүй юм бол барилга хийцээ юугаар хийх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тиймээс ой ашиглалт байх ёстой.

Заган ойг оруулаад нийт нутаг дэвсгэрийн 13 орчим хувийг ойн сан эзэлж байгаа.

 
 
 

Нөгөө талаас хэрэгцээгээ хангах хэмжээгээр мод бэлтгэж болохгүй. Манай орны ойн зонхилох төрлүүд маш удаан ургалттай. Жилд 1-2 см ургавал түргэн ургадагт тооцогдоно. Үүнээс ч бага. Маш хүнд нөхцөлд ургадаг ой. Модны өөрийнх өсөлтийн хэмжээ огтолж байгаа хэмжээг гүйцэхгүй. Энэ харьцааг зөв барих шинжлэх ухааныг ойн менежмент гэж байгаа юм. Манайхан ойн ашиглалт, хамгаалалт гэж ярьдаг. Хууль эрхзүйн хүрээнд ч тэгж оруулсан. Энэ бол буруу. Бид ой хамгаалал, ашиглалт гэж ярих ёстой. Нэгдүгээрт, ойг хамгаална. Тэгээд ашиглана.

-Тэгвэл ойн цэвэрлэгээг хийх шаардлагатай. Хийлээ гэхэд өнөөгийн нөхцөлөөр хийх нь хэр үр дүнтэй вэ?

-Энэ бол ойн менежментээс өөр ойлголт. Цэвэрлэгээний олон янзын арга байна. Биологийн аргаар ойг цэвэрлэж болно. Мод унаад биологийн аргаар ялзраад цэвэршинэ. Гол процесс нь энэ. Манай орны ой уулын хуурай бүсийнх учраас ялзралтын процесс удаан явагддаг. Үүнийг манайхан түймэр гарах гол шалтгаан болж байна. Иймээс ойг цэвэрлээд унасан хуурай мөчир гишүүг цуглуулаад ойгоос гаргах ёстой гэж яриад байгаа. Би өөрөө ой судлаач хүн. Ойг хамгаалах талаас илүү ажилладаг хүний хувьд ойн цэвэрлэгээ гэх бодлого алдаатай гэж үздэг.

-Тодруулбал?

-Унангитай, түймэрт автсан, хортонд идэгдсэн газрыг цэвэрлэ гээд компаниудад эрх олгочихдог. Би өөрөө компанийн эзэн гэж бодъё. Миний компани сайн ажиллахын тулд сайн чанарын материалаар сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Гэтэл намайг хортон идээд, гол нь өмхөрсөн, түймэрт ороод хөхөрсөн модыг очиж аваад түүгээр сайн чанарын дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний бүтээгдэхүүн гарга гэвэл мэдээж бүтэхгүй.

Гэвч компанийн эзэн үүнээс өөр аргаар мод огтолж болохгүйгээс хойш цэвэрлэгээний эрхийг авдаг. Яг ажлаа эхлэх болохоор босоо модыг л авна. Ингэхдээ хортон идсэн, түймэрт шатсан модыг авахгүй. Тэгээд л сайныг ялгаж аваад бусдыг хаяад, шалгалт ирэхэд муу мод авсан болж харуулаад л өнгөрөөдөг. Энэ бол бодит жишээ. Үүнийг компанийн буруу гэж хэлж болохгүй. Хувийн хэвшлийг дэмжинэ гэх нэрээр хулгайн аргаар мод огтлох арга замыг зааж өгөөд байна. Тэгэхээр ойн цэвэрлэгээ гэх энэ ажил буруу.

-Тэгвэл яах ёстой гэж?

-Ойн цэвэрлэгээ гэх хөтөлбөрийг зогсоох ёстой. Үүнийг хувийн компаниудаар хийлгэдэг нь буруу. Аль ч улс оронд ой бол төрийн өмч. Зах зээл нь тогтвортой болоогүй, бизнес нь ч тогтворгүй, бөөрөнхий мод огтолж авчраад зарчихдаг, түүнийгээ бүтээгдэхүүн болгож чаддаггүй хүмүүст эрхийг өгчихөж байна. Хэн, хэзээ хийх ёстой вэ гэхээр Байгаль орчны яам, Үйлдвэр худалдааны яам зэрэг бодлого барих яам, Тамгын газрын дэргэд улсын үйлдвэрийн газар байгуулах ёстой. Манай улсад өмнөх туршлага байна.

Цэргийн анги, хорих ангиуд мод бэлтгэж байсан. Тэд бол төрийн хүмүүс. Барилгын цэргийн анги ч гэж байна. Тэнд бригад гаргаад норм үнэлгээ өгөөд хяналттайгаар бэлтгүүлэх бүрэн боломжтой. Түүндээ хорих ангиудыг ч татан оролцуулж болно. Эсвэл ойн улсын үйлдвэрийн газрыг байгуулах хэрэгтэй.

Салбарын яамнаас авсан зөвлөмжийн дагуу мэргэжлийн хүмүүс оролцсон компани мод бэлтгэлийг хийж болно. Хулгайч, худлаа хэлдэг хүмүүс, авлига авч хардуулж сэрдүүлдэг хүмүүс энэ ажлаас холдуулах ёстой.

-Мод, модон материалын эцсийн бүтээгдэхүүн болгож чадах хүмүүс ойн цэвэрлэгээг хийх ёстой гэж зарим хүмүүс санал хэлж байгаа. Энэ нь таныхаар хэр зөв санал вэ?

-Цэвэрлэгээний хувьд босоо, хатсанаас гадна мөчир, гишүү, холтос гээд үр ашигтай олон хэсэг бий. Үүгээр бүтээгдэхүүн болгож хэрэглэж байсан туршлага бидэнд бий. Хар модны холтсыг даралт ихсэхэд ууж байгаа. Будагч бодис болгож ашиглаж болж байна. Мөчрийг дүүргэгч, шатах материал болгож болно.

Зөвхөн гол хэсгийг биш дагалдах баялгийг нь ашиглах ёстой. Ер нь манайд мэргэжлийн компани гэж яриад байдаг. Тийм биш. Мод огтлоод зүсдэг хүнд авчирч өг байгаа нэг үйлдлийг л тэд хийж байна. Зөвшөөрөл авсан компани бол модыг огтолж аваад эцсийн бүтээгдэхүүн хүртэл үйл ажиллагаа явуулдаг байх ёстой.

Түүнээс гадна ойн менежментэд алдаа цоорхой болж байгаа нэг асуудал бол модны бэлтгэгч, модны үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс, ой хамгаалагч нар нэг малгайнд орчихоод байгаа. Мод бэлтгэдэг огтолдог хүмүүс ой хамгаалдаг болж харагдаад байгаа юм. Тийм хүмүүсийн дунд яваад орохоор ойг хамгаалж судалдаг, экологийн хувьд ямар үр дүнтэйг мэддэг хүмүүс байхгүй.

Тэд нэг малгайнд орчихсон учраас хүмүүс ойг хамгаалдаг юм байна гэж ойлгоод байдаг. Энэ бол өрөөсгөл ойлголт. Хамгаалдаг, бэлтгэдэг хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй. Бодлого баригч хүмүүс үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.


“Жи Тайм” гэх СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕС-ийг МҮХАҮТ-аас Platinum зэрэглэлээр бүртгэсэн нь ямар учиртай вэ?

Гүзээлзгэнэ жимсний ач тус

$
0
0

Гүзээлзгэнэ жимсний ач тус

 

Ойн гүзээлзгэнэ, түүний шүүс / сок/-ний найрлагын 15 хүртэлх хувийг сахар, С болон В-гийн төрлийн аминдэмүүд, каротин, фолийн хүчил, ургамлын эслэг, пектинүүд, кобальт /албин чулуу/, төмөр, кальц, фосфор, марганец, нимбэгийн болон алим-салицилийн хүчлүүд эзэлдэг.


Гүзээлзгэний шүүсийг боловсорч гүйцсэн жимснээс болон түүний навчнаас гарган авдаг. Навч болон үр жимснээс гарган авсан шинэ шүүсийг цус багадалт /анемия/, хлорозийн үед цөс хөөлгөх, цэр ховхлох, шархны эдгэрэлтийг түргэсгэх, өвчин намдаах зорилгоор хэрэглэдэг.

Шүүс нь гастрит, ревматизм, аминдэмийн дутагшилт, рахит, экзем зэрэгт сайн.
Эмчилгээний практикт эдээ шүүстэй экземийг гүзээлзгэний шүүсний шавшлагаар амжилттай эмчилж байсан тохиолдол олон байдаг. Гүзээлзгэний шүүсийг /жимсний/ цус багадалт, шархлаат өвчнүүдийн үед хоолны дуршил сайжруулах, эмэгтэйчүүдийн савны цус алдалт, цөсний чулуужилтын үед бактер устгах, халдваргүйжүүлэх зорилгоор ашиглахаас гадна гоо-сайхны эмчилгээнд пигментийн толбо, сэвх арилгахад ашигладаг.

Гүзээлзгэний навч, шилбэ, цэцгийн болон жимснээс гарган авсан шүүсийг цөс чулуужих, астма, чихрийн шижин ба нойргүйтэх, даарснаас үүссэн элдэв өвчнүүдийн үед хэрэглэнэ. Ялангуяа цөсний чулуужилт, цус багадалтын үед гүзээлзгэний шүүс нэн ач холбогдолтой. Шүүсийг өдөрт цайны халбагаар 3 удаа, хоолны өмнө хэрэглэнэ. Навчны шүүсийг цусны өвчин хоолойны ангины үед бүлээсгэж ууна. Ер нь гүзээлзгэний шүүсийг тодорхой заалтгүйгээр өдөр бүр зөгийн балтай хутган хагас стаканаар хоолны өмнө тогтмол хэрэглэх нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм. Мөн шүүсийг ардын эмнэлэгт элэг хатуурах, цөс өвдөхөд хэрэглэдгээс гадна эрт хөгшрөлтийн эсрэг "мөнхийн залуу нас”-ы рашаан /эликсир/ хэмээн хэрэглэдэг ажээ.


Гүзээлзгэнэ жимсний ач тус


Харин гүзээлзгэний шүүс, жимсийг жирэмсэн үед болон ходоодны хүчил ихэдсэн, мухар олгойн архаг үрэвслийн үед хэрэглэхийг хориглодог.

Гүзээлзгэний шүүс их хүчлэг чанартай тул харшил үүсгэх магадлалтай. Гүзээлзгэний шүүсийг шээс, хөлс хөөхөд ашиглах ба навчийг нь буцалгаж арьсны төрөл бүрийн өвчинд шавшлагаар ашиглах ба цус тогтоох гайхалтай чанартай.

- С аминдэмийн агууламж өндөр учраас дархлаа сайжруулна. 1 аяга гүзээлзгэнэд ойролцоогоор 84 мг С аминдэм агуулагддаг. 

 -С аминдэм нь коллагений нийлэгжилд оролцдог учраас арьсыг толигор, зөөлөн болгож, залуужуулна. 

- Антиоксидант ихээр агуулдаг учраас нүдийг чөлөөт радикалын гэмтлээс хамгаална. Катаракт тусах магадлалыг бууруулна. 

- Антиоксидант нь хавдар тусах эрсдлийг бууруулна. 




- Зүрх судсанд тустай .

- Үрэвслийг намдаана, СРБ-ийн хэмжээг бууруулдаг нь судалгаагаар батлагдсан.

- Найрлага дахь Кали нь даралт бууруулахад тусална. 

- Эслэг агуулдаг тул өтгөн хялбар гадагшлахад тустай. 

- Олон төрлийн В аминдэм, магни зэрэг хүний биед шаардлагатай эрдэс, аминдэмүүдийг агуулна. 

 Монголдоо ургаж байгаа олон төрлийн жимсээ түүж эсвэл худалдан авч хөлдөөгөөд жилийн турш идэж, эрүүл мэндээ хамгаалаарай.

С.Зориг агсны эхнэр Б.Булган ОХУ-аас улс төрийн орогнол хүссэн үү

$
0
0

С.Зориг агсны эхнэр Б.Булган ОХУ-аас улс төрийн орогнол хүссэн үү

 

С.Зориг агсны хэрэг илэрч, хэрэгтнүүд нь хоёр ч шатны шүүхээр 24 жилийн ял аваад байгаа билээ. Хэдийгээр энэ хэрэг шүүхээр таслагдаж, ял оноосон  ч иргэдийн дунд эргэлзээ их байсан. Зарим нэг хүмүүсийн явуулга хэмээн хардаж, хэрэг хийгээгүй иргэдэд шахалт үзүүлэх замаар хэрэг хүлээлгэж байна гэх хүмүүс цөөнгүй байсан. Харин хэрэгтнүүд өөрийн үйлдсэн гэмт хэргээ хэнэг ч үгүй тайлбарлаж, биеэр үзүүлснээр энэ хардалт бага ч болов намжсан. Хэрэгтнүүд нь гараад ирсэн цагт захиалагчид нь олдох нь ойлгомжтой гэцгээж ирсэн.


Түүгээр ч барахгүй хэрэгтнүүд нь хэргээ хүлээж байхдаа захиалсан гэдгийг нотолчихсон. Гэвч захиалагчийн нэр огт дуулдахгүй, ядаж захиалагч хэн бэ гэдгийг хэн ч ярихгүй байгаа зэргээс харахад хэргийн захиалагч нас барсан, эсвэл гадаад руу гарсан гэж хуулийнхан тогтоосон байх магадлалтайг эх сурвалжууд хэлсэн.

 

Мөн энэ хэргийн гол гэрч болох Б.Булганы талаар нууцлагдсан мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тодруулбал  Нийслэлийн хяналтын Прокурор Б.Батжаргал "Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт нэг сонин зүйл байдаг. Тэр мэдүүлэгт "Хэрэг гарсан өдөр аллага үйлдэхээс өмнө Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Б.Отгонбаатар бид дөрөв С.Зоригийн гэрт очсон. Тэгэхэд хоол хийсэн байдалтай байсан. Тэр хоолноос бид дөрөв идсэн. Одоо санаж байгаагаар мах чанасан байсан. Хоол идсэний дараа Б.Отгонбаатар гарч яваад Т.Чимгээ, Т.Содномдаржаа бид гурав Б.Булгантай хамт тамхилсан. Б.Булган тамхи татдаг хүн байсан. Бид нар тамхиныхаа үнсийг будаатай аяганд хийсэн” гэж мэдүүлсэн байдаг. Тухайн хэргийн газраас олдсон нотлох баримтууд дунд тамхины үнстэй будаатай аяга олдсон” хэмээн нэгэн ярилцлагандаа дурдсан байдаг.

 Д.Булганыг оргон зайлуулах ажлыг С.Баярын өмнөх эхнэр Х.Хулан гардан зохион байгуулж байгаа, ОХУ-аас улс төрийн орогнол хүссэн талаар Хулангийн дотны найз Дугар гэх нөхөр ам алджээ

Тиймдээ ч "Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөх захиалгыг хэн өгөв” гэх асуултын хариулт тун удахгүй илэрнэгэсэн хүлээлт нийгэмд үүсээд буй. Гэвч энэ хэргийн ганц гэрч С.Зориг агсны эхнэр Б.Булган ОХУ-аас улс төрийн орогнол хүссэн талаар мэдээлэл цацагдаж эхэллээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Д.Булганыг ОХУ руу оргон зайлуулах ажиллагааг зохион байгуулахаар улс төрчдөд шахалт үзүүлж эхэлсэн хэмээж байна. Түүгээр ч барахгүй Д.Булганыг оргон зайлуулах ажлыг С.Баярын өмнөх эхнэр Х.Хулан гардан зохион байгуулж байгаа, ОХУ-аас улс төрийн орогнол хүссэн талаар Хулангийн дотны найз Дугар гэх нөхөр ам алджээ. Ер нь Б.Булганыг С.Баярын экс эхнэр Х.Хулан эргэж тойрч байгаа сураг нэлээд эртнээс гарах болсон. Тэдний хувьд үй зайгүй дотно найзууд биш ч байсхийгээд эргэж тойрч байгаа нь, цаанаа учир шалтгаантай болов уу гэх хардлагыг төрүүлээд амжсан.

 

Харин энэ хардлага "суурьтай” болох нь батлагдаж, түүнийг  оргон зайлах санаархалыг Х.Хулан гүйцэтгэж байгаа сурагтай байна. С.Зориг агсныг хөнөөсөн этгээдүүд захиалагчаасаа "Эхнэрийг нь амьд үлдээгээрэй” гэсэн даалгавар авсан талаар ярьсан. Мөн хууль хяналтынхан Б.Булганыг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаснаас бус гэрчээр тогтоож байцаагаагүй. Тэгэхээр Б.Булган С.Зориг агсны хэргийн гэрч биш. Харин хамсаатан байх магадлалтай мэдээллүүд  ар араасаа цуварсаар...

 

Эх сурвалж: 24tsag.mn

Мягмар гаригт хилийн боомтууд ажиллахгүй

$
0
0

 

"Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр БНХАУ-ын Ханш нээх өдөр тохиож буйтай холбоотойгоор ажиллахгүй.

 

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих боломжтой аж.

АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД АМЬДРАЛЫН ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТ /NIITLEL/

$
0
0

АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД АМЬДРАЛЫН ЧАНАРЫН ҮЗҮҮЛЭЛТ /NIITLEL/

 

Амьдралын чанарыг амны хөндийн эрүүл мэндийн төлөв байдлаар дүгнэдэг болж байна. Хэдий чинээ амны хөндийн эрүүл мэнд сайн байна төдий чинээ тухайн хүний амьдралын түвшин дээгүүр байх магадлал өндөр байх ба мөн тухайн улс орны хүн амын амны хөндийн өвчлөлийн үзүүлэлтээр хөгжлийнх нь түвшинг тодорхойлж, 
чанартай амьдралын баталгаат байдлыг дүгнэдэг дэлхийн чиг хандлага тогтоод байна. Эрүүл ам нь бидэнд өвдөх өвчингүй, тав тухтай байж, ямар нэгэн сэтгэл санааны дарамтгүйгээр ярих, инээх, амтлах, зажлах, залгих боломжийг олгодгоос гадна өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Амны хөндийн эрүүл ахуйг сахих дадалд хэвших, эрсдэлт хүчин зүйлсээс зайлсхийх, байнгын шүдний үзлэгт хамрагдаж, урьдчилан сургийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч байх нь амны хөндийг эрүүл байлгах үндэс болдог.� 
Гэхдээ амны хөндийн эрүүл мэндийг сахих мэдлэг, дадал хоёрын дунд асар том ойлголтын зөрүү байсаар байгаа нь түгшүүр болж байна. Өөрөөр хэлбэл шүдээ угаах нь амны хөндийн эрүүл мэндийг сахих хамгийн анхан шатны арга хэмжээ гэдгийг мэдэх боловч яг хэдийд, хэдэн удаа удаа, яаж угаах, ямар хоол хүнс хэрэглэх, ямар амьдралын хэв маягийг эрхэмлэх талаар мэддэггүй. Сүүлийн үед Дэлхийн шүдний холбооноос хоол идсэний дараа шүдээ усаар шууд зайлах нь шүдний паалангийн хатууллаг чанарыг сулруулдаг тул 20-30 минутын дараа зайлж, угаахыг зөвлөж байна. Гэхдээ энэ нь шүдээ угаахгүй, мартана гэсэн ойлголт биш шүү дээ. Шүдээ угааж байх явцад оон дотор агуулагдаж буй фтор нь шүдний паалангийн призмийн түвшинд үйлчилж шүдийг бэхжүүлдэг тул хэсэг хугацааны дараа усаар зайлбал сайн.�
Олон хүн хийжүүлсэн /газтай/ ундаа ууснаас жимсний шүүс уух нь хүний ерөнхий эрүүл мэндийг тэтгэдэг, амны хөндийн эрүүл мэндэд үзүүлэх хортой нөлөө нь бага гэж боддог. Гэтэл, ихэнх савласан жимсний шүүсэнд чихрийн хэмжээ их байдаг нь шүд цоорох өвчний шалтгаан болж байна. Ялангуяа бага насны хүүхдүүдийг эрүүл, тэнцвэртэй хоолны дэглэмд сургаж, тэдний өдөр тутмын хоол хүнсэнд чихрийн хэмжээг хамгийн бага байлгах нь шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний эхлэл юм. Иймд зургаан нас хүртэлх хүүхдүүдэд өдөрт 170 грам хүртэл жимсний шүүс өгч болно. Зарим тохиолдолд дөч жарын харьцаатай усаар шингэлж өгөх нь сайн.� 
Эхийн сүү нь хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, физиологийн хөгжлийн хамгийн сайн үзүүлэлтийн баталгаа болдог бөгөөд ДЭМБ-аас эхний зургаан сар заавал эхийн сүүгээр хооллох, болж өгвөл хоёр нас хүртэл нь үргэлжлүүлэхийг зөвлөж байна. Харин арван хоёр сараас хойш өдөрт долоо болон түүнээс дээш хөхүүлж байгаа тохиолдолд амны хөндийг цэвэр усаар зайлах, сүүн шүдийг сойзоор цэвэрлэж байвал шүд цоорох өвчнөөс сэргийлнэ. Шүд цоорох өвчнөөс гадна шүдний холбогч эдийн үрэвсэл хүүхэд болон өсвөр үеийнхний дунд элбэг тохиолдох болсон шалтгааны нэг нь таргалалт юм. Ялангуяа жин ихтэй 17-21 насны өсвөр үеийнхний нэг килограм нэмэлт жин болон бэлхүүсний тойргийн нэг см илүүдэл хэмжээ болгоны тоогоор шүдний холбогч эдийн үрэвсэл нэмэгддэг талаар эрдэмтэд судалсан байна. Мөн хэт таргалалттай болон, сахарны шижинтэй хүүхдүүдэд шүд цоорох өвчнөөр өвдөх эрсдэл өндөр байдаг. Сүүлийн үед дэлхий нийтийн тулагамдсан асуудлын нэг нь хүүхдийн таргалалт болж байгаа бөгөөд 3-11 насны хүүхдийн таргалалт дөрөв дахин, 12-19 насны хүүхдүүдийн таргалалт хоёр дахин нэмэгдэж эпидемик байдалд хүрээд байна. Иймд бага насанд нь сургуулийн өмнөх болон ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт нас насанд нь тохирсон амьдралын зөв хэв маяг, зохистой хөдөлгөөн, зөв хооллолтын талаарх мэдлэгийг шинжлэх ухааны үндэслэлтэй үе шаттай олгож, хэвшүүлэх шаардлагатай байна.� 
Эцэг эхчүүд бид хүүхдийнхээ сүүн шүдийг хэдий чинээ шүд цооролтоос сэргийлж чадна төдий чинээн сүүн шүд нь өөрийн тавилангаар унаж байнгын шүдээр солигдох ба энэ нь хүүхдийн байнгын шүдний шүдлэлтийн зүй тогтол, эрүүний ясны хөгжилд сайнаар нөлөөлж эрүү нүрний гажиг үүсэхээс 70 хувь урьдчилан сэргийлдэг.� 
Ер нь хүн эрүүл, гоо үзэсгэлэнтэй байя гэвэл амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахиж, эрүүл мэндээ хамгаалах мэдлэгт насан туршдаа суралцаж, олсон мэдлэгээ өдөр тутмын дадал хэвшлээ болгохыг эрхэмлэх ёстой. Бүтэн шүдтэй, амны хөндий эрүүл байх нь хоол боловсруулах замын болон бусад системний өвчнөөр бага өвчлөх, ялангуяа зүрхний шигдээс өвчнөөр өвдөх эрсдийг эрс бууруулдагийг эрдэмтэд нотолсон.�​ 
Амны хөндийн өвчин бол Дэлхийн хүн амын талаас дээш хувь буюу 4 тэрбум хүнийг хамарсан хамгийн их тархсан халдварт бус өвчин төдийгүй бүтээмжийг бууруулж, эдийн засгийг удаашруулж, ядуурлыг бий болгож буй шалтгааны нэг бөгөөд нийгмийн тэгш бус байдлыг илэрхийлэгч хүчин зүйлийн нэг болоод байна.�​ 
Хүн амын амны хөндийн эрүүл мэндийн ялгаатай байдал нь нийгэм эдийн засаг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж тэгш бус байгаагийн тод илрэл юм. Иймд, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг халдварт бус өвчний (ХБӨ) хүрээнд хамгийн их тархсан өвчний хувьд өргөн хүрээтэйгээр авч үзэн, тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн зорилт, шалгуур үзүүлэлттэй нийцүүлэн хэрэгжүүлэх механизмыг бий болгох, бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулж, ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуй, хоол хүнс, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт, жендэр зэрэг бусад хөгжлийн салбаруудын үйл ажиллагаатай уялдуулснаар нийгэм-эдийн засгийн үзүүлэлтэд ахиц гаргах, тэгш бус байдлыг арилгахад эерэг нөлөө үзүүлэх нөхцөл бүрдэх юм. �
ШҮД ЭРҮҮЛ БОЛ БИЕ ЭРҮҮЛ.� �

Ж.ЦОЛМОН, АУ-ны доктор, профессор

Энэ өдрийн зурхай /2017.04.01/

$
0
0

Энэ өдрийн зурхай /2017.04.01/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 1. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 5. Санчир гараг. Чөлөөт эх одтой, нэг цагаан мэнгэтэй, шар морь өдөр.

Барилдлага: Шид    
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй 
Суудал: Мод

Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр янз бүрийн учир шалтгаанаар таны зарлага орлогоосоо хэт их байна. Иймээс бэлэн мөнгө маш ихээр дугагдана. Нөхцөл байдал хэдийгээс ийм байгаа ч бүх өр зээл төлбөр тооцоогоо хийж дуусга.


ҮХЭР (4/20-5/20)

Таатай өдөр. Хосуудын харьцаа нийцтэй, эелдэг нөхөрсөг байна. Хүнд хэцүү үед дэмжлэг, тусламж ирнэ. Энэ нь танд ихээхэн таашаал өгнө. Хувийн амьдрал хүндрэл гарч хайр дурлалдаа урам хугарна. Та өөрийн боломжийг ханьдаа хэт их нээж өгөх бололтой. Та сэтгэл хөдлөл, зан авираа хянаж засах хэрэгтэй. Танд ухаалаг байдал дутагдаж байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Эрч хүч буурч дархлаа суларна. Халдвар авах гэнэт халуурах магадлалтай. Биеийн хүчний ажил хийвэл танд ашигтай. Биеийн тамирын танхимд оч. Хэрвээ та хатгаа авсан бол багаар бодоход хоёр хоног орондоо хэвтэх шаардлагатай. Осол, азгүй тохиолдол учрах магадлалтай. Таагүй үйл явдлын буруутан болж болзошгүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр тоглоомчид, адал явдалд дурлагсад эрс идэвхижинэ. Тэд олон хүмүүсийг төөрөгдөлд оруулж болзошгүй байна. Гол нь гэнэтийн шийдвэр бүү гарга, хялбар аргаар мөнгө олох арга амлаж буй хүмүүсийг өөрөөсөө холдуул. Ингэж чадвал дараагийн удаа аз таныг ивээх болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Та тэвчээртэй байгаарай. Та гадаад хэл сурах, аялал жуулчлалын салбарт хүчээ үзэх хэрэгтэй. Та төлөвлөгөө хэрэгжүүлж чадаж байвал та хурдан амжилтад хүрнэ. Та өөрийн эелдэг зангаараа ажлаа амжуулна. Хайртай байсан хүн чинь таны амьдралд эргэн ирнэ. Хэрвээ хийж буй зүйлийнхээ зөв эсэхэд эргэлзэж байвал утсаар ярихаас бүү хэтэр. Та нарын сонирхол өөр тул хосуудын хооронд үл ойлголцол үүснэ.


ОХИН (8/23-9/22)

Од, эрхэс эрүүл мэндийн асуудлыг тань хамгаалсан мэт санагдана. Гэвч хэрэв та хөдөлгөөн багатай байснаас эрүүл мэнд өөрчлөгдвөл од эрхэс яаж ч чадахгүй. Хоолны дэглэм барихад тохиромжтой өдөр. Хүнсний эрүүл ахуйч эмчтэй уулзаж зөвөлгөө ав.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Газар бүрэн гэсэхээс өмнө рашаан сувилалд явж амар. Ямар ч албан тушаалын харьцаа сөрөг үр дүнд хүргэнэ. Цэвэр агаарт ихэнх цагаа өнгөрөөж гэр, зуслангийн байшингаа тохижуулах, хөдөө зугаалах нь тустай. Автомашины хөдөлгөөнд болгоомж илүүдэхгүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Сэтгэл хөдлөл илэрч, юманд хандах идэвхи ихсэж янз бүрийн асуудал шийдвэрлэхэд таатай боломж олгоно. Амжилтын үндэс нь ажил сайжруулах боломж олгоно. Гэр бүлд бүрэн ойлголцол ноёрхоно. Хэт ядрах, хараа муудах магадлалтай байна. Усан эмчилгзэ, ховсдуулах зэрэгт ээлтэй байна.


НУМ (11/22-12/21)

Хувийн амьдралд бэрхшээл учрах өдөр. Найз нөхөд төрөл төрөгсөдтэйгөө муудалцана. Үзэл бодлоо тууштай хамгаал. Байр сууриа авч үлдэх уран арга эрэлхийл. Дайснуудын тань тавьсан занга зорилгод саад учруулна. Гэвч таны хийсэн алхам бүр эргээд танд муугаар нөлөөлөх учир тууштай шийдвэр гаргах гэсний хэрэггүй.


МАТАР (12/22-1/19)

Гэр бүл ахуйн асуудлаа шийднэ. Санхүүгийн амжилт ирнэ. Гэр орноо эмх цэгцтэй болгож бүх зүйлийг байранд нь тавь. Гэнэт толгойд орж ирсэн бодлуудад анхаарлаа хандуул. Хайрт тань мөнгө гуйвал бүү татгалз. Шээс ялгаруулах эрхтэн, бөөрний ажиллагаа суларч, амьсгалын замын өвчин тусах магадлалтай.


ХУМХ (1/20-2/18)

Хамаг бодол санаа тань хайр сэтгэлийн талбарт ялалт байтуулахад чиглэх магадлалтай. Дасал болсон зугаанаасаа залхаад та илүү хурц мэдрэмжийн араас хөөцөлдөж мэдэх нь, үр дагавар нь ч гарч ирэх болно. Гэвч сэтгэл санааны ариун байдлын тухай бодож үзэхийг одод зөвлөж байна. Ёс журамгүй байдлаас хайртай хүнтэй харьцаа муудах болно.


ЗАГАС (2/19-3/20)

Гэрээс гадуур олон хүнтэй шуугиантай газар танд таашаал өгөхгүй. Дотны хүмүүстэйгээ оройг тайван өнгөрүүлэх нь танд таалагдана. Хэрвээ та өөрөөсөө болон дотны хүмүүстээ боломжгүй зүйл шаардахгүй бол тухтай байдлыг мэдрэх болно гэдгийг од эрхэс зөвлөж байна.

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

$
0
0

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 2-нд Алтайн салбар уулсаар, цаашдаа ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2017 оны дөрөвдүгээр сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс хоорондын хөндийгөөр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүрэн бэлчир орчмоор 1-6 хэм хүйтэн, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр 2 хэм хүйтнээс 3 хэм  дулаан, Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр 2-7 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 02-ноос 04 дүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 5-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 2, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 4, 5-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 4-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.



Энэ өдрийн зурхай /2017.04.03/

$
0
0

Энэ өдрийн зурхай /2017.04.03/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 3. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 7. Сумъяа гараг. Хэрцгий охин одтой, найман цагаан мэнгэтэй, цагаан бич өдөр.

Барилдлага: Рашаан     
Шүтэн барилдлага: Хурьцахуй  
Суудал: Гал

Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн.

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Аливаа шинэ зүйлийг эхлэхэд санаа нэгтнүүд танд олдоно. Найз нөхөд ч тусална. Мөнгө хөрөнгө ч олдоно. Гол нь энэ таатай цагийг ашигла. Санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат байдалд бүү ор.


ҮХЭР (4/20-5/20)

Хүсэл мөрөөдлөө биелүүлэх, сэтгэл санааны эрмэлзэл дүүрэн байна. Та өнөөдар нэг л харамлтаар санасан бодсоноо биелүүлнэ. Хүмүүстэй холбоо тогтоох, барилга барих, засвар хийх, эмчилгээ хийлгэхэд мөн худалдааны гэрээ хэлэлцээр байгуулахад мөн тааламжтай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өвөрмөц, ердийн бус аргууд хэрэглэн ажилдаа амжилт гаргана. Шагнал урамшуулал авч магадгүй. Удирдлага тань танд талархах болно. Албан тушаал ахих эсвэл цалингаа нэмүүлэх талаар удирдлагатайгаа ярьж болно. Романтик, эсрэг хүйстний талаарх сонирхол таны ойд гялалзаад өнгөрөх боловч түүнд зориулах цаг, хүч хүрэхгүй. Өөрийн хэлсэн зүйлээ ажигла.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр та байрандаа тогтож сууж чадахгүй нь. Арилжаа наймаанд алс хол явах хүсэлд автана. Гэртээ бүү суу. Аян замд гол нь холын аян, улс орнуудад та шинэ мэдлэг, шинэ холбоо хэлхээ, санхүүгийн шинэ үйл ажиллагаа, зарим нэг нь шинэ хайр дурлалаа ч олж болзошгүй од эрхэс зөвлөж байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Та ажил дээрээ бүх юмаа хянах хэрэгтэй. Гэхдээ ажил дээр чинь бага зэрэг асуудал байна. Та ажил дээрээ ямар албан тушаалтай байсан ч та байр сууриа битгий алдаарай. Таны бие сайжирна. Танд юу ч тохиолдсон бай ойр дотны хүнээ битгий хэцүү байдалд орхиорой.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр танд мөнгө олдоно. Төлөвлөснөө биелүүлэх шаардлага тулгарна. Таны ур чадварыг үнэлэх тийм ажил хай, танд олдоно. Урлаг, спортын ажил эрхэлдэг хүмүүст амжилт ирнэ. Уралдаан тэмцээнд оролцвол түрүүлэх магадлалтай. Зоригтой бай. Чадвараа харуул.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Үзэл суртлаас хамаарсан зөрчил гарч магадгүй. Зохих ёсны мэдлэгээ эзэмшээгүй байдал нь таны нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Амьдралынхаа сайн сайхныг дээшлүүлэхэд чиглэгдсэн практик үйл ажиллагаа эрхэл. Ямар ч нөхцөлд асуудлыг түрэмгийлэх аргаар шийдэхээс зайлсхий.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Амьдралын эрч хүч эрчимтэй, хувийн төлөвлөгөө төсөл хэрэгжүүлэхэд эрч хүч сайн байна. Амралтын хэв журамаа хойшд анхаар. Эргэлзээтэй бичиг баримтад гарын үсэг зурах, шинэ ажил эхлэх, эрсдэлтэй үйлдэл эрхлэх, машинаар хурдан давхих зэрэг нь энэ өдөр осолтой.


НУМ (11/22-12/21)

Энэ өдрийг идэвхтэй өнгөрөө. Биеийн тамираар хичээллэж, зугаалж цэнгэ, хүмүүстэй уулз. Орчлон ертөнцийн амарлингуй байдал таны ой санамжинд үлдэнэ. Ямар ч талбар дээр гялалзах боловч боломжоо зөв үнэл. Хэт том асуудал шийдвэрлэх гэж чармайгаад хэрэггүй. Энэ нь танд дэмий л уршиг тарина.


МАТАР (12/22-1/19)

Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, баяр талархлаар дүүрэн өдөр. Олонд танигдахын тулд гял цал болсон үнэтэй хувцас өмс. Үүнд та дасахгүй байж болно. Энэ өдөр олон хүнтэй уулзаж холбоо тогтооно. Найз нөхөд гэнэт хүрэлцэн ирэх гэнэтийн бэлэг сэлт нь цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд тусална. Хамтын гэрээнд оролцохыг үл таних хүн санал болговол шууд зөвшөөрч болохгүй.


ХУМХ (1/20-2/18)

Ажил дээрээ та сонирхолтой, өвөрмөц хүмүүстэй учирна. Тэдэнтэй харьцаж байхдаа урд өмнө сэжиглэж ч байгаагүй орлогын эх үүсвэрийг нээж олно. Удирдах ажилтнууд маргаантай байдлаас зөв гарц олж чадна. Таны зорилго бол нэг сонирхолд хөтлөгдсөн ямар ч хамт олны доторхи харьцааг төгөлдөржүүлэх явдал.


ЗАГАС (2/19-3/20)

Өөрийгөө хязгаарлаж хянах өдөр. Өөрийн үйл хөдлөл, бодол санаагаа хянахад хялбар байна. Олонх загасынхан өөрийн өмнө манай эвдэрч сөнөж буй ертөнцийг өөрчлөх дээд зэргийн зорилго тавьж магадгүй байна. Өөрийн боломжийг бүү хэтрүүлэн үнэл. Таны хүсэл бардам зантай тань хоршиж магадгүй. Иймээс эхний ээлжинд эхэлсэн ажлаа дуусга, үүрэг даалгавраа нягт нямбай биелүүл.


Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

$
0
0

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2017 оны 04 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар  баруун хойноос секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор 1-6 хэм хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-6 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, говь, талын нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 04-нөөс 04 дүгээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд, 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 4,7-нд зарим газраар секундэд 12-14 метр, 5,6-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 6-нд нутгийн баруун хагаст, 7-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


1072 хувьцаа ”амилах уу”

$
0
0

1072 хувьцаа ”амилах уу”

 

Монгол Улсын иргэн бүрт "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувцааг  өгч байсан цаг саяхан. Харамсалтай нь сураг төдий байсаар байгаа энэхүү хувьцаа "амьгүй албат” гэдэг шиг тоо төдийнхөн байсаар өдийг хүрлээ. Яах вэ, зарим нэг нь оюутны сургалтын төлбөрт өгсөн байх. Зарим хөгшид хувьцааны мөнгөө авсан нь ч бий. Мөн 2016 оны сонгуулийн өмнө зарим хүмүүс 322  ширхэг хувьцаагаа 300 мянган төгрөгөөр зарсан. Түү­нээс өөрөөр бол 1072 ширхэг ху­вьцаа амилаагүй. Харин Зас­гийн газраас энэ сарын 01-ний өдөр гэхэд "Эрдэнэс Тавантолгой” ХК БНХАУ-ын "Чалко” компанийн өрнөөс гарна гэж байсандаа хүрч, гуравдугаар сарын 30-ны өдөр тус  компанид өгөх ёстой байсан 110 сая ам.долларыг барагдуулсан юм. Өр дарсаныг нотолсон  санхүүгийн баримтыг "Эрдэнэс-Тавантолгой” компа­нийн удирдлагууд өнгөрсөн сарын 30-ны өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардуулан өгч, хэсэгтээ л баяр хөөр боллоо.

 

Ер нь бол Монгол Улсын Засгийн газар "Чалко” компанид 350 сая ам.долларын өртэй байсан. Тэгвэл одоогийн "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболдыг ажил хүлээж авахад 110 саяын өр үлдсэн байж. Мөн  олборлогч компани болох  ”ТТJVCO”- д 64 сая ам.долларын өртэй байсан аж.

 

Эдгээр өрийг долоон сарын хугацаанд барагдуулж дууслаа. Тэгэхдээ зөвхөн Зүүн Цанхийн нүүрсээр. Сардаа 600 тонн нүүрс олбоолоод, түүнийхээ 200-г нь "Чалко”-д өгч байсан юм билээ.   Одоо "Эрдэнэс Тавантолгой” компани нүүрсээрээ өр дарах биш, улсын төсөвт мөнгө оруулахаар боллоо. Дээрээс нь өнөөх алдарт 1072 хувьцаа "амь орох” нөхцөл ч бас бүрдэж байна. Тийм болохоор баярлахгүй гээд яах билээ.

 

Зөвхөн өрөө дарсанд ч биш, ард түмэн хувьцааныхаа ногдол ашгийг авах нь гэж баярлаж байгаа юм. Гэхдээ хэзээ, яаж, хэдэн төгрөг авах вэ гэдэг нь одоохондоо бүрхэг байна.  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өр дарсан санхүүгийн баримтыг хүлээж авах үеэрээ  "Авсан өрөө бүрэн төлсөн та бүхний энэ эхлэл булган сүүлтэй байхыг ерөөе. Одоо компаниа ашигтай, дээр нь иргэдийнхээ 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах боломж бүрдүүлэхийн төлөө ажилла” хэмээн "Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагуудад хэлсэн. Харин тус компанийн зүгээс   өнгөрсөн сарын 31-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж,  1072 хувьцаа үнэд орох боломжтой хэмээн мэдээлсэн юм. Ер нь бол  тус компани IPO хийх бэлтгэл  хангаж эхлэх юм байна. Гадаадын бирж дээр гарснаар хөрөнгө босгоно. 

 

Тэр хэрээр иргэдийн Тавантолгойн 1072 ширхэг хувьцаа үнэд орно.  Ирэх жилийн сүүлчээр гаднаас хөрөнгө босгох боломж бүрдүүлнэ гэж үзэж байгаа гэдгээ хэлсэн. Мөн энэ жилдээ эхлүүлэх хоёр дахь ажил нь нүүрс баяжуулах үйлдвэр. Эхний удаад нэг сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулна. Цаашдаа угсруулж барьснаар жилдээ таван сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэртэй болох аж. Цаашлаад  2020 он гэхэд нүүрс олборлолтыг 35 сая тоннд хүргэнэ. Ингэхдээ "Эрдэнэс тавантолгой” компани өөрсдөө тоног төхөөрөмж, техниктэй болж, олборлолт хийх боломжийг судалж эхэлжээ.

 

Мөн Цанхийн уурхайд олборлолт хийдэг болсон цагт ашиг нь илүү өндөр тусах тооцоо гарсан гэдгийг ч мэдээлсэн.  Энэ дунд бас нэг бантан байгаа нь "Хүний хөгжил сан”-гаар дамжуулж иргэн бүрт тараасан 200 сая ам.долларыг "Эрдэнэс Тавантолгой” компани дээр өр байдлаар биччихсэн юм билээ. Энэ мөнгөний хүү нэмэгдээд, одоо 239 сая ам.долларын өр барагдуулах болчихоод байгаа аж.

 

Ерөнхий сайдын зүгээс энэ өр төлбөрийг оны төгсгөл гэхэд барагдуулж, компанийн санхүүгийн "өт”-ийг түүх үүрэг өгсөн юм байна. Энэ асуудлыг зөв менежментээр шийднэ хэмээн компанийн удирдлагууд яриад байгаа.  Үүний дараа л  тус компани IPO хийх боломжтой болох юм билээ. Тэгэхээр энэ жилдээ бол иргэд хувьцааны ашиг гордох хэрэггүй байх. Цаашлаад тус компанитай холбоотой бүтээн байгуулалтын ажлууд байна. Боловсруулах үйлдвэр, төмөр зам гэх мэт.

 

Гэхдээ нэг гэрэлтэй мэдээлэл бас бий. Тэр нь Баруун, Зүүн Цанхи зэрэг ажиллаад эхэлсэн. Тэр дундаа Баруун цанхийн нүүрсийг аман дээрээс нь 72.5 ам.доллараар нэг тонныг нь зарж байгаа. Зах зээлийн ханш руу нэлээд дөхсөн өртөг гээд байгаа. "Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдын ярьж байгаагаар бол 2017 онд тус компани нийтдээ 11.5 сая тонн нүүрс борлуулж, улсын төсөвт 550 сая ам.доллар оруулах төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Төлөвлөсөндөө хүрч олборлолтоо хийгээд, үнэ энэ хэвээрээ байвал шүү дээ.  Ямар ч байсан нэг үеэ бодвол манайд мөнгө орж ирэх нь. Гэхдээ тэрийгээ шууд ард түмэндээ ногдол ашиг байдлаар тараахгүй нь тодорхой байх. Бас нэг муухан мэдээ бий.

 

Тэр нь "Чалко”-гоос анх 350 сая ам.доллар зээлэхдээ байгуулсан гэрээ ёсоор дахиад таван жил тус компанид Зүүн цанхиас олборлосон нүүрсний 80 хувийг нийлүүлэх үүрэг хүлээж байгаа юм билээ. Одоохондоо "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд үнээ өсгөх санал тавиад, хэлэлцээр хийж байгаа гэсэн. Хэрвээ үнээ бага зэрэг өсгөж чадвал манайд орох ашиг нэмэгдэнэ. Чадахгүй бол 20 хувиа л ахиухан үнэтэй зарах арга зам хайхаас өөр зам алга.

 

Гэрээ бол гэрээ. Ингээд бодохоор ойрын хэдэн жилдээ 1072 хувьцаа "амь орно” гэж найдаад хэрэг алга. Тэгээд ч Д.Ариунболд захирал "Иргэдийн 1072 хувьцаатай холбоотой бүртгэлийн асуудал нэг мөр шийдэгдээгүй байгаа. Бүртгэлийн асуудал цэгцэрсэний дараа манай компани дүрэмдээ өөрчлөлт оруулж, шинэчилсэн бүртгэл хийсний дараа Хөрөнгийн бирж дээр арилжаалах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Сангийн дэд сайдаар ахлуулсан баг иргэдийн 1072 ширхэг хувьцааг хэрхэн үнэд хүргэх талаар судалж байна.

 

Компанийн санхүү, өрсөлдөх чадвар сайжраад ирэхээр иргэдийн хувьцааны асуудлыг шийдэх бүрэн боломжтой болно. 2017 оны эцэс гэхэд "Эрдэнэс-Тавантолгой" компани өргүй болсноор иргэдийн 1072 хувьцаа илүү үнэ цэнэтэй болно. Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу иргэдийн 1072 хувьцаанд ногдол ашиг тараахын төлөө компани ажиллах болно” хэмээн ярьсан.  Ер нь бол тодорхой зүйл одоохондоо алга. Эхлээд компани санхүүгийн бүх асуудлаа шийднэ. Дараа нь бүтээн байгуулалтуудаа явуулна. Тэр бүхний дараа л 1072 хувьцаа жаахан "амь орж”, бид 5, 10 төгрөгийн ногдол ашиг авч магадгүй л шинж харагдаад байна. 2020 оны сонгуулийн өмнө л гэрэлтэй мэдээ дуулдаж магадгүй болов уу. Ногдол ашгийн тухайд шүү дээ.

 

Эх сурвалж: Монголын мэдээ

Н.Пунцагболд

С.Баярцогтод бүр баяртай гэж хэлье!

$
0
0

С.Баярцогтод бүр баяртай гэж хэлье!

 

Гишүүн асан С.Баярцогт АН-ын дотоод сонгуульд үзэх гээд чадсангүй. Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас түүний нэрийг хасахдаа  "Үндсэн дүрэм зөрчсөн талаар маргаан үүссэн” хэмээн намынхан нь тайлбарлажээ. Ерөнхийдөө бол оффшор С.Баярцогт гишгэх газаргүй болсон харагдана. "Муу нэрийг хусавч үл арилдаг” гэж үнэн аж. Сэлэнгэчүүд С.Баярцогтыг ямар нүүрээрээ дахин улстөрд шунаад байгаа юм бэ гэлцэн бухимдахаас ч аргагүй л дээ. С.Баярцогтын тухайд тэр Америк руу явдаг жишгээрээ явбал бараг таарна. Ер нь улстөргүй л бол амьдрал нь дуусчих гээд байгаа аятай байхаа болимоор юм.

Ядаж байхад  Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбооны тэргүүн З.Туяацэцэг "С.Баярцогтын оффшор данстай болох нь нотлогдсон есөн баримт илэрсэн. Одоогоор нягталж байна. Сайтар шалгасныхаа дараа бид дахин мэдээлэх болно. УИХ-ын Тамгын газар С.Баярцогтод ёс зүйн хариуцлага тооцсон тул дахин хариуцлага хүлээлгэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Тиймээс өнгөрсөн онд Швейцарийн прокурорын байгууллагад хандаж, энэ оны зургадугаар сарын 27-ноос С.Баярцогтыг мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн” гэж хэвлэлийнхэнд дуулгасан нь бүр нэрмээс болсон доо.  Мөн  Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ын дарга асан С.Баярцогт Швейцарийн "Кредит Суис” банканд 9.2 сая ам.доллар хадгалуулсан баримт ирсэн байна.  2009 оны аравдугаар сарын 27-ны өдөр 9.2 сая ам.доллар түүний дансанд оржээ.  Тодруулбал,"Таны хадгаламжийн дансанд 9.2 сая ам.доллар орсон. Швейцарийн банкны хуулийн дагуу бид өөрийн үйлчлүүлэгчийн бизнесийн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах ёстой. Тиймээс та энэхүү 9.2 сая ам.долларын мэдүүлэг, гэрээ, хэлэлцээрийн хуулбар, нэхэмжлэл зэргийг бидэнд ирүүлнэ үү. Таны мэдээллийн нууцыг бид хадгалах болно” гэсэн албан бичиг илгээсэн нь илэрсэн гэхчлэн мэдээллүүд хэвлэлээр гарсан.

С.Баярцогт  өөрийгөө  бүр ёс зүйн хариуцлага хүлээгээд албан тушаалаа өгөөд, гишүүнээр үлдсэн шүү гэх нь холгүй үгсийг телевизээр  унагаж байсан. Яахав, бүрдүүлсэн бичиг баримт сэлтийг нь харахад тэр хууль журам зөрчөөгүй мэт харагдаж, ойлгогдож, мань эр ч өөрийгөө тэгж ярьж байгаа ч, Монголын төрд олон жилийг хариуцлагатай алба хашиж өнгөрөөсөн хүний амнаас гармааргүй дэндүү үл тоомсорлосон, ёсзүйн тураалтай үгсийг, хандлагыг тэр илэрхийлж байсан.Уг нь С.Баярцогт ардчиллын ноён нурууд юу болохыг сайн л мэддэг хүн баймаар. Тэр ч утгаараа эрх зүйт төртэй хамгийн сайн засаглалтай орон байхыг хүсвэл улс орны иргэн бүр  ёс суртахууны хэм хэмжээний талаар тодорхой ойлголттой байх ёстойг тэр сонссон л баймаар. Гэтэл үг үйлдлийг нь харахаар түүнд тэр талын ойлголт ер байхгүй юу гэлтэй. Тэгвэл С.Баярцогтод хандаж хэлэхэд Л.Цэвэлийн "Монгол хэлний тайлбар тольд "Ёс зүй гэдэг ойлголтыг "юмны зайлшгүй зүй тогтол жам тавилан” гэж тайлбарласан байдаг юм билээ. Тэгэхээр ёсзүйн хувьд зөрчилтэй алдаа дутагдалтай үйл хийсэн гэдэг бол зохисгүй зүйл хийсэн л гэсэн утга дагуулах юм. Гэтэл С.Баярцогт ёс зүйн л хувьд тиймхэн юм хийсэн болохоос хууль зөрчөөгүй гээд байгаа нь үнэхээр харамсалтай өнцөг юм. Тэгэхээр ийм хандлагатай хүнээс бусад нь нүүр буруулж харагдахаас өөр яалтай вэ. С.Баярцогтод бүр баяртай гэж хэлье.

Эх сурвалж: Шуурхай.мн

Г.Дэнзэн нарын 17 тэрбум, “Нүүрс”-ний гэх хэргүүд нэг зохиолтой юу

Бодол биелэлээ олдог

$
0
0

Бодол биелэлээ олдог

 

...Нэгэн хэрмэл эр тэнэж яваад ядарсан тул модны сүүдэрт сууж амрав.Тэр мод нь хүслийг хангагч Галбараас байжээ.Хэсүүлчин ихэд өлссөнөө мэдэрч:Нээх сайхан хоол идэх юмсан.Даанч өглөгийн эзэн алгадаа"гэж бодов.Хоол бодох агшинд гэнэт сайхан хоол гарч ирэв.Өлссөндөө юу ч бодох сөхөөгүй гүзээлж орхив.

Тэгээд нойр нь хүрч"Тухтай орон дээр унтах сан"гэж мөрөөдөв.Гэтэл ор гараад иржээ.Орон дээр хэвтэх зуур"Энэ ер нь юу болоод байнадаа!Хэн ч үзэгдэхгүй мөртлөө хоол унд,ор дэвсгэр гарч ирээд л.Арай нөгөө тийрэн чөтгөр биш байгаа? гэсэн бодол төрөв.
Тэгтэл нүдний өмнө элдэв тийрэн үзэгдэж гэнэ."Эд нар алах байх даа! гэж айж сандартал тийрэнгүүд түүнийг алж орхижээ. 
Амьдралын жам ёс яг адилхан.Чөтгөр бодоод байвал гараад л ирнэ.Дайсан бодоод байвал дайсан,андыг бодоод байвал анд гарч ирнэ.Хайрлавал эргэн тойрон хайр ургана.Үзэн ядах юм бол эргэн тойрон үзэн ядалт шивээлнэ.Бодол бүхэн биеждэг жамтай.Бодолд автахгүй бол юу ч чамд тохиолдохгүй.

Үхлийн урилга

$
0
0
 
 

Өнөөдөр хар тамхины асуудал хаана ч хамгийн хурцаар тавигдаж байгаа. Энэ цагаан нунтгийн гайгаар олон ч хүн ажил амьдралаа золиосолсон. Санаатайгаар бусдын гараар могой бариулах нэгэн байхад санамсаргүйгээр тэдний хөлд чирэгдэх нь ч цөөнгүй. Зүүн өмнөд Азийн орнуудаас Хятад руу хар тамхи зөөвөрлөдөг Африкийн томоохон бүлэглэлийн гишүүнээр элссэн гэх монгол эгч дүүс Б.Хулан, Б.Халиун нартай холбоотой мэдээллийн мөрөөр миний бие урд хөршийн нийслэл Бээжин хотыг энэ сарын 12-ны өдөр зорьж, Улаанбаатараас хөдлөв.

Тэд  эрхбиш энэ буруу гарын наймаанд нутаг нэгтнүүдээ уруу татаагүй байлгүйдээ гэх бодол сэтгэл хоёрдуулж байсныг нуух юун. Гэхдээ л Бээжинд юу угтахыг урьдчилан тааварлашгүй. Хол биш ч гэсэн харь улсыг зорихын өмнөх өдөр УМБГ-ын Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Болдтой уулзаж, анхныхаа мэдээллийг сонссон юм.

Аравдугаар сарын 12-ны өдөр. Намрын оготор шар нар ээсэн дулаахан өдөр байлаа.

Улаанбаатараас суусан  галт тэрэг өглөөний 6.50 цагт Замын-Үүдэд ирэв.  Галт тэрэгнээс буухад талбайд Бээжин руу явах унтлагын урт автобус зогсч байгаа харагдлаа. Тэр автобусанд сууж хилийн дээс даваад БНХАУ-ын Эрээн хотод хэсэг саатаад 14.00 цагаас Бээжинг зорьж хөдлөв.

Эргэн тойрны хүмүүсээс холын аянд гангар гунгар хийх тохитой хүнийг нүдээр хайсны эцэст 40 орчим насны эхнэр, нөхөр хоёртой танилцлаа. Тэд  Бээжингээс бараа бөөндөхөөр явж байгаа юм байна. Эхнэр нь сард нэг удаа урагшаа явдаг гэнэ. Харин нөхөр нь ээлжийн амралтаараа эхнэртээ хань болохоор дагалджээ. Унтлагын автобусанд тухалсан бид  өдөржин  явсаар оройн 21.00 цагийн үед жолоочийн зогссон замын буудалд хооллоод  цааш довтолголоо. Ингээд шөнийн 02.25 цагт Бээжингийн Му Ши Ёон дахь автобусны вокзал дээр ирж буухад шөнө дундын их хотын хөл хөдөлгөөн тасрах шинжгүй, гудамж талбайд нь  өнгө өнгийн гэрлэн  чимэглэл анивчиж нэлхийсэн бүгчим агаар угтан авлаа.

Аян замын танил бид гурвын хувьд  Монголоос өмсч гарсан хувцас халууцуулж эхэлсэн тул тайлж барьсаар вокзалаас холгүй "Хай Шин” гэх зочид буудалд хөл тавив. Замын танил Баясаа ах, Отгоо эгч  хоёртойгоо ярилцаж тохироод нэг өрөөнд орлоо. Хаашаа л харвал танихгүй барилга байшин, харь хэлийн  хотод тийм ч олон ирээгүй болохоор төөрөхгүйн тулд би буудлынхаа утасны дугаар, хотын газрын зураг сэлтийг аваад хотын төв рүү гарсан бол нөгөө хоёр маань үүрээр Бээжингийн зах руу бараагаа дарахаар явцгаав.

Миний зорилго бол Б.Хулан гэгч монголчуудаар үнэхээр хар тамхи тээвэрлүүлдэг нь үнэн юм болов уу гэдгийг мэдэх зорилгоор мэдээлэл цуглуулахаар ирсэн болохоор мөрөө хөөхийг чухалчиллаа. Мэдээж би мэргэжлээ нууцалж, хар тамхи тээвэрлэхээр ирж буй  эмэгтэйн дүрээр  түүнтэй уулзах учиртай. Б.Хулан бол Гуанжоу, Хонконгод дамжин амьдардаг, Бээжинд сардаа нэг л ирдэг гэх. Тэгэхдээ тэндхийн гар хөл болсон өвөрмонголчуудаар дамжуулан хар тамхи зөөлгөчихмөөр хүмүүсийг судлаад Гуанжоу руугаа буцдаг гэсэн мэдээллээс өөр мэдэх зүйл надад байхгүй.

Өглөөний 09.00 цагт буудлаасаа гарч Бээжингийн төвийн дүүргүүдийн нэг Ябуловыг зорилоо. Тэнд очоод Хулангийн хамгийн ойрын  хамсаатан болох  Бадралтай утсаар холбогдох ёстой. Бид гурвын буусан буудлынхаа ойролцоох газраас утсаар ярих нь дэндүү аюултай учраас би энэ дүүргийг сонгосон юм. Учир нь тэр дүүрэгт Монголын Элчин сайдын яам  байрладаг. Түүнчлэн тэндэхийн  Цагдаагийн газрынх нь байршлыг  хүнээр маш сайн заалгасан учраас эрсдэл тохиолдвол наад захын аюулгүй байдлаа хамгаалах үүднээс ингэж шийдсэн билээ. Одоо миний утсаар ярих хүн бол Өвөрмонголын Шилийн гол аймгийн  Баруун үзэмчин хошууны харьяат мөнөөх Бадрал гэгч. Тэр Бээжинд ирсэн  монголчуудыг онилж,  тамхи тээвэрлүүлэх ажлыг гардан зохион байгуулагчдын нэг гэсэн. Бадрал одоогоос арав гаруй жилийн өмнөөс Бээжинд суурьшжээ. Харин түүнээс өмнөх жилүүдэд Шилийн гол аймагт үйлчилгээ эрхэлдэг олон газруудаас татаас авдаг Мон Пин гэгчийн бүлэглэлд хар багаасаа зүтгэсэн ажээ.

Бээжин дэх Ябуловын гудамж

Бүлгийн толгойлогч Мон Пин гэх хятад  эр 2001 онд Хөх хотыг зорьж явахдаа засмал замын эргэлт дээр осолдож амь насаа алдсан тул нутгаасаа Бадрал наймуулаа Бээжинд орж ирсэн аж. Тэд нийслэл хотын гэмт бүлэглэлүүдтэй олон жилийн турш үзэлцсээр найман гишүүний хоёр нь л амьд үлджээ. Тэр хоёр ч удаа дээрмийн хэргээр хоригдоод гарсан бол сүүлийн жилүүдэд Хулантай нийлж хар тамхины наймаачдын сүлжээнд хүч түрэн орж ирсэн гэдгийг эх сурвалжууд өгүүлж байлаа.

Энэ хүний утасны дугаарыг олохын тулд би Улаанбаатараас гарахаасаа өмнө 32-ын тойрогт амьдардаг Б гэгчтэй уулзсан юм. Архинд донтсон Б-ийн хувьд Бадрал, Хулан хоёрыг сайн мэддэг бөгөөд тэдний захиалгаар  2011 оноос хойш хоёр ч удаа Хятад руу хар тамхи тээвэрлэж байсан. Харин түүний хамт явсан найз нь Хятадын цагдаад баригдаж, шүүхээс ял авсны дараа харин Б Монголдоо иржээ. Түүнийг одоо УМБГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд хилээр гарахыг нь нэгэнт хориглосон байна.

Таксинд сууж хурдны замаар 40 орчим минут давхисаар Ябуловт ирэв. Таксинд суусан цагаас  сэтгэл гэгэлзэж, нэг л айдастай болчихсоноо нуух юун. Түүнтэй утсаар хэрхэн ярих, сэжиг авахуулбал эрсдэлээ зөв тооцсон эсэхээ ч дахин дахин нягталж явлаа. Хэрэв намайг сэтгүүлч гэж мэдвэл гэх бодол  толгойд зурсхийх үед  өөрийн эрхгүй хөл чичирч,  гар салганана. Нэгэнт  нутгаасаа  хатуу шийдэж гарсан  болохоор ухрах замгүй гэж бодлоо. Тиймээс өөрийгөө тайвшруулах гэж хэрэндээ л  хичээж явсаар нэг мэдэхэд очих газраа ирсэн байв. Тэндэхийн ном сонин зардаг жижиг цэгээс утсаар ярихаар шийдэв.

Надад хоёр дугаар бий. Нэг нь Бадралынх, нөгөө нь Хулангийнх. Эхлээд Бадралын 158119….. дугаарын утас руу залгав. Хэдэнтээ дуудуулсны дараа эрэгтэй хүн "Вэй”  хэмээн утсаа авлаа. Түүний өөдөөс  би "Бадрал ахын утас мөн үү” гэж монголоор асуув. Тэрбээр "Тийм. Чи хэн бэ. Яах гэсэн юм” гэж байна. Хариуд нь би "Намайг Цэцэг гэдэг. Би Монголоос энд ирчихээд байна. Тантай уулзах гэсэн юм” гэлээ. Тэр хүн "Чи байранд суух гэж байгаа юм уу. Ямар учиртай хүн бэ” хэмээн лавлав. Би дахин Монголоос ирснээ дуулгаж, Хулан гэдэг эгчтэй уулзахаар ирсэн  тул та туслаач гэх мэтээр бидний яриа таван минут хэр үргэлжиллээ. Тэр нэлээд болгоомжилж буй нь илт байв. "Чи ямар буудалд буусан бэ” хэмээн надаас дахин асуулаа. Би ч ганц мэддэг төмөр замын буудлынхаа нэрийг хэлэв. Тэр цаашаа хятадаар хэдэн үг шулганаснаа надад хандан "Чи 13.00 цагийн үед ярь. Би одоогоор завгүй” гэж хэлээд утсаа тасаллаа. Түүнтэй ярьсны дараа би  номын мухлагийн ойр орчмыг нэлээд сайн нүдэлж аваад Бээжинд суугаа Монголын Элчин сайдын яамны байр руу явлаа.

Бага үдийн 10.20 цагт Элчин сайдын яамны байранд очиход дэд консул Д.Чинбаяр намайг тосч уулзав. Монголоос гарахаасаа өмнө сурвалжлагаар очих болсон тухайгаа тэдэнд мэдэгдсэн  тул төвөг учирсангүй. Тэндээс монгол иргэдийн тухай мэдээлэл сонсч суух зуур дэд консулын  гар утас руу Хятадын хориход ял эдэлж буй монгол залуу залгаж байгаа бололтой. Тэр Хулангийн дүү Халиуны уруу татсанаар хар тамхи тээвэрлэж яваад цагдаа нарт баригдаж, өнгөрсөн жил Хятадын Ардын дээд шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон Л гэгч эрэгтэй байлаа.  Хятадын хорих ангид хоригдож буй монголчууд графикийн дагуу Элчин сайдын яам руугаа сард нэг удаа утсаар ярих эрхтэй. Энэ үеэрээ  тэд ар гэрийхнийнхээ сургийг гаргадаг аж. Д.Чинбаярын хэлснээр, энэ жилийг монголчуудынхаа эрхийг хамгаалах жил болгон зарласан. Энэ ажлынхаа хүрээнд хоригдож буй монголчуудаа эргэж тойрох, ар гэрийхнийх нь илгээмжийг хүргэх зэргээр холбоотой ажиллаж байгаа гэж тайлбарлав. Ингээд дэд консулын утсаар ял эдэлж буй  Л-тэй  холбогдон цөөн хором ярилцлах  завшаан таарсан юм.

-Сайн байна уу, биеийн байдал нь ямар байна?

-Биеийн байдал гайгүй л байна. Элчин сайдын яамны зүгээс ар гэрийхэнтэй холбож өгч байгаад үнэхээр талархалтай байна.

-Яаж яваад гэмт хэрэгт орчихсон юм бэ?

-Богино хугацаанд хялбар аргаар их мөнгө олох гэсэн шуналдаа хөтлөгдөж яваад л ийм байдалд хүрчихлээ. Ядуу тарчиг ч бай, хүний нутаг руу явж хууль бус зүйл битгий хийгээрэй залуусаа гэж хэлмээр байна. Хүний нутгийн шоронд ял эдлэх маш хүнд юм.

-Монголчууддаа хандаад юу хэлэх вэ?

-Хүний нутгийн шорон хүйтэн, хүмүүс нь цэвдэг сэтгэлтэй цаанаа л ёозгүй юм. Ах дүү, аав ээжийнхээ дэргэд Улаанбаатарын шороотой гудамжиндаа лаазаа өшиглөөд эрх дураараа явсан минь ямар их эрх чөлөө, аз жаргал байсан юм бэ /хоолой нь зангирав/. Энэ шоронд орсон сүүлчийн монгол би л байгаасай. Хэн нэгэн чамайг хар тамхи зөөгөөд мөнгөтэй болохыг санал болгож байгаа бол  тэр чиний амьдралд ирж байгаа үхлийн урилга юм шүү. Тэр урилгыг бүү аваарай. Чи ажилгүй ч, ядарсан ч, өлссөн ч хар тамхи л битгий зөөгөөрэй. Монголоосоо ийм юм сэдээд гарах гэж байгаа бол та яг одоо болиорой. Энэ чийг даасан хүйтэн өрөөнд гартай гавтай, монгол хүнийхээ дуу  хоолойг ч сонсохгүй хүйтэн зэврүүн өрөөний тааз ширтээд хэвтэж байвал чамд ямар байх вэ гэдгийг л хатуу бодож үзээрэй. Би ийм л  зовлонг өөртөө бий болгосон хүн юм шүү дээ.

-Бүх насаараа хоригдох ял сонсоход…

-Хүний нутгийн шүүхээс үхлийн ял сонсоод зогсох хамгийн аймшигтай байсан. Ээж аав, нутаг ус, хог новшиндоо дарагдсан ч гэсэн сэтгэлд дулаахан  гудамж минь нүдэнд харагдаад л…  маш хүнд, үгээр хэлэхийн аргагүй хэцүү байсан даа / утас тасрав/.

Түүнтэй холбогдсон хугацаа даанч бага байсан тул бидний яриа ийнхүү гэнэт өндөрлөсөн юм. Тэр утсаар ярьж байхдаа байн байн санаа алдаж хоолой нь чичирч байсан юм шүү. Бас монгол хүнийнхээ дууг сонсохоор хэдэн өдөртөө сэтгэлийн зовлон нь нимгэрэх шиг болдог хэмэн хэлж билээ. Бид олон нийтэд сэрэмжлүүлэг болгох үүднээс түүний яриаг "Eagle news” телевизийнхээ эфирт холбохыг хүссэн боловч Хятадын хорих ангиуд хүмүүжигчдийг утсаар яриулах өдөр, цаг,  минутыг маш нарийн тооцож гаргадаг тул дахин холбогдох боломж гарсангүй. Гэхдээ тэр утсаар ярьж байхдаа монголчуудыг гэмт хэрэгт бүү өртөөсэй гэдгийг чин сэтгэлээсээ дамжуулж өгөхийг хичээнгүйлэн хүссэнийг хэлэх нь миний үүрэг. Тэр Хятадын шоронд гар, сэтгэлийн гав дөнгөтэй бүх насаараа хоригдоно гэдэг юутай хэцүү.

Сэтгүүлч Нэргүй

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: eagle.mn



Сүрьеэ өвчин

$
0
0
 
 Сүрьеэ өвчин

Сүрьеэ өвчиний тухай

1882 оны 3-р сарын 24-нд Германы эрдэмтэн Роберт Кох сүрьеэ өвчний үүсгэгчийг анх нээжээ.  Сүрьеэ нь нянгаар үүсгэгддэг байна. Янз бүрийн эрхтэн, ялангуяа уушиганд үрэвслийн голомт үүсгэдэг амьсгалын замаар тархдаг нийгмийн халдварт өвчин юм.

 Сүрьеэ өвчин үүсэх шалтгаан юу вэ? 

Сүрьеэ өвчин нь нэгээс нөгөөд амьсгалын замаар халдварладаг. Уушгины хэлбэрийн сүрьеэтэй өвчтэй хүнийг ярих, ханиах, найтаахад эргэн тойронд нь их хэмжээний сүрьеэгийн нян тархаж байдаг. Өвчтөнтэй ойр байсан хүмүүс уг нян агуулсан агаараар амьсгалсанаар халдвар авдаг байна. Шинэ эзний биед нянгийн үржих тохиромжтой хэсэг нь уушиг. Уушигнаас нян цусаар дамжин бусад эрхтэн системд очдог байна. Уушигны хэлбэрийн сүрьеэ нь халдвартай ба бусад эрхтэний сүрьеэ нь халдваргүй. Уушигны хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнтэй ойр байгаа хүмүүс халдвар авах эрсдэлтэй.

Сүрьеэгийн нянгийн халдвар авсан хүн болгон сүрьеэгээр өвчилдэггүй юм байна. Энэ нь хүний дархлалын систем буюу биеийн эсэргүүцэлтэй холбоотой. Хүмүүсийн дархлал нь өвчин үүсгэгч нянгийн идэвхжлийг зогсоон удаан хугацаагаар хяналтандаа барьж байдаг. Гэвч ямар нэг хүчин зүйлийн нөлөөгөөр дархлалын систем нь суларвал "зүүрмэглэж байсан” сүрьеэгийн нян идэвхтэй үржиж өвчнийг үүсгэдэг байна.

 Сүрьеэ өвчин үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйс:

Нийгэм болон орчны эрүүл ахуйн таагүй байдал

Хоол тэжээлийн дутагдал

ДОХ/Хүний дархлал хомсдолын вирусын халдвар

Архи, тамхимансууруулах бодис хэрэглэх

Дархлаа сулрах

Стресс

Жирэмслэлт

Дагалдах өвчнүүдтэй байх (Чихрийн шижинходоод гэдэсний шархлаа өвчин, уушигны өвчин, хавдар) зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг байна.

 Сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Халдвартай буюу уушигны хэлбэрийн сүрьеэгийн үед илрэх үндсэн шинж тэмдэг нь:

2 ба түүнээс дээш долоо хоногоор ханиалгах

Цэр болон цустай цэр гарах

Цээжээр өвдөх

 Бусад буюу биеийн ерөнхий шинж тэмдэг:

Бие сульдах, амархан ядардаг болох

Хооллох дур багасах,

Жин буурах, богино хугацаанд турах

Шөнөөр хөлрөх

Сүрьеэтэй эсэхээ яаж оношлуулах вэ?

Сүрьеэ өвчнийг оношлох аргуудыг шууд ба шууд бус гэж хуваадаг байна. Шууд гэдэг нь сүрьеэгийн нянг илрүүлэх арга юм. Харин шууд бус арга нь уг нянгаар үүсгэгдсэн эмгэг өөрчлөлтүүдийг оношлохыг хэлдэг гэнэ.

 Шууд арга нь:

Түрхэцийн шинжилгээ

Өсгөвөрлөх шинжилгээ

Эд эсийн шинжилгээ

Молекул биологийн шинжилгээ

 Шууд бус арга нь:

Рентген шинжилгээ

Туберкулины сорил

Иммунологийн арга гэх мэт орно.

Эдгээр аргаас хамгийн хямд ,хурдан, хялбар арга бол түрхэцийн шинжилгээ юм. Энэ нь өвчтөний сорьц /цэр, идээ,нугасны ус, плеврийн шингэн, шээс/-оос түрхэц бэлтгээд микроскопын туслажтай сүрьеэгийн нянг илрүүлдэг шинжилгээ юм.

 

Б.Батхүү


Хэлж амжаагүй…

$
0
0
 
 Хэлж амжаагүй…

Хажуугаар нь итгэл дүүрэн, нүүрэндээ үл мэдэг инээмсэглэл тодруулсаар түүний дэргэдүүр зөрж өнгөрлөө. Дэргэдүүр нь гарахдаа 10 жилийн нууцхан бөгөөд гэнэн шохоорхол минь үүрд баяртай гэж дотроо аяархан боловч итгэлтэй шивнэж билээ.

Хэлж амжаагүй…

Би 18 нас хүрэх нилээн дөхсөн байлаа. 9 дүгээр ангид элсэн ороод л шинэ сургууль, шинэ анги, шинэ хамт олон, шинэ багш нар гээд бүх л зүйл нь надад шинэхэн, миний 8 жил сурсан сургуулиас бүх л юмаараа өөр байлаа. Тэр дундаа охидууд нь тэс өөр. Бүгд нүүрэндээ инээмсэглэл тодруулан сургуулийн хана даган алхалдана. Шинэ сургууль орчиндоо дасан танилцах гэж эхний долоо хоногийг завгүйл өнгөрүүлэв. За тэгээд нэг юм анги хамт олонтойгоо дасаж шинэ ангийн хэмнэлд дасан зохицож нэг ангийхан боллоо.

Намрын нар зөөлөн ээсэн эхний сар дуусан гадаа жихүүн салхи сэвэлзэж ирэхэд биеийн тамирын хичээл зааланд ордог боллоо. Тамирын хичээл зааланд ордог болсоноос хойш би долоо хоногийн эхний биеийн тамирын хичээлийг тэсэн ядан хүлээдэг боллоо. Гүйж харайх дуртайдаа биш төгсөх ангийн нэг хөөрхөн охиныг харах гэж л яардаг байсан юм. Тэр охины анги долоо хоногийн эхний өдрийн эхний цаг дээр манай ангитай цуг биеийн тамир ордог байлаа.

Тэр охин ангийн дарга. Ангийн журналаа энгэртээ тэврээд үүдний хаалгаар алхан орж ирээд заал хүртэл намуухнаар алхана. Алхах нь яг л хөвөх шиг хөнгөн, нүдээрээ даруухан инээмсэглэл тодруулж хацар нь яагааран гэрэлтэж царайнаас нь гэрэл цацарч байгаа мэт надад харагддаг байлаа. Анги нь манай ангиас нээх холгүй эсрэг талын буудаг шатны хажууд байдаг юм. Манай ангид бол баруун талын буух шат ойрхон боловч би түүнтэй таарахын тулд зүүн талаар нь буудаг байлаа. Түүний царайг харсан өдрийгөө азтайд бодож тэр өдөртөө л нэг л баяртай хүн. Иймэрхүү байдлаар түүнийг доод ангийнх нь хөвгүүн нууцхан харсаар бараг хагас жилийн нүүр үзлээ. Долоо хоногт аз байвал царайг нь 3 удаа хэдхэн секунд харна. Хажуугаар нь зөрхдөө зүрх догдлож хөл чичирдэг байлаа. Үнэр нь их хурц дотно санагдаж коридорт явж байхад нь бараг үнэрээр нь танина. Тэр тийм ч өндөр биш. Гэхдээ намханд бол орохгүй. Хөөрхөн том алаг нүдгүй, байдаг л нэг нүдтэй. Жинсэн өмд пүүз өмсдөг, нүдээ бүдэгхэн буддаг, уртавтар хар үстэй охин. Байгаа байдал нь хэнэггүй ихэвчлэн ангийнхаа хөвгүүдтэй явж харагддаг эршүүд маягийн тэр нь түүнийг улам хөөрхөн харагдуулдаг юм шигээ.

Орой заримдаа түүний дэргэд байгаагаар төсөөлнө. Нэг өдөр багш нарын өрөөнөөс энгэртээ ваартай 3-н цэцэг тэвэрсээр гарч ирлээ. Би хувиар харахаар багш нарын өрөө рүү явж байсан зорилгоо мартан түүнийг хараад гацчихлаа. Дотроо би өргөөд явья гэж хэлэх гэсэн ч бие, хэл, хөл 3 хөшчихөөд юу ч хэлж хийж амжаагүй байтал ангийнх нь нэг шаврын хаалт болсон хөвгүүн ирээд цэцэгнээс нь аваад явчихдаг байгаа. Дотроо их харамсан хэсэг тэндээ юу хийхээ мэдэхгүй зогсож байтал ангийн багш мөрөн дээр гараа тавиад хонх дуугарчихлаа анги руугаа орооч гэсэн дуу сонстов гэнэт ухаа орон анги руугаа гүйчихвээ би. Тэр өдрөөс хойш түүний царайг бараг олж харсангүй.

Хаврын шалгалт эхлэх цаг болж төгсөх ангийн хүүхдүүд шалгалтандаа бэлдэж сургууль бөөн бужигнаан. Төгсөх болоогүй бид нарыг багш нар тоож анзаарах сөхөөгүй нөгөө амь амьдрал нь шийдэгдэх гэж байгаа хэдэн хэнэггүй толгойнуудтай зууралдаж ангийн дарга нарч ангийнхаа хөвгүүдийг гайгүй авч гарах гээд завгүй байлаа. Ингэж өдөр хоногууд заримд нь завгүй зарим нь хийх юмгүй байсаар нэг мэдэхнээ зун цаг хаяанд ирж сургууль амрах цаг болжээ. Гэнэт ингээд л төгсвөл царайг нь ахиж харж чадахгүй гэснээ ухаарсанч юм уу өглөө хичээлдээ гарахдаа үсээ гельдэж кетээ ботинкоор солиод цагаан цамцан дээрээ формынхоо хар пиджакыг биш баяраар өмсдөг саарлыгаа өмсөн гэрээсээ гарлаа. Хичээл ороод л, тоо бодоод л, залхуутай хичээлүүд ээлжилсээр. Хурдан хонх дугараасай гэж яарна. Явахаас нь өмнө бүтэн жил нууцхан харснаа хэлэх гэж догдлоно. Ийнхүү таван цаг тамалсны эцэст хичээлийн хонх час хийтэл дуугарч би бараг хамаг юмаа шүүрээд л ангиас багштай уралдан гарлаа.

Ангийнх нь хаалганы хажууханд очоод цонхны дэргэд гарч ирэхийг нь хүлээн зогслоо. Гэтэл нүдэндээ ч итгэхээргүй нэгэн сонин хар салхи шиг зүйлийг олж харлаа. Нөгөө хөөрхөн нууцхан харж байсан охин минь ангийхаа нэг өндөр хөвгүүнтэй хөтлөлцөөд гараад ирдэг байгаа. Юу хийхээ мэдэхээ болисон би яахаа мэдэхгүй хэсэг тэндээ суув. Тэр үед ёстой л уншсан ромиантик хайрын ном, үзсэн савангийн дууриуд нүдэнд харгдаж хайр гэдэг ийм тэнэг байдаг юм уу гэж өөртөөгөө ярьж, эмгэнэлт хайрын дуурийн гол дүр мэтээр өөөрийгөө төсөөлөн суув. Тэгсэн ангийн хөвгүүн ирээд манай ангийн хөвгүүд тэрний ангийнхантай зодоон хийх гэж байна гэсэн чихэнд чимэгтэй ч юм шиг нэг бодлын муухай ч юм шиг мэдээ хүргэв. Ухас хийтэл босоод гомдсон уурласан сэтгэлээрээ зодолдож билээ. Өөдөөс нь эгцэлж ч харж үзээгүй мөртлөө харамлаж, харж явдгаа хэлж зүрхлээгүй мөртлөө уурлаж билээ. Тэр өдрөөс хойш түүний царайг олж харсангүй.

Зуны гурван сар түүнийг үе үехэн зүүдэлж хааяа нэг бодон харамсдаг байлаа. 10 дугаар ангид орж ангийн охидууд бүгд л хөөрхөн харагдана. Нүд ирмэхийн зуур ахиад л нэгэн хавар ирж төгсөлт хаяанд иржээ. Хөөрөн догдолж, харамсан хорогдож байсан ч цаг өнгөрсөөр 10 жилийн сурагчийн ширээнээс оюутны амьдралд хөл тавин шинэ амьдралтайгаа золголоо миний бие. Цаг хугацаа өнгөрсөөр нэг мэдэхнээ би эрийн цээнд хүрэх нас минь нэгэнтээ болжээ. Хүүхэд насны гэнэн мөрөөдөл, хийсвэр сэтгэлгээ тэртээ хол үлджээ.

Дүн өвлийн нэгэн цас бударсан өдөр 3 дугаар цаг завсарлан цай уухаар хоёр давхараас уруудан гарах хаалганы зүг дөхлөө. Гэтэл нэг л дотно харсан царай. Зог тусан хэн билээ гэж бодтол 10 жилдээ хэлж амжаагүй нууцхан шохоорхол тэр зогсож байлаа. Энэ удаад би яах вэ…

 Хажуугаар нь итгэл дүүрэн, нүүрэндээ үл мэдэг инээмсэглэл тодруулсаар түүний дэргэдүүр зөрж өнгөрлөө. Дэргэдүүр нь гарахдаа 10 жилийн нууцхан бөгөөд гэнэн шохоорхол минь үүрд баяртай гэж дотроо аяархан боловч итгэлтэй шивнэж билээ.


Сексийн байрлал 18+

$
0
0
 Сексийн байрлал 18+

Cексийн байрлал хэдийн олон байна, авах таашаал нь төдий чинээ хүчтэй байдаг гэлцдэг.  Ийм ч болоод тэр үү хурьцахуйн ная гаруй байрлал байдаг тухай эртний энэтхэгийн сударт тэмдэглэгдсэн байдаг ажээ. Тэгвэл орчин үед хурьцахуйн гурван зуугаад байрлалыг албан ёсоор тогтоогоод байна.

Байрлалын ач тус:

1.Бэлгийн ажлыг сэтгэл ханамжтай тохь тухтай үйлдэж хүсэл тачаалаа сэтгэл дүүрэн хангадаг.

2.Эрүүл ахуйн ач холбогдолтой.

Олон янзын байрлалаар хурьцахад сэрэл хүчтэй хөдөлж, дур ханах мэдрэмж улам бадардаг. Орчин үеийн сексологичид сексийн байрлалыг гурван хэсэгт хуваан үзэж байна.

Нэг: Үндсэн байрлал

Хоёр. Тусгай байрлал

Гурав: Зугаатай байрлал.

Үндсэн байрлал нь эрэгтэй нь дээрээ, босоо хажуугийн, эмэгтэй нь дээрээ арын суугаа гэсэн зургаан янзын байх бөгөөд байрлал тус бүр дотроо олон янзын хувилбартай байна. Тухайлбал, эрэгтэй нь дээрээ байрлал 15, эмэгтэй нь дээрээ байрлал 17, хажуугийн байрлал 6, босоо байрлал 5, арын байрлалд 17 янз байдаг. Сексийн харьцаа хэдий чинээ олон янз байна, төдий чинээ амттай ханамж өгдөг. Секс -ийн олон янзын байрлал нь таныг сексийн талаар өөдрөг үзэлд бэлтгэдэг. Хоёр биеийнхээ эрүүл мэнд, бие сэтгэлийн жаргалын төлөө биеэ барилгүйгээр олон янзын байрлалыг туршаарай.

Сэтгэлээр хурьцахуй

Сексийн мэдрэмжийн дотоод илрэл нь сэтгэлээр хурьцах явдал бөгөөд сексийн хамгийн дээд хэлбэр. Нэг ёсондоо хэн нэгэнд ухаангүй дурлачихаад тэр дурлал бүтэхгүй шаналж яваа бол сэтгэлийн хурьцлыг үйлдэж өөрийгөө тайвшруулж, таашаал эдлэнэ гэсэн үг. Дурласан хүнийхээ бэлэг эрхтэнг оролдож, үнсэж таалж байгаагаар төсөөлж сурах хэрэгтэй. Мөн хурьцахгүйгээр зөвхөн бие биеэ илэн таалах, үнсэж энхрийлэн маягаар хүсэл тачаалаа хангадаг.

Зугаатай байрлал

Эмэгтэйчүүд эрчүүдийн дур ханамж авдаг учир эмэгтэй хүн санаачлагыг өөртөө авч эрэгтэйн дээр нь гарах. Эмэгтэй илүү ханамж авдаг тохиромжтой байрлал.

Сандал дээрх байрлал

Эрэгтэй нь сандал дээр сууж, өвөр дээр нь эмэгтэй нь нуруугаараа харан бөгсөө тонтойлгоход эрэгтэй араас нь бэлэг эрхтнээ хийх ба эрэгтэй нь илүү идвэх, их хүч хөдөлгөөн гаргана.

Арын байрлал

Эмэгтэй нь дөрвөн хөллөж газар хэвтэнэ. Эрэгтэй нь өвдгөөрөө нугалж явган суугаад араас нь тэвэрч биедээ наан бэлэг эрхтнээ үтрээ рүү нь оруулна. Энэ байрлал нь богино эрхтэнтэй эрэгтэй, гүн үтрээтэй эмэгтэйтэй сексдэх -эд тохиромжтой.

Эмэгтэй нь дээрээ байрлал

Эрэгтэй нь дээш харан хоёр хөлөө жийн хэвтэнэ. Эмэгтэй нь эрэгтэйнхээ дээр буруу харж мордоод бэлэг эрхтэнээ үтрээ рүүгээ оруулаад хоёр өвдөг дээрээ сөхрөн сууж хурьцах. Эрэгтэй нь идэвхтэй хөдөлвөл эмэгтэй амархан дур ханадаг.

Үндсэн босоо байрлал

Хоёул босоогоороо нүүр нүүрээр харан, бие биедээ наалдан тэврэлдэхэд сэрэл хүчтэй хөдөлж, бие биеэ үнсэн таалах, бүх биеэрээ хүрэлцэж дур хамгийн их төрдөг.

Зугаатай байрлал

Эрэгтэй нь дээш харан хэвтэж эмэгтэй дээр нь гарч ташаан дээгүүр мордож хоёр гараа эрийн гуян дээр тавьж, эмэгтэй идэвхтэй хөдөлнө.

Ороох байрлал

Эрэгтэй нь зогсож, эмэгтэй хоёр гараараа эрэгтэйгээ хүзүүдэн тэвэрч, хоёр хөлөөрөө бүсэлхийгээр нь ороон тэвэрч хурьцвал дээд зэргийн таашаал авна. Санаачлагыг эмэгтэй гартаа авах хэрэгтэй.

Хэвтээ байрлал

Эрэгтэй нь хагас хажуугаараа хэвтэхэд эмэгтэй дээр нь гарч бэлэг эрхтэнийг үтрээ рүүгээ хийж дур хүслээ хангах бөгөөд эмэгтэй илүү идэвхтэй байна.

Зүтгэх байрлал

Эмэгтэй дээшээ харж хоёр хөлөө алцайлган дээш өргөнө. Эрэгтэй нь хоёр гараараа эмэгтэйн бөгсөн дор ивэн хурьцана. Бүлэх хөдөлгөөнийг угсруулахдаа эмэгтэйн үтрээн хоёр ханыг ээлжлэн шүргэх байдлаар хийнэ. Угсрах, бүлэх гэдэг бол эхлээд угт нь тултал эгц шулуун бүлэх, дараа нь тэр чигээрээ эмэгтэйн үтрээн амыг дээш нь сөргүүлэх байдлаар хөдөлнө. Энэ нь эрэгтэйн бэлэг эрхтэн эмэгтэйн умайн аманд хүрч түүнийг шүргэж байгаа учраас эмэгтэйд их тааламжтай байдаг. Эмэгтэй амархан ханамж авдаг.

Хэвтээ байрлал

Эмэгтэй нь дээшээ харж хэвтээд эрэгтэй хажууд нь өвдгөөрөө нугарч явган сууна. Эмэгтэйн бэлэг эрхтэн, үтрээний амсрыг гараараа илэн шүргэж, хөх, цээж, уруулаараа шүргүүлэн үнсэнэ. Эмэгтэйн сэрлийг илүү ихээр хөдөлгөдөг.

Зугаатай байрлал

Эрэгтэй нь дээшээ харж хэвтэхэд эмэгтэй дээр нь гарч буруу хараад мордож, хурьцах нь хоёуланд нь таатай байж чадахгүй.

Босоо байрлал

Та хариугүй төрөх шахсан тогоон чинээ гэдэстэй амраг ханийнхаа эрүүл мэндийг, урьдчилан сэргийлж, хурьцал үйлдэхдээ өврөөс нь биш ар талаас нь ийм байрлалтай хийвэл танд болон гэргийд тань илүү тохиромжтой.

Үндсэн байрлал

Эрэгтэй нь дээрээ байрлал

Эмэгтэй нь дээшээ харж хоёр хөлөө алцайлган жийж хэвтэнэ. Эрэгтэй нь дээр нь гарч бэлэг эрхтнээ эмэгтэйн бэлгийн үтрээний амсарыг дээш доош нь хэдэнтээ сөргүүлэн илэхийн чацуу нэг хоёр удаа дутуу оруулж гаргана. Энэ нь эмэгтэйн сэрлийг хөдөлгөж үтрээ рүү нь лав оруулж бүх биеэ чанга наалдуулан хөдөлгөөнгүй дарж хэвтэхдээ бэлэг эрхтнээ үтрээн дотор нь бяцхан хөдөлгөж унтваас бүр сайхан ханамжыг амсах болно.

Нүүр нүүрээ харах байрлал

Энэхүү байрлал нь эмэгтэй, эрэгтэй янаг хосын сэрэл сэтгэл хөөрөлтийн онцгой тохиолдолд болох бөгөөд эрэгтэй нь цээжин биен дээрээ эмэгтэйгээ суулган энхрийхэн зөөлхөн харцаар нүүр нүүрээ харан янаглах бөгөөд эмэгтэй нь эргэн тойрноо ажиглан харах боломжтой болж хүчтэй сэрэл хөдлөлтөөр бэлэг эрхтнээ хоёр хос нийлүүлэн амьдын жаргал цэнгэлээ чөлөөтэй эдэл.

Босоо байрлал түүний хувилбар

Энэхүү байрлал нь гүн үтрээтэй эмэгтэй болон богинохон эрхтэнтэй эрчүүдэд тохиромжтой бөгөөд бэлгийн дур ханамж адил тэгш эдэлнэ.

Эрчимтэй бүлэх хөдөлгөөн

Эмэгтэй нь дээр нь гарах энэхүү байрлал нь хурьцах үйдлийн бүх байрлалаас хамгийн сайн нь байж болох юм. Яагаад гэвэл эмэгтэй хүний эрчимтэй бүлэх чөлөөтэй хөнгөн хөдөлгөөнийг хангаж байгаа явдал. Эмэгтэйчүүд хэдий чинээ биеийн хөдөлгөөн нь хэвтээ байрлалтай байх тусам төдий чинээ таны бүлэх хөдөлгөөн багасаж бие махбодид чинь ядаргаа үүснэ.

Сууж хурьцах байрлал

Эрэгтэй, эмэгтэй хосууд янагын халуун хайраар нүүр нүүрээ наалдуулан сууж, хурьцах байрлал нь сэтгэл зүйн талаар урам зориг оруулсан шинэлэг зүйл юм. Энэ хөдөлгөөнийг үлэмж хязгаарлан эр эм хоёр бие биенээ тас тэврэн эрэгтэй нь эмэгтэйнхээ үтрээ рүү бэлэг эрхтнээ түлхэн оруулна.


Гадуур тавих нь эрүүл мэндэд хортой юу 18+

$
0
0
 
 Гадуур тавих нь эрүүл мэндэд хортой юу 18+

Гадуур тавих тухайд зєв буруу олон л ойлголтууд хvмvvст байдаг. Өнөөдөр vvнийг тойрсон ойлголтуудын тухай эмчийн зөвлөгөөг сонордуулъя.

 Гадуур тавих гэж юу вэ?

  • Бэлгийн ажлын vед эрчvvд vрийн шингэн гарахаас ємнє бэлэг эрхтнээ vтрээнээс сугалаж амжихыг гадуур тавих гэдэг. Ингэснээр vрийн шингэн эмэгтэйн бэлгийн замд бэлгийн замд бус гадуур асгарч жирэмсэлдэггvй. Энэ бол маш эртний бєгєєд нэлээд түгээмэл арга Тийм ээ. Энэ аргыг нэн эртнээс хэрэглэж ирсэн тухай эртний ном судруудад тэмдэглэгдэн иржээ. Дэлхийн ихэнх улс vндэстнvvд уг аргыг єртєггvй, хvртээмжтэй арга гэж vздэг байна.

Гадуур тавих нь жирэмслэлтээс 100 хувь хамгаалах уу?

  • Энэ бол буруу ойлголт юм. Нэгдvгээрт, эрэгтэй хvн бvр бэлгийн ажлын эгзэгтэй vед єєрийгєє удирдан гадуур тавих чадваргvй. Энэ vед бvхнийг ухамсраараа удирдана гэдэг доголдолтой асуудал. Хоёрдугаарт гэвэл, бэлгийн ажлын эхэн vеэс л ялгагддаг эр бэлэг эрхтнийг чийглэдэг шингэнд эр бэлгийн эсvvд цєєн тоогоор агуулагддаг.

Гадуур тавибал яваандаа бэлэг эрхтний саа үүсдэг

  • Гадуур тавиад байвал яваандаа бэлэг эрхтэнд саа vvсэхгvй. Гэхдээ мэдрэл болоод сэтгэцийн єєрчлєлтvvд vvсч болно. Бэлэг эрхтнээ албадан гадуур тавьснаас болж тавилт нь сэтгэлд нь нийцээгvйн улмаас сексэд сэтгэл хангалуун биш болдог. Ингэснээр мэдрэлийн ядаргаанд орох нь ч бий. Мєн бэлгийн ажлын єрнєл vеийн тєгсгєл дэх хэдэн секундэд бэлэг эрхтний толгой сэрэлд орон дахин идэвхжихгvйгээс болж эрэгтэй хvний бэлгийн зарим vйл єєрчлєгддєг. Жишээ нь: vрийн шингэн давсаг руу орчихдог. Єдєр болгон бэлгийн ажил хийгээд байвал гадуур тавих шаардлагагvй. Учир нь єдєр болгон хийгээд байвал эр бэлгийн эс боловсорч амжихгvй. Яг ч тийм биш. Хэдийгээр єдєр тутамд бэлгийн ажил хийх бvр vрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тоо цєєрдєг ч тvvнд агуулагдах эр бэлгийн эсийн тоо жирэмслvvлэхэд хангалттай. Хэвийн vед 1мл vрийн шингэнд 120 сая эр бэлгийн эс байдаг ба єдєр тутмын "ажлын” улмаас 60-40 сая хvртэл багасч болдог байна. Энэ нь мэдээж жирэмслэхэд хангалттай тоо хэмжээ.

Гадуур тавьсны дараа дахин секс хийхийн тулд бэлэг эрхтнээ заавал угаах хэрэгтэй

  • Угаах ч багадна. Амьд эр бэлгийн эсvvд нь бэлэг эрхтний гадна тєдийгvй, шээсний сvвийн дотор ч байдаг. Тиймээс бэлгийн ажлын дараа шээвэл зvгээр. Гэхдээ энэ нь 100 хувийн баталгаатай биш шvv. Ер нь эмч нар гадуур тавилттай бэлгийн ажлыг єдєрт нэгээс илvv хийж болохгvй гэж зєвлєдєг.

Гадуур тавихдаа vрийн шингэнээ эмэгтэй дээрээ асгах хэрэггvй

  • Тийм ээ. Эмэгтэйн гадна бэлэг эрхтэн болон гэдсэн дээр vрийн шингэнээ асгах хэрэггvй. Асгасны дараа 3-5 минут болоод эр бэлгийн эс єєрийн ферментийн тусламжтайгаар хєдєлж vтрээ цаашлаад умай руу хєдєлдєг. Гадуур тавих vед эр бэлгийн эсийн зарим нь эрхтэнд vлддэг Хэрвээ тавьсан л бол бvх vрийн шингэн эсийн хамт гадагшилна. Гадуур тавих vед эмэгтэй нь тавьдаггvй Тийм ээ. Энэ vед эмэгтэйчvvдийн 60 хувь нь тавьдаггvй. Тиймээс гадуур тавьсныхаа дараа эрэгтэй нь эмэгтэйгээ тавихад туслах хэрэгтэй. Тэгэхгvй бол удаан хугацааны турш гадуур тавьдаг хосын эмэгтэй нь бага аарцгийн зогсонгишилд орж бие махбодын элдэв єєрчлєлтєд ордог.

Энэ өдрийн зурхай /2017.04.04/

$
0
0

Энэ өдрийн зурхай /2017.04.04/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 4. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 8. Ангараг гараг. Өглөгт охин одтой, долоон улаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх      
Шүтэн барилдлага: Авахуй   
Суудал: Шороо

Өдрийн наран 6 цаг 26 минутад мандан, 19 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хэншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Ханш нээх улирал 22 цаг 22 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна  хэмээжээ.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Томоохон худалдаа хийх, үл хөдлөх ба хөдлөх хөрөнгөд мөнгөө оруулбал тохиромжтой. Хэрвээ та машин эсвэл байр худалдан авах гэж байсан бол бүү хойш нь тавь. Одоо цаг нь яг мөн. Настай эцэг эхээ асрах, хэцүү хүүхдээ хүмүүжүүлэх хүндхэн өдөр. Хүүхдуүүдэд анхаарал тавь, ширүүлж болохгүй. Төрөл төрөгсөдөө эргэж тэдний хэрэгцээг сонирх. Энэ таны бараг чадах цорын ганц зүйл.


ҮХЭР (4/20-5/20)

Бодит байдлыг энэ өдөр эрүүл саруулаар харна. Далд мэдлэгүүдээ нээж, шинэ бодол санаанууд тархинд орж ирнэ. Ажлын үр дүн зарцуулсан хүчин чармайлтаас шууд хамаарна. Хэт их ажиллахаас татгалз. Гэхдээ бичиг, баримт бүрдүүлэх, бичгээр үүрэг амлалт авах, шүүхэд зарга мэлүүлэх, төрийн байгууллагуудад хандахад сайн.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Мэргэжлийн хүрээнд ажил амжипттай байна. Магтаал урамшуулал сонсоно. Ажил дээр бага зэригйн таагүй явдал тохиолдвол санаа бүү зов. Өртэй үлдэхгүйн тулд хийж буй ажлаа дуусга. Та өөрийн хайр сэтгэлээ сонгосноос болж урам хугармаар шийтгэл амсах бололтой. Гэр бүлд аюултай нөхцөлүүд байхыг үгүйсгэхгүй, гэсэн ч түгшүүрт орох хэрэггүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Алдагдалд орж болзошгүй өдөр болно. Санхүүгийн буруу тооцоо хийх, хулгайд эд зүйлээ алдах, томоохон ашиггүй зарлага гарч магадгүй. Төрөл бүрийн хадгаламж нээх нь танд ашигтай байх болно. Үнэтэй зүйлс худалдан авах, эрсдэлтэй зарлага гаргахаас зайлсхийхийг зөвлөж байна.


АРСЛАН (7/23-8/22)   

Өнөөдөр удирлагын зүгээс дарамт шахалт ирнэ. Карьерт таагүй явдлууд тохиолдоно. Магадгүй удирдлага гүйцэтгэхэд төвөгтэй эсвэл таны ажил үүрэгт хамааралгүй даалгавар өгнө. Удаан оролдсон ямар нэгэн үнэт зүйлс, байшин эсвэл байр худалдан авахад тохиромжтой үе. Хэтэрхий хямгач бүү загна. Алтан дунджийг баримтал.


ОХИН (8/23-9/22)

Зарим хүмүүс алдаа гаргана. Тиймээс та дүрмээр тоглох шаардлагагүй. Зарим хүмүүс таныг гүтгэх доромжлох байх. Сэтгэлд нийцэхгүй хүмүүсээс холхон бай. Олонхи хүмүүсийн хувьд эрч хүч энергийн тэсрэлт болох тул энэ цаг үед хорт зуршлуудаасаа салахад хялбар байна. Сэтгэл засал, иллэг бариа хийлгэхэд сайн.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Төсөл бичих, Зээл авахад тохирох мөч. Нөхцөл байдал таныг гэрээсээ гарч шинэ боломж хайхад хүргэнэ. Энэ зорилгоор та хол ажилд явж магадгүй. Мөнгөтэй холбоотой асуудалд хэрсүү, гярхай ханд. Олсон мөнгөө юунд зарцуулбал илүү ашигтайг бод. Зөв эргэлдүүлж, ашиг олохоо сайн тооц.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Барилга барих, мэдээлэл ашиглах, боловсруулахад таатай өдөр. Өдрийн эхиий хагаст санаа төлөвлөгөө хэрэгжүүлэхэд амжилт олно. Ёс суртахууны хүмүүжилд анхаар. Шүүхтэй холбоотой асуудал үүсвэл таны талд шийдэгдэхгүй юм байна. Гэхдээ тус ордод төрөгсөд энэ өдвр азтай байна.


НУМ (11/22-12/21)

Өнөөдөр та өөрийнхөө тухай олон сайшаал магтаалын үг сонсож сэтгэл хангалуун байх болно. Энэ ордны хүүхнүүд олон хүмүүсийн өмнө гялалзсан ухаанаараа гайхагдаж шинэ төсөлдөө хамтран ажиллах түншээ олно. Эрчүүд нь сураг сонсож мөнгө олох шинэ их үүсвэртэй болно.


МАТАР (12/22-1/19)

Аливаа ажил эхлэхэд тааламжтай. Онцын хүч зарцуулалгүйгээр та олонд хэрэгтэй, нэр хүндтэй хүн болно. Хоосон мөрөөдөл төөрөгдлөөс салахад хамгийн тохиромжтой өдөр. Эрүүл мэндээ бэхжүүлэхэд таатай энэ үеийг бүү алд. Тамхи архинаас татгалзахад үр дүнтэй. Хоолны дэглэм баримтал.


ХУМХ (1/20-2/18)

Ойр тойрныхны харьцаа анхаарлын төвд байна. Та чөлөөт нөхцөл байдалд хамт ажиллагсад, удирдлага, ажил хэргийн хамтрагчидтайгаа олон асуудал шийдвэрлэх бололтой. Будлиантай, тодорхойгүй зүйл ч гарах магадлалтай. Алдаа хийх магадлалтай учир чухал шийдвэр гаргахаас татгалзсан нь дээр.


ЗАГАС (2/19-3/20)

Од эрхсийн нөлөөгөөр амьдралыг хувийн хариуцлагынхаа салбар мэт хүлээн авч санамсаргүй үйл явдал болгоныг өөрөө тодорхой шийдвэр гаргах нөхцөл байдал мэтээр ойлгоно. Өөрийн хүсэл зоригийг бусдад бүү тулга. Гэвч хүнд нөхцөл байдалд хатуу байр суурь баримтал.


Viewing all 19905 articles
Browse latest View live