Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19895 articles
Browse latest View live

САНГИЙН САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ 153 МЯНГАН ГА ТАЛБАЙГ “ХУЛГАЙЛЖЭЭ”

$
0
0

 

2015 оны 11 дүгээр сард ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл учир битүүлгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.


СУИС–ийн захирал Э.Сонинтогос, Ч.Алтанцэцэг нарын балаг...

ШИНЭ ХАНДЛАГААР, ШИНЭ СЭТГЭЛГЭЭГЭЭР АЖИЛЛАНА

$
0
0
ШИНЭ ХАНДЛАГААР, ШИНЭ СЭТГЭЛГЭЭГЭЭР АЖИЛЛАНАӨмнөговь аймгийн Ардчилсан намын даргын сонгуульд таныг нэрээ дэвшүүлсэнийг дуулаад зорьж ирлээ. Та яагаад ийм шийдвэр  гаргав аа?

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юуны учир С.Баярыг “өмөөрөв”

$
0
0

Өнгөрсөн жилийн өдийд АТГ-ын газрын даргаар ажиллаж байсан Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Тэрбээр УИХ-ын чуулган дээр чухам юуны учир ажлаа өгөх болсон шалтгаанаа дорвитой тайлбарлаж чадаагүй ч хэд хэдэн асуулт үлдээгээд явсан нь С.Баярын хэрэг байв. Тухай үед УИХ-ын гишүүн Г.Уянга "Авлигатай тэмцэх хүнд байна уу. Хэд хэдэн хэргийг танайх гэмт хэрэг гэж үзээгүй. Тодруулбал С.Баяр АНУ-д үл хөдлөх хөрөнгүүд авсан гэх баримттай мэдээлэл өгсөн. Гэтэл үүнийг гэмт хэрэг биш гэж үзсэн.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юуны учир С.Баярыг “өмөөрөв”

 

Үүнээс харахад АТГ-ыг хараат ажилладаг гэж үздэг болсон” хэмээн Н.Ганболдоос асуухад "С.Баяртай холбоотой асуудлыг шууд энд задлаад ярихад хэцүү байна л даа. Тэнд өмч хөрөнгийн эзэн хэн бэ гэвэл тодорхой хүмүүсийн нэр устай, тэр гадаад улсынхаа бүртгэл тооцоогоор орчихсон байгаа. Ил юм билээ. Бид шалгаад прокурорынхонтой ярьсан. Тэд харин "Наад хэрэг чинь цааш явахгүй юм байна аа” гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. Материал бол архивт байгаа. Тодорхой нөхцөл байдал үүссэний дараа яаж ч эргэж болно” хэмээн хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тодорхой нөхцөл байдал үүссэний дараа С.Баярын хэрэг эргэн сэргээгдэж, гэмт хэрэг хэмээн шалгагдаж болзошгүй юм. Гэвч хэн түүний судсыг атгаж байна вэ гэдэг  маш сонирхолтой  асуулт хариултгүй байна.

 

Өөрөөр хэлбэл тодорхой нөхцөл байдал үүссэний дараа С.Баярын хэрэг эргэн сэргээгдэж, гэмт хэрэг хэмээн шалгагдаж болзошгүй юм.

Саяхан Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг АТГ-т шалгуулахаар өгсөн. Авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгуулахаар өгөхдөө энэ хэргийг прокуророос түтгэлзүүлэх магадлалтайг сануулж байсан. Учир нь Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч томилдог. Тиймээс ашиг сонирхол хөндөгдөх магадлалтай гэдгийг хэлж байсан. Шалгуулахаар өгсөн хэрэг ч таамаглаж байснаар шийдвэрлэгдэж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан билээ. Энэ үйл явдал нь "Ерөнхийлөгч хууль хяналтынхныг гартаа эргүүлж байна” гэх хардлагыг улам лавшируулсан. Цаашлаад С.Баярын хэргийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хаацайлж байх магадлал өндөр байгаа юм. Үүнтэй зэрэгцээд С.Баярын буруутгагдаад байгаа Оюутолгой гэрээнд  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ямар нэгэн хэмжээгээр оролцсон учир С.Баяр додьгор ярьж байна. Хэрвээ С.Баяр хуулийнханд шалгагдаад ирвэл Ерөнхийлөгчийн нууцыг дэлгэнэ. Мэх мэхэндээ гэгч болно гэх хүмүүс ч олширсоор.

 

Үүнтэй зэрэгцээд С.Баярын буруутгагдаад байгаа Оюутолгой гэрээнд  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ямар нэгэн хэмжээгээр оролцсон учир С.Баяр додьгор ярьж байна. Хэрвээ С.Баяр хуулийнханд шалгагдаад ирвэл Ерөнхийлөгчийн нууцыг дэлгэнэ. Мэх мэхэндээ гэгч болно гэх хүмүүс ч олширсоор.

Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа бүрэн эрхэт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн тэмцэл өдгөө ч үргэлжилсээр байгаа.Тэдний талаар С.Баяр тойрон хүрээлэгчдийнхээ дунд хийсэн уулзалтын үеэр "Гадаадад байгаа хүмүүс чинь завгүй байдаг шд. Тэгэхээр энэ жагсаал хийж буй хүмүүсийн ард улс төрчид байгаа гэж би хардаж байгаа...Зарим иргэд манай Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийж байна. Тавьж буй шаардлага нь лоозон дээр бичээстэй юм шиг. Юм шиг гэдэг нь жагсаалын зорилгыг би сайн ойлгоогүй. Яг ямар хүсэлт, зорилго, санал тавиад байгаа юм бэ, уулзах уу гэхээр, уулзахгүй гээд... Жагсагчдын барьсан самбарууд дээр шинээр томилогдсон Элчин сайдыг авлига хээл хахууль авсан гэх утга агуулгатай. Тэр талаар лавлаж тодруулах, миний талаар юм чинь надаас асууж лавлах юм байна уу гэтэл байхгүй л гэсэн. Санжаагийн Баяр гэдэг хүнийг Монголын төр элчин сайдаар томилж явуулсан учраас асуудлыг Монгол төр шийднэ, би өөрөө шийдэхгүй” хэмээн хэлээд авсан. Тэгвэл эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулагчид Элчин сайд С.Баярыг эргүүлэн татах шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Их Хурал, Гадаад Хэргийн Яаманд хүргүүлжээ.

 

С.Баяр...Зарим иргэд манай Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийж байна. Тавьж буй шаардлага нь лоозон дээр бичээстэй юм шиг. Юм шиг гэдэг нь жагсаалын зорилгыг би сайн ойлгоогүй.

Мэдээж гадаад улсад С.Баярыг эсэргүүцэх хөдөлгөөн улам эрчээ авах нь улс орныг муухай харагдуулах нь дамжиггүй. Иргэд нь бараг сар гаруйн хугацаанд хүчтэй эсэргүүцээд байхад улс нь юу хийх талаар анхааралтай ажиглагсад цөөнгүй. Үнэндээ С.Баярыг эргүүлэн татах эрх Ерөнхийлөгчид бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн  14.3-т" Монгол Улсаа гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг хууль тогтоомжид заасны дагуу УИХ-тай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татна" гэж заадаг. Тэгэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аль аль талаараа Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баярын судсыг атгаж байна гэж хэлж болохоор. Гагцхүү өнөөдрийг хүртэл яагаад таг дуугүй, энэ талаар ганц үг ган хийхгүй, түүнийг өмөөрөнгүй байгаа нь сонирхол татсаар. Ерөнхийлөгч МАН-ынхан Засгийн газар байгуулагдаж байх үед зөвд зөөлөн, бурууд хатуу хандахаа илэрхийлж байсан. С.Баярын охидууд нэг биш нэлээд хэдэн оффшор данстай гэдгээ хүлээн зөвшөөрчихөөд байхад Ерөнхийлөгчийн нөгөөх хатуу үг хайчив. Уран сайхнаар "донгоддог” Улсын маань Ерөнхийлөгчийн үйлдэл нь зөөлөн л байгаад байна даа.

 

Эх сурвалж: 24tsag.mn

41 чулуу дөчин нэгэн хэлтэй

$
0
0

41 чулуу дөчин нэгэн хэлтэй

 

Социализмын үе. Нутаг нугадаа алдартай биш ч өөрийнхөө хэмжээнд чулуу татчихдаг нэгэн залуу эр хот хүрээ орчихоод гэр рүүгээ буцаж явжээ. Замдаа бага шиг голын эрэг дээр бууж мориныхоо эмээлийг аван нурууг нь амрааж, цангааг нь тайлах зуураа тэрүүхэндээ дугхийгээд авчээ. Тэгээд сэрүүтээ морио эмээллэж элдэв бэлэг сэлт чихсэн богцоо ганзаганаасаа сайн гэгч бөхлөж аваад хөдөлжээ. Явсаар санаа амарч болох хэрийн газар гэртээ дөхөж ирээд дахин мориноосоо буув гэнэ. Энэ удаа газраас дөчин нэгэн чулуу түүж аваад мэргэлжээ. Тэгтэл мэргэнд нь гэртээ харивал эхнэр нь үхэхээр бууж байна гэнэ. Гайхан сандарч "Хэрвээ би харихгүй байвал эхнэрээ аварч болох нь уу” гээд дахин татжээ. Гэтэл энэ удаа мэргэнд нь харихгүй бол өөрөө үхэхээр буужээ. Ийнхүү бодолд автан яах учраа олохгүй явсаар уг нутгийнхаа сайн мэргэлдэг нэг өвгөнийд очиж үнэн байдлаа хэлэв. Гэтэл өвгөн чулуугаа татаад харж харж байснаа 
-За хүү минь, санаа зовох зүйл алга. Харин авч яваа богцтой зүйлээ хээр хаячихаад гэртээ оч, тэгвэл зүгээр юм байна. Хаяхаасаа өмнө богцоо задлаж болохгүй шүү гэж анхааруулжээ. Ингээд өнөө эр хот хүрээг зорин байж, бөөн ажил явдал болон аваад явж буй захиасны чухал зүйл байсан ч яалт ч үгүй өвгөн мэргэчийн үгэнд орон тэмдэгтэй газар богцоо орхиод явжээ. Ингээд гэртээ хоосон харьж гэнэ. 

Тэгтэл эхнэр нь өөдөөс нь 
-Явж явж авч ирсэн ачаа бараагаа хээр хаячихаад ирдэг чам шиг тэнэг хүн хаана байна. Чи ер нь мэргэлээд л байдаг хүн, юу олж мэдсэн юм, яаж гийгүүлсэн юм бэ. Цаад шуналтай өвгөн чинь чиний богцыг очоод авчихсан, одоо гэртээ хариад чамайг сайхан малласандаа сэтгэл нь ханаад, инээдээ барьж ядан суугаа даа. Эсвэл чи мөнгөөрөө архи уучихаад худлаа заль зохиож байна уу, хүүхэн шуухан эргүүлж яваад алдчихсан уу…, гэхчилэн толгой түрүүгүй загнажээ. Юутай ч энэ байдлаар маргааш өглөө нь болов.

Өнөө эр бодож бодож
-Дүүрсэн хэрэг буцаж очоод өнөө богцоо аваад ирэе. Эсвэл нээрээ…, өнөө өвгөн араас дагаж явж байгаад авчихсан болов уу гэхчилэн бодсоор мориндоо морджээ. Явсаар богцоо орхисон газраа ирлээ. Байж л байв, гэхдээ нэг талд нь эрхий хуруу орчихмоор нүх гарсан байв гэнэ. Дотор юмс нь бүрэн байлаа. Энэ ямар учиртайг мэдэхээр дахиад л нөгөө мэргэч өвгөнийд ирлээ. Тэгээд асуужээ. Хариуд нь
-Наадах чинь сум могой гэгч аюултай амьтны ул мөр байна. Чи замдаа Могойн голын эрэг дээр амарсан бололтой, тэнд л наад аюултай амьтан чинь элбэг байдаг юм. Хэрвээ чи үүнийг мэдэлгүй харьсан бол богцоо эхнэртээ өгөөд, эхнэр чинь задлах байсан. Тэгээд үхнэ гэсэн үг. Харин чи хариагүй хээр хоносон бол энэ могой богцноос ингэж гарч ирээд өөрийг чинь алах байсан гээд цоорхой нүхрүү нь зааж гэнэ. Ийнхүү учрыг олж, өөрийнхөө болон эхнэрийнхээ амийг аварсан залуу баяртай байсан ч ингэж хэлжээ.
-Өвгөн ах минь, та хэлээгүй бол би, эсвэл эхнэр маань үхэх байлаа. Үүнд баяртай байгаа ч гэсэн, энэ дөчин нэгэн чулууны мэргээр би гэдэг хүн энэ яваа насаараа л оролдож байна. Гэтэл бас болоогүй л байна даа, сурах ч хол бололтой доо гээд санаа алджээ. Өвгөн
-Үгүй ээ, чи сайн мэргэлсэн байна. Гэхдээ дөчин нэгэн чулуу дөчин нэгэн хэлтэй байдаг. Чи нэг л чулууны хэлийг нь ойлгоогүй байсан. Цаашдаа дажгүй ээ, чи сурна гэв. Залуу эр хариад бүх учрыг хэлж эхнэрийнхээ амыг нэг сайн асуугаад инээжээ.

Г.Дэнзэн “Говь Повер” компанид хамааралгүй болж тус компани өөр эзэнтэй болох нь тогтоогдлоо

$
0
0

Г.Дэнзэн “Говь Повер” компанид хамааралгүй  болж тус компани өөр эзэнтэй болох нь тогтоогдлоо

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Дэнзэннарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 10:00 цагаас эхэлсэнбөгөөд өнөөдөр мөн үргэлжилж байна. Энэхүү хэрэг анх Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухайн үеийн сөрөг хүчин болохМАН-ынтогтоолын төслөөс эхлэлтэй байдаг.

Тэрээр 2014.10.22ндУИХ дахьМАН-ынгишүүн Н.Номтойбаяр нарын Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлүүдийг сэтгүүлчдэд танилцуулахдаа:

http://vip76.mn/content/27544"Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсныхоо дараа хувийн ашиг сонирхлоор төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой"ХК-ийн нүүрс тээвэрлэлтийн гэрээг зогсоосон. Үүний үр дүнд Монгол Улс олон янзаар хохирлоо. Энэхүү түр зогсолтын хугацаанд Ерөнхий сайдын хүргэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.ДэнзэнТөрийн өмчит "ЭрдэнэсТавантолгой"ХК-ийнТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа тус компанийн 17 тэрбум төгрөгийн тендерт эхнэрийн нэр дээрх "ГовьПовер" ХХК-ийгялуулсан. Уг тендерийг хүчингүй болгосны дараа шүүхэд хандаж, төрийн өмчит "ЭрдэнэсТавантолгой"ХК-иас4.688,5 сая төгрөгийг гаргуулж авсан”гэсэн юм.

Харамсалтай нь дээрхМАН-ынбүлгийн мэдэгдэлддурьдагдсан"ГовьПовер" ХХК гэх компани Г.Дэнзэндямарчхамааралгүй болох нь тус компанийн эзэн Баярмаагийн мэдүүлэгт тодорхой тусгагдсан байна. Тэрээр "ГовьПовер”компанийн эзэн Баярмаа авсан мөнгөө юундзарцуулснаашүүхэд мэдүүлжээ.Тэрээр Г.Дэнзэнгхамааралгүй болохыг нотлов.

ЯЛЛАГДАГЧ БАЯРМАА: Г.ДЭНЗЭНТЭЙЯМАР Ч ХОЛБООГҮЙ

"Миний бие Эрдэнэс таваннтолгой компанитай Гаалийн хяналтын бүсэд агуулахын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээнийхээ дагуу ажилласан. Ажиллах явцад биднээр нэмэлт их хэмжээний ажил хийлгэсэн.Тэрнээсбиш манайд үйлчилгээ үзүүлэх хэмжээний талбай, тоног төхөөрөмж байсан. 2012 оны нэгдүгээр сарын 25-ныөдрөөс 2013 оны зургадугаар сарын 01-ний өдөр хүртэлх тайланд тодорхой тусгасан байдаг. Энэ их хэмжээний ажлыг хийж гүйцэтгэхэд манай компаниас 3,5 тэрбум орчим төгрөгийн зардал гарсан. Үүнийг болон гаалийн хяналтын талбайн газрынхаа үнийн хамт нэхэмжилсэн. Тэгээтэрнийдагуу шүүхийн шийдвэр гарч мөнгөө авсан.Эрдэнэставантолгойкомпаниас шаардлага тавьж нэмэлтээр хийлгэсэн ажлуудыг зөвхөн өөрсдийнхөө зардлаар хийсэн. Тэгээд ч ЭрдэнэставантолгойХХК энэ талбайг авснаараа завшсан зүйл байхгүй. Оруулсан хөрөнгө оруулалтаа ч буцааж авсан. Би эд хөрөнгө завшаагүй, эрх мэдлээ урвуулахад нь хамтраагүй. Миний бие гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажиллая гэж бодоод "Говьповер” ХХК-ийгхүн зарна гэснийг сонсоод худалдаж авсан. Энэ компанийг урьд нь таньдаг байсан Дашдондогоос нэг тэрбум төгрөгөөр 2013 оны нэгдүгээр сард худалдан авч байсан. Компани худалдан авсан төлбөрийн 200 саяыг бэлнээр шууд өгсөн. Үлдэгдлийг нь цувуулж өгөхдөө заримыг нь бэлнээр, бэлэн бусаар сууц тооцож өгч байсан.Би Г.Дэнзэнтэйямар ч харилцаа холбоо байхгүй.

Хэдэн жил дамнасан "Говьповер” ХХК компани Г.Дэнзэнтэйхамааралгүй гэдэг нь нотлогдохтой зэрэгцээддахин шинэ хэрэг өчигдөр болсон шүүх хурал дээр гарч ирэв. Шүүх хурлын үеэр Улсын ялагч н.Бадамцэцэгийн уншсан яллахдүгнэлтэд:"Г.Дэнзэннь Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэл жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүү худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа албан тушаалын эрх ашгаа албаны эсрэг буюу хувийн ашигсонирхлоорхандсан”тухай байв. Дээрх баримтуудаас харахад Г.Дэнзэнгийн4 жилийн турш холбогдож, хоригдож, шалгагдаж байсан"Говьповер” ХХК, 17 тэрбумтөгрөгнийхэрэг Г.Дэнзэндхамааралгүй нь шүүх дээр тодорхой болж, уг хэрэгт буруугүй гэдэг нь батлагдаж байх шиг. Гэтэл200 саяын пүүний хэрэг гэнэт гарав гэдэг асуулт гарч ирнэ.

2015 оны 5 сарын 21http://www.news.mn/r/212949

Г.Дэнзэн:"Би бохир улс төрийн золиос болсноо нотлох болногэсэнгарчигтайnews.mnсайтад өгсөнярилцлагандаа"

"-Гэхдээ зарим баримт бол үгүйсгэхийн аргагүй л байдаг ш дээ. Танай эхнэр Уянгын нэр дээр "Говьповер” байсан биз дээ?

-Манай эхнэр хүүхдээ гаргачихсан, нярай биетэй гэртээ байсан үе. Юун тендер, юунТавантолгойвэ. Тэгээд ч тэр компанийн Уянга нь "Ж” овогтой байсан. Манай эхнэр бол Г.Уянга. Би тэгээд ч тэр компанитай холбогдъё гэж бодоогүй. Аягүй бол асууж сураглавал ахиад холбоно биз гэж бодсон. Ер нь болДэнзэнгэдэг хүнтэй яаж энэ бүхнийг холбох вэ гэж бүх талаас нь судалсан байдаг юм билээ. Жишээ нь, Уянга гэдэг нэр гарангуут эхнэр нь болгоод л, "Говьповер” гэдэг компани гэнгүүт Г.ДэнзэнДорноговийнхгэж холбоод л. Ийм л байсан ш дээ.”гэсэн юм.

Ийнхүү 2013 оноос эхлэлтэй Ерөнхий сайдасанН.Алтанхуягийгогцруулах тогтоолд өргөн баригдсан МАН-ынанхлан гаргасан дээрх хэрэг үнэхээрГ.Дэнзэнгийнхэлснээр бохир улс төрийнявуулагбайсан уу? Яагаад өчнөөн жил цоллосонхэрэг нь хамааралгүй болонгуут гэнэт шинээр хэрэг үүсгэв.Үнэхээр20 хэдхэн настай залуу улс төрийн золиос болсон уу зэрэг олон асуултын тайлбар энэ шүүх хурлаар гарах биз ээ.

Хэт их ус уух нь таны амь насанд аюултай

$
0
0

Японы зүйр үг байдаг. "Бага идвэл их иднэ, их идвэл бага иднэ”. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүн амьдралынхаа туршид хоол хүнсээ зөв зохицуулбал урт наслаж тэрнийхээ хэрээр их иднэ. Хэрэв хоол, хүнс, уух зүйлийг хэтрүүлэн хэрэглээд байвал таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, та богино насална. Богино насалсан хүн урт наслаж буй хүнээс бага идэх нь ойлгомжтой.

Хэт их ус уух нь таны амь насанд аюултай

Сүүлийн үеийн судалгаагаар хүн усыг зөвхөн цангасан үедээ л уух хэрэгтэй бөгөөд хэт их ус уух нь амь насанд аюултай байдгийг тогтоожээ. "Лояал” хх сургуулийн дэргэдэх эрүүл мэндийн судлаачдын мэдээлж байгаагаар дасгал спорттой холбоотой хэт их ус ууснаас үүдэн хипонатри хэмээх эмгэг бий болдог гэнэ. Энэхүү өвчнөөр 14 хөнгөн атлетикийн тамирчин, хөлбөмбөгчин, марафон гүйлтийн тамирчид нас барсан гэдгийг тогтоожээ.

Гэхдээ олон улсын мэргэжилтнүүд хипонатригаас сэргийлэх энгийн зөвлөмж гаргасан. Энэ нь маш энгийн бөгөөд зөвхөн ам цангасан үед ус уухад болох аж.

"Спорт анагаах ухаан клиник” сэтгүүлд нийтлэгдсэн зөвлөмжийн дагуу бол төрөлхийн ам цангах мэдрэмж нь ус уух хэрэгцээг мэдэгдэж байна гэсэн үг. Энэ нь хэт их ус уух эсвэл хипонатри эмгэг бий болохоос урьдчилан сэргийлж шингэний дутагдалд орохоос сэргийлж усны хэрэгцээг зохицуулдаг гэжээ.

Дасгал хөдөлгөөнтэй холбоотой үүсэх гипонатригаар өвдсөн тохиолдолд их хэмжээгээр уусан усны илүүдлийг бөөр боловсруулах шаардлагатай болдог. Ингэснээр биен дэх сод шингэн болдог байна. Энэ нь эсийг томроход хүргэн улмаар тухайн хүн нас барах шалтгаан болдог байна.

Хөнгөн атлекийн тамирчдад тохиолдсон энэхүү эмгэгийн шинж тэмдэгүүд нь толгой эргэх, дотор муухайрах, хавагнах болон илүү жин нэмэх зэрэг байжээ. Цөөн тохиолдолд бөөлжих, толгой өвдөх, оюун ухааны өөрчлөлтүүд болох (ухаан балартах, түгшүүр, солиорол гэх мэт...) багтрах болон комд орох шинж тэмдэгүүд илэрч байжээ.

Хөнгөн атлетикийн тамирчид шээсээ цагаан болтол шингэртэл "байнга ус уух” эсвэл жирийн үед уух хэмжээнээсээ их уух зөвлөмжийг дагадаг нь буруу байдаг гэж судлаачид ярьжээ. Их хэмжээний шингэн нь нь ядаргаанаас сэргийлж чадахгүй мөн булчин хэт агших, өндөр халуурч эхэлдэг байна.

"Лояал” их сургуулийн эрүүл мэндийн төвийн спортын эмч Жэймс Винжер "Булчин агших болон өндөр халуурах нь шингэний дутагдалд орохтой ямар ч хамааралгүй. Хэрвээ өндөр халуурч байвал та өөрөө хэт их халууныг боловсруулсан байдаг” гэжээ.

Дасгал хөдөлгөөнтэй холбоотой үүсэх хипонатри эмчлэхдээ давсны концентрацийн уусмалаар шийдэж болох бөгөөд сода 3 хувь байх хэрэгтэй. Энэ нь жирийн давсны уусмалаас гурав дахин их гэсэн үг юм.


Энэ өдрийн зурхай /2017.03.30/

$
0
0

Энэ өдрийн зурхай /2017.03.30/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 30. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 3. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, гурван хөх мэнгэтэй, улаан луу өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх     
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Ус

Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахад таагүй. Идэвхгүй үлбэгэр байхаас зайлсхий. Эрч хүчээ бүү сулруул. Харин чухал ажлаа түр хойшлуул. Бичиг баримт бүрдүүлэхдээ туйлын анхааралтай бай. Урьдчилан бүх зүйлийг судлалгүйгээр гарын үсэг бүү зур.


ҮХЭР (4/20-5/20)

Амьдралын эрч хүч сөрөг бүст байрлаж байна. Иймээс үйл ажиллагаандаа болон амралт, нойрондоо ихээхэн анхаарал тавих хэрэгтэй болно. Өнөөдөр та өөрийнхөө эрүүл мэндэд онцгой анхаарал тавихыг од эрхэс танд зөвлөж байна. Сарын сүүлээр санхүүгийн зохисгүй үйл ажиллагаанд бүү оролц. Энэ бол урхи байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Зарим нэг нь шийдвэрийг зөвхөн өөрийн үзэмжээр гаргах хүсэлтэй байна. Ажил хэргийн хамгийн гол зүйл нь өндөр зохион байгуулалт, үр ашиг гэдгийг од эрхэс зөвлөж байна. Гэхдээ хээнцэр байдалд шунахгүй байж чадвал санхүүгийн тогтвортой байдлаа хадгалах зөв алхам хийнэ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Ажил хэрэг явуулах хуучин холбоогоо сэргээхэд таатай өдөр. Та зорьсондоо тууштай гэдгээ харуулах хэрэгтэй. Шинэ ажил авах болон хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргахын өмнө бүрэн мэдээлэл цуглуулж, туршлагатай хүмүүсийн зөвлөгөөг ав. Таны амьдралдаа итгэлгүй байдал чинь ажилд чинь нөлөөлнө шүү. Тиймээс та энэ үзэл бодлоо хая. Ямар ч асуудалд бүтээлч, ухаалаг байдлаар хандах нь ашигтай. Өөх тостой хүнснээс татгалз.


АРСЛАН (7/23-8/22)   

Таны хуучин асуудлууд балаг тарих бололтой. Сэтгэлээр бүү уна. Түншүүдийн хөрөнгө оруулалт нэр хүнд тань цаашдын карьерт нөлөөлнө. Эр зориг, самбаа, гэнэтийн үйлдэлд огцом хариу өгөх чадвар таны мэргэжлийн үйл ажиллагаанд шаардлагатай байна.


ОХИН (8/23-9/22)

Албан хүрээнд болон хичээл сурлагад сонирхлын зөрчил үүснэ.Төлөвлөсөн ажилд ямар нэгэн саад тотгор учирвал та өөр арга зам хайж эхэлнэ. Энэ шинэ тактик танд амжилт авчирна. Шийдэмгий шургуу бай. Зарим нөхцөл байдалд буулт бүү хий.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Улс орны хямралт, ээдрээт байдлаас болж санхүүгийн асуудалд орж магадгүй. Өөрийн ажилд шинэ санаа гаргахад анхаар. Эрч хүч гарга. Энэ өдөр бодсон санасан зүйл тань ойрын өдрүүдэд амьдралд хэрэгжих бололтой. Ойр дотны хамаатнуудын асуудалд таны оролцоо, бас багагүй зардлыг шаардана.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Тааламжгүй өдөр. Албан уулзалт болон дурлалын болзоо тогтоох хэрэггүй. Харилцан ойлголцож чадахгүйд хүрнэ. Зарчмын асуудалд халуун маргаан үүсэх, эсвэл шударга бус үйлдлийг зөв биш шүүж болно. Бүхий л ажил хэргээ өдрийн 2 дахь хагаст амжуул, энэ үед таагүй нөлөө буурсан байна. Удаан хүлээсэн аяллаа хойш тавьж, нэмэлт алба, үүрэг гүйцэтгэх ёстой болох нь.


НУМ (11/22-12/21)

Танд шинэ ажил санал болгох эсвэл тушаал дэвшүүлэх тухай мэдэгдэнэ. Мөнгөн шагнал авна. Хэтэрхий бардах хэрэггүй. Хүмүүсийн атаархал ихсэж далдуур хорлол хийхийг завдах тул болгоомжил. Танд хүчтэй мэдрэмж төрөх агаад үүнтэйгээ тэмцэхэд бэрх байна. Ойр дотныхоо хүмүүстэй илэн далангүй ярилцах зав гарга.


МАТАР (12/22-1/19)

Од эрхэс гэр орны ажил хийхэд бүтээлчээр хандуулж, гарынхаа урыг гаргах боломж өгч байна. Түүнээс гадна хуримтлагдсан эмх замбараагүй байдлыг арайхийн цэгцлэх гэнэтийн шийдэл гарч ирнэ. Ойр дотныхоо хүмүүсийг хамтран ажиллахад нэгтгэ. Худалдаж авсан зүйлүүд тааламжтай байна. Барилга барьж, засварлаж эхлэхэд тааламжтай.


ХУМХ (1/20-2/18)

Өглөөнөөс авахуулаад л их ажилтай байх болно. Шинэ үүрэг хариуцлага нэмэгдсэнээр таны ажлын ачаалал ихэснэ. Мэргэжил нэгтнүүдтэйгээ санал зөрөлдөж магадгүй. Өдрийн турш ажиллахдаа ойр ойрхон завсарла. Биеийнхээ чилээг гаргаж, нүдний дасгал хий. Хамгийн чухал нь өөрийгөө хянах чадвараа бүү алд.


ЗАГАС (2/19-3/20)

Ойрын өдрүүдэд санхүүгийн асуудлаа шийдэх гэрээнд гарын үсэг зурах, арилжаа наймаа хийхэд таагүй. Таны хүрээлэлд орж ирсэн шинэ хүмүүст болгоомжтой ханд. Тэд найдваргүй түнш тул бусдын эсвэл таны болгоомжгүй байдал ноцтой хор хохирол учруулна.


Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

$
0
0

Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

 

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлна.

2017 оны 03-р сарын 29-ний 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 17 цагт 3 хэм дулаан, 20 цагт 0 хэм орчим байна.


2017 оны 03 дугаар сарын 29-ний 20 цагаас 03 дугаар сарын 30-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

 
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-4 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 8-13 хэм, өмнөд хэсгээр 4-9 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.


2017 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн саваар, 2-нд баруун аймгуудын нутгийн баруун, 3-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 31-нд болон 1-нд Алтайн салбар уулсаар, 2,3-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 0-5 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14  хэм дулаан байна. 


Б.Дэлгэрсайхан гишүүн Ашигт малтмал, газрын тосны газарт өөрийнхөө хүмүүсийг шургуулж байна гэв үү?

$
0
0

Б.Дэлгэрсайхан гишүүн  Ашигт малтмал, газрын тосны газарт өөрийнхөө хүмүүсийг шургуулж байна гэв үү?

 

Ашигт малтмал, газрын тосны газарт  энэ сарын 22-ны өдрөөс  Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг агентлагийн албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, арга зүйн туслалцаа үзүүлэхээр  ажиллаж эхэлсэн гэх албан мэдээлэл байна. Тэгвэл тус газарт ажиллаж буй АТГ-ын ажилчдад дайх үг байна. Юу гэхээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагуудтай ойр дотно байдлаа ашиглан өөрийнхөө хэд хэдэн хүнийг тус газарт ажилд оруулж, шургуулсан гэх мэдээллийг эх сурвалжууд хэлж ярьж байна. Тиймээс уг асуудлын мөрөөр шалган, нягталж Б.Дэлгэрсайхан гишүүн эрх сүрээ ашиглан, ашиг сонирхлын зөрчилтэй томилгоонуудыг тус газарт хийлгүүлсэн үү гэдэг асуудалд анхаарал хандуулахыг АТГ-аас хүсч буйгаа тодотгох байна.

Б.Дэлгэрсайхан гишүүний тухайд өнгөрсөн жилүүдэд оффшорын асуудлаар хэвлэлд олонтаа бичигдэж ирсэн. Мөн хууль зөрчсөн асуудлаар хоригдож шалгагдаж байсан нэгэн. Түүнийг  "Дорнын говь”-ийн гэх тодотгол өнгөрсөн жилүүдэд дагаж ирсэн.  Бизнесийн хүрээнээс танигдсан түүний мэргэжил нь бол мөрдөн байцаагч бөгөөд ажлын намтраас нь өгүүлэхэд, 1987 – 1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1989 – 1992 онд ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах газрын тасгийн даргаар тус тус ажиллаж байсан нэгэн бөгөөд 1993 онд "Дорнын говь” ХХК-ийг үүсгэн байгуулснаар бизнесийн салбарт эргэлт буцалтгүй хөл тавьсан байдаг. Нийгмийн шилжилтэд бүгд олноороо лавхан гишгээд байсан үед Б.Дэлгэрсайхан ч замаа сонгосон нь бизнес байсан байдаг. Нэгэнтээ бизнест хөл тавьсан тэрбээр өнгөрсөн жилүүдэд хятадуудтай нэлээд өргөн дэлгэр хамтын ажиллагааг өргөжүүлжээ. Ямартаа л тэрбээр Виржиний арлуудад хятадуудтай хамтарсан "Forever profit (Asia) holdings limited” гэх компаниа 2005 оны аравдугаар сард оффшор бүсэд бүртгүүлсэн бөгөөд Улаанбаатар дахь хаяг нь Чингэлтэй дүүргийн V хороонд оршдог гэсэн байдаг. Тэгсэн тэр хаягт нь  "Дорнын говь” компани нь бүртгэлтэй. Харин өөр нэг хаяг нь Сүхбаатар дүүрэгт орших нэгэн орон сууц байсан юм. Тус хаягаар Б.Дэлгэрсайхан "Eiffel View Universal Holdings” компани бүртгүүлсэн байдаг. Уг компанийг нь 2008 онд байгуулсан бөгөөд Сингапурт бүртгэлтэй юм билээ.

 "Болдтөмөр ерөө гол”  гэх компанийн ард   Хятад,  Виржинийн арлуудаас хамтарсан хөрөнгө оруулагч байдаг гэдгийг Сангийн яамны албан хуудас баталгаажуулж байсныг хэлэх хэрэгтэй. Түүний  "Болдтөмөр ерөө гол”  компани нь  Монголын төмрийн хүдрийн ихээхэн нөөц бүхий ордыг хуу хаман урагш нь хил давуулах операцийг эхлүүлэн амжилттай явж ирсэн бөгөөд хоёр жилийн дотор 3.5 сая тонныг урагш нь урсгачихсан гэхээр үүргээ дажгүй биелүүлж байгаа хэрэг юм л даа. Тэрчлэн хууль журам зөрчсөн байж болзошгүй олон асуудалд холбогдож ирсэн. Тухайлбал,  "Дорнын говь” ХХК болоод "Болд төмөр Ерөө гол” компанийн хамтран байгуулсан  "Дорнын төмөр зам”  компани Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь төмрийн хүдрийн ордоос өөрсдийн барьсан 90 км төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр хууль хяналтынхан Б.Дэлгэрсайханыг барьж, цагдан хорих 461 дүгээр ангид 72 цаг саатуулаад, прокурорын байгууллагаас батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасан удаатай. Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн албанаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар УМБГ-т шилжүүлсэн гэдэг ч, тэгсхийгээд намжсан.Өнгөрсөн хугацаанд гарч байсан мэдээллүүдээс үзэхэд Б.Дэлгэрсайханыг  Н.Энхбаярын ойрын хүн гэж мэдээлсэн нь олон байдаг. Гэхдээ тэр МАХН биш МАН-д харьяалагдаж, улстөрийн карьераа хөөсөн. Гэхдээ хөшигний ард тэдний харилцаа ямар байдгийг шууд хэлэх аргагүй. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үед тус компани хувьдаа төмөр зам барих эрхийг авсан бөгөөд 2008 онд тус компани 150 хятад ажилчин оруулж ирэхэд ажлын байрны төлбөрөөс чөлөөлж өгсөн гэх  мэдээлэл хэвлэлүүдээр гарч байв. Засгийн газрын 2008 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор Баянголын орд газраас Ерөө өртөө хүртэл 98 км урттай төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгожээ. Төмөр замын суурь бүтцийг 100 хувь тухайн компанийн эзэмшлийнх байхаар зөвшөөрөл өгсөн нь Төмөр замын тээврийн тухай хуулийг зөрчсөн гэж шүүмжлэх хүмүүс олон байж ирсэн юм.

Тэгэхээр өнгөрсөн хугацаанд энэ мэт асуудалд холбогдож ирсэн Б.Дэлгэрсайхан гишүүн Ашигт малтмал, газрын тосны газарт өөрийн хүмүүсээ шургуулж байгаа юу гэдэг асуултын хариуг холбогдох байгууллагууд шалгаж тогтоох ёстой болж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Малчдад үнэгүй өвс олгохоор шийдвэрлэв

$
0
0

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 160,6 мянган өрхөд 61,5 сая мал өвөлжиж, хаваржиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс малын тоо 9,9 хувь буюу 5,6 саяар, малчин өрхийн тоо 7,5%-иар тус тус өссөн дүнтэй гарсан.

 

Малчдад үнэгүй өвс олгохоор шийдвэрлэв

 

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолд заасны дагуу үнэлгээ хийхэд манай орны нийт нутгийн 70 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтож, мал төллөлт ид явагдаж байгаа энэ үед 12 аймгийн 92 суманд хаваржилт хүндэрсэн.

 

Ялангуяа 2017 оны 3 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд баруун, төв, болон говийн бүсийн зарим аймгуудад их хэмжээний цас үргэлжлэн орж, шуурсны улмаас зарим аймгуудад ийнхүү хаваржилт хүндрээд байна.

 

Улс орны хэмжээнд 1,8 сая эх мал төллөж, 1,7 сая төл мал бойжиж, мал төллөлт 7,3 хувьтай байна.

 

Өвөрхангай, Өмнөговь аймгуудад хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн тул гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор дээрх аймгууд дахь улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байгаа нийт 1110 тонн өвсийг үнэгүй, 210 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан малчид, иргэдэд олгох асуудлыг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” нийт өрийнхөө 8 хуваасны 1-ийг дарлаа!

$
0
0

“Эрдэнэс Тавантолгой” нийт өрийнхөө 8 хуваасны 1-ийг дарлаа!

 

"Эрдэнэс Тавантолгой” компани хятадын Чалкод төлөх ёстой өрийн үлдэгдлийг бүрэн төлж барагдуулсан гэх мэдээлэл өнөөдөр сайн мэдээгээр тодроод байна. Сүүлийн 6 жилийн турш хэвлэлийн хуудаснаа бичигдсэн Чалкод төлөх ёстой өр ийн барагдсан нь таатай хэрэг юм. Гол нь Чалкод өрөө төлснөөр Монголын нүүрс 70 ам.доллар гэсэн босгыг давж, чөлөөлөгдөнө, дэлхийн зах зээлийн үнийн түвшинд ойртох нөхцөл бүрдэнэ гэдэг асуудал яригдаж ирсэн юм.

Сануулахад, "Эрдэнэс Тавантолгой” ХК 2011 оны долоодугаар сарын 26-нд Хятадын төрийн өмчит Чалко компанитай Нүүрс худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр болох 350 сая ам.долларын өр тавьж байсан. Гол нь тэр мөнгө сонгуулийн амлалтад зориулагдаж, Хүний хөгжлийн сангаар дамжин, бэлэн мөнгө хэлбэрээр тараагдсан юм.

 "Эрдэнэс Тавантолгой”  компанийн тухайд өнгөрсөн жилүүдэд зүүн цанхиас олборлосон нүүрсний 65 хувийг олборлогч "TTJVCO” компанид, үлдсэн 35 хувийг "Чалко” компанийн өрөнд өгч байсан. Ямартай ч Чалкогийн өрөө даржээ. Гэхдээ "Эрдэнэс Тавантолгой”-н өр ингээд дундрахгүй. Учир нь, тус компани  100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зарлага гарган ажиллаж ирсэн. 2011 оноос хойш нийт 24.2 сая тонн сайн чанарын коксжих нүүрсийг сорчилж олборлон экспортолсон ч хуримтлагдсан алдагдал нь 453 тэрбум төгрөг, өр төлбөр нь 822 тэрбум төгрөгт хүрсэн. Олны дунд яригддаг Чалкогийн өр үүнд 8 хуваасны нэг л болно гэдгийг нэр бүхий эдийн засагчид хэлж байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

$
0
0

ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

 

Өмнөговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөл 3 сарын 29-ийн өдөр хуралдлаа. Хурлаар төрийн захиргааны жинхэнэ албан тушаалын зэрэг дэв олгох, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах,дүнг танилцуулах, "Төрийн албаны тэргүүний ажилтан”-д нэр дэвшигчдийнматериал танилцуулах асуудлыг хэлэлцэн шагналдхоёр хүнийг тодорхойлж, зэрэг дэвийг 50 хүнд олгохоор боллоо. МөнХанбогд сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд О.Намжилмааг, Цогтцэций сумын ЗДТГ-ын даргын албан тушаалд Б.Ганболдыг тус тус нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Шар хантаазтанууд Манжуурыг зорилоо

$
0
0

Шар хантаазтанууд Манжуурыг зорилоо


"Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн 5 дугаар зөвлөгөөн”-өөр өнгөрч буй өвлийн хугацааанд зам талбайн цас, мөс цэвэрлэгээний ажилд идэвхитэй сайн ажилласан нийт 60 зам талбайн үйлчлэгчийг нийслэлийн Засаг даргын санаачлагаар БНХАУ-ын Манжуур хотод аялуулах эрхээр урамшуулсан.

Тэгвэл эдгээр иргэнийг өнөөдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайгаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон бусад албаныхан үдэж, гаргалаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Улаанбаатар хотын нийтийн ажлын хүндийг үүрч, өөрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ гарган ажилладаг бидний хэлж заншсанаар шар хантаазтануудыгаа өнөөдөр Манжуур хот руу аялах аян замд нь үдэж гаргаж байна. Ажил мэргэжлээрээ бусдыгаа манлайлан, хоёргүй сэтгэлээр ажилладг та бүхэндээ талархаж явдаг. Нийслэлийн зүгээс  цаашид ч мөн адил идэвхитэй сайн ажилладаг иргэдээ урамшуулсаар байх болно. Та бүхэнд аян замдаа сайн яваад ирэхийг хүсье” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ж.Эрдэнэбат: 1072 хувьцаанд ашиг хуваарилах боломж бүрдүүл

$
0
0

Ж.Эрдэнэбат: 1072 хувьцаанд ашиг хуваарилах боломж бүрдүүл

 

"Эрдэнэс-Таван толгой” ХК  БНХАУ-ын "Чалко” компаниас "Дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэй”-гээр хийгдсэн 350 сая ам.долларынзээлийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдлийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болгон 100 хувь төлж барагдууллаа. Үүнийг нотолсон санхүүгийн баримтыг "Эрдэнэс-Таван толгой” компанийн удирдлагууд өнөөдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардуулан өглөө.

 

"Чалко”-гийн өрийг барагдуулснаар Цанхийн Зүүн уурхайн үр өгөөж Монгол  Улсын төсөвт бүрэн орох нөхцөл бүрдэж байна. 6 жил сунжирсан "Чалко” компанийн нийт үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 30 хувийг 7 сарын хугацаанд бүрэн төлж дууслаа гэдгийг "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд онцоллоо.

 

Мөн өр барагдуулахад Монгол Улсын Засгийн газраас өгсөн оновчтой чиглэл болох нүүрс борлуулалтын үнийг анх удаа нээлттэй сонгон шалгаруулалтаар тогтоох үнийн бодлого,  Цанхийн баруун уурхайн үйл ажиллагааг дахин эхлүүлсэн шийдвэрүүд голлон нөлөөлсний дээр "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зөв менежментийн үр дүн  юм гэдгийг хэллээ.

 

Цанхийн баруун уурхайн гэрээт олборлогчийн тендерт "Монгол уурхайчид” түншлэл шалгарсан бөгөөд Үндэсний оператор компани олборлолт хийснээр олборлолтын зардал болох 200 тэрбум төгрөг Монголдоо үлдэж, баруун уурхайн олборлолтын зардал Зүүн уурхайн олбололтын зардлаас ойролцоогоор 2 дахин буурч, Тавантолгойн ордыг монголчууд өөрсдөө олборлож чаддагийг батлан харуулсан явдал гэв.  

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уулзалтын үеэр "Авсан өрөө бүрэн төлсөн та бүхний энэ эхлэл булган сүүлтэй байхыг ерөөе. Одоо компаниа ашигтай, дээр нь иргэдийнхээ 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах боломж бүрдүүлэхийн төлөө ажилла” гэж тус компанийнханд хэллээ.

 

"Эрдэнэс-Таван толгой” ХК  2017 онд Цанхийн Баруун, Зүүн уурхайгаа зэрэг ашиглан, 11.5 сая тонн нүүрс олборлож, 550 сая ам.долларын борлуулалтын орлого олохоор төлөвлөн ажиллаж байгаа ажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

 


Энэ өдрийн зурхай /2017.03.31/

$
0
0

Энэ өдрийн зурхай /2017.03.31/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 31. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 4. Сугар гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хоёр хар мэнгэтэй, улаагчин могой өдөр.

Барилдлага: Түлэх    
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй 
Суудал: Уул

Өдрийн наран 6 33 цаг минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Үл хөдлөх хөрөнгө худалдаж авбал таатай. Хэрвээ энэ өдөр засварын ба барилгын ажил эхэлбэл маш бага хүч, цаг зарцуулах болно. Хэрвээ та зуслангийн байр эсвэл газар худалдан авахаар шийдсэн бол эцэслэн шийдвэр гаргахад сайн өдөр. Дотоод эрх чөлөө, сэтгэл санааны тэнцвэртэй байдалд орно. Амьдралын идэвхи өндөр түвшинд байна, ямар ч ажлыг их чармайлт гаргалгүй хийх болно. Гэрлэлт, болзоонд таатай байна. 


ҮХЭР (4/20-5/20)

Өөрийн идэвх зүтгэлийн үрээр карьераа дээшлүүлэх таатай боломж олж авч чадна. Таны бүх үйл ажиллагаа, үйлдэлд болгоомж, хичээл зүтгэл, нямбай нягт байдал шаардагдана. Эрсдэлтэй эрс өөрчлөлт хийж амьдралын хэв маяг оршин суугаа газар, ажлаа өөрчлөхөд гэмгүй. Ханиад томуу тусах, биеийн эсэргүүцэл муудах, халдвар авах магадлал өндөр байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Идэвхгүй ажиглан харж суух өдөр. Энэ өдөр өвчин тусвал далд ухамсар, аймшиг, айдас, хүүхэд мэт зан аашийг сэдрээх ба энэ нь амьдралын буруу хэв маягийн үр дагавар юм. Энэ өвчнийг эмчлэхэд ус ихээхэн тустай. Ариун рашаан ус хэрэглэ. Халуун ууранд суух ач тусаа өгнө. Төвлөрч яаралтай арга хэмжээ ав.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Аз амжилт гэнэт санамсаргүй ирнэ. Бага зэргийн мөнгөөр олонхийг нь шалгана. Үр дүнд нь зарим нэг нь асуудалд орооцолдож, эргэн тойрныхныхоо нүдэн дээр нэр хүнд нь унана. Санхүүгийн асуудалд болгоомжтой ханд. Хялбар аргаар мөнгө бүү ол. Гүйлгээ ухаантай, хөдөлмөрч, шургуу болох хэрэгтэй. Амжилт дурын бүх салбарт та нартай хамт алхах болно. Ямар ч тохиолдолд хөнгөмсөг амьдарч болохгүй.


АРСЛАН (7/23-8/22)   

Мөрийтэй тоглоомд таагүй өдөр. Та хожихгүй. Хайнга байдлаасаа болж хувь заяаны дохиог сонсохгүй байх талтай. Ажлаа төлөвлө. Зорилгодоо хүрэх стратегийг боловсруул. Эрсдэлтэй, түрэмгий үйл ажиллагаанаас зайлсхий. Гэртээ харих замдаа гэрийнхэндээ шаардлагатай эд зүйлс худалдан ав.


ОХИН (8/23-9/22)

Бүх ажилдаа амжилт гаргаж удирдах чадвараа харуулна. Гэвч хүч тамирыг чинь барах хямралтай байдал үүсч магадгүй. Ажилдаа амжилт гаргахын тулд бүх чадвараа ашигла. Зарим сул талаа ялах үедээ хэн нэгнээс тусламж хүс. Мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргаж, хамт ажиллагсадтайгаа үл ойлголцох байдалд хүрнэ. Өмч хөрөнгөө хайрлан хамгаал.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Нүүр, биеэ арчлахад үр дүнтэй өдөр. Хэд хэдэн удаа иллэг хийлгэвэл таны эрүүл мэндэд төдийгүй гадаад үзэмжид сайнаар нөлөөлнө. Өөрийн эрүүл мэнд, гадаад төрхөндөө мөнгө бүү хайрла. Атгандаа эр зоригоо хурааж танд тохирох ажлын байрыг олж болох яг тэр байгууллагад очих хэрэгтэй. Та мөнгөнөөс болж их санаа зовомтгой байна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ачаалалтай өдөр. Хэрэв та урьдчилан бодож төлөвлөсөн бол амжилттай байна. Таны их санаа, тогтворгүй зан санхүүгийн алдагдалд орох шалтгаан болно. Зөн билэг, эрүүл бодол санаа, сэтгэлгээндээ найд. Хамгийн дотны хүмүүсийнхээ санал, санаанд ч бүү итгэ, тэд алдах нь бий.


НУМ (11/22-12/21)

Юугаар ч онцгойрохгүй бүүдгэр өдөр. Дотны хүмүүстэйгээ хол хөндий харьцана. Гэхдээ танд ямар нэгэн юм амласан бол түүнийгээ заавал биелүүлнэ. Бичиг цаасны ажлаа цэгцлэх, дэг журам тогтооход цаг заваа зориул. Бүү яар, нямбай бай.


МАТАР (12/22-1/19)

Өөрчлөлттэй өдөр. Шинэ ажил таныг хөгжиж боловсроход хэрэгтэй авч захирч сурахыг шаардах бололтой. Өөрчлөлтөөс айх хэрэггүй, гэхдээ шинэ сорилтод бэлэн бай. Өдрийн дасал болсон хуваариа өөрчлөн, шинэчлэвэл сайн.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр өвөрмөц, уян хатан, сониуч байдлаас илүү зорилгодоо хүрэх, тогтсон үзэл бодлоо хамгаалах, мэдлэгийн хүрээгээ хязгаарлах чанарууд давамгайлна. Шинэ зүйлийг танин мэдэх баяр баясгалангаас өөрийгөө бүү хөндийрүүл. Амьдралдаа ямар нэгэн зүйлийг өөрчлөхөөс бүү эмээ.


ЗАГАС (2/19-3/20)

Таны уян хатан, биеэ дайчлах чадварыг шалгах өдөр. Шинэ ирээдүй таныг хуучны зуршсан замаасаа татгалзахад хүргэх магадлалтай. Энэ нь танд болон таны түншүүдэд ихэд хэцүү байх болно. Хэрвээ та шинэ нөхцөл байдалд зохицож чадахгүй бол амьдралын хурдан хэмнэл, цаг хугацааны хуультай зохицон амьдарч чадахгүй.

Улаанбаатарт өдөртөө 11-13 градус дулаан

$
0
0

Улаанбаатарт өдөртөө 11-13 градус дулаан

 

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн  салбар уулс хоорондын хөндийгөөр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 1-6 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.  Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.


С.Эрдэнийн шинэчлэлээс тодорсон БУРУУ ЖИШИГ

$
0
0

С.Эрдэнийн шинэчлэлээс тодорсон БУРУУ ЖИШИГ

 

АН толгойгоо солив. Намын байраа ч шинэчлэв. Одоо "хөл”-өө буюу дүүрэг, орон нутаг дахь анхан дунд шатны байгууллагын бүтцээ шинэчлэхээр намын дотоод сонгуулийн сунгааг зохион байгуулж байна. Хажуугаар нь Зөвлөлдөх нэршлээс Бодлогын болгон өөрчилсөн намын дээд байгууллагынхаа бүрэлдэхүүнийг шинэчлэх сонгуулийг хамтад нь явуулж буй. Бүрэн зураглалаар нь харвал шат, шатны сонгуульд үнэмлэхүй олонхиороо бүдэрсэн Ардчилсан нам үнэхээр шинэчлэгдэж, үнэхээр салхи оруулж байгаа ч юм шиг.

АН-ын дарга С. Эрдэнэ ч дотоод сонгуулийг "шинэчлэлийн хоёр дахь том давалгаа” хэмээн тодотгосон. Цаашлаад хамтаараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах болно. 2020 оны УИХ-ын сонгуульд ялах болно гэдгээ тэрбээр нийг гишүүд дэмжигчдийнхээ өмнө тунхагласан. Тийм ч байж болох.

Гэхдээ дотоод сонгуулийн дараа АН шинэ замаар явах уу, хуучин жимээрээ гэлдрэх үү гэдэг нь С.Эрдэнийн баримтлах бодлого, гишүүдийнх нь санаачилга, цаг хугацаа гэсэн гурван хүчин зүйлээс бүрэн хамаарах нь мэдээж. Дээрээс нь, Үндэсний бодлогын хорооны бүрэлдэхүүнийг шинэчилж, 380 гишүүнтэйгээр байгуулах үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг нь холбогдох хууль тоггоомжид нийцээгүй гэж үзэн Дээд шүүхээс буцаасан нь шинэчлэлийн өмнөх АН-ыг ацан шалаанд оруулчих шиг боллоо.

Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн тогтоол, хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль дүрмээ дагавал АН үндсэн дүрэмдээ дахин нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэсэн үг. Үүнийгээ дагаад хоёр хоногийн дараа товлосон намын дотоод сонгууль ч цуцлагдах учиргай. Гэвч нэр дэвшигчид сонгуулийн хороондоо бүртгүүлж, дэнчингийн мөнгөө хэдийнэ тушаачихсан, сурталчилгаагаа хийгээд явж буйгаас харахад Дээд шүүхийн тогтоол, Улс төрийн намын тухай хуулийн заалт АН-ын удирдлагуудад хамаагүй мэт. Ямар ч байсан ирэх сарын 2-нд АН-ын дотоод сонгуулийг зохион байгуулах нь. Гэхдээ энд нэг асуулт байна. Тэр нь Үндэсний бодлогын хорооны гишүүн, намын анхан, дунд шатны байгууллагын даргад нэр дэвшихэд мөнгөний хэмжүүр тогтоосон нь АН-ын шинэчлэлд хэрхэн нөлөөлөх бол.
 
Өдгөө АН-ын дотоод сонгуульд өрсөлдөхөөр 565 хүн бүртгүүлж өрсөлдөөнөө эхлүүлээд байгаа. Үндэсний бодлогын хорооны 380 суудлын 307 нь чөлөөт, 100 нь залуучуудын, 96 нь эмэгтэйчүүдийн квот хэмээн зааглаж буй. Эдгээр суудалд өрсөлдөж байгаа 511 хүн зүгээр ч нэг бүртгүүлээгүй бас өрсөлдөөгүй. Нэр дэвших гурав, дэнчингийн гурав, нийт зургаан сая төгрөгийг намдаа тушаасан. Харин нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад өрсөлдөж буй 54 хүний хувьд тус бүргээ 20-90 сая төгрөгийн хураамжийн намдаа төлсөн. Мөн нийслэл, дүүрэг, аймаг, сумын намын хорооны гишүүнд нэр дэвшигч 12 мянгаас 1.5 сая хүртэлх төгрөгийг өгөөд буй. Энэ мэтчилэнгээр ирэх сарын 2-нд 21 аймаг, есөн дүүрэг, 338 сум, 152 хороонд АН-ынхан дарга, гишүүдээ сонгох юм. Тоон утгаар нь тооцож үзвэл ойролцоогоор 10.3 орчим тэрбум төгрөгийг нэг өдрийн сонгууль зохион байгуулахад зарцуулах хэрэг. С.Эрдэнэ даргын тодотгосноор нийт гишүүд болон сонгуульд гишүүдийн хандив, татвараар намынхаа санхүүжилтийг бүрдүүлдэг, дэлхийн сонгодог жишиг рүү АН цаашдаа явах юм билээ. Тэгвэл намын удирдах байгууллагын бүрэлдэхүүнд орох гэж мөнгө төлж байгаа гишүүд төрийн албанд орвол юу болох ю гэсэн асуултыг С.Эрдэнэ даргаас асуумаар байна.
 
Угтаа бол улс төрийн нам гэдэг нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн иргэдийн нэгдлээр хэмжигддэг. Үндсэн хуульд ч ийм заалт бий. Гэтэл сайн дураараа эвлэлдэн нэгдсэн иргэдийн эрх ашгийг мөнгөний хэмжүүрээр хязгаарлах нь зүйд хэр нийцэх бол. Эсрэгээрээ албан тушаалд хүрэхэд мөнгөний цензур тавьдаг жишгийг АН-ын гишүүдэд төрүүлж буйгаас өөрцгүй. Намын удирдах албанд мөнгө төлж орсон хүмүүс төрийн албанд орвол түүнийгээ дагана. АН сонгуульд яллаа гэхэд сум, дүүрэг, аймаг, нийслэлийн намын даргад тавьсан мөнгөний хэмжүүрээр төрийн албаны томилгоо хийнэ гэсэн үг. Ийм атал намын дарга нь дэлхийн сонгодог жишиг рүү явж байна хэмээн яриад сууж байгаа нь хачирхалтай.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН хэрхэн шинэчлэгдэх нь олон нийтийн хүрээнд мэдээж сонирхолтой сэдэв. Учир нь, шинэ толгойтой, байртай бас "хөл”-тэй болсон АН-аас хэн гэдэг эрхэм Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж дараалсан ялагдлынх нь цуваанд цэг тавих бол гэсэн хүлээлт, найдлага тавьж байгаа жирийн гишүүд АН-д олон бий.

Гэтэл намын даргынх нь зүгээс бодлогын гэхээсээ мөнгөний хэмжүүртэй шинэчлэл явуулж эхэлсэн нь АН-ыг биш С.Эрдэнийг муухай харагдуулах болов. Улмаар АН-ын анхан дунд шатны удирдлагын бүтцэд жирийн гишүүд нь бус зөвхөн мөнгөтэй нь орох цензур тавьснаараа тэр алдав. Мөнгө төлж намын гишүүн болсон хүн төрийн албанд мөнгө төлж л орно. Хэн нэгнийг ажилд орууллаа гэхэд мөнгөний цензурээ л тавина. Ийм л нэгэн жишиг С.Эрдэнэ даргатай АН-ын шинэчлэлийн үед Монголын улс төрд бий болж байна.


С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

“Жи Тайм” гэх СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕС-ийг МҮХАҮТ-аас Platinum зэрэглэлээр бүртгэсэн нь ямар учиртай вэ?

$
0
0

“Жи Тайм” гэх СҮЛЖЭЭНИЙ БИЗНЕС-ийг   МҮХАҮТ-аас  Platinum зэрэглэлээр бүртгэсэн нь ямар учиртай вэ?

 

"Жи Тайм” корпорацийн Монгол дахь салбарын ерөнхий захирал М.Марат хилээр гарах гэж байгаад цагдаагийнхан баригдсан. Улмаар хуулийн байгууллага энэ сүлжээний бизнесийн улмаас хохирсон хүмүүсийг өргөдөл гомдлоо гаргах хэрэгтэй байгааг сануулсаар байгаа юм. Гэтэл сүүлийн үед гадуур Жи Тайм сүлжээний бизнес дампуураагүй, сургалтын бизнес хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах болсон гэх мэдээлэл бас цацагдах болов. Мэдээллээс үзэхэд өөрийнхөө дор хүн элсүүлж мөнгө авсан хүмүүс эргээд нөгөө хүмүүсийнхээ мөнгийг олж өгөхийн тулд иймэрхүү арга сэдээд байгаа бололтой. Гэхдээ тун явуургүй арга ядсан л үйлдэл юм даа.

Казахстан улсаас манай улсад суугаа Элчин сайд  К.Кобландин "1990 онд ОХУ-д "MMM” гэсэн ийм төрлийн компани байсан. Ер нь ийм компаниуд үйлдвэрлэлийн шугамаар үйл ажиллагаа явуулдаггүй. Харин санхүүгийн пирамид хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Бидний уншсанаар тус компани Монгол Улсад салбараа нээсэн байна.Тэдний ярьж байгаа шиг тус компани Казахстан улсын Ерөнхийлөгч болон бусад төрийн байгууллагатай ямар ч холбоогүй. Мөн манай Элчин сайдын яамтай ямар ч холбоогүй гэдгийг хэлье. Энэ асуудлыг Монголын цагдаа сэргийлэх, холбогдох байгууллага нь шалгаж эхэлсэн байна. Удахгүй шийдэлд хүрнэ байх гэсэн бодолтой байгаа” хэмээн хэдийнэ хэлсэн. Хууль бус гэдэг нь тов тодорхой байсаар атал Жи Тайм-ын хууль бус сүлжээний бизнесийг үргэлжлүүлэх гээд байгаа хүмүүстэй хуулийн байгууллага хариуцлага тооцох шаардлага бас үүсэх болов уу.

Хилээр гарах гэж байгаад баригдсан Ж.Маратын дансанд  6 тэрбум төгрөг байсныг битүүмжилснээс гадна шилдэг лидерүүдэд олгосон 5  ширхэг автомашин, чингэлэг дүүрэн бүтээгдэхүүнийг хураан битүүмжилсэн юм байна. Түүнчлэн Шунгитийн ордны бүтээгдэхүүн гэх гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь хүний биед сөрөг нөлөөтэй эсэхийг тогтоох ажлын хэсгийн бүрэлдэхүүн Казакстан улсад ажиллаж байгаа аж.

Тодотгоход, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас "Жи Тайм Корпорэйшн” ХХК-ийг  2016 оны 11 сарын 18-нд Platinum гэх зэрэглэлээр бүртгэж авч байсан байдаг. Түүнчлэн  гоо сайхны бүтээгдхүүн, цай импортлогч гэсэн байдаг. Гэтэл хэрэг дээрээ тус компани ийн бүртгүүлэхээсээ хамаагүй өмнө сүлжээний бизнес хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байсан байгаа юм. Тэгэхээр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас аливаа аж ахуйн нэгжид зэрэглэл тогтоож, бүртгэж авахдаа ямар шалгуур тогтоодог вэ, мэдээлэл хэрхэн цуглуулдаг вэ гэхчлэн асуудлууд бас энд яригдах ёстой юм.

Ямартай ч Жи Таймын удирдлагуудад  хуулийнхан олон шатлалт маркетинг буюу пирамид хэлбэрийн сүлжээний бизнес эрхэлсэн гэсэн үндэслэлээр хариуцлага тооцох юм.

 "Жи тайм” компанийн спонсор Ж гэж хүн medee.mn сайтад өгсөн тодруулгадаа  "-Энэ долоо хоногийн эхнээс манай оффис үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Хүн элсүүлэх үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Хөдөө орон нутагт ч мөн адил үйл ажиллагааг түр зогсоосон байна лээ. Хэд хоногоос манай компаний үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Хууль бус зүйл хийсэн гэж бодохгүй байна. Бид бол цалинжиж ажиллаж байсан хүмүүс. Манай удирдлагуудыг шалгаж байгаа гэсэн. Гэхдээ дээрээс бид нарт санаа зовох зүйлгүй, бүхэл бүтэн улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа учраас шалгах шалгуулах ёстой зүйл гарч ирж байгаа юм гэж тайлбарласан. Хэд хоногоос компани хэвийн ажиллана гэж найдаж байгаа.” хэмээн ярьсан байдаг.   Тэгэхээр эдгээр хүмүүсийг санаа зовох зүйлгүй байж бай гээд дээрээс хэлээд байгаа хүн нь Ж.Марат нарын удирдлагуудын гар хөл бологсод байх магадлалтай юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Г.Дэнзэн төрсөн эгчийнхээ оролцоотой компанийг тендерт оролцож, ялсныг мэдээгүй гэв үү?

$
0
0

Г.Дэнзэн төрсөн эгчийнхээ  оролцоотой компанийг тендерт оролцож, ялсныг мэдээгүй гэв үү?

 

Г.Дэнзэн, Я.Батсуурь нарын хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал 4 дэх өдрөө үргэлжилж байна. Шүүгдэгч Я.Батсуурь Г.Дэнзэнг  үнэлгээний хороонд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй хэмээн хэлсэн бол Г.Дэнзэнгийн тухайд өөрийгөө гэм буруугүй гэж байгаа.  Гэхдээ түүний  мэдүүлэгт анхаарал татахаар зүйлс цөөнгүй бий. Тэрбээр 2010 онд яг ямар ажил хийж байснаа сайн санахгүй байгаа аятай зүйл ярьсан нь, буруутгагдаад байгаа хэрэгтэй холбоотой асуудлуудаа ч ийм бүдэг бадаг маягаар санаж байгаа юм биш биз гэж харахад хүргэж байгаа юм. Тэрбээр мэдүүлэгтээ "2010 онд тэргүүн шадар сайдын зөвлөх билүү ахлах зөвлөхийн аль нэгээр ажиллаж байсан. 2010 оны зарим зүйлийг бүдэг санаж байна. Тухайн үед Тэргүүн шадар сайдын багцаас чөлөөт бүсийн хөрөнгө оруулалт гэж 4,2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг УИХ-аас баталсан. Тухайн үед сангийн яамнаас Тэргүүн шадар сайд болон шадар сайдын хөрөнгө оруулалтын багц нь бөөн үнийн дүнгээр батлагдсан нь буруу байна гэж шүүмжилж байсан. Өөрөөр хэлбэл зүйл заалтыг нь нарийн тусгаагүй байсан. Тэргүүн шадар сайдын багцад үйлдвэржилтийг дэмжих хөрөнгө оруулах, шадар сайдад бүс нутгийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөв батлагддаг байсан. 2010 онд чөлөөт бүсийн зөвлөл гэж байгууллагаас хамаарал бүхий чөлөөт бүсүүдийн худалдан авалтын саналыг хүлээн авч нэгтгэн холбогдох саналын хамт Тэргүүн шадар сайдад албан бичиг ирүүлсэн байдаг. Тэгээд Замын-Үүд чөлөөт бүсэд 150 тоннын пүү суурилуулах ажил нэртэй хөрөнгө оруулалтын жагсаалт хэлбэрээр орж ирсэн байсан. Түүний дараа Тэргүүн шадар сайд байна уу, ЗГХЭГ-ын даргын аль нэг нь энэхүү саналуудыг үндэслэн худалдан авалтын жагсаалт хийх тушаал гаргасан.” гэж мэдүүлжээ. Тэгэхээр Г.Дэнзэнгийн тухайд бүх зүйл бүдэг бадаг санаанд нь буугаад байгаа бололтой юм.

Тэрбээр цааш нь өгүүлэхдээ " ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга байна уу, Тэргүүн шадар сайдын аль нэг нь тушаал гаргаж, энэхүү худалдах, худалдан авах үнэлгээний хороог томилж, үнэлгээний хорооны даргаар миний бие томилогдсон. Үнэлгээний хороонд орж ажилласан гишүүдийн нэрсийг чөлөөт бүсийн зөвлөлийн ажлын албанаас санал болгосон байсан. Түүнийх нь дагуу үнэлгээний хороо томилсон байсан. Тухайн үед үнэлгээний хороо хуралдаж жагсаалтад дурдагдсан нэр бүхий худалдан авалтуудыг Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу зохион байгуулсан. Замын-Үүд чөлөөт бүсэд 150 тоннын пүү худалдан авах сонгон шалгаруулалтыг нээлттэй тендэр шалгаруулалтын зарчмаар сонгон шалгаруулсан. Нарийн процессуудыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан зарыг нь тавиад олон компани хүсэлтээ өгч өрсөлдсөн байх. Замын-Үүд чөлөөт бүсэд 150 тонн пүү нийлүүлсэн "NIDB” компанид миний хувьд ямар нэгэн шууд оролцоо байхүй. Сүүлд 2011 онд манай эгч Г.Улзмаагийн оролцоотой компани байсныг мэдсэн.  Тэр компанийн дотоод үйл ажиллагаа яаж явдгийг би мэдэхгүй. Энхболдыг сайн танихгүй. Ер нь бол ардчилсан намд гүйгээд байдаг залуу байсан. Тэр үед би зөвлөхөөр ажиллаж байсан. Сонгон шалгаруулалтын процесс хуульд заасан журмын дагуу явагдсан. Манай үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга сонгон шалгаруулалтын нарийн үйл ажиллагааг хариуцаж ажилласан байдаг. Бид мэргэжлийн хүмүүс биш учраас чөлөөт бүсийн зөвлөлөөс ирүүлсэн техникийн тодорхойлолтыг үндэслэн баримт бичгийг үнэлгээний хорооны гишүүд боловсруулж гаргасан. Энэ хороонд нарийн мэргэжлийн хүмүүс ажиллаж байсан. Энэ тендэрт оролцож байсан тодорхой компаниуд материалаа ирүүлсэнээс "Эн ай ди би” компани шалгарсан. Үнэлгээний хорооноос бүх зүйлийг журмын дагуу явуулсан. Үнэлгээний хорооны процесс огт болоогүй мэтээр намайг гүтгээд байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэргүүн шадар сайдын өрөөнд энэ бүх хурал болсон. Би тэргүүн шадар сайдын зөвлөх байсан учраас ямар нэгэн мөнгө захиран зарцуулах эрх байгаагүй. Энхболд гэж хүн намайг шууд гүтгэн гүжирдсэн байна. Эрдэнэс тавантолгой компанийн ТУЗ нь тодорхой эрхэлсэн үүрэгтэй байдаг.

Компанийн дүрэмд заасан эрх үүргийнхээ дагуу ажиллаж байна. Миний бие компанийн дүрмийн 9.1-9.13 хүртэл заалтуудыг хэрэгжүүлж ажилласан. Түүнд Эрдэнэс тавантолгой компанийн ТУЗ-ийн эрх үүрэг байдаг. Компанийн үнэлгээний хороо байгуулах процессыг ТУЗ-д танилцуулдаггүй. Тэгэхээр дотоод хулалдан авалтын процесс яаж явагдаж байгааг би мэдэхгүй. Тэгэхээр компанийн дотоод асуудлыг би мэдэхгүй байсан. Нэмж хэлэхэд би хууль зөрчиж эгчийнхээ компанийг сонгон шалгаруулсан гэж мэдээгүй. Сүүлд нь эгч маань надад хэлэхдээ Энхболд гэж хүнтэй хамтарч компани байгуулсан гэж хэлсэн. Тэгээд сүүлд намайг байр авахад гэр бүлийн гишүүд буюу ээж аав, Г.Улзмаа, Г.Одонгэрэл эгч нийлж надад нийт 150 сая төгрөг өгсөн. Г.Улзмаа эгчийн өгсөн 30-40 сая орчим төгрөг байсан байх. Энэ мөнгөөр би кристал таунд байх байрыг худалдаж авсан. Анх техникийн тодорхойлолтыг замын-Үүдийн Чөлөөт бүсээс боловсруулж ирсэн байдаг. Тэр тодорхойлолтын төсөвт өртөг нь 200 сая төгрөг болсон байсан. Тэгээд үнэлгээний хорооноос”NIDB” компанийг шалгаруулсан байсан. Ажлыг энэ компани хийсний  дараа улсын комисс очиж хүлээж авсан. Энэ комисст миний бие байсан. Тэр компани хэдэн төгрөгийн ашигтай ажилласан эсэхийг би мэдэхгүй. Бодвол оруулсан хувиараа хоёр хүн нь ашгаа хувааж авсан байх. Өмнө мэдүүлэгт Энхболд гэж хүн надад шууд бэлэн мөнгө өгсөн гэж гүтгэж байна. Би хэзээ ч бэлэн мөнгө аваагүй” хэмээн мэдүүлжээ.

Тэгэхээр эндээс үзэхэд Г.Дэнзэн төрсөн эгчийнхээ оролцоотой компанийг тендерт шалгарсныг огт мэдээгүй байж байгаад, ажил гүйцэтгэснийх нь дараа улсын комиссын бүрэлдхүүнд багтаж, очиж хүлээж авсан гэж ойлгогдоод байна. За мөн Энхболд гэж хүн Г.Дэнзэнд огт мөнгө өгөөгүй байж мөнгө өгсөн гэж мэдүүлсэн үү. Г.Дэнзэнгийн хэлээд байгаачлан, түүнийг гүтгээд байна уу гэдгийг шүүх дэнслэх биз ээ. Ер нь бол тэр хариуцлагатай албанд байсан хүн төрсөн эгчийнхээ оролцоотой компанийг тухайн тендерт орж байгааг мэдэхгүй байсан гэдэг нь анхаарал татсан л асуудал юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Viewing all 19895 articles
Browse latest View live