Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19913 articles
Browse latest View live

Улаанбаатарт өдөртөө 14-16 градус дулаан

$
0
0

Улаанбаатарт өдөртөө 14-16 градус дулаан

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар дулаахан, хуурай  салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.щ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, Увс нуурын хотгор болон  Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар  шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 3 градус  дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр.  Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 16-18 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.



ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ ДУТАГДЛЫГ АРИЛГАХЫГ ШААРДАВ

$
0
0

ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ ДУТАГДЛЫГ АРИЛГАХЫГ  ШААРДАВ

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Д.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг 3 сарын 19-ны өдрөөс 4 сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд Өмнөговь аймагт ажиллаж, хяналт шалгалтыг хийсэн байна. Уг шалгалтыг 4 жилд нэг удаа хийдэг бөгөөд 2012-2016 онд хийгдсэн ажил үйлчилгээнд МХЕГ-ын байцаагчид хяналт шалгалт хийж олон зөрчил дутагдлыг илрүүлж, зөрчил дутагдлыг богино хугацаанд арилгаж, засаж залруулахыг шаардсан албан даалгаврыг аймгийн Засаг дарга Н.Наранбаатарт хүргүүллээ. Уул уурхай, байгаль орчин, эрүүл мэнд, хот төлөвлөлт, авто зам, тээвэр, барилга байгууламжтай холбоотой зөрчил дутагдал зонхилсон байна.

Засаг дарга Н.Наранбаатар албан даалгаврыг хүлээн авч ямар ч байсан холбогдох хэлтэс, агентлагуудтай хамтарч ажлын төлөвлөгөө гарган зөрчил дутагдлыг арилгаж ажиллахаа илэрхийлэв. Гэвч аймаг орон нутгийн удидлагын түвшинд бус Засгийн газар, яамдтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд дээд шатны байгууллагуудтай уялдаа холбоог сайжруулж, хаана хаанаа хариуцлагыг өндөржүүлэхээ мэдэгдлээ.

Зөвлөн тусалж холбогдох арга хэмжээг авч ажилласны зэрэгцээ орон нутагт тулгамдаж буй зарим асуудлыг дээд шатны удирдлагуудад уламжилдаг төдийгүй орон нутагт ажиллаж буй орон тооны бус байцаагчдыг сургалтанд хамруулж, чадварыг дээшлүүлэхэд нөлөөлж байгаагаараа онцлог шалгалт юм.

ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ ДУТАГДЛЫГ АРИЛГАХЫГ  ШААРДАВ

 

ШАЛГАЛТААР ИЛЭРСЭН ЗӨРЧИЛ ДУТАГДЛЫГ АРИЛГАХЫГ  ШААРДАВ

 

Ч.Ариунболд дарга аа, харьд байгаа монголчуудаа адалсан консулууд хэрэгтэй юу?

Асгатын лицензийг ямар ч үнэ өртөг, болзолгүйгээр тавиад туучихсан түүх!

$
0
0

Асгатын лицензийг  ямар ч үнэ өртөг, болзолгүйгээр  тавиад туучихсан түүх!

 

Эдийн засгийн эргэлтэд оруулахаар яригдаж ирсэн стратегийн ордуудын нэг бол Асгатын мөнгөний орд. Гэхдээ улстөрчид өнгөрсөн жилүүдэд энэ ордтой холбоотойгоор их л  маапаан тарьж байсан. Ямартаа л 2007 оны гуравдугаар сард "Асгат” ХК-ийн 49 хувийг эзэмшигчид Баян-Өлгийд хуралдаж өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр "Монголросцветмет”-д уг ордыг бэлэглэсэн эрх баригчдыг буруутгаж байв. Хожим нь Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 17 дахь удаагийн хуралдаанаар стратегийн ач холбогдол бүхий Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан. Монголын талын эзэмшил 51 хувь, Оросын талын эзэмшил 49 хувийг хадгалах замаар хамтарсан компани байгуулах асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй гэх мэдээлэл гарч байв. Харин дараа нь  анхаарал татсан мэдээллүүд гарах болсон. Юу гэхээр Асгатын мөнгөний ордыг эзэмшигч "Асгат” ХК-ийн хувьцааны 49 хувь буюу 47 мянга шахам хувьцааг Монголын 16 аймгийн 400 гаруй иргэн эзэмшдэг байтал  "Асгат” ХК-ийг нууцаар, хууль бусаар татан буулгаж, 100 хувь "Монголросцветмет”-д  шилжүүлсэн тухай мэдээлэл гарсан билээ. Улмаар үүнийг Засгийн газраас тогтоогоод 49 хувийг эзэмшигчдийг оролцуулсан хурлыг зарлан хуралдуулж, асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, шийдвэрийг эс биелүүлбэл хариуцлага тооцох заалт гаргасан байдаг. Энэ бүгдээс харахад Асгат тойрсон маапаан их.

Уг нь бол Асгатын мөнгөний ордын 51 хувь нь "Монголросцветмет” -ийн мэдэлд, 49 хувь нь Баян-Өлгийн ард түмний нэр дээр хувьчлагдсан байдаг ч,  манай зүгээс "Полиметалл”-тай байгуулсан гэрээндээ Асгатын мөнгөний ордын дурмийн санг 32 сая ам.доллараар тохирч, улмаар "Полиметалл” компаниас 16 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байдаг. Харин манай талаас өмнө нь хийгдсэн сая ам.долларын хөрөнгө оруулалт болон лицензийн зөвшөөрөл зэргээ 16 сая ам.долларт үнэлэн хамтран ажиллахаар ярьж тохиролцсон талаар яригдаж байсан. Энэ нь "Монголросцветмет”-ээс тусдаа өөрийн мэдлийн 50 хувиа хуваах тухай гэрээ бөгөөд ингэснээр манайд Асгатын мөнгөний ордын 50 хувь л ногдож байгаа талаар, мөн Оросын Засгийн газрын мэдэлд байгаа 50 хувь, "Полиметалл”  компанийн нэр дээр шилжээд байгаа 25 хувь хоёр цаагуураа нэгдэж байгаа гэх анхаарал татсан мэдээллүүд ч байдаг. За тэгээд Асгатын мөнгөний ордыг хууль бусаар "Полиметалл”-д шилжүүлэхэд "Монголросцветмет”-ийн захирал асан О.Эрдэнэ, ТӨХ-ны дарга асан Д.Сугар хүчин зүтгэсэн гэх мэдээлэл бий.

"Асгат” ХК-ийн удирдлага гурван жилийн өмнө ярихдаа  "Энэ ордод геологийн хайгуул сайн хийгдсэн. Хоёр орны Засгийн газрын төвшинд энэ ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах шийдвэр гарсан. Одоо технологийн туршилт хийж, технологио сонгох, хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллах ажлууд үлдсэн. Шинэчлэлийн Засгийн газар томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг идэвхжүүлж байгаа” гэсэн. Ингэж ярьснаас хойш цаг хугацаа ч өнгөрчээ.

Гол нь Асгатын орд яг хэнийх вэ гэдэг асуулт хариулт нэхсэн хэвээрээ байгаа юм. Ямартаа л тус ордыг "Асгат” ХК-ийнх уу, аль эсвэл АНУ-ын Apex Asia компанийн оролцоотой "Асгат мөнгө” компанийнх уу, ТӨХ-ны мэдлийнх үү гэхчлэн олон асуултыг хэвлэлийнхэн гаргаж тавьсан ирсэн. Нэгэнтээ тус орд стратегийн чанартай учраас тэр талаарх мэдээллийг хавсарган хүргэх нь зүйтэй юм.

 Асгатын тухай

Үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн  эдийн засаг нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний,  эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа болон буюу үйлдвэрлэх боломжтой ордыг Стратегийн орд гэж  хуулинд  заасан  байдаг. Монгол, Орос хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ бүхий хамтарсан Монголросцветмет нэгдэл тусгай зөвшөөрлийг нь өнгөрсөн жилүүдэд эзэмшиж буй,  Монголын баруун-хойд хэсэгт Оросын Холбооны Улсын Горный-Алтай муж ба Тува Улстай хил залгаа Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын нутагт оршдог Асгатын мөнгө- холимог металлын   ордын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

Оюутолгой, Тавантолгой гэх ордуудтай харьцуулахад Асгатын орд газар нь бүс нутгийн дэд бүтцийн хөгжлийг түргэтгэх ордуудын нэг гэж яригдаж ирсэн.

Монгол, Оросын төр засгийн тэргүүнүүд  харилцан айлчлал хийх үеэрээ  Асгатын ордыг эргэлтэд оруулах асуудлыг  хөндөн ярилцсаар ирсэн байдаг.

1973 онд   Монгол-Зөвлөлтийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу Зөв лөлтийн геологичид манай улсын  ЗХУ-тай хиллэсэн баруун хилээс зүүн хил хүртэлх 4438 км үргэлжилсэн газар нутгаас манай нутгийн гүнд 100 км-т геологийн судалгаа явуулжээ. Улмаар судалгааны хүрээнд 1980- аад оны сүүлээр   Асгатын мөнгөний ордыг, Хөвсгөлийн фосфорын ордыг,  Цагаан чулуутын алтны ордыг тус тус илрүүлсэн аж.

Асгатын мөнгөний ордын геологи хайгуулын ажлыг Монголын геологичид Оросын геологичдын техникийн туслалцаатайгаар Монголын төсвийн хөрөнгөөр хийсэн бөгөөд далд малталтаар дөрвөн штольн нэвтрэлтийн ажлыг Зураг төслийн институтийн орлогч захирал,    доктор А.Базарын удирдлагаар Налайхын уурхайчид  гүйцэтгэсэн аж.    Өдгөө тусгай зөвшөөрөл эзэмшдэг "Монголросцветмет” нэгдэл нь хөрөнгө оруулалт хийгээгүй бөгөөд лиценз эзэмших хугацаанд лицензийн болон бусад үйл ажиллагааны зардлыг гаргаж байжээ.

Эл орд нь  өндөр уулын бүсэд уул-техникийн хүнд нөхцөлтэй, дэд бүтэц хөгжөөгүй алслагдсан дүүрэгт байрладаг.  1991 оны арваннэгдүгээр сарын 1-нд  Улсын геологийн төвийн шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, ордын нөөцийг С1 2389 мян.тн хүдэр, 912 тн мөнгө, С2 1644 мян.тн хүдэр, 482 тн мөнгө, Р1 6000 мян.тн хүдэр, 2130 тн мөнгө гэж баталсан байдаг байна.

Мөн  тус орд нь 12.2 мян.тн висмут, 106.6 мян. тн сурьма, 238.2 мян.тн зэсийн нөөцтэй болохыг тодорхойлсон  бөгөөд   ордод хүдрийн таван биет судлагдаж үйлдвэрийн шинж чанартай нөөцтэй хэсэгт нь мөнгө 1000 гр.тн, зэс 0.5, марганц 0.25, сурьма 0.56, висмут 0.05, мышьяк 0.2, хар тугалга 0.02, төмөр 40 хувийн дундаж агуулгатай болох нь тогтоогдсон гэж  доктор У. Мавлет бичсэн байна.

Харин салбарын яамнаас гаргаж буй мэдээлэлд   "Үйлдвэрлэлийн С1+С2 зэргээр 6,402.6 мянган тонн хүдрийн нөөц тогтоогоод байна. Хүдэр дэхь мөнгөний агуулга 351,08 г/т бөгөөд уг ордын металлын нөөцийг мөнгө-2247,8, зэс-72646,6, сурьма-31830,9, висмут-3319,8 тонноор тус тус үнэлжээ. Өнөөгийн байдлаар Асгатын ордын геологийн судалгаа хийгдсэн, технологийн туршилтийн үр дүнгээр ордыг үйлдвэрлэлийн аргаар ашиглах хэд хэдэн хувилбар тооцоо, урьдчилсан үнэлгээнүүд хийгдсэн.

Хүдрийг далд аргаар олборлоно. Үйлдвэрийн жилийн хүдэр олборлох хүчин чадал нь 350-600 мянган тонн байхаар тооцож байгаа. Уулын үйлдвэрт 4,548 мВт цахилгааны ачаалал шаардагдах тул Баян-Өлгий аймгийн төвөөс Асгат хүртэл 110 кВт-ийн 150 км урттай өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам татах, дэд станц барих, Ногооннуур сумаас Асгатын орд хүртэл 70 км, Асгатын ордоос Цагааннуурын дамжлага бааз хүртэл 110 км, нийт 180 км урт замыг сайжруулан засварлах, Асгатын голоос татсан усаар усан сан байгуулж усаар хангах хувилбарыг хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. Нүүрсний галлагаатай уурын зуухаар дулаан хангамжийг шийдвэрлэх бөгөөд КТМ – 1.25 маркийн зуухыг тосгоны зуухтай хамтад  нь хэрэглэнэ. Асгатын ордын хүдрийг флотацийн технологоор баяжуулахад хүдэрт агуулагдаж буй металлын сульфидүүдийг хам баяжмал болгон ялган авах, түүнээс хорт хольцод тооцогддог мышьяк, сурьмагийн агуулгыг ялгах технологи, хам баяжмалыг борлуулах, эсвэл Монголд хайлуулах үйлдвэр байгуулах талаар судалгаа, тооцоо хийх хэрэгтэй байна.

Төслийн нийт хөрөнгө оруулалт 47.4 сая ам. доллар юм. Төслийн үргэлжлэх хугацаанд орж ирэх үйл ажиллагааны нийт мөнгөн урсгал нь 173.7 сая ам. доллар болох бөгөөд уг ашгийг жилийн 10 хувиар бууруулан, өнөөгийн мөнгөнд шилжүүлсэн цэвэр ашгаар тооцвол 97.9 сая ам. доллар болж байна.  Нийт төслийн хугацаанд Асгатын ордоос 198 сая ам. доллар орох тооцоо гарч байгаа юм” гэжээ.

 Мөн  доктор У. Мавлет    хуучин нэрээр   БНМАУ-ын Геологи, уул уурхайн яам энэ ордын зам харилцаа, хүдэр нь баяжигдах эсэх талаар судлаад Асгатын мөнгөний ордод Монголын талаас орох замгүй, ЗХУ-ын талаас штольн малтаж байгаа гэж дуулсан тул ЗХУ-ын Геологийн сайд Е.А.Козловскийгоос Алтайн хязгаарын "Курайн” экспедицэд зочлох талаар зөвшөөрөл хүсч, улмаар 1983 онд  Я. Нархүү, У.Мавлет, З.Барас, Л.Мягмар, Цэнд-Аюуш нар очиж  "Курайн” экспедицийн штольны (далд хонгил) ажилтай танилцаж "Курайн”-аас Асгатын орд, түүний хүдрийн бүс биетүүдийн байршилд нисдэг тэргээр ирж, геологийн тойм зураглалын хэмжээнд танилцаж байсан тухайгаа өгүүлжээ.

Түүнчлэн, Яамны орлогч сайд З.Барас, Яамны ерөнхий геологич, төрийн шагналт Л.Мягмар нар уг ордын геологи хайгуулын төслийг боловсруулж, хайгуулын ажлыг Хов дын геологийн экспедици хэрэгжүүлсэн бөгөөд  З.Барас,  доктор У.Мавлет   хоёр    Ю.Цэдэнбал даргад ажил танилцуулах далимаар Асгат руу Монголын талаас зам тавиулахад шаардагдах 1.0 сая төгрөгийг Улсын төлөвлөгөөний комиссоор гаргуулж, замтай болсон түүхтэй юм байна.

Геологийн төв лабораторийн химич инженер Санжмятав, баяжуулагч ииженер Б.Цогт-Очир, Пүрэв-Очир нарын хэсэг мэргэжилтэн яамны даалгавраар Асгатын мөнгөний баяжигдах чанарыг тодорхойлох зорилгоор хам баяжмал гарган авч, түүнээс 100 гр.тн мөнгө, зэс 8-10, сурьма 15, висмут 20 хувийг авсан ч мышьякийг ялгаруулж чадаагүй бөгөөд үүнээс тус ордын мөнгөний холимог металлыг тийм ч хүнд биш технологоор олборлон баяжуулах бололцоотой гэсэн дүгнэлтийг гаргаж байжээ.

Мөн доктор У.Мавлет гуайн хэлж буйгаар Асгатын ордын лицензийг "Монголросцветмет” нэгдэлд шилжүүлсэн түүхийг цухас өгүүлэхэд  "1996 онд  Жасрай гуай түүнд  "Асгаттай холбоотой бүх материалыг бэлдэж, надад танилцуул” гэж даалгажээ.   У.Мавлет  доктор ч  уг асуудлыг дэлгэрэнгүй танилцуулжээ. Тэгэхэд  Ерөнхий сайд "Асгатын ордыг ашиглах цаг болсон. Хөөцөлдөх эзэнтэй болгох хэрэгтэй. Бор-Өндөр, Бэрх зэрэг далд уурхайтай, гадаад дотоодын байгууллагуудтай холбоотой "Монголросцветмет” нэгдэлд хөрөнгө оруулагч олох, далд  уурхайн мэргэжилтэн бэлдэх үүднээс  лицензийг нь тэдэнд өгвөл яасан юм бэ” гэж хэлж байж.

У.Мавлет доктор хариуд нь   "Хамтарсан үйлдвэрт орд газар өгч болохгүй” гэсэн ч П.Жасрай гуай  "Бүрмөсөн өгч байгаа юм биш. Хөрөнгө оруулагч олж, уурхай байгуулах тохиолдолд хэлэлцээрээр зохицуулагдана” гэсэн бөгөөд удалгүй  Засгийн газрын хуралдаанаар Асгатын лицензийг "Монголросцветмет” нэгдэлд шилжүүлэхдээ  ямар ч үнэ өртөг, болзолгүйгээр  тавиад туучихсан аж.

Гэхдээ лицензийг авсан "Монголросцветмет”  зүгээр суугаагүй гэх мэдээллийг өгдөг.  Тухайлбал,  1996 онд АНУ-ын "АПЕКС Силвер Майнинг” компанитай хамтарсан "Асгат мөнгө” ХХК,  2004 онд ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах улстай хамтарсан "ЭМ-ЭС Асгат” ХХК зэрэг компаниуд байгуулжээ. Улмаар  "АПЕКС Силвер Майнинг” компани нь     Асгатын геологи хайгуулд зарсан 5.0 сая америк долларыг хүчингүй болгох, Өлгий сумаас Ногооннуур сум хүртэл 110 квт-ын шугам татаж өгөх зэрэг болзол тавьсан, мөн  тус аймагт  дэлхийн стандартад тохирсон технологи байхгүй зэрэг шалтгаануудаас  үүдэн үр дүнтэй ажил болж чадаагүй аж.

Харин эхэнд өгүүлсэнчлэн Полиметалл компани хэрхэн Асгатад оролцох болсон талаарх мэдээллийг албаныхан дараах байдлаар тайлбарладаг.

2006 онд ОХУ-ын "Полиметалл” нэгдлээс тавьсан  Асгатын мөнгөний ордыг хамтран ашиглах талаарх  саналыг,   Засгийн газар хоорондын комиссын Монгол, Оросын талуудад танилцуулснаар авсан зөвшөөрлийн дагуу хамтарсан "Асгат Полиметалл” компанийг үүсгэн байгуулах гэрээг 2006 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр байгуулжээ. Гэрээг байгуулахдаа  "Мөнгө, зэсийн холимог хүдэр боловсруулах технологийн туршилтыг ОХУ-ын байгууллагууд урьд өмнө нь хийж байсан,  Хайлуулах үйлдвэр Асгатад барьж байгуулах хугацаанд хам баяжмалыг худалдан авагч нь тээврийн зай, өртгөөс шалтгаалан ОХУ-ын металлургийн үйлдвэр байхаас өөр сонголт үгүй,   Энэ ордод хүрэх буюу ашиглахын тулд ОХУ-ын хилээр байнга орж гарч байх шаардлагатай гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн аж.   Гол нь  "Бороо гоулд” "Цайрт минерал”, Төмөртэйн төмрийн хүдрийн ордуудад гаргасан алдааг давтахгүйн тулд Асгатад зөвхөн баяжуулах үйлдвэр барьж, баяжмал зөөх төдийхнөөр ажиллахгүй.   Юуны түрүүнд баруун бүсийн томоохон орд газруудын ирээдүйг бодолцож, асуудлыг цогц байдлаар шийдэх ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байдаг.

Эдгээр мэдээллүүдээс үзэхэп Асгатыг тойрсон хэд хэдэн компани байгуулагдаж байжээ. Гэсэн ч өдийг хүртэл эдийн засгийн эргэлтэд орсонгүй. Хүлээлгийн өрөөнд байсаар байгаа юм.

Эх сурвалж: Э.Болор, Шуурхай.мн

АГЕНТЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЯВЦЫН ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

$
0
0

АГЕНТЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЯВЦЫН ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

 

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс төлөвлөгөөний дагуу хэд хэдэн газарт хяналт хийсэн байна. Заавар зөвлөмжөөр хангах замаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэлийг сайжруулах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий хяналт шинжилгээ үнэлгээг Статистикийн хэлтэс, Орон нутгийн өмчийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хийж зөрчил дутагдлыг илрүүлэн цаашид ажил үйлчилгээг сайжруулах заавар зөвлөмж өгч ажиллалаа.

АГЕНТЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЯВЦЫН ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

 

АГЕНТЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЯВЦЫН ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

 

АГЕНТЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЯВЦЫН ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

 

"Ханш нээх"өдрөөр төмөр замын зорчигч тээврийн хэмжээ ихээр нэмэгдэв

$
0
0

"Ханш нээх" өдрөөр төмөр замын зорчигч тээврийн хэмжээ ихээр нэмэгдэв

 

Дөрөвдүгээр сарын 2-ны өдөр нийт Хятад даяар төмөр замаар зорчигчид давхацсан тоогоор 12 сая 684 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.1 хувиар буюу нэг сая 168 мянгаар нэмэгдэж, ханш нээх өдрөөр зорчигч тээвэрлэлтийн хэмжээ хамгийн өндөр үзүүлэлттэй байлаа" хэмээн Хятадын Төмөр замын ерөнхий компаниас сэтгүүлч 3-ны өдөр мэдээллээ.

Үүнээс Шанхайн Төмөр замын тээвэрлэсэн зорчигчид давхацсан тоогоор 2 сая 632 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.9 хувь буюу 280 мянгаар, Гуаньжөүгийн төмөр замын корпорацийн тээвэрлэсэн зорчигчид давхацсан тоогоор 1 сая 748 мянгад хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.1 хувь буюу нийт 160 мянгаар тус тус нэмэгджээ. Харин Бээжингийн төмөр замын тээвэрлэсэн зорчигчид давхацсан тоогоор 1 сая 313 мянгад хүрч, энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.4 хувь буюу 31 мянгаар нэмэгджээ.

3-ны өдөр Хятад даяар төмөр замаар зорчсон хүний тоо давхацсан тоогоор 9 сая 840 мянгад хүрсэн бөгөөд 399 галт тэргийг нэмж ажиллуулах төлөвтэй байна.

Амралтын өдрүүдээр зорчигчид их байгаа болохоор тасалбараа интернет ба утсаар захиалаад аваагүй иргэд аль болох эртхэн авч, дотоод паспорт зэрэг тасалбарын дугаартай ижил гэрчилгээгээ биедээ авч, тасалбараа шалгуулан галт тэргэнд суухыг төмөр замынхан анхааруулж байна.

Сарантуяа

Эх сурвалж: ХОУР

С.Баярцогтыг АН-аас бүрмөсөн “шахан зайлуулж” байна

$
0
0

С.Баярцогтыг АН-аас бүрмөсөн “шахан зайлуулж” байна

 

Уржигдар буюу 4 сарын 2-нд Ардчилсан Намын дотоод сонгууль болж өнгөрсөн билээ. АН-ын дотоод сонгуульд аймаг, нийслэл, дүүрэг, намын үүрийн дарга зэрэг 17 мянган албан тушаалд 20 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд сонгуульд  нийт 152 800 гишүүн санал өгөх эрхтэйгээс 78 хувийн ирцтэй сонгууль болсон.АН-ын Үндэсний бодлогын хорооны 511 нэр дэвшигч бүртгүүлснээс дотоод Дорнод аймгаас хоёр, Дархан-Уул аймгаас нэг, Сэлэнгэ аймгаас нэг нэр дэвшигчийг тус тус нэрсийн жагсаалтаас хассан юм. Эдний нэг нь УИХ-ын гишүүн асан С.Баярцогт. Түүнийг хасах хүсэлтийг МоАХ-ы анхдагчдын нэг, Ард Түмний Онц Зөвлөлийн зохицуулагч С.Батчулуун намынхаа удирдлагад өгсөн нь тэр дороо биеллээ олжээ.
Энэ тухай АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: "С.Баярцогтын хувьд тодорхой гишүүдээс санал, гомдол ирсэн. Энэ гомдлын хүрээнд хуралдаж, шалгах шаардлагатай гэж үзсэн учраас Үндэсний бодлогын хороонд нэр дэвшихээс түдгэлж, санал хураалтад оруулаагүй. Ардчилсан нам гишүүдийнхээ ёс зүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа эсэх дээр нэлээн хатуу хяналттай ажиллана. Оффшор данстай байх асуудлын талаар С.Баярцогт өөрөө хүлээн зөвшөөрч, өнөөдрийг хүртэл энэ асуудлыг цайруулсан мэдээлэл ирээгүй байгаа. Ер нь цаашид бид оффшор данстай хүмүүс намын удирдах байгууллагад байх зохисгүй гэж харж байгаа. Ганц С.Баярцогт ч биш” хэмээн тайлбарласан юм. Гэхдээ улс төрийн хүрээнийхэн С.Баярцогтыг намаасаа бүрмөсөн "шахан зайлуулах” сонирхол АН-ын өнөөгийн удирдлагад байгаа нь ил боллоо гэж дүгнэж байна.
АН-ын дарга асан З.Энхболд ч : "Ардчилсан нам УИХ-ын 2016 оны сонгуульд оффшор дансандаа сая доллар мартталаа баяжсан С.Баярцогтоос болж ялагдсан” гэж шуудхан хэлж байсан билээ.
П.Энхмандах
Sonin.mn

Амттай фото


Далай лам Түвдээс зугтахад нь тусалсан харуултай олон жилийн дараа уулзлаа

$
0
0

Далай лам Түвдээс зугтахад нь тусалсан харуултай олон жилийн дараа уулзлаа

 

Олон жилийн өмнө Энэтхэгийн хилийн харуул Нарен Чандра Дас Хятадын хилээр орж ирэх нүдний шилтэй залууг хамгаалж тосох үүрэг хүлээж авсан юм.

Тэгвэл 60 орчим жилийн дараа тэр Хятадын эсрэг бослогын дараа Түвдээс Энэтхэгт дүрвэж ирсэн Далай ламтай дахин уулзсан байна. Өнгөрсөн Ням гарагт зүүн хойд Энэтхэгийн Гувахати хотод тэдний сэтгэл хөдлөм уулзалт болжээ.

 

79 настай Дастай уулзсан Далай лам хамгийн түрүүнд "Таны царайг хараад би өөрийгөө бас хэр хөгширснийг мэдлээ” гэж хэлсэн байна. Далай лам зүүн хойд Энэтхэгээр аялж яваа бөгөөд замд нь Аруначал Прадеш муж багтаж байгаа нь Бээжинг бухимдуулж байгаа юм. Учир нь энэ мужийг Хятадын тал өөрийн газар нутаг гэж үзэн "өмнөд Түвд” гэж нэрлэдэг.

Маргаантай газар нутагт Далай ламыг ирэхээс өмнө Хятадын эрх баригчид урьдчилан эсэргүүцлээ илэрхийлсээр байсан юм.

Хятадын эсрэг, салан тусгаарлагч үзэлтэн гэгддэг Далай лам 1959 онд 23 настайдаа Хятадын армиас зугтан 13 хоногийн аялал хийж Хималайг давсны эцэст энэ нутагт ирж байжээ.

Энэтхэгт ирэх хүртэл нь түүнийг бослогын үеэр Хятадын цэргүүдэд алагдсанд тооцож байв. Халуун дотноор угтаж авсан Энэтхэг улс Далай ламд Дарамсала хотод суурьших эрх олгосон юм.

Хятадын гадаад хэргийн яам Даваа гарагт Хятад-Энэтхэгийн хил дагуу аялж байгаа Далай ламыг эсэргүүцсэн мэдэгдэл гаргажээ.

1962 онд Хятад-Энэтхэгийн хооронд богино хугацааны дайн болсны гол шалтгаан нь Далай ламыг гэж Бээжин үздэг юм. Тэр цагаас хойш Аруначал Прадеш муж хоёр улсын хооронд маргаантай бүс нутагт тооцогдож, цэрэг зэвсэг ихээр бөөгнөрсөн газар болжээ.

Уулзалтын үеэр ахмад дайчин Дасын чихэнд Далай лам ямар нэг үг хэлж байсан юм. Сүүлд хүмүүс түүнээс дээрхийн гэгээнтэн юу гэж хэлснийг асуухад Дас "тэр надтай уулзсандаа баяртай байна гэсэн” гэж хариулсан байна.

Эх сурвалж: The Guardian

http://www.ikon.mn/n/z6p

МАН-ын түүх

$
0
0

 МАН-ын түүх
МАН-ын түүх
МАН-ын түүх

ТҮҮХЭН ТОВЧОО

Монгол Ардын Намын түүх бол  ХХ зууны Монголын эх орон тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхийн төлөөх тэмцлийн түүх, Монгол орныхоо олон үеийн хоцрогдлыг арилгаж, улс орноо орчин үеийн соёл иргэншилд дэвшүүлсний түүх, ард түмнийхээ сайн сайхан амьдралыг хангахын төлөөх ажил үйлсийн түүхийг бүтээхдээ нэн төвөгтэй, ээдрээ нугачаатай замыг туулж өнгөрүүлсэн юм. Их гүрнүүдийн дарамт шахалтанд орж, улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртөж, нэг хүний дарангуйлах дэглэмд нухлагдаж, зовж шаналж ирснийг ч энэ намын түүхээс харж болно. 

    ХХ зууны эхэнд "Талын монголчууд”  төрийн тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, өөртөө эзэрхэх бүрэн улсыг байгуулсан боловч гадаад, дотоод олон хүчин зүйлээс болж олсон амжилтаа алдахад хүрсэн билээ. Гэвч уугуул монгол хүний улс монголоо гэсэн үзэл санааг харийн хар санаатнууд няцааж үл чадсан төдийгүй монголчуудын тусгаар тогтнолын галыг сэтгэлд нь улам бадраасан юм. Тэрхүү гал нь 1921 оны "Ардын хувьсгал” байв. Ардын хувьсгалыг өдөөж асаасан тал нутгийн монголчууд нь Монгол Ардын Нам хэмээх улс төрийн бүлэглэлийг 1918-1919 оны заагт Хүрээнд байгуулж сэтгэл нэгдэж, зорилго тодорхой болж "цусан тангараг”-ыг бурханы мэлмийн өмнө өргөж эх монголынхоо төлөө тэмцэж эхэлсэн. Аливаа түүхийн үйл явдал нь тухайн түүхэн үеийнхээ бүтээгдэхүүн байдаг тул харь улсын эсрэг хамаг олноо цуглуулан босох зоригт хөвгүүд нь хожмын МАХН-ын бахархалт ахмадууд, баатарлаг тэмцэгчид байлаа.

    Тэр  үеэс Монголын төрийг босгох, шашин үндсээ бодох, ард олны эрх мэдлийг эрхэмлэх зорилт дэвшүүлж, монголын нийгмийн улс төрийн тавцанд тодрон гарч ирсэн МАН 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалыг оройлон манлайлсан билээ. Монгол орныг улс төрийн хувьд бусдаас шууд хараат, эдийн засаг аж ахуйн хувьд дундад зууны үед хоцрогдсон, хүн амын өсөлт, соёлын түвшингийн хувьд мөхлийн ирмэгт ирсэн улс монголоо сэргээн хөгжүүлэх хүнд үүрэг МАХН-д ногдсон билээ. 

    Монгол орны хөгжлийн  чиг баримжаа, сонголт шинэ тутам төрийн эрх барьж эхэлсэн МАХН-д нэн төвөгтэй асуудал болж тулгарсан юм. Намын удирдах зүтгэлтнүүдийн нэг хэсэг нь улс орныхоо түүхэн тодорхой онцлог, өвөрмөц нөхцөл байдлыг нягт харгалзан, үндэсний, өөрийн гэсэн арга замыг эрэлхийлж байхад, нөгөө хэсэг нь улс орныхоо цаашдын хувь заяаг социалист хэтийн төлөвтэй холбон үзэж, үйл хэрэг гүнзгийрэхийн хэрээр туйлширсан коммунист чиг шугам руу хальтрах болсон билээ.

    МАХН нь түүхийн бараг нэгэн зууныг туулахдаа монголын нийгмийн бүхий л хүрээнд томоохон үүрэг гүйцэтгэхдээ алдаа оноог дэнслүүлж байсан ч алдахаасаа онох нь их байсныг түүхийн баримт материал, ахмад үеийнхний бичиж үлдээсэн, босгож байгуулсан бүхэн тодхон гэрчилнэ. МАХН монголын төрийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг сэргээн бататгаж, тухайн нийгмийнхээ тогтолцоо, хэр хэмжээндээ зохицсон эдийн засаг, оюуны чадамжтай, туурга тусгаар Монгол Улсыг олон улсын нарийн ээдрээтэй нөхцөлд өнөө үеийнхэнд буухиалан авч ирсэн түүхэн гавъяаг өнөө ба хожим үеийнхэн бишрэн хүндэтгэх нь монгол хүн бүрийн сэтгэлийн гүнд байх үнэт зүйл юм. 

     Анх энэ намын эгнээнд Монгол улсын нийгмийн бүхий л давхарга багтаж тэдний төлөөлөл орж байлаа. Тэднийг нэгтгэж байсан цорын ганц зүйл нь монгол төрийн тусгаар тогтнол байлаа. МАХН-ын анхны гишүүдийн тангарагт "шашин үндсэнд харшлах харгис дайсныг цэвэрлэж, алдагдсан эрхийг эгүүлэн аваад, төр шашныг үнэн сэтгэлээр бататган мандуулж, үндэс язгуурыг алдагдахгүй сахих ба дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж, ядуу дорд ард түмний тусыг туйлаар бодох ба өөрийн дотоод эрхийг өнө үүрд сахиж, дарлах дарлагдахын зовлонгүй аж төрөхийг чухалчилна” хэмээн хожмын зорилгоо тов тодорхой зааж байсан юм.

    МАХН дангаар төрийн эрх барьж ирсэн хугацаанд Монгол орны дүр төрх үндсээрээ өөрчлөгдсөн нь түүхэн үнэн билээ. Эдийн засаг нь бараг бүхэлдээ мал аж ахуйгаас  бүрдэж байсан Монгол улс хөдөө аж ахуйн болон эрдэс түүхий эдэд түшиглэсэн аж үйлдвэртэй, тээвэр холбоо, барилга, газар тариалан бүхий олон салбарт эдийн засагтай болов. Үйлдвэрийн томоохон төвүүд сүндэрлэн босч, орчин үеийн хот суурин байгуулагдав. Боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухааны түвшингээрээ дэлхийн дайтад хүрч чадсан амжилтыг үзүүлэв. Монгол хүн үндсэндээ эрүүлжиж, монголын хүн ам 3.6 дахин өсөж, хүний дундаж наслалт 2 дахин нэмэгджээ. МАХН-ын мянга, мянган гишүүд дайн тулалдааны талбарт ч, бүтээн байгуулах хөдөлмөрийн талбайд ч ямагт тэргүүн эгнээнд явж, манлайлж байсан нь хэн ч няцаашгүй түүхэн үнэн бөлгөө.

    Түүхэн сургамжаас ухаарлаа хөглөж, нөхцөл байдлыг зөв эгээрсний үндсэн дээр МАХН өөрчлөлтийн салхийг хамгийн түрүүнд мэдэрч, удаа дараагийн Их, бага хурал дээр хэлэлцэж байсан төдийгүй шинэчлэлийн бодлогыг санаачлан эхлүүлж хэрэгжүүлсэн нь түүхэн баримтаар нотлогдоно. 
Ардчилсан өөрчлөлт бол аль нэгэн улс төрийн хүчин, ямар нэгэн эрдэмтэн мэргэн хүний ухаарал бус монгол түмний ухаарал, хүн төрөлхтөний шинэ сэтгэлгээ, ухаарлын хаялга, түүнийг тосон авсан монголын ард түмний хичээнгүй зүтгэлийн үр хэмээн МАХН үздэг юм.

    Ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих явцад МАХН өөрөө улс төрийн амьд эд эсийн хувьд бүрэн шинэчлэгдэж чадсан. 

     Монгол Ардын Хувьсгалт Намын түүхт XXVI Их хурал Улаанбаатар хотноо  2010 оны 11 дүгээр сарын 4-9-ний өдрүүдэд хуралдаж, намын 150 мянган гаруй гишүүнийг төлөөлж 801 төлөөлөгч сонгогдон оролцсон юм. Тус Их хурлаар МОНГОЛ АРДЫН НАМ хэмээх уугуул нэрээ сэргээж, "Монгол Ардын Нам бол Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлсэн, нийгмийн ардчиллын үзэл баримтлал бүхий зүүн төвийн нам мөн" хэмээн үзэл баримтлалаа тодорхой томъёолж ард түмэндээ тунхаглан зарласан юм.

    Монгол Ардын Нам улс орныхоо хөгжлийн бодлогыг тодорхойлохдоо шинэ хандлагаар хандаж, хүний хөгжлийг гол болгож, ажилгүйдэл ядуурлыг бууруулах цогц арга хэмжээ авч, Монгол хүнээ эрүүл, боловсролтой, ажилтай болгоход бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэхээр намын Их хурлаар хэлэлцэн баталсан юм. 

    Өнөөдөр эгнээндээ 150 гаруй мянган гишүүн нэгтгээд байгаа нь Монгол Улсын насанд хүрсэн иргэдийн  10 хүн тутмын 1 нь тус намын гишүүн байдаг гэсэн үг юм. Монгол Ардын Намын гишүүдийн дундаж нас 41.5, намд элсэгчдийн дундаж нас 33.9 байна. 
Бид,  гишүүдийнхээ төдийгүй дэмжигчдийнхээ хүчинд тулгуурлаж Монгол Улсын хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхан аж амьдралын төлөө хамтдаа ажиллаж амжилтад хүрч байна.

   Монгол Ардын Нам өнгөрсөн түүхийн тодорхой цаг үеүдэд улс орон ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлан өөрчлөлт шинэчлэлтийг өөрөөсөө эхлүүлж ирсэн бөгөөд өнөөдөр Нийгмийн ардчиллын хөтөлбөрөө боловсруулан хэрэгжүүлж байна. Бидний сонгосон Ардчилсан социализмын нэг дэвшилтэт хэлбэр нь энэхүү Нийгмийн ардчиллын үзэл баримтлал бөгөөд орчин үед тулгамдсан олон шаардлагуудыг ухаалгаар зохицуулж, улс төр, нийгмийн үндсэн эрхүүдийг амьдрал дээр хамгийн бодитойгоор хэрэгжүүлэхийг зорьж буй ардчиллын загвар юм. 

Намын үе үеийн дарга нар

Д/д

Нэр

Сонгогдсон огноо

Тайлбар

1

 

Солийн Данзан

1921. III. 3-1921.IX.26

  

Догсомын Бодоо

1921.IX.27-1921.XI. 22

2

Цэрэн-Очирын Дамбадорж

1921.XI. 22-1923.I.12

Нарийн бичгийн дарга (1922 оны 3 сарын 7 хүртэл үүрэг гүйцэтгэгч)

3

Ажвагийн Данзан

1923.I.12-1924.VIII.31

"Япон" Данзан

4

Цэрэн-Очирын Дамбадорж

1924.VIII.31-1928 .X сар

 

5

Өлзийгийн Бадрах

1928.XI.12-1932.I.30

Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

6

Бат-Очирын Элдэв-Очир

1928.XI.12-1930.III.13

Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

7

Пэлжидийн Гэндэн

1928.XI.12-1932.VI.30

Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

8

Золбингийн Шижээ

1930.III.13-1932.VI. 30

Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

9

Бат-Очирын Элдэв-Очир

1932.VI. 30-1937

Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

10

Жамбын Лүмбэ

1932.VI. 30-1933

Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

11

Доржжавын Лувсаншарав

1932.VI. 30-1937

Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

12

Хас-Очирын Лувсандорж

1934.X. 5-1936.VIII.15

Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

13

Банзаржавын Баасанжав

1936.X. 7-1940.II. 22

Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

14

Дашийн Дамба

1932.VII. 4-1940.IV. 8

Адил эрхтэй 3 нарийн бичгийн даргын нэг

15

Юмжаагийн Цэдэнбал

1940.IV. 8-1954.IV. 4

Ерөнхий нарийн бичгийн дарга

16

Дашийн Дамба

1954.IV. 4-1958.XI.22

1-р нарийн бичгийн дарга

17

Юмжаагийн Цэдэнбал

1958.XI. 22-1984.VIII.24

Ерөнхий нарийн бичгийн дарга (1981 оны 5 сарын 30 хүртэл 1-р нарийн бичгийн дарга)

18

Жамбын Батмөнх

1984.VIII. 24-1990.III. 14

Ерөнхий нарийн бичгийн дарга

19

Гомбожавын Очирбат

1990.III.14-1991.II. 28

1990 оны 4 сар хүртэл Ерөнхий нарийн бичгийн дарга

20

Бүдрагчаагийн Даш-Ёндон

1991.II. 28-1996.X. 5

 

21

Намбарын Энхбаяр

1996.X. 5-1997.II сар

Ерөнхий нарийн бичгийн дарга

22

Нацагийн Багабанди

1997.II сар-1997.VI. 6

 

23

Намбарын Энхбаяр

1997.VI. 6-2005

 

24

Миеэгомбын Энхболд

2005-2007.XI сар

 

25

Санжаагийн Баяр

2007.X - 2010.IV сар

 

26

Сүхбаатарын Батболд

 

 

27

Өлзийсайханы Энхтүвшин

 

 

28

Миеэгомбын Энхболд

 

 

Либерализм

$
0
0
 
 

Дэлхийн олон орны улс төрийн систем , ардчиллын механизм либерализм дээр тулгуурлаж байна. Либерализмыг улс төрийн амьдралд хамгийн нөлөөтэй үзэл суртал, номлолын нэг гэж үздэг. 
Либерализм бол дэлхийн улс төр ба нийгмийн үзэл санааны нөлөө бүхий нэг чиглэл мөн. Сонгодог либерализм нь Европ дахинд феодалын ёсыг халж , капитализм хөгжиж эхлэх үед гарч ирсэн түүхтэй бөгөөд тэр үеийн нийгмийн шинэчлэлд хүчтэй нөлөө үзүүлсэн хамгийн гол номлол юм. Дэлхийн олон орны улс төрийн амьдрал , ардчиллын тогтолцоог либерализмгүйгээр авч үзэх аргагүй болжээ . Либерализм өөртөө маш олон үзэл санааг агуулдаг. Тухайлбал, чөлөөт шүүмжлэл, сэтгэлгээний өөр хэв маягийг хүлээн зөвшөөрөх, олон янзын үзэл бодолд хүлээцтэй хандах, хувь хүнийг албадах аливаа хэлбэрийг эсэргүүцэх, чөлөөт өрсөлдөөний үзэл санаа зэргийг дурьдаж болох юм. 
Саяхныг хүртэл манай олонхи хүмүүс , тэдгээрийн дотор би өөрөө хүртэл либерал гэдгийг "бөөрөнхий, шийдэмгий бус, өөрийн байр суурьгүй” хүнийг хэлнэ гэж ойлгож байлаа. Харин либерализм бол хэдэн зуун жилийн турш боловсрогдон хөгжиж ирсэн , өвөрмөц үзэл санаа, өөрийн зарчимтай улс төр, үзэл суртлын томоохон номлолын нэг болохыг тэр болгон бид ойлгож байсангүй. Үүнийг судалж , ялгаж салган ойлгох бололцоог ардчилал бидэнд өглөө. 
Либерализм гэдэг бол эрх чөлөө гэсэн утга бүхий латин үгнээс гаралтай нэр томъёо ажээ. Либерлизмын гарал үүсэл нь Английн эрдэмтэн Джон Локк ,сонгодог эдийн засагч Адам Смит нарын онол сургаалаас улбаатай. Сонгодог либерал номлол нь эдийн засгийн үйл ажиллагааг төрийн хараат байдлаас бүрэн чөлөөлөх үзэл санаан дээр үндэслэдэг. Эдийн засгийн харилцааг дан ганц зах зээл л зохицуулах бөгөөд ингэснээрээ тэгш байдлыг бүрэн дүүрэн хангаж чадна , хүн бүр нийгэмд оруулсан хувь нэмрийнхээ хирээр нийгмийн баялгаас хүртэх болно , харин төр бол зөвхөн нийгмийн ашиг сонирхлыг л бүрдүүлэх , өөрөөр хэлбэл, нийгмийн доторхи эсрэг тэсрэг ашиг сонирхлын зөрчил мөргөлдөөнийг зохицуулах үүрэгтэй гэж сонгодог либерализм үздэг. 
Либерализм нь хүний нийгмийн ирээдүйг өөдрөг байдлаар төсөөлж , түүхэн дэвшилд итгэдэг үзэл юм. Сонгодог либерализм нь улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд хүн эрх чөлөөтэй байх зарчмыг номлодог. Тэрээр хувь хүний эрх чөлөөнд төрийн зүгээс гол аюулыг учруулдаг гэж үзэж байв. Үнэхээр ч дундад зууны үеийн хаант төрийн үйл ажиллагаанд төр баригчдын хүсэл зорилго, албадлага , хүчирхийлэл зонхилж байсан билээ. 
Либералиуд нь хүмүүс ийм төрийн эсрэг тэмцэж , үг хэлэх, эвлэлдэн нэгдэх гэх мэт эрх чөлөөтэй болох ёстойг номлон гарч иржээ. Тэдний үзлээр засаглах үйл ажиллагааг үндсэн хуулиар зохицуулсан нөхцөлд иргэд харьцангуй эрх чөлөөтэй болно гэж үзэж , үндсэн хуульт төрийг бий болгохын төлөө тэмцэж байжээ. Зах зээлийн эдийн засаг нь эрэлт нийлүүлэлтийн хуулиар өөрийгөө зохицуулна. Энд төрийн оролцоо шаардлагагүй , харин төр нь үндсэндээ хувийн өмчийн " шөнийн харуулын ” үүрэг гүйцэтгэх ёстой гэж номложээ.

Эдийн засгийн либерализмын үндсэн агуулга: Хувь хүний үнэ цэнэ, эрх чөлөө, бие даасан байдлыг эрхэмлэх,хүн амьдралын зорилго чиглэлээ сонгож авах боломжтой байх , үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх, хувийн санаачилга, авъяас билгээ хөгжүүлэх зэрэг нийгмийн гол үзэл санаа, сэтгэл зүйн чиг баримжаалал бий болж тогтоход либералиуд үлэмж их хувь нэмэр оруулсан юм. Төр нийгмийн зүгээс учирч болох дарамт шахалтаас хүнийг чөлөөлөх тухай либерал үзэл санаа нь эдийн засаг, нийгэм, улс төр, ёс суртахууны асуудалд хандах хандлагыг бүхэлд нь тодорхойлдог. 
Хувь хүний эрх чөлөөг хангах үндэс бол хувийн өмчийн болон чөлөөт өрсөлдөөний эрхийг хүлээн зөвшөөрч, уг эрхийг хуулиар хамгаалах явдал мөн гэж либералиуд үздэг. Тэд хувийн өмч гэдэгт өмчлөгч хүн өөрийн өмчөө захиран зарцуулж , түүнийгээ хэрэглээний зүйл, үйлдвэрлэлийн хэрэгсэл буюу капитал болгон хувиргах эрхтэй өмчийн хэлбэрүүдийг багтаан ойлгодог. Хөрөнгөө үр ашигтай зарцуулж , өөр салбарт шилжүүлэх зэргийг нийгмийн ач холбогдолтой чухал хэрэг, үүнийг хэрэгжүүлэгч хүн хөрөнгөө хэрхэн зарцуулж үр дүнд хүрэхээ бүрэн хариуцах ёстой хэмээн эдийн засгийн либериалууд үздэг..
Эдийн засгийн либерализмын төлөөлөгчид нь чөлөөт / сонгодог / зах зээлийн нөхцөлд амжилт олох эсэх нь гагцхүү хувь хүний овсгоо самбаанаас л хамаарна гэдгийг иш үндэс болгож байв. Нийгэм – эдийн засгийн үйл явцыг зохицуулах зах зээлийн ба төрийн зохицуулалтын харьцаа ямар байх ёстой вэ ? гэдэг асуулт XYIII – XIX зууны туршид либерал болон консерватив үзэл суртлын маргааны төвд байсан бөгөөд либералиуд нь эдийн засаг аж ахуйн үйл ажиллагаанд төрийн зүгээс оролцох явдлыг эсэргүүцэж , эдийн засагт төрөөс тогтоосон элдэв хязгаарлалтыг арилгаж , хувийн санаачилгыг өрнүүлэх бололцоо олгохыг шаардаж байлаа. Либералиуд нь чөлөөт зах зээл, чөлөөт өрсөлдөөн бол түгээмэл ач холбогдолтой механизм гэдгийг номлож байв. Эл механизм нь:
- аж ахуйн болон нийгмийн амьдралын бусад хүрээнд бие даасан байдлыг хангах
- овсгоо самбаа гаргах бололцоо олгох
- үйл ажиллагааны үр ашиг, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх
- боловсрол мэдлэг эзэмших
- үйлдвэрлэлийн зорилго , хэрэгслийг нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах зэргийг багтаана. Гагцхүү энэ бүхнийг хүчээр, эсхүл захиран тушаах аргаар бус, эдийн засгийн хувьд хөхүүлэн дэмжих замаар хэрэгжүүлэх ёстой гэж эдийн засгийн либерализмын төлөөлөгчид үздэг.

Улс төрийн либерализм: Эдийн засгийн либерализм Англид хөгжсөн бол улс төрийн либерализм нь Баруун Европын соён гэгээрүүлэгчдийн нийгэм , улс төрийн сургаал " төрөлх эрхийн” тухай И.Кантын эрхийн философи, АНУ-ыг үндэслэгчдийн ардчилсан үзэл санаа зэрэгт тулгуурлан хөгжжээ. XIX зуунд И.Бентам, Б.Холстан , Т.Спенсер нар либерал сэтгэлгээний хөгжилд чухал хувь нэмэр оруулсан байна. Улс төрийн хүрээнд либерал үзэл суртал нь хүний жам ёсны болон иргэний эрхийг тунхаглан хамгаалж , хууль ёсыг тогтоох явдлыг чухалчлан үзэж байв. 
Хүмүүсийн эдийн засгийн эрх чөлөө , зах зээлийн харилцаа бол тэдний улс төрийн эрх , эрх чөлөөг хангаж , нийгмийн ардчилсан байгуулал тогтнохын баталгаа хэмээн үзэж байжээ.. Уламжлалт либерализмын улс төрийн номнолд төрийн үүргийн тухай баримтлал чухал байр суурь эзэлдэг. Либералиуд нь төр бол " чөлөөт өрсөлдөгч хүмүүсийн амь нас , жам ёсны эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалах үүрэгтэй” гэж үздэг. Өөрөөр хэлбэл төр бол " шөнийн харуулын” үүрэгтэй хэмээн үзэж байсан билээ. Үйл ажиллагаа явуулахад эрх чөлөө олго, саад бүү хий гэдэг зарчим бол төрийг үзэх сонгодог либерализмын үзэл бөгөөд энэ нь нийгмийн амьдралд төрийн зүгээс оролцох явдлыг иргэний дэг журмыг хангахад л хүргэхээр хамгийн бага хэмжээнд байлгахыг зорьж байсан онцлогтой юм. 
Либерал сэтгэлгээний төлөөлөгчид нь XYIII зуунаас эхлэн ардчиллын үзэл санаа, зарчмуудыг боловсруулан хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Тэд ардчиллын тухай ойлголтыг: төлөөлөх системийг боловсронгуй болгох, цөөнхийн эрх ашгийг хамгаалах, өөр үзэл бодолд хүлээцтэй хандах зэрэг үзэл санаагаар өргөтгөж , ардчиллын тухай номлолд томоохон хувь нэмэр оруулсан юм. Тухайлбал төр нь :
- хуулийн өмнө бүх иргэд эрх тэгш байх
- төрийн байгууллага ардчиллын замаар л олгогдсон эрх мэдэлтэй байх
- төр нь олон нийтийн хяналтын дор үйл ажиллагаагаа явуулах
- төрийн эрх мэдлийг хуваарилах
- төрийн дээд байгууллагуудын хооронд харилцан тэнцлийг хангах зэрэг ардчилсан төрийн суурь зарчмуудыг үндэслэж , эрх зүйт төрийн тухай үзэл баримтлалыг боловсруулахад сонгодог либералиудын оруулсан хувь нэмэр их юм.



Энэ өдрийн зурхай /2017.04.05/

$
0
0

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 5. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 9. Буд гараг. Найралт эх одтой, хар нохой өдөр.

Барилдлага: Үхэх      
Шүтэн барилдлага: Сансар   
Суудал: Төмөр

Өдрийн наран 6 цаг 24 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн.

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Эрч хүч, дархлаа буурч халдварт өвчин тусах магадлалтай. Эрүүл мэнддээ анхаар. Нойрны дэглэм барь. Тайван нойрсох нь хамгийн сайн эм болно. Таны нэр хүндэд сэв суулгах таагүй үйл явдал тохиолдож болзошгүй. Авсан үүрэг даалгавараа биелүүл. Томоохон ажлуудыг гүйцэтгэхэд хүч чармайлт бүү хайрла.


ҮХЭР (4/20-5/20)

Таны хариуцлагатай шийдэмгий байдал тань хөнгөмсөг харьцаатай байсан хүнийг чинь гайхшруулна. Танд насаар ахимаг, туршлагатай хамтарч хүнтэй харилцан ойлголцоход хялбар байх болно. Сэтгэл хөдлөлөөр аливааг хийж болохгүй. Хуучны гомдлоо санаж явах хэрэггүй. Өш хонзон санах хэрэггүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

 Төрөлхийн сайхан харьцаа, бас дур булаам байдал энэ өдөр танд юунаас ч илүү хэрэгтэй байна. Хэрвээ таныг айлд урьсан бол эелдэг хэлбэрээр татгалзах, эсвэл хойшуулсан нь дээр. Мэдрэлийн болон зүрх судасны өвчин тусах нигууртай байна. Бүх ажил амархан бүтэж, аливаа мөнгөний асуудал тулгарахгүй бололтой.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Энэ ордны хүмүүсийн нийгмийн үүрэг хариуцлага, эрх зүйн үйл ажиллагаа хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудлуудад анхаарлаа хандуулна. Энэ нь тэдний карьерийг өсгөнө.Та идэвхтэй байвал өөртөө болон дотны хүмүүстээ албан тушаалын шатаар өгсөх явдлыг хөнгөвчилж өгнө. Харин өөрт хамааралгүй зүйлст бүү оролц.


АРСЛАН (7/23-8/22)   

Энэ өдөр та санхүүгээ дээшлүүлэх боломж байна. Та алдаан дээрээ суралцах хэрэгтэй, та хурдан шуурхай ажиллаа явуулах хэрэгтэй. Урьдчилан таамаглах аргагүйгээр биеэ авч явна. Шийдвэрийг бусдын дарамтан дор бус өөрөө гаргах ёстой. Олон уулзалт хойшлогдоно.


ОХИН (8/23-9/22)

Таны ямар ч хийсэн ажил чинь бүтэмжтэй бүх төлөвлөгөө чинь удаан хугацаатай явагдана. Таныг од гарагс аз жаргалаар ивээх болно. Үүрэг даалгавраа ганцаараа биелүүлэх сонирхолтой байсан ч хамт олны ажил төрөлд нэгдсэн нь танд өлзийтэй болохыг зөвлөж байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хамаатнууд, найзууд, ивээн тэтгэгчээ түшиглэвэл нэр хүнд нөлөөгөө мэдэгдэхүйц бэхжүүлж чадна. Өөрийн оршин суугаа газраа солих хэрэггүй. Засварын хүнд ажил бүү хий. Өөрийнхөө бодол, сонирхлоор бүхнийг хийлгүй бусдын зөвлөгөөг сонсох нь байдлыг сайжруулна. Дотны хүмүүстэйгээ хувь заяаныхаа талаар хэт сэтгэлийн хөөрлөөр дэлгэх нь танд муугаар эргэж болзошгүй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Таны гавъяа хөдөлмөрийг зохих ёсоор үнэлнэ. Шинжлэх ухааны ажитнууд амжилтад хүрнэ. Зохион бүтээх ба шургуу чанараараа амьдралдаа олон зүйлийг сайн талруу нь өөрчлөх чадвартай байна. Уран бүтээлч хандлага хэрэглэ. Тэгвэл карьертаа амжилт гаргана.


НУМ (11/22-12/21)

Чухал ажил эхлэх, мэдээлэл олоход боломжийн өдөр. Өөрийн эрч хүчийг зөв зарцуулснаар та байр сууриа дээшлүүлж чадна. Доод шатны алба хашдаг хүмүүст их зан гаргаж, өндөр албан тушаалтанд ая тал зассанаар та албан тушаал ахиж болох боловч таны энэ ичгүүр сонжуургүй зан хамт ажиллагсад болон танилуудын чинь дунд таны тухай эвгүй сэтгэгдэл төрүүлнэ.


МАТАР (12/22-1/19)

Сонирхлоо дагаж сонголт хийх өдөр. Бий болсон нөхцөл байдлаас өөртөө зориулж, хүссэн сонголтоороо эд материалын ашиг авч ирнэ. Итгэл олохын тулд хуурч, заль мэх хэрэглэсэн ч болно. Муу санаатай, зарчимгүй хүмүүсээс болгоомжил. Энэ ордны настай хүмүүс мөнгө хуримтлуулах, амьдралын ухаанаараа зан чанарынхаа давуу чанарыг харуулна. Хуучин ажил хэрэг, харилцаа холбоогоо дуусгавар болго.


ХУМХ (1/20-2/18)

Од гарагсын эрхшээл төлөвлөсөн ажлыг тань түргэн, үр ашигтайгаар өндөрлөхөд тус болохгүй. Уулзалт зохиох, замд гарах, суралцаж эхлэхэд тохиромжгүй. Энэ өдөр оюуны хөдөлмөр, хичээл сургалт, гар урлал хийхийг төлөвлөсний хэрэггүй. Оюун ухаан сэтгэл хөдлөлд захирагдаж байгаа болохоор та бодол санаагаа цэгцтэйгээр илэрхийлж чадах нь юу л бол. Харин дүрслэн бодохтой холбоотой ямар ч ажил үр бүтээлтэй байна.


ЗАГАС (2/19-3/20)

Боловсролоо дээшлүүлж эхлэхэд таатай өдөр. Чухал бичиг баримтад гарын үсэг зурах, шинэ танилуудтай болоход тохиромжтой. Гэртээ суух, их унтах, толинд удаан харахгүй байхыг од эрхэс зөвлөж байна.


Иргэдийн халаасыг тэмтрэх бус О.Содбилэг, А.Сүхбат, Ж.Оджаргал, Л.Гүндалай нарын ГАЗРЫН ЭЗЭД-аас өндөр ТӨЛБӨР АВ!

$
0
0

Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотгол жирийн иргэдийн халаасыг нимгэлж, нуруун дээр нь ачаа нэмсэн, төрийн тансаглалыг нэмэгдүүлсэн, зардлаа танаагүй байна гэдгийг МҮЭХ болон УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс илэрхийлцгээж буй. Уг нь улс орон, ард иргэдийнхээ нийтлэг ашиг сонирхлыг дээдлэн, 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж батлахдаа дундаж болон дунджаас доош орлоготой иргэдэд татвар, үнийн дарамт учруулахгүй байх шийдвэр гаргар ёстой байгаа юм. Тэрчлэн төсвийн орлогыг нэмэгдүүлэх өөр гарц боломжуудаа улстөрчид олж харах хэрэгтэй байна. Тухайлбал, үүнд хэвлэлүүд газрын асуудлыг онцолж байгаад эрх баригчид анхаарах ёстой болов уу.  Монгол Улсад газрыг дархан эрхтэйгээр эзэмшиж буй олигархиудаас газрын төлбөр авч яагаад болохгүй гэж. Газар хувьчлалын асуудал эрхзүйн хувьд шийдэгдээгүй байхад төв, орон нутгийн газрын байцаагчдыг хахуульдах замаар олон арван га газарт хууль бусаар эзэн суусан нөхдүүдэд өндөр татвар ногдуулах нь иргэдийнхээ таван цаасыг хүчээр булаахаас илүү хүнлэг үйлдэл болох биз ээ.

"Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” төрийн бус байгууллагаас мэдээлэл хийхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-ийн 2-т бизнесийн зориулалттай газар эзэмших эрхийг зөвхөн дуудлага худалдаагаар худалдахыг заасан. Гэтэл Улаанбаатар болон аймаг орон нутагт хэн хэзээ ямар шийдвэрээр олгосон нь үл мэдэгдэх хашсан газрууд олон байгааг УИХ, НИТХ хянан шалгаж хууль бусаар олгогдсон газар эзэмших эрхийг цуцлахыг шаардсан.   Газрын эзэмшлийг хууль ёсны дагуу болгохоос гадна үнэлгээг нэмэгдүүлэх нь зөв гэж тэд үзэж байгаа юм.

Учир нь   Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор Газрын үнэлгээг тогтоосноос хойш огт өөрчлөөгүй 20 жил царцаасан нь төсвийг асар их алдагдалд оруулж байна. 1997 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 12000 төгрөг, улсын төсвийн орлого 200 тэрбум байсан бол эдүгээ 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 000 болж, улсын төсвийн орлого 6 их наяд болж 20-30 дахин нэмэгдсэн. Газрын үнэлгээнд суурилсан газрын төлбөр 1997 оны төвшинд байгаагаас дээрх жишгээр тоймловол улсын төсөв жил бүр 1.8 наяд төгрөгийн орлогоо алдаж байна. Тиймээс Засгийн газар үнэлгээг нэн даруй шинэчлэх шаардлагатай хэмээн мэдэгдсэн.

Тэгэхээр газрыг га га-гаар нь авсан эрх мэдэлтнүүд улсыг өнгөрсөн жилүүдэд тэрбум тэрбумаар нь хохироож иржээ. Тэдгээр хүмүүсээс нэрлэвэл УИХ-ын гишүүн А.Сүхбат тэргүүтнүүд  Төв аймагт Богд уулын урд бэлд өчнөөн га газар буга үржүүлэх нэрийн дор авсан байдаг. Ж.Оджаргал нарын MCS-ийн удирдлагын хэдэн гэрийнхэн  Яргайтын зуслангийн төгсгөл уулын амыг тэрчигт нь авчихсан. Хөвсгөл аймгийн Засаг дарга асан Л.Цэрэнжав, иргэний нисэхийн Хангарьд компанийн захирал Л.Сэргэлэн, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нар Хөвсгөл далайн эрэг хөвөөнд газрын хувьчлал явагдаагүй байхад аль хэдийнэ эзэн суучихаад далай үзэхээр очсон хүмүүсээс төлбөр мөнгө нэхээд сууж байдаг гэхээр улсынхаа аялал жуулчлалд ч бас давхар сөрөг нөлөө үзүүлээд, өөрсдөө хэдэн цаас тоншоод сууж байдаг аж.

За мөн гишүүн асан Л.Эрдэнэчимэг  эзэмшдэг газрынхаа тоогоор бусад түшээдээс илүүрхэж байсан удаатай. Тэрбээр /Эзэмших, 180 м2-1, Эзэмших, 4032 м2-1, Эзэмших, 699 м2-1, Эзэмших, 700 м2-1, Өмчлөх, 816 м2-1, Ашиглах, 950 м2-1/ гэх мэтээр зургаан газар эзэмшдэг бол хамгийн их талбай бүхий газар эзэмшдэг баян түшээгээр О.Содбилэг нэрлэгдэж байсан. /Эзэмших, 1219 м2-1, Эзэмших, 50000 м2-1, Өмчлөх, 700 м2-2/ хэмжээтэй газрын эзэн юм.

Тэгэхээр энэ мэт газрын эзэн эрх мэдэлтнүүдээс авах газрын төлбөрөө нэмэгдүүлэх нь иргэдийн халаасыг тэмтрэхээс илүү хүнлэг явдал гэдгийг дахиад хэлье.

Эх сурвалж: Шуурхай.мн

Д.Эрдэнэбат: МАН-ын “согтуу” бодлогыг өөрсдөөс нь асуу

$
0
0

Д.Эрдэнэбат: МАН-ын “согтуу” бодлогыг өөрсдөөс нь асуу

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг "Чухал хүн” буландаа урьж ярилцлаа. УИХ-ын хаврын чуулган эхэлж буй энэ үед сөрөг хүчний бүлэг хэрхэн ажиллаж, улс төрийн ямар акц хийх нь тун сонирхолтой байгаа. Тэр дундаа улс төрийн "хатуу самар” гэгддэг Д.Эрдэнэбатаар Ардчилсан нам бүлгээ удирдуулж эхэлснээс хойш анхны чуулган өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Түүний зүгээс улс төрийн ямар тоглолт хийх бол гэдэг нь сонирхол татах сэдэв байх нь мэдээж. Үзэл бодлоосоо барагтай л бол ухарч няцдаггүй энэ эрхэм яах аргагүй сэтгүүлчдийн хувь "эрэлттэй бараа”. Тиймдээ ч бидний яриа улс төрд өрнөж буй "халуун” сэдвүүд, тэр дундаа намын дотоод асуудал, нийгэмд дуулиан дэгдээсэн "Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон маргаантай асуудлаар өрнөсөн юм. 

БИД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АЛЬ ХЭДИЙН БЭЛТГЭЭД ЭХЭЛЧИХСЭН

-Намын дотоод сонгууль хуулийн дагуу ямар нэг будилаангүй боллоо гэж АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдсэн. Гэхдээ маргаантай асуудал олон байсан нь илэрч байгаа. Зарим газарт санал хураалтын дүн одоо болтол гараагүй байна. Та энэ намд нөлөө бүхий улстөрч, тэр дундаа бүлгийн толгойлдог. Бүлгээр энэ асуудлыг хэлэлцсэн байх. Санал хураалтаар тоолоод байна уу, эсвэл тохироод байна уу?

-Энэ бол АН-ын дотоод асуудал. АН шинэчлэгдэнэ гэдэг хүлээлт зөвхөн манай нам дотор байгаа юм биш, нийгмийн хүлээж буй хүлээлт. Ер нь АН дандаа л юмыг шинээр харж байдаг. Шинээр хийсэн бүхэнд ололт ч байдаг, нөгөө талаар алдах нь ч бий. Мэдээж дотооддоо маргаантай асуудлууд байгааг нуухгүй. Гэхдээ маргаантай асуудлыг зөв байдлаар шийдээд явна гэсэн бодол байна.

Төрийн сонгууль бүр маргаантай байдаг. Улаан цайм санал хураалт болж байгаа газарт тоо нэмж, хассан зүйл байхгүй байх. Тухайлбал, Сэлэнгэ аймагт гэхэд дотоод сонгуулийн журмын дагуу яаж шийдэх ёстой түүгээрээ л санал хураалт явж дууссан.

Жижиг, жижиг маргаантай асуудал байгаа юм билээ. Тэдгээрийг сонгуулийн дүн гарсны дараа Үндэсний бодлогын хорооны анхдугаар хуралдаанаар, ямар байдлаар шийдэх ёстой бэ гэдгийг гишүүдийнхээ олонхоор  шийдээд явна. Дотоод сонгуулийн маргаантай асуудалд эмзэглэхгүй байна. 

-С.Баярцогт нэр дэвшигчийг офшор данстай гэх шалтгаанаар хасчихсан юм билээ. Энэ танай намын хүсээд байгаа шинэчлэл мөн үү. Үнэхээр энэ шинэчлэл юм бол сонгуульд ялагдуулсан хүмүүсийг ч гэсэн нэр дэвшүүлэхгүй байж болох л байсан шүү дээ?

-Сүүлийн үед офшорын тухай их ярьж байгаа. Үүнийг хоосон улс төр битгий байгаасай гэж хүсдэг. Офшор данстай олон хүн байдгийг нийгэм тэртээ, тэргүй мэдчихсэн. Нэг хүнээр ингэж малгай хийж байгаа нь буруу. Ганц илэрсэн, ярьсан нь С.Баярцогт болохоос офшор данстай ганц хүн биш шүү дээ.

Бусад хүмүүс нь яачихсан юм. Бусад нам яагаад дуугарахгүй байгаа юм бэ. Би Төсвийн тодотголтой холбоотойгоор нэг асуудал Их хуралд оруулахаар бодож байгаа. Эдийн засаг хүнд байгаа нь үнэн. Бүсээ чангалах ёстой гэж байгаа бол та нар далд эдийн засгийг ил болгох талаар ажиллаач.

Офшортой гэж хардаж, яриад байгаа олон арван тэрбумыг оруулж ирэх асуудлаар эрхзүйн хувьд зохицуулалт хийе. Тэнд асар их мөнгө байгаа юм биш үү гэсэн шаардлага тавина. Офшортой холбоотой асуудалд МАН-ын нөхдүүд ч хамрагдчихаад байхад ганцхан хүнээр "малгай” хийчихээд л улстөржөөд байх юм.

Шаардлага тавиад ирэхээр С.Баяр, Сү.Батболд нь босоод "байна, байхгүй” гэдгээ хэлэх байлгүй дээ. Өөр хэн байгаа юм. Хэрвээ байгаа бол тэр мөнгөө оруулаад ир л дээ. Харин эрхзүйн орчинг нь баталгаажуулаад өгч яагаад болохгүй гэж. 

-Дотоод сонгуулийн хороо дүрэмд заагаагүй үндэслэлээр дэнчин хураамжийг тогтоосон нь дүрэм зөрчсөн. Энэ дэнчин намыг мөнгөтэй хүмүүсийн гарт оруулах боломжийг бүрдүүлчихэв үү гэх хардлага бий?

-Татвар өндөр байлаа гэх шүүмжлэлтэй санал нэгдэж байна. Гэхдээ намын дотоод сонгуулийн хороо болон намын удирдлага өөрийн эрх хэмжээний хүрээнд хийсэн журмыг олонх нь батлаад явчихсан бол дүрмээр нь явахаас өөр арга байхгүй. Улсын дээд шүүхээр баталгаажаагүй дүрмээр сонгууль явуулж байна гэсэн маргаан гарсан нь үнэн. Тухайн үед би "Наад дүрэм чинь батлагдаагүй юм бол сонгууль явуулах нь дэмий. Дараа нь эрсдэлд орох вий” гэж намын удирдлагуудад хэлж байсан. Сая дүрэм батлагдаад энэ асуудал нэг тийшээ болчихлоо.

Одоо асуудал байхгүй гэж ойлгож байгаа. Ер нь бид дарга, цэрэг болох гэж баахан хөөцөлдөөд л маргалдаад байдгаа болих хэрэгтэй л дээ. Манай нам бодлогын нам болох ёстой. Бид анх шинэчлэлийг гаргаж тавихдаа бодлогын нам болохоор зорилтоо тодорхойлсон. Бодлогын нам болохын тулд оюунлаг, мэдлэгтэй, боловсролтой залуусаа "жийж” болохгүй.

Харин ч тэднийг тэргүүндээ тавиад явах ёстой. Энэ асуудал манай намын наймдугаар Их хурлын гол сэдэв байх болно. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаас гадна бид ямар үзэл баримтлалтай нам болох вэ гэдгээ ярилцах юм. Энэ туйлын чухал асуудал шүү. 

-АН бодлогын нам болох эхний алхмаа хийж чадсан юм болов уу. Бөх, дуучин дотоод сонгуульд олноор дэвшсэнийг харахад боловсролтой, мэдлэгтэй гэх тодорхойлолт холуур зөрөөд байх шиг?

-Одоо Үндэсний бодлогын хороо өөрийнхөө Удирдах зөвлөл, бодлогын зөвлөлүүдээ сонгоно. Бодлогын зөвлөл мэдээж манай намын гол цөм бодлогыг хийх чадвартай гишүүд орж ирнэ. Тэр гишүүд нь байж л байгаа. Харин бид сонголтоо л зөв хийх хэрэгтэй байгаа юм. Хэдхэн тойрогт бөх барилдаж байсан хүмүүс нэр дэвшсэн гэдгээр явуургүй улс төр хийж болохгүй л дээ. АН-д бүхий л давхаргын төлөөлөл байгаа. Тэдгээр төлөөллүүдээс хэн ямар шатанд нэрээ дэвшүүлэх вэ гэдэг нь өөрөө ардчиллын үнэ цэнэ. Гишүүд маань ингэх бүрэн эрхтэй. Харин эрхээ эдэлснийг нь шүүмжлэх нь зөв үү, буруу юу. 

-Ерөнхийлөгчийн сонгуульдаа том, жижиг намууд бэлтгээд эхэлчихлээ. Гэтэл танай нам дарга, цэргийн "хэрүүл”-ээ хийсээр байх юм. Хэзээ Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэж эхлэх юм бэ. Дотооддоо ярилцсан зүйл байна уу?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилд АН аль хэдийн орчихсон шүү дээ. Анзаарахгүй байна уу. Сонгуульд оролцохын тулд нэгдүгээрт намын бүтэц тодорхой байх хэрэгтэй. Хоёрдугаарт, намын гишүүд нь тодорхой байх ёстой. Тэгвэл 150 мянган гишүүн АН-д байна. Эдгээр гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд түүчээлэгчид нь байх ёстой. Хэрвээ намын гишүүдээ унтуулчихвал сонгуульд орох тухай ойлголт байхгүй болно шүү дээ. Тиймээс манай намын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил явж байгаа гэж ойлгож болно. 

-Дотоод сонгуулийн маргаанаас гадна намын байр хаашаа оров гэх асуудал анхаарал татаж буй. Ер нь бүхэл бүтэн УИХ-д суудалтай том нам атлаа нэг компанийн байранд ХЭГ-аа оруулах нь хэр зөв шийдвэр вэ. Хувийн компани шиг боллоо гэх юм? 

-АН-ын байрны тухайд намын даргын өөрийнх нь шийдсэн асуудал. АН үнэхээр байргүй байсан нь үнэн. Одоо ч байргүй байгаа. Үйл ажиллагаагаа явуулахын тулд ямар нэгэн байртай байх ёстой биз дээ. Гэхдээ хүн бүрийн харах өнцөг өөр, өөр. Өөрийнхөө харах өнцгөөр тайлбарладаг нь манай ардчиллын үнэт зүйл. Энэ асуудалд эмзэглээд байх зүйлгүй. Өөр газар үйл ажиллагаагаа явуулж байгааг буруушаахгүй. 

ТӨР БАЙЖ БОЛОМГҮЙ ТОМ АЛДАА ХИЙЛЭЭ

-"Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой олон ноцтой асуудал нийгэмд өрнөж байна. Энэ талаар та ямар бодолтой явна? 

-Би "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувиар аль эрт байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Аж үйлдвэрийн сайд байхдаа хэлсэн. Монгол Улс гадна байсан хөрөнгөө оруулж ирж байгаа хамгийн анхны түүхэн тохиолдол гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, би эерэг өнцгөөс нь харж байгаа юм. Бусдын өмч байсан хөрөнгийг Монголдоо оруулж ирж байхад Засгийн газрын шийдвэр, УИХ-ын тогтоолоор хүчингүй болгосныг буруу гэж бодож байна.

49 хувь Монголд орж ирснээс болж бидэнд ямар нэгэн хохирол учраагүй. Монголын төрийн хувьд 49 хувь бол бусдын өмч. Гэтэл бусдын өмчийг хууль бусаар авах нь өөрөө Үндсэн хуулиар хориотой. Энэ өмчийг гаднаас худалдан авахад хувийн бизнесийн төлөөлөл 400 сая ам.доллар төлсөн гэсэн мэдээлэл байна.

Хүн аливаа зүйлд мөнгө зараад, их ч бай бага ч бай ямар нэг хөрөнгийг худалдаж авсан бол энэ нь бусдын өмч. Үндсэн хуульд "Бусдын өмчийг зөвхөн хуулиар хамгаална” гэсэн заалт байдаг. 

-49 хувь албан ёсоор төрд шилжээгүй байхад төрөөс ТУЗ-ийг томилсон. Шахааны бизнесээ явуулах дараагийн бай нь "Эрдэнэт” юм биш үү гэх хардлага ч байгаа. ТУЗ-ийг хүч түрж томилж болох юм уу?

-Сая Засгийн газрын гаргасан шийдвэрийг үнэхээр гайхсан. Яагаад 400 гаруй сая ам.долларын бусдын өмчийг Засгийн газар нь дөрвөн цент ч төлөлгүй булаагаад авч байгаа юм. Энэ чинь Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг биз дээ. Нэг зүйлийг бүр анхааруулж хэлмээр санагдаад байгаа юм. Асуудлыг нийгэмчлэх юм уу.

Бусдын хөрөнгийг дайрч хураан авахад заавал нөхөн төлбөр олгосон байх Үндсэн хуулийн заалт байдаг. Гэтэл Засгийн газар нь үүнийг зөрчөөд, олонх гэдгээрээ  хүч түрэн хууль бус үйл ажиллагаа явууллаа. Төр байж боломгүй том алдаа хийлээ. Төрд учир мэдэхгүй хүмүүс гүйж орчихоод, зөвхөн тушаалаар үүрэг гүйцэтгэж байгаа нь маш буруу.

Сүүлийн үед хүмүүс 1937 оны хэлмэгдүүлэлт эргэж ирлээ гэж ярьдаг болсон. 1937 онд ямар үйл явдал болсон бэ гэхээр бусдын нөлөө, дагавраар залууст ногоон малгай өмсгөж, буу бариулан феодалын өмчийг хурааж авсан юм шүү дээ. Улмаар лам, хуврагуудыг устгасан. Гэтэл яг энэ үйлдэл орчин үеийн хэлбэрээр хэрэгжиж эхлээд байгаа юм биш үү.

49 хувийн эрх ашгийг хамгаалах талаар эрс алхам хийхгүй байгааг гайхаж байна. Нэг хүний өмчийг зүгээр л хууль бусаар хурааж аваад, нийгэмчилж байгаа нь яавч эрүүл үзэгдэл биш. УИХ-ын тогтоолд ойлгомжтой тусгаж өгсөн шүү дээ. Өөрөөр хэлбэл, та бүхэн хэлцэл хий, мөнгө авсан асуудал байвал шүүхээр буруу, зөвийг нь тогтоогоод, зөрүү мөнгийг нь төлөөд аваарай гэсэн утга бүхий тогтоол гарсан.

Ер нь эргээд коммунизм руу явж байгаагаа ил тод зарлачих хэрэгтэй.

Гэтэл нэг ч цент төлөхгүй хурааж авч яаж болдог юм байна. Бид ямар нийгэм рүү яваад байгаа юм бэ. Монголын нийгэм сууриараа өөрчлөгдөх гээд байгаа юм биш биз. Хувийн өмчийг шууд нийгэмчилж хурааж авдаг төр засаг байгуулагдчихсан юм биш үү гэж иргэд гайхширч эхэллээ.

Бид 26 жил тэмцэхдээ ийм нийгмийн төлөө явсан юм уу. Их ч бай, бага ч бай хүний өмч рүү хууль бусаар түрэмгийлэн халдаж дээрэм хийдэг болсон юм уу, манай төр. Ер нь УИХ-ын чуулганы хуралдаан дээр ч  иймэрхүү байдал ажиглагдаж байсан.  Ерөөс хувьчлал зөв байсан юм уу. Эргэж харах нь зөв гэж байсан. Ер нь эргээд коммунизм руу явж байгаагаа ил тод зарлачих хэрэгтэй. Коммунизм руу явж байна гэдгээ зарлачихвал нийгмийн цаашлаад АН-ын хандлага ч өөр болно. Ер нь нийгэмд эвгүй дохио өгөөд байна даа. 

-Тухайн үед та Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан. Худалдан авсан гэдгийг олон нийтэд нээлттэй зарлачихсан бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байсан юм биш үү. Яагаад худалдан авалтыг ил тод хийгээгүй юм бэ?

-Энэ асуудал тухайн үед Засгийн газрын нууц асуудлын жагсаалтад орж ирсэн. Нууц асуудал нууц байдлаараа л хэлэлцэгддэг. Төрд өөрийн дэг журам байна. Нийгэмд буюу олон улсад  мэдэгдэх зүйл гэж байхад нууц байдалд хэлэлцэх асуудал гэж байдаг. Тэр утгаараа л нууц асуудлаар оруулж ирсэн гэж ойлгож байгаа.

Тухайн үед Аж үйлдвэрийн сайдын хувьд худалдаж авах нь зөв гэж үзэж байсан. Өнөөдөр ч энэ байр сууринаасаа ухраагүй. Яагаад гэвэл, ОХУ-д байсан өмч Монгол Улсад орж ирсэн. Үүнээс болж Монгол Улс хохироогүй. Тиймээс ч зөв гэсэн байр сууринаасаа цаашдаа ч ухрахгүй. Юу ч гэж хардаж болно.

Гэрээний оролцогч нэг тал "Би гэрээнээс гарч, өөрийн мэдлийн өмчөө энэ байгууллага руу шилжүүллээ" гэсэн мэдэгдлээ албан ёсоор Засгийн газарт өгсөн юм. Энэ нь нөгөө УИХ-аар оруулах ёстой, ёсгүй гээд маргаад байгаа гэрээ автоматаар хүчингүй болж байгаа гэсэн үг. "Аль нэг тал татгалзвал уг гэрээ автоматаар хүчингүй болно” гээд тодорхой заачихсан байсан.

Гэрээ хүчингүй болсныг танилцуулах үүрэг надад ноогдсон нь үнэн. УИХ-д зүгээр л танилцуулах ёстой болохоос уг гэрээг хүчинтэй байна, хүчингүй байна гэж хэлэлцэх ёсгүй байсан юм. Оролцогч нөгөө тал нь "Би хөрөнгө зарчихлаа. Гэрээ дуусгавар боллоо” гэхэд л энэ гэрээ автоматаар хүчингүй болсон.

Харин үүнийг улстөржүүлж байгаа нь буруу. Аливаа асуудлыг улстөржүүллээ гээд манай эдийн засагт ямар ашиг авч ирээд байгаа юм бэ. "Эрдэнэт”-ийн маргаан өрнөснөөс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Үл ойлгогдох байдалд хүрчихлээ. 51 хувь бүр замхраад алга болсон. Гэтэл 51 хувийн хүндрэл дээр нэмээд 49 хувь ороод ирлээ. Энэ компани юу болж хувирах вэ.

Эдийн засгийн үр ашиг, хор нөлөөтэй талаас нь огт ярихгүй юм. Дандаа улс төрийн ашиг хонжооны үүднээс яриад байгаа. Улс төрийн ашиг хонжоо огтхон ч байхгүй юм билээ. "Эрдэнэт” бол Монголын эдийн засгийг авч яваа хамгийн том аж ахуйн нэгж байхгүй юу. Гэтэл улс эх орны эрх ашиг гэдэг өнцгөөр биш улстөржүүлж асуудалд хандаж байгаад харамсаж байна. 

-Төр хууль зөрчсөн юм бол АН-ын бүлэг хариуцлагын асуудлыг оруулж ирэх үү. Асуудлыг одоо шийдэхгүй бол төр, бизнес эрхлэгчдийн дундах хэрүүл дуусахгүй үргэлжлэх бололтой? 

-Энэ зөвхөн "Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал биш. Төрийн буруу үйлдэл бусад үйлдвэрлэгчдэд ч хамгийн эмзэг сэдэв болж хувирлаа. "Эрдэнэт”-ийн 49 хувь гэхээсээ илүү эдийн засгийн бодит өсөлтийн хангадаг үйлдвэрлэгчдэд сөрөг мессеж очих вий гэдгээс болгоомжлох ёстой юм.

Нөгөө талаараа эдийн засагт сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол манай бүлэгт байгаа. Тиймээс манай намын бүлэг энэ асуудлаар байр сууриа тодорхой илэрхийлнэ. Зөвхөн "Эрдэнэт”-ийн 49 хувиар биш. Хувийн өмчийг хамгаалах тухай асуудлаар, эдийн засгийн бодит өсөлтийг хангахын тулд үйлдвэрлэгчдийг дэмжих тухай асуудлаар бид байр сууриа илэрхийлэх цаг нь болсон. 

-"Монгол зэс" корпорациас 49 хувийг төр буцааж авах бол буцаад Оросын талд, эсвэл хоёр дахь, гуравдагч талд шилжих эрсдэл байгаа гэж анх яриад байсан. Энэ эрсдэл хэвээрээ байгаа юу?

-Нэгдүгээрт, бусдад худалдах зэргээр өөр талд шилжүүлэх бол нөхөн төлбөр олгогдох гэрээний нөхцөл байсан гэж харж байгаа. Хоёрдугаарт, УИХ-ын тогтоол буруу гарсан. Тогтоолд "Эрдэнэт”-ийг улсын үйлдвэрийн газар байлгахаар шийдсэн. Гэтэл одоо хувьцаат компани ч юм шиг, 49 хувийг иргэдэд тарааж өгнө гээд л. Түүнийг нь улстөрчид дэмжээд байгаа ч юм шиг худал мэдээлэл маш их явж байгаа.

УИХ-ын тогтоолоор улсын үйлдвэрийн газар байлгана гэж шийдсэн юм бол төсвийн байгууллага болох нь байна шүү дээ. Бүр эсрэгээрээ байх ёстой. Тиймээс тогтоол буруу гарсан. Олон эрхзүйн актыг зөрчсөн. 49 хувийг эзэмшигч тал нь асуудлаа тавих байх биз. Гэхдээ бид нэг л шаардлага тавина. Бүх зүйлийг Үндсэн хууль болоод дагалдах хуулийн хүрээнд өмчийн эрхийг хамгаалах буюу эдийн засгийг нураахгүй байх ёстой гэдгийг хатуу сануулна. 

АН БҮХ ШАТАНД ЦЭРГҮҮДЭЭ ЖАГСААЧИХЛАА

-УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Энэ парламентад сөрөг хүчний дуу хоолой үнэхээр хангалтгүй байгаа. Цаашид энэ хэвээр л явах уу?

-Сул байгаа гэдэгтэй санал нэг байна. Сая нэг хэсэгтээ л дотоод сонгуульдаа анхаараад завгүй байсан нь үнэн. Одоо дотоод сонгууль дууссан. АН өөрийнхөө цэргүүдийг бүх шатандаа жагсаачихсан. Сонгуульд оролцоход бэлэн болсон. АН-ын үйл ажиллагаа идэвхжиж чадлаа. Бидний улс төрийн үйл ажиллагаа буюу АН-ын бодлого, намын бүлгийн бодлого хоорондоо уялдаж чадлаа.

Одоо бид асуудлыг тавихад бэлэн болсон. Тухайлбал, ОУВС болон Төсвийн тодотголын асуудлыг тавина. Энэ асуудлыг гаргаж тавихад, иргэдийн эрх ашгийн төлөө зүтгэж байгаа маань зөв гэж үзвэл АН-ын гишүүд, цаашлаад манай намыг дэмжигчдийн сэтгэл зүрх ч бэлэн байх ёстой. Одоо бид бэлэн болсон гэж ойлгож болно. Санаа зоволтгүй. АН-ын бүлэг хүчтэй сөрөг хүчин байх болно. 

-Хэдхэн өдрийн өмнө эрх баригчид 580 сая ам.долларын өрийг бүрэн барагдуулснаа ёслол төгөлдөр зарлалаа. Гэтэл өрийг өрөөр дарлаа гэж танай бүлэг үзэж байгаа юм байна. Хэрвээ танайх эрх барьж байсан бол энэ өрийг дарж чадах байсан уу? 

-Би бүх талыг нь ярьж байна. Эдийн засгийг улайсгаагүй бол, эдийн засгаараа улстөржөөгүй байсан бол асуудал өөр байх байсан. Найман хувийн бондыг илүү бага хүүтэй авах боломжоо алдчихсан гэдгийг эрх баригчдад сануулсан. Бид засаг авчихсан байсан бол 5.5 хувийн хүүгээс хэтрэхгүйгээр олон улсын зах зээл дээр бонд босгоод, өрийг өрөөр дарж болох л байсан. Бидний шүүмжлээд байгаа зүйл юу вэ гэхээр "Таван хувийг найман хувь болгож алдагдалтай наймаа хийчихээд битгий улстөржүүлж, шоудаад байгаач ээ” л гэж байгаа юм. 

-Нөгөө талдаа манай улсын өр асар их учраас хүү нь өндөр байгаа юм биш үү?

-МАН-ынхан өр, зээл их байна гэж ярихаа болиод дахиад 5.5 тэрбум ам.долларын өр тавихаар ярьж эхэллээ. Өр их байна гэж ярихгүй байгаа шүү. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөөд, дийлэнх олонхоороо өрийн хязгаарыг 2019 онд 105 хувь болгоно гэж өөрчилсөн. Өр бол хүндрэл биш гэдгийг өөрсдөө нотлоод байгаа биз дээ. Харин сонгуульд оролцохдоо л улс төр хийгээд, АН-ын 1.5 тэрбум ам.долларыг бөөн том юм болгож ярьж явсаар, ялалт байгуулсан нь үнэн. Гэтэл одоо түүнээс гурав дахин их өр авах гэж байна.

Аль өнцгөөс асуудалд хандаж байгаатай л холбоотой. Эрх баригчид Япон улсаас 850 сая хүртэл ам.доллар хөнгөлөлттэй зээл авахаар болсон.

Энэ мөнгө нь бодит эдийн засагт орохгүй. Зөвхөн төсвийг илаарьшуулахад л ашиглах юм билээ. Бодит эдийн засаг буюу үйлдвэр барих, ажлын байр бий болгож, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд орох мөнгө нь хаана байгаа юм. Тэр талаар яагаад дуугарахгүй байна вэ гэдэг нь асуудал. Төсөв, санхүү хоёр өөр. Эрх баригчид зөвхөн төсөв, санхүү ярьж суусаар нэг жилийг өнгөрүүллээ. Харин эдийн засаг нь сайжирсангүй. 

-5.5 тэрбум ам.долларын өрийг бодит эдийн засаг буюу үйлдвэр барих, ажлын байр бий болгоход зарцуулна гэвэл авахыг зөвшөөрөх юм уу?

-Хаашаа хийхийг нь харъя. Дахиад л дэд бүтэц юм уу, өөр зүйлд явуулах юм бол эдийн засагт дэмжлэг болохгүй. Чингис бондыг буруутгаад л байдаг. Гэтэл бүгдээрээ эдийн засагт орсон мөнгө. Төсөвт ороогүй буюу төсвийн алдагдлыг нөхөөгүй. Харин эдийн засагт орсон учир бодит эдийн засгийг тэтгэсэн зээл болсон.

АН-ын дөрвөн жилд бид бодлогын алдаа хийгээгүй. Бидний дөрвөн жилийн бодлого юу байсан бэ гэхээр бодит эдийн засгийг л тэтгэх байсан. Тухайлбал, Аж үйлдвэрийн яамыг яах гэж байгуулсан юм бэ гэхээр бодит эдийн засгийг л дэмжих гэж байгуулсан юм шүү дээ. Гэтэл өнөөдөр Сангийн яам гол тулгуур нь болчихоод байна. Өнөөх Сангийн яам нь зөвхөн төсөв, санхүү ярьдаг. Энэ хоёроор бодлогын ялгаа гарч байгаа болохоос бид бодлогын алдаа гаргаагүй. 

-Эрх баригчдын хэлж буйгаар өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн төсөвтэй явж ирсэн нь маш том алдаа байсан гэх юм?

-Тэгээд сая Хөгжлийн банкны шинэ хуулиа батлаад дахиад л тусад нь гаргачихлаа шүү дээ. Энэ нь бас алдаа юу. Энэ мэт согтуу бодлогыг нь МАН-ынхнаас өөрсдөөс нь асуусан нь дээр байх. Би хэлж мэдэхгүй л юм байна.

Ж.ОТГОНМЯГМАР

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

ОУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас С.Батболдыг гадаадаас Монгол руу хөрөнгө оруулалт татсан гэж мэдээлжээ

$
0
0
 ОУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас С.Батболдыг гадаадаас Монгол руу хөрөнгө оруулалт татсан гэж мэдээлжээОлон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциумын вебсайтад оффшор бүсэд бүртгэлтэй компаниудын талаар нэгэн шинэ мэдээлэл гарчээ. 

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн

$
0
0

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн

 

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө шөнө нутгийн  зүүн хагаст сэрүүснэ.

2017 оны 04-р сарын 05-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 17 цагт 5 хэм, 20 цагт 2 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 05-ны 20 цагаас 04 дүгээр сарын 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж  секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 дулаан, бусад нутгаар шөнөдөө  1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шороон шуурга шуурна. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм  дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Шөнөдөө үүл багасна. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 13-15 хэм дулаан байна.


2017 оны 04 дүгээр сарын 07-ноос 04 дүгээр сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

7-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 7-нд  говь тал хээрийн нутгаар , 10-нд төв болон зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 1-6 хэм, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 7, 10-нд ихэнх нутгаар сэрүүснэ.


“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙ - 2017” САРЫН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

$
0
0

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙ - 2017” САРЫН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

 

ХАБЭА-н хуулийг хэрэгжүүлэх, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай аймгийн Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээнй хүрээнд "Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй-2017” нэг сарын аяныг эхлүүллээ. Өмнөговь аймгийн 15 сум, бүх албан байгууллагууд хамтран оролцож байна.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан мэргэжилтний орон тоог байгууллагуудад бий болгохын зэрэгцээ орон нутагтаа ХАБЭА-н мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэж байгааг албаны хүмүүс онцолж байлаа. Мөн энэ сарыг ХАБЭА-н сар болгон зарласантай холбоотой мэдээ мэдээлэл солилцох, сургалт, сурталчилгааны ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр бэлтгэлийг хангажээ.

 

Түүнчлэн аяны нээлтийн үеэр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Даланзадгад дулааны цахилгаан станц, Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийг шагнаж урамшууллаа.

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙ - 2017” САРЫН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

 

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙ - 2017” САРЫН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

 

“ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙ - 2017” САРЫН АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

 

Энэ өдрийн зурхай /2017.04.06/

$
0
0

Энэ өдрийн зурхай /2017.04.06/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны дөрөвдүгээр сарын 6. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын дунд харагчин туулай сарын 10.Бархасвадь гараг. Үнэг одтой, таван шар мэнгэтэй, харагчин гахай өдөр.

Барилдлага: Үл зохилдох     
Шүтэн барилдлага: Төрөхүй    
Суудал: Огторгуй

Өдрийн наран 6 цаг 22 минутад мандан, 19 цаг 28 минутад жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Мэргэжлийн ажил хэрэг бага зэрэг зогсонги байдалд орно. Гэхдээ өнгөрсөн замаа тунгаан бодох цаашдын урагшлах үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг зохиох боломж гарна. Одоогийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байх боловч үүнтэй эвлэрэхээс өөр арга алга. Учир нь таны түншүүд танаас илүү хүчирхэг байгаа тул та заавал буулт хийж таарах нь.


ҮХЭР (4/20-5/20)

Санхүүгийн тогтвортой эх үүсвэртэй болно. Харин түүнийхээ төлөө тэмцэх хэрэгтэй. Түншээ сонгох гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахдаа болгоомжтой бай. Үйл ажиллагааныхаа нарийн төлөвлөгөөг гаргаж, түүнээ оны эцэс хүртэл мөрд.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Алдаа эндэгдэл гарч болзошгүй өдөр. Таны үнэн эсэхэд нь эргэлзэхгүй байсан мэдээллүүд бодит байдалтай нийцэхгүй. Бүх зүйлийг нягтлан шалга. Эс тэгвээс ноцтой алдаанд хүрнэ. Хосуудын харилцаа бүтэлгүйтэж салалт гарах хандлагатай. Олонхи хүмүүс оршиж буй газрынхаа утгагүй байдлыг мэдэрнэ. Тиймээс засвар, орон сууцаа засч чимэглэх ажилд анхаарлаа чиглүүл.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Гүйцэтгэсэн ажлынхаа төлөө шагнуулж магадгүй. Ажлаасаа мөн амьдралаас ч таашаал авч сур. Уйтгар, гунигтай бүү амьдар, хэт холын ирээдүйд бүү найд. Хайртай хосуудын хоорондын үл ойлголцол нэлээн даамжрах хандлагатай байна. Үүнээсээ болж бие биенээ буруутгах болно. Таны хувийн харилцаандаа анхаарал тавьж өөрчлөлт хийхийг хүсэж байсан ч тодорхой алхам хийж чадахгүй нь бололтой.


АРСЛАН (7/23-8/22)   

Тээврийн хэрэгсэл саатна. Зам дээр осол гарч болзошгүй. Та хамтрагчтайгаа хэл амаа ололцохгүй байна. Та хоёр хоёр тийшээ өөрсдийнхөө замаар явах байх. Ажил хэргийн гэрээ хэлэлцээ байгуулахад таагүй. Шинэ санаа олох талаар өрсөлдөгчид чинь танаас илүү байна.


ОХИН (8/23-9/22)

Энэ өдөр зарим хүмүүс өөрөө хайрлаж мөн бусдаар хайрлуулахыг хүснэ. Тань руу захиа бичиж, утсаар ярьцгаах болно. Өөрийн мөрөөдөл хүслийн тухай одоохондоо хэнд ч бүү ярь. Сэтгэл санааны бясалгалд тохиромжтой. Оройд та бүх амьдралаа хянаж үзэхүйц үйл явдалтай тулгарна. Өнөөдөр нээлттэй бай. Өөртөө анхаарал тавьж, найз нөхдийнхөө зүрхэнд ойр бай. Та тэдэнд тусалбал өөртөө сэтгэл хангалуун үлдэнэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Алба ажил эрхэлдэг хүмүүс өөрийн хүрээ бий болгоно. Хайртай хүнтэйгээ тэнд танилцана. Хэзээ ч бэлэн бай. Та бол эелдэг ялдам хүн. Сайн талаа битгий нуу. Танихгүй хүмүүстэй ширүүхэн зөрчилдөнө. Зүрх судасны өвчин тусна. Танаас аз хийморь нүүрээ бууруулахад бэлэн байна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Бүх ажилд үр бүтээл гарна. Ямар ч ажил сайн бүтнэ. Урьд өмнөх ажлын үр дүнг үзэх цаг ирсэн. Нарийн төлөвлөгөө боловсруулж хөтөл. Сэтгэл гонсойх байдалд хүрэхгүйн тулд мөнгө болон баримт бичиг боловсруулахтай холбоотой ажилд анхаарал болгоомжтой ханд.


НУМ (11/22-12/21)

Ажил дээрээ гаргасан амжилт чинь санхүүгийн байдалд сайнаар нөлөөлж, албан тушаал дэвшихэд тусална. Аливаа асуудалд мэргэн ухаан, зөн мэдрэмжээрээ ханд. Сэтгэлийн хөдөлгөөнд бүү авт. Тооцоогүй, бодлогогүй хандлага алдагдалд хүргэнэ.


МАТАР (12/22-1/19)

Шинэ төслийн гараанд саад болох гэнэтийн нөхцөл байдал тохиолдоно. Гэрээ хэлэлцээрүүд хэт сэтгэлийн хөөрөлд автагдсан байдалд явагдахаас болгоомжил. Аль аль тал нь өөрийн байр суурин дээрээ зогсоно. Таны хачин этгээд зан ааш, харьцаанд нэмэлт хүндрэл учруулна. Биелүүлэхийг хүсээгүй амлалт бүү өг.


ХУМХ (1/20-2/18)

Энэ өдөр та гоо зүйн сонирхлын илрэлүүдэд тааламжтай хандана. Олон нийтийн цэнгээнт арга хэмжээнүүдэд оролцсоноор тэд бусдыг харж, өөрийгөө харуулж чадна. Аятайхан кино гарч байгаа газруудыг сонирхон, тоглолтууд, үзэсгэлэнд очиж үз. Гоо зүйн таашаал авч сэтгэл баясахад таны амьдралын эрч хүч нэмэгдэнэ.


ЗАГАС (2/19-3/20)

Амжилтын араас хөөцөлдөж, тэмүүлэх өдөр. Ажил хэрэгч хүмүүс бусдыг өөрийн сонирхлын төлөө ажиллуулж чадна. Тэд харилцан ашигтай наймаа, хамтын ажиллагааны замаар хүссэн үр дүндээ хүрнэ. Та аль аль талын сонирхлыг харгалзан үзэж хардаг ирээдүйтэй түнш гэдгээ бүгдэд харуулах ёстой.


Улаанбаатарт өдөртөө 13-15 градус дулаан

$
0
0

Улаанбаатарт өдөртөө 13-15 градус дулаан

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж  секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 дулаан, бусад нутгаар шөнөдөө  1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шороон шуурга шуурна. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус  дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Шөнөдөө үүл багасна. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Татвар+Эсэргүүцэл!

$
0
0

 

Спикер чуулганыг нээж хэлсэн үгэндээ "ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн асуудлыг энэхүү чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Юуны түрүүнд Монгол Улсын 2017 оны төсөвт тодотгол хийх шаардлагатай. Тодотголоор төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах, төсвийн орлогын тогтвортой эх үүсвэр бий болгох, төсвийн сахилга, хариуцлагыг чангатган, зарлагын үр ашгийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа бодлогыг шинэ түвшинд үргэлжлүүлэх болно. Төсвийн тодотголтой хамт зарим төрлийн татварыг үе шаттай нэмэх, тэтгэврийн насыг уртасгах зэрэг асуудлыг хэлэлцэх болно. Ингэхдээ олонх цөөнх гэж хуваагдалгүй, оноо очков авах гэлгүйгээр, иргэдийн амьжиргаанд сөрөг нөлөө багатайгаар шийдэх чиглэлийг баримтлах нь зүйтэй.” гэсэн. Тэгвэл эрх баригчдын эл бодлогын эсрэг байгаагаа илэрхийлж буй талууд бий. Тухайлбал, МҮЭХ-ны зүгээс УИХ-ын дарга, дэд дарга, байнгын хороодын дарга, гишүүдэд санал хүргүүлсэн байгаа.

Засгийн газраас 8 төрлийн татвар, шимтгэл болон тэтгэвэрт гарах насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх чиглэлээр ОУВС-тай урьдчилсан тохиролцоо хийсэн нь иргэдийн амьдралыг сайжруулах, улс орны эдийн засгийг сэргээх биш улам дордуулах, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ өсгөх нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэж байгаа. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр байгуулсан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн зарим заалтууд зөрчигдсөнөөр хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлэхэд хүргэж, улмаар нийгэмд тогтворгүй байдал бий болж болзошгүй байна гэж буй юм.

Монгол Улсын Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын Ажил олгогч, эздийн нэгдсэн холбооны хооронд байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9 дэх заалтууд зөрчигдөж хөдөлмөрийн хамтын маргаан үүсч болзошгүйг Монгол Улсын Засгийн газар, холбогдох сайд нарт МҮЭ-ийн холбооноос удаа дараа албан ёсоор мэдэгдсэн боловч тодорхой шийдэлд хүрээгүй байна.Жирийн иргэдийн халаасыг нимгэлж, нуруун дээр нь ачаа нэмсэн, төрийн тансаглалыг нэмэгдүүлсэн, зардлаа танаагүй төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж богино хугацаанд хэлэлцүүлэн батлуулах гэж байгааг иргэд, МҮЭ-ийн холбооноос буруушааж байна. Иймд улс орон, ард иргэдийнхээ нийтлэг ашиг сонирхлыг дээдлэн ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж батлахдаа дундаж болон дунджаас доош орлоготой иргэдэд татвар, үнийн дарамт учруулахгүй байх шийдвэр гаргана гэдэгт итгэж энэхүү саналыг хүргүүлж байна гэсэн байгаа юм.

Тэгвэл татвар нэмэгдүүлэх асуудлыг өнөөдөр чуулганаар хэлэлцэх гэж байна. Мөн тэтгэврийн насыг уртасгах асуудлыг хэлэлцэнэ гэж спикер хэлсэн байгаа. Уг нь засгаас өгч буй мэдээллээр  "Тэтгэврийн насыг нэмнэ гэж яригдаад байгаа нь 2035 онд хүрэх хэмжээ юм. Түүнээс одоо тэтгэвэрт гарах дөхсөн иргэдийн хувьд гэнэт тэтгэврийн нас нь хойшлогдох асуудал биш.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд зааснаар нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 60 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. Хувь хэмжээний хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь УИХ-ын 2015 оны 53 дугаар тогтоолоор батлагдсан "Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого” (2015-2030), Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Мөн улс орны нийгэм, эдийн засгийн байдалтай уялдуулан тэтгэвэр нэмэгдүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж байсан.

Тэгэхээр ОУВС-ийнхний шаардлагад нийцүүлэхийн тулд тэтгэврийн насыг нэмэх асуудлыг 2035 оны байдлаар шийдэх асуудлыг наашлуулаад байгаа л харагдаж байна. Ямартай ч татварын нэмэгдлийн асуудал хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн эсэргүүцэл дагалдан гарахаар харагдаж буй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

Viewing all 19913 articles
Browse latest View live