Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19892 articles
Browse latest View live

Хятад цайны эрүүлжүүлэх гайхамшиг

$
0
0
 

Орчин үед цай, кофе, какао зэрэг халуун ундааг хүн төрлөхтөн ууж байна. Гэвч цай гэдэг бол өнө удаан жилийн түүхтэй юм. Цайнд С, Р, B1, B2-ийн төрлийн витаминууд агуулагдах бөгөөд хүний биеийн өөх тосыг сайн уусгаж өгдөг. Мөн артерийн судасны цусны эргэлтийг сайжруулж өгдөг тул зүрхний үйл ажиллагааг сайжруулна. Учир нь Хятадууд цайг төрөл бүрийн эмийн ургамалаар хийдэг тул эмчилгээний ихээхэн ач холбогдолтой юм. 
Хятад цайны эрүүлжүүлэх гайхамшиг
Тан улсын үеэс Хятад хүмүүс эмийн ургамалын хандыг цайны оронд хэрэглэж ирсэн түүхтэй. МЭӨ VI-VII зууны үед эртний Суй улсын үеийн судар бичигт Вэнь-ди хааны тухай өгүүлсэн байдаг. Тэрээр ямар ч эм хэрэглээд эдгэрэшгүй өвчинд нэрвэгдсэн аж. Түүний хаан суудалд горилсон хорон санаат Түшмэл нь хэвтэрт байхад нь шөнөөр хулгайлан өндөр уулын агуйд авчиж хаяжээ. 
Хаантан өвчнийхөө шарханд шаналан орь дуу тавин хэвтэж байхад нь нутгийн ядуу тариачин бүсгүй олж, гэрээ авчирч асарчээ. Хүнд өвчтэй хүнд уулгах эм байтгуай өдрийн хоолоо арай хийн олдог ядуу бүсүй түүнд өөрийн уудаг хар цайнаас л өгдөг байв. Ямар ч хоолгүй хар цай уусаар 7 хоногийн дараа Хаан хөл дээрээ босоод ирж гэнэ. Үхлээ хүлээж байсан хааны өвчнийг хар цайгаар эмчлэнэ гэж хэн санах билээ дээ. Түүний бие өдөр ирэх тусам улам эрүүлжин эдгэрсээр нэг сарын дараа цоо эрүүл болсон байна. Эрүүл болсон хаан ордондоо эргэж ирэхэд ордныхон мэл гайхаж цэл хөхөрчээ. 
Вэнь-ди хааныг эдгээсэн тэрхүү шидэт цайны жорыг одоог хүртэл Хятад хүмүүс чандлан нууцалдаг гэнэ. 
Хятадын Тан улсын нэрт эмч Чэнь Цанци Цай бол өвчнийг хорих шорон юм гэж хэлсэн байдаг. Учир нь өвчнийг нян устгах чадвартай ямар нэгэн бодис ургамалд байдаг. Энэ бодисынхоо хүчээр ургамал байгалын шалгаралыг давахаас гадна амьтадыг эмчлэн тэжээж байдаг. Иймээс ч Хятад хүмүүс эмийн ургамалыг хандлан цай болгон уух болсон ажээ. Эдгээр цай нь өвчин тус бүр дээр өөр өөр. Ходоодны шархыг анагаах цай, элэг цөсний цай, тархи толгой зүрхний өвчинд уух цай, залуужуулж гоо сайхан болгох цай гээд их олон янз байдаг. 
Монголчууд бидэн шиг Грузин цайнаас (Орос цай) өөр цай ууддаггүй хүмүүс Хятад цай хэмээх энэхүү нандин эрднийг хэрэглэж сурваас Эрүүл аж төрөх үндэс эхлэнэ ээ. Ямар ч байсан өндөр үнэтэй эм ууж байснаас цай хэмээх эмийн ургамалын хандыг уугаарай. Цэвэр байгалын гаралтай болохоороо цайнаас илүү сайн эм гэж энэ хорвоо дээр байхгүй. 
Хятад орныг "Цайны эх орон” гэж нэрлэдэг. 4000 жилийн өмнөөс Хятад хүмүүс хээрийн зэрлэг ургамалуудын анагаах ид шидийг мэдэрч, түүнийг уух болсноор эдүгээ цайны ургамалын нэр төрөл олширч, "Цайны түүх” улам баяжиж иржээ. Хятад хүн 1000 гаруй нэр төрлийн цай хэрэглэдэг гэнэ. Нэг аяга нь 1000 юань хүрэх "Дээд зэргийн цай” ч байдаг гэнэ. 
Мин улсын Гу Юань Цин 1368-1644 хэлэхдээ "Жинхэнэ сайн цай цангаа тайлахаас гадна хоол ч болно. Нэг аяга цай уухад хоол идсэн мэт цадна. Тархи толгой сэргэж, зүүдийг багасган, шээсний замыг цэвэрлэж өгнө. Ухаан саруулжин, бодох сэтгэх чадвар хөгжиж, сэтгэлийн тайвшрал хүртэнэ” гэжээ. 
Зүүн Өмнөд Азийн орнуудад "Цай уух ёслол” гэж их том хүндэтгэлтэй зоог байдаг. Тэд цайг аягаар биш хундагаар бага багаар нь шимэн ууна. Энэ нь сэтгэлийн тайвшрал хүртэж, биеийн алжаалаа тайлж, цайны эмчилгээ хийх ёслол болно. Энэ үед бие организмаас радио идэвхит элемент гадагшилж, маш баялаг тэжээлийн бодисоор дотор гэдэс ариусан, нас нэмэх процесс явагддаг ажээ. 
Хятадын Уламжлалт Анагаах ухааны эрдэмтэн мэргэд Цайны ургамалын дотор 300 гаруй эрдэс бодис, 10 гаруй төрлийн амин дэм байдаг хэмээн судар бичигт тэмдэглэжээ. Иймээс Хятад цай нь организмд тэжээл нөхөхөөс гадна физиологийн процессийг тогтворжуулан, эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Ялангуяа нас тогтсон буюу дунд эргэм наснаханд их тохирно. 
Хятад цайны найрлаганд байгаа витамин С, Е, D, никотиний хүчил, йод нь нас уртасгадаг бол фенол нь радио идэвхит бодсыг уусгадаг. Судалгаагнаас үзэхэд нарийн гэдсэнд байгаа ялгадсыг хөөхөд Хятад цай нь нэн сайн бөгөөд устай харьцуулбал 30-40% иар илүү хурдан гадагшлуулдаг байна. Иймээс хүний биед оршиж байгаа ялгадас болон хорт бодисыг хурдан хугацаанд тууж гаргадагаараа бие организмийг цэвэр ариун байх эх суурийг бий болгож, хүний ходоод гэдсийг цэвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Ингэснээр хүн шөнийн цагт тайван унтаж бага зүүдэлнэ. Дээр бичсэн үйлчилгээнээс гадна хүний биед нэн хэрэгтэй маш олон төрлийн эрдэс бодис цайны ургамалын ханд болон хүний биед нэвтрэн орж тэжээл нөхдөг байна. Эдгээр ховор эрдэс бодисыг хүн цайнаас өөр ямар ч хүнсний бүтээгдэхүүнээс олж авч чаддаггүй тул өдөр бүр Хятад цай ууж байхыг зөвлөе. 
Хятад Цайны ургамал нь маш олон янз байдаг гэж дээр өгүүлсэн билээ. Цаг агаар газар зүйн байршлаасаа шалтгаалан цайны ургамалуудын хооронд их ялгаа бий. Цайны ургамалын 4 үндсэн бүс нутаг нь Хөх мөрөний өмнө хойд муж, зүүн өмнөд нутаг, Хуананий бүс нутаг юм. Хамгийн сайн цай Чжэцзян, Хунань, Фуцзянь, Сычуань, Аньхой, Юньнань, Хубэй, Гуандун, Цзянси, Гуйчжоу, Гуанси, Цзянсу, Хайнань, Шаньси, Хэнань, Ганьсу, Шаньдун, Тайваньд байдаг. Цзянсуд үндсэндээ мэйча хэмээх ногоон цай болон сувдан цай их тариалдаг. Мэйча цай нь боловсруулсны дараа урт хөмсөг мэт хэлбэртэй болно. Харин сувдан цай нь цайвар ногоон бөөрөнхий хэлбэртэй байна. Энэ муж алдарт лунцзин цайны эх нутаг юм. 
Аньхой мужид хар ба ногоон цай ургуулах бөгөөд ногоон цайны хэд хэдэн нэртэй сортуудыг эндээс олж болно. Туньлюй, Улюй ба Шулюй; Хуаншань маофэн, Люань гуапянь, Тайпин хокуэй, Юнси хуоцин зэрэг нэртэй цайнуудыг нь Хятад орон даяар өргөн хэрэглэдэг. 
Хунань мужид улаан цай гэж их алдартай цай бий. Оросууд энэ цайг «черный чай» гэж нэрлэдэг. Цзюньшань Инчжэнь, Аньхуа сунчжэнь зэрэг сортууд нь нэн алдартай. 
Цзянси мужид ногоон болон мэлрэг цэцгийн цай их ургахаас гадна Мэйча цай, Хунцин, Билочунь («Хаврын цэнхэр лавай») и Юйхуача («Борооны дараах цэцэг» хэмээх цайнуудыг тариална. Фужиан мужид маш олон төрлийн цай тариалах ба тэдгээрийн дотроос улун, хунцин, мэлрэг цэцгийн цай (жасминовый чай),цагаан улаан цай нь алдартай.

Хятад цайны 15 үйлчилгээ

1. Хятад цай оюун санааг хөгжүүлж, уураг тархи, санах ойг сайжруулна. 
2. Хятад цай ядаргаа тайлж, бодисын солилцоог тогтворжуулж, зүрхний үйл ажиллагааг хэвийн болгохын зэрэгцээ цусны эргэлтийг сайжруулан бие организмд тэжээлийн бодис тархах процессийг дэмжинэ. 
3. Хятад цай шүдний кариес өвчнийг дарна. Английн эрдэмтдийн судалгаагаар Хятад цай хэрэглэдэг хүүхдүүдийн шүдний өвлөл 60% буурч байгааг тогтоожээ. 
4. Хятад цай микроэлементээр баялаг
5. Хятад цай хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлж, түүний тархалтын замыг хаана. 
6. Хятад цай нь жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэгтэй цайрын агуулга сайтай байдаг. 
7. Хятад цай нь эд эсийн хөгшрөх процессийг удаашруулж, урт наслах эх суурийг тавина. Цайны навч нь залуужуулахаас гадна, витамин Е ийн үйлчилгээг 18 дахин хурдасгана. 
8. Хятад цай өөх тосыг уусгаж, судасны дотор талыг цэвэрлэнэ. 
9. Хятад цай нь төв мэдрэлийн системийг амрааж, уураг тархний ядаргааг тайлна. 
10. Хятад цай биеийн жинг бууруулж, арьсны өнгийг гоо сайхан болгоно. Ялангуяа Улун (Хар луу) хэмээх цай энэ талын үйлчилгээг маш сайн өгнө. 
11. Хятад цайг дотрын төрөл бүрийн өвчинд хэрэглэхэд нэн сайн. 
12. Хятад цайны ханд нь маш олон төрлийн бактерийг устгах бөгөөд стоматит, ангин, энтерит болон гэдэсний халдварт өвчнийг эмчилнэ. 
13. Хятад цай бие организмд хортой туяаг саармагжуулах бодис агуулсан байдаг тул телевизор үзэх, компьютер дээр ажиллаж байхдаа энэ цайг хэрэглэх нь зүйтэй. Энэ нь таны нүдний харааг хамгаална. 
14. Хятад цай цусны найрлаганд байгаа алкалоид, кофеин, теофиллин, теобромин зэрэг хүчил-суурийн балансыг тогтвортой барьж өгнө. Хүний биед хурдан шингэдэг тул цусанд нэвтрэх гэж байгаа янз бүрийн хүчлэг бодисыг уусган концентрацийг нь бууруулна. Өөрөөр хэлбэл архи уухдаа Хятад цай уувал согтох нь удаан. 
15. Хятад цай сэрүүцүүлэх нөлөөтэй. Нэг аяга халуун цай уусны дараа хэдэн минут болмогц арьсны температур 1-2оС бууна. Харин хүйтэн цай энэ үйлчилгээг үзүүлэхгүй. 
Хятадад МЭӨ 53 онд анх цайны ургамалыг тариалах болжээ. Баруун Хань улсын үед (МЭӨ 206 –МЭ 24 он) Хятад цайны эцэг У Личжэнь гэдэг хүн Мэндиншань ууланд 7 төрлийн цайны мод тариалж эхэлснээс хойш дэлхийн цайны ургамалын түүх бичигдэж эхэлсэн гэдэг. Үүнээс хойш торгоны замаар Хятад цай Ази тивээс хальж Дэлхийн өнцөг булан бүрт Хятад цайг амтархан уудаг болжээ.

Хятад цайны 10 хориглох зарчим

Хятад цай нь буруу уувал эм биш хор болно. Иймд Хятад цайг ууж биеэ илааршуулж байгаа хэн боловч дараах зөвлөмжийг мартаж болохгүй.

1. Өлөн элгэн дээрээ цай бүү уу!
2. Хэт халуун цай бүү уу! 56 С° аас дээш байж болохгүй
3. Цэл хүйтэн цай бүү уу! 
4. Өтгөн цай бүү уу! Кофеины найрлага ихэдвэл нойргүйдэл их болж толгой өвдөнө
5. Удаан хандалсан цай бүү уу! Удаан чанасан цайны фенол, липоиды, эфирийн бодисууд өөрөө хүчиллэг урвалд орон өнгө, үнэр амтаа алдаж, цайны найрлаганд байгаа үнэт шим тэжээлүүд устана. 
6. Олон удаа хандалсан цай бүү уу! 3 ба 4 удаа хэрэглэсэн цайны ургамалд ямар ч үнэт зүйл байхгүй болсон байдаг. Цайны ургамалыг эхний удаа хандлахад 50%, Дараагийн удаа хандлахад 30%, гурав дахь удаа хандлахад 10%-ийн эрдэс бодисоо алддаг бөгөөд цаашид хүний биед хэрэгцээгүй өнгөт ус болж хувирна. 
7. Хоолны өмнө цай бүү уу! Хоол идэхээс өмнө 20-30 минутын өмнө ууж болно. Яг хоол идэхийн өмнө уусан цай хоол идэх дур хүслийг бууруулдаг. 
8. Хоол идэж дуусмагц цай бүү уу! Хоол идэж дууссаны дараа уусан цайны танин хэмээх бодис уураг болон төмрийг хатууруулж, тэдний задрах процессийг муутгадаг. Уумаар санагдвал 20-30 минут хүлээх хэрэгтэй. 
9. Эмийн даруулга болгож цай бүү уу! Зарим нэг төрлийн эмийн бодсийн идэвхийг алдагдуулдаг. 
10. Хоносон цай бүү уу! Хоносон цай витаминаа алдсан байдаг бөгөөд их хэмжээний уураг болон сахарын найрлагатай болсон байдаг. Энэ нь бактерийн өсөн үржих орчныг бүрдүүлдэг.

Өтгөн цайны хор холбогдол

1. Жирэмсэн эмэгтэйчүүд. Цайны найрлаганд тодорхой хэмжээгээр кофеин агуулагдаж байдаг тул ургийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ. Улаан цайнд кофеины агуулга бага байдаг тул жирэмсэн эмэгтэйчүүдэд хоргүй. Японы эрдэмтэдийн судалгаанаас үзэхэд нэг өдөрт 5 аяга өтгөн цай уувал үр хөврөл жингийн дутагдалд орно гэжээ. 
2. Өтгөн цай ба ходоод. Өтгөн цай нь ходоод, 12 нугалаа гэдэсний үйл ажиллагаанд харшилж, ходоодны хүчлийн хэмжээг алдагдуулдаг тул ямар ч тохиолдолд өтгөн цай битгий уугаарай
3. Хүнд өвчтөн. Хүнд өвчтэй хүн өтгөн найруулсан цай уувал төв мэдрэлийн системд хүчтэй үйлчлэл авч бие организмд хямрал үүснэ. Энэ нь теофиллин ба кофеины үйлчилгээ юм. 
4. Нойргүйдэл. Унтахын өмнө өтгөн цай уувал төв мэдрэлийн систем кофеины үйлчлэлээр сэргэж, нойргүйдэл бий болно. Бүх бие организм унтаж амрахыг шаардаж байхад төв мэдрэлийн систем сэргэчихсэн байдаг тул хүн унтаж амарч чадахгүй

Хятад цай уух сайн уу, муу юу?

Хүүхдэд цай уух хортой гэж зарим эцэг эх ойлгодог. Энхрий бяцхан өсөж яваа организмд хэтэрхий эрт хэрэглэж болохгүй гэж боддог. Гэтэл энэ нь буруу ойлголт юм. Хятад цайнд хүүхдийн өсөж яваа бие организмд нэн их хэрэгтэй кофеин, витамин, уураг, чихэр, үнэрт ургамалын нэгдэл, цайр фтор агуулагддаг байна. Иймд хүүхдэд Хятад цай юугаар ч үл орлуулах эрдэс бодисын ундаа юм. Иймд өдөрт 2-3 аяга цай өгч байх хэрэгтэй. Хэт өтгөн найруулж болохгүй. Оройн цагаар уулгах нь илүү сайн. Бүлээнээр нь уулгавал сайн. Халуун буюу хүйтэн цай хүүхдэд өгсний хэрэггүй. Бага насны хүүхэд Хятад цайны амтанд орохдоо их амархан байдаг. Учир нь өөх тосыг уусгах цайны нөлөөг нь томчуудаас илүү их мэдэрдэг тул бие организм нь цаанаасаа шаарддаг. Цайны найрлаганд байгаа витамин болон метионин өөх тосны солилцоог идэвхитэй зохицуулж өгдөг тул тослог махан хоолны дараа Хятад цай уулгаж байвал их сайн. Цай нь хүүхдийн биед байгаа илүүдэл "Гал”-ыг бууруулж өгдөг. Хятадын уламжлалт Анагаах ухааны номлолд өгүүлснээр хүний биеийн "Гал” нэмэгдсэнээр өтгөн хатаж дотор эрхтэний үйл ажиллагаа хямардаг гэжээ. Иймд энэ зовиурыг дарахын тулд ээж нар хүүхэддээ зөгийн бал, банан өгдөг. Гэвч энэ нь түр зуурын эмчилгээ болно. "Гал”-ыг багасгахын тулд Хятад цай өгвөл маш их үр дүнтэй. Хятад эмнэлэгийн эмч нар Хятад цай биеийн "Халуун ба хүйтэн”-ийг цайгаар эмчилдэг. 
"Дээдэх гэвэл толгой нүд, 
Дундах гэвэл гэдэс дотор, 
Доодох гэвэл шээсний сүв "
Цайтай бол энэ гурвыг өвчингүй байлгаж болно гэж Хятадын ард түмний дунд ам дамжсан яриа байдаг. 
Үүнээс гадна ясны хөгжил, шүд, үс, хумсанд нэн хэрэгтэй микроэлемент болох фтор Хятад цайны найрлаганд их байдаг. Ялангуяа ногоон цайны ханд бол бүр сайн. Иймээс ч ясыг бэхжүүлэхээс гадна, шүдний кариес өвчнөөс бүрэн сэргийлнэ. 
Хүүхдэд болон ялангуяа бага насны хүүхдэд өтгөн хүйтэн цай бага өгөх хэрэгтэй. Цайг их өтгөн ууснаар бие организмийн усны найрлага ихсэж, зүрх бөөрөнд их ачаалал өгдөг. Өтгөн цай нялх хүүхдийн төв мэдрэлийн системд үйлчлэл үзүүлж, нойргүйдэл бий болгодог. 
Хятад цай эрүүл мэндэд сайн ч зарим тохиолдолд сөрөг нөлөө үзүүлнэ. Иймд Хятад цайг уух дараах зааврыг хатуу мөрдөх хэрэгтэй.

 Мэлрэг цэцгийн цай

Цэцгийн цайн дотроос "Мэлрэг цэцгийн цай” Хятадад их алдартай. Мэлрэг цэцэг нь өтгөн бөгөөд хүчтэй үнэрээрээ цайны хорхойтнуудын таашаалыг ихэд татна. Сүн улсын үеийн яруу найрагч Цзян Гуа "Мэлрэг цэцэг” хэмээх найраглалдаа "Анхилам үнэрийг Хүмүүн бидэнд анх мэдрүүлсэн цэцэгсийн элчийг би мартаж яахин чаднам” хэмээн өгүүлсэн байдаг. Мэлрэг цэцгийн цайг Хятадаар (mo li hua cha 茉莉花茶) гэж нэрлэдэг
Үүнээс гадна сарнай, нохойн хошуу, цахирмаа цэцгийн цай гэж бий. Цэцгийн цай нь өмнөд Сүн улсын үеэс эхлэлтэй бөгөөд 1000 гаруй жилийн түүхийн улбаатай ажээ. Цэцгийн цайг зөвхөн Хятадад тариалдаг. Хятдын зүүн өмнөд бүс нутаг болох Фужиан, Аньхой, Жиансу мужид анх тариалж эхэлсэн бөгөөд сүүлийн үед Хубэй, Хунань, Сычуань, Гуанши, Гуандун, Гуйжоу зэрэг бусад мужуудад тариалж байна. Хятадын дотоодод өргөн хэрэглэх бөгөөд 1955 оноос Макао, Зүүн өмнөд Азийн орнууд, Баруун Европ болох Африкийн орнууд ихээр импортлон авах болжээ.



Төмсөөр Тэрбумтан болсон нь

$
0
0
 Төмсөөр Тэрбумтан болсон нь

Ямар ч харамч хүн ганцхан зүйлд тун өгөөмөр байдаг бөгөөд түүнийхээ төлөө юугаа ч хайрладаггүй. Тэр бол бор ходоод нь! 

Үүнийг нь мэдсэн хятад залуу маш мэргэн арга олж, Тэрбумтан болж чадсан тухай энд бичмээр байна. Учир нь манай Монголд нийтийн хоолны салбарт ажиллаж байгаа дүү нарт минь хэрэг болох гайхамшигтай бизнес санаанууд түүний намтарт их байлаа. 

Хятадын тэрбумтан, "Бяцхан төмс” хэмээх сүлжээ рестораныг үндэслэгч, Лю Шинь 1965 онд Ляонин мужын Шэньян хотод (Монголоор Мүгдэн хот) төржээ. 1989 онд ажлаасаа халагдан, хувийн бизнесээ эхэлсэн Лю Шинь ногоо, загас, хувцас худалддаг байв. Хоёр жилийн туршид тэрээр ердөө л 7000 юань хуримтлуулж чадсан байна.

Түүний эхнэр нь хоол сайхан хийдэг байсан тул, бусдын адил хүн бүрийн идэх дуртай түгээмэл хоолны гуанз нээжээ. Гэвч энэ оролдлого нь талаар болж, юу ч үгүй дампуурав.

Лю Шинь аргагүйн эрхэнд дахин худалдаагаа хийж эхэлсэн байна. Тэр ихэвчлэн гуанз рестораны эздийн мах, ногоо, гурил, будааг нь татаж өгдөг байлаа. "Эд нар хийж болоод байгаа бизнесийг би яагаад хийж чаддаггүй билээ?” гэсэн асуултыг Лю хөвгүүн өөртөө тавьдаг байлаа. Тэр нэг мөсөн дампуурсан байв.

Нэгэн өдөр хадам аав нь хөдөөнөөс тэднийд зочлон ирээд, хүргэн хүүтэйгээ оройжин хууч дэлгэж гэнэ. Хүргэнийхээ нууц чадварыг олж харсан хашир өвгөн хоосон зэмлэхээс зайлсхийн, үйлс бүтээх хүслийг нь дэмжсэн цөөн ухаалаг үг үлдээжээ. Хөдөөгийн хэгжүүн өвгөний энгийн бөгөөд амьдралд ойр үгэнд шимтэн суухдаа, Лю Син "Хожмын тэрбумтан” болох санаагаа олсон юм. Хадам нь,

- Та нар бусдын адил ногоо хуураад байвал, мөнгөний бурхадыг нь гэртээ зална (Бусдын үйлчлүүлэгчдийг татна гэсэн үг) гэдэг тийм ч амар зүйл биш дээ гэсэн битүү утгатай үг хэлээд охиндоо хандаж,

- Чи эмээгийнхээ хийдэг байсан бяцхан төмсний шөлийг санаж байна уу? Өнөөдөр надад бяцхан төмсний шөл хийж өг гэж лүндэн буулгав. Охин нь аавынхаа зарлигийг дагаж, зах дээрээс хамгийн жижиг төмснүүдийг нь түүвэрлэн худалдаж аваад, "Эмээгийн шөл”-ийг нь хийж өгөв. Лю төмсний шөлний амтыг бишрэн, эхнэртээ хэлж гэнэ.

- Чи ийм сайхан шөл хийдэг байснаа яагаад надаас нуусан юм бэ? Чамтай сууснаас хойш би энэ хоолыг анх удаа идэж байна гэхэд эхнэр нь,

- Манай нутагт энэ хоолыг хамгийн ядуу хүмүүс иддэг юм. Тэгээд чамайг голох болов уу гээд хийж өгдөггүй байлаа гэв. Залуу,

- Маргаашнаас эхлээд хоёулаа "Эмээгийн шөл”-ний гуанз нээнэ ээ! гэж хэлээд, эхнэрийнхээ сайхан хоолны амтанд урам нь сэргэж, "Хадам аавынхаа магтаал, зэмлэл хоёрын буяныг даах хүргэн гэдгээ харуулах юмсан” хэмээн нойр нь хулжин хоножээ.

 

Зураг дээр: Бяцхан төмс зоогийн газарын үндэслэгч Лю Шинь зураг авахуулах дургүй хүн тул ийм л зураг олдсон.

Хадам эцгийн айлчлал "Бусдаас ялгарч чадвал чи амжилтанд хүрнэ” гэсэн сургамжыг Лю Шиньд хатуу ойлгуулсан юм. Ингээд 1993 онд Лю Шинь "Бяцхан төмс” гэдэг нэртэй жижигхэн зоогийн газар Мүгдэн хотод нээхдээ, ердөө 3000 юаны хөрөнгө оруулалт хийжээ.

Тэрээр нэг порц төмстэй хоолыг 10 юанаар үнэлээд, дээр нь 1 юаны үнэтэй бин урамшуулал болгон үнэгүй дагуулж өгөхөөр тооцоолсон байна. 

Нэг порц хоолыг нэг хүн идэхэд бардаггүй бөгөөд үлдсэнийг нь Лю хөвгүүн зоогийн газарынхаа реклам бүхий саванд хийж өгдөг журам тогтоожээ.

Үйлчлүүлэгчид үлдсэн хоолоо гэр болон ажил дээрээ авчиран дахин иднэ.

Энэ бол "Бяцхан төмс” зоогийн газрын амьд сурталчилгаа болж, хаа сайгүй тархана гэдгийг Лю урьдчилан тооцоолсон байжээ.

Түүний эхнэр шарсан төмс, чанасан төмс, жигнэсэн төмс, буурцагтай төмс, махтай төмс, ногоотой төмс гээд л олон төрлийн хоол шинээр зохиож, хоолны цэс нь 150 гаруй нэрийн хоолтой болов. 

Төмсөөр Тэрбумтан болсон нь

Төмсөөр Тэрбумтан болсон нь

Төмсөөр Тэрбумтан болсон нь

Төмсөөр Тэрбумтан болсон нь

Удалгүй Мүгдэн хотод "Бяцхан төмс” гэдэг зоогийн газарын хоол нь амттай, порц нь арвин юм байна” гэсэн яриа ам дамжин яригдах болов. Үг хөлгүй ч тархахдаа амархан байдаг. 

Нэг мэдэхэд 2 жил өнгөрч, Лю Шинь 2 сая юаны ашиг хуримтлуулсан байв. 1995 онд түүний зоогийн газарын түүхий эдийн нөөц хүрэлцэхээ байж эхлэв. Учир нь үйлчлүүлэгч ихсэхийн хирээр түүхий эдийн эрэлт нэмэгджээ.

Гэтэл тариачид бяцхан төмсийг тариалах сонирхолгүй байв. Иймд цөөхөн хэдэн нийлүүлэгч нарынх нь тариалсан төмс зоогийн газрынх нь хэрэгцээг хангаж чадахаа байлаа. 

Лю Шинь бяцхан төмсний шинэ сортыг өөрөө тариалахаар шийдэж, анхны жил 1,5 сая юань зарлагадав.

Төмс гэдэг бол ихээхэн олз ашигтай бизнес гэж үзэж байсан болохоор, Лю Шинь мөнгийг хайр найргүй зарлагадаж байлаа. 

Лю Шинь ХАА-н эрдэм шинжилгээний институтэд хандаж, дахин нэг сая юань зарлагадав. Хамгийн гол нь түүнд төмсний эрэлт хэрэгцээг бат найдвартай хангаж чадах бааз суурь хэрэгтэй байсан юм.

Мөн өөрийн зоогийн газарыг шинээр өөрчлөн байгуулах шаардлага өмнө нь тулгарч, 1996 онд Мүгдэн хотод 6 сая юаны зээлээр 4 давхар байшинг худалдан авав. 

Ийнхүү Лю овогтын анхны Бяцхан төмс нэртэй брэндийн ресторан нээлтээ хийжээ. Улмаар 1997 онд Бяцхан төмс "小土豆” барааны тэмдэгтээ бүртгүүлж, "Бяцхан төмс” нэрийн хоолнуудынхаа зохиогчийн эрхийг баталгаажуулав.

Дараагийн жил нь хүн ам ихтэй Шаньдун мужын төв Жинань хот руу байлдан дагууллаа эхлэв. Гэвч найз нөхөд нь "Шаньдунд төмсийг их хэрэглэдэггүй шүү дээ” хэмээн зөвлөсөн боловч тэрээр өөрийн шийдвэрийг "Зөв” гэдэгтээ бат итгэлтэй байлаа. 

Нээлт хийгээд, эхний 3 өдөр үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийг үнэ төлбөргүй хоолоор дайлжээ. Лю Шинь "Бяцхан төмс” зоогийн газарын хоолны амтыг үйлчлүүлэгч нарт мэдрүүлж чадсанаар Жинань хотын зах зээлд баттай зогсож чадсан юм.

Түүний байлдан дагуулал үргэлжилж, 1999 онд Бээжин, Тианжин, Шенжень хотууд болон Хэнань, Жиансу, Хэбэй, Өвөр монгол зэрэг муж, орнуудад салбарууд нь нээгдэв. 

Эдүгээ "Бяцхан төмс” брэнд 130 гаруй салбар бүхий нийтийн хоолны аварга сүлжээ ресторан болж, 2008 он гэхэд түүний хөрөнгийн хэмжээ 130 сая доллор болон өсчээ.

"Мөнгө босгох мянган санаа" ном


Эмээгийн жор бизнес болов

$
0
0
 

Тао Хуаби гэдэг нэрийг Хятад хүмүүс андахгүй. Тэрээр нэг ч өдөр сургуульд сууж үзээгүй, бичиг үсгийн боловсролгүй нэгэн билээ. Өөрийнхөө нэрийн 3 ханз үсгийг бичнэ гэдэг түүний хувьд их хэцүү даалгавар байсан байна. Гэвч өнөөдөр 1300 хүнийг удирдаж байгаа алдарт эх билээ.

Тао Гуйжоу мужын Мэйтань хэмээх тариачин айлд төржээ. Түүнд бичиг үсэг сурах эрх даанч байсангүй. Өглөөнөөс үдэш болтол аав ээжтэйгээ ногооны талбайд хөдөлмөрлөсөөр бага насаа өнгөрөөжээ. 20 насандаа Тао бүсгүй цэргийн хүний эхнэр болон 2 хүүхэд төрүүлэв. Хоёр жилийн дараа ядуу зүдүү гэр бүлийн амьдрал нь сарниж, улам хүнд хэцүү боллоо. Гэвч тэрээр "Амьдрах л болно" хэмээх алдарт үзэл бодлынхоо уриан доор "Тавлаг зоог" гэдэг нэртэй жижигхэн гуанз нээжээ.

Эхлээд гурилтай хоол хийж үзэв. Түүний хийсэн хоол бусдаас ялгарах зүйл өчүүхэн ч байсангүй. Харин эмэг эхийнх нь хийдэг байсан соус нь л бусдаас ялгаатай байлаа. Үйлчлүүлэгчид түүний гурилтай хоол амталдаг соусыг нь их таашаадаг байв. Нэгэн удаа түүний үйлчлүүлэгчдийн нэг нь "Гурилтай хоолыг хийдэг хүн зөндөө л байна. Чи өдөржин гурилтай хоол хийж зогсохын оронд энэ соусаа үйлдвэрлээд эхэлбэл бүр олон хүн чиний соусын амтыг мэдрэх болно. " гэж хэлжээ. Тао удаан бодсоны эцэст үйлдвэр байгуулахаар шийджээ. 1996 онд өөрийн тосгоноос 40 ажилчин хөлслөн авч, гурилтай хоолны амтлагчаа үйлдвэрлэж эхлэв. Тао өөртөө байгаа бүх хөрөнгөө зарж, үйлдвэртээ хөрөнгө оруулж байлаа.

Тао өөрийн жижиг хашаандаа үйлдвэрлэл явуулж, нутгийн жижиг хоолны газруудад худалддаг байлаа. Тао эзэгтэйн хийсэн соусын амт үнэхээр сайхан байсан тул дэлгүүрүүд хүртэл бөөнөөр худалдан авч борлуулах болов.

Жилийн дараа Тао "Лаогань ээж" (хятадаар "") гэсэн брэндээ бүртгүүлж, үйлдвэрээ өргөтгөн 200 ажилчинтай болов.

Эдүгээ 5 юаны үнэтэй жижиг савтай амтлагчийг нь Хятад орон даяар андахгүй мэддэг болсон бөгөөд өдөр бүр 1.3 сая ширхэг борлогдож байна. Тао эзэгтэй лонх бүрээсээ 0.95 юаны ашиг олж, жилийн эргэлт 2. 5 миллиард юань болж Хятад улсын анхны тэрбумтан эмэгтэйчүүдийн нэг болсон байна.

Хятад хэлнээс орчуулсан Ц.Энхтайван


Шүй лянь дүн агуйн домог

$
0
0
 Шүй лянь дүн агуйн домог

Уламжлал яриагаар бол Ү Чэн энь "Тансаг лам баруун газраас ном залсан үлгэр"-ээ бичихдээ, үлгэртээ санаа оноо нэмэхээр хөдөө хээрээр явж байгаад энэхүү Шүй лянь дүн агуйд амарч унтсан байжээ. Тэгсэн чинь сүргээр сармагчин гарч ирээд түүний бичиж байсан үлгэрийн эхийг урвуулан үзээд, бидний орцонд сууж үлгэр бичихдээ яагаад биднийг бичдэггүй юм гээд үлгэрийн дэвтрийг нь урж хаясан гэнэ. Ү Чэн энь сэрээд харсан чинь бийр, бэх, бичиг зэрэг нь бүр байхгүй болсон байв. Харин агуй дүүрэн сармагчин бүжиглэж байсныг үзээд Ү Чэн энь уурласангүй мөртөө өрөвдөх сэтгэл төрж, үлгэртээ тэдгээр сармагчинг бичиж оруулсан юм гэнэ.

Хуа гүө шань буюу цэцэг жимст ууланд очих юм бол хааяагүй л сармагчин харагдана. Тэдгээр сармагчин бол үнэхээр тэр нутгийн эзэн нь гэсэн үг. Тэдгээр сармагчин жуулчидтай тоглоом тохуу хийж, өөр хоорондоо наадан тоглож, хүн хараас бишүүрхэхгүй тун ч хөөрхөн ааштай. Нутгийнхны хэлснээр бол энэ газрын сармагчин үе улиран Хуа гүө шань ууланд нутагшиж байгаа бөгөөд сүрэг болгон өөрийн гэсэн хаантай гэнэ. Маш их хүч бяртай нь хаан болж, сүргийн олныхоо дунд харьцуулашгүй их эрх дархтай болдог бөгөөд идэш уушийг бусдаасаа урьдаар эдэлж, гоо үзэсгэлэнтэй залуу өлөгчин сармагчинг хүчээр эзэрхэх эрхтэй. Хуа гүө шань уулны сармагчингууд хаадынхаа удирдлага дор өөр өөрийн тогтсон нутаг бэлчээр дээр үе улиран оршин амьдардаг гэнэ.

Сармагчны сүргүүд нь хоорондоо ерөөс харилцахгүй. Хэрвээ аль нэг нь бусдын нутагт орох юм бол дайн боллоо л гэсэн үг. Бүр эрэгчин эмэгчнээ үзэж, үхэж сэхтэлээ дайтдаг байна.

Ууланд түүх соёлын дурсгалт газар ч олон байдаг. Энэ уулын эртний барилгууд нь маш онцлог юм. Энэ уулны хормой дохь Аюүв хааны суварга бол бэлэгдлийн чанартай барилга юм. Уг суварга нь 1023 онд байгуулагдсан тул мянга гаруй жилийн түүхтэй болсон байна. Уг суварга нь 9 давхартай, 8 талтай, бүгдийг тоосгоор барьсан, өндөр нь 10 метр. Олон удаагийн газар хөдлөлтөд өртсөн хэдий ч эвдэрч нураагүй хэвээрээ л байсаар байна.


Торгон замын Дүнхуангийн чулуун агуй

$
0
0
 Торгон замын Дүнхуангийн чулуун агуй

Гань су мужын түүхэн дурсгал

Дүн хуань бол Хятадыг эртний торгоны зам дээр байрлах бөгөөд өрнө дорны соёлын харилцааны чухал газар байжээ.

Дүн хуань хотын зүүн өмнөх Мин ша шан уулын зүүн уулын цавчим хадан дээр нүхлэн гаргасан Мөө го агуй эрт дээр үеэс дэлхийд алдартай.

Мөө гао агуйг "Мянган бурхант агуй" гэж нэрлэсээр иржээ. Энэ агуйг манай эриний 366 онд эхлэн нүхлэсэн гэдэг. Таван давхар өндөр намаараа сольбицон залгаж, урдаасаа хойшоо нийт 1600 метр газарт тархан байрлана.

Одоо умард Вэй улс, Хойт Жөү улс, Сүй улс, Тан улс, таван төр, Сүн улс, баруун Сиа улс, Юань улс зэрэг төрийн үед нүхэлсэн дөрвөн зуун ерэн хоёр агуй бүтэн хадгалагдаж, агуй дотор нь бараг 45000 кв.метр ханы зураг, будагт сийлмэл хөрөг 2415 байгаа бөгөөд хэдэн арван мянан бурхны хөргийн гүдгэр сийлбэртэй.

Дүнь хуаны Мө гао кү агуй

Агуйн ханы зургуудыг холбох юм бол хорин таван км урт зургийн гудамж бүрдүүлж болох юм.

Ханы зургууд нь тухайн үеийн хүмүүсийн үйлдвэрлэл, амьдралын байдлыг тусган харуулжээ. Тодруулбал:

Тариа тарьж байгаа тариачид, тариан талбайд ургац хурааж байгаа, ой модонд олон хүн мод огтлож байгаа, нум сум барьж тайга нохой дагуулсан анчид, ан гөрөөнд явж байгаа хүмүүс, мал сүргээ арчлан тэжээж байгаа малчин, эд бараа боловсруулан шаазан сав хийж байгаа гар урчуудыг дүрслэн зурсан нь түүхийн ихээхэн том баримт болж байна.

Yүнээс гадна агуйд бас ордон харш, асар тагт, хот суурины зураг, сүм хийд суврага, дэлгүүр худалдаа, гүүр, усан тагт зэрэг эртний барилгийн зураг болон төрөл бүрийн засал чимэглэлийн зураг байхаас гадна дайн байлдаан хийж байгаа, дүрэм тогтоол гаргаж байгаа, дуулан бүжиглэж байгаа, нас барсан хүнээ оршуулах ёслол үйлдэж байгаа, худалдаа наймаа хийж, жуулчлан зугаачиж байгаа болон буддын шашны түүхийн ул мөр зэргийг харуулсан зургуудыг эх хэвээрээ хадгалагдаж байна.

Энэ агуйн бүх ханы зураг нь уран нарийн, амьд мэт харагдана. Чулуун агуйнд байгаа олон мянган урлагийн уран бүтээлүүд нь манай эриний VI зуунаас XIV зуун хүртлэх хэсэг нийгмийн амьдрал, уран зургийн хөгжлийнхөө хэлээр бодитоор тусгасан байна.

Дүн хуаны чулуун агуйн ханы зургууд бол одоогоор хамгийн урт, хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн баялаг агуулгатай, хамгаас бүрэн бүтэн хамгаалагдаж байгаа уран зургийн галарей юм.

Энэ ханы зургууд нь бас ч Хятадын эртний улс төр, эдийн засаг, соёл, цэрэг, шашин суртахууны талаар судалгаа шинжилгээ хийхэд маш эрхэм нандин материал болж байгаа юм.

Мөө го кү агуйн хамгийн том чулуун агуй нь хоёр зуун жаран найман ам дөрвөлжин метр талбайтай. Хамгийн өндөр чулуун агуй нь 40 метр өндөр, хамгийн жижиг чулуун агуй нь 1 метр ч хүрэхгүй өндөр.

Тан улс болон Сүн улсын үед байгуулсан саравчит таван агуй бол уран нарийн хийцтэй бөгөөд Хятадад үлдээд байгаа эртний барилгийн эрхэм нандин загвар болох юм.

Эдгээр чулуун агуйнуудыг хэлбэр дүрсээр нь даянчин агуй, баганат агуй, бурхны дөрвөлжин гүнгэрваа агуй, хөмөрсөн тогоон агуй гэж олон төрөл байдаг.

Дүн хуаны Мө го агуйн халил хад нь төдий л хатуу биш сийрэгжүү болохоор цавчмал шоомол хөшөө үйлдэхэд тохихгүй. Тэгэхээр агуй доторхи олонхи хөшөөг шавраар үйлдэж, хананд нь уран зураг зурсан юм.

Ханы зургаар дэвсгэр болгон шавар барьмалыг урлагийн нэгэн цогц болгон уялдуулсан нь Мөө го кү агуйн онцлог юм.

Дүн хуаны ханы зураг

Yүнээс гадна арван долдугаар агуй буюу Төвд судрын агуйгаас тавин мянга гаруй ширхэг 256-1002 оны хооронд нандин олдвор олдсон юм. Тухайлбал:

Буддын шашны судар бичиг, торгон дээр зурсан зураг, албан бичиг, түүх, одон орон, газар зүйн холбогдолтой төрөл бүрийн эрхэм нандин бичиг дурсгалын зүйлс архелогийн малталтаар гарсан байна.

Yүнийг эртний дорно дахины соёлын хамгийн агуу олдвор хэмээн үнэлэнэ. Мө го кү агуйн эргэн тойрон "Мянган бурхант баруун агуй", Юй лан агуй, Мянган бурхант зүүн агуй, Шүй сиягийн эртний чулуун агуй зэрэг сонирхолтой агуйнууд бий. Эдгээр агуй нь Дүн хуаны Мө го күүгийн урлагийн цогцыг бүрэлдүүлжээ.

Одоогоор байгаа 492 чулуун агуйн ханы зургийг дэлгэх юм бол 45000 кв.м талбайтай болох бөгөөд нэг нэгээр нь залгах юм бол 50 км урт зургийн гудамж үүсгэнэ.

Дүн хуаны урлагийн дотор ханы зургийн сэдвийг бурхны хөрөг, тухайн үеийн хүмүүсийн амьдралын дүр зураг голлох бөгөөд Буддын шашны зан үйлийгг ихээхэн тусгасан байна. Мөн ард түмний ажил хөдөлмөр хийж байгаа, эртний барилга архитектурын хэлбэр маяг, баян ядуу хүмүүсийн аж амьдралын хэв маяг зэрэг олон талт мэдээллийг багтаажээ. Эдгээр агуйг нүхлэн малтсан нь үе үеийн нийгэм соёлын онцлогыг тод томруун тусгасан байна.

Дүн хуаны ханы зураг нь өнгөрсөн үеийн дүрслэх урлагын нарийн ухаан, зурах арга, өнгө будаг сонгох зэрэг талаархи урлагийн стиль болон түүний хөгжлийн явцыг ойлгуулаад зогсохгүй Хятад болон барууны орнуудын уран зургийн урлагийн сонин содон гайхамшигийг уялдуулсан бүтээлч туршлагыг дэлхийн дахинаа харуулж чадсан нь эрхэм чухал онцлог юм.

Дүн хуаны ханы зургыг "Ханы уран зургын урт цагаан хэрэм" гэж хэлмээр. Баялаг агуулга нь "Ханан дээрхи түүхийн номын сан ” гэлтэй.

 

Дүн хуаны Шавраар дүр бүтээсэн баримал нь Мөө го кү агуйн урлагийн гол цогц нь юм. Энд ганц хүнийг шавраар бүтээсэн ч бий, олон хүний шуумал ч бий. Хамгийн том нь гучин гурван метр өндөр, хамгийн жижиг нь аравхан сантиметр байна. Энэ агуйд бурхан, сахиусын, шавь, махранц, хүчтэн, гэгээнтэн лам нар зэрэг хүний хөрөг шуумалыг амьд юм шиг сайхан, өнгө будгийг нь тааруулан бүтээсэн байна. Шавраар бүтээсэн эдгээр бурхадыг харахад, эв энгийн мөртөө элэгсэг дотно царайтай, үнэнч хүн мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Дүн хуаны будагт шуумал хөшөөнүүдийг хоёр төрөлд хувааж болох юм. Нэг нь гүдгэр сийлмэл хөшөөн хөрөг, нөгөө нь хананаас салангид босоо хөшөө болох юм. Дүн хуаны будагт хөшөөг их төлөв гурван үед хувааж бүтээсэн бөгөөд тэдгээр нь өөр өөрийн онцлогтой.

Умард Вэй улсаас умард Жөү улс хүртлэх хугацаанд шавраар барьж бүтээсэн хөрөг хөшөөнүүд нь босоо хамартай, урт хөмсөгтөй, бүлтгэр нүдтэй байдгаараа нэн онцлогтой. Сүй улс, Тан улсын үеийн дунд үед барьж бүтээсэн шавар хөрөг хөшөөний онцлогийг хэлбэл ийм байна.

Тан улсын үе бол Дүн хуаны хөрөг хөшөөний барималын урлагийн хамгийн оргил үе болой. Энэ үед барьж бүтээсэн хөшөөний бие гар тэнцүүхэн, царай зүс нь мяраалаг байх бөгөөд Тан улсын үеийн мах мараатай, гоёж буддаг хэв маяг илхэн харагдаж байна. Таван төрийн үеэс Чин улсын үе хүртлэх урлагын гайхамшиг гэж хэлж болох юм. Таван төрийн үеэс эхлээд Сүн улсын эхний үе хүртлэх шуумал хөрөг хөшөөнүүд нь их төлөв Тан улсын үеийн хэв маягийг хадгалсан хэдий ч цог жавхаалаг байх бөгөөд Тан улсын үеийн хөрөг хөшөөнд хүрэхгүй. Дүн хуаны будагт барималын урлаг гарамгай амжилттай байдгаараа баримал урлагийн том дэлгэн үзүүлэх тэнхим гэж хэлж болох юм.

Дүн хуаны судлал Дүн хуаны сурвалж бичиг нь баялаг агуулга, эрхэм нандин үнэ цэнтэй юм. Ном судрын агуйг илрүүлэхийн хирээр Дүн хуаны урлаг дотоод гадаадын эрдэмтэдийн анхаарлыг нэн ч татаж байна. Хэдэн арван жилийн турш, дотоод гадаадын маш олон эрдэмтэд, судар номын агуй дахь төр төрийн судар ном, албан бичиг, торгон цэцэг, шашны эд хэрэгсэл тэрчлэн бусад ховор нандин бичиг дурсгалын зүйлд тасраагүй судалгаа хийгээд, тусгай эрдмийн төрөл болох " Дүн хуаны судлалыг” бүрэлдүүлсэн юм. Дүн хуан бол манай орны эртний хүн ардын соёл билиг, авьяас чадварын содон, дэлхийн ховор нандин соёлын өв юм. Ийм болохоор Дүн хуан нь Хятад оронд харьяалагдах төдийгүй даян дэлхийд харьяалагдах юм.


Хулхидуулсан нь "Гол буруутан"!

$
0
0

Тийм ээ. Энэ гарчиг танд инээдтэй санагдаж магадгүй. Мөнгөө хулхидуулсан залуу "Гол буруутан” болсон явдлын тухай би энд өгүүлэх гэсэн юм. Гол буруутан болдог үндсэн шалтгаан бол "Итгэл” байсан юм.

Манайхан www.alibaba.com сайтыг сайн мэддэг. 

Тэр сайтан дээр байхгүй юм гэж үгүй. Хятадад үйлдвэрлэж байгаа бүх бараа бүтээгдэхүүн энд байгаа гэхэд болно. 

Анх би энэ сайтыг шүтэн биширдэг байлаа. Одоо бол огт шагайхаа байсан гэвэл гайхаж байгаа байх л даа. 

Яагаад энэ сайт надад таалагдахаа байв? гэвэл "Зарим нэг мэдээллийн цаана олон улсын хооронд мөнгө луйвардагч этгээдүүд байдаг юм байна” гэсэн ойлголттой болсон юм. Итгэл алдах болсон түүх ингэж эхэлсэн.

Хулхидуулсан нь "Гол буруутан"!

Нэгэн Монгол залуу надтай уулзаад, "Хятадуудад 800 доллороо хулхидуулчихлаа” гэлээ. Учрыг лавлавал, Тэрээр Интернетээс бичгийн цаасны худалдаачин хайж л дээ. 

Хэбэй мужын нэгэн компани түүнд маш хямд бичгийн цаас санал болгосонд залуу итгэж, дансанд нь 800 доллор шилжүүлсэн байна. Гэвч бичгийн цаас ч байдаггүй, мөнгө ч байдаггүй...

Бид хоёр тухайн компаний Веб сайт дээр байсан хаягын дагуу Хэбэй мужын төв Шижиажуань хотын ойролцоо байдаг жижигхэн хотын Цагдаагийн Газар очлоо.

Цагдаагийн газар "Орон нутгийн чанартай асуудал биш байна. Олон улсын чанартай асуудлыг мужын төвийн Цагдаагийн газар шийднэ” гэж хэлээд, арга мухардуулав.

Бид мужын төвийн Цагдаагийн Газарын хэд хэдэн дарга нартай уулзсан боловч, бас л асуудлаа шийдэж чадсангүй. Хамгийн гол учир гэвэл, 800 доллор нь Хятадын мөнгөөр 4960 юань болж байгаа юм.

Цагдаагийн газар "20 мянган юанаас дээш мөнгөний асуудлыг луйварын хэрэг т тооцож, эрүү үүсгэн, шалгаж болно. Энэ Эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл бүрэлдээгүй байна” гэв. 

Ийнхүү бид хоёрын зарга мухардав. Хөөрхий залуу 800 доллороо алдаад зогссонгүй бүтэлгүй заргын зардалд дахин 800 доллорын зарлага гаргасан. (Улаанбаатараас Шижиажуан хүрээд буцсан замын зардал, буудлын мөнгө хоол унд гээд...)

Эцсийн эцэст, Интернетийн луйварчинд итгэж, 800 доллороо шилжүүлсэн залуу өөрөө "Гол буруутан” болоод нутаг буцсан даа. 

Ийнхүү Хятад улс даяар алдартай энэ сайтын мэдээллийн цаана луйварчид суудаг юм байна гэсэн дүгнэлтэнд бид хоёр хүрсэн билээ.

Иймд интернетийн цаана сууж байгаа хүнд хэзээ ч битгий итгээрэй!

Дүгнэлт: Интернетэд маш их Хуурамч мэдээлэл байдаг. Тэдгээр мэдээллийн цаана луйварчид байгаа. Иймд хэзээ ч интернетийн мэдээлэлд итгэж болохгүй.

Ирэх сарын 1-ээс нийтийн тээврээр зорчихдоо зөвхөн картаар үйлчлүүлнэ

$
0
0

Ирэх сарын 1-ээс нийтийн тээврээр зорчихдоо зөвхөн картаар үйлчлүүлнэ

 

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлилгээний чанар, соёлыг сайжруулах, цахим картыг хэрэглээнд бүрэн шилжүүлэх, үйлчилгээг шинэ түвшинд гаргах зорилгоор автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хурааж, ирэх сарын 1-нээс эхлэн том оврын автобус, троллейбусны үчлчилгээнд зөвхөн цахим төлбөрийн хэрэгслээр зорчуулахаар боллоо.

 

"Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн захирал Р.Ган-Эрдэнэ "Нийтийн тээвэрт 100 хувь картаар зорчих ажлыг эхлүүлсэнтэй холбоотойгоор манай байгууллага бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Карт цэнэглэх гэрээт цэгүүдээр өнөөдрөөс эхлэн "U-money”картийг 50 хувийн хөнгөлөлттэй буюу 2000 төгрөгөөр борлуулж эхлээд байна. Мөн нийтийн тээврээр ихээр үйлчлүүдэг иргэддээ зориулж сарын турш хязгааргүй зорчих эрхтэй картыг гаргасан байгаа. Энэхүү зартыг том хүн 25 мянган төгрөг, хүүхэд 8000 төгрөгөөр худалдан авах боломжтой. Түүнчлэн иргэдийг картаар бүрэн хангахын тулд хотын захын цэгүүдээр 20 мянган ширхэг картыг иргэдэд үнэгүй тараах ажлыг эхлүүлэх гэж байна. Өнөөдрийн байдлаар нийт иргэдийн 70 хувь орчим нь бэлэн мөнгөөр  үйлчлүүлдэг” хэмээлээ.

 

Бэлэн мөнгөний хайрцаг байршуулснаар нийтийн тээврийн салбарт орох орлого 23 хувиар буурсан гэсэн судалгаа байгаа аж. Картыг хэрэглээнд бүрэн шилжиж буйтай холбогдуулан нийтийн тээврийн хяналтын ажлыг эрчимжүүлэх, автобуснуудад шалгалтын ажлыг зохион байгуулна. Шалгалтаар төлбөрөө төлөөгүй зорчигч илэрвэл авто тээврийн хуулийн дагуу 5000 төгрөгөөр торгох эсвэл албадан ажил хийлгэх арга хэмжээг авах юм байна.

 

Одоогийн байдлаар карт цэнэглэдэг 438 гэрээт цэг ажиллаж байгаа юм. Ирэх сарын 1-н гэхэд гэрээт цэгийн тоог 500 хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Түүнээс гадна нийтийн тээврээр зорчихдоо иргэд дараах картын төрлүүдээс сонгон үйлчлүүлэх боломжтой юм.

 

  • Өөрт ойр байрлах ТҮЦ, Дэлгүүрүүдээс Энгийн болон Хүүхдийн U money картыг худалдан авч өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглүүлэн зорчих боломжтой.

 

 

  • Банкны салбар, ATM, Интернетээр цэнэглэн Нийтийн тээвэр болон бусад төлбөр тооцоонд ашиглан боломжтой "Сити пасс” картаар зорчих боломжтой. Тус картыг Улаанбаатар хотын Хаан банкны салбаруудад картаа захиалан авна. Дэлгэрэнгүй мэдээллийг Хаан банкны 1800-1917 утсаар лавлана уу.

 

  • Гар утасны сим картаа солиулан NFC сим картаараа төлбөрөө төлөн зорчих боломжтой. Тус NFC сим картыг Юнителийн үйлчилгээний салбарт хандаж авна. Дэлгэрэнгүй мэдээллийг 1414, 77778888 утсаар лавлана уу.

 

  • Хязгааргүй зорчих эрхтэй сарын том хүний болон хүүхдийн картыг худалдан авч зорчих боломжтой. Тус картыг нэг удаа худалдан аваад цаашид интернетээр төлбөрөө төлж сунгуулан ашиглах боломжтой юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ерөнхий сайд Баянхонгор аймагт ажиллалаа

$
0
0

Ерөнхий сайд Баянхонгор аймагт ажиллалаа

 

Ховд, Говь-Алтай аймагт ажилласан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын орон нутаг дахь томилолт энэ сарын 24-ний баасан гарагт Баянхонгор аймагт үргэлжиллээ. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур нь хөдөө аж ахуйн салбар юм. Тиймээс энэ салбартаа Засгийн газар анхаарал хандуулж, дэмжижажиллаж байгаа гэдгээ Ерөнхий сайд хонгор нутгийн иргэдтэй уулзах үеэрээхэллээ. Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбараа эдийн засгийн эргэлтэд оруулахад малаа эрүүлжүүлэх нь нэн тэргүүний зорилт болоод байна. Энэ хүрээнд ОХУ-тай хамтран ажиллахаар болсон.

 

Мөн нийт 10 сая ам.долларын үнэ бүхий трактор, техник тоног төхөөрөмжийг тариаланчдадаа бага хүүтэй зээлээр олгохоор гэрээ хийсэн. Хуурай сүү боловсруулах үйлдвэрийг олноор байгуулж дотоодынхоо хэрэгцээг хангах, улмаар экспортод гаргах зорилт тавиад байна. Ирэх сард хуурай сүүболовсруулах бичил 60 үйлдвэрийг Япон улсын дэмжлэгтэйгээр оруулж ирнэ. Мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Эдгээр ажлыг Засгийн газраас хэрэгжүүлэх"Мах, сүүний аян”-ы хүрээнд хийхээр төлөвлөсөн гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлж байна.

 

Мөн ноос, ноолуур боловсруулах үйлдвэр байгуулах нь хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын гол бодлого байх болно гэхчлэн энэ салбарт хийхээр зорьж буй болон хэрэгжүүлж эхэлсэн зарим ажлаа Засгийн газрын тэргүүн иргэдтэй уулзах үеэрээ танилцууллаа.

 

Баянхонгор аймаг 30 гаруй мянган хүүхэдтэй. Гэтэл хүүхдийн хөгжил, хамгааллаар мэргэшсэн ажилтан хүрэлцээгүйбайна.Нийгмийн халамж, дэмжлэг шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй болон харж хандах хүнгүй иргэд төрийн халамжийн үйлчилгээнээс орхигдож байна.

 

Нийт хүн амын эрүүл мэнд доройтлоо, 30 ба түүнээс дээш насны иргэд ямар нэг суурь өвчлөлтөй байх нь элбэг байна.

 

Залуу малчдыг бэлтгэх, малаа эрүүлжүүлэх, бэлчээрийг усжуулах зэрэг нь тус аймгийн малчдад тулгамдсан асуудал боллоо гэдгийг иргэд хэлээд Засгийн газраас анхаарч ажиллахыг хүслээ.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 25-ны бямба гаригт Өвөрхангай аймагт ажиллана гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Ц.Сандуй МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болов

$
0
0

Ц.Сандуй МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн болов

 

Монголын Үндэсний Олимпийн хорооны 7 дугаар чуулган өчигдөр болж өндөрлөлөө. Чуулганаар ирэх 4 жилд МҮОХ-г удирдах Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн 11 гишүүнийг сонгосон байна. Санал хураалтаар нийт төлөөлөгчдийн 55,4 хувь буюу 81 хүний саналаар Д.Загдсүрэн МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

 

Дүрэм ёсоор Гүйцэтгэх зөвлөлийн 6 гишүүнийг санал хураалтаар тодруулдаг бөгөөд нийт 21 хүн нэр дэвшсэнээс олонхийн санал авсан 6 хүн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдов.

 

Тухайлбал, НИТХ-ын дарга Ц.Сандуй 70 хүний саналаар Монголын Үндэсний Олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.  

 

Чуулганы төгсгөлд шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн даргаар олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууганыг томиллоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

С.Эрдэнэбат: Иргэд нэмж татвар төлөх тэнхэлгүй байна

$
0
0

С.Эрдэнэбат: Иргэд нэмж татвар төлөх тэнхэлгүй байна

 

ОУВС-ын хөтөлбөрт хамрагдах шаардлагын дагуу Улсын төсвийн тодотголыг хийхээр сангийн сайд УИХ-д өргөн барьсантай холбогдуулан зарим нэг тодруулгыг МҮЭ-ийн холбооны Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас авлаа.

-ОУВСын хөтөлбөрт хамрагдах талаар МҮЭийн холбоо ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай улс ОУВС-ын хөтөлбөрт 4 удаа хамрагдаж байсан юм билээ. Ер нь төлбөрийн тэнцэлийн алдагдал, төсвийн алдагдал, өр зээлийн том дарамт нүүрлэсэн өнөө үед арга ядсан л арга. Тодорхой хугацаанд хүндрэлээс гарахын тулд өөр арга алга болтой. Хамгийн гол нь тавигдаж байгаа шаардлагууд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээ нь ард иргэдэд хүндээр тусахаар байна. Нөгөө талаас төсвийн сахилга бат хариуцлагыг сайжруулах талтай.

-ОУВСын шаардлагын дагуу ямар шаардлагууд байна. Та бүхэн ямар байр суурьтай байна.

-7-8 төрлийн татвар нэмэх шаардлага байгааг Сангийн сайд мэдээлсэн. Энэ талаар МҮЭ-ийн холбооны төлөөлөллүүд өнгөрсөн 7 хоногт Сангийн сайд ХНХЯ-ны төлөөлөлтэй уулзаж мэдээлэл авч байр сууриа ч тодорхой илэрхийлсэн. Нэгдүгээрт. Улсын 3 талт хэлэлцээрт заасны дагуу аливаа төрлийн татвар нэмэхэд заавал түншлэгч талуудтай зөвшилцөж санал авч хэлэлцэж шийдэх ёстой тэрийг зөрчсөн.

-Яг ямар татвар ачаалал нэмэгдэхээр байна?

-Одоо ард түмэн орлого буурсан байгаа энэ үед нэмэлт ачаалал үүрэх тэнхэл алга байна. Хүн амын орлогын албан татвар орлогын шатлалтай нэмэх, НДШ, Хадгаламжийн орлогын татвар, Автомашин, архи, тамхины татвар нэмэхээр төлөвлөж байгаа юм байна. Мөн тэтгэврийн насыг жил бүр 6 сараар нэмэгдүүлж эрэгтэй эмэгтэй 65 нас болгох, төрийн албан хаагчид Боловсрол эрүүл мэнд онцгой байдлын албан хаагчид 2 хүн тэтгэвэрт гарсан орон тооны оронд 1 орон тоон дээр хүн авч 1 ийг нь цомхотгохоор төлөвлөж байна.

Гэтэл өнөөдөр боловсрол эрүүл мэнд зарим төрийн үйлчилгээний албан хаагчид хаанаа ч хүрэхгүй байна шүү дээ. Энэ талаар манай Боловсрол, Эрүүл мэндийн ҮЭХолбооныхон тодорхой байр сууриа илэрхийлж газар дээр нь шийдвэр гаргагчдыг ирж ажиллахыг шаардаж байгаа. Тэрний оронд хэрэгтэй хэрэггүй өөр орон тоог цомхотгох нь арай илүү зөв шийдвэр болох болов уу. Жижиг хадгаламж эзэмшигчдээс хүү авах уу үгүй юу бодох л асуудал.

-Хэрэв танай саналыг авахгүй бол ямар арга хэмжээ авах уу.

-Мэдээж хуулийн дагуу хэлэлцээрийн заалтууд зөрчигдөж байгаа тул хамтын маргаан тэмцэлээ л хийхээс өөр сонголтгүй болно. Хамгийн гол нь шудрага ил тод байдлыг л бид шаардаж байна. МҮЭ-ийн холбооны хувьд хүнд нөхцөл байдалд хийж байгаа сонголтын бүх зүйлийг нь үгүйсгээд байгаа юм биш. ОУВС-аас орлого зарлагаа тэнцвэржүүл гэдэг ерөнхий шаардлага тавьсан харин тэрийг ямар замаар шийдэх вэ гэдэг нь манай асуудал. Тиймээс зарим асуудалд илүү болгоомжтой хандах ёстой. Энэ хүнд үед заавал зээлээр том дэд бүтцийн ажлууд хийх хэрэг байна уу үгүй юу?

-Зарим төрлийн татварууд нэмэхийг 100 хувь үгүйсгээгүй.

-Татварын нэг алтан зарчим байдаг ш дээ. Нийгмээс илүү ихийг хүртэх илүү ихийг хэрэглэх тусам илүү татвар төлдөг. Энэ бол Олон улсын жишиг.

Тухайлбал 10-20 сая төгрөгийн цалинтай, тэрбумын хаустай эдлэнтэй, 100 гаруй сая төгрөгийн машин унадаг хүмүүс илүү хувиар татвар төлөх л ёстой. Архи тамхины онцгой татвар нэмнэ гэхээс гадна зарим импортлогч яагаад 1 амдолларыг 1450 төгрөгөөр бодож татвараа төлдөг юм бэ. Энгийн иргэд 2500 төгрөгөөр доллар худалдаж авч байна.

-Тэтгэврийн насны хувьд яг ямар өөрчлөлт орох вэ

-Одоогийн төслөөр жишээ нь эрэгтэй хүнийг 10 жилийн дотор тэтгэврийн насыг 5 жилээр нэмнэ гэдэг хэт түргэдсэн хэрэг болно. Манай гишүүн байгууллагууд ялангуяа байгаль цаг агаар, ажлын хүнд нөхцөлд байдаг салбар, орон нутгийн ажилчдын эсэргүүцэл их байна.  Монгол эрчүүдийн дундаж наслалт 69 байгаа судалгаа байна. Тэрнээсээ илүү элдэв халамж, амлалтын шинж чанартай тэтгэврийн хөнгөлөлтдөө анхаарах хэрэгтэй. Мөн сангийн орлого зарлагад анхаарах хэрэгтэй. Яг үнэндээ үнэнчээр татвараа төлдөг хэсэг нь л хохироод улам ачаа үүрч ирлээ.

-Та бүхний санал болгож байгаа гарц юу байна.

-Ер нь иргэд хөдөлмөрчдийнхөө татвар төлөх гээд байгаа хүмүүсээ илүү сонсох хэрэгтэй. Явж явж эцсийн ачаа үүрэгч татвар төлөгч нар бол хэрэглэгч иргэд шүү дээ. Үнэхээр цаашдаа иргэний оролцоонд тулгуурласан нийгмийн түншлэлээр явъя гэж байгаа бол адилхан зовлон жаргалаа үүрээд явах ёстой. Нэг хэсэг хариуцлагагүй хүмүүсийн алдаатай бодлогын төлбөрийг нийтээрээ төлөх гэж байна.

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн 3 талт хэлэлцээрийн тодорхой заалтууд зөрчигдөхөд хүрч байгаа учир хэлэлцээрээр эдгээр асуудлуудыг ярих саналыг ЗГ-т албан ёсоор хүргүүлсэн. Удахгүй хэлэлцээр эхлэх ёстой.

-Хариуцлагыг хэн үүрэх ёстой вэ.

Ер нь жаахан сэтгэлгүй, хариуцлагагүй амин хувиа хичээсэн байдлаас л энэ бүхэн үүсч байна даа. Нэн түрүүнд бондын мөнгөнөөс зээл авсан этгээдүүдийг зээлийг нь цаг хугацаанд төлүүлэх хэрэгтэй. Хамаагүй дараа төлбөр буюу концессийн гэрээгээр элдэв өр тавьдагийг хязгаарлах хэрэгтэй.

-Оффшор дансанд их хэмжээний хууль бус мөнгө байгаа зээл авах хэрэг байна уу

Үнэхээр гадаад дотоодод олон тэрбум долларын мөнгө нуугаад байгаа бол тодорхой хугацаа өгөөд мөнгөө оруулж ирж Монголдоо хөрөнгө оруулалт хийх боломжийг нь олговол өнөөдрийн дампуурлаа зарлах дээрээ тулаад байгаа эдийн засагт эерэгээр нөлөөлөх болов уу. Хойд хөрш ОХУ – аас эхлээд тийм арга хэмжээг авч байна.

-Цаашид эдийн засаг, төсөв, ард иргэдийн амьдрал ямар төлөвтэй байна.

Биднээс л шууд хамаарна. Гэхдээ хямрал хүндрэл цаг зуурын л асуудал удахгүй эдийн засаг улс орон маань сайн болно гэдэгт итгэж байна. Бүх зүйл хүнд байгаа биш амжилттай сайн явж байгаа ААН, салбар зөндөө л байна. Цөөн хүн амтай, жижиг эдийн засаг унаж босохдоо цаг хугацаа бага байдаг. Хамгийн гол нь тогтвортой байдал итгэл найдвар чухал, хамгийн сүүлд итгэл бөхдөг гэдэг байхаа.

Нараа

Эх сурвалж: ugluu.mn

Эх орон надаас эхэлнэ - Бяцхан бахархлын оч Эссэ

$
0
0

Эх орон надаас эхэлнэ - Бяцхан бахархлын оч Эссэ 

Эх орон надаас эхэлнэ

Бяцхан бахархлын оч

Нутагтаа очин амарсан тэр нэгэн зуныг хэзээ ч мартахгүй .......

Сүрлэг өндөр уулс, нов ногоон зүлэг, алаглах цэцэгс, тунгалаг хөх тэнгэр энэ бүхэн өмнөхөөсөө тэс ондоо болсон мэт харагдаж, үнэр нь хүртэл сэтгэл гэгэлзүүлж, хотын ямар ч үнэртэн энгэсэгнээс гайхалтай үнэрийг мэдрүүлж байсан юм. Бид хажуудаа суугаа ижийнхээ халуун дулаан сэтгэл, хайр халамжийнх нь хариуг хожуу ухаарч, "Хайртай” гэх үгийг цөөн удаа хэлдэг шиг зун болгон очдог нутгийн маань юм бүхэн тэгэхэд л гайхалтай санагдаж билээ.

 

Ч. Чимид гуай "Би монгол хүн” шүлэгтээ

"Үлээж байгаа салхи нь үнсээд ч байгаа юм шиг”

Өршөөлт ижий минь гар илээд ч байгаа юм шиг " хэмээн шүлэглэсэн байдаг. Магадгүй энэ шүлэгчийн тэрхэн агшинд мэдэрсэн, цаасан дээр буулгах болсон энэ мэдрэмжийг тэр үед амсаж мэдэрсэн гэлтэй. Ямартай эх нутгийнхаа малын хошуу хүрдэггүй зэрлэг ногооны үнэр салхитай сүлэлдэн надад хүрэхэд миний сэтгэлийг тэгж их гижигдсэнийг.

Ингээд харахад өмнө нь хажуугаар минь сүндэрлэх нутгийн уулсаа, тэр хөх тэнгэрийг ажин хардаггүй байж. Түүгээр ч барахгүй эх орныхоо урласан дахин давтагдашгүй бүтээлүүдийг үзэж хармаар сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Тэр зун гэрээс гарч хөдөө нутгийг зорих дургүй байсан намайг эх нутаг минь урин дуудаж хоёр ч удаа очсон юм даа.

Өнөө цагт миний үеийн хүүхэд залуус харь оронд сурч боловсрох, амьдрах илүү сонирхолтой болжээ. Тэд ярихдаа " Монголд сурмааргүй байна, энд амьдарч бүтэхгүй” гэх мэтээр л өдөр хоногийг гадаадад сурахын төлөө мэрийж өнгөрүүлж байна. Тэгвэл тэд яагаад эх орноосоо ингэж зугтаах болов?

Манай ангийн хүүхдүүдийн ихэнхи хувь нь л гэхэд гадаад явах хүсэлтэй, 30 гаруй хувь нь түүнийхээ төлөө зориглон, хичээж байгаа билээ. Үнэхээр залуу үе бид чинь сурч боловсрох, мэдлэг чадвартай болох бүрэн шаардлагатай. Цаашлаад энэ хураасан мэдлэг бүхнээ эх орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө гаргаж болох юм. Гэтэл тэндээ болж л байвал ирэхгүй гэх товчхон бөгөөд харамсалтай хариултыг өгнө.

Тэд миний мэдэрсэн тэр жилийн, тэр зуны мэдрэмж, сэтгэл хөдлөлийг үзсэн бол өнөөдөр өөр байх байсан болов уу? Учир нь тэр зун миний зүрх сэтгэлд бахархлын бяцхан оч бадамлан асаж эх орноороо омогших гал дүрэлзсэн юм. Би чинь ямар гайхалтай нутагт амьдарч, үүнийгээ өдийг хүртэл мэдээгүй явсан юутай харамсалтай гэж бодож байлаа. Түүгээр ч барахгүй би чинь өөрөө нутгийнхаа баялаг нь юм байна гэх ухаарлыг олж авсан билээ.

Эх орноо цэцэгс шиг чимж явах залуус маань гадаад улс руу нүүдлийн шувуу шиг орхин одоход нутаг нь яг л нэгэн үнэт баялгаа алдсантай адил хоцордог юм.. Эх орныхоо хувьд бид үнэт эрдэнэ нь, бидний хувьд эх орон минь миний бяцхан бахархалын очноос үүссэн аугаа зүйл билээ. Бидний нутагт утаа, хог хаягдал, ядуурал гээд л олон шүдний өвчин бий. Өнөө үеийн залуус энэ асуудлаас бултан хаяад явах нь ихэссэн. Гэтэл эргэн харвал энэ бүхнийг хэн бий болгосон? Бид шүү дээ!! Харин бидний өмнө харь орон луу хаяж одох уу, авч үлдээд хөгжүүлэн цэцэглүүлэх үү хэмээх хоёр сонголт л байна. Өөрсдөө төрж өндийхдөө тулж босчхоод өнөөдөр бид ийм нүдээр харах нь эхийгээ өвчтэй цагт нь орхиод явахтай адил буюу.

Гадаадад сурч ирсэн хүмүүс нь монголд ажлын байр, цалин, амьдралын нөхцөл дорой тул баталгаа алга л гэцгээдэг. Үнэндээ бол улс орны минь эдийн засаг уналттай, гадаадаас ирсэн баялаг бүхнээ хангалттай ашиглан таатай амьдруулж чадахгүй байгаа нь ортой.. Гэхдээ залуус нь ийм сонголт хийх аваас хэн, хэзээ нутагтаа ирж, өргөс бүхнийг нь түүх юм бэ? Харууссан сэтгэлийг нь хэзээ тайлах юм бэ?

МҮОНТ-ийн "Монгол хүн монголын баялаг” нэвтрүүлэг надад бас нэгэн урам зориг, бахархлыг минь өдөөсөн. Хэдийгээр нэвтрүүлгийн оролцогчид дэлхийн нэр хүндтэй корпораци, компанид ажиллаж, тэндээ амьдарч байгаа ч тун удахгүй эх орноо элгэн нутгаа зориод очино доо хэмээн баярын инээмсэглэлийг тодруулан өгүүлж буй нь юутай бахдалтай. Улсынхаа төлөө сэтгэл бүхнээ зориулах тэр хүмүүс бол эх орныхоо жинхэнэ үнэт баялаг нь юм.

Өнөөдөр та эх орныхоо юу үнэтэйг ухаарсан уу? Энэ монгол хүн та өөрөө шүү дээ. Залуус бүхэн эх орныхоо хойчийн төлөө өөрсдийн цуглуулсан эрдэнэ мэт мэдлэг, сэтгэлд асах оч бүхнээ "Монгол” хэмээх нэрийг хүн бүр сонсоод хүндэтгэн мэхийх хүртэл зориулаасай. Үүнд миний ч бас зүрх сэтгэл, эрдэм мэдлэг байх болно.

Эх оронд минь хорвоод хосгүй морин хуур, өөр хаанаас ч эрээд олдохгүй босоо монгол бичиг, нүүдлийн малчин ард түмэн, . Мөн эх орныхоо хувьд хамгийн үнэтэй "Монгол хүн” аж төрөн, амьдардаг юм шүү дээ. Эх орон минь миний сэтгэлд асаасан бяцхан бахархлын очноос эхэлж, миний хүчээр хөгжиж, миний зүрхнээс гарсан булгаар тэтгэгдэнэ. Эх орон надаас эхэлнэ

 


Сүхбаатар дүүргийн

71-р сургуулийн12 А ангийн сурагч Н.Алтанхүү

Сонирхолтой ишлэлүүд

“Амьдралоги” киноны найруулагч С.Батмөнх кино продюсерын сургалт явуулах гэж байна

Энэ өдрийн зурхай /2017.03.28/

$
0
0

Энэ өдрийн зурхай /2017.03.28/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 28. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 30. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, Таван шар мэнгэтэй, хөх бар өдөр.

Барилдлага: Үхэх    
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Төмөр

Өдрийн наран 6 цаг 40 минутад мандан, 19 цаг 13 минутад жаргана. 10:58 цагт сар битүү болно. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн.

Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эрлэг лугаа учирна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Мэргэжлээ солих, амьдралдаа томоохон өөрчлөлт хийх цаг үе ирсэн байна. Таны өмнө гэнэтийн боломжууд нээгдэнэ. Хувийн мөрөөдлүүдээ цэгцэл. Танд чухам юу хамгийн хэрэгтэй байгаа вэ. Нөхцөл байдлаа гэнэт өөрчлөгдөхийг хүлээх хэрэггүй. Ирээдүйдээ хэрэгтэй сургамж ав. Таны санхүүгийн байдал сайн тал руугаа эргэнэ. Олонх нь хуучин авлагаа буцаан авна. Бүх эрч хүчээ ажилдаа зориул.


ҮХЭР (4/20-5/20)

Ирээдүйн үр бүтээлтэй үйл ажиллагааны талаар шаардлагатай мэдээллүүдээ хүлээн авах тул олонхи хүмүүсийн хувьд таатай өдөр болно. Энэ өдрийг туйлын үр өгөөжтэй өнгөрүүлэхийг зөвлөж байна. Нүд, амны хөндий, чихэндээ онцгой анхаарах хэрэгтэй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хоёрдмол шинжтэй өдөр. Нэг талаас та бусдын хэрэгт хутгалдахгүйг хичээх ба нөгөө талаас бүх асуудлыг шийдвэрлэн нөхцөл байдалд нөлөөлөхийг хүснэ. Эргэн тойрны хүмүүсийнхээ амьдралын хариуцлагыг өөртөө бүү үүр. Уур уцаар тань хөдлөхөөс өөр юу ч авч ирэхгүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр сэтгэл санаа таагүй байна. Тиймээс танд ямар ч эрч хүч байхгүй байна. Зам тээвэр тээврийн ослоос болгоомжил. Ажил дээр маргаан гарч болзошгүй. Уран бүтээлийн эрэл хайгуул хийж. ямар ч аргаар хамаагүй, өөрийгөө илэрхийлэхийг хүснэ. Ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруул.Таны амьдралд сургамж гарч ирнэ. Та энэ сургамжаас болж шантрах хэрэггүй. Хийсэн ажлынхаа үр дүнг тооц. Шинэ зорилгоо тодорхойл.


АРСЛАН (7/23-8/22)   

Та юу хүсэж байгаагаа өөрөө хийж шийдэх хэрэгтэй. Та олон салбарт амжилт гаргасан гаргах чадалтай сайн мэргэжилтэн. Гэхдээ олон санаанаас нэгийг нь л сонговол таны нэр хүнд өсч албан тушаал дэвшинэ. Алийг нь сонгохоо та мэднэ. Өнөөдөр чухал ажлуудаа хойш тавих хэрэгтэй. Гэр орныхоо ажилд анхаарлаа хандуул.


ОХИН (8/23-9/22)

Тантай туршлагатай сайн эмч тааралдаж хууч өвчинг эдгээж тус болно. Бизнесийн түншүүдийн үйл ажиллагаа хамгийн тохиромжгүй үед өөрчлөгдөж багагүй төвөг удна. Хамтран ажиллаж байгаа түншүүддээ бодох хугацаа олго. Тэд зөв шийдвэр гаргах болно. Гэр бүлдээ хэрүүл маргааныг бүү үүсгэ. Маргаан гарвал зайлшгүй салахад хүргэнэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Та хэн нэг их мэдэгчийн далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орсноор гялалзсан сайхан боломжуудыг алдана. Хэрэв боломж гарвал амралтаа ав. Ажил хэргээс холдон амарч, өнгөрснөө цэгнэж ирээдүйгээ бодох нь одоо хамгийн ухаалаг алхам мөн.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Ажил хэргээ зөв зохистой төлөвлөж, хүчээ зөв хуваарилах нь таагүй явдлаас зайлсхийхэд тусална. Гадагш явахад тохиромжгүй. Хурц ухаан, зөн билгэ тань олон үзлийг нэг цэгт зангидан, зорилгодоо хүрэхэд чинь тусална. Эрэгтэйчүүд эрүүл мэнддээ анхаар, амьдралын эрч хүч сулрах хандлагатай.


НУМ (11/22-12/21)

Ажил хэргээ өргөжүүлэх, хамтран ажиллах санал хүлээн авна. Түр ажлын гэрээ байгуулах, шинэ тоног төхөөрөмж худалдан авах, үл хөдлөх хөрөнгөтэй холбоход таатай. Ажил дээрээ олсон амжилтаа бэхжүүлэхэд зориул, удирдлагатайгаа цалингаа нэмүүлэх, эсвэл албан тушаалаа өөрчлөх тухай ярилц.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр хамтрагчтайгаа тохиролцож чадахгүй болохоор бизнест азгүй байх магадлалтай. Олны өмнө мэдлэг чадвараа харуулах гэсэн хүмүүс ч дээрдэх зүйлгүй. Гутраад яахав. Энэ бол түр зуурын үзэгдэл. Харилцан тохиролцсон шийдвэр олохыг хичээгтүн.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр уран зохиолын ажил эрхэлдэг хумхуудыг аз онгод ивээнэ. Боловсрол эзэмших, мэргэжлийн сургалт дамжаанд суралцах гэсэн хүмүүс гайхамшигтай боломжийг бүү алд. Та шинэ мэдлэгийг гялалзтал эзэмшээд зогсохгүй, түүнийг амьдралд маш түргэн хэрэгжүүлж улмаар амжилтад хүрэх замаа тавьж чадна.


ЗАГАС (2/19-3/20)

Хамт ажиллагсад эсвэл найз нөхдийн гаргасан алдаа, тэдэнд тохиолдсон бэрхшээлтэй холбоотой гэнэтийн алдагдал гарах магадлалтай. Үдээс хойш хувийн амьдралдаа тохиолдсон бэрхшээлийг нэр төртэй даван туулна. Санхүүгийн нөхцөл байдлаа хяна. Таны амьдралд цаашид эсрэг нөлөө үзүүлэх нөлөө бүхий хүмүүстэй танилцана.


Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

$
0
0

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлахыг  анхааруулж байна


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Сангийн далай нуур орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Увс нуурын хотгор, Богдын гол, Идэрийн голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 15-20 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр.  Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өмнөговийн хойд, Дундговийн баруун хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө  6-11 градус дулаан байна.    

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.



С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН “ЗОВЛОН” ДУУСАХ БОЛООГҮЙ

$
0
0

С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН “ЗОВЛОН” ДУУСАХ БОЛООГҮЙ

 

Б.БАТЖАРГАЛ: ЗАХИАЛАГЧИЙН ХЭРЭГТ Ч ТӨРИЙН НУУЦАД ХАМААРАЛТАЙ НОТЛОХ БАРИМТ БАЙГАА

/Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих Нэгдүгээр хэлтсийн хяналтын прокурор/

-Шүүх хурал хаалттай явагдсан нь олон нийтэд эргэлзээ төрүүлж байна, Хэргийн зарим материалыг нууцын зэрэглэлээс гаргаж, ил болгох боломж байгаагүй юм уу гэдэг асуудлыг яриад байгаа. Төрийн нууцыг задруулах нь хуулиар хориотой. Нууцыг төрийн хамгаалалтаас гаргах асуудлыг Төрийн нууцын тухай хуульд заасан байдаг.
 
Тухайлбал, тухайн хуулиар УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч ил болгоно гэж зохицуулсан. Энэ заалтын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн нууцыг хамгаалалтаас гаргах асуудлыг шийдвэрлэж, хэргийн тодорхой хэсгийг ил болгож байгаа юм. Тиймээс ч бид өнөөдөр ярилцаад сууж байна.
 
-С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг яагаад захиалагч. гуйцэтгэгч гэж тусад нь шалгасан юм бэ гэхээр 830142 гэсэн дугаартай хэргээс мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэг хийсннйг тогтоож, ял шийтгэл оноосон. Гэтэл захиалагч гэх хүмүүсийг тогтоох, нотлох барнмтуудыг шалгах шаардлага байгаа учраас Ажлын хэсэг үргэлжлүүлэн, захиалагчийн хэргийг шалгах үйл ажиллагааг явуулж байна. Өөрөөр хэлбэл. Т.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарын хэрэг хийсэн нь тогтоогдсон, харин тусгаарласан шалгаж байгаа хэрэг дутуу, бүрэн нотлогдоогүй учраас захиалагчийн хэргийг тусад нь шалгаж байгаа. Захиалагчийн хэрэгт авагдаж байгаа нотлох баримтад өмнөх Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын хэргийн нотлох баримтууд орж байгаа учраас төрийн нууцад хамаарч байгаа. Тэгэхээр захиалагчийн хэрэгт мөн адил төрийн нууцад хамааралтай нотлох баримт байгаа гэж ойлгож болно. Хэрэг шалгах явцад захиалагчийг нь илрүүлсэн тохиолдолд тэр бол төрийн нууцад хамаарахгүй.
 
Энэ хэргийн гол гэрч бол талийгаачийн хамтран амьдрагч Б.Булган гэж олон нийт үздэг. Гэтэл Б.Булганыг хэрэгт холбогдуулан хэд хэдэн удаа шалган, хорьж байсан. Яагаад Б.Булганыг шалгах болсон юм бэ гэхээр хэрэг гарсан өдөр Б.Булганаас тайлбар авч, хохирогчоор тогтоогоод явсан байдаг. Харин мөрдөн байцаалтын явцад С.Баяр, С.Оюун нарыг хохирогчоор тогтоосон. Нотлох баримтуудыг авч үзээд Б.Булганыг хэрэгт холбогдуулан, сэжигтнээр тооцож, шалгасан. Тухайн үед өгч байсан гэрчүүдийн мэдүүлгээр төөрөгдүүлсэн, нуусан, эргэлзээтэй зүйл байсан, түүнийг сэжиглэн шалгах үндэслэл бүхий баримт тогтоогдсон учраас сэжигтнээр тооцон, шалгаж байсан. Дараа нь Ажлын хэсгээс Б.Булганыг сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгасан. Хэрэгт авагдсан баримтуудаар түүнийг яллагдагчаар татан шалгах үндэслэл байсан учраас шалгасан. Харин түүний гэм бурууг шүүхээр хэлэлцүүлэх хэмжээний нотлох баримт бүрэн цуглараагүй учраас Б.Булганд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн.
 
Харин одоо захиалагчийг шалгах мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Б.Булган хэн ч болж болно. Б.Булган шүүх хуралд оролцоогүй гэх асуудлын тухайд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд "Хэрэгт холбогдолгүй, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан байдаг. Б.Булганыг сэжигтэн, яллагдагчаар татан шалгаснаас бус гэрчээр тогтоож байцаагаагүй. Нэг ёсондоо Б.Булган хуульд зааснаар хэрэгт холбогдолгүй гэдэгт дүгнэлт хийгээд, гэрчээр оруулах боломжгүй гэж үзсэн. Ийм учраас Б.Булганыг гэрчээр шүүх хуралд оролцуулах боломжгүй.
 

Ц.НЯМДОРЖ: С.ЗОРИГИЙН ХЭРЭГ ДЭЭР УЛСЫН НУУЦ БАЙХГҮЙ

/УИХ-ын дэд дарга/


 
-С.Зориг агсны хэргийн асуудлаар надад албан журмаар өргөдлүүд ирээд байгаа. Нэг талаас хэрэгт холбогдсон хүмүүсийн талаас ирж байна. Нөгөө талаас би чинь параламентийн бүлгэмийн дарга гэж явдаг. Тиймээс олон улсын параламетийн холбоо энэ хэргийг 1998 оноос хойш хяналтандаа авчихсан. Надаас жил бүр тайлан нэхэж байдаг. Сая энэ хэргийн шийдвэр гарсанаас хойш надаа гурван удаа "Та нар яагаад энэ хэрийн хурлыг хаалттай хийж байгаа юм”, "Яагаад ийм хэргийг танай тагнуулын байгууллага шалгасан юм”, "Тэр Б.Булган гэдэг хүнийг бүтэн жил хорионд байлгачихаад, яагаад шүүх хуралд оруулахгүй байгаа юм” гэсэн утга бүхий бичгүүд ирлээ. Хэдийгээр миний хариуцлагын асуудал биш ч гэлээ. Энэ мэтчилэн гадна, дотно талаасаа айхтар шахаастай байна. Гэхдээ надаа ч хэлэх зүйл олон байна.
 
Тухайлбал, яагаад уг хэргийн захиалагч нь тогтоогдоогүй байхад, замаас нь гүйдэтгэгч гэдэг хүмүүсийг олоод тогтоочихдог, шийтгэдэг юм. Шүүх хурлыг яагаад хаалттай хийсэн, яагаад Б.Булганыг шүүх хуралд оруулцаагүй гэх мэтээр асуух, ярих зүйл олон байна. Тэгээд ч сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлыг харж байхад, шүүхийн шийдвэрийн төлөө прокурорууд Үндэсний олон нийтийн телевизээр гарч, тайлбар хийгээд зураг хөрөг үзүүлээд байгаа нь асуудлыг улам бүр ээдрээтэй болгож байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235 дугаар зүйл буюу шүүх хурлыг нээлттэй, хаалттай хийх асуудлыг зохицуулсан байдаг. Уг хуулиар төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой бол насанд хүрээгүй хүүхэдтэй холбоотой бол тухайн хэргийн шүүх хурлыг хаалттай хийнэ гэсэн байдаг. Гэтэл энэ хэрэг тухайн айлын гэрт гарсан хэрэг. Тиймээс төрийн нууц байхгүй. Хувь хүний, байгууллагын нууц байхгүй. Өнөөдрийг хүртэл ахуйн шинжтэй л зүйлүүд дуулдаад байгаа.
 
Ер нь би 40 гаруй жил Монголын хэргүүдийг дуулсан хүн шүү дээ. Ялангуяа дуулиантай хэргүүдийг. Тухайлбал, 1950- аад онд гарч байсан хэргийн шүүх хурал 1980-аад онд Дээд шүүх дээр таслагдаж байхад нь би харж л байсан хүн. 1937-оноос хойш ийм нууц таслах ажиллагаагаа Монголд явагдаагүй. Яагаад хурлыг бүхэлд нь хаадаг юм. Уг нь Б.Булган гэдэг хүн чинь цорын ганц гэрч. Тиймээс энэ хүн юу ч ярих байсан хамаагүй. Шүүх хуралд оруулах хэрэгтэй. Гэрч эсвэл хохирогчийн хувиар орох ёстой. Тэр Б.Булганы амаар хүн алсан гэх этгээдүүдийг аман зураг зурагдсан. Тиймээс ядаж тэр асуудал дээр шүүх тайлбар авах ёстой байсан. Гэтэл прокроруудын ярьж байгаагаар бол тэр Б.Булган чинь хоол хийчихсэн. Алуурчидтай хамт хоол идээд, тамхи татаад сууж байсан гээд хэлчихсэн байсан. Ноцтой юм яриад байгаа биз дээ. Гэтэл Б.Булганыг шүүх хуралд оруулаагүй гээд асуудал үүсэх болно.
 
Дээр нь Ерөнхийлөгч Тагнуулын газарт зарим асуудлыг ил болгох чиглэл өгөөд олон нийтийн телевизээр ийнхүү цацаж байгаа нь бүр сэжигтэй. Учир нь энэхүү хэргийг нууцлах ажиллагаанд Ерөнхийлөгч оролцсон юм байна гэдгийг тэр бичиг нь харуулж байгаа юм. Тиймээс ч ил гарга гэсэн байна.
 
Уг нь одоо мөрдөж байгаа Төрийн нууцын хуулиар Үндэсний эрх ашгийн үүднээс яаралтай ил болгох шаардлага гарсан бол Ерөнхийлөгч тухайн хэргийг нууцаас гараж болно гэсэн заалт байдаг. Тэгвэл С.Зоригийн хэргийн цаана үндэсний эрх ашиг гэх зүйл юу байгаа юм бэ. Хүний амийг хөнөөсөн л хэрэг шүү дээ. Ингээд л энэ хэрэг бол том зургаараа Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилах зарчим гэдгийг устгаад дуусч байна. Эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээлгэдэг Вышинскийн онол Монголд амь орж байна. Тиймээс цаашдаа хуулийнхан яг ийм аргаар дургүй хүргээд байгаа хүн бүрийг аваачиж "далд хийх” үйл ажиллагааны суурь нь тавигдаж эхэлж байна. Анх удаа ч ийм юм болоод байгаа юм биш. Долдугаар сарын 1-ний хэргээр цагдаагийн дарга нарыг шийтгээд ял эдүүлээд гаргачихлаа. Энэ яг ийм хэрэг байсан. Захиалгатай шийдвэр байсан.
 
Ингээд харахаар 1937 оныхтой ижил онцгой комисс энэ улсад байгуулагджээ. Хуулийнхан хэргийг нуу гэхээр нуудаг, ил болго гэхээр мэдэгдэл хийгээд сууж байдаг ийм ардчилсан орон гэж байх уу. Энэ үйлдлээс болж Үндсэн хууль нурж байгаа юм. Гүйцэтгэх засаглалд хууль шүүхийнхэн оролцохгүй, шүүхийн ажилд засаглал оролцохгүй гэсэн алтан зарчим нурж байна. Гэм буруугүй бол нэг ч хүнийг пшйтгэхгүй, эргэлзээтэй бол яллагдагчийн талд асуудлыг шийдвэрлэнэ гэдэг зарчим нурж байна.
 

Сэтгүүлчийн дүгнэлт

 

ЭРҮҮДЭН ШҮҮГЭЭД ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭСЭН ГЭНЭ ҮҮ

 
 
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Орхон аймгийн харъяат Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сэжиглэн шалгаж, анхан шатны шүүх хурлаас тэднийг гэм буруутайд тооцон, 24-25 жилийн хорих ял оноосон билээ. Тэд давж заалдах шатны шүүхэд хандаж, хоёр дахь шатны шүүх хурал энэ сарын 14-ний өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хаалттай явагдаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
 
Хоёр дахь шатны шүүх хурал болсноос долоо хоногийн дараа буюу энэ сарын 21-ний өдөр МҮОНРТ-ийн "ММ” агентлагийн "Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрт Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн оролцож, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн зарим нотлох баримтыг ил болгож олон нийтэд мэдээлсэн. Тиймээс ч иргэд уг хэргийн асуудлаар ярих, бичих нь ихэссэн.
 
Иргэдийн дунд хамгийн том асуултын тэмдэг болоод байгаа асуудал нь хэрэгт холбогдогчдын шүүх хурлыг нээлттэй хийх байсан, хаалттай хийчихлээ гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл, иргэдийн шүүмжлэл болон шүүгдэгчдийн талын гол "гомдол” нь шүүх хурлыг хаалттай явуулсанд л байгаа мэт.
 
Зөвтгөл нь хавтаст хэрэг нь улсын нууцтай холбоотой баримт авагдсан гэдэг. Гэтэл уг хэрэгт улсын нууц огт байхгүй гэх хүн ч цөөнгүй байна. Тэдний нэг нь энэхүү хэргийг шалгаж байх хугацаанд Хууль зүйн сайд байсан эрхэм Ц.Нямдорж юм. Тэрбээр "Энэ хэрэг тухайн айлын гэрт гарсан. Тиймээс төрийн нууц байхгүй. Хувь хүний, байгууллагын нууц ч байхгүй. Өнөөдрийг хүртэл ахуйн шинжтэй зүйлүүд л дуулдаад байгаа” хэмээн хэвнэг тайлбар хийж байна. Мөн тэрбээр "Эрүүдэн пгүүх замаар хэрэг хүлээлгэдэг Вьшшнскийн онол Монголд амь орж байна. Тиймээс цаашдаа хуулийнхан яг ийм аргаар дургүй хургээд байгаа хүн бүрийг аваачиж "далд хийх” үйл ажиллагааны суурь нь тавигдаж эхэлж байна” хэмээн сүржин мэдэгдэл хийсэн юм.
 
Уг нь УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн тухайд тэрбээр Хууль зүйн сайд байсан энэ талын буюу хууль шүүхийн талын хүн. Гэтэл тэрбээр уртаас урт хугацаанд буюу 18 жилийн дараа алуурчид нь ил болж, ял авч буйг хараад ингэж хэлж байгаа нь олон хүнийг төөрөгдүүлж байгаа юм. Тиймээс хоёр ч шатны шүүхээс шийдвэр гарчихаад байхад Хууль зүйн сайд байсан хүн байж баримтгүй олон юм яриад байгаад дургүйцэх хүн олон байна.
 
Орсон борооны хойноос цув нөмрөх гэгчээр олон арван жил шалгагдсан дуулиант хэрэг учир энэ мэтээр алуурчид нь мөн, биш гэж ярих, бичих хүн олон гарч ирэх нь дамжиггүй биз. Өөрөөр хэлбэл, "Од” болох гэж хүсэлдээ хөтлөгдсөн нөхдүүд олон нийтийн анхаарлын төвд байгаа С.Зориг агсны хэргээр "шоу” хийх нь ойлгомжтой.
 
Гэхдээ энэхүү хэргийн "зовлон” дуусах яагаа ч үгүй байгаа бололтой. Учир нь Т.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг хэрэг хийснийг тогтоож, ял шийтгэл оноочихлоо. Гэтэл захиалагч гэх хүмүүсийг тогтоох, нотлох баримтуудыг шалгах шаардлага байгаа учраас Ажлын хэсэг үргэлжлүүлэн, захиалагчийн хэргийг шалгах үйл ажиллагааг явуулж эхлээд байгаа гэх. Тиймээс хууль, шүүхийнхэн олон нийтийн "Цаад эзнийг нь олооч” гэх нэхэл хатуу асуултын хариуг олох том даалгавар л үлдээд байна даа.

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар

“Гоо хатан” эмнэлэг хүний зовлонгоор мөнгө олдог уу?

$
0
0
Зөвхөн мөнгө л байхад хөөрхөн болох асуудалгүй хэмээн үздэг бүсгүйчүүд маань сайтар судалсны эцэст сонголтоо хийх нь чухал гэдгийг нэгэн баримт харуулав. 

Эм Зүй БиоАнагаахын сургуулийн оюутанууд, цэцэрлэгийн насны хүүхдийн дунд шүдний эрүүл мэндийн судалгаа явуулжээ

$
0
0

 

 

Эм Зүй БиоАнагаахын сургуулийн оюутанууд, цэцэрлэгийн насны хүүхдийн дунд шүдний эрүүл мэндийн судалгаа явуулжээ

 

Эм Зүй БиоАнагаахын сургуулийн Эм зүйн-307 Б.Байгальмаа, Б.Сайханбилэг , Б.Бямбажав, Б.Даваадулам  нар саяхан бага насны хүүхдүүдийн дунд шүдний эрүүл мэндийн судалгаа хийсэн байна. Тэд Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй  дүүргийн цэцрэлгийн хүүхдүүдэд хийсэн судалгаагаар зууны 27.1 % нь эрүүл 72.9 % шүдний өвчлөлтэй гарсан байна. Тиймээс эдгээр оюутан сурагчид шүдний эрүүл мэндийн талаар эцэг эхчүүдэд өгсөн зөвлөгөөг уншигчиддаа хүргэж байна.

 
            Хүүхэд эхийн хэвлийд байхад анхдагч амны хөндий нь ургийн хөгжлийн 3 дахь 7 хоногтойд амны хонхор, анхдагч гэдэс хоёрыг тусгаарлаж байсан нимгэн хальс цоорсноор үүсдэг бөгөөд шүдний хөгжил нь 6-8 долоо хоногтойгоос эхлэн 18-25 насанд агт араа ургатал удаан хугацаанд үргэлжилдэг байна. Сүүн шүдний эх үүсгэвэр тавигдсаны дараа 10 дахь долоо хоногоос шүдний хөхлөг, 13-14 дахь долоо хоногтойгоос анхдагч эсүүд, 15-16 дахь долоо хоногтойгоос шүдний эдүүд эрдэсжиж эхэлдэг. Хүүхэд төрөх үед сүүн шүдний цөгц нь хэлбэржиж гүйцсэн, байнгын шүдний үүсгэвэр нь тавигдсан байдаг. Өсөж буй шүдний үр хөврөл нь түүшин буюу эрүү хоншоорын ясны дотор гадаргуугаас цухуйж гарсанаар түүшингийн нягт ялтасыг шимэгдүүлж шүдэлнэ. Шүдлэхийн хирээр түүшин яс томорч шүд эрүүний тогтолцооны хөгжилд маш чухал физиологийн үйл явц болно. Энэ нь бие махбодын мэдрэл шингэний байдал гадаад орчны харилцан үйлчлэлийн үр дүнд явагдана. Сүүн шүд 6-7 сартайд цухуйгаад сүүн шүдний цөгц хөгжиж дуусахад сурвалж нь хэлбэржиж эхэлнэ.
 

           Хүүхдийг 5-7 настайд нь эхний байнгын шүд (ясан шүд) ургаж эхлэх ба цаашид 13 нас хүртэл нь солигддог. Энэ үед нь онцгой анхаарах хэрэгтэй. Учир нь аав ээжүүд сүүн шүд унаж байж л ясан шүд гардаг гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг бөгөөд 5-7 настай үед  хамгийн хойд талд нь насан туршид байх хамгийн чухал шүд болох Их Араа шүд ургасан байдаг. Энэ шүдийг солигдох шүд хэмээн тоомжиргүй хандаснаас эрт цоорч, улмаар авагдах хүртэлээ хүндэрсэн байдал манайд элбэг тохиолдож байна.

Иймээс хүүхдийн шүд солигдох үеээс нь эхлэн шүдийг нь фтортой оогоор угаалгаж мөн нэмэлтээр эрдэсжүүлэх эм, бэлдмэлүүдийг тогтмол өгч байх хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд сүүн шүдийг "солигддог шүд” учраас арчлах шаардлагагүй гэж үздэг. Гэтэл сүүн шүд нь байнгийн шүднээс ч илүүтэйгээр арчилгаа шаарддаг. Учир нь сүүн шүд эрдэсжилт бага, паалан нимгэхэн байдаг тул цоорч хорхойтохдоо амархан байдаг. Хорхойтсон сүүн шүдэнд их хэмжээний нян агуулагдах бөгөөд шинээр ургах ясан шүд болон ойролцоо шүднүүддээ халдвар дамжуулж маш хүчтэй өвддөг байна.  Хорхойтсон сүүн шүдийг авахад араанууд урагшаа түрж, байнгын шүд ургах зайгүй болдог тул байнгын шүд буруу байрлалтай, давхар ургах зэргээр эрүү нүүрэнд гажиг үүсгэх нөхцөл болдог.

 



Гашуунсухайтад дахин түгжрэл үүсэхгүй

$
0
0

Гашуунсухайтад дахин түгжрэл үүсэхгүй

 

Гашуунсухайт- Ганц модны чиглэлийн тээврийг хоногийн нэгдсэн графикт оруулжээ. Ингэснээр Гашуунсухайтад үүсээд буй нүүрсний тээвэрлэлтийг дагасан олон асуудалд шийдэгдэх юм.

 

Өнөөдрийн байдлаар Гашуун сухайтын  чиглэлд нийт  71 аж ахуйн нэгжийн 4500 орчим тээврийн хэрэгсэл ачаа тээвэрлэж байна. Өнгөрсөн  10 дугаар сард 45 аж ахуйн нэгж буюу одоогийн дүнтэй харьцуулбал тал хувь тээвэрлэлт хийж байсан ч  2000 гаруй тээврийн хэрэгсэл хууль бус байсан аж. Үүнээс болж тухайн чиглэлд автомашины дараалал үүсэх, жолооч нар олон хоног зам дээр нойр хоолгүй хонох, эрүүл мэндээрээ хохирох зэрэг нөхцөл байдал үүсээд байсан.

Харин нэгдсэн график мөрдөж эхэлснээр энэ асуудал шийдэгдэхээс гадна хилээр гарч буй нүүрсний тээврийн бодит дүн мэдээ гарах боломжтой аж.

 

Өвөлжилт хүндэрсэн сумдын хүүхдүүдэд тусламж илгээнэ

$
0
0

НҮБ-ын Хүүхдийн Сангаас өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын хүүхэд болон хөхүүл, жирэмсэн эхчүүдэд хүргэх тусламжийг хүлээлгэн өгөв.

Өвөлжилт хүндэрсэн сумдын хүүхдүүдэд тусламж илгээнэ

 

2017 оны 2-р сарын байдлаар манай улсын нийт 17 аймгийн 158 суманд өвөлжилт хүндэрсэн тухай Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээлсэн билээ.  Эдгээр суманд амьдарч байгаа хүүхэд, хөхүүл болон жирэмсэн эхчүүдэд нэн шаардлагатай хоол тэжээл, амин дэмийн тусламжийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас өнөөдөр Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгөх ажиллагаа болж байна.

Өвөлжилт хүндэрсэн дээрх 158 сумын 26 116 хүүхэд (200 хүртэл бог малтай өрхийн 60 хүртэл сартай хүүхэд), 15 800 хөхүүл болон жирэмсэн  эмэгтэй, сумын эрүүл мэндийн төвд доорх нэрийн тусламжийг үзүүлнэ. Үүнд:

 

  • Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл /хүүхэд, ээжүүдэд/
  • А аминдэм
  • Тураалын эмчилгээний сүү
  • Бугалганы тойрог хэмжигч /хүүхэд, насанд хүрэгчид/
  • Сургалтын зардал, шатахууны зардал
  • Жин хэмжигч
  • Нялх, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх багц.

 

Тусламжийн хүрээнд

 

  • 6-59 хүртэл сартай хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл түгээх
  • 5 хүртэлх насны хүүхдийн эцэг, эх, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхэд хоол тэжээлийн зөвлөгөө (нялх, бага насны хүүхдийн хооллолт, асаргааны чиглэлээр) өгөх
  • 14 хоногоос 1 сарын хугацаанд гэрийн эргэлт хийж, хэрэглээг хянах
  • Бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхийн хоол тэжээлийн байдлыг үнэлж, хоол тэжээлийн хурц дутлыг илрүүлж, эмчилнэ.

 

Тусламжийн бараа материалыг Улаанбаатар хотоос Эрүүл мэндийн яам, Монгол Эм Импекс концерн хамтран дээрх сумдад хүргэх ажлыг удирдан, зохион байгуулна. Тусламжид хамрагдах иргэдийн нэрсийг эрүүл мэндийн газрууд орон нутгийн засаг захиргаатай хамтран урьдчилсан байдлаар гаргасан байна. 

 

 "НҮБ-ын Хүүхдийн Сангийн хувьд онцгой байдлын үед нэн тэргүүнд бага насны хүүхэд болон жирэмсэн, хөхүүл эхчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, тэднийг эндэх, хоол тэжээлийн дуталд орохоос урьдчилан сэргийлэхийг зорьдог. Бидний хийсэн судалгаагаар 5 хүртэлх насны 26 116 хүүхэд, 15 800 жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хоол тэжээлийн дуталд орох эрсдэлд байгааг тогтоосон. Тиймээс тэдгээр хүүхэд, эхчүүдэд Канадын хандивлагчдаас санхүүжүүлж буй хоол тэжээлийн багц тусламжийг хүргүүлж байгаа юм” гэж Монгол дахь  НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Роберто Бэнес хэлэв.

 

Тусламжийн нийт санхүүжилт 339 000 ам.доллар буюу 828.1 сая төгрөг юм.

Viewing all 19892 articles
Browse latest View live