Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19903 articles
Browse latest View live

ЖИШИГ ХАЯГТАЙ БАЙГУУЛЛАГУУД

$
0
0
 ЖИШИГ ХАЯГТАЙ БАЙГУУЛЛАГУУД

     Эх хэл, үндэсний бичгээрээ байгууллагынхаа гадаах хаягийг бичиж их хотынхоо өнгө үзэмж хийгээд эх хэл, үндэсний бичиг үсгээ сурталчлан хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага цаг ирэх тутам нэмэгдэж байна. Тэдгээрийг жишиг хаяг болгон хүргэж байна. 

1. Шинэ Монгол технологийн дээд сургууль 

2. Хан-Уул дүүрэг 

 

3. Татварын ерөнхий газар 

4. Хил хамгаалах ерөнхий газар 

5. Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл - урлалын политехник коллеж

6. Гуравдугаар сургууль 

8. 23 - р сургууль 

8. Монголын хүүхдийн ордон 

9. Нийслэлийн өргөө амаржих газар 

10.Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ 

11. Улаанбаатар дулааны сүлжээ 

12. Монголын үндэсний музей 

13. Зоос гоёл

 

14.Улсын их дэлгүүр 

15. Номин Холдинг 

16. Чингис хаан олон улсын нисэх буудал 

17. Чингэлтэй бэлэг дурсгалын дэлгүүр



Та хэрхэн хөгширөх вэ? Зурхай

$
0
0
 Та хэрхэн хөгширөх вэ? Зурхай

Ордууд хэрхэн хөгширдөг вэ?

Өөр ордонд төрсөн хүмүүс өөр хоорондоо зан араншин, амьдралыг харах өнцөг, ажилдаа хандах хандлагаар ялгардаг. Хэрэв ордуудын хөгшрөх явц нь хүртэл ялгардаг гэвэл та итгэх үү. Энэхүү нийтлэлээр та бүхэнд ордууд хэрхэн хөгширдөг тухай хүргүүлж байна.

Хонины орд

Хонины ордныхон өнөөдрөөрөө амьдардаг учир нас нэмлээ, хөгширлөө гэж санаа зовдоггүй. Тэд нас өндөр болсон ч залуу насны эрч хүчтэй байдаг. Мотоцикл унасан, аялалд дуртай 60 гарсан хонины ордныхонтой учрах нь энгийн үзэгдэл. Тэд өөрт болон бусдад мэдэгдэлгүй хөгширдөг бөгөөд үргэлж эрч хүчээр дүүрэн байна.

Үхрийн орд

Үхрийн ордныхон амттай, сайхан хоолонд дуртай. Энэ сул талаасаа болж нас нэмэхдээ илүүдэл жинтэй болох нь бий. Байгалиасаа зөрүүд үхрийн ордныхон хөгшрөх тусам улам зөрүүд болох тохиолдол байдаг. Гэхдээ тэд бусдаас илүү бэрхшээлийг тэсвэрлэх давах чадварынхаа ачаар урт насалдаг байна. Үхрийнхэн зөвхөн эртний танил болон гэр бүлийнхэнтэйгээ л харьцдаг болох нь бий. Тэд шинэ зүйлст дургүй болдог.

Ихрийн орд

Ихрийн ордныхон үргэлж амьдралын зорилготой, хүсэлт тэмүүллээр дүүрэн байдаг. Нас нэмэгдсэн ч тэдний хүсэл тэмүүлэл нь дундрахгүй. Тэднийг сайн дураараа тэтгэвэрт гаргах гэж хичээх хэрэгтэй болдог. Гэхдээ тэтгэвэрт гарсан ч шинэ ажилд хурдан орж, ажлын цаг дууссан ч ажил дээрээ суудаг юм. Өөрийн хариуцаж авсан ажил нь дууссан ч тэд шинэ ажил төвөггүй олдог.

Мэлхийн орд

Мэлхийн ордныхон хоёр өөр хэлбэрээр хөгширдөг. Зарим нь хүүхэд хэвээрээ хөгширдөг байхад зарим нь хүн болгоныг асарч, халамжилсан хүн болдог. Нас нэмэх тусам тэд бусдаас улам их хүндлэл шаардаж эхэлдэг. Мэлхийн ордныхон маш сайн эмээ, өвөө болдог. Тэд ач, зээ нартаа зориулж дуртай хоолыг нь хийж, парк болон кино үзүүлэхээр дагуулж явах дуртай байдаг. Мэлхийн ордны өвөө өөрийн мэддэг, чаддаг бүх зүйлээ ач, зээдээ зааж сургахыг хүснэ. Хэрэв ач, зээ нар нь тэдний зүтгэл чармайлтыг үнэлэхгүй байвал тэд зааж, сургахаа больдог байна.

Арслангийн орд

Арслангийн ордныхон нас нэмэхээрээ тайван, ухаалаг дүр төрхтэй болдог. Гэхдээ тэд нэр хүнд, бусдад үлгэр дууриалал болохыг хүсэх болно. Ялангуяа ойр дотнынхон дундаа хүндлэгдэхийг хүснэ. Арслангийн ордны хөгшчүүлийг орцны үүдний сандал дээр нарлаж суунгаа хүн болгонтой ярилцаж байхыг харах тохиолдол нь их. Учир нь тэд хэн юу хийж байгааг үргэлж мэдэж байхыг хүсдэг. Ихэнх тохиолдолд арслангийнхан орой тэтгэвэрт гардаг. Тэд залуу хойч үеийнхэнд өөрийн сурч мэдсэнээ зааж өгөх багш нь болохыг хүсдэг.

Охины орд

Охины ордныхон нас нэмэх тусам эргэн тойрныхоо хүмүүст улам их уцаартай хандаж эхэлдэг. Гэхдээ тэд үргэлж өөртөө болон эрүүл мэнддээ анхаарал тавьж, өөрийгөө байнга хөгжүүлдэг. Охиныхон нас өндөр болохдоо ухаалаг бөгөөд илүү хатуу хахир зантай болдог. Тэд гэр бүлийнхэндээ улам их шаардлага тавьж, алдаа дутагдал болгоныг нь шүүмжилж эхэлдэг.

Жинлүүрийн орд

Жинлүүрийнхэн өөрийн гадна төрхөндөө маш их анхаарал хандуулдаг. Тийм учраас тэд үрчлээсийг бий болгохгүйн тулд бүхнийг хийнэ. Гоо сайхны мэс засалчдын байнгын үйлчлүүлэгчид дотор жинлүүрийн ордныхон их байдаг. Ингэсний ачаар тэд 60 настайдаа ч бусдаас илүү харагдах нь бий. Гэхдээ жинлүүрийн ордныхон сайн эмээ, өвөө болж чаддаггүй. Учир нь тэд өөрсдөдөө хэтэрхий их анхаарал хандуулдаг.

Хилэнцийн орд

Хилэнцийн ордныхон нас нэмэх тусам хуримтлуулсан амьдралын туршлагаа бусадтай хуваалцах хүсэлтэй философич болдог. Заримдаа тэд өөрсдийн үзэл бодолдоо хэтэрхий үнэнч нэгэн болж хувирдаг. Гэсэн хэдий ч тэдний ихэнх нь маш сайн их сургуулийн багш болдог.

Нумын орд

Нумын ордныхон хөгшрөлтийн тухай бодохгүй байхыг маш их хичээдэг. Тэгсэн ч тэд энэ бодлоосоо салж чадахгүй. Тэд эргэн тойрныхоо хүмүүстэй хөгшрөлтийн талаар байнга ярилцаж, өөрийн гадаад төрхийг асууна. Ихэнх нумынхан ямар ч нэмэлт хүч хэрэглэлгүйгээр өндөр настай болсон ч сайхан харагддаг. Энэ нь тэд залуу наснаасаа өөрийн гадаад төрхөндөө анхаарч, зөв хооллодог байсны үр дүн юм.

Матрын орд

Матрын ордныхны хувьд амьдрал эсрэг урсгалаар өрнөдөг мэт санагдаж магадгүй. Тэд хүүхэд байхдаа "бяцхан өвгөн” шиг биеэ авч явдаг. Харин нас нэмэх тусам улам хүүхэд шиг зан нь чанар илэрч эхэлдэг. Матрын ордны өвөө, эмээ нартаа ач, зээ нар нь маш их хайртай байдаг. Учир тэд ач, зээ нартайгаа нас чацуу юм шиг л хамт сахилгагүйтдэг.

Бумбын орд

Бумбын ордныхон бага наснаасаа нас өндөр гартлаа гадна төрхөндөө их анхаарал хандуулдаг. Нас нэмэхээр тэд бусдын үгийг сонсохоо байж зөвхөн өөрийн үзэл баримтлалдаа итгэж эхэлдэг. Ийм ч учраас бумбын ордныхон 70 нас гараад бусдын үгэнд оролгүйгээр зөвхөн өөрийн шийдсэн зүйлээ хийдэг. Мөн бумбын ордныхон зөвхөн гадна төрхөөрөө хөгширдөг. Харин дотоод ертөнцдөө үргэлж залуу хэвээрээ үлддэг.

Загасны орд

Загасны ордныхон хөгшрөлтөөс маш их айдаг. Тэд хөгшрөхөөсөө өмнө маш ихийг хийж амжуулахыг хүсдэг. Ийм ч учраас тэд өөрсдийн юу хийж амжуулсан тухайгаа дүгнэх гэж их цаг зарцуулж, сэтгэл санаагаа тавгүйтуулдаг. Хэрэв тэд энэ тухай бодлоо хязгаарлаж чадвал аз жаргалтай байж чадна. Хүн сэтгэл санаагаар их унах нь хурдан хөгшрөлтийн нэг шалтгаан болдог шүү дээ.


Хүүхдүүдийг гудманд нас баруулахгүйн тулд өөрийн сүмдээ хүүхдээ орхих хайрцаг байрлуулжээ

$
0
0
 Хүүхдүүдийг гудманд нас баруулахгүйн тулд өөрийн сүмдээ хүүхдээ орхих хайрцаг байрлуулжээ

Бусдын хүүхдийн төлөө энэ эрхэм юу хийдгийг та хараад биширнэ шүү

Харамсалтай нь өнөө цагт дөнгөж төрсөн хүүхдээ зөвхөн өөрсдөө өсгөхгүйн л тулд гудамжинд орхих үзэгдэл байсаар байна. Өмнөд Солонгос улсад жил бүр зуу зуун нярай хүүхдийг гудманд орхисноос болж нас бардаг гэсэн харамсалтай тоо байна. Тус улсын нэгэн сүмийн номлогч эдгээр хэнд ч гэм хийгээгүй бяцхан хүүхдүүдийн амь насыг аврах зорилготой шинэ санаа сэджээ.

Хүүхдүүдийг гудманд нас баруулахгүйн тулд өөрийн сүмдээ хүүхдээ орхих хайрцаг байрлуулжээ. Тэрээр энэ хайрцгаа "baby box” хэмээн нэрлэжээ.


baby box-ийг халаагуур болон агаар цэвэршүүлэгчээр тоногложээ


Энэ сайн санаат хүнийг Ли Жон Рак гэдэг


Эдгээр хүүхдүүд энэ хорвоод хэрэггүй хүмүүс биш гэж тэрээр хэлж байна



Өөртөө итгэлтэй хүн л юм бол үүнийг уншаад үзээрэй

$
0
0
 Өөртөө итгэлтэй хүн л юм бол үүнийг уншаад үзээрэй

Өөртөө итгэлтэй хүний хэзээ ч хийдэггүй 13 зүйл

Эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, ухаалаг хүмүүсийн нэг онцлог нь тэд эргэн тойронд болж буй үйл явцыг үргэлж тайвнаар хүлээж авдаг. Энэ нь маш чухал хувь хүний чанар юм.  Харин энэхүү нийтлэлээр хэрхэн энэ чанарыг өөрт бий болгож болох талаар сонирхоцгооё.

1. Өөрийн хийсэн үйлдэлд харамсдаггүй

Заримдаа өөрийн гаргасан алдаатай үйлдлээ хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Харин тэд тухайн цаг үед ямар нэгэн үйлдэл хийсэн л бол, үүнийг хийх шалтгаан байсан гэж үздэг.

 

2. Өөрсдийн хянаж, нөлөөлж чадахгүй зүйлд санаа зовдоггүй

 

Та өөрийн нөлөөлж чадахгүй ямар нэгэн үйл явцад санаа зовж байсан байх. Харин өөртөө итгэлтэй хүмүүс өөрсдийн нөлөөлж чадахгүй зүйлд санаа зовдоггүй. Тэд тайвнаар ямар үр дүн гарахыг хүлээдэг.

 

3. Тэд өөрчлөлтөөс айдаггүй

Заримдаа хүний амьдралд зайлшгүй өөрчлөлт гардаг. Энэ өөрчлөлтийг өөртөө итгэлтэй хүмүүс тайвнаар, айдасгүйгээр хүлээж авдаг. Үр дүн нь сайнаар эргэх тохиолдол байдаг шүү дээ.

 

4. Ухаалаг эрсдэлтэй алхам хийдэг

Энэ нь өндөр үр дүн гаргахад тус болдог. Эрч хүчтэй, өөртөө итгэлтэй хүмүүсийн ажил нь амжилттай, гэр бүлдээ аз жаргалтай байдаг. Хааяа бага зэрэг ухаалаг эрсдэлтэй шийдвэр гаргаж сурах хэрэгтэй. Ингэж байж л танд юу тохирох, юуг та хамгийн сайн хийж чадахаа мэднэ шүү дээ.

 

5. Тэд хүн болгонд таалагдахыг хүсдэггүй

Хамгийн гол нь та өөртөө таалагдах ёстой. Хэрэв өөрийн үйлдэл, өөрийн хүрч буй үр дүндээ сэтгэл хангалуун бол бусдын юу гэж бодох нь дараагийн асуудал шүү дээ.

6. Тэд өнгөрснийг орхидог

Тэд бүтэлгүй дурлалын тухай, өмнө нь хийж байсан дуртай ажлынхаа тухай дурсаж санагалздаггүй. Харин тэд одоо цаг дээр анхаарлаа хандуулж, одоо цагаас эрч хүч, таашаал авч, одоогоос ирээдүйгээ бүтээдэг.

 

7. Тэд алдаа, дутагдлаа зүгээр орхидоггүй

Өөрийн алдаа дутагдлыг ашиглах хамгийн зөв алхам бол – үүнийгээ засаад, дахин давтахгүй байх юм. Өөртөө итгэлтэй хүмүүс өөрийн алдаа дутагдлыг ухаарч, түүнийгээ залруулж, үргэлж өөрийгөө хөгжүүлдэг

 

8. Тэд бүтэлгүйтэлд шантардаггүй

Тэднийг зорилгодоо хүрэх хүсэл, тэмүүллийг ямар ч бүтэлгүйтэл зогсоож чадахгүй. Энэ нь зөвхөн биеийн бус сэтгэл зүйн хүчтэй хүн л хийж чадах зүйл. Ингэж байж л зорилгодоо хүрнэ.

 

9. Тэд ганцаардлаас айдаггүй

Ингэлээ гээд тэд гэр бүлтэй болохгүй гэсэн үг биш. Харин тэд ганцаараа үлдэх, хүнд хэцүү үе тохиоход өөрсдийгөө азгүй, бүтэлгүй хүн гэж тооцохгүй гэсэн үг юм. Бүх юм цаг хугацаатай гэдэг шиг гэр бүлтэй болох асуудал ч цаг хугацаатай.

 

10. Тэд шууд үр хүнд хүрнэ гэж боддоггүй

Тэд маш тэвчээртэй. Тэд үр дүнд хүрэхийн тулд хэдий хэр цаг хугацаа шаардлагатайг тооцоолдог. Үр дүнг хүлээж байх хооронд бусад ажлаа тайван хийх болно.

 

11. Тэд бусдад өртэй гэж боддоггүй

Тэд үргэлж өөрийн хүч, хөдөлмөрөөр амжилтад хүрдэг. Тухайн хүн үнэхээр чин сэтгэлээсээ тусламж санал болгож буй тохиолдолд л бусдаас тусламж авдаг.

 

12. Тэд бусдын амжилтад атаархдаггүй

Яагаад гэвэл тэд өөрсдөө чадах учраас бусдад атаархдаггүй юм. Өөртөө итгэлтэй хүмүүс атаархал бол хүнийг сул дорой болгодог зан, чанар гэдгийг мэддэг. Харин үүнд зарцуулах цагаа өөрийн хөдөлмөрт зарцуулдаг.

 

13. Тэд бусдаар өөрийгөө хянуулдаггүй

Тэд үргэлж эрх чөлөөтэй байхыг эрмэлздэг. Гэхдээ хүн болгон эрх чөлөөтэй байж чаддаггүй. Учир нь эрх чөлөөтэй боллоо гэхэд ядаж хаашаа зүглэх, хаашаа явах ёстойгоо мэдэхгүй бол эрх чөлөөний хэрэг байхгүй.


АТГ-ын дарга Х.Энхжаргал та, Сангийн сайд Б.Чойжилсүрэнг шалгана уу?

“Эдийн засгийн форум” хойшилсон нь хөрөнгө оруулагчдыг гайхашруулж байна

УИХ-ын гишүүн Д.Гантулгаа УЯАЧ БОЛМООР БАЙВАЛ ЭРТХЭН СУУДЛАА ӨГ

$
0
0

УИХ-ын гишүүн Д.Гантулгаа УЯАЧ БОЛМООР БАЙВАЛ ЭРТХЭН СУУДЛАА ӨГ

Өнгөрсөн чуулганаар хурлаа хамгийн их тасалсан хэмээх гуншинг хүртсэн мөн УИХ-ын хамгийн залуу гишүүн гээд өнөөгийн  УИХ дахь хамгийн хамгийнийг түүж байгаа нөхөр бол УИХ-ын гишүүн Д.Гантулга.

Залуу хүн улстөрд орж улс орныхоо хөгжилд нэмэр болох гэж зорьж байгаа нь зөв ч Өнгөрсөн УИХ-ын сонгуульд МАН-аар овоглосон хэнбугай ч нэр тодроод гарч ирэх магадлалтай агшинд тодорсон азтай залуу. Гэхдээ УИХ-ыг гишүүн Д.Гантулга хийх ёстой ажлаа умартан, Монголын морин спорт Залуу уяачдын холбоо гээчийг байгуулан данайж, аймаг орон нутгаар хэсэж, адууны бизнес, лекц уншаад яв хэмээн Хан Хэнтийчүүд сонгоогүй нь лавтай байх.

Залуу улстөрч Д.Гантулга нь МАН дахь УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн "Зүүний холбоо”-нд харъяалагддаг. Энэ утгаар нь зарим нэгэн хүмүүс У.Хүрэлсүхийг явуулгаар УИХ-ын дарга М.Энхболдыг унагах нэрийг нь сэвтээх ажлыг идэвхийлэн хийдэг гэж яригдаад эхэлсэн гэнэ. Тиймдээ ч юм уу хууль батлаад танхимдаа суух цаг нь хомсдож орон нутгуудаар хэсэж аймгийн дарга нарт дарамт болж явах дуртай болсон гэх. Ер нь ингэж хөл ихтэй аймаг орон нутаг хэсэж хүндэрсэн эдийн засагт уламт дарамт болж байгаагаа мэддэг ч энэ тухай бодох эрхэмүүд үнэндээ алга. Тэд эрх мэдлийн өлгийд өлгийдүүлсэн цагаасаа /нялхаараа/ халгиж цалгиж, ядарсан иргэдэд тав арван төгрөг, хэдэн мал өгснөө ихэд бодож толгой өргөдөг нь гэм биш зан боллоо.

Сүүлийн үед хурдан морины бизнес, бооцоот уралдаан нь бизнес эрхлэгчид болон улстөрчдийн гол зугаа цэнгэл болоод байгаа. Үүний том төлөөлөгч нь УИХ-ын дарга М.Энхболд Монголын морин спортын холбооны ерөнхийлөгч хэмээн уяачдын толгойг илж шүүхийн шийдвэрийг ч үл хүндэтгэх болсонтой холбоотойгоор залуу улстөрчид уяач нэртэй том дээл, бүсээр гангарсан морио танихгүй нэгэн болохоор тэмүүлж байна.

Эцэст нь хэлэхэд дарга ч бай цэрэг ч бай хүмүүс хийх ёстой ажлаа л хийгээд явчихвал монгол маань хөгжинө. Түүнээс олон зүйл рүүгээ хөрвөөд л үлгэн салган яваад байвал яач ч хөгжих вэ дээ. Ер нь УИХ-ын гишүүн Д.Гантулга та цагаан захтай, хууль батлалцаад суух улстөрч болохоос, хөдөө морь тарлаж, сойлго тааруулдаг уяач биш. Үнэхээр уяач нэр зүүмээр байгаа юм бол эртхэн суудлаа өгсөн нь дээр биз.

Энэ залуу удахгүй Алдарт уяач, мянгат малчин гээд цол гуншинтай болно гэж мөрийцсэн чадна. Ямартаа ч би гайхахгүй. Морь мал мэдэхгүй "өлгийтэй жаал"-аар удирдуулдаг холбоо ч бас хөөрхий л гэхээс...

Эх сурвалж DURSAMJ.MN
ЧОЙ

БНСУ Севол хөлөг онгоцыг татаж гаргана

$
0
0

БНСУ Севол хөлөг онгоцыг татаж гаргана

 

БНСУ-ын Тэнгис далай, загасны аж ахуйн яам 22-нд, живсэн Севол хөлөг онгоцыг шүүж гаргах ажлыг эхлүүллээ. Бүх ажил урагштай байвал 23-нд уснаас шүүж гаргахаа нотолжээ.

Тус яамны мэдээгээр, орон нутгийн цагаар 22-ны 10 цагт Севол онгоцыг татаж гаргах туршилтын ажил эхэлж, 15 цаг 30 минутад тэнгисийн ёроолоос 1 метр хэртэй өргөж, мэргэжилтнүүд онгоцны хүндийн жинг хэмжиж, хянаж тогтоох ажил хийсэн байна.

БНСУ-ын засгийн газар онгоц татаж гаргахад цаг агаарын нөхцөл тохиромжтой байгааг нотлоод 22-ны орой уг ажлыг албан ёсоор эхлүүлсэн юм. Бүх ажил урагштай байвал 23-ны 11 цагийн орчимд хөлөг онгоцыг далайн түвшнээс дээш 13 метрт гаргаж, хэд хоногийн хугацаа зарцуулж боомтод шилжүүлэх болно.

2014 оны 4-р сарын 16-нд 476 хүн тээсэн Севол хөлөг онгоц Жеолла Намдо мужийн Жиндо хотын Биеонгпоонг арлын умард хэсэгт гэнэт живж, 295 хүн амь насаа алдаж 9 хүн сураггүй болсон юм.

/Баатар орчуулав/

Эх сурвалж: ХОУР


МАН-аас нэр дэвших магадлалтай улстөрчид

Хятадын нэгэн бага сургуульд завсарлагааны үеэр 2 хүүхэд дарагдаж нас баржээ

$
0
0

Хятадын нэгэн бага сургуульд завсарлагааны үеэр 2 хүүхэд дарагдаж нас баржээ

 

Хятадын төвийн нутаг дахь нэгэн бага сургуулийн бие засах газарт хоёр хүүхэд нас барж, 20 гаруй хүүхэд гэмтэж бэртсэн хэрэг гарсан байна.

Пуян хот дахь нэгэн сургуулийн өглөөний завсарлагааны цагаар хүүхдүүд 00-д орох гэж урт дараалал үүсгэсэн байх үедээ бусдыгаа түлхэн дарж унаснаас болж ийм явдал болсон  гэж хэвлэлүүдэд мэдээлж байна.

Хятадын нэгэн сонинд мэдээлснээр, хүүхдүүд хэт олноороо овоорсноос болж бие засах газрын хана нуржээ.

Гэмтсэн хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд зарим хүүхдийн биеийн байдал хүнд байгаа ажээ.

Пуян хотын захиргаа уг хэрэг явдлыг шалтгааныг шалгаж байгаа бөгөөд илүү тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Уг золгүй явдал Хэнань мужийн Пуян хотын 3 дугаар бага сургуульд өнөөдөр өглөө болжээ. Өмнө нь үүнтэй төстэй хэрэг явдал болж байсан байна.

2014 онд Хятадын баруун өмнөд нутгийн нэгэн сургуулийн шатан дээр сурагчид овооролдсоны улмаас зургаан хүүхэд дарагдан нас барж, 25 хүүхэд гэмтэж байсан аж.

Х.Сарнай

Эх сурвалж: Монцамэ

Их Британид террорист халдлага гарсны улмаас 5 хүн амиа алдав

$
0
0

Их Британид террорист халдлага гарсны улмаас 5 хүн амиа алдав

 

22-нд Их Британийн нийслэл Лондон хотын Парламентын байрны ойролцоо террорист халдлага болж, мөн өдөр цагдаагийн байгууллагын мэдээлснээр, 5 хүн амиа алдаж, 40 хүн шархадсан байна. 

Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр, мөн өдрийн 14 цаг 40 минутын үед, террорист этгээд машин барьж, Лондон хотын төв дэх парламентын байрны ойролцоо Вестминстер гүүрнээс хойш явган хүн дайрч, 3 цагдаа болон олон хүнийг гэмтээсэн байна. Дараа нь тэр машин замын дэргэдэх хашлага мөргөж зогссон боловч хутга барин, хүмүүсийг хөөж, парламентын байшинд орохыг оролджээ. Аюулгүйн хамгаалалтын нэг цагдааг шархдуулсны дараа террорист этгээдийг цагдаа нар буудаж хороосон байна. 

Их Британийн ерөнхий сайд Тереса Мей мөн өдөр онцгой байдлын комиссыг хуралдуулж, зохицуулах арга хэмжээний талаар зөвшилцжээ. Хурлын дараа тэрээр ерөнхий сайдын ордонд мэдэгдэл гаргаж, энэхүү террорист халдлагыг хатуу зэмлэн буруушааж, энэ бол маш харгис террорист халдлага юм гэжээ. 
Өдгөө Хятад улсын иргэн шархадсан буюу амиа алдсан тухай мэдээлэл алга байна гэж Хятадаас Их Британид суугаа элчин сайдын яам мэдэгджээ.

Эх сурвалж: ХОУР

ӨВГӨН ДЭНЛҮҮ

$
0
0

ӨВГӨН ДЭНЛҮҮ

 

Түүний амьдардаг ертөнцөд тэнгэрт нь од түгдэггүй, шувууд нь мөлхөж явдаг гэнэ. Хачин юм шүү гэх хөнгөн бодолд ээрэгдсээр, басхүү өсөж торнисон үймээнт хотоо "энэ лав түүний амьдардаг ертөнц биш” гэж харамласаар Ломбын Нямаа гэх өвгөн найрагчийн өрөөнд явж ортол булан нь нугарсан улаан хавтастай, нимгэхэн номныхоо эхний хуудсан дээр "Миний амьдардаг ертөнцөд ихийг бүтээ” гэж бичээд надад дурсгачихав. Хоёрдугаар сарын эхний өдрийн налгар үдэд өвлийн зузаан хүрэмнийхээ урд энгэрийг сул тавьчихаад, Улаанбаатарыг уртааш нь нэвт зүссэн өргөн чөлөөгөөр ер бээрсэн шинжгүй, ганцаар алхах зуураа "Бид нэг ертөнцөд амьдардаг байх нь” гэсэн шүү юм бодсоор гэртээ харьж билээ. Энэ өдрөөс хойш Л.Нямаа гуайн "Миний амьдардаг ертөнц” номыг мөн ч их эргүүлж тойруулсан даа. Хэмингуэй шиг л өдөр бүр жорлондоо авч орсон. Памук шиг л үргэлжид үүргэвчиндээ авч гарсан. Бүр турьхан хавтсыг нь хуучруулчихгүйн тулд төвийн мухлагаас даавуун гэр авч нөмөргөсөн. 

Би номыг нь унших бүртээ өвгөн найрагчийн тухай урьд дуулаагүйгээ олж мэддэг байлаа. Тэртээ жилүүдийн өмнө дэлхийн дайн дуусаагүй үед тэр мэндэлжээ. Анчин аав нь түүнийг багад өөд болсон гэдэг. "Монголын нууц товчоо”-ны баатарлаг үйл явдлаар балчирхан оюунаа угжиж өссөн, Хэнтий нутгийн хүү хожим Га, Цэ багшийн шавь гэгдэх болжээ. Га гэдэг нь агуу их Гаадамба. Цэ гэдэг нь агуу их Цэдэндорж. Нэгэн удаа Цэ багш нь түүнд "Утга зохиолд сайн шавь төрүүл” гэж захисан гэдэг. Тэрбээр Хэнтий нутагт нэгэн насаа элээхдээ "Миний амьдардаг ертөнцөд хүмүүс нь үхэж жаргадаг” гэж өөрөө шүлэглээд зогсохгүй багшийнхаа захиасын дагуу "Хан Хэнтийн яруу найргийн дугуйлан”-г үүсгэн дэглэжээ. Өөрийнх нь тодорхойлсноор, энэ бол бодитой оршдоггүй хэрнээ "бодит” дэг сургууль гэнэ. Уулзаж цугладаг оромж овоохойгүй хэрнээ тэд бүхний нүднээ ил сүрдэм нэгэн цамхгийг үгээр урлаж босгожээ. Чухам эндээс л 90-ээд оны авангард найрагч Б.Галсансүх тэргүүтэй олон найрагч төрөн гарсан юм. Б.Одгэрэл, Д.Одгэрэл, Г.Сонинбаяр, Б.Энхжаргал, Д.Гансүрэн, С.Оюунчулуун, Б.Адъяахүү, Л.Энхбаатар, Х.Батхүү, Г.Нэргүй, С.Наранчимэг, Б.Занданхүү гээд Л.Нямаа багшийн шавь олон. Энэ бүхнийг би номноос нь олж мэдсэн юм. Гэхдээ нэгэн цагт Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн, Донровын Намдаг, Жамцын Бадраа гуайтай уулзаж ярилцаад зогсохгүй уулзах бүртээ ой санамжаа "дуу хураагуур” мэт асааж, тэмдэглэлийн дэвтрээ "зөөврийн компьютер” мэт ашиглаж, он цаг улиран одсон хойно, уулзаж учирсан агуу их хүмүүс нь тэнгэрийн зүг одсон хойно өнөөх тэмдэглэлүүдээ эрж шүүрдэн үнэ цэнтэй ярилцлага үйлдэж чадсан, бас амьдралынхаа турш өглөө бүр үүрийн 5 цагтай уралдан босчихоод тархиныхаа илчит зуухыг нимгэн, зузаан номуудаар өрдөн суудаг энэ өвгөн найрагчаас асууж сонирхох зүйл дэндүү их тул би ахин нэг удаа өнөөх өргөн чөлөөгөөр Улаанбаатарынхаа баруун хаяанд очиж, баахан асуултаар "байцаасан” минь энэ.  
-"Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” номонд тань багтсан Мишигийн Цэдэндорж гуайн сүүлчийн ярилцлагыг би үе үе шимтэн уншдаг юм. Товч хэрнээ аатай, энгийн хэрнээ амттай яриа. Тэр ярилцлагаас хойш нэг жилийн дараа Мишигийн Цэдэндорж гуай тэнгэртээ морилсон.
"Оргүй хоосноос ирсэн бид 
Орчлон дэлхийд амьдрахдаа 
Салж чадахгүй болсны учрыг 
Санаж явбал тэр мөнхрөл” хэмээн тэмдэглэлийн дэвтэр дээр тань бичсэн тэр өдөр та хоёрын хувьд сүүлчийн учрал тохиол байсан гэдэг. Та багшийнхаа өөд болсон мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?
-1981 онд би Биндэр суманд сургуулийн захирлаар очсон юм. Гэхдээ багштайгаа үргэлж утсаар ярьж, байнга холбоотой байсан даа. Шуудайнд жаахан мах, идээ цагаа хийгээд явуулахад "Эдгээрийг уншиж бай” гээд эргээгээд хагас шуудай ном илгээнэ. Багш анх намайг Хэнтий рүү явахад "Хөдөө явсан хүн цаг үеэсээ хоцордог юм шүү. Тэр хэрээрээ авьяас нь унтардаг. ЮНЕСКО-гийн "The Courier” сэтгүүл, Зөвлөлтөд гардаг гадаад уран зохиолын сэтгүүлийг захиалж уншаарай, тэгвээс авьяас мөхөхгүй” гэж захисны дагуу би тэр сэтгүүлийг 1990 он хүртэл захиж уншсан шүү. 
Багш 1982 оны хоёрдугаар сард өөд болсон. Манай Биндэрт онгоц буудаг, тэрүүгээр "Утга зохиол” сонин ирдэг юм. Тэгтэл нэг өдөр сониноо аваад дэлгэтэл Мишигийн Цэдэндорж нас барав гэсэн гарчигтай бүтэн нүүр гашуудлын мэдээ гарчихсан байв. Тэр дор нь би Улаанбаатар руу утас цохитол багш нас барчихсан, бас гэрийг нь лацадчихсан тухай дуулгав. Тэгээд би дарга нартаа хэлчихээд шууд л Өндөрхаан руу нисчихсэн. Манайх Өндөрхаанд байсан үе л дээ. Тэгтэл айхтар шуурга дэгдлээ. Онгоц буулгадаггүй, хөөргөдөггүй. Өглөө болгон л онгоцны буудал дээр очно. Тэгж байтал Улаанбаатар шуургатай гээд Сүхбаатарын онгоц Өндөрхаанд буусан юм. Тэр онгоцны дарга миний таньдаг хүн байж таарав. Дамдиндорж гэх Хэнтийн хүн. Тэгсэн тэр "Маргааш эрт ирээд байж бай, 5, 6-ийн алдад нисэх байх шүү” гэдэг юм байна. Манай сургуулийн багш Очиржав бид хоёр дурдсан цагт нь яваад очтол дарга нарын авгай хүүхдүүд гээд баахан хүн зогсож байлаа. Тэгтэл Дамдиндорж гуай "Монголын нэрт яруу найрагч Мишигийн Цэдэндоржийн оршуулганд амжиж оролцох хоёр хүн л яв, өөр нэг ч хүн суулгахгүй” гэж хэлээд зөвхөн бид хоёрыг суулгаад ниссэн. Ингээд Улаанбаатарт газардмагцаа онгоцны буудлаас такси хөлслөн Зохиолчдын хороон дээр очтол С.Лочин, Их сургуулийн багш Ү.Нямдорж хоёр хөшөөг нь аччихсан 51 машинтай зогсож байхаар нь тэр хоёрыг суулгаад Нарангийн энгэрт очсон. Ингэж л багшийгаа сүүлчийн замд нь үдсэн дээ.
-Нэгэнт их найрагчийг эргэн дурссаных, ярилцлагыг авсан 1981 оны 7-р сарын 19-ний өдрийг эргэн санацгаая. Аав маань залуу сэтгүүлч байхдаа "Нэгэн шүлгийн түүх” гэх яруу найргийн буланг хөтөлдөг байсан гэдэг. Яг үүнтэй адил энэ асуултыг минь "Нэгэн ярилцлагын түүх” гэж нэрлэж болмоор ч юм шиг. Та тэр өдрийн тухай илүү ихийг дурсаач! Залуус бидэнд Расул Гамзатов, Эрнест Хэмингуэй, Махатма Гандиг эх хэлнээ яруу тансаг хөрвүүлсэн их зохиолчийн ахуй амьдрал сонин содон санагдах нь лав. Тэр ч бүү хэл номын сан, бичгийн ширээ, бүр хааяахан хүртэж орхидог сархад архиных нь нэр хүртэл нэн сонин байна?
-Уг ярилцлага гэрт нь болсон юм. Махкомбинат руу явдаг замд найман орцтой урт байшин бий. Тэр байшингийн тавдугаар орцон дахь Цэ багшийнд Дамдинсүрэнгийн Алтанхуяг бид хоёр явж очсон. Багш тэгэхэд халамцуу байж байгаад халуун плитканд гараа түлчихсэн, гар нь боолттой сууж байсан. Ер нь багшийн сүүлийн хоёр жилийн амьдрал маш гунигтай өнгөрсөн дөө. Авгай нь нас барчихсан, охиныг нь авгайнх нь дүү аваад явчихсан гээд багш ихэд ганцаарддаг байв. Гэрт нь оросууд ирж архи ууна. Голдуу цэргийн хурандаа нар ирнэ. Үүнийг багш надад өөрөө ярьсан юм. Тэгээд л багшийг баахан уулгачихаад дэрэн доогуур нь 200, 300 төгрөг үлдээсэн болоод хамаг сайн номыг нь сорчилж аваад явчихна. Багшийн номын сан гайхамшигтай баялаг гэгддэг байлаа. Юу нь тийм гайхамшигтай вэ гэвэл нэгдүгээрт багш номыг өөрийн таашаалаар сорчилж цуглуулна. Хоёрдугаарт Монголын тухай гадаадад хэвлэгдсэн номуудыг уйгагүй эрж цуглуулсан. Номын шүүгээнийхээ цаад талын хоёр эгнээгээр дүүрэн орос, англи, франц, герман, япон, хятад хэл дээрх Монголын тухай номуудтай.
-Тэр их ном хаачсан юм бэ?
-Их гунигтай түүхтэй шүү дээ. Нас барсных нь дараа манай Зохиолчдын хороо хоёр шкаф номыг нь хуу хамж авчраад үүднийхээ өрөөнд хадгалсан юм гэнэ лээ. Тэгээд нэг мэдэхэд тэр их ном бүгд алга болсон гэдэг. Надад хүн хэлэх нь багшийн номуудыг тараагаад авчихсан байж магад гэсэн шүү. Тэр дотор ирээдүйд бичих зохиолын санаа бүхий 20 гаруй хавтас байсан. Тэд чухам хааш орсныг хэн ч мэддэггүй. Авсан хүмүүс нь ашиглаад ном гаргаж байна уу гэхээр үгүй. Аль эсвэл хэрэглэж мэдэхгүй хүмүүс аваад гал түлчихсэн үү, бүү мэд. 
Ер нь Монголын агуу их хүмүүсийн номын сан маш гунигтай замналыг туулсан даа. Агуу их Бямбын Ринчен гуайн номын сан Улаанбаатар их сургуульд оччихсон байх жишээтэй. Уг нь бичгийн их хүмүүсийнхээ номын санг цаашид авч явах, хадгалж хамгаалах нь тухайн улс үндэстний үүрэг, том соёл байх учиртай. Гэтэл одоо Цэдэнбал даргын номын сан гэж хаа ч алга. Миний таньдаг хүмүүсээс С.Эрдэнэ гуай, Цэ багш хоёр Цэдэнбал даргын номын санд орж үзсэн. С.Эрдэнэ гуай Халх голын дайнд сурвалжлагчаар оролцож явсан Зөвлөлтийн зохиолч Розенбергийг Монголд ирэхэд түүнтэй хамт Цэдэнбал даргын номын санд оржээ. Цэдэнбал гуайг гайхалтай магтаж ярьсан шүү. "Розенберг ээ, чиний ном энд байна” гэж хэлээд Цэдэнбал дарга өрөөний ханаар дүүрэн, үй олон номноосоо Розенбергийн номыг ганц татаад л сугалж гаргасан гэдэг. Харин Цэ багш Филатоватай ярилцлага хийх гээд даргын номын санд орж үзжээ. "Залуучуудын үнэн” сонинд Монголын тэнгэр шиг цэлгэр сайхан сэтгэлтэй хүүхдүүд гэсэн том ярилцлага гарсныг өдгөө дурсаж байгаа хүн алга. 70-аад оны сүүлчээр юм уу даа. Хүний дотоод ертөнцийг нээж гаргасан маш сайхан ярилцлага болсон санагддаг юм. 
-Цэдэндорж гуай амьдралынхаа турш олон ч ном, олон ч шүлэг эх хэлнээ хөрвүүлжээ. Та орчуулга хийж байгааг нь ойроос харж байв уу?
-Мань эр өглөө эрт босно. Голдуу гэртээ орчуулна. Урьд өдөр нь ууж хөлчүүрхсэн ч маргааш нь эв эрүүл болдог. Бүр бүхнээс түрүүнд босно. Орчуулж байхдаа огт амсахгүй. Нэг сууж эхэлсэн бол шууд л машиндчихна. Гэхдээ урьдаар оюун ухаандаа буулгаж аваад, үүнийг ингэж хэлнэ, тэрийг тэгж хөрвүүлнэ гэдгээ тоймлочихсон байдаг. Хэмингуэйн "Зэр зэвсэг минь, баяртай” романы сигналыг Л.Лувсандорж, бид хоёр уншиж байлаа. Тэгэхэд багш "Үсгийн дүрмийн алдаа гарах юм бол та хоёртой ярина шүү” гэж захиж билээ.
-Та 1965-1970 онд Их сургуулийн хэл уран зохиолын ангид элсэн суралцахдаа Ш.Гаадамба багшийн утга зохиолын дугуйланд нэгджээ. "Дугуйлан” гэх энэ ойлголт одоогийн залуус бидэнд дэндүү харь хөндий санагдах юм. 

-Их сургуульд ороод Шанжмятавын Гаадамба гэх агуу эрдэмтний гар дээр ирсэн хүн шүү дээ, би. Тэр үед Дамдинсүрэнгийн Алтанхуяг, Дамбын Цэмбэл, Загдын Дамиран, Лхамжавын Лувсандорж, Тойсомын Галсан, Бадарчийн Шараа гээд авьяаслаг оюутнуудтай хамт суралцсан. Эдэн дундаа хамгийн авьяасгүй нь би л байсан. Би ч өөрөө тэрийгээ мэддэг. Чухам тэднийхээ авьяасанд чирэгдэж л оюутан насныхаа он жилүүдийг өнгөрөөсөн дөө. 
-Дугуйлангийнхан уулзаж цуглахаараа юу хийдэг байсан юм бэ?
-Шүлгээ хэлэлцэнэ. Нэгдүгээр байрны 119-р өрөөнд цугларна. Их сургуулийнхаа ойгоор очихдоо тэнд хадаг өргөж мөргөсөн шүү. Одоо захиргааны өрөө болчихсон байна лээ. Бид шүлэг хэлэлцэхийн хажуугаар Р.Чойном, Д.Пүрэвдорж, М.Цэдэндорж гээд олон сайхан зохиолчийг урьж авчирсан даа. Сонирхолтой түүх гэвэл, геологийн ангийн оюутан Дарамын Батбаяр байнга шахуу ард ирээд суучихдаг байв. Зохиол ч ярихгүй, шүлэг ч уншихгүй. Дуугүй суугаад л байна. "Батбаяр аа, чи юм ярих уу” гэхээр "Ярихгүй ээ” гээд суугаад л байна. Гэтэл хожим тэрбээр агуу их Дарамын Батбаяр болсон шүү дээ.
-Анхааралтай сонсдог байж дээ?
-Сонсоод л суугаад байна. Тэгж суухдаа л утга зохиол гэдэг агуу ертөнцийг өөрийнхөөрөө таньж мэдсэн юм байлгүй. 
-Та Га багшийгаа нэг дурсаач!
-Хаврын сайхан орой дугуйлан тармагц бид Га багшийгаа дагаад Сүхбаатарын талбайг гурав тойрно. Тэгэхдээ утга зохиол яриад л явна. Зарим нь багшийг сугадчихна, бусад нь багшийн яриаг чагнаад л явдаг сан. Ингээд багшийг яриулж яриулж Их сургуулийн баруун талын байран дахь гэрт нь хүргэж өгөөд орцных нь үүднээс тарна. Тэр байшин чинь Монголын соён гэгээрлийн том өргөө байлаа шүү дээ. Ринчен багшийнх, Дамдинсүрэн багшийнх тэнд байсан. 
Га багш бол утга зохиол судлал, утга зохиол шинжлэл гэдгийг анх дэглэсэн хүн. Хамгийн гол нь Оросын утга зохиолын онолын гол гол бүтээлүүдийг өөрөө орчуулсан, дэлхийн утга зохиолын гол бүтээлүүдийг бас монголчилсон. Ер нь Монголын утга зохиолд судлал шүүмжлэл ямар их ач холбогдолтой вэ гэдгийг гаргаж ирсэн гавьяатан. Олон ч шавь төрүүлж, өөрөө ч хавчигдаж явсан нэгэн. 
-Зохиолчидтой хийсэн ярилцлагуудыг тань уншихаар та тэмдэглэл тун нямбай хөтөлж иржээ гэдэг нь ажиглагддаг. Таны залууд дуу хураагуур гэж ховор байлаа. Гэтэл та 1981 онд Хэнтийн аймгийн Хэрлэн зочид буудлын №2 өрөөнд Д.Намдаг гуайтай, 1975 онд Улаанбаатарын гудамжинд Бямбын Ринчен гуайтай, шоронгоос гараад удаагүй байхад нь ПАЗ автобусны арын суудалд Р.Чойномтой уулзаад ярилцчихжээ. Тэрхэн үедээ та хожим хэрэг болж магадгүй гэж тэмдэглэл хөтөлдөг байв уу, эсвэл ярилцлага болгоно доо гэж зорьж үзгээ шүүрдэг байв уу?
-Тэмдэглэл хөтөлж хэвшсэн минь Цэ багшийн захиасаас үүдэлтэй. Багш надад "Ямар ч нөхцөлд, урьд өдөр юу болсноо бүгдийг бичиж бай. Хожим тэр чинь хэзээ нэг өдөр хэрэг болно” гэж сургасны дагуу тэмдэглэл хөтөлж хэвшсэн юм. 
Намдаг гуайтай уулзсан түүх их сонин. Нэг өдөр ажил руугаа явж байтал Өндөрхааны зочид буудлын дэргэдэх автобусны буудал дээр Намдаг гуай хөгшинтэйгөө зогсож байна. "Хаашаа явах гэж байгаа юм бэ, Намдаг гуай” гэж асуутал "Онгоцны буудал орох гэж байна. Дадал явна” гэв. Тэгмэгц нь "Намдаг гуай, та Хэнтийд ирчихээд бидэнтэй хууч хөөрөлгүй явна гэдэг чинь юу гэсэн үг вэ” гэж хэлтэл "Тийм ч юм уу” гээд хөгшин рүүгээ нэг харснаа эргэж буудалдаа ороод бидэнтэй уулзаж ярилцсан. Нөгөө №2 өрөөнд чинь. Хөгжилтэй нь гэвэл урьд би Намдаг гуайтай огт уулзаж байгаагүй юм.
Намдаг гуай нарийн мяндсан ухаантай, төгс төгөлдөр хүн байсан даа. Монголын нийгмийн амьдрал, үүх түүх, үйл явдал болгоныг өөрийнхөө оюун ухаанд хоногшуулаад, дүгнэлт хийчихсэн, тунгаан бодчихсон, түүнийгээ илэрхийлж ярьдаг хүн байсан. Магадгүй энэ нь герман боловсролынх нь ач буян байсан биз. Ямар сайндаа надад "Монголчууд хачин шүү, юу хийж байгаагаа мэдэхгүй баахан юм хийчхээд сүүлд нь амаа барьдаг. Хийж байхдаа ерөөсөө боддоггүй. Хийж дуусаад, бүх алдаа оноо нь шийдэгдчихсэн хойно бодож эхэлдэг” гэж хэлж байхав дээ. Энэ бол монгол үндэстний үеийн үед бодон явах ёстой үг шүү. 
-Та тэгэхээр тэрхэн үедээ тэмдэглэл хөтөлдөггүй байсан хэрэг үү?

-Маргааш нь дэвтэр дээрээ биччихдэг юм. Тэгээд сүүлд хэрэг гарвал тэр тэмдэглэлээ эргэж хардаг.
-Та 1976 оны 6-р сарын 11-нд их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуайг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суман дахь гэртээ аваачаад хөөрөлдчихсөн байх юм. Мэдээж өвгөн эрдэмтэн маань тийш ажлаар очсон байх л даа. Тэр өдрийг та эргэн дурсаач! Бид чинь Бямбын Ринчен, Цэндийн Дамдинсүрэн гуай гэхээр "үргэлж өтөл хэвээрээ, өнөд бичиг цаастай зууралдаж” явсан юм шиг санадаг. Цаг хугацаа алсрах тусам тэдгээр их хүмүүсийн өдөр тутмын энгийн амьдрал улам бүдгэрч буй мэт санагдах юм. Хэрэв та тэр өдрийг тод санаж байгаа бол Цэндийн Дамдинсүрэн гуай ямар хоол идсэнийг хүртэл сониучирхан асуумаар л байна.
-Хятадууд нэг хэсэг Төвөд номуудыг шатааж эхлээгүй юу. Яг тэр үед Дамдинсүрэн гуай Гандантай хамтарч төвөд номын сан байгуулна гээд Монголын бүх нутгаар 53 машинтай явсан юм билээ. Хэнтий аймгийн нутагт Бэрээвэн гэх агуу том хийд байсан. Энэ бол Халхын өндөр дээд зиндааны лам ирж аравнайлсан есөн хийдийн нэг. Цагтаа 3000 хол давсан ламтай, оюун санааны том өлгий нутаг байсан учраас ном судар үлдсэн байж магадгүй гэж Дамдинсүрэн гуай Өмнөдэлгэрт иржээ. Зургаадугаар сар байсан санагдана. Нэг өдөр сумынхаа даргын өрөөнд байшингаа шавардах гээд, машин гуйхаар ортол өмнөөс Дамдинсүрэн багш гэнэтхэн гараад ирсэн. Дамдинсүрэн багш хоёрдугаар курсэд байхад текстологи буюу "эх бичиг судлал” гэдэг хичээлийг Га багшийн гуйлтаар бидэнд орж байсан юм. Тийм учраас би багшийг танимхайран, "Сайн байна уу, багш аа, би таны шавь байна, та бидэнд текстологи гэдэг хичээлийг орсон доо” гэлээ. Багш "Өө тийм тийм” гэв. Ингээд би багшийг дагуулж Өмнөдэлгэрийн гайгүй номтой айлуудаар орсон. Дараа нь Бэрээвэн хийдэд очсон. Тэндхийн хад чулуутай том агуйгаас 53-ын тэвшийн хагасыг дүүргэхээр ном олсон. Дандаа төвөд ном. Дамдинсүрэн багш "Юу л байвал ачаад бай” гэнэ. Ингээд хамгийн сүүлд Батширээт сум орсон доо. Харин тэр ярилцлага Өмнөдэлгэр дэх манай гэрт болсон юм. Багш манайд унд цай уучаад гарсан. Би лапша хийж өгсөн санагдана. 
-Та Цог сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Хэнтийд сургуулийн захирал байхдаа зуны нэг сар Улаанбаатарт ирж, хамаг мөнгөө Улаанбаатар ресторанд өгч нөхөдтэйгөө ярьж хөөрч суухад шинэ хүч авдаг сан” гэж дурсжээ. Нэгэнт зохиолчдын тухай энгийн зүйлсийг таниар яриулсных, Улаанбаатар ресторан дахь тэр өдрүүдээ эргэн дурсвал ямар байна. Байнга суудаг ширээ, байнга захиалдаг хоол гэж та нарт байсан уу? Зохиолчдын маань хэн нь ямаршуу этгээд сонин зуршилтай байсныг залуус бид мэдэхгүй шүү дээ.
-Бид "цангаагаа гарган” ярьж суух дуртай. Мөнгөтэй сэн бол өдөржин суухад ч бэлэн. Бидэнд байнга суудаг ширээ гэж байгаагүй ээ, харин хоол гэвэл хуйцай л байна даа.

-Ихэвчлэн юугаар цангаагаа тайлах уу?
-Голдуу цагаан архи ууна. Шар айраг ч ууна. Гэхдээ эхлээд зуун грамм заавал уучихна шүү. 
-Та хэн хэнтэй их суудаг байв?
-Гайтав гуай, Чимид гуай хоёроос бусадтай нь сууж үзсэн дээ.
-Байнга суудаг хүн гэвэл хэн бэ?
-Цэ багш л байна даа. Н.Нямдорж байна, Р.Чойном байна. Б.Явуухулан, С.Эрдэнэ байна.
-Та бага залуудаа Ш.Гаадамба, Мишигийн Цэдэндоржийн шавь явсан. Та бас үеийн олон зохиолчтой үерхэж нөхөрлөж явсан. Мөн 90-ээд оны од найрагчдын багш нь гэгдэж явсан. Таны амьдрал зохиолчдын дунд үрсэлж соёолж, өсч ургажээ. Энэ бүхнээс дүгнэвэл, зохиолч хүн гэж яг хэнийг хэлдэг юм бэ? Тэдэнд ямаршуу нийтлэг шинж байна вэ?

-Зохиолчид хүмүүний ертөнцийг өөрийнхөө нүдээр, өөрийнхөө оюун ухаанаар нээхийн төлөө цаг үргэлж бодлогоширч, санааширч, шаналж явдаг талаараа бүгд адилхан. Мэдээж уншсан мэдсэнээрээ хоорондоо ялгаатай. Манай зохиолчдоос хамгийн их уншсан хүн гэвэл Цэ багш, Н.Нямдорж хоёр байна. Миний үеийнхнээс Готовын Нямаа гэж зохиолч байна. Нямаа бол Горькийн сургуулиас хамгийн их эрдэм өвөртөлж ирсэн тун цөөн хүний нэг. Тэр урьд Орост сурч байсан учраас орос хэл сайтай очсон. Лувсанцэрэн мөн адилхан. Дараа үеийн ийм төлөөлөл гэвэл Аюур байна.
Готовын Нямаагийн Монголын утга зохиолд хийсэн гавьяа бол Латин Америкийн роман бичлэгийн арга барилыг бүтээлдээ ашигласан явдал юм. Миф буюу домоглог реализм гэдэг байх аа.
-Бас шидэт реализм гээд байдаг.
-Яг тийм. Тэрнийг хамгийн анх өөрөө ойлгоод, өөрийнхөө бүтээлд ашигласан хүн бол Готовын Нямаа л гэж би боддог. "Цадиг хууч” гэж гайхалтай роман бий. 
 
 ЯРИЛЦЛАГА ДОТОРХ ТЭМДЭГЛЭЛ
Л.Нямаа гуай "Өдрийн сонин”-д өгсөн нэгэн ярилцлагадаа ийн ярьжээ: "Хэнтий аймгийн Өндөрхаан сумын хоёрдугаар сургууль буюу одоогийн "Тэмүжин” цогцолборын бага ангийн хичээлийн эрхлэгч байхдаа ангиудаар явж авьяастай хүүхэд хайлаа. Математикийн багш Товуудоржийн удирдсан дөрвийн А ангид ороод "Та нар ямар ном уншив” гэсэн чинь тээр ард сууж байгаа гозгор цагаан хүү "Зүрхний хилэн” уншсан гэж байна. "Юу гарч байна” гэсэн чинь маш мэдрэмжтэй ярьж байх юм. Тэгж Галсансүхийг олж авсан юм. Жаахан ээрүү, хэлгий хүүхэд байсан.” Харин яруу найрагч Б.Галсансүх Л.Нямаа багштайгаа учирсан түүхээ Бага тойруу дахь "Ноцтой мэдээ” сонины байрандаа ийн хуучилсан юм.  

Б.ГАЛСАНСҮХ: -Миний шүлэг бичсэн түүх их сонин. Би чинь хоёр, гуравдугаар ангийн жаахан хүүхэд байхдаа бүжигчин болох санаатай Хан Хэнтийн чуулгын бүжгийн дугуйланд явж эхэлсэн юм. Тэгтэл хоёр гурав яваад л хөлийн шөрмөс татчихсан тул бүжгийн дугуйлангаа болиод, дараагаар нь хөгжмийн дугуйлангийн морин хийлний ангид оръё гэтэл сонсгол байхгүй гээд хасагдчихав. Гэтэл удалгүй "Пионерын үнэн” сониноос зургийн уралдаан зарласныг олж уншаад зургийн дэвтрээ дуустал зураг зурсан ч гэнэт явуулмааргүй санагдаад бүгдийг нь шатаагаад хаячихсан. Тэгээд байж байтал монгол хүн сансарт ниссэнийг тохиолдуулан пионер сурагчдын дунд яруу найргийн уралдаан зарлалаа. Зохион байгуулагч нь Зохиолчдын эвлэл, "Пионерын үнэн” сонин. Тэгмэгц нь хэдэн шүлэг бичээд тийш явуулчихлаа. Ингээд зуны амралт ч болов. Би шүлэг явуулсан гэдгээ ч мартчихлаа. Тэгтэл нэг өдөр ах маань сонинд талх боочихсон ажлаасаа ирэв. Өнөөх нь "Утга зохиол, урлаг” сонин. Ингээд гэрийн сүүдэрт нөгөө сониноо гүйлгэж хараад хэвтэж байтал уралдааны дүн гарчихаж шүү. Уншаад үзтэл Хэнтий аймгийн Өндөрхаан хотын найман жилийн сургуулийн сурагч Б.Галсансүх гуравдугаар байранд оров гэж байна. "Сансарт хүрсэн найрамдал” гэдэг шүлэг байсан санагдана. Би ч баярлаж гүйгээд бөөн баяр боллоо, маргаашнаас нь тэмдэглэлийн дэвтэр, бал, үзэг зэхэж аваад шүлэг бичиж эхэлсэн дээ. Ер нь би амралтаараа ном уншдаг хүүхэд байсан. Тэгтэл намар хичээл эхэлтэл нэг өдөр сургуулийн хичээлийн эрхлэгч Ломбын Нямаа манай ангид орж ирээд "Шүлэг, уран зохиол сонирхдог хүүхэд байна уу?” гэхэд нь би гараа өргөлөө. Тэгсэн зуны амралтаараа ямар ном уншсан бэ гэж асууж байна. Би "Зүрхний хилэн”-г уншсан гэлээ. Ийнхүү энэ өдрөөс хойш хичээлийн завсарлагаанаар өдөр бүр Нямаа багшид бичсэн шүлгээ уншиж шалгуулдаг болсон. Би багадаа жаахан ээрүү хэлгий хүүхэд байсан юм. Тэгэнгүүт л ээрүүг минь заснаа гээд л Нямаа багш Дэндэвийн Пүрэвдорж гуайн "Бурхад ба хүмүүс” гэх том, шүлэглэсэн романыг цээжлүүлдэг байв. Эхний өдөр гурван мөр, маргааш нь дөрвөн мөр, дараагийн өдөр нь зургаан мөр гэх мэтээр сүүлдээ бүр хуудас хуудсаар нь цээжлүүлдэг болж, улмаар цээжилснээ байн байн давтаж уншсаар ээрүү минь арилсан. 

СУРВАЛЖЛАГЧ: -Орос хэлийг шүлэг уншиж сурсан гэж таны тухай ярьдаг юм билээ. Энэ үнэн үү?

Б.ГАЛСАНСҮХ: -Тэгсэн тэгсэн. Нямаа багш зөвхөн шүлэглэсэн роман биш хажуугаар нь орос шүлэг цээжлүүлдэг байсан.

СУРВАЛЖЛАГЧ: -Таныг 14-тэй байхад Эрдэнэт хот руу Н.Нямдорж найрагч руу шавь оруулахаар явуулсан гэдэг. Тэр үеийг та эргэн дурсаач?

Б.ГАЛСАНСҮХ: -Намайг тав юм уу зургаадугаар ангид байхад Нямаа багш "Чамайг одоо өөр хүнд шавь оруулна. Хэнд шавь ормоор байна. Дэндэвийн Пүрэвдоржид шавь орох уу, Нямбуугийн Нямдоржид шавь орох уу” гэж асуухаар нь би Нямдорж багшийг сонгосон. Тэр үед Н.Нямдорж багш Эрдэнэт хотод манаачийн ажил хийдэг байв. Ингээд Нямаа багш надад захиа бичиж өгснийг нь өвөртлөөд зуныхаа амралтаар Эрдэнэтэд явж очсон. Гудамжинд тааралдсан хүмүүсээс "Яруу найрагч Нямдорж гуайнх хаана вэ” гэж сурагласаар олж очтол Дуламханд эгч "Нямдорж ах чинь манаандаа гарчихсан, маргааш өглөө ирнэ” гэж билээ. Тэр үед цаг ч сайхан байж, бүгд заагаад өгч байгаа юм. Ингээд маргааш өглөө нь Нямдорж багшид өнөөх захиагаа өгсөн дөө.

СУРВАЛЖЛАГЧ: -Нямаа багш тэр захиандаа юу бичсэнийг та санаж байна уу?

Б.ГАЛСАНСҮХ: Үгүй. Би уншиж үзээгүй. 

СУРВАЛЖЛАГЧ: -Нямдорж багш таниар юу хийлгэдэг байсан бэ?  

Б.ГАЛСАНСҮХ: -Манаатай өдөр нь манаанд хамт гарна. Нямдорж багш "Өдөрт таван шүлэг бич” гэж даалгадаг байв. Би гэрт нь байсан ч, манаанд хамт гарсан ч өдөр бүр таван шүлгээ бичнэ. Тэгмэгц бичсэн шүлгээ ахин дахин хуулж бич, хуулж бичих болгондоо өөрт таалагдаагүй нэг үгийг засаж бай гэж захидаг байсан. Энэ маягаар Нямдорж багшийнд хоёр гурван жил дараалан зуны амралтаараа очсон.


-Өчигдөрхөн би Галсансүх найрагчтай уулзлаа л даа. Та түүнийг гуравдугаар ангид ордог намар нь олж таньсан гэдэг. Ингээд 14 хүрмэгц нь Эрдэнэт хотод манаачийн ажилтай, их найрагч Нямбуугийн Нямдорж гуай руу нэгэн захиа бичээд явуулчихсан юм билээ. Тэр захиандаа та юу гэж бичсэн юм бэ?
-"Гуравдугаар ангиас нь энэ хүүхдийг шавь болгож аваад жаахан бичдэг болголоо. Одоо миний заадаг юм дуусав. Чамд хүлээлгэж өгье дөө” гэж бичсэн санагдана. Яагаад гэвэл Нямдорж чинь надаас илүү утга зохиолын төгс боловсролтой хүн. Өөрөө том яруу найрагч. Ер нь багш хүн өөрийнхөө хэмжээнд шавийгаа барьж болдоггүй. Хэрэв шавь нь багшийнхаа хэр хэмжээнээс давчихвал өөр хүнд шавь оруулдаг жамтай. "Би ганцхан л шавьтай байх ёстой” гээд муйхарлан бодсоор шавийгаа өөрийнхөө мэддэг хэмжээнд мөхөөж болно. Тиймээс өөрийнхөө заах юмыг шавхаж дууссан бол дараагийн хүнд захиж үлдээх гэдэг ч юм уу цааш явах замыг нь зааж өгөх ёстой. Нямдорж ч гэсэн захиаг минь уншчихаад юм бодно биз дээ. "За, Нямаагийн мэддэг юм нь дуусаад нааш явуулж байгаа юм байна” гэж бодно. Тэгэхээр Нямдоржид том хариуцлага ирж байгаа биз.
-Танд хариу захиа ирсэн үү?

-Ер нь бол Нямдорж мэдсэн шүү, Галсансүхийг сайн найрагч болно гэдгийг.
-Ирээдүйд сайн зохиолч, найрагч болно гэдгийг та яаж олж таниад байдаг юм бэ?
-Мэддэг арга гэвэл би ганц үг өгөөд л шүлэг бичүүлчихдэг юм. Тэрүүгээр л танина. Цэвэр авьяас бий бол шууд харагддаг. Бас ярианаас нь мэдрэгдэнэ. Анх Галсансүх гуравдугаар ангид байхдаа зуны амралтаараа "Зүрхний хилэн”-г уншсанаа ярьсан юм. "Тэндээс юу ойлгов?” гэхэд жигтэйхэн мундаг ярьж байна аа. Тийм том романыг бага ангийн хүүхэд тэгж уншаад ойлгоно гэдэг цул авьяас юм.
-Балчир насанд бичсэн найргийн мөртүүдийг ихэнхдээ "усан шүлэг” гэж нэрлээд байдаг. Тэгвэл хэдхэн усан шүлгийг нь уншиж үзээд л ирээдүйд сайн найрагч болох эсэхийг нь мэдэх боломжтой юу?
-Боломжтой. Гялсхийсэн ганцхан мөр байхад л таньж болно. Шүлэгт үгийн ур, мэдрэмжийн ур, утгын ур гэж бий. Энэ гурвын аль нэг нь байвал тэр хүүхэд авьяастай гэсэн үг. 
-Аким гуай "Дуун хөрвүүлэгчийн тавилан” гэх дурсамж тэмдэглэлдээ Францын зохиолч Анатоль Франсын "Ундаассан бурхад” зохиолыг анх орчуулснаа дурссан бий. Тэнд бичсэнээр бол, уран зохиолын редакцийн редактор Г.Амар гуай тэрхүү орчуулгыг нь ариутган шүүгээд хэвлэсэн гэдэг. Хуучин цагт сайн орчуулагчийг энэ мэтээр сорьж шалгадаг байж. Одоо бол орчуулагчид маань бор зүрхээрээ л зүтгээд байх шиг. Гэвч Ц.Төмөрхүлэг, Г.Аким, Ж.Нэргүй гуайн ярилцлагуудыг уншихаар одоогийн орчуулагч нарт ихэд сэтгэл дундуур байгаа харагдах юм. Төмөрхүлэг гуай "Зарим нэг номыг нээж хараад монгол хэлийг дэндүү зэрэмдэглэж хаясанд нь их гутарсан” хэмээн нэгэн ярилцлагадаа халаглан өгүүлснийг уншсан.

-Залуу орчуулагч нарт хандаж хэлэхэд хамгийн түрүүнд монгол хэлээ сайн сур гэж захья.
-Гэвч сурахын тулд туршлага хэрэгтэй шүү дээ. Мэдээж анхны орчуулгаар авьяас нь шууд тодорчихгүй. Сайн орчуулагч гэгдэхийн тулд орчуулгын зам мөрд өөрийгөө цаг хугацаагүйгээр элээх ёстой ч юм шиг. Бас энэ зам мөрийг сонгосон хэн бүхэн орчуулгад дөртэй гэж хүлээн зөвшөөрөгдөх хүртлээ орчуулсан бүхнээ уншигчдад хүргэхгүй байх ёсзүйн үүргийг өөртөө хүлээх ёстой ч юм шиг. Гэвч өчнөөн сар суусан орчуулгын ажлуудаа хэнд ч хүргэхгүй хав дарна гэдэг тэвчишгүй, утгагүй зүйл мэт санагдах нь мэдээж. Та энэ тал дээр юу гэж боддог вэ?

-Эргэж үз. Хэсэг хугацааны дараа засаж хяна. "Манай сургуулиуд монгол хэлээ заахгүй, үсгийн дүрэм зааж байна” гэж Ринчен багш хэлсэн нь үнэн. Ер нь хүн бүр монгол хэлнийхээ баялгийг таньж мэдэн, цаашлаад сайхан ярьж бичдэг болох хэрэгтэй. Одоо 12-р ангийн хүүхдээс шалгалт авахдаа "Миний дуртай нэвтрүүлэг” сэдвээр эсээ бичүүлж байгаа юм. Энэ бол соёлт ертөнцөд цэцэрлэгийн хүүхдийн сэдэв. 
-Бавуугийн Лхагвасүрэн гуай 38 насандаа анхны номоо хэвлүүлсэн гэдэг. Ер нь залуу найрагчид анхны номоо хэдийд хэвлэвэл зохистой вэ?

-Шүлэгчээсээ болно. Лхагвасүрэнгийн авьяас хожуу мэдрэгдсэн. Театр урлагийн сургуульд оюутан байхдаа "Утга зохиол” сонинд гурван шүлэг гаргасан нь Монголын яруу найрагт том тэсрэлт болсон. Гойд өөр өнгө, гойд өөр утгатай. Ур хийц, утга агуулга гээд бүх юм нь ондоо. Тэр үеэс эхэлж Лхагвасүрэн мандан бадарсан. Гэвч шүлгүүдийг нь мэдрэх хүн хэд байсан юм, ном гаргая гэхэд зөвшөөрөх хүн хэд байсан юм, бүү мэд! Агуу их Явуу л анхны номыг нь гаргасан шүү дээ. Гэхдээ Лхагвасүрэн хожуу гаргаснаараа алдаагүй. Лхагвасүрэнд нэг онцлог бий. Монгол хэлийг төгс сурсан. Яаж сурсныг нь ухаж ойлгодоггүй юм. Аав нь эрдэм номтой хүн байсан гэдэг. Аавын нөлөө их бий биз. Аль эсвэл багадаа номтой хүмүүсийн уншиж байгаа монгол судар, бурханы сургаалийг чихээрээ хүлхэж өссөн байх. Лхагвасүрэнгийн яруу найргийн хэл гойд өвөрмөц. Хаа ч байхгүй өөр. Тийм хэлтэй хүн Монголд хэдхэн бий. Баяржаргалын хэл өвөрмөц. Хөөдэйгийн Эрдэнэбаатар байна. Түүнээс ойрадын догшин аялгуу сонсогддог. Ойрад хэл чинь асар догшин аялгуутай. Яагаад гэвэл уулаа дагаж хүний сэтгэлгээ төлөвшдөг юм. Байгаль нь өөрөө догшин учраас хэл нь тийм болж хувирсан хэрэг. Тухайлбал, туульсын хэл маш догшин байдаг шүү дээ. Харин тэр догшин хэлийг хөгжим нь зөөллөж өгдөг. Ингээд хатуу, зөөлөн хоёр нийлэхээрээ хүний сэтгэлд хүрэх дотоод эрчмийг бий болгож байгаа юм. 
-Залуу найрагчид анхны номоо гаргах тухайд?

-Найрагч хүн өөрөө мэдэрдэг. Социализмын үед утга зохиолыг хянах газар гэж байсан. Одоо бол бүх юм чөлөөтэй болжээ. Тиймээс өөрийгөө "хянах” нь чухал. Гэтэл одоо алтан хавтастай ном мянга түмээрээ гарч байна. Энэ бол эцсийн бүлэгт уншигчдаа доромжилж байгаа хэрэг. Өөрөө өөрийгөө хянах хэрэгтэй. Шүлэг болсон уу гэдгээ дүгнэж цэгнээд болсон бол гарга, болоогүй бол засч янзал. Зохиолч Ч.Лодойдамба гуай бидэнд хэлж байсан: "Би "Тунгалаг Тамир”-аа маш олон удаа хуулж бичсэн шүү. Миний хүүхдүүд, зохиол дээрээ ажиллах хэрэгтэй. Ажилла, ажилла, их ажилла” гэж бүр гурван удаа давтаж хэлсэн. Тиймээс зохиолоо өөрөө хянаж чаддаг болохын тулд өөрийгөө боловсруулахаас эхэл. Ядаж л сүүлийн 25 жил монгол хэлнээ гарсан дэлхийн утга зохиолын номуудыг уншчих хэрэгтэй. 
-"Хан Хэнтийн яруу найргийн дугуйлан”-гаас төрөн гарсан өвөрмөц нэгэн найрагч бол Батжаргалын Одгэрэл. Би түүний тухай ихийг мэдэхгүй л дээ. "Монголын сонгомол яруу найраг”-аас шүлгүүдийг нь үе үе унших дуртай. Бас Эдуард Лимоновын "Бадрангуй суутнууд”, Хэмингуэйн өгүүллэгүүдийг орчуулсныг уншаад мундаг орчуулагч байж дээ гэж дүгнэсэн. Та бага залуу насных нь тухай дурсаач.
-Одгэрэл Өндөрхааны арван жилийг төгссөн. Тэр бол эгэл даруухан зантай, бүрэг номой, бүр номны төлөө төрчихсөн хүүхэд. Орос хэлийг яаж тэгж төгс сурсан юм, бүү мэд. Мань эр манай номын сангаас Набоковын "Лолита”-г уншъя гэж аваад нэг мэдэхэд л оросоор уншдаг болчихсон юмдаг. Галсансүх ч мөн адилхан. Нэг мэдэхэд л Оросын Есенин, Ахматоваг оросоор уншдаг болчихсон.
-Таны ярилцлагад "Монгол хэлээ гадаад хэл халтарладаг, эх хэлээ мэддэггүй орчуулагчид баллаж байна” гэж Бямбын Ринчен гуай халагласан байх юм. Харин Жамцын Бадраа гуай "Болхи орчуулагчдын модон хэлтэй орчуулгын гайгаар монгол хэл эрлийзжиж дуусах нь ээ” гэж харуусангуй өгүүлжээ. Эх хэлээ гэсэн санаа зовнил одоо улам ихэссэн үү гэхээс багасаагүй. 

-Одоо тэд маань босож ирвэл уйлах биз дээ. 
-Бямбын Ринчен гуай "Яруу тансаг сонсголонтой монгол хэлээр ярьж бичиж сурахад ахмад хүмүүсийн үлгэр дууриал их чухал”, Жамцын Бадраа гуай "Аливаа ард түмэн амьд хэлээрээ харилцдаг. Өвгөд хөгшдийн амнаас жинхэнэ монгол хэлний яруу төгс, гүн утга төрж, түүнийг нэг үг, нэг өгүүлбэр гэлгүй бичиж авч тогтоо” гэж хэлжээ. Өнөө цагт эх хэлээ мэддэг өвгөд хөгшид гэвэл та болон таны үеийнхнийг л нэрлэх байх. Та эх хэлнийхээ ирээдүйд хэр санаа зовниж явдаг вэ?
-Ринчен багшийн хажууд бидний монгол хэл төгс биш шүү дээ. Харин гарц гэвэл монгол бичигт л шилжих. Монгол бичиг хэлээ сургаж хөгжүүлдэг зүй тогтолтой. Яагаад гэхлээр үгийн үндсийг ялгаж бичдэг. Жишээ нь, өнгөний хар, үзэхийн хар хоорондоо өөр бичлэгтэй. Тийм учраас монгол бичиг сурах явцад хэлнийх нь баялаг нэмэгдэж явдаг. Нөгөө талаас, Монголын олон угсаатан монгол бичгээр бичээд өөрийнхөө аялгуугаар үгийг дуудаж болдог. Аливаа утга зохиолын хэлэнд тухайн хэлийг баяжуулж, мөн чанарыг нь авч явдаг цутгалан нь бага ястны хэл болж өгдөг. Гэвч тэр цутгалан нь байхгүй болчихсон. Гуравдугаарт монгол бичиг гүн ухааны бичиг юм. Тухайлбал монгол бичигт эгшгийн дараа эгшиг ордоггүй, гийгүүлэгчийн дараа гийгүүлэгч ордоггүй зүй тогтолтой. 
-Хөдөө, монгол ахуй дунд өссөн хүүхэд л хожим сайн найрагч, сайн зохиолч, сайн сэтгүүлч болоод байх шиг.

-"Хорвоод ховор монгол зан 
Холын Алтайд хэвээрээ байна” хэмээн манай Лувсандорж шүлэглэсэн байдаг даа. Хот гэдэг чинь хүнийг үнэт юмнаас нь холдуулчихдаг юм. Бидний хувьд, хотын амьдрал гэдэг чинь зохиомол зүйл. Гэтэл хөдөөд хэдэн мянган жил үргэлжилсэн амьдрал бий. Байгаль дэлхийтэйгээ яаж харилцах, хүн яавал үхдэг, хүн яавал сэхдэг гэдгийг байгаль нь өөрөө хэлээд өгчихдөг. Ийм үнэт зүйлийг монголчууд хэдэн мянганы турш мэдэрч иржээ. Тэгэхээр төрөлх мөн чанартаа ойр байна гэдэг нэн чухал байгаа биз.
-Зохиолч болмоор байдаг, гэтэл хотод төрсөн бол яах вэ?

-Ард түмэнтэйгээ ойртож танилц. Тохилог амьдралаа золиосолж байж л зохиолч болно шүү дээ. 
-Та төрсөн нутагтаа "Хан Хэнтийн яруу найргийн дугуйлан”-г үүсгэн байгуулсан. Эндээс олон авьяаслаг найрагчид төрөн гарчээ. Та үүний нууцыг юу гэж боддог вэ?

-Хоёрхон л юм бий. Дэлхийн шилмэл утга зохиолыг багаас нь уншуулсан. Хоёрдугаарт өдөр бүр 5 шүлэг бичүүлж хэвшсэн. Өөр нууц байхгүй.
-Усан шүлгийг хүчээр бичүүлдэг хэрэг үү?

-Тэр чинь сүүлдээ ус биш болдог. Хүн бичих тусам туршлага суудаг. Шүлэг гэж ийм юм байдаг гэдгийг таньж сурч байгаа юм. Бага бичдэг хүний шүлэг л амархан үхдэг. Би шавь нартаа номноос номонд сэдвээ өөрчил гэж захидаг. Тэгэхгүй бол өөрийгөө давтах аюултай. 
-Зохиолч нараас хэн нь хамгийн арвин, баялаг номын сантай вэ?
-Манай зохиолчдоос хамгийн оюунлаг номын сантай нь Нямбуугийн Нямдорж. Лхагвасүрэн бас сайхан номын сантай. Манай Готовын Нямаагийн номын сан ч баялаг шүү. 
-Та зохиолчдын "унших дадал”-ын талаар сонирхуулаач.

-Зарим нэг нь жорлондоо уншдаг л гэдэг юм. Гэхдээ эдэн дундаас Цэ багш жорлондоо тавиуртай, тэндээ янз бүрийн номуудтай байсныг би нүдээр үзсэн. Хэмингуэй бас жорлондоо уншдаг байсан гэсэн шүү.
-Та өдрийн аль цагт ном уншдаг вэ?
-Өглөө эрт босож уншина. Ер нь чимээ шуугиантай гэдэг ч юм уу, ямар ч үед уншиж хэвшвэл зүгээр. Гэхдээ Маркезийн роман ч юм уу, Памукийн зохиол гэх мэт нам гүмд автаж байж унших номуудыг би зун Дадалд аваачаад өглөө эрт уншдаг юм. Шуугиантай үед гүнзгий номыг мэдрэх хэцүү. 
-Энэ зун уншъя гэж төлөвлөж байгаа ном?

-Памукийн "Цас” роман байна. Бас судалгааны өгүүлэл биччих санаатай Дашийн Оюунчимэгийн "Оройн ганц мод”-ыг нэлээд хэд уншлаа. Зун бас уншина гэж бодож байгаа. Ер нь судалгааны өгүүлэл бичихийн тулд дор хаяж арав уншина шүү. 
-Хэрэв та залуу цагийнх шигээ тэмдэглэл хөтлөн хэн нэг зохиолчтой уулзаж ярилцлага хийх байсан бол хамгийн түрүүнд хэнд санал тавих вэ?

-Олон зохиолч байна.
-Жишээлбэл?
-Аюурзана байна. Түүний өчнөөн ярилцлагууд гарсан л даа. Гэвч Аюурзанаас олж асуудаггүй юм.

-Та юу гэж асуух вэ?
-Би Аюуртай уулзаагүй жил гаран болчихлоо. Сүүлд гаргасан бүх романыг нь уншсан. Одоо Аюурт халхын тухай бичих дутуу үлдсэн. Хэрэв тэр роман гарчих юм бол монгол үндэстний оршихуй ямар хэмжээнд буйг Аюурзанын романуудаас харах боломж бүрдэнэ. Би тэр романыг хүлээгээд л байгаа. 
-Та үеийн зохиолчдынхоо ярилцлагыг бишгүйдээ л нэг уншсан байх. Ер нь зохиолчдоос ямар асуулт асуувал ончтой гэгдэх вэ?
-Уран бүтээлийнх нь лабораторид нэвтэрч асуух хэрэгтэй. Тэр зохиолыг яаж бичсэн, ямар зовлон бэрхшээл тохиолдсон гэдгийг уудалж гарга. Зохиолынх нь гүн рүү орж асуу. Ингэж чадвал үүнээс илүү үнэ цэнтэй юм үгүй. Тэр ярилцлага чинь хожмын судлаачдад хэрэг болно.
-"Миний багш гунигийн байшинд амьдардаг 
Мишигийн Цэдэндорж гуайн хөргөөр гэрээ гоёдог” гэж С.Наранчимэг шавь тань багшдаа зориулж шүлэглэсэн байх юм. Энэ шүлгэнд гардаг Мишигийн Цэдэндорж гуайн хөрөг ямар учиртай юм бэ?
-Цэ багш надад "Наран лугаа адил эрдмийг эрхэмлэ” гэж бичээд нэг зураг дурсгасан юм. Тэрийг манай хөгшин Москва явж ирэхдээ томоор угаалгаж ирсэн. Тэр зургийг л хэлээд байгаа хэрэг. 
-Гэрийнхээ хаана өлгөчихдөг юм бэ?

-Номын сангийнхаа дээр.
-Залуу уншигчдын хувьд бараг мартагдах шахсан, гэхдээ заавал уншвал зохилтой хэдэн ном санал болгооч.

-Гандигийн "Миний амьдрал”-ыг нэрлэнэ. Би жилд нэг удаа уншдаг юм. Энэ бол Ганди "Ганди” болсон түүх. Тэр юуг алдсан юм, юуг оносон юм, юуны төлөө явсан юм гэдгийг мэдэж болно. Энэ номноос сурах юм их бий. Хэрхэн буун дуу гаргалгүй хувьсгал хийх, хэрхэн хүнийг гэгээрүүлж хувьсгал хийхийг Ганди үйл амьдралаараа нотлон харуулсан. Одоо жишээ нь, Монгол орныг өөд татъя гэвэл хамгийн түрүүнд монголчуудыг тэнэгрэлээс салгах хэрэгтэй. Мэдээж хүнийг гэгээрүүлэх амар биш. Гэхдээ шаахай өмсөж, мод тулсан нүцгэн нөхөр Энэтхэгийг байлдан дагуулж дөнгөсөн шүү дээ.
-Бие даан эхлэн бичигч нарт та зөвлөгөө өгөөч. Таны хариултыг орчин үеийн боловсролын нэршлээр "зайны сургалт” гэж нэрлэж болох юм. Эх хэлээ яаж гаргууд эзэмших вэ?
-Саяхан бүх туулийг багтаасан 12 боть ном гарсан даа. Тэндээс аль нэгийг нь сонгож аваад өдөр бүр дөрвөн мөр тууль цээжил. Ганц ботийг цээжилчихэд л монгол хэл чинь төгс болно. Туулийн ном олдохгүй байвал ардын дууны түүврээс цээжил. Тэнд амьд хэл байгаа. Хоёрдугаарт өдөрт таван шүлэг бич. Тэр таван шүлэг чамайг яруу найрагч болгоно. 
-Ер нь ажиглаад байхад, багаасаа шүлэг бичиж өссөн хүмүүс туурвилзүйн олон төрлөөр жигд сайн туурвих юм. Сэтгүүлч болсон ч, орчуулга оролдсон ч сайчуудын эгнээнд үргэлж нэрлэгддэг. Яруу найраг бол бичих эрдмийн суурь гэдэгтэй та санал нийлэх үү?

-Яруу найраг бол хүний сэтгэлгээний оргил юм. Тийм учраас бүх юманд сургадаг. Уншиж, бодож, сэтгэхэд сургадаг. Япончууд өнөөг хүртэл хайкугаа цээжлүүлдэг, утгыг нь тайлуулж эсээ бичүүлээд байдаг нь ийм учиртай. Гэтэл манайд "Миний нутаг”-ийг цээжээр уншчих хүүхэд хэд байгаа бол! Энэ мэтээр бид юм бүхэнд дэндүү хагас дутуу хандаж байна. Ардын дуугаа хагас мэднэ, шүлгээ хагас мэднэ. Эцэстээ бүх юм хагас гэдэг чинь хөгжил хагас байх нь аргагүй. 
-Та олон шавьтай хүн. Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь зохиолч хүнийг ирлэж хурцалж өгдөг юм бэ?

-Хүнийг урам ирлэдэг. Бас зөөлөн хэлсэн шүүмж ирлэнэ. Гэхдээ шүүмжлэлийг хатуу хэлэх муу. Хатуу хэлбэл мохчихдог. Би ер нь шавь нараа муулж үзээгүй.
-Жишээ нь би эхлэн бичигчийн хувьд, хатуу шүүмжлэлд дахин өндийхөөргүй няц дарагдаж, халуун дулаан үгэнд урам ороод байх шиг санагддаг.

-Хүнээсээ болдог. Магтаалд урамшдаг хүн гэж бий, шүүмжлэлд гутардаг хүн гэж бий. Хүнд нь тааруулах хэрэгтэй. Яруу найрагч ч тэр, ер нь билгийн чанарт хүрсэн хүмүүс эмзэг талдаа байдаг. 
-Ганц хүний авьяасыг нээнэ гэдэг хүн төрөлхтнийг аврахтай адил гэж та хэлжээ. Дараагийн авьяастныг та нээж олсон уу?
-Авьяастай хүүхдийг багаас нь л нээж олох хэрэгтэй. Авьяастай ч нэгэнт залхуурч сурсан бол цаашид ямар ч найдваргүй.
-"Миний амьдардаг ертөнцөд тэнгэрт нь од түгдэггүй 
Миний амьдардаг ертөнцөд ганцхан өнгийн, улаан цэцэг ургадаг 
Миний амьдардаг ертөнцөд ус нь уруугаа биш өөдөө урсдаг 
Миний амьдардаг ертөнцөд шувууд нь мөлхөж явдаг 
Миний амьдардаг ертөнцөд хүмүүс нь үхэж жаргадаг.” 
Энэ шүлгийг эхлээд уншихад Д.Нямсүрэн найрагчийн "Амитаба” шиг хөвсөлзсөн гунигтай аялгуу мэдрэгддэг боловч тогтож, ойлгож уншуут цөхрөнги, гөжүүд, цаг үеэ эрс шүүсэн гансранги мэдрэмж төрдөг. "Шүлгийг далд санаатай бичихийн тулд их бодох учиртай” гэх Бэгзийн Явуухулан гуайн үг таны тэмдэглэлд дурдагддаг шүү дээ. Энэ шүлгийн далд санаа юу юм бэ?
-Энэ шүлгийг гэнэтхэн л биччихсэн. Би юун тухай өгүүлж буйг нь одоо ч мэддэггүй. Хүмүүс энэ шүлгийг л сайн шүлэг гээд байдаг юм. Ер нь шүлэг тэгж төрдөг жамтай байх шүү. 
-Өдгөө юу таныг гансруулж байна вэ?
-Хүн төрөлхтний хувь заяа л их гансруулж байна даа. Энэ гараг дээр долоон тэрбум хүн цөм сайхан амьдарч болох л байсан. Бас Монголын гурван сая хүн цөм сайхан амьдарч болох л байсан. Гэвч тэр арга замаа олсонгүй дээ. 
-Тэгвэл юу таныг догдлуулж байна вэ?

-Монголын ард түмний өв соёл л догдлуулдаг даа. 
-Та туулсан амьдралаа хэр дурсах юм?
Ер нь дурсана шүү. Гэхдээ би ганц л юм хэлье. Хүнд ойлгогдохгүй амьдрах, хүн намайг ойлгохгүй байх шиг хэцүү зүйл амьдралд үгүй юм билээ. Тийм ойлгомжгүй явсаар л 72 жил боллоо доо. Ойлгосон хүмүүс гэвэл ганц хоёр байдаг л байх. Нийтээрээ бол Нямаа гэж ямар хүн гэдгийг бараг л мэдэхгүй дээ. Гэвч энэ нь нэг талаараа ашигтай. Хүнд ойлгогдохгүй явсан хүн бусдыг ойлгож, харин ойлгомжтой явсан хүн бусдыг ойлгодоггүй юм билээ. Ийм нэг зүй тогтол хүний амьдралд байх шиг.
-Зохиолч хүнд өдий насанд юу хань болдог юм бэ?
-Ном.
Бидний яриа энэ богинохон хариултаар өндөрлөсөн. Л.Нямаа гуай өглөө босчихоод л зөвхөн өөрийгөө өрдөж суудаг нэгэн биш гэдгийг энэхүү ярилцлагаас нэлээд хэд хоногийн хойно, гэрийнх нь номын санг очиж үзэхдээ олж мэдсэн юм. Түүний номын сан хэзээ ч дундардаггүй гэнэ. Улаанбаатарт ирж суурьшихынхаа урьдаар нэгэн мянга гаруй номоо нутгийнхаа сургуульд үлдээсэн ч өдгөө түүний номын санг зэрвэс ажваас хэчнээн тасдаж тайрсан ч үндэс нь газарт гүн суусан л бол өөрөө өсч ургачихдаг ургамал шиг улам арвижин тэлж буй нь илт. Номын тавиур нь давхарласан олон номоо даахгүй гулдайж хотойжээ. Тэр бусдад харамгүй өгдөг шигээ бусдаас ч бас харамгүй авдаг гэнэ. Уншигчийн уулзалт, номын нээлтэн дээр очих бүртээ бараг цүнх дүүрэн номтой болоод харьдаг гэж хуучилсан. Сүүлд гэрт нь болсон бидний яриа ид дундаа үргэлжлэн байтал Л.Нямаа гуай "Би чамд өгөх хоёр номоо бэлдчихсэн. Тэр байна” гээд өрөөний булангийн жижигхэн ширээн дээр давхарлан тавьчихсан хатуу хавтастай хоёр орос номыг заав. Нэг нь Владимир Набоковын "Круг”. Нөгөөх нь "Жизнь и творчество О.Э.Мандельштама.” Номондоо туйлын харам, бараг бүх номоо тоосонд идүүлэхгүйн тулд гялгар уутаар баринтаглаад боочихсон надад Л.Нямаа гуайн энэ зан гойд хачирхалтай, этгээд санагдсанаа нуух юун. "Номон дээр гарын үсгээ зурсан болоод дурсгачихаж болохгүй. Заавал хэрэгтэй үг бичиж бай гэж би шавь нартаа захидаг юм” гэж ярингаа мөнөөх Мандельштамаа дэлгэн "Энэ Мантельштам танайд очиж амьдаръя гэнээ, ёсоор болгов” гэж бичээд Л.Нямаа гэх гарын үсгээ таталгав. Гэтэл цэнхэр үзгээр бичсэний хажууханд монгол бичгээр тун нямбай бичсэн нэгэн гарын үсэг харагдсан нь Нямбуугийн Нямдорж гуайнх байлаа. "Энэ номыг Н.Нямдорж над дурсгасан юм. Одоо чамд очих нь дээ” гэж хэлэхэд нь энэхүү номыг би бүхий л насаараа нандигнан хадгалж чадна гэдгээ итгэл төгс мэдэж байсан ч хэзээ нэг өдөр, хожим би өвгөн сэтгүүлч болсон хойноо надтай ярилцахаар ирсэн хэн нэг залуу сэтгүүлчид дурсгаж чадах болов уу гэж өөрөөсөө асуугаад дорвитой хариулт олоогүй. Магадгүй би хэн нэгэнд харамгүй өгч чадах үедээ л Л.Нямаа гуайг илүү сайн ойлгох биз. Тэрээр бүхий л амьдралынхаа турш зөвхөн ном гээч "эрээлжилсэн мөрүүдтэй давхарласан цаас”-ыг бусдад өгч байсангүй, ном гэх эрдэм ухааныг, бодитой оршдоггүй хэрнээ "бодит” бодол ухаарлыг бусдад түгээсэн юм. Өөрийгөө дулаацуулахын тулд өөрийгөө шатааж дуусгадаг хүн тэр биш ээ. 

Орос бичигтэй лонх архиа хундаганд "юүлэхэд” нь "Ер нь зохиолч хүн уух ёстой байдаг уу?” гэж асуутал Нямаа гуай хачин жигтэй харснаа "Битгий ийм тэнэг юм асууж бай. Уух ёстой юу гэдэг чинь юу гэсэн үг юм?” гэж хэлмэгцээ харц нь зөөлрөн, инээмээр аядаад "Уух ёстой биш, уух шаардлага гардаг юм. Гол нь биеэ золиосолж ууж болохгүй” гэж хэлсэн. Тэгмэгцээ оюутан насныхаа анд нөхдийг дурсан "Тэд маань бүгдээрээ байхгүй. Хамгийн муу, хамгийн авьяасгүй нь л үлдэж дээ” хэмээн харуусангуй өгүүлж билээ. Намайг тэднийхээс гарахын өмнөхөн Л.Нямаа гуай "Монголчууд үнэт зүйлээ алдаж байна гэсэн санааг минь ярилцлагадаа заавал тусгана шүү. Энэ миний захиас болог” гэж хэлсэн. 

Би өнөөх өргөн чөлөөгөөр уухилан урагшлах урт автобусны арын суудлуудын нэгэнд тухалчихаад төв талбайн буудал дээр буулаа. Харанхуй өтгөрчээ. Тавиад жилийн урьдаар яг ийм хаврын сайхан орой Л.Нямаа гуай их сургуулийн оюутан байхдаа Га багшийгаа даган Сүхбаатарын талбайг гурвантаа тойрон утга зохиолын тухай хүүрнэлддэг байсан шиг би ч бас Сүхбаатарын талбайг гурав тойроод Га, Да, Ри багшийн өргөө гэр байрлаж асан их сургуулийн баруун талын арктай байранд очиж үзсэн. Энэ орой би бараг 10 цаг дөхөж байх үед гэртээ харьж билээ. Гэр лүүгээ удаан алхсан. Гэрийн гадаа ирэхэд орцны минь үүдэн дээрх "өвгөн дэнлүү” намайг л хүлээж байсан мэт уйтгартайяа дүнсийн харагдсан. Сүүмийх гэрэл нь миний замыг харанхуйд харих бүрт гэрэлтүүлэх авч би түүнийг олон олон өдөр ер анзаарч байгаагүйгээ мэдсэн. Намайг гэртээ ороход өнөөх өвгөн дэнлүү дахиад хэн нэгний харих замыг гэрэлтүүлэхийн тулд ганцаар гадаа үлдсэн. Л.Нямаа гуай бол яг л ийм өвгөн дэнлүү. Тийм ээ, тэр утга зохиолын өвгөн дэнлүү.


Ярилцсан Э.ЭНХЦОЛМОН

Гэрэл зургийг Д.ЗОЛБОО
Эх сурвалжийн линк: http://enkhtsolmon23.blogspot.com/2017/03/blog-post.html

Сургамжит богино өгүүллэг

$
0
0

Сургамжит богино өгүүллэг

Нэг залуу бизнес нь бүтэлгүйтэж, өрөнд орсоор ямар ч гарцгүй байдалд оржээ. Зээл олгогчдоос зугатах ч газаргүй болж, бараа нийлүүлэгчид нь төлбөрөө нэхсээр байжээ. Тэр цэцэрлэгт хүрээлэнд шанаагаа тулан, яаж компаниа өрнөөс гаргаж дампуурлаас аврах тухай бодож байв. 
Нэг хартал өмнө нь настай өвгөн ирсэн байлаа. 
- Та ямар нэг зүйлд их санаа зовсон харагдаж байна гэж өвгөн хэлэв. 
Залуугийн яриаг бүгдийг нь сонсож дуусаад өвгөн түүнд ийнхүү хэлжээ. 
- Би танд тусалж чадах юм шиг байна. 
Залуугаас овог нэрийг нь асуугаад чек бичээд гараа сунгав.
- Энэ мөнгийг ав. Яг жилийн дараа хоёулаа энд уулзаад, та надад мөнгөө эргүүлж өгч болно. 
Тэр буцаад ирсэн шигээ хурдан явж алга болов. Гартаа байгаа чекийг уншиж үзтэл 500 000$ гэж бичээд Джон Рокфеллер буюу тухайн үеийн дэлхийн хамгийн баян хүний гарын үсэг зурагдсан байх нь тэр. Асуудлаа ганцхан хоромд шийдэж болохоор боллоо гэж залуу баярлав. Гэвч дараа нь чекийг сейфэндээ хийж түгжих санаа төржээ. Тэр чек байгаа гэсэн ганц бодол түүнийг бизнесээ хадгалах арга зам бодож олох хүчийг өгсөн байна. 
Сэтгэл санаа нь өөдрөг болж, ажилдаа идэвхийлэн орсны дараа хэд хэдэн удаагийн ашигтай ажил хийгдэж, хэдэн сарын дараа өрнөөс гарч, цаашид ашигтай ажиллаж эхэлжээ. 
Яг жилийн дараа залуу өвгөнийг цэцэрлэгт хүрээлэнд хүлээгээд сууж байлаа. Тохирсон цагтаа өвгөн ирж, залуу ч огт хэрэглээгүй чекийг өгч өөрийнхөө амжилтын тухай ярих гэтэл нэг сувилагч бүсгүй гүйж ирээд өвгөнийг бариад авав. 
- Ашгүй би түүнийг бариад авлаа. Танд саад болж үймүүлээгүй биз дээ. Тэр үргэлж гэрээсээ зугатаад, өөрийгөө Джон Рокфеллер гэж яриад явдаг юм. 
Залуу гайхашран зогсов. Бүтэн жилийн турш тэр маш ихээр хичээж, бизнесээ аварч өргөжүүлж байхдаа өөрт нь хагас сая доллар байгаа гэдэгт итгэлтэй байсан билээ. Түүний амьдралыг өөрчилсөн зүйл бол мөнгө биш болохыг гэнэт ойлгов. Энэ бол одоо байгаа бүхэнд хүрэх шинэ хүч сэтгэлийн тэнхээг өгсөн шинээр өөртөө итгэх итгэл байсан билээ.
Та идэвх зүтгэлийг өөрийнхөө гарт авч, өөрийнхөө тоглоомоор тоглох ёстой. Шийдвэрлэх мөчид өөртөө итгэх итгэл хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг...


Хятадын нэгэн бага сургуульд завсарлагааны үеэр 2 хүүхэд дарагдаж нас баржээ

$
0
0

Хятадын нэгэн бага сургуульд завсарлагааны үеэр 2 хүүхэд дарагдаж нас баржээ

 

Хятадын төвийн нутаг дахь нэгэн бага сургуулийн бие засах газарт хоёр хүүхэд нас барж, 20 гаруй хүүхэд гэмтэж бэртсэн хэрэг гарсан байна.

Пуян хот дахь нэгэн сургуулийн өглөөний завсарлагааны цагаар хүүхдүүд 00-д орох гэж урт дараалал үүсгэсэн байх үедээ бусдыгаа түлхэн дарж унаснаас болж ийм явдал болсон  гэж хэвлэлүүдэд мэдээлж байна.

Хятадын нэгэн сонинд мэдээлснээр, хүүхдүүд хэт олноороо овоорсноос болж бие засах газрын хана нуржээ.

Гэмтсэн хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд зарим хүүхдийн биеийн байдал хүнд байгаа ажээ.

Пуян хотын захиргаа уг хэрэг явдлыг шалтгааныг шалгаж байгаа бөгөөд илүү тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Уг золгүй явдал Хэнань мужийн Пуян хотын 3 дугаар бага сургуульд өнөөдөр өглөө болжээ. Өмнө нь үүнтэй төстэй хэрэг явдал болж байсан байна.

2014 онд Хятадын баруун өмнөд нутгийн нэгэн сургуулийн шатан дээр сурагчид овооролдсоны улмаас зургаан хүүхэд дарагдан нас барж, 25 хүүхэд гэмтэж байсан аж.

Х.Сарнай

Эх сурвалж: Монцамэ

Монгол гэр орчин цагт дэлхийн чиг хандлага фото


Их дээд сургуулийн захирлаар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг томилж эхлэв үү

$
0
0

 

Улс орны боловсролын салбар нь тухайн улсын хөгжлийн бодлогыг тодорхойлдог гэдэг. Харин манай улсын хувьд  байгалийн баялагт тулгуурласан уул уурхайн бодлогыг эн тэргүүнд тавьж, Боловсролын салбарын бодлогоо олон жил орхигдуулж ирсэн.

Боловсролын салбарын бодлогыг орхигдуулсны нөлөөгөөр энэ салбар үнэгүйдэж,  дунд сургуулийн боловсролын стандартад элдэв чамин нэртэй хөтөлбөрүүд хэрэгждэг байсан нь саяхан. Мөн Их дээд сургуулийн диплом үнэгүйдэж,  тухайн мэргэжлийн  үнэ цэнэ уналатанд орж, эцэст нь  оюутан суралцагчид хохирдог явдал нэг бус удаа  гарч байсан.

Тэгвэл 2016 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан Мэргэжлийн засгийн газар боловсролын системд ихээхэн анхаарч ажиллаж байгаа нь сайшаалтай. Юуны өмнө төрийн өмчийн Их дээд сургуулийг хувьчилж, тэднийг бизнесийн байгууллага болгох шахсан өмнөх  эрх баригчдын  харалган шийдвэрийг зогсоосон нь энэ салбарт ажиллаж байгаа олон мянган багш ажилчид, оюутан суралцагчдын талархалыг хүлээсэн.

Төрөөс дээд боловсролын бодлого шинэчлэлт хийж,  мэргэжилдээ эзэн байх боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч ажиллахаар болж, энэ шинэчлэлтийнг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн өмчийн Их дээд сургуулийн захирлуудыг сольж эхлээд байна.

Засгийн газар, салбарын яамны зүгээс хэрэгжүүлж байгаа дээд боловсролын бодлогыг тухайн сургуульд хэрэгжүүлж чадах салбарын өндөр мэдлэгтэй,  мэргэжлийн ур чадвартай  боловсон хүчнийг салбарын сайдын зүгээс Их дээд сургуулийн захирлаар томилох биз гэсэн хүлээлт олны дунд байсаар байгаа нь нууц биш.

Тэгвэл БСШУС-ын сайд Ж.Батсуурь саяхан МУИС-ийн захирлаар Я.Төмөрбаатарыг томилжээ. Я.Төмөрбаатарын  хувьд өмнө нь БСШУ-ны дэд сайдаар ажиллаж байсан, боловсролын салбарын тулгамсан асуудал, зовлон жаргалыг сайн мэдэх  нэгэн юм. Я.Төмөрбаатарыг МУИС-ийн захирлаар томилсонд энэ салбарт ажилладаг багш, оюутнууд  хүн ам сайтай байна.

БСШУС-ын сайдын зүгээс удахгүй  СУИС, АШУҮИС тэргүүтэй их дээд сургуулийн захирлыг томилох биз.

Ямартай ч Монголын  боловсролын салбарт тэргүүлж, олон арван мянган сэхээтэн  бэлтгэдэг их дээд сургуулийн удирдлагаар салбартаа     хүлээн зөвшөөрөгдсөн, салбарынхаа тулгамдсан асуудлыг сайн мэддэг, Мэргэжлийн засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөрийг  хэрэгжүүлэн ажиллаж чадах чадварлаг боловсон хүчнийг томилж, дээд боловсролын салбарын өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэн ажиллана гэдгийг олон нийт итгэх л үлдлээ.

А.Галт

Чигун эрүүлжүүлэх дасгал

$
0
0
 Чигун эрүүлжүүлэх дасгал

Чигун дасгалыг шинэ чулуун зэвсгийн үед хэрэглэж байсаныг археологийн олдворууд баталдаг байна. Эрт цагийн хүмүүс үл ойлгогдох хөдөлгөөн хийж бүжиглэх, өөр хоорондоо иллэг массаж хийж байсан гэнэ. Тэр үед Чигун «氣功» хэмээх нэр томъёо байхгүй байсан ч тэрхүү хөдөлгөөн болон дасгалыг «导引, dao yin» буюу эрэл гэж нэрлэдэг.

daoyin.jpg

Зураг дээр: «导引, dao yin» буюу эрэл дасгалын сурах бичиг.

Зөв хөдөлгөөн хийнэ гэдэг бол эрүүлжих дасгал бөгөөд энэ тухай өгүүлсэн хамгийн эртний шастир бол Шар хааны "Доторын тухай” хэмээх судар болно. Түүнд өгүүлэхдээ "Эртний хүмүүс зэрлэг араатан, шувуудын дунд амьдарч байхдаа зуны халуун, өвлийн хүйтнийг тэсч давахын тулд тэдний хөдөлгөөнийг ашиглаж байлаа” гэж бичсэн байдаг.

Хөдөлгөөн хүн төрлөхтөнд гадна орчны нөлөөнөөс таагүй нөлөөнөөс аврах, эрүүл мэндийг хамгаалах, янз бүрийн өвчнийг анагаахад их үүрэг гүйцэтгэдэг байна. Жишээ нь:

Унтаж сэрээд сайтар суниах, эвшээх, өөрийгөө илбэл сэтгэлийн тайвшрал, баяр баясгалан авчрах мэдрэмж өгдөг. Хэрэв нуруугаар өвдвөл иллэг хийх, зөөлөн тогшиход өвдөлт намждаг. Гэдэс зангирвал хоёр алгаараа гэдсээ дулаацуулан, хөл дээрээ суувал (бааж байгаа мэт) гэдэсний зангираа үгүй болдог. Цээжинд ямар нэгэн түгшүүр хорогдоод байвал гүн амьсгал авах зэрэг үйлдэл хийдэг. Энэ бүх хөдөлгөөний цогц дасгалыг «Чигун» гэж нэрлэдэг байна.

«Чигун» 氣功 гэдэг нь Чи (氣)-Амьдралын энерги, хүч, Гун - () хөдөлгөөнийг ухаанаар удирдах гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл Энергийн хүчийг хөдөлгөөний ухаанаар удирдах дасгал юм.

«Чигун» дасгал бол бие организмийг эрүүлжүүлэх Эртний Хятадын цорын ганц дасгал бөгөөд амьдралын эрч хүчийг удирдах ухаан юм.

Энэ дасгалыг хийхдээ маш тайван нөхцөлд зүрх болон ухаан санаагаа бүрэн төвлөрүүлж хийнэ. Дасгал хийж байх үедээ хэмнэлтэйгээр жигд амьсгалж, бүх хөдөлгөөнийг нарийн нямбай, тасралтгүйгээр хийнэ.

Орчин үед Хятадад Бүддийн, даогийн, конфуцийн, төвдийн гэх мэт «Чигун» дасгалын сургалт явагдаж байна. Тэдгээр сургалт бүхэн өөр өөрийн зорилго үүрэгтэй байдаг. Мөн анагаах дасгал, эрүүлжих дасгал гэж ялгаатай байдаг. Дасгалууд нь эр зоригийн, биеийн тамирын, хурц, зөөлөн гэх өөр өөрийн онцлогтой.

qigong01.jpg

 

Зураг дээр: Чигүн 氣功 дасгал хийж байна.

«Чигун» дасгал нь хоёр хэлбэртэй байх бөгөөд Динамик (гадна), Статик (дотоод) гэж байна.

Статик хэлбэрийн «Чигун» дасгал нь гүн гүнзгий, хэмнэлтэйгээр жигд хамраараа амьсгалж, тайван дөлгөөн хөдөлгөөнөөр амьдралын «Чи» энерги рүүгээ хандсан байдаг. Энэ хэлбэр цусны эргэлтийн систем, хоол боловсруулах эрхтэн, төв мэдрэлийн системд таатай нөлөө үзүүлдэг.

Динамик хэлбэрийн «Чигун» дасгал нь идэвхитэй ачаалал өгч, бүх организмийн чилээг тайлж, эрүүл мэндийг ерөнхийд нь бэхжүүлэх үүрэгтэй юм.

Орчин үед судлаачид «Чигун» дасгалын ангилал, чиглэлийг олон талаас нь судлан өөрсдийн дүгнэлтээ хийсэн байдаг. Жишээ нь:

Бие хамгаалах урлагын мастерууд «Чигун» дасгалыг янз бүрийн бэртэлтийг эмчлэх талаас нь судлаж, анхаарал төвлөрүүлэх дээд шатны сургалт болгосон байна.

Хятадын уламжлалт анагаах ухааны эмч нар «Чигун» дасгалын хязгааргүй боломжуудыг нээн илрүүлж, эрүүл энх, урт удаан жил амьдрах арга хэрэгсэл болгон хөгжүүлжээ.

qigong04.jpg

 

Зураг дээр: Хятадад Чигүн дасгалыг бүх нийтийн хүртээл болгож байна.

Энэ дасгалыг өдөр бүр тогтмол хийж чадвал хүн 100 наслаж, эрч хүчтэйгээр амьдрах нөхцөл бүрдэнэ


Таны мэдлэгийн санд: Хятадын уламжлалт эмчилгээ

$
0
0
 Таны мэдлэгийн санд:  Хятадын уламжлалт эмчилгээ

Хятадын эртний гүн ухаантан Конфуци бичихдээ «Хүн өвчлөх олон үүд хаалга байдаг. Зарим нь даарч хөрөх, зарим нь ядрах ба гутрах гэх мэт. . .

Хэрэв зуу зуун ханан хэрмүүд ганцхан хаалгатай бол дээрэмчид тийм ч амархан гэрт чинь орж ирэхгүй биз?» гэсэн байдаг.

Уламжлалт Хятад эмнэлэг өвчнийг тайлбарлахдаа хүний бие болон байгаль дэлхий хоёр харилцан холбоотой байдаг бөгөөд энэхүү шүтэлцээ хэвийн бус хэлбэрт орох юм бол өвчин үүсэх шалтгаан үүснэ гэжээ.

Энэ процесс олон сар жилээр хуримтлагдсаар байгаад нэг мэдэхэд туйлын шатандаа хүрнэ.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа өмөн үү (хорт хавдар), диабет, гепатит, зүрх судасны өвчин зэрэг эмийн хүчээр анагааж үл чадах өвчний тоо улам бүр нэмэгдсээр байна. Хятадын уламжлалт анагаах ухаан төрөл бүрийн хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн хувьд авралын гарц нээж өгч байгааг дэлхий дахинаа мэдрэх боллоо. Хятадын уламжлалт анагаах ухаан нь өвсөн эмийн эмчилгээ, зүү төөнүүр, чигун дасгал, өнгөөр анагаах арга зэрэг эмчилгээ оношлогооны өргөн цар хүрээтэй эртний арга, туршлагатай анагаан эдгээж байна.

Орчин үед Европ эмнэлэгийн давуу талуудыг уламлалт Хятад эмнэлэгийн аргуудтай хослуулан хэрэглэсэнээр эмчилгээний үр дүн мэдэгдэхүйц өсөн нэмэгдэж, мэс заслын дараах эмчилгээ, туяаны эмчилгээ, дархлаа тогтоох эмчилгээнүүдийг Хятад улсад амжилттай хийж байна.

Хүний биеийн энергийн хүрдний 12 тэнхлэгээр хүний амьдралын эрч хүч урсаж байдаг хэмээжээ. Уламжлалт эмнэлэгийн зарчимын дагуу дараах эмчилгээг амжилттай хийж байна. Үүнд:

- Хорт хавдрын өвчний хүндрэлийг багасгаж, түүнээс урьдчилан сэргийлж байна. Хорт хавдрын эсрэг эмчилгээ нь хавдрын хөгжилтийг сааруулах, тархалтыг зогсоох, хорыг устгах, хавдрыг халаах буюу хөлдөөх зэрэг эмчилгээ

- хавдрын хэлбэржилт болон хөгжилийг зогсоох. Энэ зарчим нь хавдрын гений болон мутагений үйлчлэлийн эсрэг хүнс тэжээл болон "чи” дасгалаар эмчилж байна.

Хятад эмчилгээний нууц арга

Хятад анагаах ухаанаар өвчин эмчлэх нь бүхэл цогцоос эхэлдэг. Энэ тэргүүнд хүний биеийн дотор эрхтэн болон биеийн бүрэлдэхүүн мөч эрхтний салшгүй холбоог мэдрэхийн зэрэгцээ байгаль орчны өөрчлөлт нь хүний бие организм болон өвчлөхөд маш их нөлөөлдөг хэмээн үздэг.

Иймээс хүний биеийн дотор эрхтний нэгдлийг чухалчлахын хамт бас хүний бие болон гаднах орчны нэгдлийг ч чухалчилдаг. Иймээс эмчлэхдээ тал талын асуудлыг бодолцох ёстой, өвчинтэй хэсгийг эхлэн үзэх төдийгүй улирал, цаг уур болон ус шороог ажиж, өвчтөний сэтгэл санаа болон амьдралын зуршил зэргийг ч ажиглах хэрэгтэй. Иймэрхүү цогц ойлголт нь хятад анагаах ухаанаар өвчин илааршуулах үндсэн ойлгогдохуун болох юм, одоо хэдэн талаар тайлбарлая.

http://kaleidoscope.cultural-china.com/chinaWH/upload/upfiles/2012-04/18/how_chinese_make_sense_of_the_universe9ff97c5c0f0a88c166bf.jpg

Хүний биеийн цогц чанар биеийн олон хэсэг нь цөм уялдаа холбоотой гэж хятад анагаах ухаанд үздэг. Эн тэргүүнд арван хоёр дотор эрхтнийг арван хоёр чадавхтай гэж үзэн, "арван хоёр эрхтэн” гэдэг. Бас үүнийгээ зургаан цул, зургаан сав гэж хуваадаг. Гүйцэтгэх үүргээс нь цул сав бүрийг хамтруулж "гадар дотор” гэдэг. Дотор эрхтний иймэрхүү хуваарь нь тус тусдаа саланги гэсэн үг биш юм, харин яг үүний эсрэг бие эрхтний ажиллагаа юм уу өвчний өөрчлөлтийг харилцан салшгүй холбоотой хэмээн ойлгодог. Энэхүү холбоо нь сав эрхтнээр илрэхийн зэрэгцээ сав эрхтэн болон биеийн олон бүрэлдэхүүн хэсэг дээр ч илэрдэг.

Зүрх нь судал, хэлтэй холбоотой, элэг нь булчин шөрмөс, нүдтэй холбоотой, дэлүү нь мах, амтай холбоотой, уушиг нь шар үс хамартай холбоотой, бөөр нь яс, чихтэй холбоотой. Бас дэлүү нь дөрвөн мөчтэй холбоотой, бөөр нь бааж шээхэд тусалдаг гэх мэт сав эрхтний чадавх болон тус бие нь бие махбодтой холбоотойг харуулж байгаа юм. Нэн чухал нь судал салдар системтэйгээр бүх биед таран гүйн орчиж, биеийн гадна дотрыг холбох шугам болж байдаг. Ингээд чадавхын хувьд хүний биеийн дотор гадар холбоотой бүхэл цогц болдог. Яг ийм учраас дотор эрхтний тухай өвчнийг эмчлэхэд ганц эрхтнийг эмчлэх, ялангуяа өвчинтэй эрхтнийг эмчлэх төдийгүй бусад дотор эрхтнийг эмчлэхээр дамжин эдгээдэг. Ходоодны өвчнийг дэлүүтэй хамт уушгины өвчнийг дэлүү ходоодноос эхлэн эмчилж, уушгины дархлааг шууд бусаар нэмэгдүүлдэг. Ялангуяа биеийн аль нэг хэсгийн өвчнийг дотор эрхтнийг эмчлэх аргаар эдгээдэг. Нүд улайж өвдөхийг элэг цэвэрлэх аргаар, хөөрч шүд өвдөхийг бөөр дулаацуулах аргаар, хөлийн хуруу зулгарахад орчин цагийн анагаах ухаан олонхдоо хагалгаа хийдэг бол хятад анагаах ухаанд цусны эргэлтийг түргэтгэн, судал төөнөх аргаар илааршуулан эдгээдэг. Үүнээс гадна арьсны өвчин, хаван, шархлаа зэрэг гадар өвчнийг хятад анагаах ухаан олонхдоо эм уулгаж хариулан эдгээдэг.

Хүний бие болон аливаа амьд бодисын оршин тогтнол болон хөгжил нь оршин буй байгалийн нөлөөг шууд хүртдэг. Хятад анагаах ухаан нь энэ холбоо харилцааг маш чухалчилж хүний биеийн эрүүл мэнд нь цаг ууртай салшгүй холбоотой байж байгаль орчинтой зохицвол сая өвчингүй урт насалж чадна гэж үздэг. Иймээс бүтэн жилээс хаврын урин, зуны халуун, намрын сэрүүн, өвлийн хүйтэн зэрэг дөрвөн улирлын онцлог жич дөрвөн улирлын салхи, хүйтэн, халуун, чийг, хуурай, шарж төөнөх зэрэг адил бус зургаан төрлийн цаг уурын өөрчлөлт хувирлын жам хуулийг онцлох бөгөөд оршин буй байгаль орчинтойгоо хэрхэн зохицох арга хийгээд цаг уурын өөрчлөлтийг сөрснөөс үүсэх өвчин эмгэгийг тодорхойлсон байдаг. Бас эдгээр зарчмын дагуу оношлох эмчлэх зэрэг аргыг задалж боловсруулдаг.

http://images.chinahighlights.com/travelguide1/culture/chinese-medicine/9traditional-chinese-Medicine.jpg

Жишээлбэл: Улиралдаа үл зохицсон уур амьсгал хавар олон тохиодог учир урин дулаан боловч хүйтэн юм уу халуунаас сэргийлэх хэрэгтэй, зүй бус цаг уурыг "Хувирамтгай цаг уур” гэдэг. Эдгээр зүй бус цаг уураас зайлсхийх шаардлагатай юм. Дөрвөн цагийн уур амьсгал, тогтсон жам хуулийн дагуу өөрчлөгддөг учир энэ нь хүний биед ашигтай юм. Үүнийг "зүй ёсны цаг уур” гэдэг. Иймээс хавар, зун, намар, өвөл дөрвөн улирлын цаг уурын хэвийн эргэлтийг ашиглаж, өвчнийг намдааж эмчилдэг байна. Байнга тохиолдох өвчнөөр жишээлж хэлэхэд настайчуудын цэртэй бүгших, хавар зундаа жин хасаж намар өвөлдөө жин нэмэх зэргийн шалтгаан бол дэлүү бөөрний чадал суларч, чийг нойтон цэр болон хурдаг. Үүнийг халуун чанартай эмээр намжааж эмчилдэг бөгөөд зун цаг нарны илчээр урьдчилан сэргийлж эмчилдэг. Элэгний архагтай цус дутмаг хүнд хаврын улиралд толгой эргэх,толгой чинэрэх, нүд эрээлжих, чих шуугих, мэдрэлийн ядаргаа зэрэг өвчний байдал илэрдэг. Уг өвчний байдал нь цаг уурын байдалтай холбоотой юм, иймээс өвлийн улиралд тэжээн нөхвөрлөвөл өвчин үүсэхээс сэргийлж болох юм. Хятад анагаах ухаан нь асран сувилах болон эмчлэхэд дотор гадар орчныг харилцан зохицуулахыг маш нарийн анхаардгийг эдгээр жишээнээс мэдэж болно.

http://de.acidcow.com/pics/20091028/street_medicine_china_06.jpg

•Хүний биед адил бус нутаг ус, адил бус амьдралын зуршлаас адил бус өвчин эмгэг үүсдэг. Манай орон өргөн уудам, баруун хойд нутгийн цаг уур хахир хүйтэн, өндөрлөг мөртөө ган хуурай. Зүүн өмнөд нутгийн цаг уур дулаан, нам дор чийглэг байдаг. Ийм учраас адил бус нутагт адил бус өвчин үүсдэг. Үүнээс гадна ердийн өвчнийг эмчлэх арга болон хэрэглэх эм, хэрэглэх эмийн хэмжээ нь өмнөд умарт нутагт бас адил бус байдаг. Ердөө хятад анагаах ухаанд цаг, хүн газраас нь шалтгаалж эмчлэх гэдэг нь ийм утгатай юм.

•Биеийн галбир тарган туранхай, сэтгэлийн баяр, зовиур, бачимдал болон мэдрэлд хурцаар нөлөөлөх зэргийг ч хятад анагаах ухаан маш их анхаарч, өвчин эмгэгийн үүсэж хөгжихтэй маш их холбоотой хэмээн эмчлэхдээ үүнийг заавал анхаарах хэрэгтэй гэж үздэг. Жишээлбэл: Бие чанга хүн хатуу эмийг ууж даахад, бие сулхан хүн харин чадахгүй байдаг. Мариатай хүн усны хангамж сайн, цэр их байхад туранхай хүн нуугдмал дотор халуунтай байдаг. Эдгээр нь хэдийгээр бат ёс биш ч гэсэн бодитой өвчний байдалтай танилцахад үндэслэж болох үнэ цэнэтэй байдаг. Хятад анагаах ухааны онолын тогтолцоо бол цогц ойлгогдохууны үндэс дээр үүссэн юм. Цогц ойлголтын дагуу хятад анагаах ухааны эмчилгээ нь хоёр том онцлогтой . Нэгд: Зөвхөн өвчинтэй хэсгийн байдлыг хараад нөлөө хүртсэн бусад хэсгийг орхиж болохгүй, зөвхөн өвчин үүссэн шалтгааныг л чухалчлаад түүнээс болсон бусад хүчин зүйлийг орхидоггүй. Үүний зэрэгцээ цаг даруйд нь эмчлэхээс гадна бас улирлыг ашиглаж, сэргийлэн эдгээдэг. Жишээлбэл: ужиг ханиад бол уушгины архаг өвчин юм. Эмчлүүлэхгүй удвал зүрхэнд нөлөөлж өвдүүлэн, төвөнхий дээр бөглөрч, хавдаж шархалдаг. Эсвэл элгийг нөлөөлж, хоёр дал өвдөн, эргэж болохгүй болж эргэвэл хоёр тал тэлж өвддөг. Бас ходоодыг нөлөөлж бөөлжих юм уу давсагт нөлөөлж, ханиах үед гүйцэд шээж чадахгүй болох шинж илэрдэг учир эмчилгээ нь ондоо байна. Уцаар бухимдал нь ходоод гэдэсний архаг үүсгэх юм уу эмэгтэйчүүдийн сарын хир ирэхээс болж хэвлийн хэсэг өвддөг. Иймээс ходоод гэдэс болон сарын хирийн ирэлтийг хамтад нь авч үзэх хэрэгтэй. Мөн хүйтэн нойтноос болсон үе мөчний өвчнийг их халуун орох үед эмчлэх, уушгины өвчнийг намрын сэрүүнд эмчлэх зэрэг нь өвөл юм уу зуны улиралд эмчилснээс илүү үр дүнтэй байдаг. Энэ бол өвчний шинж чанар хийгээд эрхтний шинж чанар нь аагим халуун болон намрын сэрүүнтэй зохицож байгаагаас болдог юм.

Хоёрт: Өвчин болон өвчтөнийг салгаж болохгүй, ямарваа өвчнийг хоёр талаас шинжих хэрэгтэй, нэгд нь өвчин үүссэн шалтгаан, хоёрт нь зөв амьдрал, өвчтөний өвчнийг эсэргүүцэх чадал болон илаарших чадавх болно. Иймээс нэг талаар өвчний хорыг устгаж, өвчний байдлыг сайжруулна. Нөгөө талаар өвчтөний бие махбодын чадавхыг зохицуулж, өвчнийг эсэргүүцэх төрөлхийн чадавхыг нэмэгдүүлж, илааршиж эрүүл болоход нь тусална. Энэ нь даруй "зөв амьдралын суртлыг тэтгэх” болон "хорыг арилгах” хоёр төрлийн эмчилгээний арга юм, даруй "өвчний хорыг устгавал бие өөрөө сэргэнэ, биеийн эсэргүүцэх чадлыг бүрдүүлбэл өвчний хор өөрөө алга болно” гэх хоёр төрлийн арга болно. Ойлгож ядмаар зүйлгүй, өвчин эмгэгийн явц бол бие махбод болон өвчний хор хоёр талын зөрчилдөж тэмцэлдэх явц юм, өвчний хор буурахад бие махбод сэргэх шатандаа орно, ингэвэл сая тэмцэл дуусах болно. Өвчний хор бие махбодын тэмцэл нь ширүүн удаан, урт богино хугацаа үргэлжлэх өвчин өвчтөнөөс шалтгаалж адил бус байдаг ч гэсэн гол нь өвчлөх явц дахь бие махбод болон өвчний хор болох хоёр талын хүчний харьцуулалтаас тогтоогддог юм. Зөв суртал өвчний хорыг ялбал эдгэрэх зүгээр явж, харин өвчний хор нь ялбал хүндээр өвчилдөг. Иймээс хятад анагаах ухаан нь өвчлөөгүй байх үед өвчний хороос зайлсхийхийг чухалд үзэж өвчлөх үед яаралтай хорыг нь арилгадаг, гэвч үүний зэрэгцээ бие махбодоо дархлаажуулахыг ч чухалчлан, зарим байдалд үүнийг гол байранд тавьдаг. Энэ бол хятад анагаах ухааны цогц ойлгоцын ерөнхий байдал, уг ойлгогдохуун нь хүний бие, өвчин эмгэг, оношилж эмчлэх зэрэг олон талыг бүгдийг анхаардгийг тодорхойлжээ. Эдгээр ёс зүйг цаашид тодорхой ойлгоё гэвэл эрхбиш "Нэй Жин” буюу дотоод сударт суралцах хэрэгтэй, тэр бол хятад анагаах ухааны онолын эх ундрал байж, хятад анагаах ухааны эмчлэх үйл ажиллагааг цаг ямагт жолоодож байдаг.


Таны мэдлэгийн санд: Хөлний массаж

$
0
0
 Таны мэдлэгийн санд:  Хөлний массаж

Хөл гэдэг хүний бүх жинг тээж явдаг тул хятад хүмүүс хөлийг "Хоёр дахь зүрх” гэдэг. Иймээс ч Хятадын уламжлалт анагаах ухаанд хөлний массаж чухал байр суурь эзэлдэг. Эрүүл мэндийг хамгаалах хамгийн энгийн арга бол хөлний массаж болно. Хөлний массаж нь бие организмийг тайвшруулан амраахаас гадна ачааллыг багасгаж өгдөг.

хөлний массаж

Хөлийн уланд хүний бүх дотор эрхтэнтэй холбоотой мэдрэлийн цэгүүд байдаг. Үүнийг шинжлэх ухааны хэлээр биологийн идэвхитэй цэг гэж хэлдэг. Эдгээр цэгийг иллэг хийж цочироож өгсөнөөр таны эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой эмчилгээ болдог байна.

«Мод үндэснээсээ, Хүн хөлнөөсөө хөгширдөг» гэж Хятадууд ярьдаг. Хөлний массаж хийхэд, бие эрүүлжих, бодисын солилцоо сайжрах, бүх эд эрхтэн зэрэг амрах сайн талуудтай.

хөлний массаж

Зураг дээр: Хөлний массаж хийхэд хэрэглэх ургамалын ханд ба лосьон их хэрэглэдэг нь усан эмчилгээ хийх нэг эх сурвалж болдог.

Хөлний массаж хийх арга хэлбэр олон янз байдаг бөгөөд дарах, илэх, үрэх, тонших, базах зэрэг үйлдлийг тодорхой шат дараалалтай хийнэ.

Хүний хөлөнд биологийн идэвхитэй цэгүүд байрлах бөгөөд тэдгээр нь эд эрхтэнтэй нарийн нягт мэдрэлийн судлаар холбоотой байдаг. Хятадын уламжлалт анагаах ухааны судар бичгүүдэд хөлийн уланд 62 биологийн идэвхитэй цэг байдгийг тодорхойлсон байна.

Хөлийн массаж нь физиологийн маш нарийн процессийг өдөөж өгдөг бөгөөд төв мэдрэлийн системд онцгой үүрэг гүйцэтгэнэ. Хөлний массаж хийхэд бие организмд 3 төрлийн мэдрэмж төрнө. Үүнд:

  • Мэдрэлийн тайвшралд орох,
  • Бүх биеийн алжаал тайлагдах
  • Дотор эрхтэнүүдийн үйл ажиллагаа сэргэж, цочирол авах гэх мэт.

Хятадын хөлний массаж ойролцоогоор 100 минут үргэлжлэнэ. Зөөлөн тухлаг буйдан дээр хэвтүүлээд Хятад цайгаар дайлна. Учир нь хөлний массаж хийж байхад хүний бие организмд шингэн зүйл их шаардагддаг.

хөлний массаж

Зураг дээр: Ургамалын хандтай бүлээн усаар угаасны дараа хөлний массаж хийж байна.

Дараа нь ургамалын хандтай бүлээн усанд хөл угааж, тусгай лосьон, тос, крем түрхэж иллэг хийнэ.

Арга билгийн зарчмийг баримтлан заавал эсрэг хүйстэн массаж хийнэ. Эмэгтэй хүн массаж хийлгэвэл массажист нь эрэгтэй хүн байна. Туршлагатай массажист үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндийн байдал, ядаргааг амархан таниж мэдээд, аль цэг дээр илүү үйлчилгээ үзүүлэхээ сайн мэддэг.

Хятадын хөлний массажийн бас нэг чухал хэлбэр бол чулуун дээгүүр алхуулах үйлдэл юм. Сайн талуудын хажуугаар сөрөг нөлөө бас байдаг гэдгийг мартаж болохгүй. Зөв хийвэл тус болно. Буруу хийвэл ус болно. Өлөн буюу хоол идсэний дараа массаж хийлгэх нь сайн үр дагавар өгөхгүй.

хөлний массаж

Зураг дээр: Хөлний массажны нэг хэлбэр чулуун дээр алхах ширдэг.

Вений судасны бүдүүрэлттэй, сүрьеэ өвчинтэй, халдварт өвчинтэй бол хөлний массаж хийлгэх нь хорт үр дагавартай.

Хөлний массаж хийлгэж байхдаа спиртийн ундаа хэрэглэх, кофе уух, давсархаг хурц хоол идэхгүй байх нь чухал.

Сүүлийн үед хөлийн массаж хийдэг төрөл бүрийн багаж худалдаанд гарч хүмүүс гэртээ өөрсдөө хөлийн массаж хийн амрах болжээ.

Хөлний массаж

Зураг дээр: Хөлний массажны аппарат. Энэ машины тухай мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилъя гэвэл энэ холбоосоор орж үзээрэй.

Хөлний массаж Тайландад хамгийн их эрэлттэй үйлчилгээ болдог гэнэ. Энэ бас л нэг бизнес санаа юм даа.


Хятад цайны эрүүлжүүлэх гайхамшиг

$
0
0
 

Орчин үед цай, кофе, какао зэрэг халуун ундааг хүн төрлөхтөн ууж байна. Гэвч цай гэдэг бол өнө удаан жилийн түүхтэй юм. Цайнд С, Р, B1, B2-ийн төрлийн витаминууд агуулагдах бөгөөд хүний биеийн өөх тосыг сайн уусгаж өгдөг. Мөн артерийн судасны цусны эргэлтийг сайжруулж өгдөг тул зүрхний үйл ажиллагааг сайжруулна. Учир нь Хятадууд цайг төрөл бүрийн эмийн ургамалаар хийдэг тул эмчилгээний ихээхэн ач холбогдолтой юм. 
Хятад цайны эрүүлжүүлэх гайхамшиг
Тан улсын үеэс Хятад хүмүүс эмийн ургамалын хандыг цайны оронд хэрэглэж ирсэн түүхтэй. МЭӨ VI-VII зууны үед эртний Суй улсын үеийн судар бичигт Вэнь-ди хааны тухай өгүүлсэн байдаг. Тэрээр ямар ч эм хэрэглээд эдгэрэшгүй өвчинд нэрвэгдсэн аж. Түүний хаан суудалд горилсон хорон санаат Түшмэл нь хэвтэрт байхад нь шөнөөр хулгайлан өндөр уулын агуйд авчиж хаяжээ. 
Хаантан өвчнийхөө шарханд шаналан орь дуу тавин хэвтэж байхад нь нутгийн ядуу тариачин бүсгүй олж, гэрээ авчирч асарчээ. Хүнд өвчтэй хүнд уулгах эм байтгуай өдрийн хоолоо арай хийн олдог ядуу бүсүй түүнд өөрийн уудаг хар цайнаас л өгдөг байв. Ямар ч хоолгүй хар цай уусаар 7 хоногийн дараа Хаан хөл дээрээ босоод ирж гэнэ. Үхлээ хүлээж байсан хааны өвчнийг хар цайгаар эмчлэнэ гэж хэн санах билээ дээ. Түүний бие өдөр ирэх тусам улам эрүүлжин эдгэрсээр нэг сарын дараа цоо эрүүл болсон байна. Эрүүл болсон хаан ордондоо эргэж ирэхэд ордныхон мэл гайхаж цэл хөхөрчээ. 
Вэнь-ди хааныг эдгээсэн тэрхүү шидэт цайны жорыг одоог хүртэл Хятад хүмүүс чандлан нууцалдаг гэнэ. 
Хятадын Тан улсын нэрт эмч Чэнь Цанци Цай бол өвчнийг хорих шорон юм гэж хэлсэн байдаг. Учир нь өвчнийг нян устгах чадвартай ямар нэгэн бодис ургамалд байдаг. Энэ бодисынхоо хүчээр ургамал байгалын шалгаралыг давахаас гадна амьтадыг эмчлэн тэжээж байдаг. Иймээс ч Хятад хүмүүс эмийн ургамалыг хандлан цай болгон уух болсон ажээ. Эдгээр цай нь өвчин тус бүр дээр өөр өөр. Ходоодны шархыг анагаах цай, элэг цөсний цай, тархи толгой зүрхний өвчинд уух цай, залуужуулж гоо сайхан болгох цай гээд их олон янз байдаг. 
Монголчууд бидэн шиг Грузин цайнаас (Орос цай) өөр цай ууддаггүй хүмүүс Хятад цай хэмээх энэхүү нандин эрднийг хэрэглэж сурваас Эрүүл аж төрөх үндэс эхлэнэ ээ. Ямар ч байсан өндөр үнэтэй эм ууж байснаас цай хэмээх эмийн ургамалын хандыг уугаарай. Цэвэр байгалын гаралтай болохоороо цайнаас илүү сайн эм гэж энэ хорвоо дээр байхгүй. 
Хятад орныг "Цайны эх орон” гэж нэрлэдэг. 4000 жилийн өмнөөс Хятад хүмүүс хээрийн зэрлэг ургамалуудын анагаах ид шидийг мэдэрч, түүнийг уух болсноор эдүгээ цайны ургамалын нэр төрөл олширч, "Цайны түүх” улам баяжиж иржээ. Хятад хүн 1000 гаруй нэр төрлийн цай хэрэглэдэг гэнэ. Нэг аяга нь 1000 юань хүрэх "Дээд зэргийн цай” ч байдаг гэнэ. 
Мин улсын Гу Юань Цин 1368-1644 хэлэхдээ "Жинхэнэ сайн цай цангаа тайлахаас гадна хоол ч болно. Нэг аяга цай уухад хоол идсэн мэт цадна. Тархи толгой сэргэж, зүүдийг багасган, шээсний замыг цэвэрлэж өгнө. Ухаан саруулжин, бодох сэтгэх чадвар хөгжиж, сэтгэлийн тайвшрал хүртэнэ” гэжээ. 
Зүүн Өмнөд Азийн орнуудад "Цай уух ёслол” гэж их том хүндэтгэлтэй зоог байдаг. Тэд цайг аягаар биш хундагаар бага багаар нь шимэн ууна. Энэ нь сэтгэлийн тайвшрал хүртэж, биеийн алжаалаа тайлж, цайны эмчилгээ хийх ёслол болно. Энэ үед бие организмаас радио идэвхит элемент гадагшилж, маш баялаг тэжээлийн бодисоор дотор гэдэс ариусан, нас нэмэх процесс явагддаг ажээ. 
Хятадын Уламжлалт Анагаах ухааны эрдэмтэн мэргэд Цайны ургамалын дотор 300 гаруй эрдэс бодис, 10 гаруй төрлийн амин дэм байдаг хэмээн судар бичигт тэмдэглэжээ. Иймээс Хятад цай нь организмд тэжээл нөхөхөөс гадна физиологийн процессийг тогтворжуулан, эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Ялангуяа нас тогтсон буюу дунд эргэм наснаханд их тохирно. 
Хятад цайны найрлаганд байгаа витамин С, Е, D, никотиний хүчил, йод нь нас уртасгадаг бол фенол нь радио идэвхит бодсыг уусгадаг. Судалгаагнаас үзэхэд нарийн гэдсэнд байгаа ялгадсыг хөөхөд Хятад цай нь нэн сайн бөгөөд устай харьцуулбал 30-40% иар илүү хурдан гадагшлуулдаг байна. Иймээс хүний биед оршиж байгаа ялгадас болон хорт бодисыг хурдан хугацаанд тууж гаргадагаараа бие организмийг цэвэр ариун байх эх суурийг бий болгож, хүний ходоод гэдсийг цэвэрлэх үүрэг гүйцэтгэнэ. Ингэснээр хүн шөнийн цагт тайван унтаж бага зүүдэлнэ. Дээр бичсэн үйлчилгээнээс гадна хүний биед нэн хэрэгтэй маш олон төрлийн эрдэс бодис цайны ургамалын ханд болон хүний биед нэвтрэн орж тэжээл нөхдөг байна. Эдгээр ховор эрдэс бодисыг хүн цайнаас өөр ямар ч хүнсний бүтээгдэхүүнээс олж авч чаддаггүй тул өдөр бүр Хятад цай ууж байхыг зөвлөе. 
Хятад Цайны ургамал нь маш олон янз байдаг гэж дээр өгүүлсэн билээ. Цаг агаар газар зүйн байршлаасаа шалтгаалан цайны ургамалуудын хооронд их ялгаа бий. Цайны ургамалын 4 үндсэн бүс нутаг нь Хөх мөрөний өмнө хойд муж, зүүн өмнөд нутаг, Хуананий бүс нутаг юм. Хамгийн сайн цай Чжэцзян, Хунань, Фуцзянь, Сычуань, Аньхой, Юньнань, Хубэй, Гуандун, Цзянси, Гуйчжоу, Гуанси, Цзянсу, Хайнань, Шаньси, Хэнань, Ганьсу, Шаньдун, Тайваньд байдаг. Цзянсуд үндсэндээ мэйча хэмээх ногоон цай болон сувдан цай их тариалдаг. Мэйча цай нь боловсруулсны дараа урт хөмсөг мэт хэлбэртэй болно. Харин сувдан цай нь цайвар ногоон бөөрөнхий хэлбэртэй байна. Энэ муж алдарт лунцзин цайны эх нутаг юм. 
Аньхой мужид хар ба ногоон цай ургуулах бөгөөд ногоон цайны хэд хэдэн нэртэй сортуудыг эндээс олж болно. Туньлюй, Улюй ба Шулюй; Хуаншань маофэн, Люань гуапянь, Тайпин хокуэй, Юнси хуоцин зэрэг нэртэй цайнуудыг нь Хятад орон даяар өргөн хэрэглэдэг. 
Хунань мужид улаан цай гэж их алдартай цай бий. Оросууд энэ цайг «черный чай» гэж нэрлэдэг. Цзюньшань Инчжэнь, Аньхуа сунчжэнь зэрэг сортууд нь нэн алдартай. 
Цзянси мужид ногоон болон мэлрэг цэцгийн цай их ургахаас гадна Мэйча цай, Хунцин, Билочунь («Хаврын цэнхэр лавай») и Юйхуача («Борооны дараах цэцэг» хэмээх цайнуудыг тариална. Фужиан мужид маш олон төрлийн цай тариалах ба тэдгээрийн дотроос улун, хунцин, мэлрэг цэцгийн цай (жасминовый чай),цагаан улаан цай нь алдартай.

Хятад цайны 15 үйлчилгээ

1. Хятад цай оюун санааг хөгжүүлж, уураг тархи, санах ойг сайжруулна. 
2. Хятад цай ядаргаа тайлж, бодисын солилцоог тогтворжуулж, зүрхний үйл ажиллагааг хэвийн болгохын зэрэгцээ цусны эргэлтийг сайжруулан бие организмд тэжээлийн бодис тархах процессийг дэмжинэ. 
3. Хятад цай шүдний кариес өвчнийг дарна. Английн эрдэмтдийн судалгаагаар Хятад цай хэрэглэдэг хүүхдүүдийн шүдний өвлөл 60% буурч байгааг тогтоожээ. 
4. Хятад цай микроэлементээр баялаг
5. Хятад цай хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлж, түүний тархалтын замыг хаана. 
6. Хятад цай нь жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэгтэй цайрын агуулга сайтай байдаг. 
7. Хятад цай нь эд эсийн хөгшрөх процессийг удаашруулж, урт наслах эх суурийг тавина. Цайны навч нь залуужуулахаас гадна, витамин Е ийн үйлчилгээг 18 дахин хурдасгана. 
8. Хятад цай өөх тосыг уусгаж, судасны дотор талыг цэвэрлэнэ. 
9. Хятад цай нь төв мэдрэлийн системийг амрааж, уураг тархний ядаргааг тайлна. 
10. Хятад цай биеийн жинг бууруулж, арьсны өнгийг гоо сайхан болгоно. Ялангуяа Улун (Хар луу) хэмээх цай энэ талын үйлчилгээг маш сайн өгнө. 
11. Хятад цайг дотрын төрөл бүрийн өвчинд хэрэглэхэд нэн сайн. 
12. Хятад цайны ханд нь маш олон төрлийн бактерийг устгах бөгөөд стоматит, ангин, энтерит болон гэдэсний халдварт өвчнийг эмчилнэ. 
13. Хятад цай бие организмд хортой туяаг саармагжуулах бодис агуулсан байдаг тул телевизор үзэх, компьютер дээр ажиллаж байхдаа энэ цайг хэрэглэх нь зүйтэй. Энэ нь таны нүдний харааг хамгаална. 
14. Хятад цай цусны найрлаганд байгаа алкалоид, кофеин, теофиллин, теобромин зэрэг хүчил-суурийн балансыг тогтвортой барьж өгнө. Хүний биед хурдан шингэдэг тул цусанд нэвтрэх гэж байгаа янз бүрийн хүчлэг бодисыг уусган концентрацийг нь бууруулна. Өөрөөр хэлбэл архи уухдаа Хятад цай уувал согтох нь удаан. 
15. Хятад цай сэрүүцүүлэх нөлөөтэй. Нэг аяга халуун цай уусны дараа хэдэн минут болмогц арьсны температур 1-2оС бууна. Харин хүйтэн цай энэ үйлчилгээг үзүүлэхгүй. 
Хятадад МЭӨ 53 онд анх цайны ургамалыг тариалах болжээ. Баруун Хань улсын үед (МЭӨ 206 –МЭ 24 он) Хятад цайны эцэг У Личжэнь гэдэг хүн Мэндиншань ууланд 7 төрлийн цайны мод тариалж эхэлснээс хойш дэлхийн цайны ургамалын түүх бичигдэж эхэлсэн гэдэг. Үүнээс хойш торгоны замаар Хятад цай Ази тивээс хальж Дэлхийн өнцөг булан бүрт Хятад цайг амтархан уудаг болжээ.

Хятад цайны 10 хориглох зарчим

Хятад цай нь буруу уувал эм биш хор болно. Иймд Хятад цайг ууж биеэ илааршуулж байгаа хэн боловч дараах зөвлөмжийг мартаж болохгүй.

1. Өлөн элгэн дээрээ цай бүү уу!
2. Хэт халуун цай бүү уу! 56 С° аас дээш байж болохгүй
3. Цэл хүйтэн цай бүү уу! 
4. Өтгөн цай бүү уу! Кофеины найрлага ихэдвэл нойргүйдэл их болж толгой өвдөнө
5. Удаан хандалсан цай бүү уу! Удаан чанасан цайны фенол, липоиды, эфирийн бодисууд өөрөө хүчиллэг урвалд орон өнгө, үнэр амтаа алдаж, цайны найрлаганд байгаа үнэт шим тэжээлүүд устана. 
6. Олон удаа хандалсан цай бүү уу! 3 ба 4 удаа хэрэглэсэн цайны ургамалд ямар ч үнэт зүйл байхгүй болсон байдаг. Цайны ургамалыг эхний удаа хандлахад 50%, Дараагийн удаа хандлахад 30%, гурав дахь удаа хандлахад 10%-ийн эрдэс бодисоо алддаг бөгөөд цаашид хүний биед хэрэгцээгүй өнгөт ус болж хувирна. 
7. Хоолны өмнө цай бүү уу! Хоол идэхээс өмнө 20-30 минутын өмнө ууж болно. Яг хоол идэхийн өмнө уусан цай хоол идэх дур хүслийг бууруулдаг. 
8. Хоол идэж дуусмагц цай бүү уу! Хоол идэж дууссаны дараа уусан цайны танин хэмээх бодис уураг болон төмрийг хатууруулж, тэдний задрах процессийг муутгадаг. Уумаар санагдвал 20-30 минут хүлээх хэрэгтэй. 
9. Эмийн даруулга болгож цай бүү уу! Зарим нэг төрлийн эмийн бодсийн идэвхийг алдагдуулдаг. 
10. Хоносон цай бүү уу! Хоносон цай витаминаа алдсан байдаг бөгөөд их хэмжээний уураг болон сахарын найрлагатай болсон байдаг. Энэ нь бактерийн өсөн үржих орчныг бүрдүүлдэг.

Өтгөн цайны хор холбогдол

1. Жирэмсэн эмэгтэйчүүд. Цайны найрлаганд тодорхой хэмжээгээр кофеин агуулагдаж байдаг тул ургийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ. Улаан цайнд кофеины агуулга бага байдаг тул жирэмсэн эмэгтэйчүүдэд хоргүй. Японы эрдэмтэдийн судалгаанаас үзэхэд нэг өдөрт 5 аяга өтгөн цай уувал үр хөврөл жингийн дутагдалд орно гэжээ. 
2. Өтгөн цай ба ходоод. Өтгөн цай нь ходоод, 12 нугалаа гэдэсний үйл ажиллагаанд харшилж, ходоодны хүчлийн хэмжээг алдагдуулдаг тул ямар ч тохиолдолд өтгөн цай битгий уугаарай
3. Хүнд өвчтөн. Хүнд өвчтэй хүн өтгөн найруулсан цай уувал төв мэдрэлийн системд хүчтэй үйлчлэл авч бие организмд хямрал үүснэ. Энэ нь теофиллин ба кофеины үйлчилгээ юм. 
4. Нойргүйдэл. Унтахын өмнө өтгөн цай уувал төв мэдрэлийн систем кофеины үйлчлэлээр сэргэж, нойргүйдэл бий болно. Бүх бие организм унтаж амрахыг шаардаж байхад төв мэдрэлийн систем сэргэчихсэн байдаг тул хүн унтаж амарч чадахгүй

Хятад цай уух сайн уу, муу юу?

Хүүхдэд цай уух хортой гэж зарим эцэг эх ойлгодог. Энхрий бяцхан өсөж яваа организмд хэтэрхий эрт хэрэглэж болохгүй гэж боддог. Гэтэл энэ нь буруу ойлголт юм. Хятад цайнд хүүхдийн өсөж яваа бие организмд нэн их хэрэгтэй кофеин, витамин, уураг, чихэр, үнэрт ургамалын нэгдэл, цайр фтор агуулагддаг байна. Иймд хүүхдэд Хятад цай юугаар ч үл орлуулах эрдэс бодисын ундаа юм. Иймд өдөрт 2-3 аяга цай өгч байх хэрэгтэй. Хэт өтгөн найруулж болохгүй. Оройн цагаар уулгах нь илүү сайн. Бүлээнээр нь уулгавал сайн. Халуун буюу хүйтэн цай хүүхдэд өгсний хэрэггүй. Бага насны хүүхэд Хятад цайны амтанд орохдоо их амархан байдаг. Учир нь өөх тосыг уусгах цайны нөлөөг нь томчуудаас илүү их мэдэрдэг тул бие организм нь цаанаасаа шаарддаг. Цайны найрлаганд байгаа витамин болон метионин өөх тосны солилцоог идэвхитэй зохицуулж өгдөг тул тослог махан хоолны дараа Хятад цай уулгаж байвал их сайн. Цай нь хүүхдийн биед байгаа илүүдэл "Гал”-ыг бууруулж өгдөг. Хятадын уламжлалт Анагаах ухааны номлолд өгүүлснээр хүний биеийн "Гал” нэмэгдсэнээр өтгөн хатаж дотор эрхтэний үйл ажиллагаа хямардаг гэжээ. Иймд энэ зовиурыг дарахын тулд ээж нар хүүхэддээ зөгийн бал, банан өгдөг. Гэвч энэ нь түр зуурын эмчилгээ болно. "Гал”-ыг багасгахын тулд Хятад цай өгвөл маш их үр дүнтэй. Хятад эмнэлэгийн эмч нар Хятад цай биеийн "Халуун ба хүйтэн”-ийг цайгаар эмчилдэг. 
"Дээдэх гэвэл толгой нүд, 
Дундах гэвэл гэдэс дотор, 
Доодох гэвэл шээсний сүв "
Цайтай бол энэ гурвыг өвчингүй байлгаж болно гэж Хятадын ард түмний дунд ам дамжсан яриа байдаг. 
Үүнээс гадна ясны хөгжил, шүд, үс, хумсанд нэн хэрэгтэй микроэлемент болох фтор Хятад цайны найрлаганд их байдаг. Ялангуяа ногоон цайны ханд бол бүр сайн. Иймээс ч ясыг бэхжүүлэхээс гадна, шүдний кариес өвчнөөс бүрэн сэргийлнэ. 
Хүүхдэд болон ялангуяа бага насны хүүхдэд өтгөн хүйтэн цай бага өгөх хэрэгтэй. Цайг их өтгөн ууснаар бие организмийн усны найрлага ихсэж, зүрх бөөрөнд их ачаалал өгдөг. Өтгөн цай нялх хүүхдийн төв мэдрэлийн системд үйлчлэл үзүүлж, нойргүйдэл бий болгодог. 
Хятад цай эрүүл мэндэд сайн ч зарим тохиолдолд сөрөг нөлөө үзүүлнэ. Иймд Хятад цайг уух дараах зааврыг хатуу мөрдөх хэрэгтэй.

 Мэлрэг цэцгийн цай

Цэцгийн цайн дотроос "Мэлрэг цэцгийн цай” Хятадад их алдартай. Мэлрэг цэцэг нь өтгөн бөгөөд хүчтэй үнэрээрээ цайны хорхойтнуудын таашаалыг ихэд татна. Сүн улсын үеийн яруу найрагч Цзян Гуа "Мэлрэг цэцэг” хэмээх найраглалдаа "Анхилам үнэрийг Хүмүүн бидэнд анх мэдрүүлсэн цэцэгсийн элчийг би мартаж яахин чаднам” хэмээн өгүүлсэн байдаг. Мэлрэг цэцгийн цайг Хятадаар (mo li hua cha 茉莉花茶) гэж нэрлэдэг
Үүнээс гадна сарнай, нохойн хошуу, цахирмаа цэцгийн цай гэж бий. Цэцгийн цай нь өмнөд Сүн улсын үеэс эхлэлтэй бөгөөд 1000 гаруй жилийн түүхийн улбаатай ажээ. Цэцгийн цайг зөвхөн Хятадад тариалдаг. Хятдын зүүн өмнөд бүс нутаг болох Фужиан, Аньхой, Жиансу мужид анх тариалж эхэлсэн бөгөөд сүүлийн үед Хубэй, Хунань, Сычуань, Гуанши, Гуандун, Гуйжоу зэрэг бусад мужуудад тариалж байна. Хятадын дотоодод өргөн хэрэглэх бөгөөд 1955 оноос Макао, Зүүн өмнөд Азийн орнууд, Баруун Европ болох Африкийн орнууд ихээр импортлон авах болжээ.


Viewing all 19903 articles
Browse latest View live