Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19856 articles
Browse latest View live

Улаанбаатарт өдөртөө 11-13 градус хүйтэн

$
0
0

Улаанбаатарт өдөртөө 11-13 градус хүйтэн

 

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 10-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй.  Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.  



УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

$
0
0

 

УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

 

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:

Хоёрдугаар сарын 09, 10-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

  • Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.22, 28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 30 гишүүн 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн 2016.12.22-ны  өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл,  Төв банк /Монголбанк/-ны тухай болон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдсон, анхны хэлэлцүүлэг/;
  • "Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт нарын 10 гишүүн болон Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэсэн төсөл, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2016.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • "Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 27 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • "Монгол Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • Улсын Их Хурлын гишүүний асуулгын хариуг сонсох;
  • Монгол Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы хаалт.

1000 төгрөгийн оношилгоог 6000-аар хийдэг Д.Наранбаатарын бизнес

$
0
0

1000 төгрөгийн оношилгоог 6000-аар хийдэг Д.Наранбаатарын бизнес

 

"Оном ” сангийн тэргүүн барим тавим мэдэгдэл хийж, салбарын сайдыг нь чичилсний цаад шалтгаан юу вэ.

Д.Наранбаатар гзж нэгэн эрхэм байх. Олон нийт түүнийг "Оном” сангийн тэргүүн гэдгээр нь эчнээ танина. Бас "Элэг бүтэн Монгол” аяныг санаачлагч гэдгээр нь мэднэ. АНУ-д боловсрол эзэмшсэн хэмээдэг тэрбээр уг сангаа 2008 онд байгуулж, элэгний В, С вирусийн эсрэг тэмцлээ эхлүүлсэн гэж өөрийгөө тодотгодог. 2010-2012 онд Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн Сургалтын хөтөлбөрийн захирлаар ажилласан тэрбээр өдгөө сангаараа дамжуулан элэгний В, С вирустэй хүмүүст оношилгоо хийж буй. АН, МАН-ын сонгуулийн амлалтад "Элэг бүтэн Монгол”-ыг оруулж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулж чадсан түүний хувьд 2020 он гэхэд Монгол Улс элэгний С вирусийг устгасан дэлхийн анхны улс болно хэмээн том амбийц тээж явдаг нэгэн. Эндээс Д.Наранбаатар нь монголчуудыг эрүүл элэгтэй болгохын тулд энэ салбарынхнаас ч илүү идэвхийлэн зүтгэж байгаа мэт харагдаж болох. Гэвч тийм биш юм.

 

Саяхандаа, Засгийн газрын ээлжит хуралдаанаар элэгний С вирусийг эмчилдэг "Харвони” эмийг гаалийн татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Ингэснээр АНУ-ын ‘Тилеад Сайнс” компанийн буцалтгүй тусламжаар нийлүүлж буй 928.110 ам.долларын өртөг бүхий эмийн НӨАТ болох 354 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, Архангай аймагт олгохоор болсон юм.

 

Гэвч Засгийн газрын энэ шийдвэр олон нийт, нийгмийн сүлжээнд олон арван шүүмжлэл, маргааныг дагуулаад буй. Сонирхолгой нь, тздгээрийн дундаас хамгийн бачуурсан, бачимдсан хүн нь "Оном” сангийн тзргүүи Д.Наранбаатар байв. Тэрбээр "Ё.Баатарбилэг гишүүн, А.Цогцэцэг сайд нар Архангайн монгол биш, Монголын монгол хүн юм бол тэнд байгаа амьдралын боломжтой хүмүүст үнэгүй эм тарааж яах юм бэ. Хөгжлийн бэрхшээлтэй, нэн ядуу, орлогогүй, энэ эмийг авч уух мөнгөгүй хүмүүстээ өгч болно шүү дээ. Хүн юм бол үүнийг ойлгох ёстой. Архангайн мянгат малчинд тараах ямар хэрэгтэй юм бэ. Энэ эмийг уугаад элэгний вирусийн халдварын голомтыг устгачихаж байгаа бол яах вэ. Эд нар эрүүл мэндийн даатгалын санг дампууруулах зүйл хийж байна. "Оном” сангаас "Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг санаачлаад МАН-ын Мөрийн хөтөлбөр, цаашлаад Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах хүртзл ажиллаж байхад бидэнтэй ярилцаж болно доо. Бид ширхэг ч эм зардаггүй. Ё.Баатарбилэг гишүүн улс төр судлаач мэргэжилтэй юм билээ. Харин А.Цогцэцэг гэдэг хүн Эрүүл мэндийн сайд юм бол үнэ төлбөргүй тараах энэ эмийг хаана хуваарилахаа шийдэх ёстой. Хамгийн шаардлагаггай, эмээ авах боломжгүй эмзэг бүлгийн хүмүүст хуваарилах ёстой атал асуудалд жалга довны үзлээр хандаж байна. Энэ бол А.Цогцэцэг сайд Шогцэцэг болж байгаагийн илрэл. Энэ хүн Монгол Улсын Эрүүл мэндийн сайд биш, Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга байх ёстой хүн байна” хэмээн эгдүүцэв. Хачирхалтай нь, АНУ-аас буцалттүй тусламжаар өгч буй "Харвони” эмийг Д.Наранбаатарын яриад байгаа шиг зориуд нэг аймагт хуваарилаагүй аж.

 

Харин УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Гилеад Сайнс” компанийнхантай өнгөрсөн жил холбоо тогтоон уулзаж, хүсэлт тавьсан юм билээ. Ингэхдээ эхний ээлжид зөвхөн Архангай аймгийн ахмадуудад зориулна гэсэн нөхцөлийг тус компанийн зүгээс тавьсан аж. Үүнтэй холбогдуулж, Ё.Баатарбилэг гишүүн аймагтаа долоон сарын турш төсөл зохион байгуулсны хүчинд эхний ээлжийн 1000 ширхэг эм авахаар болсон нь энэюм байна. Нэг үгээр хэлбэл, буцалтгүй тусламжаар оруулж ирж байгаа 1000 ширхэг эмийг Эрүүл мэндийн яамнаас санаачилж, хийгээгүйг эндээс харж болох.

 

Ийм атал "Оном” сангийн тэргүүн барим тавим мэдэгдэл хийж, салбарын сайдыг нь чичилсний цаад шалтгаан юу вэ. Хариулт нь маш энгийн. Өмнө нь 300 хайрцаг "Viekira Pak” (3D) эмийг 50 хүнд үнэ төлбөргүй олгохоор АНУ-аас оруулж ирж байжээ. Тэгэхзд Д.Наранбаатар Эрүүл мэндийн яаманд хүсэлт гаргаж Сангийн яамнаас гаалийн НӨАТ-аас чөлөөлүүлсэн. Хачирхалтай нь, НӨАТ-аас чөлөөлсөн 300 хайрцаг эм ямар шугамаар иргэдэд хүрсэн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, Д.Наранбаатар "Оном” сангаар дамжуулан авсан эмээ иргэдэд үнэтэй зарчихсан гэсэн хардлага явж эхлээд байна. Учир нь, тус сангийн байранд байгуулсан лабораторид шинжилгээнд ороход 6000 төгрөгийн ханштай байдаг аж. Угтаа бол энэ төрлийн шинжилгээг 1000 төгрөгөөр хийдэг гэнэ. Үүнээс гадна Батлан хамгаалах яам болон УБТЗ-д "Оном” сангийнхан очиж элэгний В, С вирусийн шинжилгээ хийжээ. Нэг үгээр хэлбэл, Д.Наранбаатар мөнгө босгох хэрэгслээрээ босоо удирдлагатай, хүн ихтэй төрийн байгууллагыг сонгосон нь энэ. Хэдий чинээ их хүнийг оношилгоонд хамруулна төдий чинээ мөнгө олох учраас тэр шүү дээ. 1000 төгрөгийн шинжилгээг 6000-аар хийсэн гэж тооцвол тийм ч бага мөнгө олоогүй нь тодорхой.

 

Эх сурвалжийн хэлж буйгаар Д.Наранбаатар төрийн байгууллагуудаар явж шинжилгээ хийхдээ үүсгэн байгуулсан сангаа Монгол Улсын Элэгний төв эмнэлэг хэмээн сурталчилдаг гэх. Угтаа бол элэгний төв эмнэлэг хэмээх малгай өмсүүлсэн газар нь В, С вирусийн оношилгоо хийдэг зөвхөн лабораторийн тусгай зөвшеөрөлтэй юм билээ. Гэвч Эрүүл мэндийн яаманд эмнэлгийн зөвшөөрөл авах хүсэлт гаргасан ч материал дутуу гэсэн үндэслэлээр буцаасны хариуд тэрбээр өс санаж салбарын яам руу, сайд руу ийн дайрч байгаа бололтой.

 

Уг нь "Эрүүл мэндийн сайд бидэнтэй маш сайн хамтарч ажиллаж байгаа” хэмээн ярьсан Д.Наранбаатар тэргүүний ярилцлага хэвлэлийн хуудаснаа гарсан нь ердөө сарын өмнөх үйл явдал. Тийм атал эмнэлэг байгуулах зөвшөөрлөө авч чадаагүйдээ бухимдсан Д.Наранбаатар Эрүүл мэндийн сайд шиг муу хүн байхгүйг тунхаглаж явааг юу гэж ойлгох вэ. Үнэндээ түүнийг "Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх нэрийдлээр хувийн бизнесээ цэцэглүүлж, хүрээг нь тэлдэг гэсэн яриа өмнө нь нэг бус удаа гарч байсан. Тэр бүрт тодорхой тайлбар өгөөгүй ч "Манайх эм зардаггүй” гэсэн ганцхан үгээр хэвлэлийнхний амыг таглах нь бий. Хачирхалтай нь, өөрөөс нь, "Оном” сангаас нь шалтгаалахгүйгээр нэг аймгийн нэлээд олон хүнийг өвчнөөс нь салгах гэж буйг яагаад эсэргүүцээд байгаагаа тэрбээр тайлбарлах биз ээ. "Хулгайчийг бариарай” гэж хулгайч л хашгирдаг юм.



С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


“Гацуурт”-ын ордын тухай эрдэмтэн, судлаачид ингэж ярьж байна

$
0
0

“Гацуурт”-ын ордын тухай эрдэмтэн, судлаачид ингэж ярьж байна

 

– Хүнцлийн агууламж өндөр тул цөөхөн монголчуудыг  сүйрэлд хүргэнэ-

 

Б.ЭНХЗАЯА, Ч.ОЛДОХ

 Засгийн газар 180 хоногийн хугацаанд хэрэгжүүлэх "Эдийн засгийг сэргээх,  хүндрэлийг даван туулах  хөтөлбөр”-төө  Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг,   Ноён уулын орчим  оршдог Гацууртын ордыг эргэлтэд  оруулахаар тусгасан. Түүний эргэн тойронд ашиглах нь зөв, буруу гэсэн талцал, олон янзын байр суурь эсрэгцдэг. "Зууны мэдээ” сонин энэ удаа эрдэмтэн, судлаачдын байр суурийг хүргэхээр редакцийн хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгийн Археологи, угсаатан зүй авран хамгаалах судалгааны салбарын эрхлэгч Ч.Амартүвшин, Монголын ногоон загалмайн нийгэмлэгийн тэргүүн,  хөрс судлаач, доктор Ш.Пүрэвсүрэн МУИС-ийн багш, химийн ухааны доктор Д.Дэмбэрэлнямба, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, доктор З.Батсайхан,  Монгол Улсын гавьяат агрономич, доктор, профессор Г.Даваадорж,  "Эрдэмтний хөгжлийн академи” ТББ-ын тэргүүн, доктор, профессор Д.Бор,  ХААИС-ийн багш, доктор  Б.Дорж  нар оролцлоо.

 

z3Ч.Амартүвшин: ГАЦУУРТЫН ОРДОД ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ БУНХАНТ БУЛШУУД БАЙХГҮЙ

/ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгийн Археологи, угсаатан зүй авран хамгаалах судалгааны салбарын эрхлэгч/

-Соёлын өвийг хамгаалах тухай хуульд уул уурхай, ашигт малтмал хайх, усан цахилгаан станц барих барилга байгууламжийн явцад түүнийг ашиглахын өмнө археологи, палеонтологи, угсаатны зүйн авран хамгаалах судалгааны ажил хийнэ гэсэн заалт байдаг. Үүний дагуу өнгөрсөн оны тавдугаар сарын 15-нд  малтлагын ажил хийсэн. Гацууртын орд буюу "Сентерра гоулд” компанийн эзэмшиж байгаа талбай дээр хайгуулын ажил өрнөсөн. Лицензийн талбайн гадна талд дурсгалууд байгааг бид хүлээн зөвшөөрч байгаа. Ноён уулын, Хүннүгийн язгууртны булшны дурсгалт газар, Бороогийн суурин гээд. Лицензийн талбайд хамгийн ойр байгаа дурсгалуудыг малтан судлах хэрэгтэй гэж компанид хүсэлт тавьсан. Магадгүй ашиглаж эхэлбэл тэр дурсгалууд сүйтгэгдэх эрсдэл өндөр байсан учраас малтан судлах хэрэгтэй байсан. Компани бидний хүсэлтийг хүлээн авч, 2016 оны  тавдугаар сард авран хамгаалах малтлагын явцад бид 18 дурсгалыг малтан судалсан. Тэдгээрийн тав нь лицензийн талбай дотор, үлдсэн нь гадна талд байсан. Лицензийн талбай дотор байгаа таван дурсгал дотор хүний гараар бүтсэн  чулуун байгууламж бий. Тухайлбал, нэгдүгээр дурсгал гэхэд 2.7 метрийн голчтой чулуун байгууламж, хоёрдугаар булш нь гурван метрийн голчтой гэх мэт. Үүнээс ямар нэгэн эд өлгийн зүйлс гараагүй. Гуравдугаар дурсгалаас шавар ваарны хэлтэрхийний хэсэг гарсан. Он цагийг нь тодорхойлох боломжгүй. Мөн энэ дурсгалаас зүүн хойшоо хандсан оршуулгын нүхний толбо илэрсэн. Бид археологийн судалгааны аргачлалын дагуу малтахад ямар нэгэн оршуулга, талийгаачийн цогцос олдоогүй. Судалгааны ажлын дараагийн шат лицензийн гадна талд байгаа дурсгалыг судлах хэрэгтэй гэдгийг дээр хэлсэн. Бороо голын эрэг дээрээс нэгэн эртний хотын туурийг илрүүлсэн. Он цагийг тодорхойлохоор малтан судлахад Манж Чин улсын үед байсан цэргийн бэхлэлт хот бололтой гэсэн дүгнэлт гарсан. Тэндээс 5-6 км-ийн зайтай төмрийн зуух олдсон. Судлахад эрт цагт буюу Хүннүгийн үед холбогдох зуух байсан. Хүннүчүүд төмөр олборлож хайлуулж байсан баримт бүхий зуух. Бүх зүйл нь нуранги болсон. Үүнийг малтан судалгааны ажилд нэмэлт хүч болгож Монгол-Японы хамтарсан төслийг оруулж малтлагын ажлыг хийсэн. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төмөрлөг боловсруулалтын мэргэжилтнүүдтэй хамтарсан. Авран хамгаалах судалгааны явцад нарийвчилсан төмөрлөгийн боловсруулалтын тухай мэдээлэл дутмаг байсан учраас бид гаднын мэргэжилтнүүдтэй хамтарч 2016 оны долдугаар сард малтлагын ажил хийсэн. Ингэснээр Хүннүчүүд төмөрлөг боловсруулж байсан гэсэн баримтыг баталж өгсөн. Бид одоо Орхон, Хэрлэн голын хөндийд, мөн Ноён уулын ойролцоо төмөрлөг хайлуулж байсан гэсэн баримтыг олсноороо археологийн судалгаанд чухал зүйлийг олсон.

Дараагийн дурсгалуудад чулуун байгууламж нэлээд гарсан. Хамгийн сонирхолтой нь 10-11 дүгээр дурсгал нь XIII  зуунд холбогдох монгол булш юм. Төмөр, хүрэл эдлэлийн хэрэгсэл, мод, эсгийний тасархай олдсон. Хүнийг оршуулсан тавилт нь хойшоо хандуулсан. 11 дүгээр   дурсгал нь мөн адил монгол булш. Сонирхолтой нь хүрэл гаансны толгой гарсан. Бас л шинэлэг зүйл. Гаансыг хэзээнээс хэрэглэж эхэлсэн бэ гэдгийг тодруулах нь  чухал. Мөн төмөр дөрөө, төмөр хутга, тоноглол, хүрэл ээмэг зэрэг зүйлс энэ дурсгалаас гарсан. Сүүлийн хоёр дурсгал нь хүрэл зэвсгийн үед холбогдох дурсгал гарсан.

Энэ судалгааны дү­гнэл­тээр бол Гацууртын ордод ямар нэгэн байд­лаар Хүннүгийн язгууртны бунхант бул­шууд байхгүй. Өнөөдөр Монгол орны бүхий л газар нутаг, уул ус дагасан газарт эртний булшууд, оршуулгын дурсгалууд хаа газаргүй байгаа. Энэ бол бүгдээрээ маш чухал дурсгал. Жижиг чулуун байгууламжаас эхлээд Хүннүгийн язгууртны булш, бунхан хүртэл асар үнэтэй зүйлс. Ноён уул гэдэг дурсгал байгааг бид хүлээн зөвшөөрч байгаа. Лицензийн талбай алдарт Ноён уул хоёрын хооронд тодорхой зай байгааг хэн бүр мэдэж байгаа. Бид байгаа байдлыг тайлан болгоод гаргасан. Засгийн газар эрх мэдэлтэй хүмүүс шийдэх нь тэдний асуудал.

 

z7

Ш.Пүрэвсүрэн: ХАРАА ГОЛЫН ХҮНЦЛИЙН АГУУЛАМЖ 3.2 ТН БОЛСОН 

/Биологийн ухааны доктор, хөрс  судлаач/

 -Хүнцэл бол хөрсөнд болоод амьдарч буй орчныг  хордуулж янз бүрийн өвчлөл үүсгэдэг аюултай бодис. Судлаачид Монгол Улсын стандартаас хэтэрсэн их хэмжээний хүнцэл хөрсөнд агуулагдаж байгааг тогтоосон. Хараа голын хүнцлийн агууламж хэдэн жилийн өмнө 1.6 тн байсан. Одоо 3.2 тн болсон. Туул голын хүнцэл жилд 30 тонноор нэмэгдэж байгаа. Ийм учраас үр хойч, бүх нийтийн эрүүл мэнд, амьдрах орчны асуудал хөндөгдөж байгаа юм.  Гацууртын орд дахь лицензийг хайгуулын судалгаа, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийсний дараа өгөх эрхтэй байдаг.

Ямар ч судалгаа шинжилгээгүйээр хууль бусаар "Сентерра гоулд” компанид зөвшөөрөгдсөн лиценз олгосон. Одоогоор "Ноён уулаа аваръя” хөдөлгөөний нэхэмжлэлтэй шүүх хурал арав дахь удаагаа хойшлогдоод байна. Ард иргэдэд аюулгүй амьдрах баталгаа гаргаж өгөх ёстой.

z5Д.Дэмбэрэлнямба: ХҮНЦЛИЙН ХАМГИЙН АЮУЛТАЙ НЬ АЛЬ Ч НӨХЦӨЛД УУСАХ ЧАДВАРТАЙ

/МУИС-ийн багш, доктор/

 -Хүнцэл гэдэг хүнд  металлыг мешак гэж нэрлэдэг. Манайхан хорынх нь хэмжээгээр "Хаан хор” гэдэг. Хамгийн дээд хор гэсэн үг. Металл, металл  биш хоёрын аль алиных нь шинж чанарыг агуулдаг. Дүрс хувирах, өөр  бодис болж, өөр нэгдэл болж хувирах өндөр чадвартай. Хүнд, хортой металл газрын гүнд байгаа. Хөдлөөгүй. Гэтэл уул уурхай ашиглах процесс явагдахаар эрдэс бодисууд ил гарч агаарт исэлдэж хүнцлийн хүчилтөрөгчтэй нэгдэл болоод  хувирчихдаг. Ингэхээр усанд уусна. Хөрсөнд шингэнэ.  Хүнцлийн хамгийн аюултай нь аль ч нөхцөлд уусах чадвартай. Усанд уусч байна гэдэг усаар дамжаад хөрсөнд очно. Хөрснөөс амьтан  ургамалд очно. Ийм аюултай хортой хөнөөлтэй. Хүнцэл ингэж ил гараад ирэхээр гурван төрлийн хувиралд ордог. Дээр ярьдаг нь зөвхөн химийн хувирал. Түүнээс гадна биологийн хувиралд ордог. Микробиологийн процесс явагдана. Гурав дахь нь геохимийн процесс. АНУ гэхэд хүнцэлдээ асар өндөр шаардлага тавьдаг. Ундны усанд 0.5 мгл байх ёстой. Гэтэл манайх түүнээс өндөр боловч хүмүүсийн судалгаанаас харахад хэдэн зуу дахин өндөр байгаа юм. Усанд сайн уусдаг нь усны ургамал, амьтдыг устгадаг. Амьтдаас хүнд дамжихдаа уушги, элэгний хорт хавдар, зүрх судасны өвчин үүсгэдэг. Амьд организмыг нэлэнхүйд нь хордуулах маш аюултай.

z4 Г.Даваадорж: 200 САЯ.АМ ДОЛЛАРЫН ТӨЛӨӨ ХАМАГ БАЙГАЛИА СҮЙТГЭЖ БОЛОХГҮЙ

/Гавьяат агрономич/

 -Монгол Улс байгалийнхаа баялгийг ашиглалгүй яахав. Гэхдээ ямар үнээр, яаж ашиглах вэ гэдэг нь чухал. Хүнцэл хөрсөн дээр гарч ирвэл юун газар тариалан, мал аж ахуй, хүн ам бэ. 200 сая.ам долларын төлөө хамаг юмаа сүйтгээд бохирдуулчих юм биш биз гэсэн хардлага байна. Оросуудыг одоо хүртэл дуугүй байгаад би гайхаж байгаа. Эгийн гол дээр усан цахилгаан станц барихын төлөө юу болж байгаа билээ. Гэтэл Байгаль нуур руу чинь мешак хийгээд өгье гэж байна шүү дээ. Тиймээс энэ асуудлыг баттай нэг мөр болгомоор байна. Монгол хүмүүстээ итгэхгүй байгаа бол гадаадынхнаар хийлгэ. Гадаадынхан лоббидоод хээл хахууль  аваад байна гэвэл хэд, хэдэн газар руу явуулж шинжлүүл. Үнэхээр хүнцэл байгаа юм уу, аюултай нь үнэн үү гэдгийг лавла. Аюултай гэдгийг  нь шинжлэх ухаан нотлочихсон. Гол нь тэр гүнд байгаа нь үнэн үү, гараад ирвэл яах вэ гэдэг асуудал. Түүнийг шийдэх хэрэгтэй.

 z1Б.Дорж: НОЁН УУЛЫН БҮСЭД  ХӨДӨӨ АЖ АХУЙГ  ХӨГЖҮҮЛЬЕ

/Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор/

 -Монгол Улс 1921 он хүртэл урд хөршөөс хамааралтай байсан. 1921 оноос хойш хойд хөршөөс хамааралтай болчихсон. 1990 он гараад өөрсдөө шийд гаргах боломжтой болсон. Гэвч алтан боломжоо алдаж байгаа юм уу, дахиад ийм боломж олдох юм уу. Их л хэцүү цаг болоод байна. Газар нутгаа уул уурхай нэрээр ингэж сүйтгэхийн оронд Ноён уулыг тойруулаад хөдөө аж ахуйг хөгжүүлэх бүрэн боломжтой. Ашигт малтмалыг нь олборлосноос ч илүү ашгийг монголчуудад өгнө.Би ийм саналтай байгаа.

 z2Д.Бор: ГАНЦ ОРОН НУТГИЙН  БИШ ОЛОН УЛСЫН АСУУДАЛ 

/Эрдэмтний хөгжлийн академи ТББ-ын тэргүүн/

 -Гацууртын ордын тухай олон нийтийг зөв мэдээллээр хангах нь чухал. Хүн бүр өөрсдийн эрх ашиг, сонирхлын үүднээс өөр өөрөөр  тайлбарлаж  иргэдийг  төөрөгдүүлж байна. Эрдэмтэн судлаачид бүх нотолгоо судалгааг хийсэн учраас бидний үр хойч, амьдрах орчин, малын бэлчээр зэрэгт сөргөөр нөлөөлөх  аюулыг дагуулж байгааг хэлэх нь зүйтэй. Ганц нэг орон нутгийн асуудал биш цаашлаад Гацууртын гол, Хараа гол, Сэлэнгээр дамжин ОХУ-д хүртэл хор хөнөөл хүргэх олон улсын асуудал болж хувирна. Энэ үнэнийг мэдээгүй хүмүүст ойлгуулж танилцуулмаар байна.

z6_1З.Батсайхан: УЛС ТӨРЧИД НЬ ЁС ЗҮЙТЭЙ, ХУУЛЬ ДҮРЭМ ХЭРЭГЖДЭГ, АВЛИГАД ИДЭГДЭЭГҮЙ УЛС БАЯЛГАА ЗӨВ АШИГЛАДАГ

/МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн багш, доктор/

-Монголд ганц Ноён уул ч биш ашигт малтмалтай холбоотой олон маргаан бий. Ноён уул дээр тод илэрч байна. Нэг талаас Засгийн газарт мөнгө хэрэгтэй. Тийм учраас тэрийг ашиглалтанд оруулж тэндээс тодорхой хувь эзэмших асуудал яригдаж байна. Үүний нөгөө талд нь хэсэг хүмүүс эсэргүүцээд байгаа. Дахиад гуравдагч хэсэг гарч ирж байна. Судлаачид байгаль орчны үнэлгээ хийж байгаа. Жишээлбэл, хөрс, ус, ургамал,  амьтан гээд. Судлаачдын хийсэн судалгааны үр дүнг нөгөө эсэргүүцэж байгаа хүмүүс хэт буруугаар мушгин тайлбарлах хандлага маш их байна. Хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс төдийгүй зарим нэг популист улстөрчид шүүрч авч хэт дөвийлгөн газар авахуулдаг. Би ерөнхийдөө газрын хөрсөн дээр байгаа баялгийг замбараагүй ухаж ашиглахыг таашаадаггүй. Гэхдээ мэдээж бүх улс орон хөрсөн доороо байгаа баялгаа тодорхой хэмжээгээр авч ашиглаж байгаа. Энэ нь улстөрчид нь ёс зүйтэй, хууль дүрэм хэрэгждэг, авлигад идэгдээгүй улс орнуудын хувьд бол үр дүнтэй арга юм. Манай улсын хувьд бол эсрэгээрээ. Улстөрчид нь ёс суртахуунгүй, авилгад асар их өртсөн, хууль дүрэм огт үйлчилдэггүй орон. Эрсдэлтэй алхмуудыг зөндөө хийж байгаа. Ийм замбараагүй зүйл ард түмэнд хохиролтой. Нөгөө талаас манай улс хийх гэж төлөвлөж байгаа зүйлсээ ард түмнээсээ асууна гэдэг утгагүй. Бид  боловсролтой ард түмэн гэж ярих дуртай. Энэ бол худлаа өөрсдийгөө магтсан үг. Хэрэв монголчууд өндөр боловсролтой байсан бол өнөөдөр шиг ийм байдал хүрэхгүй байсан болов уу. Ард түмнээс асуух, асуухгүй зүйл гэж байна. Энэ байдал манай археологийн судалгаанд саад болж байна. Хэдэн жилийн өмнө Сүхбаатар аймагт хэд, хэдэн удаа буудаж экспедецийг үймүүлсэн. Манай судлаачдыг  өнгөрсөн зун албан ёсны зөвшөөрөлтөй байхад буу барьсан хүмүүс ирж тараасан.  Боловсролтой ард түмэн ингэхээс илүү хүндэтгэлтэй хандах ёстой.

 

Эрдэмтэн, судлаачдын хэлэлцүүлгийн дүнд  олон нийтэд өмнө хүрч байсан зарим мэдээлэл, тооны болоод ойлголтын зөрүү  илүү  тодорхой, мэдээлэл ч бодитой болсон нь ач холбогдолтой юм.  Тухайлбал, ШУА-ийн Түүх-Археологийн хүрээлэнгээс  Ноён ууланд хийсэн түүхийн дурсгалыг авран хамгаалах урьдчилсан хайгуул, судалгаагаар "Сентерра Гоулд” компанийн ашиглалтын талбайд тав, талбайн гадна 13 дурсгал байгааг ШУА-ийн  Түүх-Археологийн хүрээлэнгийн Археологи, угсаатан зүй авран хамгаалах судалгааны салбарын эрхлэгч С.Амартүвшин танилцуулсан. Тэгвэл үүнээс өмнө Хүннүгийн үед хамаарах зургаан дурсгал ашиглалтын талбайд орсон гэж иргэний зарим хөдөлгөөнөөс мэдэгдэж байсан. Мөн Хүрлийн үеийн болон Төмрийн үед хамаарах есөн дурсгал илэрсэн гэхчлэн   мэдээллүүд хэвлэлээр гарч байсан нь ийнхүү нэг мөр болж байна.  Түүнчлэн Хөрс судлаач, биологийн ухааны  доктор Ш.Пүрэвсүрэн, химийн ухааны доктор Д.Дэмбэрэлнямбаа нар Ноён уулын орчим дахь хүнцэлийн агууламж  3.2 тонн  буюу байх ёстой хэмжээнээс хэчнээн  дахин давсан, энэ нь усаар дамжаад, газрын  хөрс, хүн, амьтан, ургамал гээд амьд организмыг тэр чигээр нь  хордуулах аюул нүүрлэж байгаа талаарх "Монголын хойд бүс нутгийн гадаргын болон гүний ус, ундны болон хаягдал усан дахь хүнцлийг судалсан судалгааны дүнгийн талаар  мэдээллээ. "Зууны мэдээ” сонин цаашид  нийгмийг хамарсан томоохон сэдвүүдээр олон талын байр суурийг хүргэсэн,  эрдэмтэн, судлаачдын санал, дүгнэлтийг хүргэх хэлэлцүүлгийг сард нэг удаа хийж, уншигчиддаа хүргэж  байх юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо

$
0
0

Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, тариаланч хамт олон тодорлоо

 

21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг "Улсын аварга малчин”, 5 малчныг "Улсын хошой аварга”, 5 саальчныг "Улсын аварга саальчин”, 5 фермерийг "Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг "Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 иргэнийг "Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Аварга малчид 26-78 насныхан бөгөөд сүүлийн гурван жил сум, орон нутгийнхаа амьжиргааны түвшин доогуур, цөөн малтай 400 гаруй өрхөд 32 мянга гаруй толгой мал өгч малжуулжээ. Мөн зах зээлд 42 мянга гаруй, үржилд 17 мянга гаруй мал борлуулсан байна. Малчид сүүлийн гурван жил нийт 18 тэрбум төгрөгийн орлого олж, мал аж ахуйн салбарт нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

"Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан 12 аж ахуйн нэгжийн 11 нь үр тариа, нэг нь төмс, хүнсний ногооны тариалан эрхэлдэг бол "Улсын аварга тариаланч” 21 иргэний 14 нь төмс, хүнсний ногоо, 7 нь үр тарианы аж ахуйн нэгжид механикжуулагчаар ажилладаг байна.

Аваргын болзол хангасан малчид, иргэд, тариаланчид, хамт олны шагнал /цом, тэмдэг, үнэмлэх, өргөмжлөл, улаан халз бүхий 5 ханатай гэр/-ыг билгийн тооллын хаврын тэргүүн сарын баярын өмнө гардуулах юм.

 

Мөхөл дайрсан Монгол бөхөн

$
0
0

Мөхөл дайрсан Монгол бөхөн

 

Ганцхан сарын хугацаанд 14 мянгаар тоологдох бөхөнгийн 2-3 мянга нь хорогдож байгаа нь аюулын харанга дэгдсэний дохио мөн юм. Говь талын сүрийг өдөөж, чимэг болдог цөөхөн амьтдын нэг бол монгол бөхөн. Гэтэл монгол бөхөнгийн тоо толгой сүүлийн жилүүдэд нэн ховордож, мөхөх аюул тэднийг хэдийнээ нүүрлэжээ.

Дэлхийн 100 ховор амьтдын тоонд багтсан энэ амьтан өнөөдөр үхлийн өөдөө нүүр тулан тэмцэж байна. Улаан номонд бүртгэгдээд байгаа энэхүү амьтныг цаг алдалгүй хамгаалж үлдэх нь манай улсын хувьд чухал асуудал боллоо.

Улсын хэмжээнд хорогдсон бөхөнгийн 27.8 хувь нь шаргачин, 1.3 хувь нь ооно, үлдсэн нь янзага эзэлж байгааг судалгаагаар тогтоожээ.

Бөхөнгийн тоо толгой ингэж ихээр хорогдож байгаагийн шалтгааныг бог малаас зэрлэг амьтанд шилждэг мялзан төст өвчин байж магадгүй гэж үзэж байна. Гэхдээ тус халдварт өвчнийг одоогоор баттай тогтоогоогүй бөгөөд БОАЖЯ-наас бөхөнг хамгаалах ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа юм. Халдвар авсан хэдэн бөхөнгөөс дээж авч, гадны томоохон улсын болон дотоодын мал эмнэлгийн шинжилгээнд өгсөн ч хариу нь гарах болоогүй байгаа гэнэ. Харин энэ хугацаанд бөхөнгийн тоо толгой хурдацтай буурсаар байна.

Өнгөрсөн сарын 17-нд Ховд аймагт 560, Говь-Алтай аймагт 454 бөхөнгийн сэг зэмийг устгасан тухай албаныхан хэлж байсан. Гэтэл энэ сарын 7-ны байдлаар Ховд аймагт 1,786, Говь-Алтай аймагт 2,032 бөхөнгийн сэг зэмийг цуглуулан устгалд оруулж, ариутгал хийжээ.

Албаныхан Говь-Алтай аймгийн Хүйсийн говь, Ховд аймгийн Дөргөн, Дарви зэрэг газруудыг халдварын голомт хэсэг гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. 

Тиймээс эрүүл бөхөн байгаа газрыг хамгаалах, голомтот хэсэг рүү нэвтрэхээс сэргийлэх арга хэмжээг ажлын хэсгийнхэн аваад байгаа юм. Халдварын голомтод ажилласан хэсэг Шаргын говь, Чандмань , Манхан, Хар ус нуурын орчмын бөхөн эрүүл байгааг гаргажээ. Тэр дундаа Шаргын говь бол одоогоор хамгийн их бөхөн эрүүл байгаа газар юм. 

Иймээс малчдын нүүдэл суудлыг түр хугацаагаар хойшлуулж, голомт руу орохоос сэргийлэх арга хэмжээг аваад байна. Учир нь халдвар авсан бөхөн хэт их туугдаад, хөдлөөд ирэхээр дархлаа нь хурдан мууддаг аж. 

Одоо бөхөнг хамгаалах хамгийн гол зүйл нь эрүүл байгаа газруудын бөхөнг халдвар авахаас сэргийлж, байнгын ариутгал хийх явдал. Хэрвээ эрүүл байгаа цөөхөн хэсэгт халдварын голомт тархвал монгол бөхөн устаж болзошгүй аюул нүүрлээд байгаа юм.

Ийнхүү хамгаалах арга хэмжээ эрвийх дэрвийхээрээ авч байгаа ч "мөхөх үү, эс мөхөх үү”-гийн ирмэг дээр байгаа бөхөнг устгаж, эврийг нь зарах гэж байгаад баригдсан хэд хэдэн тохиолдол хууль хяналтынханд бүртгэгджээ. Устах аюулд өртөөд байгаа энэ амьтныг хамгаалахад зөвхөн нэгээхэн хэсгийн ажлын алба гэлтгүй иргэдийн оролцоо ч мөн адил чухал. Харин энэ хүнд үеийг далимдуулж ашиг хонжоо хайгсад тус болдоггүй юм аа гэхэд хороохоо больчихвол хэрэгтэй юмсан.


Эхлээд гишүүдээ буцааж татдаг болгочих

$
0
0

Эхлээд гишүүдээ буцааж татдаг болгочих

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн мягмар гарагийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.  Энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд янз бүрийн л асуулт асууж, хариулт авсан. Харин тэр дунд зарим нэг гишүүн сэтгүүлчдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй юу гэж асуугаад, нөгөө нь "Боломжтой” гээд хариулаад сууж байна.

 

Ерөнхийдөө хэвлэлийнхэн биднийхээ "амыг барьчих” арга замыг л эрэлхийлээд байгаа бололтой юм, эрхэм гишүүд. Бүр тодруулбал, "Хүний нэр төрд халдах, гутаан доромжлох, гүтгэх зэргийг шийтгэх заалт Эрүүгийн хуульд орсон уу. Олон нийтийн сүлжээгээр энэ явдал хэрээс хэтэрлээ. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд мөнгө авч захиалгаар хүний нэр төрд халдаж байна. Нэр төрд халдах, гутаан доромжлох, гүтгэх зэргийн шийтгэлийг чангатгамаар байна” гэж дайраад л байгаа юм.

 

Ер нь сэтгүүлчид хэзээ, хэнийг яаж ор үндэслэлгүй гүтгээд, илтэд гутаан доромжлоод байгаа юм. Баримттай, нотолгоотой л яримаар байна. Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид гэдэг нийгмийн муу муухай, бузар булай, булхай хуудуу бүхнийг илчилж гаргах үүрэгтэй. Нийгмийн муу муухай бүхнийг тонших тоншуул болж яваа хүмүүс. Олон асуудлыг хөндөж тавьж, олон ч хүний булхай хуудууг илчилсэн. Гэвч манай төр засгийн эрхмүүд, эрх мэдэлтнүүдээс авахуулаад мөнгө төгрөг ихтэй хүмүүс өөрсдийгөө зад өмөөрөөд, хэдэн сэтгүүлчдийг шүүхэд өгөөд л, нэр төр, алдар хүндийг минь сэргээ гээд л дайраад байгаа шүү дээ.

 

Угтаа бол улсыг өрөнд оруулчихаад, удахгүй төлөлт хийх ёстой 580 сая ам.долларын өр хэний гай юм. Эрх мэдэлтэй хүмүүсийн л хувьдаа шахам авчихаад эргүүлж өгөөгүй мөнгөний л өр биз дээ. Тэрийг нь бичсэний төлөө нэр төрд халдлаа гэх. Ажлаа хийхгүй байгааг нь бичихээр доромжилсон болно. Улс орон өөдлөхгүй байгааг дурьдаж, урдах ажлаа олигтой хийхгүй, ард түмнээ бодохгүй, бирд мэт байгааг нь хэлэхээр гутаасан болох уу. Үнэндээ тэд хууль санаачлах, батлалцах халдашгүй дархан эрх гээчээ сэлэм мэт далайж, зэвсэг болгож, хэн рүү ч хамаагүй дайрч байгаагийн илрэл энэ.

 

Яг үнэндээ сошиал сүлжээ, сэтгүүлзүй хоёроо ч ялгахгүй л байна шүү дээ. Твиттер, фэйсбүүкээр янз бүрийн зураг эвлүүлж, доромжилсон үг бичиж, илт дайрдаг хэсэг бүлэг хүмүүс байгаа. Нийгэм, тэр битгий хэл төрийн томчууд хүртэл өөрсдөө түүнийгээ хүлээн зөвшөөрчихсөн. Жиргээчдийн хуушуурдалт хүртэл зохион байгуулаад, сэм уулзаад явдаг юм байна билээ. Төрийн томчууд л өөрсдөө тэдэнд мөнгө өгч, хэн нэгнийг "од” болгодог, огторгуйд гаргадаг. Эсвэл ад болгож, албин чөтгөр шиг харагдуулдаг бүхэл бүтэн армийг бий болгосон. Хэн нэгэн гишүүн жаахан факт гаргавал жиргээчид л түүнийг нь өлгөн авч, цахим ертөнцөд  тарааж байгаа. Сэтгүүлчид лав биш.

 

Тийм болохоор шийтгэх гээд байж ядаад байгаа бол өөрсдийнхөө бий болгож, өөхшүүлсэн тэр сошиалийнхнаа л хянах гэж оролд. Түүнээс биш өдөр тутмын сонин дээр хэн нэгэн гишүүний зургийг тавьж байгаад унтлаа, ууж идлээ, согтуу хөлчүү байна гэж бичээд байгаагүй л байх. Тэгээд ч сэтгүүлчид рүү хууль барьж дайрч байхын оронд унтаад, уугаад, уймраад байгаа УИХ-ын гишүүдийг эргэн татах хуулиа баталчих л даа, тэгвэл. Өнөөдөр Монгол Улсын парламент, тэнд сууж байгаа гишүүд ямархуу байгаа билээ дээ.  Одоо сууж байгаа гишүүдээр л жишээ аваад үзье. МАН 65 суудалтай. Сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан.

 

Гэтэл одоо хаалтаа хийх гэж байгаа намрын чуулганы хугацаанд 65-ын бүлэг яав. Байнгын хороо, чуулганых нь ирц хүрэхгүй бөөн юм болоо биз дээ. Ийм байдал хэд хэдэн удаа давтагдсан. 10 гаруй гишүүн гадаад, дотоодод томилолттой явчихсан чинь чуулганы ирц хүрэхгүй үгээ хэлж, хурал даргалагч нь залуучуудаа яаж загнаж байлаа. Хамгийн залуу гэсэн тодотголтой гишүүн нь хуралдаа бараг суугаагүй байна гээд л дэд дарга нь үглээд байсан. 65 гишүүний 10 нь байхгүйн төлөө ирц хүрэхгүй байна гэж байх уу.

 

Өнөөдөр яам, тамгын газар, цаашлаад төрийн байгууллагууд, хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүс ажлаа тасалбал цалингүй болдог. Хоцорвол цалингаасаа хасуулдаг. Амьдралаа авч явахын төлөө, хэдэн төгрөгөө бүрэн авахын тулд хуруу хумсаа хуйхлан, шөнө дөл болтол зүтгэж байна. Гэтэл биднийг төлөөлж УИХ-д сууж, шийдвэр гаргана гэсэн хүмүүс ажлаа хийхгүй таслаад, өглөө орноосоо босч чадахгүй байхад яагаад хэн ч хариуцлага тооцох эрхгүй байх ёстой гэж. Ард түмэн хэрвээ тэр гишүүнийг муу ажиллаж байна гэж үзвэл эргүүлэн татаад, дараагийнх нь хүнийг оруулах эрхтэй байх хэрэгтэй шүү дээ.

 

Ийм хариуцлагын тогтолцоогоо үе үеийн парламент бүрдүүлж чадаагүй л явна. Өөрсдөө ажлаа хийдэггүй, сэтгэл гаргадаггүй, хариуцлага алддаг байж эрхэм гишүүд ямар ч шийтгэлгүй. Тэгсэн мөртлөө бусдыг болохоор жаахан хальтирвал түлхчих гээд байж болмооргүйсэн. Тэгээд юм л болбол сэтгүүлчид рүү дайрна. Ямар ч баримттай, эх сурвалжтай мэдээлсэн байсан "Сэтгүүлчид худалдагдсан. Намайг гүтгэлээ. Би ёстой тэгдэггүй, амьдралдаа тийм юм хийж үзээгүй, өндөг шиг өөгүй” гээд л дайраад байна. Яг ачир дээрээ хамгийн их бусдыг гүтгэж, гутаан доромжилж байгаа хүмүүс чинь УИХ-ын гишүүд өөрсдөө. Бүр УИХ-ын чуулганы танхимд согтуу сууж байгаад тэр ч тэгсэн, энэ ч ингэсэн. Тэр төслөөс тийм мөнгө завшсан. Энэ үйлдвэрт ингэж шахаа хийсэн гэж ярьдаг нь үнэн биз дээ. Сонин хэвлэлд янз бүрийн ярилцлага өгч, "Хүн дайрч алчихаад ял шийтгэл аваагүй. Өндөр албан тушаалд очсон” гээд л хэнэг ч үгүй яриад л сууж байдаг шүү дээ.

 

Гэтэл тэдний ярьж, хэлснээр тэр хүмүүсийг нь бариад, шалгаад, хуулийн байгууллага нотлоод, ял шийтгэл оноодог бил үү. Үгүй шүү дээ. Энэ чинь гүтгэж байгаагаас ялгаа юу байна. Үнэхээр тэд үнэн ярьсан бол цагдаагийн байгууллага шалгаад, шүүх нь ял шийтгэлээ оноох ёстой биз дээ. Гэтэл тэгдэггүй. Зүгээр л амныхаа зоргоор яриад байдаг. Улсын тоо  баримтыг ч амныхаа зоргоор ярина. Ер нь хариуцлагагүй шүү дээ. Жинхэнэ гүтгэгчид чинь тэд өөрсдөө. Жинхэнэ хариуцлагагүй, эргүүлэн татмаар гишүүд яг одоо олон л байна. Гэтэл өөрсөддөө хариуцлага тооцох хуулиа үеийн үед батлахгүй байгаа байж сошиал, сэтгүүлзүй хоёроо хольж, хутгаад, сэтгүүлчдийг эрүүгийн хуулиар шийтгэх юм яриад сууж байж болохгүй ээ. Өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг юм. Өөрсдөө эхлээд зөв шударга ажиллаад, амьдарчих.

 

Хариуцлага тооцох хуулиа баталчих. Халдашгүй дархан эрх гэх балай зүйлээ болиулчих. Түүнийхээ дараа жаахан боловсроод, твиттерээр жиргэх, фэйсбүүкт хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлд сэтгүүлч нийтлэл бичихийн ялгааг ойлгочих. Түүнийхээ дараа хууль санаачлах эрхээ бариад дайр. Тэгвэл хамаа алга.   
 

Эх сурвалж: Монголын мэдээ

Жилээр нь хувь заяаг нь шинжих Монгол зурхай

$
0
0

 

Хулгана


Түүнтэй урт удаан хугацаанд харьцаад ирэхэд тэр өөрт нь байдаг хийрхэг, тогтворгүй, түргэн зангуудаа гаргаж эхэлнэ. Тэр хэрүүл маргаан, шуугиан дэгдээдэг хүн. Найз нөхдийн хүрээнд байж, хов ярих, муу хэлэх дуртай. Тиймээс түүнд жинхэнэ найзууд гэхээсээ илүү танил олон байдаг. Өөрөө ч хүнд тэр бүр итгэж өөрийн нууцыг, ажлынхаа талаар ярьдаггүй. Ямар ч юмнаас хувийн ашиг хонжоо олохыг хамгаас илүүд үздэг. Өөрийн гоо үзэмжийг чадварлагаар ашигладаг. Тэр ирээдүйн амьдралдаа байнга санаа зовдог. Энэ жилд төрсөн эмэгтэй юм хурааж, цуглуулдгаараа бусдаас ялгардаг. Хулгана жилтнүүдийн уран сэтгэмж нь сайн хөгжсөн байдаг. Үүсгэн байгуулагч, зохион бүтээгч нар болж чадах ч хамгаас гайхалтай шүүмжлэгч нар болно. Тэр хэрэгтэй үед чухал зөвлөгөө өгдөг. Зарим нэг нь аюултай шийдвэр гаргадаг, өөрийн таашаалыг хүртэхийн тулд бүхнийг устгаж чадна. Түүнийг яльгүй бэртэгчин зантай гэж хэлж болох ч үнэнч шударга. Ажил нь нурах хандлагатай байсан ч эцсийг нь хүртэл нь явдаг. Хэрвээ зам зуурын цэнгэлд татагдахгүй, байнга чамлаад байхгүй бол өөрийн амьдралаа зохиож, түүндээ сэтгэл хангалуун байж чадна. Хулгана жилтнүүд хөдөлмөрөөр бус харин заль хэрэглэж амьдрахыг эрхэмлэх талтай. Бусдын нөр их хөдөлмөрийг ашиглан олон зүйлийг олж авдаг. Хулгана улс төрд амжилт гаргаж чадна, алдартай жүжигчин ч болно. Биеийн хүчний ажлаас илүү оюун ухааны ажил түүнд зохино. Сайн эргэцүүлэн боддогоосоо гадна уян хатан байдаг. Хайртай хүмүүстээ агуу сэтгэлтэй ханддаг. Зөвхөн хайр дурлалд л өөрийгөө илэрхийлдэг.

Үхэр

Хүмүүсийг илэн далангүй байлгаж чадах авъяастай. Үхэр бол бясалгагч, тиймээс ч ганцаардлыг эрхэмлэдэг байж магадгүй. Түүний тайван гадаад байдал нь хуурмаг, тайван байдлын цаана жинхэнэ түргэн зантай хүн байдаг. Уур хилэнд автах нь ховор. Нэг автвал аймшигтай! Аль болох дарга, захирал болохыг хүсдэг. Шаардлагатай үед л бодол санаагаа илтгэдэг, ер нь бол дуугүй. Тэр ноёрхог зантай тул амьдралын уламжлалыг хадгалахыг илүүд үзнэ. Тэр маш ажилсаг, гэр бүлдээ сайн сайхныг авчирна. Биеийн хүний ч оюун ухааны ч ажлыг хийнэ. Хөдөө аж ахуйн салбарт илүү чадварлаг. Худалдаа болон харилцааны хүрээнд ажиллах нь түүнд хүндрэлтэй байдаг. Эрүүл мэнд болон сэтгэлийн тайван байдлаа алдах учраас аялалтай ажил сонгох хэрэггүй. Эмэгтэй үхэр бол гэрсэг, санаа тавьдаг, гэр орноо үнэлдэг хvн байдаг. Гайхалтай сайхан гэрийн эзэгтэй. "Гэр бүлийн усан онгоцыг" тэр л жолооддог. Түүнд итгэж, найдаж болно. Их зөрүүд. Гэр бүлийнхээ төлөө юугаа золиослоход бэлэн. Эелдэг, ялдам, үнэнч, мэдрэмжтэй. Хайр дурлалын сээтэгнүүр явдлыг үзэн яддаг. Гэр бүлийн хүндээ үнэнч байх нь түүнд чухал.

Бар

Бусдыг өөртөө татах гайхалтай чадвартай ч нэг их итгэл өгөөд хэрэггүй. Барын үйлдэл нь бусдыг сүйрэлд хүргэж магадгvй. Тэр эрсдэлд дуртай. Тиймээс ч бодлогогvй, бодомжгүй үйлдэл хийх нь олонтаа. Захирагдах дургүй. Харин бусдыг өөрт нь захирагдахыг албаддаг. Эрх мэдэл нь түүнийг нэр хүндтэй болгодог. Түүнийг хүндэлдэг, түүнд зоригтойгоор үнэн үг хэлэх нь ховор. Аливаа үйлийг хийхээсээ өмнө бодвол, бусдын үгийг дагаж болгоомжтой байвал их амжилтанд хүрнэ. Тэр төрөлхийн тэмцэгч, түргэн ууртай, огцом зантай хүн. Тэр хэнд ч итгэж найддаггүй, бусдыг ямагт тэргүүлдэг, эрх мэдэлтэй. Эрсдэлтэй бүхэн түүнд тохирно. Энэ жилд төрсөн эмэгтэйчүүд ямагт түрүүлж дайн зарладаг эсвэл эрх дархыг өөрийн болгож авдаг. Тэр их дайчин ч эмзэг, сэтгэлийн хөөрөлтэй, гүн бодолд, хүчтэй хайр дурлалд автдаг. Оргилуун тул тэр хайр дурлалдаа аз жаргалтай байх нь ховор. Бар хэзээ ч мөнгө төгрөгийг шууд сонирхоод байхгүй ч хөрөнгөтэй байж чадна. Хэрвээ таны гэр бvлд бар жилтэн байдаг бол тэр таныг гурван дайралтаас хамгаалдаг гэнэ. Хулгайч нараас, галаас, зальтай этгээдээс.

Туулай

Түүний нэг чухал дутагдал нь хуумгай зан, мөн түүний хамгийн сайн чанарууд нь ч хуумгай. Дээд язгууртны дунд байх дуртай, бусдад ч таалагддаг. Эмэгтэй туулай өөрийн соёлын түвшинг харуулах дуртай. Од болон гялалзах зорилгоор хүссэн салбараа гүн судалж амжилтад хүрч чадна. Ер нь туулай бол их тайван хүн. Түүнд жинхэнэ мэдрэцээс илүү нялуун зан байдаг. Найз нөхдийн чухал асуудлаас илүү өөрийн жижиг, таагүй явдлууд түүнийг бухимдуулна. Ялихгүй зүйл түүнийг уйлахад хүргэдэг ч тайвшруулах амархан. Туулай төрөлхийн хуучинсаг үзэлтэй, тайван байдлыг нь алдагдуулах, хүндрэлд хүргэх бүхнээс айдаг. Тав тух, өөрийн аюулгvй байдлыг хамгаас илүү үнэлдэг. Болох болохгүйг харьцуулалгүйгээр хэзээ ч шийдвэр гаргадаггүй. Ийм болгоомжлол нь бусдад шагшин гайхах сэтгэл, итгэл найдварыг төрүүлдэг. Туулай ажилдаа ямагт азтай, арга ухаантай байдаг. Санхүүгийн тал дээр азтай, худалдаанд амжилт олдог. Мэдрэх авъяас нь хөгжсөн тул тэр боломжийг хэзээ ч алддаггүй сайн худалдаачин болно. Тайван туулай нь ажил хэрэгч хүн гэдгээрээ аюултай өрсөлдөгч байж болох юм. Хайртай хүмүүсдээ тусч, эелдэг байдаг ч найз нөхдийнхөө ашгийн төлөө ойр дотны хүмүүсээ амархан орхиж чадна. Гэр бүлийнхээ өмнө хариуцлагатай гэдгээ мэдэрдэггүй. Төрөл төрөгсөд, гэр бүл, хүүхдүүдтэйгээ хөндлөнгийн хүнтэй харьцаж байгаа юм шиг байдаг. Харин найз нөхөдтэйгээ илүү дотно харьцахыг эрхэмлэдэг. Тэр дайсан байх дургүй.

Луу

Энэ хүн маш итгэмтгий учраас түүнийг мэхлэхэд амархан. Луу бол боловсон, уужим сэтгэлтэй, зориг төгөлдөр, хатуужилтай, бардам хүн. Тэр их эмзэг, гэхдээ ихэвчлэн худал шалтгаанаас болж санаа нь зовдог.Түүний төгс төгөлдөр рүү тэмүүлдэг зан нь түүнийг өөртөө болон бусдад хэрэгтэй хүн болгодог. Луу юм бvхэнд хэт нямбай, ихийг шаарддаг ч шаардсанаасаа илүү ихийг өгдөг. Луу жилд төрсөн хүн хэлээ дарж чаддаггvй, шууд хэлчихдэг, түүний үг нь бодол санаанаас нь түрүүлээд гарчихдаг. Луу чухал зөвлөгөө өгч чаддаг. Амьдралд тэр юугаар ч гачигдахгvй. Эмч, улс төрч, жүжигчин, байлдагч, лам, ер нь ямар ч ажил сонгосон түүндээ амжилттай байж, ямагт гялалзаж байх болно. Луу өөрөө хэн нэгэнд дурлах нь ховор, ихэвчлэн бусдын хайрыг татдаг. Хайр дурлалын уй гашуу, сэтгэл гонсойх зэрэг явдал түүнд хэзээ ч байдаггүй. Харин өөрөө эмгэнэлийн учир шалтгаан нь болдог. Залуу насандаа гэрлэх нь ховор, ганц бие байхыг эрхэмлэдэг. Тэр ганцаараа байвал илүү аз жаргалтай.Түүний амжилт нь агуу их шигээ гуниг гутрал нь төдий бага байдаг. Тэр их хэцүү зантай, сэтгэл хангалуун байж чадаагүйгээсээ болж их зовдог.

Морь

Магтаалын үг хэлж чаддаг, хамт олны дунд хөгжилтэй, чалчаа, олонд нэртэй. Тэр их гялалзсан хүн, хүмүүсийг удирдах дуртай бас чаддаг. Хүмүүсийн санаа бодлыг тэднийг хэлэхээс нь өмнө тэр хурдан таачихдаг. Улс төрд амжилт олно, энэ нь ч түүнд таалагдана. Заримдаа өөрийнхөө хүч чадалд итгэдэггүй. Тэр их халуун цустай, түргэн зантай. Амжилттай байхын тулд тэр уур хилэнгээ дарж сурах ёстой. Тэр их аминч, тиймээс зам дээр нь саад болсон хүнийг юу ч бодолгүйгээр бяц гишгэнэ. Тэр их нэрэлхүү, дээрэлхүү зантай. Өөрийнхөө асуудлыг хамгаас чухалчилдаг. Бүхэнд өөрийгөө хамгийн түрүүнд тавьдаг. Тэр өөрийн тааллаар болдог, хэний ч зөвлөгөөг дагадаггүй. Тэр залуу насандаа биеэ дааж амьдрахын тулд гэрээ орхих хэрэгтэй. Харамсалтай нь тэр хувирамтгай зангаасаа болж хийж буй ажлаасаа хурдан залхдаг. Гэхдээ хэсэг хугацааны дараа дутуу үлдээсэн ажилдаа эргэн орж амжилттай дуусгадаг. Хүмүүсийн дунд байх ямар ч ажил мэргэжил тvvнд тохирно. Учир нь бусдаар хүндлүүлэх, магтуулах дуртай. Тэр хайр дурлалын төлөө бүхнийг хаяж чадна. Хайр дурлал нь агуу, өөр юм бүхэн түүнд хамаагүй болдог.

Хонь

Хонь өөрийн амьдралд хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүй. Тэр олон ааштай бас байнга дургүйцлээ илэрхийлдэг болохоор эргэн тойрныхныгоо бүр цөхрөхөд хүргэдэг. Тэр бол түрэмгийлэн эзлэгч зантай, өөрөө үүнийгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггvй. Хонь байнга хоцордог, цаг хугацааны мэдрэмжгүй, сахилга батгүй. Хэрэгтэй үедээ бусдад таалагдаж чаддаг. Эелдэг зөөлөн, аймтгай, хэт нялуун тэрээр гомдоллох их дуртай. Аль чиглэлийг сонгож, аль тал руу нь хөдлөхөө огт мэддэггүй хүмүүс учраас бусдад найдах нь бий. Эдгээр хүмүүсийг гутранги үзэлтэй гэж хэлж болно. Ихэнхи нь шашин шүтлэгтэй хүмүүс байдаг ба зурхай, уран зөгнөлтэй, ер бусын, далд хүчний юм бүхнийг их сонирхдог. Тэр мэргэн цэцэн, эелдэг байж чадна. Түүний амьдрал өөрөөс нь биш, эргэн тойрныхноос нь шалтгаална. Хонь санаачлагагүй, зориггүй, шийдэмгий бус, хариуцлагагүй. Тэр сонголт сайтай, авъяастай. Уран болон техникийн чадвар шаардсан ажлыг амжилттай хийдэг сайн мэргэжилтэн болно. . Хонь ухаантай ч хэзээ ч гол дүрд тоглодоггүй. Тэр их уран сэтгэмжтэй тул хатуу зоригтой байх хэрэгтэй. Тэр тайван амьдралтай байхыг мөрөөддөг.

Бич

Өөрийгөө бусдаас дээгүүр гэж vздэг бич нь ихэрхэг зантай хүн. Бич оюуны чадавхи өндөртэй. Тэр ном, сонин их уншдаг. Гайхамшигтай ой тогтоолттой. Урьд өмнө харсан, сонссон зүйлийнхээ өчүүхэн хэсгийг ч санадаг. Тэр уран сэтгэгч, хамгийн хэцүү асуудлуудыг гайхалтай хурдан шийддэг. Бүх жилтнүүдээс хамгийн сүр хүчтэй, хатуужил тэсвэртэй, арга мэхтэй. Бич сэтгэл татам, бусдад таалагдах урлагт сайн. Ямар ч мэргэжилд амжилттай байна. Дээд боловсролтой л бол ямар ч ажлыг хийнэ. Өөрийнхөө эв дүй, авъяасаа дагах юм бол алдар нэртэй ч болдог. Оргилуун зантай тэрээр амархан дурладаг, цатгалдах нь ч хурдан байдаг. Тиймээс дараагийн хүнээ хайдаг.

Тахиа

Тэр үнэхээр илэн далангуй, бодсоноо л хэлдэг. Бусдын анхаарлыг өөртөө татах дуртай. Өөрийгөө юм бүхэнд ямагт зөв, юу хийж байгаагаа сайн мэддэг гэж боддог. Хэнд ч итгэж найддаггvй зөвхөн өөртөө л найддаг. Харин зөвлөгөөг харамгүй өгнө. Тэр биелэшгүй, хачин төлөвлөгөөгөөр дүүрэн байдаг, мөрөөдөмтгий. Хүмүүс түүнийг сонирхолтой гэж боддог ч сэтгэл нь гонсойж болзошгүй. Тэр үргэлж өөрийнхөө боломжийг хэтрүүлж ярьдаг. Ажиглан суух зантай, залхуудуу. Гэхдээ бас агуу хөдөлмөрч хүн, чадлаасаа хэтэрсэн юм хийхийг хүсдэг, хийж чадахгvй болонгуут маш их бухимддаг. Тэр их идэвхитэй, хөдөлгөөнтэй. Өөрийгөө хангалуун байлгахын тулд тэр ажиллах ёстой. Ажил нь түүний хувьд сайн байвал тэр баян болж чаддаг. Тахиа мөрөөдөлдөө автаад залхуурах юм бол хог ухдаг зугаатай тэнүүлчин гүн ухаанч болно. Эрэгтэй тахиа өөрөө гялалзаж, гунхалзаж, өөрийгөө хайрлуулж болох тийм эмэгтэйчүүдийн хүрээг эрхэмлэдэг. Эрэгтэй найз нартайгаа ховор харьцдаг. Тахиа ядуурлаас баяжих руу, төгс төгөлдөр хайраас жигшмээр зан руу дагуулах замыг туулна.

Нохой

Нохой их гутранги үзэлтэй тул амьдралаас ямар ч сайн сайхан юм хүлээж найддаггүй. Нохой бол шударга ёсын төлөө тэмцэгч тул шударга бус явдлын эсрэг зоригтой зогсдог. Тэр өнгөрсөн, одоо, ирээдүйн бүхний төлөө зовнидог. Хүйтэн сэтгэлтэй мэт санагдавч үгүй юм. Хэдий тэр олон дутагдалтай ч түүнд хүний бүх сайхан ариун чанарууд бий. Энэ бол үнэнч, шударга, итгэлтэй, төвийг сахисан, үүрэг хариуцлагын мэдрэмжтэй хүн юм. Танаас хэзээ ч урвахгүй. Нууц хадгалж чаддаг, даруу төлөв зантай. Нохой шиг сонсож чаддаг хүн байхгүй. Бусдын төлөө боломжтой бүгдийг хийнэ. Тийм болохоор хүмүүс нохойг их хүндэлдэг. Тэр агуу сэтгэлтэй, хайр харамгүй өгдөг хүн. Нохой нь сайн удирдагч, нийгмийн зүтгэлтэн, сурган хүмүүжүүлэгч болж чадна. Ямар ч мэргэжилд тэр төгс, үнэнч шударга байна. Хүн удирдах гайхамшигтай чадвартай. Хайр дурлалдаа ч тэр их үнэнч, ухамсартай.

Гахай

Та түүнд итгэж болно, тэр хэзээ ч танаас урваж, хуурч мэхлэхгүй. Тэр их гэнэн, итгэмтгий, өөрийгөө хамгаалах чадваргүй. Сул дорой бол биш тэр эвтэй найрсаг байхыг хүсдэг. Мэдлэгийг чухалчилдаг. Их уншина гэхдээ замбараагүйгээр. Тэр их мэдрэмтгий, сэтгэлийн болон эдийн таашаал авах дуртай. Өөрийн зөв гэдэгтээ итгэлтэй байгаа ч хэрүүл, маргаан үүсгэхгүйн тулд ямар ч буулт хийхэд бэлэн байдаг. Гахайн сайхан сэтгэлтэй гадаад төрхийн цаана зориг, эрх чөлөө бүр эрх мэдэл ч байдаг. Түүний зорилго, шийдвэр ямар ч байлаа гэсэн тэр бүгдийг нь бүх хүч чадлаа зориулан бүрэн гүйцэтгэдэг. Тэр ямар нэгэн шийдвэр гаргасан бол түүнийг юу ч зогсоохгүй. Тэр ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө болох болохгvй бүгдийг харьцуулан үздэг. Тэр ямар ч мэргэжилд, салбарт үнэнч хариуцлагатай ажиллана. Гахайд найз нөхөд бага ч байгаа найз нөхдөдөө бүх насаараа үнэнч байдаг. Найз нөхдөө их үнэлдэг.

АНХААР: Хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдох нь хоёр дахин ихэсчээ

$
0
0

АНХААР: Хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдох нь хоёр дахин ихэсчээ

 

Монгол Улсад хар тамхины хэрэглээ газар авч байна. Хар тамхи хэрэглэгчдийн нас улам бүр залуужиж байгаа нь эмгэнэл болоод байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт 21-25 насны 12 залуус хар тамхи хэрэглэж байгаад нэг нь 12 давхараас унаж амиа алдсан хэрэг олныг цочирдуулсан. Гэвч цагаан тахал хэмээн аймшигт хар тамхины хэрэглээ буурахгүй байгаа нь аюулын харанга дэлдэж байна.

Манай улс НҮБ-ын Мансууруулах эмийн тухай конвенцед 1990 онд сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай 1999 онд, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг конвенцед 2001 онд нэгдэн орж байсан. Мөн 2002 онд УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188, 192, 196 дугаар зүйлүүдэд хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хуульчилсан юм. Хэдийгээр энэ төрлийн гэмт хэргийг хуульчилж, хэрэглэгч, борлуулагч нарт ял оноож байгаа ч хар тамхи авч борлуулдаг, хэрэглэдэг иргэдийн тоо өсч, аюулын харанга дэлдээд байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус нийлүүлэлт манай улсад БНХАУ, ОХУ, Зүүн өмнөд Азийн орнуудаас гэсэн гурван урсгалаар орж ирдэг байна. Улсын хилээр мансууруулах бодисын нөлөөтэй эмийн ургамлыг хууль бусаар нэвтрүүлж, зарж борлуулан дамжуулж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад хамгийн том саад болж, мөн манай улсад ургадаг мансууруулах үйлчилгээний зэрлэг ургамлын тархац их байгаа нь залуучууд уг ургамлыг түүж, борлуулж, нийлүүлэх гол эх сурвалж болж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна.

Албаны хүний үг:Энэ талаар Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ариунжаргал "Манай улсад хар тамхи мансууруулах бодис хэрэглэгчид бий болохын хэрээр энэ төрлийн бодисыг улсын хилээр нэвтрүүлж, ашиг олох гэсэн сонирхолтой бүлэг этгээдүүд бий болж байна. Эдгээр хүмүүсийн хууль бусаар хилээр нэвтрүүлэх арга хэрэгсэл улам нарийсч, бусдын бараанд нуух, жирийн иргэдэд хүргүүлэх байдал нь жирийн энгийн нэг иргэнийг хохироож байна. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй эрчимтэй тэмцэж байна” гэсэн юм.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн их эмч Ө.Анхболд "Манай улсад өндөр хор уршигтэй, эрүүл мэндийг хохироодог нь тогтоогдсон бодисууд түлхүү тараагдаж орж ирж байна. Энэ бодисуудыг хэрэглэснээр гаднаас эрч хүч энерги оруулж ирж байна гэсэн үг биш. Таны биед байгаа бүх эрч хүч энергийг нөөц бололцоог богино хугацаанд дайчлан гаргаж байгаа явдал. Улмаар сульдах, туйлдалд орж, тархинд нь цус харвах, зүрхэнд нь шигдээс үүссэнтэй ижлээр таны биед цусан хангамжийн дутагдал, гүнзгий хордлогын шинжүүд илэрдэг. Дараа нь эрхтэн болгонд жижиг үхжлүүд үүсдэг. Энэ үхжлүүд эргэж сэргэхгүй”

901

ХЗДХЯ-ны албаны дарга Т.Нямгэрэл "Тулгамдаж буй асуудал их байна. Нэн ялангуяа цагдаагийн байгууллагын, эрүүл мэндийн ажилтнуудыг сургах. Хар тамхинд донтсон хэрэглэгчдийг эмчлэх, тэдэнтэй ажиллах арга зүй стандарт шаардлагатай байна”

Судалгаа:Анх манай оронд ургамал буюу мансууруулах бодисын зэрлэг ургамлыг олж авах хадгалах борлуулах, тээвэрлэх гэх гэмт хэрэг зонхилж байжээ. Харин 2011 оноос химийн аргаар боловсруулсан сэтгэцэд нөлөөлөх бодис болох мөс буюу айс гэх бодисын хэрэглээ газар авч, нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийг хамарсан байна.Насны ангиллаар авч үзвэл, 19-25 насны залуучууд зонхилох хувийг эзэлж байгаа бол 0-18 насны насанд хүрээгүй хүүхдийн тоо 2 дахин, 19-25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35 насны холбогдогч 3.6 дахин өсчээ.Харин гэмт хэрэгт холбогдогчдын 40.9 хувь нь эрхэлсэн ажилгүй иргэд багтдаг байна. Гэхдээ эдгээр иргэд нь ажилгүй, амьжиргааны түвшин доогуур иргэд биш. Хувийн бизнестэй, эсвэл эцэг эхийн эд хөрөнгөөр хар тамхи худалдан авдаг этгээдүүд байгаа нь судалгаагаар нотлогджээ. Тэд найз нөхдийн харилцаа холбоогоор олж авдаг. Гэхдээ эдийн засаг, эрүүл мэндэд нөлөөлөх үр дүнг нь огт мэддэггүй байна.

Сэрэмжлүүлэг

Ингээд хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж буй сэжигтэн, хар тамхины эмчилгээнд хамрагдаж буй иргэдийг яриаг сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна.

902

Иргэн 1 "Найзуудтайгаа наргиж цэнгэж явахдаа анх сонирхож хэрэглэж үзсэн. Хүмүүс гоё, сайхан гээд байхаар нь хэрэглээд тэгээд сүүлдээ бүр өөрийгөө хэрэглэгч болчихсон байсан. Гэхдээ хүн өөрийгөө донтож байгааг мэддэггүй юм байна.

Иргэн 2 "Саваагүйтэж юугаа ч мэдэхгүй байхдаа хэрэглээд донтчихсон. 4-5 жилийн турш хэрэглээд бүр зуршил болгочихсон. Одоо хүнтэй ч сууж чадахгүй, найз залуутай ч болж чадахгүй байна. Ийм муухай зуршилтай болсондоо маш их харамсан эмчилгээ хийлгэж байна. Ээж болох ч боломжгүй байдалд байна”

Иргэн 3 "Найз нөхөд олонтой байсан. Гэвч хар тамхи хэрэглэснээр эцсийн дүндээ ганцаараа л болсон байна. Хүмүүс намайг хүн гэдэг үүднээс биш хар тамхичин гэдэг байдлаар хардаг болсон байсан. Тиймээс залуучуудыгаа хар тамхийг хэрэглэлгүй, үзэн ядаж жигшин зэвүүцэж, хол байгаасай гэж хүсч байна. Хүн эрүүлээр амьдарна гэдэг хамгийн аз жаргал байдаг юм байна”

903

Сэжигтний ээж "Манай хүү их сургуулийн оюутан. 25 настай. Хичээлдээ яваад байна гэж бодож байтал хар тамхины хэрэгт холбогдчихсон байсан. Үр хүүхдээ том боллоо, нас биед хүрлээ гэж бодож болдоггүй юм байна. Байнга л анхаарал халамж хяналт тавьж баймаар юм байна. Мэдээний доогуур хүртэл хар тамхины хэрэглээ 76.1 хувиар өслөө гэх харамсалтай тоо баримт гарч байна лээ. Манай хүү 90 хоногийн турш хорих ангид хоригдож байна. Өдөр болгон л нулимстай амьдарч байна. Тиймээс эцэг эхчүүддээ хүүхдүүдээ эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай, нас биенд хүрсэн ч хамаагүй байнгын анхаарал хяналт тавьж байгаарай гэж захимаар байна”

Хэлбэр:Хар тамхи хууль бусаар тээвэрлэгчдийн арга улам нарийсч байгааг албаны хүмүүс онцолж байна. Тодруулбал, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн, бусдад дайх хэлбэрээр хууль бусаар хил нэвтрүүлэн борлуулдаг байна. Мөн товлосон газар нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилан бусдын дансаар хийж хүлээн авах, шилжүүлэх зэргээр нарийн зохион байгуулалттайгаар үйлдэгддэг аж. Иймд иргэдийн сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Нямкаа Монголоо “МАНдуулав”

$
0
0
Нямкаа Монголоо “МАНдуулав”УИХ-ын дэд дарга маань Монгол улсаа гадаадад сайн сурталчилж байгаа бололтой. 

Улстөрчдийн зургийг зөвшөөрөлгүй авахыг хориглоно гэв үү

$
0
0

Улстөрчдийн зургийг зөвшөөрөлгүй авахыг хориглоно гэв үү

Гэрэл зурагчдад, тэдний эрхэнд халдах гэсэн, улмаар хэвлэн нийтлэх эрх чөлөөнд чөдөр тушаа болох гэсэн сонирхол, хүсэл зориг зарим улстөрчдөд төрөөд байгаа бололтой. Тийм яриа Төрийн ордноор тэнээд эхэлчихэж. Эрүүгийн хуулийн шинэчлэлд"Зөвшөөрөлгүй зураг авахыг хориглоно. Зөвшөөрөлгүй авсан зургаа нийтэд түгээн дэлгэрүүлсэн бол хариуцлага тооцно. Хувь иргэнийг хоёр сая төгрөг, аж ахуйн нэгжийг 20 сая төгрөгөөр торгоно” гэсэн заалторуулах гэж байгаа сурагтай. Тиймдээ тулбал хэн нэгэн эмэгтэй гишүүн өрөөндөө элдэвлэхийг, тэр өрөө нь УИХ-ын гишүүний болоод аль нэгэн сайдынх мөн бишийн тухайд мэргэжлийн хэмээх тодорхойлолтод багтдаг гэрэл зургийн сурвалжлагчид олон нийтэд дэлгэсэн асуудал ердөө ч байхгүй. Өөрсдийнх нь л ойр тойрныхон шившигийг нь хутгасан. Эрх мэдэл, сүр хүчээрээ далайлган УИХ, Засгийн газрын гишүүн, эрх барьж буй хийгээд сөрөг хүчний намын эвэртэн туурайтнуудтай холбоотой зураг авахын тулд бараг л "өргөдөл бичиж хороон даргаараа цохуулах” арга зам, тийм байдал руу оруулахаар хичээж байна, зарим түшээд. 
Оюуны өмчтэй холбоотой асуудал Монголд харьцангуй шинэ тутам нэвтэрч байгаа. Гэвч гэрэл зурагчид бид оюуны өмчийн талаар аль болох олон талт үйл ажиллагаа явуулж, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүдийнхээ энэ талаарх мэдлэг, мэдээллийг сайжруулахад сүүлийн хоёр жил түлхүү анхаарч ирлээ. Тиймдээ ч манай гэрэл зурагчид ёс зүйг илт зөрчсөн элдэв асуудалд аль болох оролцохгүй, өөрсдийн баримтлах хэм хэмжээнд ажиллаж ирсэн хэмээн ойлгож байна. Монголын гэрэл зурагчдын ёс зүйн есөн зүйлт зарчмын 5-д "Хувийн нууц, бусдын зовлон шаналалыг ойлгож, хүнлэг энэрэнгүй ёсыг ямагт сахина” хэмээн заасан байдаг билээ. Эрхтэн, дархтнуудын ор хөнжил, ордон дахь өрөө зэргээр манай зурагчид ил далд "шагайж”, түүнийгээ олон нийтэд дэлгээгүй гэдгээ дахин сануулъя. 
Өвдөж зовсон, уй гашууд автсан, өрөөлийн буруугаас эвгүй байдалд орсон зэрэг хүндэтгэн үзэхээс өөр аргагүй нөхцөлд хэн нэгний зургийг авч олон нийтэд цацах нь мэдээж аль аль талдаа таатай биш нь ойлгомжтой. Гэхдээ улстөрч байх тэр замыг сонгосон эрхэмүүд алхам тутамдаа олны нүдэн дээр байна гэдгээ ухамсарласан байх учиртай. Сонгуультай бүгдийг холбох гээд нэмэргүй. Зарим гишүүний гаргаж буй цаад санаа угаасаа "арьсаа хамгаалах” гэсэн явуургүй арга гэж харагдаж байна. 
Гэрэл зурагчингүй, гэрэл зураггүй үйл явдал, тэр тусмаа Та бүхний тууз хайчлах зэрэг арга хэмжээг хэвлэлүүд яаж мэдээлэхийг төсөөлөөд нэг үзээрэй. Зурагчдынхаа дурангийн өмнүүр "хар цаас барих” шаардлага өөрсдөө асуудалд орчих гээд байдаг цөөн хүнд л бий. Эрүүгийн хуульд энд дурдаж буй заалт орохгүй ч байж болох юм. Гэхдээ "айхгүй ч гэсэн аягүй” гэгчээр зурагчдад айдас, болгоомжлол төрүүлэх санаа ч цаана нь цухалзаж байгааг үгүйсгэж чадахгүй нь.
Шийдэх асуудал шилээ дараад хүлээж байхад...

Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо

Bolor-erdene Baljinnyum

ТЕНДЕРИЙГ ИЛ ТОД БОЛГОЖ, ОРОН НУТГИЙН КОМПАНИУДАА ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

$
0
0

ТЕНДЕРИЙГ ИЛ ТОД БОЛГОЖ, ОРОН НУТГИЙН КОМПАНИУДАА ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ

Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөлтэй санал бодлоо солилцох "Өглөөний цай” уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад аймгийн удирдлагууд, холбогдох албаны дарга, мэргэжилтнүүд болон орон нутагтаа тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниудын төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх арга зам, удирдлагын түвшинд тэднийг бодлогоор хэрхэн дэмжиж ажиллах нөхцөл боломж байгааг харилцан ярилцлаа.

Өнөөдрийн байдлаар манай аймагт 48 барилгын компани албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна. Тус компаниудад барилга, эрчим хүч, цахилгаан, ус дулаан хангамж, холбооны 108 инженер ажиллаж байгаа ньмэргэжлийн боловсон хүчин хангалттай гэсэн үг юм.

Орон нутгийн барилгын компаниуд нь ямар ч түвшний барилгын ажил гүйцэтгэх нөөц бололцоотой байхад Улаанбаатар болон бусад аймгийн компаниуд төсөв өндөр тендерийг авч гүйцэтгэж байна. Энэ нь эргээд олон сөрөг талтай. Тухайлбал орон нутгийн компаний оролцоог бууруулдаг, ямар нэг эрсдэл гарахад хариуцлага тооцоход хүндрэл тулгардаг. Тиймээс орон нутгийн компаниа бодлогоор дэмжиж ажиллахыг санал болголоо.

Мөн тендерийн шалгаруулалтыг ил тод нээлттэй болгож орон нутгийн компаниа давуу эрхтэй оролцуулах, ахмад барилгачдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, газар хөдлөлт болон барилгын ажил үйлчилгээтэй холбоотой бусад сэдвийн хүрээнд барилгын салбарын ажилчдыг сургалтад хамруулахад төрөөс дэмжих, хувийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй барилгад өнгө үзэмж харагдах байдлын хувьд стандарт байгаа тал дээр анхаарах, барилга барихдаа ногоон байгууламж, гадна талбайн тохижилтын асуудлыг шийдвэрлэх зэрэг олон саналуудыг хэлэлцлээ.

Өмнөговь аймагт барилгын салбар хөгжиж байна. Цаашид ямар ч түвшний барилгын ажлыг гүйцэтгэхэд бэлэн. Шат шатандаа орон нутгийн компаниа дэмжиж, бүтээн байгуулалтад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа оролцогчид илэрхийлсэн бол аймгийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс тулгамдаж буй дээрх асуудлыг шийдвэрлэж, эргэх холбоог сайжруулж хамтран ажиллахаа мэдэгдлээ.

Золбин нохой, муурны устгал хийж байна

$
0
0

Золбин нохой, муурны устгал хийж байна

 

"Шинэ хэмнэл” компани Нийслэлийн Захирагчийн ажлын албатай гэрээ байгуулан Чингэлтэй дүүрэгт золбин нохой, муур устгалын ажлыг энэ оноос хийж эхэлсэн.

Өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар дүүргийн нутаг дэвсгэрт золбин муур, нохой устгалын ажлыг 5 хүний бүрэлдэхүүнтэй гүйцэтгэж, аж ахуйн нэгж болон иргэдээс ирүүлсэн дуудлагын дагуу 351 золбин муур, нохойг устгажээ.

Иргэд, аж ахуйн нэгжүүд тус компанийн дуудлагын 80617000, 80217000 утсанд золбин, муур нохойн талаар мэдээлэл өгөх боломжтой гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Шинийн 1ний өглөө "Алаг мэлхий"тоглож хожсон хүн хамгийн азтайд тооцогддог.

$
0
0

Шинийн 1ний өглөө "Алаг мэлхий" тоглож хожсон хүн хамгийн азтайд тооцогддог.

 

Монголчууд эрт дээр үеэс хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэх хүүхэд багачууд насанд хүрэгчдийн удирдлагын дор шагайгаар "Алаг мэлхий өрөх” хэмээх тоглоомоор наадан ирсэн сайхан уламжлалтай билээ. Алаг мэлхий нь 92 шагайнаас бүрдэх бөгөөд хааш хааш зургаа үелсэн бүгд 36 шагайг нуруу хэмээн 
өрөөд түүнийхээ дөрвөн үзүүрт тус бүр дөврөн шагайнаас бүрдэх дөрвөн шилбэнд бүгд 16 шагай, мөн дөрвөн тавхай тус бүр тав, бүгд 20 шагай, дээд талд нь хүзүүнд зургаа, хушуунд гурав, хоёр нүд, хоёр чих, доод талд сүүлний гурван шагайг, бөөрний хоёр, зүрх, давсагны нэг шагайг зохих журмын дагуу байрлуулан өрнө. Бөөр, зүрх, давсгийг тод өнгийн шагайгаар төлөөлүүлэн нуруу хэмээн нэрийдэж өрсөн шагайн дээр байрлуулдаг ёстой.

Цагаан сарын өдөр тоглоход үүнээс гадна толгой талд улаан будагтай дөрвөн шагайгаар дугуйлан өрж, сүүлийг хар будагтай гурван шагайгаар хийдэг. Мөн зүүн гар талд хөх будагтай таван шагайг нум сумны сүүл хэлбэртэй өрөөд мод гэж нэрлэн, баруун хажуугаас нь тэр сумны үзүүр цухуйсан шинжтэй гурван цагаан өнгийн шагай өрөөд төмөр гэж нэрлэн бас дөрвөн сарвуун дээр нь шороо, огторгуй, уул, салхи гэж тус тус нэг шагай тавьдаг. 

Ийнхүү цагаан сарын үед ний 108 шагайгаар тоглодог байна. Шинийн нэгэнд уламжлалт арван хоёр жилийн тоолол ёсоор учран зоолгож буй жилтэй ижил жилтэй хүн буюу жил нь орсон хүн эс олдвол түүнтэй ивээл жилтэй хүнээс эхлэн нар зөв тойрон суусан дарааллаараа шоо хаяг нэг нүх буувал алаг мэлхийн дөрвөн сарвуун дээр тавьсан шороо, огторгуй, уул, салхи гэгдэх шагайны аль нэгийг, гурван нүх буувал дөрвөн сарвуу хэмээн тавьсан шагайнаас дөрвийг буюу галыг, таван нүх буувал мод хэмээгдсэн шагайг тус тус авч тоглодог ажээ. 

Хэрэв шооны нүхний тоонд тохирсон шагайг хүн авчихсан байвал мэлхийний эх бие хэмээн өрсөн шагайнаас аль тохирох тоотойг авна. Жишээлбэл, нэг нүх буувал зүрх буюу давсаг, хоёр нүх буувал нүд, чих, бөөр гурвын аль нэгийг, гурван нүх буувал толгой, дөрвөн нүх буувал дөрвөн шилбэний аль нэгийг, таван нүх буувал дөрвөн сарвууны аль нэгийг, зургаан буувал хүзүүг буюу зургаан нурууны аль нэгийг тус тус авна. Хэрэв шооны нүх аваад дуусчихсан зүйлийн тоогоор буувал тэр тоотой шагайг буцааж өрнө. Энэ мэтээр тоглосоор өрсөн шагайг авч дуусахад хэн олныг авсан нь хождог. Энэ тоглоомд хожсон хүнийг тэр жилдээ аз хийморьтой байна гэж үздэг аж.

Шатахууны үнийн дарамт эхэллээ

$
0
0

Шатахууны үнийн дарамт эхэллээ

 

Эрх баригчид улс оронд тулгараад байгаа олон асуудлыг шийдэх гэж хэрэндээ л ажиллаж байх шиг байна. Эдийн засгийн хямрал, гадаад өр гээд л асуудал юу мундах билээ. Гэтэл ядахад яр гэгчээр шатахууны үнэ бас өнөөх хэдийн нуруун дээр дарамт үүсгэж эхэллээ. Өнөөх хэдээр тогтохгүй одоо бүр ард иргэдийг хүртэл дарамталж байна.

 

Уг нь Засгийн газар саяхан л автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг бууруулсан. Нэг хэсэг дэлхийн зах зээл нефтийн бүтээгдэхүүний үнэ буурсан. Тэгвэл сүүлийн үед буцаад бага сага өсөөд байгаа. Нөгөө талаар төгрөг цаас болж, ам.долларын ханш хэтэрхий их өссөн.

 

Энэ шалтгаан нь шатахуун импортлогчдод бензиныхээ үнийг нэмэх сайхан шалтаг болж өгсөн нь дамжиггүй. Тиймээс ч Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх үүднээс автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг дахин  бууруулсан хэрэг. Өмнө хоёр ч удаа бууруулаад байсан татвараа дахиад багасгасан. Гэхдээ бүр үлэмж хэмжээгээр. Тухайлбал,  автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160 мянган төгрөгөөс  50 мянга  болгож,/ 90-ээс дээш октантайг 160 мянган төгрөгөөс 30 мянга/, дизелийн түлшинд ногдох татвар 180 мянган төгрөг байсныг 70 мянга  болгон бууруулж тогтоосон. Үндсэндээ татварыг 3-5 дахин бууруулж байгаа юм. 

 

 

 ...Шалтгаан нь шатахууны үнийн өсөлт юм байх. Уг нь өмнө нь шатахууны үнэ 1530 төгрөг байж байгаад буурч, 1480 болсон. Тэгэхэд хэн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулсан билээ. Ямар такси компани км тутмынхаа үнийг багасгалаа. "Ёстой тийм юм байхгүй шүү” гэдэг шиг л байсан биз дээ. Гэтэл эргээд хэдэн төгрөг нэмэгдэхтэй зэрэгцээд үнээ өсгөөд эхэллээ. Мэдээж үүнийг хянах систем гэж манайд байхгүй л дээ. Зах зээл л зохицуулах ёстой гээд орхихоос өөр яалтай...

 

 

Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах ч, шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах боломжтой гэж холбогдох яам болон Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо үзэж байгаагаа ч тухайн үед хэлж байсан. Гэтэл өсөлт саармагжих нь битгий хэл эсрэгээрээ идэвхжиж эхэллээ. Хамгийн түрүүнд "Петровис” компани шатахууныхаа үнийг 100 төгрөгөөр нэмсэн.  Одоо бараг бүх шатахуун импортлогчид үнээ дуу дуугаа авалцан нэмж байна.

 

Уг нь Засгийн газрын тогтоол гарч байхад хэрэгжилтэд нь хяналт тавих үүргийг  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нарт үүрэг болгосон. ШӨХТГ-ынхан шатахууны үнэ нэмэгдэхтэй зэрэгцээд хэвлэлийн хурал хийж, буцааж бууруулах шаардлага хүргэж байгаа тухайгаа хэлсэн. Тогтоолыг хэрэгжүүлэх гэж үзсэн хэрэг. Гэвч тэдний хүч хүрсэнгүй бололтой. Ямар ч байсан шатахууны үнэ буцаад нэмэгдчихлээ. Шатахууны үнэ нэмэгдэж байгаа сургаар борооноор дайрдаг чоно шиг хэсэг бүлэг ч бас байна. Юуны өмнө таксинд явдаг "гар”-ууд үнээ 100 төгрөгөөр нэмээд эхэлчихлээ. Уг нь км-ыг нь 800 төгрөгөөр явдаг байтал 900, цаашлаад 1000 төгрөг нэхээд эхэллээ.

 

Шалтгаан нь шатахууны үнийн өсөлт юм байх. Уг нь өмнө нь шатахууны үнэ 1530 төгрөг байж байгаад буурч, 1480 болсон. Тэгэхэд хэн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулсан билээ. Ямар такси компани км тутмынхаа үнийг багасгалаа. "Ёстой тийм юм байхгүй шүү” гэдэг шиг л байсан биз дээ. Гэтэл эргээд хэдэн төгрөг нэмэгдэхтэй зэрэгцээд үнээ өсгөөд эхэллээ. Мэдээж үүнийг хянах систем гэж манайд байхгүй л дээ. Зах зээл л зохицуулах ёстой гээд орхихоос өөр яалтай.

 

Гэхдээ нэгэнт л шатахууны үнээ зохицуулах гэж янз бүрээр оролдож байгаагаас хойно уг нь энэ удаадаа нэмэгдэхгүй байх бүхий л арга хэмжээг авах ёстой байсан юм. 

 

Гэвч Засгийн хийсэн ажлыг шата­хуун импортлогчид ч тоосонгүй, тогтоолын хэ­рэгжилтийг хянах ёстой хү­мүүс нь ч ажлаа илүү сайн хийж чадсангүй бололтой. Ин­гээд л ард түмний нуруун дээр илүү их дарамт ирэх нь тодор­хой болчихлоо. Уг нь шата­хуун импортлогчдын ихэнх нь МАН тодотголтой хү­мүүс байдаг санагдах юм. Дээ­рээс нь энэ намынхан эрх барьж, 65-уулаа саарал ордонд сууж байгаа. Гэтэл шатахууны үнийн асуудлаа бага ч болов тог­тоож дийлсэнгүй. Одоо яал­тай ч билээ, нуруугаа илүү бөг­тийл­гөөд, ачаагаа үүрцгээе дээ.

 

Н.Пунцагболд

Эх сурвалж: Mонголын мэдээ


Зэрлэг амьтдад биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ

$
0
0

Зэрлэг амьтдад биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ

 

Ногоон бүсэд амьдардаг халиун буга, бор гөрөөс, аргаль хонь зэрэг ан амьтдаа хамгаалах зорилгоор нийслэлийн ногоон бүсэд анх удаа биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүллээ. Зэрлэг амьтдад жилийн тодорхой улиралд өвс тэжээл, хужир мараа тавьж өгөх ажлыг "Амьтны тухай хууль”-д биотехникийн арга хэмжээ хэмээн тодорхойлж, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, амьтныг өсгөн үржүүлэх мэргэжлийн эрх бүхий байгууллагаар аргачлалын дагуу гүйцэтгүүлнэ гэж заасан байдаг.

 

Өвөлжилт хүндрэхэд цас зуднаас шалтгаалан идэш тэжээл хайж, суурьшлын бүс рүү орж ирдэг зэрлэг амьтдын дийлэнх нь нохойнд бариулж, багагүй хувь нь хүний үйл ажиллагааны золиос болж тоо толгой нь цөөрдөг. Биотехникийн арга хэмжээ нь уг нөхцөлийг арилгахад чухал нөлөөтэй юм.

 

Нийслэлийн Байгаль орчны газар, ан амьтны мэргэжлийн байгууллага, байгаль хамгаалагчдын хүч оролцоотойгоор хийгдсэн уг ажлыг цаашид тогтмолжуулж, иргэдийн оролцоотойгоор жил бүр хийнэ гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

 
 
 
 

Д.Трампын цагаачлалын хоригийг сэргээхээс татгалзлаа

$
0
0

Д.Трампын цагаачлалын хоригийг сэргээхээс татгалзлаа

 

Иран, Ирак, Сири, Сомали, Ливи, Судан болон Йемен гэсэн лалын шашинт долоон улсын иргэдийг АНУ-д 90 хоногийн хугацаанд нэвтрүүлэхийг  хориглох тухай Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан шийдвэрийг сэргээхээс Давж заалдах шатны шүүх татгалзлаа.

Сан-Франциско дахь АНУ-ын Давж заалдах шатны 9 дүгээр шүүх хоригийг сэргээхээс татгалзсан шийдвэрийг өчигдөр гаргажээ.

Өнгөрсөн долоо хоногт Вашингтон муж улсын Холбооны дүүргийн шүүх Д.Трампын хоригийг зогсоох шийдвэр гаргасныг Давж заалдах шатны шүүх хэлэлцсэн юм.

Давж заалдах шатны шүүх хоригийг сэргээхгүй байх шийдвэр гаргаснаар дээрх долоон улсын иргэд АНУ-д нэвтрэх боломжтой болж байна.

Шүүхийн шийдвэрийг Ерөнхийлөгч Д.Трамп эсэргүүцэн твиттер хуудсандаа "шүүхэд уулзъя! Манай улсын аюулгүй байдал эрсдэлд ороод байна” гэж жиргэжээ. Үүнээс харахад, тэрбээр дахин давж заалдахаар төлөвлөж байгаа бололтой.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

АН-ын бүлгийн даргаар Д.Эрдэнэбат сонгогдлоо

$
0
0

АН-ын бүлгийн даргаар Д.Эрдэнэбат сонгогдлоо

 

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, даргаа өөрчилжээ. Тус бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат сонгогдсон байна. Тэрбээр өмнөх парламентад АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. Харин энэ УИХ-д АН-ын бүлгийн дэд даргын албыг хашиж байсан юм.

 

 

АН-ын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ажиллаж байсан. Харин С.Эрдэнэ АН-ын даргаар сонгогдсонтой холбогдуулан бүлгийн даргын албан тушаалаа өгч байна. 

 

В.Бат

http://www.shuud.mn/content/read/479575.htm

ОУВС-гийн хөтөлбөрийн эерэг, сөрөг үр дагавар

$
0
0

ОУВС-гийн хөтөлбөрийн эерэг, сөрөг үр дагавар

 

Монгол Улс Олон улсын валютын сангаас хэрэгжүүлдэг "Стэнд бай” болзолт зээлийн хөтөлбөрт хамрагдах тухай яриа хоёр ч Засгийн газар дамнан яригдаж, эдүгээ шийдвэрлэх үедээ ирээд байгаа билээ.
 

Хөгжлийн банкны босгосон 580 сая ам.долларын эргэн төлөлтийг хийсний дараа үүсэх эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх, даван туулахын тулд ийнхүү хүсэлтээ тавиад буй. Гэхдээ ОУВС-тай хийсэн сүүлийн уулзалтын үр дүнд анх яригдаж байснаасаа эрс өөрчлөгдөж, "Стэнд бай” бус, хэмжээ, нөхцөл шаардлагын хувьд өөр "Extended fund facility’’-д хамрагдах шаардлага үүссэн бололтой.

Энэ хөтөлбөр нь төлбөрийн тэнцвэр алдагдсан, эдийн засаг нь онцгой хүнд байдалд орсон орнуудад олгодог гэдгээрээ "Стэнд бай”-тай төстэй боловч илүү нягт, хугацаа шаардсан хамтын ажиллагааны зээл гэдгээрээ ялгаатай. Товчхондоо "Extended fund facility” бол ОУВС-гаас олгодог дөрвөн төрлийн зээл, хөтөлбөрөөс хамгийн хүнд нөхцөлтэй нь юм.

"Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах улсууд зээлдүүлэгчтэй тодорхой асуудлаар харилцан тохиролцож санамж бичиг байгуулдаг, санамж бичигт тавигдсан шаардлагуудыг хөтөлбөр хэрэгжих хугацаанд тухайн улс биелүүлэх ёстой байдаг. Тэгвэл "Extended fund facility” хөтөлбөрт хамрагдахын тулд зээл авахаасаа ч өмнө ОУВС-гийн тавьсан шаардлага нөхцөлийг хангах ёстой болдог байх жишээтэй.

Мөн зээлийг авсан улс ОУВС-гийн гишүүн орнуудаас тавьсан болзлын хүрээнд эдийн засгийн салбартаа тогтолцооны эрс шинэчлэлийн шинжтэй өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай болдгоороо онцлог. Манай нөхцөл байдал бодсоноос илүү хүндэрчээ гэсэн үг. Дайн дажинтай Украин улс одоо яг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

"Extended fund facility” бол ОУВС-гаас олгодог дөрвөн төрлийн зээл, хөтөлбөрөөс хамгийн хүнд нөхцөлтэй нь юм.

 

Хугацааны хувьд гурван жил буюу 36 cap, шаардлагатай тохиолдолд нэг жил сунгадаг. Зээлийг нэгмөсөн өгөхгүй, тодорхой хугацаанд, шаардлагатай гэж үзсэн хэмжээгээр шилжүүлдэг.

Жишээ нь, Украин улс 2015 оны нэгдүгээр сард ОУВС-гаар 17.5 тэрбум ам.долларын зээл батлуулсан ч 2015 оны гуравдугаар сард таван тэрбум, мөн оныхоо есдүгээр сард 1.7 тэрбум, 2016 оны есдүгээр сард нэг тэрбум ам.доллар хүлээж авсан. Энэ онд дахиад дөрвөн удаа тодорхой хэмжээний шилжүүлэг хийгдэхээр яригдаж буй.

ОУВС манайд зээл өглөө гэхэд энэ журмаар л олгоно. Тэрбум ам.доллар батлагдлаа гэхэд үүрэг амлалт өгч, авалцсаны дараа нэг удаадаа хамгийн дээд тал нь 300-400 сая ам.доллар орж ирнэ гэсэн үг. Шаардлагыг нь хангахгүй бол дараагийн мөнгө орж ирэхгүй.

Шаардлагууд нь эхэндээ төлбөрийн балансыг тэнцвэржүүл, төсвийн алдагдлыг төдөн хувьд хүргэ, төрийн өмчийн компаниудын алдагдлыг багасга, төрөөс татаас өгдөг байдлаа зогсоо, зээлээ хумь гэх мэт ерөнхий шинжтэй байснаа яваандаа "Тэтгэврийн тогтолцоог шинэчил”, "Орон сууцны ашиглалтын зардлыг нэм”, "Эрчим хүчний үнийг чөлөөл” гэх мэтээр нэг салбар руу тухайлан хандсан шинжтэй болж ирдэг байна.

Дахиад Украины жишээ. Гурав дахь удаагийн шилжүүлгээ хийсний дараа ОУВС Украинтай байгуулсан санамж бичгээ шинэчилсэн. Түүндээ тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах, орон сууцны төлбөр, ахуйн хэрэглээний хий, халаалт дулааны үнэ тарифыг оновчтой болгох гэсэн шаардлагыг нэмж оруулжээ.

Украин одоо тэтгэврийн тогтолцоогоо шинэчилж байна. "Их ажилласан нь ихийг хүргэх ёстой” гэсэн шударга уриатай явагдаж буй энэ ажил цаанаа тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах ганц зорилготой. Үнэ тарифыг "оновчтой” болгоно гэдэг нь "нэмнэ” гэсэн үг.

ОУВС зээлдүүлэгч учраас мөнгөө буцааж авахын тулд эдийн засгийн тогтолцоог нь аль болох эрүүлжүүлэхийг хичээх нь мэдээж. Гэвч энэ нь цаанаа эерэг, сөрөг хоёр талтай байдаг.

Манай улс нэгэнт зээлийг авахгүй байх боломжгүй болсон учраас "авна” гэж тооцоод ойрын 3-4 жилд эдийн засагт явагдах өөрчлөлт ямар үр дүн авчирч болохыг таамаглах гээд үзье.

СӨРӨГ ҮР ДАГАВАР

Эдийн засаг агшина. Телевизийг асах ч биш, унтрах ч биш байдалтай болгодог товчлуурыг "Stand by” гэж нэрлэдэг. ОУВС-гийн хөтөлбөр нь яг л үүн шиг, төлбөрийн балансын зохистой харьцааг хангаж, төсвийн алдагдлыг бууруулдаг ч эдийн засгийг асар их хэмжээгээр агшаадаг. Үр дүнд нь тухайн улс урагшлах, хөгжих боломжоо алддаг байна.

Улс төрийн тогтворгүй байдал үүсч мэднэ. "Extended fond facility” хөтөлбөр бол эдийн засагт маш өвдөлттэй хийгддэг эмчилгээ. Хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг дундаж, дунджаас доогуур давхаргынханд маш хүнд тусдаг. Манай улс 2008-2009 онд "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад хамгийн их ажлын байр бий болгодог барилга болон жижиглэн худалдааны салбар элгээрээ хэвтэж байсан жишээ бий. Тиймээс "Ард түмэн энэ их өвдөлтийг тэсэх үү” гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ.

Хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг дундаж, дунджаас доогуур давхаргынханд маш хүнд тусдаг.

 

Туршлагаас харахад, ард түмэн тэсгэл алдаад ирэхээрээ эрх баригч намыг сольж байж санаа амардаг аж. "Өвдөлт” нь хэтэрхий их байвал ээлжит сонгуулийг ч хүлээж тэвчдэггүй ажээ. Тод жишээ нь Украин. ОУВС-гаас тавьсан шаардлагуудад одоо украинчууд сөхөрч байна. Улсаас татаас авдаг асан эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөлтийг хэтэрхий огцом хийснээс болоод иргэд нь эрх баригчдынхаа өмнөөс босоход бэлэн болжээ.

Уг нь эрчим хүчний үнийг чөлөөлөх нь зөв, цахилгаан станцууд аж ахуйн тооцоогоор ажиллах ёстой. Гэвч ОУВС-гийн нөхдүүд улирал тутамд 25 хувиар нэмсээр яах ийхийн зуургүй иргэдийн амьдрах итгэлийг нухчаад хаячихсан. ОУВС-гийн арга барил нь яг энэ юм. Одоо Украинд ээлжит бус сонгууль явуулахыг сөрөг хүчний намууд шаардаж байгаа бөгөөд магадлал маш өндөр байгаа юм.

Манайд ч ийм зүйл болохыг үгүйсгэх аргагүй. "Extended fond facility” цаашид ч үргэлжилсээр байх магадлалтай. ОУВС-гийн үйл ажиллагааг АНУ-ын талыг баримталсан гэж шүүмжлэх нь бий. Энэ байгууллагаас зээл авахын тулд гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн 85 хувийн саналыг авах шаардлагатай бөгөөд 17 хувь нь АНУ дангаараа бүрдүүлдэг нь ийм шүүмжлэл сонсох хангалттай шалтгаан юм. АНУ-ын Сенат хуралдаад аль нэг улсад зээл өгөх, өгөхгүйг шийдэх бололцоотой гэсэн үг.

Дундаж ангийг мөхөөдөг. ОУВС зээлээ буцааж авахын тулд хасч болох бүх л зардлыг хасахыг хичээдэг. Төрийн өмчийг хувьчлах гэх мэт тухайн улсын дотоодын асуудалд оролцохоос гадна цалин, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, байгаль хамгааллын зардлыг хасч, тэр ч байтугай үгүй болгохыг шаарддаг мөртлөө нийтийн тээвэр, эрчим хүч гэх мэт стратегийн салбарын үнэ тарифыг нэмэхийг тулгадаг.

Дундаж давхаргынхны цалинг хасч эрхийг нь зөрчих мөртөө өндөр татвараар дарамтална. Энэ нь эцэстээ төр, иргэдийн хооронд үл ойлголцол үүсэх шалтгаан болох нь цөөнгүй.

Тиймээс Монгол Улсад одоо мөрдөгдөж байгаа халамжийн шинжтэй бүх хууль ирэх гурван жилийн дотор хүчингүй болно. Өөрсдийгөө "Зүүн төвийн үзэл баримтлалтай” гэдэг ч үнэн хэрэгтээ "хэт зүүний” бодлого явуулдаг МАН-ын хувьд энэ бол эрүү шүүлт, ирээдүйгээ зольсонтой ялгаагүй нүүдэл юм. ОУВС-гийн зээлд хамрагдана гэдгээ мэдсээр байж "Эхчүүдийн ажилласан жилийг хүүхдийнх нь тоогоор нэмж тооцно” гэхчлэн хууль баталж байгаа нь "ОУВС хүчингүй болгочих юм чинь” гэж мэдчихээд сайн хүн болохыг хичээсэн санаатай үйлдэл гэлтэй.

ОУВС-тай хамтарсан газарт аж үйлдвэрийн салбар сүйрдэг гэсэн яриа бий. ОУВС-гийн шаардлагууд нь бүхэлдээ ард түмний халаасыг сэгсэрч, төрд төвлөрүүлэхэд чиглэдэг учраас худалдан авах чадвар доройтон аж үйлдвэрийн салбар доройтоход хүрдэг байна.

Соц орнуудаас хөгжлөөрөө онцгойрч асан Югослав ОУВС-тай хэдэн жил хамтарч ажилласны эцэст аж үйлдвэрийн салбараа юу ч үгүй дампууруулж, 600 мянган хүний амийг авч одсон аймшигт иргэний дайнд хүрсэн байдаг. Энэ нь 1980-аад оны эхнээс л ОУВС-гаас зээл авч, тэдний заавраар явснаас төр иргэний хоорондын итгэлцэл суларч, салан тусгаарлах үзэл газар авснаас болсон хэрэг.

Руандагийн жишээ ч Югославтай адил. Тэд ОУВС-гаас 1989 онд зээл авахдаа нутгийн фермерүүдийг дэмжих үүрэг авсан байдаг. ОУВС хариуд нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд АНУ болон Европын орнуудад тавигддаг стандарт тавихыг эрх баригчдаас шаардсан юм. Давчихвал олон улсад экспортлох боломжтой болно гэж тархийг нь угаасан хэрэг.

Гэвч өрхийн хэмжээний үйлдвэрлэл яаж тийм хатуу стандарт давах вэ, дотооддоо ч зарж борлуулж чадахгүйд хүрсэн. Тэгэнгүүт нь үндэсний валютынхаа ханшийг чангал гэж зөвлөөд л "будаа”. Хүн амын голлох хэсгийг бүрдүүлдэг хугу, тутси омгийнхны хооронд хэдэн жил үргэлжилж, 1.5 сая хүний амийг авсан аймшигт иргэний дайн дэгдсэн.

Манайх нэг үндэстний улс учраас арай ч дайн дажинд хүрэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ л хувиараа жаал жуул юм хийж амьдардаг иргэд жижиг бизнесүүд элгээрээ мөлхөх нь дамжиггүй.

1980-аад оны Мексикийн жишээ байна. 1984 онд газрын тосны ханш унахад эрх баригчид нь ОУВС-гаас зээл хүссэн. ОУВС хариуд нь газрын тосны компаниудыг хувьчлах, төсвөө танах болзол тавьжээ. Үр дүнд нь эдийн засаг агшиж, орлогын 57 хувь нь өрөнд "явдаг” болсон. 1990-ээд оны дундуур дахин нэг удаа зээл өгөхдөө ОУВС анхаарлаа газар тариалангийн салбарт нь хандуулснаар эрдэнэ шиш экспортолдог байсныг нь болиулж, импортолдог болгосон.

Филиппин тэргүүтэй Зүүн Өмнөд Азийн олон орон энэ мэтчилэнгээр ОУВС-гаас зээл авч хөтөлбөр хэрэгжүүлсэн боловч тэр бүр үр дүнтэй болоогүй байдаг. Тийм ч учраас улс орнууд ОУВС-тай зууралдахыг хүсдэггүй. Хөтөлбөрт нь хамрагдаж гэмээ нь сөрөг "пи ар” болдог.

Түүнчлэн ОУВС-гийн чадварт эргэлзэх эрдэмтэд ч олон байдаг юм байна. Сүүлийн 20 жилд дэлхийн эдийн засагт болсон олон улсыг хамарсан томоохон хямралуудыг ОУВС нэг ч удаа урьдчилан харж байгаагүй гэх аж.

ЭЕРЭГ ҮР ДАГАВАР

"Bloomberg” агентлаг саяхан Монголтой холбоотой боломжийн эерэг мэдээлэл цацсан. Түүнд хэрвээ Монгол Улс ОУВС-тай хамтарчихвал бусад улс орнууд, олон улсын байгууллагаас нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэсэн байсан. Япон тэргүүтэй улсууд бондынхоо эргэн төлөх хуваарийг эргэж харах, олгох зээлийнхээ хүүг буулгах боломжтой гэдгээ илэрхийлээд буй. Энэ бол хөтөлбөрийг дагаж ирэх эерэг үр дагаврын нэг мөн.

Монгол Улс ийнхүү ОУВС-гаас гурав дахь удаагаа хандахдаа хамгийн хүнд шаардлага нөхцөлтэй "EFF” хөтөлбөрт нь хамрагдах магадлал өндөр боллоо. Өмнө нь арай зөөлөн нөхцөлтэй "Стэнд бай” хөтөлбөрт хоёр удаа хамрагдаж байв.

Хэзээ: 1991 он

Зээлийн хэмжээ: 13.75 сая ам.доллар

Үр дүн: Эдийн засгийн уналт 1991 онд 9.2 хувь, 1992 онд 9.5 хувьд хүрч байсан нь хамгийн их уналтын жилүүд байлаа. Монгол Улс эдийн засгийн хувьд 1998 онд л 1990 оныхоо төвшинд хүрч очжээ. Өөрөөр хэлбэл, уналтын байдлаас өсөлтийн цэг хүргэл найман жилийг зарцуулсан байдаг.

Хэзээ: 2009 он

Зээлийн хэмжээ: 229.2 сая ам.доллар

Үр дүн: Эдийн засгийн үзүүлэлт -1.6 хувь болтлоо уруудсан. Хөтөлбөр хэрэгжүүлсэн хоёр жилд тээвэр, харилцаа холбооны салбар хэвийн, барилга, бөөний болон жижиглэн худалдааны салбарт хүчтэй нөлөөлж байв.

Эх сурвалж: Ардын эрх Х.Батсайхан

Улсын начин Б.Ганзоригийн цолыг хурааж, Б.Баатарцолын барилдах эрхийг хасахаар боллоо

$
0
0

Улсын начин Б.Ганзоригийн цолыг хурааж, Б.Баатарцолын барилдах эрхийг хасахаар боллоо

Допингийн эсрэг үндэсний төвөөс 2016 оны аравдугаар сарын 26-нд өнгөрсөн жилийн баяр наадамд шөвгөрсөн Баян-Өлгий аймгийн харъяат Б.Баатарцол, Увс аймгийн харьяат Б.Ганзориг нарын шинжилгээнээс допингийн эсрэг зөрчил илэрсэн талаар мэдэгдсэн.

Тэгвэл Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо улсын начин Б.Баатарцол, Б.Ганзориг нарын допингийн эсрэг зөрчилд хариуцлага хүлээлгэлээ. Ингэхдээ Б.Ганзоригийн шинээр хүртсэн улсын начин цолыг хураах, Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо энэ цаг мөчид Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан Шадар сайдын өрөөнд болж байна. Энэ үеэр баяр, наадмын комиссын хуралдаан  болж, хуралдааны үеэр дээрх шийдвэрийг танилцуулсан юм. Шадар сайд У.Хүрэлсүхийн зүгээс ч допинг хэрэглэсэн бөхчүүдийн цолыг хураах ёстой гэдэгтэй санал нийлж байгаа аж.

Fact.mn
Viewing all 19856 articles
Browse latest View live