Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19856 articles
Browse latest View live

Иргэд нь таван өдөр жагссаны дараа Румыний засгийн газар шийдвэрээ цуцаллаа

$
0
0

Иргэд нь таван өдөр жагссаны дараа Румыний засгийн газар шийдвэрээ цуцаллаа

 

Авлигын хэрэгтнүүдийг ялаас чөлөөлөх хуулиа эргүүлэн татах болсноо Румыний ерөнхий сайд Сорин Гриндяну өчигдөр зарлажээ. Засгийн газрын энэхүү маргаантай шийдвэрийг эсэргүүцсэн олон арван мянган Румыний иргэн өнгөрсөн Мягмар гарагаас эхлэн тав хоног гудамжинд тэмцэж байгаа юм.
 

Ерөнхий сайд телевизийн мэдэгдэлдээ "Би Румынийг хоёр хуваахыг хүсэхгүй байна” гэж хэлжээ.

Бухарест хотын төвд өрнөсөн жагсаал нь зүүн Европын энэ улсад 1989 онд коммунист дэглэм нуран унаснаас хойш гарч байгаа иргэдийн хамгийн том тэмцэл юм.

Гриндяну бас авлигын хэрэгт шийтгүүлж байгаа олон тооны албан хаагчийг ялаас чөлөөлөх хуулийг боловсруулж, энэ тухай үнэн зөв мэдээллээр хангаагүй хууль зүйн сайд Флорин Иордаке хариуцлага хүлээнэ гэдгийг мэдэгдэлдээ дурджээ.

Энэ сарын 10-нд хэрэгжиж эхлэх байсан авлигын шинэ хуулиар 200,000 лэй буюу $47,500-аас бага мөнгө үрэгдүүлсэн, авлигад авсан төрийн албан хаагчдыг гэмт хэргээс чөлөөлөхөөр байсан юм.

Шинэ хуулийг Мягмар гарагт засгийн газар дэмжсэний дараа иргэдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарч, Лхагва гарагт 300,000 орчим хүн оролцсон жагсаал эхэлжээ.

Засгийн газар өөрийн шийдвэрийг шоронгийн ачааллыг бууруулах, үндсэн хуулийн зарим заалтад нийцүүлэх зорилготой гэж тайлбарлаж байв.

Харин иргэд үүнийг эрх баригчид өөрсдийгөө хамгаалах арга хэмжээ гэж үзэж байлаа.

Ийнхүү Румыний иргэдийн таван өдөр үргэлжилсэн тэмцэл ялалтаар өндөрлөлөө.

Эх сурвалж: BBC

Р.ТӨМӨР, IKON.MN



СУИС-д сурч байсан оюутан ноцтой баримт дэлгэлээ

$
0
0

СУИС-д сурч байсан оюутан ноцтой баримт дэлгэлээ

СУИС-д сурч байсан Dulguun PositiveMongolians фэйсбүүк хаягтай хэрэглэгч өөрийн цахим хаягаараа дамжуулан СУИС-ийн оюутнуудын дарамтны талаар ноцтой баримт дэлгэлээ.

Энэ пост, коммэнт дээрх бичсэн зүйлс "North Country” гэдэг кинонд гардаг үйл явдлыг санагдуулав. Уг кинонд уурхайд ажилладаг эмэгтэйчүүдийг хүйсээр ялгаварлах, дарамтлах, доромжлох, бэлгийн дарамт үзүүлэх зэргээр эрхийн зөрчил байнга болдог. Уг уурхайн компанийг шүүхэд өгч ялснаар кино төгсдөг юм. Үнэхээр тус сургуульд ийм дарамт хүчирхийлэл байдаг өнгөрсөн хугацаанд сургуулийн удирдлагууд  яагаад юу ч мэдэлгүй олон арван оюутнуудын мөрөөдлийг тэглэхэд хүргэв. Ер нь иймэрхүү үзэгдэл зарим нэгэн их сургуулиудад өрнөдөг гэх бор шувуу яригдсаар ирсэн. Хэрэв их дээд сургуулиудад энэ мэт үзэгдэл болдог бол оюутнууд болон удирдлагуудад нь хатуу хариуцлага тооцох ёстой болов уу. Тэрээр уг постыг уншигч сурагчийн ширээнээс их дээд сургуульд элсэн суралцах гэж байгаа дүү нар мөн  "СУИС-д ороё гэж бодож байсан, үнэхээр айдаст автаж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байх юм.  Ингээп Dulguun PositiveMongolians фэйсбүүк хаягттай хэрэглэгчийн бичсэн зүйлийг ямар нэгэн  нэмэлт тайлбаргүй хүргэе.

Тэрээр "СУИС гэх мөрөөдлийнхөө сургуульд конкурс өгөөд тэнцчихлээ. Би энийг бичиж байгаа анхны хүн бол үнэхээр эмгэнэл!!!

Жүжигчин болох гээд. Шалгалт нь алалцаан болж олон хүүхдүүдээс шигшиж авдаг юм билээ. Тэнцсэн гэж бодохоор бөөн баяр. Чухам шүүгдэж шүүлгэж хүүхдүүдээ авдаг Цензур өндөр гэлцсэн юм.
Мөрөөдлийн сургуульдаа анхныхаа өдөр яваад очлоо.
Ямар ч гоё ах эгч нар дүүрэн сурдаг юм.
Хаа сайгүй л тогос шиг гоё гоё охидууд…
Чанга чанга чарлалдсан оюутнууд…

Миний мөрөөдлийн эхний өдөр гоё эхэлж хөгийн төгссөнд сэтгэл гонсойж эхэллээ…

Хичээл эрт тараад явуулсангүй дээд ангийнхан уулзах юм гэнэ. Танилцах ёстой юм гэнэ. За гээд л ангиараа хоорондоо танилцаж ядаад л байж байтал Хүүхдийн урланд дээд курсынхан дуудаж байна гэнэ. Яваад л очлоо…… ЗАРС!!!!!!

Солонгос кино кино кино!!
Зурагтаар л харж байсан од эгч нар шүү дээ уул нь, шууд ирээд
-Охидууд ЖАГС!!! гэлээ.
Бид нар гайхалдаад жагсав.
-Эхнээс нь алгадаад явчихъя!!! гэнэ???

Юу??? Би бүүр ШОК-нд орлоо.
Тэгсэн овоо маазарсан юм гэнээ.
Харин архи авч өгөх ёстой юм гэнэ, Бас СУИС-н хууль дүрэм юу юу гэнэ вээ???
Дээд курсээ хүндэтгэнэ, хагас цэргийн дэгдэм энээ тэрээ ?!?!?? Бөөн рекит!!

Хөвгүүд хөөрхий ах нарт эхнээсээ зодуулаад цохиулаад!?? яасан гэж юм бүү мэд??
Тэгээд л бөөнөөр нь 1-р курсыг жагсааж байгаад нэг нэгээрээ нэвтрүүлэг хөтөлж байгаа юм шиг чанга дуугаар өөрийгөө танилцуул гэнэ. Бүгд л айгаад хэлснээр хийж байсан.
Төгсөөд явсан архичингууд нь хүртэл хүрээд ирчихсэн архи авч өг гэж бид нарыг шаналгаад, ерөөсөө хамаг мөнгөө шавхаад архинууд авч өгөөд, ангиараа гайхшрал болж харьж байлаа… Юу хаана орчихов оо??
Энэ эрдэм өвөрлүүлэх өнөө сургууль мөн үү??(Тухайн үед болсон бүхнээ багш сургуульдаа хэлэх тухай бодохоос ч айдаг байсан, тийм их айдаг байж)

Ингээд л эхнийхээ өдрөөс рекит гээчд нь өртөж дээрэлхүүлж эхэлсэн юм. Бүтэн 1р курсээ төгстлөө есөн шидээр дарамтуулсан. Хувцасаа дээрэмдүүлнэ. Өнгөтэйхэн малгай толгой өмсөхөөр хэн нэгэн нь шууд л авчихна.
За 00-д эгч нарыг дагаж орж хувцас барьж өлгүүрийн ажил хийнэ, ах эгч нарын зараасанд тувт гүйнэ, 100, 200 төгрөгөө хэн нэгэнд нь өгч таарна, үе үе архи авч өгнө гэхчилэн амьдралдаа үзээгүй бүхнээ үзэв.
Шантарлаа…. гарч болих гэхээр мөрөөдөл минь хайран санагдана. 16-хан настай хүүхэд би илүү сэтгэж мэдэхгүй дэмий л гутарч байсан нь тун харамсалтай!

Хамгийн том доромжлол бол,
Ангийнхаа охидуудаараа жагсаж зогсоод дээд курсын бүх ах нар болон хэдэн алцгар эгч нарт "Комислох” гэдэг нэртэй хөхөө ил гаргах дарамтанд нь орж байлаа.
Эхнээсээ хөөрхий охидууд уйлж байлаа
-хөхөө гарга үгүй бол бид нар албан хүчээр гаргана шүү!! гэж урдаас суугаа хүмүүс орилно.
Ингээд эхэнд зогссон охин эсэргүүцтэл хэд хэдэн ах нар хөдөлгөхгүй барьж байгаад хувцсыг нь сөхөж хөхийг нь гаргачихаад, дээрээс нь нэмээд хөхнөөс нь бариад авсан юм. Мэдээж охин уйлсан, бусад нь үүнийг хараад айсан. Тиймээс ч бүгд айсандаа хөхөө ээлж дараагаараа бушуухан гаргаж үзүүлж байлаа….

Энэ мэтчилэн дарамт дээрэлхэл дунд тэвчилгүй олон найзууд минь ангиасаа гарч байлаа. Аргагүй дээ хэн ч ийм завхарсан гэж мэдээгүй байх. Тэгсэн ч 16-18 насны хүүхдүүд яаж үүнийг ойлгох вэ?

Чухам мундаг сайн мэдлэгтэй оюутнууд бэлтгэгдээд байгаа мэт боловч үзэж байгаа хичээл нь одоо бодоход тун өрөвдөлтэй ядуу байж дээ… Маш муу боловсрол олгодог газар!

Одоогийн од сод болоод байгаа олон хүмүүс энэ дунд дарамтлаад явдаг байсан хүмүүсийн гол төлөөлөгчид.

Чухам тэр үеийн хүүхдүүд тийм хүмүүжилгүй байсан уу? Аль эсвэл СУИС-н багш нар мэдсэн ч мэдээгүй царайлж олон хүүхдүүдийн сэтгэлд шарх үлдээлгэсэн юм болов уу? Би санаж байна. Ангийн маань нэг хөвгүүн дээрэлхүүлээд гомдоод уйлж байсан. Эр хүн уйлж гомдох үнэхээр өрөвдөлтэй байсан. Тэр сургуульдаа ирэхээ байчихсан. Зүгээр л хаячихсан. Өөр зарим хүүхдүүдийн хэнгэрэг нь цоорсон, тэгсэн, ингэсэн гэж янз янз л дуулддаг байсан даа…

Гэтэл "2-р курсдээ орохоор шинэхэн оюутнуудаас хариугаа авах гээд үздэг юмдаа” гэж туршлагатай ах эгч нар бид нарт буруу зам заах нь бүр утгагүй…

Энэ бүхэн зөвхөн цухас дурдсан зүйлс шүү….
Бүгдийг тоочвол пост багадна.

Азаар би төгсөөгүй хаясан юм. Шантарсан юм. Төгсөөгүйдээ ч талархдаг. Угаасаа чадах ч үгүй юм билээ.

Энийг тухайн үед хамт зовж байсан олон хүмүүс мэдэж байгаа ч болоод өнгөрсөн болохоор мартсан биз дээ…

Ямартай ч энэ комислох гэдэг нэртэй хөх гаргадаг СУИС-н зан үйл надад маш хүнд дарамт болж байсан билээ.

Больсон гэдэгт нь гүнээ итгэж байна.
Хийсэн бүхэндээ тэдгээр атман ах эгч нар харамсдаг байхаа гэж итгэж байна.

2005 онд ийм байсан. Одоо үгүй болсон гэж найддаг. Бүхэл бүтэн сургууль ийм байгаагүй нь мэдээж. Сурч буй тухайн үеийн хүүхдүүдийн л байдал ийм байсан даа.
Би СУИС-г нийтэд нь хэлээгүй юм шүү.

Бичсэн бүхэндээ хариуцлага хүлээх
Э.Дөлгөөн” хэмээжээ.

7548

 

Харин тус постны дор бас нэгэн цахим хэрэглэгч ийн өгүүлжээ.

ДРАМЫН АНГИЙН ОЮУТНУУД АРХИ ИХ УУДАГ-

Амиа егүүтгэсэн хүний сүнс олон жилийн турш төрлөө олохгүй дэвэн дэлхийгээр тэнүүчилдэг гэдэг. Чухам юуны учир монгол хүн амиа хорлосоор байгааг тайлбарлахад бэрх, олон хүчин зүйл нөлөөлж буйг судалгаа харуулдаг. Хавар цагт манай улсад энэ төрлийн гэмт хэрэг цөөнгүй гардаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас амиа егүүтгэх болон амиа хорлох оролдлогын шалтгааныг судалж үзэхэд залуучууд өсвөр үеийнхэнд илүү тохиолдож байна гэсэн тооцоо гарчээ.

Энэ сарын 12-ны өдөр Соёл урлагийн их сургуулийн Кино драмын ангийн хоёрдугаар курсын оюутан сургууль дотроо амиа хорлосон аймшигт хэрэг гарсан. Дөнгөж 23-хан настай бүсгүй хорвоогоос уйдаж, амиа егүүтгэсэн шалтгааныг тогтоохоор цагдаагийнхан ажиллаж байна. Урьдчилсан таамгаар ар гэрийнхэнтэйгээ сургалтын төлбөрийн асуудлаас муудалцсан байсан учир амиа хорлосон гэжээ. Амиа хорлосон оюутныг Д гэдэг бөгөөд хэрэг гарах үед сургуулийн жижүүр согтуу байсан учир түүний дотогш орохыг анзаараагүй сурагтай. Хэрэг явдал үдшийн 23 цагийн үед СУИС-ийн гуравдугаар давхарт болжээ. Тэрээр эрдмийн өргөөгөө онцолж амиа хорлосон нь анхаарал татах.

Оюутнуудын мэдээллэж буйгаар СУИС-ийн ялангуа Драмын ангийнхан "их том толгойтой”. Тэдний чихэнд алт хийсэн ч сэгсрээстэй гэдэгчлэн сургуулийн захиргаанаас сургууль дээрээ хонож өнжихийг хориглодог атал түүнийг зөрчиж, улмаар архидан согтуурч хонодог байна. Энэ нь жирийн үзэгдэл гэхэд болох аж. Хэрэг гарсан өдрийн үдэш буюу 23 цагийн орчимд драмын ангийн үүдээр өнгөрч явсан оюутанд тус ангиас архины эхүүн үнэр ханхийж хамрыг нь цоргиж байсан ажээ. Тэрээр "Драмын ангийн оюутнууд их архи уудаг” гэдэг үгийг л онцлон хэлж байсан.

Тэгэхээр ид цэцэглэх насандаа Д бүсгүй амиа хорлосон нь архи гэгч хар ундаатай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Хөндлөнгийн эх сурвалж түүнийг архи ууж согтсон үедээ сэтгэлийн дарамт болсон асуудлаа даалгүй, хяналтаа алдаж амиа хорлосон байж болзошгүйг хэллээ. Энэ хэргийн талаар СУИС-ийн сургалтын албаны дарга н.Анхбаяр мэдээлэл өгөхгүй хэмээн тас гүрийсэн юм. Талийгаач соёлын тэргүүний ажилтан Л.Дэмидбаатарын ангийн хүүхэд байсан аж.

-СУИС-ИЙН ОЮУТНУУД ДУНД БАЯН, ХООСНЫ ЯЛГАА ИХ-

Энэ сургуулийн оюутнууд хэтэрхий дураараа, басхүү танхай, элдэв хэл ам ихтэйгээс гадна нэгнээ доромжилж, сүрдүүлж, дарамталдаг. Энэ нь хэрээс хэтэрсэн талаар чих дэлсэв. СУИС үнэхээр хэцүү сургууль гэнэ. Сургуулийн захиргаанаас оюутнуудад үзүүлдэг дарамт нь сургалтын төлбөрөө нэгмөсөн зарладаггүй, хавар шийдэж үлдэгдэлийг нь авдаг байна. Энэ нь оюутан бүсгүйн үхэлд ч нөлөөлсөн байж болзошгүй ажээ.

Мөн сургуулийн оюутнууд бие биенээсээ дээр гарахын тулд гоёж гоодох энүүхэнд, унадаг машин, найз хөвгүүн зэргээрээ зиндаархдаг байна. Өөрөөр хэлбэл хот, хөдөөний оюутны ялгаа болон баян ядуугийн зовлон, дарамт шахалт их байдаг. Жаахан хүлцэнгүй охид энэ сургуульд тэсвэр заан сурч төгсдөг гэвэл та итгэх үү.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ”

7547

Эх сурвалж: Fact.mn

7545 7546

ГУРВАЛСАН ГЭРЭЭГ БАЙГУУЛЖ, ХАРИУЦЛАГЫГ ӨНДӨРЖҮҮЛЛЭЭ

$
0
0

ГУРВАЛСАН ГЭРЭЭГ БАЙГУУЛЖ, ХАРИУЦЛАГЫГ ӨНДӨРЖҮҮЛЛЭЭ

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар 2017 оны 02 сарын 6-ны Даваа гаригт бүх сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 оны үр дүнгийн гэрээг байгууллаа. Энэ жилийн хувьд аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, сургууль цэцэрлэгийн эрхлэгч, захирал гэсэн гурвалсан гэрээг байгуулж байгаа нь тэдний хүлээх хариуцлагыг өндөржүүлж байна.

2017 оны үр дүнгийн гэрээг байгуулснаар боловсролын салбарт тусгагдсан олон ажлуудыг чанар хүртээмжтэй хийж хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна. Тухайлбал Ханбогд суманд 640 хүүхдийн багтаамжтай сургууль, 200 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийг барьж ашиглалтанд оруулах, Баяндалай, Цогт-Овоо сумдын сургуулийн барилгыг засварлах, Даланзадгад сумын 1, 25, 26-р цэцэрлэгүүдэд тоглоомын талбай тохижуулах, Даланзадгад сумын 5-р сургуулийн биеийн тамирын талбайг байгуулж, хашаажуулах гэх мэт томоохон ажлуудыг хийх бол багш сурагчдыг хөгжих, боловсроход чиглэсэн олон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Хүүхдийг монгол ёс заншлаа дээдэлсэн, эх оронч авьяаслаг иргэн болгож төлөвшүүлэх "Хүүхэд хөгжлийн түлхүүр” хөтөлбөр, хүүхэд залуучуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх "Англи хэлтэй Өмнөговьчууд” хөтөлбөр, математикийн сургалтын чанарыг сайжруулах "Оюуны хурд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Түүнчлэн хүүхэд залуусын сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ соёл урлаг, спортын үр дүнтэй олон арга хэмжээг зохион байгуулна. Энэ бүгдэд аймгийн удирдлагууд, сумдын удирдлагууд, сургууль захирал, цэцэрлэгийн эрхлэгч, эцэг эхчүүдийн үүрэг оролцоо, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолж байна.

Энэ өдрийн зурхай /2017.02.07/

$
0
0

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 7. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 11. Ангараг гараг. Есөн улаан мэнгэтэй, хэрцгий охин одтой, хөхөгчин үхэр өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал:  Шороо

Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 18 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.   

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Амьдарч буй орчин, хүрэхээр тэмүүлж буй зорилгынхоо талаар эргэцүүлэх өдөр. Олонхи хонинууд өнөөдөр өөрийн удирдлагын талаар сэтгэл дундуур байна. Дарга, удирдлагадаа гомдоллох хэрэггүй. Өөрийнхөө төлөө ажилла. Хүсвэл таалагдахгүй ажлыг цагийг нь олж хаяж чаддаг бай. Бүү өнгөрсөнтэй зууралд.


ҮХЭР (4/20-5/20)

Өнөөдөр та өрөө өгч, тооцоогоо төлж дуусгана. Таны төсөв гэнэтийн зарлагаас болж хямралд орно. Зайлшгүй зардал байсан ч танахыг хичээ. Энэ цаг үед томоохон эд зүйлс бүү худалдан ав. Мөнгөө хурдан эргэх ажил хэрэгт эргэлдүүл, эсвэл банкинд хадгаламж нээлгэ. Хямрал бодитоор нүүрлэж байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ном эсвэл мэдээллийн хэрэгсэл худалдаж авахад таатай өдөр. Өөртөө багахан ч болтугай цаг зав их ажлынхаа хажуугаар гарга. Авсан ном хэрэгсэл тань таны оюун ухааны хоол хүнс болж, танд эрч хүч, хүсэл тэмүүлэл өгөх болно. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндэд санаа тавьж халамжил.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Мэдээлэл цуглуулах өдөр. Ажилд шийдвэр гаргахаас өмнө мэдээллүүдэд задлан шинжилгээ хий. Олон янзын эх үүсвэрээс мэдээллүүдийг цуглуулан харьцуулж алтан дунджийг ол. Сэтгэл зүй чинь тогтворгүй байвал ажлын бүтээмж муудна. Санхүүгийн болон гэр бүлийн хүнд нөхцөл байдлаас гарах арга олохыг танд зөвлөж байна. Шаардлагатай тусламж үзүүлж чадах хүн ол.


АРСЛАН (7/23-8/22)   

Олон чиглэлд хүч тарамдаагүй ажил том амжилт авч ирнэ. Ажлаа хэвийн явуулах зээл авч чадна. Өмч хөрөнгийн маргаантай асуудлыг шийдвэрлэнэ. Хувийн амьдралдаа зохион байгуулалттай ханд. Дорвитой том хөрөнгө оруулалтанд анхаарлаа хандуулснаар мөнгө олох боломжтой болно.


ОХИН (8/23-9/22)

Хайртай хосууд хоорондоо муудалцаж, гэр бүлийн харьцаанд үл ойлголцох байдал үүсч болзошгүй байна. Найз нөхөд, түншүүдтэй холбоотой сэтгэл гонсойлгосон зүйлс тохиолдоно. Энэ өдөр төсөөлөн бодох чадвар, уян хатан байдлын давуу тал гарна. Нөхцөл байдлыг даван туулах боломж таны боломжоос нэгэнт илүү хүчтэй байх тул санаагаар бүү уна. Ухаалаг хандаж, сэтгэлийн хөдөлгөөн, яаруу үг хэлээ барь. Алсын хараа, хүлээцтэй байдал тань бусдаас хүндлэл хүлээнэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хурцлагдсан мэдрэхүйн хариу үйлдэл чинь асуудал үүсгэнэ. Бодлогогүй, огцом байдалтайгаар эргэн тойрныхондоо муу үг бүү хэл. Хэрүүл маргаанд оролцох нь нэр хүндэд муугаар нөлөөлнө. Бусдад таалагдах гэж худал жүжиглэх хэрэггүй. Та өөрийн ур чадвартайгаа нотолсноор үүссэн асуудлуудаас гарч чадна. Эргэн тойрныхноосоо хүмүүсээс тусламж гуйлгүй, өөрөө бүгдийг хариуц.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Таны уран бүтээлч эрч хүч оргилон гарна. Залуу хилэнцүүдийн гоо сайхан, гоолиг бие бүгдийн анхаарлыг татна. Та өнөөдөр бүтээгч байж хүмүүсийг хорвоо ертөнцийг баярлуулна. Гэхдээ хэт туйлшралгүй аливаа зүйлийг байгаагаар нь хүлээн авахыг хичээ. Сэтгэлийн амар амгаланг олж чадвал хэт мөнгөнд шунахаа боливол та хижээл насандаа ч эрүүл мэнд, дур булаам байдалаа хадгалан үлдэнэ.


НУМ (11/22-12/21)

Ажил дээр гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй өдөр. Та өндөр цалинтай, илүү сонирхолтой шинэ ажилд шилжин очихыг үгүйсгэхгүй. Санхүүгийн тогтвортой байдал гадаад нөхцлөөс гадна хамт олны хөдөлмөрөөс хамаарна. Үүрэг даалгавраа ганцаараа, биелүүлэх сонирхолтой байсан ч хамт олны ажил төрөлд нэгдсэн нь танд өлзийтэй болохыг зөвлөж байна.


МАТАР (12/22-1/19)

Өндөр хариуцлагатай ажил гүйцэтгэхээс болгоомжил. Таны хийж буй ажлыг гадны яриа, төлөвлөөгүй айлчлал, гэнэтийн шинэ үүрэг даалгавар сарниулах болно. Ийм үед чухал ажлыг дуусгах нь дараа нь алдаа нь илрэх хяналтгүй болох аюул отож байна. Өмнөх ажлаа гүйцээж, хувийнхаа эд зүйлсийг эмхэлж цэгцэлсэн нь дээр. Аль болох бие даасан ажил гүйцэтгэ. Гэр орныхон, ойрын хүмүүсээ ямар нэг сайхан зүйлээр баярлуул.


ХУМХ (1/20-2/18)

Аз жаргалтай өдөр. Гэр бүл, хайр дурлалын хувьд аз жаргалтай, амжилттай байна. Хуучин хосуудад шинэ сэтгэгдэл төрүүлэхүйц үйл явдал тохионо. Та зөвхөн хайрлуулаад зогсохгүй хайрлах ёстой. Та гадаад төрхөндөө илүү анхаарч, өөрийгөө илэрхийлэхдээ бага зэргийн сэтгэл зовнингуй байх болно. Та ямар ч нөхцөл байдалд зохицож чадах болно.


ЗАГАС (2/19-3/20)

Аз, амжилт ирнэ. Зөн совиндоо итгэ. Гэхдээ түүнийг сэтгэл хөдлөл, шуналтай андуурч болохгүй. Гэнэтийн маш сонирхолтой магадгүй танд ашигтай хэд хэдэн үйл явдлууд болно. Боломжийг бүү алд. Чухал бичиг баримт бүрдүүлэх, жижиг үйлдвэрлэл эхлэхэд тохиромжтой.

Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм хүйтэн

$
0
0

 

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Төв, говь, зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, шөнөдөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар,  өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр.  Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж,  цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 градус, бусад хэсгээр 21-23 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.  


Төлдөг татвар нь буурсан ч зардаг бензин нь нэмэгдлээ

$
0
0

Төлдөг татвар нь буурсан ч зардаг бензин нь нэмэгдлээ

 

Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагууд сэтгүүлчдэд "2017 оны 1 дүгээр сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар шатахууны ердийн хэрэглээ 48 хоногийн нөөцтэй байгаа  үүнээс А-80 автобензин 53, Аи-92  44, дизелийн түлш 53, ТС-1 онгоцны түлш 44 хоногийн нөөцтэй” гэж энэ оны нэгдүгээр сарын 26-нд мэдээлж байсан.
 
Албаны хүмүүсийг ингэж мэдээлснээс хойш  буюу энэ сарын эхний өдрүүдээс  бензиний үнэ  нэмэгдэж эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд шатахуун бүс нутгаасаа хамаараад литр тутамдаа 100-150 төгрөгөөр нэмэгджээ.
 
Бензин тонн нь 2016 оны 12 дугаар сард 530 ам доллар, дизелийн түлш тонн нь 501 ам. доллараар импортлогчид хилээр оруулж ирж байсан байна. Гэтэл нэгдүгээр сард автобензин, дизелийн түлшний  хилийн үнэ 41-60 ам. доллараар нэмэгдлээ. Иймд гаалийн болон онцгой албан татварыг буруулах хэрэгтэй гэдэг саналыг тэд  гаргасан байна.
 
Зах зээлд автобензин, дизелийн түлшний үнийг нэмэхгүй байх үүднээс Засгийн газар 2017 оны Нэгдүгээр сарын 25-ны 34 дүгээр тогтоолоор тонн бензинд ногдуулах гаалийн болон онцгой албан татварыг 160 мянгаас 50 мянга,  90-ээс дээш октантай бензинийг 160 мянгаас  30 мянга,  дизелийн түлшийг  180 мянгаас 70 мянган  төгрөг болгон тус тус бууруулсан.
 Нефть импортлогчид шатахууны үнээ нэмж байгаа шалтгааныг Хоёрдугаар дугаар сард хилийн үнэ нэгдүгээр сарынхаас 22-26 ам. доллараар нэмэгдсэн  гэж тайлбарлаж байгаа.
 
Ашигт малтмал, газрын тосны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын мэргэжилтнүүдээс бүрдсэн  шатахууны үнэ нэмэгдэж байгаа шалтгааныг тогтоож, дүгнэлт гаргах, ажлын хэсэг байгуулагдлаа.  Ажлын хэсгийн дүгнэлт энэ долоо хоногийн сүүлээр  гарах болов уу гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат хэллээ.
Хилийн үнэ тонн тутамдаа 20 орчим ам доллараар нэмэгдэх нь шатахууны үнэ нэмэх үндсэн шалтгаан мөн үү. Үүнд хэн ямар хариу өгөх вэ?
 
 
Г.Эрдэнэбат

Ухралт

$
0
0

Ухралт

 

Уг нь Төрийн эрхийг барина гэдэг түүгээр тоглоно гэсэн үг биш. Гэтэл намууд сонгуульд илүү суудал авч, засгийн жолоог атгуутаа л төрийн албаны бүтэц, бүрэлдэхүүн үүрэг ролийг дураараа өөрчилдөг болов. Муухай дээр улцан гэгчээр Монголын эдийн засаг сүүлийн жилүүдэд улам бүр муудаж, сүүлдээ олон улсад дампуурлаа зарлаж буй энэ цаг үед иймэрхүү өөрчлөлт хийгээд үнэхээр хэмнэж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй.

 

Өөрөөр хэлбэл, төсвийн хэмнэлт нэрээр төрийн захиргааны бие даасан чиг үүрэг бүхий байгууллагуудыг нэгтгэдэг нь мөнгө хэмнэхээсээ, муу үр дагавар ихтэйг мэргэжлийнхэн, судлаа­чид хэлдэг боллоо. Хүмүүс санаж байгаа бол 2012 оноос хойш Тахарын албыг байгуулаад, 2016 оны сонгуулийн дараа татан буулгалаа. Мөн 2013 онд Боомтын нэгдсэн захиргааны газар байгуулаад, түүнийгээ жилийн дараа ГЕГ- т нэгтгэсэн. Бас ГЕГ-ыг ТЕГ-тай нэгтгэснийг сая МАН засгийн эрх аваад салгалаа. Түүнчлэн үүний нэг нь Оюуны өмчийн газар,  Улсын бүртгэлийн ерөнхий газар хоёрыг нэгтгэсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар юм. Уг нь Оюуны өмчийн газар нь иргэн, хуулийн этгээдийн оюуны үйлээр бүтсэн шинэ бүтээлийг бүртгэх, түүний эрхийг хамгаалах чиг үүрэгтэй. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэн, хуулийн этгээдийг бүртгэх хэмээх бие даасан чиг үүрэгтэй юм. Гэтэл энэ хоёрыг УИХ-ын 2016 оны долдугаар сарын 21-ний 12 дугаар тогтоолоор нэгтгэжээ. Шуудхан хэлэхэд, ингэж хоёр том тогтолцоот чиг үүрэгтэй байгууллагыг нэгтгэснээр хоёр байгууллагын зорилго, үйл ажиллагаа, үндсэн чиг үүрэг нь алдагдахад хүрч байгаа юм.

 

Тодруулбал, Оюуны өмчийн газрыг татан буулгаж, чиг үүргийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлсэн явдал нь ухралт болжээ. Үндсэндээ ямар ч судалгаагүй гаргасан шийдвэр болсон хэрэг.

 

Монгол Улс 1979 онд НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ДОӨБ /Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага/-ын гишүүн орон болсон. Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцэд 1985 онд нэгдэн орсон.

 

Энэхүү конвенцийн 12 дугаар зүйлийн дагуу Монгол Улс Аж үйлдвэрийн өмчийн асуудал эрхэлсэн тусгай албатай байх үүрэг хүлээсэн байдаг. Аж үйлдвэрийн өмчид шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт хамаардаг. Түүнчлэн 1990 онд Үндэсний хөгжлийн газар байгуулагдаж, түүний харьяа "Патент, барааны тэмдгийн газар” хэмээх бие даасан байгууллага анх байгуулагдсан нь Монгол Улс  Парисын конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх том алхам болжээ.

 

Энэ нь шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу ардчилал, зах зээлийн харилцааг хөгжүүлэх үйл явцын хүрээнд оюуны өмчийн бие даасан төрийн захиргааны байгууллагын тогтолцоог төлөвшүүлж бүрдүүлж чадсан том амжилт болсон гэдэг.

Өнөөгийн байдлаар дэлхий дахинд оюуны өмчийн байгууллагыг бүртгэлийн чиг үүрэг гэхээс илүү инновацийн үйл ажиллагаа, бүтээлч сэтгэлгээг дэмжих үндсэн байгууллага гэж тодорхойлж буй. Тэгээд ч ОХУ, БНХАУ зэрэг өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнууд оюуны өмчийн асуудлыг иж бүрэн хамарсан Засгийн газрын бие даасан байгууллагыг "Энэ зууны хөгжил дэвшлийн үндэс нь инноваци, оюуны бүтээлийн үйлдвэрлэл юм” гэсэн үзэл баримтлалд суурилан байгуулж байна.

 

Үүнээс гадна дэлхий дээр оюуны өмчийн салбарт хоёр систем байдаг. Үүнд:

1.       Мөн чанарын шүүлтийн бус систем. Энэ нь мэдүүлэг хүлээн авч, зөвхөн бүрдлийг хянаж, бүртгэж авдаг.

2.       Мөн чанарын шүүлтийн систем. Энэ нь мэдүүлэг хүлээн авч, бүрдлийг хянан мөн чанарын шүүлт хийж /шинэлэгийг тогтоох/, эрхийн хамгаалалт олгох эсэх тал дээр дүгнэлт гаргаж шийдвэрлэдэг.

 

Мөн чанарын шүүлтийн систем нь эрхийн хамгаалалт олгодоггүй зөвхөн хадгалдаг, харин хамгаалалт биш юм. Олон улсад мөн чанарын шүүлтийн системийн бус орнууд маш цөөхөн үлдсэн /үүнд буурай хөгжилтэй ба Африкийн цөөн тооны жижиг улсууд/ бөгөөд эдгээр нь хүний нөөц болон эрх зүйн орчноо бүрдүүлэх замаар мөн чанарын шүүлтийн систем рүү шат дараалалтай шилжиж байна. 

 

Монгол Улс мөн чанарын системтэй улс бөгөөд Эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа нь Патентийн тухай хууль, Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль болон Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээр болох "Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай” Парисын конвенц, Патентийн хамтын ажиллагааны гэрээ, барааны тэмдгийн Мадридын хэлэлцээр, Мадридын хэлэлцээрийн протокол, бүтээгдэхүүний загварын Гаагийн хэлэлцээр, барааны тэмдгийн хуулийн тухай Сингапурын гэрээ зэргээр зохицуулагддаг. Патентийн хамтын ажиллагааны гэрээ, барааны тэмдгийн Мадридын хэлэлцээр, Мадридын хэлэлцээрийн протокол, бүтээгдэхүүний загварын Гаагийн хэлэлцээрийн дагуу Монгол Улс нь нэр заагдсан буюу хүлээн авагч байгууллага болдог. Бүртгэлийн системтэй болсноор дурдсан гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадахгүй болно. Үүнээс гадна  "Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон улс хоорондын хэлэлцээр”-ийн 12 дугаар бүлэг бүхэлдээ Оюуны өмчид хамаарч байгаа бөгөөд уг бүлэг нь 19 зүйлтэй. 12 дугаар бүлгийн 12.1 дүгээр зүйлд "Талууд энэ бүлэг болон хоёр Талын нэгдэн орсон оюуны өмчид хамаарах олон улсын хэлэлцээрийн дагуу оюуны өмчийн зохистой, үр дүнтэй болон үл ялгаварласан хамгаалалт олгож, оюуны өмчийн эрхийг зөрчихийн эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг.  Гэтэл бид ийнхүү Монгол Улсын олон улсын гэрээнд заасан үүргээ шууд болон шууд бусаар зөрчиж, хамтын зорилгоо биелүүлэх нөхцөл боломжоо энэ мэтчилэн хаасаар байх уу.

 

Монгол Улсад 1965 оноос шинэ бүтээлд, 1969 оноос барааны тэмдэгт эрхийн хамгаалалт хийж эхэлсэн. 2016 оны байдлаар Монгол Улсад нийт 4500 шинэ бүтээл, 2629 ашигтай загвар, 6597 бүтээгдэхүүний загвар, 57856 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт хийгдсэн байна. Нийт шинэ бүтээлийн 62 хувь, барааны тэмдгийн 88 хувь, бүтээгдэхүүний загварын 63хувь нь үндэсний хууль тогтоомж болон гадаад орнуудын хувь хүн, хуулийн этгээдийн нэр дээр эрхийн хамгаалалт хийгдсэн байдаг.

 

Манай улсын оюуны өмчийн тогтолцоо нь оюуны бүтээлийн баталгаажилт, өмчлөлийн статусыг тодорхойлох, оюуны бүтээлийн бүхий л төрөл зүйлийн хувьд өмчлөгч, эзэмшигч нарын эрхийг хамгаалах оюуны өмчийн талаарх олон улсын болон үндэсний нэгдсэн мэдээллийн орчинд хамаарах боломжийг бүрдүүлсэн тогтолцоо болж чадсан юм.

 

Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болсноор Монгол Улс бүртгэлийн системтэй болсон гэсэн ойлголтыг олон улсад өгөв. Үүний тод илрэл нь 2016 оны есдүгээр сараас олон улсын мэдүүлгийн тоо эрс буурсан байна. Мадридын хэлэлцээр, Мадридын хэлэлцээрийн Протокол болон Гаагийн хэлэлцээрийн дагуу Монгол Улсын нэр зааж ирүүлсэн барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын мэдүүлэг хүлээн авч, эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа явуулахдаа Монгол Улс ДОӨБ-аас үйлчилгээний хөлсийг швейцарь франкаар авдаг. 2015 онд нийт 422503 шв.франк улсын төсөвт орсон байна. Зөвхөн бүртгэлийн байгууллага болсноор энэ орлого байхгүй болж байгаа юм.

 

Мөн хамгаалах бус зөвхөн бүртгэл хийх нь ДХБ-ын Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр буюуTRIPS-ын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх, тухайлбал  хуурамч бараа, бүтээгдэхүүн буюу оюуны өмчийн хулгайтай тэмцэх, таслан зогсоох чиг үүрэг хэрэгжихгүй болно.

 

Ийнхүү Оюуны өмчийн зохистой эрх зүйн орчин бий болгохгүй, оюуны өмчийн зөрчилтэй эрс тэмцэхгүй үлбэгэр байх тохиолдолд Special 301Report-д Монгол Улс орох улмаар ДХБ-ын хар жагсаалтад орох магадлал өндөр болоод байгаа юм.

Эцэст нь, Төрийн төсвийг хэмнэх нэрийдлээр захиргааны хэдэн байгууллагаа ийнхүү судалгаа, шинжилгээний үндэсгүйгээр нэгтгэх нь хожим үүсэх сөрөг олон үр дагаврыг авчирна.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын байцаагч нь дотогшоо чиглэсэн буюу бүртгэгчтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх үүрэгтэй. Харин Оюуны өмчийн байцаагч нь гадагшаа чиглэсэн буюу оюуны өмчийн эрх эзэмшигчийн гаргасан гомдлын дагуу эрх зөрчсөн хэрэгт хяналт хийж шийдвэрлэдэг. Өнөөдөр ОӨУБЕГ-ын хяналтын газар энэхүү хоёр төрлөөр хяналт хийж байгаа боловч уялдаа холбоо байхгүй, мэргэшсэн байцаагч дутмагаас Оюуны өмчийн хяналтын ажил зогсонги байдалд байгаа ажээ.

 

Энэ мэтээр Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүйд хүрч, хөгжил дорой орны тоонд орж ухарсаар л байх уу...


З.СҮХ

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Гэр бүлийн баяр амралтын өдрүүдэд болно

$
0
0

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газраас "Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярыг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан наадам зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

 

Гэр бүлийн баяр амралтын өдрүүдэд болно

 

Гэр бүлийн баяр энэ амралтын өдрүүдэд буюу 2017 оны 2 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм. Энэ үеэр иргэдийн дунд

 

Үндэсний хувцастай оролцогч шалгаруулах тэмцээн
Гэр бүлийн буухиа тэмцээн
Цасан урлалын тэмцээн
Мөсөн сурын сонирхогчдын тэмцээн
Мөсөн шагайн сонирхогчдын
Цанын сонирхогчдын тэмцээн
Снөүбордын сонирхогчдын тэмцээн
Мөсөн шатрын сонирхогчдын тэмцээн
Мөсөн хананд авиралтын сонирхогчдын тэмцээн тус тус зохион байгуулагдана.

 

"Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярт ирсэн иргэд халцун хоол цайгаар үйлчлүүлэхийн зэрэгцээ мотоциклын үзүүлбэрийг үзэж сонирхон, өвлийн дугуй, нохой чаргаар аялах боломжтой байна. Мөн "Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолтоо үзүүлэхээр бэлджээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Уусан идсэнээ биш баталсан хуулиа тайлбарлаач ээ

$
0
0

Цахим хуудаснаа нэгэн залуу эрүүл мэндийн даатгал төлсөн мөнгөөрөө ганцхан эмнэлгийн үйлчилгээ авдаг бус спорт заал, фитнесс төвүүдээр үйлчлүүлэхдээ хөнгөлөлт эдэлдэг байх тухай санаачилга гаргажээ. Энэ санаачилга олон ч хүмүүсийн дэмжлэг авч, зөв зүйтэй санал учраас хуульд тусгах тухай яриа гарав. Гэтэл эрүүл мэндийн үйлчилгээнээс гадна өөр бусад хөнгөлөлт эдлэх зүйл заалт Эрүүл мэндийн яамнаас оруулж ирсэн хуульд хэдийнэ тусгагдсан бөгөөд УИХ-аар хэлэлцэж эхэлчихээд байгаа аж. Харин иргэд энэ талаар ямар ч мэдээлэлгүй учраас аргаа барахдаа цахим орчинд бичиж, санаа оноогоо уралдуулж суугаа нь тэр л дээ. Энэ бол энгийн нэг жишээ.

 

Уусан идсэнээ биш баталсан хуулиа тайлбарлаач ээ


Өнгөрсөн парламентад сүр дуулиантайгаар батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг ч иргэд өнөө хэр сайн ойлгоогүй л яваа.

 

Тиймээс төрд төлсөн даатгалаа хэрхэн юунд зарцуулахаа мэдэхгүй хувийн төлбөртэй эмнэлэг бараадаж яваа нь худлаа биш. Замын хөдөлгөөний тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн даруйд цагдаагийн албаны эх сурвалж торгууль төлж буй жолооч нарын ихэнх нь хуулиа уншиж судлаагүйгээс дүрэм зөрчдөг тухай ярьсан байсан юм. Гэтэл эдгээр жолооч нарт хууль уншаагүй учраас өршөөл үзүүлэх бус харин ч хуулиа уншиж судлаагүй хэмээн давхар хариуцлага ноогддог гэнэ. Хуулиа мэдэхгүй, уншаагүй яваа нь мэдээж жолооч нарын буруу. Гэхдээ хуулийг хаанаас унших вэ, хэнээс мэдээлэл авах вэ гэдэг асуулт яах аргагүй урган гарч байгаа биз. УИХ-ын чуулганаар ямар хууль батлагдаж байгааг иргэд нэгбүрчлэн мэдэх боломжгүй.

 

Дан ганц УИХ-ын чуулганыг кабелийн хэдэн сувгаар шууд дамжуулснаар мэдээлэл авчихдаг гэвэл ёстой үлгэр. Өдрийн цагаар ямар хууль батлагдахыг хараад сууж байгаад цаг завтай хүн өнөөгийн нийгэмд гарын таван хуруунд л багтана. Цахим орчинд байнга идэвхтэй байдаг, хаана ямар хууль батлагдсаныг хайж уншаад суудаг хэсэг бүлэг ч цөөхөн. Төрийн мэдээллийн эмхэтгэлд батлагдсан хууль бүрийг хэвлэдэг ч түүнийг захиалж уншдаг нь хэд вэ гэдгийг УИХ-ын албан тушаалтнууд ойлгох цаг болсон баймаар. Монголд хууль хэрэгжихгүй байгаагийн хамгийн том шалтгаан нь хууль сурталчлахгүй байгаа асуудал юм.

 

УИХ-ын хавар, намрын ээлжит чуулганаар хэдэн зуун хууль батлагддаг. Нэмэлт өөрчлөлт, журам, ганц нэг зүйл заалтыг дурьдвал тоймгүй олон тоо гарна. Гэтэл эдгээр хуулийг иргэдэд тайлбарлах, ойлгуулах, ямар хууль дүрэмд хэрхэн өөрчлөлт орсон талаар мэдээлэл өгдөг, сурталчилдаг асуудал бүр таг болжээ. Өнгөрсөн парламентад хууль сурталчлах ажил ганц нэг идэвхтэй гишүүдийн ачаар хаягдахгүй явж ирсэн. УИХ-ын эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг баталсан хууль болгоноо сурталчилдаг байлаа.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ж.Батзандан зэрэг идэвхтэй гишүүд УИХ-д өргөн барьсан хуулиараа сурталчилгаа хийдэг байв. Ганц нэг яамдууд баталсан хуулиа идэвхтэй сурталчилдаг байсан учраас ор тас орхигдохгүй явж ирсэн. Гэтэл энэ удаагийн парламент хууль сурталчлах ажлыг тэр чигээр нь орхилоо. Эмэгтэй гишүүд бүлэг ч байгуулсангүй. Үгүй ядахдаа байнгын хороодын дарга нар ч хэлэлцэж буй хуулийнхаа талаар хэвлэлд мэдээлэл өгөхөөс татгалздаг болжээ.

 

Парламент бүрдээд нэг жилийн хугацаа өнгөрчихөөд байхад ганцхан С.Чинзориг гишүүн л эхчүүдэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийг хэвлэлийн хурал хийж тайлбарлав. Үүний үр дүнд ээжүүдийн нийгмийн асуудал шийдэгдэж чадсан нь сайшаалтай. Н.Номтойбаяр сайд эм үнэгүй олгох тухай журмыг тайлбарлаж хурал хийснээс өөрөөр УИХ-аар ийм чухал хууль батлагдлаа гэсэн хэвлэлийн хурал нэг удаа ч болсонгүй.  Харин эсрэгээрээ намайг цахимаар тэгж дарамталлаа, миний зургийг ингэж тавилаа, би хоол идсэн, архи уугаагүй гэсэн явган хэрүүл, явуургүй пиарчдын эсрэг хэвлэлийн хурал хийж суугаа нь худлаа биш.

 

Хуульзүйн сайд нь хүртэл бодлогын чанартай өөрчлөлт шинэчлэлт ярихаасаа өмнө хятад иргэдийг оруулна, оруулахгүй гэсэн "жижигхэн” улс төр хийж явна. Энэ мэт жишээ маш олныг дурьдаж болно. Уг нь УИХ-ын гишүүд жилд нэг удаа хууль сурталчлах нэрээр 10 сая төгрөг авдаг. Одоо ч авсаар байгаа. Энэ мөнгөөр өдөр тутмын сонин хэвлэл, цахим сайт, телевизээр өөрсдийн батлуулсан, өргөн барьсан хуулиа сурталчлах учиртай юм билээ.

 

Хамгийн багадаа л өргөн барихдаа, хэлэлцүүлгийн шатанд, баталсны дараа нийт гурван удаа мэдээлэл хийж, иргэдэд мэдээлэл өгч байж л хуулийн талаар ард түмэн бага ч гэсэн мэдлэгтэй болно. УИХ-аар түүхий хууль баталдаг, хуулиа сурталчлахгүйгээс ямар их хор хохирол учирч байгааг тоочвол цаг ч их орно, цаас ч багадах биз. Монгол төрийн бодлого хуулиа мэддэг иргэнтэй байх бус хууль мэдэхгүйг нь далимдуулж торгож, хорьж, цагдаж, шалгадаг буруу тогтолцоо руу хэдийнэ хальтирчээ.

Үнэхээр л иргэнийхээ төлөө хууль баталдаг байсансан бол Долоон буудлын Должин эмээгээс эхлээд хөдөө мал хариулж яваа Дорж, Дулмаад ойлгуулахын тулд хуулиа сурталчлах учиртай бус уу. Өнгөрсөн парламент гэхэд л хууль сурталчлах мөнгөнөөс гурван тэрбум төгрөг танаж төсвийн хэмнэлт хийсэн байгаа юм. Үр дүнд нь ямар ч сурталчилгаагүй хуулиуд хэдэн арваар "мэндэлж”, иргэд өнөө хэр хаана ямар хууль батлагдсаныг мэдэхгүй нүдэн балай чихэн дүлий явж байна.

 

Хамгийн ойрын жишээ дурьдахад л УИХ-аар өнгөрсөн онд баталсан НӨАТ-ын тухай хуулийг төдийлөн сайн сурталчилж чадаагүйн гор нь иргэд НӨАТ-ын буцаан олголтоо авах үед гарав. Хэрвээ энэ хуулийг зөвхөн хэдэн зуун сая төгрөгийн азтан болно гэдгээс илүүтэй сурталчилж чадсан бол 80 мянга биш 800 мянган иргэн НӨАТ-ын буцаан олголтоо авах байжээ. Харамсалтай нь энэ хуулийг тойрсон сайн гэхээс илүү саар мэдээлэл давамгайлж байснаас болж маш олон иргэд буцаан олголтоо авч чадсангүй.

 

Монголд найман настай балчираас 80 настай буурал гээд бүгд худалдан авалт хийж байгаа. Үгүй ядахдаа л хөдөлмөрийн насны 600 мянган иргэд энэ талаар илүү мэдээлэлтэй байж, татвараа төлж, буцаан олголтоо ч авах учиртай юм. Гэтэл 80 мянга орчим иргэн л их бага хэмжээгээр буцаан олголтоо авчээ. Үлдсэн нэг сая гаруй иргэн ямар ч ойлголтгүйгээс хоосон хоцорлоо. НӨАТ төлөгч аж ахуйн нэгж дөнгөн данган 5000 хүрч байгаа. Цаана нь 135 мянга гаруй аж ахуйн нэгж хуулийг үл тоон, ард түмнийг шулсаар байгаа юм.

 

Монголын хууль ингэж л хэрэгжиж байна. Ойлгуулах гэж биш иргэдээ торгож, цагдаж барьж хорих гэж хууль баталдаг учраас маш олон иргэд хуулийн золиос болж, мэдэхгүй, чадахгүй, ойлгохгүйгээс амь нас, эд мөнгө, эд эрхтэнээрээ хохирсоор байгаа юм. Сүр дуулиан болж баталсан хуулийг нь дараагийн парламентын үед хэрэгсэхгүй болгочихдог, эс бөгөөс 180 градус өөрчилж орхидог учраас монголчууд хуульгүй юм шиг амьдарсаар байгаа юм. Өнгөрөгч парламентаар баталсан Тамхины хяналтын тухай хуулийг өдгөө хэн ч дагаж мөрдөхгүй байна.

 

Монгол төрийн үнэлэмж өдөр бүр унаж байгаа. Улстөрчдийн баталсан хууль, хийсэн ажлыг нь дэмжих гэхээс илүүтэй баасан, шээсэн, уусан идсэнд нь анхаарал хандуулж байгаа юм. Монголын хууль гурав хоног хэмээн үл тоож, хэрэгжүүлэхийг ч тэд хүсэхгүй байгаа. Энэ нь ард түмний буруу биш. Ийм болгосон буруутан нь төр өөрөө. Хуулийг баталсан шиг баталж, сурталчилж, хэрэгжилтэд анхаарал хандуулдаггүй учраас иргэд ч адилхан үл ойшоож, хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна.

 

Цаашид энэ хэвээр л явах уу. Монгол төрийн бодлого эзэнгүй юм шиг явсаар байх уу, улстөрчид өө. Хууль сурталчлах, хууль батлуулах ажлаа хийсэн шиг хийгээч. Монголд хэвлэл мэдээллийн байгууллага цөөдөөгүй. Бүгдэнтэй нь биш гэхэд хэсэг бүлэгтэй нь ч болов хамтраад иргэдээ соён гэгээрүүлье. Хуулийн талаар мэдлэгтэй болгоё.

 

Улстөрчдийн боов идсэнд анхаардаг биш бодлого ярьж байгаад нь анхаарал хандуулдаг боловсролтой, мэдлэгтэй иргэдтэй болъё. Монголын хууль гурав хоног гэдэг үгийг ч жинхэнэ утгаар нь хэрэглэж сурахсан. Тэрний тулд улстөрчид, парламент багахан анхаарч төсөвлөсөн мөнгийг нь зохих ёсоор нь хэрэглэмээр байгаа юм. Тэгж чадвал хууль ч чанартай, хэрэгжилтэд нь ч үр дүнтэй болно.

 

Эх сурвалж: Монголын мэдээ

Б.Өнөртогтох

Польшт монгол зураачийн үзэсгэлэн гарна

Энэ өдрийн зурхай /2017.02.08/

$
0
0

Энэ өдрийн зурхай /2017.02.08/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 8. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 12. Буд гараг. Найман цагаан мэнгэтэй, өглөгт охин одтой, улаан бар өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал:  Төмөр

Өдрийн наран 7 цаг 59 минутад мандан, 18 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн.

Золиг гаргах, бумбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд  өвчин эмгэг ирнэ хэмээжээ.   

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин эмгэг ирнэ

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Шинэ ажил, санаачлагаа бусдад танилцуулах өдөр. Гэхдээ мэдээж хөзрөө дэлгэх болоогүйг сана. Таныг олон хүмүүс сонсоно. Та өнөөдөр тэдгээр хүмүүст нөлөөлөх чадвартай байна. Хамтрах сайн түнш олдох магадлал өндөр байна. Удирдлагаасаа та магтаал сонсоно.


ҮХЭР (4/20-5/20)

Уян хатан байх өдөр. Өнөөдөр та хувь заяатайгаа эвлэрэлгүй сөрж нөхцөл байдлыг өөрийн талд ашигтайгаар эргүүлж чадна. Гэвч чухал үед зарим зүйл дээр буулт хий. Карьераа өсгөхийн тулд удирдлагатайгаа долигнох шаардлага гарвал үг дуугүй дага. Хамт ажиллагсадтайгаа сайн анд нөхдийн харьцаатай бай.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ихэнх ихэрүүд азтай байж бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж таалагдана. Хөрөнгө мөнгөндөө арвич хямгач ханд. Илүү ашиггүй зардал гарч ирж магадгүй байна. Өнөөдөр таныг олны талархлыг хүлээх үйл явдал хүлээж байна. Тайван, хөгжилтэй бас тооцоотой бай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Бухимдалтай өдөр. Танаас бүгд хамаарахгүй хир нь таныг уурлуулж бухимдуулах үйл явдал удаа дараа болно. Бухимдлаа барихгүй бол ойр дотны хүмүүсээ өөрөөсөө түлхэнэ. Ажилдаа төвлөрөхөд хэцүү бол өөр хялбар зүйл бодож олж цагийг өнгөрүүл. Зарим зүйлийг хүчээр хийх гэж өөрийгөө зовоох хэрэггүй.


АРСЛАН (7/23-8/22)   

Шийдвэр гаргах мэдээ хүлээн авна. Үүний үр дүнд найдвартай хамтарч ажиллах түнштэй болох боломж гарна. Цаашдын үйл ажиллагаанд чинь том ач холбогдолтой хөрөнгө оруулалт болно. Үүний үр дүнд хямралын байдал сайжирна. Зорилгодоо хүрэхийн тулд та их хөдөлмөрлөх шаардлагатай болно. Хамгийн гол нь нийт үйл ажиллагааныхаа үргүй зардлуудыг ихээр танах хэрэгтэй байна.


ОХИН (8/23-9/22)

Албан тушаалаа ахиулахад бэлд. Энэ нь танаас зөвхөн удирдах чадвар бус хамт олныг нэгтгэх, нэгдсэн зорилготой, ажлын ур чадвартай баг бүрдүүлэхийг шаардана. Болж буй нөхцөл байдлыг зөвхөн танд зориулсан од эрхэсийн бэлэг тэмдэг гэж эерэгээр хүлээн авч өөрийгөө зоригжуул. Та ажил төрөл, албан тушаал дэвших явц амжилттай болно гэдэгтээ итгэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Бүхий л харьцаанд сайн өдөр. Ажил дээрх төслүүд таны сэтгэлд нийцнэ. Таны идэвх зүтгэл, ажил хэрэгч байдал тань удирдлагаасаа болон бизнесийн түншүүдээс үнэлэлт авна. Эхэлсэн ажлаа цэгцлэх, тайлан гаргах, түншүүддээ шинэ мэдээ явуулах зэрэг нь үр дүнтэй байна. Таны хайрладаг хүн тань өнөөдөр сэтгэл татам байна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Төөрөгдөлд орох өдөр. Та ямар нэгэн үзэл суртлаар эсвэл худал амлалтаар хууран мэхлэгчдийн нөлөөнд автаж болзошгүй. Ямар нэгэн шинэ сургаалийг үнэмшихийн өмнө болгоомжтой байж сайтар тунгаа. Гэнэтийн олз, амар хялбар амьдрал энэ дэлхийд үлдээгүй байхгүй гэдгийг анхааруулъя. Эелдэг, ухаалаг байж амьдралаас хүртэх ёстойгоо аажмаар өөрчил.


НУМ (11/22-12/21)

Нөөц бололцоог нэмэгдүүлэх өдөр. Хэн ч таамаглаж байгаагүй тийм авьяас чадварууд тань илэрнэ. Ашигтай хүмүүстэй танилцаж магадгүй байна. Ажил хэрэгч хүмүүс, менежерүүдэд шинэ боломж бололцоо нээгдэнэ. Эрүүл чийрэг бие, өөдрөг сэтгэл санаа нь хамгийн хүнд ажлыг хийж гүйцэтгэж дуусгах боломж олгоно.


МАТАР (12/22-1/19)

Ашиг орлоготой өдөр. Од, эрхэсын тааламжтай нөлөөгөөр наймаа эрхэлдэг хүмүүс ашигтай ажиллаж, худалдан авагчид ашигтай наймаа хийж, гэр бүлийнхэндээ бэлэг сэлт авна. Энэ боломжийг ашиглан эцэг эх, хөгшчүүлтэйгээ харьцаагаа сэргээж ав. Яг одоо л гэр бүлийн эмзэг асуудлаа хэлэлцэх цаг. Өмчлөлийн маргааныг шийдвэрлэнэ.


ХУМХ (1/20-2/18)

Өдрийн турш эрч хүч ихтэй байх тул эрүүл мэнд сайн байна. Эрүүл ахуйн дасгал болон сувилалын арга хэмжээнээс бүү хоцор. Их ажлынхаа хажуугаар зав чөлөө гарган усан сан, биеийн тамирын танхимд оч. Ажил хэргийн хувьд өөртөө итгэлтэй шийдэмгий байж шинэ санаагаа хэрэгжүүл. Идэвхтэй байж, танилын хүрээгээ тэлж, ажил хэргийн холбоо тогтоо.


ЗАГАС (2/19-3/20)

Хамтрагчаа сонгох өдөр. Гэрээ хэлцэл, хамтран ажиллах саналуудаас сонголт хийх болно. Нууцлаг байдал хэрэггүй, бүхнийг хуулийн дагуу хий. Хямралтай байсан ч мөнгөний төлөө хийх бодлогогүй алхам хожим хор уршиг тарина. Өдрийн эхэнд уулзалтын үйл ажиллагаанаас зайлсхий. Гэр бүлийнхний тань эрүүл мэндтэй холбоотой хүндрэл бэрхшээл тулгарч магадгүй.


Улаанбаатарт өдөртөө 13-15 градус хүйтэн

$
0
0

 

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 9-нд нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

 ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

 ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй.  Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-30 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

 ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 21-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

 УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.  


Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүлэв

$
0
0

Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүлэв

 

Засгийн газраас онцгой албан татварын хөнгөлөлтөөр дамжуулан шатахууны үнийг зохистой төвшинд байлгах чиглэлээр арга хэмжээг авч ажиллаж байгаа. Гэвч нэр бүхий зарим компаниуд шатахууны үнийг 50-150 төгрөгөөр нэмэгдүүлээд байгаа юм. Үүнтэй холбогдуулж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг нэмэгдүүлсэн "Шунхлай Трейдинг”, "Магнай трейд”, "Петростар”, "НИК” зэрэг компаниудад үнээ бууруулах шаардлага хүргүүлжээ. Шаардлагад эдгээр компаниуд татварын хөнгөлөлт эдэлсээр байж бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлэх талаар Зөвлөлд хандалгүйгээр гэнэт нэмэгдүүлсэн нь ёс зүйгүй үйлдэл бөгөөд хууль тогтоомж зөрчсөн байж болзошгүй гзж тус газар үзэж буй юм. Иймд шатахууны үнийг 2017 оны хоёрдугаар сарын 7-ны дотор буюу өчигдөр буулгахыг нэр бүхий компаниуцаас шаардсан юм. Мөн эдийн засаг хүнд байгаа үед байгаа үед шатахууны үнийг нэмэгдүүлж иргэдийг бухимдуулж байгааг Монголын үйлдвэрчний эвллийн холбооноос эсэргүүцлээ. Тэдний зүгээс шатахууны үнийг нэмсэн компаниудыг хэрэглэгчдэдээ учруулсан хохирлыг барагдуулж, компанийн эздэд хариудлага тооцох, цаашид шатахууны үнийг тогтвортой байлгаж, хөнгөлөлтийн үр дүн борлуулалтыг оновчтой болгох, шалгалтын үр дүнг үндэслэн шатахууны үнийг хуучин үнээр борлуулах боломжтой бол бууруулахыг шаардаж байгаа юм.
 
 
ҮНДЭСНИЙ ШУУДАН

С.Эрдэнийн гэх “Шонхор” таурт АН-ын байр боллоо

$
0
0

 

С.Эрдэнийн гэх “Шонхор” таурт АН-ын байр боллоо

 

Ардчилсан намынхан буйр сэлгэх сурагтай. Арга ч үгүй биздээ. Шинэхэн дарга С.Эрдэнийн гэрт очиж суух нь хувь заяа юм чинь.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сургалтын төв байгуулах зорилгоор анх хотын "А” бүсэд газар олгогдож байлаа. Гэхдээ энэ С.Эрдэнийн гараар ороод "дашийншоог” болчихсон гэж болох байх.  Тодруулбал: уг хүүхдийн хөгжлийн төв болох байсан газар нь С.Эрдэнийн мэдлийн цаашилбал АН-ын "ШОНХОР” фракцын үүр болох "Шонхор” таур болчихсон түүхтэй.

 

Харин одоо "эзэн нь юм аа мэдэж эрэг нь усаа хашдаг”-ийн үлгэрээр С.Эрдэнэ ван маань намынхаа нөхдийг "Шонхор” тауртаа урьж залж төвхнөхөөр болж байгаа гэнэ. Аргагүй л суусан газраасаа шороо атгаад сурчихсан хүний зан мөн. Нэг ёсондоо Эрдэнэ вангийн хошуугаа ЭРДЭНЭ ХАН-ы аймаг болгохоор зэхэж эхэлсэн аж. Буйрыг нь аваад ирэхэд бусад нь дагах нь тодорхой хойно С.Эрдэнэ дарга илүү дутуугүй л нүүж суугаа.

 

С.Эрдэнэ АН-ын дарга болоод хийх эхний ажил нь нүүдэл суудал. Ямартаа ч өөрийн өмч хөрөнгийг нэг дор хурааж хуримтлуулах нь эзэн хүний хийх ажил. Тодруулбал: АН-ын удирдлагууд, намын бүтцийн зарим байгууллагууд 1-5 давхарт байрлах аж. Гэхдээ АН С.Эрдэнийн өмч биш. Тэгэхээр эвлэлдэн нэгдэх эсвэл фракцаа дагаж салж зам мөрөө хөөх нь цаг хугацааны асуудал болоод байгаа.

 

Харамсалтай нь багцалсан сум мэт ажиллаж сонгуульд өрсөлдөнө хэмээсэн бусад намын фракцууд С.Эрдэнийн ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн. Тэгэхээр АН-ын эв нэгдэлийг хангаж ажиллах нь С.Эрдэнийн цаашдийн нүүдлээс хамаарахаар болоод байна.

 

Эцэст нь хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төв байгуулах нэрийдлээр газрыг авсан "Шонхор” таур өнөөдөр АН-ын байр болж хувирч байгаа аж.  

 

 

ЧОЙ



Нэг л орц ашиглан шүдний чулуугаа хялбар цэвэрлээрэй

$
0
0

Нэг л орц ашиглан шүдний чулуугаа хялбар цэвэрлээрэй

 

Та шүдний эмч дээр очиж, шүдний чулуугаа түүлгэх шаардлагагүй. Үр дүн нь үнэхээр гайхалтай!

Хялбар, хямд, мөн байгалийн шалгарсан арга.

Танд шаардагдах зүйл:

- 40 гр нунтагласан хушганы яс,

- 250 мл ус.

Бэлтгэх заавар:

1. Нунтагласан хушганы ясыг усанд дэвтээж, 20 минут буцалгана.

2. Буцалсны дараа, савны тагийг таглаж, халуун плиткан дээр хэсэг байлгана.

3. Уусмалаа хөргөж, шүүнэ.

4. Шүүж цэвэрлэсэн уусмалыг шүдээ угаахдаа ашиглана.

5. Хоногт 3 хүртэлх удаа тус уусмалаар шүдээ угааж болно.

Хушганы яс нь бактерийн эсрэг ариутгах үйлчилгээтэй. Тиймээс шүдний пааланг цэвэрлэхэд ач тустай.

Буйл нь амархан үрэвсдэг хүмүүст энэ аргыг мөн зөвлөж байна. Буйлны үрэвсэл хоромхон хугацаанд намдах болно.

Хэрэв тус уусмалаар амаа зайлсны дараа харшил өгөх, өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.



“ G Time”-ийн гүйцэтгэх захирал Э.Оюунчимэг та Ерөнхий сайдаар сүлжээгээ рекламдсан асуудалдаа тайлбар хий!

$
0
0

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Gtime гэх санхүүгийн сүлжээг дэмждэг гэх утгатай мэдээлэл сошиалаар гараад байгаа. Тэгвэл Ерөнхий сайд мэдэгдэл гаргажээ. Тэрбээр "Gtime гэх санхүүгийн сүлжээтэй ямар нэгэн байдлаар огт холбоогүйн дээр энэ үйл ажиллагааг дэмжсэн ямар ч арга хэмжээнд оролцоогүй, энэ талаар ямар нэгэн эерэг байр сууриа илэрхийлээгүй болно.

Иймд олон нийтэд итгэл төрүүлэх зорилгоор энэхүү сүлжээндээ Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийг ашиглаж байгаагаа даруй зогсоохыг зарим нэр бүхий хүнээс шаардаж, баталгаагүй эх сурвалжийн энэ талын худлаа мэдээллийг цааш түгээж, иргэдийг төөрөгдүүлэхэд "хувь нэмэр”-ээ оруулахгүй байхыг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон хувь хүмүүсээс хүсч байна.

Дашрамд дурдахад, санхүүгийн пирамид бүхий энэхүү сүлжээ нь Монгол Улсын холбогдох хуулийг зөрчиж байгаа эсэхийг хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу Санхүүгийн зохицуулах хороо болон цагдаагийн байгууллага шалгаж тогтоон ард түмэнд үнэн зөвөөр нь даруй мэдээлэх хэрэгтэй гэж үзэж байна” гэсэн байна.

Гэтэл  G Time корпорэйшн ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Оюунчимэг гэж хүн сошиалаар сүлжээгээ сурталчилсаар л байна. Бүр өөрийнхөө "Шумахер” гэх багийг сүрхий сурталчилдаг аж. Түүний бизнесийн МҮХАҮТ ч хүлээн зөвшөөрдөг бололтой юм. Эндээс харахад манайд сүлжээний бизнесийн талаарх нарийн зохицуулалт үнэхээр дутагдаж байгаа харагдаж буй юм.

16105950_676374835868193_7375647389158807635_n

G time төсөлд нэгдсэн нэгэн эмэгтэйгээс сэтгүүлч  Монголд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байдаг талаар тодруулахад "Манайх олон улсын сертификаттай. Сайт дээр бүх зөвшөөрөл бий. Гэхдээ Монголд үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл байхгүй. 4,000 гишүүнтэй болохоороо нөхөрлөл, хоршоолол хэлбэрээр зөвшөөрөл авна” хэмээн хэлсэн байдаг. Энэ бол өнгөрөгч 11 дүгээр сарын байдлаарх тайлбар. G time нь Казахстаны санхүүжилтээр дэлхийн 70 гаруй оронд хэрэгжиж байгаа төсөл  гэгддэг.  Монголд  2015  оны арваннэгдүгээр сард орж ирсэн бөгөөд Хуримтлалын, Үндсэн, VIP, Автомашины гэсэн дөрвөн хөтөлбөртэй. Үүнээс монголчууд хамгийн их сонирхдог нь үндсэн болон VIP. Хамгийн багадаа  75  мянгаас эхлээд 942 ам.доллар хүртэлх мөнгөөр элсэн, 8,000 ам.доллар авах боломжтой гэх ухуулгыг өнгөрсөн хугацаанд хийж иржээ.

16508453_686496834855993_2485323367066796852_n (1)

Мэдээллээс үзэхэд, Жи-тайм, 62500, Алтан өндөг гэх мэт  санхүүгийн пирамид сүлжээнээс хохирсон иргэдийн тоо 493-д хүрч, хохирлын хэмжээ гурван тэрбум 700 сая төгрөгт хүрчээ.  62.500 төгрөгөөр элсээд мөнгөө 187.500, 250.000 зэргээр өсгөж авдаг сүлжээ байна. Эхлээд өөрийнхөө дор хүмүүс элсүүлж, эхлээд орсон хүмүүс нь мөнгөө өсгөж авдаг бол сүүлд орсон хүмүүс нь ямар ч мөнгөгүй болоод хохирч үлддэг. Энэ бол сүлжээний бизнесийн алтан дүрэм гэхэд болно. Харамсалтай нь, Монголчуудын амьдрал ахуй тааруу байгааг ашиглан мөнгө олох гэсэн  луйварчид та хэдхэн төгрөгөөр элсээд тэрийгээ хэд нугалаад авмаар байна уу гэсэн зарыг хаа сайгүй тарааж, хүмүүсийн сэтгэлзүйг ашиглаж байна.

Ер нь хуулийнхан уг асуудлыг сайтар шалгах цаг болжээ. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 8.1.4-д "Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох үйл ажиллагаагаа явуулахыг хориглоно” гэж заасан байдаг. Тэгэхээр хуульдаа тулгуурлан хууран мэхлэгчдийг хазаарлах хэрэгтэй байна.

Гол нь  сүлжээний бизнест хөрөнгө оруулж санхүүгээрээ хохирсон иргэд цагдаагийн байгуулллагад хандах хэрэгтэй.  Цагдаад гомдол гаргаагүй тохиолдолд дээрх сүлжээний бизнесийг шалгах эрх зүйн үндэслэл байдаггүй гэх зүйлийг  хуулийн байгууллагын эх сурвалж хэлсэн байна  лээ.

Эргэн сануулахад, манай улсад  2010-2011 онд сүлжээний бизнес дэлгэрч,  улмаар  6000 гаруй иргэн хохирч байсан билээ. Тухайн үедээ  хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж байна, ажлын хэсэг байгуулагдлаа гэж байсан ч хэрхэн шийдсэн тухай мэдээлэл байдаггүй. 2013 онд Улсын мөрдөх байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, "Эрүүл амьдралын төлөө хөгжлийн хөтөч” төрийн бус байгууллагын удирдлагуудад 10 жилийн ял оноож байдаг.   "Иргэдийг автомашинтай болгоно, орон сууцжуулна” гэж залилангийн хэрэг үйлдсэн "Эрүүл амьдралын төлөө хөгжлийн хөтөч” ТББ-ын захирал З.Энхжаргал, Н.Баянжаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 т зааснаар тус бүрээс нь 100 мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж авч, 10 жил нэг сарын хорих ялаар шийтгэж байсан байна.

Тэгэхээр сүүлийн үед сүлжээний луйвар хийгээд байгаа хүмүүс луйвраа зогсоохгүй үргэлжлүүлээд байвал хуулийн дагуу шийтгэгдэх цаг ирнэ биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн

Лам, бөө хоёр хариуцлага хүлээдэггүй буюу ламба гуайн иллэг

$
0
0

 

Танил маань хорт хавдраар оношлогджээ. Эмч нарын зөвлөснөөр яаралтай мэс засалд орох шаардлагатай гээд мэс засал төлөвлөж, эмч нарын хяналтад орлоо. Гэтэл яг мэс засал болохоос 2 хоногийн өмнө нөгөө танил маань гэнэт мэс засалд орохоо больсон тухай сонслоо. Яагаад тийм шийдвэр гаргасныг лавлавал, хагалгаанд орохын өмнө эмч нар хагалгааны үеэр болон дараа үүсч болох хүндрэл, гарч болох эрсдэлийн талаар маш дэлгэрэнгүй тайлбар 2 цагийн турш хийжээ. Хэрвээ хавдар нэгэнт эцсийн шатандаа орсон, бусад эрхтэн рүү хорт хавдрын эс нэгэнт үсэрхийлсэн байвал хагалгаагаа зогсоож болох хувилбар ч байхыг үгүйсгэхгүй талаар тайлбарлажээ. Энэ бүх эрсдэлийг хүлээн зөвшөөрч байж хагалгаанд орно гэснээс болж хагалгаанд орох шийдвэрээ түдгэлзүүлжээ.

Тийм их эрсдэл үүрч хагалгаанд орсноос лам эсвэл бөө дээр оч гэсэн хамаатнуудын шахалтаар эмнэлгээс гараад л хоёр лам нэг бөө дээр шууд очиж өвчнийхөө талаар лавлажээ. Хоёр ламын нэг нь маш прагматикаар

"Өө энэ хагалгаа чинь гайгүй ш дээ, ор"

гэж айлдсан бол үлдсэн нэг лам, нэг бөө нь шууд л хагалгаагүйгээр эдгэх боломжтой юм байна гээд хийдэд очиж уншуулах ном, Нарантуул зах дээрээс худалдаж авах бөөгийн хэрэгслийн жагсаалт өгсөн байна. 

Интернет, соошил медиа их хэрэглэдэг танилын маань нэг найз интернетээр хайж байгаад бүх төрлийн хорт хавдар, элэгний вирус, ер нь л монголчуудын их өртдөг бүх өвчнийг анагаах шидтэй нэгэн бэлдмэлийг Хөвсгөлөөс захиж авчруулснаа танилд маань өгсөн бол, хорт хавдрыг агшаадаг гэх сүлжээний бэлдмэлийг өөр нэгэн найз нь санал болгожээ. Интернетээр хайгаад үзвэл тиймэрхүү "эм" олноороо гарж ирэх аж. Хагалгаанд орох хэрэг ер нь байна уу?

Хорт хавдар гэдэг мэдээж аюултай. Гэвч хавдар эхэн үедээ байвал хагалгаа хийлгэх замаар хавдараас бүрэн ангижрах боломжтой талаар танилдаа тайлбарлаж, өөр нэг эмнэлэг дээр оношоо баталгаажуулахаар дахин очив. Дахин хийсэн шинжилгээгээр мөн л хорт хавдар болох нь батлагдсан тул тус эмнэлгийн мэс заслын эмчтэй цаг авч уулзлаа. Эмч бээр мөн л мэс засал хийхээс өөр арга байхгүй талаар учирлаж,

"Мэдээж тодорхой хэмжээний эрсдэл байгаа. Эрсдэл ярьдаггүй хүн энэ хорвоо дээр лам, бөө хоёроос өөр байхгүй. Яагаад гэвэл лам бөө хоёр хариуцлага хүлээдэггүй юм шүү дээ” 

хэмээн сануулав. Танил маань ч эмчийн ярианд нааштай хандаж, мэс засалд орохоор шийдлээ.

Мэс засал болохоос нэг хоногийн өмнө мэс заслын эмчтэй уулзах үеэр, эмч маань нэг л гундуу харагдана. Учрыг лавлахад тухайн өдөр гурван хагалгаа төлөвлөгдөж байсан ч хагалгаанд орох байсан нэг хөхний хавдартай өвчтөн ламынхаа зөвлөснөөр хавдараа ламаар илүүлэх замаар "эмчлэхээр" болсон талаар учирлаж, төлөвлөгдсөн мэс заслаа цуцалжээ. Тэр хүний хувь тавилангийн талаар санаа зовсондоо эмч маань тийн дуугаа хураасан байж. Энэ мэтийг ажиглах зуур хэлэхгүй байж тэвчишгүй хэдэн асуудал толгойд эргэлдсэнийг бичье.

АСУУДАЛ 1: Оройтож оношлох

Хорт хавдар гэдэг хэцүү өвчин. Гэвч хавдрын эхэн шатанд оношилж чадвал ихэнх тохиолдолд бүрэн эдгэх боломжтой өвчин юм. Ихэнх тохиолдолд хавдрыг 1-4 шатанд хуваасан байдаг бөгөөд, 1-2 шатанд байгаа хавдрыг оношилж чадвал ихэнхдээ бүрэн эдгэдэг ажээ. Харамсалтай нь Монголд хорт хавдраар жил бүр 5000 хүн оношлогддог ч, тэдний 70-80 гаруй хувь нь нэгэнт хожуу үедээ орсон байдаг гэж Хавдар Судлалын Үндэсний Төвөөс (ХСҮТ) мэдээлжээ.

Нөгөө талаас бодъё, яг энэ хэвээрээ явбал 2020 онд мөн 5000 хүн хавдраар оношлогдоно. Харамсалтай нь тэдний 4000 орчим нь аль хэдий хавдрын сүүлийн шатандаа орчихсон байна. Гэтэл яг одоо 2017 онд эдгээр 4000 хүн бүрэн эмчлэгдэх боломжтой хавдрын эхэн шатандаа байна гэсэн үг. Та, би, бидний хэн маань ч энэ 4000 хүний аль нэг нь байхыг үгүйсгэхгүй. Энэ 4000 хүнийг бид яг одоо илрүүлбэл, төдий чинээ хүний амь насыг аврах боломжтой гэсэн үг.

Тиймээс 40-с дээш насны хүн бүр жилд ядаж нэг удаа шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй гэж ХСҮТ-н захирал Ж.Чинбүрэн хэлж байна. Солонгос улсад гэхэд л ходоодны хорт хавдрын өвчлөл манайхаас дутахааргүй байдаг ч, эхэн үеийн оношилгоо сайн байдаг тул, хорт хавдраар нас баралт харьцангуй бага байдаг гэнэ.

АСУУДАЛ 2: Буруу мэдээлэл

Хавдраар оношлогдсон боловч, зохих эмчилгээнд хамрагдалгүй танил тал, "сайн санаат" хүмүүс, лам, бөө нарын зөвлөснөөр илүүлэх, Сибирийн хар хорхой идэх, Хөвсгөлийн бүхнийг анагаагч бэлдмэл хэргэлэх, сахиусаа дуудуулах, бөө болох гэх мэт арга хэрэглэж явсаар өвчнөө улам хүндрүүлж, эмчлэгдэх аргагүй эцсийн шатанд хүргэчихээд эмчид хандах тохиолдол харамсалтай нь их байдаг гэнэ. Ялангуяа Фэйсбүүк гэх мэт соошил медиагаар иймэрхүү мэдээлэл их тардаг. Гэтэл иймэрхүү БУРУУ МЭДЭЭЛЭЛ түгээгчидэд оногдуулах арга хэмжээ одоо хүртэл манайд байхгүй байгаа нь асуудлын бас нэг шалтгаан. Нөгөө талаас, өвчний болон эмчилгээ оношилгооны талаар энгийн ойлгомжтой үнэн зөв мэдээллийг хүргэх найдвартай эх сурвалж манайд хомс байгаа нь олон нийт БУРУУ МЭДЭЭЛЭЛД хөтлөгдөх нэгэн шалтгаан болж байна. Хавдар болон эмчилгээний талаар цэгцтэй мэдээлэл монгол хэлээр хайж үзээд Интермэд эмнэлгийн вэб сайтаас л зарим нэг мэдээллийг олж чадлаа.

Нэгэнт хавдар нь эцсийн шатандаа орсон өвчтөнүүд хэвтэж, амьдралынхаа сүүлчийн өдрүүдийг өнгөрөөдөг Хөнгөвчлөх тасагт нэг хэсэг лам нар өвчтөний болон ар гэрийхний сэтгэлийг засахаар ном унших атал, нөгөө хэсэг лам нар хавдартай өвчтөний хавдрыг эдгээж чадна хэмээн хүний хувь тавилангаар тоглоно гэдэг зөөлнөөр хэлэхэд ШОГЛООМ мэт санагдана.

АСУУДАЛ 3: Эмнэлгийн байгууллагын хүртээмжгүй байдал

Өнөөдөр манай эмч мэргэжилтнүүдийн ур чадвар, өвчтөнөө гэх сэтгэл хаана ч гологдохооргүй сайн болсныг биеэрээ мэдэрснээ нуух юун. Харамсалтай нь ХСҮТ гэхэд л маш их ачаалалтай, яаралтай хагалгаанд орох байсан ч 1-2 сар хүлээх шаардлагатай болдог гэх мэт дэд бүтэц, багаж төхөөрөмжийн дутагдалтай байдал том асуудал болсоор байна.

АСУУДАЛ 4: Ядуурал

Хэдийгээр хорт хавдрын эмчилгээг улсаас үнэгүй хийх хуультай ч энэ хууль амьдрал дээр хэрэгждэггүй. Компьютер томографын оношилгоо гэхэд л 300-400 мянган төгрөг болж байгаа нь мөнгөтэй нэгний хувьд карманы мөнгө төдий боловч, ард иргэдийн олонхид бол их мөнгө. Дээрээс нь хагалгаанд орох тохиолдолд хагалгааны төлбөр гэж авдаггүй боловч, хагалгаанд хэрэглэгдэх төхөөрөмжийг өвчтөн өөрөө авах шаардлага олон эмнэлэг тавьдаг нь нууц биш. Ийм байхад арай хямд арга чарга санал болгож байгаа лам бөө хоёр руу явах хүн гарч байгаа нь аргагүй мэт.

Танил маань яасан гэж үү, "бурхны авралаар", биш ээ, эмчийн авралаар мэс засал амжилттай болсон. Том хэмжээний хагалгаа тул буцаж хэвийн байдалдаа ороход хугацаа шаардлагатай гэнэ. Золоор хавдар эхэн үедээ байсан учраас цаашид химийн эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэнэ. Бие нь тэнхрэхээр удахгүй ажилдаа орно. Эмч нарын ачаар шүү. Гэхдээ танил маань хавдрын эхэн үедээ оношлогдож чадсан цөөхөн хэдэн хүний нэг гэдгийг мартаж болохгүй.

Л.Мөнхбаатар

http://www.trends.mn/n/6141

Хачирхалтай "Фифи"гөлөг

Бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авахаар боллоо

$
0
0

Бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авахаар боллоо

 

Монголын Үндэсний бөхийн холбоо зөвхөн Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг байсныг өөрчилжээ. Өөрөөр хэлбэл тус холбооноос наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авахаар болсон байна. Ингэхдээ хамгийн их санал авсан улсын цолтой найм, аймгийн цолтой найм, сумын цолтой найман бөхийг сэргээшийн шинжилгээнд хамруулах аж. Санал хураалтыг өчигдрөөс эхлэн нууцаар авч эхэлсэн бөгөөд одоогоор Архангай аймгийн "Бөх билигт" дэвжээ, "Алдар" спорт хороон дээр бэлтгэл хийж байгаа бөхчүүд, "Ховд" дэвжээ, "Хилчин" спорт хороо, Говь-Алтай, Увс, Өмнөговь, Хөвсгөл, "Их шавь" дэвжээ зэрэг нийт 300 гаруй бөхөөс санал аваад байна. Түүнчлэн бөхийн хорхойтнууд үзэгчдээс ч санал авах гэнэ.  Энэ сарын 12-нд болох Их Монгол Шаравжамц аваргын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаанд үзэгчдээс саналаа өгөх боломжтой аж.

Энэ өдрийн зурхай /2017.02.09/

$
0
0

Энэ өдрийн зурхай /2017.02.09/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 9. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 13. Бархасвадь гараг. Долоон улаан мэнгэтэй, найралт эх одтой, улаагчин туулай өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Огторгуй

Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 18 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.   

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Амжилттай өдөр. Бизнесменүүд, хөрөнгө оруулагчид амжилттай байна. Эрсдлийг зөв тооцоолохын тулд мэргэжлийн судалгаанд тулгуурла. Та алдахаас их айдаг. Гэхдээ өнөөдөр бага зэрэг азаа үз.


ҮХЭР (4/20-5/20)

Урд өдрийн хандлагууд хэвээр үргэлжилэх өдөр. Хуулийн болон өмгөөлөл хариуцдаг албаны ажилчид, барилгын бизнэс эрхэлдэг хүмүүсийг чамгүй их ажил угтана. Зарлага дэмий зүйлээр нэмэгдэх магадлалтай. Гэнэтийн гай тотгорыг урьдчилан таахыг хичээ. Удирдлагын чинь санаа бодол таагдашгүй байж танд төвөг удна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хосолсон өдөр. Өнөөдөр аз, эз хосолсон өдөр. Зарим үйл явдал танд төвөг удах ч дараагийнх нь таныг ивээсэн мэт санагдана. Учир нь олдохгүй олон үйл явдлын дундаас та ирээдүйг харах чадвараа ашиглан ашигтай гарч чадна. Та өнөөдөр өөрийн зөн билиг, мэдрэмжиндээ илүү найд.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Гадаад явах, томилолтоор явах магадлалтай өдөр. Гадаад хэл судлах, шинэ найз нөхдийн холбоо тогтоох, амьдралдаа шинэ хэмнэл оруулах бүх боломжийг энэ цаг үед бүү алд.


АРСЛАН (7/23-8/22)   

Хамтрагчийнхаа санхүүг та сайн сонирх. Тэдний урьдын алдаанууд таны сэтгэлийг зовооно. Яг өнөөдөр шийдэгдсэн мэт харагдавч асуудал хэвээрээ л үлдэнэ. Эргэлзээтэй ажилд оролцохоос зайлсхий. Ийм ажил танд алдагдал авч ирнэ. Хайртай хосууд хувийн амьдралдаа томоохон өөрчлөлт гаргана. Хайртай хүндээ чин сэтгэлээсээ хандаж буйгаа батлах үйл ажиллагаа зохион байгуулна.


ОХИН (8/23-9/22)

Гомдол гутралаа дотроо бүү хадгал. Бодож санасан санаагаа нэрэлхэлгүй бусадтай хуваалц. Хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргах хэрэгтэй болж магадгүй. Өөрчлөх аливаа сонголтыг дан ганц сэтгэлийн хөөрлөөр бүү хий. Хоолой өвдөх, хатгаа тусах эрсдэл байна. Дотны хүмүүсийнтэйгээ муудах, сөргөлдөх, таагүй харьцаатай болох магадлалтай.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Аялалд явах, шинэ холбоо тогтооход сайн өдөр. Таны цаашдын хувь заяанд нөлөөлөх хүнтэй танилцаж магад. Өөрийнхөө өмнө ирэх боломжийг хянамгай байж, бүү алдаарай. Магадгүй нөлөө бүхий ивээн тэтгэгч гарч ирэн, түүний тусламжтайгаар та амжилтанд хүрнэ. Хурц хоол, хатуу архи дарснаас зайлсхий. Танихгүй хүнтэй өдөөн хатгалгаанд орж сөргөлдөх, маргалдахаас зайлсхий.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Эрхэлж буй ажил тань танд нэг л таагүй байдлыг мэдрүүлнэ. Магадгүй даргатайгаа эсвэл удирдлаганд чинь буй хүмүүстэй ойлголцдоггүй байх. Ийм нөхцөл байдал, ажлаа өөрчлөх тухай бодоход хүргэнэ. Гэвч та түүнийг одоохондоо орхиж чадахгүй. Хэрэв танд шинэ төлөвлөгөө зорилго байвал яагаад бүгдийг өөрчилж болохгүй гэж.


НУМ (11/22-12/21)

Энэ өдөр та аливаа осол гэмтлээс өөрийгөө сэрэмжил. Авто зам дээр болгоомжтой бай. Ажлын байран дээрээ техникийн аюулгүй байдлын дүрмийг сайтар баримтлан ажилла. Томоохон осол аваар, байгалийн гамшгаас шалтгаалан саатал гарч болзошгүй. Хамгийн хэцүү нөхцөл байдалд ч биеэ тайван авч явахыг од, эрхэс зөвлөж байна.


МАТАР (12/22-1/19)

Тааламжгүй өдөр. Од эрхэсийн нөлөөгөөр таагүй зүйл хүлээж, хийж байгаа ажил будилах, залхуу хүргэх магадлалтай. Өөрийгөө болон бусдыг хуурч, тааламжгүй байдлаас хуурмаг мэхлэлтээр мултрах гэсэн хүсэлдээ бүү автаарай. Эсвэл бүгдийг түр орхиж амрах хэрэгтэй. Яах ч аргагүй бол шүд зуун шударгаар тэвчээртэй зүтгэ.


ХУМХ (1/20-2/18)

Ажил амьдралыг зөв хослуулан өдөр. Ажил ихтэй ч хувийн амьдралд цаг гарга. Биеийн тамирын дасгал хийж, салхинд гарах хэрэгтэй. Оройн цагаар хэт их идэх, эсвэл олон цагаар хоол ундгүй явах нь таны эрүүл мэндийг хохирооно. Иймд ажлаа сайн зохицуул. Эсвэл ажлыг өөрийнхөө төлөө хэсэг зуур хаяж чаддаг зоригтой байх хэрэгтэй болно.


ЗАГАС (2/19-3/20)

Шургуу ажиллах өдөр. Саад бэрхшээл гарах ч та шургуу, уйгагүй чанараараа даван туулах болно. Өнөөдөр бүх зүйл таны ажилсаг чанар, хөдөлмөрч ухаанд захирагдана. Эхэлсэн ажлаа хойш тавилгүй дуусгавар болго. Ингэсэн тохиолдолд амжилт ирнэ. Хий хоосон ярианд цагаа бүү үрээрэй.

Viewing all 19856 articles
Browse latest View live