Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19854 articles
Browse latest View live

Цөлжилтийг хязгаарлах намгууд устсаар

$
0
0

Цөлжилтийг хязгаарлах намгууд устсаар

 

Намгийг ойн хамтаар "Дэлхийн уушги” гэж нэрлэдэг. Тодруулбал, нэг га намаг бүхий газар 1800 кг хүртэлх нүүрсхүчлийн хийг шингээж 700 кг хүртэлх хүчилтөрөгч агаарт ялгаруулдаг. Энэ нь нэг га ойгоос 15 дахин их үзүүлэлт юм. Гайхалтай байгаа биз. Хүүхэд байхад Майхан толгойн намаг дээгүүр харайж, бамбалзсан газар дээр үсэрч тоглодог байлаа. Хамгийн гоё цэцэг тэнд ургаж, хамгийн гоё эрвээхэй дээгүүр нисэлддэг байв. Харин одоо эрчимтэй хуурайшлаас болж олон зуун гол, горхи, булаг шанд, нуур, цөөрөм ширгэж, намаг хатаж байна. Түүнчлэн голын хөндийд байх бут, бургасыг малын хашаа барих болон ахуйн бусад зориулалтаар ашиглах нь ихэссэнээр намгархаг газарт маш их сөрөг нөлөө үзүүлэх боллоо.

 

Хүлэрт намгийн доройтлын үүднээс дэлхийн долоо дахь дулаан ялгаруулагч орноор Монгол Улсыг 2010 нэрлэсэн. Хүлэрт намгийн доройтлоос үүдэлтэй асар их хэмжээний нүүрстөрөгч манайхаас ялгардаг. Улаанбаатараар хөндлөн гулд урсах Сэлбэ, Туул, Дунд голын эргэн тойронд та одоо намаг олж хардаг уу. Цагтаа ногоон зүлэг халиурч асан намагт газруудын дээр одоо өндөр байшин сүндэрлэж, цементэн зам эгнэн, үхмэл шороо босох болжээ. Үлгэр, домог мэт болсон намагт газрыг аврахгүй бол түүний хор хөнөөлийг арилгахад бэрх болохыг эрдэмтэд анхааруулж байна.

Ус чийг, намгархаг газрын дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Үүгээр намагт газар, түүний байр байдал, тулгамдсан асуудлыг эрдэмтэд хэлэлцжээ.

 

ШИДЭТ НАМАГ

Намгийг бүрэлдүүлдэг гурван зүйл бол ус, хүлэр болон ургамлууд юм. Дэлхийн усан мандлын нэг гол хэсэг нь намаг бөгөөд 115 мянган шоо км ус агуулдаг шидтэй эд. Өөрөөр хэлбэл, дэлхийн бүх гол мөрний уснаас зургаа дахин их нөөцтэй гэсэн үг.

 

Намгийн зарим ач холбогдлоос дурдвал, уур амьсгалыг зөөлрүүлж, усны тэнцвэрийг хадгалах, хур тунадас болон мөнх цэвдгийн хайлбар усны илүүдлийг тогтоож, аажмаар байгалийн эргэлтэд оруулж байдаг. Тодруулбал, гол мөрний ус, газрын гүний усыг тэжээж, хур тунадасны эх үүсвэр болно. Түүнчлэн хүлэр нь мөнх цэвдгийг хайлахаас хамгаалж, олон зүйлийн ургамал, амьтны амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг. Намгийн ид шид үүгээр дуусахгүй. Хүлэмжийн хийг шингээж, их хэмжээний нүүрстөрөгч агуулж, органик бодисыг бий болгох замаар дэлхийн уур амьсгалыг зохицуулдаг. Намаг нь төрөл бүрийн бохирдуулагчдыг өөртөө шингээж, усыг цэвэршүүлдэг байгалийн шүүлтүүр юм.

 

Ган удаан хугацаагаар үргэлжлэхэд намагт хадгалагдах чийг амьд организмын амьдралын эх үүсвэр болж, цөлжилтөөс хамгаалдаг. Хүлэрт намаг өндөр, уулархаг газарт усны нөөц хуримтлуулах, цэвдгийн давхаргыг хамгаалах үүрэгтэй.

Гэвч намгийы доройтод өөрөө хүлэрт нүүрстөрөгчийг исэлдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлт бий болгох эрсдэлтэй. Бохирдсон намгаас жилд дунджаар нэг гегатонн нүүрстөрөгч ялгардаг гэсэн тооцоо ч бий. Нөгөөтэйгүүр, энэ нь хөдөө аж ахуй, ой, газар ашиглалтын бусад салбарын дулаан ялгаруулалтын 10 хувьтай тэнцдэг байна. Хүнээр зүйрлэвэл, эрүүлдээ хүнд маш хэрэгтэй, харин өвдөхөөрөө хор болж авч хаяахаас өөр аргагүй гүйлсэн булчирхайтай зүйрлэж болмоор.

Хүлэр гэдэг нь намгийн гол бүтээгдэхүүн бөгөөд хөвд зэрэг ургамлын үлдэгдлүүд хуримтлагдан дутуу задарч дагтаршин хүлэр болдог. Дэлхийн намаг бүхий газруудад 250-500 миллиард тонн хүлрийн нөөц агуулагддаг. Харин Монголд хүлэр маш бага хэмжээтэй байна. Сонирхуулахад, хүлэр ыь чухал ашигт малтмал бөгөөд хүлэр ихтэй зарим орнууд түлш, бордоо, дулаан тусгаарлагч материал болгон ашигладаг.

 

НАМАГ ХАМГААЛАХ ЗҮЙЛ, ЗААЛТ МАНАЙД БАЙХГҮЙ

Түймэр, бэлчээрийн даац хэтрүүлэх зэргээс үүдэн Орхон, Идэр голын хөндий, Дархадын уулархаг сав газруудад байрлах олон мянган км үргэлжлэх хүлэрт намаг хатсаар. Уул уурхай, бүтээн байгуулалт, усны зарцуулалт, ойн болон хүлэрт намгийн түймэр, усан цахилгаан станцын байгууламжийн хаалт зэрэг нь ч намгийн тогтвортой байдалд муугаар нөлөөлдөг.

 

Монгол оронд 2004 онд хийсэн судалгаагаар манай газар нутгийн хоёр хувийг хүлэрт намаг эзэлдгийг тогтоожээ. Хүлэрт намагтай газрыг голчлон хадлан, бэлчээр, газар тариаланд ашиглаж, бэлчээрийн үржил шимтэй гэж үздэг.

Хүлэрт намаг бүхий газруудын 40 хувь нь улсын тусгай хамгаалалттай 25 байршилд байдаг.

 

Байгаль орчны салбарын эрх зүйн харилцаа 20 орчим хууль, олон улсын 18 конвенц бас бус тогтоомжууд хэрэгжиж байна. Гэвч үүнд намгийн талаарх тусгай зүйл, заалт байдаггүй. Усны сав газрын хамгаалалтын менежментэд намаг бүхий газрыг хамгаалах, түүнийг нөхөн сэргээх асуудлыг ч тусгаагүй. Хятад улс гэхэд л бохирдсон намгуудаа цэвэрлэхэд 850 сая ам.доллар зарцуулах тушаал гаргасан удаатай.

 

"Хүлэрт намаг хамгаалах стратеги төлөвлөгөө” төслийн зөвлөх Д.Энэбиш "Одоогоор энэ асуудал хүмүүст төдийлэн хүрч амжаагүй байгаа. Өнөөдрийн хурлаар л танилцуулсан гэхэд болно. БОАЖЯ-тай дунд шатны тайлан хэлэлцэж, үүнд төрийн бодлогыг хэрхэн яаж тусгах вэ гэдгийг танилцуулсан. Яамнаас эл асуудлыг соргог хүлээж авч, төлөв байдлын тайланд тусгана гэсэн. Цаашид судалгааны дүнг нэгтгэж, хүлэрт намгийг хамгаалах стратегийг бүх шатны байгууллагын менежментэд суулгах ажил бий. Байгаль хамгаалах 20 орчим хуульд зүйл, заалт оруулах хэрэгтэй” гэсэн юм.

 

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД

2014 онд Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банканд хүсэлт тавьсан юм. Үүний дагуу тус банкны төлөөлөгчид ирж, БОАЖЯ-ны удирдлагууд тэргүүтэй талуудтай төслийн талаар уулзаж, харилцан зөвшилцөлд хүрсэн байна. Азийн хөгжлийн банк, Японы Ядуурлыг бууруулах сангийн тусламжаар хэрэгжүүлж буй "Монгол орны хүлэрт намгийг хамгаалах стратегийн төлөвлөгөө” төсөл өнгөрсөн оноос хэрэгжсэн. Энэ хүрээнд хүлэрт намаг бүхий зарим газар эдийн засгийн судалгаа явуулж иргэдийн чадавхыг нэмэгдүүлжээ. Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн иргэд намаг хамгаалах, түүнийг нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн байна. Үүнийг олон улсын намгийн байгууллагаас дэмжин, төсөл хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзлээ. Уг төсөл ирэх зургадугаар сарын 30-ныг дуустал хэрэгжих бөгөөд техникийн туслалцаа үзүүлэх ажил ыь намгийн менежментийг сайжруулах зорилготой гэв.

 

Монгол орны хүлэрт намгийн менежмент, нөхөн сэргээлтийг хангуулах төлөвлөгөөг боловсруулах шаардлага зайлшгүй. Ингэснээр байгаль орчны менежментийг сайжруулах, тогтвортой хөгжлийг дэмжихэд ихээхэн хувь нэмэртэй билээ.


Г.САЙНЗАЯА

[ЗГМ]


Орхон голыг бохирдуулсан Ц.Мянганбаяр нарыг яллагдагчаар татжээ

$
0
0

Орхон голыг бохирдуулсан Ц.Мянганбаяр нарыг яллагдагчаар татжээ

 

 "Алтандорнод Монгол”, "Монгол газар” компанийнхан  Орхон  голын эх дээр олборлолт хийснийхээ дараа нөхөн сэргээлт нэрээр өөр компаниудтай гэрээ байгуулан, үлдэгдэл дээрээ ажиллуулснаар усыг нь маш ихээр бохирдуулсан талаарх мэдээллийг бид олонтаа хүргэж байсан билээ. Тэгвэл прокурорын байгууллагаас Орхон голыг бохирдуулсан хэргийг сэргээн шалгаж эхэлсэн тухай таатай мэдээлэл байна. Эргэн сануулахад,  20010-2011 онд "Алтандорнод Монгол”-ыг удирдаж байсан Ч.Бямбаа, Д.Даваасамбуу, "Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, У.Даш зэрэг хүмүүсийг шалгаж байсан ч УЕПГ-аас тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байв. Харин мэдээллээс үзэхэд тэдэнд холбогдох хэргийг үндэслэлгүйгээр хаасан гэж үзэн сэргээж, яллагдагчаар татан шалгаж эхлээд байгаа  юм байна.

Архангай аймгийн Цэнхэр сум, Орхон голын эхэнд Уул уурхайн яам, МХЕГ-ынхантай хамтран ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаад ирэхдээ үгээ хэлсэн байсан. "Орхон гол улаанаараа эргэж, 13 км газрыг ухаж, гол руу шууд бохир усаа асгаж байгаа нь сэтгэл эмзэглүүллээ. Тэнд үнэхээр хариуцлагагүй уул уурхай ажиллаж байна.” гэж салбарын сайд хэлсэн юм. Цаашлаад Орхон голыг бохирдуулсан компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна гэдгээ хэлсэн байгаа. Тэгэхээр хуулийг гууль болгодог Ц.Мянганбаяр нарын нөхдүүдийн увайгүй шуналын эсрэг төрийн байгууллагын зүгээс дорвитой арга хэмжээ авах юм байна гэж ойлгогдож байсан юм.

Орхон гол нь Шийрт, Тээл, Өлт гэх уулын амнаас ундаргаа авах гурван голоос бүрэлдэж 1124 киллометр газарт урсдаг байсан бол өнөөдөр 200 киллометр орчим зайд улаан шороогоор урсаж, хүн мал ундаалах аргагүй, нөхцөл байдалд хүрээд байгаа юм. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Орхон голын уснаас уухыг хориглож битүүмжилсэн учир малчид иргэд зөөврийн ус ундандаа хэрэглэдэг аж. Орхон багийн нутагт "Монгол газар”, "Алтан дорнод Монгол”, "Алтай гоулд”, "БМНС”, "Голден хаммер” "Батбродерс” гэх компаниудын тусгай зөвшөөрлийн дор 30 орчим компанийн 1300 гаруй иргэн алт олборлодог бөгөөд эдгээрээс "Монгол газар” компанийн эрхээр 14 жижиг компани Шийртийн салаа, Өлийн гол, Харгуйтын салаанд алт олборлож өдийг хүрчээ.

Ер нь гол ус гэдэг амьтай гэдэгт Монгол хүн л бол хэн ч байсан дотроо эргэлзэхгүй болов уу. Гэтэл та бидний дунд өнгө мөнгөний төлөө бол нүдээ ухаад өгөхөөс ч сийхгүй болсон этгээдүүд цөөнгүй байх бөгөөд тэдний гарт гол ус, байгаль орчин сүйдэж байгаагийн нэгэн тод томруун жишээ бол Орхон гол юм. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт орших Орхон голын тав зургаан жилийн өмнөх дүр төрхийг сурвалжлан бичиж байсан сэтгүүлчийн нийтлэлээс энд эхлээд иш татъя.   "Ой мод нь алагласан нэгэн уулын бэлийг тэр чигт нь ухсан байх бөгөөд бэлээр нь урсах гол улаанаараа эргэлдэнэ. Хэдэн хэсэг болон салан урсах гол зарим хэсэгтээ ширгэж зүгээр л сайр үлдсэн байв. Орхон голын урсацын яг дунд нь хиймэл нуур хийжээ. Гэхдээ хүн ард амарч суух тойром бүрд, нуур биш шүү. Голын дунд "босгосон” хиймэл нуурын гол зорилго нь гэвэл алт угаах. Голын урсгал дагаж бүрэлддэг алтны судал Орхон голын хавиас ихээр олддог учир өнөөдөр энэ газар 40 гаруй жижиг компани алт олборлож буй ажээ. Эдгээр жижиг компаниуд бүгд холбогдох бичиг баримт бүрдүүлж, зөвшөөрөл авсан уу гэвэл үгүй. Уулын ажлын төлөвлөгөө, усны дүгнэлт гэх мэт хуулинд заасан зөвшөөрлийг аван үйл ажиллагаа явуулж байгаа компани гэвэл ганц л байна. Харин бусдыг нь холбож байгаа нэг зүйл нь эдгээр компаниуд бүгд "Алтан дорнод Монгол” болон "Монгол газар” компаниас олборлох эрхээ худалдаж авчээ. Ус нь улаанаараа эргэж, уул нь эхнээсээ сэтлэгдэж байгаа эмгэнэлтэй дүр төрх Цэнхэр сумыг "чимсээр” даруй хоёр жил гарны хугацааг үджээ. Энэ хугацаанд аймаг болоод сумын зүгээс дорвитой ажил хэрэгжүүлсэнгүй. Аймаг, сумийн холбогдох албаны хүмүүс машин техникийг нь лацдаад, дахиж олборлолт хийхгүй гэсэн ам мөчгийг нь аваад салдаг гэх. Харин амьдрал дээр энэ ажил нь тэр бүр биеллээ олдоггүй ажээ. Алт олборлогчид аймгаас шалгалт ирэхийг аль хэдийнэ мэдээд машин, техникээ ууланд оруулж нуучихдаг, шалгалтад өртлөө гэхэд  машиныхаа лацыг нь тайлж хаяад дахин олборлолтоо хийж эхэлдэг байна. Чухамдаа ингэж бие, биеэ хуурсаар тэд ч дасч, цаг хугацаа ч өнгөрчээ. Харин Орхон гол бохирдсоор, уул нь нурсаар байна.” хэмээн бичсэн байдаг.

Хамгийн харамсалтай нь уулыг нь нурааж, усыг нь ширгээх гэж байхад аймаг болоод сумын удирдлагууд тэднээс мөнгө авдаг талаар хөндсөн байдаг. Байгаль орчныг сэргээх нөхөн төлбөр, усны мөнгө, сум хөгжүүлэх сан гэх мэт хэдэн сая төгрөгийг алт олборлож байгаа компаниудаас аваад, уйлж буй Орхон голыг харин тэд тоолгүй иржээ. Өдгөө УИХ-ын гишүүн болсон Ё.Баатарбилэг аймгийн засаг ноён байхдаа  "Бид тэртээ тэргүй газраа ашиглуулж байгаа нь үнэн биз дээ. Тийм учраас л бид байгаль орчныг сэргээх нөхөн төлбөр гэж компани болгоноос найман сая төгрөг авсан. Энэ мөнгө бүгд Төрийн санд орсон байгаа. Нэг ч төгрөг хувийн хэрэгцээндээ зориулаагүй. Аймагт хэрэгжүүлэх ёстой ажилдаа зориулагдаад л явна” гэж Архангай аймгийн засаг даргын хувиар хэлж байсан байдаг.

Орхоныг сүйдлэсэн  "Монгол газар”, "Алтандорнод Монгол”

Уг нь  "Монгол газар” компанийг   2015 оны нэгдүгээр сарын 20-нд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс 2365 тоот захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцож, дампуурсныг нь зарласан. Гэтэл тус компани өөрийн эзэмшлийн ашиглалтын лиценз нэрийн дор Орхон голыг өнөөдөр ч бохирдуулсаар байна. Дампуурчихсан гэх компани  ‘Туслан гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байгаа” гэх нэрийн дор хууль бус үйлдэл хийж, байгаль, дэлхийг бохирдуулсаар байгаатай хэн  одоо хариуцла га тооцож дийлэх вэ?

"Монгол газар” ХХК  нь татварын их хэмжээний өртэйгөөс гадна арилжааны банкууд дахь өр, гаднын улс орнуудад тавьсан зээлүүд нь нэхэгдэж эхлэхэд  төлөх чадваргүй болсон учраас 2014 оны наймдугаар сард төлбөрийн үүргээ биелүүлж чадахгүй гэж албан ёсоор мэдэгдснийг эргэн нэг сануулахад гэмгүй байх.  2015 оны нэгдүтээр сарын 20-нд "Монгол газар” компанийг төлбөрийн чадваргүй болохыг  шүүх  шүтогтоосон. Улмаар  тус  компаниас авлагатай аж ахуйн нэгжүүд шүүхэд нэхэмжлэл гаргах учиртайг мэдэгдэж байв. Шүүхэд "Монгол газар” компанийн нэр дээр 84.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл ирсэн нь тус компанийг дампуурахад хүргэсэн байдаг.

Ямар ч чадамжгүй болсон Монгол газар үйл ажиллагаагаа зальдаж явуулах аргыг олсон байсан нь өдгөө үйлдлээс нь харагдаж байгаа юм.  Урт нэртэй хуулийг хэрэгжүүлэх хүрээнд дахин сэргээгдсэн эрхийнхээ дагуу ашиглалтын лиценз эзэмшигч компаниуд Уул уурхайн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МХЕГ, Ашигт малтмалын газар, орон нутгийн удирдлага зэрэг мэргэжлийн байгууллагуудтай уулын ажил, байгаль орчны үнэлгээ, ашигласан талбайд үргэлжлүүлэн нөхөн сэргээлт хийнэ гэх мэт тодорхой эрх, үүргийн таван талт гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Тэгвэл "Монгол газар” компани уулын ажил, байгаль орчны үнэлгээг мэргэжлийн байгууллагуудаар хийлгээгүй, ашиглалтын талбайн шавыг тавиулалгүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж, цаашлаад ажлаа туслан гүйцэтгэгч компаниудаар хийлгэж байгаа юм. Энэ нь нөхөн сэргээлт болоод байгаль орчинтой холбоотой бүхий л ажлын хариуцлагыг туслан гүйцэтгэгч компаниудад тохож үлдээгээд, өөрсдөдөө бол элдэв юм юу ч наахгүй үлдчих гэсэн санаа төлөвлөгөө болж харагдаж байгаа юм.  2015 онд өөрийн эзэмшлийн талбайдаа туслан гүйцэтгэгч 24 компани оруулан, алт олборлуулж байсан бол энэ онд 14 компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. Ингэхдээ Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт эзэмшиж буй талбайгаа 14 компанид хуваан өгч, аймгийн мэргэжлийн хяналтын газрынханд "Эдгээр туслан гуйцэтгэгч компаниуд өөрсдийн ашиглаж байгаа талбайгаа нөхөн сэргээнэ” хэмээж байна. Тус талбайд олборлолт хийгээд жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч нэг ам.метр талбайд ч нөхөн сэргээлт хийгээгүйг МХЕГ-ын Уул уурхай, албаны дарга Н.Батбаяр онцолж байсан. Энэ нь "Монгол газар” компани ашиглалтын талбайдаа тогтоогдсон алтны нөөцийн үлдэгдлээ аваад, нөхөн сэргээлт, бусад хариуцлагыг туслан гүйцэтгэгчдэд үлдээхээр санаархаж буйн тод жишээ. Үүнээс гадна МХЕГ, БОАЖЯ тэргүүтэй Монголын төр засаг Орхон голын бохирдол, хөрсний эвдрэл, элдэв хорт бодис тархах гэх мэт зүйлсийн хариуцлагыг эрх зүйн чадамжгүй, дампуурсан "Монгол газар”-аас нэхэх үү, гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр бус туслан гүйцэтгэгчдээс шаардах уу гэдэг асуулт яах аргагүй тавигдаж байна.

Дампуурлаа зарласан компани бусад компаниар ажлаа гүйцэтгүүлэх эрхтэй байдаг эсэх талаар хуулийн эх сурвалж хэлэхдээ "-Өөрийн хөрөнгийн арваас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно. Шүүхээс төлбөрийн чадваргүйд тооцно гэдэг нь тухайн компани, аж ахуйн нэгж дампуурсан гэсэн үг.

-Эрх зүйн хувьд чадамжгүй болсон, дампуурсан компанитай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдоно. Асуудал үүслээ гэхэд байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус учраас хариуцлага нэхэх боломжгүй болно. Дампуурлаа зарласан компанитай байгуулсан бүх гэрээ хүчин төгөлдөр бус. Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд энэ талаар тодорхой заасан байгаа. Тодруулбал, дампуурлын хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийг зөрчиж, хийсэн гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус.”хэмээн байр сууриа илэрхийлсэн байгаа юм.

Гол усыг бохирдуулж, алтнаас доогуур түвшинд аваачиж, сүйдэлж ирсэн "Монгол газар”, "Алтандорнод Монгол” зэрэг компанитай холбоотой хэрэг шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж байсан түүхүүд бий.  Эдгээр  компаниудаар нөхөн төлбөр төлүүлэх Засгийн газрын захирамж хүртэл гаргаж байлаа. Гэвч тэд  зөвхөн Орхон голыг, байгаль орчныг бохирдуулсаар өнөөдрийг хүрсэн юм. Тиймээс одоо л тэдэнтэй хариуцлага тооцохгүй бол Орхон гол гэж байсан л юм гэж ярихаас, урсахыг нь харж чадахгүй болох аюул тулсныг бид бичиж байсан. Тэгвэл гол ус бохирдуулж ирсэн этгээдүүдийг

НӨАТ: Буцаан олголт авах иргэд II сарын 15-н хүртэл мэдээллээ шалгах, засварлах боломжтой

$
0
0

НӨАТ: Буцаан олголт авах иргэд II сарын 15-н хүртэл мэдээллээ шалгах, засварлах боломжтой

 

Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1 дэх заалтын дагуу цахим төлбөрийн баримтын нэгдсэн систем (www.ebarimt.mn)-д 620,409 албан татварч бүртгүүлжээ.

Үүнээс хуульд заасан албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлага хангасан  482,600 татвар төлөгч иргэний 2016 онд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн 34.5 тэр бум төгрөгийг буцаан олгох гүйлгээ хийгдэж байна.

2017 оны 1 дүгээр сарын 25-ны байдлаар нэгдсэн системд хэрэглэгчийн мэдээллээ дутуу бүртгүүлсэн 137,822 татвар төлөгч иргэн байгаа бөгөөд мэдээллээ нягтлан шалгах, засварлах сүүлийн хугацаа 2 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
 

Эх сурвалж: Татварын Ерөнхий Газар

Бүргэд дахин амьдрахын тулд 150 хоногийн хэцүүхэн шалгуур туулдаг

$
0
0

 

Бүргэд 40 нас хүрэхэд хумснууд нь хэт урт, зөөлөн болж олзоо барьж чадахаа больдог. Хошуу нь хэт урт, махир болж юм идэх боломжгүй болдог. Далавч, цээжнийх нь өд сөд нь хэт өтгөн ургаж нисэхэд нь хүндрэл учруулдаг. Энэ үед бүргэдэд нэг бол үхэх, эсвэл 150 хоногийн маш урт, маш хүнд, маш их өвддөг өөрчлөлтийн үеийг туулж өнгөрүүлэхийн аль нэгийг сонгох хэрэгтэй болдог.
 
Тэр өндөр уулын оргилд зассан үүрэндээ нисэн очиж, хагарч мултарч унатал нь хаданд хошуугаа цохисоор байгаад унагаадаг. Дараа нь шинэ хошуу ургахыг хүлээнэ. Хошуугаа шинээр ургаж дуусмагц хумснуудаа хошуугаараа зулгаасаар байгаад бүгдийг нь мулталж, салгаж хаядаг. Шинээр хумсаа ургасны дараа цээжнийхээ болон далавчныхаа хэтэрхий хүнд өд сөдийг бүгдийг нь зулгааж хаядаг.
 
Энэ бүх өвдөлт, зовлон бүтэн 5 сар үргэлжилсэний дараа шинэ хошуу, шинэ хумс, шинэ өдтэйгээр дахин 30 жил амьдрах боломжтой болдог ажээ.

Н.Төгсцогтын ээлжит тулаан гуравдугаар сарын 12-нд

$
0
0

Н.Төгсцогтын ээлжит тулаан гуравдугаар сарын 12-нд

 

Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт алс холын Америк Улсыг зорин мэргэжлийн боксын рингнээ тулалдаад багагүй хугацааг үдсэн.

 

Тэрбээр оны өмнө ээлжит тулаанаа хийж хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авч мэргэжлийн рингэнд долоо дахь ялалтаа байгуулаад байсан юм. Харин найм дахь тулаан гуравдугаар сарын 12-нд болохоор төлөвлөгдсөн гэнэ. Мөн тэрээр дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдахад гурван тулаан үлдсэн аж. Тиймээс энэ 2017 онд дэлхийн аваргын бүстэй болох байх хэмээн найдаж байгаагаа ч илэрхийлсэн байна.

 

Гэхдээ одоогоор чухам хэнтэй рингэнд гарах нь тодорхойгүй байна.

Сонирхуулахад:Түүний жинд 1514 тамирчин байдгаас Н.Төгсцогт 73 дугаарт эрэмбэлэгдэж байгаа гэнэ.


Нэгдсэн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

$
0
0

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.02.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 01 дүгээр дүгнэлттэй танилцлаа.

 

Нэгдсэн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ

 

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар танилцуулсан юм.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг, Сонгуулийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцжээ.

 

Хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсгийн "Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна.”, 99 дүгээр зүйлийн 99.5 дахь хэсгийн "Санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудас нь хүчинтэй саналын хуудас байна.” гэсэн нарийвчилсан зохицуулалт нь хуульд тусгах шаардлагатай хэм хэмжээ байх ба иргэний сонгох, сонгогдох эрхийг; мөн уг хуулийн 103 дугаар зүйлийн 103.5 дахь хэсгийн "Сонгуулийн дүн гарсан бол санал хураалтыг хүчингүйд тооцохгүй.” гэсэн заалт холбогдох асуудлаар аливаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тус тус хязгаарлаагүй  байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж дүгнэжээ.

 

Харин мэдээлэл гаргагчдын үндэслэл болгож буй сонгууль зохион байгуулах техник ажиллагаатай холбоотой зарим тойрог, хэсгийн хороонд гарсан алдаа, зөрчил нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш болохыг Үндсэн хуулийн цэц уг хуралдаанаас гарсан 01 дүгээр дүгнэлтдээ дурдсан байна.

 

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.

 

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

 

Дараа нь Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 

Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан.

 

 

Хууль зүйн байнгын хорооны 2017 оны 07 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажпыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажпын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Оюундарь бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Ганболд, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан аж.

 

Хууль зүйн байнгын хороо 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасны дагуу Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нэгтгэж, төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлтэй холбогдуулан ажпын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, дараах өөрчлөлт оруулах саналыг нэгдсэн хуралдаанд оруулж байна гэлээ.

 

Тухайлбал:

 

  • Эрүүлжүүлэх байранд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нь мэргэжил арга зүйгээр хангах чиг үүргийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх
  • Аймаг, нийслэлийн эрүүлжүүлэх байрны орон тоо, үйл ажиллагааны бүтэц, зохион байгуулалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоохоор байсныг цагдаагийн төв байгууллагын дарга батлах гэж өөрчлөх
  • Эрүүлжүүлэх байрны ажилтанд хориглох зүйлд шаардлагатай эмчилгээ, яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх асуудлыг тусгах
  • Эрүүлжүүлэх байр цагдаагийн байгууллагын харьяалалд шилжиж байгаатай холбогдуулан хуулийн зорилт хэсэгт согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан байна.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, О.Баасанхүү нар асуулт асуусны дараа байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

 

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

 

Мөн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төcлийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

 

Төслийн үзэл баримтлалыг хууль санаачлагч УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцуулсан юм.

 

Тэрбээр, Монголчууд 1206 оны Улаан барс жил Их Монгол Улсыг тунхаглаж, Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилснөөс эхлэн эрийн гурван наадам буюу төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтон олон мянган жилийн турш уламжлалт үндсэн хэв маягаа хадгалж ирсэн

 

Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэдэл төдийгүй уламжлалт урлаг, спорт, үндэсний үзэл санаа дэлгэрэн хөгжихөд чухал ач холбогдол бүхий баяр мөн.

 

 

2003 онд анх удаа Ерөнхийлөгчийн санаачлагаар Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж үндэсний сурын харваачид Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын мэргэн цол олгодог болсон. Үндэсний их баяр наадмын 94 жилийн түүхэнд үндэсний сурын харваанд 6 удаа түрүүлж Дархан мэргэн цол хүртсэн харваач нэг эмэгтэй байна. /эмэгтэй харваач 65 м, эрэгтэй харваач 75 метрээс харвадаг /

 

Өнөөдөр монгол үндэсний сурын харвааны хөгжил өндөр түвшинд хүрч өрсөлдөөн их болж байгаа нь үндэсний сурын дархан мэргэн төрөх боломжгүй болж байна.

 

Үндэсний сурын харваанд ганцхан төрлийн цол олгож байгаа нь харваачдын чансаа үнэлгээнд анхаарах зайлшгүй шаардлагын улмаас уг төслийг өргөн барилаа гэлээ.

 

Хууль санаачлагч үндэсний сурын харваачдыг дэмжих, цолны төрлийг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид гоц харваач, хоёрдугаар байр эзэлсэн харваачид гарамгай харваач, нэг түрүүлсэн харваачид улсын мэргэн, улсын мэргэн цолтон түрүүлбэл улсын даян мэргэн, улсын даян мэргэн цолтон түрүүлбэл улсын даяар дуурсах мэргэн, улсын даяар дуурсах мэргэн цолтон түрүүлбэл улсын дархан мэргэн цол олгохоор уг хуулийн төслийг боловсруулжээ.

 

Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Л.Оюун-Эрдэнэ нар үндэсний спортын төрлүүдийн цолны асуудлыг цогцоор нь авч үзэх, цол олгох эрхийг мэргэжлийн холбоодод өгөх талаар саналаа илэрхийлж байсан бөгөөд хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын гишүүн Б.Ундармаа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Гантулга, Г.Мөнхцэцэг нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

 

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

 

Дараа нь Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.

 

 

"Эдийн засгийг сэргээх тухай” Улсын Их Хурлын 2016 оны 71 дүгээр тогтоолоор төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловруулж, яаралтай өргөн мэдүүлэхийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд үүрэг болгожээ. Одоо мөрдөгдөж буй хууль, тогтоолын дагуу төлбөр тооцоог холбогдох техник, технологи ашиглан хийж байгаа ч бэлэн болон бэлэн бус төлбөр тооцооны хүрээнд цахим төлбөрийн хэрэгслийн хамгаалалтын түвшин харилцан адилгүй, төлбөрийн систем, түүний оролцогчдод хяналт тавих, зохицуулах эрх бүхий этгээд болох төв банкны эрх зүйн байдлыг бүрэн тодорхойлоогүй, төлбөрийн эцэслэлт, үл буцаагдах байдал бүрэн зохицуулагдаагүй аж. Иймд төлбөр тооцооны дэд бүтцийг сайжруулах, төлбөрийн системийн үр ашигтай, найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах зайлшгүй шаардлагыг харгалзан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

 

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулсан юм.

 

 

Тэрбээр, дээрх хуулийн төсөл нь төлбөр хариуцагч, хүлээн авагчийн хоорондын төлбөр тооцоог төлбөрийн системээр дамжуулан гүйцэтгэх, системийн оператор, оролцогчийн хооронд үр дүнгийн тооцоолол хийх, түүнчлэн системийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах хууль, эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн байна.

 

Хууль батлагдсанаар бэлэн мөнгө, төлбөрийн баримтаас гадна цахим мөнгө, төлбөрийн карт зэрэг төгрөгийг орлон төлбөр тооцоонд хэрэглэх зөвшөөрлийг Монголбанкнаас олгох, хил дамнасан төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, хөдөлгөөнт банкны үйлчилгээ зэрэг үйл ажиллагааны цар хүрээг өргөтгөхийн зэрэгцээ зах зээлд нэвтэрч байгаа төлбөрийн үйлчилгээ, түүний хэлбэрүүдийн хөгжлийг дэмжих боломж бүрдэнэ гэж үзсэн байна.

 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ хэмээн танилцуулсан.

 

Хуулийн төслийн үзэл баримтлалын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Баттөмөр, Д.Цогтбаатар нар асуулт асууж хариулт авсаны дараа үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

 

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

 

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.

Төслийн үзэл баримтлалыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулав.

 

 

Авто замын тухай хууль нь 1998 онд батлагдан өнөөг хүртэл 10 гаруй удаа өөрчлөлт оруулж мөрдөж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд улс орны нийгэм, эдийн засгийн байдал өөрчлөгдөж авто замын ашиглалт нэмэгдэж өмнөх жилүүдээс ачаа тээврийн эргэлт 65 орчим хувь, зорчигч тээвэр 98 хувьд хүрч өссөн нь одоогийн мөрдөж байгаа Авто замын тухай хуулиар уг салбарын тулгамдаад байгаа асуудлуудыг зохицуулахад учир дутагдалтай гэж үзэн хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.

 

Уг хууль батлагдсанаар авто замын засвар, арчлалтын ажлын чанар, технологи сайжирч, иргэд авто замаар аюулгүй тав тухтай зорчих нөхцөл бүрдэх бөгөөд тээврийн хэрэгслийн ашиглалтын зардал, зорчих хугацаа багасч, зам ашиглагчид авто замын салбараас бодит хэмнэлтийг хүртэх боломжтой болох аж. Түүнчлэн авто замын сүлжээ хөгжүүлснээр зам дагасан бүс нутгийн хөгжил хурдасч, тухайн орон нутгийн хүн амд хүрэх нийгмийн үйлчилгээний хангамж, хүртээмж нэмэгдэж, уул уурхай хөгжих нөхцөл бүрдэж байгаль орчин, хөрс бэлчээрийн доройтол, тоосжилт буурах зэрэг нийгэм, эдийн засаг, экологийн эерэг үр дүнгүүд бий болно гэж төсөл санаачлагч үзсэн байна.

 

Хуулийн төслийн үзэл баримтлалыг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар замын тэмдэг, тэмдэглээнээс эхлээд шинэ стандарт, шинэ технологи нэвтрүүлсэн өндөр чанартай зам барих, хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлж, түгжрэлийг багасгасан, эдийн засагт үр ашигтай байх зохицуулалтуудыг тусгах, ажлын хэсэг байгуулж, ажиллах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан хэмээн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа дурдсан.

 

 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Х.Баделхан, О.Батнасан, С.Чинзориг, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Сумьяабазар нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Х.Баделхан, Л.Элдэв-Очир, Д.Ганболд, Д.Гантулга, Я.Содбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

 

 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав замын чанарыг сайжруулахын тулд ямар стандартыг баримтлах вэ. Цаг агаарын нөхцөлд тохирсон замын шинэ стандартыг турших судалгааны ажил хийгдэж байгаа юу хэмээн лавласан.

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Авто замын чанарыг сайжруулахын тулд онцгой анхаарч стандартыг шинэчлэх ажлууд хийгдэж байна гэлээ. Тэрбээр замын чанар сайжирснаар зам арчилгааны урсгал зардлууд хэмнэгдэнэ. Замын орчин үеийн дэвшилтэт стандартыг нутагшуулах талаар дэс дараатай ажлууд хийгдэж байна. Ер нь цемент бетон хучилттай зам тавьснаар замын эдэлгээ уртсах учир, Улаанбаатар-Дархан-Эрдэнэт чиглэлийн замыг шинэчлэхдээ бетон хучилттай тавихаар судалгаа, туршилтын ажил хийгдэж байна. Өмнө нь хэд хэдэн газарт ийм стандартаар зам барьсан туршлага бий хэмээн хариулсан.

 

Гишүүд замын тэмдэг тэмдэглэгээ, замын барилгын ажил гүйцэтгэдэг гэх компаниудын үйл ажиллагаа, нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдоогүй аймгуудын талаар тодруулж байлаа.

 

Салбарын сайдын хариулснаар, олон улсын тэмдэг тэмдэглэгээг тавих асуудал учир дутагдалтай байгаа аж. Тиймээс олон улсын стандартын дагуу замын тэмдэг тэмдэглэгээг хийхээр үүрэг даалгавар өгч ажил эхлээд байгаа юм байна. Эхний ээлжинд замын тэмдэглээгүй газруудад хийж, цаашдаа бүх замуудын тэмдэглэгээг шинэчилэхээр төлөвлөжээ.

 

Түүнчлэн тэрбээр зам, тээврийн барилгын ажлын зардал хэт өссөн тухай асуудлыг шалгах үед ноцтой асуудлууд илэрснийг дурдаад цаашдаа авто зам барьдаг компаниудыг журамлах хэрэгтэй байгааг онцолсон. Авто зам барих тусгай зөвшөөрөлтэй 550 гаруй компани бий ч техник хэрэгсэл, хүн хүчтэй нь цөөхөн, дийлэнх нь зөвхөн тамга тэмдэгтэй аж. Тэдгээр компаниуд зам барих  тендерт орж хямд үнэ санал болгож тендерт ялчихаад дараа нь үнээ өсгөх асуудал гаргадаг талаар ч өгүүлсэн. Өнөөдрийн байдлаар 6 аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоогүй байгаа бөгөөд 500 гаруй км авто зам барихад дээрх аймгууд холбогдох аж. Энэ ажлыг 2021 он гэхэд дуусгана гэж сайд Д.Ганбат хэлсэн.

 

Гишүүд ийнхүү хэлэлцсэний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжсэн юм.

 

Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр боллоо

 

Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг мөн хэлэлцлээ.

 

Төслийн үзэл баримтлалыг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат танилцуулсан юм.

 

Усан замын тээврийн тухай хууль нь 2003 онд батлагдсан, сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал хурдацтай өсч буйтай холбоотойгоор иргэд томоохон нуур, голын эрэг орчмоор амрах, зугаалах нь нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор усан замын тээврийн өнөөгийн тогтолцоо, бүтэц зохион байгуулалтад тулгамдсан дээр дурдсан нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хангалтгүйгээс усан замын тээврийн ажил үйлчилгээний чанар, хүртээмж хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг үр ашигтай хангаж чадахгүйд хүрэх нөхцөл байдал үүсч байгааг үндэслэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

 

Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулав.

 

Тэрбээр, Усан замын тээврийн үйлчилгээг аялал, жуулчлалын зорилгоор эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа жилээс жилд нэмэгдэж, түүнд хамрагдах иргэдийн тоо өсөн нэмэгдэхийн хэрээр усанд хүний амь осолдох эрсдэл сүүлийн жилүүдэд ихэсч байгаа нь өнөөгийн усан замын тээврийн хяналтын тогтолцоо сул, хүний нөөц хүрэлцэхгүй байгаатай холбоотой бөгөөд цаашид усан замын тээврийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, салбарын хүний нөөцийг бэлтгэх шаардлагын үүднээс хуулийн төслийг боловсруулжээ.

 

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрөн, нуурт усан замын тээвэрлэлт хийх, түүний дотор усан замын тээврийн хэрэгслээр үзүүлж байгаа үйлчилгээ боловсронгуй болохоос гадна тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, усан замын тээврийн хэрэгслийн техникийн ашиглалт, үйлчилгээний чанар, хүртээмж, хөдөлмөр хамгаалалд тавих хяналт сайжирна гэж төсөл санаачлагч үзжээ.

 

Хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва гаднаас оруулж ирж байгаа хуучин завинд хатуу хяналт тавих талаар хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн болно.

 

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ гэлээ.

 

Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дээрх асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Женко” Х.Баттулга улс төрөөс “арчигдав” уу?

$
0
0

“Женко” Х.Баттулга улс төрөөс “арчигдав” уу?

 

Цагтаа АН-ынхаа туг нь болж явсан "Женко” Х.Баттулга УИХ-ын сонгуулиар ялагдал хүлээснээс  хойш сураг чимээ алдрав.

Одоо түүнтэй холбоотой Тавантолгойн төмөр замын санхүүжилтийн хэргийнх нь талаар хааяа хэвлэлээр л сөхөгддөг болж.

Сая Ардчилсан нам VI их хурлаа хуралдуулан, намын даргаа сунгаагаар сонгохоор шийдвэрлэсэн. Намын даргад нэр дэвшигчид 240 сая төгрөг намдаа хандивласнаар энэхүү сунгаанд өрсөлдөх эрхтэй болсон юм.

Намын даргын сонгуульд "Алтангадас” фракциас Н.Алтанхуяг, "Шонхор”-оос С.Эрдэнэ, Ж.Батзандан, МҮДН-ээс Д.Эрдэнэбат, "Нэг ардчилал”-аас Л.Гантөмөр нарын таван нэр дэвшигч өрсөлдөж, С.Эрдэнэ намынхаа тамгыг атгахаар боллоо. Уг нь Х.Баттулга намын даргын сунгаанд эртнээс яригдаж байсан ч саяын сунгаанаар түүний нэр байтугай сураг ч дуудлсангүй. "МоАХ”-ныхоо төлөөллийг намын даргад дэвшүүлсэнгүй.

Мөн УИХ-ын сонгуулиас өмнө түүний нэр намаасаа шадар сайд, цаашлаад ерөнхий сайдын суудалд яригдаж байсан. Гэтэл ретинг өндөртэй байсан  тэрбээр УИХ-ын гишүүнээс мултарснаас хойш ийн газрын гаваар орсон юм шиг улс төрөөс дайжсан нь гайхал төрүүлэхэд хүргээд байгаа юм. Х.Баттулга, Н.Алтанхуяг лидерүүдийн хувьд хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж байгаа, ерөнхийлөгчтэй харилцаа эрс муудсан гэдэг. Тэгвэл "Женко”-г улс төрийн шахаанаас болж, мөн төмөр замын санхүүжилтийн хэрэгтээ ороогдоод "амаа хумхив” уу хэмээн хардах хүмүүс цөөнгүй байна.

Төмөр замын салбарт эзэн суусан гэгддэг Х.Баттулга УИХ-ын гишүүнээс мултарсан болохоос хуулийн хариуцлагаас зугтах учиргүй. 

Одоогоос хоёр жилийн өмнө түүнийг шалгах хангалттай баримт цугларсан гэж ойлгогдохоор зүйлийг хууль хяналтын ярьж байсан ч яван явсаар өнөөдөр энэ асуудал таг чиг болчихсон нь анхаарахгүй өнгөрч боломгүй сэдэв мөнөөс мөн.

Тэгвэл  Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрх шилжүүлэх гэрээ нэрийн дор БНСУ-ын "Самсунг Си Ти” компанид тендергүй олгосон, "Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөлд албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн  асан Х.Баттулга, Улсын их хурлын даргын зөвлөх  асан А.Гансүх, МТЗ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батзаяа нарын хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжихэд бэлэн болоод байгаа гэх мэдээлэл байна.

Хэрэгт холбоотой БНСУ-ын иргэн, "Самсунг Си энд Ти” хэмээх хуурамч компанийн захирлаар ажилладаг Ли Жонг Ёлыг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг нь сунгаж, бусад холбогдогчид бүгд батлан даалтад гараад байгаа юм. Тэгвэл Ли Жонг Ёлыг цагдан хорих хугацаа энэ сарын 20-нд дуусах ба үргэлжлүүлэн хорих эсхүл батлан даалтад гаргахыг шийдэх шүүх хурал Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох аж.

Түүнчлэн Х.Баттулга, А.Гансүх нарыг гадагш зорчих эрхийг нь хасч, шаардлагатай тохиолдолд прокурорын байгууллагаас хилийн хоригоо түр цуцлуулан явах боломж олгоод байгаа гэдгийг хуулийнхан хэлж байгаа.

Намдаа эзлэх байр суурь, нэр нөлөө, фракцийн хүч, улс төрчийн туршлага зэргээрээ намынхаа туг нь болж явсан "Женко” Х.Баттулга юуны учир таг болов.  Амаа үдүүлж улс төрөөс "арчигдав” уу, эсвэл зодог тайлав уу.  Ямартай ч усанд хаясан чулуу шиг алга болсон түүнийг шүүхийн хаалгаар эргэлдэж байгааг эх сурвалжууд хэлж байна.

Эх сурвалж: Bolod.mn

Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн

$
0
0

Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн

 

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэрнэ.

2017 оны хоёрдугаар сарын 03-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 4-9 м/с. 17 цагт 12 хэм, 20 цагт 17 хэм хүйтэн байна.


2017 оны 02 дугаар сарын 03-ны 20 цагаас 02 дугаар сарын 04-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр. Өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд     5-10 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 18-23 хэм, Хөвсгөл, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос  секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 24-29 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө бүх нутгаар 9-14 хэм хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд     5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн,  бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй  Салхи баруун хойноос  секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.


2017 оны 02 дугаар сарын 05-наас  02 дугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн  хойд хэсгээр, 6-7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5-нд зарим газраар,  6,7-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр  хүйтний эрч сулавтар байх боловч цаашдаа хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 23-28 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.




Монголчууд хүнд насаа хэлдэггүйн учир /Домог ярианаас/

$
0
0

 

Эрт цагт хоёр найз адуучин байжээ. Тэгтэл нэг нь цаг бусаар өнгөрчээ. Түүнээс хожимхон нэгэн өдөр нөгөө найз нь адуундаа явж байтал үхсэн найз нь адууны дэргэд ирсэн сууж байхаар барахгүй өөрийг нь дуудаж байна гэнэ. Тэгээд очсон чинь "Надаас бүү ай. Хүрээд ир” гэж байна гэнэ.
 
Тэгээд очсон чинь "Би Эрлэг Номун хааны адуучин болсон. Тэгээд чамд туслах хэрэг гараад ирлээ. Гурав хоногийн дараа Эрлэг номун хаан чамтай уулзахаар ирнэ. Чи их архи мах бэлдэж тавь.
 
Шатар дэлгэ. Хундага дундрахаар архи нэмж хийгээд байгаарай. Хэрэв чи Эрлэг номун хааныг согтоож баясгаж чадвал чамд урт нас өгнө” гэж хэлжээ. Ингээд хэлснээр нь бэлдээд байтал гурав хоногийн дараа шатар нь өөрөө нүүгээд эхэлжээ.
 
Хариу нүүж, ингээд Эрлэг номун хаан ирснийг мэджээ. Хундага дундрахаар нь дүүргээд байжээ. Эрлэг номун хаан өөрөө харагдахгүй, гагцхүү шатар нүүж байгаагаар нь л байгааг нь мэдэж байжээ. Тэгсээр архи нь нилээд дундарч байтал шатар нүүхээ больжээ. Ингээд Эрлэг номун хаан буцаад явсныг мэдэж.
 
Маргааш нь адуундаа явж байтал найз нь мөн л уулзжээ. "За, чи минь, Эрлэг номун хааныг баярлуулж согтоож чадлаа. Чамд их урт нас өгсөн шүү. Харин чи хүнд насаа битгий хэлээрэй. Би одоо дахин чамтай уулзаж чадахгүй байх” гэжээ.
 
 
Тэгээд тэр хүн өнөр өтгөн сайн сайхан амьдарч 120 жил насалжээ. Нэгэн өдөр явж байтал өмнө нь ер үзэгдээгүй могой тааралджээ. Түүнийг хараад нөгөө хүн "Би 120 наслахдаа ийм могой үзсэнгүй” гэж хэлсэн чинь Эрлэг номун хааны элч тэр үгүйг нь сонсож мэдээд сүнсийг нь авч гэнэ.
 
Уг нь эрлэгийн данснаас хасагдчихсан байж л дээ. Эрлэгийн данснаас хасагдах гэж юу гэсэн үг вэ гэвэл Эрлэг номун хааны газар, энэ ертөнцөд төрсөн хүн бүрийг төрөх үхэх цагтай нь урьдчилан бичсэн тэмдэглэл байдаг. Тэр тэмдэглэл бичгийг харж байгаад үхэх цаг нь болсон хүний сүнсийг авахаар Эрлэгийн элч нар ирдэг.
 
Хэрвээ хэн нэгэн хүний тухай тэмдэглэл нь нэгэнт сүнсийг нь авсан буюу үхсэн хүмүүсийн нэрийг тэмдэглэсэн дансанд хамагдаад үдэгдсэн бол урт насалдаг гэж домоглон ярилцдаг. Дээрхи хүний данс нь алга болчоод тоохгүй байхад нь насаа хэлснээс болж эрлэгт баригдсан хэрэг ажээ.
 
 
Тиймээс Монголчууд насаа хамаагүй хэлдэггүй, хэлсэн ч дарж буюу нэмж хэлдэг, эсвэл тоймлож хэлдэг заншилтай болсон гэнэ.

Амьдралын үнсэлт

$
0
0
 Амьдралын үнсэлт
(Хүссэнээрээ аливааг битгий дүгнэ, битгий гүтгэ) 
Америк зурагчин Рокко Морабитогийн 1967 онд авсан «Амьдралын үнсэлт» хэмээх зураг ихээхэн алдартай. Зарим хүн энэ зургийн учрыг олохгүй гайхдаг бол зарим нь шал буруугаар ойлгож дооглон инээдэг гэнэ. Гэхдээ энэ бол хүн бүхний мэдэж авбал зохих сайхан түүх юм.

1967 оны 7-р сарын тэр нэгэн өдөр их халуун байлаа. Флорида даяар олон тооны хөргөх төхөөрөмж, сэнс ажилласнаас болж ачаалал хэтрэн цахилгааны доголдол үүсчээ.

Цахилгаанчин Рэндалл Чампион, Жей Томпсон нар өндөр хүчдэл бүхий дамжуулагчийг сольж байлаа. Гэнэт Рэндалл санамсаргүй нэг утсанд гараа хүргэж орхижээ. 4000 вольтын гүйдэл агшин зуур түүний биеэр нэвтрэн гарснаас зүрх нь шууд зогсов. (гэмт хэрэгтнүүдийг цаазалдаг цахилгаан сандлын гүйдлийн хүч 2000 вольт байдаг)

Рэндаллын амьсгаагүй болсон бие хамгаалах бүсэндээ дүүжлэгдэн унжиж ирэхэд түүний хамтрагч Жей секунд бүр үнэтэйг маш хурдан ойлгож цаг алдалгүй хиймэл амьсгал хийж эхэлжээ. Өндөр шон дээр хэцүү байсан ч Жей нөхрийнхөө зүрхийг дахин амилуулахын тулд цөхрөлтгүй оролдсоор байлаа. Тэгсээр Рэндалл амьдын шинж тэмдэг үзүүлж эхлэв. Жей найзыгаа хамгаалалтын бүснээс нь салгаж мөрөн дээрээ тунтраад газар буужээ. Аврагчид ирэхэд Рэндалл аль хэдийн ухаан орсон байлаа.

Рокко Морабито энэ зургаараа 1968 онд Пулитцерийн шагнал хүртсэн юм. Рокко тэр өдөр төмөр зам дээр гарсан ослын зургийг авч байгаад хашгирах дууг сонсож огт санамсаргүй харцаа дээшлүүлэн хүнд байдалд орсон цахилгаанчдыг олж харсан байна. Тэрээр эхлээд аврах ангийнхыг дуудаад дараа нь дээрх зургийг авчээ.

"Томпсоныг «Тэр амьсгалж байна!» гэж орилоход би баярласандаа болж толгойгоороо хана мөргөчихөж билээ” гэж зурагчин хожим ярьжээ. Ингэж Рэндалл Чампион сайн найзын хүчээр амь гарсан түүхтэй. Харин зураг нь дэлхий даяар тархжээ.

Эх сурвалж: Dali Jiguur

Уурхайн тэсэлгээнээс үүдэж газар хөдөлсөн гэх боломжгүй гэв

$
0
0

 

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Тавантолгойн орд газрын ойролцоо гурван сарын зайтай 2.4-3.7 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон нь олны анхаарлыг тийш хандуулах болов. Тодруулбал, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Тавантолгойн орд газрын ойролцоо буюу Цогтцэций сумын нутагт 2.4-3.5 магнитуд хүчтэй, 40-өөд чичирхийлэл мэдрэгдсэн. Тухайн үед 30 гаруй цаг мэдрэгдсэн чичирхийллээс үүдэж Цогтцэций суманд онц байдал зарлаж, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авахад хүрч байв. Тэгвэл удаах газар хөдлөлт өнгөрсөн баасан гарагт буюу энэ сарын 2-ны өдрийн 22:20 цагийн орчим боллоо. 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үед барилга байшин нурж сүйдээд байхгүй ч тийм ч сулхан чичирхийлэл биш болохыг мэргэжилтнүүд онцолж байна. Тэр дундаа өдий хэмжээний газар хөдлөлтийн давтамж ойр ойрхон тохиож байгаа нь эрсдэл дагуулж буйг онцолсон. Хоёр удаагийн газар хөдлөлт хоёул Тавантолгойн орд газрын ойролцоо болсон нь олон нийтийн дунд газар хөдлөлтийн шалтгаан уурхайн тэсэлгээтэй холбоотой байх магадлалтай гэх ойлголт үүсгээд байна. Энэ тухай Одон орон, геофизикийн судалгааны төвийн мэргэжилтэн М.Өлзийбатаас тодруулахад "Уурхайн тэсэлгээнээс болж газар хөдлөлтийн давтамж ихэсч байгаа гэх боломжгүй.


Уурхайн тэсэлгээ өнгөн хөрсөнд хийгддэг учир чичирхийллийн давтамж, нөлөөлөл бага. Яахав, тэсэлгээнээс үүдэж өнгөн хөрсөнд бичил ан цав үүсэхийг үгүйсгэхгүй ч тектоник хавтангийн хөдөлгөөнд нөлөөлнө гэх баттай нотолгоо, судалгаа хийгдээгүй л байна. Ер нь, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой газар хөдлөлтийн идэвхжил үүсэх нь үүсдэг. 

Тухайлбал, Мексикт уурхайн тэсэлгээнээс болж газар хөдлөлтийн голомт идэвхжсэн тохиолдол гарсан. Гэхдээ уг уурхай газарзүйн байрлалын хувьд эрт үүссэн газрын ан цав дээр байрлаж байсан юм билээ. Манай уурхайнуудын тухайд энэ талаар нарийн судалж шинжилсэн зүйл байхгүй” гэв.

Тэгвэл дөрөв хоногийн өмнө тохиосон газар хөдлөлтийн талаар Цогтцэций сумын иргэнээс тодруулахад "Орой 22:20 цагийн үед газар хүчтэй чичирхийлж, гэр бүхэлдээ найгаж байсан. Гэрийн мод харшилдан дуугарч, хананы ганц нэг үдээр тасарсан. Чичирхийлэл мэдрэгдээд удаагүй байтал уурхайнууд үйл ажиллагаагаа зогсоож, аврах ангийнхан ирж шуурхай хуралдаан хийсэн. Гэхдээ уурхай гэхээс илүү сумын төвд чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн” гэсэн юм. Ямартай ч, албаны мэдээнээс үзэхэд газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсдээгүй, бэртэж гэмтээгүй, барилга байшин нурж сүйдээгүй аж. Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад "Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт (уртраг-48063, өргөрөг-105049) энэ сарын 2-ны өдрийн 22:18:37 цагт 3.7 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон талаар ООГСХ-с цахим шуудангаар мэдээлэл ирсэн. Газар хөдлөлтийн голомт "Эрдэнэс Тавантолгой”-н уурхайгаас зүүн хойд зүгт, хоёр км зайд байсан” гэх мэдээлэл өгсөн юм.

Сүүлийн үед мэдээллийн хэрэгслийн төрөл, хүртээмж, хамрах хүрээ нэмэгдэхийн хэрээр нийгэм, олон нийтийн дунд газар хөдлөлтийн идэвхжил ихэсч байгаа мэт ойлголт үүсэх болсон бөгөөд энэ нь олон нийтийн сүлжээтэй ч холбоотой гэнэ. Одоогоос 10, 15 жилийн өмнөхтэй харьцуулахад аймаг, сум битгий хэл малчны хотноос интернэтэд холбогдох боломжтой болсноор аливаа мэдээллийн хүлээн авагчийн тоо олширсон. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар урьд нь 3.5-4.0 магнитуд хүчтэй газар хөдлөлт болоход тэр бүр мэдээлдэггүй байсан бөгөөд энэ хэмжээний газар хөдлөлтийн орчинд аюул учрах эрсдэл ч бага байдаг аж. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний газар хөдлөлтөөс үүсч буй чичирхийлэл байшин барилга нураах хэмжээнд байдаггүй. Түүнээс гадна Өмнөговь аймгийн нутагт өдий дайны газар хөдлөлт цөөнгүй болдог бөгөөд сүүлийн жилүүдэд цахим ертөнцөөр байнга мэдээлж байгаагаас хүмүүст газар хөдлөлтийн идэвхжил ихэсч, давтамж нь олширсон мэт санагдах болсон аж.
Түүнчлэн, газар хөдлөлтийн талаарх эндүү ташаа ойлголт улс орны хөгжилтэй ч холбогддог аж. Жишээ нь, Даланзадгад хотыг одоогоос 10 жилийн өмнөхтэй харьцуулахад барилга байшин олширсон бөгөөд үүнийг дагаад хэчнээн өндөр барилга баригдана төдий чинээ газар хөдлөлтийн чичирхийлэл илүү мэдрэгддэг аж. 3.0 магнитуд хүчтэй газар хөдлөлт болоход гэрт байгаа хүмүүст бараг мэдрэгдэхгүй байхад таван давхар байшингийн оршин суугчдад илүүтэй мэдрэгддэг аж. Дээрх хоёр нөхцөлөөс шалтгаалж газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа мэт ойлголт төрүүлдэг юм байна.

Уурхайн тэсэлгээний хүчийг газар хөдлөлтийн хүчтэй харьцуулахад харьцангуй бага байдаг аж. Эрдэнэт, Багануурын уурхай л гэхэд хамгийн хүчтэй тэсэлгээ нь 3.2 магнитуд хүрдэг ба ийм хүчтэй газар хөдлөлт өдөрт хэдэн зуун удаа бүртгэгддэг төдийгүй хүнд мэдрэгдэх нь ч ховор байдаг аж. Гэхдээ дэлхий дахинд авч үзвэл ус ихээр ашигладаг уурхайнууд газар хөдлөлт үүсэх шалтгаан болох нь бий. Тухайлбал, гүний ус хэрэглэх, хэрэглэсэн саарал усаа газрын гүн рүү шахах зэрэг нь газар хөдлөлтийн идэвхжлийг нэмэгдүүлэх шалтгаан болдог аж. Ямартай ч, мэргэжилтнүүдийн хэлж буйгаар уурхайн тэсэлгээ, үйл ажиллагаанаас үүдэж газар хөдлөлтийн идэвхилт ихэсдэг эсэхийг хараахан судалж, шинжлээгүй байгаа аж.
 
Ж.ЖАМУХА
Эх сурвалж: www.assa.mn

"Ганц саалийн үнээ"-гээ аваад үлдэх үү, эсвэл тавьж туучихаад УИХ завсарлах болов уу

$
0
0

 

"Ганц саалийн үнээ"-гээ аваад үлдэх үү, эсвэл тавьж туучихаад УИХ завсарлах болов уу

 

Энэ намрын УИХ-ын чуулганы гол асуудлын нэг "Эрдэнэт"-ийн 49 хувь хувийн компанийх байх уу, эсвэл төрийн мэдэлд шилжих үү гэдэг асуулт дээр л үргэлжлээд өнгөрөх шиг боллоо. Гэхдээ УИХ чуулганы завсарлах хугацаа ойртоод байдаг. Гэтэл өнөө хэрүүлийн алим болсон "Эрдэнэт"-ийн асуулад хэвээрээ л байна. 

 

Харин УИХ-ын намрын чуулганыг ирэх баасан гариг буюу энэ сарын 10-ны өдөр завсарлах хуулийн хугацаатай. Жил бүрийн аравдугаар сарын 1-нд намрын чуулганыг нээж, хоёрдугаар сарын 10-нд завсарлуулдаг. Энэ тухай мэдээлэл гармагц иргэд Эрдэнэтийн асуудлыг шийдэхгүй завсарлах гэж байгаа нь эрх баригч МАН 49 хувийг авсан нөхдүүдтэй "нам нийлж, сэм хуйвалдсан” хэрэг хэмээн хардаж эхэллээ.

 

Уг нь энэ асуудлыг шалгасан ажлыйн хэсгийнхэн  "Энэ нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар УИХ-ын шийдэх ёстой асуудлыг дур мэдэн шийдсэн байна. Мөн 49 хувийг авсан мөнгөний асуудал но-той байна тиймээс төрд уг хувийг шилжжүлэн авах нь зүйтэй" гэж дүгнэсэн байдаг.

Өнгөрсөн зунаас эхлэн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан хоёрын хийсэн тэмцэл ингээд цэг тавигдах гэж байна.Учир нь "Эрдэнэт"-ийн 49 хувийн талаар энэ лхагва гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хороо уг дүгнэлтийг хэлэлцээд баасан гаригт чуулганаар хэлэлцүүлэхээр шийдээд байна. Харин уг асуудлаар УИХ ямар шийдвэр гаргахыг таахад эрт байна.

 

Үнэхээр "Эрдэнэт"-ийг луйвардаж авсан бол Монголчууд, монголын төр өнөөгийн эдийн засгийн "ганц саалийн үнээ"-гээ тавиад туучихсантай ялгаагүй болох биз ээ.

 

ЧОЙ



ЗАСАГТАА ЭРХЭЛСЭН “ДАВАРСАН” КОМПАНИУД

$
0
0

ЗАСАГТАА ЭРХЭЛСЭН “ДАВАРСАН” КОМПАНИУД

 

-Шатахууны үнийг дагаж бараа, бүтээгдэхүүний үнэ өсвөл хариуцлагыг хэн хүлээх вэ-

Өнгөрөгч амралтын өдрүүдээр шатахуун түгээх станцууд шатахууны үнээ литр тутамд нь нэмэгдүүлжээ.

Уг нь өнгөрсөн сарын 25-ны өдөр буюу шатахууны үнэ нэмэхээс ердөө 10 хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг бууруулах шийдвэрийг гаргасан.

Ингэхдээ газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг буурууллаа хэмээгээд автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160.000 төгрөгөөс 50.000 төгрөг болгож,/ 90-ээс дээш октантайг 160.000 төгрөгөөс 30.000 төгрөг/, дизелийн түлшинд ногдох татвар 180.000 төгрөг байсныг 70.000 төгрөг болгон бууруулж тогтоосон. Ингэснээр улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурах ч, шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах боломжтой гэж холбогдох яам болон Газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын холбоо үзсэн байдаг.

Тэр байтугай өмнө нь Засгийн газар шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах зорилгоор 2015 оны арваннэгдүгээр сар, 2016 оны аравдугаар сард автобензин, дизелийн түлшинд ногдуулах онцгой албан татварын хэмжээг бууруулсан.

Гэтэл одоо давраад юун Засгийн газрын шийдвэр гэсэн өнгө аястайгаар амралтын өдрүүдийг ашиглан үнээ нэмэгдүүллээ. Ингэхдээ 80-100 орчим төгрөгөөр нэмэгдүүлжээ. Засгийн газраас шатахууны үнийг хөөрөгдвөл араас нь бүхий л өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг учраас амьхандаа тогтоон барих гэсэн оролдлого хийсэн. Харамсалтай нь аж ахуйн нэгжүүд Засгийн газрын тогтоол шийдвэрийг үл тоосон явдал болж байна. Тодруулахыг хүссэн боловч амралтын өдрүүд таарсан тул холбогдох албан тушаалтнуудтай өнөөдөр хариулт өгөх болов уу.

Өнөөдрийн байдлаар ихэнх буюу "Петровис”, "Магнай трейд” зэрэг компани аль хэдийн литр тутамдаа 100 төгрөг нэмсэн. "Шунхлай” ШТС-ууд өчигдөр "Маргаашнаас нэмнэ гэсэн” гэх мэдээлэлтэйгээр түгээлтэй хийж байлаа.

Уг нь Засгийн газрын дээрх тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва нарт үүрэг болгосон. Тиймээс тэдний хувьд ч тодорхой хариулт өгөх байх.

Уг нь манай улсын аж ахуйн нэгжүүд шатахуун импортлодог ОХУ-д үнэ нэмэгдээгүй. Харин дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсч байгаа аж.

Тодруулбал, брент маркийн нефьт 0.37 хувь буюу баррель нь 53.83 доллар болох үзүүлэлтэй байгаа аж. Харин WTI маркийнх ирэх сард 0.54 хувь баррел нь 53.83 доллар болно гэж гадны худалдааны сайтуудад мэдээлж байгаа юм. Тэгэхээр ойрын үедээ манай улсад шатахууны үнэ нэмэгдэх шалтгаан үгүй мэт. Гэсэн ч албаныхан хэрхэн тайлбарлахыг харах хэрэгтэй. Гэхдээ албаныхан шатахуун импортлогчидтой уулзаж, хариу арга хэмжээ авсан ч шатахуунаас болж өссөн бараа, бүтээгдэхүүний үнэ эргээд буурдаггүй гашуун туршлага бий. Тэгэхээр энэ хариуцлагыг хэн хүлээх бол. Уг нь шатахууны үнийн өсөлтийг саармагжуулах нь улсын төсвийн орлого 110 орчим тэрбум төгрөгөөр буурна гэж үзсэн ч Засгийн газар эрсдлийг үүрсэн. Харамсалтай нь аж ахуйн нэгжүүд өнөөдөр нийгмийн хариуцлагаас илүү ашгаа бодож, ард иргэд, төр, засгийг үл тоож буйгаа илэрхийлэв бололтой.

Өглөөний сонин
Б.Төгөлдөр

Тангараг өргөсөн хүмүүс төрийн шийдвэр эсэргүүцээд байна

$
0
0

Тангараг өргөсөн хүмүүс төрийн шийдвэр эсэргүүцээд байна

 

Өнгөрөгч оны зургаадугаар сард УИХ-ын сонгууль болж улстөрийн ууган хүчин үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш даруй найман сарын нүүр үзэж бараг нэг жилийн ойндоо хүрэх гэж байна. УИХ-д  65 суудал авсан нам зүй ёсоор Засгийн газраа эмхлэн байгуулж, бусад холбогдох агентлаг газар, Төрийн өмчит компани, сургуулийн удирдлагууд ч жигдэрсэн байх ёстой.

 

Гэтэл зарим газар, хэлтэс, сургуулийн удирдлагууд ч бодлого ёсоор томилогдоогүй байгаа нь МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, бусад ажилд чөдөр тушаа болж байгааг хаа хаанаа ярих болжээ. Үүнээс илүүтэй итгэл үнэмшлээ өгч өнөөгийн төрийг бүрдүүлсэн түмний хүслээс хол байгаад сэтгэл дундуур байна. Бид ардчилсан зарчмаар сонгууль өгөөд 25 жилийн нүүр үзэж, сонгуулийн үр дүнд ялалт байгуулсан улстөрийн хүчин төрийн эрхийг барьж, улс орны бодлогыг барьж ирсэн түүхтэй. Энэ нь зөвхөн манай улсад ч байдаг зүйл биш дэлхийн ардчилсан системтэй бүхий л улс оронд ижил тэгш үйлчилдэг зарчим юм.

 

Нэг жишээ дурдахад төрийн өмчид байдаг ганцхан хэвлэл мэдээллийн байгууллага бол МҮОНРТ. Гэтэл энэ их айлын удирдлагыг жинхлэн шийдэлгүй хичнээн удав. Уг айлын ерөнхий захирлаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн ажилласаар өдийтэй золгосон нь олны гайхширлыг бараад байсан юм.

 

 Өнөөдөр гэхэд л МУИС, МУБИС, СУИС, АШУҮИС гээд олон сургуулийн захирлыг томилоогүй байх жишээтэй. Заавал солих холих тухайд бол биш. Эдгээр төрийн өмчит сургуулиудын захирал нь АН-ыг эрх барьж байх үед тэдний мөрийн хөтөлбөр нэрийн дор тэдэнд үйлчилж байсан захирлууд байгаад л хамаг учир оршино. Ерөөсөө л ялалт байгуулсан нам итгэл үнэмшлээрээ нэгдсэн намынхаа гишүүдийг тохирох албан тушаалд нь томилсоор ирсэн түүхтэй.        

 

Саяхан БСШУС-ын сайдын зүгээс зарим сургуулиудын захирлуудыг дуудаж ажлаа өгөхөд бэлтгэлээ хийх талаар мэдэгдсэн тухай мэдээлэл гарчээ.   Гэтэл энэхүү мэдээлэлтэй дөрөө харшуулан АШУҮИС-ийн захирал ахмад багш, дэд захирлуудаа цахим ертөнцөд мэдэгдэл гарган эсэргүүцэл гаргахыг шаардаж, албадан гарын үсэг зуруулсан тухай хамт олон нь гайхширан, аргаа баран ярьж байна. Урд нь баахан хүмүүсийг албадан гарын үсэг зуруулж Ерөнхий Сайд, УИХ-ын дарга, БСШУС-ын сайд, Ерөнхийлөгчийн Тамгын Газар зэрэгт хаяглан явуулж түүнийхээ хувийг нь цахимаар тараасныг хэн хүнгүй уншиж дооглож л байсан. "Энэ долоо хоногт бүх ажилчдынхаа хурлыг хийнэ гэж зарласан, өөрийгөө дэмжсэн бичигт гарын үсэг зур гэж албадан, айлган сүрдүүлэх байх гэхээс яс хавтайж байна, яанаа” гэж багш ажилчид нь ярьж байна. Ийм байж болох юм уу? Авч болсон юм өгч болохгүй юу болоод байгаа юм бол? "Өгчихөөр үхчих гээд байгаа юм болов уу” ч гэж хамт олон нь ярих боллоо. Энэ бол төрийн алба, тэндээс гарч байгаа шийдвэр. Тус сургуулийн багш ажилчид зөвхөн ажлаа хийж, ирээдүйд сайн боловсон хүчин бэлдэх ёстойгоос бус хэн нэгэн суудалд дуртай нөхрийг хаацайлах учиргүй. Тэд хувийн хэвшлийн ямар нэгэн байгууллагад ажиллаагүй. Төрийн өмчит сургуулийн багш ажилчид гэдгээ санах учиртай. Өнөөдөр юу юуны духанд хүрэлгүй, төрийн бодлого шийдвэрийг эсэргүүцэх, суудалд шигдсэн нэг хүний төлөө хашиж буй ажил үүргээ мартах хандлага газар авсны нэгээхэн жишээ нь АШУҮИС-ийн багш ажилчдаас гаргасан мэдэгдэл. Тэр тусмаа эрүүл мэндийн чиглэлд боловсон хүчин бэлдэж байгаа сургууль ийм байх нь зүйд нийцэх үү. Төр түмнийхээ өмнө өргөсөн тангарагтай хүмүүс түмнийхээ саналаар бий болсон төрийнхөө бодлого шийдвэрийг ийнхүү эсэргүүцэн зогсоог аль ч талаас нь шүүмжилж болно. Миний хувьд АШУҮИС-д ажиллаж байгаа багш ажилчдыг төртэй гэрээ хийж, төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэх үүрэгтэй, дээд зэргийн ёс зүйтэй байх ёстой хүмүүс гэж боддог. Эсвэл хаацайлж байгаа захирлынхаа нөлөөнд багтаад ажлын бараа харсан нөхөд байдаг хэрэг үү. Тийм биш л юм бол тэнд үүрэг хариуцлагаа мэддэг, хэн нэгний даган баясагч биш, тангараг өргөсөн хүмүүс ажиллаж байх учиртай.

 

Ирээдүйн эрүүл мэндийн манаанд зогсох боловсон хүчинд барилгачин, жүжигчин эсвэл улстөрчид хичээл заадаггүй байх гэж бодож байна. Тэгэхээр өргөсөн тангараг, төр түмэн, уг сургуулийнхаа мөн чанарыг ядаж ойлгодог байх учиртай. Хэн нэгэн суудалд шигдсэн нөхрийн талд орж хуйлраад байх сургууль бол биш юм. Цаана чинь түмний хүслээр бий болсон төр бодлогоо хэрэгжүүлж шийдвэрээ гаргаж байгааг ч ойлгох хэрэгтэй. Төр түмэндээ өргөсөн тангарагаа санахад илүүдэх юун. Нөгөө талаар төрийн эрх барьж байгаа улстөрийн хүчин ч энэ мэт гацаатай асуудлыг яаралтай шийдэх нь зөв. Ужигарсан, дүлэгнэсэн удааширалтай байдал нь өнөөдрийн нийгэмд яагаад ч тохирохгүй. Сонгуулийн үр дүнд бий болсон төрийн бодлого шийдвэр удааширалтай, харзанасан, цаг хугацаа алдсан назгай байдлыг ард олон ч шүүмжлэх болсон.

 

Нэгэнт л ард түмний үнэмлэхүй санал авсан төрийн шийдвэр ард түмний хүсэл сэтгэлд нийцсэн, тууштай зоримог байх ёстойг сануулаад эхэлсэн. Хоёр зуу гаруй мянган гишүүний итгэл үнэмшлээр оршин тогтнож байгаа МАН-ыг иргэд итгэл үнэмшлээрээ сонгосон. Олон жилийнхээ амьдрал итгэл үнэмшлийг энэ намд зориулсан хүмүүс өндөр итгэлийнхээ ач тусыг хэрхэн яаж хүртэж байгаа тухай ч гишүүд дэмжигчид хөндөн ярих болов. Ямартай ч ялсан нь ялсан шиг, ялагдсан нь ялагдсан шиг бай. Ямар өмчлөөд өгчихсөн биш, өгч авч сурах хэрэгтэй алба гэдгийг сануулах хэрэг бүхий л салбарт байна. "Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэг үг ч бий.

 

Б.Анар


“Өгөөж чихэр боов” ХХК хямдралтай, сугалаатай нэрийн дор өнгө зүс муутай хэвийн боов зарж хэрэглэгчид ээ гомдоож байна

$
0
0

 

Хүнсний манлай үйлдвэр "Өгөөж чихэр боов” ХХК сар шинийн баярыг тохиолдуулан хэвийн боовондоо хямдрал зарлан худалдаанд гаргажээ. Монгол түмний уламжлалт баяр "Цагаан сар”-аар зассан идээний өнгө зүс сайхан байвал тэр жилдээ тухайн айл өрхийн ажил үйлс өөдрөг, идээ будаа элбэг дэлбэг байна хэмээн бэлэгшээдэг. Гэтэл "Өгөөж-Чихэр Боов” компани өнгө зүс муутай, навтгар хэвийн боов үйлдвэрлэж худалдаанд гаргаж байгаа нь хэрэглэгчдийн сэтгэлийг гонсойлгоод байгаа юм.

Тэрээр нэгэн иргэн настай эмээдээ сар шинийнх нь хэвийн боовыг  "Өгөөж-Чихэр Боов” компаниас  авч өгсөн биш сэтгэл тун дундуур байгаагаа фэйсбүүк хуудсандаа бичжээ.

Хэрэглэгч  бичихдээ ” За ёстой "Өгөөж”-ийн хэвийн боов ёстой биш юмаа. Ийм хэьийн боовоор хэн үндэснийхээ үйлдвэр цагаан сарын тавгийн идээгээ чимэх юм, арай биш ээ. Би яахав ажилчин айлын хүүхэд. Эмээдээ цагаан сарын хэвийн боовыг нь аваад өгөе гэж явсаар Өгөөжийн хямралтай үнэ дээрээс нь 1850 төгрөг, дээр нь сугалаатай байгаа гэхээр нь ашгүй дээ хямралтай байгаа энэ үед нэг ч гэсэн үйлдвэр гээд л баяр хөөртэй аваад эмээдээ өгсөн. Гэтэл гэртээ ороод байж байтал эмээ залгаад миний хүү хурдан буцаад ир гээд очёон чинь эмээ хямарчихсан сууж байна. Эмээ хэлэхдээ хөгшин гэлтгүй монгол хүн цагаан сарынхаа идээний өнгөөр ирэх жилийнхээ өнгийг тодорхойлдог юм. Эмээ нь их л бэлэгшээж хүүгээсээ авсан задалсан ийм боов байна, эмээгийнх нь шинэлгээ сайхан болохгүй нь гэж байна. Миний урам үнэхээр хугарлаа. Өдий наслахдаа анх удаа эмээгийнхээ тавгийн идээг авч өгч байхад ийм муухай сэтгэгдэлтэй үлдээх гэж дээ. 1850 төгрөгний хэвийн боов ийм л байдаг юм байна. Өгөөж үйлдвэрт би гомтолтой байна, тэгээд бас сугалаа гэчихжээ, ийм боовоо өгөх гээд сугалаа гэсэн юм байна. Миний зүгээс Өгөөжийн боовыг ойр орчмын таньдаг хүмүүсдээ авахгүй байхыг зөвлөе.  Миний эмээтэй адил олон буурай байгаа. Буурайнууддаа ийм боов өгч гомдоохгүй байхыг зөвлөе” гэжээ.

7527

Тэгэхээр иргэдийн тухайд жилдээ ганц л тохиох уламжлалт сар шинийн баярынхаа тавгийн идээг өнгө зүстэй, өөдтэй хэлбэр дүрстэй байгаасай гэж бодож буй бол "Өгөөж”-өөс сонголт хийх хэрэггүй бололтой байна.

Ер нь "Өгөөж-Чихэр боов” компанийн бүтээгдэхүүнийг Монгол хүн бүр хэрэглэх дуртай. Гэтэл  "Өгөөж”-ийн тухайд урьд нь нэг бус удаа хэрэглэгчдийнхээ итгэл рүү ус цацсан тохиолдол гарч байсан билээ.

Эргэн сануулвал:  "Өгөөж”-ийн шанзгүй жижиг еэвэнгийн голоос даавуу гарч ирсэн талаар нэгэн хэрэглэгч өөрийн цахим хуудаснаа оруулж олон нийтэд анхааруулсан байдаг. Бүүр нэг ч биш 2, 3 еэвэнгээс нь гарсан гэдэг.

"Монгол хүний ходоод хэдийнэ хогийн сав болчихжээ та минь!!!  Хүнсний аюулгүй байдал, чанар стандартын шаардлага хангах тухай ойлголт манай үндэсний хоол үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд байдаггүй бололтой. Хянадаг шалгадаг газар ч  нэг байдлыг ийм дээр нь хүргэчихэж” хэмээн бичсэн байдаг.

7530

Хүнсний манлай үйлдвэр "Өгөөж чихэр боов” ХХК  энэ мэт үйлдлээрээхэрэглэгчийнхээ сэтгэлд сэв суулгасаар байна. Баахан магтаж рекламдаад буй хэвийн боовоо ч өнгө зүстэй, аятайхан хэлбэр дүрстэй хийхийг сануулахад илүүдэхгүй болов уу.

Эх сурвалж: Fact.mn 

75297526


С.Чинзориг: Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид НДШ-ээ нөхөн төлж болно

$
0
0

С.Чинзориг: Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид НДШ-ээ нөхөн төлж болно

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль өнгөрсөн чуулганы хуралдаанаар батлагдаад байгаа билээ. Тэгвэл энэхүү хуулийн талаар хууль санаачлагч, УИХ-ын гишүүн С.Чинзоригоос зарим зүйлийг тодрууллаа. 

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдчихлаа. Энэхүү хуулиар ээжүүдэд ямар таатай нөхцөл бүрдэж байгаа вэ? 

-Ээжүүдийн хүүхдээ асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл тасрахгүй байх боломжийг бүрдүүлж байгаа юм. Тухайлбал, олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдийн хөдөлмөрийг бодитой үнэлэх зорилгоор хэд хэдэн өөрчлөлтийг энэ хуульд оруулсан.

Ээжүүдийн төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор улсад ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ төлсөн жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцдог болж байна. Ээж дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол улсад ажилласан жил, НДШ төлсөн жил дээр зургаан жил нэмэгдэж тооцогдоно гэсэн үг. Ингэснээр цалингаас тогтоолгох тэтгэвэр нь өндөр тогтоогдох юм.

-Хүүхдээ гурван нас хүртэл харсан ээжүүдийн НДШ тасрахгүй байхаар зохицуулсан гэсэн үү? 

-Тийм ээ. Ээжүүд Хөдөлмөрийн тухай хуулиар хүүхдээ гурван нас хүртэл харсан бол НДШ тасрахгүй байх зохицуулалт хийж өгч байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ гурван нас хүртэл харсан ээжийн энэ хугацааны шимтгэл тасрахгүй байх зохицуулалт хийж өгсөн. Албан даатгалд өөрөөр хэлбэл, ажил хийдэг ээж хүүхдээ гурван нас хүртэл харж, асарч байгаа бол энэ хугацааны НДШ-ийг ажил олгогч төлнө.

Харин сайн дурын даатгалд хамрагдсан ээжийн НДШ-ийг Нийгмийн даатгалын сангаас буюу тэтгэмжээс төлнө. Ажилгүй, орлогогүй ээжүүд төрөөд хүүхдээ асарч байгаа бол НДШ-ийн 50 хувийг төр хариуцна, 50 хувийг нь өөрөө төлөх зохицуулалт хийгдэж байгаа. Түүнчлэн НДШ төлж байгаа ээжүүд жирэмсэн, амаржсаны тэтгэмж авдаг. Гэхдээ өмнөх хуулиар заавал даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ 100 хувь авдаг байсан. Харин сайн дурын даатгалд хамрагдсан ээж цалин хөлсний тэтгэмжээ 75 хувиар авдаг.

Тэгэхээр ээж хүн нэгэнт НДШ төлж байгаа бол даатгагдсан хэлбэрээс үл хамаараад жирэмсний болоод амаржсаны тэтгэмжийг цалин хөлснөөс 100 хувь бодуулж авдаг болох зохицуулалтыг хийж өгсөн. 

-Өмнөх хуулийн тухайд ээж хүүхдээ асарч байх хугацаандаа гурав дахь хүүхдээ төрүүлэхэд нь тэтгэмж олгохгүй гэдэг байсан. Энэ хуулиар олгох уу? 

-Хуучин хуулиар ээж хүүхдээ асарч байх хугацаандаа дахин жирэмсэлж, хүүхэд төрүүлсэн бол тэтгэмж өгдөг байсан. Харин гурав дахь хүүхдээ төрүүлэхэд нь энэ тэтгэмжийг олгохгүй гэдэг байсан. Зөвхөн эхний хоёр төрөлт дээр тэтгэмж олгодог зохицуулалтыг өөрчилж, төрөх болгонд нь жирэмсний тэтгэмжийг олгодог болгосон байгаа гээд олон давуу талууд үүсэж байгаа. 

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн тухайд малчдын тэтгэврийн нас наашилж байгаа юм уу? 

-Энэхүү хуулиуд хэрэгжиж эхэлснээр малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулж байгаа. Түүнчлэн малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн талаар "Улсын хэмжээнд 330 мянга орчим малчин байдаг. Энэ хуулийн өөрчлөлтөөр малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулж байгаа. Эрэгтэй 55, эмэгтэй 50 настай тэтгэвэрт гардаг болж байна гэсэн үг.

Мөн малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийг нэг удаа нөхөн төлүүлэх боломжтой боллоо. Улсын хэмжээнд нэг сая 100 мянган ажилтан байна гэж тооцдог. Үүний 47.5 хувь нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч байгаа юм. Нийт 300 мянган малчин, 240 орчим мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч байна гэсэн тооцоо байдаг. Гэтэл тэдний НДШ төлөх явц маш муу байна. Малчдын тухайд есөн хувь нь НДШ төлдөг. 

-Тэгвэл хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хэдэн хувь НДШ төлдөг юм бол. Эдгээр хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх үү? 

-Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тухайд 13 хувь нь НДШ төлдөг гэсэн судалгаа байгаа юм. Ингэхээр 85-90 хувь нь нийгмийн даатгалын гадна байгаад байна. Тэд өндөр нас наслаад ирэхээр нийгмийн даатгалын баталгаа нь алдагдах сул талтай. Тиймээс малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн НДШ-ийг нэмэгдүүлэх үүднээс нэг удаа нөхөн төлөх боломж олгож байгаа юм.

Дашрамд дурдахад, эдгээр хуулиуд нь 2018 оноос хэрэгжиж эхэлнэ. Мөн ээжүүдийн төрүүлсэн хүүхдийн тоогоор ажилласан хугацааг 1.5 жилээр нэмж тооцогдох хуулийн заалтын журмыг Засгийн газраас батлах юм байна. Өөрөөр хэлбэл, энэ зохицуулалтад бүх ээжүүдийг хамруулах уу эсвэл хууль хэрэгжиж эхлэх хугацаанаас эхлэн тооцох уу гэдгийг Засгийн газраас шийдэх болно.

Бяцхан охинд амьдрал бэлэглэе

$
0
0

 

Хорвоод мэндлээд тавхан сар болж буй бидний бяцхан охинд минь амьдрал бэлэглээч монголын элэг нэгт ахан дүүс минь.

Таван сартай бяцхан охиныг минь Золжаргалын Анударь гэдэг бөгөөд"Зүрхний ховдол хоорондын цоорхой" гэсэн оноштойгоор яаралтай мэс засалд орох шаардлагатай болоод байна.
Аав ээждээ аз жаргал бэлэглэн, ход ход инээх охины минь мэс заслыг Монголд хийх боломжгүй гэсэн юм. Тиймээс БНСУ-н Сежон эмнэлэгт хагалгаанд оруулахаар хүсэлт гаргахад аз таарч хагалгаа хийх боломжтой гэсэн боловч эмчилгээний зардалгүйн улмаас охиныхоо мэс заслыг хийлгэж чадахгүйд хүрээд байна.
Хагалгааны зардал 27-33 сая вон буюу 66 сая төгрөг болох юм. Охиныг минь яаралтай хагалгаанд оруулахгүй бол хүндрэл гарах магадлалтай хэмээн эмч зөвлөөд байгаа.
Тиймээс элэг нэгт Монголын ахан дүүс минь сэтгэлийн дэм хайрлаач.
ХАНДИВЫН ДАНС
Хаан банк: ‪5720416719
Төрийн банк: 26170005666
Данс эзэмшигч: Ч.Жаргал �
ХОЛБОО БАРИХ:
Аав Золжаргал ‪8009-1221, 9962-3980
Ээж Ч.Жаргал 8829-0214, 9963-1222

Д.Оюунхорол: Хөнгөлөлттэй виз олгох асуудлыг мушгин гуйвуулж болохгүй

$
0
0

Д.Оюунхорол: Хөнгөлөлттэй виз олгох асуудлыг мушгин гуйвуулж болохгүй

 

Д.Оюунхорол: Хөнгөлөлттэй виз олгох асуудлыг  мушгин гуйвуулж болохгүй

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр тус яамны газар, хэлтсийн дарга нарын хамт хэвлэлийн бага хурал хийлээ.   БНХАУ-ын иргэдийг  Монголд визгүй нэвтрүүлэх гэж байна гэх ташаа  мэдээлэлд БОАЖ-ын сайд эхлээд тайлбар хийсэн юм.

Дэлхийн олон орон БНХАУ-ын жуулчдыг өөртөө татах тусгай бодлого гаргаж визийн журмаа хөнгөлсөн шийдвэрүүд шинээр гаргадаг. 2015 оны байдлаар 1.3 тэрбум хүн аялсны 120 сая нь Хятад улсын иргэд байж, нийтдээ 125 тэрбум ам.долларын орлого оруулсан статистик тоо баримтыг  Дэлхийн аялал жуулчлалын байгууллага гаргажээ.  Монгол Улсын хувьд "утаагүй үйлдвэрлэл” хэмээгддэг  аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд "Хөрш орнуудтай хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээ, маршрутыг хөгжүүлэх” талаар тусгагдсан. Бүлэг жуулчин гэдэг бол  жуулчны мэргэжлийн байгууллагуудаар дамждаг, нарийн зохион байгуулалт, хөндлөнгийн хяналт бүхий 15-30 хүнийг хэлдэг.

Тиймээс  Хятад улсаас аяллын тусгай хөтөлбөртэй, хариуцах эзэнтэй, бүлэг жуулчдад хөнгөлөлттэй хэлбэрээр виз олгох асуудлыг судалж  байна гэлээ. Энэ асуудлыг Хятадын жуулчдыг визгүй оруулах гэж  байгаа мэтээр мушгин гуйвуулж болохгүй.Хятад иргэдийг визгүй нэвтрүүлэх асуудал яригдаагүй, цаашид ч яригдахгүй гэлээ. Бүлэг жуулчид бүх боомтуудаар бус тодорхой олон улсын боомтуудаар нэвтрэх эрхтэй байх, түүнчлэн бүлэг жуулчдыг нэвтрүүлэхдээ Монгол болон Хятадын аялал жуулчлалын эрх бүхий компаниар үйлчлүүлсэн байх, аяллын маршрут, хөтөлбөр, бүлэг жуулчдын тээврийн хэрэгслийн төрлийг урьдчилан авсан байх шаардлагыг тавих аж. БНХАУ-ын хувьд хөрш орнууддаа аялах эрх бүхий "Хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх”-ийг 2013 оноос нэвтрүүлжээ.  Нэг удаагийн зориулалттай тус  үнэмлэхээр Хятадын жуулчид ОХУ, Мьянмар, Вьетнам, Лаос, Хойд Солонгос зэрэг улсуудад зорчих боломжтой байдаг байна. Хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх манайд одоо л яригдаж байгаа асуудал биш юм байна.  БНХАУ-ын хил орчмын аялал жуулчлалын үнэмлэхтэй жуулчдыг 2015 онд манай Замын-Үүд, Бичигт боомтоор нэвтрүүлэн өдрийн аялал явагдаж байсан бөгөөд Дорноговь аймаг дахь Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор 2014 онд 5936 жуулчин аялсан бол 2015 онд13914 хятадын жуулчид аялсан байдаг. Энэ үйл ажиллагааг  2016 оны 2 сараас  зогсоожээ. Нэг өдрийн жуулчны үйл ажиллагааг зогсоосноос хил орчмын аялал жуулчлал, бараа худалдааны үйл ажиллагаа доголдож, жуулчдад үйлчилдэг дэлгүүр, ресторан, бэлэг дурсгалын зүйл борлуулдаг иргэдийн орлого зогссон байдалтай байгаа тул хил орчмын аялал жуулчлалын үнэмлэхээр нэвтрэх эрхийг сэргээж өгөхийг  Дорноговь болон Сүхбаатар аймгийн Засаг дарга нар удаа дараа яаманд хүсэлт ирүүлж байсан.

Хил орчмын аялал жуулчлал нь тухайн бүс нутагтаа эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж үзэж Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Дорнод аймгууд хил залгаа БНХАУ-ын аймгуудтай аялал жуулчлалын талаар хамтран ажиллах Санамж бичиг байгуулан ажиллаж байна.БНХАУ-аас Монгол улсад аялах жуулчдын тоо 2012 оноос хойш жил бүр 10-15 хувийн бууралттай байгаа бөгөөд 2016 онд 131312 хятадын жуулчид ирсэн нь нь 2015 оноос 10,4 хувийн бууралттай байна. Статистик мэдээллээс харахад бид хятадын жуулчдыг татах бодлого барьж ажиллах шаардлагатай байгааг харуулж байна. Үүний тулд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж, өнөөг хүртэл эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байгаа эдийн засгийн чөлөөт бүсүүддээ хөрөнгө оруулалт хийх асуудал чухлаар тавигдаж байна гэв.

Өөрийнх нь    гитартай  зураг сошиал ертөнцөөр тарсанд тэрбээр мөн тайлбар хийв. Монгол Улсын төрийн далбаа болон МАН-ын туг бүхий өрөөнд гитар тоглож суугаа зургийн тухайд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол "Би тэр зургийг гаргаж тавихад их гайхсан. Тэр өрөө Төрийн ордны өрөө ч биш, яамны албан өрөө ч биш. Би сонгуулийн өмнө охиныхоо сургууль дээр амралтынхаа цагаар очсон үеийн зураг байсан. Би гитар тоглох ч дуртай, ядарсан үедээ тоглоход стресс тайлагддаг. Би архи, дарс хэрэглэдэггүй. Зураг дарах хэрэггүй гээд гараараа хааж байгааг дарчихсан  байх. Тэр зургийг тараасан хүнийг би мэдэж байгаа. Тэр хүнд хүн чанарын хэлтэрхий гэж байна уу даа гэж бодоход хүргэж байна" гэсэн тайлбарыг хэллээ.

БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба 

Ном ба нойр

$
0
0

Ном ба нойр

 

Тэрээр нойр нь хүрэхгүй байсан тул орондоо ном уншив. Ганц хуудас дуусгаагүй байтал нүд нь анилдаад эхэллээ. Бушуухан чийдэнгээ унтраагаад хөнжлөө лавхан татаад нүдээ анилаа. Гэтэл юун унтах, тэр дороо нойр нь сэргэчихэв. Хэсэгтээ унтах санаатай баахан хөрвөөв. Нойр бүрэн хульжижээ.

Чийдэнгээ асаагаад мөнөөх номоо ахиад барьж авав. Дахин нэг хуудас уншчихлаа. Номын үг үсэг улам бүдэгрэн фокус алдарч байна. Чийдэнгээ унтрааж нүдээ анив. Тэр дороо л нойр сэргэчих нь тэр. Дороо хөрвөөтөл хөнжил дээр тавьсан ном нь шалан дээр унаж нойрыг нь бүр ч сэргээчихлээ.Ном уншиж нойроо хүргээд, номоо болингуут нойр хульжих энэ явдал бараг арав дахин давтагдав. Чийдэнгээ унтрааж ч үзэв, асаалттай нь үлдээж ч туршлаа. Ахиухан зүүрмэглэхийн тулд уншиж байхдаа нүдээ тэвхдсэн ч нэмэр болсонгүй. Сэрүүн хөрвөөхдөө тоо тоолж үзсэн боловч хэдийнээ мянга гарч будилаад алдсан тоогоо эргэж олох гэсээр бүр ч сэргэх нь тэр. Цаг харсан чинь шөнийн гурав болж байна. Ингээд мань хүн ерөөсөө энэ шөнөдөө унтахаа болихоор шийдлээ. Нойр хүргэдэг номоо хандсан зүг рүүгээ шидчихээд, босч хувцаслав. Гадаа гарлаа. Баахан алхав. Алхах тусам нойр нь хүрнэ. Сүүлдээ бүр гудамжинд босоогоороо унтах шахав. Бушуухан гэртээ эргэж ороод уухайн тас хөнжил рүүгээ шургалаа. Гэтэл гайтай нойр тэгэхээс тэгэх гэж байгаа юм шиг ор сураггүй зугтан алга болжээ. Удтал хөрвөөж байснаа гэнэт өнөө нойр хүргэдэг номоо авахаар бослоо. Эрээд олсонгүй, хааш нь шидчихснээ санадаггүй. Тэгэхээр нь номын сан руугаа очин хамгийн түрүүнд гарт таарсан нэг номын сугалж аваад ор руугаа чиглэв.Хэдхэн мөр уншсаны дараа нүд нь анилдаад эхэллээ. Чийдэнгээ ч унтрааж ч чадсангүй, уншиж буй номоо ч цааш тавьж дөнгөлгүй гараас мултран унав. "Ямар ном уншиж эхэлсэн бэ?” гэсэн бодол толгойд нь орж ирсэн боловч үүнийг сэрж нягтлах тэнхэл хүрсэнгүй. Мань хүн гүн нойронд автан таг унтжээ. "Ямар ном хамгийн сүүлд уншив?” гэсэн асуулт түүний зүүдэнд янз бүрийн сюжэтээр холилдон найрагдан тэнүүчлэнэ. Ямар ном уншсанаа тэрээр хэзээ ч мэдэж чадаагүй. Яагаад гэвэл тэр дахиж сэрээгүй.

Монгол залуус Солонгосын цагдаагийн хөлийг хазжээ

$
0
0

Монгол залуус Солонгосын цагдаагийн хөлийг хазжээ

 

Өмнөд Солонгос улсын Чежү арлын цагдаагийн газарт өнгөрсөн долоо хоногт Монгол улсын хоёр иргэнийг саатуулсан байна. Учир нь тус арал дахь нэгэн дээд сургуульд суралцдаг 18, 20-н настай Ш. Л нар нэгдүгээр сарын 31-ний өдөр архидан согтуурч улмаар гудамжинд явж байсан иргэдийг шалтгаангүйгээр зодож бие болон эд хөрөнгийг нь хохироосон хэрэг үйлджээ.

    Тэд мөн хэргийн газар очсон хоёр цагдааг эсэргүүцэн зодолдож, нэгнийх нь хөлний эрээн булчинг хазаж бэртээсэн байна.

    Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас "Монгол оюун залуус архидан согтуурч агсан тавихдаа жирийн зургаан иргэнийг зодож бэртээсэн. Мөн хэргийн газар очсон цагдаагийн хоёр ажилтны шаардлагыг үл тоомсорлож, тэднийг зодож, нэгнийх нь хөлийг хазсан хэрэг үйлдсэн. Тэд эх орон руугаа зугтаах магадлалтай тул түр саатуулан шалгаж байгаа” гэж мэдээлсэн байна.

http://www.shuurhai.mn/139411

Viewing all 19854 articles
Browse latest View live