Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19968 articles
Browse latest View live

Хятадын Засгийн газар ажлын тайлангаа танилцуулжээ

$
0
0

 

БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэчян энэ сарын 22-ны өдөр Засгийн газрын ажлын тайланг танилцуулсан байна. Түүний тайлангаас онцлох ажлуудыг дурдвал:

Парламентын сонгуулиар хэнийг Ерөнхий сайд болгохоо давхар шийднэ

$
0
0

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр монголчууд засаглалын цоо шинэ орчинд хөл тавиад байна. Ардчилсан Үндсэн хуульдаа анх удаа томоохон хэмжээний нэмэлт, өөрчлөлт оруулсны нэг гол зорилго нь парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангах, гүйцэтгэх эрх мэдлийг төгөлдөржүүлэхэд чиглэсэн юм. Ерөнхий сайдын эрх мэдлийг үүрэг хариуцлагатай нь хамт нэмэгдүүлсэн өөрчлөлтийг “эцэг” хуульдаа оруулж баталсан нь үүний нэг илрэл юм. Тухайлбал, Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх журам илүү тодорхой болж, улмаар УИХ-д тогтвортой олонхыг бүрдүүлсний үндсэн дээр Засгийн газрыг байгуулах нөхцөл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бүрдээд буй. Энэ нь гүйцэтгэх засаглалын суурийг илүү бат бөх, гүн гүнзгий тавьж өгнө гэсэн үг. Түүнчлэн Засгийн газрыг эмхлэн байгуулах журамд оруулсан гол өөрчлөлт нь Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд өөрөө томилж, чөлөөлж, огцруулдаг болсон явдал. Энэ бол Үндсэн хуулийн үзэл санааг тодорхой болгож Ерөнхий сайд танхимын гишүүдээ томилуулахдаа сайдад нэр дэвшигчийг УИХ-д бие даан оруулах эрхтэй болсноороо өндөр ач холбогдолтой зохицуулалт юм. Үндсэн хуулийн хуучин зохицуулалтаар Ерөнхий сайд ийм бие даасан эрх мэдэлгүй байв. Тиймээс Засгийн газрын сайд нарыг томилоход УИХ дахь нам, эвсэл, бүлэг, фракцуудын явцуу ашиг сонирхол шууд нөлөөлж, гишүүд лобби, тохироогоор төлөөний хүмүүсээ нэр дэвшүүлж баталдаг явдал мэр сэр байлаа. Ерөнхий сайдын хувьд танхимын гишүүдээ бүрдүүлэхийн тулд парламентын аяыг харж, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэсэн байдлаар хандаж, эцэстээ алаг цоог, эрээвэр хураавар баг бүрддэг байв.

“Хонь бүрэн, чоно цатгалан” гэдэг зарчмаар бүрдсэн, бүлэглэл, фракцуудын эрх ашгийн уулзвар дээрх үхрийн бөөр шиг танхим гаднаас төдийгүй дотроосоо ч задрах нь амархан байдгийг өнгөрсөн 30 жилийн гашуун сургамжууд бидэнд хангалттай харуулсан. Ийм тохиолдолд Ерөнхий сайд ямар ч эрх мэдэлгүй, сайд нараа зангидаж, удирдах чадамжгүй болж хувирдаг. 1990 оноос хойших 30 жилд Монгол Улсад 16 Засгийн газар солигдсон нь үүний нотолгоо юм.

Ерөнхий сайд нь эрх мэдэл, хүчтэй, тэр хэрээрээ өндөр үүрэг, хариуцлага хүлээдэг байсан бол өнгөрсөн 30 жилд долоон Засгийн газар л солигдох байлаа. Гэтэл тэгж чадаагүй, тийм хууль, эрх зүйн орчин бүрдээгүй байснаас болж нэг Засгийн газрын дундаж нас бүрэн эрхийн дөрвөн жил бус 1.5 жил болж багассан. Үүнийг дагаад засаглалын хямрал, гажуудал бий болсон билээ. УИХ-ын гишүүд хууль батлахдаа дардаг кнопоо Ерөнхий сайдыг огцруулах, Засгийн газрыг унагахад ашиглаж суудаг болсон нь гашуун ч гэлээ үнэн. Жирийн үед, ажил ярих болохоор ирц нь бүрддэггүй УИХ сайдыг огцруулах асуудал хэлэлцэхэд 100 хувийн ирцтэй цуглаж, гүйцэтгэх засаглал өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалж, дур хүслийг нь хангаагүйн төлөө хорсол заналаа тайлдаг болоод байв. Үгэнд ордоггүй сайд нарыг огцруулахыгаа “шүд сугалах” хэмээн нэрлэж, үүнд гаршиж мэргэшсэн УИХ-ын гишүүд ч тодорч байлаа. Энэ бүхэн гүйцэтгэх засаглалын тэргүүн, Ерөнхий сайд хүчгүй байсантай холбоотой. Тиймээс Ерөнхий сайд нар парламентынхаа арга эвийг олох гэж, гишүүдийг нь эвийлж, тойлох нь холгүй байж асуудлаа шийдүүлдэг бичигдээгүй хууль-бий болсон юм.

Тэгвэл хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд энэ хууль бус, бусармаг гажуудлыг бүрэн арилгах зохицуулалт бий. Үндсэн хуулийн өмнөх зохицуулалт буюу 43.1-д “Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл хугацаа дуусахаас өмнө огцрох тухайгаа Ерөнхий сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.” 43.2-т “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” гэж байсныг нэмэлт, өөрчлөлтөөр 43.1-ийг  “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолыг баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно” гэж, 43.2-ыг “Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно” хэмээн тус тус өөрчилсөн юм. Энэ өөрчлөлтийн ач холбогдол нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хугацаа, шийдвэр гаргах босгыг тогтоосноороо онцлог. Тухайлбал, 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол УИХ-ыг Ерөнхийлөгч тараах зохицуулалттай болсноор парламент өөрөө Ерөнхий сайдыг огцруулах асуудалд хариуцлагатай ханддаг болно.

1996-2000 оны хооронд “Ардчилсан холбоо” эвсэл дөрвөн ч Засгийн газар сольж, төдий тооны Ерөнхий сайдын нүүр үзэж, үүрэг гүйцэтгэгч Ерөнхий сайдтай олон сар болж байсан түүх бий. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ийм алдаа завхрал арилсан гэсэн үг. Түүнчлэн хэрэв Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох зохицуулалт нь сайд нар нэгдмэл зорилго, хариуцлагатай, танхимын зарчмаар ажиллах шаардлагыг тодотгож өгсөн юм.

Ингэснээр Засгийн газрын гишүүдийн сахилга, хариуцлага сайжирна гэж үзэж буй. Бүлэглэл, фракцынхаа эрх ашигт үйлчилж, хэн нэгэн гишүүний гэсэн хаяг шошго духан дээрээ наах шахуу явдаг, Ерөнхий сайдынхаа үгэнд ордоггүй, танхимын зарчмаасаа гаждаг сайд нар дахиж төрөхгүй болсон. Үүнийг УИХ нь хууль тогтоох  дээд байгууллага шиг, Засгийн газар нь гүйцэтгэх засаглал шиг байх нь гэж энгийнээр хэлж болно. Ерөнхий сайд нь юмны эзэн, сумны занги шиг байж, эрхээ эдэлсэн шиг эдэлж, хариуцлагаа ч үүрсэн шиг үүрнэ. Хүчирхэг Ерөнхий сайдтай Засгийн газар холыг харж, бие дааж, зоригтой, шийдэмгий ажиллаж чадна. Тиймээс Ерөнхий сайд хэн байх вэ, ямар хүн болох вэ гэдэг маш чухал. Ерөнхий сайдыг ард түмэн сонгодоггүй. УИХ-д олонх болсон намын дарга Ерөнхий сайдаар томилогддог жишигтэй. Тэгэхээр парламентын сонгууль бол сонгодог утгаараа улс төрийн аль намд төрийн эрхийг бариулах вэ, өөрөөр хэлбэл хэнийг Ерөнхий сайд болгох вэ гэдгийг шийдэх хариуцлагатай үйл явц билээ. 

Г.Сонинбаяр

Эх сурвалж: sonin.mn

Мөнгөөр нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь сонгоё

$
0
0

Цар тахал гэж тэвдэлгүй хуулийн хугацаанд нь сонгуулиа хийнэ гэх эрх баригчдын шийдвэр төд удалгүй биелэлээ олох бололтой. Улсын Их хурлын ээлжит сонгууль болоход ердөө нэг сарын хугацаа үлдэж. Ямартаа ч улс төрийн амьдрал бужигнаж, буцалсаар эцсийн байдлаар энэ удаагийн сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл, 137 бие даан нэр дэвшигчид оролцохоор болов.

Сонгуулийн хуулийн дагуу нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулах ёстой байдаг. Нэг ёсондоо мөрийн хөтөлбөр нь тэдний сонгогчдыг татах хуулиар олгогдсон эрх юм. Энэ ч утгаараа сонгогчдын нэр дэвшигчдээс харах, сонжих гол зүйл нь мөрийн хөтөлбөр байх учиртай. Нам, эвсэл, нэр дэвшигчдийг ирэх дөрвөн жилд ямар дүрмийн дагуу “тоглох” вэ гэдгийг харах боломж ч гэж ойлгож болно. Харамсалтай нь манайд мөрийн хөтөлбөрт төдийлөн ач холбогдол өгдөггүй. Нам нь ч сонгогчид ч нь тэр. Нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө анхаарах гэхээсээ илүү мөнгө төгрөг, элдэв бэлэг сэлтхэнээр л сонгогчдын нүдийг хуурдаг. Энэ хэрээрээ сонгуулийн зардал улам нэмэгдэж ирсэн. Энэ удаад ч уг бичигдээгүй хууль өөрчлөгдөж гавьсан юм алга. Нэг нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах хамгийн доод зардал 400 саяас нэг тэрбум төгрөг байна гэдгийг Сонгуулийн Ерөнхий хорооны холбогдох албан тушаалтан мэдээлсэн.

Тэгвэл нэг нэр дэвшигчийн сонгуульд зарцуулах зардал 500 сая төгрөг байгаад 400 нэр дэвшигч сонгуульд оролцлоо гэж бодъё. Ингээд үзэхэд нийтдээ 200 тэрбум төгрөг зарцуулагдаж таарах нь. Зарцуулагдах мөнгө, нэр дэвшигчдийн тоо зэргийг хамгийн багаар бодоод үзэхэд шүү дээ. Бодит байдал дээр энэ тоо хэд дахин өсөхийг таашгүй.

Хамгийн гол нь үүнийг нам, эвслүүд юман чинээ бодохоо больсонд гол асуудал бий. Энэ нь тэдний сонгуулиар хэдий чинээ их мөнгө цацна, төдий чинээ сонгогчдын хур бууна гэж ядруухан сэтгэдэгтэй холбоотой юм. Угтаа их мөнгө зарсан байхад ялахгүй гээд яах юм гэж муйхарладгаа, хэдэн төгрөг, ямар байдлаар тараах вэ гэдгээ бодож толгойгоо гашилгаж суудгаа зогсоомоор байгаа юм.

Нөгөө талдаа дийлэнх сонгогчид хэн их мөнгө өгнө түүнийг л дэмжинэ гэдэг муу зантай болчихсон. Хэн бидон сав, гурил будаа тарааж, ар өврөөр 20, 30 мянган төгрөг атгуулах бол, тэр ч нэг их юм өгч гийсэнгүй, нөгөөхийг нь хэр юм өгөхийг харъя байз гэх зэргээр жишим ч үгүй саналаа худалдах. Ингэж саналаа худалдан хөнгөн гоомой байдлаар парламент бүрдүүлчихээд дөрвөн жил өнөө хэдийгээ харааж зүхэн даралтаа ихэсгэдэг нь ил болсон дүр зураг. Тэглээ гээд энэ цаашид үргэлжлэх ёстой гэсэн үг биш. Одоо ийм байхаа больцгооё. Үүнд ердөө багахан л зориг хэрэгтэй. Энэ зоригийг гаргалаа гээд танд ямар ч гарзгүй.

Санал өгөх хуулиар олгогдсон эрхээ эдлэхдээ үүргээ ухамсарлаж хариуцлагатай хандахад болох юм. Өнөө, маргааш хэрэглээд дуусах хэдэн төгрөгийн төлөөх шуналаа л дарчихад болно. Шуналтай сонгогчид шуналтай улстөрчдийг л гаргаж ирдэг биш билүү. Бид үүний горыг өнгөрсөн 30 жилд хангалттай амссаныг та ч, би ч мэдэж байгаа. Өнөөдөр та тав, арван төгрөгөнд саналаа худалдаагүйнхээ төлөө ирэх дөрвөн жилд улс орноо хэрхэн хөгжихийг харж, түүний үр дүнд бий болсон ажлын байраар хангагдаж хангалуун сайхан амьдарч чадна. Угтаа саналаа худалдахгүй байна гэдэг өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж, багахан сэтгэлийн л асуудал юм шүү дээ.

Одоо бид хэрсүүжих цаг болсон. Намуудын мөрийн хөтөлбөртэй танилцаж, харьцуулж, эргэцүүлдэг болох хэрэгтэй. Мөрийн хөтөлбөр нь мөрөөдлийн жагсаалт юм гэсэн гээд дэлгэж ч үзэлгүй гал руугаа шидэхийн оронд үндэс суурьтай судалж үздэг баймаар байна. Сонгуулийн тухай хуульд нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалын биелэлтийг хангахад чиглэсэн байна гэж заасан байдаг. Үнэхээр улс орны хөгжлийг ахиулж чадах юм уу, ажлын байр, дундаж цалинг ямар хэмжээнд аваачих юм, эрүүл мэнд, боловсролын салбартаа ямар ахиц дэвшил гаргаж чадах юм гэдгийг нухацтай харах шаардлагатай.

Тэднийг мөнгөөр нь биш, мөрийн хөтөлбөрөөр нь л сонгодог болъё. Намууд ч тэр мөнгөөр биш, мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлддөг байя. Наанаа зарчим ярьж, цаанаа иргэдийн саналыг худалдах гэж улайрч суудгаа энд хүрээд цэглэмээр байна.

Үүнтэй холбоотойгоор бие даагчдын талаар ч хөндөх нь зүйтэй. Өмнөх тоо баримтуудаас харахад сонгууль бүрээр бие даагчдын тоо нэмэгдсээр ирж. Энэ удаад бүр даруй гурав дахин нэмэгдсэн. Уг жишгийн дагуу бие даан нэр дэвшигчдийн тоо ирэх сонгуулиудад хэдэн зуугаар тоологдсоор байх нь лавтай. Тэр бүрийд шинэ содон хүмүүс нэр дэвшиж таарна. Энэ удаагийн сонгуульд өрсөлдөх бие даан нэр дэвшигчид дунд л гэхэд намдаа гоморхсон хуучны улстөрчдөөс эхлээд огт үзэгдэж харагдаж байгаагүй, юу хийдэг, цаашид яах нь тодорхойгүй хүмүүс байна. Энэ нь бие даагчдын хэн нь хэн бэ гэдгийг ялгаж салгахыг сонгогчдоос шаардаж байгаа хэрэг юм. Тэд ч өөрсдийгөө бусдад таниулах, төрийн түшээ байж чадах эсэхээ мэдүүлэх хэрэгтэй. Бодитой, чамбай мөрийн хөтөлбөрөөр “нөхөр”-өө хийх ёстой. Сонгогчид мөн адил бие даагчдын мөрийн хөтөлбөрт тоомжиргүй хандаж болохгүй. Бие дааж байгаа юм чинь гэж толгойг нь илэх бус юуны төлөө төрд гарах гээд байна вэ гэдгийг нь анхаарч нягталж гэмээнэ сонголтоо хийх хэрэгтэй юм. 

Эх сурвалж: Өдрийн сонин

Цар тахлын төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст шилжиж буйг ДЭМБ анхааруулжээ

$
0
0

Коронавирусийн цар тахлын шинэ төв дэлхийн бөмбөрцгийн баруун хагас буюу Умард, Өмнөд Америк тивүүдэд шилжиж байгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр анхааруулжээ. “Яг одоо энэ тивийн орнуудад хорио цээрийн дэглэмээ сулруулах цаг биш. Манай бүс нутаг Covid-19 тахлын дэлхийн төв болоод байна” гэж ДЭМБ-ын Америк тивийн салбарын захирал, Пан Америкийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүн Карисса Этьен өчигдөр болсон видео хурлын үеэр мэдэгдсэн байна.

Хоёр Америк тивд өнөөдрийн байдлаар 2.4 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 143,000 гаруй хүн нас бараад байгаа ажээ. Латин Америкийн орнууд нэг өдөрт илэрдэг халдварын тохиолдлын тоогоор Европ, АНУ-ыг гүйцсэнийг Этьен анхааруулсан байна. Даваа гарагт Бразил улсын нэг өдөрт бүртгэгддэг нас баралтын тоо АНУ-ынхыг гүйцэж, дэлхийд хамгийн өндөрт тооцогдох болсон юм. Наймдугаар сарын эхээр энэ улсад бүртгэгдсэн нийт нас баралтын тоо одоогийнхоос тав дахин нэмэгдэж, 125,000 хүрнэ гэсэн тооцоог Вашингтоны их сургуулиас гаргажээ.

Перу, Чили, Эль Сальвадор, Гватемал, Никарагуа улсуудад ч коронавирусийн тархалт эрчимжих хандлагатай байна. Наймдугаар сард Перу улсад нас баралтын тоо 20,000 хүрч, эрчимт эмчилгээний орны багтаамж хүрэлцэхгүй болохыг дээрх судалгаагаар бас тогтоожээ. Тухайн сард нас баралтын тоо Чилид 12,000, Мексикт 7,000, Эквадорт 6,000, Аргентинд 5,500, Колумбид 4,500 хүрэх тооцоо гарсан байна. Харин ганцхан Куба улсад коронавирусийн тархалт харьцангуй бага байж, наймдугаар сард нас барсан хүний тоо нь 82 хүрэх тооцоог Вашингтоны их сургуулийн судлаачид гаргажээ. 

Р.Төмөр

Эх сурвалж: Reuters

Ч.Улааны амласан ба улайсан тайлбар

$
0
0

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд олон нийтэд хандан мэдээлэл хийх үеэрээ ноолуурын үнийг төр бодлогоор дэмжиж, ноолуур худалдан авах аж ахуй нэгжүүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөс багагүй үнээр авах чиглэл баримтална хэмээн мэдэгдэж байв. Уг мэдэгдэлд баярласан хөөрхий малчид кг ноолуураа 100 мянгаар тушаах нь хэмээн баярлаж байтал бодит байдалд ноолуурын үнэ 50 мянгад ч хүрсэнгүй. Өнөөдрийн байдлаар ихэнх малчид ноолуураа тушаалгүй дарсан байдалтай байна. Сарын өмнө ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Килограмм ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна. Би та нарт хэзээ худлаа ярьж байлаа. Би энэ ажлыг хар толгойгоороо хариуцна” гэж хэлж байсан Ч.Улаан сайдын ам, ажил нь алд дэлэм зөрөв. Тэрээр тавдугаар сарын 26-ны өдөр “Өдрийн сонин”-д өгсөн  ярилцлагадаа  “100 мянган төгрөгөөр ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье" хэмээн хээв нэг ярьжээ.

Тиймээс бид энэ долоо хоногийн VS буландаа хэлсэн ярьснаасаа буцдаг Ч.Улааны эсрэг Ч.Улааны эсрэг, тэсрэг байр суурийг хүргэж байна.

2020 оны дөрөвдүгээр сарын 24-ны өдрийн чуулганы хуралдаан дээр ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны хэлсэн үг.

Асуудалд бодитой хандах хэрэгтэй. Дэлхийн зах зээлийн үнэ, манай ноолуурын 95 хувийг худалдаж авдаг хятадын зах зээлийн үнэ бидний энэ үнээс 30-40 хувь өндөр байна. Бид энэ үнийг нэмэгдүүлж тогтоогоогүй. Баримжаа болох ханшийн мэдээлэл өгөхгүй бол малчид мэдээлэлгүй учраас очсон хүний аманд багтаад ноолуураа 20 мянган төгрөгөөр зарах уу. Тийм байж таарахгүй. Зэсийн баяжмал, ноолуур хоёр стратегийн бүтээгдэхүүн. Энэ хоёрын үнийг төрөөс тогтоодог. Ийм учраас дундаж болон доод үнийг бид зарлаж байгаа нь буруу биш. Ноолуурын 30 хувийг бодлогын гэрээгээр авна гэсэн. Шалгуур даваад банктай гэрээгээ байгуулсан аж ахуй нэгжтэй бодлогын гэрээ байгуулж байгаа. Одоо ноолуур бэлтгэсэн, авсан хоёр хоорондоо гэрээ байгуулж, малчдын данс руу мөнгө нь орно. Үлдсэн 70 хувийг бид яаж борлуулах вэ гэдгээ маш сайн тооцож, судалж байна. Яаралтай арга хэмжээ авах ёстой гээд ажиллаж байна.

2020 оны тавдугаар сарын 26-нд  ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагад хэлсэн үг.

Эх үүсвэргүй учраас ноолуурын борлуулалт удсан. Хоёрдугаарт, цаг хугацааны хүчин зүйл нөлөөллөө. Ер нь ноолуурын үйлдвэр өнгөрсөн гуравдугаар сард зүүн аймгуудаас эхлүүлээд зургадугаар сард баруун аймагт дуусдаг. 3, 4 сарын хугацаатай бизнес. Гэтэл гурван сар өнгөрчихлөө. Ноолуурын бизнес явсангүй. Малчид 5, 10 мянгаар ахиу ноолуураа өгчихөөсэй гэж бодож байгаа. Үүнээс шалтгаалаад малчид ноолуураа борлуулъя гэх эрэлт нэг талаас гарч байна. Нөгөө талд бизнес нь огт хөдөлдөггүй. Үүнийг дагасан улс төр ч их явлаа. Ирэх долоо хоногт Их хурлын тогтоолын дагуу олгох ноолуурын урамшууллыг олгоно. Үйлдвэрүүд маань түрүүч нь зээлээ аваад эхэлсэн. Бэлтгэлдээ гарч байна. Төр ирэх долоо хоногт хүлээсэн үүргийнхээ дагуу бүх урамшууллаа олгоно. Одоо харин үйлдвэрлэгч бэлтгэн нийлүүлэгчийн хариуцлага үлдэж байгаа. Үнээ тохирч өгч авах ёстой. Хоёр сарын хугацаа бидний боломжийг үгүй хийчихлээ. Аль болох үнэд хүргэх ёстой. Өнөөдөр бид ноолуураа Итали руу эхний ачилтаа хийж байна. Одоогоор дотоодын жижиг худалдан авагчид зарим нэг үйлдвэрүүд худалдан авч байгаа. Дэлхийн стандартад хүлээн зөвшөөрөгдсөн Монголын хаан ширхэгт гэх олон улсын стандарт батлуулсан. Засгийн газар тодорхой нөхцөл шалтгааны улмаас бодлогоо бүрэн хэрэгжүүлж 100 мянгаар ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье. Бид их хичээлээ. Санхүүгийн схем маань ажилласангүй хугацаа алдчихлаа. Хариуцлага одоо та бүхэнд шилжсэн. 

Ш.Адъяамаа

Эх сурвалж: News.mn

Нэр дэвшигч гэх БИРДҮҮД гарч ирээд хүслээ хэл гэвэл битгий гэнэн байгаарай

$
0
0

"Арваннаймтууддаа"

Ирэх сарын 2-нд нэр дэвшигч гэх бирдүүд нам гэх дэнлүүнээсээ гарч ирэх нь. Гарч ирмэгцээ хүн бүрээс хүслийг нь асууна. Сая саяар тоологдох цалин, тэтгэмж, зуу зуун ам.метр байр сууц, дотор нь ормогц шууд л ухаантай, ухамсартай болгодог сургууль, цэцэрлэг, тэр дор нь өвчнийг нь илааршуулдаг эмнэлэг, хашааны тань үүдэнд тулсан хар зам гээд есөн зүйлийн хүсэл тулгана, биелүүлчихнэ гэж амлалт өгнө. Гэхдээ өөрт нь итгэл сэтгэлээ өгч, ирэх дөрвөн жилээ даатгаад, хүслээ биелэхийг хүлээн нүдээ аниж суух барьцаа нэхнэ. Ээ дээ, итгэв дээ та нар минь. Өнгөрсөн 28 жилийн хугацаанд амьдрал үлгэр биш гэдгийг, нэр дэвшигч гэх бирдүүд жинхнээсээ хүсэл биелүүлэгч биш гэдгийг ойлгохтойгоо боллоо.

Хэрвээ тэд жинхэнэ бирд байгаад 18 насандаа миний нэр дэвшигчид “шивнэсэн” хүсэл биелэсэн сэн бол би өдийд юун автобусанд чихэлдэн түгжирч, ипотекийн зээлд хамрагдахын тулд яаж ахиухан цалинтай болох тухай зулайгаа халцартал бодох. Бүр адаглаад утаа, тоосжилт, хүн амын хэт төвлөрөл, эмнэлгийн ачаалал, сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал цэгцэрвэл цэгцрэхээр л хугацаа өнгөрлөө.

Уг нь ард түмэн их юм хүсдэггүй юм шүү дээ. Их энгийн. Ахмадууд нь цайны сүү, талхнаасаа илүү гардаг боломжийн тэтгэвэртэй, өвчин зовлонгүй, залуус нь тогтвортой цалинтай ажилтай, байр оронтой, өдөр болгон банкны зээлийн хүүнд “өшиглүүлдэггүй”, хүүхэд, багачууд нь сургууль, цэцэрлэгтэй, аюулгүй тоглоомын талбайтай, оюутнууд нь төлбөрийн дарамтад ордоггүй, дэлхийн боловсролыг эх орондоо эзэмшдэг, Үйлдвэрлэгчид нь төлж чадах хэмжээгээрээ төрөөс нээлттэй зээл авч болдог, бизнесээ өргөжүүлдэг, малчид нь ноос ноолуур, мах сүүгээ үнэ хүргэдэг байвал тэгээд л “жаргалтай үндэстэн” болчихно. Бодоод байхад энэ бүхэн заавал бирд биш, зүгээр л улстөрчид нь зүтгэлтэй, сэтгэлтэй байхад л биелэчих энгийн хүслүүд...

Харамсалтай нь өнгөрсөн 28 жил ард түмний улстөрчдөөс чин сэтгэлээсээ хүссэн хүслүүд биелэсэнгүй. Харин ч Монгол Улс гаднын орнуудад 30 тэрбум ам.долларын өртэй боллоо. Энэ улсад мэндэлж байгаа хүүхэд бүр хүссэн хүсээгүй 15 сая төгрөгийн өртэй төрж байна. Ядуурал 28.4 хувьд хүрлээ. Нийт 940 мянган иргэн буюу гурван хүн тутмын нэг нь ядуу гэх ангилалд орж, хоосон тогоо харж сууна. Гурван аж ахуйн нэгж тутмын нэг нь хагас жилийн дотор хаалгаа барьж, ажилчид нь гудамжинд лааз өшиглөж байна. Эдийн засгийн сахилга батгүй гээд улсаараа “хар жагсаалт”-нд орчихлоо. Угаасаа амьдрал, нийгэм хар бараан байхад “хар жагсаалт” гэх үг ч иргэдэд хүнд тусахаа больж.

Одоо тэд дахин хүсэл биелүүлэгч бирдийн дүрд хувилаад ирэх дөрвөн жилийг тань хулгайлахаар айсуй. Дунд нь төр, тендерийг хослон баригчид, шинэ, залуу тодотголтой боловч хуучин “домгууд”-ын гар хөлүүд, гэмт хэргээ гишүүний бүрэн эрхээр хаацайлахаар санаархагчид гээд зүүсээ хувилгасан,  цэцэн үг цээжилсэн нөхөд олон бий. 

Б.Цогтбаяр

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Сонгуулийн солиорол ба тэрбумтан болгох амлалт

$
0
0

Улс нь өрөндөө баригдаж, нэг иргэнд 28.3 сая төгрөгийн өр ногдож байхад Шинэ нам Монголын өрх бүрийг тэрбумтан болгох тухай ярьж, солиоруулав. Тэнэгийн дотор уужим гэж энэ болов уу. Сонгуульд ялах нь чухал болохоос биш сонгуулийн дараа улсаараа хэрхэн амьдралаа залгуулж, тэр их гадаад өр төлбөрөө ямар эх үүсвэрээр барагдуулж, амь зуух вэ гэдэг Шинэ намын хувьд зуу дахь асуудал болж хувирч байна.

Өмнө нь Монгол хүн бүр баялгийнхаа эзэн болох тухай үлгэрийг УИХ-ын гишүүн Л.Болд ярьж, хуулийн төсөл өргөн мэдүүлдэг байсан бол энэ удаад Ж.Батзандан гишүүнээр солигдов. Шинэ намын даргын тайлбарласнаар төсөлд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Монголын нийт ард түмэнд 100 хувь өмчлүүлэхээр заажээ. Нэг хүнд 4600 ширхэг хувьцаа буюу 266 сая төгрөгтэй тэнцэх өмчлөх эрхийн хувьцаа оногдоно. Энэ нь дөрвөн хүн амтай өрхөд ойролцоогоор нэг тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хувьцаа ногдож, өрх бүр тэрбумтан болох юм байх. Сэрэхгүй бол сайхан л зүүд.

Уг нь Монгол хүн бүр баялгийнхаа эзэн нь байх боломжийг олгохын тулд С.Батболдын Засгийн газрын үеэс л ажиллаж ирсэн. Арав гаруй жил ноцолдсон ч иргэд “Эрдэнэс тавантолгой” компанид бүртгэлтэй хувьцаанаасаа ногдол ашиг ч хүртэж чадаагүй л байна. Хамгийн сүүлд буюу У.Хүрэлсүхийн танхим иргэдэд хувьцааны ногдол ашиг олгох тухай ярьсан ч одоог болтол дансанд нь шилжиж ороогүй. Нийт 2.5 сая хүнд 90 мянгаас 40 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахад 100 гаруй тэрбум төгрөг шаардана. Энэхүү 100 мянган төгрөг хүрэхгүй ногдол ашгийг төр олгож чадахгүй байхад Ж.Батзандан гишүүний яриад буй нэг иргэнд 266 сая төгрөгтэй тэнцэх хувьцаа олгох асуудал бол үнэндээ үлгэр юм.

Covid-19 цар тахлын улмаас эдийн засагт улаан гэрэл асч, экспортын орлого эрс буурсан. Хувийн хэвшлүүд хаалгаа барьж, ажилгүйчүүдийн тоо 30 мянган хүнээр нэмэгдсэн тул Засгийн газар эдийн засагчдын зөвлөгөөг даган, татварын хөнгөлөлтүүдийг аж ахуйн нэгжүүдэд эдлүүлсэн. Түүнийгээ дагаад татварын орлого эрс буураад байна.

Одоогоор цар тахал дотоодод тархаагүй нь сайн мэдээ боловч алдсан тохиолдолд түүнээс ч илүү өртөг төлнө. Иймээс эдийн засаг одоогийнхоос хүндэрнэ гэдгийг хүн бүр дотроо санах учиртай. УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд, бие даагчид ч сонгуулийн дараа амьдрал үргэлжлэх ёстойг бодолцох ёстой. Сонгуульд ялах нь чухал болохоос юу амлаж, юу санаачлах нь хамаагүй гэдэг өмнөх жишгээр хандвал улсаа л хүнд байдалд оруулна.

Сонгогчид ч нэр дэвшигчдийн юу ярьж, юу амлаж, юу хэрэгжих боломжтой вэ гэдгийг цэгнэж, сонголт хийхдээ цензурдах шаардлага байна. Хэрэв худал амлалтад хууртвал үр хүүхдийнхээ амьдрах ирээдүйг улам харанхуй болгоно. УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуулийн бас нэг гажиг нь одоог болтол сонгогчид аль нам, эвсэл, бие даагчид амьдралд хэрэгжих боломжтой, улсаа хөгжүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулж, Үндэсний аудитын газраар үнэлүүлсэн бэ гэдгийг мэдэхгүй сууна. 

Сонгогчдын сонголтоо хийхэд нөлөөлдөг гол шалгуур нь мөрийн хөтөлбөр.  20 гаруйхан хоногийн дараа сонгогчид саналаа өгөх ёстой болж байхад нэг ч нам, эвслийн мөрийн хөтөлбөр өнөөдөр олон нийтэд ил болоогүй, танилцуулагдаагүй байгаа нь мэдээлэлгүйгээр сонгох сонголт руу хөтөлж буй юм. Өөрөөр хэлбэл, хэн худал амлалт өгнө, түүнд сонгогчид хууртаж, будилан сонголт хийхэд хүрч байна гэж хэлж болно. Иймээс хуулиар боомилсон эл гажгийг давах боломж нь эцсийн дүндээ сонгогчид зөв хүмүүсийг сонгох. Ядаж л авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдож байсан уу, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хамаарал бүхий компани нь зээл авсан уу, ах дүү амраг саднаа төрийн албанд шахсан уу, УИХ-д ажиллахдаа ямар төсөл санаачилж, батлуулав. 

Цагаан захтнуудыг хэргээс мулталсан хэрэг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалт дээр ямар байр суурь баримталж байв гээд наад захын шалгуураар хөөхөд л хэн нь хэн бэ гэдэг илүүтэй тодорно. Олон нийтийн өмнө гарахаараа нэг их сүржин, эх оронч дүр эсгэх атлаа цаагуураа улсаа алдаг улстөрчид энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнийг бүү март. Хэрэв тэднийг дахиад УИХ-д сонговол өнөөх л эрх мэдэлтнүүд нь хуулийн дээр, ард түмэн нь хуулийн доор амьдардаг хоёр туйл хэвээр л үлдэнэ гэсэн үг.  

Г.Хорол

Эх сурвалж: News.mn

Хүүхдийн баярт зориулсан ХӨӨРХӨН ХЯМДРАЛ 50% зарлалаа


ХОШУУЧ ГЕНЕРАЛ Б.БАЯРМАГНАЙ: ДЭЛХИЙН ХАЛУУН ЦЭГҮҮДЭД МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ БАГИЙГ УДИРДАЖ ЯВСНААРАА БАХАРХДАГ

$
0
0

ХОШУУЧ ГЕНЕРАЛ Б.БАЯРМАГНАЙ: ДЭЛХИЙН ХАЛУУН ЦЭГҮҮДЭД МОНГОЛЫН ХАМГИЙН АНХНЫ БАГИЙГ УДИРДАЖ ЯВСНААРАА БАХАРХДАГ

“Энхийн цэргүүд” ТББ-ын хүндэт ерөнхийлөгч, Монголын артиллерийн цэргийн холбооны тэргүүн, бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнайтай ярилцлаа.


-Хэдхэн хоногийн дараа Монгол улсад генерал цол бий болсон өдөр тохиох гэж байна. Яриагаа эндээс эхлэх үү?

-1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсад генерал хэмээх эрхэм хүндтэй цолыг бий болгон, хэрэглэж эхэлснээс хойш өдгөө 74 дэх жилтэйгээ золгож байна. Анх хоёр хүнд дэслэгч генерал, есөн хүнд хошууч генерал цол олгож, анхны 11 генерал цолтон төрснөөс хойшх 74 жилийн хугацаанд нийтдээ 181 генерал цолтон төрсөн бөгөөд одоо амьд сэрүүн 90-ээд хүн байна. Эдгээрээс 30-аад генерал нь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад удирдах албан тушаал хашиж байгаа бол 60 гаруй генерал нь бэлтгэл болон чөлөөнд байна. Өнөөдөр генералуудаас хамгийн өндөр настай нь чөлөөнд байгаа хошууч генерал Т.Алтангэрэл гуай 100 насыг шүргэж бол хамгийн залуу нь бригадын генерал Ж.Бямбасүрэн 43 настай байна.

-Генерал хүн гэхээр жирийн иргэдэд цэргийн том цол зүүсэн, бараа сүр ихтэй хүн төсөөлөгддөг. Бодит амьдрал дээр генерал гэж ямар хүн бэ?

-Генерал цол бол албан тушаалын илэрхийлэл гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Учир нь тухайн хүн өөрийн хашиж буй албан тушаалын зэрэглэлд тохирсон цол хэргэмийг хэрэглэх учиртай юм. Генерал бол цэргийн дээд офицерын цол бөгөөд дээд офицерын цолны зэрэглэл, ангиллыг Монгол Улсын Ерөнхийлөгч баталдаг. Тухайн дээд офицерын цолны зэрэглэл, ангиллыг үндэслэн түүнд тохирох албан тушаалд томилогдсон хүнд ерөнхийлөгч тохирох генералын цолыг хүртээдэг журамтай юм. Генералуудын дунд улсын маршал гурав, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 19, хошууч генерал 111, бригадын генерал цолтон 39 төрсөн байдаг. 2006 оноос дэлхийн ихэнх орны жишгийг даган цэргийн дээд офицерын цол буюу генерал цолны ангилалд өөрчлөлт оруулан бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал гэсэн дээд офицерын цолыг хэрэглэх болсон. Генерал хүнийг товчоор тодорхойлбол жирийн байлдагчаас жанжин болох хүртлээ эх орондоо өргөсөн тангаргаа үнэнчээр биелүүлэн, төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, амьдрал нь тэр чигээрээ амьд түүх болсон хүмүүс гэж ойлгож болно.

-Ингэхэд та өөрөө хэрхэн генерал болсон бэ?

-Генерал болохын тулд юуны түрүүнд боловсролын хувьд цэргийн гурван шатны сургууль төгссөн байх шаардлагатай. Дээр нь зэвсэгт хүчинд 20-иос доошгүй жил алба хаасан, генерал цолны зэрэглэлийн албан тушаал хүртэлх бүх шатны албан тушаалыг хашсан туршлагатай байх гээд шаардлагууд бий. Сүүлд насны хувьд 45 хүрсэн байх шаардлага нэмэгдсэн юм. Миний хувьд 1994 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 2001 онд АНУ-ын Хуурай замын цэргийн Команд штабын коллеж, 2005 онд АНУ-ын Хуурай замын цэргийн Дайны коллежийг төгсөж цэргийн гурван шатны сургуулийг дүүргэсэн. Цэргийн сургуульд курсын захирагчаас гараагаа эхлэж зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч хүртэл зэвсэгт хүчний анги байгууллага болон ЗХЖШ-т албан тушаалуудад шат дараалан алба хаасан бөгөөд 2006 онд хурандаа цолоо хүртсэн.

Батлан хамгаалахын сайд Лу.Болд дөнгөж томилогдон ирээд өөрийн ажлын аппарат болох Батлан хамгаалах яамыг төвхнүүлэхийн хамт зэвсэгт хүчний удирдлагын түвшинд ажиллах өсөх ирээдүйтэй, энхийг сахиулах ажиллагааг биеэр удирдсан, гадаадад цэргийн дээд боловсрол эзэмшсэн залуучуудыг судлан танилцуулах үүргийг өөрийн зөвлөх Ц.Ганболд, ажлын албаныхаа Б.Мөнхжаргал нарт өгсөн байдаг. Улмаар 30 гаруй хүний судалгаа гарган түүнээс шилж гурван хүний нэрийг үлдээн биечлэн уулзахаар болсоны нэг нь миний бие байв. 2008 оны сүүлээр нэг өдөр БХЯ-наас Батлан хамгаалахын сайд дуудуулсаныг надад дуулгаж ахлах дарга нартаа мэдэгдэн Дарханаас хотод ирж Ц.Ганболд, Б.Мөнхжаргал нартай уулзахад тэрээр дээрх судалгааны талаар хэлж миний үзэл бодол, батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх талаарх бодол гээд баахан зүйл асууж шалгааж байцаасны дараа “Чи ажлаа хийгээд явж бай, хэрэг гарвал дахиад дуудна” гэж хэлсэн юм. Тун удалгүй хотоос дахин дуудагдаж ирээд Батлан хамгаалахын сайд Лу.Болдтой анх удаа уулзахад сайд “бид чамайг сайтар судалж үзсэн. Би чамайг өөрийн эрх мэдлийн хүрээнд миний хуулиар олгосон эрхийн дагуу Зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагчаар томилж байна” гэхэд айх, гайхах хоёр зэрэгцэн байж билээ.

Хэдийгээр би 2008 оны аравдугаар сард Зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагчаар томилогдсон ч 2009 онд ЗХЖШ шинэ бүтцэд шилжих үед миний албан тушаалын зэрэглэлийг хурандаа болгож бууруулсан юм. 2009 оны гуравдугаар сарын 18-нд Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гарган ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга А.Лхагвасүрэн, ХХЕГ-ын Ар тал, хангалт хариуцсан дэд дарга М.Заяабаатар, ЗХЖШ-ын Бодлого, стратегийн удирдлагын газрын дарга З.Болдбаатар, ЗХЖШ-ын Холбоо, удирдлагын газрын дарга П.Пүрэвбазар нарт бригадын генерал цол хүртээлээ. Энэ үед л би үнэн сэтгэлээсээ генерал болох хүсэл илүү төрж байсан юм. Удалгүй Ерөнхийлөгчийн сонгуульд тулаад ирсэн болохоор би Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед генерал болохгүй юм байна гэдгээ ухаарч байсан. Бас манай Дундговийн хурандаа нарын гашуун дурсамж бодогддог байв.

-Тэр нь ямар дурсамж юм бэ?

-Нэгэн цагт манай Дундговь нутгийн харьяат олон чадварлаг хурандаа нар армид ажил үйлсээрээ манлайлан тодорч ЗХЖШ-ын бүх газрын орлогч нь бүгдээрээ шахуу Дундговь нутгийнхан байсныг цэргийнхэн мэднээ. Тэднээс нэгэн ч генерал болж чадаагүй юм. Нэг удаа боломж гарсан нь 1998 онд Дундговь нутгаас Монгол Улсын 19 дэх Ерөнхий сайд Ж.Наранцацралт тодорч дундговьчуудын хувьд итгэлийн оч гялалзсан бөгөөд нутгийнхаа есөн хурандаагаас нэгд нь боломж олгохоор шийдэж ЗХЕШ-ын Холбооны цэргийн дарга хурандаа Д.Рэнцэнхандыг өөрийн эрх мэдлийн хүрээнд Улсын Иргэний Хамгаалалтын Ерөнхий Газрын даргаар генерал цолны албан тушаалд томилсон юм. Гэсэн ч улс төрийн шалтгаанаар ерөнхийлөгчийн зарлиг зурагдаагүй юм даа. Удалгүй Ерөнхий сайд Ж.Наранцацралт ажлаа өгснөөр хурандаа Д.Рэнцэнханд мөн ажлаасаа чөлөөлөгдөн ЗХЕШ-ын Цэргийн удирдлага, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч даргаар буцаж ирсэн юм.

-Таны хувьд саад бэрхшээл дахин гарсан уу?

-2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр анх удаа ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гарч ирлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн эрх мэдлийн хүрээнд ЗХЖШ-ын шинэ даргаар хошууч генерал Ц.Бямбажавыг томилсон бөгөөд энэ үед бас нэгэн өөрчлөлт орсон нь Батлан хамгаалахын сайд ЗХЖШ-ын дэд даргыг томилдог болсон юм. Лу.Болд сайд намайг дахин генерал месттэй албан тушаал буюу ЗХЖШ-ын дэд дарга, штабын даргын албан тушаалд томилов. 2009 оны наймдугаар сарын эхээр нэг өдөр хүний нөөцөөс миний анкет, ажил байдлын тодорхойлолтыг нэхлээ. Нэг л итгэж өгөхгүй л байв.Тэгтэл наймдугаар сарын 12-ны орой ажил тарах үед ЗХЖШ-ын дарга дуудаж байна гэхээр нь орвол чи бид хоёрын генерал цолны тушаал гарч байна гэнэ.

Бушуухан Бөртэ цэргийн дүрэмт хувцасны үйлдвэр орж хувцсаа захиал, маргааш 11.00 цагт төрийн ордонд бэлэн байх ёстой гэлээ. Би ч сандарч эхлэв. Бөртэ рүү залгавал тэд аль хэдийнэ команд авсан байлаа. Бөртэ рүү явах замдаа эхнэр рүүгээ залгаж хэлээд дараа нь аав, ээж рүүгээ залгасан боловч холбогддогүй. Аав, ээж хоёр маань малаа Дундговийн Эрдэнэдалай сумаас туугаад Төв аймгийн Сэргэлэн суманд аваад ирчихсэн хөдөө отрын гэртээ байгаа болохоор холбогдох арга байсангүй.Төв аймаг дахь зэвсэгт хүчний 016 дугаар ангийн захирагч өмнө нь миний штабын даргаар ажиллаж байсан хурандаа С.Дарьзав руу залгасан ашгүй холбогдож байнаа. Би С.Дарьзав хурандаад аав, ээж хоёрыг эрж олоод, дараа нь Төв аймгийн төв дээр байгаа эмээг маань дагуулаад ирэхийг хүслээ.Мань эр намайг генерал болж байгааг мэдээд өөрөө генерал цол хүртсэн юм шиг баярлаж байна гэж жигтэйхэн, даргаа та санаа зоволтгүй гээд утсаа таслав. Өглөө 8.00 цаг гэхэд хувцас биед яв цав таарч хамгийн сүүлд шөнөжин гараар оёсон генералын алтан мөрдөс, угалзтай малгай бэлэн болсноор хүлээн авч баяр талархлаа илэрхийлээд гэртээ яаран ирж цагаа харвал 9.00 цаг болж байна.

Аав, ээж болон С.Дарьзав хурандаатай холбоо байдаггүй. Найз нөхөд, хамт олон, дүү нартаа хэлээд 10.30 гэхэд төрийн ордонд ирж төрийн есөн хөлт цагаан сүлдийн хажуугийн өрөөнд орж хувцасаа бэлтгэж тавиад 11.00 цагт цол гардуулах өрөөнд орж ЗХЖШ-ын дарга, бид хоёр байраа эзэллээ. Эхлээд дэслэгч генерал цол олгох тухай Ерөнхийлөгчийн зарлиг уншиж хошууч генерал Ц.Бямбажавт дэслэгч генерал цол хүртээлээ. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2009 оны наймдугаар сарын 13-ны өдөр, дугаар 83, төрийн ордон, бригадын генерал цол хүртээх тухай гээд миний цолыг уншиж эхэллээ. Сэтгэл хөдлөж байна гэж жигтэйхэн. Нэг л мэдэхэд цолны зарлиг, бригадын генералын мөрдөсөө барьчихсан зогсож байв.Тэндээсээ бид гарч хувцас солих өрөөнд орж генерал хувцасаа өмсөн мөрдөсөө зүүгээд эргэн орж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид генерал цол хүртсэн талаар илтгэлээ. Биднийг суухыг уриад хэвлэл мэдээллийнхний дунд манай салбарын асуудлаар нээлттэй ярилцлаа.Тэгээд гараад иртэл ашгүй миний эмээ, аав, ээж, эхнэр хүүхэд маань хүрээд ирчихсэн хадаг сүүгээ дэлгээд угтав. Хурандаа С.Дарьзав шөнөжин Сэргэлэн сумын нутгаар аав, ээжийг хайж үүрээр олоод хэл дуулган ирсэн нь энэ байжээ. Бас болоогүй, эмээ маань төрийн ордонд яарч яваад бүдэрч унаад босохдоо “Хамгийн том ачынхаа буянаар төрийн ордонд нэг орохдоо бүдэрч уналаа. Дахиад орох юм байлгүй дээ” гэсэн нь хоёрхон жилийн дараа ерөөлөөр болсон доо. Эмээгээ амьд сэрүүнд нь баярлуулж чадсандаа баяртай байдагаа.

Ингэж би Монгол Улсын 147 дахь, Дундговь аймгийнхаа гурав дахь, Ардчилсан Ерөнхийлөгчийн анхны зарлигаар генерал болсон юм. Дундговь нутгаас маань анх 1944 онд Эрдэндалай сумын харъяат, Өөрийгөө хамгаалах Сайн дурын морьт отрядуудын жанжин Чимидийн Мижид эх орны дайны үед зүүн аймгуудад ЗХУ-д хүргэх фронтын бэлгийг бэлтгэх, хүргэх том үүргийг сайн биелүүлснээс гадна морьт отрядуудаа сайн удирдсаны төлөө маршал Хорлоогийн Чойбалсанд үнэлэгдэн хошууч генерал цол хүртсэн юм. Гурвансайхан сумын харъяат Жамцын Содном гуай 1981 онд Засан хүмүүжүүлэх байгууллагыг шинэ шатанд гарган, нөхцөл байдлыг нь сайжруулсаны төлөө маршал Юмжаагийн Цэдэнбалд үнэлэгдэн хошууч генерал цол хүртэж байв. Миний бие энхийг сахиулах ажиллагааны ач буянаар Иракийн эрх чөлөө болон Сьерра Леон улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны анхны ээлжийн цэргийн багуудыг удирдсан гавъяагаа Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид үнэлүүлэн бригадын генерал цолоо хүртсэн. Намайг энэ цолонд хүрэхэд Батлан хамгаалахын сайд Л.Болд, сайдын зөвлөх Ц.Ганболд, Б.Мөнхжаргал, намайг сонгогдоход миний нэрийг санал болгож байсан журмын анд хурандаа Д.Мөнх-очир (би хожим зөвлөх Ц.Ганболдоос мэдсэн юм) нарт талархаж явдаг. Дэлхийн халуун цэгүүдэд Монголын хамгийн анхны багийг удирдаж явснаараа бахархдаг.

-Та хошууч генерал цолоо хэзээ хүртсэн бэ?

-2006 онд бригадын генерал цол бий болсноор өмнө нь шууд хошууч генерал цолыг олгодог байсан жишгийг халсан юм. Миний бие 2009 онд бригадын генерал хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэнээс хойш ЗХЖШ-ын дэд даргын албан тушаалд тасралтгүй зургаан жил гаруй хугацаанд ажиллахдаа зэвсэгт хүчнийхээ гадаад, дотоод бүхий л үйл ажиллагаанд гар бие оролцон нэг ёсондоо батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнийхээ талаар гүн гүнзгий мэдлэг, ойлголт авч, удирдах албан тушаалын туршлага суусан юм.

2009 онд шинэ Ерөнхийлөгчтэй болсон, 2010 оноос зэвсэгт хүчний удирдлагад шинэ дарга нараар хүч сэлбэж, нилээд олон хүн дээд офицерын албан тушаалд томилогдсон зэрэг нь генерал цолтон нэмэгдэх хандлагыг бий болгосон юм. Улмаар 2011 оны тавдугаар сард жил бүр уламжлал болгон тэмдэглэж ирсэн энхийг сахиулагчдын өдрийн өмнөхөн буюу тавдугаар сарын 25-ны өдөр миний бие өөрийн албан тушаалын зэрэглэлийн хошууч генерал цолыг хүртсэн юм. Ийнхүү миний бие 2006 оноос хойш бригадын генерал цолтоноос хошууч генерал цол хүртсэн анхны генерал болсон бөгөөд миний дараа бригадын генерал Ц.Сэргэлэн, З.Болдбаатар, Ш.Лхачинжав, Д.Даваа, Р.Сүхбат, Ж.Бадамбазар нар бригадын генералаас хошууч генерал цолыг хүртсэн билээ.

-Генералуудын өдрийг хэдэн оноос тэмдэглэдэг болсон юм бэ?

-1999 онд Монгол улсад генерал цол бий болсны 55 жилийн ойгоор генералуудын өдрийг тэмдэглэснээс хойш энэ өдрийг тэмдэглэдэг болсон. Анх Их засаг Их сургуулийн захирал Н.Ням-осор, ардын уран зохиолч П.Бадарч, Монголын Саран ээж нийгэмлэгийн ерөнхийлөгч хүний гавъяат эмч Должинсүрэн, гүйцэтгэх захирал Лхамсүрэн, саран ээж ардын жүжигчин Долгорсүрэн, Цогзолмаа, гуай нар санаачлан генералуудын өдрийн тэмдэглэжээ. Улмаар “Монгол генерал төв” гэж ТББ бий болж генералуудын өдрийг Монгол Улсын генералууд бүхий үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудтай хамтран жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр тэмдэглэдэг болсон.

​Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйтэй ёс зүйгүй харьцсан шүүгчийн шүүх эрхийг бүх насаар нь түдгэлзүүллээ

$
0
0

АНУ-ын Нью Жерси мужийн Дээд шүүх мягмар гаригт эмэгтэй хохирогчид хандан “бэлгийн хүчирхийлэлд өртөхгүйн тулд ичимдэг эрхтнээ дарж хамгаалах ёстой байсан” гэж зөвлөсөн шүүгчийг ажлаас халж, шүүгч хийх эрхийг нь бүх насаар нь хориглосон байна. Тус мужийн Дээд шүүхийн шүүгч Жон Руссотой холбоотой энэхүү асуудал олон жил үргэлжилсний эцэст ийнхүү шийдвэр гаргажээ. Нью Жерси мужийн Дээд шүүхийн шүүгч нар түүнийг ёс зүйн ноцтой зөрчил давтан үйлдсэн гэж үзэн нэгдсэн саналтайгаар уг шийдвэрийг гаргасан аж.

Жон Руссогийн эцэг Жон Ф.Руссо нь 1986-1990 онд Нью Жерси мужаас Сенатад сонгогдон ажиллаж байсан нэгэн юм. Тиймээс иргэд түүнийг эцгийнхээ нэр хүнд, албан тушаал, танил талыг ашиглан зөрчлөө нуун дарагдуулж болзошгүй гэж сэжиглэн, хэрэг явдал олон жилийн турш олны анхааралд өртсөөр ирсэн.

Тодруулбал, Жон Руссо 2016 онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйн нэхэмжлэлээр сэжигтэн этгээдэд ял оногдуулах шүүх ажиллагааг даргалах үеэр уг асуудалд үүссэн юм. Хохирогч эмэгтэй шүүх ажиллагааны үеэр түүнийг хүчирхийлсэн эрэгтэй хэрхэн түүнд халдсан талаар мэдүүлэг өгсний дараа, Жон Руссо “Та хэн нэгэн тань руу бэлгийн хүчирхийлэл хийх зорилгоор халдахад яаж зогсоохоо мэдэх үү?” гэж асуусан байна. Үүний хариуд хохирогч эмэгтэй “Тийм. Жишээ нь зугтаж болно” гэж хариулжээ. Харин шүүгч Жон Руссо тухайн үед эмэгтэйд хандан “Та тухайн үед ичимдэг эрхтэнээ дарж хамгаалсан уу? Цагдаа дуудсан уу? Эдгээрийн аль нэгийг хийсэн үү” гэж асуусан байна. Мөн Нью Жерси мужийн Шүүхийн үйл ажиллагааны хяналтын хорооны тайланд дурдсанаар “Жон Руссо шүүх ажиллагаа дуусаж, хохирогч эмэгтэй шүүх танхимаас гарсны дараа шүүхийн ажилтнуудтай харилцан ярианыхаа талаар хошигнон, эмэгтэйг тохуурхаж байсан” гэжээ.

Жон Руссо тухайн үед “Би хэрэг үйлдэгдсэн процессын талаар илүү их мэдээлэл олж авах, хохирогч эмэгтэйн мэдүүлгийг тодруулах зорилгоор ингэж асуусан” гэж мэдэгдээд, алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байсан юм. Уг асуудлыг Нью Жерси мужийн Шүүхийн зөвлөл тухайн үед авч хэлэлцээд, түүний шүүх эрхийг гурван сарын хугацаанд цалингүй түдгэлзүүлэх шийтгэл оногдуулсан байна. Гэсэн ч Жон Руссо шийтгэлээ хүлээн зөвшөөрөлгүй давж заалдах нэхэмжлэл гаргасан юм. Харин мужийн Шүүхийн зөвлөл өнгөрөгч оны нэгдүгээр сард Жон Руссогийн асуудлыг хэлэлцээд, өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийллийн хэргийг шүүх шүүх хурлыг даргалах явцдаа удаа дараа ёс зүйн доголдол гаргаж байсан болохыг тогтоож, түүнийг бүр мөсөн ажлаас чөлөөлөх санал гаргасан байна.

Гурван хүний бүрэлдэхүүнтэй мужийн Шүүхийн зөвлөлийн тайланд Жон Руссо өмнө нь дөрвөн ч удаа энэ төрлийн шүүх ажиллагааг даргалах үеэрээ ёс зүйн зөрчил гаргасан болохыг баримттайгаар илтгэсэн аж. Нью Жерси мужийн Ерөнхий шүүгч Стюарт Рабнер энэ талаар “Жон Руссо гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийллийн шүүх ажиллагааг даргалах ямар ч ёс зүйгүй болох нь Шүүхийн зөвлөлийн тайлангаас тодорхой харагдсан. Түүний хувь хүний ерөнхий хандлага болон ёс зүй цаашид шүүгч хийхэд тохиромжгүй. Түүний зан байдал олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг алдагдуулсан. Хариуцагч Жон Руссо олон удаа шүүгчийн ёс зүйн хэмжээг ноцтой зөрчсөн нь тогтоогдсон. Тиймээс АНУ-ын хуулийн нэрийн өмнөөс түүнийг албан тушаалаас нь нэн даруй зайлуулахыг үүрэг болголоо” гэжээ. Жон Руссо мягмар гаригт Дээд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн ч өмгөөлөгчийнхөө хамтаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна. 

О.Мөнхбат

Эх сурвалж: USA Today, Time, Insider New Jersey

ШӨХТГ–аас зөрчил гаргасан 4 телевиз, 1 сайтад арга хэмжээ авчээ

$
0
0

Сонгууль ойртож буй энэ өдрүүдэд "Улс төрийн чансаа тогтоох зорилгоор шалгаруулалт, санал асуулга зохион байгуулж хууль зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хувь хүнийг 20 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага болон хувь хүн хууль зөрчсөн тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, цахим хуудасны хандалтыг ээлжит сонгуулийн санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд зогсоох арга хэмжээ авна” гэсэн билээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас улс төрийн чансаа тогтоох зорилгоор шалгаруулалт хийх, санал асуулга зохион байгуулж зөрчил гаргасан дөрвөн телевиз нэг веб сайтад арга хэмжээ авсан талаар мэдээллэв. Тодруулбал, "ТВ 4”, Боловсрол, "ТМ”, "ТВ 10” зэрэг дөрвөн телевиз, Olloo.mn сайтад албан шаардлага өгч, зөрчлийг арилгуулжээ. 
 
Эх сурвалж: zogii.mn

Б.Баярмагнай: Монгол Улсад гадны дайснаас илүү дотоодын дайснууд нь аюул учруулж байна

$
0
0

Б.Баярмагнай: Монгол Улсад гадны дайснаас илүү дотоодын дайснууд нь аюул учруулж байна

Монгол улсын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнээс олон эх орончид, шилдэг цэрэг, дайчид төрөн гарсаныг бид мэднээ. Тэдний нэг бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнайтай уулзан, түүний ажиллаж хөдөлмөрлөж байсан салбар болон улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нээлттэй ярилцлаа. Тэрбээр Монгол улсын зэвсэгт хүчинд жирийн байлдагчаас хошууч генерал, цэргийн сургуулийн сонсогчоос ЗХЖШ-ын дэд дарга хүртлээ 25 жил тасралтгүй шат дараалсан албан тушаалыг хашиж 2015 онд цэргийн жинхэнэ албанаасаа залуугаараа тэтгэвэр тогтоолгон гарчээ. Тэрээр цэргийн албаа орхиод л шууд улс төр рүү орж 2016 оны УИХ-ын сонгуульд Дундговь аймгаас бие даан нэр дэвшиж байсан билээ. Түүнийг яагаад цэргийн албаа гэнэт орхисон,  улстөр рүү ямар учраас орсон гээд олон зүйлийг сонирхон ярилцлаа.

Эр цэргийн алба бол монгол эрх хүн бүрийн зайлшгүй хаах ёстой алба.  Та энэ албыг 25 жил тасралтгүй хаажээ. Та яагаад энэ албаа гэнэт орхих болсон юм бэ?

-Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг сахин хамгаалахад энэ биеэ зориулна хэмээн тангараг өргөөд зэвсэгт хүчиндээ 25 жил алба хаажээ. Хэдийгээр генерал цолтой хүн 62 нас хүртлээ цэргийн жинхэнэ алба хаах боломжтой ч надад цэргийн албаа орхих хэд хэдэн шалтгаан байсан юм. Нэгдүгээрт улс төрийн нөлөө, шахалт дарамт. Зэвсэгт хүчинд алба хаасан сүүлийн 10 жилд нь удирдах албан тушаалд ажилласан. Батлан хамгаалахын сайд солигдох бүрт цэргийн дээд удирдлагын хувьд маш их дарамт шахалт ирдэг. Ээлжит халаа сэлгээний золиос нь дээд офицерууд буюу генералууд байдаг. Олон сайхан генералууд ажлаа өгөөд аргагүйн эрхэнд оч гэсэн газарт нь үг дуугүй очиж ажиллан тэтгэвэрийн насыг хүлээдэг. Энгийн байгууллагыг бодвол цэргийнхэн шууд ажилгүй болохгүй, ямар нэгэн албан тушаал өгдөг. Миний хувьд ч үүнийг тойроогүй дайрсан. Миний ажлыг авахдаа 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Өнөөдөр сонин дээр намайг НҮБ-ын секторын командлагчийн шалгуурт тэнцсэн учир ЗХЖШ-ын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ гэсэн мэдээ тавиулж хүмүүсийг төөрөгдүүлээд маргааш нь буюу 10 сарын 27-ны өдөр албан тушаалаас маань чөлөөлсөн юм. Хүмүүс намайг НҮБ-д үүрэг гүйцэтгэхээр явлаа гэж л ойлгосон. Би өнөөдрийг хүртэл энэ талаар нэг ч тайлбар хийгээгүй явж ирсэн юм. Хоёрдугаарт манай хууль тогтоох дээд байгууллага УИХ-д маань Монгол улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол гэж дуугардаг гишүүд байхгүй болсон. Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнээ боддог сэтгэлтэй гишүүд цөөрсөн зэргээс манай салбар үлгэн салган амьтай голтой явж ирлээ. Зэвсэгт хүчин хүчгүй байх нь хэнд хэрэгтэй юм бэ? Лав л манай улсад биш. Үүнээс болоод би цэргийн албаа орхиод улс төрд орж тангараг өргөсөн цэрэг хүн л эх орноо гэсэн чин сэтгэлээс хандах юм байна гээд хатуу шийдэн тэтгэвэрт гарч, өөрийгөө чөлөөлж аваад улстөрд орж ирсэн.

-Өнөөгийн түвшинд батлан хамгаалах салбарын хөгжил ямар байна. Одоо цаашид нь яаж хөгжүүлэх ёстой юм. УИХ-р батлан хамгаалах салбартай холбоотой хууль тогтоомж гээд баталдаг шүү дээ. Эрх зүйн орчин нь ямар байна?

Батлан хамгаалах салбарын эрх зүйн орчин хангалттай ч хууль эрх зүйн шинэчлэл маш удаашралтай явагддаг. 1993 онд баталсан Батлан хамгаалах тухай хуулийг 2016 онд л шинэчиллээ. 1998 онд баталсан Төрийн цэргийн бодлогын үндэс баримт бичгийг 2015 оны сүүлд Батлан хамгаалах бодлогын үндэс нэртэйгээр шинэчиллээ шүү дээ. Батлан хамгаалах салбарын төсөв туйлын хангалтгүй байдаг. Батлан хамгаалах салбарт олгож байгаа төсвийн 60-70 хувь нь цалин, 25-30 хувь нь урсгал засвар,  хоол, хүнс, хувцас, бензин, түлш, сургалт гээд таардаг. Бид 5-хан хувиар яаж энэ зэвсэгт хүчнээ шинэчилж чадах юм бэ. Зэвсэглэл техникээ яаж шинэчилэх юм бэ. Монгол улсын зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцоогүй бол, гадаад харилцаа, хамтын ажиллагаа ингэж тэлээгүй бол энэ салбар өдий зэрэгтэй байх байсан  уу гэдгийг төсөөлөөд бодоход ч хэцүү. Дээр нь мэргэжлийн бус сайд нар ирнэ. Бид тулгамдсан асуудлаа шийдүүлж чадахгүй байсаар дараагийн сайдын нүүр үзнэ.

 -Энхийг дэмжих ажиллагаанаас л санхүүжиж, арай гэж тогтдог тухай Б.Бат-Эрдэнэ аварга сайд байхдаа нэг удаа ярилцлагад маань дурдаж байсан удаатай. Үнэхээр одоо ч энэ дэмжлэгээр л яваа байх нь ээ...?

 Дан ганц энхийг дэмжих ажиллагааны санхүүжилтээр явна гэж байхгүй. Батлан хамгаалах салбарт хуваарилсан улсын төсвөөс гадуур энхийг дэмжих ажиллагааны үр дүнгээр олон асуудал шийдэгддэг гэж ойлговол болно. 1990-ээд онд УИХ дээр бидэнд зэвсэгт хүчин, арми хэрэггүй гэж орилдог үе байсан. Хүнд үеэ туулсан зэвсэгт хүчин маань 1999 онд  манай улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай санамж бичигт гарын үсэг зурснаар шинэ дүр төрхтэй болж ирсэн. 2002 оноос энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээр батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаа хөгжиж, Монгол улс, зэвсэгт хүчний нэр хүнд гадаад, дотоодод илт өсөж, монгол цэргийн ур чадвар дэлхийд танигдан, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудал ч аажмаар шийдэгдэж ирсэн. НҮБ-аас нөхөн төлбөрөөр орж ирсэн мөнгийг зэвсэгт хүчний хөгжлийн санд төвлөрүүлэн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдэж байна. Гадаад харилцааны үр дүнд гадны тусламжаар зэвсэг, техник, тоног төхөөрөмжөө шинэчилж байна. Уг нь 2005 онд Монгол улсын ерөнхийлөгчөөр батлуулсан Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр гээд байсан. Баталж өгсөн хөтөлбөрөө хэрэгжүүлэх төсвийг нь суулгаж өгөөгүйгээс хэрэгжилтийг нь хангах гэж бид үйлээ үзсэн юм шүү дээ. Цаашид төсөв, санхүүг нь шийдэхгүйгээр хөгжүүлэх  тухай ярихад хэцүү.   

 -Монгол улсын Ерөнхийлөгч бол Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч нь байдаг. Таван ерөнхийлөгчийн хэн нь батлан хамгаалах салбартаа илүү анхаарал хандуулж байв?

 Би ерөнхийлөгч нарын ажлыг дүгнэдэг хүн биш болохоор тэр нь сайн энэ нь муу гэж хэлэх нь зохимжгүй биз. Ерөнхийлөгч бүр л зэвсэгт хүчнийхээ тухайд түүхэн үүрэг гүйцэтгэсэн байх. Зэвсэгт хүчнийг цомхон, чадварлаг, мэргэжлийн чиг баримжаатай болгоход П.Очирбат, Н.Багбанди ерөнхийлөгч нар, Энхийг дэмжих ажиллагаанд анх оролцоход Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж ерөнхийлөгч нар нөлөөлсөн гээд яривал сайн тал олон бий. Гэхдээ сайны хажуугаар анхаарал дутсан зүйл ч бас байна. Тухайлбал ерөнхийлөгч цэргийн бодлогын орон зөвлөхтэй байсан одоо алга. Зэвсэгт хүчний өмнө тулгамдсан томоохон асуудлыг шийдвэрлэхэд анхаарахгүй байна. Дээр нь сүүлийн жилүүдэд зэвсэгт хүчнийг улс төржүүлэх асуудал мэр сэр гарах боллоо. Зэвсэгт хүчин улс төрөөс бүрэн ангид байх ёстой юм.

 -Энэ хүчний байгууллагуудаар сүүлийн жилүүдэд их оролдох боллоо. Тахар гэж байгуулаад татан буулгаад, Дотоодын цэрэгийг татан буулгаад эргээд сэргээгээд, дарга нарыг нь байнга солиод. Энэ талаар таны бодол?  

 Шуудхан хэлэхэд манайд төрийн тууштай бодлого алга. Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүргийн байгууллага гээд 10-аад байгууллага байна. Тэдний статусыг тогтоосон хуульгүй. Дээр нь ихэнх байгууллага нь Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулиар эрх зүйн байдлаа тодорхойлж байсан. Саяханаас бие даасан эрх зүйн байдлын хуультай болж байна. Сүүлийн жилүүдэд эдгээр байгууллагаар тоглож байгаа нь үнэн. 2012 оны засаг маань Дотоодын цэрэг хэрэггүй гээд туг, тамгыг нь хураан авч, бие бүрэлдэхүүнийг цагдаагийн байгууллага руу шилжүүлэв. Хил хамгаалах байгууллагыг 3 хуваан, шалган нэвтрүүлэх чиглэлийг Иргэний харъяатын газар руу, хилийн тагнуулын чиглэлийг Тагнуулын ерөнхий газар руу шилжүүллээ. Тахар хэмээх нэртэй шинэ байгууллагыг гарган ирж цагдаагийн тусгайгийн үүргийг булаан цалин хангамжаар нь далимдуулан бусад хүчний байгууллагаас бүрэлдэхүүн элсүүлж амжсан. Цэргийн тагнуул, хилийн тагнуул, ТЕГ гэсэн тэс өөр үүрэгтэй 3 байгууллагыг хүчээр нэгтгэн зэвсэгт хүчин, хилийн цэргийнхээ нүдийг таглан, чихийг нь сохлож орхисон. Гэтэл 2016 оны засаг Хилийн цэргийн шалган нэвтрүүлэхийг буцаан ХХЕГ-т нь нэгтгэж, Тахарын газрыг татан буулгав. Дотоодын цэргийн тухай хууль батлан 2017 оны 9 дүгээр сарын 1-нээс эргээд байгууллаа. Энэ хугацаанд хичнээн байгууллага, хувь хүн хохирч, татвар төлөгчдийн мөнгийг хичнээн хэмжээгээр үргүй зарлагадлаа. Төрийн ордныг хамгаалж байгаа төрийн тусгай хамгаалалтын газар маань цэргийн байгууллага биш мөртлөө өөрийн гэсэн батлагдсан дүрэмт хувцасгүйн балагаар цэргийн дүрэмт хувцас өмсөж, айлчлан ирэх зочдод Ардчилсан Солонгос мэт харагдаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ялгаагүй цэргийн байгууллага биш атлаа цэргийн дүрэмт хувцас, цэргийн цол хэргэмийг хэрэглэж байгаа нь бас л гажууд үзэгдэл. Төр засаг үүнд анхаараад эдгээр байгууллагыг гүйцэтгэх үүрэгт нь зохицсон шинэ дүрэмт хувцастай болмоор юм даа. Цэргийн байгууллага гэдэг чинь цэргийн тангараг өргөдөг, цэргийн цол, хэргэм, дүрэмт хувцас хэрэглэдэг, цэргийн нийтлэг дүрмэнд захирагддаг, цэргийн зэвсэглэл, техник ашигладаг байгууллага шүү дээ. Дээр нь үндсэн чиг үүрэг нь гадны халдлагаас хамгаалахад чиглэгдсэн. Үүнийг мэддэг хүн энэ УИХ-д байдаг байгаа даа гэдэгт ч эргэлзэхэд хүрэх юм.

-Саяхан УИХ-ын дэд дарга Л.Энх-амгалан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Тусгаар тогтнолын ордонд 300 офицер дуудаж уулзан зэвсэгт тэмцэл, бослогод уриалж байна гэээд сүртэй мэдэгдсэн. Ерөнхий сайдад ийм эрх байдаг юм уу?

 Ерөнхий сайд хүнд улс орны асуудалд оролцох эрх хангалттай байдаг байх. Гэхдээ улс төрийн зорилгоор, улс төрийн үйл ажиллагаанд оролцуулахаар цэргийн жинхэнэ албыг хааж буй офицеруудыг дуудаж уулзах эрх байхгүй. Цэргийн алба бол цэргийн жинхэнэ алба, цэргийн бэлтгэл албанаас бүрддэг. Цэргийн жинхэнэ алба хаагч улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг хуулиар хориглосон байдаг. Харин бэлтгэл офицеруудын тухайд бол өөр асуудал. Тэд энгийн иргэдийн нэг адил гэж ойлгож болно. Дээр нь ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу сайд ирээд танк, зэвсэг өгсөн байна. Яах гэж байгаа юм энэ зэвсгээр гэж хэлсэн нь бас л хариуцлагагүй мэдэгдэл байв. Төрийн өндөр албан тушаалтан хүний амнаас гарсан гэдэг утгаараа Монгол улс ОХУ-ын дипломат харилцаанд сэв суулгах, Монгол улс ОХУ-ын батлан хамгаалах салбарын олон жилийн Цэрэг техникийн хамтын ажиллагаанд саад учирах, улс оронд үүсээд буй өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг улам хурцатгах гээд олон сөрөг тал гарч мэдэхээр мэдэгдэл байсан. УИХ-ын гишүүн хүн Монгол улсын батлан хамгаалах салбар өнөөдөр Цэрэг техникийн хамтын ажиллагаа, Цэргийн хамтын ажиллагааны талаар ямар ч ойлголтгүй, Монгол улсынхаа зэвсэгт хүчнийхээ зэвсэглэл, техникийн өнөөгийн байдал, шинэчлэлтийн талаар ямар ч мэдлэггүй байгаа нь харамсалтай.

 -Та иргэн хүнийхээ хувьд өнөөдөр монголын улстөрд үүсээд буй нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

 Дээрээ суудлаа олохгүй бол, доороо гүйдлээ олохгүй гэдэг. Улс төрийн эрх мэдлийн энэ тэмцлийн хохирогч нь монголын ард түмэн л болж байна. 60 тэрбумын схем л гэнэ. Бүх намд л албан тушаалын схем байдаг шүү дээ. Тэр схемээрээ ээлжлэн төр барихдаа яам, агенлагт салбарынх нь жирийн төрийн албан хаагчаас нь биш өөрийнхөө намынхаа схемд орсон харь гаригийн хүнээ авчирч хэлтсийн даргаас дээшхи бүх албан тушаалд томилж ирсэн биз дээ. Шударгаар салбараас  нь дэвшүүлэн томилсон нь хүруу дарам цөөхөн шүү дээ. Ард түмний өмнө ингэж жүжиг тоглоод яах вэ дээ. ЖДҮ л гэнэ. Тэр нь Эрдэнэт, Оюу толгой, Бонд, Асем, Төмөр зам гээд өчнөөн том луйврын дэргэд юу ч биш шүү дээ. Улс орноо ийм байдалд оруулсан АН, МАН хоёулаа тарах хэрэгтэй. Ард иргэдээс үүрэг хүлээн сонгогдчихоод ажлаа хийхгүй байгаа УИХ нь ч, Засаг нь ч тарах хэрэгтэй. Төрийн цэвэрлэгээ ч гэх шиг. Хэн нь хэнийгээ зайлуулах гээд байгаа юм. Ард иргэдээ хог ухуулан амьдруулахад хүргэсэн төрийн эрх мэдэлтэнгүүдийг бүгдийг нь цэвэрлэхийг л ард түмэн хүсэж байгаа.

 -Та дотоодын дайсантай тэмцэнэ гэдэг үг хэлсэн тухайд?

 Би тэгэж хэлсэн. Би өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаална гэж тангараг өргөж харийн дайснаас эх орноо хамгаалж ирсэн. Гэтэл харийнхан бидэн рүү зэвсэг барьсан цэргүүд биш, зальжин инээсэн луйварчидаа илгээн зоосонд дуртай дотоодын дайснуудаар халхавч барин нэвтэрч элэг зүрхнээсээ хайрлан хамгаалж байсан эх орны минь газар нутгийг тал талаас нь онгичин уудалж хамаг үнэтэй байгалийн баялагийг маань ховх сорон авах хомхой сэтгэл агуулан улсыг маань зэвсгийн хүчээр биш дааж давшгүй өрөнд оруулан мөнгөний хүчээр эзлэн авахыг санаархаж байгааг би анзаарав гэж хэлсэн юм. Монгол эх орны байгалийн баялгийн лицензийг гадныхан эзэмшиж байна. Монгол Улсын Үндсэн хуулинд заасан “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг манай төр гадаадын олон компани, иргэдэд уул уурхайн лиценз эзэмшүүлэн илт зөрчиж байгаа юм. Нөгөө талаар манай иргэд харийхны гар хөл болон тэдэнтэй хамт эх орноо тонон дээрэмдэж байна. Байгалийн баялгийг цөөхөн хэдэн хүн эзэмшиж байгаа нь дэндүүд шударга бус байна. Ашиг нь улс оронд бус тэдэнд л очиж байна.

-Та 2016 онд нутгаасаа УИХ-д бие дааж нэр дэвшиж байсан. 2020 онд даагаа нэхэх үү...?

 2016 онд би ажлаа өгөөд л шууд сонгуульд орж байсан болохоор улс төрийн ямар ч туршлага байгаагүй. Өнгөрсөн хугацаанд би их зүйл ойлгож мэдлээ. Туршлага ч хуримтлууллаа. Олон ч хүнтэй уулзаж зөвлөгөө авлаа. Өөрийн гэсэн дэмжигч нартай ч боллоо. Одоо би 2020 оны сонгуульд өрсөлдөхөд бүх талаар бэлэн байна. Би энэ улс төрчидөөс олон зүйлээр ялгарч чадна. Би эх орондоо үнэнчийн баталгаа болсон эр цэргийн тангараг өргөн 25 жил тасралтгүй зүтгэн өөрийгөө эх орондоо үнэнч гэдгээ батлан харуулсан. Би эх орон, төр засгийнхаа өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээн энхийг дэмжих ажиллагааны үндэс суурийг тавьж, Иракийн эрх чөлөө ажиллагаа, НҮБ-ын Сьерра Улс дахь энхийг сахиулах ажиллагааны анхны ээлжийн цэргийн багийг удирдан өөрийгөө таниулсан. Зэвсэгт хүчний нүүр царай болсон мэргэжлийн цэргийн 2 ч ангийг шинээр босгож чадвараа үзүүлсэн. Өнөөгийн монголын төрд эх орныхоо эрх ашгийг дээдэлдэг, шударга, эх оронч, үнэнч хүн үгүйлэгдэж байна. Тэнд миниa орон зай байгаа гэдэгт би итгэлтэй байна.

 Танд баярлалаа. Таны цаашдын ажилдд амжилт хүсье.

 Монгол улсын төлөө зүтгэе!

Эх сурвалж:Улстөрч.мн

Ц.Сандуйгийн НЭР ДЭВШИХ эрхийг хязгаарлах уу?!

$
0
0

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял сонсож байсан нөхөд нэр дэвших эрхгүй. Нэр дэвших эрхгүй гэдгийг нь өнөөгийн парламент оны өмнөхөн баталсан Сонгуулийн тухай хуульдаа шигтгэж өгсөн билээ. Гэвч шүүхээс ял сонсож байсан, холбогдох хэрэг нь эцэслэгдээгүй, одоо ч хууль хяналтын хаалга сахиж яваа олон хүн найм дахь удаагийн парламентын сонгуульд нэр дэвшиж байна. 

Тэдний нэг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр бол нөгөө нь НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нар юм. 

МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд "Та бидний эвсэл"-ээс Баянгол дүүрэгт нэр дэвших эрхээ авсан. Учир нь, журмын нөхөд нь түүнийг ялгүй гэж үзсэн юм. Н.Энхбаярын хувьд ч өөрийгөө авлига, албан тушаалын хэрэгт холбогдоогүй болохоор нэр дэвших эрхтэй гэж мэдэгдсэн байдаг. Түүний тайлбарласнаар гурван шатны шүүхээс ял сонссон ч Улсын Дээд шүүх хэргийг нь цагаатгасан тул ялгүй. Тиймээс Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрх нь нээлттэй гэж ярьсан билээ. Энэ ч бодлоороо тэр нэр дэвшсэн. Нэр дэвших эрхээ баталгаажуулахаар Сонгуулийн ерөнхий хороонд бичиг, баримтаа ч хүргүүлээд байв. 

Харамсалтай нь, МАХН-ын дарга Н.Энхбаярын нэр дэвших эрхийг Сонгуулийн ерөнхий хорооноос хязгаарласан юм. Өөрөөр хэлбэл, тус хорооноос хууль, хяналтын байгууллагын тодорхойлолтод үндэслэж түүнийг УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвших боломжгүй хэмээн үзэж, батламжлахаас татгалзсан. Харин Н.Энхбаяр нар Сонгуулийн ерөнхий хороог хууль зөрчиж байгааг тодотгоод нэр дэвшүүлтэл тэмцэх болно гэдгээ мэдэгдлээ.  

Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаярын хувь заяаг НИТХ-ын дарга асан Ц.Сандуй үргэлжлүүлж мэдэх нь. Тэрбээр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Ногоон намаас нэр дэвших эрх өвөртөлж, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа юм. Гэвч түүний нэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөг хэр нь батламжлаагүй, батламжлах эсэх нь ч тодорхойгүй байна. Тэрээр "60 тэрбум"-ын схемийн хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял сонссон. Гэвч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ц.Сандуй ялгүй гэсэн үг. Нөгөө талаараа Ц.Сандуй ялгүй гэх үг эрх баригчид болон Сонгуулийн ерөнхий хороонд тушаа болж байхыг үгүйсгэхгүй. 

Б.Төрбат 

Эх сурвалж:Zindaa.mn   

АН хүүхдүүдийн үхлээр улс төр хийж байна

19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юу?

$
0
0

АН-ыг мандан бадарч явах үед Хүүхдийн төлөө үндэсний газрыг толгойлох эрх авсан ч хүүхдийн төлөө бус харин ч хүний хүн гэдгээ батлан харуулсан нэгэн бол хатагтай И.Нарантуяа. Төвийн найман сая төгрөгөөр төгөлдөр хуур худалдаж авсан, албан өрөөгөө өндөр үнээр тохижуулсан, албан тушаалаа аваад удаагүй байхдаа 15 ажилтнаа нэгэн зэрэг шахуу халсан зэрэг асуудалд холбогдож явсан нь юу ч биш. Бүр АТГ-аас шалгалт хийхэд удаа дараагийн шийдвэрээр өөртөө илүү цагийн хөлс, урамшуулал авсан, өөрийн гар утасны төлбөрт зориулж байгууллагын төсвөөс 2014 онд 898 сая 575 мянган төгрөг, Тамгын газрын даргын ашигладаг утасны төлбөрт 1 сая 545 мянга 183 төгрөг, 2015 онд 398 мянга 781 төгрөгийг тус тусын үүрэн холбооны компанид шилжүүлсэн зөрчил илэрч байв. Энэ дагуу АТГ-аас салбарын сайд С.Эрдэнэд албан үүрэг өгсөн байдаг. Гэвч АН-аар хаягласан нөхдүүд нэг нэгнийгээ хамгаалж албан тушаалын цалинг хоёр сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулах төдийхнөөр хэрэг замхарсан. И.Нарантуяа гэж хүнтэй холбогдох дуулиан ингээд дуусахгүй. Хөгжлийн банкны дуулианд нэр холбогдсон АН-ын гишүүдийн нэг.

Бүр тодруулбал, Хөгжлийн банкнаас хамгийн их хэмжээтэй зээл авсан 100 компанийн нэгээр түүний эзэмшилд бүртгэлтэй "Хурдны зам” компани багтдаг аж. Чингис бондоос нийт 19 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гэх эл компанийг нь түүний нөхөр Ш.Бат-Энх эзэмшдэг.

АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс үзвэл, И.Нарантуяа нь 2012 онд 10 сая төгрөгийн орлогтой байсан бол 2014 онд 25 сая бол өссөн байна. Харин гэр бүлийн орлого нь 2012 онд 916.6 сая төгрөг байсан бол 2014 онд 139.5 сая болж огцом буурсан байгаа юм. Яагаад гэдэг нь тун хачирхалтай. Харин нийт 19.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий найман үйлчилгээний барилга, нэг орон сууцтай гэсэн бол "Ханталст”, "Хурдны зам”, "Төв эрдэнэ сант”, "Булнайн түшиг” гэсэн компаниуд болон гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэжээ.

Гэтэл бүлийнх нь эзэмшлийн компаниудын нэг болох "Ханталст” компанийн ухсан нүхэнд тогтсон уснаас болж дөрвөн хүүхэд амь насаа алдаад байна.  

Угтаа бол хүүхдийн төлөө байгууллагыг нэгэн үе толгойлж, удирдаж чиглүүлж явсан хүний хувьд иргэдийн аюулгүй байдлыг хангуулах тал дээр зөвлөөд заагаад, анхааруулчих сэтгэл И.Нарантуяад байх учиртай. Гэтэл нүдэн балай чихэн дүлий байж, зөвхөн амин хувийн ашиг хонжоо харж өдийг хүрснээс болж гурван гэр бүл үе залгамжлах нуган үрсээ алдлаа.

Одоогоос тав орчим жилийн өмнө дөрвөн настай охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарах үед И.Нарантуяа хатагтай Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар ажиллаж байв. Тухайн үед тэрбээр "Эрх зүйн орчин болохгүй байна. Нэн яаралтай хуулиа өөрчлөх хэрэгтэй” гэх супер гэмээр хариулт хэвлэлд өгч байсан.

Нэг ёсондоо "Хийх хүнд боломж дүүрэн, хийхгүй хүнд шалтаг дүүрэн” гэгчээр хууль гарахгүй байна гэдэг шалтгаар өөрийгөө арагцайлсаар дараагийн сонгуультой золгосон.

Ингэхдээ УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр АН-д 888888 төгрөг хандивлаж, ирэх сонгуульд амжилт дагуулцгаая гэж уриалсан.

Гэвч тойргийнх нь иргэд түүнд итгэл хүлээлгээгүй. Тиймдээ ч улс төрөөс холуурхан байж, намын арын ажлыг гүйцэтгэж байна. Ийнхүү нэгэн үе хүүхдийн төлөө байгууллагыг толгойлж явсан хүний эзэмшлийн компаниас болж дөрвөн хүүхэд нар хорвоогоос халилаа. Гэтэл ар гэрийнхэнтэй холбогдож, уучлалт гуйх нь битгий хэл ядаж монголчуудаас ч уучлалт гуйсангүй.

Хүн шуналтай байж, эд хөрөнгө хурааж болно. Гэхдээ бусдад гэм хор хүргэхгүйгээр шударга байх ёстой атал И.Нарантуяа, Ш.Бат-Энх нарт бизнесмэн, улстөрч хүний жаахан ч ёс зүй байсангүй. Тиймдээ ч төрийн шийдвэрийг үл ойшоож, дур мэдэн газар ухаж, барилга барьснаас болж бяцхан үрс ийн хорвоогоос халилаа. Бүхэл бүтэн 19 тэрбумын хөрөнгөтэй И.Нарантуяа хатагтайн шунал барагдах болоогүй юм гэж үү???.

Ийм л ёс зүй, үзэл баримтлалтай хүн хүүхдийн төлөө байгууллагыг толгойлж, хөрөнгөөр нь туйлж ирж. Түүнд болоод түүний гэр бүл төрийн албанд дахин залрах эрхгүй. Тэд дөрвөн бяцхан үрсийн амийг насаараа төлөх ёстой гэмтнүүд. Энэ бол цор ганц үнэн. 

Г.Нацаг

Эх сурвалж: 24tsag.mn


АН хүүхдүүдийн үхлээр улс төр хийж байна

$
0
0

 

 

 

 

АН хүүхдүүдийн үхлээр улс төр хийж байна

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан.

Тэгвэл хэрэг гарснаас хойш АН-ынхан хүүхдүүдийн үхлээр улс төр хийж, бүх бурууг нийслэлийн одоогийн Засаг дарга С.Амарсайханд тохож эхэлжээ.

Гэтэл үнэндээ уг хэргийн буруутан нь АН-ынхан өөрсдөө юм. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ажиллаж байхдаа өөрийн намын гишүүн И.Нарантуяагийн эзэмшлийн "Хан талст” компанид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан наран шарлагын талбайг хийх ажлыг өгчээ.

Гэвч тус компани нийслэлийн өмчийн газар дээр өөрийн хувийн өмч мэт дур зоргоороо аашлан, зөвшөөрөлгүй барилга барьсан байдаг. Тиймээс нийслэлийн холбогдох газруудаас удаа дараа албан бичгийг "Хан талст” компанид хүргүүлж байсан.

Харин энэ сарын 10-нд нийслэлийн одоогийн Засаг дарга С.Амарсайхан биечлэн Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших барилгуудтай танилцаж явах үедээ, "Хан Талст” ХХК наран шарлагын газрын талбайд зөвшөөрөлгүй барилга барьсныг мэдсэн.

Тэр даруйд арга хэмжээ авч, тус компанийн барилга барих үйл ажиллагааг зогсоосон.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан наран шарлагын газар нь одоог хүртэл ашиглалтад ороогүй байна.

Намын нөхөртөө найр тавьж, захирамж гаргасан хэргийн эзэн хэнгэргийн дохиур хотын дарга асан Э.Бат-Үүл, наран шарлагын талбай барих газар зөвшөөрөлгүй барилга барьж байсан "Хан талст” компани ямар үүрэг хариуцлага хүлээх вэ?

"Хан талст” ХХК нь Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн асан, Хүүхдийн төлөө газрыг удирдаж байсан И.Нарантуяагийн гэр бүлийн өмч юм.

Хүүхдийн байгууллага төлөөлж байсан хүний гэр бүлийн компанийн улмаас хүүхдүүд амь эрсэдлээ. ДААНЧ ХАРАМСАЛТАЙ.

Хэргийн мэдээллийг харахад, амь эрсэдсэн хүүхдүүдийн хоёр нь нэг айлынх байжээ. Инээж хөөрч, дэгэж дэрвэн аав ээж, өвөө эмээдээ нар нь болж явсан бяцхан үрс хэнэггүй, хариуцлагагүй компанийн улмаас энэ хорвоог үүрд орхилоо.

Улс төрийн сонгууль дөхөж байгаа энэ өдрүүдэд цаг бусаар амиа алдсан тэдгээр хүүхдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх сэтгэл, хүний мөс, улс төрийн ёс зүй, монгол хүний жудаг АН-ынханд байна уу.


Төгсөрсөн луйварчин О.Магнайгийн маскыг хуулжээ

$
0
0

Гудамжны гуйлгачингаас үл хөдлөх хөрөнгийн саятан болсон түүх үлгэрт л гардаг. Харин ийм түүхийг Монголд төгсөрсөн луйварчид бий болгож байна. Саяхныг хүртэл гудамжны тэмцлээр шантаажилж 2 өрөө байртай болж байсан захиалгат жагсаалын загалмайлсан эцэг О.Магнай өнөөдөр үл хөдлөх хөрөнгийн эзэн, Монголын толгой баячуудын нэг мэт хаахалзаж, АН-ын шударга ёсны туг болон намирч явна.

12 жилийн өмнө эрх мэдлийн төлөө олон аавын хүүгийн эрүүл мэндийг золиослон бослог үймээн гаргаж, шоронд хүртэл сууж амьтан болон гарч ирж байсан тэрээр өнөөдөр танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Шударга тэмцэгчийн дүрд нь итгэсэн АН-ынхан 2012 оны сонгуулийн дараа түүнийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын дарга хүртэл болгож байлаа. Гэвч тэр яг энэ үеэс "шударга” маскаа зүүж, шударга бусаар баяжих эхлэлээ тавьжээ.

Өмнө нь тэрээр тэмцэгч гэх нөхдөө ашиглан, жагсуулж, тэмцүүлж уул уурхайн компаниудыг шантаажилдаг байсан. Харин одоо шантааж нь төгсөрч, төрсөн эхтэйгээ нийлэн гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгийг  луйвраар дээрэмддэг болжээ.

БГД-ийн 10 р хороолол буюу 25 дугаар эмийн сангийн урд талд 11 давхар шилэн барилга бий. Тэр барилгыг анх Ливан улсын иргэн Мохамад Зухуэр Итан өөрийн хөрөнгөөр барьж эхлүүлжээ. Нийтдээ 4 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх обьект аж. Гэтэл О.Магнай ээж Отгонжаргалтайгаа хуйвалдан зарсан газрынхаа төлбөрийг нэхэмжлэх замаар хууль хяналтынхантай нийлэн уг обьектийг 724 сая төгрөгөөр үнэлүүлэн дээрэмджээ. Энэ хэрэг саяхнаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан шударга дүр эсгэсэн Магнайгийн мааскыг хуу татан урж эхэллээ.

Ливан улсын иргэн Мохамад  Зухуэр Итан гэж хэн бэ?

2011 оноос Монголд хөрөнгө оруулан амьдарч байсан. Ливан дахь Монгол Улсын өргөмжит консулаар ажилладаг. Монгол Улсад 3,5 сая долларын хөрөнгө оруулсан бизнесмэн.

О.Магнайтай хөрөнгийн маргаан үүсгэснээр 2015 оноос хойш Монгол Улсад орж ирэх эрхээ хасуулсан юм.

О.Магнайгийн Мохамад Зухуэр Итаныг дээрэмдэж, луйвардаж авсан аргачлалыг товчлон хүргэе.

  1. О.Магнай 2012 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын даргаар томилогдсоны дараахан Мохамад Зухуэр Итантай анх танилцаж, хуурай ах дүүс болжээ
  2. 2014 он. Өөрийн төрсөн ээж Отгонжаргалын "Анаг сархиа” ХХК-ийн эзэмшиж байсан БЗД-ын 1-р хороо буюу ДСНК-ийн хажууд байрлах 889 м2 газрыг 300 мянган ам.доллар буюу 551 сая 652 мянган төгрөгөөр зарж, газрын гэрчилгээгээ Ливаны хөрөнгө оруулалттай "Синдарс” компанид шилжүүлэн өгчээ
  3. 2016 он. О.Магнайгийн ээж Отгонжаргал "Синдарс” компанийг гэрээний үүргээ биелүүлээгүй хэмээн БГД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч зарсан газар болон компаниа эргүүлэн авах нэхэмжлэл гаргажээ

Луйвар 1: Газраа зарж 300 мянган ам.доллар авсан. Гэвч үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр газраа ч баригдаагүй барилгаас авах 332 м2 газраа үнэлэн 724 сая төгрөг нэхжээ. О.Магнайд баригдаагүй барилга дахь талбайгаас гадна газраа ч буцаан авах боломж харагджээ.

  1. 2017 он. Нийслэлийн Засаг дарга Су.Батболдын захирамж гарган ганц "Синдарс” компанийн газрыг үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр дээрх газрын зөвшөөрлийг цуцлууллаа.
  2. 2017.11.13. О.Магнайгийн ээж Магнай "Баянзүрх” ХХК байгууллаа
  3. 2018. 03.02 БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр "Синдарс” компанийг Магнайгийн ээжид 300 мянган ам.доллар буюу тухайн өдрийн ханшийн зөрүүгээр 772 сая төгрөг гаргуулах шийдвэр гарлаа. Гэхдээ энэ хэрэгт хариуцагч талаас хэн ч оролцоогүй бөгөөд хэргийн гол хариуцагч Мохамад Зухуэр Итаны Монгол Улсад орж эрхийг нь хил дээр хаалгасан байжээ.
  4. 2018. 05.18 "Синдарс” компанийн цуцлагдсан газрын зөвшөөрөл "Баянцамхаг” ХХК буюу О.Магнайгийн ээжийн компанийн нэр дээр шилжлээ

Луйвар 2: Газрын зөвшөөрлийг нь цуцлууллаа. 2 сарын дараа ээжийнхээ шинээр байгуулсан компанийн нэр дээр уг газраа буцаан шилжүүлэн авлаа

  1. 2018.05.16 Нийслэлийн Шүүхийн шийдвэрийн газар "Синдарс” компанийн охин компани "Синдарс партнерс” ХХК-ийн эзэмшилд байсан БГД-т байрлах 11 давхар обьектоор О.Магнайгийн нэхэмжлэлийг хангах шийдвэр гаргаж, уг обьектийг нь 724 сая төгрөгөөр үнэлжээ.
  2. 2018.05.18 Уг обьектийг О.Магнайгийн 100 хувь эзэмшлийн "Дархан цамхаг” ХХК-д шилжүүлэв.

Хотын А бүсэд байрлах 11 давхар 4 тэрбумаас л илүү үнэлэгдэх обьектийг О.Магнай ийнхүү Ливаны хөрөнгө оруулагчаас дээрэмдэж авсан түүх ердөө л энэ. О.Магнайгийн 300 мянган доллараар эхэлсэн БЗД-ийн хэсэгхэн газрын наймаа ийнхүү явсаар тэрээр газраа ч буцаан авч бас 11 давхар үл хөдлөх хөрөнгөтэй болгожээ. Энэ хэрэг одоо АТГ-т шалгагдаж байна. 

Эх сурвалж: tvmongolia.mn

Хунтайж Харригийн байшингийнх нь дээгүүр дронууд нисдэг

$
0
0

Байшингийнх нь дээгүүр дронууд нисгэдэг тухай Их Британийн хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл цагдаа нарт мэдэгджээ. Хосууд өөрсдийн амь нас, гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовниж байна. Учир нь эдгээр дронуудыг зөвхөн гэрэл зураг авах зорилгоор бус өөр шалтгаанаар террористууд ашиглаж байж магадгүй юм хэмээн эмээж байгаа аж.

Өмнө нь Меган арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан аюул заналхийлэлд нэг бус удаа өртөж байсан аж. Хунтайж Харри, түүний гэргий Меган Маркл нар энэ асуудлаар 5 дугаар сард 5 удаа цагдаад ханджээ. Дронууд тэдний байшингаас 6 метр орчмын өндөрт нисэж, хосууд болон тэдний хүү Арчи нарын гэрэл зургийг дурандаа буулгахыг оролддог байна.  

Э.Аянзаяа

Б.Баярмагнай: Хэрвээ зэвсэгт хүчинд золиос гэж байх ёстой юм бол тэр нь би байг

$
0
0

Б.Баярмагнай: Хэрвээ зэвсэгт хүчинд золиос гэж байх ёстой юм бол тэр нь би байг

 

Монгол Улсын зэвсэгт хүчний үе үеийн генералуудаас үзэл бодлоо чөлөөтэй, зоригтой илэрхийлж чаддаг хүний нэг нь бэлтгэл генерал Б.Баярмагнай.

Кобе Брайнтын бэлэглэсэн алт болон эрдэнийн шигтгээтэй бөгжийг ээж нь дуудлага худалдаагаар заржээ

$
0
0

Кобе Брайнтын бэлэглэсэн алт болон эрдэнийн шигтгээтэй бөгжийг ээж нь дуудлага худалдаагаар заржээ

 

Сагсанбөмбөгийн алдарт тамирчин Кобе Брайнт ээждээ 14 каратын алт болон эрдэнийн шигтгээтэй "Lakers" бөгжөө бэлэглэж байсан билээ.
Viewing all 19968 articles
Browse latest View live