Хий дарах ардын уламжлалт аргууд
Байгалийн түүхийн музейгээс багана нь л үлджээ
ЭНЭ ХУУЛЬ, ШҮҮХИЙНХНИЙГ ДЭЭ. ЧААВАС
Мисс Б.Бадамцэцэг: Ээж байх хамгийн хэцүү бөгөөд хамгийн аз жаргалтай ажил
Цагаан гааны ач тус
БАРИМТ: Байгалийн түүхийн музей барих газрыг Ч.Сайханбилэг дүү нартаа өгчээ
Өнгөрөгч тавдугаар сарын 1-ний өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гаргасан билээ. Гэтэл шинээр баригдах Байгалийн түүхийн музейн газар нь өдгөө шүүхийн маргаантай байгаа юм. Тодруулбал, Их тэнгэрт 7,4 га газар нь “Шинэхэн групп” гэх компани нь АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж Үндэсний хурлын танхим болон таван Одтой зочид буудал барихаар газар авч байжээ.
Бүр тодруулбал, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2015 оны зургадугаар сарын 02-ний өдөр Засгийн газрын 225-р тогтоол гарган газар олгосон байна. Уг нь их Тэнгэрийн амыг бусдад ашиглуулах байтугай гаднын хүнийг дураараа нэвтрэхийг хориглодог. Гэтэл Их Тэнгэрийн амны хашаан дотор, яг Төрийн тусгай хамгаалалтынхны хамгаалалт дор байдаг газраас ийнхүү хувийн компанид өгчихсөн байгаа юм.
Улмаар БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар ажиллаж байан Ч.Батсансар гэрчилгээ олгожээ. Ингээд “Шинэхэн групп” нэртэй шинэхэн компани нь Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Ж.Ганхуяг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга асан Ц.Ширэндэв нартай гурвалсан гэрээ байгуулж, газрыг таван жилийн хугацаанд ашиглахаар болсон байна.
Харин энэхүү газар олгосон тогтоолыг 2016 онд хүчингүй болгож, харин “Шинэхэн групп” 25 тэрбум төгрөгийг Засгийн газраас нэхэмжлэн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан нь өдгөө ийн сунжирсан хэрэг болжээ. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаас “хусагдсан”-ы дараа тогтоол хүчингүй болсон гэсэн үг. “Шинэхэн” группын нэхэмжлэлтэй БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хариуцагчаар татагдсан хэрэг аль шатандаа яваа нь сураг алга.
Тэгвэл тус компани хэнийх вэ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хайж үзэхэд, 5919444 регистрийн дугаартай “Шинэхэн групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Очирхуяг гэх хүний нэр бүртгэлтэй байдаг бөгөөд 2015 оны нэгдүгээр сарын 10-нд үүсгэн байгуулагдаж байжээ.
Бизнесийн зөвлөгөө өгөх, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, аялал жуулчлал, газар тариалан эрхлэх гэсэн үйл ажиллагааны чиглэлтэй хэмээн бүртгүүлжээ.
Харин компаний хувь эзэмшигчээр Ч.Амарбаатар гэх хүний нэр бүртгэгджээ. Ч.Амарбаатар нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “Алтанбулаг” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан нэгэн гэдгийг хэвлэлүүд онцолж байна.
2015 онд эл газрын асуудал багагүй дуулиан дагуулж байв. Тухайн үед хэвлэлүүдэд бичсэнээр бол “Шинэхэн групп” ХХК-ийн захирлаар Ж.Сансар гэх хүн ажилладаг бөгөөд тэрбээр 2007-2010 онд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга, дэд дарга, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан гэжээ. Ч.Сайханбилэгийн туслахаар ажиллаж байсан нэгэн юм. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө нураачихсан Байгалийн түүхийн музейгээ шинээр барихаар 2020 оны төсөвт 370 гаруй тэрбум төгрөг суулгасан. Харин музейн газар “Шинэхэн групп”-ийн 25 тэрбум төгрөгийн барьцаанд орчихсон иймэрхүү дүр зурагтай байгаа ажээ.

П.Урнаа
Эх сурвалж: eguur.mn
Украины зүүн нутагт гал зогсоохоор тохиролцлоо
Түүнчлэн Герман, Францын удирдагчдыг оролцуулсан дөрвөн талын дээд хэмжээний уулзалтын үеэр талууд энэ онд багтаан бүх олзлогсдыг солилцох ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. В.Путинтэй анх удаа ганцаарчилсан уулзалт хийж байгаа В.Зеленский эн тэргүүний зорилтуудынхаа нэг болох Украины зүүн нутаг дахь мөргөлдөөнийг ийнхүү зохицууллаа. "Энэхүү уулзалт нь Украины зүүн нутагт 2015 онд байгуулсан энхийн хэлэлцээрийг бэхжүүлж байна” хэмээн Германы канцлер Ангела Меркель Франц, Украин, ОХУ-ын удирдагчидтай хамт оролцсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Д.АЛТАНГЭРЭЛ: Эрдэнэт үйлдвэр орон сууцны үнийн хөнгөлөлт үзүүлэх журмаар нэг ажилтанд 12 сая төгрөгийн дэмжлэг олгодог
"Барьж идэж"мэдэх барын зулзага
Сонгуулийн дүнг таашгүй гэдэг үнэн. 2016 оны УИХ-ын сонгууль юу боллоо доо. Тэр үед нийслэл дээр дархан гээд сууж байсан Э.Бат-Үүл хүртэл багаараа нам тавиулсан. Тэрбээр “МАН гэсэн шошготой бор халзан төлөг ч сонгогдохоор байлаа” гэж байв. Тэр үнэний ортой. Хэдийгээр олны хандлага МАН руу байсан ч энэ намыг УИХ-д 65 суудалтай болно гэж хэн ч зүүдлээгүй. Өөрсдөө ч итгээгүй байх. Яг үнэндээ амны “бөхчүүд” нь давчихсан. Ингэж МАН төрийн эрхийг дангаар барьж эхэлсэн. Хэдхээн сарын дараа дүнгээ тавиулна. Хэцүү л юм болох байх. Өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд их олон үйл явдал болж өнгөрлөө шүүдээ. Маш товчоор дүгнэхэд УИХ-ын нэр хүнд унаж, олон улстөрчийн карьерт цэг тавьж байх шиг байна. Үндсэндээ, олдоод өлдсөн МАН-ынхны хоорондын зөрчил тасарсангүй. Сайхан муухайгаа дэвэн дэлхийд түгээсээр өнөөдрийг хүрлээ. Харин энэ дунд Э.Бат- Үүлийн хэлсэнчлэн нэг “бор халзан төлөг” өөрөөр тоглож байна. Тэр бол 2016 онд УИХ-ын гишүүн болж, хоёр жил гаруйн дараа ЗГХЭГ-ын дарга болсон Л.Оюун-Эрдэнэ юм.
2016 оны зургадугаар сарын сүүлчээс 2019 он дуусч буй энэ өдрийг хүртэлх хугацааг шүүрдвэл их сонин дүн гарч ирж байна. Их сонин шүү. 2016 оны долдугаар сарын 5-нд УИХ-ын анхдугаар чуулган болсон. Тэр чуулган дээр МАН-ын дарга М.Энхболдыг УИХ-ын даргаар сонгосйн. Тэр үед УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Намын дарга Ерөнхий сайд болох ёстой.
Анхнаасаа ийм зарчмын зөрчил гаргаж болохгүй” гээд цод цод хийж эхэлсэн байдаг юм. Хоёр жил шахмын дараа 2018 оны зургадугаар сарын 15-нд АТГ-ын үүдэнд “Хэрвээ би сонгогдвол 60 тэрбумын хэргийг илрүүлнэ гэсэн Ерөнхийлөгч, амиа алдахаас ч айхгүйгээр шударга ёсны дуу хоолой болно гэсэн Ерөнхий сайд, хуулийн шударга ёсны хайчийг ажиллуулна гэж мэдэгдэж байсан Хууль зүй, дотоод хэргийн сайд хаана явна вэ” гэсэн нь олны анхаарлыг нэлээд татаж байв.
Ер нь энэ гурван жил гаруйн хугацаанд Л.Оюун-Эрдэнэ огцруулсан, шалгуулсан, шалгасан, хориулсан, онцгой дэглэм тогтоосон ажлуудыг хийлээ. УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулахад онцгой “гавьяа” байгуулсан. Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдыг 60 тэрбумын асуудлаар “хүлцэл өчүүлж” дөнгөсөн. Ингээд зогсоогүй. Удалгүй түүнтэй УИХ- ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Л.Болд нар нийлэв. Тэд 2018 оны арванхоёрдугаар сарын 27-нд МАНАН дэглэмийн эсрэг тайван жагсаал хийсэн. Энэ үеэр УИХ-ын 40 орчим гишүүн М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах бичигт гарын үсэг зурсан тухай мэдэгдэж байв. Дараа нь 2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр дахин 20 гаруй мянган хүн цугласан жагсаал хийсэн. Үүний дараа нэгдүгээр сарын 29-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хурапдаанаар М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулсан. Яг үнэндээ УИХ-ын дарга М.Энхболд хэн билээ, сая гишүүн болсон Л.Оюун-Эрдэнэ хэн бэ гэдэг харьцангуй ойлголт юм. Л.Оюун-Эрдэнийн хувьд хүнийг нь харвал үнэндээ шалихгүй. Улс төрийн түүх ч нимгэнтэй юм. Харин М.Энхболд бол аль эрт 1990 онд МАН /тухайн үеийн МАХН/-Д элсч, 1991 оноос Үүрийн даргаар ажиллаж эхэлсэн байдаг. Тэндээс М.Энхболдын улс төрийн түүх тоологдож эхэлнэ. Тэгээд ч М.Энхболд бол хоёр ч удаа МАН-ын даргаар ажиллаж байсан. Түүнд алдаа, оноо байдаг бол МАН-ынханд бүгдтэй нь холбоотой гэсэн үг. Л.Оюун-Эрдэнэ ингэсээр 60 тэрбумыг сэргээн шалгуулсан. Шүүхээр шийдүүлсэн.
Гэвч энэ асуудлаар нь уг танилцуулгыг бэлдсэн болон голлож сонссон хүмүүс нь шүүхээр ч оролгүй үлдсэн. Мөн “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг төрд буцаан авахад гол үүргийг гүйцэтгэсэн. Л.Оюун- Эрдэнэ 2019 оны нэгдүгээр сарын 25-нд “Монголын зэс корпораци”-ийн ТУЗ хуралдаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Сингапурын компанид худалдах шийдвэр гаргасан талаар мэдээлэл бидэнд ирлээ. Цагаан сарын өмнө энэ асуудлыг шийдэх гэж байгаа нь хардлага төрүүлж байна. Стратегийн энэ ордыг УИХ-аар хэлэлцэхгүй ОХУ-аас худалдаж авсан байсан. Энэ мэдээлэл үнэн бол дахиад баяр давхцуулан шийдвэр гаргаж магадгүй байна. Өнөөдөр энэ асуудлаар Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад асуулга тавина гэж мэдэгдсэн. Үүнийг “Монголын зэс корпораци” үгүйсгэсэн юм. Гэвч “Монголын зэс корпораци” 2019 оны нэгдүгээр сарын 14-нд УБЕГ-т “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “ERDENET CORP PTE” компанид шилжүүлэхээр 88 хуудас материалыг бүрдүүлж хүргүүлсэн. Ингэхдээ тус үйлдвэрийн 49 хувийг 112 тэрбум нэг сая төгрөгөөр үнэлсэн. “ERDENET CORP PTE" компани энэ оны нэгдүгээр сарын 16-нд 80 мянга 326 сингапур доллар, 17-нд 50 мянган ам.долларыг иргэн Ц.Пүрэвтүвшингийн хувийн дансанд шилжүүлсэн.
УБЕГ-аас “Монголын зэс корпораци”-ийн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн байв. Өөрөөр хэлбэл, энэ үйл ажиллагаа зогссон байдаг. Мөн гуравдугаар сарын эхээр Л.Оюун-Эрдэнэ “Монголын зэс корпораци” нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг худалдан авахдаа 400.2 сая ам.долларыг хэрхэн бүрдүүлсэн талаарх схемийг танилцуулав. “Тус үйлдвэрийн хувийг худалдаж авсан хөрөнгийг дөрвөн эх үүсвэрээс босгосон. Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг худалдаж авахад нийт хөрөнгийн 72.4 хувь нь төрөөс, Худалдаа хөгжлийн банкнаас 27.6 хувь нь бүрдсэн" гэж тэр мэдэгдсэн. Үүнээс ганц нэгхэн хоногийн дараа “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн мэдэлд авч ТӨХК болгох, мөн “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоох Засгийн газрын шийдвэр гарч, Л.Оюун-Эрдэнэ 6-ны өдөр ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын дарга, албаны бусад хүмүүсийн хамт тус үйлдвэрт очиж онцгой дэглэмийг тогтоосон. Энэ хооронд Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс корпораци”-ийн удирдлагууд, тухайлбал Д.Эрдэнэбилэгийг хүртэл хууль хяналтын байгууллагаас цагдан хорьж шалгасан. Гэтэл “Монголын зэс корпрораци”, түүний удирдлага болох “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг хэн билээ дээ. Тэр бол Монголын топ бизнемэнүүдийн нэг. Түүнийг зөвхөн Монголдоо бус дэлхийд тоглодог бизнесмэн гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн хүн юм. Л.Оюун-Эрдэнэ 2019 оны хоёрдугаар сарын 2-нд ЗГХЭГ-ын даргаар томилогдсон. Хөгжлийн банкны чанаргүй, томоохон зээлийн асуудлыг шалгаж нягтлах ажлыг эхлүүлсэн. Дараахан нь 1990-ээд оноос хойших хувьчлалуудыг шалгах ажлын хэсэгбайгуулав. Мөн “Жаст”-ын хэрэгтэй холбоотой асуудалтай ч зууралдсаар байна. Л.Оюун-Эрдэнийн бас нэг ярьдаг зүйл нь шүүх, прокурор, АТГ-ын өмнөх удирдлагууд байлаа. Тэднийг солиход бас л нөлөө үзүүлсэн гэдэг. АТГ-ынхан, прокурор, шүүх нийлээд томоохон хэргүүдийг гацааж, МАНАН хэмээх бүлэглэлд үйлчилж байгаа талаар байнга ярьж байв.Гэхдээ Б.Жаргалсайханыг Улсын ерөнхий прокурор, өөрөө ЗГХЭГ-ын дарга болсныхоо дараа 2019 оны есдүгээр сарын 5-нд нэгэн сонин мэдэгдэл хийсэн. Тэрбээр “Прокурорын тухай хуулийн дагуу Хөгжлийн банкнаас зээл аваад, эргэн төлөөгүй нэр бүхий зургаан компанийг прокурорын байгууллагад өгч байгаа юм. Энэ бол Монгол Улсад үүсч байгаа хохирол, мөн. Прокурорын байгууллага, Ерөнхий прокурор Монгол төрийн өмнө хууль цаазын тэргүүн зөвлөхийнхөө үүргийг гүйцэтгэх ёстой.
Прокурорын байгууллагыг чиг үүргээ биелүүлэх талаар өмнө нь хандаж байгаагүй учраас шинэ харилцаа үүсч байгаа юм. Олны анхаарлын төвд байгаа хэргүүдийн хойноос хөөцөлдөөд байхад яагаад өнөөдрийгхүртэл шийдэгдэхгүй байна вэ гэхээр холбогдох хуулиудын хугацаат графиктай холбоотой байгаа юм. 30 хоног өмгөөлөгч гомдол гаргана. Өмгөөлөгчид дандаа 29 дэх хоногт гомдол гаргаж байгаа. Ингээд дахиад 30 хоног сунгагдана. Хөөн хэлэлцэх хугацаа 5 жил. Өмгөөлөгч ны гомдол гаргаад яваад байхад хөөн хэлэдцэх хугацаа нь дуусдаг. Энэ хуулийн заалтыг нэн яаралтай өөрчлөхгүй бол ял завших асуудал нэг ёсны мода боллоо. Томилсон эзэндээ үнэнчээр ажиллах хандлага шүүх байгууллагад байгаа учраас энэ асуудал газар авч байна. Бид хуулийн заалттай холбоотой дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд хүргүүлж байгаа. 30 хоногтой холбоотой асуудлаар шүүх дээр 12 сар болж байгаа хэрэг ч байна. Шүүхээс прокурор юмуу АТГ-т хэрэг нь буцаж ирэх ёстой. Гэтэл нэр бүхий 3-4 шүүгч тодорхойгүй шалтгаанаар 14 хоногт шалгагдаад буцах байсан хэргийг өмгөөлөгч нь 29 дэх хоног дээр нь гомдол гаргах байдлаар бүтэн 12 сар гацааж байна. Шүүх албаар замхруулж байна гэж үзэж байна.
Шүүх үүнийгээ тайлбарлах хэрэгтэй. Ямар шалтгаанаар 12 сар дарсан бэ гэдгээ. Төрийн болон нийтийв эрх ашиг хохирсон хэргийн хойноос ЗГХЭГ бус прокурор гүйх ёстой" гэсэн юм. Энэ мэтээр яалт ч үгүй л 2016-2020 оны хоорондох энэ бүрэн эрхийн хугацаанд болсон МАН-ын дотоод хэрүүлээс бусад асуудалд Л.Оюун-Эрдэнэ холбогдож таараад байна.
Онолын хувьд бол олонх болсон намд цөөнх бий болдог. Харин тэр цөөнх нь намынхаа удирдлагуудыг шантаажилж бөөнөөрөө албан тушаал, аль эсвэл эрх мэдлийн боломж хүртэх зорилготой хөдөлгөөн, жигүүр төдий байдаг. Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагаа нь өөр. Ил тавуулаа харагддаг ч нидэр дээрээ ганцаараа улс төр хийгээд байгаа юм. Дээр дурдсан Прокурорын тухай хууль дахь агуулга, заалтыг л гэхэд жирийн нэг гишүүн олж харна гэдэг сонин. Хуулийн маш нарийн гаргалгаа хийсэн байгаа юм. Бас өмнө өгүүлсэв бүхий л “ажил”-уудыг ч ганц хүн амжуулах боломжгүй. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэд зөвлөдөг эсвэл арыг нь даадаг, чигийг, нь заадаг “хүн” байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр, Л.Оюун-Эрдэнэ бол анх орж ирж байх үед нь харж байсан шиг “бор халзан төлөг” биш аж. Харин “барьж идэж” мэдэх барын зулзага юм байна. Барын зулзагыг юу гэдэг билээ?
Б.Самдан
Эх сурвалж: sonin.mn
Худалдааны дайн технологийн хүйтэн дайн болж хувирч байна
Танилц: "Чингис хаан банк"-ны хувьцаа эзэмшигчдийн улс төр дэх хэлхээ холбоо
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Ч.Алтанхуягийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст өнгөрсөн есдүгээр сарын 9-нөөс хойш шалгаж эхэлсэн бөгөөд энэ хэрэгт зарим арилжааны банкны удирдлагыг шалгаж байгаа аж. Тодруулбал, Ч.Алтанхуяг болон тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарыг Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсэг “Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан” гэх хэрэгт яллагдагчаар татаад байгаа. Тэд Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг “Чингис хаан” банкны дансанд байршуулсан аж. Улмаар дөрвөн сарын хугацаанд дансны үлдэгдлээс 1-1.3 хувийн хүү бодож нийт 86 сая гаруй төгрөг тус банкны удирдлагаас авсан хэрэгт холбогдоод байгаа юм. Ч.Алтанхуягийн хэрэгт “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг яллагдагчаар тооцсон аж. Түүнийг Б.Баярхүүгээр дамжуулан ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуягт энэ оны зургадугаар сараас есдүгээр сарын хооронд дээрх хэмжээний мөнгийг хахууль болгон өгсөн гэж буруутгаж байгаа аж.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тус газар байгуулагдахаас өмнө 2017 онд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар гэж байхдаа “Чингис хаан” банктай мөнгөн хадгаламжийн гэрээ жилийн 15.2 хувийн хүүтэй байгуулсан аж. Улмаар хүүгийн хэмжээг нэг бус удаа өөрчилж байсан гэнэ. Уг нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан тус сангийн чөлөөт үлдэгдлийг зарцуулах, банканд хадгалуулах, Засгийн газрын бонд, Монголбанкны үнэт цаас худалдан журмын дагуу ажиллаж “Чингис хаан” банктай гэрээ байгуулсан юм байна. Гэвч хуулийн этгээдэд давуу байдал бий болгосныхоо төлөө дээрх банкны хувьцаа эзэмшигч “Нью стандарт финанс” ХХК-ийн дансаар гүйлгээ хийж байсан нь тогтоогдсон аж.
“Чингис хаан” банкийг анх 2001 онд ОХУ-ын хөрөнгө оруулагчид байгуулж, ТУЗ-ийн даргаар нь С.Громов гэх эр ажиллаж байсан манай улсын хамгийн анхны гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай банк байсан. Улмаар 2015 оноос 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай банк болсон түүхтэй. Гүйцэтгэх захирал С.Сандагдоржийн хувьд 2012-2014 оны Хөгжлийн банкны тэргүүн дэд захирлаар ажиллаж байгаад “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирлын орлогч болж, улмаар 2017 оноос гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаа эдийн засагч нэгэн юм байна.
Чингис Хаан Банк ХХК-ийн хувьцааг Монгол Улсын Ньюстандарт финанс хязгаарлагдмал хариуцлагатай компани эзэмшдэг. Ньюстандарт финанс хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөгч нь Монгол улсын иргэн Д.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан нар юм.
Тодруулбал,
– 46 хувийг иргэн Д.Батаа
– 31 хувийг Ш.Бүтэд
– 23 хувийг иргэн Ц.Баярсайхан нар эзэмшдэг юм байна.
Хувьцаа эзэмшигчдийн улс төр дэх хэлхээ холбоо:
Банкны 46 хувийг эзэмшигч Д.Батаа гэж хэн бэ?
М.Энхболдын хотын фракцынхны үеэс Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын ай сав дахь 38 га газрыг өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр эзэмшиж, өнөөдрийг хүртэл Туулын бургасыг хядан барилга барьсаар байгаа гэх мэдээлэл бий. “Стандартын” Батаа гэдгээр нь тодорхой хүрээнийхэн мэддэг. Туул голын эрэг дагуух “Ривер гарден” хотхонтой залгаа “Хан хийлс” хотхоноо “Чингис хаан” банкны дэмжлэгтэйгээр ашиглалтад оруулаад байгаа. Үүнээс өөр тодорхой, тоймтой бизнесгүй “нууц ноёнтон”.
Мөн тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр одоо ажиллаж буй “сейфтэй” сайд Н.Хүрэлбаатарын баз хүргэн.
2011 онд Н.Хүрэлбаатарыг ЭМЯ-ийн ТНБД, ЭМ-ийн сайдаар ажиллаж байх үед хэдэн сая юань буюу хагас тэрбум төгрөгтэй сейфээ хулгайд алдан энэ их мөнгөнийнхөө эх сурвалжийг тайлбарлаж чадахгүй УМБГ болон АТГ-т шалгагдаж байхад энэ их мөнгийг “миний мөнгө” хэмээн мэдүүлж аварч байсан. Гэвч тухайн үед энэ мөнгөний эх үүсвэрийг тайлбардаж чадаагүйгээс авилга болон мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт шалгагдаж байсан ч энэ хэрэг нам дарагдсан.
31 хувийг эзэмшигч Ш.Бүтэд гэж хэн бэ?
Банкны хэмээн нэрлэгддэг Шүхэртийн охин. “Нүүдэлчин” группийн ТУЗ-ын дарга.
Барилга хот байгуулалтын дэд сайд асан Шүхэртийн Лхамсүрэнгийн төрсөн эгч.
УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд асан эдүгээ Монгол Улсаас АНУ –д сууж буй Элчин сайд Ё.Отгонбаярын хадам эгч.
23 хувийг эзэмшигч иргэн Ц.Баярсайхан гэж хэн бэ?
Барилга хот байгуулалтын дэд сайд асан Лхамсүрэнгийн үүсгэн байгуулсан “Мондулаан трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч
Энэ жилээс “Нүүдэлчин” группийн мэдэлд байдаг уул уурхайн компани болон Чингис хаан банкинд хүч төрөн орж ирж буй хатагтай. Түүний нөхөр Батхүү гэж нууц ноёнтон бүх зүйлийг нь зохицуулдаг гэх мэдээлэл бий.
ЭХ СУРВАЛЖ : TAC.MN
Линк: http://tac.mn/post/27034?fbclid=IwAR2Ytl12DpuCotihlaEnEPJJPIEOcp2oemkfZ_tyBYjzbvza8yuORvrGUEE
Иргэдийн нэр барьж шантаажлагсад хэн вэ
Өчигдөр машинтай жагсагчид автозамын хөдөлгөөнийг хааж, НИТХ-аар хэлэлцэн баталсан Авто зам ашигласны төлбөрийг автомашины хөдөлгүүрийн багтаамж, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэргээс нь хамааран ялгамжтайгаар тогтоож, сардаа 8300 төгрөг байхаар төлөвлөсөн шийдвэрийг эсэргүүцсэн. Мэргэжлийн байгууллагын ажилтны хэлж байгаагаар нийслэлд 1000 орчим км урт зам байдаг бөгөөд эдгээрийн засвар арчлалтын ажлыг бүрэн гүйцэтгэхийн тулд жилдээ 50-70 тэрбум төгрөг зарцуулах шаардлагатай байдаг хэдий ч өдгөө зам ашигласны төлбөрт жилдээ нэг авдаг 20-40 мянган төгрөг нь нийт 12 гаруй тэрбум төгрөгийг Нийслэлийн авто замын санд төвлөрдөг, энэ нь дээр дурьдсан нийт замын 10-20 хувийн засвар үйлчилгээний ажлыг л дөнгөн данган хэрэгжүүлэх төдийд хүрдэг гэдгийг дурьдсан байдаг. Ийм нөхцөлд авто замын засвар үйлчилгээг сайжруулах тухай яриад ч хэрэггүй гэдгийг иргэн та ойлгох биш.
Дэлхийн хэмжээний том хотуудын тоонд орж байгаа Улаанбаатар хот авто замаа энхэл донхол, эвдрэл гэмдэлгүй болгохын тулд жолооч бүр өөрийн авто замын ашигласны төлбөрөөр дамжуулж өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжтой байсан хэдий энэ асуудал элдэв нам, улс төрчдийн гар хөл болсон, нөхдүүдийн жагсаал нэртэй “шантааж”, улс төрийн нэр нөлөөгөө өргөх гэсэн оролдлогын үр дүнд замхарах нь болтой. Тэгвэл иргэдийн нэр барьж, улс төрийн оноо авах гэсэн явуургүй нам, улс төрчдийн гар хөл бологсод хэн вэ?
Машинтай жагсагчдын гэдэг ч үнэндээ “тоон дотор үсэг цохиж явна” гэгчийн үлгэрээр АН-ын залуучуудын холбооны тэргүүлэгч, Машинтай жагсагчдын удирдагч Б.Цэгмэд, НИТХ дах АН-ын бүлгийн ажилтан Ж.Энхбат, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Оюунбаатар, “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар, Монголд үйлдвэрлэсэн цахилгаан автобус гэдэгч үнэндээ 100 хувийн цэнэгээрээ 60 км яваад өдөрт 3-5 цаг цэнэглэх нэрээр сул зогсолт хийх шаардлагатай болдог нэг бүр нь 494 сая төгрөгийн өртөгтэй “МОН-30 автобус” үйлдвэрлэгч компанийн төлөөлөл зэрэг ихэнх нь нам, улс төрчдийн гар хөл бологсод, хувийн ашиг хонжоо хөөгсөд, олон нийтэд нэр нүүрээ таниулахыг хүсэгчдээс бүрдсэн “жагсагчид” байх юм.
“Авто замын татвараа нэмэхээ зогсоо” /татвар, төлбөрөө ч ялгахгүй/ хэмээн хамаг чангаараа баорилж бархирч яваа тэдний улс төрийн зорилготой үйлдэл нь хотын иргэдийн дуу хоолойг бүрэн төлөөлөх үү гэдэг асуудал урган гарна. Хэрвээ үнэхээр иргэд олон нийтийг эвдрэлгүй замаар зорчуулах гэсэн НИТХ-ын шийдвэрийг эсэргүүцсэн бол сошиал болон бусад олон хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлэх бөгөөд энэ мэтийн нам, улс төрчдийн гар хөл бологсодод итгэхгүй байсан биз.
Эх сурвалж: www.zaluu.com
34 настай бүсгүй дэлхийн хамгийн залуу ерөнхий сайд боллоо
Финландын шинэ ерөнхий сайд Санна Мирелла Марин 1985 онд төрсөн. 34 настай. 2015 оноос парламентийн гишүүн, 2019 оны 6-р сараас тээвэр, харилцаа холбооны сайдаар ажиллаж байсан. Хэдхэн хоногийн дараа ажлаа хүлээн авснаар дэлхийн хамгийн залуу ерөнхий сайд болно. Санна Мирелла Маринг сонгосон нь Финланд улс шинэ залуу үеийг сонгож байна гэж дэлхий харж байгаа юм.
Санкт-Петербургт хадгалагдаж байгаа “Чингисийн чулууны бичиг”-ийг Улаанбаатарт хадгалана
Монголын уран бичлэгийн калиграфийн монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг нь “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан, эдүгээ Санкт-Петербургийн Эрмитажид хадгалагдаж буй гэрэлт хөшөө чулууны бичээс юм.
Монголчууд Хорезм улсыг байлдан дагуулсан аян дайнаас буцах замдаа Эрчис мөрний эрэгт зусаж Их Монгол улсын ноёдын хуралдай хуралдуулан өргөн дэлгэр хурим найр хийсэн аж. Хуралдайн үеэр Хасарын /1164-1213/ хүү Есүнгэ /1190-1270/ мэргэн 335 алд газарт бай харван оножээ. Түүний энэхүү хосгүй мэргэн харвасан алдрыг нь дуурсган хөшөө дурсгал босгосон нь хожмоо “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан билээ. Ингэж нэрлэх болсон учир гэвэл бичээсийн тэргүүнд Чингис хааны нэрийг мөр тэтгэн бичсэн байдагтай холбоотой.
Чингис хааны нэрийг дээд мөрнөөс, Есүнгэ мэргэний нэрийг арай доороос, бусад үгийг түүний доод түвшингээс эхлэн бичсэн байдаг нь 13-р зууны эхэн үед монгол албан бичгийн гол ёс болох мөр тэтгэн бичих зарчим хэдийн хэвшин тогтсон байсныг гэрчилнэ. Бичээст Есүнгэ мэргэний гайхалтай хол харваж, мэргэн оносон тухай тухай өгүүлэх тул судалгааны бүтээлүүдэд “Есүнгэгийн чулууны бичиг” гэх болжээ. Гэрэлт хөшөөг 1224 эсхүл 1225 оны үед босгосон гэж судлаачид үздэг.
Уг чулуун дээр: “Чинггис хан-и сартагул иргэн дагулижу багужу хамуг монггол улус-ун нойод-и буга сочигай хуригсан-дур Есүнггэ ононодур-ун (онохдоо гэсэн утга) гурбан загуда гучин табун алдас-дур (тоогоор зохицдог байсны баталгаа) ондудла-га(онолоо)” “Чингис хааныг Сартуул иргэдийг дайлан мордож бууж хамаг монгол улсын ардыг Буга сочухайд хурсанд Есүнгэ 335 алдыг онолоо” гэж бичсэн ажээ.
Эрдэмтдийн тооцоогоор энэ дурсгал нь 1220-1225 оны хооронд бичигдсэн бөгөөд тэр үеийн монголын сур харваачийн ур чадвар, амжилтыг мэдээлж, 1 алдыг тэр үеийн монголын дундаж эрчүүдийн алдалсан гарыг хэмжээгээр 160 см гэж үзвэл, ойролцоогоор 536 метр харважээ гэж үзжээ.
Энэ түүхийн дурсгалт бүтээлийг судлаач Г. И. Спасский / 1783-1864 / 1818 онд “Сибирийн элч” сэтгүүлд Монголын эзэнт гүрний үед Есүнгэгийн сууж асан Хархираа хотын тууриас 1818 онд “дорнын үсэг” бүхий бичээстэй том боржин чулуу олдсоныг Нерчинскийн үйлдвэрт хадгалаж байгаа талаар анх мэдээлсэн аж. Улмаар 1832 онд Нэрчүүгийн чулууны үйлдвэрээс Петербург хотноо шилжүүлж, олон нийтэд үзүүлжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ОХУ-ын Эрмитаж музейн захирал Михаил Пиотровский XIII зууны Чингисийн чулуун бичгийн хуулбарыг 2019.12.06-ны өдөр гардуулан өгсөн байна. "Чингисийн чулуун бичгийг Улаанбаатар хотод шинээр баригдахаар төлөвлөгдөж буй Чингис хааны музейд хадгална" гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрмитаж музейн ерөнхий захирал Михаил Пиотровскийн хамт хуулбарыг гардуулах өгөх баримт бичигт гарын үсэг зурах үеэрээ мэдэгджээ.
Б.Энх-Амгалан гишүүн ээ, ЖДҮ-чид бол дээрэмчид
Ард түмэнд таалагдсан төр ажил хийж чаддаггүй
Ард түмэнд таалагдахын тулд засаг төр оршин тогтнодоггүй. Ард түмнийг сайн сайхан амьдрах нөхцөл боломжоор хангах нь л төрийн үүрэг. Ингэхийн тулд ард түмэнд таалагдахгүй шийдвэр гаргахад ч хүрнэ. Түүнээс биш аливаа шийдвэр гаргахдаа олон нийтийн “амыг харах” юм бол жинхэнэ дампуурал, хямрал руу явна. Зорилго нь арга замаа зөвтгөнө гэдэг үг ч бий.
Ард түмэнд таалагдсан шийдвэр гаргасаар байгаад Уго Чавес улс орноо дампууруулж орхисон байх жишээтэй. Тэрээр гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөн гаргаж, эрдэс баялгийн салбартаа төрийн мэдлийг тогтоосон, 1.5 сая орон сууц үнэгүй тараан, АНУ-аас өндөр үнээр авсан бараагаа хэд дахин хямдаар зарсан зэрэг нь байгалийн баялгаар баян энэ улс орныг 20-хон жилийн дотор хямралын ёроолд унагасан.
Товчхондоо бол олон нийтэд таалагдсан шийдвэр гаргах нь популизмын гол шинж. Түүнээс биш ажил хийе, улс орноо хөгжүүлье гэвэл олон нийтэд таалагдаагүй, тэдний дэмжихгүй байгаа зүйлийг ч хийхээс өөр аргагүй. Энэ бол эм гашуун ч өвчинд тустай гэдэг шиг л юм. Ийм шийдвэр гаргахад эрх баригчдаас тодорхой хэмжээний эр зориг шаардана. Мэдээж ард түмэнд таалагдахгүй алхмууд нь дараагийн сонгуулиар тэдэнд хасах оноо авчирна. Үүнээс улстөрчид үхтэлээ айдаг. Тиймээс улс орны эрх ашгийн эсрэг, урт хугацааны эдийн засгийн зорилго, үр дүнг золиослох замаар, нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхийг нь мэдсээр байж ард түмэнд таалагдахын тулд богино хугацааны ашиг харсан популист үйлдэл хийдэг.
Ийм шалтгаанаар УИХ, Засгийн газар, нийслэлээс гаргасан олон шийдвэр цуцлагдаж байв. Зоригтой хэрэгжүүлээд явсан бол урт хугацаанд үр дүнгээ өгөх шийдвэр, шийдлүүд ард түмэнд таалагдаагүй тул ажил хэрэг бололгүй үлдсэн нь бий.
Өчигдөр л гэхэд нийслэлийн ИТХ-аас авто зам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасныг сөрөг хүчний намууд болон иргэний хөдөлгөөнийхөн эсэргүүцэж жагсаал цуглаан хийсэн. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг дуудаж уулзан олон нийтийн эрх ашгийг хөндсөн ямар нэг асуудлаар шийдвэр гаргуулахдаа иргэдийн санал бодлыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байх нь зүйтэй гэдгийг онцолж авто зам ашигласны хураамжийг нэмсэнтэй холбогдуулан энэ талаар НИТХ-д дахин асуудал оруулж хэлэлцүүлэхийг чиглэл болгов. Ерөнхий сайдын чиглэл болгосны дагуу тооцоо, судалгаагаа дахин нягталж, хуулийн хугацаанд нь НИТХ-д хандана гэдгээ хотын мээр хэлжээ.
Гүйцэтгэх засаглалын тэргүүний энэ үйлдэл олон нийтэд маш их таалагдаж байгаа нь тодорхой. Гэхдээ авто машин ашигласны татварыг нэмэх нь зөв байсан бол яах вэ? Олон нийтэд таалагдаагүй гээд зөв шийдвэрээс буцах уу? Төрийн захиргааны байгууллага нэг шийдвэр гаргангуут иргэний хөдөлгөөнийхөн гэж өөрсдийгөө нэрлэсэн нөхөд жагсаал цуглаан хийж, Ерөнхий сайд нь тэр даруй дунд шатны байгууллагынхаа шийдвэрийг цуцлуулах чиглэл өгсөн зэрэг нь цаашид давтагдаад баймааргүй жишиг.
-Нийгмийн янз бүрийн бүлэг, нэгжүүдийг хүлээн зөвшөөрч, тэдний ашиг сонирхол, хүсэл зоригийг эн тэнцүү буюу байж болох хэмжээгээр нь харгалзан шийдвэр гаргах нь ардчилсан төрийн үндсэн шинж. Ийм учраас иргэний оролцоо яригддаг. Гэхдээ төр нийгмийн бүлэг бүрийн төлөөллийн хүсэл бүрээр нь шийдвэр гаргах албагүй. Иргэдээс асуух нь нэг арга бөгөөд нэмээд судалгаа, шинжилгээ, шинжлэх ухааны тооцоо үндэслэл дээр суурилж төр шийдвэрээ гаргах ёстой. Ингэж шийдвэр гаргах нь төрийн үүрэг. Өөрөөр хэлбэл, иргэний оролцоо гэдэг нь шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцдог зайлшгүй нэг арга хэрэгсэл юм.
Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид:
2013 онд хотын мээр байсан Э.Бат-Үүл буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг журамлах талаар нэлээд зоримог шийдэл боловсруулсан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, тухайн үеийн төр засгийн удирдлагууд олны санаа бодлыг даган мээрийн санаачилгыг таслан зогсоож байв. Гэтэл эдүгээ УИХ-д өргөн бариад байгаа Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд буруу талдаа жолооны хүрдтэй автомашинуудад хязгаарлалт тавих, 2021 оноос ийм тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх заалтууд тусгагдаад байгаа. Олон нийтийн санаа бодлыг аялдан дагаснаар буруу талдаа жолооны хүрдтэй автомашины хэрэглээг хязгаарлах асуудал зургаа долоон жилээр хойш татагдсан гэсэн үг. Тухайн үед шийдвэртэй алхмууд хийгээд явсан бол өнөөдөр автын осол 70 хувиар буурч, тэр хэрээр эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгөнд учрах эрсдэл багассан байх байв. Манай улсад буй нийт тээврийн хэрэгслийн 60 гаруй хувьд нь буруу талдаа жолооны хүрдтэй бөгөөд авто тээврийн осолд өртөж буй тээврийн хэрэгслүүдийн 70 гаруй хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй байгаа аж.
Яг үүн шиг хотын төвийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор гол замуудад урсгал сөрөн зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр хоёр жилийн өмнө гарсан ч олон нийтийн эсэргүүцлээс болж цуцалсан. Энэ жил шинэ гүүр тавих болон зам засварын ажил явагдсантай холбоотойгоор хөдөлгөөний нягтрал эрс нэмэгдэхэд зүүн гарын эргэлтийг хориглох замаар түр зохицуулалт хийснээс харахад дээрх шийдвэр уг нь түгжрэлийг бууруулах бодитой ажил байсан нь харагдана.
Яг үүн шиг анх авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчих, дугаарын хязгаарлалт хийх зэрэг шийдвэрүүдийг олон нийт болон сөрөг хүчнийхэн эсэргүүцсэн асар хүчтэй эсэргүүцэж байв. Хэрвээ тухайн үед олон нийтийн санаа бодолд нийцүүлээд дээрх шийдлүүдийг цуцалсан бол түгжрэл өнөөдөр ямар байхыг таашгүй. Нүдээ олсон, цагаа олсон зөв шийдлийг олон нийтэд таалагдахгүй байсан ч зоримог хэрэгжүүлсний үр дүн ингэж гардаг. Товчхондоо бол ард түмэнд таалагдсан, таалагдах гэж хичээсэн төр ажил хийж чаддаггүй.
Гэхдээ энэ нь иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй байна гэсэн үг бас биш. Тэд юу хүсч байгааг мэдэж, судалж байх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд иргэдийн оролцоог хангах зарчим, мөн чанарыг илэрхийлсэн зүйл заалтууд бий. Бусад хуулиудад ч энэ талаар нийт 459 зохицуулалт байдаг аж. Тэгэхээр иргэд олон нийтийн оролцоог хангах, дуу хоолойг нь сонсох эрх зүйн орчин боломж хангалттай бүрдсэн. Иргэд өөрсдөө мэдээлэлтэй байж аливаа асуудалд голч, төв байр сууринаас, үндэслэл, судалгаатай хандах учиртай. Түүнээс сургаар юм уу, улс төржсөн өнцгөөс асуудлыг нэг бол дэвэргэн хөөргөх, эсвэл эсэргүүцэн шүүмжлэх байрнаас хандах нь туйлшрал юм. Санаа бодол гэдэг бол хүмүүсийн эргэцүүлэл, төсөөлөл төдий зүйл. Тиймээс иргэд шийдвэр гаргахад оролцохын тулд өөрсдөө хангалттай мэдээлэл, баримт, судалгаа, үндэслэлтэй байх ёстой болдог бөгөөд учир нь нийгмийн бүлгүүдийн хүсэл сонирхол хоорондоо зөрчилтэй байдаг гэдгийг судлаачид онцолсон байдаг.
Хүн эрхээ эдлэхдээ дараах гурван зүйлийг гажуудуулж болохгүй гэж үндсэн хуульд заасан. Эхлээд бусдын эрх, эрх чөлөө, эд хөрөнгө, бие махбодод нь халдаж болохгүй. Энэ бол эрүүгийн болон зөрчлийн хуулиар шийдэгдэх зөрчил, гэмт хэрэгт тооцогдоно. Энэ бол иргэний оролцоо биш. Мөн нийгмийн хэв журмыг гажуудуулах, үндэсний аюулгүй байдалд харшлах зүйл хийх замаар эрхээ эдлэх боломж Монгол Улсад байхгүй. Үүнийгээ бид ялгахгүй бол сүүлийн үед иргэний оролцоо гэх нэрийдлээр анархи үйлдлүүд багагүй гарах болсныг хууль зүйн ухааны доктор Д.Сүнжид хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.
-Төрийн байгууллагын үндсэн чиг үүрэгтэй холбоотой асуудлыг иргэдээс асуух шаардлагагүй. Хуулинд нэгэнт заагдсан мандат байгаа учраас түүнийхээ хүрээнд ажиллах ёстой. Гэтэл асуудлыг шийдвэрлэхэд эрх ашиг нь хөндөгдөж байгаа тохиолдолд иргэдээс заавал асуух учиртай. Төсөв мөнгөний асуудлыг иргэдээс асуухад хэцүү. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө тодорхой хэмжээтэй байдаг учраас ямар асуудлыг түрүүлж шийдэх вэ гэдгийг иргэдээсээ асууж байгаа юм. Харин төсвийн асуудлыг иргэдээс асуух шаардлагагүй. Төрийн бодлогынхоо хүрээнд шийдээд явах учиртай. Үүнийг хуулинд нарийн заагтай тусгахгүй бол юм болгоныг иргэдээс асуух ёстой гээд хэт туйлшрах хандлага үүсэх вий. Юм болгоныг биднээс асуух ёстой гээд иргэд бас ойлгочих вий.
Удирдлагын академийн багш, судлаач, доктор Ц.Дэлгэржаргал
Авилгын гэмт хэргийн уг сурвалж нь хууль тогтоогчид болж байна
Авлигын эсрэг олон улсын өдөрт зориулж өчигдөр /арванхоёрдугаар сарын 9/ зохион байгуулсан "Шударга байдал ба олон нийтийн итгэл" сэдэвт зөвлөгөөн дээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар яг ингэж хэлэв. Зөвлөгөөнд Монгол Улсад гэмт хэрэгтэй тэмцэх, хууль хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг хууль, шүүхийн байгууллагын төлөөллүүд оролцжээ.
Тэд авилгатай тэмцэх, авилгын гэмт хэргийг шийдвэрлэхэд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хийдлүүд хамгийн их саад тотгор болж байна гэлээ. Тиймээс дээрх хуулиудад /Эрүүгийн багц хууль/ нэмэлт өөрчлөлт оруулахаар төсөл нь боловсруулагдаад явж байгаа хэдий ч нэг удаагийн өөрчлөлтөөр асуудлыг шийдэж чадахгүй гэсэн байна. Учир нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд төрийн эрх барьж байгаа хүмүүсийн хүсэл сонирхол хамгийн чухал гэдгийг тэд онцоллоо. Яагаад гэдгийг асуух ч шаардлагагүй байх.
Хамгийн наад захын жишээ нь УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтнуудын нэр холбогдсон хэргийг шалгах гэхээр тэдний халдашгүй байдал, бүрэн эрх хамгийн том саад тотгор болдог. Одоо үйлчилж байгаа хуулиар УИХ-ын тухай хуулиар гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхийн тулд заавал “гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан” байх шаардлага тавьдаг. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй тохиолдолд тэдний гэр болон албан өрөө, албаны машин тэрэгт нь үзлэг нэгжлэг хийх, хуульд заасан мөрдөн шалгах /гүйцэтгэх/ ажил явуулах хориотой.
Ийм шалтгаанаар ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын 40 гаруй гишүүн одоог хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлээд сууж байна даа. УЕП-ын зүгээс нэг бус удаа бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д оруулсан боловч эцэст нь өөрөө ажлаа өгснөөр ”Жидүү”-тэй тэмцэх үйл явц өндөрлөсөн билээ.
АТГ-аас хийсэн бас нэг ноцтой мэдээлэл гэвэл “Тухайн шалгагдаж байгаа этгээдийн хамааралтай байгууллага ч юм уу найз нөхдөд нь хандаж байж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг шийдүүлдэг. Төрийн эрх барих дээд байгууллагын бүрэн эрхтэй этгээдүүд бүгд нэг нам, нэг бүлэглэлийн харьяалалтай болчихсон. Цаад хүмүүст нь энэ хүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөч гэдэг хүсэлт тавихаар түдгэлзүүлдэггүй” гэв. Өөрөөр хэлбэл гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх нь хуулиас гадна хувь хүнээс хамааралтай болчихсон юм байна. Нэгийг нь шалгахын тулд нөгөөтэй нь “найзалж” нөхөрлөж байж, “хувийн арга хэмжээ авах” маягаар асуудлыг шийдвэрлэдэг болжээ гэсэн үг.
Хамгийн эмгэнэлтэй нь хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаа улс төрөөс бүрэн хараат болсон гэдгийг дээрх байгууллагын нөхөд өөрсдийн амаар хүлээн зөвшөөрсөн явдал. Энэ тохиолдолд хуулийн ямар ч шинэчлэл, өөрчлөлт яриад цагийн болоод цаасны гарз гэдэг нь тодорхой.
Б.Заяа
Эх сурвалж: inews.mn
ТҮМЭН ЗУЛ ӨРГӨХ ёслол болно
ЭЦА-ны дэд дарга Ц.Ням-Очирыг “Салхитын мөнгөний ордын авлигалын мөнгийг зөөсөн” мэдээллийг шалгаж байна
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордын хэрэг олон нийтэд хүрч шалгагдаж эхлээд хоёр жилийн хугацаа өнгөрчээ.
Өдгөө дээрх орд газар Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд шилжээд байгаа билээ. Уг хэрэг Монголын хууль хүчний шийдвэр гаргах төвшний алба хаагчид холбогдсон тухай хэвлэлүүд онцлон мэдээлсээр байна.
Харин өнгөрсөн долоо хоногт мэдээллийн сайтад Салхитын мөнгөний ордтой холбоотой гэх хэрэгт шууд хамааралтай цагдаагийн нэр ил боллоо хэмээсэн байсан. Тэрхүү мэдээлэлд Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга Ням-Осор нь Хятадуудын их хэмжээний хахууль өгөх мөнгийг зөөсөн хэмээсэн байсан.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад, “Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга х/а Ц.Ням-Очир Сахитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт ямар нэгэн холбогдолгүй гэсэн бичиг АТГ-аас ЦЕГ-т ирүүлсэн.
Өнгөрсөн баасан гарагт уг хэрэгт х/а Ц.Ням-Очирыг холбоотой гэж зарим мэдээллийн сайтаар гарсан бөгөөд эдгээр сайтууд худал мэдээлэл тараасан асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Мөн цагдаагийн алба хаагчтай холбоотой худал мэдээлэл тараасан асуудлаар холбогдох шүүхэд албан ёсоор нэхэмжлэл гаргасан” гэв.
Isee.mn