Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19968 articles
Browse latest View live

Зэрлэг баавгайтай тулгарсан эр амьд үлджээ

$
0
0

Канадын Британийн Колумб мужийн Ванкувер хотоос зүүн хойд зүгт, 300 километрийн зайд дугуйтай аялж явсан эрэгтэй рүү хойд америкийн саарал баавгай дайрчээ.

"Хэрвээ таван сантиметрийн хэмжээтэй халаасны хутга байгаагүй бол би өнөөдөр амьд байхгүй байсан. Би тэр баавгайг бусад баавгайн адил хүн хараад ой руугаа зугтана гэж бодож байсан. Гэвч тийм зүйл болоогүй" гэж Колин Даулер хэвлэлийнхэнд ярьжээ. Орон нутгийн байгаль хамгаалагчдын хэлж байгаагаар, баавгайн дайралтад өртсөн ийм тохиолдол маш бага бүртгэгддэг байна.

Британийн Колумб мужид 15 мянга орчим саарал баавгай, 120-150 мянган хар баавгай нутагладаг ажээ. Мөн тус мужид жилдээ баавгайтай холбоотой 14-25 мянган дуудлага бүртгэгдэг байна. Баавгай хүн рүү ойртох гол шалгаан нь тэдний үлдээсэн хаягдал, хоол хүнсэнд дуртай байдагтай холбоотой гэж албаны хүмүүс хэлэв.

Т.Есүхэйтөмөр


С.Амарсайхан: Нэг айлаас болж хотын ажил зогсож, хороогоороо усанд автдаг байж болохгүй

$
0
0

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас тэр орчмын айл өрх, гудамж талбай үерийн усанд автсан нөхцөл байдал дээр очиж ажилласан байна.

Баянзүрх дүүргийн 8, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр болох “Амгалан” дулааны цахилгаан станцын баруун, зүүн талаар хийгдэх нийт 3,6 км нэг, хоёрдугаар үерийн хамгаалалтын сувагнаас одоогоор 2,7 км нь хийгдсэн байна.

Анх 2015 онд “Ардааган” ХХК-ийн гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн боловч зарим айлууд газраа чөлөөлөөгүй улмаас ажил удааширч, далангийн ажил одоог хүртэл бүрэн дуусаагүй байна.

“Ардааган” ХХК-ийн талбайн инженер Б.Батбаяр “Үерийн хамгаалалтын сувгийн ажил дөрвөн жил гацаж байгаа гол шалтгаан бол газар чөлөөлөлтийн асуудал байна. Газрын асуудал шийдэгдвэл бид ажлаа хийж дуусгахад бэлэн. Шаардлагатай зарим бэлтгэл ажлуудаа хийгээд явж байна” хэмээн ярилаа.

 

Хотын Захирагч С.Амарсайхан “Хоёр хорооны айл өрх, гудамж талбай үерийн усанд автаж, нөхцөл байдал хүндэрсэн байна. Энэ орчмын суваг шуудууг татуулж, цэвэрлүүлээд усанд автсан айлуудын сувагчиллыг гаргаж, өөр энэ хавьд далан суваг гаргаж болох ямар нөхцөл боломж байгаа судалгааг Газар зохион байгуулалтын алба гарга.

Газраа чөлөөлөхгүй байгаа нэг айлаас болоод бүхэл бүтэн хоёр хорооны айл өрх усанд автаж, нийслэлийн далан сувгийн ажил хийгдэхгүй хэдэн жил ажил гацдаг байж болохгүй. Нэг айлын эрх ашгаас болж бүхэл бүтэн хотын ажил зогсож, хороогоороо усанд автдаг байж таарахгүй. Газрын алба болон холбогдох байгууллагууд яаралтай газраа чөлөөлөхгүй байгаа айлуудын мэдээллийг гаргаж, энэ асуудлыг хууль дүрмийнх нь дагуу шийд. Аль болох ойлголцлын журмаар ярилцаж, ойрын хугацаанд газар чөлөөлөлтийн асуудлыг шийдэх хэрэгтэй” хэмээн холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн юм.

Мөн энэ үеэр Хотын Захирагч албаны төлөөллийн хамтаар тэр орчмын газраар явж, айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцан, иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонссон юм. Иргэдийн зүгээс дөрвөн жил гацаж одоог хүртэл хийгдэж дуусаагүй байгаа үерийн хамгаалалтын сувгийн ажлыг урагшлуулах шаардлагатай байгааг онцолж хэлээд, энэ ажил хийгдэж дуусвал зуны улиралд үерт автахгүй, өвөлдөө халиа тошин үүсэхгүй байх нөхцөл боломж бүрдэнэ гэдгийг хотын Захирагчид хэлж байв.

 

Түүнчлэн тэр орчимд байгаа олон нийтийн гудамж талбайд ил задгай хог шороо хаясан байсныг яаралтай цэвэрлүүлж, хүүхэд багачууд тоглох нийтийн эзэмшлийн талбай болгохыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг чиглэл болгов.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Тагнуулын ерөнхий газар иргэдийн мэдээллийг авч байна

$
0
0

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “иргэд радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр болон тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан өргөдөл, гомдол гаргаж болно” гэж заасныг үндэслэн Тагнуулын ерөнхий газар иргэд, аж ахуйн нэгжээс санал, хүсэлт, гомдол, мэдээлэл хүлээн авах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор  2006 оноос тусгай дугаар 1800-1280 /энгийн утасны тарифтай/-аар үйлчилгээ үзүүлж байгаа билээ.

Түүнчлэн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тагнуулын байгууллагын харьяалан шалгах гэмт хэргийн талаар иргэд, аж ахуйн нэгжээс мэдээлэл авч, хамтран ажиллах тусгай дугаар “106” /үнэ төлбөргүй/ үйлчилгээг нэвтрүүлж байна.

Иймд та бүхэн тагнуулын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой аливаа санал, хүсэлт гаргах, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл өгөх бол 1800-1280, 106 дугаарын утсанд хандана уу.

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Адууны хомоолоор нурууны өвчин БҮРЭН ЭДГЭРСЭН түүх

$
0
0

Хүн огт өвчин тусахгүй амьдрана гэж байхгүй, өвдөж л таарна. Гэхдээ энгийн нэг хомхой долойхоос эхэлдэг цэврүүт үрэвхийлэл биед маш их зовиур шаналгаатай. Миний гэдсэндээр улайж өдсөнөөс болоод би бүр хоёр долоо хоног унтаж чадаагүй. Энэ хугацаанд уугаагүй эм, түрхээгүй тос гэж байхгүй. Арьсан доороо хүртэл тариулж үзсэн. Гэвч шөнө дунд болохын алдад өнөөх чинь өвдөөд, өглөө болтол намждаггүй.

Үдэш болоод ирэхэд бүр айдас хүрдэг болов. Миний хэрхэн шаналж байгааг харж байсан эхнэр маань модны үнсийг зөгийн балтай хольж түрхэлэг бэлдэж өглөө. Би итгэл муутайхан ч юмыг яаж мэдэхэв гээд түрхээд үзлээ. Тэгтэл яаасан гээч сүүлийн 10 гаруй хоногт анх удаа нялх хүүхэд шиг бөх, сайхан унтсан. Өглөө босоод харсан чинь гэдсэн дээр байсан улаан зүйлүүд алга болсон байсан. Нэг өдрийн дараа цэврүүт үсэрхийлэл гарсан газруудад зөвхөн цайвар толбонууд үлдсэн. Түрхлэгийг дурын хугацаагаар хольж бэлдэж байсан. 1 хоолны халбага модны үнсийг зөгийн балаар шингэвтэр түрхлэг болтол нь зуурч бэлддэг.

12 жилийн өмнө мэдрэлийн язгуурын өрөвсөлтэй болж ууц нуруугаар их хүчтэй өвдөн, босч сууж чадахгүй байлаа. Надад нэг хүн жодооны мөчиртэй усанд орохыг зөвлөсөн юм. Тэр хүн өөрөө III зэргийн групптэй байсан энэ аргыг хэрэглэсэнээс хойш ажилдаа орж, тэтгэвэрт гартлаа ууц нуруугаар нь дахиж өвдөөгүй юм гэсэн.

Гэтэл надад энэ арга тус болоогүй. Харин адууны шинэ нойтон хомоол түүж халуун бүлээн усанд дүлрж халаагаад хоёр давхар самбайгаар жийрэглэн нуруу дээрээ тавьж дээрээс нь гялгар уут хөвөнтэй хөнжил юм уу зузаан хувцас нөмөргөн дулаална. Эхний өдөр 10 минут дараагийн өдөр 15 минут гэх мэтчилэн 5 минутаар хугацаагаа уртасгаж тавьдаг. Усанд орж биеэ халаагаад эмчилгээ эхэлнэ. Та нар итгэхгүй биз.

1000 сонсохоор нэг удаа үзсэн дээр гэдэг үг байдаг. Муу өвчтэй нуруу маань чимчигнэж маш таатай байсан болохоор би 10 минутын оронд бүр 15-17 минут тавьчихсан шүү. Тэгээд эхнийхээ эмчилгээг хийгээл бусдын тусламжгүй хөл дээрээ боссон. Хоёр дахь удаагаа таягаа хаяж чөлөөтэй тонгойж сууж чаддаг боллоо. Гурав дахь удаагаас өнөөг хүртэл ууц өвдөх нтр байхгүй болсон. Би хөдөө орон нутагт амьдардаг болохоор ялангуяа зун хүнд ажил их хийх зэрэг гардаг. Тэр үед нуруу маань ядарна уу гэхээс өвддөггүй

 

Бүсгүйчүүдийн итгэлтэй түнш “Tenger Bella Beauty” салон таныг улам гэрэлтүүлнэ

$
0
0

“Tenger Bella Beauty” салоныг туршлагатай хамт олон, салбартаа олон жил үйл ажиллагаа явуулж буй салон гэдгийг бүсгүйчүүд андахгүй мэддэг болсон.  Тэр ч утгаараа олны танил бүсгүйчүүдээс эхлээд гоо сайхандаа анхаардаг хэн бүхний үйлчлүүлэх дуртай газрын нэг гэхэд буруудахгүй.

Байнгын үйлчлүүлэгчиддээ баяр болгоноор хямдрал, бэлэгтэй үйлчилгээгээр "сюрприз" барьж ирсэн тус салон жил ирэх тусам үйлчилгээний чанараа өргөжүүлсээр иржээ. “Tenger Bella Beauty” салон сэвх, нөсөө толбо, хацрын улаан, үрчлээ арилгах лазер эмчилгээ, хөмсөг болон биеийн шивээс хийх, эрүүлжүүлэн тураах аппаратаар үйлчлэх гэхчлэн гоо сайханы дэвшилтэд технологит олон үйлчилгээг үйлчилгээндээ нэмжээ.

Түүнчлэн хамгийн чанартай, эрүүл мэндийн шаардлага хангасан бүтээгдэхүүн болон багаж хэрэгслийг үйлчилгээндээ нэвтрүүлэн ашигладаг байна. 

Мэсгүйгээр арьс залуужуулах гайхамшигт ультра туяа, арьс эрчимтэй царуулах үйлчилгээ, арьс чангаруулах, өргөх япон массаж,  хөмсөг контур, уруулын шивээс, маникюр, педикюр гээд бүх үйлчилгээг та  "Тэнгэр Белла" салоноос аваарай.  Тэнгэрлэг гоо сайхныг бүсгүй танд бэлэглэнэ.

Холбогдох утас: 8066-0000             

 

ФОТО: Хөл хоёр хуруутай байдаг омгийнхон

$
0
0

Дэлхий ёртөнц сонин хачнаар дүүрэн. Тэр тусмаа хүн төрлөхтөн яс үндэс, амьдарч байгаа орчноосоо шалтгаалаад янз. Тэгвэл хачирхалтай нэгэн омгийнхныг танилцуулж байна. Зимбабве улсын нэгэн омгийнхны хөл хоёр л хуруутай байдаг аж.

 

Tөв аймгийн шүүхийн гадна иргэд 10 мянган төгрөгөөр жагссан уу

$
0
0

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хэрэгт гэмтгүй иргэдийг эрүүдэн шүүж ял оноосон хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт хэрэг үүсгэн шалгаж буй. Өнөөдөр энэ хэргийн шүүх хурал Төв аймагт үргэжлжилж байна. Шүүх хуралтай холбоотойгоор шүүхийн гадна иргэд жагсаж байгаа мэдээлэл байна. Эдгээр иргэдийг хөлслөн жагсаал зохион байгуулсан гэх мэдээллийг зарим эх сурвалж хэлж байна. Одоогоор хөлсөлж, жагсаасан тухай мэдээлэл баттай бус байгаа юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

"Сауд гоби коэл транс"ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

$
0
0

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тост, Тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулж буй  "Сауд гоби коэл транс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг  холбогдох албаны хүмүүст өгсөн билээ. 

Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр өнөөдөр Ерөнхий сайдын өгсөн зарим үүрэг даалгавартай холбоотойгоор "Сауд гоби коэл транс ХХК"-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан тухайгаа хэллээ.

Тусгай зөвшөөрлийг цуцалсан тушаал:

 

Б.Чойжилсүрэн Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг огцруулах оролдлогын гол зохион байгуулагч, холбогч байжээ

$
0
0

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр үдээс өмнө Тост, Тосон бумбын ордтой холбоотой асуудлаар Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн сайд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, Тагнуулын Ерөнхий Газрын дарга Д.Гэрэл, Ашигт Малтмал, Газрын Тосны Газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, үүрэг даалгавар өгсөн юм. 

Энэ үеэр Ерөнхий Сайд У.Хүрэлсүх : " Монгол төрд байгаа зарим нэг олигархууд уул, ус хилэгнүүлж, ард түмнийг уйлуулж байна. Гурван тэс сумын иргэд уйлаад ярьж байгааг та бүхэн харсан байх. Тэд төрөөс юм гуйгаагүй. Зөвхөн газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг л хамгаалж үлдэх гэсэн. Ард түмэн газраа ухуулахгүй гэж байхад яагаад энэ газрыг ухаад байгаа юм бэ. Үүнийг анхнаасаа хууль зөрчиж олгогдсон гэж ойлгож байгаа. Үүнтэй нэр холбогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн гэдэг нөхөрт би хэд хэдэн удаа анхааруулж хэлсэн. Яасан ханаж цаддаггүй шунал вэ. Хувьдаа ашиг олно гэж УИХ-ын гишүүнээр сонгогддоггүй байх гэж би бодож байна. 
Албан тушаалтнуудыг авлигаддаг байсан бол одоо ард түмнийг авлигадах гэж оролддог болсон байна энэ олигархууд. Уул уурхайг зогсоохын төлөө тэмцэхэд 3-5 сая төгрөгөөр амыг нь барих гэж оролдсон гэж Гурван тэс сумыг иргэн ярьж байна. Нүдэн дээр чинь авлигын хэрэг явагдаад байхад яагаад шалгахгүй байгаа юм, Цагдаагийн даргаа. 
"Сауд гоби коэл транс"-ийн зөвшөөрөл хуурамчаар олгогдсон байна. Энийг хэрэг үүсгэж шалга. 370 мянган тонн нүүрсний хулгайн хэрэг яасан бэ. Жилийн өмнө үүрэг өгсөн. Шалгаж байна л гээд байгаа. Үр дүн нь хаана байна вэ. 
 
Шударга ёсыг тогтоож, энэ ашигт малтмалын лицензийг цуцлах ёстой. Тост, Тосон бумбын ордыг улсын хамгаалалтад авах ёстой. Байгаль орчны сайд аа. Та өнөөдөр шийдвэр гаргаад Ашигт малтмалын хэрэг эрхлэх газарт Тост, Тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулж байгаа компанийн лицензийг цуцал. 
 

Тэнд аваачсан байгаа техник, хэрэгслийг нь журамла, цагдаагийн дарга аа. Та өөрөө газар дээр нь очиж ажилла. Ард түмэнд хээл хахууль өгөх гээд байгаа нөхдүүдэд хэрэг үүсгэж шалга.  Нөхөн сэргээлтийг нь хийлгэ.
Энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өг" хэмээсэн билээ.
 
Уг үүрэгтэй холбоотойгоор Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Н.Цэрэнбат өчигдөртөө багтан, Тост, Тосон бумбын ордод үйл ажиллагаа явуулж буй Сауд гоби коэл транс ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан юм.
Энэ бүхэнтэй холбоотойгоор нэгэн хачирхалтай яриа Төрийн Ордонд гарчээ.
 
Тодруулбал 2018 оны 11-р сард УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Ц.Мөнх-Оргил, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарын зэрэг гишүүд “Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай” санал гарган, У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн Газрыг унагах гэж оролдох үед УИХ-ын гишүүн, мөнөөх "Сауд гоби коэл транс"-ийн эзэн Б.Чойжилсүрэн гол зохион байгуулагчдын нэг төдийгүй У.Хүрэлсүхийн эсрэг сөрөг сурталчилгааны ажлыг санхүү болон удирдлагаар хангагч нь байжээ. Тэр бүү хэл У.Хүрэлсүхийг огцруулахаар улс төрийн бусад нам, иргэний хөдөлгөөнүүдтэй хамтрах, холбох, тэдний дэмжлэгийг авах ажлыг ч тэрээр хариуцаж байсан төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгийг авахаар хүртэл оролдож байсан аж. 
 
П.Энхмандах
ЭХ СУРВАЛЖ: SONIN.MN

Э.Оюунболдын бүх цол, шагналыг хурааж, барилдах эрхийг нь 2 жил хасах хэрэгтэй гэв

$
0
0

Монголын Үндэсний бөхийн холбооноос Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороонд шаардлага хүргүүллээ.Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 
  Шаардлага хүргүүлэх нь:
 
"Ардын Хувьсгалын 98 Жилийн Ойн Баяр Наадмын Үндэсний Бөхийн Барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авснаас 2 бөхөөс допинг буюу хориотой бодис илэрсэний нэг нь ес давж Монгол Улсын аварга цол хүртсэн Энхтөгс овогтой Оюунболд болох нь БНСУ-аас ирүүлсэн  допингийн шинжилгээний хариугаар тогтоогдсон байна.
Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороо, хорооны дарга Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Э.Содномжамц, ашиг сонирхлын зөрчил бүхий дархан аварга, МҮБХ-г төлөөлөх эрхгүй хэсэг бүлэг этгээдүүд тодорхой зорилготойгоор БНСУ-аас ирсэн допингийн шинжилгээний хариуг нуун дарагдуулж, өөрчлөхөөр санаархаж, Монголын Үндэсний Их Баяр Наадмын тухай хууль, Монголын Үндэсний Бөхийн Холбооны дүрэмд байхгүй “...Б сорьцын шинжилгээний хариуг иртэл допинг хэрэглэсэн бөхийн нэрийг зарлаж болохгүй...” гэж илт үндэслэлгүй худал тайлбар хийж нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг Монголын Үндэсний Бөхийн Холбоо эсэргүүцэж байна.
 
Бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн Э.Оюунболдод дараах хариуцлага тооцох саналыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хүргүүлж байна.
 
Э.Оюунболдыг нийт бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнээс уулчлалт гуйлгуулах
Э.Оюунболдын ес давсныг хүчингүй болгож, аварга цолыг хурааж, улсын аварга Н.Батсуурийг ес давсанд тооцож ДАЯН АВАРГА цол олгох
Э.Оюунболдын найм давсныг хүчингүй болгож, Улсын арслан Ц.Содномдоржийг найм давсанд тооцож, ҮЛЭМЖ БАДРАХ чимэг олгох
Э.Оюунболдын долоо давсныг хүчингүй болгож, улсын харцага Д.Анарыг долоо давсанд тооцож, УЛСЫН ЗААН цол олгох
Э.Оюунболдын зургаа давсныг хүчингүй болгож, улсын начин Б.Цэрэнсодномыг зургаа давсанд тооцож, УЛСЫН ХАРЦАГА цол олгох
Э.Оюунболдын тав давсныг хүчингүй болгож, аймгийн арслан Н.Мустафаг тав давсанд тооцож УЛСЫН НАЧИН цол олгох
Э.Оюунболдын нэг, хоёр, гурав, дөрвийн даваануудыг хүчингүй болгож, унасан бөхчүүдийг давсанд тооцох
Э.Оюунболдын түрүү бөхийн бай, шагналуудын хураан авах
Э.Оюунболдын барилдах эрхийг 2 жилээр хасах
 
Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Комиссын дарга допинг буюу  хориотой бодис  хэрэглэн барилдаж, ард түмнийг хууран мэхэлж, шударгаар барилдсан олон бөхчүүдийг хичээл зүтгэлийг үгүй хийсэн Э.Оюунболдын нэрийг ард түмэнд зарлахгүй байгааг шударга бус гэж  үзэж байна. Мөн Улсын Бүртгэлийн байгууллагаас хүчингүй болгосон тамга, гэрчилгээ ашиглан өөрийгөө МҮБХ-ны тэргүүн гэж бөхчүүд, бөх сонирхогчид, ард түмнийг хууран мэхэлж, дургүй бөхөө допингчин болгодог, хүссэн бөхийнхөө шинжилгээг өөрчилдөг Э.Оюунболдын багш, дархан аварга гэх эрхмээс Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй уулзаж, тэдэнд нөлөөлж, Э.Оюунболдын допингийн шинжилгээний дээж, хариуг өөрчлөхөөр завдаж байгаа хууль бус ажиллагаа, олон жилийн турш хийсэн допингийн хууль бус бизнесээ зогсоохыг шаардаж байна.  
 
Үндэсний Их Баяр Наадмыг Зохион Байгуулах Хороо нь бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хуурч допинг буюу хориотой бодис хэрэглэж барилдсан Э.Оюунболдод шударгаар хариуцлага тооцохгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж, хохирсон бөхчүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолдолд Захиргааны Хэргийн Шүүх, Авилгатай Тэмцэх Газарт хандах болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.
 
 МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Жагсаал, цуглаанаар амиа зогоогчид

$
0
0

-Жагсагчид эх орончид уу, албан тушаал горилогчид уу- 

Албан бус хөдөлмөр эрхлэлтийн салбар нэгээр нэмэгджээ. Энэ нь мэдээж жагсаал, цуглаан д хүч нэмэгчид. Уг нь албан бус хөдөлмөр эрхлэгчдийн тоонд худалдаачид, барилга, газар шорооны гэх мэтчилэн улирлын чанартай ажил эрхлэгчид багтдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд өдөр алгасахгүй жагсаал, цуглаан болдог болсноос ийм шинэ төрлийн ажил эрхлэгчид бий болсон нь тодорхой болжээ.

Хэдэн жилийн өмнө л Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчид гээд хэсэг бүлэг нөхөр нэг эмэгтэйгээр толгойлуулан албан газруудын үүдэнд жагсаж, өлсөж, бослогоос наахнуур үйл ажиллагаа явуулдаг байв. Сүүлдээ албан ёсны болж “Хохирогчдын холбоо” нэртэй болж хэвлэлийн хурал зэргийг зохион байгуулдаг болсон. Мэдээж олон хүн нэг төрлийн хохирлоо барагдуулахын тулд зохион байгуулалтад орж, хэн нэгнээр толгойлуулах нь зөв ч алхам биз. Тухайн үедээ бол асуудлыг шийдвэрлэх гарцтай, боломжтой асуудлууд хөндөгдөж байсан учраас тэр.

Харин өнөөгийн эх орончийн дүрээр жагсаж, тэмцэгчдийн хувьд өөр дүр зураг бий болж, эцэстээ энэ мөнгөний ажил болох нь ч тодорхой болж хувирч байна. Тэр тусмаа улстөрийн нөхцөл байдалтай холбоотойгоор зохион байгуулж байгаа бол төв талбайн ойролцоо /угаасаа ихэнх жагсаал Сүхбаатарын талбайд болдог/ оролцогчдоо унаагаар хүргэж өгнө. Бүлэг бүлгээр нь бас удирдах хүнтэй. За тэгээд тэдэн төгрөг өгнө гэсэн, авна гэсэн гэх мэтчилэн яриа тухайн үедээ бол үл тасарна. Ийм л явцтай жагсаалууд бий болсон. Тэнд нь толгойлон оролцогчид нь тодорхой. Ямар сайндаа М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулчихвал амьдарал жигдэрчих гээд хүн бүр ирж жагс, цугла хэмээж Сүхбаатарын талбайд баахан хүн цуглуулсан. Түүний дунд М.Энхболд гэж яг хэн бэ гэдгийг нь ч мэдэхгүй залуу явж байсан нь сэтгүүлчийн олз болж хэсэгтээ л цахим орчинд “од” болж байв. 

Яг л үүнтэй адил ердөө жагсаал, цуглааныг үндсэн ажлаа болгосон хүмүүс өдгөө тодорхой болжээ. Тухайлбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж огцруулах, Тост тосонбумбын талаарх хэлэлцүүлэг, Б.Хурцтай холбоотой шүүх хурал зэрэгт оролцож байгаа “сайн дурын уран сайханчид”, дандаа олонд зүс нь танигдсан жагсагчид. Тухайлбал, өчигдөр Б.Хурцын шүүх хурлын үеэр жагсагчид маань нүүр амаа дарж олноос царайгаа нууж сошиалд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Тэд үнэхээр эх оронч сэтгэлгээгээр хаана ч хамаагүй, юуны ч төлөө байсан жагсаж, үгээ хэлж, шүлсээ үсчүүлж, зарим нь бүр уйлж, үсээ хусдаг гэж үү. Үгүй. Тэд ердөө л жагсагчид гэдэг албан бус хөдөлмөр эрхлэгчид. Ай бас аюултгүй сайхан ажил ч юм уу. Цаг нар гэж үгүй. Цалин буухыг хүлээхгүй. Дарга байтугай цагдаад ч загнуулахгүй. Санасандаа хүртэл урамшуулал авсан бол цаг, нар, улирал зэргийг огт хамаарахгүйгээр жагсаад, орилоод байна. Захиалагч тал ялвал давуу тал болж, нэмэлт урамшуулал авахыг үгүйсгэхгүй.

Ядахад хэдий сайн чанга дуугарч, олныг хамруулж жагсана төдий чинээ өндөр албан тушаалд хүрдэг буруу жишиг тогтчихсон. Яг л тэр зарчмаар элдэв жагсаалд эх орончийн дүрд тоглогчид улам бүр олширч байгаа нь дэндүү харамсалтай.

Б.Отгонзаяа

Эх сурвалж: erennews.mn

 

Б.Хурц: Батсүрэнг би дэмждэг байсан, манай Зоригийн хүн

$
0
0

Генерал Б.Хурц нарыг бусдыг эрүүдэн шүүсэн хэргээр шүүх хурал 2019-7-23-нд Төв аймагт болсон. 
Шүүх хурал ирэх сарын 12-ныг хүртэл хойшлоод байгаа.
Б.Хурц нар бусдыг эрүүдэн шүүсэн хэргээр ял зэм хүлээж сүйд болохгүй гэдгийг олон эх сурвалжийн мэдээлэл баталж байна.
Эдгээрийн нэг нь шүүх хурлаас 2 хоногийн өмнө 2019-7-21-нд Скай резортод болсон Б.Хурцын хүүгийн хурим дээр болсон явдлын талаарх мэдээлэл юм. 
Б.Хурц хуримд ирсэн зочдод "Зориг, Батсүрэн хоёртой тохирсон, гайгүй биз дээ" гэж ярьсан тухай цахим сүлжээнд мэдээлэл тарсан. 
Тэрбээр Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдоод удаагүй Х.Батсүрэн, Дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ц.Зориг хоёрын талаар ярьсан бололтой.
Бас "Батсүрэнг би дэмждэг байсан, манай Зоригийн хүн байгаа юм" гэж ярьсныг нь хуримд очсон хэд хэдэн хүн сонсжээ.

Эх сурвалж: "Хов базъя" хуудас

Байгалийн баялаг нийтийн мэдэлд гэдэг нь яг жинхэнэдээ юу гэсэн үг вэ?

$
0
0

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн нэг, хоёрдугаар бүлэг рүү халдахгүй, зөвхөн засаглалын асуудал руу л орно гэж мэдэгдсэн ч эрх баригчид Үндсэн хуулийн эхний бүлгийн нэг заалтыг онилоод байна. Бүр тодруулбал, Үндсэн хуулийн нэгдүгээр бүлэг дэх “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэсэн заалт руу. Товчхондоо газрын хэвлийн баялгийг төрийн биш нийтийн өмч болгох өөрчлөлт яригдаад эхэлчихсэн. Эдийн засаг нь уул уурхай гэсэн ганцхан хөлтэй манай улсын хувьд нийтээрээ анхаарах учиртай өөрчлөлт мөнөөсөө мөн. Энэ өөрчлөлт ямар үр дагаварт хүргэх, ийм өөрчлөлт орвол сайн нь юу, муу нь юу болох тухай яриа хөөрөө өдийд бол жинхэнэ халуун сэдэв.

Эхлээд нийтийн өмч гэж юу вэ гэсэн асуултад хариу хайя. Нийтийн өмч гэдгийг социализмын зах зухыг гадарлах хүмүүс “Хэний ч өмч биш, хэн нэг дарга нь өмчилдөг эзэн биегүй зүйл” гэж эргэлзэх юмгүйгээр тодорхойлчихно. Хэний ч биш өмч үнэ цэнэгүй, өгөөжгүй, ашиггүй гэх мэт өчнөөн сул талтайг мөн л хуучин нийгмийн өчнөөн жишээгээр тайлбарлаж болно. Мэдээж нийтийн гэдэг тодотголыг сонгодог утгаар нь ашиглавал, дэлхий ойлгодог тэр хэлээр ойлгож амьдралын хөрсөнд буулгавал “хадны мангаа” шиг хэцүү ойлголт биш л дээ. Гэхдээ засаглал нь дархлаагүй, эрх барьж буй хэн нэг нөхрийн ааш аягаар бодлого нь явчих гээд байдаг манай улсын хувьд яг сонгодог утгаараа ашиглагдана гэдэгт энгийн ямар ч сэхээтэн эргэлзэнэ. Ёстой нөгөө “Нэг үгнээс мянган утга цацарна” гэдгийн тод үлгэр болчих эрсдэлтэй.

Эдийн засгийн ойлголтоор хүний гар хүрээгүй бэлчээр, байгалийн баялгийн нөөц гэх мэт зүйлс эхлээд дундын өмч байдаг. Дундын өмч гэдэг бол яг нарийндаа өмч биш. Өмчийн харилцаа ч биш. Ямар ч өмч нэмүү өртөг шингээд ирэхээрээ л өмчийн харилцаанд ордог. Өгөөж ашиг нь хүнд ирсэн үед хувийн өмч, хүнд ямар нэг хэлбэрээр өгөөжөө өгөөгүй бол нийтийн өмч гээд ойлгочихож болно. Өмчийн харилцааны тухай энэ мэт онцлог ялгаа, нарийн логикийг анзаарч хандах шаардлага бий. Гэхдээ энэ удаа public property буюу нийтийн өмч гэсэн тодотгол өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулаад хэргээ өгөх үү, сонгодог утгаараа хэрэгжээд явах бололцоотой юу гэсэн асуултад хариу хайя.

Хэрвээ төрийн тэргүүний энэ санал дэмжигдээд Үндсэн хуулийн заалт болчихвол Ашигт малтмалын хууль дахь газрын хэвлий доорх баялаг төрийн өмч гэсэн утга өөрчлөгдөж таарна. Гэхдээ үүнээс ч том “өөрчлөлт” хийгдэж мэднэ гэсэн болгоомжлол бас дуулдаж байна. Давтаад хэлэхэд сул засаглал, попорсон улстөржилттэй энэ үед нийтийн өмч гэсэн ойлголт сонгодог утгаараа хэрэгжинэ гэдэг бараг л боломжгүй. Баабар сонгогчдын дунд улстөрдчийн рейтинг ямар байгааг тандсан судалгааныхаа дүнг саявтар сонирхуулсан юм. Хэд хэдэн аймгийг онцолж хийсэн тэр судалгаагаар хамгийн өндөр рейтингтэй улстөрчөөр Ерөнхий сайд тодорсон байсан. Шалтгааныг нь ухаад сонирхтол хувийн компанийн хөрөнгийг хураана гэсэн мэдэгдэлд нь олон нийт алга ташсан байсан гэдэг. Ийм сэтгэл зүйтэй хэсэг давамгайлсан сонгогчдын дунд “Нийтийн өмч гэж юуг хэлэх вэ” гэсэн асуулттай санал асуулга явуулбал ямар хариу өгөх бол? Бодох л асуудал. “Ард түмнээсээ саналыг нь асуулаа. Санал асуулгаас харахад нийтийн өмч гэдэг бол ерөөсөө л энэ юм байна. Тэгэхээр манай улс байгалийн баялгаа ингэж ашиглана” гэж ирээд эдийн засгийг нуруундаа үүрсэн уул уурхайн салбарт популизмыг цэцэглүүлбэл яах вэ? Уул уурхайн салбарт төрийн эрхийг атгасан хэдхэн хүн, цөөхөн бүлэглэл “нийтийн” гэсэн гоё тодотголыг ашиглаад эзэн суугаад эхэлбэл ямар үйл явдал өрнөх бол. Хариу нь тун тодорхой. Зах зээлийн замаас илт гажсан ямар ч салбарт бизнесийн том төслүүд амжилттай хэрэгжихгүй. Төрийн нөлөө ихэссэн ямар ч салбараас гадны хөрөнгө оруулалт үргэх нь жамын үзэгдэл. Эрсдэл өндөртэй, хөрөнгө мөнгө их шаарддаг уул уурхайн салбар гадны хөрөнгө оруулалтгүй бол элгээрээ хэвтэнэ.

Үндсэн хуулийн 6.2-д орж буй өөрчлөлтийг үгчилж бичвэл их урт. “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан нь нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах зарчим баримтлана. Газрын хэвлийн баялгийг төрөөс олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр Монгол Улсын хуулийн этгээдэд энэ зүйлд заасан зарчмын дагуу ашиглуулж болно. Онцгой ач холбогдол бүхий газрын хэвлийн баялгийг төр хамтран ашиглах тохиолдолд гарах зардлыг хөрөнгө оруулагч хариуцах бөгөөд татварын дараахь ашгийн 51-ээс доошгүй хувь нь Монгол Улсын төрд ногдоно. Хөрөнгө оруулагчийн зардал бодитой байна. Хөрөнгө оруулагчийн зардалд төр хяналт тавьж, ард түмэнд тайлагнана. Газрын хэвлийн баялгийг хөрөнгө оруулагчтай хамтран ашигласны орлогыг баялгийн санд төвлөрүүлж, зарцуулна. Байгалийн баялгийг ашиглах болзол, баялгийн сангийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн заалт Үндсэн хуульд тусах эсэх нь өнөөхөндөө хэлэлцүүлгийн төвшинд байна. УИХ толгой дохивол энэ заалт Үндсэн хуульд тусна. Энэ удаадаа азная гэвэл өмнөх заалт хүчин төгөлдөр үлдэнэ. Сая онцолсон урт өгүүлбэрийн эхний өгүүлбэрт л эрх баригчид онцгой анхаарч байгаа. Өөрөөр хэлбэл газрын доорх баялаг төрийн биш нийтийн өмч гэж өөрчлөгдөх эсэх л улстөрчдийн хувьд халуун сэдэв болсон нь нуугаад байх юмгүй ил үнэн. Харин УИХ-ын ажлын хэсгээс нэмж орж ирсэн сүүлийн өгүүлбэрүүдэд анхаарал тавьж суугаа улстөрч бараг алга. Анхаараад Үндсэн хуульд тусгана гэвэл бас л поп, сүржин өгүүлбэрүүд л дээ. Ямартаа ч Үндсэн хуулийн хэлэлцүүлэг тойрсон сүүлийн үеийн мэдээллээс “Төрийн биш нийтийн өмч гэсэн өөрчлөлт эрх баригчдын амин сэдэв болчихож” гэсэн дүгнэлтийг төвөггүй хийчихэж болохоор байна.

Дэлхийн жишгийг анзаарахад газрын доорх байгалийн баялаг нэг бол төр, эсвэл нийтийн гэсэн тодотголтой байдаг юм билээ. Манай улсын тухайд “төрийн” гэдэг үгийн цаана бусад орных шиг Засгийн газар бий. Манайх шиг ардчилсан засаглалтай улсад Засгийн газар юуг хийж, юуг болохгүйг парламент шийднэ. Парламентын тухайд 76-уулаа учраас бас ч гэж илэрхий хачин, байж боломгүй шийд гаргахгүй. Харин нийтийнх гэчихвэл Үндсэн хуулийн энэ заалтыг яаж ашиглахыг тоймлож тодорхойлох аргагүй. Яг одоо ид дундаа яваа хэлэлцүүлгээс анзаарахад хэдэн ч утга гарч ирж мэдэхээр байна. Бүр хожим нийтийн гэдэг тодотголоос үүдсэн маргаан Үндсэн хуулийн цэц дээр очлоо гэж бодъё. Цэц ямархуу дархлаатай, улстөрөөс хэр хамааралтай болсныг бултаараа харж суугаа. Улстөрчдийн дохио зангаагаар шийдвэр гаргадаг гэсэн шүүмжлэлийг хуульчдаасаа эхлээд улстөрчид нь хүртэл Цэцэд хаягласаар байгаа.

Үндсэн хуулийн өнөөгийн хямралыг засаглалаас үүдэлтэй гэж тодотгож буй. Хэрвээ нийтийн гэдэг тодорхойлолт байгалийн баялагт хамаатай болчихвол байгалийн баялгаас үүдэлтэй Үндсэн хуулийн хямрал руу гулсах эрсдэлтэй. Нэг өөрчилсөн л бол найман жилдээ хөндөх аргагүй гэсэн бодит үнэн Үндсэн хуулийн өөрчлөлтийн цаана бий. Тэгэхээр “нийтийн” гэх тодотголыг нэг л буруу хэрэглэчихвэл эдийн засгаа самрах аюул ойрхон байна. Алдаагаа сэхээрээд урагшилъя гэх нь ээ нэгэнт оруулчихсан өөрчлөлтөө засч чадахгүй дор хаяж найман жил дороо хий эргэх эрсдэл харагдаад байна.

Нийтийн гэдэг өөрчлөлт оруулаад дэлхийн жишгээр зөв явах боломжгүй хэрэг үү гэсэн асуулт мэдээж гарч ирнэ. Өнгөрсөн жилүүдэд өрнөсөн уул уурхай тойрсон улстөржилтүүдээс анзаарахад ингэж эргэлзэх хангалттай шалтгаан харагдана. Уул уурхай эдийн засагт ямар том орон зай эзэлснийг хэдэн тоогоор нотолъё. Манай улсын аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2019 оны хоёрдугаар сард 2.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 19 хувиар өссөн статистик гарч байв. Төгрөгөөр яривал 400 гаруй тэрбумаар өссөн юм. Энэ өсөлтийн 300 тэрбум гаруй нь уул уурхайн салбарт хаяглагдана. Товчхондоо аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд уул уурхай, олборлох салбар 73 хувийг эзэлдэг. За тэгээд уул уурхай экспортын 80-90, ДНБ-ний дөрөвний нэгийг эзэлдэг. Дам нөлөө энэ тэрийг нь тооцвол нийт эдийн засгийн 60 гаруй хувь энэ салбараас шууд хамааралтай. Сая дурдсан тоонуудаас уул уурхайн салбар эдийн засагт ямар орон зайтайг харчихаж болно. Ноолуур, махны экспорт гэх мэт доллар олдог бүтээгдэхүүнүүд бий ч уул уурхай шиг экспортод жин дарсан салбар болтол дор хаяж 10, 20 жил шаардагдана. Зэс, нүүрс зарж олсон мөнгөө ухаалаг зарцуулж, зөв бодлогоор урагшилбал наад зах нь 10, цаад тал 30, 40 жилийн дараа эдийн засаг солонгорч, ноолуур, мах, хүнсний эко бүтээгдэхүүний экспорт дэлхийд гялалзаж магадгүй. Өнөөгийн поп улстөрчдийн эрин үе ч улирч таарна. Тэр үед л Үндсэн хуульд газрын хэвлий доорх баялаг нийтийн өмч гэсэн өөрчлөлт, тодотгол хийвэл илүү зөв шийдэл болж мэдэх юм.

Ц.Баасансүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Чойбалсан хотын 5,5 км замын ажлын явц удаашралтай байгааг иргэд шүүмжилж байна

$
0
0

Чойбалсан хотын хойд 5,5 км төв замын ажлын явц удаашралтай байгаа талаар иргэдээс гаргаж байгаа гомдол, хүсэлттэй санал нэгтэй байна.

1. Тус замын ажлын зураг төсвийг өнгөрсөн онд гүйцэтгэсэн компанид аймгаас тодорхой саналуудыг албан ёсоор өгсөөр байхад тусгаагүйгээр барахгүй мөн холбогдох яам, газрууд зураг төсвийг нь баталж, санхүүжүүлсэн байна. 
2. Зүй нь зам барихад чиглэлд нь давхцаж буй инженерийн шугам сүлжээг зайлуулах, газар чөлөөлөхөд шаардагдах зардлыг төсөвт зайлшгүй тусгах ёстой бөгөөд хэрвээ санхүүжилт нь дутагдвал замынхаа уртаас хасаж, ирэх онуудад үргэлжлүүлээд барих хөрөнгийг батлах нь зөв байдаг. 
3. Мөн бид яам, холбогдох газраас шаардсаар байгаа ч өнөөдрийн байдлаар тус замын зураг төсвийг авч хянаж үзэж чадахгүй л байна. 
4. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон аймгуудад автозам шинээр хийгдэж байгаа бөгөөд тухайн ажлыг зохион байгуулах эрхийг Зам тээврийн хөгжлийн яамнаас бүх аймгуудад шилжүүлсэн ч ганцхан манай аймгийнхийг буцаан татаж тус яаман дээр худалдан авах ажиллагааг зохион байгуулж гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулж гэрээ байгуулсан тул биднийг захиалагч бус гэсэн байдалтайгаар хандаж байна. 
5. Замын ажил эхлэхээс өмнө ч явцад нь ч бид гүйцэтгэгч Арц суварга ХХК-ийг хүлээн авч уулзан тодорхой шаардлагуудыг тавин ажиллаж байгаа ч зарим шаардлагыг биелүүлэхгүй л байна. Тухайлбал; Шинэ хөгжил, 5, 8, 12 дугаар сургууль болон 7, 8, 12 дугаар цэцэрлэгүүдийн орчмын замыг эхэлж хийгээд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө тэр хэсгийг нь дуусгахыг шаардсан боловч зорчих хөдөлгөөн багатай гэдгийг мэдсээр байж зүүн талаас нь ажлаа эхэлсэн.

Тус компанийг ажлаа хэвийн явуулахад аймаг орон нутгаас шалтгаалах бүхий л зүйлүүдээр дэмжин ажиллаж байгаа хэдий ч ажлын явц удаашралтай, ажлын зохион байгуулалт муутай байгаад ЗТХЯ болон тус компаний өмнөөс иргэдээсээ хүлцэл өчье.

Зарим байгууллагаас биднийг захиалагч биш гэж үзэж байгаа хэдий ч тус замыг ашиглагч орон нутгийн хувьд энэхүү замыг чанартай, шуурхай хийлгэхэд Та бүхнийхээ нэрийн өмнөөс хяналт тавьж, шахаж шаардаж ажиллах болно оо.

Энэ замыг өргөн сайхан болгох бэлтгэл ажлыг өнгөрсөн онуудаас эхлэн хангаж тус чиглэлд аймаг, хотоос шинээр газар олгоогүй бөгөөд 2016 онд л гэхэд хуучнаар Залуус талбайг зам болгож байсан билээ.

Ерөнхийлөгчөө дэлхий нийтэд муухайгаар харуулж байгаа нь өөрсөд рүүгээ л нулимж буй хэрэг

$
0
0

Ерөнхийлөгчийн АНУ-д хийсэн айлчлалыг үр дүнтэй боллоо хэмээн судлаачид ам сайтай байна. АНУ Монгол Улсын хувьд стратегийн түншлэлийн харилцаатай тав дахь улс болсон нь үүнийг илтгэж буй биз. АНУ-ын хувьд 17 улстай стратегийн түншлэлтэй. Тэдгээрт өндөр хөгжилтэй улсууд л багтдаг гэдгийг онцолъё. Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн талаар энэ айлчлалаар хөндсөн. Уг хууль батлагдахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг хоёр талын төрийн тэргүүн нарын зүгээс илэрхийлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Стратеги, олон улсын судалгааны төвд "Монгол-АНУ-ын харилцааны төлөв байдал” сэдвээр сэтгүүлч, эрдэмтэн судлаачидтай уулзалт, ярилцлага хийсэн. Таван минутын уулзалт 40 минут болон сунгагдсан гэх зэргээр арвин үйл явдалтай, үр дүнтэй айлчлал боллоо гэдгийг ч судлаачид хэлж байна.

Дипломат харилцаа гэдэг ангид, тусдаа, ойлгоход бэрх зүйл огт биш. Дипломат харилцаа гэдэг тухайн улс орон өөрийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, мөн нөгөө улсынхаа эрх ашгийг харгалзан үзэж, харилцан ашигтай байхыг хэлж буй. Энэ бүхэн хүн хоорондын харилцаан дээр л тогтоно. Тухайн лидерийн ур ухаан үүнд тун чухал. Энэ удаад Монгол Улсын Ерөнхийлөгч цөөн хүн амтай, буурай орных гэсэн өнцгөөс бус амбицтайгаар өөрийн эрх ашгийг тэргүүнд тавьж чадсаныг хэн хүнгүй ярьж байгаа юм. Үүнээс энэ удаагийн айлчлалын далайц хэр өргөн хүрээний, ач холбогдол, унац нь ямар вэ гэдгийг харж болохоор байна.

Бүх зүйл хоёр талтай. Энэ чухал айлчлалыг сайн, үр дүнтэй болчих вий, Х.Баттулга дэлхий нийтэд сайхан харагдчих вий гэхээс айдас хүйдэстэйхэн суусан хэсэг бүлэг нөхөд ч байв. Зарим нь тэсгэл алдан АНУ-ын ерөнхийлөгч Трампыг мэншион хийж жиргэнэ лээ. Нэг жиргээч бүсгүй "Тэрээр хоёр жилийн өмнө Ерөнхийлөгчөөр томилогдсоноосоо хойш Монголд агуу ардчиллыг бий болгоход хүргэсэн тулгуур багануудыг нэг нэгээр нь сүйрүүлэх болсон. Монгол Улсад гуравдагч хөршийн туслалцаагүйгээр ардчилал дахин хэзээ ч сэргэхгүй. Эрхэм хүндэт Д.Трамп, бидэнд таны тусламж хэрэгтэй байна. Таны дэмжлэг үгүй бол бид бүс нутагтаа ардчиллыг амжилтгүй хэрэгжүүлсэн улсын нэг болох нь. Бид эргээд Оросын, бүр муугаар бодвол Хятадын нөлөөнд автах нь гэж эмээж байна” гэжээ. Нэг нөхөр мөн л Трампыг мэншион хийж байгаад Ерөнхийлөгчийн эсрэг тусгайлан бэлдсэн постероо хавсарган "Fuck” хэмээн жиргэсэн харагдсан. Тун хариуцлагатай, өргөн хүрээтэй энэ айлчлалд хувийн гомдол, эрх ашгаар хандах нь хэр зохистой юм бол доо.

Ер нь ч тэгээд сошиал ертөнцөд нэг пост бичсэнээр тусгаар улсын аюулгүй байдал, ардчиллын үнэ цэнийг аварна гэдэг ч юу л бол. Харин "Уулын чинээ цагааныг туулайн чинээ хар” гэгчээр улс орноо муухайгаар харагдуулчих шиг боллоо. Х.Баттулга сайн, муу хүн эсэх, түүнд хэн нэгэн дургүй байх нь энэ тохиолдолд огтоос хамаагүй юм. Ерөнхийлөгч хувь хүнийхээ зүгээс бусдад яаж ч ойлгогдож болно. Гэхдээ тэр бол 2000 жилийн төрт ёсны түүхтэй Монгол Улсын төрийн тэргүүн. Ерөнхийлөгчөө дэлхий нийтэд муу, муухайгаар харуулж байгаа явдал нь бид өөрсөд рүүгээ нулимж буй хэрэг. Дэлхий дахинд энэ хүний тухай сөрөг зүйл яриагүй байхад бид харийнханд муугаар харуулна гэдэг өөрийгөө л, Монгол Улсаа л доромжилж байна гэсэн үг. "Олгой хагаравч тогоон дотроо” гэсэн философитой улс биш сэн билүү, бид.

Монгол Улс дэлхийн 190 гаруй улстай дипломат харилцаатай. Энэ бат бөх гүүрийг бий болгохын төлөө олон мянган эх оронч амиа өгч, олон аавын хүү, ээжийн охид ухаанаа сийлсэн. Энэ гүүрийг нураах, эмтлэх, сэвтүүлэх, үгүйсгэх эрх нь зөвхөн тэдэнд л бий. Хэн дуртай нь шүлсээ үсчүүлэх төдийхнөөр үгүйсгэгдэж боломгүй зүйл бол тусгаар тогтнол, Монгол гэх нэр юм. Энэ бүхнийг онцолж буйн учир нь дэлхийн тавцанд Монголын төрийг Ерөнхийлөгчөөр л дүгнэнэ, цэгнэнэ. Энэ гурван сая хүнийг Төрийн тэргүүн л төлөөлнө. Тэртэй тэргүй Монголын нийт ард түмэн энэ хүнийг Ерөнхийлөгч болгоно оо гээд сонгочихсон. Түүнд өөрсдийгөө, төрт улсаа төлөөлөх эрхийг өгчихсөн. Үгүй ээ тэгээд хүссэн ч, эс хүссэн ч дэлхийн хүчирхэг гүрэн АНУ-ын ерөнхийлөгч манай төрийн тэргүүний дал мөрийг алгадан найрсгаар угтан авсныг бид ч, дэлхий ч харлаа шүү дээ. Тийм байхад бид нэмэр болохгүйгээс нэрмээс болж яанам бэ.

"Дэлхий дээр ардчилсан, ардчилаагүй улс, тусгаар тогтносон, хэн нэгэн улсын хараат улс гэж байдаг болохоос том, жижиг улс гэж байхгүй. Том, жижиг Ерөнхийлөгч ч гэж байдаггүй” хэмээн Монголын сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, "Өдрийн сонин”-ы тоймч Г.Дашрэнцэн агсан одоогоос зургаан жилийн өмнө бичиж байсныг нэхэн сануулах нь зүйтэй болов уу.

О.Ариунцэцэг

Эх сурвалж: Өдрийн сонин


Дэлхийн автомашин үйлдвэрлэлийн салбар их хямралын ирмэгт

$
0
0

Дэлхийн нийт автомашины тоо ойрын ирээдүйд 90 хувиар цөөрч магадгүй гэж судлаачид таамаглаж байна. Ирээдүйд хүн бүр автомашин эзэмшихээ больж, гэртээ жолоочгүй автомашиныг дуудлагаар авчраад зорьсон газартаа хүрдэг болж магадгүй ээ. Каршеринг буюу гишүүнчлэлтэй машин түрээслэх үйлчилгээ зэрэг хамтран ашиглах хэлбэрүүд өргөжин тэлэх төлөвтэй. Харин энэ бүхний улмаас хэдэн зуун мянган хүн ажилгүй болно гэж Оросын түүхч, олон улсын харилцаа судлаач Дмитрий Добров дүгнэн бичсэнийг орчуулан хүргэе  
 
Зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхэлдэг “Аликс партнерс” (AlixPartners) гэдэг Америкийн нэгэн компаниас бэлтгэн гаргасан илтгэлд дурдсаныг үзвэл, дэлхийн автомашин үйлдвэрлэлийн салбарт хямрал нэгэнт нүүрлэчихээд байгаа ажээ. Хятад, АНУ, Европ гэсэн хамгийн том гурван зах зээлд анх удаагаа борлуулалт буурсан байна. Дэлхий хамгийн том зах зээл болох Хятадад гэхэд борлуулалтын хэмжээ 2017 онтой харьцуулахад 6 хувиар багасчээ. Энэ оны эхний улиралд гэхэд дэлхийн даяар автомашины борлуулалт 5,5 хувиар буурсан бөгөөд энэ бууралт нь юуны түрүүнд «Даймлер», “Фольксваген”, “Женерал моторс”, “Форд” гэсэн 4 том концернийн автомашинуудад хамаатай юм.
Ялангуяа Герман улсад хямралын шинж тэмдгүүд хамгийн тод илэрч байна. 2018 онд борлуулалт шууд 10 хувиар унасан бол энэ оны 2 дугаар улиралд 13,4 хувиар буурчээ. Германы шинжээч Штефан Братцелийн үзэж байгаагаар, уг хандлагыг өөрчлөх нь маш хэцүү бөгөөд хямрал наад зах нь хэдэн жилийн турш үргэлжлэх аж. Өөр нэгэн шинжээч Фернинанд Дуденхёфер-ын таамагласнаар, ойрын 5-10 жил бол тус салбарын хувьд анх автомашиныг зохион бүтээснээс хойш тохиож буй хамгийн хүнд бэрх үе байх ажээ. Компаниуд хоорондоо нэгдэх, бие биенийгээ уусган нэгтгэх, дампууран хаагдах зэрэг олон үзэгдэл ирээдүйд болох нь. 
Хямралын гол шалтгаан нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын өдөөсөн худалдааны ба хоригийн дайнууд, мөн Брексит мөн гэж Дуденхёфер дүгнэж байна. Бусад шинжээчдийн хувьд, үндсэн шалтгаан нь Хятадын эдийн засгийн удаашралтай холбоотой бөгөөд учир нь дэлхий даяар үйлдвэрлэж буй автомашинуудын ¼-ээс илүү хувь нь тус улсад ногдож байгаа аж.
Австрийн “Штандарт” /Der Standard/ сонин автомашин үйлдвэрлэгчдэд дарамт болж буй хоёр хүчин зүйлийг онцлон дурдсан байна. Юуны түрүүнд, ямар шинэ технологиудыг сонгох вэ гэдэг нь тодорхойгүй байгаа явдал. Шинэ технологи нэвтрүүлэх нь асар их хөрөнгө оруулалт шаардах ба эрсдэл ихтэй гэдэг нь “Тесла” гэдэг цахилгаан автомашиныг үйлдвэрлэхэд тулгарч буй бэрхшээлүүдээс харагдаж байна. Хоёрдугаарт, дэлхий даяар үйлдвэрлэл буурч байгаа явдал. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, автомашины борлуулалт дэлхийн хэмжээнд энэ онд 5 хувиар унаж, 25 саяас илүүгүй автомашин борлогдох төлөвтэй байгаа нь 2018 оны үзүүлэлттэй харьцуулахад 2 саяар цөөн гэсэн үг. Эл хандлага 2023 он хүртэл үргэлжлэх бололтой.  
Европ болон АНУ-д ч мөн адил байдал сайнгүй байна. Дэлхий даяар борлуулалт буурсан нь цахилгаан автомашинд асар их хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж буй концернуудын орлогод нөлөөлж эхэллээ. Үүн дээр экологийн маш хатуу шаардлагууд нэрмээс болж байна. Шинжээчдийн тооцоолсноор, ойрын 5 жилийн хугацаанд дэлхий даяар шинэ технологид оруулах хөрөнгийн хэмжээ 240 тэрбум еврод хүрэх ба энэ мөнгөний 80 хувь нь автомашиныг “цахилгаанжуулах”-ад зарцуулагдах гэнэ. Ингээд 2021 он гэхэд шинэ загварын 30 гаруй цахилгаан автомашиныг үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа боловч тэдгээр машинууд зах зээлд амжилттай борлогдоно гэсэн ямар ч баталгаа байхгүй.
 
Сонгодог загварын автомашинуудын борлуулалт буурсан нь тухайн салбарт бүтцийн өөрчлөлт хийхээс аргагүйд хүргэжээ. Сүүлийн 3-хан жилийн хугацаанд дэлхий даяар 16 үйлдвэр хаагдаж, 120 мянга гаруй хүн ажилгүйчүүдийн эгнээнд орсон байна. Эл хандлага улам даамжирч, Америкийн “Форд” компани 2020 он гэхэд Европ дахь 6 үйлдвэрээ хааж, 12 мянган ажлын байрыг цомхотгоно гэдгээ мэдэгджээ. Тус компани ширүүн өрсөлдөөнд тэсч үлдэх, техникийн шинэчлэл хийхийн тулд 11 тэрбум доллар хэмнэхээр төлөвлөж байгаа аж.
 
Европ тивийнхний хувьд дизель хөдөлгүүрээс татгалзахаар болж байгаа нь ноцтой асуудал дагуулж байна. АНУ-аас ялгаатай нь гэвэл тус тивд дизель хөдөлгүүртэй автомашин асар олон бий. Европын Холбоон дахь нөлөө бүхий хүмүүс 2030 он гэхэд дизель автомашинуудыг бүрэн хориглох санал дэвшүүлж байна. Энэ нь хэрэглэгчдийн орлогод маш хүнд цохилт болох нь. Тодруулбал, 2012 онд Францад явж байсан 10 автомашины 7 нь дизель хөдөлгүүртэй байсан бол одоо 34 хувь болж цөөрчээ. Дизель машиныг ашиглалтаас бүрэн гаргаваас олон арван мянган хүн ажилгүй болж, олон үйлдвэр, засвар үйлчилгээний төвүүд хаагдах аюул нүүрлэж байна. Үйлдвэрүүдийг шинэчлэн тоноглоход хэдэн тэрбум евро шаардагдах бөгөөд уг зардлыг автоконцернууд нуруундаа үүрэх нь. Гэтэл Германы автомашин үйлдвэрлэлийн салбар гэхэд хэд хэдэн удаагийн “дизелийн дуулиан”-аас хойш сэхэл авч чадахгүй байгаа билээ.
Германы “Фольксваген”, “Ауди”, “Мерседес-бенц” загварын автомашинуудын борлуулалт дэлхий даяар буурч байгаа бол Франц-Японы хамтарсан “Рено-Ниссан” концернийн захирал Карлос Гон-ыг баривчилсны дараа тус компанийн ашиг 64 хувиар багасч, одоо 10 мянган ажилтнаа халахаар зэхэж байна. Германы автомашины үйлдвэрүүдийг шинэчлэн тоноглохын тулд маш хатуу хэмнэлтийн бодлого явуулж, олон мянган ажлын байрыг цомхотгох шаардлагатай болжээ. Жишээ нь, BMW концерн гэхэд ойрын 4 жилийн хугацаанд 12 тэрбум евро хэмнэхээр төлөвлөсөн гэх мэт. 
 
Nissan-Renault 
 
Одоо тулгамдаж буй асуудал бол компаниуд хоорондоо нэгдэх, ашиггүй ажиллаж буй үйлдвэрүүдийг хаах явдал юм. Энэ үйл явц аль хэдийнээ эхэлчихсэн бөгөөд Германы ВМW, Их Британийн “Ягуар-Лэнд ровер” хоёр аажмаар үе шаттайгаар нэгдэж байна. Хоёр компани хамтран шинэ загварын цахилгаан мотор, шинэчилсэн бензин ба дизель хөдөлгүүрүүдийг зохион бүтээж байгаа ажээ. Энэхүү хамтын ажиллагаа нь шинэ хандлага бий болсныг харуулж байна. Урьд нь хоорондоо өрсөлдөж байсан компаниуд ноу-хау, технологийн шинэ шугам бий болгоход хамтран хөрөнгө оруулж байгаа нь энэ юм. Учир нь, нэг компани үйлдвэрлэлийн шугамаа бие даан шинэчлэн тоноглож хүчрэхгүй билээ.  
 
“Фольскваген”, “Форд” хоёр ч мөн адил дээрх хэлбэрээр хамтран ажиллаж, шинэ загварын цахилгаан автомашин ба жолоочгүй автомашин зохион бүтээж байна. Хамтарсан төслийн өртөг хэдэн тэрбум доллароор хэмжигдэнэ. Францын “Пежо” концерн 2017 онд “Опель”-ийг худалдан авснаар жилийн ашиг нь 40 хувиар өссөн нь компаниуд нэгдсэнээр үр дүнд болохыг харууллаа. 
 
Хэвлэлийнхэн, экологичид болон лоббичдын “зүтгэл чармайлтаар” дизель хөдөлгүүрийн “нэр хүнд” унасан боловч цахилгаан автомашинд шилжих үйл явц удаашралтай хэвээр байна. Ийм төрлийн автомашин нь өндөр үнэтэйгээс гадна өдөр тутмын хэрэглээнд тохиромж муутай аж. Жолоочгүй автомашин зохион бүтээх туршилтууд тэр бүр амжилттай болохгүй байна. Цахилгаан автомашин үйлдвэрлэнэ гэдэг бол хөдөлмөрийн зах зээлд хүнд цохилт өгнө гэсэн үг. Ийм төрлийн автомашиныг угсрахад ердийн автомашиныг бодвол цөөн тооны эд анги шаардлагатай байдаг учраас ажилчдын тоо шууд 30 хувиар цөөрөх гэнэ. Жишээ нь, 2030 онд Германд дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглох үед 620 мянган хүн ажилгүй болох төлөвтэй байна.
 
 
Энэ бүхэн бол дэлхий даяар ажиглагдаж буй хандлага болой. Ирээдүйд хүн бүр автомашин эзэмшихээ больж, гэртээ жолоочгүй автомашиныг дуудлагаар авчраад зорьсон газартаа хүрдэг болж ч магадгүй. Каршеринг буюу гишүүнчлэлтэй машин түрээслэх үйлчилгээ зэрэг хамтран ашиглах хэлбэрүүд өргөжин тэлэх болов уу. Үүнээс шалтгаалан дэлхий дээрх автомашины тоо 90 хувиар цөөрнө гэсэн таамаглалыг Мюнхений Техникийн их сургуулийн судлаачид дэвшүүлжээ.
 
 
 
Орчуулсан Б.Адъяахүү
 

"Ерөнхий сайд асан С.Баярын АНУ- дахь10 байшинг илрүүлчихээд байна"

$
0
0

Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-т шалгагдаж буй Ерөнхий сайд асан С.Баяр АНУ-д 7 хаустай гэх мэдээлэл аль 2014 онд цацагдаж байв. 

Тэгвэл С.Баярыг 7 биш 10 хаустай байсан, түүнийг нь илрүүлсэн гэх мэдээллийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Тэрбээр, “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа, “АНУ, Монголын хооронд эрхзүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ байдаггүй. Тиймдээ ч хуулийн байгууллагууд төдийлөн харилцдаггүй байсан. Саяхан ажлаа өгсөн дарга нар нь ч гэсэн өгсөн харилцах хүсэл зориг байгаагүй байх. Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газрын хуучин удирдлагууд гадаад харилцааны асуудалдаа төдийлөн анхаардаггүй байсан. Хэл устай ч хүн байгаагүй. Ирсэн бичгийг ч уншиж чаддаггүй байсан байх. Шинээр томилогдсон АТГ-ын дарга, Ерөнхий прокурор гадаад харилцаагаа эрчимжүүлж байна.

Дээрээс нь дэлхийн 140 гаруй орон гарын үсэг зурсан НҮБ-ын Авлигын эсрэг конвенци гэж байдаг. Түүний дагуу авлигалын замаар олсон эд хөрөнгийг буцааж өгөх, авлигалын мөнгөний урсгалыг хянах гэсэн хэд хэдэн чиглэлээр улс орнууд хамтран ажиллах заалтууд бий. Тэрхүү конвенцид гарын үсэг зурсан орнууд эрхзүйн харилцан тусламжийн гэрээтэй эсэхээсээ үл хамаараад бие биедээ туслах үүрэгтэй юм. Үүний хүрээнд Ерөнхийлөгч АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай буцах өдөрөө уулзаж, Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг танилцуулсан. Хоёр улсын Ерөнхий прокурорыг уулзуулж, хамтын ажиллагааг нь эхлүүлнэ гэдэг нь Ерөнхийлөгч Баттулгын зүгээс авилгатай тэмцэх, офшор болон гадаадад нуусан хөрөнгийг буцаан авчрах тал дээр биечлэн анхаарч байгаагийн илрэл юм. Энэ сувагаа нээснээр НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцийн дагуу бие биедээ туслан ажиллах юм. Тухайлбал, АНУ-ийн ямар нэгэн авлигач манай дээр ирээд байшин авчихсан байвал бид түүнийх нь байршлыг тогтоож өгөөд, тэдний шүүхийн шийдвэрээр байшинг нь хурааж аваад мөнгийг нь АНУ-руу шилжүүлэх үүрэгтэй. Түүнийг хариуцдаг газар нь манай Улсын ерөнхий прокурорын газар. 

Ерөнхий сайд асан С.Баярын АНУ- дахь10 байшинг илрүүлчихээд байна. 10 биш долоо гэх зэргээр маргалдаж магадгүй л байх. Гэхдээ С.Баярын хүүхдүүд, хуучин эхнэр гээд зөвхөн өөртэй нь холбоотой хүмүүсийнх нь нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө тийм байгаа шүү дээ. Оюу толгойн гэрээнийдараагаас эхлээд л баяжаад эхэлсэн. Хэдэн сая ам.доллароор байшин худалдаж авах болсон.

Яг ийм тохиолдолд ажилладаг энэ НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцийн дагуу улсууд бие биедээ туслах үүрэгтэй байдаг. Уулзалт дээр мэдээж тодорхой хэрэг дээр ярихгүй шүү дээ. Хоёр улсын прокурорын байгууллагууд яаж хамтран ажиллах уу, хэрхэн шуурхай мэдээлэл солилцох вэ гэдэгээ ярилцана. Тодорхой стандарт бий. Шүүхийн шийдвэргүйгээр тэр 10 байшинг бидэнд өгөхгүй. Энд авлигын хэргээр нь ял өгөөд, 10 байшинг нь хурааж авсугай гэсэн шийдвэр гараад түүний гүйцэтгэлийг АНУ-ийн тал биелүүлж өгнө. Мөн тэр газарт, тийм овог, нэртэй хүний хөрөнгө байна гэдгийг бидэнд мэдээлэл өгнө. Ийм маягаар хоёр улсын хууль тогтоох байгууллагыг хамтран ажиллуулахаар Ерөнхий прокурорыг дагуулж явсан" хэмээн ярьжээ.

ЖДҮ хулгайлсан гишүүд хуулийн хариуцлагаас бултаж мэдэхээр байна

$
0
0

Хууль хүн бүрт ижил тэгш үйлчилдэг, хэрэгждэг хуулийн засаглалтай улс орны хөгжил манайхаас хол тасарсан. Харин бид  дуйлаан дагуулсан  олон том хэргийн талаар сонсож хөөрцөглөсөөр өнөөдөртөө золгожээ. Одоогоор эцэслэн шийдэгдсэн хэрэг бараг байхгүй. Хамгийн сүүлийн Жижиг дунд үйлдэрлэлийг дэмжих сангийн (ЖДҮ) зээлийг УИХ-ын гишүүд, эрх баригч намын өндөр албан тушаалтнууд бүлэглэн хулгайлсан хэрэг илэрснээс хойш нэг жилийн ой болох гэж байна. ЖДҮ хулгай бол маш ноцтой гэмт хэрэг бөгөөд бусад том хэргүүдтэй харьцуулахад нотлох баримттай, холбогдсон эзэд нь тодорхой, олон нийтийн анхааралд бүрэн орж чадсан.

ЖДҮ хулгайлсан УИХ-ын гишүүд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг заалтыг зөрчсөн. Тиймээс ЖДҮ-чин гишүүд нийтийн албанд томилогдох эрхээ таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасуулж, арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлэх ёстой. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 05-нд УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн Б.Батзориг дээрх зүйл заалтаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал үүссэн тул Улсын ерөнхий прокуророос түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д анх албан бичгээр  хүргүүлсэн.

Үүнд тэрээр “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны тавдугаар сарын 17-ы өдрийн А/88 тушаалаар 134 иргэн, аж ахуйн нэгжид 72.4 тэрбум, мөн  оны наймдугаар сарын 28-ы өдрийн А/141 тушаалаар 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байна гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэжээ. А/88 тушаалаар ЖДҮ зээл олгосон 134 иргэн аж ахуйн нэгжийн 93 хувь буюу 124 нь УИХ-ын гишүүд, өндөр албан тушаалтны компани байна гэдэг мэдээллийг АТГ-аас олон нийтэд зарласан. Гэвч УИХ-ын гишүүдийн олонхи өнгөрсөн оны арваннэгдүгээрсарын 7-ы өдрийн ээлжит бус чуулганаар ЖДҮ-чин гишүүн Б.Батзоригийг хамгаалан авч үлдсэн.  

Энэ явдлаас хойш нэг сарын дараа буюу 2019 оны нэгдүгээр сарын 9-нд Улсын Ерөнхий Прокуророос Д.Дамба-Очир, Л.Энхболд, Г.Солтан, Б.Ундармаа нарын УИХ-ын ЖДҮ-чийн гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн. Гэвч мөн л 2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр чуулганаар эдгээр дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг бүтэн өдөр шөнийг хамарч хуралдсан ч эцэстээ ЖДҮ-чид бүгд бүрэн эрхтэйгээ үлдэж чадсан. УИХ-ын гишүүн Л.Энхболд охиныхоо нэр дээрх компанид 1.3 тэрбумын, мөн өөр нэгэн хамаарал бүхий этгээдүүдийн компанид 950 сая, 1.2 тэрбумаар гэсэн дүнгээр  ЖДҮ зээл тус тус авсан гэж яригдаж байгаа.

Мөн түүнийг ЖДҮ сангийн зээлийн хөрөнгөөр бусдаас авсан зээлээ төлсөн гэж олон эх сурвалж үзэж байгаа. Б.Ундармаа гишүүний “Доктор МЭИК” ХХК нь ЖДҮХ сангаас зээл авах нэрсээс хасагдсан байсан ч  УИХ-ын гишүүн Б.Батзоригийн ХХААХҮ-ийн сайдын алдарт тушаалаар зээлийн жагсаалтад эргэн багтаж зээл авч чадсан байдаг. Мөн өөрийнх нь 99.98 хувийг нь эзэмшдэг “Капитал” банк нь 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ сангаас авсан. УИХ-ын гишүүн Г.Солтаны “Монгол шаазан” ХХК зээл авахаар материал өгсөн ч зээлийн шаардлага хангаагүй боловч тэрээр компанидаа 950 сая төгрөгийн ЖДҮ зээл авсан байдаг. Мөн ЖДҮ сангаас авсан мөнгө нь гишүүний эхнэрийн данс руу ороод банканд хүүлэгдсэн гэсэн яриа цахим орчинд их байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нь зээл авах хүртлээ ямар үйл ажиллагаа явуулж ирсэн тодорхойгүй “Сапфир стоун” ХХК-д барьцаагүйгээр 1.2 тэрбум төгрөгийн ЖДҮ зээл авсан байдаг. Ийнхүү дээрх нэр бүхий УИХ-ын ЖДҮ-чийн таван гишүүнд үүсгэсэн эрүүгийн хэрэг гацаанд орсон байдалтай байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулиас гадна ЖДҮ-чид бас нэг хуулийг зөрчсөн байдаг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20.2 дугаар зүйлд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн болон тэдгээртэй хамаарал бүхий этгээд төрөөс зээл хүртэгчбайхыг хориглосон. Энэ хуулийг зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, байгуулсан гэрээ, зөвшөөрлийг хүчингүй болгох заалттай. Энэ хуулийн хүрээнд ЖДҮ зээлтэй холбоотой гэрээ зөвшөөрлийг хүчингүй болгох боломжууд байгаа хэдий ч бас л таг чиг байсаар байна.

Хэрэг шийдвэрлэгдэхгүй байх гол учиг нь ЖДҮ-чин гишүүд зээл авахаасаа өмнө олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулж өөрсөддөө ашигтай байдал үүсгэсэн аж. Үүний уршгаар авилга, албан тушаалын хэрэгт холбогдоод хэрэг хийсэн нь нотлогдсон нилээдгүй хүмүүс ял завшсан олны анхаарлын төвд байна. Энэ оны наймдугаар сарын 2-ы өдөр Монгол Улсын Их хурлын даргын 177 тоот захирамжаар “төрөөс авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.

Гэвч тус ажлын хэсэгт орсон таван УИХ-ын гишүүний дөрөв нь ЖДҮ хэрэгт нэр холбогдсон гишүүд буюу Л.Энхболд, Н.Оюундарь, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар байна. УИХ-ын гишүүн Л.Энхболдын талаар дээр хангалттай дурьдсан. УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Рэд стар клуб" ХХК-даа 800 сая төгрөгийн ЖДҮ зээл авсан бөгөөд тэрээр “мэдээлэлд ойрхон нь зээл авдаг, уучлалт гүйхгүй” гэж ярьж явсан хүн. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хүнс сервис”-д ХХК 500 сая төгрөгийн зээл авсан бөгөөд 200 сая төгрөгийг нь эхнэрийнхээ дансанд авсан гэсэн баримтууд хэвлэлд ил болоод удаж байна. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өгөөдэй ази” ХХК, иргэн Пүрэвсүрэн нарт зээл авч өгсөн гэх бөгөөд тэрбээр "Өгөөдэй Ази" ХХК-д ЖДҮХС-гаас зээл авахад нь өөрийнхөө орон сууцыг барьцаа болгохыг зөвшөөрч, итгэмжлэл олгосон байдаг. Бүтэн жилийн турш олон нийтийн анхааралд байгаа ЖДҮ гэмт хэрэгт холбогдсон гишүүд хөөн хэлэлцэх хугацааг судлах ажлын хэсгийн 80 хувийг бүрдүүлж байгаа нь тэр чигтээ ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж олон нийт үзэж байгаа. Энэ нь ЖДҮ-чин гишүүд өөрсдийгөө гэмт хэргээс мултлах, ял завших боломжийг бий болгожээ гэсэн хардалтыг дагуулж байна. Мөн энэ хуулийн заалтыг эргэж харах хэрэгтэйг олон улсын мөнгө угаах, терроризтмтэй тэмцэх байгууллагаас манай мөнгө угаахтай тэмцэх Хамтын байгууллагуудад зөвлөсөн байна.

Р.Шинэгэрэл /Эдийн засагч/

Эх сурвалж: erennews.mn

ТӨРӨЛ АРИЛЖСАН Ц.НЯМДОРЖИЙН ҮНЭН ТӨРХ

$
0
0

Сүүлийн үед Хуульзүйн сайд Ц.Нямдорж ёстой л нойрноосоо сэрэв үү эсвэл гэгээрэв үү гэлтэй хүн амины хэрэг үйлдсэн сэжигтнүүдэд “хайр” зарлаж төрөл арилжаад байгаа. Нийслэлийн прокурор Б.Эрдэнэбатын үзэж буйгаар С.Зоригийн амь насыг баталгаатай хөнөөсөн алуурчдад Хуульзүйн сайд Ц.Нямдорж хайрын гараа сунгаж, “арын хаалгаар” эмнэлэгт хэвтүүлэн байн байн эргэж тойрох болжээ. 
Тэгвэл одоогоос хориод жилийн өмнө Баянзүрх дүүргийн “FoodLand” хүнсний захын манаачийн амь насыг хохироож, алт мөнгөн эдлэл дээрэмдсэн хэрэг гарсан. Уг хэрэгт таван хүнийг холбогдуулан шалгаж, хэдэн жил хорьж, эрүүдэн тамлаж эцэст нь “хилс хэрэг байна” хэмээн тогтоож, цагаатгасан байдаг. Гэмгүй залуусыг 2000-2003 он хүртэл хорьсон гэхээр нэлээд хугацаа өнгөрсөн байгаа биз. Байцаалт авах нэрээр эрүүдэн шүүсний улмаас хохирогчдын нэг 19 настай Д.Батбаатар хүү шоронгоос гараад эмнэлэгт 10 гаруй хоног эмчлүүлж байгаад нас барсан.

Бас нэг залуу нь тэгсхийгээд нүд аньсан байдаг. Тухайн үед Хуульзүйн сайдаар Ц.Нямдорж ажиллаж байсан боловч таван залууг хилсээр эрүүдэн шүүж байхад нүдэн балай, чихэн дүлий сууж байж. Үүгээр ч барахгүй энэхүү дуулиант хэргийг үйлдсэн этгээдүүдийг өнөөг хүртэл илрүүлээгүй байгаа юм билээ. Хохирогч Д.Батбаатар хүүгийн ээж Г.Саранцэцэгийн 2005 онд хэвлэлд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь нэмж хасалгүй хүргэж байна.

-”FoodLand” захын манаачийн амь насыг хохироон, дээрэмдсэн хэрэгт танай хүү яагаад холбогдсон юм бол? 
-”FoodLand” зах Бөхийн өргөөний баруун талд байдаг байсан. Харин Цагдаагийн академийн цаад талд байрлах уурын зууханд ажилладаг өндөр залууг л манай хүү таньдаг ах гэж харилцдаг байлаа. Эгч нь цагдаагийн академид тухайн үед тогооч хийдэг байсан. Хүү маань түүнтэй хамт орж ирээд хоол идээд л гарна. Гэтэл нэг шөнө хамт хонож байхад нь баахан цагдаа нар орж ирээд тэр залууг нь гавлаад явсан. Харин манай хүүг үлдээсэн юм билээ. Хүү минь над дээр ирээд “Ахыг бариад явчихлаа. Яасан юм бол оо ээжээ” гэж байсан юм. Хоёр, гурван хоногийн дараа манай гэрт цагдаа орж ирээд манай хүүг “Хөөе чи бос, паспортоо ав!” гээд бүлэглэн хэрэг үйлдсэн гэж хэлээд гавлаад явлаа. Баригдаж явснаас хойш найман сарын турш хүүтэйгээ уулзаж чадаагүй.

-Та энэ хугацаанд хүүтэйгээ уулзах хүсэлтээ гаргаж байсан биз? 
-Хэлэлгүй яах вэ. Шаардагдах бичиг баримтаа бүрдүүлээд ир гэхээр нь бүгдийг нь аваад очсон. Гэвч тоож авч хэлэлцдэггүй юм билээ. Миний хүүгийн хавтаст хэрэг гурван байцаагчийн гар дамжсан шүү дээ. Анх авсан байцаагчид нь би “Манай хүү юу ч мэдэхгүй. Дөнгөж хөдөөнөөс ирсэн гэнэн томоогүй хүүхэд. Шоронд орвол хүүхэд муу зуршил, буруу юм сурна. Хэрэг хийгээгүй хүүхдийг та нар битгий хориоч?” гэж хэлээд гуйсан. Тэгтэл “Таны хүүхэд хэрэг хийгээгүй бол удахгүй гарчихна” гэж хэлсэн. Хэрэг хийгээгүй юм чинь суллагдах байлгүй дээ гэж бодоод сэтгэл тайвширдаг байсан. Гэхдээ л үхтэл үр харам гэгчээр өглөөний 09 цагаас оройны 17-18 цаг хүртэл Мөрдөн байцаах газрын гадаа сууж өнжинө. Хүүг маань шоронд байх үед манай гэрт хоёр гурван удаа нэгжлэг хийсэн. Цагдаа нар “Нүүрсэн дотроо алтаа нуусан гээд амбаар ухаад, мөнгө төгрөгөө хаана хийсэн бэ?!” гэж ирээд л загнана. н.Ганхуяг байцаагч танай хүүхэд авсан нь үнэн, хүн алсан нь үнэн. Аягүй бол та алт, мөнгийг нь аваад хадгалсан ч юм бил үү? Та дулаан хувцсаа өмсөөд сууж байгаарай” гэж намайг хүртэл дарамталсан. Дөнгөж 19 нас хүрч байгаа нялх хүүхдийг минь тэгж хэлэхэд гол харлаад л их хэцүү байлаа. Миний хувьд Хүний эрхийн бүх байгууллага, прокурор, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гээд яваагүй газар байхгүй.

-Байцаагч нар хэргийн үнэн мөнийг олоход хэр хичээл зүтгэлтэй ажилласан юм бол? 
-Дараагийн байцаагч нь н.Батболд гэж хүн байсан. Байцаалтын явцад “Би таны хүүхдийг буруугүй гэдгийг мэдсэн. Гэхдээ би ганцаараа энэ хэргийг шийддэггүй юм” гэж хэлсэн. Тухайн үед н.Наташа гэдэг хүүхнийг өмгөөлөгчөөр аван хүүгийн минь хэрэгт холбогдолгүйг тогтоох болов уу гэж горьдсон юм. Гэвч манай хүүхэдтэй хэзээ ч уулзаж байгаагүй гэсэн. Нэг удаа н.Батболд байцаагч “Тэр өмгөөлөгч чинь явахгүй юм байна” гэж хэлж байсан удаатай. Эгч нь хүүгээ шоронд орсноос хойш ганц ч удаа царай зүсийг нь хараагүй. Уулзуулаад өгөөч гэж хүсэхэд “Өмгөөлөгчгүйгээр явъя даа. Та ганц шоколад аваад 500 төгрөгийг зуутаар задлаад ир. Хоёулаа явъя гэж хэлсэн. Ганцхудагт очоод уулзалтын өрөөнд хүлээгээд сууж байтал манай хүү гэж ёстой л нэг фашистын хорих лагерьт хоригдож байгаа еврей хоригдол аятай яс арьс болсон амьтан орж ирэнгүүтээ ухаан алдаад ойчсон. Байнга зодуулаад, бүгчим өрөөнд хоригдохоор аргагүй биз дээ. Ингээд хэргийг нь хөөцөлдөөд явж байхад байцаагч нь дахиад өөрчлөгдсөн. Яагаад үргэлж солигдоод байгааг ойлгоогүй ээ. Хэргийг авсан н.Зоригт гэгч байцаагчтай уулзах гээд л очихоор “Гар зайл. Чи алуурчны ээж биз дээ. Чамтай ярих юм байхгүй!” гэж загнаад гаргана. Хүнээсээ болдог байх л даа. Байцаагч, цагдаа нарт үнэхээр гомдолтой явдаг.


-Хэзээ Ганцхудгаас гаргаж авсан бэ, бие нь муу байсан юм бол яагаад эмнэлэгт хэвтүүлээгүй юм бэ? 
-Эгч нь уулзах гээд өчнөөн оролдсон. Эх хүний сэтгэлийг ойлгосон ганц хүн бол н.Батболд байцаагч. Тэр хүнтэй хамт очихдоо л хүүгээ харсан. Нөгөө хоёр байцаагч нь намайг алуурчны ээж гэж их дарамталдаг байсан. Уулзаж болдоггүй юм бол ядахнаа эмчтэй нь уулзъя гээд очсон чинь “Таны хүүхдийн бие муу байгаа. Батлан даалтад гаргаад эмчлүүлсэн нь дээр” гэж хэлээд бичиг хийж өгсөн. Тэр бичгийг нь байцаагч н.Зориг болон Амгаланбаатар бил үү Бат-Амгалан ч гэл үү тэр хоёрт өгөхөд “Битгий худлаа ярь. Арын хаалгаар бичиг авчхаад, юуны чинь чиний хүүхдийг эмчлэх. Баашилж байгаа юм” гээд бичгийг маань аваад өгөөгүй. Ингээд миний хүү эмнэлгийн тусламж авч чадаагүй. Нэг өдөр ажил руу шоронгоос яриад “Хүүхдээ ирж ав. Бие нь муу байна” гэж хэлүүлсэн. Яарч сандран очоод хүүгээ хараад их цочсон. Эрүүл саруул хүүг минь хэрэг хийсэн гэж оруулчхаад өвдөөд хүний сүг болонгуут нь “ав” гэж хэлж байгаад нь хууль хяналтын байгууллагад их гомдсон. Миний хүү арьс, яс болтлоо турчихсан нүднээс гарчихсан. Дуу нь цаашаагаа орчихсон дуугарч чадахгүй байсан. Тэр үед хүүгийнхээ ЭМД, паспортыг авъя гэсэн чинь байхгүй гэж хэлж байна лээ. Тэгээд мөрдөн байцаагчид нь ороод уйлан бархирч байж ИБМТ-өөс тамгатай цаас авхуулаад хүүгээ эмнэлэгт үзүүлсэн.

-н.Зоригт гээд байгаа байцаагч ямар хүн байсан юм. Ер нь хүү тань байцаагчтайгаа уулзсан уу? 
-Эмнэлгээс гараад явж байхдаа хүү маань н.Зоригт байцаагчтай уулзмаар байна гээд биеэ дааж ядан гурван давхар луу гарч байсан. Хүү маань тэр үед баруун чих нь дүлий, толгой нь энд тэндээ хавдартай, гуя нь аймаар хөх няц болчихсон сорвитой, төмсөг нь хавдчихсан байсан юм. “Надад хийсэн хэрэг байхгүй. Амьд үлдэхгүйгээ мэдэж байна. Гэхдээ хэрэг хийгээгүй гэдгийг миний ээжид минь хэлж л таарна” гэж амьсгаадан хэлэхэд н.Зоригт байцаагч ”Чангахан ярь”, “худлаа баашлаад” гээд хөөгөөд гаргасан. Ингээд эмнэлэгт хэвтээд тав хоноод нас барсан.

-Тэгэхээр хүүг чинь хэн зодсон хэрэг вэ? 
-Ер нь энэ хэрэгт 19-30 насны таван хүн хилс хэрэгт унасан шүү дээ. Тэднийг Ганцхудагийн подвалын 7-9 камер дамжуулан хориод, шинэ камерийнх нь хүмүүс “Аалзнууд аа, нуусан алтаа гаргаж өг” гээд бакаль, наарны таван см-ын банзаар зодон, шалан дээр ус асгаад нүцгэн хэвтүүлээд тогонд цохиулах, гялгар уут, сойзны иш хайлуулан биен дээр нь дусаах, нойр хоолгүй хонуулах зэргээр тарчлаан зовоодог байсан тухай хожим баримтат кино хүртэл гарсан шүү дээ. Миний хүү ч гэсэн энэ зодуурыг маш их амссан. Ер нь байцаагч нар хамт байгаа хүмүүсээр нь хэргийг нь хүлээлгэдэг юм шиг байна лээ. Манай хүү гарч ирээд “Ээжээ намайг бакалиар толгой руу өшиглөдөг. Унаад ойчоод сэрэхээр өөрсдийнхөө өтгөн шингэнээ уулгадаг байсан” гээд уйлж суусан. Тэгэхээр нь хүү маань “Ахаа та нар адилхан байж битгий тэг л дээ. Дүү нь хэрэг хийгээгүй гээд уйлаад гуйхаар дахиад бакалиараа цохидог байсан” юм билээ. Эмнэлэгт би гав ганцаархнаа хүүгээ элгэндээ наагаад, хүү минь намайг тэврээд нас барсан. 
Тэр үед би яриаг нь бичиж авсан бол одоо гэрчтэй байхгүй юу. Одоо ерөөсөө гэрч байхгүй гээд хуулийнхан халгаадаггүй юм. Хүүг минь задлангийн эмч нар сүрьеэгээр нас барсан гэж тогтоосон. Зодуурынх нь ул мөр байхад сүрьеэ гэж нуух зүйл байсан байлгүй /уйлав/.

-Таны хүүд хэдэн төгрөгийн нөхөн төлбөр олгохоор болсон бэ?
-Шүүхийн эцсийн шийдвэр гарлаа гээд амьд байгаа хэдэд нь 2006 онд 20,30 сая төгрөг өгнө гэж ярьж байсан. Харин миний хүүд хохирол байхгүй гэж уншиж байсан. Бодвол үхсэний хохь болж байгаа юм байлгүй. Тэгээд ХЭYК-т хандаад эцсийн шүүх хурлаар найман сая төгрөг гэж хэлсэн. Түүнийг нь олж чадаагүй. Тэр шөнө хүү минь уурын зуухны залуутай чингэлэгт хамт хоноогүй бол амиа алдахгүй байсан даа гэж. Хэрэг хийгээгүй бол гараад ирнэ гэж байцаагч нь хэлсэн болохоор хүүхдээ гараад ирнэ гэж боддог байв. Миний хүүхдийг ингэж тамлан зовоож байсан гэж санаанд ч орж байсангүй. Аавын хүүхдүүд суугаад гараад ирчихдэг гэсэн. Миний хүү ч гэсэн гараад ирэх байлгүй гэж сэтгэлээ аргадаж байсан. Нялхад нь биш, өсгөж том болгосон хойно нь хилс хэргээс болж сайхан хүүгээ алдсан. Хүний амийг найман сая төгрөгөөр үнэлж болохгүй. Гэхдээ ард үлдсэн хэдэд нь амьдралд нь дэм болох болов уу гээд л мөнгийг нь авъя гэж ШШГЕГ-ын орлогч дарга н.Туулхүүд өргөдөл бичиж өгсөн. Сар болсны дараа ШШГЕГ-т очсон. Гэтэл хороонд чинь шилжүүлсэн тэндээс ав гээд, хорооныхон болохоор ирээгүй гэж хэлсэн. Хүүгээ алдсан эхийн сэтгэлээр ингэж тоглох ямар хэрэг байгаа юм бэ. Би найман хүүхэдтэй. Дөрвөн охин, дөрвөн хүүтэй. Талийгаач хүү маань гурав дахь хүүхэд байсан юм. Өөрийгөө их дайчилдаг. Хотын паспорттой болчхоод Хар хорин зах дээр цайны газар ажиллуулна гээд л их ярьдаг. Их ухаантай хүүхэд байсан юм. Хүн орж ирвэл хамгийн түрүүнд сандал тавьж өгөөд, ахмад хүнд гүйж очоод юмыг нь өргөж өгдөг их тусархуу хүү байлаа. Хүүгээсээ хойш өвчний үүр болсон юм шиг байна. Уушгины хагалгаанд ороод, зүрхний хэм алдагдан тогтворгүй болсон, даралт 200 хүрсэн. /уйлав./

-Мөрдөн байцаалтад байх хугацаанд бие, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн хариуцлага байдаг уу? 
-Монголд тийм хариуцлага тооцох тогтолцоо байхгүй. Байцаагчдын талаар өчнөөн ярьдаг. Гурван байцаагч дамжсан, хариуцлага яагаад тооцдоггүй юм бэ ХЭYК их хөөцөлддөг. Одоо н.Зоригт, Амгалан гээд бүгд л албан тушаал дэвшсэн. Би эрхтэн дархтан ялангуяа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос “Хүүг минь ядаж эмнэлэгт хэвтүүлээд өгөөч, хүн харахын эцэсгүй байна” гэж гуйхад хэн ч халгаагаагүй. Өтгөн, шингэнээ уулгаж, зодсоноос болж хүүгийн чинь сүнс нь зайлчихсан байна гэж лам хэлсэн. Цагаатгасан гэрчилгээг олж ав гэхээр хөөцөлдөхөд нас барсан хүнд цагаатгасан гэсэн бичгээр яах юм гээд өгөөгүй. Хүүгийн минь хэлсэн үг үнэн л байж. Муу хүүгээ бодохгүй нэг минут, секунд гэж байдаггүй. Дандаа зүүдэнд тэр үеийн зодуулсан өвчтэй төрхтэйгээр харагддаг. Хааяа автобусанд адилхан хүүхэд харагдахаар дагаж бууж хардаг. Даанч миний хүү биш. Энэ үед л хоёр нүдэнд хурсан нулимсаа арчин, тэр үед эмнэлэгт хэвтүүлчихгүй яав даа гэж байцаагчид нь гомдох юм. Хэрвээ хэвтүүлсэн бол хүү минь амьд, эхнэр, хүүхэдтэй болчхоод биднийг баярлуулаад явах байсан даа /уйлав/.

ЭХ СУРВАЛЖ: Б.НАРАНЧИМЭГ, АTIME.MN

Дэлхийн ноолуурын зах зээлд гялалзах том боломж хаалга тогшиж байна

$
0
0

Дэлхийн ноолуурын бараг тал хувийг хангадаг манай улсад цэнхэр гаригийн ноолуурын зах зээл дээр голлох тоглогч байх том боломж бий. Өнөөхөндөө Азийн Монголоос бэлдсэн ноолуурын ихэнх нь урд хөрш рүү бараг түүхийгээрээ гарчихаж байна. Бүх ноолуураа ээрч, утас болгож, бүр цаашлуулж яривал цамц, пальто үйлдвэрлээд экспортолдог болчихвол ноолуурын салбар сэвхийгээд ирнэ. Товчхондоо дэлхийн ноолуурын зах зээлд гялалзах том боломж хаалга тогшиж байна. Ингэж хэлсэн нь цаанаа учиртай. АНУ-ын Конгрессын зарим гишүүний өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл ноолуурын салбарт итгэл найдварын гэрэл асаасан төслүүдийн нэг болоод буй. Ноос, ноолуур, оёдол гэх мэт хөнгөн үйлдвэрийн салбарын хийсэн оёсныг АНУ руу татваргүй экспортлох агуулгатай энэ төсөл батлагдвал Монголын эдийн засагт овоо доллар цутгана. Яг өдийд АНУ-д айлчилж яваа Ерөнхийлөгчөөс эхтэй санаачилга л даа. Салбарын холбоо нь компаниудтайгаа амьд харилцаатай, хүчтэй ажилладаг гэсэн давуу тал лав л ноос, ноолуурынхнаас анзаарагддаг. Нэг талаас төр, нөгөө талаас Монголын ноос ноолуурын холбоо ийм агуулгатай төсөл АНУ-ын сенатын анхааралд ороход идэвхтэй ажилласныг өнгөрсөнд өрнөсөн үйл явдлуудаас харчихаж болно. Хэдийгээр энэ төсөл сенатын хэлэлцүүлгээр орж, эцэслэн батлагдаагүй ч сүүлийн үед өрнөж буй үйл явдлууд эерэг хүлээлт үүсгэж байна. Бараг л батлагдчих болов уу.

Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр АНУ-ын Стратеги, олон улс судлалын төвд "Монгол, Америкийн харилцааны төлөв байдал" сэдвээр лекц уншихдаа “Монгол-Америкийн хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асар их нөөц бололцоо байна. Тухайлбал, ноолуурын салбараар жишээлье. Боловсруулсан ноос, ноолууран бүтээгдэхүүн Монгол Улсын хамгийн их нөөц боломжтой экспортын бүтээгдэхүүн. Ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь хөдөөгийн иргэдийн аж амьдралыг сайжруулах, мөн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, нүүдлийн соёл иргэншлээ хамгаалж үлдэх гол суурь нь юм. Тийм учир нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжсөнөөр малчдын, хөнгөн үйлдвэрлэлд ажилладаг эмэгтэйчүүдийн орлого нэмэгдэж, Монгол Улсын эдийн засаг төрөлжин хөгжихөд чухал хувь нэмэр оруулна. Бидний тооцоолсноор 40-50 мянган хүний ажлын байр бэлэн болох юм. Энд тодруулан тайлбарлахад, Монголын ноос, ноолуурын үйлдвэрлэл нь малчны хотноос эхлээд эцсийн бүтээгдэхүүн болон гарах хүртэл хүн, амьтан, байгальд ээлтэй шат дамжлагыг дамждаг, энэрэнгүй үйлдвэрлэл юм. АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүдийн санаачилсан “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг манай улс талархан хүлээн авч байгаа бөгөөд Америкийн ард иргэд, Конгрессын гишүүд дэмжинэ гэдэгт миний бие итгэлтэй байна” хэмээн онцолж харагдсан. Төрийн тэргүүний зүгээс анхаарч байгаагийн маш тод илрэл. Хоёр улсын Ерөнхийлөгч нар товлосон цагаа сунгаж уулзсан гэх мэт айлчлалтай холбоотой мэдээллүүдээс үүргээ гүйцэтгэсэн, үр дүнтэй айлчлал болж байна гээд дүгнэчихэж болохоор байна.

Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөлд сенат толгой дохих хэд хэдэн шалтгаан бий. Эхний том шалтгаан бол Монголын ноолууран бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд танигдсан орон зай. Манай ноолуурын үйлдвэрийнхэн Европ, Америкт бүтээгдэхүүнийхээ чанараар нэгэнт хүлээн зөвшөөрөгдчихсөн. Монгол ноолуур гэсэн брэндийг бүтээчихсэн гэчихэд хэтрүүлсэн дүгнэлт болохгүй. Саяхан Европын нэг том бизнесмэн манай улсын үндэсний компанийн захирлыг сураглаж очоод уулзаж л дээ. Өнөөх нь ноолуурын салбарын том компанийн захирал л даа. Европын бизнесмэнд өнөө компанийн үйлдвэрлэсэн ноолууран пальто жигтэйхэн таалагдсан гэнэ. Ийм шалтгаанаар Монголыг зорьж ирээд хэд хэдэн пальто аваад буцжээ. Хэрийн брэндийг таашаадаггүй дэлхийн том бизнесмэний таашаалд монгол компанийн үйлдвэрлэсэн ноолууран пальто таалагдана гэдэг мэдээж тохиолдлын хэрэг биш. Дэлхийн брэнд чансаанд хүрсний л илрэл.

Монголын ноолууранд Америкийн зах зээл үүдээ нээх дараагийн шалтгаан нь худалдааны дайн. Дэлхийн худалдааны дайн энэ янзаараа өрнөж, илүү даамжирвал Америк Хятадаас биш манайхаас ноолууран бүтээгдэхүүн авахыг илүүд үзнэ. АНУ, Хятадын дунд өрнөсөн худалдааны дайны ирээдүйг шинжээчид янз бүрээр харж байна. Нэг хэсэг нь ингэсгээд намжина гэж байгаа бол нөгөө зарим нь удаан хугацаанд үргэлжилнэ, технологийн хүйтэн дайн гэсэн онош руу ойртлоо гэцгээж буй. Шинжээчдийн таамгийг анзаарахад худалдааны дайн сунжирч магадгүй таамаг зураг давамгайлаад эхэлчихлээ.

Монгол ноолуурын өөр нэг давуу тал гэвэл төрийн тэргүүний хэлсэнчлэн малчны хотноос эцсийн бүтээгдэхүүн хүртэл байгальд ээлтэй шат дамжлагатай гэсэн онцлог нь. Дэлхий даяараа ногоон эдийн засаг, зөв үйлдвэрлэл ярьж эхэлсэн энэ үед цохож хэлэхээс аргагүй олзуурхал. Бас манайх эрс тэс уур амьсгалтай орон учраас монгол ямааны ноолуур хүйтэнд дулаан хадгалдаг, дулаанд чийгтүүлдэггүй гэх мэт онцгой чанартай. Үүнийг нь дэлхий мөн л хүлээн зөвшөөрчихсөн.

Эцэст нь нэг зүйлийг онцлохгүй орхиж болохгүй. АНУ гэдэг аварга зах зээл Монголын ноолуурт үүдээ нээлээ гэж бодъё. Тэр үед яг өнөөгийнхөөрөө байвал ноолуураа Америк руу экспортлоод хүссэн төсөөлсөн их мөнгөө олж чадахгүй. Яг өнөөгийнхөөрөө гэхээр гайхаж мэднэ. Дэлхийд брэнд болсон ноолуур энэ тэр гэж биччихээд яагаад ингэж хэлэв гэсэн эргэлзээ олон хүнд төрж магадгүй. Ноолуурын салбарт хандаж буй төрийн хандлагыг хэлээд байна л даа. Ноолуурын салбарынхан “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээл авч байгаа. Гэхдээ үйлдвэрлэлээ сэвхийлгэх хэмжээний бага хүүтэй зээл биш. Арилжааны банкуудын хүүнээс арай бага ч, дарамт болохоор хэмжээний өндөр хүүтэй зээл энэ салбарынханд очдог. Компаниуд эргэлтийн хөрөнгийн зээлээр хомс байдаг нь ийм учиртай. Эргэлтийн хөрөнгө багатай учраас малчдын бэлтгэдэг ноолуурын ихэнхийг урд хөршийн бизнес эрхлэгчид худалдаж авч, угаагаад аваад гарчихдаг юм.

Ноолуурынханд бас нэг зовлон бий. Технологио сайжруулъя гээд тоног төхөөрөмж оруулаад ирэхээр гаалийн татварт хамгийг нь авчихдаг. Уг нь доллар оруулж ирдэг том салбарынхаа технологио сайжруулъя, үйлдвэрлэлээ тэлье гэсэн компаниудыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр дэмжчихэд болохгүй юмгүй. Энэ мэт ноолуурын салбарынханд хамаатай суурь асуудлуудыг шийдэж байж ноолуураа АНУ руу экспортолж ашиг олно. Бүр тодруулж хэлбэл АНУ-ын сенат “Монголын ноолууран бүтээгдэхүүний татваргүйгээр импортолъё” гэж толгой дохивол манай ноолуурынхан төрийн бүрэн дэмжлэгтэй байж л их доллар олно.

Ц.Баасансүрэн

Эх сурвалж: Өдрийн сонин

Viewing all 19968 articles
Browse latest View live