Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19842 articles
Browse latest View live

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 32 төсөл хэрэгжүүлжээ

$
0
0

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 32 төсөл хэрэгжүүлжээ

 

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр энэ онд нийт 32 төсөл хэрэгжүүлжээ. Тухайлбал,  Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто зам, Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбох 2.4 км авто зам,  Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын зам, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх 1 км авто зам, Өгөөж, чихэр боов ХХК-ийн баруун урд уулзвар,  Авто плаза, ХААИС, Богд Жавзандамбын  уулзварыг өргөтгөн шинэчлэх томоохон төслүүдийг хийж, гүйцэтгэлээ.


Мөн нийслэлийн 9 дүүргийн орон сууцны болон гэр хорооллын доторх авто замыг шинээр барих болон засвар шинэчлэлийн   13 төсөл, зам, замын байгууламжийн засвар арчлалтын  23 төсөл, гүүр хоолой туннел засварын  7 багц ажил, тэмдэг тэмдэглэгээний  3 багц, замын ус зайлуулах шугам, худгийн засвар, өргөтгөлийн 13 багц ажил, замын тэмдэг, хайс тоноглолын 4 багц ажил, нийтийн тээврийн зориулалтын зогсоол гаргах 13 ажлыг гүйцэтгэж байна.

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжиж буй нийт 32 төсөл, арга хэмжээний явц өнөөдрийн байдлаар 85 хувьтай байгаа бөгөөд ирэх сарын 1 гэхэд бүрэн дуусна гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ. 

Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар Улсын Элчин сайд ИЖБ барилаа

$
0
0

Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар Улсын Элчин сайд ИЖБ барилаа

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Унгар Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Галошфаи Михай Матиаш Итгэмжлэх жуух бичиг барилаа.

 

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Галошфаи Михай Матиашийг хүлээн авч уулзав.

 

Уулзалтын үеэр талууд тодорхой хоёр асуудлаар ярилцаж, нэн даруй ажил хэрэг болгох нь зүйтэй гэдэг дээр харилцан санал нэгдсэн юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон жилийн турш яригдаж байгаа Биокомбинатыг сэргээн засварлах ажлыг шинээр барих ажил болгон түргэн хугацаанд эхлүүлэх тухай өнгөрсөн есдүгээр сарын эхээр Унгар Улсад ажиллах үеэрээ тус улсын Ерөнхий сайд Виктор Орбантай уулзаж ярилцсан талаараа танилцууллаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбантай уулзах үеэрээ 2010 онд байгуулсан "Биокомбинат ТӨҮГ-ын тоног төхөөрөмжийг шинэчлэх” төслийг санхүүжүүлэх 25 сая ам.долларын тусламжийн зээл олгох тухай хэлэлцээр өнөө хүртэл хэрэгжээгүй байгаа асуудлыг хэлэлцэж, уг төслийн хэрэгжилт удаашрах болсон шалтгааныг тодруулж, төслийг яаралтай эхлүүлэх чиглэлээр хоёр тал ажиллахаар тогтсон юм.

 

Уг төслийг Унгарын талтай хамтран хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ҮХАА-н сайдаар ажиллаж байхдаа анхаарал хандуулан ажиллаж байсан бөгөөд төсөл хэрэгжсэнээр мал сүрэг эрүүүлжиж, мал, мах, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортод дорвитой ахиц гарч, үүнээс улбаалан 160 гаруй мянган малчин өрхийн амьдралд чухал нөлөө үзүүлнэ. Улмаар Монголын эдийн засгийг олон талт болгоход чухал ач холбогдолтой болно хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Саяхан шүлхий өвчин Улаанбаатар хотын бүс рүү орж ирсэн нь маш том аюулын харанга болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааруулж ажлын хэсэг гарган Биокомбинатыг нэн даруй газар дээр нь очиж үзэж, төлөвлөгөө боловсруулан ажлаа эхлэх нь зүйтэй гэлээ. Ингэхдээ УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан энэ ажилд хамтран ажиллана гэдгийг дурдав.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга удахгүй байгуулагдах шинэ Засгийн газрын ХХААХҮ-ийн сайдын хамгийн түрүүнд хийх ажил нь Биокомбинатын шинэчлэл байх ёстой гэж байв.

 

Элчин сайд Галошфаи Михай Матиаш энэхүү том төсөлд хувь нэмрээ оруулах гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, уг төсөл хоёр талд ашиг тустай болохыг тэмдэглэсэн юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн хоёр дахь санал нь Унгарын кино урлагийн хөгжлийн туршлагаас хуваалцах тухай байв.

 

Кино урлагаар дамжуулан залуучуудад эх оронч хүмүүжил олгохоос гадна Монголын түүх, соёл, өв уламжлалын талаар сурталчлан таниулахад чухал үүрэгтэй гэдгийг тэмдэглэлээ.

 

Элчин сайд Галошфаи Михай Матиаш Монгол Улсад өмнө нь ажиллаж байсан, монгол гэр бүлтэй, Монголд олон найз нөхөдтэй, Монгол орныг сайн мэддэг хүний хувьд хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын хүчин чармайлт гарган ажиллах болно гэдгээ уулзалтын үеэр илэрхийлж байлаа.

 

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Унгар Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтнууд, албаны бусад хүмүүс оролцов.

Иргэдэд ”дэм”-гүй эдийн засгийн өсөлт

$
0
0

Иргэдэд ”дэм”-гүй эдийн засгийн өсөлт

Энэ оны эхний хагас жилийн байдлын  эдийн засгийн 5.3 хувийн өсөлтийн талаар УИХ-ын дарга М.Энхболд хаврын чуулганыг хааж, намрын чуулганыг нээхдээ хэдэнтээ дурдлаа.   Иргэдийн амьжиргаанд дусал нэмэр болоогүй  эдийн өсөлтийг мянгантаа тоон үзүүлэлтээр давтаад ч  эергээр  хүлээж авахгүйн лавтай. Гэхдээ багш, эмч нарын  цалин шаардлага эдийн засгийн өсөлт хөрсөн дээр буугаагүйг эрх баригчдад мэдрүүлсэн нь хачирхалтай.  Тодруулбал "Зөвхөн нүүрсний үнээс үүдсэн өрөөсгөл өсөлт нь нийт эдийн засагтаа төдийлөн дэм болохгүй байгаа нь багш, эмч нарын цалингаа нэмүүлэх шаардлагаас тодорхой харагдаж байна” спикер хэлсэн үгэндээ онцоллоо.  Ер нь багш, эмч нар бол нийгмийн дундаж давхрагын төлөөлөл. Тиймээс амьжиргааны доогуур эмзэг бүлгийнхний амьдралд эдийн засгийн хямрал улам л гүн мэдрэгдэж байгаа. 

 

Наанадаж, нэмэр болохгүй юм гэхэд нэрмээс болохгүй байх хэрэгтэй гэдэгчлэн зарим төрлийн татварыг нэмэхгүй,  хүүхэд бүртээ  биш гэхэд зорилтот бүлгийнхний хүүхдийн мөнгийг тасалдуулалгүй олгож байсан бол амьжиргааны төвшин доогуур айл өрхөд дэмтэйсэн.    Хүйтний ам наашилсантай зэрэгцээд  сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн хичээлийн  бэлтгэл,  түлээ, нүүрсээ базаах гээд  өдөр тутмын хэрэглээ нэмэгдээд эхлэхээр өрхийн эдийн засаг улам бүр хомсдож байгаа. Үүнтэй зэрэгцээд төр, засаг нь тогтворгүй, эдийн засгийн хямралыг даван туулж, сэргээх хөтөлбөрийг цаасан дээр баталж, хэрэгжүүлэхээсээ илүүтэй  ярьсаар жил гаруй хугацааг  үдэж байгаад олон нийт бухимдалтай байна.

 

Хэдийгээр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан гэх ч өнөөдрийн байдлаар эмзэг давхрагыг эрсдлээс хамгаалах бодлого хэрэгжихгүй  байгааг хүүхдийн мөнгө олгоогүй гацааснаар жишээлэхэд хангалттай.

 

Дээр нь ирээдүйд төлөх их өрийн хэмжээ ДНБ-ий 73.8 хувьтай тэнцэж байгаа нь даанч харамсалтай. Уг нь өрийн таазыг нэмэгдүүлж болохгүй гэж өнгөрсөн парламентад сөрөг хүчин байхдаа өнөөдрийн эрх баригчид чанга дуугаар хашгирдаг байсан. Тэгвэл энэ оны наймдугаар сарын байдлаар Засгийн газрын гадаад, дотоод өр, зээллэгийн өнөөгийн үнэ цэнээр тооцсон үлдэгдэл 19.8 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь  дотоодын нийт бүтээгдэхүүний 73.8 хувьтай тэнцэж байгаа юм.  Үүнээс гадна он гараад "Чингис”, "Дим Сам” бондын зээлийн эхний төлбөр гэрээний дагуу хийгдэж эхэлнэ. 

 

Цаашлаад өнөөдрийн тухайд  багш нар, эмч нар цалингаа нэмүүлэх шаардлагыг төр, засагт тавьж,  тэмцлийн хэлбэрээ хурцатгана гэж сүрдүүлж байгаа.  Ер нь "тэтгэвэр, тэтгэмж, цалинг үе шаттай нэмэгдүүлэх, тэр дундаа багш, эмч, эмнэлгийн ажилтны ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жилээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгох зорилт”-ыг МАН сонгуулийн хөтөлбөртөө дэвшүүлсэн.  Мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд асуудлыг шийдэх талаар УИХ-ын дарга намрын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ дурдана лээ.  Нэгэнтээ цалин хөлсний асуудлыг хөндсөнтэй холбогдуулан сонирхуулахад ЗГХЭГ-ын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат "Багш нарын цалинг наанадаж 50 хувь нэмэгдүүлэх боломж бий шүү” гэж байнгын хорооны хуралдаан дээр чанга дуугаар дараагийн Засагт захиж байна лээ.  Явах хүнд үхэр тугал нийлэх хамаагүй гэдэг шиг  сайдын өндөр дээд  албан тушаалаасаа бууж байгаа эрхэм улстөржсөн нь илт.  Учир нь Ерөнхий сайдад нэр дэвшигч, Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч  У.Хүрэлсүх "Цалин нэмэх боломж, гарц байгаа бол хэлээд өгөөрэй, хамтдаа гарц хайж, судалъя” гэсэн хариулт өгч, амыг нь таглана лээ.  Засгийн танхимд тохой залган сууж байсан  хоёр эрхэм ийн тэрсэлдсэн нь   эрх ашгийн зөрчлөөс үүдэлтэй нь олон нийтэд тодорхой асуудал.

 

Уг нь эдийн засгаа гаднын дэмжлэгтэй бус дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж сэргээх боломж байгаа талаар эдийн засагчид төдийгүй  үе үеийн парламентчид  ярьдаг. Ерөнхийлөгч Х.Баттулга ч чуулганы нээлтэд энэ талаар тодорхой дурдсан. Хуулиа батлаад хэрэгжүүлэхгүй хавтаслаад орхидог жишээний нэг нь  2015 оны Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хууль. Хэрвээ энэ хуулийг хэрэгжүүлвэл "сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны 105 тэрбум төгрөгийг  дотоодын хүнс үйлдвэрлэгчдийг дэмжих мөнгө, тэр хэмжээгээр ажлын байр, цалин болж очих болно” гэдгийг төрийн тэргүүн тоо баримттай дурдсан.

 

Ер нь иргэд ажилтай байж цалинтай, цалинтай байж амьжиргаанд нэмэр болно. Түүнээс бус нэг талын барьсан хөөсөрсөн тоон үзүүлэлт нийт масст нөлөөлдөггүй өнгөрсөн жилүүдийн гашуун сургамжийг эрх баригчид уг нь мэдэж байгаа.

 

Намрын чуулганаар шинэ Засгийг байгуулах, энэ оны төсөвт тодотгол хийх, ирэх оны улсын төсөв, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, мөнгөний бодлогыг батлах гээд парламенчдын өмнө их ажил хүлээж байна.  УИХ хуулийн хугацаандаа энэ их ажлаа нугалж, баталлаа гэх байх. Гэхдээ ирэх жилийн төсөв  эдийн засгийг сэргээж, иргэдийн амьжиргаанд эергээр нөлөөлөөсэй билээ.

Н.Энхлэн

ТЭЭВРИЙН ТЭРЭГНИЙ ЗАЛУУРЧДАД ТЭЭГ БОЛСОН 110 КМ

$
0
0

Газар тариалангийн бүс нутгаар зорчиж хадлан тэжээл бэлтгэж, тариа хурааж буй бодит нөхцөл байдал газар дээрээ хэрхэн өрнөж, өвөлжилтийн бэлтгэлээ хэрхэн хангаж буйг нүдээр үзэхээр сэтгүүлчдийн баг Сэлэнгэ аймгийг зорьсон юм. Нутгийн иргэд зуншлага сайхан болсон ч найм, есдүгээр сард бороо их орсон. Бүтэн сарын хугацаанд 15 хоног бороотой байсан үе ч бий. Тийм учраас хадлан, ургац хураалт оройтсон гэдгийг ярьж байлаа.

Биднийг очих үед ч тэнгэр бүрхэг, газар чийгтэй, хүйтэн салхитай гээд байгаль, цаг уурын өнгө зутруухан байлаа. Ойрын үед усан бороо ихтэй, эвгүйдвэл нойтон шамарга шуурч дахиад тариа хураах боломжгүй болтол нь нэвсийтэл цас дарж, хүйтрэх шинжтэй байгаа аж. Энэ нь хадлан тэжээл бэлтгэж, газар тариалан дээр ажиллаж байгаа хүмүүсийн хувьд хүсээд байхаар нөхцөл биш гэдэг нь ойлгомжтой. Байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйлийг яалтай. Даарин дээр давс гэгчээр бас нэг асуудал энд бугшиж буй юм байна. Монгол Улсад эрүүл, аюулгүй хүнс нийлүүлдэг гол цөм нутаг угтаа Сэлэнгэ. Улсын хэмжээний стратегийн гол хүнс болох улаанбуудайн дийлэнхийг тээвэрлэдэг 110 км-ийн урттай зам тус аймгийн Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумын нутгийг дамнан зурайх.

Гэтэл энэ замд 1983 оноос хойш огт их засвар хийгдээгүй юм байна. Аймаг, орон нутгаас жил бүрийн намар ургац хураах үеэр өнгөн хэсгээс нь хусч янзлах аядсаар байгаад одоо газрын хөрснөөс доошоо 40 см хүртэл ухчихжээ. Уг нь зам газрын төвшнөөс доош биш дээшээ далан үүсгэж тавигдах ёстой атал энд нөхцөл байдал ийм байна. Тэгээд л зун, намрын бороонд шавар шалбааг үүсч, машин намаг балчигт суух, өвөл нь хунгарласан цасанд зоогдох зэргээр цаашид тээвэр хийх боломжгүй шахам болж буй нь бодит үнэн. Тиймээс зүгээр нэг хот хоорондын зам төдийхөн биш хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих хэмжээний даацтай бүтээн байгуулалт хийх шаардлагатай болжээ. Хүнд даацын нэг тээврийн хэрэгсэл өөрөө 20- 30 тонн, дээрээс нь 20-30 тонн ачаа ачдаг гэхээр ингэхээс өөр аргагүй. Гэтэл үе үеийн Засгийн газар энэ асуудлыг шийдэлгүй өдийг хүргэжээ. Угтаа УИХ-ын сонгуулийн үеэр намуудын гартаа атгадаг гол хөзөр нь болчихсон.

Энэ асуудал ойрын үед үүссэн ч юм биш олон жилийн турш яригдаж байгаа сэдэв юм. Нутгийн иргэд ч "Энэ зам буянтай сайхан зам. Бид эхлээд энэ замыг янзалж өгнө гэсэн хүмүүсийг, дараа нь шинэ зам тавина гэж амласан хүмүүсийг УИХ-ын гишүүн болгосон. Гэтэл нөхцөл байдал хэвээрээ. Гэхдээ анзаараад байхад зарим засгийн үед шийдэх асуудлаа хурдан шуурхай шийддэг л юм билээ. Тухайлбал, Төмөртэйн орд руу зам тавьж уул уурхайн салбарыг дэмжсэн. Одоо стратегийн хүнс болох улаанбуудай тээвэрлэдэг гол замаа тавина байх. Үүн дээр манай аймгийн Засаг дарга Ш.Оргил маш их санаачлага гарган гүйдэг. Гэвч дээд төвшиндөө буюу Засгийн газар, Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яамны дэмжлэг сул байх шиг. Бид зөвхөн нэг суманд зам тавих тухай яриагүй. Газар тариалангийн бүс нутагт ихээхэн ач холбогдолтой, цаашлаад монголчуудын эрүүл, аюулгүй хүнсний тээврийн асуудлыг хөндөөд байгаа юм шүү дээ” гэдэг үгийг манай сониноор дамжуулан дайв.

Бид зам зуур тааралдах нутгийн иргэд, будааны тээвэр хийж буй жолооч нар, ногоочид, сумдын Засаг дарга нар гээд олон хүнтэй уулзсан. Тэд "Сайхан засмал замтай болохсон” гэж хүсч байна. Замын нөхцөл байдал үнэхээр хүнд, үерийн ус зайлуулах шугамгүй болтлоо асуудал хурцаджээ. Бид эхлээд Зүүнбүрэн сумын Засаг дарга Х.Бадралтай уулзсан юм.

Тэрбээр "Замаа жил болгон хусч янзалдаг. Ингэсээр байтал байх ёстой буюу газрын төвшнөөс 3040 см-ээр доошоо орж суусан байгаа. Тийм учраас зун, намрын цагт бороотой үед маш их ус тогтож намаг балчиг үүсгэж, шавар шавхай тогтдог. Энэ нь машин тэрэг шаварт суух, нум эвдрэх, дугуй хагарах шалтгаан нөхцөл нь болж байна. Сумын дундуур өнгөрдөг учраас тоосжилт ихээр үүсдэг. Улсын хэмжээний ургац, үр тариа, улаан буудайг тээвэрлэдэг гол зам шүү дээ, уг нь. Гэтэл зам муугаас болоод будааны тээвэр хийж буй жолооч нар үйлээ үзэж байна. Байнга л машин тэрэг нь эвдэрч, тариа буудай гоожиж асгарч байгаа. Бидний хавар, зун, намаржингаа зүтгэсэн ажил хөдөлмөрийн маань үр шим болсон буудай тариа асгарч гоожоод байхаар чинь ямар олигтой байх билээ” хэмээн аргаа баран ярьж суулаа.

Зүүнбүрэнгийн ногоочид тарвас их тариалдаг. Тарвасаа хураагаад машинд ачаад явахаар зам нь дэржигнүүртэй учраас зууртаа сэгсрэгдэж, уландаа байсан нь бүгд хагарчихдаг юм байна. Өөрөөр хэлбэл, ногоочдын бүтэн зуны нар, салхинд борогштолоо зүтгэсэн хүч хөдөлмөр тэр чигтээ устаж, ашгийнхаа 20-30 хувийг алддаг аж. Энэ нь тухайн айлын өрхийн төсөв, сумын эдийн засагт сөргөөр нөлөөлж, газар тариалангийн бизнесийн ашиг шимийг бууруулж байгаатай хэн ч маргахгүй. Зүүнбүрэн сумын нутгаар энэ замын 33 км нь дайрч өнгөрдөг юм билээ. Өвөл цас оронгуут л хунгар тогтож машин наашаа ч үгүй, цаашаа ч үгүй зоогддог тус замаар одоохондоо будааны тээвэр хийж буй жолооч нар зорчиж байна.

Тээврийн жолооч Ц.Баярсайхан "Би "Өег гурил”-ын будааны тээвэрт найман жил явж байгаа. Одоо Цагааннуур сумын Атрын сангийн аж ахуйгаас Дархан руу будаа тээвэрлэж явна. Зам харгуй муу байгаа учраас хамгийн гол нь хугацаа их алдаж байна даа. Зам энхэл донхол, дэржигнүүр ихтэй учраас будаа их савирч гоожиж байна. Уг нь Цагааннуур сум хүртэл засмал зам тавьчихвал энэ мэтийн асуудал үүсэхгүй, будаа тариагаа цаг хугацаандаа тээвэрлэнэ шүү дээ. Саяхан хусч цэвэрлэсэн учраас одоохондоо будааны тээвэр саадгүй зорчиж байна. Бороотой үед энэ замаар явахад их хэцүү. Даваа гүвээ ихтэй учраас Атрын сангийн аж ахуй хүрэхийн тулд хонож өнжинө. Нэг рейс хийхийн тулд 24 цаг зарцуулдаг. Машин тэрэг байнга эвдэрч, саад их гардаг. Тур зууртаа буюу замаа хусч цэвэрлэсэн учраас одоохондоо танагтай байна. Засмал замтай болчихвол будааны тээвэрлэлт хурдан явна. Машин тэргэнд ч гамтай шүү дээ” гэв.

Бид цаашаа аяны жолоо сунгаж Цагааннуур суман дахь Улсын хоёр удаагийн аварга "Атар трейд” компанийг зорив.
Тус компанийн захирал, Монгол Улсын гавьяат механикжуулагч Ө.Чимэддорж үтрэм дээрээ л байна. Намрын ид ажлын үеэр өөр хаашаа ч явах билээ. Тэрбээр "Манай Цагааннуур сумын хэмжээнд 52 мянган га эргэлтийн талбайтай. Жилдээ 27-30 мянга га-д үр тариа тариалдаг. Энэ жил Сэлэнгэ аймагт зуншлага хур бороо багатай, гантай халуун болсон. Энэ нь малчид тариаланчдын хувьд жаахан хүнд туссан. Намар их хэмжээний хур тунадас орж тариа хураах ажил үндсэндээ нэлээд хүндрэлтэй нөхцөлд байгаа. Гэсэн хэдий ч манай сумынхан, манай компанийнхан тариа хураалтын ажлаа дуусгаж байна. Ургацын байдал энэ жил харьцангүй сайн байгаа. Чанар ч сайн. Манай компанийн улаанбуудай 29-30 хувийн цавуулагтай байгаа. Үрээ зохих хэмжээнд нөөцөлж авсан. Сумынхаа хэмжээнд ирэх жилийн тариалалтын үрийг хангачихна. Ерөнхийдөө нэг га-гаас 15 центр ургац хураасан. Сумын хэмжээнд ургац хураалт 80 орчим хувьтай байна. Энэ жил ургац хураалтын үеэр гарсан гол хүндрэл нь газар тариалангийн гол бүс болох дөрвөн сумын нутгийг дамнаж будааны тээвэр хийдэг 110 км замын нөхцөл үнэхээр хүнд байлаа.

Би 1978 онд энэ суманд анх ирж Атрын II аянд гар бие оролцсон хүн. Одоо 40 орчим жил болж байна. Анх ирж байхад Сэлэнгэ аймгийн төвөөс Зүүнбүрэн сумын төв ортол сайжруулсан шороон зам тавьж байсан юм. Цагааннуураас Түшиг хүртэл сайжруулсан замтай хэдий ч жил бүр ургац хураах үеэр будааны тээвэрлэлт хийж замын хөдөлгөөн ихэсдэг учраас зам их эвдэрдэг. Үүнээс болоод тариаланчид ч маш их цаг хугацаа алддаг. Тээврийн байгууллагад ч их хүндрэлтэй байдаг юм. Үр тариа, жимс ногоо, мал мах гээд монголчуудын бүтэн жил идэх хүнс, намрын ургац энэ замаар л тээвэрлэгддэг гэхээр энэ бол зөвхөн Сэлэнгэ аймаг төдийгүй улсын хэмжээний стратегийн гол зам шүү дээ. Улсын хэмжээний ургацын 30 хувь, Сэлэнгэ аймгийн ургацын 40 хувийг энэ замаар л тээвэрлэдэг” хэмээн мөнөөх зам руугаа л орчихов. Энэ мэтээр цаашаа зам зууртаа саатан зогсч яриа өгсөн тээврийн тэрэгний залуурчид ус нутаг нь ондоо нэртэй ч угтаа зам гэдэг ганцхан асуудлыг л хөндөж байлаа.

Одоогоор Сэлэнгэ аймагт улаанбуудайн ургац хураалт 56.7 хувьтай байна. Төмснийхөө 75.6 хувь, хүнсний ногооныхоо 78.4 хувийг хураан авчээ. Аймгийн хэмжээнд 76.9 мянган тонн өвс, 60 тонн хүчит тэжээл, 910 тонн тэжээл бэлтгээд байгаа аж. Жил бүр 150 мянган тонн байгалийн хадлан бэлтгэдэг ч энэ жил хуурайшилт ихтэй, гандуу байгаагаас дээрхи хэмжээнд арай хүрэхээргүй хадпан авах шинжтэй. Улмаар 45 мянган тонн өвс дутагдах төлөвтэй байна. Байгаль, цаг уурын таагүй нөхцөл байдал, дээрээс нь ид ажлын үеэр хурд сааруулагч болдог мөнөөх 110 км замын энхэл донхол, дэржигнүүр гээд Монгол Улсын эрүүл, аюулгүй "гал тогоо” болсон тус аймагт шийдэх асуудал бас байна.

Эх сурвалж: Монголын мэдээ
Г.Ганчимэг

БХЯ-ны нэр барьж Оросуудаас мөнгө нэхсэн Б.Колягийн “булай” дэлгэгдлээ

$
0
0
Б.Бат-Эрдэнэ аварга Батлан хамгаалахын сайд болсон нь жил гаруйн өмнө болсон явдал.  Аварга сайд болсон даруйдаа өөрийн багийг бүрдүүлж байгаа нь энэ гээд  БХЯ-нд мэргэжлийн бус хүмүүсийг томилж байв.

Тусгай дуут дохионы зөвшөөрлийг 937 тээврийн хэрэгсэлд олгожээ

$
0
0

 

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс 2016 онд тээврийн хэрэгсэлд тусгай дуут дохио тавьж хэрэглэх зөвшөөрлийг 966 байгууллага, албан тушаалтны хүсэлтийн дагуу 818 байгууллага, албан тушаалтны 1819 тээврийн хэсэгсэлд олгож, зохих шаардлага хангаагүй 54 байгууллагад татгалзан шийдвэрлэжээ.

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/62 дугаар тушаалаар "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам” шинэчлэгдан батлагдсан. Уг журмын хүрээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар зөвшөөрөл хүссэн 515 байгууллага, албан тушаалтны хүсэлт, холбогдох баримт бичгийг хүлээн авч, хянаж үзснээр 420 байгууллага, албан тушаалтны 937 тээврийн хэрэгсэлд тусгай зөвшөөрөл олгосон байна. Журмын хэрэгжилтийг хангах чиглэлээр Замын цагдаагийн албанаас хяналт шалгалт хийж зохих шаардлага хангаагүй, зөрчил гаргасан 79 аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлж ажиллажээ.

Тусгай дуут дохионы зөвшөөрлийг 937 тээврийн хэрэгсэлд олгожээ

 



Барилгын материал үйлдвэрлэгчид байгаль орчныг хамгаалахад хамтарна

$
0
0

Барилгын материал үйлдвэрлэгчид байгаль орчныг хамгаалахад хамтарна

 

Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар боллоо.

 

Энэхүү санамж бичиг нь түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын хууль бус олборлолтыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, Туул голын экосистемийг хамгаалах, хяналт тавих чиглэлээр төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах чиглэлийг тогтоож байгаа юм. Хамтын ажиллагаагаар дамжуулан барилгын материал үйлдвэрлэгчид Улаанбаатар хотын хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлөх, байгаль орчинд ээлгүй үйлдвэрлэлээс татгалзаж, олборлох салбарын хариуцлагыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

“Тулга жаргалант” компанийн үйл ажиллагааг зогсоолоо

$
0
0

“Тулга жаргалант” компанийн үйл ажиллагааг зогсоолоо

 

Хууль бус алт олборлолтын уршгаар байгаль орчин, тэр дундаа голын сав газрууд ихээр сүйддэг. Үүнтэй холбоотойгоор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол цаг тухай бүрт нь арга хэмжээ авч, холбогдох бусад яам, агентлагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан газар дээр нь ажилласаар ирсэн юм.

 

Тэгвэл уг ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Галуут суман дахь Өлзийт голын сав дагуу буюу Их тойруу хэмээх газар хууль бусаар алт олборлолт явуулах гэж байсан "Тулга жаргалант” компанийн үйл ажиллагааг ажлын хэсгийн дүгнэлтээр зогсоолоо. БОАЖЯ, УУХҮЯ, АМХЭГ, МХЕГ, АТГ, Ерөнхийлөгчийн тамгын газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа юм.

 

Хэрэв тус газар олборлолт эхэлсэн бол Байдраг голын үндсэн цутгал Өлзийт голын ай сав болон Бөөн цагаан, Орог нуурын эко системд аюул учрах эрсдэл үүсэх байсан бөгөөд уул уурхайн олборлолтыг ийн таслан зогсоожээ.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.mne.mn


Энэ өдрийн зурхай /2017.10.04/

$
0
0

Энэ өдрийн зурхай /2017.10.04/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 4. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 14. Буд гараг. Шувуун хушуут одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөх хулгана өдөр.

                          Барилдлага: Үхэх 
                          Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй    
                          Суудал: Гал    

Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Санхүүгийн талаар танд нөлөө бүхий хамтран ажиллагчид болон нөхөд чинь тусалж мэднэ. Аль эртнээс төлөвлөж байсан ажлаа гүйцэтгэх боломж олгох урт хугацааны зээл авч магадгүй. Эд хөрөнгөөс авч болох оюуны болон сэтгэлийн таашаалыг амьдралдаа үнэлэгтүн. Хувийнхаа нилээн өвөрмөц үйлийн дагуу ажилла.


ҮХЭР (4/20-5/20)

Энэ намар таны сурлага гол анхаарал татна. Сургуулиас эсвэл хүмүүсийн харьцаанаас олж авсан мэдлэг тань ойрын жилүүдэд таны амжилтын үндэс болно. Хайртай хүнтэйгээ багш шигээ харьц. Тантай, таны найзуудтай тохиолдсон үйл явдлуудыг хичээл мэтээр хүлээн ав.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Санхүүгийн байдал бүрэн тогтвортой, сарын сүүл рүу сайжрах хандлагатай. Зарим нэг нь ихээхэн мөнгөтэй болно. Өнөөдөр төлөвлөсөн арилжаа наймаанд явах аяллаас бүү татгалз. Ашиг авчирна гэдэгт эргэлзэх шаардлагагүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таны мэргэжлийн ур чадварыг зохих ёсоор нь үнэлнэ. Урьдын гаргасан хүчин чармайлт тань хамт олон захиргааны зүгээс үнэлэгдэж алдар нэр, амжилт, хүндэтгэл олно. Удирдлагатай санал зөрөлдсөнөө бүү гүнзгийрүүл.


АРСЛАН (7/23-8/22)   

Таны түншүүдтэйгээ харьцах харилцаа тогтворгүй байна. Бусадтай ёс зүйтэй харьц. Хэрвээ та үнэнч шударга байвал бусдын итгэлийг олж ганхаж суларсан харьцаа сайжрах болно.


ОХИН (8/23-9/22)

Аливаа амлалт, андгай тангарагт бүү итгэ. Хөндлөнгийн хүмүүс, эсвэл эрх мэдэлтнүүдтэй томоохон асуудалтай орооцолдож магадгүй. Ирээдүйн түнш, хамтран ажиллагч тань итгэлийг алдах болно. Та энэ өдөр санаандгүй байдлаар, оновчгүй зүйлд зарлага гаргана.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Өнөөдөр зарим хүмүүсд өөрийгөө илэрхийлэхийн тулд бүхий л боломжит аргуудыг шийдэмгий хэрэглэхэд бэлэн байна. Тэвчээртэй хатуужилтай байж чадвал өнөөдөр та олон зүйлийг амжилттай бүтээж чадна. Харин зарим нэг талаас хайртдаа сэтгэл дундуур байх, харилцаандаа эргэлзэх байдал үүснэ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Бизнесээ өргөжүүлэх, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх гэх мэтийн зүйлүүдийг хийхэд тохиромжтой өдөр. Таны хувьд азтай өдөр. Та үл ойлголцлын гинжин хэлхээ үүсгэж болох яаруу түргэн шийдвэр гаргаж магадгүй байна. Энэ нь ажил хэргийн амьдралд ч хамаарна. Болгоомжтой бай, анхны сэтгэгдэлдээ бүү итгэ.


НУМ (11/22-12/21)

Энэ өдрийн үйл явдал оны эцэс хүртэлх амжилтын явцыг тодорхойлно. Санхүүгийн асуудлуудаа шийдэхэд од эрхэс туслана. Ямар ч жижиг зүйлс байсан ч анхаарлаа хандуул. Шаардлагатай заавруудыг өг. Та бол нөхцөл байдлын эзэн гэдгээ санахыг зөвлөе.


МАТАР (12/22-1/19)

Эмх замбараагүй хөл үймээнтэй өдөр. Найз нөхөд хамаатнууд тань таныг мэргэжлийн ажилдаа илүү их идэвх гаргахыг итгүүлж чадна. Танд өсөн дэвжих зогсолтгүй жигд давших хөдөлгөөн тохирно. Өөртөө тохиромжтой байдлаараа ажилла. Гэвч ямар ч тохиолдолд эрүүл ухааныг баримтал.


ХУМХ (1/20-2/18)

Удирдлагадаа таалагдах өдөр. Хамт ажиллагсдын хэн нэгэн шинэ төсөл дээр хамтран ажиллахыг санал болгоно. Цалингаа нэмүүлэх эсвэл сурталчилгааны зардалд ихээхэн мөнгө гаргаж өгөх талаар яриа өрнүүлэх боломжийг ашигла. Хэрэв эхэлж чадах хөрөнгөтэй бол аливаа саналаас бүү татгалз.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр бодол санаагаа ариусгах, илч энергийг хүлээн авах, илэн далангүй байх өдөр. Таныг удаан хүлээсэн аялал юм уу юм худалдан авах зэрэг аятайхан ажлууд хүлээж байна. Нөлөө бүхий хүмүүсийн ивээл, найз нөхдийн туслалцаа таны санхүүгийн амжилтанд нөлөөлнө. Ашиг ихтэй хуучин ажилдаа буцан орж магадгүй.


Ихэнх нутгаар өдөртөө дулаарна

$
0
0

Ихэнх нутгаар өдөртөө дулаарна

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун, өдөртөө   нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм, Алтай өвөр говиор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй.  Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 0-5 хэм, өдөртөө бүх нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.


2017 оны 10 дугаар сарын 05-наас 10 дугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд нутгийн хойд хагаст, 7-нд ихэнх нутгаар, 8-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 5-нд зарим газраар секундэд 14-16 метр, 6, 7-нд ихэнх нутгаар, 8-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 6-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна. 5-нд нутгийн өмнөд хэсгээр дулаан байна.

Ж.Эрдэнэбатаас У.Хүрэлсүхэд үлдээсэн өв

$
0
0

Ж.Эрдэнэбатаас У.Хүрэлсүхэд үлдээсэн өв

 

ЭРХ БАРИГЧДЫН АМЛАЛТ БА ОЛОН НИЙТИЙН ХҮЛЭЭЛТ

УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнө нэгэн судлаачийн нийтлэл олон нийтэд хүрсэн юм. Эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс МАН-аас УИХ-ын сонгуульд дэвшүүлж байгаа Мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийснээ нийтийн хүртээл болгосон байв.

Доктор Б.Отгонтөгс "…МАН Мэргэжлийн Засгийн газар байгуулан ажиллана. Давхар дээлийг болиулна. Өндөр сахилга баттай төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн байна.  …Гол асуулт жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доогуур орлоготой аж ахуйн нэгжүүдийн албан татварыг 90 хувиар бууруулна. Шинээр татвар авахгүй. Татвар нэмэхгүй. Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд зээл авахаас татгалзана гэж байгаа тул төсвийн орлого тал багасгах нь тодорхой. Гэтэл төсвийн зардал илүү нэмэгдэхээр байгаа. Зээлийн хүүг бууруулна. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулна. Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ. Цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ. "Монгол экспорт” , "Атрын аян”, "Мах, сүүний анхдугаар аян, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мөн дээр дурдсан нийгмийн халамжийн бодлогуудыг хэрэгжүүлэх тул жилд төсвийн зардал ипотекийн зээлийн санхүүжилтийг оруулахгүйгээр хамгийн багадаа 5.4 их наяд болох нь. Бид 2017 оноос эхлэн Засгийн газар "Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын үндсэн төлбөрийг төлж эхэлнэ гэдгийг мэдэж байгаа. Монгол Улс  ирэх дөрвөн жилд ямар ямар салбаруудыг түлхүү хөгжүүлэх вэ. "Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын үндсэн төлбөрийг хэрхэн бидэнд, өнөөгийн болон ирээдүйн татвар төлөгчдөд дарамт багатайгаар төлж эхлэх вэ. Ирэх дөрвөн жилд бидний амьдрал дээшлэх үү. Бид хаана хүрэх вэ. гэдэг асуултад  хариулт хэрэгтэй байна” гэсэн байв.

МАН сонгуульд ялсан. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болсон. Тэрээр Засгийн газраа Мэргэжлийн хэмээн нэрлэсэн. Харин Засгийн газрыг нь дээрх ажлуудыг хэрхэн амжуулах нь вэ гэдгийг олон нийт хүлээж байлаа.

 

Ж.ЭРДЭНЭБАТЫН АМЖУУЛСАН ДӨРВӨН АЖИЛ

 

Өөрөөр нь хэлүүлбэл өчнөөн урт тайлан бичиж өгөх биз. Гэхдээ түүнийг намынхаа энэхүү том амлалтуудыг хэрхэн биелүүлэхийг ард түмэн хүлээж, харж байсан юм. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар МАН-ын 2016 оны амлалттай холбоотой томоохон дөрвөн ажлыг хийжээ.

-Засгийн газраас Боловсролын зээлийн сан байгуулж, сургалтын төлбөрийн зориулалттай оюутны хөгжлийн зээлийг олгох шийдвэрийг 2016 оны аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар гаргасан. Боловсролын зээлийн сан гурав ба түүнээс дээш хүүхэд нь дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын сургалтад суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламжийг олгож эхэлсэн.

-Ахмадуудад "Насны хишиг”-ийг олгож эхэлсэн. Засгийн газрын 2017 оны нэгдүгээр сарын 25-ны хуралдаанаар журам баталж, шийдвэрээ гаргасан. Энэ хишгийг нийт 121905 ахмад авах тооцоог хариуцсан яамнаас нь гаргасан байдаг. Ингэхдээ 65-69 настай 43089 ахмад настанд 50 мянга, 70-79 настай 57624 ахмад настанд 80 мянга, 80-89 настай 18700 ахмад настанд 150 мянга, 90 ба түүнээс дээш настай 2492 ахмад настанд 250 мянган төгрөг хүртээж эхэлсэн юм.

-2017 оны гуравдугаар сарын 20-нд Хөгжлийн банк 2012 оны гуравдугаар сарын 21-нд таван жилийн хугацаатай гаргасан 580 сая ам.долларын "Евро” бондын өрийг өрөөр төлсөн юм.

-Сү.Батболдын Засгийн газраас эхтэй "Чалко”-гийн өрийг төлж барагдуулсан юм. 2017 оны гуравдугаар сарын 30-нд "Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагууд БНХАУ-ын "Чалко” компанид төлөх  өрийг бүрэн төлж барагдуулсныг мэдэгдсэн. Зургаан жил сунжирсан  үндсэн төлбөрийн үлдэгдэл 30 хувийг долоон сарын хугацаанд  барагдуулсан байдаг юм.

Үүнийг МАН-ын сонгуулийн амлалттай харьцуулбал өчүүхэн хувь нь болно. Угтаа, Мэргэжлийн Засгийн газар намынхаа амлалтыг бараг "хөдөлгөж” чадаагүй юм.

 

У.ХҮРЭЛСҮХЭД ҮЛДСЭН МАН-ЫН АМЛАЛТ

 

У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдохоор болоод байгаа. УИХ өнөө маргаашгүй хэлэлцэнэ. У.Хүрэлсүх МАН-ын Бага хурал, УИХ-ын Байнгын хорооны хуралдаан дээр "…Намынхаа амлалтыг биелүүлнэ” гэж удаа дараа мэдэгдсэн.

У.Хүрэлсүхийн хамгийн түрүүнд нүүр тулах том ажил бол "Чингис” бондын эхний төлбөр болох 500 сая ам.долларыг 2018 оны нэгдүгээр сард төлөх юм. Мөн "Дим сан” бондын 160 сая ам.долларыг тавдугаар сард төлөх ёстой. Гэвч улсын сан хөмрөг хүнд, бондын төлбөр төлөх эх үүсвэр хуримтлагдаагүй, валютын нөөц бага, төсвийн алдагдал хэвээр байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Хүүхдийн мөнгийг хавтгайд нь тарааснаар ОУВС-гийн эргэлзээг төрүүлж, шүүмжлэл хүртсэн. Хэрэв Монгол Улс өрөө төлж чадахгүйд хүрвэл дефольт зарлаж болзошгүйг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар яаж энэ бүхний ард гарах вэ. Бас л бонд гаргаж, энэ хэдэн арилжааны банкиндаа шахах уу гэдэг асуулт тавигдаад байгаа юм.

Түүнээс гадна хийх ёстой нэг том ажил нь хуулийн салбарыг ёс горимд нь оруулах юм. Шударга ёс хэмээн өөрийнх нь ярьдаг хуулийн салбарыг тохинуулах шаардлага нэгэнт бий болсныг тухайн салбарынхан хэлээд байгаа. 2012-2016 оны үед Хууль зүйн шинэчлэл нэрийн дор хуулийн салбарыг самарчихсан гэдгийг том хуульчид шууд хэлдэг. Дээрээс нь хуулийн байгууллагын удирдлагууд улс төрийн захиалгаар, дохио зангаагаар хөдөлдөг болсон гэдэг шүүмжлэл газар аваад байна.

Энэ хоёрын дараа МАН-ын амлалтыг биелүүлэх ажил мэдээж хүлээж байгаа.

Амлалт нь бараг тэр чигээрээ байгааг хэлэх хэрэгтэй.

Тухайлбал, МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуульд амлаж байсан:

-Хүүхдийн 20 мянган төгрөгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно.

-Үндэсний тэтгэлэг 70200 үргэлжлүүлэн олгоно.

-Төлбөрийн дарамт­гүй оюутан хөтөлбөр хэрэгжүүлнэ.

-Тэтгэвэр, тэтгэм­жийг тус бүр нэмэгдүүлж тэтгэврийн зээлийн хүүг бууруулна.

-Иргэд, аж, ахуйн нэгжийн орлого, бизнесийн үйл ажиллагааг тэтгэсэн татварын таатай орчин бий болгоно. Татвар нэмэхгүй, Шинэ төрлийн татвар бий болгохгүй.

-Төсвийн зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжүүлж, алдагдлыг бууруулна.

-Аз жаргалтай гэр бүлийн хүрээнд орлогыг нь нэмж, монгол хүний үнэ цэнийг нэмэгдүүлнэ.

-Арилжааны банкны зээлийн хүүг бууруулж, хугацааг уртасгана.

-Бизнес дэх төрийн дарамт шахалтыг багасгаж, үндэсний томоохон бизнес эрхлэгчдээ дэмжинэ.

Эдгээр амлалтыг хэрэгжүүлэхийг ард түмэн У.Хүрэлсүхээс шаардах болно.

Энэ бол Ж.Эрдэнэ­батаас У.Хүрэлсүхэд үлдээж буй өв юм. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх, түүний Засгийн газрын нуруун дээр өвлөгдөн ирж байгаа ачаа гэсэн үг.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ОЧИР

"Салаавч"залуугийн СҮЙТГЭСЭН байгаль !!!''

$
0
0

"Салаавч" залуугийн СҮЙТГЭСЭН байгаль !!!''

 

Цагдаа руу салаавч өгснөөр сошиал од болоод буй Ц.Баярцогт Монголын нэг гол,бүтэн уулын ойг 2012-2015 оны хооронд сүйтгэсэн.  Энэ бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Ялбагийн голын "Хуст нарийний ам"хэмээх нэртэй газар билээ Хусан ой,уулаараа шинэстэй, гол урссан даан ч үзэсгэлэнт хангай байлаа. 


Ц.Баярцогт энэ ойг голтой юутай нь бульдозероор түрэн алт олборлосноос устаж үгүй болсон. Одоо бол хусан ой нь зурган дээр л үлдсэн билээ. Тэрээр энэ хууль бус үйлдлээ тухайн үеийн Сэлэнгэ аймгийн Засаг дарга,одоогийн ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хуйвалдан,прокурорын байгууллагын хаацайлал дор явуулсан. 

Ж.Эрдэнэбат болон Ц. Баярцогтод байгаль орчны эсрэг гэмт хэргээр Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч прокурор хэрэгсэхгүй болгосон. Ж.Эрдэнэбат дангаараа ч өөр нэг уурхай ажиллуулан байгаль сүйтгэсэн ч бас л хэрэгсэхгүй болсон. 



Ц.Баярцогтын уурхай руу шатахуун ачиж явсан том оврын тэрэг 2015 онд Уртын даваанд онхолдсны улмаас энэ сайхан байгальд 20 тн сольярк асгарч ,орчныг хордуулсан.  Бүрэн бус техник ашигласнаас 3 хүн гэмтэж, байгаль бохирдуулсан хэргээр Эрүү үүсгэсэн ч бас хэрэгсэхгүй болгосон.  Шүүх талаас тэднийг БЗД-ийн ерөнхий шүүгч Алдар хамгаалдаг. 

Уул уурхайгаас асар их мөнгөжсөн тэрээр бүхнийг мөнгөөр шийддэг. Ялбагийн гол хариуцсан байгаль хамгаалагчийн гэрээс ердөө 600-800 м-т ой, гол сүйтгэн олборлолт явуулж байхад байгаль хамгаалагчид нь хааяа нэг лацдахаас өөрийг хийхгүй байсаар 3 жилийн турш ухуулж дуусгасан. 

Ц.Баярцогтын хувийн дансны мэдээллийг цагдаагийнхан шалгахад байгаль орчны 2 байцаагчийн данс руу удаа дараалан мөнгө шилжүүлсэн байдаг ч "Ц.Баярцогтын уурхайд үхэр зарсан" гэж мэдүүлсээр мөн л хэргээс мултарсан. 

Энэ хэргийн талаар би тухайн цаг үед нь сурвалжилж байсан ч олон нийт УИХ-ын гишүүн С.Баярцогттой л андуурдаг байлаа. Харин одоо дэлгэх цаг өөрөө ирдэг юм байна. Архиваа ухаж ухаж баримтуудаа ч оллоо.

Одоо ч энэ хэргийн балаг дуусаагүй байгаль орчинд учруулсан хэргийн шүүх хурал удахгүй болно. Тэр үед үүнээс ч ноцтой баримтууд дэлгэгднэ.  Юун салаавч!!!!!!

Сэтгүүлч Баасанжавын Отгон
 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тамгаа гардаж авлаа

$
0
0

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тамгаа гардаж авлаа

 

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Ухнаагийн Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн морин цагт тамгаа гардаж авлаа. Засгийн газрын тамгыг Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат хүлээлгэн өгч баяр хүргэн ажлын  амжилт хүсэв.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, эдийн засгийн хүнд цаг үед Монгол төрийн албанд хичээн зүтгэсэн өмнөх Засгийн газрын ололт, амжилт бүхнийг  үргэлжлүүлэх болно гэдгээ мэдэгдлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Ухнаагийн Хүрэлсүх 1968 онд Улаанбаатар хотод төрсөн.

 

·  1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургууль

·  1989 онд Батлан хамгаалахын их сургууль

·  1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт

·  2000 онд МУИС төгссөн. Улс төр судлаач, эрх зүйч, төрийн удирдлагын арга зүйч мэргэжилтэй.  

 

Ажилласан байдал

 

·  1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч

·  1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан

·  1994-1996 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх

·  1996-1997 онд МАХН-ын "Залуучууд Хөгжил” төвийн ерөнхий захирал

·  1997-1999 онд Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч

·  1999-2000 онд УИХ дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх

·  2000-2005 онд Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч

·  2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн

·  2000-2004 онд УИХ-ын гишүүн

·  2004-2008 онд УИХ-ын гишүүн

·  2004-2006 онд Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд

·  2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд

·  2007 оноос Монголын Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч

·  2008-2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга

·  2012-2013 онд УИХ-ын гишүүн

·  2014-2015 онд Монгол Улсын Шадар сайд

·  2016 онд Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байсан юм.

У.Хүрэлсүх: Баян иргэдтэй, шударга, цомхон төртэй байхыг би илүүд үзнэ

$
0
0

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНД ХЭЛСЭН ҮГ

У.Хүрэлсүх: Баян иргэдтэй, шударга, цомхон төртэй байхыг би илүүд үзнэ

 

Манай Улсын ард иргэд ээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ

 

Надад итгэл үзүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилсон Улсын Их Хурал, нэр дэвшүүлсэн Монгол Ардын намын хамт олондоо гүн талархал илэрхийлье.

 

 Миний бие та бүхний итгэлийг зүтгэлээр хариулах болно.

 

Би намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, эдийн засгаа хямралаас гаргаж, сэргээсэн, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн, сахилга дэг журмыг тогтоосон, авлига, хээл хахуультай хатуу тэмцсэн, буруутанд хариуцлага тооцож чаддаг Ерөнхий сайд байх болно.

 

Би зорьсноо хийж, хэлснээ хэрэгжүүлдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.

Би ард түмэндээ худлаа амлаж, хуурдаггүй Ерөнхий сайд байхыг хүсч байна.

Би ард түмнээ өмгөөлдөг, авлигачидтай хатуу тэмцдэг Ерөнхий сайд байхыг хүсч байна.

Ард түмэн ууртай байна. Улс орны маань нийгэм, эдийн засгийн байдал ч хүнд байна. Бид бүхэн үүнийг сайн мэдэж байгаа.

 

Ажилгүйдэл, ядуурал, амьдралын хүндэд бухимдахын зэрэгцээ нийгмийн шударга ёс алдагдаж, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, авлига хээл хахууль газар авч, төрийн нэр хүнд унаж, хүчгүйдэж байгаад ард түмэн уурлаж байна. Эрх мэдэл, өнгө мөнгөний өмнө хүчин мөхөсдсөн хууль цааз, төр, засагтаа гутарч байна. 

 

Бид бүхний байгуулахаар зорьсон хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм хаана байна вэ гэж та биднээс ард түмэн асууж байна. Бас нэхэж, шаардаж байна. 

 

Манай нийгэмд хууль цаазыг үл тоомсорлох сэтгэлгээ газар авч, хууль дээдлэх ёс, зарчим бүхэлдээ алдагдлаа. Нам дамжсан бүлэглэлүүд, олигархиуд төрийн чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлдөг боллоо. Бүр сүүлдээ шударга ёсыг тогтоох тангарагтай хууль, хүчний байгууллагууд ч ийм бүлэглэлийн гар хөл болон үйлчлэх боллоо.

 

Монголчууд бид хуулийг дээдэлж амьдрах ёстой болохоос хууль сахиулагчдаас айж амьдрах учиргүй. Харин шударга төрийн албан хаагчдаа хүндэлж амьдрах учиртай.

 

Монгол Улсыг хуульгүй мэт авирлаж байгаа этгээдүүдэд хууль байгаа, төр байгаа, ард түмэн байгаа гэдгийг мэдрүүлэх болно. Би тэдэнтэй засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ, үзэж тарна. Гэхдээ хуулийн хүрээнд.

 

Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй.

 

Төрийн байгууллагын удирдах, удирдуулах ёс алдагдаж, төрийн боловсон хүчний бодлого төрийн ордонд биш, хувийн компанийн өрөөнд хундаганы ард шийдэгддэг боллоо.

 

Сайд нь Төрийн нарийн бичгийн даргаа, Төрийн нарийн бичгийн дарга нь газрын даргаа, газрын дарга нь мэргэжилтнээ захирч чадахаа байлаа. Төрт ёсны дэг жаяг, төрийн албаны мэргэшсэн байдал  алдагдаж, сахилга хариуцлага, дэг журам үгүй болж, Монгол төрийн дархлаа суларлаа.

 

Энэ бүхнийг л бид одоо тас цохин цэгцлэх ёстой. Ард түмэн ч үүнийг хүсэн хүлээж байна. Нэг ёсондоо шударга ёс гэсэн цэвэр агаар монголчууд бидэнд дутагдаж, өнөөдрийн нөхцөл байдал Улаанбаатарын өвлийн агаар шиг л болчихоод байна.

 

Зориг эс хүрвэл ухаан эс хүрнэ гэсэн сайхан үг байдаг.

 

Одоо л зориг зүрх гаргаж, эрс шийдэмгий өөрчлөлт хийхгүй бол та бидэнд цаг алга. Монгол хүн эх орондоо гэдэс цатгалан, мөр бүтэн, сэтгэл хангалуун, айх аюулгүй амар амгалан, аз жаргалтай амьдрах учиртай.

 

Манай Засгийн газар дээрх алдаа дутагдлыг засаж, нийгмийн шударга ёсыг сэргээнэ.  

Мэргэшсэн төрийн албыг жинхэнэ утгаар нь бэхжүүлнэ.

Сахилга хариуцлагыг чангатгаж, дэг журмыг тогтооно.

 

Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрын бүх түвшинд, төрийн албаны бүх шатанд зөвхөн хууль дээдлэх зарчим, өндөр ёс суртахуун баримталж ажиллахыг би хатуу шаардана.

 

"Төрд зүтгэж буй хэн боловч төгс сайн мэдлэггүй ч төгөлдөр сайн ёс суртахуунтай байх ёстой" гэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хэлсэн үгийг би энд онцлон хэлэхийг хүсч байна. Төрийн алба итгэл сэтгэл, сахилга хариуцлага, өндөр ёс суртахуун дээр оршдог юм.

 

Эдгээрийг хийхэд мөнгө хэрэггүй. Зөвхөн улс төрийн эр зориг, сэтгэл хэрэгтэй.

 

Эрхэм гишүүд ээ

 

Хямарсан эдийн засагтай Монгол Улсын мөнгө хэмжээтэй, чадал хязгаартай нь үнэн. Гэхдээ төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгаж, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтлана.

 

Төрийн мөнгө гэж байдаггүй. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ бол ард түмний хөрөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг эрх мэдэлтнүүдийн хулгайгаас хамгаалж, хуульд зааснаар зарцуулна.

 

 Ядуу иргэдтэй баян төр байхын оронд баян иргэдтэй цомхон төртэй байхыг би илүүд үзнэ.

 

"Иргэн баян бол улс баян" хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэнгийн хэлсэн үгийг би энд дахин хэлэхийг хүсч байна.

 

Газрын доорх байгалийн баялаг бол Монголын ард түмний өмч байх ёстой. Үндсэн хуулиндаа ч бид ингэж заасан. Энэ бол миний амьдралын философи. Энэ баялгаас Монголын ард түмэн бүгд хүртэх учиртай. Баялгийн хуваарилалтыг зөв, шударга болгохын төлөө би зүтгэнэ.

 

Газрын доорх баялгаа газрын дээрх баялаг болгохын төлөө ажиллана. Бид уул уурхайн салбараа хөгжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч, аялал жуулчлал, мэдээллийн технологи зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбараа зоригтой гаргаж ирэх цаг болсон.

 

Тэр тусмаа хүн ардаа эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, цаашид хүнс экспортлогч орон болохын төлөө ажиллана. Монгол Улс далайд гарцгүй орон. Гэхдээ бид хүн далайд гарцтай орон. Монголчууд бидэнд асар том хоёр зах зээл, хоёр сайн хөрш байна.  

 

Үүгээрээ бид бас азтай ард түмэн. Энэ хоёр том зах зээлд бид зөвхөн уул уурхайн түүхий эдээс гадна эх орондоо үйлдвэрлэсэн хүнс болон бусад бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломж байна. Энэ боломжийг бид бүрэн дүүрэн дайчлан ашиглах ёстой.

 

Хөгжлийн гарцад түүчээлсэн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчидээ дэмжинэ. Бизнесийн орчноо ээлтэй болгоно. Хийж бүтээе гэж зүтгэж байгаа хэнийг ч болов төрийн аливаа хууль бус дарамт, шахалтаас миний бие өмгөөлөн хамгаалах болно. Харин та бүхнээсээ улсдаа төлөх татвараа шудрагаар төлж байхыг хүснэ.

 

Эдийн засгийн хямрал, энэ том сорилтуудыг даван туулахын тулд Монголын ард түмэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хуралтайгаа манай Засгийн газар гар, сэтгэл нийлэн зүтгэх болно. Бидний бодлого, үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

 

Хүнд хэцүү цагт бидэнд байнга туслаж, дэмжиж ирсэн НҮБ, ОУВС, Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллатай идэвхтэй хамтран ажиллаж одоогийн эдийн засгийн хүндрэлт байдлаас гарна.

 

Бидний уламжлалт, найрсаг, түүхэн харилцаатай мөнхийн хөрш хоёр оронтойгоо болон  гуравдагч хөршүүдтэйгээ улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болно.

 

Өнгөрсөн хугацааны алдаа бол эдийн засгийг хүний хөгжлийн бодлогоос ангид авч үзэж байсан явдал юм. Иргэдээ дэмжсэн бодлогын үр дүнд бидний олон жил ярьж ирсэн чинээлэг дундаж давхарга бий болж бэхжинэ. Манай Засгийн газрын бодлогын цөм нь Монгол Улсын иргэн ТА байна.

 

Ард түмнийхээ санал бодлыг сонсдог, эрдэмтэн мэргэдтэйгээ зөвлөлддөг, гаргасан шийдвэр нь гагцхүү ард түмний төлөө байдаг Ардын Засаг байх болно.

 

Миний бие Монгол төрийг ард түмнийхээ итгэлийг хүлээсэн, ард нийт нь миний төр, бидний засаг хэмээн хүрээлсэн сайн засаг байлгахыг үнэн сэтгэлээсээ зорино.

 

Эв нэгдлийг би нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор муу муухай зүйлээ далдалж, алдаа дутагдлаа хаацайлна гэсэн үг биш. Шударга ёс, хариуцлага дээр тогтсон эв нэгдэл өнөөдөр бидэнд ус, агаар мэт хэрэгтэй байна.

 

Эцэст нь би ганцхан зүйлийг хүсье. Надаас болон миний тэргүүлсэн Засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй, хууль бус зүйл хийлгэх гэж битгий шахаж шаардаарай. Би зөвхөн хуулинд захирагдах болно.

 

Би зөвд зөөлөн, бурууд хатуу байна.

 

Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан зүйлээс айж байна. Энэ бол ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна.

 

Монгол Улс мандан бадарч, Монгол төр мөнхөд оршиг.

 

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ

Тэд САЙД болох уу

$
0
0

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохтой холбогдуулан сайдуудын таамаг хэвлэл мэдээллээр яваад эхэлсэн билээ. Тэгвэл сүүлийн өдрүүдэд хамгийн их яригдаж, бичигдэж байгаа дараахь хүмүүс байр сууриа илэрхийлжээ

 

 

УИХ-ын гишүүн Ц.ГАРАМЖАВ - Хэн, хэн сайд болохоос илүүтэй хамгийн гол нь салбараа сайн мэдэх, ямар туршлагатай вэ гэдэг дээр л анхаарах нь зүйтэй. Салбараа мэддэг ард түмний өмнө тулгамдсан асуудлыг ойлгож, шийдвэрлэх чадамжтай сайдыг л яам удирдуулах нь зүйтэй. Тэрнээс биш улстөржүүлж болохгүй. Энэ цаг үе ч шаардаж байна. Үлдсэн богино хугацаанд улс орны эдийн засгийг өөд нь татах, хямралаас гаргах, иргэдэд тулгамдаж байгаа бэрхшээл асуудлыг шийдэх, дэлхийн улс төрийн уур амьсгалыг мэдэрч чадах, өр зээлийг нимгэлээд явах чадварлаг хүн л хэрэгтэй. Үзэл баримтлалаараа нэгдсэн 33 гишүүн дотроо шинэ ерөнхий сайдыг вакумжуулж болохгүй гэдэг дээр санал нэгтэй байгаа. Ерөнхий сайд өөрөө салбараа мэдэрдэг, хамгийн чадварлаг боловсон хүчнийг сонгох боломжийг бид олгох ёстой.

 

УИХ-ын гишүүн Ц.НЯМДОРЖ - Ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байхыг Ерөнхий сайд хар толгойгоороо хариуцдаг юм. Ерөнхий сайд сонголт хийж кабинетдаа хэнийг авч ажиллуулахаа мэднэ. Ерөнхий сайдын асуудал бүрэн шийдэгдээгүй байхад энэ талаар хэн нэгэн байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй л дээ. Энэ сошиалаар янзан бүрийн таамаг дунд миний нэр бас яваад байх шиг байгаа юм. Миний хувьд төлөвлөсөн юм байхгүй ээ. Олонхиороо хэнийгээ яаж солихоо шийдэх асуудал учраас би урьдчилж бодсон юм байхгүй.

 

УИХ-ын гишүүн Д.СУМЪЯАБАЗАР: - Тухайн үед юу болох нь уу харъя. Миний бодол гэхээс илүүтэй намаас бодлогоор шийднэ. Намын бага хурал дээр Ерөнхий сайдад нэр дэвшигч маань хэлэхдээ одоогийн байгаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг тэр чигт нь өөрчлөхгүйгээр, засгийн газрын залгамж халааг үргэлжлүүлнэ гэж хэлсэн. Зөв бодлогоор удирдахад болохгүй юм байхгүй. Үүнийг зөв гэж үзэж байгаа. Монголын төр тогтвортой байх ёстой.

 

М.Болд


Хүүхдээ ханиад хүрэхээс хэрхэн сэргийлэх вэ?

$
0
0

Хүүхдээ ханиад хүрэхээс хэрхэн сэргийлэх вэ?

 

Хүүхэд ханиад хүрсэн үед хамгийн гол эмчилгээ бол шингэн сайн уулгах. Дөнгөж ханиад хүрээд нус нь гоожих зэрэг анхны шинж тэмдэг ажиглагдаж эхэлмэгц л хангалттай хэмжээний ус, жимсний шүүс уулгах хэрэгтэй. Мөн хөхөөрөө хооллодог бол хөхийг сайн хөхүүл. Тэгвэл ханиад хүндрэхгүйгээр амархан эдгэрэх талтай. Заримдаа бага насны хүүхдүүд шингэн зүйл уух дургүй байдаг. Тэгвэл та бага багаар ойр ойрхон уулгаж болно шүү.

1. Давстай усаар хоолойгоо зайлах (4 дээш нас)- Энэ бол хоолойн өвчнийг анагаах уламжлалт арга юм. 1 цайны халбага давсыг бүлээн усанд уусгаж, мөн дээр нь хэдэн дусал нимбэгийн шүүс дусааж болно. Өдөрт 3-4 удаан зайлах хэрэгтэй. Хүүхэд хоолойгоо зайлж сайн сураагүй бол эхлээд давсгүй усаар дасгал хийж болно.

2. Хамрыг нусгүй цэвэрхэн байлгах – Ихэнх хүүхдүүд 2 нас хүрээд өөрөө нусаа нийж сурдаг. Хүүхдийнхээ хамар салстыг цэвэрхэн, нусгүй байлгаснаар амьгалахад хялбар болж халдвар хүндрэхээс сэргийлдэг. Нялх хүүхдийн нусыг цэвэрлэхдээ хамар дээр нь вазелин түрхэн доош харуулан хэсэг хэвтүүлж байгаад соруулаар соруулж авах нь илүү үр дүнтэй байдаг.

3. Толгойн дор нь өндөр дэр тавьж өгөх – Энэ нь хүүхдийг унтаж байх үед чөлөөтэй амьгалах боломжтой болгоно. Нялх хүүхдийг машины хүүхдийн суудал эсвэл тэргэн дотор унтуулж болно. Мөн нялх хүүхдийн нус болон цэрний ялгарал их байвал доош нь харуулж унтуулах нь илүү аюулгүй байх болно.

4. Сайн унтаж амрах – Ханиадтай үед хүүхдийн өдрийн унтлагын цагийг алгасаж ер болохгүй. Аль болох илүү цагаар унтуулахыг хичээ. Мөн хүүхдийг амархан ядраах тоглоомноос татгалзах хэрэгтэй. Орон дотроо тоглож болох тоглоомоор тоглуулж болно. Жишээ нь: эвлүүлдэг тоглоом, зургийн ном гэх мэт.

5. Агаарыг чийгтэй байлгах – Гэртээ чийгтэй цэвэрлэгээ байнга хийж, агаар сайтай үед цонхоо ойлгож агаар оруулах хэрэгтэй. Мөн агаар чийгшүүлэгч хэрэглэж болно. Тэгэхдээ агаар цэвэршүүлэгчийг зааврын дагуу маш цэвэрхэн байлгах хэрэгтэй. Агаар цэвэршүүлэгч байхгүй бол чийгтэй даавуу өлгөх, ус буцалгах зэрэг аргаар агаарыг чийгшүүлж болно. Хүүхдээ ууртай угаалгын өрөөнд усанд оруулвал мөн сайн

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан

$
0
0

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан

 

Малчид, ард иргэдийн анхааралд: Аравдугаар сарын 6-нд зарим газраар, 7-8-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2017 оны 10 дугаар сарын 04-ний 16 цагаас 22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 16 хэм, 20 цагт 11 хэм дулаан байна.


2017 оны 10 дугаар сарын 04-ний 20 цагаас 10 дугаар сарын 05-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм, Алтай өвөр говиор шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй.  Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 18-20 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө бүх нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.


2017 оны 10 дугаар сарын 06-наас 10 дугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 6-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 6-7-нд ихэнх нутгаар, 8-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 6-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.


Элгэмсүү сэтгэл

$
0
0


Эргэлдэн нүргэлэх аварга тээрэм, бутлуурууд бүгд цахилгаанаар л ажилланашүү дээ хэмээн мэргэжлээрээаархах энэ эрхэм бол "Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн ахлах цахилгаанчин Магвандоржийн Алтантулга. Жолоочаавын техникт сонирхолтой хүү ангийнхаахүүхдүүдийн шугам зургийг зурдаг, онц сурлагатан байв. 1980 онд Архангайн төвийн 10 жилийн нэгдүгээр сургуулийг алтан медальтай төгсч, Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд шалгалтгүй элсэн М.Алтантулга насны мэргэжлээ сонгожээ.
Залуухан цахилгааны инженер 1986 онд Геологи уул уурхайн яамны томилолтоор "Эрдэнэт”-д ирсэн. Эрдэнэт үйлдвэрийн "зүрх” болсон Баяжуулах фабрикийн Төв корпуст цахилгааны засварчнаар орсон нь эдүгээгийн олон жилийн хөдөлмөрөө зориулж буй их ажлынх нь гараа байлаа. Тэр жарын талаас илүү жил энэ үйлдвэрийн төв цэгийн цахилгааны албанд зүтгэхдээ бэрхшээл саад юу эсийг үзэхэв."Эрдэнэт” цахилгаанаа Оросоос авдаг байж. Зах зээлийн нийгмийн эхэн үед "тог”байн байн тасарч, бүх тоног төхөөрөмж унтарч сандаргана. М.Алтантулга болон түүний нөхөд үүр, шөнө, өглөө үдшийн алинд цуцалгүй ажиллах. Цахилгаан тасрангуут тээрмийн материал асгарч, насосны хөдөлгүүр живчихнэ. Өвдөг хүрсэн усан дотор зогсон, түүнийг солих, янзлахамар байгаагүй. Орон сууцны айлууд зуух тавьж галлах үед "Эрдэнэт” үйлдвэр нэг тээрмээ зогсоож, цахилгаан залгуулах үе ч байж. Ийм хүнд үед ч тэр галын шугаманд явсан нэгэн.

 

Түүнийг тун санаачилгатай, бас ажилд шуурхай, найдвартай хүн гэж хэсгийн дарга нь магтсан. "Эрдэнэт” үйлдвэр Төвийн бүсийн эрчим хүчний дөрөвний нэгийг дангаараа хэрэглэдэг. Үйлдвэрийн зардалд жин дардаг эрчим хүч, ус, технологийн уурыг зөв зохистой ашиглах, гар ажиллагааг механикжуулахад тэрбээр сэтгэлээ чилээж явдаг. Энэ чиглэлээрхоёр тэрбум орчим төгрөгийн эдийн засгийн үр ашигтай 20 гаруй оновчтой санал үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Тээрмийн хөдөлгүүрийг цэвэрлэх, халалтаас хамгаалах техникийн шинэчлэлийн төсөл санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгч зуны улиралдтээрмийн хөдөлгүүр хэт халалтаас болж , сул зогсохгүй болжээ. Энэ нь хүдэр боловсруулах төлөвлөгөө биелэхэд жинтэй хувь нэмэр болсныг удирдлагууд нь онцолж байна. Тэрбээр гуч гаруй жил ажиллахдаа техникийн олон шинэчлэлд гар бие оролцсоны дотор "Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн бүтээн байгуулалт болох Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлд хамт олноо түүчээлэн, хичээнгүйлэн хөдөлмөрлөжээ. "Эрдэнэт” үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадлыг зургаан сая тонноор нэмэгдүүлэн, жилд 32 сая тонн хүчин чадалтай болгон өргөтгөсний нээлтийн үеэр Ерөнхийлөгч хүрэлцэн ирж, тээрэм асаахад өөрөөрөө болон, хамт олноороо бахархан омогшиж самсаа шархируулж явснаа тэр нуугаагүй. Орчин үеийн дэвшилтэт техник технологийг суурилуулах, нутагшуулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, түүнд энэ үеэр төр засаг "Алтан гадас” одон хүртээсэн мөчийг тэр хэзээ ч мартахгүй гэсэн юм.

Тэр тун хүртээмжтэй хүн. Үндсэн ажлынхаа зэрэгцээ Технологийн сургуулийн оюутнуудад хичээл заана. Залуудаа хөл бөмбөг, явган аяллын тамирчин явсны хэргийг гаргаж, залуусаа тэмцээн уралдаанд дасгалжуулна, тэднийгээ дэмжинэ. Мөн хэсгийнхээ Үйлдвэрчний эвлэлийн бүлгийн даргаар ажиллаж, ажиллагчдынхаа эрх ашгийг хамгаалахад идэвхийлэн оролцоно. Түүний дургүй зан шударга бус байдал, долигонуур араншин. Залууст шударга бай, хичээнгүй хөдөлмөрлө, өдөр бүр шинэ зүйлд суралц, тэгж гэмээнэ хүн хөгждөг юм гэж захих. Өөрөө ч үүнийг л амьдралдаа мөрдөж ирсэн.

Хүмүүний орчлонгийн зовлон түүнийг тойрсонгүй. Насан багадааүерхэж, хайрлалцан гал голомтоо бадраан алаг үрсээ өсгөлцсөн амьдралынх нь хань бурхны оронд одоод удаагүй. Гэргий нь хайлган сэтгэлтэй, цагаан нөмрөгтөн явсныг дурсахдаа аньсага нь чийгтэж харагдсан. Эднийх гурван сайхан хүүтэй айл. Том хүү А.Ганзориг нь аавынхаа мэргэжлийг эзэмшиж, Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн даргаар ажиллаж байна. Дунд хүү А.Гансүх нь Худалдаа хөгжлийн банкны ахлах эдийн засагч, бага хүү А.Ганболд нь МУИС-ийн Мэдээллийн технологийн ангийг төгссөн. Хөвгүүдээ эрдэм боловсролтой, төлөв даруу хүн болгон өсгөхдөө тэр өөрөөрөө үлгэрлэсэн. М.Алтантулга тун ч хөнгөн шингэн нэгэн. Зүгээр сууж огт чаддаггүй зантай. Гэрийн ажил, байрны засвар, машины эвдрэл гэмтлээ ч хүн царайчлахгүй, өөрөө дөнгөчихнө.

Эх орны дуудлагад эр цэрэг бэлэн байдгийн адил, "Эрдэнэт” үйлдвэр дуудахад хэзээд бэлэн байх "бэлтгэл хурандаа” бол М.Алтантулга. Тэр удахгүй гавьяаны амралтдаа гарах ч, мөнхөд "Эрдэнэт” үйлдвэрээрээ бахархан, бүхнээ зориулах далай сэтгэлтэй эрхэм.

Ийм л оюунлаг, дадлага туршлагатай, ажилдааэлгэмсүү сэтгэлээр ханддаг хүмүүсийн нуруун дээр "Эрдэнэт” үйлдвэр хөгжин дэвжиж байна.

Я.ЭНХТУЯА

37 БАГИЙН УНААНЫ АСУУДЛЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭВ

$
0
0

37 БАГИЙН УНААНЫ АСУУДЛЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭВ

"Бид хамтдаа" Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг сайжруулах, илүү хүртээмжтэй болгох ажлуудыг тусгасан. Түүний дагуу 37 багт шинэ мотоцикль шийдвэрлэж өглөө. Иргэд хөдөлмөрчдийн өмнө тулгамдаж буй асуудлыг онч мэргэнээр харж, төр-иргэн хоорондын гүүр болон ажиллаж байдаг багийн Засаг дарга нартаа амжилт хүсье. Ажиллах нөхцөл сайжирч, үүрэг хариуцлага нэмэгдэж байна.

37 БАГИЙН УНААНЫ АСУУДЛЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭВ

37 БАГИЙН УНААНЫ АСУУДЛЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭВ

37 БАГИЙН УНААНЫ АСУУДЛЫГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭВ

 

Энэ өдрийн зурхай /2017.10.05/

$
0
0

Энэ өдрийн зурхай /2017.10.05/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравдугаар сарын 5. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын дунд шарагчин тахиа сарын 15. Бархасвадь гараг. Могойг хүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр.

                          Барилдлага: Үл зохилдох 
                          Шүтэн барилдлага: Мунхрахуй    
                          Суудал: Шороо    

Өдрийн наран 7 цаг 06 минутад мандан, 18 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.

Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Санхүүгийн талаар танд нөлөө бүхий хамтран ажиллагчид болон нөхөд чинь тусалж мэднэ. Аль эртнээс төлөвлөж байсан ажлаа гүйцэтгэх боломж олгох урт хугацааны зээл авч магадгүй. Эд хөрөнгөөс авч болох оюуны болон сэтгэлийн таашаалыг амьдралдаа үнэлэгтүн. Хувийнхаа нилээн өвөрмөц үйлийн дагуу ажилла.


ҮХЭР (4/20-5/20)

Хайр сэтгэлд чинь гэнэт өөрчлөлт орно. Тиймээс та хүлээцтэй анхааралтай хандана уу. Ганцаараа ажиллахад таатай. Хэзээ ч байгаагүй эрчимтэй ажиллах болно. Материаллаг байдал тань дээшилнэ. Ажиллах үндсэн хөдөлгөгч хүч нь материаллаг баялгийн өсөлт байна. Таны хөдөлмөрийг өндрөөр үнэлнэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Алдагдалд орж болзошгүй өдөр. Бизнесменүүд энэ үед татвар эсвэл хяналт шалгалтын байгууллагуудтай асуудалд орооцолдоно. Улмаар ихээхэн хэмжээний мөнгөнөөс сална. Таны хувь заяанд багагүй эсрэг үүргийг найз нөхөд ивээн тэтгэгчид хүргэнэ. Тэдний тусламжтайгаар цаашдын үйл ажиллагаагаа хэрэгтэй чиглэлд оруулж эхэлнэ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Таны албаны байр суурь бат бөх байна. Тэр ч бүү хэл улам ч бэхжинэ. Та сарын сүүлээр жинхэнэ хайр дурлал гэж юу байдгийг мэдрүүлнэ. Ажил дээрээ хувийн амьдралаа бүү дэлгэ. Энэ нь танай удирдлагад таалагдахгүй.


АРСЛАН (7/23-8/22)   

Та сонгосон хүнийхээ урьд нь ажиглаж байгаагүй чанаруудыг нээнэ. Хамтрахаар бэлтгэлээ хийж байхдаа тэр таныг өвөрмөц санаануудаараа гайхшруулж магадгүй. Гэртээ ихэнх цагаа өнгөрөө. Та гэрийн ажлаас асар их таашаал авна.


ОХИН (8/23-9/22)

Сансарын муу энерги нөлөөлөх учир янз бүрийн алдаа, осол аваар салхи шуурганаас урьдчилан сэргийл. Өөрийнхөөрөө байснаар таагүй явдлаас гарч чадна. Анхааралтай байхгүй бол бага зэргийн алдагдалд хүрч болзошгүй. Хайртай хүн тань өөрийн зорилгод ашиглахыг хүсэх бололтой.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Азтай өдөр үргэлжилсээр байна. Та юу ч хүссэн бүх зүйл биелж, танд ашигтайгаар эргэнэ. Бурхнаас гуй танд өгнө. Тогшвол бүх үүд хаалга таны өмнө нээгдэнэ. Гэхдээ хэт шунал таны сэтгэлийн зовлон болно.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Орчин үеийн анагаах ухааны ололтын тусламжыг та авна. Хагалгаанд орох бол та маш хянуур болгоомжтой байж чанаргүй эм, тарианаас болгоомжил. Ажил хэрэгтэй алдаа гарахаас сайн сэргийл. Өрсөлдөгчийн дайралт ихэснэ.


НУМ (11/22-12/21)

Ажил хэрэг зогсонги байдалд орж, дотны хүмүүс хамт ажиллагсадтайгаа харьцаа муудна. Энэ цаг үед нуран унасан төлөвлөгөөнүүдэд харамсаад хэрэггүй. Хувь заяандаа талархаж ажил хэргээ дахин шинээр зохион байгуул.


МАТАР (12/22-1/19)

Төлөвлөсөн ажлын биелэлт гэрээний үүрэгтэй холбоотой асуудал үүснэ. Найз нөхөд хамтрагч чинь тусална. Шинэ ажил хайх хэрэггүй. Цаашид ажлаа байнга солих шаардлага гарна. Энэ өдөр биеийн хүчний ажил, барилга барих, засвар хийх зэрэгт хэрэг гарна. Эрүүл мэндээ анхаар. Элэг, цөсний ажиллагаа муу байна.


ХУМХ (1/20-2/18)

Уран бүтээл, хайр дурлал, зугаа цэнгэлийн өдөр. Оройдоо таныг сонирхдог хүнтэй санамсаргүй уулзана. Тайвширч амьдралыг хялбархнаар хар. Хүмүүс танд татагдаж байгааг та анхаарах болно. Таны гал мэт эрч хүч, эелдэг нийтэч зан хүмүүсийг татна.


ЗАГАС (2/19-3/20)

Түнштэйгээ уулзах, зугаалж цэнгэх, идэвхтэй амрахад таатай өдөр. Уужуу сэтгэл, хүмүүсийг уучилах чадвар тань томоохон хэрүүл маргааныг тойрч гарахад тусална. Та шашин, философи, дом, ид шидийн сургаалийг сонирхох болно. Найз нөхөдтэйгөө уулзсаны дүнд та санамсаргүй дүгнэлтэнд хүрнэ.

Viewing all 19842 articles
Browse latest View live