Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19836 articles
Browse latest View live

Гундсан өнгөө сэргээсэн байгаль эх инээмсэглэж эхэлжээ

$
0
0

Гундсан өнгөө сэргээсэн байгаль эх инээмсэглэж эхэлжээ

 

Тогтвортой бичил уурхайчдын өнөөгийн байдал болоод өнгөрсөн хугацаанд сүйдэж эвдэрсэн байгалийг нөхөн сэргээсэн байдлыг сурвалжлахаар сэтгүүлчдийн баг Баянхонгор аймгийн Галуут, Баян-Овоо сумдыг зорьсон юм. Монголын баруун өмнөд хэсгийг эзлэн оршдог тус аймаг говь хээрийн бүст хамаарагддаг болоод ч тэр үү нутгийн зах руу ороход аараг толгодын дундуур зурайсан зам угтаж үе үехэн бүлээн салхи сэвэлзэх нь сайхан.

 Гундсан өнгөө сэргээсэн байгаль эх инээмсэглэж эхэлжээ

Улмаар аймгийн төв орж нутгийн иргэдийн амжиргааны эх үүсвэр болсон бичил уурхай хэрхэн хөгжиж байгаа болоод иргэдээ зохион байгуулалтад оруулсанаар гарсан ахиц дэвшилийг аймгийн засаг дарга Г.Батжаргалаас тодруулга авснаар эхэлсэн юм. "Одоогоор аймгийн хэмжээнд яг тогвортой бичил уурхай эрхэлж байгаа 600 гаруй хүн байна. Гэхдээ өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үе үе гарч байгалийн ашигт малтмалыг олборлодог бичил уурхайчдыг тооцвол 2000 орчим хүн ажиллаж амжиргаагаа дээшлүүлэн амьдарч байна. Харин "Швейцарийн хөгжлийн агентлаг”-ийн хэрэгжүүлж байгаа "Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн хүрээнд бидний ярьж заншаад байсан нинжа хэмээх бичил уурхайчдыг зохион байгууллалтад оруулж төрийн бус байгууллага болгосноор ухаж хөндсөн байгаль орчноо эргэж нөхөн сэргээх үйл ажиллагаа орхигдохоо больсон. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 700 гаруй га талбайд ашигт малтмал олборлож байгаль дэлхийг сүйдсэнээс 300 орчим га талбайд нөхөн сэргээлт хийгээд байна. Мөн орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний төсөв төвлөрдөг” гэдгийг онцолж байсан юм.

 

 

 Гундсан өнгөө сэргээсэн байгаль эх инээмсэглэж эхэлжээ
Гундсан өнгөө сэргээсэн байгаль эх инээмсэглэж эхэлжээ
Гундсан өнгөө сэргээсэн байгаль эх инээмсэглэж эхэлжээ
Гундсан өнгөө сэргээсэн байгаль эх инээмсэглэж эхэлжээ

Энэхүү мэдээллийг аваад цаашаа Баян-Овоо сумын Цагаан цахирын чулуун орд буюу алтны үндсэн ордод ажиллаж байгаа "Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” ТББ байгуулж 40 гаруй нөхөрлөлийн 400 гаруй иргэдийг тогтвортой ажлын байраар хангаад байгаа аж. "ХАМОДХ” ТББ нь 2009 онд байгуулагдсан бөгөөд уг газар ажиллаж байсан иргэдийг нэгтгэж нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулснаар байгалиа эргэн нөхөн сэргээх үйл ажиллагааг орхигдуулахгүй хамтад нь авч явдаг болсон. Мөн орон нутагт төсөв төвлөрүүлэх мөн гишүүдийнхээ нийгминй даатгал төлөх, мөн эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь хангаж ажиллах давуу тал бий болсон ажээ. Мөн сонирхуулахад "ХАМОДХ ТББ нь дэлхийд үнэлэгдэж ОУ-ын хариуцлагатай уул уурхайн холбооноос олгодог шудрага олборлолтын "ЭКО АЛТ” гэрчилгээг 6000 ам.долларын хамт хүртсэн явдал юм. Энэ бол тэдний олборлосон алт байгальд халгүй, цианет болон мөнгөн ус ашиглаагүй хамгийн эко алт гэсэн 200 гаруй шаардлагыг хангасан баталгаа юм. Өнөөдөр дэлхийн нэртэй брендүүд байгальд ээлтэй, ямар нэгэн химийн бодис ашиглаагүй ашигт малтмалыг сонгон бүтээгдэхүүнээ хийх сонирхолтой болсон. Энэ ч утгаараа эко алт нь дэлхийд үнэлэгдэх үнэлгээ арай өндөр төвшинд байдгийг тус төрийн бус байгууллага ашиглаж чадсан нь олзуурхууштай юм.

 
Гундсан өнгөө сэргээсэн байгаль эх инээмсэглэж эхэлжээ
Гундсан өнгөө сэргээсэн байгаль эх инээмсэглэж эхэлжээ
Гундсан өнгөө сэргээсэн байгаль эх инээмсэглэж эхэлжээ

Баян-Овоо сумын Цагаан цахирын уурхайгаас олсон хүдрээ "Хонгорын хүдэр” компаниар баяжуулдаг аж. Энэхүү хүдэр баяжуулах үйлдвэр нь баруун таван аймгийн дунд ганц байдаг юм байна. Тиймдээ ч биднийг очиход Говь-Алтай аймгаас ирж хүдрээ баяжуулуулж байгаатай таарлаа. Ёстой л галын урсгал гэдэг шиг АЛТНЫ УРСГАЛ-ыг сэгсрэгч ширээн дээрээс харж болохоор аж. Уг үйлдвэрийн хувьд хүдэр бутлагч машинаар эхлээд будалдаг бөгөөд үүнийгээ сэгсрэгч ширээн дээр шилжүүлж усаар угааж ялгадаг ажээ. Үүнээс дараагийн дамжлага лабораторит ирэхэд гар аргаар нарийсгаж хамгийн сүүлд үлдсэн шликийг шингэн азотоор ууршуулах замаар алтаа цэвэршүүлдэг гэнэ.

 Гундсан өнгөө сэргээсэн байгаль эх инээмсэглэж эхэлжээ
Гундсан өнгөө сэргээсэн байгаль эх инээмсэглэж эхэлжээ
Гундсан өнгөө сэргээсэн байгаль эх инээмсэглэж эхэлжээ

Харин алтны шороон ордны алт олборлолт арай өөр зохион байгуулалттай явагдаж байна. Учир нь энд чулуунаас алтаа салгаж авахгүй, харин шороог үлээлгэх мөн усаар зайлж нарийсгах замаар алтыг гаргаж авдаг "БатСайхан Сэтгэл” ТББ буюу Баянхонгор аймгийн Галуут сумд орших шороон ордод очлоо. Биднийг очиход тус ТББ-ын гишүүд их дотно хүлээж авсан бөгөөд өөрсдийн нөхөн сэргээлт хийсэн 20 орчим га талбай болох Шар хуруут гэдэг газрыг үзүүлсэн юм. Уг газарт биологийн нөхөн сэргээлтийг гар аргаар хийсэн хэмээн гэнэ. Нөхөн сэргээлт хийхдээ тухайн газрынхаа хөрсний онцлогт тохирсон, өмнө нь ургадаг байсан ургамлыг тарьж үрслүүлснээр одоо байгаль эх сэргэж байгаа хэмээн ам сайтай байлаа. Үнэхээр ч 2000 оны эхэн үед байсан шиг онгорхой нүх, халцгай газаргүй тэгш сайхан өвстэй болтлоо өөрчлөгдсөн нь бахархал өөрийн эрхгүй төрүүлж байлаа.

 

 

Ийнхүү бидний хэсэг сэтгүүлчид тогтвортой бичил уурхай эрхлэгчдийн өнгөрсөн ба өнөөгийн байдлыг сурвалжилсан бяцхан аялал маань буцах шатандаа орсон юм.

Гундсан өнгөө сэргээсэн байгаль эх инээмсэглэж эхэлжээ
Гундсан өнгөө сэргээсэн байгаль эх инээмсэглэж эхэлжээ
Гундсан өнгөө сэргээсэн байгаль эх инээмсэглэж эхэлжээ

Эх дэлхийн хөрсөн дор нуугдсан байгалийн баялагт шунан дурлагсад өнгөрсөн хугацаанд алтыг нь аваад л авдрыг нь хаяхын үлгэрээр хандаж байсан цаг саяхан. Гэхдээ хүн гэгч байгаль эхээ хайрлан хамгаалж эргүүлэн сэргээж унаган төрхөнд нь биш юм аа гэхэд онгойж харласан нүх, малын хамар хатгах өвсгүй халцгай газар үлдээхгүй гэсэн нөхөрлөл холбоод, ТББ-уудын зөв сэтгэл сэргэж байхад байгаль өөрөө инээмсэглэдэг

ажээ.

 

 

 

 

Эх сурвалж: ORD.MN

Ч.МӨНХБАТ



Томуугийн дэгдэлт ихсэхээс өмнө НЭМГ урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах ёстой гэв

$
0
0

Томуугийн дэгдэлт ихсэхээс өмнө НЭМГ урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах ёстой гэв

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар Хотын гэрэлтүүлгийн өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлын тухай, "Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний  хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Нийслэлийн шилдэг менежменттэй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журмын талаар хэлэлцлээ.

Мөн Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, 2018 оны үндсэн чиглэлийн төсөл, Нийслэлийн Боловсролын байгууллагуудын хүртээмж, шаардагдах хөрөнгө оруулалтын судалгааны тухай, Томуу томуу төст өвчнөөс  урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангахад авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн өнөөдрийн хуралд холбогдох албаныхан танилцуулав.

 "Хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчин буюу ажлын байр, гэрийн нөхцөлд өнгөрүүлж дотоод орчны агаараар амьсгалдаг.  Дотоод орчны агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэрт гадаад орчны агаарын бохирдол, гэрт гал түлэх, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, тамхины утаа, барилгын материал болон тавилга, агааржуулалт зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Эдгээр орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдээс бий болсон нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд нь арьс, амьсгалын замаар хүний биед нэвтэрч уушгины хатгалгаа, бага жинтэй төрөлт, уушгины хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болоод байна.        

Тиймээс Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, дэгдэлтийн үед авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь санхүүгийн нөөц шаардсан, төсөв зардал ихтэй тул эрүүл мэндийн байгууллагууд өөрийн нөөцөөрөө даван туулах боломжгүй байдаг. Иймээс дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах орчны агаар цэвэршүүлэгч төхөөрөмж, нэмэлтээр шаардлагатай ор авах, өрөөнүүдэд тусгаарлах зай талбай бэлдэх зэрэгт төсөв хөрөнгө шаардлагатай байна” хэмээн нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатартанилцууллаа.

Харин Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт энэ сарын 25-ны байдлаар 70 гаруй хувьтай явж байгаа талаар НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр танилцуулав. Тэрбээр "Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт өнөөдрийн байдлаар 70.6 хувьтай явж байгаа. Энэ он дуустал хэрэгжүүлж дуусах хугацаа бидэнд бий. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжүүлэх арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилтийг Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоолын дагуу боловсруулсан. Нийт 26 зорилтын хүрээнд 489 арга хэмжээг хэрэгжүүлхээр тусгаад байна. Мэдээж энэ оны ажил үргэлжлүүлэх, шинээр хийгдэх ажил ч орсон байгаа. 2018 онд бид нийгэм рүү чиглэсэн олон ажил хийхээр тусгасан бөгөөд иргэдийнхээ хөгжилд түлхүү анхаарах болно” гэв.

Зөвлөлийн хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг илүү чамбайруулмаар байна. Манай баг өмнөх засгаас харьцангуй олон залуусаас бүрдсэн. Тиймээс та бүхэн илүү шинэлэг, содон санаануудыг олж, ирэх жилийн үндсэн чиглэлд оруулах шаардлагатай байна. Ирэх долоо хоногт энэ асуудлыг хэлэлцээд НИТХ-ээр хэлэлцүүлнэ.

Томуу томуу төст өвчний дэгдэлт ихсэхээс өмнө нийслэлийн Эрүүл мэндийн газар урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах ёстой.

Дүүрэг бүрийн эмнэлгийн удирдлагууд дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах орчны агаар цэвэршүүлэгч төхөөрөмжийн талаар сайтар судлах хэрэгтэй байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Оройн хоол “Урантай лавшаа”

$
0
0

Оройн хоол “Урантай лавшаа”

 

Оршилд:

Аравдугаар ангидаа үзсэн номноос : УРАН нь цацраг идэвхит бодис тул байнга задарч байдаг. Энэ задралын үед Алфа, Бета цацраг ялгардаг. Энэ цацраг туяа амьсгалын замаар дамжин уушгинд нэвчин ороход яваандаа уушигны хавдар үүсэх аюултай. Цацрагаар шарагдсан уушиг бол тэр дороо хавдар болохгүй ч, хэд хэдэн жил, зарим тохиолдолд 10 хүртэл жил өнгөрсний дараа хавдраар өвчилдөг байна. УРАН нь Ус, хүнсээр дамжин хоол тэжээл боловсруулах эрхтэнд нэвтрэн орно. Газрын гүнд ураныг хүхрийн хүчлээр уусган хайлуулах арга нь гүний усыг бохирдуулах аюултай УРАН нь амьсгалын замаар болон хоол хүнсээр дамжин уран хүний биед ороход химийн хордолт явагдана. Энэ нь бөөрний дутагдал, бөөрний үйл ажиллагаа зогсох хэлбэрээр илэрнэ.

 

Гадаад улсын ТВ мэдээнээс харсан явдал /хагас орчуулгатай /

 

Хөгжилтэй...  Өндөр хөгжсөн гэж бид шүтдэг  Азийн нэг улсад саяхан бөөн юм болов доо. ТВ-ээр нь гарсан юм.   Маяктай / тусгай тоноглол / цагаан алаг шинжилгээний машинууд давхилдаад , цагаан өмсгөл маск зүүсэн баг хүмүүс бууж ирж  төвлөрсөн усны хоолойнуудыг лацдаад л.  Сэжигтэй байрнуудын усны эх үүсвэрүүдийг түр хааж, улсынхаа нөөцөөс машин машинаар цэвэр ус айлуудад тарааж байна. Мэргэжлийн хяналтын дарга гэнэ, нэг нөхөр тэр хавийнхаа айл бүрийн хаалгыг тогшиж бөхөлзөн ямар нэг юманд уучлалт гуйгаад унах юм. Тэгснээ дахиад л эмнэлгийн машинууд тэр дүүрэгт давхилдан  ирээд л айлуудад зочилж нэг сонин шинжилгээ аваад мөн л бөхөлзөн гарч одох юм.

Тэгснээ хотын дарга нар нь бололтой тойрч суусан хурлын дүрс гараад эхэллээ. Араас нь анхан  шат шатны доод дарга нар бололтой хэсэг гоонжтой нөхдүүд  иргэдээсээ уучлалт эрэн ТВ-ээр бөхөлзөөд. Хотын дарга нар нь "багаараа огцоръё, хариуцлагаа хүлээе" гэж гуйгаад байгааг дэмжиж буй бололтой  гадаа хэсэг иргэд цуглаад уриа хашгираад ёстой "онцгой” юм болж буй бололтой. Найзын товч орчуулгаар бол энэ хотынх айлуудын хэрэглээний усанд нэг "но” илэрчээ.  Хортой биш гэхэд ноцтой л бохирдсон байсныг мэдэлгүй 72 цаг болчихсон гэнэ. Гэхдээ хүн хараахан үхээгүй. Иргэдийнхээ эрүүл мэнд, амь насны баталгааг хангаж чадаагүй энэ 72 цагийнхаа төлөө хотын удирдлага багаараа зогсчихсон тонголзоод байна. Манай нөгөө чөлөөтийнхөн нэг 40 градусаар бөхийдгөөс илүү 80 хэм бөхийж уучлалт гуйх юм. Тэгснээ хариуцлагагүй ажилласан биднийг яг одоо огцруулаад өгөөч гээд л хэсэг нөхдийн өмнө өндөр дугаар мэдэгдэл уншлаа.  Хариуцлага алдаж бохир муу усаар иргэдээ ундаалсан дарга нарыг хөмсгөө зангидаж жигшингүй харах  тэр нөхдүүд нь манайхаар бол ИТХ-ынхан бололтой юм.

 

УБ хотод биеэр үзсэн явдал  /эх хэлээрээ /

 

Аан тэгээд саяхан эх орондоо ирсэн. ТВ үзэж улс орны амьдралыг судаллаа. Хар мянган суваг байх ч хов баздаггүй суваг бараг алга. Арай ажил хэрэгч юм гээд тэр Блүүмбэрг гэдэг сувгийг нь хааяа харна. Ёстой бүрэн орчуулгатай үзэж байгаа юм. Тэгсэн миний өнөөх гадаадад үзсэнтэй тун төстэй аймаар мэдээ явж байна.

 

"Засгийн газрын мэдээ" сонин өнөөдрийн дугаартаа Нийслэлчүүдийн хэрэглээний усанд ураны агууламж өндөр байгааг хөндөж асуудал дэвшүүлсэн нийтлэл гаргажээ.  Нийтлэлд  дурдсанаар Монгол, АНУ-ы нэрд эмтдийн хамтын судалгаагаар 2011 онд ДЭМБ-ын зөвлөмжид заасан хэмжээнээс дөрөв дахин их хэмжээний ураны агууламж илэрсэн байна. Судалгааны баг нийслэлийн долоон дүүргийн 129 худгаас дээж авч шинжилгээ хийсэн аж.... гээд л нэг охин ёстой дуржигнуулаад явчихлаа. 

 

Би ёстой хачин болж "Эхнээр,  энэ цайг ямар усаар чанасан бэ.  Өнөөх худгаас зөөсөн ус бол одоохон асга. Цаана чинь худгийн уснаас уран их илэрсэн гэнэ ...  гээд л босож харайлаа.

Манай  эхнэр ёстой эвдрээгүй Монгол зангаа гаргаж " ... За бид хоёуулахнаа л хордоод үхэв гэж. Ийм олон худгаас дээж авахад гарсан юм бол хавтгай даа тийм байгаа биз. Гайгүй л байлгүй.  Уснаас хордож хүмүүс бөөнөөрөө үхлээ л гэж дуулдаагүй. Харин хортой архинаас бол ёстой дороо явчихдаг юм билээ шүү. Манайхан чинь байжийгаад л хувийн архинаас хордлоо гээд гурав дөрвөөрөө үхчихдэг юм.  Хяналтьнхан дор нь арга хэмжээ аваад хэдэн өдөр архи хаагаад,  амар зүгээр...   ” гээд хээв нэг суусаар. Тэгснээ өнөөх худгаас авчирсан "Но”- той уснаасаа тогоонд хийж надад шинэ хонины махтай шөл буцалгана гэж авч байна. Би гайхасхийж " үгүй хөө наад усанд чинь УРАН их байгаа гээд байна шүү дээ... Зүгээр нэг нян биш. Уран чинь одоо хүнд метал гэдэг шүү дээ. Аймаар хортой. Их хордвол бөөр нам зогсдог гэсэн. Удаан хордвол хүүхэд шуухад гар хөлгүй төрдөг гэсэн.... Өнөөх Ким Чун бацаан чинь энэ УРАН-аар чинь цөмийн зэвсэгхийгээд АНУ айлгаад байгаа ш дээ. Манай ундны усанд уран өндөр илэрсэн гэж байна шд .... гээд бухимдаж ятгаж, нэлээн сэвсэн ч эхнэр үнэн тоохгүй байна.

 

Нэгэнт том сонинд ийм юм гарсан юм чинь одоо хэдэн дарга нар бужигнаад, өнөө гадаад улсынх шиг "огцруулаад өгөөч" гэж гуйгаад, бөөн юм болж байгаа даа гэж хүний мууд дурлаад хэдэн суваг солилоо.

 

Нэг ТВ суваг дээр өнөөх гадаад мэдээн дээр гардагтай тун төстэй зангиа болсон хэсэг нөхөд сууцан хурал эхэлж байна.  За эхэлчихэж дээ, тэгэлгүй дээ . Хотынхны уудаг усанд УРАН байна гээд байхад зүгээр байна гэж байхгүй дээ ... гэж урамшлаа. Гэтэл нэг бөндгөр гранат шиг хэдэн юм гол индэрт суух даргын толгой руу шунгинаад ороод ирэв.  Өнөөх нь резинэн хүн шиг аймаар уян хатан, нам нам бултаж байна. Гадаадад удсан би юу болоод байгааг эхнэрээс асуувал ... Манай дарга нар нэгийгээ огцроод унах гээд ирэхээр нь ингэж оймсоор зоддог болсон юм аа .. гээд инээж байна. Араас нь "хүн муутай хогнууд, нэгийгээ том байхад нь бөгсийг долоож байснаа  унахаар ингэдэг болцын билээ " гэж их зэвүүцэнгүй нэмж байна. Манай хотынхон энэ өдөр өнөөх урантай усны тухай лав яриагүй бололтой. Тэгсгээд нэг дарга нь огцорлоо, шинэ даргын санал хураана барина гэж байгаад тарчих шиг болсон.

 

Орой нь өнөөх сошиалаар ёстой алж өгч байгаа болов уу гээд утсаа жаал маажлаа. Урантай усны тухай хэрүүл хайлаа.  Таг чиг.  ... Осоржамаа ийн өгүүлэв,  Утааны улирал эхэллээ,  Ура ... Эмэгтэйчүүд хурдан ... яадаг таван байрлал, Ургийн баяртаа явлаа сее яа , Шинэ сайдуудын сураг  гээд ... л эрээн мяраан пост зөндөө. Өнөөх урантай ус ууж буй талаар бол ёстой юм алга. Тэгэхээр нь тэр "жиргээ "нь арай ухаатай, дарга цэрэг гээд хөгжцөн хүмүүс ордог байх гэж бодоод хүүхдийнхээ нэр пас аар нь гуйж байгаад орлоо.”Дэлхийн бүх улс дэд сайдтай шүү” гээд л нэг дэд сайд хар нөхөр жиргэсэн юм уу, уурласан юм уу тавьчихаж . Дагагчид нь их дэмжиж буй бололтой олон зүрх дарсан харагдана. Өдрийн ТВ-ээр гарсан хурал дээр зураг нь гараал байсан нэг настай хүүхэн байна. "Ийм авгай хот даргалах уу... гонж шүү... " гээд нэг нөхөр их эвгүй жиргэж. Доор нь бас л олон зүрх дарсан харагдана. Цааш хальтхан гүйлгэж харвал  ... Хар галууч алханд янзын сайндаа гээд нэг нөхөр жиргэж. Баас араас нь нээг их зүс харсан дарга хүүхэн : Иргэдээс авсан судалгаагаар ил задгай худалдаа эрхлэхийг 90 %нь дэмжихгүй гэсэн шүү ..гээд тавьчихаж.

Өнөөх ундны усанд  УРАН их хэмжээтэй илрээд байгаа талаар тоож жиргэсэн хүн алга. Эхнэрийн зөв бололтой. Олуулаа бөөнөөрөө зэрэг үхэхгүй л бол манайд ер нь онцгой юм гэж болдоггүй юм байна.

 

Орой өнөөх мэдээг давтаж байна....

 

....  Дотоодод одоогоор усан дахь ураны агууламжийг тогтоох лаборатори байхгүй, гадаадад шинжлүүлэхэд өртөг өндөр тул одоогоор дахин шинжилсэн мэдээлэл алга байна. Геологийн төв лабораторит усны макро элемэнтийг 21 үзүүлэлтээр шинжилдэг ч ураны агууламжийг харуулсан үзүүлэлт алга. Мөн ШУА-ийн "Хими-хими технологийн хүрээлэн" болон Усны төв лабораториудад 60-70 үзүүлэлтээр шинжилдэг ч ураныг нарийвчлан илрүүлдэггүй аж....

 

.Урантай усанд пор порхийн буцлах эхнэрийн гарын шөл бэлэн болжээ. Аягалаад аваад ирлээ. Гэр бүл минь биш, би ганцаараа хордох болтугай гэж сэм залбираад халбагадлаа...

 

Төгсгөлд

 

Хотын төлөөлөгчид өө, энэ өдрөөс  бэлэн цэвэр ус уухгүй шүү...  129  худгийнхаа УРАН-тай  усыг иргэдтэйгээ хамтдаа ууя. Манайд бөөнөөрөө л  үхэхгүй л бол  бөөн юм болдоггүй юм байна.../наргиа биш шүү/

 

 

Б.ХЭГЖҮҮН

http://www.shuud.mn/content/read/488686.htm

Зарчмаа мартсан Засгийн газар айсуй

$
0
0

Зарчмаа мартсан Засгийн газар айсуй

 

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг эмхлэх ажиллагаа "Чингис” зочид буудалд эрчимтэй үргэлжилж байна. Нэгэнт 60 тэрбум төгрөгийн хэрэг гэгчээр хариуцлага хүлээлээ гэж үзэж байгаа тул "хуурай” хардуулахгүй байхаар шийдэж төлбөртэй сайдууд төрөх нь ойлгомжтой боллоо. 

Төрсөн өдрийн тоо таны ааш занг тодорхойлдог

$
0
0

Өөрийнхөө төрсөн өдрийг эндээс хайж олоод өөрийн зан чанар, дотоод сэтгэлийг тодорхойлж болох юм байна. Өөрийн төрсөн өдөртэй харгалзах амьтныг олоод доор нь байгаа тодорхойлолтуудаас харж уншаарай…


1-р сарын 1-9 & "Нохой
1-р сарын 10-24 & Хулгана
1-р сарын 25-31 & Арслан
2-р сарын 1-5 & Муур
2-р сарын 6-14 & Тагтаа
2-р сарын 15-21 & Яст мэлхий
2-р сарын 22-28 & Ирвэс
3-р сарын 1-12 & Сармагчин
3-р сарын 13-15 & Арслан
3-р сарын 16-23 & Хулгана
3-р сарын 24-31 & Муур
4-р сарын 1-3 & Нохой
4-р сарын 4-14 & Ирвэс
4-р сарын 15-26 & Хулгана
4-р сарын 27-30 & Яст мэлхий
5-р сарын 1-13 & Сармагчин
5-р сарын 14-21 & Тагтаа
5-р сарын 22-31 & Арслан
6-р сарын 1-3 & Хулгана
6-р сарын 4-14 & Яст мэлхий
6-р сарын 15-20 & Нохой
6-р сарын 21-24 & Сармагчин
6-р сарын 25-30 & Муур
7-р сарын 1-9 & Хулгана
7-р сарын 10-15 & Нохой
7-р сарын 16-26 & Тагтаа
7-р сарын 27-31 & Муур
8-р сарын 1-15 & Сармагчин
8-р сарын 16-25 & Хулгана
8-р сарын 26-31 & Яст мэлхий
9-р сарын 1-14 & Тагтаа
9-р сарын 15-27 & Муур
9-р сарын 28-30 & Нохой
10-р сарын 1-15 & Сармагчин
10-р сарын 16-27 & Яст мэлхий
10-р сарын 28-31 & Ирвэс
11-р сарын 1-16 & Арслан
11-р сарын 17-30 & Муур
12-р сарын 1-16 & Нохой
12-р сарын 17-25 & Сармагчин
12-р сарын 26-31 & Тагтаа

Хэрэв "Нохой” гэж таарч байвал:

Та маш шударга, зөөлөн хүн юм. Таны шударга байдалд хэн ч эргэлзэх ёсгүй юм байна. Ажил албандаа анхаарлаа хандуулаад ирэхээрээ та нэлээн чин үнэнч, шударга байдал гаргахыг эрмэлздэг юм байна. Та бол маш энгийн хүн. Та хэрүүл маргаан, зодоон цохионоос хол байдаг, даруу төлөв, бусдыг номхотгож чаддаг хүн юм. Ийм учир найзууд тань танд маш сайн ханддаг нь маргаангүй. Хувцас сонголтондоо мэдрэмжтэй ханддаг.Таны хувцасны шүүгээ сүүлийн үеийн загварлаг хувцаснуудаар шинэчлэгдээгүй бол та хямардаг юм байна. Та алдартай, бас таныг ойлгоход хялбар. Танд цөөн хэдэн таныг ойлгож чаддаг, маш хүнлэг найзууд байдаг юм байна. Хэрэв таны зан чанар тохирж байвал та Share хийхгүй бол танд 4 жилийн турш ямар нэг аз тохиолдохгүй.

Хэрэв "Хулгана” гэж таарч байвал:

Та сахилгагүйтэж, дүрсгүйтэх дуртай хүн байна. Нүдэнд чинь тодрох дэггүй харц таныг бусдад маш эгдүүтэй, анхаарал татам харагдуулдаг байна. Тантай байхад хэзээ ч уйдахааргүй. Бусад хүмүүс таны хийх гэж буй зүйлд оролцож, тантай хамт байж эсвэл таныг өөрсөддөө урьж дуудах дуртай байдагт нь гайхах зүйлгүй.Гэхдээ та их эмзэг хүн учир хүний хэлснийг хүндээр хүлээж авдаг талтай. Бусад хүмүүс тантай харьцахдаа хэлэх үгээ бодож байх хэрэгтэй байдаг юм байна. Хэрэв хэн нэгэн таныг үгээр идэх, муу үг хаях эсвэл хуурах гэж оролдвол таны уур хилэнг хүртэх юм. Хэрэв таны зан чанар тохирж байвал та Share хийхгүй бол танд 3 жилийн турш ямар нэг аз тохиолдохгүй.

Хэрэв "Арслан”гэж таарч байвал:

Та бол энх тайван, амар амгаланд дуртай хүн юм байна. Хэн нэгэнтэй муудалцах, гар зөрүүлэх үе гарвал та аль болох зайлсхийдэг. Их хөдөлгөөнтэй хүн, нэг газраа удаан хугацаагаар байх дургүй. Бусад хүмүүст нөлөөтэй, ойлгоход хялбар хүн юм байна. Төрөлхийн удирдагч зан тань таныг бусад хүмүүсээс ажлын сайн үр дүн гаргаж авахад нөлөөлдөг байна. Бусадтай харьцах харьцаа тань бусдад таалагддаг, үнэлэгддэг. Бусдаар хүндлүүлж, хайрлуулах, бусдад таалагдах дуртай бөгөөд хэн нэгэн танд бага зэргийн урам өгөхөд л та маш баясч догдолдог. Хэрэв таны зан чанар тохирж байвал та Share хийхгүй бол танд 5 жилийн турш ямар нэг аз тохиолдохгүй.

Хэрэв Муур гэж таарч байвал:

Маш хайр хүргэм, эгдүүтэй, хөөрхөн, зарим үед ичимхий бөгөөд маш хурц ухаантай. Ихэнхи үед та чимээгүй байдлыг илүүд үздэг. Та маш олон төрлийн сонирхол, хоббитой бөгөөд тэднийгээ цаашид судалж, ихийг таньж мэдэхийг эрмэлздэг. Энгийн үед та маш дажгүй харагддаг боловч, шаардлагатай үед тэсрэх гэж буй галт уулыг ч санагдуулам зан гаргах нь олонтаа. Та маш загварлаг, бусад хүмүүс ч таныг загварлаг гэж хардаг. Ерөнхийдөө та маш нээлттэй, өөрөөрөө хүн боловч танихгүй хүмүүстэй тийм ч их юм ярьдаггүй. Тантай хамт байхдаа хүмүүс их тайван байдаг. Найзуудаа сонгохдоо та нэлээн шалгуур тавьдаг юм байна. Хэрэв таны зан чанар тохирж байвал та Share хийхгүй бол танд 2 жилийн турш ямар нэг аз тохиолдохгүй.

Хэрэв Яст мэлхий гэж таарч байвал:

Та маш их зүрх сэтгэлтэй, бараг л төгс гэмээр хүн юм. Таны сайхан сэтгэл олон хүмүүсийн дунд байхад тань ч үргэлж мэдрэгддэг. Мөн амар амгалан байдалд их дуртай. Танд муу муухай зүйл хийсэн ч байсан, та төдийлэн өшөө авах, муу санахыг эрмэлздэггүй. Энэ байдалдаа ч та их дуртай. Хэн нэгнийг далдуур муулах дургүй. Хүмүүстэй харьцах харьцаа чинь бүгдэд таалагддаг. Та хүмүүсд хайр, энхрийлэл, сэтгэлийг түгээсээр л байдаг боловч хариу нэхэж хардаггүй юм байна. Та бол маш өглөгч хүн. Бүх зүйлийг маш гэгээлгээр хардаг байдлаараа та их өөдрөг хүн юм. Хэрэв таны зан чанар тохирж байвал та Share хийхгүй бол танд 10 жилийн турш ямар нэг аз тохиолдохгүй.

Хэрэв Тагтаа гэж таарч байвал:

Та бол ХЯЛБАР БОЛОВЧ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛын бэлэг тэмдэг юм. Таны хүрээлэл сайхан ч байсан муухай ч байсан, танд энэ огтхон ч нөлөөлөлгүйгээр хаа явсан газраа баяр баясал бэлэглэж явдаг юм байна. Та найзууд дундаа ахлагч, лидер нь бөгөөд хэн нэгнийг хэрэгтэй үед нь аргадаж тайвшруулахдаа гарамгай. Та хуурамч байдал, хууран мэхлэлтийг жигшиж, энэ зүйлээс хол байхыг эрмэлздэг. Иймэрхүү зүйлс хэзээ ч тантай тааралддаггүй, тааралдсан ч та хол байдаг юм байна. Та ажил албандаа маш цэгцтэй, зохион байгуулалт сайтай ханддаг. Ямар нэг эмх цэгцгүй байдлыг та хэзээ ч гаргадаггүй. Хайр дурлалд умбахдаа хялбар байдагт энэ төрлийн хүмүүс анхаарах хэрэгтэй.

Хэрэв Ирвэс гэж таарч байвал:

Та бол нууцлаг нэгэн. Та ямар ч хэцүү үед өөрийгөө хялбархаан гэгч нь аваад гарч, ямар ч хүнд асуудлыг хялбар шийддэг хүн юм. Заримдаа та хэцүү, төвөгтэй зан гаргаж, өөрийн хүрээллийнхэнтэйгээ хов жив ярих дуртай. Хэтэрхий ёсорхог, дэг жаягтай хүн юм байна. Бүх нөхцөл байдал, бүх зүйлсийг заримдаа боломжгүй гэдгийг нь мэдсэн хэрнээ л хүссэнээрээ байлгах дуртай. Үүнийхээ үр дүнд зарим нэг хүмүүсээс зайгаа барих тохиолдол ч бий. Гэсэн хэдий ч хэн нэгэн үнэхээр танаар дутаж буй үед та тэдэнд сэтгэлээсээ тусалж чаддаг нэгэн.

Хэрэв Сармагчин гэж таарч байвал:

Маш тэвчээргүй, бухимдуу хүн юм. Ямар нэгэн зүйлийг аль болох бушуухан л дуусгачих гээд байдаг талтай. Гэвч дотроо та маш энгийн боловч олны анхаарлын төвд байх дуртай нэгэн юм байна. Энэ талаараа та бусдаас маш онцгой харагдаж чаддаг байна. Өөрийгөө ямар ч хамаагүй аргаар аюулгүй, эрүүл байлгаж чаддаг хүн юм. Ямар нэг тааламжгүй хов жив, асуудалд таны нэр оролцсон явж байх юм бол та цочролд орж ихээр хямардаг юм байна. Ийм учир та ямар нэгэн зүйл эхлүүлснээсээ авахуулаад л маш анхааралтай байдаг юм байна. Хэрэв ямар нэг таагүй зүйл совингоороо мэдрэх үед таны зургаа дахь мэдрэхүй тань таныг аюул осол, таагүй бүгдээс хамгаалдаг байна. Мөнгөнд дуртай зандаа анхаарах хэрэгтэй шүү !!!


Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Цэцэд хандлаа

$
0
0

Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр Цэцэд хандлаа

 

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийн мөрөөр түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй байгаа нь Үндсэн хууль зөрчиж байгаа талаар хохирогч талын өмгөөлөгч Б.Мэргэн Цэцэд хандлаа. 


Тэрээр Цэцэд гаргасан нэхэмжлэлдээ "Үндсэн хуульд УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заасан байдаг. Энэ нь ямар хэмжээ, хязгаарын хүрээнд халдашгүй байх вэ гэдгийг ердийн хуулиар тодорхойлно гэсэн үг. Мөн Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт "УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уг гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж заасан.

1992 оны Улсын Их Хурлын тухай хууль, 1997 оны Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд "эрх бүхий байгууллага Улсын Их Хурлын гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөхийг Улсын Их Хурлаас хүссэн” эсвэл "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан” гэсэн тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан байсан.

Энэ зохицуулалт 2006 онд шинэчлэн батлагдсан Улсын Их Хурлын тухай хуульд ч хэвээр туссан байсан. Гэтэл 2010 онд тус хуульд өөрчлөлт оруулж, "Эрх бүхий байгууллага, гишүүнд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэсэн бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр Үндсэн хуулийн заалтыг хэт явцууруулан тайлбарлаж, гишүүнд бусдаас хэтэрхий давуу байдал олгох замаар Үндсэн хууль зөрчиж байна гэсэн асуудлыг дэвшүүлжээ.

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН
Л.ХЭРЛЭН

Авлигын хэрэгт холбогдож, “Ганц худаг”-т морилж байсан Д.Баярсайхан М.Энхболдын эцэс төгсгөлгүй шуналыг гүйцэлдүүлэх ДАРГА болох нь!

$
0
0

Шуналд хязгаар байдаггүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг ээ. Үнэхээр ч тийм. Ялангуяа эрх мэдэлд улайран донтож, түүгээрээ дамжуулан хувь эрх ашгаа гүйцэлдүүлж ирсэн хүмүүс эрх мэдэлгүй болчих вий гэхээс үхтлээ айдаг аж. Улмаар ямар ч аргаар хамаагүй, эрх мэдлийнхээ тэн хагасыг ч болов аваад үлдэх гэж үхэн хатан чаргууцалддаг аж. Чухам тэгж увайгүйтэн улайрч буй хүн бол Миеэгомбын Энхболд гэдгийг улстөрийн төдийгүй нийгмийн бүхий л хүрээнд харцгааж байна, харамсан ярьцгааж байна. Намын удирдлагын эрх мэдлээ нэгэнтээ тавиад тууж буй тэрбээр Хотын бүлгийн толгойлогч гэдэг утгаараа Нийслэл дэх эрх мэдлээ авч үлдэхийн төлөөнөө өөрийн үнэнч албатуудын нэг болох Д.Баярсайханыг НИТХ-ийн даргад зүтгүүлж байна.

Гол нь түүний зүтгүүлээд буй Д.Баярсайхан нь Улаанбаатар урагштай хөгжүүлэхийн төлөө хийж бүтээх хэмжээний өгөгдөлтэй, маневрлан сэтгэх чадвартай, шинийг эрэлхийлэгч, бүтээгч хүн биш юм аа. НИТХ бол нийслэлийн иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой бүтэц болохоос биш хувь улстөрчийн бүлэглэлийн эрх мэдлийг гүйцэлдүүлдэг хэрэглүүр байж болохгүй гэдгийг хэвлэлүүд хангалттай олон удаа бичсэн. Д.Баярсайханы суух гээд байгаа суудалд сууж асан Ц.Сандуйгийн тухайд М.Энхболдын утсан хүүхэлдэй байсныг бүгд мэднээ. Тиймээс ч Д.Баярсайхан бол М.Энхболдоос нийслэл рүү илгээж буй шинэ утсан хүүхэлдэй юм.

М.Энхболдын үед нийслэлийн газрын наймаа жинхэнэ утгаараа цэцэглэж, хотын мафи төрхөө нэгэнтээ олсныг судлаачид ч хэлдэг. Тэрчлэн энэ хүнээс Монголын улс төр салж хагацах ёстойг шууд хэлж байгаа хүмүүс олон. Тэгвэл М.Энхболдыг Монголын улстөрөөс үлдэн хөөхийн тулд түүний гар хөл болсон Д.Баярсайханыг НИТХ-ын даргаар суулгаж хэрхэвч болохгүй юмаа.

Сонгино-Хайрханаас угшилтай Д.Баярсайхан өдгөө Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн даргын албатай. Тэгвэл түүний удирддаг энэ төв нийслэлийн иргэдэд өгөөжтэй байдаг эсэх нь эргэлзээтэй. Учир нь тус төвийн 95824323,  89824323,  96024323 гэсэн дугаарын утаснууд нь бүгд холбогдох боломжгүй байдаг. Холбоо барих утас нь хаалттай байдаг төв хэрхэн яаж нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжээд байдаг нь үнэхээр сонин. За тэгээд нийслэлд жижиг дунд үйлдвэрлэл хөгжөөд байгаа ч юм алга. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн олонх нь хоногийн зээлийн боол болж зовж байгааг иргэдийн бодит байр сууриудаас бэлхнээ харж болно.

Хариуцсан төвийнхөө утсыг ажиллуулж чаддаггүй Д.Баярсайхан НИТХ-ын дарга боллоо гээд юу гийгүүлэх нь ёстой таашгүй юм. Дүүрэг болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй хэдэн жилийн намтар нь түүнийг заавал НИТХ-ыг удирдах чадамжтай хүн гэсэн баталгаа болох нь утгагүй юм. Ангид нэг тааруухан сурлагатай хэрнээ амьтны ая тал олоод яваад байдаг хүүхэд мэр сэр байдаг даа. Д.Баярсайханы хувьд яг л тийм төрлийн хүн. Түүнд НИТХ-ыг удирдан манлайлж, нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэмжээний зангараг байхгүй.

Дарга боллоо гэхэд М.Энхболд болон түүний охиноор л залуулж таарах биз. Ер нь Д.Баярсайхан гуай НИТХ-ын дарга болно гэж өвчигнөж байгаа энэ үед Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг хэрхэн яаж дэмжээд гийгүүлээд байгааг нь хэвлэлийнхэн нягт нямбай тодруулах шаардлагатай юм.  

За мөн Д.Баярсайханы хувь бизнестэй холбоотой сэдэв ч олны анхаарлыг татаж байна. Драгон төвийн эзэн, Саппоро-гийн хойд талд  дэн буудлууд ажиллуулдаг гэхчлэн бохир зүйлстэй түүний нэр холбогддог. Үүнээс гадна тэрбээр АВЛИГА-ын хэрэгт холбогдож байсан бараан намтартай.

 

НИТХ-ыг удирдах ЭРХГҮЙ хүн!

Д.Баярсайхан гэж энэ эмэгтэйд М.Энхболдтой ижил төстэй зүйл бий аж. Юу гэхээр газрын наймаа хийж, авлига авсан хэрэгт тэр холбогдож байв. СХД-ийн ИТХ-ын дарга Д.Баярсайхан, "Сити такси” ХХК-ийн захирал Д.Доржготов, тус компанийн ерөнхий нягтлан бодогч Н.Уянга нарт холбогдох  эрүүгийн хэргийг СХД-ийн шүүх одоогоос 7 жилийн өмнө хэлэлцэн, хэрэгсэхгүй болгосон байдаг. Шүүхийн энэ шийдвэрийн цаана эрх мэдэлтнүүдийн нөлөөлөл байгаа талаар эх сурвалжууд хэлж ярьж байсан баримтууд бий. Хэргийн ллах дүгнэлтэнд өгүүлснээр бол  Сонгино хайрхан Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан нь тус дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр "Баянголын ам” гэх 4 га газрыг "Сититакси” ХХК-ийн эзэмшилд олгуулахаар амалж, 2008 оны 2-р сарын 13-ны өдөр 20000 ам.доллар, 2008 оны 2 сарын 29-ний өдөр 60000 ам.доллар  буюу  тухайн үеийн ханшаар нийт 93 737 000 төгрөгийн хээл хахууль авсан нь тогтоогдсон бол "Сити такси” ХХК-ийн захирал Д.Доржготов, тус компанийн ерөнхий нягтлан бодогч Н.Уянга нар газар авах зорилгоор хахууль өгсөн гэсэн гэмт хэрэгт тус тус холбогдсон байдаг. Мөрдөн байцаалтын шатанд хэрэг нотлогдож, Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Улмаар шүүгдэгч Доржготов мэдүүлэхдээ, компанийн эзэмшил газар худалдан авахаар Мөнхбаатар гэдэг залуутай тохиролцон, гэрчилгээ авахдаа 20,000 ам.дол, дараа нь 60,000 ам.доллар өгсөн. Дээрх мөнгийг Уянга авч явсан бөгөөд би Уянгыг Мөнхбаатарт мөнгөө өгч, гэрчилгээ авсан гэж ойлгодог гэсэн байдаг. Харин шүүгдэгч Д.Баярсайхан мэдүүлэхдээ "Мөнхбаатар Баянголын аман дахь 4 га газрыг зарахаар бичиг баримтыг нь бэлэн болгосон тул та захирамжийг авч гэрээ хийлгэн "Сититакси” ХХК-д өгч тус болооч гэж гуйсан ёсоор би газрын гэрчилгээг гэрээний хамт бичүүлж уг баримтыг Уянгад өгч, түүнээс 20,000 ам.доллар авч маргааш нь Мөнхбаатарт өгсөн юм” гэж мэдүүлсэн байдаг аж.

Харин Н.Уянга нь уг 20,000 ам.доллаыг Д.Баярсайханд 1-р хорооллын Саппорогийн арын байрны гадаа машин дотор уулзаж өгсөн нь гэрчийн мэдүүлгээр батлагдсан байдаг юм байна. Н.Уянга нь  төрсөн ахтайгаа  Д.Баярсайханд 60 000 ам.доллар өгсөн гэж мэдүүлжээ.

 "Сити такси” ХХК-ийн санхүүгийн тайланд газар худалдан авахаар 80,000 ам.доллар  зарлагын баримт тусгагдсан байдаг байна. За харин Д.Баярсайхан хатагтай тус больё гэсэн сэтгэлээр л гуйлгаар туслачихсан ухааны юм ярьдаг аж. 2 сар гаруйн хугацаанд Ганц худагт уг хэргээр хоригдож байсан намтар түүнд бий.

Ийм л бараан түүхтэй хүн НИТХ-ыг удирдах гээд зүтгээд байна. Ард нь М.Энхболд асаалттай танк шиг зогсож байна.

ЭХ СУРВАЛЖ: BOLOD.MN

НИЙГМИЙН САЛБАРЫНХАН ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХЭЭР НЭМЭГДСЭЭР БАЙХ УУ

$
0
0

НИЙГМИЙН САЛБАРЫНХАН ЦАЛИНГАА НЭМҮҮЛЭХЭЭР НЭМЭГДСЭЭР БАЙХ УУ

 

-У.Хүрэлсүхийн танхимыг "гал” гарсан хоёр салбар хүлээж байна-
Өнгөрсөн сард эрх баригч МАН-ын 65-ын бүлэг хоёр хуваагдан улс төрд тогтворгүй байдал үүсэх үеэр "дайны хажуугаар дажин” гэгч болж СӨБ, ЕБС-ийн багш нар цалингаа нэмүүлэхийг шаардсан жагсаал цуглаан зохион байгуулж, ажил хаяна гэдгээ мэдэгдсэн. Ж.Эрдэнэбатын танхим боловсролын салбарт гарсан галыг унтрааж чадалгүй огцорсон. Харин одоо Ерөнхий сайд болох У.Хүрэлсүхийн танхимыг гал алдсан хоёр салбар хүлээж байна.

Учир нь эрүүл мэндийн салбарын "тэсэрч” цалингаа 50 хувиар нэмүүлэхийг шаардаж, түр хороогоо байгуулаад авлаа. Уг нь мягмар гарагт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзсан. Тэр үеэр эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх асуудлын талаар ярилцсан юм.

Эмч, эмнэлгийн нийт ажилтнуудын нэг жилийн цалинд зориулж төрөөс 300 тэрбум төгрөг төсөвлөдөг. Эмч нарын шаардлагын дагуу тэдний цалинг 50 хувиар нэмэгдүүлбэл төсвөөс нэмж 155 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд энэ нэмэгдлийг ирэх оны төсөвт суулгаж өгөхийг эмч нарын төлөөлөл хүслээ. Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан тэдний хүсэлтийн хариуд "Цалингаа 50 хүртэлх хувь нэмэгдүүлэх шаардлага бол нэг талаар эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг хөндөж буй боловч цаанаа улсын эмнэлгээс үйлчилгээ авдаг олон мянган иргэдийн эрүүл мэндийн чанартай үйлчилгээний асуудал хөндөгдөж байна.

Ажлын орчин, ачаалал, хөдөлмөрийн цаг, иргэдийн бухимдлын бай, цалин хөлсний бодит үнэлэмж зэрэг олон асуудлын нийлбэр юм. Төсөв мөнгөний асуудал боловч цаанаа эрүүл мэндийн салбарт төрийн бодлого олон жил алдагдаж ирсний тэмдэг. Улсын эмнэлэг удирдлага болон санхүүгийн эрх мэдэлгүй учраас хувийн эмнэлгийн хажууд шоовдор хүүхэд шиг болсон. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулиар дээрх эрх мэдлийг олгосон боловч яагаад хэрэгжүүлэхгүй удаашрав. Улсын эмнэлэг нь MRI байхгүй.

Өвчтөнүүд нь дэргэдэх хувийн эмнэлэг рүү гүйхээс аргагүй болсны буруу нь эмч нарынх бус бидний л муугийнх. Ширээ тойрч яриад би нэг удаа гал унтраасан болоод суухгүй. Хуучин, шинэ ерөнхий сайдыг голдоо суулгаад гурван талт хэлэлцээрийг яаралтай хийх, улсын төсөвт тусгах тооцоо мэдээллийг ил тод байлгах.

Эрүүл мэндийн даатгалын санд байгаа мөнгийг банкнуудад байршуулахдаа хүүгийн зөрүү гаргах, зээлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудын авсан зээлийг ажилласан жил, ажлын нөхцөлөөс шалтгаалан шат дараатай хөнгөлөх гээд ямар боломж гаргалгаа байна бүгдийг ашиглах ёстой” гээд эдийн засгийн эрх чөлөө бол сайн нь үлдэж муу нь хаалгаа барих зарчмаар улсын эмнэлгээ хувийн эмнэлэгтэй шударга өрсөлдүүлэх нь олон асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг хэлсэн.

Үүсээд буй уг нөхцөл байдалтай холбогдуулан манай сонин эмч болон багш нарын түр хорооны удирдлагатай уулзаж, тодруулга авлаа.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга, Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх түр хорооны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяагаас тодрууллаа.

-Боловсролын салбарынхан цалингаа нэмүүлэхийг шаардаад харилцан тохиролцолд хүрч амжаагүй байтал танай салбарынхан "тэсрээд” эхэллээ. Эмч нар багш нартай барьцаж байна гэх хүмүүс ч байна?

-Манай салбарынхан цалингаа нэмүүлэхийг шаардаж эхэлсэн нь багш нартай ямар ч хамааралгүй. Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны гурван талт хэлэлцээрт орсон цалин нэмэх асуудлыг улсын хэлэлцээрт оруулж, хамтарч хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөсөн ажлын дагуу болж буй үйл явдал. Тодруулбал, ирэх оны төсөв хэлэлцэхийн өмнө төрийн үйлчилгээний эрүүл мэндийн салбарын ажиллагсдын үндсэн цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналыг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт хамтран хүргүүлж, салбарын төсөвт суулгаж шийдвэрлэнэ гэсэн байгаа.

Энэ хүрээнд салбар яам болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, УИХ шаардлага хэлбэрээр хүргүүлсэн. Энэ сарын 15-нд жагсаал цуглаан хийх мэдэгдэл нийслэл рүү явуулсан ч хариу өгөөгүй. Тэгээд 29-нд (өнөөдөр) жагсаал цуглаан хийе гэхэд Сүхбаатарын талбайд хоёр арга хэмжээ болно. Тиймээс боломжгүй гэсэн. Ирэх сарын 4-нд жагсана.

-Танай түр хороонд хэчнээн эмч, ажиллагсад нэгдсэн бэ?

-Бид энэ сарын эхээр нэгдэн нийлж, 26-нд Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх түр хороо байгуулсан. Түр хорооны удирдлага 13 хүний бүрэлдэхүүнтэй. Эрүүл мэндийн салбарын 20 гаруй мянган ажилтан, ажилчдаас 20 мянган хүний гарын үсэг цугласан. Эрүүл мэндийн салбарынхан тэр дундаа эмч нар багштай адил бага хэмжээний цалин авч байна. Үндсэн цалин 558-634 мянган төгрөг. Жижүүрлэж, эрүүл мэндээрээ хохирч байж илүү цалин авдаг.

-Цалин нэмэхээс өөр шаардлага тавьж байгаа юу?

-Цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар нэмүүлэх нэн тэргүүний шаардлага дээрээ хамгийн түрүүнд зогсоно. Төрийн албан хаагчдын ангилал зэрэглэлийг өөрчлөх зэрэг шат дараалсан тэмцлийн арга хэмжээ жагсаал цуглаан хийгээд суулт цаашлаад ажил хаялт хийх.

-Ирэх онд Монгол Улс хоёр бондын эргэн төлөлт хийнэ. Эдийн засаг хүнд танай салбарынхан буулт хийх үү?

-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтын маргаан үүсгэхээр мэдэгдсэн. Мөн Үйлдвэрчний эвлэлийн байгууллага олонхын саналаа дагадаг. Тиймээс түр хороонд нэгдсэн эрүүл мэндийн салбарынхан шийдвэр гаргана.

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяагаас тодрууллаа.

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан багш нарын төлөөлөлтэй уулзана гэсэн. Шийдтэй хариу авч чадсан уу?

-Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан биднийг өчигдөр (уржигдар) 14 цагаас хүлээн авч уулзах байсан. Төрийн ордонд 1,000 ахмад багш нарыг хүлээж авах арга хэмжээтэй давхацсан хэмээн хойшлуулсан. Хэзээг хүртэл хойшлуулсан гэдэг тодорхой хугацаа хэлээгүй.

-Багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавиад нэг сарын хугацаа өнгөрлөе. Яагаад тохиролцоонд хүрч чадахгүй байна вэ?

-Бид өнгөрсөн сарын 30-нд жагсаал зохион байгуулж шаардлага хүргүүлсэн. Энэ сарын 15-нд шаардлагын хариуг өгөх ёстой байсан ч 19-нд хариу өгсөн. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 30 хүртэл хувь үе шаттай нэмнэ гэсэн. Тодруулбал, эхлээд таван хувь нэлээд хугацааны дараа 10 хувь болно гэсэн үг. Харин бид багш нарын цалинг нэг сая 600 мянга болгохгүй юмаа гэхэд энэ ондоо багтааж 50 хувь.

Он гаргаад тухайн цалинг мөн 50 хувь нэмэх шаардлага тавьж байна. Бид сануулах ажил хаялтаа энэ сарын 21, 26-нд хийсэн. Эхний ажил хаялтад нийт багш нарын 70 хувь оролцсон бол дараагийн удаад 90 хувь нь оролцсон. Уг нь хоёр дахь удаагийн ажил хаялтад багш нар 100 хувь биднийг дэмжсэн ч 10 хувь сургуулийн захиргаа болон захирлын дарамтад орсон тул ажил хаялтад оролцоогүй гэдгээ мэдэгдсэн.

-Үйлдвэрчний эвлэл хамтын маргаан эхлүүлсэн гэж сонссон?

-Бид Засгийн газартай хэлэлцээрийн ширээнд суух үеийг хүлээж байна. Хэрвээ Засгийн газар Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хороотой хэлэлцээрт хүрч чадахгүй бол бид Үйлдвэрчний эвлэлтэй нэгдэж хугацаагүй ажил хаяна. Хэрвээ асуудал иймдээ хүрвэл хоёр тал аль аль нь хожихгүй. Хамтын маргаан зуучлагчийг томилно. Зуучлагч аль нэг талд буулт хийхийг зөвлөх байх. Ийн тохиролцоонд хүрэхгүй бол багш нарт хугацаагүй ажил хаях эрх үүснэ. Бид цалинг үе шаттай 30 хүртэл хувь нэмэхийг зөвшөөрөхгүй гэдэг байр суурьтай байгаа.

Өглөөний сонин
Т.Болор-Эрдэнэ


Монгол Улс тээврийг хөгжүүлэх нээлттэй бодлого барьж байна

$
0
0

Монгол Улс тээврийг хөгжүүлэх нээлттэй бодлого барьж байна

 

Ази-Европыг холбох тээврийн тогтвортой харилцааг бий болгох, тээврийн салбарын уялдаа холбоог сайжруулах, бүс нутгийн стратегийн бодлогын ололт амжилтын талаар хэлэлцэх, шинээр төлөвлөгдөж буй Ази-Европын тээврийн цогц системийн талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх чухал зорилтын хүрээнд зохион байгуулагдаж буй Тээврийн сайд нарын 4 дэх удаагийн чуулга уулзалт Бүгд Найрамдах Индонез Улсын Балид энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Ганбат тус чуулга уулзалтад оролцож, Монгол Улсад зам, тээврийн салбарт баримталж буй бодлого болон тээврийн салбарын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр илтгэл тавилаа.

Тэрээр илтгэлийн эхэнд оршин буй газар нутгийн байршлаас үл хамааран бүс нутаг, улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, харилцан холбогдоход тээврийн салбарын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд Ази-Европыг холбосон хамгийн дөт авто зам, төмөр замын замнал нь Монгол Улсаар дамжин өнгөрдөг талаар онцоллоо. Хятад-Орос, Ази-Европын хооронд хийгдэх худалдааны бараа эргэлтийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байгаа өнөө үед Монгол Улс өөрийн ийнхүү газар зүйн давуу талыг ашиглан хоёр хөршийнхөө хооронд хийгдэх худалдаа, тээвэрлэлтэд үйлчлэх, түүгээр зогсохгүй хөршүүдтэйгээ хамтран Ази-Европын хооронд тээвэрлэж буй ачаа тээврийн урсгалыг манай улсыг дамнасан замналаар өнгөрүүлэх, бүс нутгийн логистикийн сүлжээнд идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байгааг ч дуулгав.

Түүнчлэн далайд гарцгүй Монгол орны хувьд тээврийн олон талт сүлжээг хөгжүүлэх нь улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой тул Монгол Улс худалдаа, тээврийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого барьж, энэ хүрээнд шинэ төмөр замын сүлжээ барих, авто замын сүлжээг өргөжүүлэх, усан замын тээврийг хөгжүүлэх, олон улсын нисэх онгоцны буудал, бүс нутгийн тээвэр, логистикийн төв шинээр барих зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байгаагаа танилцууллаа.

Мөн тэрээр "Азийн авто замын сүлжээгээр автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газар хоорондын олон талт хэлэлцээр”-ийг өнгөрсөн оны 12 дугаар сард Москва хотод байгуулсан нь Ази-Европыг холбох бидний үндсэн зорилгын хүрээнд Монгол Улсын оруулж буй чухал хувь нэмэр гэж үзэж байна” хэмээн бүс нутгийн бусад улсын хувьд ч энэхүү хэлэлцээрт нэгдэн орох боломжтойг цохон тэмдэглэв.

Илтгэлийнхээ төгсгөлд тэрээр "Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Монголын Хөгжлийн зам төсөл, ОХУ-ын Евроазийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын Бүс ба зам санаачилгын хүрээнд Ази, Европ тив улам ойртож байгааг бид харж байна. Ази, Европ тивийг холбох хамгийн дөт замналтай Монгол Улс нь бусад улс орнуудтай тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр тууштай, идэвхтэй хамтран ажиллах болно” гэлээ.

Эх сурвалж: ЗТХЯ


Зээлийн өсөлт эдийн засгийн хэт халалтыг бий болгож болзошгүй

$
0
0

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өчигдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан өргөн мэдүүллээ.

 

Зээлийн өсөлт эдийн засгийн хэт халалтыг бий болгож болзошгүй


Эдийн засгийн идэвхжил сэргэж, богино хугацаат гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт, улсын эрсдэл буурч буй өнөөгийн нөхцөл болон хүлээгдэж буй цаашдын төлөвийг харгалзан банк, санхүүгийн системийн санхүүгийн зуучлалын үр ашгийг нэмэгдүүлж, эрсдэл даах чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дунд, урт хугацаанд тогтвортой хадгалах шаардлагыг харгалзан төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулан танилцуулж байна хэмээн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулгадаа дурдав.

 

Манай улсын худалдааны гол түнш орнуудын эдийн засаг хүлээгдэж байснаас хурдацтай өсч, экспортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, улмаар гадаад худалдааны нөхцөл сайжирч байгаа нь эдийн засгийн гадаад орчин өмнөх жилүүдээс харьцангуй таатай орчинд шилжсэнийг илтгэж байна. Тухайлбал, БНХАУ-ын эдийн засаг 2017 оны эхний хагас жилийн байдлаар хүлээлтээс давж 6.9 хувиар өссөн төдийгүй ОХУ, Евро бүсийн эдийн засгийн өсөлт ч мөн адил хүлээгдэж байснаас өндөр байв. Экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний олон улсын зах зээл дээрх үнэ өнгөрсөн оны сүүлчээс эхлэн сэргэж, гадаад худалдааны нөхцөлд эерэгээр нөлөөлж байгаа юм байна.

 

Монгол улсаас 2017-2018 онд эргэн төлөгдөх гадаад өрийн төлбөрийг дахин санхүүжүүлж, гадаад төлбөрийн чадварын хомсдолыг ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн санхүүжилтийн хүрээнд шийдвэрлэж, цаашдын тогтвортой байдлыг төсөв, мөнгөний бодлогоор хангахаар бодлогын зорилтыг тодорхойлж байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчид болон зээлжих зэрэглэл тогтоогч агентлагуудын зүгээс Монгол улсын эрсдэлийн түвшинг бууруулан ирээдүйн хандлагыг нааштайгаар үнэлэх суурь болж байна. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжин, төгрөгийн харьцангуй өгөөж нэмэгдэж эерэг түвшинд хүрсэн, хадгаламжийн долларжилт буурсан, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн тоо нэмэгдсэн зэрэг нь эдийн засгийн төлөвийн талаарх эерэг хүлээлт зах зээл дээр давамгайлах хандлагатай болсон байна.

 

Хэдийгээр эдийн засагт эерэг үр дүн гарч, зах зээлийн эерэг хүлээлт бий болж байгаа ч богино хугацаатай хөрөнгийн дотогшлох хөдөлгөөн, нийт гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг шингээхтэй холбоотойгоор бодлогын сорилтууд бий болж байна. Тухайлбал, ашиг хонжоо хайсан, богино хугацаатай хөрөнгийн урсгалын нөлөөгөөр төгрөгийн ханш хэт чангарах, эх үүсвэр болон хөрөнгө оруулалтын хугацааны зөрүүний эрсдэл, зээлийн долларжилттой холбоотойгоор ханшийн эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй. Түүнчлэн, хөрөнгийн урсгалыг дагасан мөнгө, зээлийн өсөлт нь эдийн засгийн хэт халалтыг бий болгож болзошгүй тул макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн, мөчлөг сөрсөн төсөв, мөнгөний бодлогыг тууштай хэрэгжүүлэх, макро зохистой бодлогоор хөрөнгийн урсгалын зохицуулалтад анхаарлаа хандуулах нь чухлыг дурджээ.

 

Цаашид макро эдийн засагт одоогоор үүсээд буй эерэг үр дүнг бэхжүүлэхийн зэрэгцээ үүсч болзошгүй эрсдэлүүдээс сэргийлж, макро эдийн засаг, ажил эрхлэлтийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд макро эдийн засгийн бодлогыг чиглүүлэх нь чухал болохыг төслийн танилцуулгад онцолжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж, бүх нутгаар хүйтэрнэ

$
0
0

Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж, бүх нутгаар хүйтэрнэ

 

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орж, бүх нутгаар хүйтэрч хононо.

2017 оны 10 дугаар сарын 01-ний 20 цагаас 10 дугаар сарын 02-ны 20 цаг хүртэл:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Алтай өвөр говиор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд   5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасана. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө  5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.


2017 оны 10 дугаар сарын 03-наас 10 дугаар сарын 07-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 3, 4-нд Алтай салбар уулсаар, 5, 6-нд зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр хүйтэрнэ.

Мартах ёсгүй хүн гэж байдаг...

$
0
0

Мартах ёсгүй хүн гэж байдаг...

 

Энэ өдөр ардчиллын алтан хараацайн нэг С.Зориг агсан бусдын гарт хэрцгийгээр хорлогдон таалал төгссөн өдөр. Жил бүрийн энэ л өдөр талийгаачийн төрөл төрөгсөд, дотны анд нөхөд нь хүндэтгэл үзүүлэхээр цугларч, харуусал илэрхийлсэн харцаар бие биенээ харж, намрын өглөөний жиндүү салхинд хүйт даасан хүрэл хөшөөний өмнө цэцгийн хэлхээ өргөдөг уламжлал тогтсоор 19 жилийг үзэж байна.

Монголчууд хэзээ ч мартах учиргүй эрхэм хүмүүн С.Зориг нь 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Ардчиллын анхны цуглааныг Монгол Улсад удирдан зохион байгуулж, улс эх орноо ардчилал шинэчлэлийн замд уриалан дуудсан улс төрийн нэрт зүтгэлтэн нэгэн байсан. 

Гэгээн дурсамжаар ард түмнийхээ сэтгэлд амьд хэвээр яваа түүнийг залуу хойч үе ямар хүн байсныг таньж, түүнийг цаашид ч монголын ард түмний эрэлхэг, ухаалаг хүү байсан гэдгийг дурсан санаж яваг гэсэндээ түүний тухай цөөн баримтыг дурдаж байна.


С.ЗОРИГ ГЭЖ ХЭН БАЙВ...

С.Зориг агсан 1962 оны 4 дүгээр сарын 20-нд Ардын боловсролын яамны орлогч сайд Санжаасүрэнгийн хоёр дахь хүү нь болон төрсөн. С.Зориг  Нийслэлийн 23 дугаар дунд сургуульд суралцаж байхдаа  тооны төрлийн хичээлvvдэд толгой цохидог байжээ.  Физикийн олимпиадад эхний байруудад ордог,  чөлөөт цагаараа гимнастикаар хичээллэдэг, хөдөлгөөний эвсэлтэй хүү байсан гэдэг. Тэрээр дунд сургуулиа төгсөөд Москвагийн улсын их сургуулийн философийн ангид суралцан төгссөн. Оюутан ахуйдаа хөл бөмбөг, регби их тоглодог байсан тухай нөхөд нь дурсан ярьдаг. Регбигийн улсын шигшээд хvртэл тоглож явжээ. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд байнга шатар тоглодог байсан гэдэг бөгөөд Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгчийн албыг хашиж байлаа.

С.Зоригийг Хотын залуучуудын эвлэлийн хороонд зааварлагч, МУИС-ийн философийн багшаар ажиллаж байхад нь Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнөөр танилцан, үзэл бодлоо нэгтгэсэн шинэчлэгч үзэлтэй залуус түүн дээр ирж нэгджээ. Тэрээр 1990 онд "Хонх”-ны дуугаар ардчилсан хөдөлгөөний салхийг Монголд сэвэлзүүлж, олон ардын зүрх сэтгэлд ардчилалын удирдагч болон үлдсэн эрхэм хөвгүүн юм. С.Зориг 6 сард болсон анхны чөлөөт ардчилсан сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдон, улмаар Улсын Бага Хурлын гишүүн болжээ. Мөн 1992, 1996 оны сонгуулиар УИХ-д сонгогдож, "Ардчилсан Холбоо” эвслийн хоёр дахь засгийн газар болох Ц.Элбэгдоржийн засгийн газарт дэд бүтцийн сайдын албыг хашиж байлаа.  Түүнийг ерөнхий сайдаар томилуулахаар эрх баригч "Ардчилсан Холбоо” эвслээс нэр дэвшүүлж байжээ. С.Зориг хамгийн боломжтой нэр дэвшигчийн нэгээр яригдаж байв.


С.ЗОРИГИЙГ ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДҮҮД ЗОХИХ ШИЙТГЭЛЭЭ ХҮЛЭЭЛЭЭ

Одоогоос 16 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 1-2-нд шилжих шөнө УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан түүний амь насыг хөнөөсөн хэрэг гарч, улс даяараа эмгэнэн гашуудахтай зэрэгцэн айдас түгшүүр, хардлага сэрдлэг дүүрсэн хоног өдрүүдийг монголчууд өнгөрүүлж билээ. Тухайн үед энэ хэргээс үүдэн Батаа, Оюунаа нэртэнгүүд айдас түгшүүртэйгээр амьдарч байсныг нуух юун. Тэрхүү аймшигт, харгис хэргийн ул мөр, сэжүүр улам бүдгэрсээр л байсан.

Гэтэл 2017 онд хамгийн дуулиант нэгэн үйл явдал болсон нь С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн гэмт этгээдүүд хэргээ хүлээж, ял сонссон явдал байв. Гэмт хэргийг үйлдсэн хэмээн шүүгдсэн Ц.Амгаланбаатарт 25 жилийн хорих ял, Б.Содномдаржаад 25 жилийн хорих ял, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон.

Шүүгдэгч Т.Чимгээд оноосон 23 жилийн хорих ялаас 20 жилийг гянданд, Б.Содномдаржаа болон Ц.Амгаланбаатар нарт оноосон 25 жилийн хорих ялын 20 жилийг чанга дэглэмтэй гянданд хорихоор болсон байдаг.  Түүнчлэн шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг шүүхээс онц ноцтой гэмт хэрэгтэнд тооцож, бусадтай бүлэглэн онц хэрцгий аргаах хүний аминд хүрсэн хэмээн шүүхээс үзсэн байна. 


ТӨГСГӨЛ

Их хотын төв гудамжинд байрших түүний хөшөөний дэргэд жилд хоёр удаа журмын нөхөд, төрөл төрөгсөд нь цуглаж, цэцэг өргөн хүндэтгэл илэрхийлдэг. Хүйтэн чулуун хөшөөнд хүн бие нь шингэсэн мэт холыг харан зогсох С.Зоригийн дурсгалыг хүндэтгэж, анд нөхөд нь гэгээн дурсамжаа тэнд хуваалцаж, хойч үедээ дурсан санаж явахыг захидаг.

Тиймээ... Мартах ёсгүй хүн гэж байдаг. Түүний хөшөөний зүг зурайх дурсамж, хүндэтгэлийн жим бүдгэрэхгүй...











У.Хүрэлсүх MCS-т Сангийн яам, ЗГХЭГ-ийг өгвөл Н.Алтанхуягийн араас гарцаагүй орно

$
0
0

У.Хүрэлсүх MCS-т Сангийн яам, ЗГХЭГ-ийг өгвөл Н.Алтанхуягийн араас гарцаагүй орно

 

Англи гамбит…
Хэний Засгийн газар вэ?
Ард түмний ЗГ байгуулагдахаа болиод удсан тул энэ талаар нуршаад ч яах вэ? Өмнөх "мэргэжлийн бус” ЗГ бол яг үнэндээ ХХБ-ны "сахал” Эрдэнэбилэг, Бадамжунай нарын ЗГ л байсан шүү дээ! Энэ холбоосоор Ц.Элбэгдорж аль намын гишүүн байснаа ч таг мартаад МАН-аас дэвшсэн Ерөнхийлөгч аятай бүхий л шийдвэрт нь оролдцоод орооцолдоод харайж явдаг болсон байв. Ерөнхийлөгч "Эрдэнэт”-д очиход Т.Бадамжунай түрүүлж хүрээд тоглох хүмүүсийг нь сонгож байсан даа… Ийм л дотно засаглал жил орчим тогтоод нуран уналаа.
"Эрдэнэт”-ийг аргалж дөнгөсөнгүй, М.Энхболдоос болоод… Түүнийг ялуулах ёстой ЗГ "Эрдэнэт”-ийг тавиад туучихвал уначихна гэж болгоомжилсон хэрэг, ингэж мунгинасаар Ерөнхийлөгчийн сонгуульд ч ялагдаад бүр "Эрдэнэт” ч үгүй болов. Монголын экспортын гол бүтээгдэхүүнд хяналт тавих өрсөлдөөн Хятад ба Английн талыг баримтлагч бүлэглэлүүдийн зөрчлийг хурцатгасан юм. Английн тал гэгч нь "Рио Тинто”-д худалдагдсан улстөрийн янхад л даа…
Гайхалтай нь "барууны тэжээврүүд” гэгдэн адлагддаг тэд ч дотроо "АН-ын” ба "МАН-ын” гэсэн хоёр фракцтай, хоорондоо эцэс төгсгөлгүй уралцдаг, бас эзнээ зандрахаар нэгнээ үхэн хаацайлдаг. Гэвч аль алины нь хийсэн үйлдэл бүхэн эзэддээ ашиг орлогыг уул овоо мэт хуримтлуулдаг болчихоод байгаа билээ. Жишээ нь МАН тэгтлээ үзэн яддаг АН-ын ЗГ-ын хамгийн том "шившигт” гэрээ Дубайн гэрээг яагаад одоо болтол ил тод болгохгүй байгааг олборлох салбарын ил тод байдлын санаачлагыг дэмжигч орны ЗГ-аас асуумаар л байдаг юм л даа… Энэ удаад тэд…
Жинхэнэ урвагчид нь хэн бэ?
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас л "Рио Тинто” ба MCS-ийнхэн М.Энхболдоос илэрхий зайгаа аваад эхэлсэн. Тэд Ж.Эрдэнэбатын ЗГ-ыг унагах ёстой гэж үзсэн юм. Хямралаас хонжоо хайснаас тэр… Гэхдээ л жишээ нь бүлгээсээ 33 санал авах зайлшгүй хэрэгтэй байсан, лав л М.Энхболдын гомдоосон Даваасүрэн, Болорчулуун хоёр байгаагүй бол хүчний харьцаа нөгөө талдаа үлдээд, "холбоотнуудаасаа” ахиж хоёр гишүүн "худалдаж авах” мөнгө гуйж царай алдахдаа тулах ч байсан юм бил үү? Тэгээд л энэ далимаар "Рио Тинто” ба "MCS”-ийн ЗГ байгуулах гэж шахаж байна.
…У.Хүрэлсүх ба "Зүүний хүчний холбоо” дангаараа МАН-ын бага хурлыг "базсан” М.Энхболд ба хотын фракцыг ялна гэж байхгүй, дээрээс нь Ерөнхийлөгч хамжаад ч дийлэхгүй, учир нь энэ бүх нийтийн сонгууль биш, нам доторх эргэлт байв. У.Хүрэлсүхийг С.Баяр ба Сү.Батболд, MCS дэмжвэл гарцаагүй ялна… Харин энэ дэмжлэгийн хариуд Сангийн яам ба ЗГХЭГ-ийг шаардах төлөвлөгөөтэй байжээ. Нэгэнт У.Хүрэлсүхийг бага хурлаас гаргачихвал Ерөнхийлөгч дэмжиж байгаа тул төрийн зөвшилцөл удахгүй, Ерөнхий сайд болоход ногоон гэрэл асна.
Яг энэ моментод У.Хүрэлсүхийг барьцаалахаар шахсан юм. Хэрэв У.Хүрэлсүх намын бага хурлаас дэмжлэг авахгүй бол улстөрийн карьер нь "урвагч, хутган үймүүлэгчээр цоллуулаад” дуусах байв. Чухамдаа Ж.Эрдэнэбатын ЗГ-ийг унагах амархан, харин дараагийн ЗГ-т Ерөнхий сайд болох л хэцүү байв. Эхний нүүдэл хийлээ, У.Хүрэлсүх кабинетаа бүрдүүлэх гэж байна, гэхдээ өрөг дуусаагүй, намын их хурал болтол У.Хүрэлсүх ацан шалаанаас бултах зөв нүүдэл хийх ёстой. Хэрэв алдвал их хурал дээрээ амжилт "олохгүй” огцорч ч магадгүй, намын даргыг хэн авсан нь Ерөнхий сайд болох хуулийн заалттай гэж тайлбарлаад МАН-ын хоёр дахь ЗГ-ийг "түр ЗГ” болгоод, манцуйнд нь боомилчихож чадна.
Хүчний харьцааг тэнцүүлэх гэж оролдож байсан М.Энхболд, сонгуулийн хүндхэн ялагдлын дараа сэдэрсэн "мартаж, санадаг” өвчнөө Хятадад эмчлүүлж ирээд ажилдаа ортол бүхий л санаачлага аль эрт алдуурсныг ойлгосон байна. Эцсийн мөчид "Би Хүрэлээгээ дэмжиж байгаа шүү!” гэж л хэлж амжсан байгаа юм. Ийм тохироон дээр У.Хүрэлсүх гарч ирсэн. Харин Ц.Элбэгдорж түүний ХМХ-үүд өөд уруугүй сурталчилсан Ө.Энхтүвшин бага хурал дотроо "101 цоохор нохойтой” болоод авсан нь гайхмаар. Тэгээд ч У.Хүрэлсүх 64 шахам хувиар гарна гэдэг МАН-д бол их л нам үзүүлэлт. 80, 90 хувиар л ялдаг угшилтай нам шүү дээ! Тиймээс намын даргад цоохор нохойтон аюултай. Тэр нохдын өнгө цайрч ч магадгүй, харлаж ч магадгүй…
Харин М.Энхболд ингэж байж бас хэдэн хүндээ орогнол олохгүй бол хотын фракц бүрмөсөн сүйрэхэд бэлэн байна. Одоо бол М.Энхболд юу ч "мартахад” бэлэн байна. Эцсийн дүндээ энэ нь халз тулаанд орсон М.Энхболд, У.Хүрэлсүхийн фракцийн хамтын үхэл ч болж мэдэхээр болчихоод байсан юм. Тэгсэн бол Монголч биш, нөгөө хэцүү нэртүүд ч биш, хэн нэгэн ялах л байсан юм! Харав уу? Саяхнаас С.Баярын "Оюу толгойн гэрээ бол миний гавъяа” гэсэн увайгүй гарчигтай ярилцлага хаа сайгүй түгэх болсныг…
Сангийн сайд Ерөнхий сайдаас чухал.
Монголын ямар ч Засгийн газар "Рио Тинто”-той байнгын толхилцоонд байдаг шалтгаан бол мэдээж татварын маргаан. Бас Монголын ямар ч ЗГ эцэстээ ялагдаж л дуусдаг нь "Рио Тинто”-гоос Монгол оруулж буй улстөрийн "хөрөнгө оруулалт” юм. 1997 оны хөрөнгө оруулалтын хуулиас хойш Монголд бий болсон үзэгдэл бол тогтворгүй ЗГ-ууд юм л даа!
Ганцхан жишээ: "Оюу толгой”-гоос Монгол улсад төлөх ёстой 4.1 тэрбум төгрөгийн татварыг Дубайн гэрээний дагуу Татварын Ерөнхий газрын даргын гарын үсгээр хөнгөлөх болсон нь хууль бус тул шийдлээ хүлээж байна. Гадаадын иргэд Монгол ашиг олсон бол 30 хувийг төлөх ёстой хуулийн заалттай, тиймээс хөрөнгө оруулалтын 6 хувь болдог менежментийн зардлын 30 хувийг Монголд төлөх ёстой атал, үүнийг нь нэг агентлагийн дарга дур мэдэж чөлөөлж болохгүй биз дээ? Энэ жишгээр Ж.Эрдэнэбатын ЗГ-ын үед Номтойбаяр, Гарамжил нар ч хэдэн тэрбумын татвараас зугтаж байсан. Энэ бол Дубайн гэрээний нэг л заалт, үүнээс цааш үй олон хөнгөлөлт чөлөөлөлтийг нуун дарахыг "Рио Тинто” хүсэж байгаа ба мөн Монголчууд өөрсдөд нь Дубайн гэрээгээр олгосон хөнгөлөлт чөлөөлтөөсөө буцчих вий гэж тарчилж байгаа юм. Ядаж л ТЕГ-ын даргыг загнаж байгаад үүнийг аваад ирэх Сангийн сайд хэрэгтэйеэ? Ч.Хүрэлбаатар бол улам цааш нь түлхэнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Харин Монголын экспортын хоёр баялаг нүүрс ба зэсийг хянадаг "MCS” ба "Оюу толгой” компаниуд холбогдох шалтгаан нь "MCS” нөгөөхтэйгөө ханган нийлүүлэлтийн 800 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Намын бага хурлаас 7 хоногийн өмнөөс хурал болон болтол би өөрийн фейсбүүк хуудаст Ч.Хүрэлбаатараас болгоомжлохыг тувт анхааруулж байсан даа! Учир нь фракцуудын У.Хүрэлсүхэд өгч байсан шахалт нь ганцхан түүний төлөө буюу Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайд болгохын төлөө, хэрэв буулт хийхгүй бол Ч.Хүрэлбаатарыг Ерөнхий сайдад дэвшүүлэхийн төлөө л байсан юм. Ч.Хүрэлбаатар бол МАН-ын С.Баярцогт болох туйлын хүсэлтэй нэгэн агаад Сингапурт байнга "эмчилгээ хийлгэж байгаа” нэгэн. "Оюу толгой”-д орж буй хөрөнгө оруулалтын 34 хувь Монголоор дамжих хууль гаргах болоход үхэн хатан эсэргүүцэж, хор найруулж, хоёр гурван кноп дур мэдэн дарж байж унагасан энэ этгээд Сангийн сайд болбол "сахил хүртээд шал дордов” гэгч болно гэж гишүүд ярьж байна.
Тэгэхэд Лондонд байгаа элчин С.Баярыг тэнд байдаг "Рио Тинто”-гийн байранд шууд дуудагдаж байсан. Одоо С.Баярыг нь татчихаар энд Сангийн сайдтай болох гэж улайрч байгаа юм. Энэ зорилгод С.Баяр (координатор) ба Ч.Хүрэлбаатар (горилогч) нар идэвхтэй үйлчилж байна.
Чухамдаа ЗГ солигдсоны дараа Сангийн сайдыг Ч.Хүрэлбаатарт өгнө гэдэг хамаг мөнгөө чонын амнаас салгаад барын аманд зуулгасантай ялгаа юун? Чухам ийм шийдвэр гарвал "Монгол ялсан” тухай яриа үлгэр болох юм. Ерөөсөө нийгмийн сэтгэл зүйг МАН дахь эрлийзүүдтэй хийх тэмцэлд чиглүүлж зууралдуулаад араар нь хожоо хайсан нь цэвэр "англи арга барил”… Урьд нь тэгж байсан, цаашид ч тэгнэ. "Гуравдагчид” сүүлийн жилүүдэд Монголчуудын үндсэрхэл, хятадаас болгоомжлох айдас дээр тоглож сурч байна, дээрээс нь нэмээл "руссофоб” дэлгэрүүлэх гэж чармайж байгаа нь хэнд нууц биш!
Н.Алтанхуягийн ЗГ-ийг унагаж, Ч.Сайханблэгийн ЗГ-ийг шахаж Дубайд хийлгэсэн гэрээгээ  хадгалж үлдэхийн тулд яахаас буцахаа байсан МАН-ын бүлэглэл ба ЗГ-ийн баталгаагаар асар их зээл аваад түүнийгээ ЗГ-аар төлүүлээд өөрсдөө мултарч гарах гэсэн хувьцааны хяналтын багцуудаа гадныханд алдсан том компаниудын улангаслыг давж гарч гэмээ нь Монгол дахин ялах болно, "Монголын ялалт” тэгж л үргэлжилнэ. Хэрэв тэгэхгүй бол…
Барьцаа…
Хэрэв У.Хүрэлсүх үгэнд орохгүй баялгийн үндсэрхэл гаргаад "англи” улстөрчдийг хоолноос нь салгах гээд байвал Н.Алтанхуягийн ЗГ-ийн хувь тавиланг онооно гэж төлөвлөх болжээ. Ийм нөхцөлд У.Хүрэлсүхийн дараагийн Ерөнхий сайд нь ЗГХЭГ-ын дарга эсвэл Сангийн сайд нь байх болно. Яаж авсан, тэгж алдана гэсэн үг.
Тиймээс ЗГХЭГ-ийн дарга, Сангийн сайдаа У.Хүрэлсүх хамгийн найдвартай, өөрөөс нь урвахгүй, аль нэг фракцид ороогүй хүнээр тавьж чадах эсэхээс ирээдүй нь хамаарна. Хэрэв англи нохдод, MCS-т Сангийн яам, ЗГХЭГ-ийг өгвөл Н.Алтанхуягийн араас гарцаагүй орно. Энэ бол өмнө амжилттай туршсан ажиллагаа!
Тиймээс ЗГХЭГ ба Сангийн яамыг хяналтандаа байлгах шаардлагатай! Бусдыг нь бол чухам бялуу мэт хуваасан ч ярих зүйлгүй. Тэр бол "хүүхдүүдийн ширээ”.
Хэрэв У.Хүрэлсүх Сангийн яамаа, ЗГХЭГ-тайгаа өгөхгүй бол "хуйвалдагчид” намын их хурлаар өөр дарга сонгуулахаар зүтгүүлэх болно. Бага хурлыг хотын фракцаас цэвэрлээд оронд нь хэнд ч салаавч тавихад бэлэн өөрийн хүмүүсээр дүүргэх болно. Нэмээд намын УЗ-ыг өөрийн хүмүүсээр бүрдүүлэхийн зорино. Үүний дараа У.Хүрэлсүхийн ЗГ-ийг унагалаа гэхэд ахин их хурал зарлахаас түдгэлзэж болох бөгөөд дор хаяж онцгой нөхцөлд хоёр жилийн завсарлага байх ёстой гэж үзнэ. Тиймээс дараагийн ЕС-ын асуудлыг их хурлаас хамааралгүй (намын нийт гишүүдийн, олон нийтийн дарамтгүй) явцуу хүрээнд шийдвэрлэх боломжтой.
ЗГ-ыг унагаахад МҮЭХ-г идэвхтэй оролцуулна. Цуврал ажил хаялтууд, гудамжны тэмцэл шатлан өргөжих нь дамжиггүй. Энэ нууцыг романтик Ж.Мөнхбат тэсэлгүй алдаж орхисон хэрэг. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр холбоотноо болгосон МАХН ба С.Ганбаатарыг энэ зорилгод ашиглахаар бэлтгэж "Баярлалаа” аяныг орон даяар эхлүүлээд байна.
Татварын асуудал сөхөгдвөл ЗГ-ын гадаад өрийн үйлчилгээг хүндрүүлэх, ОУВС-ын дарамтыг чангатгах замаар урагшгүй алхам руу түлхчихэж чадна. Тэд У.Хүрэлсүхийн ажлын арга барилыг ч сайтар судалсан бөгөөд популист удирдлагыг эрхэмлэж, нэр хүндээ босгоход анхаараад салбарын удирдлагыг сайдууддаа бүрэн итгэж хариуцуулах нь гарцаагүй гэж тооцсон байна.
Ийм Ерөнхий сайдтай үед өөрийн нь талын хүн Сангийн сайд болбол улс орны санхүүгийн эрх мэдлийг бүрэн авна гэж тооцож улайран зүтгэж, шахалт дарамтаа тасралтгүй эрчимжүүлж байна. Ингээд яг Ч.Сайханбилэгийн замаар явж, Таван толгойг зараад (газар доорх нүүрсийг тонныг нь 10 ам.долларт тооцож зарах тухай асуудлыг Ж.Эрдэнэбатын ЗГ-ын үед ярилцаад бараг шийдсэн) Дубайн гэрээг ягштал мөрдсөний хариуд ОУВС-ийн тусламжаар эдийн засгийг түр тогтворжуулах арга хэмжээ авахаар тооцсон байна. Ингээд 2020 оны сонгуулийн өмнө МАХН-тай нэгдэх хэлэлцээрийг ажил хэрэг болгож, нэгдмэл фронтоор сонгуульд оролцох ажээ. Харин У.Хүрэлсүхийн алхам бүрийг хянахын тулд ЗГХЭГ-ийг давхар барьж байх нь тактикийн зөв хувилбар л даа!
Энэ явцад эсэргүүцэл үзүүлбэл Ерөнхий сайдыг дангаар нь солих замаар эрх мэдлийг авна. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхийг "тоглоомын” Ерөнхий сайд, Монгол хүүхэлдэй болгохоор нарийн нямбай тооцжээ. Ерөнхийлөгчийн сонгууль ба түүний дараахь улстөрийн хүчний өөрчлөлтийн явцаас "Рио Тинто” ба "MCS” хамгийн их хожоо олохыг эрмэлзсээр байна. Тэнд л өнөө алдарт МАНАН суунаглаж байгаа билээ. Сая У.Хүрэлсүхийг дэмжсэн нь нэгд олон нийтийн дунд нэр хүндтэй байсанд, хоёрт ЗГ-ыг унагах халз тулаан орох зоригтон түүнээс өөр байгаагүй юм. Тиймээс У.Хүрэлсүхийг унагахын тулд эхлээд нэр төрийг нь дэвслэх хугацаа хэрэгтэй!
Английн төлөөний фракц С.Баяр, Ч.Хүрэлбаатар, MCS-ийн гишүүд, УИХ дахь МАН-ын том бүлэглэл, ТЕГ-ын дарга Б.Хурц (Дэлхийд алдартай Английн тагнуулын байгууллага түүнийг зүгээр л тавиад туучихсанд итгэдэг тэнэг байх уу?), Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, нам дамнасан бүлэглэл, англи, АНУ-д төгссөн либерал улстөрчдийн хаалттай клубууд, тэднийг дэмжигч ОУ-ын байгууллагууд санаачлага авахыг оролдож байна.
Монголчууд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа биднийг үл тоон дэвслээд сонгодог л юм байгаа биз, дандаа хамт байх аргагүй бол тэднийг "уутанд” хийчихээ мэдэхтэйгээ гэж шоолон инээлдэж байгаа юм.
Тэд "Оюу толгой”-н ("Рио Тинто”), MSC-ийн экспортыг таатай болгохын тулд Өмнөд хөршид дараалсан буулт хийлгэх хандлагатай эдийн засгийн бодлого хэрэгжүүлж болзошгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар М.ЭНхболдоос урваж далдуур дэмжлэг үзүүлж байсан нь, Ж.Эрдэнэбатын ЗГ-ыг унагахад хамжин оролцсон нь энэ зорилгод хүрэх эрмэлзлийнх…
Харин У.Хүрэлсүх тэгээд дэвслүүлээд байх уу? Үгүй юу? гэдэг өөрөөс нь шалтгаалах асуудал. Ер нь хананд зураг болохгүй гэж байгаа Ерөнхий сайдад хөшөө болох ганцхан зам бий. Гадаадын хөрөнгө оруулагч нэртэй хэт ашиг олдог компаниудтай хатуу ярьж авах ёстой татвар түрээсээ бүрэн аваад, мөнгийг нь эдийн засгаараа гүйлгээд дээр нь ЗГ-ын нийт өрийн 2/3-ыг эзэлдэг томоохон банк, компаниудын өр зээлэнд гаргасан баталгаагаа татаж, авсан эздэд нь хариуцуулчихвал яадгаа алдчихаад байгаа эдийн засаг сэвхийгээд л босоод ирнэ.
Үүнийг Сангийн яамаа, ЗГХЭГ-аа (Зөвлөх Н.Алтанхуягаас туршлага сонсож болно) Уул уурхайн яамаа яг өөрийн талд зогсох, компаниудаар болоод гадныхнаар угжуулдаггүй, найдвартай түшиг болох хүмүүсээр бүрдүүлэхээс л эхлэх ёстой доо! 
А.Баатархуяг

Зурхай: Аравдугаар сард таныг юу хүлээж байна вэ?

$
0
0

 

Хонь

2017 оны 10-р сараас бүтэн жилийн турш Хонины ордыг ивээсэн Бархасбадь гараг буйр сэлгэж байгаа учраас хостой Хонинуудын хайр сэтгэлийн амьдрал ерөнхийдөө тайван, тогтуун болж ирнэ. Гэхдээ сарын эхэнд сонирхолтой үйл явдал чамайг хүлээж байгааг дуулгая. Сарын 14-өөс Сугар, 22-оос Ангараг гараг Хонины ордыг ивээж эхэлснээр ганц бие Хонинуудын хайр сэтгэлийн амьдралд ээдрээтэй, хачирхалтай үйл явдлууд ар араасаа өрнөнө. Сорилт шалтгалт, зөрчил маргаан, гэнэтийн өөрчлөлт гээд нэг талаасаа сонирхолтой болж нөгөө талаас хэцүү асуудлууд ч тулгарах нь. Сарын 14-22-ны хооронд юу ч болсон хайртыгаа уучилж өршөөхийг од эрхэс зөвлөж байна. Ангараг гарагийн нөлөөгөөр сарын эхний 20 хоног Хонинуудын амьдрал төдийлөн амар хялбар байхгүй л болов уу. Томоохон үр дүн хүлээж байсан төсөл хэмжээндээ хүрэхгүй байх, ээдрээтэй нөхцөл байдал үүсэх, шантрах, болихыг хүсэх мэдрэмжүүд төрнө. Хэрвээ энэ үеийг тэвчээртэйгээр даван туулж чадвал эцэст нь өөрөө өөртөө талархах болно. Мөн уур бухимдлаар асуудалд хандахаас татгалзаарай. Бусдын нөлөө, үзэл бодол амьдралд чинь ихээр нөлөөлөх бөгөөд тэдгээр нь чиний өрсөлдөгч, хамтран ажиллагч, түнш гээд хэн ч байж болох юм. Санхүүгийн нөхцөл байдал сарын хоёрдугаар хагасаас сайжирах ба сүүлийн арав хоногийн үеэр нэмэлт орлого олох магадлал өндөр. Энэ нь бэлэг, урамшуулал маягаар орж ирж ч болно. Сарын турш Хониныхны бие цоо эрүүл байна гэж хэлж чадахгүй. Эхний хорь хоногт халдварт өвчин тусах магадлалтай учраас дархлаагаа сайтар дэмжиж өгөөрэй. Хууч болон бүрэн эдгээгүй өвчин эмгэг бий бол сайтар эмчлээрэй. Эс бөгөөс хүндрэх магадлалтай байна. Мөн гэнэтийн осол гэмтлээс сэргийлэхийг сануулъя. Эцэст нь олны дунд идэвхтэй байж, бүлгийн уулзалт цуглаанд оролцоорой. Шинэ хүмүүстэй танилцах боломжийг бүү алд.


Үхэр

2017 оны 10-р сар Үхрийнхэнд гайхалтай мэдээтэй айсуй. Бүр үнэхээр гайхалтай мэдээ шүү. Сарын 10-наас 11 сарын хоёрдугаар хагас хүртэл Бархасбадь гараг Үхрийн ордныхныг ивээх бөгөөд үүнээс үүдэлтэйгээр хайр сэтгэлийн хувьд азтай байж, тогтворжино. Сарын сүүлийн арав хоногт онцлон тэмдэглэхүйц сайхан үйл явдал болж, аз жаргалаар бялхах бололтой. Харин сарын эхний хорь хоногт Үхрийнхэн гайхалтай дур булаам байж, эсрэг хүйстнээ хүчтэй татах ба романтик адал явдал, мартагдашгүй халуухан шөнүүд хүлээж байна. Сарын турш Нар, Буд, Сугар, Ангараг гарагиудын нөлөөгөөр Үхрийн ордныхон маш завгүй ажиллана. Хариуцлага чинь өндөрсөж, карьерийн сонирхол нь өсөн нэмэгдэх ба боломж ч цөөнгүй гарч ирнэ. Үхрийн ордныхон энэ сард маш бүтээлч, ухаалаг, авьяаслаг, зохион байгуулалттай байх ба зөвхөн ур чадвараа харуулаад зогсохгүй, удирдах авьяасаа ч ил гаргана. Санхүүгийн хувьд сарын эхний арав хоног тэгэсхийгээд өнгөрөх ч хоёр дахь арав хоногт Буд гарагийн нөлөөгөөр азтай одтой байх болно. Хэрвээ чи одоогоор өвдсөн, өвчнөө бүрэн эдгээж амжаагүй байгаа бол эрүүл мэнддээ сайтар анхаарч, өөрийгөө халамжлаарай. Мөн энэ сард Үхрийн ордныхонд эмчид үзүүлж, шинжилгээ өгөх, алжаал тайлах гэх зэрэгт ээлтэй сайн. Эцэст нь фитнесээр хичээллэж, тасалгаандаа цэцэг ургамал тарьж, шинэ жор туршиж өөрийгөө гэгээлэг, эрч хүчтэй байлгаарай.


Ихэр

10 сард Бархасбадь гараг Ихрийн ордыг орхиж байгаа учраас тэдний гал халуун хүсэл тачаал бага зэрэг номхорч ирэх болно. Гэхдээ энэ нь огт сэрэл мэдрэмжгүй байна гэсэн үг биш юм. Нар, Буд, Сугар гарагиудын хосолсон нөлөөгөөр Ихрийн ордныхон хайр дурлалын хувьд идэвхтэй, сонирхол өндөртэй байх агаад боломжууд ч тойрон хүрээлж, зүгээр суулгахгүй. Гэхдээ хэтэрхий том өөрчлөлтийг энэ сараас хүлээх хэрэггүй л болов уу. Сэтгэл хөдлөл, хүсэл мэдрэмждээ анхааралтай байж, аливаад түргэн шийдвэр гаргахаас татгалзаарай. Үгүй бол жилийн төгсгөл хүртэл хосын харилцаанд чинь тайван амгалан байдал ирэхгүй байх магадлалтай. Бархасбадь гараг Ихрийн ордны хайр дурлалын амьдралд сайнаар нөлөөлөхгүй ч ажил албыг нь хангалттай ивээж 2018 оны 11 сар хүртэл байрлах аж. Бархасбадь гарагийн нөлөөн дор Ихрүүд ажлын талбар дээр хөгжиж цэцэглэх учиртай. Энэ сард завгүй ажилтай байх боловч ажлаасаа сэтгэл ханамж авч, бүтээмжтэй, амжилттай байж чадна. Бархасбадь гараг болон Нарны хосолсон нөлөөгөөр сарын сүүлийн арав хоногт томоохон боломжууд үүдийг чинь тогшино. Харин сарын эхний хорь хоногт авьяас, бүтээлч байдал, спортлог чанар зэргээ ил харуулж чадна. Ажлын талбарт Ихрүүд азтай байх хэдий ч санхүүгийн байдал хоёрдугаар хагасаас л эхлэн сайжирч, тогтворжино. Нарны нөлөөгөөр энэ сард Ихрүүдийн эрүүл мэнд тун сайн байх болно. Эрч хүчээр дүүрэн байж, эд хав амтагдана. Хамгийн гол нь Ихрүүд өөрсдөө сайн дураараа эрүүл мэнддээ анхаарч, амьдралын хэв маягаа өөрчилж, мэргэжлийн эмчид хандах бололтой. Эцэст нь энэ сард сайхан боломжууд замд чинь өөрөө гарч ирэх болохоор зөрчил, маргаан, үл ойлголцлыг эхнээс нь сайтар шийдэхийг хичээгээрэй.


Мэлхий

Гайхалтай, аз жаргалтай сар ирж байна шүү, Мэлхийнүүд ээ. Бархасбадь гарагийн нөлөөгөөр "ХАЙР” гэдэг үг энэ сарыг төдийгүй ирэх жилийг тодорхойлох бололтой. Сэтгэл ханамж, халуун дулаан уур амьсгал, адал явдал, гайхалтай дурсамжуудыг бий болгоно. Бэлгийн дур хүсэл чинь дээд цэгтээ хүрч, сэтгэл зүрх чинь романтик хүслээр бялхах бололтой. Сэтгэл хөдлөл чинь чамайг хайр сэтгэл рүү хөтөлж, од эрхэс тэднийг замд чинь авчрах болно. Хостой Мэлхийнүүдийн хувьд мартагдашгүй дурсамж үлдэхээс гадна өөрийгөө болоод сэтгэлгээгээ чөлөөлж, аливааг огт өөр өнцгөөс харж эхлэх магадлалтай. Сарын хоёр дахь арав хоногоос бүх зүйл маш халуухнаар өрнөх болно. Нарны нөлөөгөөр Мэлхийнхэн санхүүгийн хувьд хүчтэй, азтай, боломж бололцоогоор дүүрэн сарыг өнгөрүүлэх бололтой. Нар өөрөө нэр хүнд, байр суурийг илэрхийлдэг болохоор Мэлхийнхэн ажлын талбар дээр ч өөрийн нэр хүндийг хадгалж, орон зайг бий болгохоор хичээнэ. 10 сар бүхэлдээ холимог шинжтэй байх бөгөөд сарын эхний хорь хоногт мэргэжлийн хувьд өсөж дэвших ч түүнээс хойш тогтворгүй байдал ноёлоно. Нөгөө талаас сарын сүүлийн арав хоногт Мэлхийнүүд илүү бүтээлч, амжилттай, мөнгөлөг байх бололтой. Сарын эхний хорь хоногт сэтгэл хөдлөл өндөр байх агаад үүнээс болж гэнэтийн осол, эндэгдэлд өртөх магадлалтай. Энэ сард Мэлхийнхэн өмнөхөөсөө илүүтэй эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө халамжилбал сайн. Мөн стресээс зайлсхийгээрэй. Эцэст нь хобби болон бүтээлч зүйлсэд илүү их цаг зарцуулахыг од эрхэс зөвлөж байна.


Арслан

Энэ сард арслангийн ордныхны хайр дурлалын амьдралд онцгой зүйл тохиолдохгүй. Харин хостой арслангууд чухал шийдвэр гаргана. Гэхдээ Санчир, Ангараг гарагиудын нөлөөгөөр хүсэл тэмүүлэл, үзэл бодлын зөрчил үүсэж болзошгүй байна. Тиймээс бүхнийг өөрийнхөө хүссэнээр байлгах гэж зүтгэх хэрэггүй ба хэрвээ яарч шийдвэр гаргах гэж оролдвол бүр дордуулах болно. Мөн мөнгө болон бусад үнэт зүйлтэй холбоотойгоор асуудал үүсч магадгүй хүүхэдтэй ч бас холбоотой байж болох юм. Олон асуудлуудыг зэрэг шийдэх гэж бус аль нэгийг нь сонгон авч шийдэх гарцыг хайгаарай. Энэ сард хамгийн их хэрэг болох чухал зүйл бол ярилцах юм. 10 сард Арслангуудын хайр болон гэр бүлийн харилцаанд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарна. Нар, Буд, Сугар, Ангараг гаригуудын хосолсон нөлөөгөөр албан тушаал, ажиллах эрч хүч, оюун ухаан бүгд маш сайн байна. Энэ ордонд төрсөн хүмүүсийн оюун ухаан нь сэргэг байж, энэ сард ажилдаа ер бусын бүтээлч хандаж, мэдээлэл олж авах, тооцоолох, бичих, санаачлага гаргах, түгээх зэрэг үйл ажиллагаанд авьяастай байна. Бусадтай харилцаа холбоо тогтоох авьяас, хөндлөнгийн хүмүүсийг сайн ойлгодог, өөртөө итгэх итгэл зэргээ ашиглан өөрийгөө илүү сайнаар харуулаарай. Энэ сард мөнгөний сорилт Арслангуудад их тулгарах бөгөөд хэчнээн их ажиллаж мөнгө цуглуулсан ч үрэгдэх нь их байх аж. Тиймээс бага зэрэг хэмнэж санхүүгийн асуудалдаа бодитойгоор хандах хэрэгтэй. Энэ сард Арслангийнхан биеийн байдлын хувьд тийм ч сайн биш байна. Тиймээс өөрөөсөө хэтэрхий их хүчин чармайлт гаргах хэрэггүй. Мөн эрүүл мэндийг хамгаалах түлхүүр бол тэнцвэртэй байдал гэдгийг санаарай. Хэрвээ та хичээл зүтгэл гарган маш их ажилласан бол амрах цаг өөртөө гаргах хэрэгтэй. Сарын сүүлчээр ашигтай хөрөнгө оруулалт хийж сайн ажиллаад дараа нь гэртээ сайхан амраарай.


Охин

Сугар болон Ангараг гарагийн хосолсон нөлөөгөөр сарын эхний хагаст Охины ордныхон хүсэл эрмэлзэл, халуун дулаан романсаар дүүрэн байх болно. Хайр сэтгэлийн амьдрал дахь гайхалтай үйл явдлууд энэ ордныхны амьдралд итгэх итгэл, хүсэл тэмүүллийг нэмэгдүүлнэ. Ангараг болон Сугар гарагиудын байрлал нь сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлж, хөгжил хөөртэй болгохоос гадна хувийн амьдралдаа томоохон шийдвэр гаргаж, өөрчлөх сэдлийг төрүүлдэг. Сугар гараг 10 сарын 14 –өөс Охины ордыг орхин одсоноор романтик хүсэл сонирхол буурч, илүү материаллаг, бодит зүйлсэд анхаарч эхэлнэ. Бархасбадь гарагийн нөлөөгөөр Охины ордныхон оюуны хөрөнгө оруулалт, аялал, найз нөхдийн хүрээлэл зэрэгт илүү анхаарч амьдралын баяр баясал нэмэгдэнэ. Энэ сарын 22 хүртэл охины ордныхон Ангараг гаригийн нөлөөгөөр хүчирхэг, зоримог төлөвлөгөө гаргаж, санаачлагатай байж, ажлын бүтээмж нь сайжирна. Өөрийгөө хүчтэй өрсөлдөгч гэдгийг мэдрүүлж ямар ч сорилтод хариуг нь өгч чадна. Мөн энэ сард маш олон асуудлыг шийднэ. Гэхдээ амжилтад хүрэхийн тулд болчимгүй үйлдэл хийхээс зайлсхийгээрэй. Энэ сард Охиныхны хувьд мөнгө гол сэдэв байх ба бизнес сэтгэлгээ хурц байж, орлогоо өсгөх шинэ боломжуудыг олж харахдаа сайн байна. Охины ордныхны санхүүгийн байдал сэргэх ба бизнесээ зөв жолоодвол бусад орлого ч дагаж өснө. Бархасбадь гарагийн нөлөөгөөр сэтгэл санаа тайван байж, сурах, бичих, харилцаа холбоо, хөдөлгөөнтэй шалмаг байдал сайжирна. Ангараг гариг энэ ордныхонд хүчтэй нөлөө үзүүлэх бөгөөд танаас илүү их эрчим хүч, тэсвэр хатуужил шаардана. Уур уцаартай, тэвчээргүй болж гэнэтийн осол гэмтэлд орох, халдварт өвчин тусахаас болгоомжлох хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд энэ сард ажил дээрээ шинэ зүйлсийг сурах бүртээ цаасан дээр тэмдэглэн авч заримыг нь илүү дэлгэрүүлэн судлаарай.


Жинлүүр

10-р сарын эхэнд энэ ордныхон хайр дурлалын харилцаандаа сэтгэл хангалуун бус байна. Сугар болон Ангараг гарагийн нөлөөгөөр Жинлүүрийнхны хайр дурлал идэвхгүй болж, хэсэг хугацаанд төөрөгдөл үүсэх нь. Ямар нэгэн шалтгаанаар өөртөө гомдох бухимдах үе гарвал бүү гайхаарай. Сарны нөлөөгөөр бүх зүйлс эхнээсээ өөрчлөгдөнө. Аравдугаар сарын 14-нд Сугар гараг Сарны хүч чадлыг нэмэгдүүлснээр Жинлүүрийнхэн амьдралын амтыг илүү их мэдэрч, уян зөөлөн, мэдрэмжээр жигүүрлэсэн нэгэн болох болно. Сарын 22-ноос Ангараг гараг Жинлүүрийн ордыг ивээж эхэлснээр сарын сүүлийн өдрүүд хайр, хүсэл тэмүүллээр дүүрэн байна. Ажил, мөнгө санхүүгийн хувьд энэ сар Жинлүүрийнхний хувьд маш идэвхтэй сар юм. Нар болон Ангараг гарагийн байрлал санаачлагатай хандлага, хүсэл эрмэлзэл зэргийг Жинлүүрүүдэд бэлэглэх ба Сугар гараг бусадтай харилцах харилцааны аз одыг дагуулна. Харин Буд гарагийн нөлөөгөөр ухаалаг уян хатан байх нь ээ. Сарын 10-наас Бархасбадь гараг Жинлүүрийн ордыг орхисноор тэд илүү тайван тогтуун, ул суурьтай болох учиртай. Зөрчил маргаан ч намжиж, тайван амьсгаа авах болно. Гэхдээ дараагийн бүтэн жилийн хугацаанд Жинлүүрийнхний санхүүгийн асуудлыг Бархасбадь гараг дааж авч явах нь ээ. Ажилгүй Жинлүүрийн ордныхонд карьер болон мөнгө санхүүгийн асуудал тулгарч энэ сараас ажилд орохыг хүсч идэвхтэй хайна. Харин эрүүл мэндийн тал дээр дархлаа суларч амархан ханиад хүрэх, өвдөх эрсдэл нэмэгдэх тул эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөжээ. Мөн санхүүгийн шийдвэр гаргахдаа нухацтай бай хэмээн анхааруулж байна.


Хилэнц

Аравдугаар сард Хилэнцийнхний хайр дурлалын амьдралд гайхалтай үйл явдлууд тохиолдох нь. Учир нь Бархасбадь гараг сарын 10-наас Хилэнцийн ордыг ивээж эхлэх ба ирэх жилийн 11 сар хүртэл байрлана. Энэ нь Хилэнцийнхний бэлгийн дур хүслийг өдөөж, өндөр мэдрэмжтэй, дуусашгүй романтик сэтгэлгээтэй болгодог учраас эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаа чинь адал явдал, сонирхолтой зүйлсээр дүүрэн байна. Хостой Хилэнцүүдийн хувьд хайр дурлалын харилцаагаа улам батбөх болгох сар юм. Хүүхэд, гэр бүл төлөвлөлтийн асуудалд илүүтэй анхаарах бололтой. Сарын эхэнд жаахан гуниглаж, ганцаардах боловч, сэтгэл хөдөлгөсөн зүйлс тохиолдож эхлэхэд энэ бүх асуудал шийдэгдэх болно. Харин мөнгө санхүүгийн хувьд Хилэнцийн ордныхонд Бархасбадь гараг ээлтэй байж сарын 10-наас ирэх жилийн 11 сар хүртэл санаа зовох зүйлгүй байна. Бархасбадь гараг Хилэнцүүдэд амжилт, боломж бүрийг алдахгүй байх хүч өгөх ба өөрийн давуу талаа шинээр нээх, том хэмжээний төслүүдийг атгах гэх мэт томоохон өөрчлөлтүүүдийг авчирна. Энэ сарын туршид Хилэнцийн ордныхон багийн ажиллагаа, бүлгийн зорилгыг урдаа тавьж ажиллах ба удирдан манлайлж, зохион байгуулах авьяасаараа бусдаас ялгарч, хүндлэл хүлээнэ. Сарын эхний Нарны нөлөөгөөр эрүүл мэнд сайнгүй байх хэдий ч сэтгэл санааг зовоохуйц том асуудал үгүй. Харин сүүлийн арав хоногт эрч хүч, урам зоригтой байх нь ээ. Гэсэн ч эрүүл мэнддээ анхаарч, тэнцвэртэй байдлыг эрхэмлээрэй. Эцэст нь энэ сард өөрийн төсөөлөн бодох чадварыг ашиглаж бүтээлч байгаарай.


Нум

10-р сар Нумынханд хайр дурлалын тал дээр их өгөөмөр байх нь. Учир нь хайр дурлалыг ивээгч Сугар гараг болон Нумынхны хүсэл тачаалыг удирдагч Марс гарагиудын хүчтэй нөлөөллөөр тэдэнд өөрийнхөөрөө байх эрх чөлөөг өгч байна. Хосуудын харилцааг ивээгч Буд гараг сарын турш маш тааламжтай байрлалд байгаа нь хостой Нумуудын харилцааг илүү бат бөх болгох нь. 10-р сарын ерөнхий зургаас үзвэл энэ сар тийм ч аядуу тайван байхгүй бөгөөд харин эрч хүчтэй байж, аливааг туршиж, шинийг эрэлхийлж, өөрчлөлт хийх сар юм. Таны санаж явах хэрэгтэй ганц зүйл бол бүхий л зүйлийг өөрт тааламжтайгаар байлгаж, зөв совингоо дагаарай. 10-р сард Нумынхан нийгэмд өөрийн байр суурийг бий болгож, бусадтай харилцаа холбоо тогтоох шинжтэй байна. Энэ нь таны карьерт ч нөлөөлж, олон хүн цугладаг арга хэмжээнүүдэд оролцох шаардлага гарах болно. Нумынхны ажил хэрэг өмнөх саруудынхтай адилаар эрч хүчтэй байна. Ангараг гараг сарын эхний 20 хоногт Нумын ордод байрласнаар тэдний ажил хэрэгт тааламжтайгаар нөлөөлнө. Учир нь, Ангараг нь бол өрсөлдөх чадвар, шийдэмгий байдал, өөрийн хүч чадлыг харуулах боломжийг бий болгогч гараг юм. Энэ нь тэднийг өөрийгөө сорих, гадаад ертөнцтэй танилцах, нийгэмд хөлөө олоход уриалан дуудах болно. Нөгөө талаас, Сугар гараг чамайг өөрийн тавьсан зорилгодоо хүрэх, өөрийн гэсэн сэтгэл татах чанараа олох, мөн нийгэмтэй холбогдоход хөтлөн дагуулах болно. Нум ордныхон 10-р сард маш завгүй байх ба бусадтай харилцах харилцааг од эрхэс ивээснээр гайхалтай эрдэм шинжилгээний хурал, сангийн үйл ажиллагаа, нэгдэл бүлгэм, улс төрийн хөдөлгөөн, олон нийтийн арга хэмжээнд амжилттай оролцоход нь туслах болно. Бархасбадь гараг Нумын ордтой тааламжгүй байрлалд байрласан ба энэ нь 2018 оны 11-р сар хүртэл үргэлжлэх тул өөрийн эрүүл мэнддээ маш нухацтай хандаж, жилийн эцэс хүртэл анхаарлаа сулруулахгүй байх хэрэгтэй шүү. Эцэст нь санхүү, ажил, нийгмийн хүрээлэлтэй холбоотой шийдвэр гаргахдаа бодолтой байгаарай.


Матар

10-р сарын эхний хэсэгт хайр дурлалыг ивээгч Сугар гараг, Ангараг гарагт ойртож очих ба ингэснээр Матруудын гал халуун хайр, хүсэл тачаал дотроосоо оргилох болно. Энэ нь эцэстээ хилийн чанадын аялал, урлаг соёлын арга хэмжээ, өөрийгөө нээж олох аялалд ч хүргэж магадгүй. 10-р сарын гол үйл явдал бол Бархасбадь гараг Матрынхны хайр дурлалын амьдралыг романтик үйл явдлуудаар дүүрэн байлгах болно. Нар, Буд, Сугар болон Ангараг гаригууд Матрын ордоор дамжин өнгөрч байгаа тул ажил мэргэжил 10-р сард нэлээд амжилттай байх төлөвтэй. Ажилдаа хандах эерэг хандлагыг нь нэмэгдүүлж, амжилттай байх эрч хүч, шийдвэр гаргах чадваруудыг нь ивээх болно. Мэдээж аливаа ололт амжилтууд тодорхой үнэ цэнээр олддог учраас заримдаа хүчин чармайлт шаардах бол, заримдаа арга заль гаргах шаардлага ч гарч, өөр тохиолдолд ухаан мэдлэг шаардах нь бий. Бархасбадийн хөдөлгөөн Матруудад ашигтайгаар эргэж аз, аюулгүй байдал, дэмжлэг болон алдар нэр авчрах болно. 10-р сар тун завгүй сар байх учир бага зэрэг стресс, бухимдалтай байж болзошгүй. Сарын эхний хагаст Санчир гаригийн таагүй байрлалаас шалтгаалж эрүүл мэндэд аюул заналхийлэх учраас хутга мэснээс хол байж, гэмтэл, осол, халдварт өвчин, үрэвслээс болгоомжлох хэрэгтэй. Сарын 17-ноос асуудлууд амархан шийдэгдэж, эрүүл мэнд тань хавьгүй дээрдэх болно. Эцэст нь зорилгоо тодорхой байлгаж, анхаарлаа түүндээ л төвлөрүүлээрэй.


Хумх

10-р сарын эхний өдрүүдэд Хумхын хайр дурлал ихээхэн асуудалтай байх нь. Учир нь хайр дурлалын Сугар гараг Ангараг гарагтай огтлолцсоноор тааламжгүй харилцааг бий болгох төлөвтэй байна. Хумхын ордны хайр дурлалын харилцааг зохицуулагч Нар таагүй байрлалд очсоноор асуудлуудыг шийдэх боломж гарахгүй байж мэдэх юм. Хумхынхны хайр дурлал, хүсэл тачаалыг ивээгч Буд гараг энэ сард тийм ч хүчтэй нөлөөлж чадахгүй нь. Тиймээс юмс маш удаанаар өөрчлөгдөж, энэ нь хайр дурлалын асуудлуудад тань ч нөлөөлөх бололтой. Гэвч сарын 17-ноос Буд гараг чиглэлээ өөрчилж Бархасбадь руу ойртсоноор үйл явдлууд гайхалтай тааламжтайгаар эргэх нь. Тиймээс сарын сүүлээр аз жаргалаар бялхсан өдрүүд байх болно. Санхүүгийн хувьд сарын эхний хэсэгт тогтуун, хэвийн байх болно. Учир нь Сугар болон Ангараг гарагиуд Хумхын ордод зэрэг нөлөөлснөөр сан, холбоо, өв залгамжлал, банк болон даатгалын газраас ирэх хөрөнгүүд таниас ихээхэн хичээл зүтгэл шаардах бололтой. Хичээл сургууль, аялал зугаалга, соёлын хөтөлбөр мөн оюун санааны үйлд ч нилээд хүч зарцуулах төлөвтэй байна.Гэвч ажил мэргэжлийн тал дээр 10-р сар танд гайхалтай үйл явдлуудыг авчрах болно. Бархасбадь гариг таны талд байж төсөөлөө ч үгүй шинэ боломжуудыг нээж өгч, мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд тань туслах болно. Эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудалгүй байна. Гэхдээ танд стрестэх, сэтгэлэээр унах тохиолдлууд гарч болох юм. Ангараг болон Санчир гарагуудын байрлал нь бэртэл гэмтэл, өвчин эмгэг авчрах аюул байгаа ч, энэ нь таны хайхрамжгүй, тоомжиргүй байдлаас үүсэх магадлалтай тул эрүүл мэнддээ хянамгай хандахад илүүдэхгүй. Эцэст нь аль болох бүх зүйлийг тодорхой байлгаж, санхүүгийн эрсдэл бүү хийгээрэй.


Загас

Сугар болон Ангараг гараг Загасны ордод байрласнаар 10-р сарын эхний өдрүүдэд та хүчтэй сэтгэл хөдлөлтэй байх болно. Гэвч хос хоёрын хайр дурлал дахь хичээл зүтгэл, сэтгэл ханамж харилцан адилгүй байх учраас урам хугарах, сэтгэлээр унах тохиолдлууд гарч болзошгүй. Загасны ордныхны хайр дурлалын харилцааг ивээгч Буд гараг сарын эхний хэсэгт тийм ч хүчтэй нөлөөтэй биш байгаа нь таагүй харилцаа, эргэлзээг бий болгоно. Сарын 17-ноос Буд гараг өөрийн чиглэлээ өөрчилснөөр уур амьсгал харьцангуй намдана. Үүний дээ сарын 18-нд Буд гариг Бархасбадь гарагтай гайхалтай тааламжит байрлалд очсоноор харилцаанд тань томоохон амжилт авчрах эсвэл өөр нэгэн жаргалтай үйл явдал тохиох бололтой. 20-ноос Загасны ордны хайр дурлалыг Сар ивээж сайн мэдээ дуулгах нь. Загасны ордны мөнгө санхүүг Нар, Бархасбадь, Буд, Сугар болон Ангараг гарагиуд нэгэн зэрэг ивээж байна. Энэ нь бизнес, банк санхүү, хөрөнгө оруулалт, худалдан авалтыг маш идэвхтэй байлгах аж. Гэвч хамтын ажиллагаануудад анхаарал болгоомжтой хандсан нь дээр. Сарын 10-наас Бархасбадь гараг Загасны орд руу шилжсэнээр ойрын 3 жилд тохиогоогүй байрлалд очих ба ингэснээр, хичээл сурлага, аялал, соёлын холбогдолтой үйл явдлууд тун нааштайгаар эргэнэ. Эдгээр үйл явдлууд сарын хоёрдугаар хагасаас үр дүнгүүдээ өгч чамд амжилт авчрах болно. 10-р сарын эхний өдрүүдэд Загаснуудын эрч хүч сул байж, орчин тойрны бүх зүйлд санаа зовних хандлага нэмэгдэж, зөрчилдөөн гарч, осол аваарт өртөж болзошгүй байна. Үйл явдлууд сарын 10-наас өөрчлөгдөн, харьцангуй дээрдэх ба Бархасбадь Загасны ордноос холдон Хилэнц рүү шилжсэнээр нөхцөл байдал тогтворжиж, бусдаас тусламж дэмжлэг ирнэ. Эцэст нь блог хөтөлж, ном хэвлүүлж, аялалд гарвал ээлтэй.

ЦАГ ХУГАЦАА болон МѲНГѲНИЙ БООЛ болсон АМЬДРАЛ

$
0
0

ЦАГ ХУГАЦАА болон МѲНГѲНИЙ БООЛ болсон АМЬДРАЛ

 

… "Хүмүүс их мѳнгѳ олохын тулд эрүүл мэндээ огтоос хайхралгүй ажиллачихаад, ѳвдѳж зовсон үедээ эрүүл мэндээ эргүүлэн олохын тулд түүнээс ч их мѳнгѳ зарцуулдаг” гэсэн энэ үгийг Далай лам хэлсэн гэж нүүрном дээр бичсэнийг уншиж байсан л даа. Яг Далай лам ингэж хэлсэн эсэхийг би мэдэхгүй ч энэ үг миний зүрхэнд их л ойрхон буусан юм даг.
…Миний нэг танил залуу АНУ д их л удаан ганцаараа ажилласан юм. Нэг л ѳдѳр  шийдвэр гаргаад Монгол руугаа буцсан түүнийг Монголдоо очоод хорт хавдрын улмаас нас нѳгцсѳн гэж сонссон. Яагаад ч юм бэ надад их л харамсалтай санагдсан сан. Түүний ингэж ажиллаж олсон мѳнгийг албатай юм шиг шилжүүлгээр авдаг байсан хүмүүс харамсаа болов уу? Эсвэл үзэн ядаа юм болов уу? гэдгийг би мэдээгүй  л дээ.
…Миний танил нэг залуу АНУ д бараг 20 гаруй жил цэвэрлэгээний ажил хийсэн. Хэдийгээр тэр АНУ д албан ёсоор ажиллаж амьдрах эрхтэй ч ѳѳр хотуудаар бараг аялж үзээгүй, аялахыг ч хүсдэггүй, олсон мѳнгѳѳ хураагаад л, тоолоод л, хэн нэгэнд зарцуулаад л… Ѳдѳр нь унтаад л шѳнѳжингѳѳ ажиллаад л …Тэгж олсон мѳнгийг нь татвар маягаар Монголдоо байнга авдаг тэр хүмүүс энэ хүний зовлонг ойлгодог, эс ойлгодог нь эргэлзээтэй.
…Миний нэг танил 6 ѳдѳр "махийтлаа” ажиллачихаад амралтын нэг ѳдрѳѳ жаал пиво аваад л гэртээ ууна. Юу ч бодохгүй, юу ч бодохыг хүсэх ч үгүй түүний хацар даган урсах хѳлсийг хэн ч арчихгүй. Ядарсандаа гомдсондоо, архинд халамцсандаа шанааг нь даган урсах нулимсаа гараараа хааяа нэг ѳѳрийн гараараа шудрах авч хэнд гомдлохгүй. "Энэ бүхэн эцэс болж жаргана” гэдэгт тэрээр огт итгэдэггүй, гэхдээ оногдсон тавилангийнхээ ѳмнѳ харин ч сѳхѳрдѳггүй.
"Модны мѳчир дээрээс унасан долларыг газраас түүн авч хураадаггүй” Америк оронд дусалсан хѳлс, урссан нулимсынхаа тѳлѳѳсѳнд зовж яваа олон монголчууд бий.  Тэд ,та нарт тоочдоггүй болохоос үүрийн тэмдэгрэх гэгээнээс үдшийн гялаан тодрох хүртэл хугацаанд  борви бохисхийлгүй ажиллаж, эрхэмсэгээс дорой хүртэлх хүмүүсийг царай алдан инээмсэглэж, хичнээн ядарч байвч хүчээр л хѳл дээрээ тогтон байж ажилладаг юм. Үүний тѳлѳѳ авсан хѳлс нь ѳѳрийн мѳн чанараа, газар нутгаа худалдан байж олдог  мѳнгѳнѳѳс л үнэ цэнэтэй болоод тэр тэд нүүр бардам инээдэг юм. Тэд 6 ѳдѳр сунаж унатлаа ажиллаад олдсон нэг ѳдрѳѳ тэнхэл авах гэж ѳдѳржингѳѳ унтана. Харин дэлхий тэнхлэгээ тойрон эргэдэг хурдаа огт ѳѳрчлѳхгүй.
Хүмүүс их мѳнгѳ олохын тулд бүхнээ умартан ажиллана. Ингэж ажиллаад олсон мѳнгѳѳ хурууныхаа ѳндгѳѳр тэмтрэн тоолохдоо учиргүй баярлана. Урсах ѳдрүүд, дуслах хѳлсүүд, мѳнгѳ нэхсэн шаналлаас үүдэлтэй зовлон энэ л үед юу ч биш. Инээмсэглэнэ, дараа нь инээнэ. Бид ѳлссѳндѳѳ гадил жимс олоод бархирч буй сармагчингаас огт ялгаагүй. Тэд модноос модонд дүүлдэг бол бид тѳлбрѳѳс тѳлбрийн хооронд савчиж амьдарна. Бид толгойдоо цалингийнхаа хэмжээг нэмж бас хасна. Ѳѳрийнхѳѳ тухай огт бодохгүй. Бааранд савчин бүжиглэж буй мангар бацаан, буудалд биеэ үнэлэн тааз ширтэн үүнийхээ тѳлѳѳ авах мѳнгѳѳ тоолон буй янхануудын тѳлѳѳ урссан хѳлснийтоогоор доллар авч бүй тэд энэ тухай мэдэхийг ч хүсдэггүй, мэдээд ч тэдэнд хэрэг нь үгүй. Энэ амьдрал тэднийг мѳнгѳний боол болгож байна.
"Их мѳнгѳ олж нэгэн цагт жаргана даа” гэдэг гэнэхэн мѳрѳѳдѳл цаг хугацааны тасралтгүй урсгал дунд аажим аажмаар живж одно. Мѳнгѳ олохын тѳлѳѳх хѳдѳлмѳр, хэн нэгний хэрэгцээг хангах гэсэн адбиш мѳрѳѳдѳл энэ л урсгал дунд живж одно. Нэг л мэдэх дор нүүр дүүрэн үрчлээ, нулимс цийлэгнэсэн гунигтай харц, нулимсанд холцруултсан хацар… Хичнээн ихээр гуниглавч эргэж ирэхгүй жаргал, хичнээн ихээр сѳрѳвч барж үл чадах зовлонгийн ѳмнѳ аргаа баран сѳхѳрдѳг. Харин цаг хугацаа жирэлзэн урсах голын мяралзаан, хѳгжилтэй еэ эгшиглэх шувуудын ганганаа, илчин дунд нь дулаацах, даарахын сѳргѳлдѳѳнд ѳнгѳрѳх нарны илч мэт хурдан ѳнгѳрах аж. Бусдын ѳмнѳ аальгүйтэн инээх цовоо дуун нэгэн цагт сѳѳнгѳтѳж, бусдын харцыг булаан ширвээтэх гоо үзэсгэлэн аажим аажмаар үрчлээтэж, бусдын сэтгэлийг татаж асан омог бардам зан цаг цагийн аясаар мохон учирлах цаг дор бид цаг хугацааны боол гэдгээ мэдэрдэг.
 Би юу гэж боддог гээч! Чи зүгээр л ѳѳрийнхѳѳ зоргоороо амьдар. Хэн нэгнийг хайрлаж чадвал ѳѳрийн болгож ав, эс чадвал зай барьж холдоод хэн нэгэн түүнийг чин сэтгэлээсээ хайрлах боломж олго. Чи ѳѳрийн хийж чадах зүйлээ барьж аваад бусдаас илүү сайн хийхийг хичээ, эс чадвал ѳѳрѳѳсѳѳ илүү хийж чадах нэгэнд боломж олго, чадсан түүнд таларх. Чи амьдралд тохиолдсон элдэв асуудлынхаа талаарх шийдвэрийг ѳѳрѳѳ л гарга. Шийдвэр тань зѳв сайн бол ѳѳртѳѳ таларх, шийдвэр тань буруу муу бол бусдад гомдолохгүйгээр ѳѳрѳѳ лайгаа үүр, ѳѳрѳѳ шийтгэлээ амс. Хийх гэж буй ажлынхаа талаар бусдад хэзээ ч 100 % бүү найд, зѳвхѳн ѳѳртѳѳ л найд.  Хэнд ч лаахайдахгүйгээр ѳѳрийн чадах зүйлээ ѳѳрѳѳ л хий, бусдаар хийлгэх бол тэдэнд итгэ, тэднийг аргад. Үр дүн нь хамгийн чухал юм шүү дээ. Боломж олдвол бусдад туслаад л мартаж орхи, тусалж чадахгүй бол саймширч худлаа бүү амла. Бусдын чамд тусалсан тусыг бүү март, боломж олдвол ачийг хариулахыг хичээ, боломж олдохгүй бол юу ч амлахгүйгээр мэнд устай яв.
Хэрвээ та анзаараад ажих ахул, энэ амьдрал их л энгийн, яг л юу ч болоогүй мэт алгуурхан урсдаг гол мѳрѳн мэт. Урсгалдаа бүхнийг хаман урсах мѳртлѳѳ амар амгалан, намуухан. Бид л ѳѳрсдѳѳ эдийн шунал, мунхаг тачаалаасаа болж ѳѳрсдѳѳ л зовлон болгон хувиргадаг. Голын урсгал руу элдэв хог хаягдлаа хаяж, бохир заваан бүхнээ гол руу урсгаж дараа нь халаглан гашууддагтай адил. Цаг хугацаа хийгээд мѳнгѳний боол болж амьдрах нч бидний хандлагаас л шалтгаалдаг. Ѳѳрѳѳ шударгаар хѳдѳлмѳрлѳж олсон мѳнгѳѳ ѳѳрийн баяр баясгалан сэтгэлийн таашаалдаа зарцуулах хэрэгтэй байнаа. Сайхан аял, сайхан баярла, найзуудтайгаа суу, зүгээр л инээлд. Ѳѳртѳѳ таалагдсан бүхнээ хий. Ѳѳрийгѳѳ болон хайртай хүмүүсээ баярлуул. Зүгээр гоё, шоолсон хүмүүсийн ѳѳдѳѳс инээ. Заримдаа гунигаа тайлтал бужиглэ, чамайг шохоорсхон хэн нэгний ѳѳдѳѳс зүгээр л аалигүйтэн инээ, тэр ёс суртахууныг  нулимж орхи. Машинаа асаагаад хѳгжмѳѳ чангалаад хар хурдаараа давхи, салхинд үсээ хийсгэ, чанга чангаар инээн хашгир.
Чи бид энэ ертѳнцѳд ирээд л буцна. Ѳдѳржин шѳнѳжин ажиллаж олсон мѳнгѳѳ үүрэг мэт хэн нэгэнд зарцуулахад тэр нѳхѳр ѳѳрѳѳ зовж олоогүй болохоор үрээд л дуусгана, салхинд хийсэх мэт. Ѳѳрѳѳсѳѳ харамлаж цуглуулсан мѳнгийг тань ѳрѳѳл нэгэн таны ѳмнѳѳс үрж цацаад л дуусгана, авлагатай мэт. Хэнд тусалж, хэнийг хорлож буйгаа бид мэддэггүй. Амьсгаа хурааж авсанд ороход тань харамсаж гашуудах хэрнээ үргэлжлэх амьдралын зааг дээр ѳѳрийн тань ѳмнѳѳс хэн ч юу ч хийхгүй. Гашуун мѳртлѳѳ үнэн нь энэ. Амьдралд цаг хугацааны болоод мѳнгѳний боол болж бүү амьдар даа анд минь, ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ л амьдар. Ухаантай хийгээд утгатай амьдрах нь ѳѳр хэнээс ч бус ѳѳрѳѳс тань шалтгаалдаг. Ѳргѳн уудам энэ орчлонд ѳѳрийнхѳѳрѳѳ зорилготой амьдарна гэдэг ѳѳр хэний ч бус ѳѳрийн тань сонголт. Яг анзаараад харах ахул энэ амьдрал их энгийн юм шүү дээ. Хүвь заяаныхаа эзэн нь та ѳѳрѳѳ, ѳѳр хэн ч биш. Тэгээд л гүйцээ.
                        Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

ЗАЛРУУЛГА

$
0
0

Олон нийтийн сүлжээгээр хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь түүний хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн бичлэг цацагдсан. Энэ үйл явдал нь 2017 оны 09 сарын 21-ний өдөр 16:00 цагийн орчим болсон бөгөөд уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээр цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм. Тэрбээр шаардлага эсрэгүүцсэн Б гэгчийг олон нийтийн сүлжээгээр болон зарим хэвлэл мэдээллийн сайтаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын дүү гэх мэдээлэл явсан. Тэгвэл гишүүн Л.Мөнхбаатар үүнийг няцааж, цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байна. 

Мөн Б гэгч нь төрийн өндөр албан тушаалтан, улстөрчтэй хамааралтай эсэх нь одоогоор хуулийн байгууллагаар тогтоогоогүй юм. Тиймээс манай сайт нь цагдаагийн шаардлага эсэргүүцсэн Б-г УИХ-ын Л.Мөнхбаатарын дүү хэмээн буруу ташаа мэдээллэсэндээ хүлцэл өчиж, залруулга гаргаж байна. 


Ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн хонож, өдөртөө дулаарна

$
0
0

Ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн хонож, өдөртөө дулаарна

 

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн хонож, өдөртөө дулаарна.

2017 оны 10 дугаар сарын 02-ны 16 цагаас 22 цаг хүртэл: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 17 цагт 4 хэм дулаан, 20 цагт 0 хэм орчим байна.


2017 оны 10 дугаар сарын 02-ны 20 цагаас 10 дугаар сарын 03-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, Алтай өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй.  Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.


2017 оны 10 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд баруун аймгуудын нутгийн баруун, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 6-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд зарим газраар секундэд 14-16 метр, 6,7-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.


Дорнодын Оюутан, Залуучуудын “ИХ ТАЛЫН ҮДЭШ” танилцах хэмжээ тун удахгүй

$
0
0
Дорнодын Оюутан, Залуучуудын  “ИХ ТАЛЫН ҮДЭШ” танилцах хэмжээ тун удахгүй Дорнод аймгийн Оюутан, Залуучуудын Нэгдсэн Холбоо "ИХ ТАЛЫН ҮДЭШ” оюутан залуучуудын танилцах арга хэмжээг 10-р сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.

ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭДЭГ БОЛЛОО

$
0
0

ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ ШИЙДВЭРЛЭДЭГ БОЛЛОО

Иргэд, ААН байгууллагаас төрийн захиргааны байгууллагад гаргах өргөдөл, санал хүсэлтийг өөрийн биеэр, өргөдөл бичгээр, гар утсаар, интернэтээр дамжуулан өгөх, тухайн өргөдөл гаргагч иргэн өөрийн өргөдөл, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг цахим хэлбэрээр болон бусад хэлбэрээр харах, өргөдөл санал хүсэлтийг хүлээн авагч байгууллагууд тухайн хүсэлтийг нэгдсэн мэдээллийн санд оруулж, тодорхой шатны байгууллага мэргэжилтэнд шилжүүлж, хянаж шийдвэрлэх боломж бүхий цогц системийг аймгийн ЗДТГазар нэвтрүүллээ.

Өргөдөл, гомдлын цахим програм хангамжид шийдвэрлэлтийн явц байдал, хугацаа, тэмдэглэл зэрэг бүх зүйлийг хандсан иргэн болон шийдвэрлэх албан хаагч бүрт харах, хянах, хөтлөх боломжийг бүрдүүлсэн нь илүү онцлог давуу талтай юм.

 

http://urgudul.omnogovi.gov.mn/user/login

Б.НАРАНХҮҮ ТЭРГҮҮТЭЙ ТАВАН ГИШҮҮН ЧУУЛГАНЫ НЭЭЛТЭД ИРСЭНГҮЙ

$
0
0

Тоймч Л.Баатархүү

    УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр эхэллээ. Хуралдаанд 76 гишүүнээс тав нь буюу УИХ-ын гишүүн "Мон-Уран”-ы Б.Наранхүү, өмнө нь Монголбанкины дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Жавхлан /Дархан-Уул аймгаас сонгогдсон/, О.Содбилэг, Я.Содбаатар, Ё.Баатарбилэг нар ирсэнгүй.

Эдгээр гишүүдээс хамгийн их хуралдаан тасалдаг нь Б.Наранхүү, О.Содбилэг нар гэх тоон мэдээлэл бий. Б.Наранхүүгийн хувьд өмнөх парламентаар таслалтаараа "толгой цохьдог” байв. Тодруулбал, 2015 оны зургаадугаар сарын эхээр чуулган нийт 19 удаа хуралдахад Б.Наранхүү 11, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга гишүүн байхдаа ес, О.Содбилэг зургаан удаа тасалж байжээ.

Б.Наранхүү өнгөрсөн жилийн хаврын чуулганаар мөн л хамгийн их таслалттай гишүүн байсан. УИХ-ын чуулган нийт 166 цагтай байдаг бөгөөд 2016 оны хаврын чуулганы хуралдаан өндөрлөхөд энэ эрхэм 74 цагийг тасалж, 32 цагийг хөдөө орон нутагт, 21 цагийг гадаадад томилолтоор өнгөрүүлсэн аж.

Viewing all 19836 articles
Browse latest View live