Quantcast
Channel: Scandal.mn - Мэдээллийн нэгдсэн сан
Viewing all 19920 articles
Browse latest View live

УИХ-ын дарга газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцав

$
0
0

УИХ-ын дарга Г.Занданшатар Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр танилцлаа. 

Үйлдвэрийн авто болон төмөр зам баригдаж дуусаж, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы санаачилгаар дэд бүтцийг нь түшиглэн ширэм төмрийн үйлдвэр байгуулж байна.

 

БНЭУ-ын Экспорт-Импорт банкны 1 тэрбум 236 сая ам.долларын зээлийн санхүүжилтээр байгуулах уг газрын тос боловсруулах үйлдвэр нь жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай байх юм. Монгол Улс жилд 1.3 сая тонн шатахууныг 1 тэрбум ам.доллароор худалдан авдаг байсан. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөхөд Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлдөг байв. Газрын тос боловсруулах үйлдвэр барьснаар, дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлтөд өртөхгүй байхаас гадна 1 тэрбум ам.долларыг дотооддоо үлдээх боломж бүрдэнэ.

 

УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар ажиллаж байна.


Цэцэрлэгийн цахим бүртгэлийг наймдугаар сарын 3-25-ны хооронд зохион байгуулна

$
0
0

2020-2021 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх 2-5 настай хүүхдийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 3-ны өдөр эхэлнэ. Энэ жилийн тухайд цэцэрлэгийн бүртгэл орон нутгийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохтой зэрэгцэж байна.

Цэцэрлэгийн бүртгэлийг 4 дэх жилдээ цахим хэлбэрээр явуулж байна. Өмнөх жилүүдэд бүртгэлийг 7 дугаар сарын 25-наас хойш нэг сарын хугацаатай зохион байгуулдаг байсан юм. Тэгвэл энэ жил цар тахалтай холбоотойгоор бүртгэлийн хугацаа богиносжээ.

Цэцэрлэгийн цахим бүртгэлийг наймдугаар сарын 3-25-ны хооронд зохион байгуулна

Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох "Наймдугаар сарын 3-25-ны хооронд иргэд, эцэг эхчүүд цэцэрлэгийн хүүхдийн бүртгэлийг   tsetserleg.ulaanbaatar.mn  сайтад нэвтэрч бүртгүүлнэ. Ингэхдээ 4 алхмыг хийнэ. Нэгдүгээрт тус сайт руу нэвтэрч орон хүүхдийнхээ регистрийн дугаараар хүүхдийнхээ мэдээллийг баталгаажуулж харна. Ингэснээр аль цэцэрлэгт танай хүүхэд хамрагдах боломжтой нь гарч ирнэ. Үүний дараа өөрийнхөө холбоо барих утасны дугаарыг оруулна. Тухайн бүртгүүлсэн утасны дугаар 6 орон бүхий код ирнэ. Үүнийг тухайн сайт руу орж баталгаажуулсаар таны утсан дээр бүртгэл баталгаажсан тухай мэдээлэл ирнэ. Магадгүй цахим орчинд орох боломжгүй иргэд байх юм бол тухайн товлосон хугацаанд дүүргийнхээ болон харьяаллынхаа цэцэрлэг дээр ажиллах ажилтнуудад мэдээллээ өгч баталгаажуулна. Наймдугаар сарын 26-нд  цэцэрлэгийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулна. Үүний дараа тухайн иргэдэд бүртгүүлэн гар утасны дугаарт нь хүүхэд цэцэрлэгт тань цэцэрлэгт бүртгэгдсэн эсэх мэдээлэл очно.

Хуучин бид цэцэрлэгийн цахим бүртгэлийг долоон сараас эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулдаг байсан. Энэ жил цар тахлын улмаас бүртгэлийн хугацаа богиноссон. Салбарын сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу авсан арга хэмжээний хүрээнд нээ жилийн бүртгэлийн хугацаа хойшилсон” гэлээ.

Энэ жил орон нутгийн сонгуультай холбогдуулан иргэний шилжилт хөдөлгөөнийг 08.15-наас 10.15-ныг хүртэл зогсоох юм. Эцэг эхчүүд хүүхдийнхээ шилжилт хөдөлгөөнийг амжиж хийгээгүйгээс шалтгаалж хүүхэд тухайн харьяа дүүрэг, байршилдаа цэцэрлэгт элсэх боломжгүй болох магадлалтайг албаны хүн санууллаа. Тиймээс эцэг эхчүүд шилжилт хөдөлгөөнийг эрт тооцоолж дээрх хугацаанаас өмнө хийлгэхийг зөвлөлөө.

Ирэх есдүгээр сарын 1-нд хичээлийг ямар хэлбэрээр зохион байгуулах нь одоогоор тодорхойгүй байгаа. Энэ нь цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан УОК-ын шийдвэрээр хэрэгжих юм. Гэхдээ Нийслэлийн боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байгаа гэв.

 

Д.Нямхүү: 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

$
0
0

Өнөөдөр /2020.07.21/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. 

Д.Нямхүү:  “Долоодугаар  сарын 20-нд ирсэн Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 250 хүн, цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 29 хүний давтан шинижлгээ, мөн тус эмнэлгийн 39 эмч, ажилтныг хяналтын шинжилгээнд хамруулсан, тандалтын зорилгоор авсан гурван хүний сорьцод хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй.

Шинжилгээг задалж хэлбэл, 7 сарын 20-нд Токио Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 254 хүний сорьцод давтан шинжилгээ хийхэд коронавирус илэрлээ.

Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 29 хүний давтан шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт ажилласан 39 эмч ажилчдын шинжилгээ, тандалтын зорилгоор 3 хүнд  шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Монгол Улсад онош батлагдсан 287 тохиолдол байгаагаас 213 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 74 хүн эмчилгээ, тандалт судалгаан дор байна" гэлээ.

А.Амбасэлмаа: "Гаднын орнуудад хэдий эмчлэгдэж, сөрөг шинжилгээний хариу авсан ч дахин коронавирус илрэх тохиолдол цөөнгүй гарч байгаа. Монголд мөн адил эдгэрсэн 20 гаруй хүнээс дахин коронавирус илэрсэн. Гэхдээ эдгээр иргэд нь дараагийн шатны сувилалд шилжсэн байсан тул санаа зовох, айх асуудал байхгүй” гэв.

Энэ сард шийдэгдсэн авлига, албан тушаалын хэргүүд

$
0
0

Монголын шүүхийн байгууллагын хувьд энэ зун дуулиан шуугиантай хэргүүдийг шил дараалуулан шийдвэрлэсэн онцгой зун болж байна. Учир нь өнгөрсөн жилүүдэд зургадугаар сараас есдүгээр сар хүртэл шүүх нам жим байдаг байлаа. УИХ-ын ээлжит сонгууль болж, шинэ Засгийн газар бүрэлдсэнээс хэд хоногийн дараагаас бараг өдөр бүр шүүхийн танхимд хурал болж, шүүгчид “алх цохьдог” ажилтай болов. Нийгэм даяараа Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр, С.Баярцогт, Б.Хурц нарын хэрэгт анхаарлаа хандуулчихсан энэ үеэр хэд хэдэн хэрэг чимээгүйхэн шийдэгджээ.  Ийн олны анхаарлаас ангид шийдэгдсэн авлига, албан тушаалтай холбоотой шүүх хурлын талаарх мэдээллийг хүргэж байна.

ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯРЫН ХЭРГИЙГ ТУСГААРЛАЛАА

Оюутолгой болон Дубайн гэрээтэй холбогдуулан гуравдугаар сараас хойш Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг шүүж, өнгөрсөн баасан гаригт С.Баярцогтод 10 жилийн хорих ял оноосон. Харин С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг энэ сарын 6-нд тусгаарлаж, шүүх хуралдааны товыг жич зарлахаар болоод байна. Мөн шүүгдэгч С.Баярт өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн юм.

 

БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМНЫ ТНБД АСАН Б.БАТСАЙХАНД ХОЁР ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ОНООЛОО

Батлан хамгаалах яамны ТНБД-аар ажиллаж байсан Б.Батсайхан, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч асан Л.Балдан-Очир,  тус ангийн Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Г.Сугар нарын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны гуравдугаар сарын 4-ний өдөр хүлээж авсан. Үүнээс хоёр сарын дараа буюу тавдугаар сарын 5-ны өдөр хэргийг хэлэлцэж Б.Батсайханд хоёр жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг  нь гурван жилээр хаслаа. Мөн Л.Балдан-Очирын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 5.5 сая төгрөгөөр торгосон бол Г.Сугарын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдсэн юм. Б.Батсайхан нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Зэвсэгт хүчний 017 дугаар ангид 109 сая 415 мянган төгрөгийн хохирол учруулсан гэж үзжээ. Тэрээр хувийн ажлаа 017 дугаар ангийн захирагч асан Л.Балдан-Очироор гүйцэтгүүлсэн байна.

 

“ДЦС-2” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ С.БЯМБААХҮҮГ 7.4 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЛОО

Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах хэрэгт буруутган шалгаж байсан “ДЦС-2“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Бямбаахүү, тус компанийн ерөнхий нягтлан асан Б.Даваадулам, “Цагаан давс” компанийн захирал  Д.Баатар нарын шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 9-нд болж, шүүгдэгч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан юм. Ийн С.Бямбаахүүгийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 7.4 сая төгрөгийн торгууль ногдууллаа. Харин шүүгдэгч Б.Даваадуламын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 5.8 сая төгрөгийн торгуулийн ялаар, Д.Баатарын нийтийн албанд томилогдох эрхийг  хоёр жилээр хасч, 5.8 сая төгрөгөөр торгожээ. Мөн С.Бямбаахүүгээс 14 сая, Б.Даваадуламаас дөрвөн сая, Д.Баатараас 6.2 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.

 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ДАМБА-ОЧИРТ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын шүүхэд шилжүүлэх хугацааг өнгөрсөн сарын 30-ны өдөр 15 хоногоор  сунгаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Хэргийг  эргэн сануулбал УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Гантиг чулууны ордыг ашиглах зорилгоор Ц.Мянганбаярын хүү М.Батын үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаагүй “Сапфир Стоун” компанийн нэр дээр ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Гантиг чулуу боловсруулах үйлдвэр” байгуулах төслийг боловсруулсан байдаг. Ингэхдээ УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн 2018 оны  тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаар тушаалаар “Сапфир Стоун”  компанид  1.2 тэрбум төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргасан юм.

 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Г.СОЛТАНЫ ШҮҮХ ХУРАЛД ӨМГӨӨЛӨГЧ НЬ ИРСЭНГҮЙ

Албан тушаалын байдлаа ашиглан өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий компанидаа ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд холбогдсон УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг шүүх хурал өчигдөр товлогдсон ч түүний өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар хойшлуулах тухай хүсэлт ирүүлжээ. Иймээс Г.Солтаныг өмгөөлүүлэх эрхээр хангаж, шүүх хуралдааныг  энэ сарын 29-ний  09:00 цагт товлож, шүүгдэгч Г.Солтанд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна. УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх өнгөрсөн сарын 17-нд хүлээн авсан юм.

 

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Б.УНДАРМААГИЙН ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛНО

УИХ-ын гишүүн асан Б.Ундармааг УИХ-ын гишүүн асан Б.Батзориг ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхад 2018 оны  наймдугаар сарын 24-ний өдрийн А-147 дугаар тушаалаар ЖДҮХС-гаас “Доктор мэйк” компанид 800 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэлд хамтран оролцсон гэмт хэрэгт ялласан юм. Улмаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан  өнөөдөр 09:00 цагт товлогдож, Б.Ундармаад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байна. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 8-ны өдөр хүлээн авсан.

 

АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХНАСАНЫ ШҮҮХ ХУРАЛ ИРЭХ САРД БОЛНО

Архангай аймгийн Цэнхэр сумын I багийн нутагт орших Шоронгийн ам нэртэй газраас таван га талбайд  таван жилийн хугацаатайгаар бичил уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг "Тунгалаг Тамир Ар" нөхөрлөлд эзэмшүүлэхээр олгосон хэрэгт буруутган шалгаж байсан Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан,  Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүх хуралдаан  энэ сарын 10-нд товлогдсон. Гэвч шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Мөнхбаяр, Б.Баттөр нар хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй тул шүүх хуралдааныг ирэх сарын 17-ны 10:00 цаг хүртэл хойшлууллаа.  Энэ хэргийг шүүх тавдугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүх хурлыг зургадугаар сард товлосон ч гурван удаа хойшлогдож,  энэ сарын 10-ны өдөр товлогдсон юм.  Мөн Ц.Мөнхнасан нь Батсүхтэй маргалдаж хүндэвтэр гэмтэл санаатайгаар учруулсан гэх хэргээр, Б.Өсөхбаярыг Ц.Мөнхнасантай бүлэглэж, дээрх нөхөрлөлд давуу байдал бий болгосон хэргээр шалгаж байгаа юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин. Б.ДОЛЖИНЖАВ

2020.7.21 № 138 (6363)

 

Татварын мөнгөөр тансаг орон сууцаа засуулсан БХЯ-ны ТНБД асан Б.Батсайхан

$
0
0

Мөрдэстэй байгуул­лагын зарим албан тушаалтнууд татварын мөнгөөр  тансагласан хэрэг байсхийгээд л чих дэлсдэг. Тэдний нэг нь Батлан хамгаалах яамнаас буюу татварын мөнгөнөөс 109 сая төгрөг завшсан хэрэгт холбогдон, шүүгдэгчийн ширээнд суусан Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан юм. Саяхан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017, Орхон аймаг дахь Барилгын цэргийн 110 дугаар ангийн захирагч асан, хурандаа Л.Балдан-Очир нартай холбоотой хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгсөн.
Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батсайхан бүрэн эрх, албан тушаалаа урвуулж, төсвийн хөрөнгөөр эхнэр С.Туулынхаа “Тиара ресорт” ХХК-ийн Тэрэлж дэх амралтын газрын барилга болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Грийн хаус” амины орон сууцны хотхон дахь байрныхаа засварыг хийлгэсэн хэрэгт холбогдсон байдаг. Тэрээр энэ хоёр барилгаа 2015 оны наймдугаар сарын 6-наас арванхоёрдугаар сарын 10 хүртэл буюу дөрвөн сар гаруй хугацаанд Зэвсэгт хүчний барилгын цэргийн ангийнхнаар засуулсан гэдэг. Ингэхдээ цэргийн анги болон БХЯ-нд 100 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр АТГ-ынхан шалгаж байв. Тэгвэл уг хэрэгт хурандаа Л.Балдан-Очир, Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Сугар нарыг  хамтран оролцсон хэмээн буруутгасан юм.
Нийслэлийн прокурорын газраас  Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батсайхан, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч асан Л.Балдан-Очир, мөн ангийн Санхүүгийн албаны даргаар ажиллаж байсан Г.Сугар нарт эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, улсад онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт яллах дүгнэлт ирүүлсэн байдаг.
Улмаар тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны гуравдугаар сарын 4-ний өдөр хүлээж авсан байдаг. Үүнээс хоёр сарын дараа буюу тавдугаар сарын 5-ны өдөр хэргийг хэлэлцэж Б.Батсайханд хоёр жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь гурван жилээр хаслаа. Мөн Л.Балдан-Очирын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 5.5 сая төгрөгөөр торгосон бол Г.Сугарын хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийджээ.
С.Саруул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Монгол улсыг ОУ-ын шүүхэд ялагдуул гэж ерөнхий сайд Ч.Сайханбилэг шахаж байсан!

Нийслэлд шатахуун түгээх станц нэмж барихгүй

$
0
0

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шатахуун түгээх станцуудад томоохон шалгалт хийжээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт 21 аж ахуйн нэгжийн 239 шатахуун түгээх станц, 52 автомашиныг хийгээр цэнэглэх станц, газрын тос хадгалах 20 агуулах, хийгээр цэнэглэх дөрөв, байгалийн хийгээр цэнэглэх хоёр станц үйл ажиллагаа явуулж байна. Харин Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэлтэй 535 мянга гаруй автомашин байгаа юм. Гэтэл хот төлөвлөлтийн норм, дүрмийн зохицуулалтад манайх шиг хотын хэмжээнд 70-80 шатахуун түгээх станц байх нь зохистой гэж заасан байна. Тодруулбал, шатахуун цэнэглэх нэг гар нь 1300 орчим автомашинд шатахуун шахах хүчин чадалтай гэж үздэг. Нэг ШТС-д дунджаар 5-6 гар байгаа гэж тооцвол одоогийн байгаа 239 ШТС-аар 1.5 сая машиныг шатахуунаар хангана гэсэн үг. Энэ нь Улаанбаатар хотын нутагт байх ШТС-ын зохист хэмжээнээс 2.4 дахин их байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргажээ. Тиймээс Нийслэлийн хот байгуулах хөгжлийн газар болон газрын алба руу дахин Шатахуун түгээх станц барих зөвшөөрөл олгохгүй байх талаар албан тоот хүргүүлжээ. Албан тоотод Улаанбаатар хотын бүсэд  ШТС-ын зориулалтаар дахин газар олгохгүй, зураг баталж, зөвшөөрөл олгохгүй байхаар тусгасан талаар НМХГ-ын Газрын тос, хийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд “Шатахуун түгээх станцуудад шалгалт хийхэд арав нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан. Мөн  гурван авто машины хий цэнэглэх станц, зөвшөөрөлгүй барьсан долоон ШТС, зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн нэг нефтийн агуулах, нэг хийн агуулах, ШТС-ын шатахуун хадгалах савны цэвэрлэгээ үйлчилгээ хийгдээгүйгээс чанарт сөргөөр нөлөөлсөн нэг агуулах байсан гэх зэрэг нийт 117 зөрчил, дутагдал илрүүлсэн.

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан арван ШТС, гурван автомашины хий цэнэглэх станцын үйл ажиллагааг зогсоож холбогдох компаниудад нь торгууль ногдуулсан байгаа. Газрын тосны хяналтын чиглэлээр хийгдсэн шалгалтаар илэрсэн зөрчилд 27 албан даалгавар, 14 албан шаардлага, 19 зөвлөмж, 28.100.000 төгрөгийн торгууль тавьж бүрэн төлөгдсөн. Газар байгаль орчны чиглэлээр дөрвөн аж ахуй нэгжид хоёр сая төгрөгийн торгууль ноогдуулж бүрэн барагдуулсан” гэлээ. Түүнчлэн "М-Oil" компанийн нэг, "Шунхлай"-н хоёр, "Сод Монгол"-ын нэг, "Хүрээ инвест" нэг, "Интер Стандарт нефть" компанийн гурав,  "Дашваанжил" компанийн нэг, "Гор газ" компанийн нэг авто хийн станцууд улсын нөөцөд хүлээлгэж өгөхөд шаардлагатай бичиг баримт дутуу байсан учраас  ашиглалтад хүлээж авах боломжгшүй байсан гэдгийг албаны хүн хэллээ. Эдний ихэнх ШТС-ууд үйл ажиллагаагаа дураар явуулдаг зөрчил жил бүрийн шалгалтаар илэрдэг. Тухай бүрд үйл ажиллагааг нь зогсоож зөрчлийг арилгуулах, цаашид бичиг баримт бүрдүүлэх боломжгүйг татан буулгах хүртэл арга хэмжээ авчээ.

Монгол Улсын барилгын норм, дүрэмд “ШТС-ыг тухайн орон нутгийн салхины зонхилох чиглэлийг үндэслэн орон сууц, үйлдвэрлэлийн болон олон нийтийн барилга байгууламжийн салхины доод талд байрлуулахаар төлөвлөнө. Мөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн дотуур байр, хэвтэж эмчлүүлдэг эмчилгээний байгууллагуудын эдэлбэр газрын хил, орон сууц, олон нийтийн барилгын  цонхноос /хаалганаас/ багадаа 80 метр зайд байрлах шаардлагатай. Аливаа суурьшлын бүс, дүүрэг доторх хурдны зам, төв гудамжаас  20 метр зайд барьж байгуулах шаардлагатай” гэж  заажээ. Харин зураг төсөл боловсруулж байгаа байгууллагын чадамж, мэргэжлийн байдлаас хамаарч дээрх норм дүрэм зөрчигддөг. Гэр хороолол дунд галын аюулгүйн зай хэмжээг зөрчин объект барьсан тохиолдол цөөнгүй. Төрийн байгууллагын уялдаа, мэдээлэл хангалтгүйгээс мэргэжлийн хяналтын байгууллага хаана, ямар байгууллага шинээр баригдаж байгааг мэдэх боломж дутмаг байдаг гэнэ. Технологи хурдацтай хөгжиж богино хугацаанд барилга барьдаг болсон энэ үед баригдсан хойно мэдээд авах арга хэмжээ нь тодорхойгүй болох тохиолдол ч байна. Анхнаасаа газар олгохдоо холбогдох хууль тогтоомжид заасан дүрэм журмыг даган ажиллаж,  Улсын комисс тухайн барилга байгууламжийг хүлээж авахдаа шалган нягталж иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстой юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.22 № 139 (6364)

Б.Баасандоржийг Хууль зүйн яамны ТНБД-аар томиллоо

$
0
0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн яамны ТНБД-аар Б.Баасандоржийг томилох шийдвэрийг гаргажээ.

Б.Баасандорж нь 2018 оноос эхлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар ажиллаж байжээ. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль тус, тус төгссөн, эрх зүйч мэргэжилтэй. 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.


ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 3 жилийн хорих ял оноолоо

$
0
0

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн  шүүх хуралдаан  Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд таван өдөр үргэлжиллээ.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцон, Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж улмаар Г.Эрдэнэбат, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, О.Бархасбадь, Э.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарт  ял оноолоо. Шүүгдэгч Ж.Мөнхгалд 3 жилийн хорих ял, С.Баярт 3 жилийн хорих ял, Б.Хурцад 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэжээ. 

Эх сурвалж: Төв аймаг дахь шүүхийн тамгын газар

23:37 2020/07/22

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц болон О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долдугаар сарын 16-нд эхэлсэн билээ.

Тэднийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн юм.

Уг хэргийн шүүх хурал таван өдөр үргэлжилж, өнөөдөр дууслаа.

Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, Ж.Мөнхгалд 3 жилийн хорих ял, С.Баярт 3 жилийн хорих ял, Б.Хурцад 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар  шийдлээ.

У.МАНДАХ

ДХИС-ийн сунгаанд оролцогчид...

$
0
0

ХЗДХ-ийн сайд 2020.07.17-ны өдөр Дотоод хэргийн их сургууль буюу ДХИС-ийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд одоогийн захирал хошууч, генерал Ш.Лхачинжавыг солих нь тодорхой болсон байна.
ДХИС –д урдаа барьж дагаж мөрдөж ажилладаг дүрэмд зааснаар:
1. Эрдмийн зэрэг цолтой байх
2. 5 жилээс доошгүй хугацаанд тус сургуульд ажилласан байх шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд захирлаар томилогдох боломжтой аж.
Өнөөдрийн байдлаар гэтэл энэ ДХИС-н захиралын суудалд:
2008.07.01 –ний үймээн жагсаал цуглааны үеэр 5-н хүний амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбогдон шалгагдаж шүүхээр шийтгүүлсэн цагдаагийн хурандаа О.Зоригт...
Ардчилсан намын засаг барьж байх үеийн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинийг дагаж Цагдаагийн байгууллагын шинэчлэл хийх нэрээр энэхүү салбарыг самарсан хүмүүсийн нэг гэгддэг тухайн үед дэд дарга байсан хурандаа Н.Эрдэнэбаатар...
Одоо сургуулийн тэргүүн дэд хурандаа Ба.Бат-Эрдэнэ...
Ерөнхий сайдын зөвлөх Л.Батжав...
Удирдлагын сургуулийн захирал П.Батбаатар... нар яригдаж байна.

Үргэлжлэл бий...
Тал бичээч Н.БАТ

Д.Нямхүү: Нэг хүн эдгэрч, 426 хүний шинжилгээний хариу "сөрөг"гарлаа

$
0
0

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.23/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл,  нар оролцож, цаг үеийн мэдээллийг танилцууллаа.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Өчигдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 426 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ. Ингэхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Тодруулбал

  • Долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 261 хүний шинжилгээ
  • Австралиас ирсэн 48 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
  • Идэвхтэй тандалтын зорилгоор 14 сорьцыг санамсаргүйгээр сонгон авч шинжлэхэд коронавирус илрээгүй. /Тандалтын сорьцыг ГССҮТ, УНТЭ, СБД-ын Нэгдсэн эмнэлэг болон Тэгш-мед өрхийн эрүүл мэндийн төвөөс авжээ/
  • ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа найман хүний шинжилгээ
  • Ажиглах байранд буй 60 хүний давтан шинжилгээ
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 34 жолоочоос авсан шинжилгээ
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.   

У.МАНДАХ

 

МУСГЗ Г.Жамьян - С.Зоригийн аллагын захиалагч, гүйцэтгэгчид тун удахгүй нүглээ эдлэнэ

$
0
0

2019 оны 03-р сар 26-нд 09:21 цагт
У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ гучаад жил Монголыг гадныхантай нийлэн тонон дээрэмдэж идсэн мафийн сүлжээг нураахын төлөө, шудрага ёсыг тогтоохын төлөө ямар зоримог алхмууд хийж байгааг ард түмэн талархан дэмжиж байгаа. Харин энэ мафийн толгойлогч Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр нараас их мөнгө, газар, барилга байшин, орд газруудыг сэм авчихсан хүмүүс тэсч ядан, боож үхэх гэж байх шиг байна. Тэд ингэнэ ээ! Нэр усгүй, нэрээ нуусан луйварчид хэвлэлийн хуудас, цахим сүлжээгээр дүүрэн бурж байна.
Монголын мафи ямар аймшигтай зүйл хийдгийн хамгийн тод жишээг засгийн газрын гишүүн Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дэлгэн тавилаа. Энэ бол С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллага. Мафийнхны гар хөл болсон шүүх, прокурор, ТЕГ-ын зарим гол гэмт эдгээдүүдийг саатуулан олж авсан мэдээлэлдээ тулгуурлаж “Манай хууль хяналтын байгууллагын удирдлагууд 1939 оноос хойш ийм аймшигт эрүү шүүлтээр хүмүүсийг хилс хохироогоогүй юм” гэж тэмдэглээд, хилс хэрэгт 3 жил хагас тамлагдсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхнээс Хууль зүй дотоод хэргийн сайдын зүгээс уучлал гуйн, тэр хоёр иргэнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, эрх чөлөөтэй гаргана гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Гэлээ ч?!

Эсэргүүцэх асар их хүч бий. Мафийн сүлжээний гол хамгаалагч, Улсын дээд шүүхийн дарга Ц.Зориг хэвээрээ байгаа. Бас гол зүтгэлтэн улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, түүний орлогчид сандал суудалдаа байгаа цагт С.Зоригийн хэрэг шудрагаар шийдэгдэнэ гэдэг хэцүү л байх. Гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хилсээр шийтгүүлсэн хүмүүсийг суллаж, цагаатгана гэхэд ганц Ц.Нямдоржийн хүч хүрэх юмуу, үгүй юм уу, харж л байя.
Ц.Нямдорж мэдэгдэлдээ, энэ хэрэгт холбогдол бүхий 4 хүнийг саатуулан шалгаж байгаа, цаашид гүнзгийрүүлэн шалгана гэнэ билээ. Бодвол нөгөөх Тагнуулын ерөнхий газрын “аймшиг” Б. Хурц, Бархасбадь болон Содномдаржаагийн “өмгөөлөгчөөр” ТЕГ-ын тулгаж өгсөн, тэдний төлөөлөгч эмэгтэй Мөнхтөр, уг хэргийг нууцын зэрэглэлд оруулах дүгнэлт гаргаж өгсөн шинжээч гэх мэт хүмүүсийг үргэлжлүүлэн шалгах юм байгаа биз?!
Миний хувьд олон жил цагдаа, хуулийн байгууллагын ажил хариуцсан сурвалжлагч байсан. Энэ хэргийг эхнээс нь, худал хуурмаг юм хийж байна гэж мөн ч олон удаа бичсэн дээ. Тэхэд хуулийнхан нохой хуцсантай л адил боддог юм билээ. Эзэддээ, мафийн толгойлогчиддоо үнэнч яваа нь тэр.
Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг баригдмагц гэр бүлийнхэн нь надад хандсан. Б.Содномдаржаагийн аав, ээж “Миний хүүхэд хүн алах хүн биш. Тамлаж байна. Эм өгч ухаан санааг нь самууруулж байгаад, өөрсдийнхөө зохиосон бичиг дээр гарын үсэг зуруулж байна. Та үүнийг сониндоо бичээч, телевизээр яримаар байна” гэж уйлаад гуйж байсансан.

Төв аймгийн шоронд Б.Содномдаржаагийн камерт танихгүй хүн хамт оруулаад дарамтлуулаад байсан чинь Тагнуулын Ерөнхий газрын ажилтан байсан. Бас нөгөөх рецедив гэмт хэрэгтэн Ц.Амгаланбаатарыг өрөөнд нь оруулж зүйл бүрээр доромжлуулж дарамталдаг байсан юм билээ. “С.Зоригийг алсан хэргээ хүлээ. Эс тэгвэл чамайг ална. Орон гэрээр чинь хүйс тэмтэрнэ” гээд зоддог байсныг Б.Содномдаржаа захиандаа бичсэн л дээ.
Т.Чимгээ гэж манай нутгийн хөхүүл хүүхэдтэй ядарсан эмэгтэйг, С.Зоригийг алсан гэж аваачаад хорьчихсон байгаа юм. Энэ эмэгтэйн эцгийг би сайн таньдаг, сургуульд хамт байсан. Дорноговь аймагтаа “шудрага прокурор Төмөрхүрд” гэж гайхагдсаар залуугаараа таалал төгссөн дөө. Тэгээд эднийхэн над хандаж зовлонгоо ярьдаг байлаа. Т.Чимгээг энэ тагнуулынхан яаж тамласан гээ! Тэр хэцүү тамлалыг дааж өдий хүрсэн, ёстой баатарлаг эмэгтэй. Шоронгоос бичсэн захиаг нь та нар уншсан байх. Цагаан сүүгээ гоожуулж яваа эх хүний “нулимсаар, зүрхнийхээ цусаар” бичсэн байсан. Малын хашаа шиг юманд хорьчихоод, өтгөн шингэнээ нэг хувинд гаргадаг, түүний нь асгадаггүй, жорлонд байгаа юм шиг амьдардаг байсан гэдэг. Тэгэхэд нөгөө ялтан Ц.Амгаланбаатар тэнд сул чөлөөтэй, хаалганых нь нүхээр: “Чи муу энд байгаа юм уу” гээд элдвээр зүхэж занаад явдаг байж. Энэ хугацаанд Чимгээгийн ээж нь таалал төгссөн, том сайхан охин нь учир битүүлэг нас барсан. Эднийх гэдэг айл орвонгоороо сүйрсэн л дээ. Тэгэхэд тагнуулынхан “нүгэл нүдээ олж байгаа нь энэ!” гэж тавласан гэдэг.
Энэ хоёр хүнд хилс ял тулган эрүүдэн шүүсэн баримт бол бүтэн ном зохиол болохоор зүйл бий. Манай туршлагатай, шудрага дайчин хуульч Ц.Нямдорж байгаагүй бол, тэрээр хууль зүй дотоод хэргийн сайд байгаагүй бол, Монголын мафийнхан энэ гурван хүнд хилс ял хүлээлгээд шоронд үхүүлж, С.Зоригийн хэргийн жинхэнэ захиалагч, гүйцэтгэгч, төөрөгдүүлэгч, хамгаалагчид ял завшаад өнгөрөх байсан юм даа. Ард түмний минь буян заяа түшиж, Монголын мафийн МАН-ын талын толгойлогчийг суудлаас нь зайлуулж, Б.Хурц гэдэг аймшигтай хүнийг орох гарах газраа олж ядтал нь холдуулснаар С.Зоригийн хэрэг илрэх зөв гольдролдоо оров бололтой. Гэвч ард түмэн минь санаа амрах болоогүй байна. Мафийн гар хөл болсон Улсын дээд Шүүхийн дарга Ц.Зориг, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан тэргүүтэй прокурорын удирдлага, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Лүндэндорж нар энэ суудалдаа шигдэж суугаа цагт байдал ямараар ч эргэхийг таашгүй. Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр нарын удирдсан Монголын мафи одоо юу ч хийхээс буцахгүй болсон байна. Сүүлийн үед У.Хүрэлсүхийн засгийн газрыг унагааж М.Энхболдыгоо эргүүлэн Ерөнхий сайд болгох гэж байна гэсэн яриа ил далд хөврөх боллоо. Үүнийг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалантай ч холбож байх шиг. Энэ хүн, Монголыг талж дээрэмдсэн Оюу-толгойн гэрээнүүд, Эрдэнэтийн 49, 51 хувийн хэрэг, төр засгийн эрхийг хууль бусаар булааж авах оролдлого хийсэн М.Энхболд тэргүүтний 60 тэрбумын хэрэг, орлогч прокуроруудынхаа хэрэг, удаа дараагийн том аллагууд руу анхаарлаа хандуулахгүй хэрнээ ЖДҮ-гийн таван хүний нэр барьчихаад л гүйгээд байгаа. Түүний 4 нь МАН-ын 33-ын бүлгийнхэн. Энэ таван хүний эрхийг түдгэлзүүлчихвэл дахиад төр засгийн эрхийн төлөө тэмцэл өрнөж, 32-ын бүлэг ялах магадлалтай хэмээн тооцоолсон цөөн хэдэн хүн бий гэж хүмүүс ханцуй дотроо шивнэлдэж байна.

Одоо С.Зоригийн аллагын хэрэг хамгийн эгзэгтэй үедээ тулж ирлээ. С.Зоригийг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар алаагүй юм бол энэ аймшигт аллагыг хэн захиалж, хэн гүйцэтгэж, ямар хүмүүс буруу тийш нь төөрөгдүүлж байна вэ? гэдгийг дав даруй олох хэрэгтэй биз дээ?! Төөрөлдүүлсэн зохиомол хэрэг босгож ирэхэд ЦЕГ-ын дарга асан Р.Чингис, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, ШШГЕГ-ын дарга асан Б.Билэгт, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг нар ажиллаж байсан. Одоо ч зарим нь ажиллаж байгаа. Гол үүрэг гүйцэтгэсэн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, шүүгч Алдар, ерөнхий прокурор М.Энх-Амгалан, орлогч прокурор Г.Эрдэнэбат нарт хүмүүс тааламжгүй ханддаг. Гэтэл тэр хүмүүс нь өнөөдөр яг л суудал суудалдаа байж байгаа. Тэд дахиад шинэ “жүжиг” найруулах гэвэл яах юм?!
Хүмүүсийн анхаарал өнөөдөр Ерөнхийлөгч рүүгээ хандлаа. Мафийнхны үйлдсэн аймшигт том хэргүүд, тухайлбал С.Зоригийн хэргийн үнэн дүр төрх захаасаа илэрч байхад Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга яагаад дуугарахгүй байгаа юм бол, шүүх прокурорын буруутай удирдлагуудыг яагаад чөлөөлөхгүй байгаа юм бол, тэд чинь өнөөдөр Б.Содномдаржаагийн камерт л байх ёстой хүмүүс шүү дээ хэмээн шивнэлдсээр байна. Эсвэл манай Ерөнхийлөгч, шүүх прокурорынхны барьцаанд орчихсон юм бол уу гэх хүн ч тааралдаж л байна.
Би бол олон удаа бичсэн дээ. Өнөөдрийн шүүх прокурорын удирдлага хэвээрээ байгаа цагт Монголд шудрага ёс ярихын хэрэг байхгүй гэж. Тэд чинь мафийнхнаа хэргээс мултлаад гаргачихсан, заримыг нь хил давуулаад оргуулчихсан хань хамсаатнаас нь шоронд ганцхан “Жастын Батхүү” үлдсэн бололтой мэдээлэгдэнэ билээ. Эд чинь өнгөрч байгаа минут бүртэй өрсөн ажлааа амжуулж байна шүү дээ Тэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга маань “хугацаа нь болоогүй байна” гээд мөрий нь алгадаад сууж байж болдог юм уу?! Шүүх , прокурорын удирдлагууд ямарч гэм буруутай байлаа гэсэн томилогдсон 6 жилээ заавал дуусгах ёстой гэсэн хуулийн заалт байдаг юмуу. Би л хувьд олж хараагүй юм байна.
Харин сүүлийн үед Засгийн газрын харъяаны байгууллага Авилгатай тэмцэх газар, Цагдаа, Тагнуулынхан сайн ажиллаж байна гэж харагдахаар байгаа. Олон түмэн ч тэгэж дүгнэж байгаа бололтой. Ялангуяа С.Зоригийн аллагын хэрэг дээр туршлагатай ажилтнууд, цаг наргүй ажилаж байгаа сураг байна.
Одоо гол зүйл нь ухагдаагүй байгаа л даа. “Юмны эзэн, сумны занги” Б.Хурц оргочихгүй л бол баривчлагдаад шалгагдаж таарна. Өнөөх , УИХ-ын гишүүнийг “Оронд чинь алж чадна шүү” гэдэг хүн , хичнээн хүнийг ингэж алснаа хүлээж таарна. Аягүй бол энэ хэргийн гол удирдагчдаа барьж өгөөд өөрөө аврагдахыг ч байг гэх газаргүй. Гэмгүй хүмүүст 24-25 жилийн ял оноосон шүүгч Алдарынхан, түүний нь 20 жил болгож жүжиглэсэн Ц.Зоригийнхон лав л зүгээр өнгөрөхгүй , хатуу шийтгэгдэж таарна. Шүүх прокурорынхны хууль завхруулж хүн хохироосон нэг ноцтой зүйл бол хаалттай дэглимд хоригдохоор яллагдсан Б.Содномдаржаа нарыг гянданд хорьж тамласан явдал. Үүндээ хэн ч хариуцлага хүлээгээгүй байгаа шүү дээ.
Шудрага ёсыг дээдлэн гарч ирсэн У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар... нарын залуучууд маань “Хар хүч”-ний ямар их эсэргүүцэлтэй тулгарч зориг мохохгүй тэмцсээр байгаад монголчууд баярлаж байгаа. Гучаад жил Монголыг тонон дээрэмдэж баяжсан мафийнхан ч, бүх зүйлийг мөнгөөр амжуулж, аймаар л юм байна даа. Гэхдээ залуучуудыг маань төрийн сүлд, бурхан хоёр харнаа харна.

Эцэст нь би Ц.Нямдоржийн талаар хэдэн үг хэлмэээр байна. Намайг хотын сонины сурвалжлагч байхад Нямдорж гэж залуухан хуульч Орост сургууль төгсөөд ирж байж билээ. Эхнээсээ л шудрага дайчин хуульч гэдэг нь олон түмэнд танигдсан. Тушаал дэвшсээр сайд, УИХ-ын дарга хүртэл албыг тасралтгүй хашсан. Монголын мөн ч олон том хэргийг илрүүлж барагдуулсан даа. Өнөөх “центрпойнтын хэрэг”-ийг дээхнэ үеийнхэн санаж байгаа байх. Рецетив гэмт хэрэгтнүүд оролцсон тэр аймшигт сүлжээг Ц.Нямдоржоос өөр хүн бол зүрхэлж шийдэхгүй байсан байх. Хууль номын дагуу яг л шийдсэн дээ. Ер нь урьд өмнө гарч байсан ноцтой гэмт хэргүүдийг илрүүлэх, шийдэхэд Ц.Нямдорж л гол үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэгээд олон дайсантай болсон. “Ц.Нямдоржийг огцруул”, “Тэтгэвэрт нь суулга” гээд орилолдож байгаа хүмүүсийг та нар ажиглаж л байгаа байх. Хэний гар хөл вэ гэдэг нь бараг л нүүрэн дээрээ бичээтэй байдаг. Хамгийн сүүлд С.Зоригийн аллагыг шүүсэн аймшигт хуйвалдааныг илрүүлж хилсээр тамлагдагсадын ар гэрийнхнээс уучлал гуйлаа. Үхдэгийн даваан дээр нь эмнэлэг бараадууллаа. Гол этгээдүүдийг цагдан хорьж хангалттай мэдээлэл авсан гэж байна. Энэ хэргийн гол гэмтнийг илүүлэхээр цаашид зүтгэнэ гэж байна билээ. Гэмтэй хүмүүс Ц.Нямдоржоос айдаг юм. Нэр усаа нуугаад бичдэг юм. Гишгэсэн мөр болгоныг нь томруулж хардаг юм. Мань хүн түүнийг тоодог ч үгүй, “Жингэрүүд хуцаж л байгаа. Жингийн цуваа явдагаараа явж л байна” гээд мушилзаж суудаг. Ийм л хүн дээ. Ц.Нямдоржийг зайлуулах нь бүү хэл энэ хэдэн шудрага залуусдаа өмөг түшиг болгож баймаар.
Г.Жамьян
Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч МУСГЗ Г.Жамьян

Уут уут мөнгөөр улсаа худалдсан бүлэглэлүүд...

$
0
0

 СОНОРДУУЛГА!!!

Хөх Монголын Шудрага Иргэдээ!

С.Баяр, С.Баярцогт, Н.Багабанди нар өөрсдийгөө өмөөрөхөөс ичих хэрэгтэй! Ном бичиж тараагаад хүмүүсийн тархийг угаачихна гэж бодож байвал андуурч байна. Цаг үе өөрчлөгдсөн гэдгийг дахин хэлье. Та бүхэн гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч, ард түмнээсээ уучлалт гуйсан чинь дээр.  Ингэснээр өөрсдийн чинь хойч үе, нийт Монголчуудын буян заяад тус нэмэр  болно.

С.Баяр, С.Баярцогт, Н.Багабанди нарын нам дамжсан луйварчид та нар дахин ард түмний толгойг угааж чадахгүй гэдгийг энд дахин сонордуулж байна!  Оюутолгойн Гэрээг Луйврын Гэрээ гэдгийг дараахь хэдэн тооноос дунд ангийн сурагчид ч төвөггүйхэн ойлгоно.

Нэг. Нүүрсний ордоос бага ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөг зэсийн орд зөвхөн Монголд л байдаг.

Оюутолгой ХХК олборлон экспортолж байгаа зэсийн баяжмалынхаа борлуулалтын орлогоос зөвхөн 5 хувийн АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр)-ыг Монгол улсад төлдөг. Энэхүү 5 хувийн АМНАТ нь зэсийн үнэ зах зээл дээр яаж ч нэмэгдсэн гэрээ хүчинтэй байх хугацаанд өөрчлөгдөхгүй. Гэтэл Эрдэнэт компанийн зэсийн үнэ зах зээл дээр 1тн нь 5600 ам.доллараас доош бол 5 хувийн АМНАТ, дээшээ болохоор үнийн өсөлтөөс хамаараад АМНАТ нэмж төлдөг. Эрдэнэт ХХК нь 1 тн зэсийн үнэ зах зээлд 8000-9000 ам.доллар байхад 15 хувийн АМНАТ төлж байжээ. Гэтэл Оюутолгой  компани нөгөө л 5 хувийнхаа АМНАТ төлж байв. Нэг хувийн АМНАТ нь ойролцоогоор 4-5 хувийн ашгийн татвар (Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар-ААНОАТ)-тай тэнцэнэ. Үүнээс Эрдэнэт компани зах зээл дээр зэсийн үнэ сайн үед дунджаар 60 хувийн ашгийн татвартай тэнцэх 15 хувийн АМНАТ төлж байсан бол 、Оюутолгой компани 20 хувийн ашгийн татвартай тэнцэх хэмжээний 5 хувийнхаа л АМНАТ төлж байна. Энэ асуудал дээр тухайн үеийн УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл 2009 оны 9 дүгээр сард Оюутолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцүүлэхдээ зэсийн үнийн өсөлтөнд ноогдуулж байсан 68 хувийн ААНОАТ (Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар)-ын хууль хүчингүй боллоо. Иймд Засгийн газар 68 хувийн татварыг орлох АМНАТ-ын хуульд өөрчлөлт оруулах хуулийг яаралтай өргөн бариарай, үүнийг чинь Оюутолгойн гэрээнд тусгах нөхцөлтэйгээр гэрээний төслийг УИХ дэмжлээ шүү гээд алхаа цохиж байсан бичлэг телевизүүдээр цацагдаж байсан юм. Ингээд Оюутолгойн гэрээний төсөл нь 2009 оны 9 сард УИХ-аар дээрх нөхцөлтэйгээр дэмжигдэж,  2010 оны 4 дүгээр сарын 5-аас хүчинтэй мөрдөгдөж эхлэхээр болсон. Гэтэл С.Баяр олон нийтийн анхаарал Оюутолгойд төвлөрсөн үед ар хударгаар нь улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг тогтоосон Таван толгойн ордын өрөм болсон Ухаа худгийн хэсгийг Сү.Батболд болон МСS компанид тасдаж өгчихөөд, Сү.Батболдод ерөнхий сайдаа бэлэглээд яваад өгөв. Тэгээд Сү.Батболд нь 2009 оны 10 дугаар сард Ерөнхий сайд болж, ЗГХЭГ-ын даргаар Ч.Хүрэлбаатар (Одоогийн сангийн сайд) томилогдож, Эрдэс баялаг эрчим хүчний сайдаар Д.Зоригт, Сангийн сайдаар С.Баярцогт ажиллан, нийтлэлч  Баабар нь гэрээнийхээ дагуу Оюутолгойн гэрээг магтах дуулах PR-ийнхаа ажлыг тус тус үргэлжлүүлэв.

Гэтэл 2010 оны 4 дүгээр сар болсон ч Сү.Батболдын Засгийн газраас үнийн өсөлтийн 68 хувийн татварыг бага ч гэсэн орлох АМНАТ-ыг нэмэгдүүлэх хуулийн төслөө өргөн барилгүйгээр УИХ-ыг хулхидаж орхив. Уг нь зах зээл дээр ашигт малтмалын үнэ өссөн нь ашиглалтын лиценз эзэмшигч компанийн үйл ажиллагаатай шууд холбоогүй тул тухайн улс авах татвараа тодорхой хэмжээгээр нэмэгдүүлдэг. Энэ нь олон улсын хэмжээнд нэгэнт тогтсон жишиг юм билээ. Гэвч манай улсад хэрэгжиж буй Оюутолгойн төсөл дээр ор тас хөдөлгөөнгүй болж хадагдан үлдэв.

Бас нэг харамсалтай гэрээний заалт бий. Юу гэвэл, Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, энэ төслийг дангаараа удирддаг Рио тинто компанийн менежментийн багийн авдаг менежментийн төлбөр гэж лут юм байгаа. Менежментийн төлбөрийн хэмжээ нь үйлдвэр ашиглалтанд орохоос өмнө бол компанийн үйл ажиллагааны зардал дээр хөрөнгийн зардлыг нэмсэн зардлаас 3 хувь, үйлдвэр ашиглалтанд орж ажиллаж эхэлснээс хойш бол өмнөх зардлуудынхаа нийлбэрийн 6 хувь гэж заажээ. Ер нь энэхүү менежментийн төлбөрийн хэмжээ нь байнга тогтмол байх 5 хувийн АМНАТ-ийн 60-70 хувьтай тэнцдэг гэдэг л дээ. Ингэхээр менежментийн төлбөрийг АМНАТ-аас суутгаж тооцвол ердөө зэсийн баяжмалын борлуулалтаас байнга 1.5 (5 %-н 70 % нь  3.5 %, 5%-3.5%=1.5 %) хувийн л АМНАТ авна. Угаасаа 130 долларын үнэтэй нүүрснээс 5 хувийн АМНАТ авдаг бол, дунджаар 6500 долларын үнэтэй нүүрснээс 50 дахин үнэтэй зэснээс 1.5 хувийн АМНАТ ашигласан төлбөрийг хамгийн богинодоо 60 жил буюу түүнээс урт хугацаанд авна гэж гэрээлэх нь эрүүл хүний ухаанд багтах уу.

Ер нь хөрөнгө оруулагч компанийн гадаадын энгийн ажилтан, ажилчид Монголчуудаас 4-5 дахин илүү цалин, дарга нар 10-20 дахин илүү цалин хангамж авахаар байгааг мэдсээр байж ийм өндөр менежментийн төлбөр төлөх ямар ч шаардлагагүй нь ойлгомжтой. Гэтэл уг гэрээг Айванхоу майнз компанитай хийж байх үед хөрөнгө оруулагч тал санаачлаагүй байхад Монголын талын ажлын хэсгийн гишүүн нэг сайд нь төсөл хөдлөөд эхэлмэгц бид татвараа аваад явчих нь гэтэл та нар минь хөрөнгөө оруулчихаад нилээд удаж байж ноогдол ашгаа авч эхэлнэ, иймд та нар менежментийн төлбөр авах хэрэгтэй хэмээн ярьж байсан тухай яриа ч байдаг. Тэгвэл үүнийг яагаад шалгаж ирүүлэхгүй байна вэ?

Хоёр. Монгол улсын Засгийн газар Оюутолгойн Гэрээний Санхүүгийн Зөвлөхөөр Хөрөнгө Оруулагчтай Ашиг Сонирхол Нэгтэй Компанийг Сонгосон нь манай улсын  болоод Олон Улсын Хууль Журмыг ноцтой зөрчсөн.  

Оюутолгойн гэрээний санхүүгийн зөвлөхөөр Goldman sach group компанийн 100 хувийн охин компани болох Asia Goldman sach компанийг сонгож Монголын талын ажлын хэсгийн ахлагч Д.Зоригттой зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан байлаа. Тэгээд энэ гэрээнд Asia Goldman sach компани Монголын УИХ, Засгийн газрын өмнө ямар нэг хариуцлага хүлээхгүй заалт оруулсан. Бас нэг гайхалтай нь Asia Goldman sach компанийн толгой компани болох Goldman sach group компани нь тэр үеийн Оюутолгойн төслийн гол хөрөнгө оруулагч Айванхоу Майнз компанийн томоохон хувьцаа эзэмшигч байж байгаад, гэрээ байгуулсны дараагаар хувьцааны арилжаанаас 800 сая ам.долларын ашиг хийсэн гэдэг. Ийм луйврын сонирхолын зөрчилтэй үйл ажиллагааг олон улсын хууль дүрмээр хатуу хориглосон байдаг. Нөгөөтэйгүүр, Айванхоу Майнз-ийн эзэн Р.Фрийдландтай Монголын талаас хамгийн сайн нөхдүүд гэвэл Н.Багабанди, М.Энхсайхан нар юм. Ийм сэжүүрээс хөвж хөөгөөд, улам ухаад байвал нэлээд олон баримт гарч ирнэ. 

Гурав. Монгол улсын Засгийн газар өөрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг эзэмшдэг Оюутолгой компанийн зардлыг хянаж чаддаггүй.  

Энэ компани гүйцэтгэх удирдлагын багаа 100 хувь өөрсдөө бүрдүүлж, Хөрөнгө Оруулагч тал зардалаа өсгөж ашиг олохыг хүссэн зоргоороо хийсээр байна. Уг нь манай Засгийн газар Оюутолгой компанийн зардлыг огт хянаж чаддаггүйдээ ч биш,  харин хянах сэтгэлгүй, Хөрөнгө оруулагч талтай ашиг сонирхолын хувьд ойролцоо Н. Багабанди нарын хүмүүсийг Оюутолгой  компанийн ТУЗ-ийн гишүүнээр мэдсээр байж тавьдагтай шууд холбоотой юм.  Монголын ард түмнийг арай дэндүү доромжлоод байгаа юм биш үү.

2010-2012 оны хооронд Оюутолгой төслийн ил уурхайн төсөл амжилттай хэрэгжив. Гэхдээ гэрээнд заагдсан төслийн зардлын 4 тэрбум ам.долларын зардал нь 6.8 тэрбум ам.доллар болж 70 хувиар өссөн байна. Энэ нь Монгол улсын 2019 оны  бүтэн нэг жилийн төсвийн орлогын 70 орчим хувьтай тэнцэх хөрөнгө гэсэн үг. Энэ талаар тухайн үед Австралийн парламентийн гишүүн асан С.Лудлам “Нэг тэрбум ам.долларын авилгалыг Монголын улс төрийн бүлэглэлд зориулсан” хэмээх мэдэгдэл хийж байлаа.

Ил уурхайн ТЭЗҮ-ээр бол Монгол улс 34 хувийн ногдол ашгаа 2021 оноос эхэлж авахаар байсан юм. Гэтэл Ч.Сайханбилэг Дубайн гэрээнд гарын үсэг зурж ирснийхээ дараахан УИХ-д мэдээлэл хийхдээ “Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн учир бид 2039 оноос ноогдол ашгаа авч эхлэнэ” гэж мэдэгдэв. Үүнийг эдийн засагч гэх халзан Да.Ганболд өмнө нь ийм уурхайн эдийн засагч хийж байсан юм шиг өөртөө итгэлтэйгээр тайлбарлах гэж оролдсоор яваа нь ч бас инээдтэй юм. Харамсалтай нь тийм зүйл байхгүй ээ. Ил уурхай болон Далд уурхайн ТЭЗҮ бол тус тусдаа зүйл бөгөөд ашиг, зардал, орлого нь ч мөн тусдаа байдаг. Иймд Халзан Да.Ганболд Оюутолгойн ТУЗ-ийн гишүүүн болж өндөр цалин, хангамж аваад улсаа худалдсан гэдгээ одоо үнэн зөвөөр өчсөн нь дээр л дээ…

Дубайн гэрээ хийгдсэнээр энэ төсөл дэх Монгол улсын эрх ашиг үнэхээр бүрхэг болсон… Оюутолгой компанийн ТУЗ-д Н.Багабанди, Да.Ганболд нарын оронд эх орноо гэсэн сэтгэлтэй эгэл жирийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч  очсон бол бид лав тэгтлээ доромжлуулахгүй байлаа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайн гэрээнд гарыг үсэг зурж буцаж ирснийхээ дараа тун цөөхөн хоногийн дотор Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг хийх 400 орчим сая ам.долларын гэрээнд MCS компанийн эздээр гарын үсэг зуруулсан гэх мэдээлэл бий. Үүнийг нь нөгөө бүтээн байгуулалтанд шингэсэн авилгал гэж хардахаас өөр аргагүй юм. Өмнөх Ил уурхайн бүтээн байгуулалтанд MCS компани бараг оролцоогүй гэдэг. Харин С.Баяр, Н.Багабанди нарын холбоотой Петровис компани Оюутолгойн хэрэглэдэг шатахууны ихэнхийг нийлүүлсээр ирсэн нь үнэн биз. Ийм байдлаар МCS компани Монгол улсын үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдалд онцгой нөлөөтэй Таван толгой болон Оюутолгойн ордын хувь заяагаар тоглоход оролцсоор байна. Арай хэтэрхий даварч байгаа юм биш үү.

Монголчууд одоо юун түрүүнд уут уут мөнгөөр улсаа худалдсан байж болох МАНАН+ МCS-ийнхэнтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Тэд  Оюутолгой болон Таван толгойн ордод нөлөөгөө бүрэн тогтоосноос гадна Эрдэнэтийн 51/49 хувьтай холбоотой луйвар, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Сэлэнгэ аймаг дахь Монголын хамгийн том төмрийн орд Төмөртэйг гартаа хийчихсэн сууж байгаа шүү дээ.

Оюутолгой болон ард түмний хөрөнгөөр олж илрүүлсэн хэд хэдэн стратегийн ордыг МАНАН+ MCS хэрхэн буруу замаар оруулж Монголчуудыг хохироосныг тооцож гаргавал хэдэн арван тэрбум доллар болох байх. Ийм луйвар бодитой байсаар байхад манай хууль хяналтын байгууллага юу хийж байдаг юм бэ.

Гэхдээ монголчууд тэдний мөнгийг дийлэхгүй болсон ч хууль, шудрага ёсыг хатуу сахиж, эх орноо, хойч үеэ аврах эрхэм үүргээ арай ч умартаагүй яваа шүү.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюу-Эрдэнэ та хоёр Оюутолгойн ТУЗ-өөс луйварчин Н.Багабандийгаа зайлуулж чадахгүй байж хоосон шудрага дүр эсгэж  тоглоод хэрэггүй ээ…

Б.Отгонбаяр

 

Тоомжиргүй эцэг эхийн золиос нь хүүхэд байх ёсгүй

$
0
0

Зам тээврийн ослын улмаас жил бүр 500 орчим хүн алтан амиа алдаж, тэдний ар гэр, дотны найз нөхөд гэсэн олон мянган хүн шаналж, амьдралын хатууг зүхсээр монголчууд бид олон жилийг ардаа үдлээ. Нэг өдрийн замыг богино хугацаанд туулахын тулд их хурдтайгаар явсаныхаа харгайгаар нэг насныхаа амьдралыг үгүй хийсээр удлаа. Өөрсдийн тоомжиргүй, хэнэггүй байдлаасаа болж олон иргэн, эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж олон бяцхан үр зам тээврийн ослоор хорвоог орхиж байгаа тухай мэдээг бид өдөр бүр сонсож байгаа ч айж сандрахаа больсны учир юу вэ. Заавал өөрсдийн биеэр амсаж байж бид үүнийг ухаарах ёстой гэж үү. 
Энэ сарын 20-ны байдлаар  зам тээврийн ослоор 220 хүн амиа алдсаны 34 нь хүүхэд байна. Эдгээр хүүхдийн 70 орчим хувь нь тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлж онхолдох үед хамгаалалтын бүс зүүгээгүй, хамгаалалтын суудалд суугаагүйгээс цонхоор шидэгдэж нас баржээ. Үүнээс гадна жолооч эсвэл эцэг эх нь зогсоолоос хөдлөхдөө машинаа тойрч шалгаагүйгээс ойр орчимд байсан хүүхдийг дайрч, нас барсан зургаан тохиолдол гарчээ. 
 
Сүүлийн дөрвөн жилийн статистикаас үзвэл  зам тээврийн ослын улмаас  манай улсад жилд дунджаар 500 хүн амь насаа алдаж байгаагийн 98 орчим хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болж байна. Тодруулбал, хурд хэтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгалгүй замд гарах, согтуугаар жолоодох,  гэрэл шилжүүлэхгүй явах зэргээс үүдэлтэйгээр ноцтой осол ар араасаа гарсаар байна. Энэ талаар Тээврийн цагдаагиийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн алхах  мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Шинэбаатар “Орон нутгийн замд гарсан ослын дийлэнх нь онхолдсон байдалтай байдаг. Автомашин зорчиж явсан замаасаа гарч 50-100 метр хүртэлх газарт өнхөрч, шидэгдэн нүд хальтрам болсон байдгийн шалтгаан нь хурд юм.
Мөн автомашиныхаа даацыг хэтрүүлэн суудлын тооноос олон хүн, ачаа хэтрүүлэн тээвэрлэж явах нь автомашины хүндийн төвийг дээш шилжүүлж, жолооны хүрдийг огцом дарах агшинд бүх зүйл хормын дотор аюултай байдлаар солигдож, хамгаалах бүсээ зүүгээгүй зорчигчид автомашины хаалганы цонхоор шидэгдэж амь нас нь хохирдог. Хамгаалалтын бүс зүүснээр цагдаад ашигтай мэтээр бодож шалган нэвтрүүлэх хэсэг дөхөхөөр  зүүгээд, 100 хүрэхгүй метр өнгөрөөд тайлчихдаг. Хэдийгээр жолоочийн буруутай үйлдэл гэх боловч хамт зорчиж яваа иргэд мэдсээр байж нэгэндээ сануулдаггүй. Арын суудлын зорчигчид бүсээ зүүхгүй, зориулалтаас нь олон хүн суух, жижиг оврын машинд даац хэтрүүлж ачаа ачих нь ослын улмаас учрах хохирол, гэмтлийг нэмэгдүүлдэг” гэж байлаа.  
Зам тээврийн ослын 60 орчим хувь нь аялал, жуулчлал, амралт зугаалгын үетэй давхцаж зургаагаас есдүгээр сарын хооронд гардаг.  Тухайлбал, өнгөрсөн оны баяр наадмын өдрүүдээр зам тээврийн ослоор 23 хүний амь эрсэдсэн бол  энэ жил 25 хүн амь насаа алдаад байна. Иргэд аялал зугаалгад гарахаасаа өмнө автомашинаа оношилгоонд оруулж хянуулах нь эрсдэлийг бууруулдаг. Учир нь гэрлийн ламп тодорхой хугацааны дараа чадал нь буурч шатах зэрэг өөрчлөлтөөс болж үзэгдэх зам орчноо муу харж осол гаргадаг. Мөн тормосын үйл ажиллагаа гацаж, хурдтай явах үед зогсож чадахгүй байх нь  машин онхолдож ноцтой осол гарах голлох шалтгаан юм. Түүнчлэн хөдөө хээр олон хоног, шавар шавхайтай хол зам туулсан машинууд шил, цонх, толио арчаагүй гэсэн хайхрамжгүй алдаанаас болж осол гарах нь ч бий. 
Энэ төрлийн ослыг бууруулахын тулд Тээврийн цагдаагийн албанаас “Яараад яахав дээ” аянг “Орон нутгийн хөдөлгөөний соёл-2020" уриан дор хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Аян энэ сарын 1-нээс аравдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Аяны хүрээнд 21 аймгийн цагдаагийн байгууллага хамтран ажиллаж, 24 цагаар хяналт тавьж байна. Тухайн хот, суурингаар гарч орж байгаа бүх тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, жолооч зорчигчдод шаардлага зөвлөмж өгч, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах гэсэн арга хэмжээг авч байна. 
Цагдаагийн байгууллагынхан  иргэн таны сайн сайхны төлөө ийн ажиллаж байхад жолооч, зорчигчид хяналтын цэгийг өнгөрөөд хамгаалалтын бүсээ тайлах, хурд хэтрүүлэх зэргээс үүдэн осол гарсаар байна. Тиймээс иргэд хариуцлагаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Холын замд явахдаа иргэд өөртөө болон бусдад шаардлага тавьж, эцэг эхчүүд хүүхдүүддээ анхаарал хандуулж замын хөдөлгөөнд соёлтой оролцож, амь насаа хамгаалахыг хүсч байна. Эцэг таны тоомжиргүй зангийн золиос нь хүүхэд байх ёсгүй.
Б.Мөнхчимэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Шинээр томилогдсон зарим яам, агентлагын дарга нарын хэн нь хэн бэ

$
0
0

У.Хүрэлсүхийн Засгийн газар зарим томилгоог хийлээ. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын даргаар тус газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдыг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар Эрчим хүчний дэд сайд асан Т.Гантулгыг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Уул, уурхайн хүнд үйлдвэрийн дэд сайд асан Д.Загджавыг томилжээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД-аар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржийг, Соёлын яамны ТНБД-аар Г.Эрдэнэбатыг томилсон бол  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг Б.Цэнгэл удирдахаар болж байна.

Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд

Хуульч, эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй тэрбээр Ерөнхий сайдын нутгийн хүн юм.  Ж.Болд 1993-1997 онд Цагдаагийн дээд сургууль, 2007-2008 онд Удирдлагын академийг төгссөн байна. 1996-2001 онд Хэнтий аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлсэн гэдэг.  Улмаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад 2006 онд Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагч болсон байна. Мөн 2015-2017 ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн даргын үүргийг гүйцэтгэсэн байна. Улмаар 2017 онд  Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилогдож байжээ. Түүний энэ томилгоог Ерөнхий сайдтай холбож тайлбарлах нь бий. 2019 оноос Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын албыг хашиж байсан юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Г.Загджав

Өмнөх Засгийн  газрын үед Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан Г.Загджавыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар томилжээ. Гэвч түүнийг хуулийн чиглэлээр ажилласан туршлага бага гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна. Тэрбээр 1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургуулийг төгссөн бөгөөд хуулийн чиглэлээр 1985-1987 онд Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэст, 1987-1993 онд Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 1990-1993 онд Ховд аймгийн шүүхэд аймгийн шүүхийн гишүүнээр ажиллаж байсан аж. Г.Загджав нь "Алтай интернэйшнл" компанийг үүсгэн байгуулагч бөгөөд 2000 оноос хойш найман жил Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байв. Улмаар  2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж

Б.Баасандорж нь МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-ын Калифорнийн олон улсын их сургууль төгссөн эрх зүйч мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй нэгэн. Тэрбээр 2001 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаас эхлээд Хуулийн хэлтсийн шинжээч, Хууль зүйн байнгын хороонд референт, зөвлөх, ахлах зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга болтлоо тушаал дэвшсэн нэгэн аж. 2015 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх болж байжээ. Харин 2018 оноос УБЕГ-ын даргаар томилогдож, өнөөг хүртэл ажиллаж байгаа юм. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сараас СЕХ-ны орон тооны бус гишүүнээр сонгогдон ажилласан. Түүнийг төрийн ажлын дадлага туршлагатай, мэргэшсэн албан хаагч хэмээн салбарынхан нь үнэлдэг аж.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга

Улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй тэрбээр 1985–1990 онд  ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг түүх, нийгмийн багш, 1997–2000 онд  МУИС-ийн докторантур, улс төр судлаач, 2002- 2004  онд  Үндэсний Тагнуулын академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн байна. Улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор цолтой. 1983 – 1985 онд Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагч, 1990–1994 онд Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, 1994–2000 онд  “Алтайн Кашмир” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан аж. Мөн 2000–2007 онд МАН-ын даргын зөвлөх,  2007–2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2009–2012 онд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2013 – 2016 онд МАН-ын Нарийн бичгийн дарга, 2016-2020 онд  Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байгаад энэ албан тушаалд томилогдож байгаа нь энэ аж.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар Б.Цэнгэл

1990 онд ЗХУ-д Иванаво хотын их сургуулийг төгссөн тэрбээр эрх зүйч мэргэжилтэй.  1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга,  2000 онд Шүүхийн ерөнхий зөвлөлд менежерээр ажиллаж байгаад 2001 оноос Гаалийн ерөнхий газарт  хяналтын шуурхай албаны даргаас Улаанбаатар дахь Гаалийн газарт орлогч дарга хүртэлх албан тушаалыг хашиж байжээ. 2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал, Авто тээврийн газрын даргаар ажиллаж, 2012 онд Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд болсон байдаг. 2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөхөөр ажилласан.  2015 онд Гаалийн ерөнхий газрын даргын албан үүрэг гүйцэтгэж байжээ. 2017 оноос “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат

Шинээр байгуулагдсан Соёлын яамны Төрийн нарын бичгийн даргаар Г.Эрдэнэбатыг томилжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын даргаар ажиллаж байсан Г.Эрдэнэбатыг олон нийт 1990-ээд оны нийтийн дууны гол төлөөлөгч гэдгээр нь илүү мэднэ. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат тэрбээр УБИС, ОXУ-ын Екатеринбург хотын Хөгжмийн дээд сургуулийг дуурийн дуу дуулаач мэргэжлээр дүүргэж байжээ. 1997 онд МУГЖ болж байсан Г.Эрдэнэбат УДБЭТ-ийн захирал, Монгол Улсын Консерватор буюу хуучнаар Хөгжим бүжгийн коллежийн захирлаар ажиллаж байсан туршлагатай. Мөн 2016 оноос Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газрын даргаар томилогдож байсан. Гэхдээ дуучин Г.Эрдэнэбат Засгийн газарт “Тэтгэвэртээ гарах болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн өргөдөл өгсөн гэдэг. Ийнхүү шинэ яам Төрийн нарийн бичгийн даргаа томилж, үүрэгт ажлыг нь хүлээлгэн өгсөн байна.

 Npost.mn Б.Бадралмаа


Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор орж ирсэн Казахстаны жолоочоос COVID-19 илэрлээ

$
0
0

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.24/ хийлээ. 
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:  “ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 709 хүнд шинжилгээ хийлээ. Өчигдөр нийт 709 хүний сорьцод шинжилгээ хийхэд 708 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний сорьцод коронавирус илэрлээ. Тэрээр Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч, 39 настай эрэгтэй Казахстаны иргэн. Түүнийг ХӨСҮТ-д татан эмчлэх ажиллагаа үргэлжилж байна.
Өнөөдөр гурван хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжиж байгаа. 
Ингээд батлагдсан тохиолдол 288 болсноос 217 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 71 хүний биеийн байдлыг үнэлбэл, 62 нь хөнгөн, 9 нь хүндэвтэр байна" гэлээ. 
COVID-19 халдварын батлагдсан өмнөх 287 тохиолдол:
  • 2020.03.10: Монгол Улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч манай улсад анхны тохиолдол болж бүртгэгдэв.
  • 2020.03.16: Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс COVID-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдав.
  • 2020.03.17: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илрэв.
  • 2020.03.18: Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс мэдээлэв.
  • 2020.03.21: Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой болсныг мэдээлэв.
  • 2020.03.26: Истанбул-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвартай тохиолдол илэрч 11 дэх тохиолдол болсныг ХӨСҮТ-өөс мэдээлсэн.
  • 2020.03.28: Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 12 дахь тохиолдол бүртгэгдэв.
  • 2020.04.01: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ. 
  • 2020.04.06: ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад 15 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.08: Хойд хилээр 2020 оны гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.13: 2020 оны дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй 20 тохиолдлын нэгэнд нь коронавирус илэрлээ. 
  • 2020.04.14: Өчигдөр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд коронавирусийн тохиолдол илэрлээ.
  • 2020.04.16: ОХУ-аас ирээд "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан 11 иргэнд давтан шинжилгээ хийхэд нэг иргэнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.19: ОХУ-аас ирж тусгаарлагдсан 30 хүнийг сонгож авсан. Тэр дотроос дөрвөн хүнд давтан шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ.
  • 2020.04.20: ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илэрч, 33 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.21: Ачаа тээвэрлэж Алтанбулаг боомтоор 18-нд Монгол Улсад орж ирсэн монгол жолоочоос коронавирус илэрч, 34 дэх тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.22: Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолоочийн ойрын хавьтлаас коронавирус илэрч, 35 дахь тохиолдол бүртгэгдлээ. 
  • 2020.04.24: ХӨСҮТ-д ОХУ-аас ирээд ганцаараа тусгаарлагдан хянагдаж байсан оюутнаас 13 хоногийн дараа 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрч , 36 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.04.25: Нэг хүнд коронавирус илэрч, 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. Энэ хүн нь Москвад сурдаг оюутан байсан.
  • 2020.04.26: Нэг хүнд гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ.  Энэ нь Москвагаас ирсэн оюутан юм. Ингэснээр халдварын 38 дахь тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.02: Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, 39 дэх тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.04: Франкфуртийн нислэгээр ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 40 боллоо.
  • 2020.05.05: Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол Монгол Улсад 41 боллоо.
  • 2020.05.08: Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрч 42 дахь тохиолдол боллоо.
  • 2020.05.14: Франкфуртийн онгоцоор ирсэн, шинжилгээний хариу сөрөг гарсан байсан нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрлээ. 
  • 2020.05.14: ОХУ-аас ирсэн 18 оюутнаас коронавирусийн халдвар илэрлээ. 
  • 2020.05.14: ОХУ-аас ирсэн сонсогчдын үдээс хойших шинжилгээгээр нэмж 37 хүнээс халдвар илэрснээр 98 тохиолдол болж нэмэгдлээ. 
  • 2020.05.16: ОХУ-аас ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрснээр нийт тохиолдол 135 боллоо.
  • 2020.05.17. ХӨСҮТ-д давтан шинжилгээ хийхэд ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн нэг оюутнаас коронавирус илэрч, 136 тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.18:  Дөрвөн хүнээс коронавирус илэрч, 140 тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.22: ОХУ-аас ирсэн оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 141 тохиолдол бүртгэгдлээ
  • 2020.05.27: Долоон хүнд коронавирус илэрлээ. Тэдний зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Ингээд 148 тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.05.28: ОХУ-аас ирсэн 13 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо
  • 2020.05.29: Алтанбулаг боомтоор орж ирсэн 18 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 179 бүртгэгдлээ.
  • 2020.06.01: ОХУ-аас ирсэн 6 оюутны давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, 185 боллоо.
  • 2020.06.04: Тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр халдвар илэрч, нийт тохиолдол 186 боллоо.
  • 2020.06.05. Дөрвөн оюутан, ОХУ-аас ирсэн ачаа тээврийн нэг жолоочоос халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 191 болов.
  • 2020.06.06. Тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр оюутны давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 193 болов.
  • 2020.06.08: Ачаа тээврийн нэг жолоочийн шинжилгээнээс халдвар илэрч батлагдсан тохиолдол 194 боллоо. Тухайн жолооч нь ОХУ-ын иргэн, 38 настай хүн.
  • 2020.06.12: Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван хүнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 197 боллоо.
  • 2020.06.18: Беларусийн ачаа тээврийн дөрвөн жолоочоос коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 201 боллоо
  • 2020.06.19: Алтанбулагаар орж ирсэн Монгол, ОХУ, Беларусийн жолоочоос COVID-19-ийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 204 боллоо
  • 2020.06.21: Алтанбулагийн боомтоор орж ирсэн 66 настай, эрэгтэй орос жолооч, нөгөө хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай эмэгтэй, зорчигчид коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 206 болж байна.
  • 2020.06.22:  Нурсалтан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээ болон Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр болон Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочид халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдол 213 боллоо.
  • 2020.06.23: Нурсултан-Улаанбаатартын онгоцоор ирсэн 26, 31 настай хоёр хүний давтан шинжилгээнд вирус илэрсэн тул ХӨСҮТ-ийн эмчилгээнд шилжлээ. Батлагдсан тохиолдол 215 боллоо.
  • 2020.06.25: "АНУ-аас ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 216 болж байна"
  • 2020.06.26: "Өчигдөр Москвагаас ирсэн 3 оюутнаас коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 219 боллоо"
  • 2020.06.29: Зургаадугаар сарын 10-нд Нур Султан-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний гурав дахь давтан шинжилгээн дээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 220 бүртгэгдлээ.
  • 2020.07.07: Алтанбулаг, боомтоор орж ирсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 227 бүртгэгдлээ.
  • 2020.07.12: Долдугаар сарын 6-нд Алтанбулаг боомтоор орж ирэн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнд коронавирус илэрсэн. Вирус долоо хоногийн дараа хоёр дахь давтан шинжилгээгээр илэрснээр батлагдсан тохиолдол 230 боллоо.
  • 2020.07.14: 13 хүний сорьцод коронавирус илэрлээ. Тэдний 10 нь Афганиас ирсэн Зэвсэгт хүчний дайчид бол ажиглалтын байранд тусгаарлагдаж байсан гурван хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 243 болж байна.
  • 2020.07.15: Афганистан улсаас ирсэн цэргийн алба хаагчдын 18-аас нь коронавирус илэрч 261 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ.
  • 2020.07.16: "Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 262 боллоо"
  • 2020.07.18: "Афганистанаас ирсэн 25 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 287 боллоо"

Европын холбооноос манай улсад 37.5 сая еврог олгохоор болжээ

$
0
0

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үүрэгт ажлаа хүлээж аваад удаагүй байгаа. Тэрээр энэ долоо хоногт Монгол Улсад суугаа Япон, Энэтхэг, БНСУ,ХБНГУ, Франц улсын Элчин сайд нарыг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Манай улсад Европын холбооноос 37.5 сая еврог богино, дунд, урт хугацааны төслүүдээр дамжуулан олгохоор болжээ. Тухайлбал, ХБНГУ-аас манай улсад нэг сая еврогийн тусламж олгох юм байна. Энэ талаар Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос “Япон улсын Засгийн газраас Жайка-гийн Техникийн хамтын ажиллагаанаас гадна Олон улсын байгууллагаар дамжуулан “авиган” эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэхэд зориулан хоёр сая 90 мянган ам.долларын санхүүжилт олгосон. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд төслийн бус буцалтгүй тусламжаар халдварт өвчинтэй тэмцэх, эрүүл мэнд, эмнэлгийн тогтолцоог сайжруулахад зориулан нэг тэрбум иенийн буюу 9.3 сая ам долларын үнэ бүхий эмнэлгийн төхөөрөмжийг нийлүүлэхээр ажиллаж байна. Мөн Япон Улсын Засгийн газраас зарим улсад ”яаралтай хөнгөлөлттэй зээл” олгохоор судлаж байгаагийн дотор Монгол Улс багтсан. Албан ёсны шийдвэр гарсны дараа үнийн дүн зэрэг зээлтэй холбоотой мэдээллийг хүргүүлэх болно” гэлээ. Энэ онд манай улс Энэтхэг улстай дипломат харилцаа тогтоосны 65, БНСУ-тай 30, Франц улстай дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байна. Цар тахлын улмаас энэ ойн уулзалтуудыг цахимаар хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Дэлхийн олон оронд манай улсын иргэн хөл хорионы улмаас гацаж, амьдрах байргүй, хоол хүнсний дутагдалд орж, визний хугацаатай холбоотой асуудал их гарч байгаа. Үүнийг шийдвэрлэх тал дээр Гадаад харилцааны яам ажиллаж байна гэдгийг тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар хэллээ. Тэрээр "Дэлхий нийтээр вакцины асуудал нэн тэргүүнд яригдах ёстой. Энэ чиглэлээр бид Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-тай хамтарч ажиллаж байна. Мөн вакцин гаргах улс орнуудтай холбоотой байгаа. ОХУ-ын Эрүүл мэндийн яам болон Батлан хамгаалахын яам хоёр вакцины клиникийн туршилтыг явуулж байгаа талаар мэдээллэсэн. Мөн Оксфордын эрдэмтэд вакцин гарган авахаар туршилт хийж байна. Энэ болгон дээр маш чамбай хяналттай ажиллаж, мэдээллийг авч байна. Коронавирусын эсрэг вакцин гарсан даруйд Монгол Улсын иргэдийг нэн тэргүүнд хамруулахаар Засгийн газар болон бусад холбогдох байгууллага ажиллаж байна" гэсэн юм. 

Эх сурваллж: www.polit.mn

C.Бaяp: Би дoлooн xaycaa ингэж aвcaн

$
0
0

Миний гэх “хэргийг” тaнд товч сaнуулъя.“Ерөнхий сaйд С.Бaяр нь Оюу толгойн төслөөс aвлигa aвсaн”, “Энэ aвлигaaрaa Aмерикт олон бaйшинтaй болсон” гэх aгуулгaтaй гүтгэлэг, цуурхaл олон жил үргэлжилж, улмaaр 2016 оны сонгуулийн өмнө сүрхий гaaрсaн. Тэдгээрийнх нь хaриуд “Нaмaйг мөрдөн шaлгaж, үнэн мөнийг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг хууль хянaлтын бaйгууллaгaд би гaргaсaн. Тэр хүсэлтийн мaaнь дaгуу мөрдөн шaлгaх aжил хийж, улмaaр “эрүүгийн хэрэг үүсгэх үндэс, шaлтгaaн тогтоогдсонгүй” гэсэн хaриу прокурорын бaйгууллaгaaс нaдaд хүргүүлсэн бaйдaг. (Тэр хaриу тaнaй бaйгууллaгын aрхивт бий).

Эрүүгийн хуулийн “Албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах” гэх гэмт хэрэг үйлдсэн хэмээх өөр ял тулгав. Яллагдагчаар татах прокурорын тогтоолд “Оюу толгойн гэрээ байгуулагдах нь тодорхой болмогц… Ерөнхий сайд асан С.Баяр нь өөрийн найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн Петровис ХХК-ийг Айвенхоу Майнз ХХК-тай их хэмжээний үнийн дүн бүхий шатахуун нийлүүлэх тухай гэрээ байгуулуулан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэжээ.Энэ бол ноцтой дүгнэлт. Ухаандаа намайг Ерөнхий сайд байхдаа Оюу толгойн төслийг далимдуулан, гадаад, дотоодын хоёр компанийн хооронд их хэмжээний үнийн дүн бүхий гэрээ байгуулахад албан тушаалаа урвуулан ашиглан нөлөөлж, хууль бус мөнгөн орлого олсон, тэр мөнгөө угаасан гэж яллаж байгаа аж. Энэ дүгнэлт нь ганц ч болов баримтаар нотлогдож байвал миний бие эрүүгийн хуулийн хамгийн хатуу цээрлэл хүлээхэд бэлэн. Энэ бол гарцаагүй. Үүнтэй би огт маргахгүй, заргалдахгүй, элдэв гомдол хүсэлт бичээд суухгүй.

Гэтэл намайг ялласан энэ дүгнэлт нь прокурор хянасан хэргийн материалд буй олон баримтаар бэлхнээ няцаагдаж байх юм. Жишээ нь, Петровис ХХК нь аль 2002 оноос эхлэн (намайг ОХУ-д элчин сайд байхад) Айвенхоу Майнз ХХК-д шатахуун нийлүүлж иржээ. Хамгийн гол нь, 2002-2009 онд болон үүнээс хойш энэ хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний нөхцөл хэвээр хадгалагдаж, ямар нэгэн нөлөөний улмаас. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй нь ил тодорхой байна. Энэ талаар ямар нэгэн эргэлзээ, сэжиг байгаа бол илүү сайн шалгах, нягтлах ёстой баймаар.

Мөрдөн шалгах ажлын явцад ил тодорхой болсон эдгээр баримтыг үл тоосон байхаас гадна дээрх компаниудын ялангуяа Оюу толгой ХХК-ийн зохих албан тушаалтнуудаас гэрээ байгуулах, сунгах үеийн талаарх мэдүүлэг, тайлбар огт аваагүй, мөрдөн шалгах ажлыг бүрэн гүйцэд хийгээгүй атлаа намайг зохиомол энэ хэргээр яллан буруутгахдаа урьтал болгов. Миний гэх “асуудал” нь хуулийн биш, улс төрийн өнгө аястай асуудал болсны өөр нэг нотолгоо нь энэ юм.
Түүнчлэн дээр дурдсан үндэслэлээр Петровис ХХК- ийн хувь нийлүүлэгч, миний найз Ч.Даваанямын сүүлийн 10 гаруй жилд гадаад, дотоодод эрхэлж ирсэн бизнес, хийсэн банкны шилжүүлэг, худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр надтай ямар нэгэн аргаар заавал холбох гэж оролдон, яллан буруутгаж байна.

Тухайлбал, сүүлийн арваад жил дуулиан болгож буй “АНУ-д байгаа С.Баярын 7 хаус (үнэн хэрэгтээ 9 байр аж)” гэх асуудал байна. АТГ-ын албан хүсэлтээр АНУ-ын хууль хяналтын байгууллагаас ирүүлж, хавтаст хэрэгт хавсаргасан баримтаас үзвэл, миний найз Ч.Давааням, миний охин Б.Нандин, Б.Бадамханд нартай хамтран 2005 оноос эхлэн тус улсад үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж ирсэн байна.
Оюу толгойн гэрээг үзэглэх байтугай, намайг Ерөнхий сайд болохоос хэдэн жилийн өмнө бизнесийн энэ үйл ажиллагааг өрнүүлж, дээрх байрны ихэнхийг худалдан авч засварлах, түрээслэх, борлуулах ажлыг гүйцэтгэж байсан нь АНУ-аас ирүүлсэн баримтаар нотлогдож байна. Санхүүжилтийг нь Ч.Давааням гаргаж, миний охид түүнд туслангаа олсон ашгийн тодорхой хувь хүртдэг энэ бизнес нь намайг албан ажлаа хүлээлгэж өгсний дараа ч үргэлжилсээр байгаа нь эдгээр баримтаас бас тодорхой харагдаж байгаа болно. Гэтэл үүнийг “Оюу толгойн гэрээ байгуулах үед авсан байж болзошгүй авлигатай” холбох гэж оролдсоор байгаа нь мөнөөх л “улс төрийн өнгө аясыг” дахин сануулна. Эдлээгүй албан тушаалаа “урвуулан ашиглах”, аваагүй авлигын “мөнгө угаах” гэж байх уу?

Эцэст нь дурдахад, миний гэх “асуудал” нь хуулийн хүрээнээс хальж, улс төрийн асуудал болсоор удаж буй нь дараахь ажиллагаанаас харагдана. Надад үүсгэсэн эрүүгийн хэргийн мөрдөн шалгалтын ажиллагааны явцад бүрдүүлж цуглуулсан элдэв баримтын үнэн, худлыг нягтлалгүйгээр хэвлэлд нийтлэх, хуулбарлан улстөрчдөд тараах, С.Баярын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон хэмээн мэдэгдэх зэргээр ‘‘олон нийтийн жигшил төрүүлэх” ажиллагаа явуулсаар ирлээ. Ийм үйл ажиллагааг Монгол Улсын хуулиар хорьсон байдаг. Хууль ийнхүү зөрчигдөж байгаа талаар прокурорын байгууллагад би өөрөө болон миний өмгөөлөгч удаа дараа хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ авсангүй өнөөг хүрэв.

Хуучин цагт “Октябрийн баярын өмнө энэ объектыг ашиглалтад заавал өгнө” гэсээр хагас дутуу барьсан барилга ч гэлээ дуусгасан болгож рапортлох гэж хүчлэн шамдуулдаг байсныг та санаж байгаа биз. Шинэ цагг аливаа асуудлыг аливаа сонгуулийн өмнө шуугиулах, амжуулах гэж шуурхайлдаг болж.
Гэхдээ бодит үнэн энүүхэн зуур хүчгүйдээд, эвгүй замаар орлоо гэлээ ч, яллагдах өдөр байхад цагаатгагдах өдөр ирнэ, ялагдах өдөр байхад ялах өдөр ирнэ гэдэгт эргэлзэх юм надад алга.

Хүндэтгэн ёсолсон,
Монгол Улсын Ерөнхий сайд асан, иргэн С.БАЯР

Монгол Улсад газрын ховор элементийн томоохон таван орд байх магадлалтай

$
0
0

Сүүлийн үед өндөр технологи хөгжиж байгаагаас газрын ховор элементийн эрэлт, хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байнаж нэрлэх нь бий. Тэгээд ч уг “аминдэм”-ийн гол худалдан авагчид нь өндөр технологи үйлдвэрлэгчид буюу хөгжингүй орнууд.

АНУ-ын Геологийн судалгааны газрын тооцоогоор, дэлхий дээр газрын ховор элементийн ашиглаж болохуйц 100 сая гаруй тонн нөөцийг баттай тогтоогоод байгаа бөгөөд 40 орчим хувь нь Хятадад үлдсэн хэсэг нь АНУ, ОХУ болон хуучин Зөвлөлтийн харьяаны орнууд, Афганистан, Монголд байдаг аж.

Түүнчлэн тус байгууллагын судалгаанаас үзэхэд дэлхий даяар жилд 124 мянган тонн газрын ховор элемент хэрэглэдэг бөгөөд 2012 он гэхэд энэ үзүүлэлт 180 мянган тоннд хүрч, 2014 онд хэрэгцээ бүр 200 мянган тонноос давсан байдаг ажээ. ороод байна. Паллади- Палладигийн үнэ сүүлийн 16 жилийн хугацаанд анх удаа алтны үнээс давж дэлхийн хамгийн үнэтэй металд тооцогдоод байгаа. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн арилжааны явцад паллади металын үнэ унц нь 1384 ам.долларт хүрсэн нь өмнөх арилжааны хаалтын ханшаас 1.9 хувиар өссөн үзүүлэлт юм. “Metal Focus”-ын судалгаанд дурдсанаар, палладигийн үнэ ирэх онд ч гэсэн өсөхөөр байгаа аж.

Кобальт-Газрын ховор элементүүдүүдээс хамгийн өргөн хэрэглэгддэг нь кобальт. Дэлхийн нийт кобальт олборлолтын дөрөвний нэгийг ухаалаг гар утасны үйлдвэрлэлд ашигладаг гэсэн тоо бий ч уг эрдэс нь цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, мөн ахуйн бичил хэрэгслийн гол түүхий эд. Сүүлийн үед кобальтын нийлүүлэлтийн өрсөлдөөн ширүүсээд буй. Австрали, АНУ болон Канад Улсад өнгөрсөн онд кобальтын ханш тонн тутамдаа 50 мянган ам.доллараас 75 мянган ам.доллар болж өссөний дараа эдгээр улсад энэ төрлийн төсөл хөтөлбөрүүд эрчимжээд буй. 2030 он гэхэд кобальтын эрэлт 30 дахин өснө гэж "Bloomberg New Finance Energy”-ийн судлаачид таамаглаж байна.

Родий- Автомашин үйлдвэрлэлд ашигладаг бас нэгэн чухал ховор метал бол родий. Ховор металын нэг родийн ханш 2016 оноос хойш 19 хувиар өсөөд байна. Родий нь палладийн хамт автомашины утаа шүүгчид хэрэглэгддэг. Улс орнууд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтаас үүдэн аж үйлдвэрийн салбарт родийгийн хэрэгцээ нэмэгдсээр байгаа юм. Одоогийн байдлаар родий олон улсын зах зээл дээр унци нь 920 ам.доллараар худалдаалагдаж байна. Родийг ихэвчлэн Өмнөд Африкаас олборлодог бөгөөд Мицубиши корпорацийн Лондон дахь төлөөлөгчийн газрын ховор металын стратеги судлаач Жонатан Батлерын хэлснээр родийн үнэ нэмэгдсэнд Хятад Улс голлох нөлөөг үзүүлж байгаа гэнэ. Хятадаас гадна Австрали, Энэтхэг, Малайз, Вьетнам, Тайланд, Бразил, Орос зэрэг улс газрын ховор метал олборлоход ихээхэн ач холбогдол өгч, экспортлох болжээ. Гэтэл монголчууд нүүрсээ яриад л сууж байна. АНУ-ын Геологийн судалгааны газрын мэргэжилтнүүдийн тооцоолсноор манайд 31 сая тонн газрын ховор элемент буюу дэлхийн нийт нөөцийн 16.77 хувь нь байх магадлалтай аж. Монгол Улсад газрын ховор элементийн томоохон таван орд, 246 орчим илэрц байх магадлалтайг шинжээчид тэмдэглэсэн байдаг. Гэвч манай оронд нарийвчилсан судалгаа хийсэн газар байхгүйтэй адил, баттай тогтоосон нөөц ч алга байгааг дотоодын геологчид ярьдаг.

Я.Содбаатар: Өвөлжилтийн ажилд хүндрэл учирвал холбогдох албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно

$
0
0

 

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн яамны дэд сайд С.Мөнгөнчимэг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал зэрэг холбогдох албан тушаалтнууд ажиллаж байна.

Ажлын хэсэг хангайн бүсийн аймгуудын засаг дарга нартай уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдсан асуудал, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж зарим асуудлаар нэг ойлголт, шийдэлд хүрэх зорилготойгоор ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар уулзалт зөвлөгөөний үеэр УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдаад удаагүй байгаа энэ Засгийн газрыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн зорилтоо үр дүнтэй хэрэгжүүлэх, улс орны үндэсний аюулгүй байдал, хүн ам, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах, дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүнээс улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, өвөлжилтийн бэлтгэлийг хангах зэрэг олон арван асуудал, үүрэг, хариуцлага хүлээж байгаа тухай онцолсон.

Хангайн бүсийн аймгуудын засаг дарга нар, холбогдох албаныхантай хийсэн уулзалт зөвлөгөөн дээр Монгол Улсын Шадар сайдын хэлсэн үгнээс хэсэгчлэн хүргэж байна.

"Сүүлийн 3 жилийн байдлаар хангайн бүсийн аймгуудад тохиолдсон 40 удаагийн үер болон усны ослоор 68 хүн амь насаа алдсан бөгөөд энэ оны 6, 7 дугаар саруудад их хэмжээний хур бороо орсон, амралт, аялал зугаалга, иргэдийн хөдөлгөөн ихэссэнээс Булган аймагт 3, Өвөрхангай аймагт 2, Хөвсгөл аймагт 10 хүн усны ослоор, Архангай аймагт 5 хүн зам тээврийн ослоор амь насаа алдаад байна.
Ховд аймгийн Цэцэг сум, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт 6, 7 дугаар саруудад байгалийн голомтот гоц халдварт тарваган тахал өвчнөөр 3 хүн өвчилж, 1 хүн нас барсан харамсалтай тохиолдол гарлаа. Архангай аймгийн 4, Баянхонгор аймгийн 11, Завхан аймгийн 11, Өвөрхангай аймгийн 4, Хөвсгөл аймгийн 3 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд иргэдийн амралт, зугаалга нэмэгдсэн энэ үед тарваган тахал өвчин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын арга хэмжээг эрчимжүүлэх нь зүйтэй юм.
Энэ жилийн хувьд зуншлага 7 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу байгаа бөгөөд бүсийн аймгуудаас Баянхонгор аймгийн Баянхонгор, Баян-Өндөр зэрэг 14 сум, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Баянгол, Богд, Гучин-Ус сумын нутгаар муу байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан аймаг, орон нутгаас өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мах боловсруулах, малын тэжээл бэлтгэх жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, мах, махан бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулах, сумдын эрүүл мэндийн төвийг шаардлагатай багаж хэрэгсэл, автомашинаар хангах үйл зэрэг хүсэлтийг ирүүлж байна.
Засгийн газар, Улсын онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан нөөц боломжоо дайчлан, төсөв, санхүү хүнд байгаа хэдий ч шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын дулааралтай холбоотойгоор ган, зудын давтамж ихэссэн, малын тоо толгой ихээхэн өссөн, олон аймаг, сумдад бэлчээрийн даац хэтэрсэн өвөлжилтийн бэлтгэлийг хангалтгүй хийсэн зэрэг шалтгаанаар 2000-2002 онд 12.5 сая мал, 2008-2010 онд 13.7 сая толгой мал хорогджээ.
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг ажил хэрэг болгоход аймаг, орон нутгийн удирдлага та бүгдийн хүчин чармайлт ихээхэн чухал болохыг сануулъя.
Ажил хариуцсан хүмүүсээс шалтгаалж, цаг үеийн ажил саатан, өвөлжилтийн ажилд хүндрэл учирсан тохиолдолд холбогдох албан тушаалтантай хатуу хариуцлага тооцож ажиллах болно гэдгийг хэлье.
Хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах, тогтоол шийдвэрийн заалт нэг бүрийг бодит ажил хэрэг болгосоноор ирэх өвөл, хаврыг амжилттай даван туулах юм.
Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангахад дараах хэдэн гол асуудалд анхаарч ажиллахыг онцлон хэлье. Үүнд:
- Бэлчээрийн даацад нийцүүлэн мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтийг зохион байгуулах бодлогыг сум, баг бүр гаргаж, даацаас хэтэрсэн малыг хэрхэн өвөлжүүлэх арга замыг тооцон, биелэлтийг хангуулах ажлыг шуурхай зохион байгуулъя.
- Отроор өөр аймаг, сумын нутагт өвөлжих өрхүүдийг 11 дүгээр сарын 1-ний дотор отор хийх газар нутагт нь очуулж, буудал бууц, хашаа хороо, худаг усны асуудлыг шийдвэрлэсэн байх шаардлагатай. Энэ асуудлыг аймгийн удирдлагууд анхааралдаа авч, сум, багийн түвшинд хүрч ажиллах хэрэгтэй.

Улс орны эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа энэ үед малын зүй бус хорогдол, эндэгдэлгүй өвлийг өнтэй давж, хариуцлагагүй, цалгар назгай, залхуугаасаа болж хохирол амсаж улс, орон нутгаас илүү зардал чирэгдэл гаргахгүй байх нь иргэд, малчид, орон нутгийн удирдлага та бидний хариуцлага, хүчин чармайлтаас ихээхэн хамаарах тул үлдэж буй хугацаанд өвлийн бэлтгэлээ цаг алдалгүй сайтар ханган ажиллахыг үүрэг болгож байна" хэмээн онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

 

Viewing all 19920 articles
Browse latest View live